the global language of business supply chain supply chain … · 2018-12-16 · № 04 (40)...

10
№ 04 (40) 2018.12.17 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЗУРААСАН КОД ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЛОГИСТИК ЭРҮҮЛ МЭНДИЙН БУЛАН ГИШҮҮДИЙН БУЛАН Quarterly E-Newsletter НҮБ-ын АНДЭЗНКомисс (UNESCAP)-оос “Бүс ба Зам санаачилга, эдийн засгийн коридорын дагуу хилийн цаасгүй худалдааг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Ази, Номхон далайн бүс нутгийн дагуу “Хилийн цаасгүй худалдааг хөнгөвчлөх суурь хэлэлцээр”- ийг хэрэгжүүлэхээр сонгогдсон гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Үүний хүрээнд эхний ээлжинд хилийн цаасгүй НҮБ-ын АНДЭЗНКомисстой хамтран ажиллалаа

Upload: others

Post on 01-Mar-2020

2 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: The Global Language of Business Supply Chain Supply Chain … · 2018-12-16 · № 04 (40) 2018.12.17 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S Quarterly E-newsletter

№ 04 (40) 2018.12.17

АГУУЛГА

upply ChainThe Global Language of Business

SNo: 04 (32) 2016.12.29Quarterly E-newsletter

Supply Chain

АГУУЛГА

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ 1

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА 2

ЛОГИСТИК 3

ЗУРААСАН КОД 4

ГИШҮҮДИЙН БУЛАН 5

2016 оны 12 сарын 7-8 өдрүүдэд Азербайжан улсын Баку хотноо зохион байгуулагдсан “КАРЕК-ын орнуудын Бүс нутгийн транзит худалдааг хөнгөвчлөх” сэдэвт семинарт Монгол улсын Гаалийн Ерөнхий газар, МҮХАҮТанхимын төлөөллүүд амжилттай оролцлоо. Семинарын үеэр КАРЕК-ийн орнуудын худалдаа, транзит тээврийг хөнгөвчлөх зорилгоор хэрэгжүүлэх баталгааны системийн ерөнхий тайланг танилцуулж, транзит худалдааны баталгааны системийг туршиж хэрэгжүүлэх Азербайжан, Туркменистан, Казакстан гэсэн 3 орны худалдааны нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

“КАРЕК-ЫН ОРНУУДЫН БҮС НУТГИЙН ТРАНЗИТ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ” СЭДЭВТ СЕМИНАРТ

МҮХАҮТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗУРААСАН КОД

ЖИЖИГЛЭН ХУДАЛДААЛОГИСТИК

ЭРҮҮЛ МЭНДИЙН БУЛАНГИШҮҮДИЙН БУЛАН

Quarterly E-Newsletter

НҮБ-ын АНДЭЗНКомисс (UNESCAP)-оос “Бүс ба Зам санаачилга, эдийн засгийн коридорын дагуу хилийн цаасгүй худалдааг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Ази, Номхон далайн бүс нутгийн дагуу

“Хилийн цаасгүй худалдааг хөнгөвчлөх суурь хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхээр сонгогдсон гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Үүний хүрээнд эхний ээлжинд хилийн цаасгүй

НҮБ-ын АНДЭЗНКомисстой хамтран ажиллалаа

Page 2: The Global Language of Business Supply Chain Supply Chain … · 2018-12-16 · № 04 (40) 2018.12.17 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S Quarterly E-newsletter

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

2

ЗУРААСАН КОД

худалдааг хөнгөвчлөх х э л э л ц э э р и й г х э р э г ж ү ү л э х зорилгоор бүс нутгаас Армени, Монгол, Мяньмар, Узбекистан гэсэн хөгжиж буй 4 улсыг сонгон, эдгээр улс орнуудын хилийн цаасгүй худалдааны техникийн болон хууль эрх зүйн орчны бэлэн байдлын үнэлгээг хийж байна. “GS1 Монгол” нийгэмлэг нь тус төслийн Монголын талыг төлөөлөн зөвлөх байгууллагаар хамтран ажиллаж байна. Бид 11 сард АНДЭЗНК-ын экспертүүдтэй хамтран Монгол улсын хилийн цаасгүй худалдаатай холбоотой хууль эрх зүйн байдал, техникийн бэлэн байдал болон транзит тээвэрлэлтийн өнөөгийн байдалд үнэлгээ хийх зорилгоор гадаад худалдаанд оролцогч төрийн

