tsahlai(marked)

36
1 А.П.ЧЕХОВ ЦАХЛАЙ 1896 он www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 23-Oct-2014

240 views

Category:

Documents


10 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: Tsahlai(Marked)

1

А.П.ЧЕХОВ

ЦАХЛАЙ

1896 он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Tsahlai(Marked)

2

Гарах дүрүүд:

Ирина Николаевна Аркадина нөхрийнхөө овгоор Треплева, жүжигчин эмэгтэй

Константин Гаврилович Треплев Аркадинагийн хүү, залуу

Петр Николаевич Сорин Аркадинагийн ах

Нина Михайловна Заречная залуу бүсгүй, баян газрын эзний охин

Илья Афанасьевич Шамраев чөлөөнд гарсан дэслэгч, Сорины аж ахуйн даамал

Полина Андреевна эхнэр нь

Маша охин нь

Борис Алексеевич Тригорин тухайн үеийн нэртэй зохиолч

Евгеений Сергеевич Дорн эмч

Семен Семенович Медведенко багш

Яков гэрийн ажилчин

Тогооч

Зарц бүсгүй

Жүжгийн үйл явдал Сорины эзэмшилд өрнөнө. Гурав дөрөвдүгээр бүлгийн үйл явдлын хооронд

хоѐр жил өнгөрсөн байх ажээ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Сорины эдлэн дэх цэцэрлэгийн нэгэн хэсэг. Үзэгчдийн зүгээс цэцэрлэгийн гүн рүү явсан өргөн

цэцэрлэгт гудамж гэрийн жүжиг тавихаар хайш яайш хадаж хийсэн тавцангаар хаагдсан тул цаадах нуур

нь харагдахгүй. Тавцангийн зүүн баруун талаар мод бут саглайжээ. Хэдэн сандал жижиг ширээ байна. Нар

дөнгөж жаргаад байгаа ажээ.Тавцан дээр буулгаастай хөшигний цаана Яков болон бусад ажилчид байгаа

бөгөөд тэдний ханиалгах, юм нүдэх чимээ сонсдоно. Маша, Медведенко хоѐр зүүн гар талаас гарч ирнэ.

Медведенко - Та яагаад дандаа хар өнгийн хувцас өмсдөг юм бэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Tsahlai(Marked)

3

Маша – Би амьдралынхаа хойноос харуусаж гашуудаж явдаг болоод тэр. Би золгүй хүн.

Медведенко - Яагаад /бодолхийлснээ/ Хачин юмаа. Та эрүүл саруул биетэй, аав тань баруун

солгойгүй цаад байх баян биш ч гэсэн тов хийсэн юмтай хүн. Харин таныг бодвол би хамаагүй хэцүү

амьдралтай сардаа хорин гуравхан рубль авдаг. Тэрнээс нь бас тэтгэлэгийн санд суутгачихна. Гэсэн ч би

гашуудлын хувцас өмсөхгүй л байна шүү дээ. /тэр хоѐр сандал дээр сууна/

Маша – Учир нь мөнгөнд байгаа юм биш ээ. Яддуу хүн ч жаргалтай байж болно.

Медведенко - Онолоор бол тийм ээ. Харин амьдрал дээр болохоороо би ээж, хоѐр эмэгтэй дүү,

нэг эрэгтэй дүүтэйгээ байж байдаг. Цалин ердөө хорин гуравхан рубль. Гэтэл идэж уух хэрэгтэй шүү дээ.

Цай чихэр хэрэгтэй юу? Тамхи хэрэгтэй юу? Арай л гэж болгож байна шүү.

Маша - /тавцанг харна/ Удахгүй жүжиг эхэлнэ.

Медведенко - Тиймээ, жүжигт Заречная тоглоно. Зохиолыг Константин Гаврилович бичсэн. Тэр

хоѐр бие биендээ сэтгэлтэй. Тэгээд өнөөдөр тэр хоѐрын сэтгэл уран сайхны нэгэн дүр бүтээх хүсэл

эрмэлзэлд нэгдэнэ. Гэтэл та бид хоѐрын сэтгэлд нийлэх цаг цэг байдаггүй. Би танд сэтгэлтэй. Гансраад

гэртээ сууж чадахгүй өдөр болгон зургаан мод газар буцах гэж ирэх гэж зургаан мод газар явган таваргаж

байна. Гэтэл та намайг даанч тоохгүй юм. Тэр нь ч ойлгомжтой л доо. Би хөрөнгө мөнгөгүй ам бүл олуул ...

Аяганы амсар зуулгах юмгүй хүний эхнэр болъѐ гэж хэн дурлах вэ дээ.

Маша –Тэр яах вэ. /хамрын тамхи татна/ Таны сэтгэл намайг уяраадаг. Гэвч хариуд нь би яаж ч

чадахгүй юм. Тэгээд л тэр. /хамрын тамхиныхаа савыг Медведенкод сарвайна/ Та хамрын тамхи

тамхилаач.

Медведенко - Татмааргүй байна.

Маша – Бөгчим байх чинь, аадар буух байх аа. Та нэг бол гүн ухаан, нэг бол мөнгө яриад л байх

юм. Таныхаар бол ядуу байх шиг зовлон үгүй. Харин минийхээр бол ноорхой хувцастай гуйлга гуйгаад явах

нь мянга түм дахин дээр ... Яахаас дээр гээч ... Даанч та энийг ойлгохгүй л дээ. /Сорин Треплев хоѐр гарч

ирнэ/

Сорин - /Таягаа тулж зогсоно/ Дүү минь надад тосгонд нэг л тавгүй санагдах юм. Тэр ч аргагүй биз

дээ. Би энд хэзээ ч дасахгүй. Өчигдөр 10 цагт хэвтсэн, тэгээд өглөө 9 цагт сэрсэн чинь уураг тархи гавлын

ясандаа наалдчихсан юм шиг санагдаад нэг л хачин. /инээнэ/ Тэгсэн үдээс хойш санамсаргүй унтчихаж ...

тэгээд одоо дахиад л бие нозоороод, ѐстой тамаа цайж байна, явж, явж ...

Треплев – Нээрэн та хотод л суух хэрэгтэй дээ. /Маша Медведенко хоѐрыг харж/ Ноѐд оо эхлэх

болохоороо би та нарыг дуудна. Харин одоо энд байж болохгүй явагтүн.

Сорин - /Машад Мария Илинична, та аавдаа шөнө нохойгоо уянаас нь тавьж бай гэж хэлж тус

болохгүй юу. Охин дүү маань дахиад л шөнөжин цурам хийсэнгүй.

Маша – Та аавтай өөрөө ярихгүй юу даа. Би хэлж чадахгүй ээ. Намайг хэлтрүүлж хайрла.

/Медведенкод/ Явъя

Медведенко - /Треплевт/ За тэгээд эхлэхээр нь та дуудаарай. /хоѐул явж одно/

Сорин – Тэгвэл дахиад л шөнөжин нохой улих нь. Мөн хяслантай хэрэг шүү. Би тосгонд хэзээ ч

өөрийн зоргоор байж үзсэнгүй. Хорин найман хоногийн амралтаа авчихаад зүгээр нэг сайхан амрах

санаатай энд ирнэ. Тэгтэл чинь энд дэмий балай юм ярьсан юмнууд наалдаад амар заяа үзүүлэхгүй, ирсэн

өдрөө л буцахын түүс болно. /инээнэ/ Би эндээс явахдаа баяртай байдаг байлаа... Харин одоо нэгэнт

чөлөөнд гарсан болохоор өөр хаашаа хандах вэ дээ. Эцсийн эцэст хүссэн хүсээгүй эндээ л байж байхаас

өөр аргагүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Tsahlai(Marked)

4

Яков - /Треплевт/ Константин Гаврилович бид усанд булхчихаад ирье.

Треплев – За тэг тэг. Харин 10 минутын дараа байх байрандаа байж байгаарай. /цагаа харна/

Удахгүй эхлэнэ шүү.

Яков – Мэдлээ /явж одно/

Треплев - /тавцанг гүйлгэн харснаа/ Ингээд л театр болчихж байгаа юм. Хөшиг, дараа нь нэгдүгээр

босоо хөшиг, дараа нь хоѐрдугаар хөшиг цаашаа хоосон зай тайзны засал гэж огт байхгүй. Шууд л нуур

тэнгэрийн хаяа харагдана. Хөшгөө яг 8.30 сар мандахад нээнэ гэж байгаа.

Сорин – Маш догь

Треплев – Заречная хожимдох юм бол мэдээж хамаг сайхан юм алга болно. Уг нь одоо ирчихмээр

юм даа. Эцэг хойд эх хоѐр нь харгалзаад гэрээсээ гарч явах нь шоронгоос гарахаас хэцүү байгаа л даа.

/нагац ахынхаа зангиаг засан/ Таны үс сахал сэгсийчихж. Үсээ засуулмаар юм уу.

Сорин - /сахлаа самнан/ Энэ бол миний нэг насны эмгэнэл. Би залуудаа ч гэсэн нэвширтлээ уудаг

архичин хүний дүр төрхтэй байлаа. Намайг хэзээ ч хүүхнүүд тоож байгаагүй. /сууна/ Охин дүү яагаад ая

зан муутай байна?

Треплев – Яагаад гэж үү, уйдаад л тэр. /дэргэд нь сууна/ Хор шар нь хөдлөөд байгаа юм. Ээж одоо

миний ч эсрэг, энэ жүжгийн ч эсрэг, миний зохиолын ч эсрэг байгаа. Яагаад гэвэл өөрөө биш Заречная

тоглох учраас. Ээж миний жүжгийг мэдэхгүй байж л үзэн ядаад байна шүү дээ.

Сорин - /инээнэ/ За арай ч дээ.

Треплев – Энэ жүжигхэн тайзан дээр өөрөө биш Заречная үзэгчдийг шагшуулна гэж бодохоос хор

шар нь хөдлөөд байхгүй юу. /цагаа харснаа/ Сэтгэл зүйн этгээд үзэгдэл шүү миний ээж.Маргаангүй

авъяастай, ухаантай, уран зохиолын ном уншаад уйлдаг уяхан сэтгэлтэй, Некрасовын зохиолыг бүгдийг нь

цээжээр уншчихна. Өвчтэй хүнийг сувилахдаа бурхан л гэсэн үг. Тэгсэн мөртлөө дэргэд нь Дузег нэг

магтаад үзээрэй. Ёо ѐо хүмүүс зөвхөн өөрийг нь магтаж байх ѐстой. Өөрийн нь л тухай бичиж “Ля даам о

камели” юмуу эсвэл “Амьдарлын хиншүү” жүжигт гайхамшигтай тоглосон тухай нь орилж хашгарч байх

ѐстой. Гэтэл энд тосгонд мансуурах юм байхгүй болохоор уйдаж уцаарлаад тэгсэн бид нар бүгдээрээ

өөрийнх нь дайсан, бүгдээрээ л буруутан болчихоод байхгүй юу. Дээрээс нь ээж бас мухар сүсэгтэй гурван

лаа, 13-ын тооноос айна. Бас харамч. Одессын банкинд далан мянгатай гэдгий нь би гарцаагүй мэднэ.

Гэтэл мөнгө зээлдүүлээч гэж хэлж үзүүрэй. Уйлчихна.

Сорин - Чиний жүжиг ээжийн чинь санаанд хүрэхгүй гэж бодчихоод л сэтгэл түгшсэндээ чи ингээд л

байна. Тэгээд тэр ... тайвшир, ээж чинь чамаар бахархдаг шүү дээ.

Треплев - /цэцгийн дэлбээг тасдан/ Хайртай, хайргүй. Хайртай хайргүй, хайртай- хайргүй. /инээнэ/

За тэр харж байгаа биз. Миний ээж надад хайргүй юм байна. Арга байж уу. Ээж амьдарч дурлаж, тод

өнгийн гоѐ хувцас өмсөж явахыг хүсэж байна. Гэтэл би одоо 25-тай. Өөрийг нь залуу биш гэдгий нь байнга

сануулаад байна шүү дээ. Намайг байхгүй бол ээж үргэлж 32-той. Харин миний дэргэд 43-тай. Тийм

болоод л намайг үзэн ядаад байгаа юм. Ээж бас, намайг театрыг тоодоггүй гэдгийг мэднэ. Ээж бол театрт

сэтгэл зүрхээ өгсөн хүн, өөрийгөө хүн төрлөхтний төлөө ариун урлагийн төлөө хүчин зүтгэж байна гэж

боддог. Харин минийхээр бол орчин үеийн теарт гэдэг чинь уйтгартай мухар сүсэг. Хөшиг нээгдэж үдшийн

гэрэлд гурван ханатай өрөөнд тэр их агуу авъяастнууд, ариун урлагийн шүтээнүүд нь хүмүүсийн юм идэж

ууж дурлаж, явж, хүрмээ өмсөж байгааг дүрслэн үзүүлж байхыг нь хараад улиг болсон заваан үзэгдлүүд, үг

ярианаас нь өчүүхэн, ойлгоход хялбархан ойр зуурын ахуй амьдралд ашигтай сургамж авах гэж хичээж

байгааг нь хараад, мянган хувилбараар надад нэг л юмыг, нэг л юмыг, нэг л юмыг дүрслээд байхад би яг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Tsahlai(Marked)

5

нөгөө Мопассан “Улиг болсон заваан дүрсээрээ уураг тархий нь дарамталсан Эйфелийн цамхагаас

зугатлаа” гэдэг шиг зугтаадаг, зугтаадаг.

Сорин – Театргүй бол болохгүй л дээ.