яамд, агентлагууд, арилжааны банк болон гадаад худалдаа эрхлэгчид, тээвэр зуучийн байгууллагуудын төлөөлөлүүдтэй биечилсэн уулзалтууд зохион байгуулж, харилцан санал солилцон, мэдээлэл цуглуулан ажиллалаа. НҮБ-ын АНДЭЗНКомиссын экспертүүд санал зөвлөмжүүдийг бэлтгэн нэгдсэн тайлан гаргах бөгөөд тус тайланг ирэх оны 4 сард Монгол улсад хилийн цаасгүй худалдааны хууль эрх зүй, техникийн бэлэн байдлын талаар зохион байгуулагдах үндэсний семинарын үеэр танилцуулах юм.

Сүүлийн жилүүдэд “EVENT” гэх нэр томъёо өргөн хэрэглэгдэж, салбар бүрийн онцлогийг харуулсан арга хэмжээ зохион байгуулах нь түгээмэл болсон энэ үед тасалбар, тэмдэг, ID, ваучер, бэлгийн карт, гишүүний карт, мандат зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн дээр зураасан кодыг ашиглаж, үр шимийг

хүртсээр байна.

Юуны өмнө дээрх бүтээгдэхүүнүүдэд зураасан код ашиглах хэрэгцээ байгаа эсэх болоод, чухам юуг хэрхэн тодорхойлж, ач холбогдол, давуу талыг нь хэрхэн гаргах вэ? гэдгийг мэдэхийн тулд жилд хир олон байгууллага ямар төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг вэ? Тэр дундаас хөнгөлөлттэй, үнэгүй арга хэмжээ хэр их байдаг? Тасалбарыг зураасан кодтой болгосноор бусад арга хэмжээнээс ялгаатай, давуу тал нь юу байх вэ? гэх мэт асуултууд гарч ирнэ.

АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАКС ДЭЭР ЗУРААСАН КОДЫГ АШИГЛАХ ТОП 10 ШАЛТГААН

Page 3: The Global Language of Business Supply Chain Supply Chain … · 2018-12-16 · № 04 (40) 2018.12.17 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S Quarterly E-newsletter

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

3

Тасалбар дээр зураасан кодыг байршуулах 10 шалтгааныг танилцуулъя.

1. Хуурамч эсвэл давхардсан тасалбарыг шалгах, дахин ашиглаж байгаа эсэхийг хянах (төлбөртэй арга хэмжээ, VIP тасалбар, бэлгийн карт гэх мэт)

2. Арга хэмжээ зохион байгуулж буй газрын хүчин чадал, үйл ажиллагааны явцыг мөшгих, тодорхойлох

3. Нийт оролцогчдын ирцээр болон тасалбарын төрлөөр мэдээллийг мөшгих

4. Бүртгүүлсэн оролцогчдоос ирсэн, ирээгүй ирцийг тодорхойлох

5. Оролцогчдод өгсөн QR кодыг скайнераар уншуулж, баталгаажуулах

6. Хэвлэмэл болон цахим тасалбарт борлуулалтын сувгийг нэмж өгөх

7. Тухайн оролцогчид сонирхож буй

үзэсгэлэнгийн стендийн байршлыг зааж, чиглүүлэх. Арга хэмжээний дараа тухайн үзэсгэлэнд оролцож буй байгууллагуудтай холбоо тогтоох боломжийг бүрдүүлэх, тухайн оролцогчийн сонирхол, хэнтэй, ямар чиглэлээр хамтрахыг хүсч буй талаар мэдээллийн сан үүсгэж, статистик гарган дараагийн төлөвлөж буй үйл ажиллагаандаа тусгах

8. Арга хэмжээнд оролцож буй түншүүд, борлуулагчдын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэх

9. Оролцооны байдал /өдөр, цагаар/, үзэсгэлэнгээр зочилсон байдал /ширээ, стенд, лангуу/ зэрэгт дүн шинжилгээ хийх

10. Арга хэмжээнд бүртгүүлсэн тасалбар эзэмшигчтэй холбоотой судалгаа хийх зэрэгт ашиглагдах боломжтой.

ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

ПОС-ЫН СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ?

Борлуулалтын цэг буюу ПОС нь дэлгүүрийн борлуулалтанд тусладаг. Барааны нөөцийг хянах, нөөцийг хэзээ дахин сэргээх зэрэг мэдээллийг өгөхөөс гадна борлуулалтын хэмжээ, дүнг бүртгэж байдаг. Энэ нь дэлгүүрийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагааны гол үүргийг гүйцэтгэдэг төдийгүй ажилчдын ажил үүргийг хуваарилах, хэрэгтэй өгөгдлүүдийг хянах, шинэ маркетингийн компанит ажлыг өрнүүлэх зэрэг олон давуу талыг бий болгодог.

Таны дэлгүүрт яагаад жижиглэн худалдааны ПОС систем хэрэгтэй вэ?

ПОС нь зөвхөн карт уншихад зориулагдаагүй. Эцсийн зорилго нь дэлгүүрийн борлуулалтыг нэмэгдүүлж, үнийг бууруулахад туслах юм. ПОС нь бэлэн мөнгө,

зээлийн карт, цахим төлөлтүүдийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй бүх ажилтнуудад хамгийн сүүлд хийгдсэн бараа бүтээгдэхүүн, нөөцийн өөрчлөлт, сэргээлт зэргийг урьдчилан мэдэх боломжийг олгодог. Энэ нь танд бэлэн мөнгө, зээл, картгүй төлбөрийг хүлээн авахад туслах болно. Мөн таны бүтээгдэхүүнийг нөөцөлж хадгалж, бүх ажилтнууд таны дэлгүүрт хамгийн сүүлийн үеийн өөрчлөлтүүд, тааламжуудыг мэддэг.

Жижиглэн худалдааны хамгийн сайн ПОС-ын програм хангамжийн

онцлогууд

ПОС-ын тодорхой үндсэн чадамжууд нь жижиглэн худалдааны ПОС-ын програм хангамжид нэн чухал. Хамгийн их өгөөж өгч чадах, жижиглэнгийн програмын чадварыг тодорхойлсон жагсаалтыг хүргэж байна.

Page 4: The Global Language of Business Supply Chain Supply Chain … · 2018-12-16 · № 04 (40) 2018.12.17 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S Quarterly E-newsletter

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

4

• Борлуулалтын менежмент — ПОС нь гүйлгээний явцыг хурдасгана.

• Нөөцийн менежмент — Борлуулалт тус бүрийн дараа шинэчлэгдэх ёстой нөөцийн талаарх мэдээллийг менежрүүдэд и-мэйл болон текст илгээх боломжтой.

• Ажилтны менежмент — Цагийн хуваарийг бий болгосноор ажилчдын оролт, гаралт, гүйцэтгэлийг тодорхойлох боломжтой.

• Тайлагнах болон дүн шинжилгээ хийх — Өгөгдөл, мэдээллийг ашиглан тайлан гаргаж бас хадгалж болно. Тухайн менежер хангалттай их мэдээлэл авч байгаа учраас хамгийн хурдан зарагдсан

эрэлттэй бүтээгдэхүүн юу байв, хамийн сайн гүйцэтгэлтэй ажилчин хэн байв, хэрхэн урамшуулах уу? гэх зэргээр цаашдын чиг хандлага, загварыг илүү тодорхой болгох нөхцөл бүрдэх юм.

• Урамшууллын хөтөлбөр — Энэ тухайн үйлчлүүлэгчийг татах хөнгөлөлтийн болон бэлгийн картны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг олгоно.