Треплев –Шинэ, шинэ хэлбэр хэрэгтэй. Шинэ л юм байхгүй бол огт хоосон байсан нь дээ. /цагаа

харна/ Би ээждээ хайртай. Маш их хайртай. Гэвч ээж утга учиргүй амьдралаар амьдарч байна. Үргэлж л

энэ нэг зохиолч аятай юмыг дагуулаад л, сонинууд нэрийг нь байнга амны зугаа болгоод л ... энэ бүхнээс

нь би залхаж байна. Заримдаа намайг эгэл хүний хувиа бодсон сэтгэл өөрийн эрхгүй эзэмддэг. Би миний

ээж алдартай жүжигчин байгаад харамсдаг. Надад ээж жирийн хүн байсан бол хамаагүй жаргалтай хүн

байх байсан даа гэж бодогддог. Ах аа миний энэ байгаа байдлаас илүү мухардмал тэнэг байдал гэж байх

уу? Ээж дээр жүжигчид, зохиолчид гээд нэр алдартай улсууд ирнэ. Тэдний дунд би л ганц юу ч биш.

Намайг ээжийн хүү учраас л тэвчиж өөрсдийнхөө дунд байлгаж байна гэдэг нь ойлгомжтой байдаг юм. Би

хэн юм бэ? Би юу юм бэ? Их сургулийн гуравдугаар дамжаанаас нөгөө юу билээ сонины газраас үл

шалтгаалах учир байдлын улмаас гарсан, ямар ч авъяасгүй, сохор улаан зоосгүй, тэгээд паспортоор хөөх

юм бол би чинь Киевийн борчуулаас гаралтай хүн шүү дээ. Миний эцэг мөн л алдартай жүжигчин байсан

хэрнээ Киевийн борчуулын нэг. Тэгээд л ээжийн зочдын өрөөнд тэр жүжигчид, зохиолчид намайг тоосон

болж анхаарлаа хандуулахад нь намайг тэд харцаараа миний өчүүхэнийг хэмжиж байх шиг санагддаг

байлаа. Би тэдний бодлыг тааж мэдээд доромжлогдож байгаадаа шаналж үхдэг байлаа...

Сорин- Ингэхэд тэр уран зохиолч нь ямар хүн бэ? Нэг л ойлгогдохгүй юм. Үргэлж л таг дуугүй ...

Треплев – Ухаантай, уйтгартай, маш зөв шударга, нас нь 40 хүрэх болоогүй. Тэгсэн хэрнээ алдар

нэртэй. Хангалуун нэдэг нь жигтэйхэн болчихсон. Харин бичсэн зохиол нь гэвэл юу ч юм бэ дээ эвлүүлхэн,

авъяаслаг бичсэн байдаг юм... гэхдээ ... Толстой Золягийн дараа Тригоринийг уншмаар санагдахгүй л дээ.

Сорин – Харин би зохиолчидод хайртай. Цагтаа би гэрлэхсэн, зохиолч болохсон гэсэн хоѐрхон

юмыг л үхэн хатан хүсдэг байлаа. Гэвч аль аль нь бүтээгүй. Тиймээ, багаахан зохиолч байсан ч сэтгэлд

тааламжгүй шүү дээ эцсийн эцэст ..

Треплев - /чимээ чагнан/ Хөлийнх нь чимээ сонсогдож байна... /нагац ахыгаа тэвэрч аван/ Би

түүнгүйгээр амьд явж чадахгүй ... Хөлийнх нь чимээ нь хүртэл сайхан шүү ... Би учиргүй их жаргалтай

байна. /ирж яваа Нина Заречнаягийн өмнөөс ухасхийнэ/ Шидэт дагина мөрөөдлий минь эзэгтэй.

Нина - /догдолсон янзтай/ Би хожимдоогүй, би мэдээж хожимдоогүй.

Треплев - /гарыг нь үнсэн/ Үгүй ээ, үгүй. Үгүй ...

Нина – Би өдөржингөө санаа зовоод ... Би хичнээн их айв аа. Аав явуулахгүй байх гэж түгшээд ...

тэгсэн чинь ашгүй хойд эхтэй хамт юманд яваад өглөө... Тэнгэрийн хаяа улайрч, сар мандаад эхэлснийг

хэлэх үү, би ч морьдоо шавхуурдаад л, шавхуурдаад л байлаа ...

Сорин - /инээнэ/ Нүдийг нь харвал уйлаа юу даа. Хэ хэ хэ... энэ чинь муу шүү.

Нина – Тэр яах вэ ... миний амьсгаа давхцаж байгааг харж байгаа биз дээ. Хагас цагийн дараа би

буцах ѐстой. Яаралгүй болохгүй нь ээ. Үгүй ээ, үгүй тэнгэр бурханыг бодож намайг үлдээч гэж битгий

ятгаарай. Намайг энд ирсэн гэж аав мэдээгүй байгаа.

Треплев – Нээрэн одоо эхлэх болчихж. Явж бүгдий нь дуудъя

Сорин – Би л яваад ирье дээ, яахав. Одоохон /баруун гар тийшээ явангаа дуулна/ “Во Францию два

гренадера...” /эргэн тойрон харна/ Би нэг удаа ингээд дуулаадахсан чинь прокурорын нэг туслах “Эрхэмсэг

ноѐнтон та хүчтэй хоолойтой юм” гэснээ “Даанч дургүй хүрмээр гэхээс” гэж билээ. /инээгээд яваад өгөв/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Tsahlai(Marked)

6

Нина – Аав авгайтайгаа намайг ийш нь явуулдаггүй. Энд урлагийнхан замбараагүйтэж байгаа гээд

байдаг юм ... Намайг жүжигчин болчихвий гэж айгаад байдаг юм л даа. Харин би нуур луу сэтгэл татагдаад

болохгүй юм. Яагаад цахлай шиг ... миний сэтгэлийг та л бүлээцүүлж байна. /ийш тийш харна/

Треплев – Бид хоѐр хоѐулхнаа байгаа ...

Нина – Тэнд нэг хүн байх шиг байна

Треплев – Хэн ч байхгүй ээ /үнсэнэ/

Нина – Энэ ямар мод вэ?

Треплев – Хайлаас

Нина – Яагаад ийм бараан байгаа юм бэ?

Треплев - Үдэш орой болохоор бүх юм бараан болдог шүү дээ. Та битгий яв л даа. Би наминчлан

гуйя.

Нина – Болохгүй ээ.

Треплев – Тэгвэл би танайд очвол яах вэ? Нина, би шөнөжингөө таны цонхыг ширтээд цэцэрлэгт

чинь зогсъѐ.

Нина – Болохгүй ээ таныг манаач харчихна. Трезор одоохондоо танд дасаагүй. Хуцаад салахгүй.

Треплев – Би танд хайртай

Нина - Чшш ...

Треплев - /хөлийнч имээ сонсоод/ Хэн бэ? Яков та юу?

Яков - /тавцангийн цаанаас/ Яг тийм байна.

Треплев – Байр байраа эзэлцгээ. Цаг боллоо. Сар гарч байна. Сар нар ч байгаа биз?

Яков – Яг тийм.

Треплев – Спирт бий биз? Хүхэр бий юу? Улаан нүд харагдах үеэр хүхэр үнэртэх ѐстой шүү.

/Нинад/ За та яв. Тэнд бүх юм бэлэн байгаа. Та түгшиж байна уу?

Нина – Тиймээ, маш их. Таны ээжээс ч яахав айхгүй л байна л даа. Харин Тригориноос л ... тэрний

өмнө тоглоно гэхээс аймшигтай, бас ичмээр санагдаад болохгүй юм. Алдартай зохиолч шүү дээ... Тэр

залуу хүн үү?

Треплев – Тийм ээ.

Нина – Тэр үнэхээр сайхан өгүүллэг бичдэг шүү.

Треплев - /хөндий хүйтнээр/ Мэдэхгүй юмаа уншаагүй юм байна.

Нина – Таны жүжигт тоглоход хэцүү юмаа. Тэнд чинь ямар ч амьд дүр байхгүй.

Треплев – Амьд дүр. Амьдралыг байгаагаар нь биш ямар байх ѐстойгоор нь хүсэж мөрөөдөөд л

төсөөлөгдөж байгаагаар нь дүрслэх хэрэгтэй.

Нина – Таны жүжиг үйл явдал багатай, дан уншлага. Гэтэл жүжигт миний бодлоор заавал хайр

дурлал байх ѐстой... /хоѐул давцангийн араад орно. Полина Андреевна, Дорн хоѐр гарч ирнэ/

Полина Андреевна – Чийг бууж байна шүү. Та эргэж ороод галошоо өмс

Дорн – Би халууцаад байна

Полина Андреевна – Та ерөөсөө биеэ бодохгүй юмаа. Энэ бол зөрүүд зангийнх. Та эмч хүн.

Хүйтэн чийгтэй агаар биеэнд хичнээн мууг хэнээс ч илүү мэдсээр байж хүн зовоогоод л ... Та өчигдөр

тагтан дээр зориуд оройжингоо сууна лээ ...

Дорн - /дуу аялан/ “Не говори, что молодость сгубила... ”

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Tsahlai(Marked)

7

Полина Андреевна – Та Ирина Николаевнатай ярьсан яриандаа болоод ... сэрүү унасныг ч

анзаараагүй. Та үнэнээ хэлээрэй, тэр эмэгтэй танд аятайхан санагддаг, тийм биз?

Дорн – Би тавин тавтай хүн шүү дээ.

Полина Андреевна –Юу ч биш. Тэр чинь эрэгтэй хүнд өтөл нас биш. Та маш овор багатай, та

бүсгүйчүүдийн сэтгэлийг татсаар байгаа шүү.

Дорн – Тэгээд та юу хүссэнсэн бол?

Полина Андреевна – Жүжигчин эмэгтэйн өмнө та нар бүгдээрээ сөхрөхөд бэлэн байна шүү дээ.

Бүгдээрээ

Дорн - /дуу аялан/ “Я вновь пред тобой...” Нийгэм жүжигчдийг хайрлаж, тэдэнд, худалдаачидад

ханддагаас өөрөөр хандаж байгаа бол юм номоороо байна гэсэн үг. Энэ бол идеализм

Полина Андреевна – Бүсгүйчүүд хэзээд танд дурлаж, хүзүүнээс чинь зүүгддэг байсан. Энэ бас

идеализм уу?

Дорн - /мөрөө хавчин/ Үгүй яахав, эмэгтэйчүүд надад хандаж байсан хандлагад сайхан юм их

байсаан. Намайг гол нь сайн эмч гэж хайрладаг байсан юм. Арав, арван таван жилийн өмнө, та санаж

байгаа байх, бүхэл бүтэн муждаа гайгүй гэсэн ганц эх баригч нь би байлаа шүү дээ. Түүнээс гадна би

шударга байсан.

Полина Андреевна – /гарнаас нь шүүрч аван/ Та миний хувьд эрхэм хүн.

Дорн- Аяар хүмүүс ирлээ. /Аркадина Сориныг сугадан, Тригорин, Шамраев, Медведенко, Маша нар

гарч ирнэ/

Шамраев – 1973 онд Полтавт яармаг дээр Ирина Николаевна ѐстой биширмээр тоглож билээ.

Бахадмаар. Гайхамшигтай тоглож байсан. Одоо алиа хошин дүрийн жүжигчин Чадин Павел Семѐныч хаа

явдагийг та мэдэхсэн болов уу?

Аркадина – Та дандаад л өнгөрсөн баларсан юм асуух юм. Би яаж мэдэх юм бэ? /сууна/

Шамраев - /санаа алдан/ Пашка Чадин. Одоо тийм жүжигчин байхгүй. Тайз эзгүйрч ээ. Ирина

Николаевна. Урьд нь аварга царснууд сүндэрлэж байж, одоо харин хожуулнууд л үлдсэн байн шүү дээ.

Дорн – Гялалзсан авъяастай улс одоо цөөхөн байна аа. Тэр үнэн гэхдээ дунд зэргийг жүжигчид их

өссөн шүү.

Шамраев – Тантай би санал нийлж чадахгүй нь. Гэхдээ юм хүний үзэмжээр шүү дээ. “Дэ гастибус

аут бене, аут нинхиль” /Треплев тавцангийн цаанаас гарч ирнэ/

Аркадина – Хайрт хүү минь энэ чинь хэзээ эхлэх юм бэ?

Треплев – Хоромын дараа, та жаахан тэвчээрэй.

Аркадина - /”Гамлет” жүжгийн хэсгээс уншина/ “Хүү минь, чи миний нүдийг сэтгэлий минь гүнрүү

хандуултал, сэтгэл минь цустай, үхлийн яр шарханд идэгдсэн харагдлаа. Аврал алга”

Треплев – /“Гамлет”-аас/ “Тэгвэл та яах гэж нүгэл хилэнцэд хөтлөгдөж хар хэргийн ангалаас хайр

сэтгэлийг хайгаа вэ?” /Тавцангийн цаанаас бүрээ дуугарна/ Ноѐд оо, эхэллээ. Цөмөөрөө анхаараарай.