• Маркетингийн нэгдмэл байдал — Зарим ПОС-ын програмууд мэйл хаягуудыг цуглуулж, цаашид хийх арга хэмжээ, маркетингийн сурталчилгаанд ашиглаж болох мэйлийн жагсаалтыг бий болгодог.

Хамгийн сайн ПОС-ын програм хангамжийн үйлчилгээ нь офлайн байхад түр хугацаагаар ажиллах боломжтой байдаг бөгөөд хэрэглэгчид сурахад цаг алдахгүйгээ ашиглахад ойлгомжтой интерфэйстэй, эргээд хандах тусламжийн багтай байдаг.

Page 5: The Global Language of Business Supply Chain Supply Chain … · 2018-12-16 · № 04 (40) 2018.12.17 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S Quarterly E-newsletter

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

5

Жижиглэн худалдааны ПОС системийн тоног төхөөрөмжийн хэрэгслүүд

Таны бизнесийн хэрэгцээнээс хамаараад ПОС-ын системийн төрлийг сонгох бөгөөд түүнээс хамаарсан тоног төхөөрөмжийн сонголтууд гарч ирнэ. Хэрэв таны үйл ажиллагаа явуулж буй байршил жижиг бол нэг эсвэл хоёр iPad таблет, зөөврийн карт унших төхөөрөмж байхад хангалттай байхад илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бол олон үүрэгт монитор, сүлжээний төхөөрөмж, дангаараа карт уншигч, баритм хэвлэгч зэрэг илүү олон төхөөрөмж шаардагдаж болно.

• Таблет — IPad эсвэл Android таблетыг бараг бүх хэрэгцээндээ ашиглаж болно.

• Монитор — Хэрвээ мэдрэгчтэй дэлгэц авахаар төлөвлөж байгаа бол том дэлгэцийг авах нь зүйтэй.

• IPad дээрх карт уншигч — Дөрөвний нэг хэмжээтэй карт уншигчаа Ip-ad-даа залгаад зарим ПОС-ын програм хангамж үйлчилгээгээ үйлчилгээний төлөвлөгөөндөө холбож өгч болно.

• Баримт хэвлэгч — Олон сонголтод

Ipad ПОС-ын програм хангамжууд нь баримтыг мэйлрүү илгээж зарим тоног төхөөрөмжийн хэрэгцээг орлож болдог.

• Өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүр — Үйлчлүүлэгчид өөрийн тооцоогоо шалгах боломжийг бүрдүүлнэ гэвэл танд том дэлгэц, монитор, баримт хэвлэгч, карт уншигч бүгд хэрэг болно.

2018 оны жижиглэн худалдааны шилдэг ПОС системүүд

ПОС системийг олон зориулалтаар ашиглаж болдог ч жижиглэн худалдаа болон ресторанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Энд чанарын үзүүлэлтээр нь эрэмбэлсэн жижиглэнгийн ПОС-ын хамгийн шилдэг брэндүүдийн нэрсийг дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоосын хамт хүргэж байна.

https://tech.co/10-best-reta i l -pos-sys-tems-2018-10

• Square POS• Lightspeed• Shopify• Vend• Shopkeep

• Erply• SalesVu• Revel• Clover• Epos Now

КРОСС-ДОКИНГИЙН 10 ҮР АШИГ

ЛОГИСТИК

Кросс-докинг гэдэг нь логистикийн үйл ажиллагаа бөгөөд үйлдвэрлэгч болон нийлүүлэгчээс бүтээгдэхүүнийг нэмэлт зөөвөрлөлт болон хадгалахгүйгээр жижиглэн худалдаачин, хэрэглэгчид түгээх юм. Кросс-

докинг нь таны логистикийн гол хэрэгсэл бөгөөд таны өрсөлдөгчдөөсөө ялгарах гол зүйл болно. Кросс-докингийн шилдэг 10 ач тусыг танилцуулж байна.

1. Агуулахын зай талбайг багасгах2. Бараа материалын зөөвөрлөлт,

тээвэрлэлтийн зардлыг бууруулна3. Эд материалын боловсруулалт багасна 4. Бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлнэ5. Хөдөлмөрийн хөлсийг хэмнэнэ

Page 6: The Global Language of Business Supply Chain Supply Chain … · 2018-12-16 · № 04 (40) 2018.12.17 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S Quarterly E-newsletter

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

6

6. Бараа материалын эвдрэл гэмтлийн зардалтай холбоотой зардал буурна

7. Түгээлтийн хугацаа багасана8. Харилцагчийн үйлчилгээний түвшин

дээшилнэ9. Тээвэрлэлтийн зардал буурна 10. Үл хөдлөх хөрөнгийн зардлыг бууруулна

Кросс-докинг танай байгууламжид шаардлагатай талбайг багасгадаг. Яагаад гэвэл хадгалах шаардлагагүй энэ хэсгийн үйл ажиллагаанд маш бага зай шаардлагатай бөгөөд үүнийг дагаад хадгалахад зориулах өртөг ч багасах юм. Хадгалалтын зардал буурсантай холбоотойгоор материал зөөвөрлөх зардал мөн буурна. Танай байгууллага кросс-докингийг хэрэгжүүлсэнээр хэрэглэгчдийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж удирдах боломжтой болно. Буулгах, төлөвлөх явцдаа ажилтнууд гарсан хохирлын талаархи тооллогыг хялбархан шалгаж болно. Энэ нь хэрэглэгчдэд хүрч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэхэд нөлөөлөхөөс гадна бараа материалын эвдрэл гэмтлийг багасгахад тусална. Бараа материалын зөөвөрлөх, тээвэрлэх үйл ажиллагаа багассанаар энэ үйл ажиллагаатай холбоотой зардлыг мөн багасгах юм. Энэ нь таны бизнесийг,

харилцагчдыг тогтвортой байлгах, өртөгтэй холбоотой өрсөлдөөний давуу талыг бий болгодог. Бараа материалын зүйл тус бүр дээрх зөөвөрлөлт багасч, хадгалах боломжгүй бараа материалын хохирол учруулах магадлал, үүнтэй холбоотой зардлыг мэдэгдэхүйц бууруулсантай холбоотой. Кросс-докингийг ашиглах нь түгээлтийн хугацааг багасгахад тусалдаг. Зардлыг бууруулсанаар бүтээгдэхүүний чанар дээшилж, кросс-докингийг хэрэгжүүлсэнээр түгээлтийн хугацааг багасгах нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд туслана. Энэ нь одоогийн үйлчлүүлэгчдийг хадгалах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэхэд тусална. Кросс-докингийг хэрэгжүүлсэнээр тээвэрлэлтийн зардал мөн буурна. Чиглэлүүдийг оновчтой болгосноор илүү километр явахгүй үүнийг дагаад шатахуун хэмнэх төдийгүй машин техникийн засвар үйлчилгээний зардал мөн буурна.

Эцэст нь кросс-докинг нь үндсэн хөрөнгийн зардлыг ч хэмнэх боломжтой бөгөөд мөнгө хэмнэх, үр ашгаа нэмэгдүүлэх, харилцагчдад илүү сайн үйлчилгээ үзүүлэх олон шинэ боломжийг бий болгож чадна.

Эх сурвалж

https://www.youtube.com/watch?v=OVYaAWdRaYs

Page 7: The Global Language of Business Supply Chain Supply Chain … · 2018-12-16 · № 04 (40) 2018.12.17 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S Quarterly E-newsletter

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

7

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЛЭЭНД БАРКОДЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Эм эмчилгээний баркодны удирдлага (BCMA) гэдэг нь эм тараахад алдаа гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой эмнэлгүүдэд хэрэглэдэг бараа материалын хяналтын систем юм. Системийг хэрэгжүүлэхэд харьцангуй хялбар байдаг. Та бүхэнд зураасан кодын скайнер, хэвлэгч, програм хангамж, компьютерийн сервер, ажилтнуудын сургалт зэрэг зүйлс шаардлагатай болно. Бид гар компьютер хэрэглэхийг зөвлөж байгаа бөгөөд үүнийг смартфонтой төстэй байдлаар ажиллуулах боломжтой юм. Та мөн энэ системийг тусламжийн цэг болгонд ашиглах боломжтой бөгөөд хязгаарлах шаардлагагүй юм. BCMA систем нь өвчтөнүүдэд хамгийн ихээр ашиглагддаг, гэхдээ эмийн сангууд улам бүр түгээмэл хэрэглэж байна. Эм, эмчилгээний баркод удирдлагыг ашиглаж өвчтөнүүдээ хэрхэн хамгаалах туршлагаа сайжруулаарай.