/пауз/ Би эхэллээ. /Саваа модоор тог тог хийтэл цохиж, чангаар хэлнэ/ Аяа, шөнийн цагаар энэ нууран

дээгүүр нисэгч эрт дээр үеийн эрхэм хүндэт сүг сүнснүүд ээ. Биднийг унтуулагтун. Тэгээд 2000 жилийн

дараагаар юу болохыг бидний зүүдэнд үзүүлэгтүн

Сорин – 2000 жилийн дараа юу ч үгүй болно

Треплев – Тэгвэл тэр үгүй хоосныг бидэнд харуулагтун

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Tsahlai(Marked)

8

Аркадина – За тэгээ тэг. Бид унтаж байя. /Хөшиг өргөгдөн нээгдэнэ. Нуурын байдал нээгдэн

харагдана. Тэнгэрийн хаяан дээр саран гийж усан дээр толидон тусчээ. Том чулуун дээр цав цаагаан

өмсгөлтэй Нина Заречная сууж байна/

Нина – Хүмүүс, арслангууд, бүргэдүүд болоод ятуу хүтүү, эвэрт буганууд, аалзнууд, уснаа

амьдрагч дув дуугүй загаснууд, далайн однууд хийгээд нүднээ үл үзэгдэгч амьтад – нэг үгээр хэлбэл хамаг

амьтад, хамаг амьтад, хамаг амьтад гунигт нэгэн тойргыг гүйцээгээд мөхжээ. Газар дэлхий ганц амьд

амьтныг тээхээн больсоор түмэн зуун өнгөрч гагцхүү хөөрхийлөлтэй энэ сар л өөрийн дэнлүүг дэмий

асаана. Нугад тогруу шувуу гууглан сэрхээ больж, хуйас модны төгөлд май цох дуугарахаа больсоор

уджээ. Хүйтэн, хүйтэн, хүйтэн байна. Хоосон, хоосон, хоосон байна. Аймшигтай, аймшигтай, аймшигтай

байна. /пауз/ Амьд амьтны биес хуамхын тоосонд хувилаад үгүй болж, мөнхийн матери, тэднийг чулуу, ус,

үүл болгон хувиргахад харин тэд бүгд сүнс нэгэн сүнс болон нэгджээ. Ертөнцийн нэгдмэл сүнс гэгч Би ... би

байна ... миний дотор агуу их Александрийн ч, Цезарийн ч, Шекспирийн ч, Наполеоны ч, адгийн хануур

хорхойн сүнс ч бий. Миний дотор хүмүүсийн оюун ухаан, амьтадын зөнтэй нийлсэн бөгөөд би бүгдий нь

бүгдий нь санаж өөртөө байгаа тэр амьдрал болгоноор амьдарсан мэт болж байна. /Намгийн гэрлүүд

нэмэгдэнэ/

Аркадина - /аяархан/ Энэ чинь нөгөө гутруу үзэлтнүүдийн юм байх шив дээ

Треплев - /гуйж зэмэлсэн аястайгаар/ Ээж ээ!

Нина- Би ганцаардмал. Зуун жилд ганц удаа ярих гэж ам нээхэд миний дуу хоолой энэ хоосон

орчинд дуурсавч түүнийг хэн ч үл сонсоно. Ёлтойсон гэрлүүд, таануус намайг эс сонсоно... Үүрээр

таануусыг илжирсэн намаг төрүүлэн бий болгож, таануус нар цухуйтал бодол үгүй, эрмэлзэл үгүй,

амьдралын лугшилт үгүй тэнүүчилнэ. Таануусын дотор амьд амьтан буй болчих вий гэж айхдаа мөнхий

материйн эцэг ад чөтгөр чулууны дотор, усны дотор, атомын солилцоо явуулж тасралтгүй хувисна. Орчлон

хорвоод ганцхан сүнс л байнга бөгөөд хувиршгүй оршино. /пауз/ Гүн худгийн ѐроолд хаягдсан хоригдол мэт

би хаана байгаагаа, хэтдээ намайг юу хүлээж байгааг үл мэднэ. Маретриаллаг хүчний эхэн болох ад

чөтгөртэй шаргуу харгис, ширүүн тэмцэлдсэний эцэст би ялах тавилантай бөгөөд түүний дараа матери

сүнс хоѐр үлэмж төгс төгөлдөр байдлаар нэгдэн нийлж ертөнцийн хүсэл зоригийн хаанчлал эхлэнэ гэдгийг

л мэдэж байна. Гэвч тэр цаг аажим аажмаар ар араасаа цувран мянга мянган жилийн дараа, сар, саруул,

Сириус, газар дэлхий хумахын тоос болсны эцэст ... харин тэр болтол аймшиг, аймшиг ... /пауз. Нуурын

наана хоѐр улаан цэг тодорч үзэгдэнэ/ За тэр миний аварга хүчит дайсан ад чөтгөр ойртож байна. Түүний

аймшигт хүрэн улаан нүд нь харагдаж байна ...

Аркадина – Хүхэр үнэртээд байна. Ингэх ѐстой юм уу?

Треплев – Тийм ээ!

Аркадина - /инээнэ/ Энэ чинь сонин арга байна шүү

Треплев – Ээж ээ!

Нина – Хүн үгүй учир тэр уйдаж байна ...

Полина Андреевна – /Дорнд/ Та малгайгаа авчихжээ. Та өмс л дөө. Ханиад хүрчихнэ шүү дээ.

Аркадина – Эмч маань мөнхий материйн эцэг, ад чөтгөрийг хүндэтгээд малгайгаа авчихж л дээ.

Треплев - /цочмог уурлан чангаар/ Жүжиг дууссан. Гүйцээ хөшгөө хаа!

Аркадина - Чи юундаа уурлаав ?

Треплев – Гүйцээ хөшгөө хаа. Алив хөшгөө буулга. /хөлөө дэвч/ Хөшгөө хаа /хөшиг бууна/ Миний

буруу. Түмнээс тодорсон цөөхөн хэдэн хүн жүжиг бичиж тоглож болдог гэдгийг би анзаарч мэдсэнгүй. Би

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Tsahlai(Marked)

9

дархан эрхэнд халдаж шүү дээ. Надад ... Би ... /цааш юм хэлэх гэснээ гараа саваад зүүн гар тийшээ явж

одно/

Аркадина – Энэ чинь яачих нь энэ вэ?

Сорин – Ирина ахайтан минь эмзэг шазруун залуу хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ.

Аркадина - Үгүй би тэрүүнд юу гэж хэлсэн юм бэ?

Сорин - Чи цаадахаа гомдоочихлоо

Аркадина – Тэр өөрөө л энэ тоглоом шүү л гэж хэлсэн, тэгээд л би энэ жүжгийг тоглоом гэж үзсэн.

Сорин - Үгүй ээ гэхдээ л ...

Аркадина – Тэгсэн чинь одоо болохоор агуу их зохиол биччихсэн хүн юм шив дээ. Үгүй ер яадаг

билээ. Тэгэхээр цаадах чинь, жүжиг тавьж хүхэр үнэртүүлсэн нь тоглоом биш, харин үлгэр жишээ үзүүлсэн

хэрэг болж байна шүү дээ. Тэр биднийг яаж зохиол бичиж, яаж тоглохыг заая гэж санаж. Үгүй би энэ

бүхнээс нь залхаж гүйцлээ. Үргэлж хүний өөдөөс өнгөлзөөд л өдөөн хатгаад байхад хэн ч гэсэн залхана

биз дээ, та минь. Ааш муутай, биеэ тоосон жаал.

Сорин- Цаадах чинь чамайг л баярлуулах гэсэн юм шүү дээ.

Аркадина- Тийм үү? Гэсэн мөртлөө тэр зүгээр нэг эгэл жирийн жүжиг сонгосонгүй. Декатудын

солиорол шиг юм сонголоо шүү дээ. Тоглоом юм бол би солиорол шиг юм сонсоход бэлэн байна. Гэтэл энэ

чинь бас нэг шинэ хэлбэр, урлагийн шинэ эрин үеийг тунхаглах санаатай цор цор хийж байна шүү дээ.

Харин минийхээр бол, энд ямар ч шинэ хэлбэр алга. Зүгээр ааш муутай гэдэг нь л харагдаж байна. Хүн бүр

өөрийнхөө хүссэнээр, бас өөрийхөө чаддагаар бичиг хамаагүй. Харин намайг л зүгээр байлгаад өгөг.

Дорн – Юпитер чи уурлаж байна шүү...

Аркадина – Би юпитер биш ээ, би эмэгтэй хүн. /тамхи асаана/ Би уурлаж байгаа юм биш, зүгээр

залуу хүн цагаа ингэж уйтгартай өнгөрөөж байгаад л харамсаж байна. Би тэрнийг гомдоох гээгүй.

Медведенко – Сүнсийг материас салгах иш үндэс хэнд ч байхгүй. Учир нь сүнс гэдэг чинь

материаллаг атомуудын нэгдэл байж магадгүй. /догдлонгуй Тригоринд хандаж/ Үгүй ингэхэд бидний багш

нар хэрхэн амьдарч байгааг жүжигт бичээд тайзан дээр тоглуулах юмсан. Хэцүүхэн, хэцүүхэн амь зууж

байна шүү дээ.

Аркадина – Таны хэлдэг зөв, гэвч жүжгийн тухайд ч, атомуудын тухайд ч ярих аа болъѐ. Ямар

сайхан үдэш вэ? Ноѐд оо сонсож байна уу? Тэд дуулцгааж байна. /чагнана/ Ямар сайхан юм бэ?

Полина Андреевна – Цаад эрэг дээр дуулж байна /пауз/

Аркадина - /Триогоринд/ Та миний дэргэд суугаач. Арав арван таван жилийн өмнө энэ нуурын

хөвөөнд дуу хөгжим бараг шөнө болгон тасардаггүйсэн. Энэ эргийг дагаад зургаан газрын эзний эзэмшил

байгаа юм. Инээд, шуугиан, буун дуу сонсоод л тэгээд л хоорондоо дурлацгаагаад л ... Энэ зургаан

эзэмшил газрын дурлалын баатар нь тэр үед энэ хүн байлаа. /Дорн руу толгой дохиж/ Эмч Евгеений

Сергеевич. Одоо ч гэсэн сайхан эр байгаа биз дээ. Тэр үед бол дурлахгүй байхын аргагүй хүн байсан юм.

Гэхдээ би одоо гэмшээд эхэллээ. Яалаа гэж муу хүүгээ гомдоов оо? Сэтгэл үймэрчихлээ. /чангараар/

Костя! Миний хүү Костя!

Маша- Би яваад хайгаад ирье.

Аркадина – Тэгээ ч хонгор минь.

Маша- /зүүн гар тийшээ явна/ Ау! Константин Гаврилович! Ау!

Нина - /тавцангийн цаанаас гарч ирнэ/ Жүжиг үргэлжилэхгүй нь бололтой, би гарч болох юм шиг

байна. Сайн байцгаана уу? /Аркадина, Полина Андреевнатай үнсэлцэнэ/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Tsahlai(Marked)

10

Сорин – Браво! Браво!

Аркадина – Браво, браво. Бид бахдаж суулаа шүү. Ийм зүс царай, ийм сайхан хоолойтой байж

тосгон суугаад байвал алдас болно шүү. Та авъяастай байх учиртай. Та сонсож байна уу? Та тайзан дээр

гарах ѐстой.

Нина – Өө, тэр бол миний ганц мөрөөдөл. /санаа алдан/ Даанч хэзээ ч биелэхгүй.

Аркадина – Хэн мэдлээ? Танд танилцуулахыг зөвшөөрнө үү. Тригорин Борис Алексеевич

Нина – Өө, би маш их баяртай байна... /ичингүйрч/ Би таны зохиолыг дандаа уншдаг ...

Ардакина - /Нинаг дэргэдээ суулган/ Та битгий зов, охин минь. Борис Алексеевич алдартай боловч

эгэл хүн. Та харж байгаа биз дээ, тэр өөрөө танаас зовчихлоо.

Дорн – Одоо хөшгөө татчихаж болох байхаа, тэгэхгүй аягүй юм.

Шамраев - /чангаар/ Яков, алив дүү минь хөшгөө өргөөд татчихаач /хөшиг өргөгдөнө/

Нина - /Тригоринд/ Үнэндээ хачин жүжиг байгаа биз?

Тригорин – Би юу ч ойлгосонгүй. Гэхдээ үзэхэд урамтай байсан. Та үнэхээр сэтгэлээсээ тоглож

байлаа. Бас тайз чимэглэл нь ч сайхан байлаа. /пауз/ Энэ нууранд загас элбэг байх аа

Нина – Тийм шүү.

Тригорин – Би загас барих дуртай. Миний л хувьд орой болох үеэр эрэг дээр суугаад хөвүүрээ харж

байх шиг жаргал үгүй.

Нина – Гэхдээ уран бүтээлийн жаргал амссан хүнд өөр бусад жаргал байхгүйтай адил байдаг байх

гэж би боддог.

Аркадина - /инээн/ Та битгий ингэж ярь. Магтуулахаар наадах чинь барьц алдчихдаг юм.

Шамраев – Москвад дуурийн театрт алдарт Сильва нэг удаа до авч билээ. Тэгсэн бүр гэхээс тэгэх

гэсэн юм шиг галерейд манайхан сүмийн дуучдын нэг нь сууж таарч, нөгөөдөх чинь гэнэт, бидний гайхсан

гэж юухэв. Галрейгээс түүнээс октав доогуур “Браво Сильво” гэдэг байгаа... Ингээд л /хоолойгоо баргил

болгож/ Браво Сильво... Тэгсэн театр тэр чигээрээ нам гүм болчихсон. /пауз/

Дорн- Аниргүй сахиусан тэнгэр нисч өнгөрлөө.

Нина – За би явъя даа, баяртай.

Аркадина – Хаачих нь вэ, Та ийм эрт хаачих нь вэ? Бид таныг явуулахгүй шүү.

Нина – Намайг аав хүлээж байгаа.

Аркадина – Яасан ч хатуу хүн бэ дээ ... /үнсэлцэнэ/ Тэгвэл яая гэхэв. Таныг явуулмааргүй л байна.

Нина – Яваад өгөхөд хичнээн харамсалтай байгааг та бүхэн мэддэг ч болоосой.

Аркадина – Таныг хүнээр хүргүүлэх юмсан охин минь.

Нина - /сандран/ Өө, үгүй үгүй.

Сорин - /Нинад наминчлан гуйсан янзтай/ Та үлдчих л дээ!

Нина – Би чадахгүй нь ээ Петр Николаевич

Сорин – Ядаж ганц цаг бай л даа. Тэгээд л боллоо. Та тэг л дээ...

Нина - /бодолхийлснээ уйлах шахан/ Болохгүй ээ! /гарыг нь бариад хурдан явж одно/

Аркадина – Зовж яваа охин доо. Талийгаач эх нь асар их хөрөнгөө улаан мөнгө ч үлдээлгүй бүгдийг

нь нөхөртөө өвлүүлж үлдээсэн юм гэнэ билээ. Тэгээд одоо энэ охин юу ч үгүй хоцорсон. Яагаад гэвэл эцэг

нь хамаг юмаа хоѐрдахь эхнэртээ өв болгож үлдээж байгаа юм гэсэн. Ёстой бухимдмаар юм.