BCMA систем нь өвчтөний 5 зөвийг хэрхэн хамгаалдаг вэ?

Та амжилттай нийлүүлэлтийн хэлхээг төсөөлж байга бол энэ нь хэрхэн ажиллах вэ? Ямар ч салбар байсан энэ нь зөв бүтээгдэхүүнийг зөв хүнд зөв цагт нь хүргэх ёстой. Энэ нь эрүүл мэндийн салбарт ч мөн адил. Эмч, сувилагч хүн бүр өвчтөний 5 зөвийн зарчмыг хамгаалах үүрэгтэй:

1. Зөв өвчтөнд2. Зөв эмийг 3. Зөв цагт4. Зөв хэмжээгээр 5. Зөв чиглэлд хүргэх

Бар код нь танай байгууллагад байгаа эмийн бүх үе шатанд хэрэгждэг гэж төсөөлөөд үз дээ. Өвчтөний жороор эмнэлгээс эхлээд эмийн сан руу илгээгдэж, эм зүйч үүнийг компьютерт оруулдаг. Үүний дараа баркодоор кодлогдсон эм нь өвчтөний хэвтэж буй давхарт хүргэгдэх юм.

Эм хүргэх цаг болохоор сувилагч өвчтөний бугуйнд зүүсэн баркодтой бугуйвчийг скайнердана. Энэхүү бугуйвчинд өвчтөний нэр, ямар өвчний улмаас эмнэлэгт ирсэн зэрэг чухал мэдээллүүд багтдаг. Мэдээж эмийн тун, өгөх зөвлөгөө, дуусах хугацаа цусны даралт зэрэг олон мэдээлэл агуулсан байдаг. Хэрвээ систем таарахгүй

Page 8: The Global Language of Business Supply Chain Supply Chain … · 2018-12-16 · № 04 (40) 2018.12.17 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S Quarterly E-newsletter

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

8

байгаа бол сувилагчид сэрэмжлүүлэг өгдөг.

Систем ямар төрлийн алдаанаас сэргийлж чадах вэ?

Эм хүргэх үед 30%-ийн алдаа гардаг гэдгийг та мэдэхүү? Жил бүр хүний алдаанаас болж 7000 өвчтөн нас бардаг. Энэ бүх алдаа эндэгдлийг баркодны технологи 65-86%-аар багасгаж чаддаг. Хүнээс шалтгаалсан алдаанд:

• Эмийг буруу өвчтөнд хүргэх: BCMA системийг ашиглахдаа эмнэлгийн протоколыг дагах нь маш чухал юм. Сувилагчид амар хялбар болгохын тулд ээлжээр ажилладаг. Жишээ нь, өвчтөний үнэмлэхний бугуйвчийг ор эсвэл хаалганы төгсгөлд байрлуулах. Эмнэлгийн мэргэжлийн мэдлэггүйгээр өвчтөн шилжих тохиолдолд энэ нь эрсдэлд хүргэж болно.

• Нэг эмийг нөгөөгөөр солих алдаа: Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа хэн боловч зах зээл дээр олон мянган эм байдаг гэдгийг мэддэг. Тэд бүгдээрээ ижил төстэй байгааг хардаг, гэхдээ өөр өөр шинж тэмдэг илэрдэг гэдгийг тэд

мэддэг. Удирдамжийг эмчилгээг эхлэхээс өмнө скайнердах нь өвчтөнийг буруу эмчлүүлэхээс хамгаална.