Дорн – Тиймээ чин шударгаар хэлэхэд эцэг нь ч ѐстой нэг өөдгүй амьтан даа ...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Tsahlai(Marked)

11

Сорин - /бээрсэн гараа үрэн/ За бид ч гэсэн явъя даа, ноѐд оо, хар чийг унаад, миний хөл өвдөж

байна.

Аркадина – Наад хөл чинь хөшөөд мод шиг болчихж. За явъя, золгүй муу өвгөн минь. /түүнийг

сугадана/

Шамраев - /гараа авгайдаа өгч/ Мадам.

Сорин - /Шамраевт/ Энэ дахиад л нохой ульж байна шүү. Тус болооч, Илья Афанасьевич, та

нохойгоо уянаас нь тавь гэж цаадуулдаа хэлээч.

Шамраев – Болохгүй ээ, Петр Николаевич, хулгайч нар амбаар ухчихж мэднэ. Тэнд би хөц

будаагаа хадгалсан юм. /Дэргэд нь яваа Медевинкод/ Тэгээд бүр бүтэн октав доогуур “Браво Сильво” гэж

байгаа юм даа... тэгээд жүжигчин биш шүү дээ. Зүгээр нэг сүмийн дууч ...

Медведенко – Сүмийн дууч хэдий хэрийн цалин авдаг юм бэ? /Дорноос бусад нь бүгд явна/

Дорн - /ганцаараа/ Би мэдэхгүй, магадгүй би юу ч ойлгоогүй юм уу. Эсвэл солиорсон байж мэднэ.

Гэхдээ жүжиг надад аятайхан санагдлаа. Тэнд нэг юм байна. Тэр охиныг ганцаардлыг тухай ярьж байхад

бас дараа нь тэр улаан нүд гараад ирэхэд би догдлоод гар чичирч байсан шүү. Маш шинэ, гэнэн цайлган

юм. Аа тэр ирж явах шиг байна ... би түүнд тааламжтай үг аль болох ихийг хэлмээр байна.

Треплев - /орж ирнэ/ Хэн ч алга шив дээ.

Дорн- Би байнаа.

Треплев – Намайг Маша цэцэрлэгээр нэг эрж байгаа. Яасан хаашаа охин бэ?

Дорн – Константин Гаврилович надад таны жүжиг туйлын ихээр таалагдлаа. Тун этгээд хачин юм.

Би дуустал нь сонсоогүй л дээ, гэхдээ их хүчтэй сэтгэгдэл төрүүлж байна. Та авъяастай хүн юмаа. Та

үргэлжүүлэх хэрэгтэй. /Треплев гарыг нь атгаж ухасхийн тэвэрч авна./ Хүүе яасан хөөрүү юм бэ дээ.

/нервный/ Нулимс нь цийлгэнэчихэж ...би юу хэлэх гэсэн гээ? Та хийсвэр бодлын салбараас сэдэв

санаагаа авчээ. Тэр бол яг тэгэх ѐстой. Яагаад гэвэл уран бүтээл гэдэг бол заавал ямар нэгэн том санаа

илэрхийлж байх ѐстой шүү дээ. Ул суурьтай даацтай юм л гоѐ санаа болдог! Царай чинь яасан цонхигор

байх юм бэ

Треплев – Та тэгээд үргэжлүүл гэж байгаа юм уу?

Дорн – Тийм ээ, гэхдээ чухал мөнхий юмыг дүрсэлж үзүүл. Би бол амьдралаа янз янзаар их

аятайхан амьдарч өнгөрүүлсэн. Би сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ л уран бүтээлдийн ид туурвилынхаа үед

амсдаг тэр их, тэр их сэтгэлийн хөдлөлийг амссан бол би өөрийнхөө материаллаг бүрхүүлээ болон тэр

бүрхүүлд хамаатай бүхнийг сэжиглэж орхиод газар шорооноос холдон өөдөө явах байсан байх.

Треплев – Өршөөгөөрэй, Заречная хаа байгаа бол?

Дорн – Аа бас нэг юм байна. Уран бүтээлд тодорхой яруу тод санаа байх ѐстой. Та юуны тулд

бичиж байгаагаа мэдэж байх ѐстой. Тэгэхгүй энэ үзэсгэлэнт сайхан замаар ямар ч зорилгогүй явах юм бол

та төөрч, таны авъяас өөрийг чинь баллана.

Треплев - /тэсч ядан/ Заречная хаа байна?

Дорн – Гэр лүүгээ явчихсан

Треплев - /мухардсан янзтай/ Одоо би яах вэ? Би түүнтэй уулзмаар байна ... би түүнтэй заавал

уулзмаар байна... Араас нь явъя /Маша орж ирнэ/

Дорн - / Треплевт/ Тайвшир даа, найз минь.

Треплев - Үгүй ээ, би ямар ч гэсэн явна аа. Би явах ѐстой.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Tsahlai(Marked)

12

Маша – Константин Гаврилович, та байшиндаа орооч. Таныг ээж чинь хүлээж байна. Сэтгэл нь

зовоод байна.

Треплев – Ээжид намайг явсан гэж хэл! Би та нараас бүгдээс чинь гуйя. Намайг зүгээр байлгаад

өгөөч. Зүгээр байлгаад өгөөч. Битгий миний араас яваад бай!

Дорн – Байз, байз хонгор минь, ингэж болохгүй ээ... муухай...

Треплев - /уйлан/ Баяртай эмч ээ, Танд их баярлалаа ... /явна/

Дорн - /санаа алдаж/ Ээ дээ залуу насаа гэж!

Маша – Хэлэх үг олдохгүй болохоор л “Ээ дээ залуу насаа гэж” хэлдэг шүү дээ.

Дорн - /хамрын тамхины хайрцагийг нь авч бут руу шидээд/ Ямар муухай юм! Байшинд хөзөр

тоглож байх шиг байна. Тийшээ оръѐ.

Маша – Та хүлээгээч

Дорн – Юу гээв?

Маша – Би танд дахиад хэлмээр байна. Би тантай юм ярьмаар байна. /сэтгэл догдлон/ Би

өөрийнхөө аавд хайргүй ... Харин танд болохоор элэгтэй. Яагаад ч юм бэ та надад ойр дотно хүн гэж би

хамаг сэтгэлээрээ мэдрээд байдаг юм. Надад туслаач ... Туслаач дээ, тэгэхгүй бол би тэнэг юм хийж,

амьдралаа амьтны доог болгож баллах гээд байна. Би цаашид тэсэхгүй нь ...

Дорн – Юу? Тэгээд яаж туслана гэж?

Маша – Би зовж шаналж байна. Хэн ч хэн ч миний зовлонг мэдэхгүй юм. /толгойгоо цээжинд нь

нааж аярханаар/ Би Константинд хайртай.

Дорн- Бүгдээрээ яасан ч эмзэг юм бэ дээ. Яасан ч эмзэг юм! Тэгээд бас хичнээн их дурлал вэ? Ай

ад шидийн нуур! /уяханаар/ Гэлээ гээд би яах ч юм билээ дээ охин минь. Яах ч юм билээ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Крокет тоглодог талбай. Тайзны гүнд баруун гар тийш үүдний том тагттай байшин, зүүн гар талд

нуур байх бөгөөд нуурын усанд нар тусч гялбалзана. Цэцгийн мандалууд. Жин үд. Талбайн хажуу талд

хөгшин хуайс модны сүүдэрт урт сандал дээр Аркадина, Дорн, Маша гурав сууна. Дорны өвөр дээр

дэлгээтэй ном байна.

Аркадина - /Машад/ Хоѐулаа босъѐ доо. /хоѐул босно/ Зэрэгцээд зогсъѐ. Та хорин хоѐр настай, би

бараг хоѐр дахин эгч. Евгеений Сергеевич энэ бид хоѐрын хэн нь залуу харагдаж байна.

Дорн – Та байлгүй яахав дээ.

Аркадина- За тэр шүү... Яагаад вэ гээч? Яагаад гэвэл би ажил хийж байна, мэдэрч байна. Би

үргэлж үймээн дунд байна. Харин та ганц газраа суугаад л амьдрахгүй байна шүү дээ. Би хэзээ ч хэтийн

юмыг тэгнэ гэж хэлдэггүй хатуу дүрэмтэй. Би хөгшрөх тухай, үхэх тухай хэзээ ч боддоггүй. Болох юм бол

болно л биз дээ.

Маша – Харин би энэ амьдралдаа нэг нэвсийсэн урт хар нөмрөг чирж яваа юм шиг санагддаг.

Заримдаа надад амьдрах ямар ч сонирхолгүй болчихдог. Гэхдээ энэ бүхэн шал дэмий яриа л даа. Би

сэтгэлээ сэргээж энэ бүхнийг мартаж авч хаях хэрэгтэй.

Аркадина- Би дан цамцтай юм уу эсвэл үсээ самнаагүй байхдаа энэ цэцэрлэгт гарна гэж бодож

байна уу? Хэзээ ч үгүй. Зарим авгайчуул шиг биеэ сулд нь хаяагүй, арчилж байсан тулдаа

өдий зэрэгтэй яваа юм. ./ташаа тулан талбай дээгүүр явна/ За тэр, арван таван настай охиныг чинь тоглож

болмоор хөнгөн шингэн байгаа биз дээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Tsahlai(Marked)

13

Дорн – За гэлээ гэхдээ би үргэлжлүүлье ээ. /ном авна/ Бид будааны мухлагын эзэн, харх хоѐр дээр

зогссон.

Аркадина- Харх дээ ... Та уншаач. /сууна/ Үгүй алив надад өгөөч, би уншъя. Одоо миний ээлж. /ном

авч нүдээрээ гүйлгэн харж байгаад/ Харх гэл үү... аа энэ байна ... /уншина/ “Тэгээд мэдээж, язгууртан

дээдэс зохиолчдыг /романистов/ өөгшүүлэн өөртөө татна гэдэг бол, будааны мухлагын эзэн амбаар

савандаа харх тэжээхтэй адилхан осолтой зүйл юм. Гэтэл зохиолчид олны хайрыг хүлээдэг. Тийнхүү

эмэгтэй хүн зохиолчийг сонгон авсан бол түүнийг эзэмдэхийн тулд, магтаал хэлэх, уян халархай зан

гаргаж, ая тал засан урдуур хойгуур нь гүйнэ ...” За Францчууд л ингэдэг юм уу гэхээс биш манайханд ийм

юм байхгүй ээ, өмнөөс төлөвлөсөн зүйл огт байдаггүй. Манай хүүхнүүд зохиолчийг эзэмдэхээсээ өмнө

өөрөө үхтлээ дурлачихсан байдаг шүү, үгүй тийм биз дээ. Наад жишээ нь Тригорин бид хоѐр байна шүү

дээ. /Сорин таяг тулан гарч ирнэ, дэргэд нь Нина, араас нь Медведенко хоосон зөөлөн сандал түрэн явна/

Сорин- /хүүхэд өхөөрддөг дуугаар/ За өнөөдөр бид баяртай байна уу? Өнөөдөр нэг юм хөгжилтэй

болов уу? /дүүдээ/

Нина- Бид бөөн баяр болж байна. Аав хойд эх хоѐр Тверь лүү явчихаад, одоо бид бүтэн гурван

өдөр чөлөөтэй боллоо. /Ардакинагийн дэргэд суугаад түүнийг тэврэн/ Би баяртай байна. Одоо би таных

боллоо.

Сорин - /өөрийнхөө зөөлөн сандалд сууж/ Өнөөдөр энэ гоѐ сайхан болчихж

Аркадина- Сайхан хувцастай, хүний харц булаасан... та ийм байдаг чинь ухаантай хэрэг. /Нинаг

үнсэнэ/ Гэхдээ их магтаж болохгүй ээ. Цагаан хэл ам хүрчихж мэднэ. Борис Алексеевич хаа байна вэ?

Нина- Тэр цөөрмөнд загас барьж байгаа.

Аркадина- Тэр яасан залхдаггүй юм бэ? /цааш нь уншихыг завдана/

Нина – Та юу уншаав?

Аркадина- Мопассаны “Усан дээр” хонгор минь. /дотроо хэдэн мөр уншина/ За цаашаа

сонирхолгүй, бас гаж юм байна. /номоо хаяна/ Сэтгэл минь нэг л тавгүй байна. Хүү минь юу болоод байна

аа, та хэлээч? Тэр яагаад ийм уйтгартай, ширүүн болчихов оо? Тэр өдөр хоногийг нуурын эрэг дээр

өнгөрөөж, надад бараг бараа нь харагдахгүй юм.

Маша – Тэрний сэтгэл нь хямраад байгаа юм аа. /Нинад эмээсэн янзтай/ Би танаас гуйя, та тэрний

жүжгээс уншиж өгөөч

Нина - /мөрөө хавчснаа/ Та уншуулмаар байгаа юм уу? Тэр чинь сонирхолгүй шүү дээ.

Маша - /хөөрсөн сэтгэлээ барьж ядан/ Тэр өөрөө ямар нэгэн зохиол уншихаараа нүд нь гэрэлтэж

нүүр нь цонхигор цагаан болчихдог юм. Тэр уйтгартай ч гэсэн сайхан хоолойтой. Хөдлөж ярьж байгаа нь яг

л яруу найрагч шиг. /Сорин хухирч байгаа нь сонсогдоно/

Дорн- Сайхан нойрсоорой

Аркадина- Петруша!

Сорин – Аа?

Аркадина- Чи унтаж байна уу?

Сорин – Огтхон ч үгүй. /пауз/

Аркадина- Чи биеэ эмчлүүлэхгүй юм, энэ чинь муу шүү найз минь.

Сорин – Би эмчлүүлмээр л байх юм. Даанч энэ эмч дуугүй байна шүү дээ.

Дорн – Жаран насандаа эмчлүүлэх гэж үү?

Сорин – Жаран настай ч гэсэн амьдармаар санагдах юм байна шүү дээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Tsahlai(Marked)

14

Дорн - /эгдүүцсэн янзтай/ Ээ, тэгвэл яахав зүрхний дусал ууж байхгүй юу. Бамбайн ургамлын

Аркадина- Миний санахад, энэ хаашаа ч юм бэ рашаан усанд явбал зүгээр ээ.

Дорн - Үгүй яахав, явж ч болно, явахгүй байсан ч болох юм

Аркадина- Яаж ойлгохов?

Дорн- Ойлгоод байх юм байхгүй ээ. Ойлгомжтой шүү дээ. /пауз/

Медвекенко – Петр Николаевич тамхиа хаямаар юм даа.

Сорин – За тэр яах вэ.

Дорн – Яахав ч биш дээ. Архи тамхи хүнийг өөрийн нүүр царайгүй болгодог. Та навчин тамхи

татаж, хундага архи уусн дараа бол Петр Николаевич дээр нэмэх нь өөр хэн нэгэн. Таны дүр төрх чинь

бүдэг бадаг болж, та өөртөө гуравдахь этгээдэд хандаж байгаа юм шиг хандана.

Сорин - /инээж/ Та бол ингэж ярьж болноо. Та бол энэ насандаа үздэгээ үзэж, амсдагаа амссан

хүн. Гэтэл би. Би шүүхийн газар хорин найман жил алба хаалаа. Гэхдээ амьдарч үзээгүй. Эцсийн эцэст юу

ч амсаж эдлээгүй. Тийм болохоор амьдын жаргал амсмаар байгаа минь ойлгомжтой биз дээ. Та альваа

юманд хандаж, юм тоохгүй болсон хүн, тийм болохоор гүн ухаан руу баахан хандаж, би харин амьдармаар

байна. Тийм ч учраас би үдийн хоолон дээрээ херес дарс ууж, навчин тамхи татдаг, тэгээд л тэр. Тэгээд л

тэр.

Дорн – амьдралд ур суурьтай хандах хэрэгтэй. Харин жар хүрчихээд биеэ эмчлүүлж, залуудаа

жаргал эдэлсэнгүй гэж амаа барих явдал бол уучлаарай, хөнгөмсөг хүний зан шүү.

Маша - /босно/ Өглөөний цай уух цаг болж дээ, янз нь. /залхуу нь хүрсэн янзтай сулхан алхсаар

одно/ Хөлөө дараад суучихж /яваад өгнө/

Дорн – Одоо очоод өглөөний цайны өмнө хоѐр хундага хөнтөрчихнө дөө.

Сорин – Хөөрхий хувийн жаргалгүй амьтан шүү дээ.

Дорн – За тэр ч дээ, эрхэм дээдэс минь /Дустое/

Сорин – Та яг цатгалан хүн шиг ярьж байна.

Аркадина – ай хөөрхий тосгоны энэ эгэл жирийн уйтгараас уйтга юу байна аа. Халуун, чимээгүй хэн

ч юу ч хийхгүй, бүгдээрээ гүн ухаан яриад л … Та нартай сайхан юмаа, найзуудаа, та нарыг сонсч байхад

тааламжтай юм… гэхдээ зочид буудлынхаа өрөөнд суугаад дүрийнхээ үгийг цээжлэж байх нь хавьгүй дээр

шүү.

Нина - /хөөрсөн янзтай/ Сайхан хэллээ. Би таныг ойлгож байна.

Сорин – мэдээж хотод л дээр л дээ. Ажлынхаа өрөөнд суугаад л зарц чинь илтгэхгүй бол хэний ч

оруулахгүй, утас дэргэд … гудамжинд хөлсний тэрэг яваад л

Дорн - /дуу аялана/ “Түүнд минь ярьж өгөөч цэцгүүд минь …” /Шамраев гаднаас Полина

Андреевнатай орж ирнэ/

Шамраев – Өө, манайхан. өдрийн мэнд. /эхлээд Аркадина, даар нь Нинагийн гарыг үнсэнэ./ Эрүүл

саруул байгааг тань харахад их баяртай байна. Аркадина манай авгай түүнийг тантай хамт хот руу явна

гэж хэлсэн гэлээ. Тэр үнэн үү?

Аркадина – Тиймээ, бид хоѐр явах гэж байгаа.

Шамраев – Хм … Тэр ч сайхан л байна л даа. Гэхдээ та ямар унаагаар явах юм бэ? Эрхэм хүндэт

хатагтай.

Аркадина – Өнөөдөр, одоохон хамаг морьдыг нааш нь аваад ир.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Tsahlai(Marked)

15

Нина - /Полина Андреевнад/ алдартай жүжигчин Ирина Николаевнад үгүй гэж хэлнэ гэнэ ээ. Түүний

өчүүхэн хүсэл бүхэн нь танай аж ахуйнаас чухал биш гэж үү? Ёстой санаанд багтамгүй юм.

Полина Андреевна - /мухардсан янзтай/ Би яах юм бэ? Та нар миний байдлыг бодож үзээч. Би яах

юм бэ?

Сорин - /Нинад/ Дүү дээрээ очъѐ. Бид бүгдээрээ түүнийг битгий яваач гэж гуйх болно. Тийм биз

дээ? /Шамраевийн явсан зүг рүүширтэж/ Дэргэд нь байхын аргагүй хүн шүү. Дарангуйлагч.

Нина - /түүнийг босох гэхэд нь болиулж/ Та суу … би таныг хүргээд өгнө… /Медвединко тэр хоѐр

дугуйтай сандлыг түрэн явна/ Ямар аймшигтай юм бэ?

Сорин – Тиймээ, тийм аймшигтай… гэхдээ тэр яваад өгөхгүй ээ. Би одоо тэрүүнтэй яриадахъя.

/Дорн Полина Андреевна хоѐулахнаа үлдэнэ/

Дорн – Хүмүүс уйтгартай. Үнэндээ бол таны нөхрийг эндээс хөөгөөд явуулах хэрэгтэй байлаа.

Тэгэхдээ даанч хөгшин авгай шиг ааштай Петр Николаевич дүүтэйгээ хамт уучлалт гуйж энэ явдал дуусах

биз. За та харж л байгаарай

Полина Андреевна – Тэр зочилоход хөлөлдөг морьдыг хүртэл хээр тавьчихаж. өдөр болгон л ийм

авцалдаагүй юм болж байх юм. Энэ бүхэн минйи санааг хичнээн зовоодогийг та мэддэг ч болоосой. Би бүр

өвчихдөг юм. Хар л даа, чичирч байгааг минь… Би тэрний бүдүүлэг занг тэвчдэггүй. /гуйсан янзтай/

Евегений хайрт минь, хонгор минь! Та намайг өөртөө аваач. Та бид хоѐрын цаг явж байна. Бид хоѐр залуу

биш, ядахдаа насныхаа эцэст нуугдаж худлаа хэлэхгүй явъя л даа. /пауз/

Дорн – Би тавин таван настай одоо амьдралаа өөрчлөхөд оройтсон.

Полина Андреевна – Би мэдэж байна аа. Танд надаас өөр эмэгтэй байгаа болохоор үгүй гэж хэлж

байна. Ямар бүгдий нь дэргэдээ авалтай биш. Би ойлгож байна. өршөөгөөрэй, би таныг залхаалаа. /Нина

байшингийн дэргэд гарч ирсэн үзэгдэнэ. Тэр цэцэг түүж байна/

Дорн - /дэргэдэ нь ирсэн Нинад / Цаана чинь юу болж байна?

Нина – Ирина Никлаевна уйлж байна. Петр Николаевичийн багтраа нь хөдөлчихлөө.

Дорн - /босч/ Явж хоѐуланд нь зүрхний дусал өгье

Нина - /Дорнд цэцэг өгнө/ Авагтун

Дорн – Мегси биен, /байшин руу явна/

Полина Андреевна - /түүнтэй хамт явна/ Ямар хөөрхөн цэцгүүд вэ? /байшингийн дэргэд нам

дуугаар/ Наад цэцгээ надад өгчих. Наад цэцгээ надад өгчих! /цэцэг авангуутаа тасдаж ийш тийш нь хаяна.

Хоѐулаа байшинд орно/

Нина - /ганцаараа/ алдартай жүжигчин уйлж байхыг, тэгээд бүр ийм өчүүхэн юмнаас болоод уйлж

байхыг харахад ямар хачин юм бэ? Тэгээд алдартай зохиолч, уншигчдын хайрыг хүлээсэн, хаа сайгүй

сонинд бичигдэж, хөргий нь энд тэнд зардаг, зохиолыг нь гадаад хэлнээ орчуулдаг тийм хүн өдрийн өнжин

загас барьж, хоѐрхон булуу цагаан барьсандаа баярлаж байна гэдэг хачирхалтай биш гэж үү? Алдар

нэртэй хүмүүс бардам, халдашгүй их зантай байдаг. Тэгээд хүн сүргийг, гарал язгуур, мөнгө хөрөнгийг үл

тоомсорлон их алдар нэрнийхээ гэрэл гэгээгээр өшөө хорслоо авдаг байх гэж боддог байлаа. Гэтэл тэд яг

л бусдын адил уйлж, уншиж, загас барьж, инээж уурладаг юм байна.

Треплев - /малгайгүй, буу болон алсан цахлайгаа барьсаар ирнэ/ Та энд ганцаараа байгаа юм уу?

Нина – Ганцаараа. / Треплев бүсгүйн хөлд цахлайг тавина/ энэ чинь юу гэсэн үг вэ?

Треплев – Би өнөөдр энэ цахлайг алж адгийн муухай юм хийлээ. Таны хөлд тавъя.

Нина – Та чинь яаж байна аа. /цахлайг авч харна/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Tsahlai(Marked)

16

Треплев – /дуугүй байсны эцэст/ удахгүй би яг ийм байдлаар өөрийгөө ална

Нина - Би таныг хараад танихгүй байна.

Треплев – Тийм ээ та ч гэсэн танигдахааргүй өөр болсон учраас би ийм болсон юм. Та надад

өөрөөр ханддаг болж, харц чинь хүйтэн болсон. Миний дэргэд та биеэ бариад байна.

Нина – Сүүлийн үед та их уцаартай болж. Улам ойлгомжгүй, хаичн хачин бэлгэ тэмдэгээр ярих

болж. Тэгээд энэ цахлай ч гэсэн, миний бодоход, бас л бэлгэ тэмдэг бололтой гэвч уучлаарай, гэхдээ

чухам ямар учиртай болохыг нь би ойлгохгүй байна. /цахлайг вандан дээр тавьж/ Би хэтэрхий эгэл жирийн

учраас таныг ойлгохгүй байна.

Треплев – миний жүжиг тэнэг байдалтайгаар баларсан тэр үдэш бүх юм эхэлсэн. Эмэгтэйчүүд

урагш муутай, амжилт олоогүй хүнийгу училдаггүй. Би бүгдий нь шатаасан, юу ч үлдээгүй. Намайг хичнээн

зовж байгааг та ойлгодог ч болоосой. Та надад хүйтэн хөндий ханддаг болсон нь санаанд багтамгүй

бодогдож байна. Нэг сэрээд хартал энэ нуур хатчихсан юм уу, эсвэл ширгээд алга болчихсон юм шиг

санагдаж байна. Та дөнгөж сая намайг ойлгож чадахааргүй эгэл жирийн гэж өөрийгөө хэллээ. Энд ойлгож

ядах юу байгаа юм бэ? Жүжиг танд таалагдсангүй. Та миний уран бүтээлийн онгодыг үл тоомсорлож

банйа. Та намайг нэг байдаг өчүүхэн амьтан гэж бодож байна. /хөлөөрөө дэвслэн/ миний уураг тархинд

хадаас зоочихсон юм шиг санагдаж байна. өөрийг минь бас энэ минйи цусыг могой шиг сорж байгаа миний

эмзэг өөнтөгч занг хараал идээсэй. /ном уншаад явж байгаа Тригориныг харснаа/ жинхэнэ авъяастай хүн

энэ явж байна. Ÿг л Гамлет шиг, бас ном барьчихсан морилж явна. “Үг, үг хоосон үг” гэдэг байх аа. Энэ

гэрэлт наран мэт хүн таны дэргэд ирж амжаагүй байхад та хэдийнэ инээмсэглэж, таны харц хэдийнэ

туяанд нь хайлсан аж. Тахоѐрт садаа болохоо болъѐ. /түргэн явж одно/

Тригорин - /дэвтэртээ юм бичнэ/ тэр эмэгтэй хамрын тамхи татаж, архи уудаг. Үргэлж хар хувцас

өмсөнө. Түүнд багш сэтгэлтэй.

Нина – Сайн байна уу, Борис Алексеевич

Тригорин – Сайн, сайн байна уу? Ажил хэрэг гарсан болохоор бид эндээс өнөөдөр явчих нь

бололтой. Та бид хоѐр эргээд уулзахгүй л байх даа. Би залуу сайхан бүсгүйчүүлтэй тэр болгон уулзаж

учирдаггүй, арван найм естэйдөө хүнйи сэтгэл ямар байдгыг би бараг мартаад олигтой төсөөлж ч чадахгүй

болж. Тийм ч учраас миний тууж өгүүллэгүүдэд бүсгүйчүүлийн дүр голдуу хиймэл болдог. Би ядаж ганц

удаа ч болсон таны нүдээр ертөнцийг харж, таны юу боддогийг8 ер нь таныг ямар хүн болохыг мэдэхсэн.

Нина – Харин би таны оронд байж үзэхсэн.

Тригорин – Яах гэж тэр вэ?

Нина – Нэртэй зохиолч хүн юу бодож явдагыг мэдэхсэн гэж. Алдартай байх ямар санагддаг вэ? Та

нэртэй байна гэдгээ яаж мэдэрдэг вэ?