• Буруу эм хэрэглэх: Заримдаа эмийг хэрхэн хэрэглэх нь тодорхой бус байдаг. Судсаар уу? Амаар уу? гэх мэт. Сувилагч баркодонд агуулагдсан мэдээллийн тусламжтайгаар энэ алдаанаас сэргийлж чаддаг.

Эм эмчилгээний удирдлагын системийг хэрэгжүүлсэнээр өвчтөн болон тэдний гэр бүлд туслахаас гадна сэтгэл санаа тайван санаа зовох зүйлгүй болно.

Bar Code Direct буюу Баркодны чиглүүлэгч нь нийлүүлэлтийн сүлжээ, жижиглэнгийн худалдаа, эрүүл мэнд, зочломтгой найрсаг байх зан үйлийг зохицуулахын тулд аж ахуйн нэгжийн утасгүй хөдөлгөөнт систем болон бар кодын системийг хөгжүүлдэг. Энэхүү шийдэл нь агуулахын ажилчид, багц хүргэлт, борлуулалтын ажилтан, ачааны машины жолооч, үйлчилгээний техникч, дэлгүүрт ажилладаг хамгаалагч нарын бүтээмжийг нэмэгдүүлдэг.

Page 9: The Global Language of Business Supply Chain Supply Chain … · 2018-12-16 · № 04 (40) 2018.12.17 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S Quarterly E-newsletter

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

9

GS1 МОНГОЛ НИЙГЭМЛЭГИЙН ГИШҮҮН, СТАНДАРТ ЗУРААСАН КОД ХЭРЭГЛЭГЧ,

“ЖАРГАЛ КИДС КАШМЕР” КОМПАНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ

ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

ГИШҮҮДИЙН БУЛАН

9

Байгууллагын танилцуулгаЖАРГАЛ КИДС КАШМЕР нь 2017 онд байгуулагдсан ба сүүлийн нэг жилийн хугацаанд монгол ноос ноолуур ашиглан хүүхдийн хувцсыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Бид сүүлийн үеийн загварын чиг хандлагыг баримтлан хүүхдийн биед эвтэйхэн, дулаахан хувцас үйлдвэрлэдэгээрээ онцлог юм.

Манай бүтээгдэхүүний тухайМанай байгууллага нь монголынхоо үнэт ноолуур, тэмээ болон сарлагын ноос ашиглан загварлаг хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг. Ноолууран хувцас нь ноосон хувцаснаас хоёроос гурав дахин дулаахан байдаг. Бид бүтээгдэхүүнээ SHIMA SEIKI машин дээр чанартай монгол утас ашиглан бүтээгдэхүүнээ гаргаж байна.

Ноос, ноолууран утасны тухайБид туршлагатай томоохон байгууллагын монгол ээрсэн дулаан, зөөлөн утсыг сонгож авдаг. ( ГОВЬ ХК, ГОЁО ХК ). Бидний бүтээгдэхүүн ноолууран утас, тэмээний ноосон утас, сарлагийн ноосон утас болон ноос ноолуурын холимог утсаар гардаг.

Борлуулалт, маркетингийн тухайМанай байгууллага нь Улаанбаатар, Дархан-Уул зэрэг Монгол улсын томоохон дэд бүтэц хөгжсөн хотуудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд цаашлаад Америк, Канад, Солонгос зэрэг том зах зээлтэй улс орныг сонирхож өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг олон улсад гаргахыг зорьж байна.

Page 10: The Global Language of Business Supply Chain Supply Chain … · 2018-12-16 · № 04 (40) 2018.12.17 АГУУЛГА upply Chain The Global Language of Business S Quarterly E-newsletter

www.gs1mn.org

upply Chain The Global Language of BusinessS

10www.gs1mn.org

10

https://www.facebook.com/Kids-cashmere-

1545705825699845/?tn-str=k*F

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

ЖАРГАЛ КИДС КАШМЕР ХХКУлаанбаатар хот, Баянгол дүүрэгУтас: 9999 9713, 9939 8582Факс: 976+7000 9713И-мэйл: [email protected]