Тригорин – Яаж гэнээ? Яаж ч мэдэрдэггүй. Би энэ тухай хэзээ ч обдож байгаагүй. /бодолхийлснээ/

эсвэл та миний алдар нэрийг өсгөн бодож байгаа эсвэл тэр нь огт мэдрэгддэггүй юм болов уу? Энэ хоѐрын

нэг байх.

Нина – Та өөрийнхөө тухай сониноос уншаад яадаг вэ?

Тригорин – Магтсан бол сайхан санагддаг, муулсан бол хоѐр хоног ая зан муутай явдаг.

Нина – Гайхамшигтай шидэт ертөнц би танд хичнээн атаархаж байгааг та мэддэг ч олоосой. Хүн

хүний тавилан өөр өөр. Зарим нэг нь уйтгартай хэнд ч анзаарагдамгүйгээр амь зууж, хэн хэнээсээ

ялгарахгүй бүгд золгүй, зарим нь болохоор

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Tsahlai(Marked)

17

Жишээ нь та саяд ганц байдаг байх. Танд болохоор сонирхолтой, саруул, утга учираар дүүрэн

амьдрал заяаж. Та азтай хүн юмаа.

Тригорин – Би юу? /мөрө хавчина/ Хм … та алдар нэр аз жаргал нэг саруул сонирхолтой

амьдралын тухай яриад байна. Гэтэл миний хувьд бүх сайхан үг чинь миний идээгүй мармеладтай л

адилхан. Та тун ч залуу тун ч сайхан сэтгэлтэй юм.

Нина – Таны амьдрал гайхамшигтай.

Тригорин -Үүнд чинь сайхан юм юу байгаа юм бэ? /цагаа харна/ Би явж юмаа бичилгүй болохгүй нь.

Уучлаарай надад зав алга... /инээнэ/ Та миний, юу гэдэг билээ нөгөө эмзэг газрыг олоод хатгачихлаа, би

жаахан догдлож уцаарлаж эхэллээ шүү. Үгүй ер нь хоѐулаа жаахан юм яръя. Миний саруул сайхан

амьдралын тухай яръя. За тэгээд юунаас эхлэх вэ? /хэсэг бодсноо/ хүнд хүчээр бий болгосон төсөөллүүд

байдаг. Жишээ нь хүн өдөр шөнөгүй зөвхөн сарны тухай бодоод л байя гэж бодъѐ л доо, надад ч гэсэн нэг

тийм сар бий. өнөөдөрө ч байсан би бичих ѐстой, би бичих ѐстой гэсэн бодол надаас салдаггүй нэг туужаа

дуусмагц яагаад ч юм бэ хоѐрдахь нь гуравдахь нь, гуравдахын дараа дөрөвдэхь нь... Буухиалж яваа юм

шиг зогсолтгүй бичдэг. Энд чинь саруул сайхан юм юу байгаа юм бэ гэж би танаас асууя л даа. өө энэ чинь

ѐстой зэрлэг амьдрал би тантай яриад сэтгэл хөдлөж байна. Гэтэл намайг дуусаагүй тууж хүлээж байгаа

шүү гэсэн бодол агшин болгонд бодогдож байна. Жишээ нь би төгөлдөр хуур шиг үүл харж байна. Гэхдээ л

нэг өгүүллэгтээ “төгөлдөр хууртай төстэй үүл хөвөөд өнгөрлөө гэж бичих юм шүү” гэж бодно. Нарлаг

цээний үнэр ханхлах болно. Тэгэнгүүтэл л нялуун үнэртэй бэлэвсэн эхнэрийн цэцэг зуны оройг дүрслэхдээ

дурьдах юм шүү гээд санааныхаа мухарт хийгээд авна. Та бид хоѐрыг үг өгүүлбэр болгоныг тогтоохыг

хичээж түргэхэн тэр үг өгүүлбэрийг уран зохиолын зооринд хийгээд түгжихийг яарна. Хэрэг болж юу магад!

Ажлаа дуусгачихаад театр луу юм уу, загас барихаар яаран явна. Бодоход танд амарч ажиллаа мартмаар

даа, гэтэл үгүй шүү шинэ зохиолын санаа тэгээд л аяндаа ширээрүүгээ татагдаад дахиад л бичих хэрэгтэй

болно. Тэгээд үргэлж ингээд өөрөө өөртөө амар заяа үзүүлэхгүй ингэж би өөрийнхөө амьдралыг хэмлэж

хэн нь мэдэгдэхгүй хүмүүст зориулж бал хураахдаа өөрийнхөө аль шилдэг цэцгийн тоосыг хамж, тэр

цэцгээ зулгааж, үндэсийг нь дэвсэж байна гэдгээ мэдэрч байдаг юм. Би солиотой биш гэж үү? Миний төрөл

төрөгдсөд, танилууд намайг эрүүл хүн гэж бодож надтай харьцдаг гэж үү? За бичээд л байна уу? Бидэнд

юугаа бэлэглэх гэж байна даа л гэнэ. Тэгээд л нэг л юм хэлнэ, нэг л юм хэлнэ. Заримдаа надад тэдний

байгаа нь шал худлаа юм шиг, намайг өвтэй гэж бодоод хуурч байгаа юм шиг санагдаад араас минь гэнэт

гэтэж ирээд Попридиныг аваад явсан юм шиг намайг барьж аваад галзуугын эмнэлэгт хийчих гэж байгаа

юм шиг санагддаг. Урьд нь залуу зандан насандаа энэ эжлаа бичиж эхлэж байсан тэр үед зохиол бичнэ

гэдэг тэр чигээрээ зовлон болдог байлаа. Жижиг зохиолч ялангуяа аз муутай явах үедээ өөрөө өөрийнхөө

эв хавгүй илүү юм шиг бодож биеэ байдгаар нь барьчихсан цочимтгой гэдэг нь жигтэйхэн өөрийн эрхгүй

уран зохиол урлагийн хүмүүсийг бараадаж хэнд ч тоогдохгүй хэнд ч анзаарагдахгүй, хүний нүд рүү

зоригтой эгц харж зүрхлэхгүй мөнгөгүй мөртлөө мөрийтэй тоглоомонд донтсон хүн шиг явдаг юм. Би

өөрийнхөө уншигчийг хараагүй боловч тэр маань их л найрсаг биш, хүнд итгэдэггүй хүнээр дүрслэдэг

байлаа. Цайвар үстэй хүн болгон үл тоосон юм шиг санагддагсан. Энэ хичнээн аймшигтай гээч.

Нина – Байз онгод орж ид зохиолоо труувиж байх үед чинь танд эрхэм дээд таашаал авч ирдэггүй

гэж үү,

Тригорин- Тиймээ би бичиж байхдаа сайхан санагддаг аа. Дардсаа уншиж байхад ч сайхан байдаг,

гэхдээ ... гэхдээ дөнгөж хэвлэлээс гарангуут нь л ... энэ чинь алдаа боллоо, үүнийг бичих хэрэггүй байж гэж

бодогдоод хичнээн муухай, сэтгэлд хичнээн дарамттай болдог гээч ... /инээнэ/ Харин уншигч уншагчид

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Tsahlai(Marked)

18

“Яахав аятайхан л юм, авъяаслаг бичиж... айтйахан юм гэхдээ Толстойд хүртэл ч өдий байнаа” гэх юм уу

эсвэд “Сайхан зохиол байна. Гэхдээ Тургеневийн “Эцэг хүүхдүүд” романд яавч хүрэхгүй нь дээ” гэнэ. Одоо

намайг үхэн үхтэл миний зохиолыг аятайхан, авъяаслаг гэхээс цаашгүй, харин намайг үхсэн хойно

танилууд маань булшны хажуугаар өнгөрөхдөө “Энд Тригорин хэвтэж байгаа. Сайн зохиолч байсан юм,

гэхдээ Тургеневт яаж хүрэхэв дээ” гэж хэлээд л өнгөрнө.

Нина – Өршөөгөөрэй, би таныг огт ойлгохгүй юм. Та амжилтандаа хэтэрхий ханажээ.

Тригорин- Юун амжилтанд би өөрөө өөртөө хэзээ ч таалагддаггүй байсан. Би өөрийгөө зохиолчийн

хувьд хайрладаггүй. Тэгээд хамгийн муухай нь би нэг мансууралд автсан юм шиг инэхи дээ юу бичиж

байгаагаа ойлгодоггүй ... Би энэ ус, мод, тэнгэрт хайртай. Би байгалийг мэдэрлэг. Байгал надад бибиж

дийлэшгүй их хүсэл тэмүүлэлийг оргилуулдаг. Гэвч би байгаль зураг зураач биш би бас иргэн хүн. Эх орон

ард түмэндээ хайртай. Тийм болохоор хэрвээ би зохиолч юм бол ард түмнийхээ тухай түүний зовлонгийнх

нь тухай, ирээдүйнх нь тухай үгээ хэлж шинжлэх ухаан, хүний эрх гээд өчнөөн юмны тухай бибих ѐстой гэж

ухаардаг. Тэгээд л тэр бүхний тухай бичээд л яараад л намайг ч энд тэндээс шавдуулаад л уцаарлаад л би

нохойд хөөгдсөн юм шиг ийш тийш савчаад л тэгээд харсаар байтал амьдрал шинжлэх ухаан

уламмурагшилсаар би яг галт тэргэнээс хоцорсон тариаин шиг ард нь хоцорсоор эцсийн эцэт байгалаас

өөр юу ч бичиж чаддаггүй түүнээс өөр бусад юманд шал хуурамч эхнээсээ адгаа хүртэл хуурамч байгаагаа

ойлгож эхлэнэ.

Нина – та ажилдаа түүртээд өөрийнхөө үнэ цэнийг ухаарах завгүй бас хүсэл ч үгүй яваа юм байна.

Та өөрийгөө голж байгаа ч гэсэн бусдын нүдэнд агуу их сайхан гэж харагдаж байгаа шүү дээ. Хэрвээ би тан

шиг зохиолч байсан бол өөрийнөө амьдралыг эгэл олонд тэр чигээр нь зориулаад намайг харж өөдөө

тэмүүлэх нь тэдгээрийн хувьд аз жаргал гэдгийг ухаарахсан. Тэгэхэд эгэл түмэн намайг алдрын зуужинд

авч явахсан.

Тригорин – Алдрын зууж гэв үү? Би чинь Агамемнон юм уу хаашаа юм. /хоѐул инээмсэглэнэ/

Нина – Зохиолч юм уу эсвэл жүжигчин байхын жаргалыг амсахын тулд ойр орчныхоо хахир хатуу

авирлахыг, ядуу зүдүү амьдралыг, урам хугарахыг ч хамаагүй тэвчин дээврийн хонгилд сууж бор талхаар

хооллож өөрийгөө голон зовч, өөрийнхөө төгс төгөлдөр биш байгаад шаналахад бэлэн байна ... Харин

үүний хариуд би жинхэнэ дууриантай алдрыг шаардана. Толгой эргэж байна ... /байшингаас Борис

Иванович гэх Аркадинагийн дуу сонсдоно/

Тригорин – Намайг дуудаж байна. Ачаа бараагаа эмхэл гэж байгаа бололтой, явмааргйү л байна.

/нуурыг харна/ Цэлийгээд яасан үзэсгэлэнтэй юм дээ сайхан байна шүү.

Нина – Та эрэг дээрб айгаа цэцэрлэгийг харж байна уу?

Тригорин – Харж байна

Нина – Тэр миний талийгаач ээжийн байшин. Би тэнд төрсөн юм. Бүх насаа энэ нуурын эрэг дээр

өнгөрөөсөн. Арал болгоны нь мэднэ.

Тригорин – Танай энд сайхан юм аа. Энэ чинь юу вэ?

Нина – Цахлай. Константин Гаврилович алсан юм.

Тригорин – Сайхан шувуу байна, үнэхээр явмааргүй байна шүү. Та Ирина Николаевнаг битгий

яваач гэж ятгаач. /тэмдэглэлийн дэвтэртээ юм бична/

Нина – Та юу бичиж байгаа юм бэ?

Тригорин – Тэмдэглэж авч байна ... Зохиолын санаа төрлөө ... /тэмдэглэлийнхээ дэвтрийг далд

хийнэ/ Бэсрэг өгүүллэгийн санаа. Нуурын эрэг дээр нэгэн залуухан бүсгүй амьдран суудаг байжээ. Яг тан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Tsahlai(Marked)

19

шиг, цахлай шиг нуурандаа хайртай, жаргалтай эрх чөлөөтэй байж. Гэтэл санаандгүй нэг хүн ирээд

явахдаа яг энэ цахлайг алсан шигээ тэр бүсгүйн амьдралыг баллаж улан дороо хаяж өнгөрчээ. /пауз.

Цонхонд Аркадина гарч ирэв/

Аркадина – Бид үлдэхээр боллоо. /Тригорин гэрт орно/

Нина - /Рампанд хүрч очоод хэсэг бодол болсноо/ Зүүд шиг юм.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Сорины байшин дахь зоогийн өрөө. Баруун гар талдаа хэдэн хаалгатай. Аяга савны өндөр шүүгээ,

эмийн шүүгээ, өрөөний голд ширээ тавьжээ. Чемодан болон цаасан хайрцагнууд үзэгдэнэ. Хүмүүс эндээс

явахаар бэлдэж байгаа нь илт. Тригорин өглөө цай ууж байх бөгөөд Маша дэргэд нь зогсоно.

Маша – Би энэ бүхнийг танд зохиолчийн хувьд чинь ярьж байгаа юм. Та ашиглаж болно шүү. Би

танд үнэнээ хэлье. Хэрвээ тэр өөрийгөө хүнд шархдуулсан бол би нэг хором ч амьд явахгүй байсан. Гэхдээ

л би зоригтой шүү. Би тэгээд л тэр хайраа сэтгэлээсээ үндсээр нь тасдан хаяхаар нэг мөсөн шийдсэн юм.

Тригорин – Яухам яаж тэр вэ?

Маша – Хадамд гарна. Медвединкотой сууна

Тригорин – Одоо багштай юу?

Маша – Тиймээ

Тригорин – Би ойлгохгүй байна. Ямар хэрэг байгаа юм бэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Tsahlai(Marked)

20

Маша – Хайрлана гэдэг найдваргүй, өчнөөн жилээр нэг юм хүлээгээд л ... Харин нөхөрт гарчих юм

бол хайртай манатай болно. Шинэ шинэ ажл гарч ирээд хуучныг мартуулна. Ямар ч гэсэн өөрчлөлт шүү.

Дахиад нэг уучихвал яасан юм бэ?

Тригорин – Арай ихдэхгүй байгаа.

Маша – Яалаа гэж /архи хундагалана/ Та над руу битгий ингэж харада байгаач. Эмэгтэйчүүд таны

бодож байгаагаас ч их уудаг юм. Болтугай. Та эгэл хүн юм, хагацахад харамсалтай байна шүү /ууна/

Тригорин – Би ч өөрөө явмааргүй л байна.

Маша – Та цаадахаа үлдчих гэж гуй л даа.

Тригорин – Үгүй ээ одоо тэр үлдэхгүй. Хүү нь хэтэрхий овилгогүй авирлаж байна. Түрүүн бие

буудсан одоо намайг тулаанд дуудаж байгаа гэлцэнэ. Яалаа гэж тэр вэ? Уурлаж уцаарлаад л шинэ хэлбэр

номлоод л ... Гэхдээ хөгшин залуу бүгдэд нь зай хүрэлцээтэй шүү дээ, түлхэлцэж яана вэ?

Маша – Бас хардаад байгаа л даа. Гэхдээ надад хамаагүй. /пауз. Яков зүүнээс баруун тийш

чемодан барин өнгөрнө. Нина орж ирээд цонхны дэргэд зогсоно/ миний багш тийм ухаантай хүн биш ч

гэсэн сайхан сэтгэлтэй, ядуу хүн бас надад хайртай. Өрөвдөөд байх юм. Хөгшин эхийг нь өрөвдөх юм.

Танд сайн сайхныг хүсье. Битгий муу юм санаарай. /гары нь чанга атгана/ Надад сайхан сэтгэлээсээ

хандсанд баярлалаа, надад номоо явуулна шүү, заавал гарын үсэгтэй. Харин “Эрхэм хүндэт” гэж битгий

бичээрэй. Зүгээр л “Уг гарлаа санадаггүй, хорвоод яах гэж амьд яваа нь тодорхойгүй Машад” гэчхээрээ.

Баяртай. /явна/

Нина - /Тригорины зүг атгасан гараа сунгаж/ тэгш үү, сондгой юу?

Тригорин – Тэгш

Нина - /санаа алдан/ Үгүй ээ миний гарт ганцхан вандуй байна. Би жүжигчин болох нь уу, үгүй юу

гэж үзсэн юм. Ядаж зөвлөөд өгөх хүн ч байхгүй юм.

Тригорин – Энд зөвлөж болохгүй ээ. /пауз/

Нина – Та бид хоѐр хагацах нь ... эргээд бараг уулзахгүй биз дээ. Дурсгал болгож надаас энэ

зүүлтийг аваач гэж гуйя. Би дээр нь таны овог нэрний эхний үсгийг сийлүүлсэн юм... харин энэ талд нь

“Өдөр шөнө” гэдэг таны номны нэр байгаа.

Тригорин – Ямар гайхамшигтай юм бэ? /зүүлтийг үнсэж/ Маш сайхан бэлэг байна.

Нина – Хааяа ч болов намайг дурсаж байгаарай.

Тригорин – Би санаж явнаа. Би таныг тэр нэгэн нарлаг сайхан өдөр, та санаж байна уу долоо

хоногийн өмнө цагаан даашинзтай байсан тэр янзаар чинь дурсаж явнаа... Та бид хоѐр юм ярьж ... бас

вандан дээр цагаан цахлай хэвтэж байсан.

Нина - /бодлогширон/ Тийм, цахлай. /пауз/ Та бид хоѐр өөр юм ярьж болохгүй, хүн ирж явна.

Явахаасаа өмнө та надад хоѐрхон хором зориулаач дээ би танаас гуйя. /зүүн гар тийш явна. Нэгэн зэрэг

баруун гар талаас Аркадина, фрак өмсөж одон зүүсэн Сорин дараа нь юм хум янзлаж яваа Яков гарч ирнэ/

Аркадина – Өвгөн минь гэртээ үлд дээ. Үе мөчний өвчтэй байж айлаар зочлож явж яах гээв?

Тригорин – Тийм ээ.

Аркадина – Пардон, бид садаа болжээ... /сууна/ Хамаг юмаа авсан байхаа бүр ядарчихлаа.

Тригорин – /зүүлтэн дээрхийг уншина/ “Өдөр шөнө” 121 дүгээр хуудас 11.12 дахь мөр.

Яков – Загасны уургыг чинь бас баглачих уу?

Тригорин – Тиймээ, уурга минь надад дахиад хэрэг болно. Харин номнуудыг хүнд өгчихөөрэй.

Яков – Мэдлээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Tsahlai(Marked)

21

Тригорин – /өөрөө өөртөө/ 121 дүгээр хуудас, 11.12 дахь мөр. Тэнд юу гэсэн юм бол оо. Энэ

байшинд миний номнууд бий юу?

Аркадина – Ахын ажлын өрөөнд булангийн шүүгээнд байгаа.

Тригорин – 121 дүгээр хуудас ... /явна/

Аркадина – Петруша минь гэртээ үлдсэн чиьн дээргүй юу даа...

Сорин – Та нар яваад өгөхөөр би та нарыг үгүйлээд гэрт хэцүү шүү дээ.

Аркадина – Тэгээд хотод яана гэж?

Сорин – Онцын юм байхгүй л дээ, гэхдээ л /инээнэ/ Нутгийн удирдлагаас бариулах байшингийн

суурь тавина. Энэ гэрт гээд бага сага юм бий. Энэ үхээнц амьдралаас ганц хоѐр цаг ч гэсэн холдож

уйтгараа гаргая. Тэгэхгүй гаанчны хуучин соруул шиг хөсөр хэвтсээр залхлаа. Би нэг цаг гэхэд морь

хөллөж авчир гэж тушаасан, тэгээд л зэрэг хөдөлцгөөе.

Аркадина – /хэсэг дуугүй байснаа/ За тэгээд эндээ уйдаж унжийхгүй, хамрын ханиад тусахгүй сайн

сууж байгаарай. Хүүг минь харж хандаж байгаарай. Зааж сургаарай. /пауз/ Би, Константин яагаад өөрийгөө

буудсан учрыг мэдэхгүй явах нь. Гол шалтгаан нь хардлага л болсон гэж бодох юм. Тригориныг эндээс

түргэн авч явах нь сайн болно.

Сорин - Чамд юу гэж хэлэх юм бэ дээ. Бас өөр шалтгаан байсаан. Ойлгомжтой шүү дээ, ухаантай

залуу хүн бөглүү тосгонд мөнгөгүй, эзэлсэн байр суурьгүй, ирээдүйгүй байна шүү дээ. Ажилгүй дэмий

суухаас айж ичиж байна. Би түүнд туйлын хайртай тэр ч надад сайн, гэхдээ л тэр өөрийгөө энэ гэрт хоол

хороосон илүү хүн гэж бодоодб айх шиг байх юм. Ойлгомжтой шүү дээ, эмзэглэж байна.

Аркадина – Зовлонтой хүүхэд юмаа! /бодол болсноо/ Тэрнийг алба хашуулбал дээр юм уу?

Сорин - /нэгэн ая шүгэлдэж байснаа тээнэглэзсэн янзтай/ Миний бодоход чи тэрүүнд жаахан мөнгө

өгсөн л дээр байх. Юуны түрүүнд хүн шиг хувцаслах хэрэгтэй байна, тэгээд л тэр. Хардаа ганц хүрмээ

гурван жил чирж байна, пальтогүй явж байна ... /инээнэ/ Тэгээд залуу хүн уйтгараа жаахан гаргахад

илүүдэхгүй дээ ... одоо гадаадад ч явдаг юм уу... тэр нэг их үнэтэй тусахгүй шүү дээ.

Аркадина – Гэхдээ л ... би хувцасны мөнгө өгч болох юм, харин гадаад явна гэдэг ч ... үгүй ээ яг

одоо бол би хувцасны мөнгө өгч чадахгүй нь. /шийдэмгүй байдалтай/ Надад мөнгө алга. /Сорин инээнэ/

Алга!

Сорин - /шүгэлдэж байснаа/ за за уучлаарай8 хонгор минь, битгий уурлаарай. Би чамд итгэж байна

... Чи бол өгөөмөр чин шударга эмэгтэй.

Аркадина – /уйлан/ Надад мөнгө байхгүй ээ.

Сорин – Би мөнгөтэйсэн бол мэдэж хэрэг өгөлгүй яахав. Надад юу ч алга улаан мөнгө ч байхгүй.

/инээнэ/ Миний тэтгэвэрийн хамаг мөнгийг захирагч аваад газар тариаланд, мал аж ахуй, зөгийн аж ахуйд

зориулж байна гээд дэмий үрэн таран хийчих юм. Зөгий нь үхээд, үхэр үхээд, надад морь өгнө гэж

байхгүй...

Аркадина – Надад уг нь мөнгө бий л дээ. Гэхдээ би чинь жүжигчин хүн. Гоѐлын хувцасанд сүйрч

байна.

Сорин - Чи сайхан сэтгэлтэй шүү дээ хонгор минь ... Би чамайг хүндэтгэдэг ... Тийм ээ... энэ бие

дахиад л нэг биш... /гуйвснаа/ Толгой эргээд байна ... /ширээ түшнэ/ Аягүй болоод байна тэгээд л тэр.

Аркадина – /сандран/ Петруша! /түшихийг оролдов/ Петруша, хонгор минь ... /хашгиран/ Надад

туслаарай! Туслаарай! /толгойгоо боосон Треплев орж ирнэ/ Бие нь аягүйцлээ.

Сорин – Зүгээр, зүгээр /инээмсэглэж, ус ууна/ Одоо намдлаа ... Тэгээд л тэр.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Tsahlai(Marked)

22

Треплев - /ээждээ/ Та битгий ай, ээжээ, энэ осолтой биш ээ. Ах та жаахан хэвтэх хэрэгтэй.

Сорин – Жаахан хэвтнээ... гэхдээ би хот руу явна шүү... хэсэг хэвтээд явна ... мэдээж хэрэг /таягаа

тулан явна/

Медвединко /Сориныг сугадан/ Нэг оньсго бий. “Өглөө дөрвөн хөлтэй, өдөр хоѐр хөлтэй, орой

гурван хөлтэй...”

Сорин - /инээнэ/ Яг тийм. Шөнө нь ар нуруун дээрээ. Баярлалаа, би өөрөө явчихж чадна.

Медвединко – За ингээд ѐсорхоод байдаг юм шүү. /Сорин тэр хоѐр явж одно/

Аркадина – Яачих ваа гэж би ямар их айв аа?

Треплев – Ах тосгонд байхдаа бие нь муудаад байдаг юм. Уйдаад байхгүй юу. Харин ээж та гэв

гэнэт өглөгч зан чинь хөдлөөд нагацад мянга таван зуу эсвэл хоѐр мянгыг зээлдүүлвэл бүтэн жил хотод

сууж болохсон.

Аркадина – Надад мөнгө байхгүй, би жүжигчин болохоос биш банкны эзэн биш. /пауз/

Треплев – Ээж ээ та энэ боол солиод өгөөч. Та их эвтэйхэн боодог шүү дээ.

Аркадина – /эмийн сангийн шүүгээсээн иод болон боолтны материал бүхий хайрцаг гаргана/ Харин

эмч маань хожимдлоо шүү.

Треплев – Аравт ирнэ гэсэн чинь одоо үд болж байна.

Аркадина – Суу /толгойных нь боолтыг авна/ Чи яг чалма боосон юм шиг болоочихж. өчигдөр

гаднаас ирсэн хүн чамайг харчихаад “Ямар үндэстэн вэ?” гэж асууж байна лээ. Өө, шарх чинь бараг

аньчихж. Одоо ялихгүй юм үлдэж. /толгойгий нь үнсэнэ/ чи намайг эзгүй дахиад чиг чаг гэхгүй биз?

Треплев - Үгүй ээ, ээжээ би тэрхэн үед бачимдэж солиороод биеэ барьж чадахгүй тэгчихсэн юм.

Одоо дахиад тэгэхгүй ээ. /ээжийнхээ гарыг үнсэж/ Та алтан гартай. Би санаж байна, их олон жилийн өмнө

таныг бүр албан тайзан дээр ажиллаж байхад би тэгэхэд жаахан байсан. Манай хашаан дотор зодоон

болоод, тэр байшинд суудаг нэг угаагч авгай сүрхий зодуулж билээ. Та санаж байна уу? Тэр авгайг та

сувилаад л, зөөгөөд л, хүүхдий нь тэвшинд усанд оруулж байдагсан. Та санахгүй байна гэж үү?

Аркадина – Үгүй ээ /шинэ ороолт тавина/

Треплев – Манай тэр байшинд хоѐр балетчин хүүхэн суудагсан... Кофе уух гэж тан дээр ирдэг...

Аркадина – Тэрнийг би санаж байна аа.

Треплев – Хоѐулаа тэгээд нэг их сүсэгтэй. /пауз/ сүүлийн үед, яг энэ өдрүүдэд би таныг багадаа

хайрладаг шигээ хязгааргүй энхрийлж хайрладаг боллоо. Одоо таниас өөр надад хэн ч үлдсэнгүй. Гэвч та

яах гэж, яах гэж энэ хүний нөлөөнд автана вэ?

Аркадина – Чи тэрнийг ойлгохгүй байх аа, Константин. Энэ бол туйлын ариун шударга хүн ...

Треплев – Гэхдээ намайг түүнийг тулаанд дуудах гэж байна гэж дуулаад тэр ариун шударга зан нь

хулчгарын дүрд тоглоход саад болоогүй шүү дээ. Одоо яаж байна. Шившигтэйгээр зугатаж байна.

Аркадина – Дэмий юм ярих гэж? Би өөрөө яваач гэж гуйж байгаа юм.

Треплев – Мөн ч ариун шударга хүн шүү. Одоо та бид хоѐр өөрөөс нь болоод хэрэлдэж байхад тэр

хаа нэгтэй зочидын өрөө юм уу, цэцэрлэгт бид хоѐрыг шоолсон шигээ ... Нинагийн ухаан санааг хөгжүүлж,

өөрийгөө суут хүн гэдэгт бүрэн сэнхрүүлэн итгүүлж байгаа.

Аркадина – Надад эвгүй муухай юм ярихад бах чинь ханадаг бололтой. Би тэр хүнийг хүндэтгэдэг

болохоор түүнийг муу хэлэхгүй байгаач гэж гуйя.

Треплев – Харин би хүндэтгэдэггүй. Та намайг бас түүнийг суут хүн гэж бодож яваасай гэж санаж

байх шиг байна. Гэвч би худлаа хэлж чаддаггүй хүн. Тэрний зохиолыг нь харахаас ой гутдаг юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Tsahlai(Marked)

23

Аркадина – Энэ бол атаархал. Авъяасгүй мөртлөө их санаатай хүмүүс авъяастнуудыг муу хэлээд

байж байхаас өөр яахав. Мөн ч арга ядсан тайтгарал шүү.

Треплев - /ѐжтойгоор/ Жинхэнэ авъяастан! /хилэгнэн/ Тэгж ярих юм бол би танаас бүгдээрэнгээс

чинь авъяастай! /толгойныхоо боолтыг авч хаян/ Та нар бол хуучинсаг үзэлтэнгүүд, урлагт тэргүүлэгчид

зөвхөн өөрсдийнхөө хийж байгаа юмыг л хууль ѐсны, жинхэнэ гэж үзэж, харин бусдыг болохоор дарлан

боогдуулж байна. Би таныг ч, Тригориныг ч хүлээн зөвшөөрдөггүй!

Аркадина – Дорой гутранги үзэлтэн

Трепдев – Та нар өөрийнхөө хайртай театраа очоод өрөвдөлтэй авъяасгүй бичсэн жүжгүүддээ

тогло.

Аркадина – Би тийм жүжгэнд хэзээ ч тоглож байгаагүй. Намайг орхи. Чи ядаж нэг муухан шог гараа

ч биччихэж чадахгүй. Киевийн борчуулын нэг. Хүний суганд хавчуулагдсан амьтан.

Треплев – Харамч

Аркадина –Гуйлгачин /Треплев сууж аяархан уйлна/ Өчүүхэн амьтан! /байж ядан цааш явж/ Битгий

уйл... битгий уйлаач дээ... /уйлна/ битгий л дээ. /Треплевийн дух, хацар, толгойг үнсэнэ/ Миний хүү, намайг

уучил... Нүгэлтэй ээжийгээ уучил. Муу золгүй намайгаа уучил.

Треплев - / Аркадинаг тэврэн/ Та мэддэг ч болоосой! Би хамаг юмаа алдсан. Тэр бүсгүй надад

сэтгэлгүй. Би одоо зохиол бичиж чадахгүй болсон ... хамаг горьдлого тасарлаа...

Аркадина – Битгий бачимд даа. Учир нь олдоно доо. Одоо Тригорин яваад өгнө, тэр охин чамд

дахиад сэтгэлтэй болно. /хүүгийнхээ нулимсыг арчина/ За битгий. Одоо хоѐулаа эвлэрлээ шүү дээ.

Треплев - /гары нь үнсэн/ Тийм ээ, ээжээ.

Аркадина – /аяархан/ Чи Тригоринтой эвлэр. Халз тулаан хийх хэрэггүй... хэрэггүй биз дээ?

Треплев – За, за ... гэхдээ ээжээ би тэрүүнтэй уулзахгүй байя, тэгэх үү? Надад хэцүү байна ...

Яагаад ч чадахгүй нь ... /Тригорин орж ирнэ/ За тэр ... би гаръя... /шүүгээнд эмийг хурдан хийж/ би боолтоо

эмчээр хийлгэчихье...

Тригорин - /номноос хайна/ 121 дүгээр хуудас 11.12 дахь мөр... энэ байна ... /уншина/ “хэзээ нэгэн

цагт чамд миний амь амьдрал хэрэгтэй болвол ирээд түүнийг аваарай” /Треплев боолтоо аваад явж одно/

Аркадина – /цаг харан/ Удахгүй унаа морь авчирах нь

Тригорин - /дотроо/ Хэзээ нэгэн цагт чамд миний амь амьдрал хэрэгтэй болвол ирээд түүнийг

аваарай.

Аркадина – Хамаг юмаа баглачихсан биз дээ?

Тригорин - /адган/ Тэгсээн тэгсэн. /бодолхийлснээ/ Яагаад ариун сэтгэлтэй энэ бүсгүйн энэ

дуудлага надад гунигтай юм шиг санагдаж миний сэтгэл зүрх тэгтлээ их шимшрэв? Хэзээ нэгэн цагт чамд

миний амь амьдрал хэрэгтэй болвол ирээд түүнийг аваарай. / Аркадинад/ Дахиад нэг өдөр, нэг өдөр байя. /

Аркадина толгой сэгсэрнэ/ Нэг өдөр байя!

Аркадина – Хонгор минь, чамайг юунд хоргодоод байгааг чинь мэдэж байна. Гэвч сэтгэлээ барь. Чи

ялихгүй хөлчүүрч, эрүүл саруул бол.

Тригорин - Чи ч гэсэн эрүүл саруул бай, ухаантай бодолтой бай. Би чамаас гуйя, энэ бүхнийг чи

жинхэнэ найз нөхрийн нүдээр нандигнан хайрласаар ажээ! Нэг хараач дээ ... /гарыг нь атган/ Чи өөрийгөө

золиослож чаддаг шүү дээ... Надад найз нөхдийн ѐсоор хандаж, намайг суллаад явуулчихаач.

Аркадина –/сэтгэл нь хөдлөн/ Чи тэгтлээ сэтгэл алдарлаа гэж үү?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Tsahlai(Marked)

24

Тригорин- Би тэр бүсгүйд татагдаад байна. Надад гарцаагүй үгүйлэгдэж байгаа юм энэ ч байж

магадгүй.

Аркадина – Хөдөөгийн охины дурлал уу? Ай, чи өөрийгөө тун ч муу мэддэг юм байна даа.

Тригорин – Заримдаа хүмүүс явуут дундаа унтдаг гэдэг, яг унтаж байгаа юм шиг, би одоо чамтай

ярьж байгаа ч гэсэн яг унтаж байгаа юм шиг санагдаж байна... Намайг жаргалтай, гайхалтай мөрөөдөл

эзэмдээд байна... Намайг суллаад явуулчихаач дээ...

Аркадина – /чичрэн/ Үгүй ээ, үгүй ... би эгэл жирийн эмэгтэй хүн, надтай ингэж ярьж болохгүй ...

Намайг битгий зовоо Борис, надад аймшигтай байна.

Тригорин- хүсвэл чи эгэл биш байж чаддаг шүү дээ. Идэр залуухан, үзэсгэлэнтэй сайхан, уянгалаг

яруу, зүүд мөрөөдлийн ертөнц рүү дагуулан одсон хайр дурлал чухамдаа ганцхан тэр л хүнд жргал өгөх

увидастай. Би ийм хайрыг өдий болтол амсаагүй явлаа. Залуу насанд надад тийм зав байсангүй. Би сонин

хэвлэлийн газрын босгыг элээж, явуу зүдүү амьдралтай тэмцэж явлаа... Харин одоо тэр хайр стэгэл сая

нэг хүрч ирээд, намайг даллаж дуудаад байна... Түүнээс зугатах ямар хэрэг байна вэ?

Аркадина – /хилгэнэн/ Чи солиорч ээ!

Тригорин- Солиорсон ч яадаг юм бэ?

Аркадина – Та нар бүгдээрээ өнөөдөр намайг зовооѐ гэж үгсэн хуйвалджээ /уйлна/

Тригорин - /толгойгоо атган/ Ойлгохгүй байна. Ойлгохыг хүсэхгүй байна.

Аркадина – Надтай ичиж зовох юмгүй өөр хүүхнүүдийн тухай ярьж болохоор би тийм хөгшин, царай

муутай амьтан гэж үү? /Тригориныг тэвэрч үнсэнэ/ Ай, чи солиорчээ. Миний сайхан, гайхамшигтай амраг...

Чи бол миний амьдралын сүүлчийн хуудас. /сөгдөнө/ Миний баяр баясгалан, миний бахархал, миний

жаргал... /өвдөгий нь тэвэрч/ Чи намайг ганц цаг ч гэсэн хаяж явах юм бол би тэсэхгүй, солиорно, миний

гайхамшигтай, үзэсгэлэнтэй амраг, миний эзэн ...

Тригорин – ийшээ хүн ороод ирвэл яах юм бэ? / Аркадинаг түшиж босгоно/

Аркадина – Орж ирж л байг. Би чамайг хайрласан хайраасаа ичихгүй байна. /гары нь үнсэнэ/

Нандин эрдэнэ минь. Дэггүй ч толгой бол доо, омголон зан чинь хөдлөө юу? Гэвч хэрэггүй ээ битгий, би

чамайг өөрөөсөө холдуулахгүй... /инээнэ/ Чи минийх... чи минийх... энэ магнай чинь минийх, нүд чинь

минийх, энэ торго шиг зөөлөн үс чинь ч минийх... Чи тэр чигээрээ минийх. чи маш авъяастай, ухаантай,

одоогийн зохиолчдын хамгийн шилдэг нь. Чи бол Орос орны цорын ганц найдва... Чи хичнээн илэн

далангүй, эгэл жирийн шинэ соргог, эрүүл саруул, хошин шог үгтэй гээч. Чи ганцхан таталгаад л хүн

байгалийг тэр чигээр нь дүрслэж чаддаг, чиний бичсэн хүмүүс яг амьд юм шиг байдаг. Ай, чиний зохиолыг

уншаад бахдахгүй байхын аргагүй... Чи энэ үгийг хоосон магтаал гэж бодож байна уу? Намайг бялдуучилж

байна гэж бодож байна уу? За чи миний нүд рүү хар даа... хар ... би худлаа хэлж байгаа хүн шиг байна уу?

За тэр харж байгаа биз? Ганцхан би л чамайг үнэлдэг, ганцхан би л чамд үнэнийг хэлдэг, хонгор минь,

хайрт минь ... Чи явна биз дээ? Тийм ээ? Намайг хаяхгүй биз дээ?

Тригорин – Би зориггүй хүн ...Би хэзээ ч зоригтой байгаагүй. Шальчгар, сулбагар, үргэлж

хүлцэнгүй... Ийм зан чанар эмэгтэй хүний сэтгэлийг татаж чадна гэж үү? Намайг ав, аваад яв, өөрөөсөө

алхам ч бүү холдуул...

Аркадина – /дотроо/ Одоо минийх боллоо. /хэнэггүй байдалтай юу ч болоогүй юм шиг/ Үгүй яахав,

үлдмээр байгаа бол үлд л дээ. Би ганцаараа л яваад өгье. Чи дараа нь яваад оч, долоо хоногийн дараа.

Нээрэн юундаа ч яарах билээ дээ.

Тригорин - Үгүй ээ, хоѐулаа хамт явна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Tsahlai(Marked)

25

Аркадина – Өөрөө л мэд. Хамт явбал явъя. /пауз. Тригорин тэмдэглэлийн дэвтэртээ юм бичнэ/ Чи

яагаав?

Тригорин – Өглөө нэг сайхан үг сонслоо. “Охидын төгөл” гэдэг газрын нэр байх юм. Энэ хэрэг

болно. /суниана/ Тэгээд явах уу, дахиад л галт тэрэг, өртөө, буфет, давтсан мах, яриа ...

Шамраев - /орж ирнэ/ Гүн эмгэнэлтэйгээр мэдэгдье. Могрьд бэлэн боллоо. Одоо өртөө лүү явах цаг

нэгэнт болжээ, эрхэмсэг хатагтай. Галт тэрэг хоѐр цаг таван минутанд ирнэ. Жүжигчин Суздальцев одоо

хаана яваа бол, та нэг марталгүй сургий нь гаргахыг бодоорой. Амьд мэнд л явдаг байх даа. Цагтаа хамт

ууж л явлаа. “Шуудан дээрэмдсэн нь” жүжигт мөн ч хосгүй сайхан тоглож байна лээ шүү. Түүнтэй хамт

Елисаветградад эмгэнэлт жүжгийн зохиолч Измайлов хүчин зүтгэж байсан юм. Бас л гайхамшигтай хүн

шүү. Та нар битгий яар, эрхэм хүндэт хатагтай ... бидэнд таван минут байна. Нэг удаа тэр хоѐр нэг

мелодрамд хуйвалдагчийн дүрд тоглож байж л дээ. Тэгээд баригдаад л “Бид хоѐр урхинд орлоо” гэх ѐстой

байж л дээ. Тэгсэн Измайлов “Бид хоѐр ухираанд орлоо” гэсэн гэж байгаа. /хөхрөнө/ Ухираанд шүү.

/түүнийг юм ярьж байх хойгуур Яков чемодан сав нааш цааш зөөж, зарц бүсгүй Аркадинагийн бүрх малгай,

манто, шүхэр, бээлийгийн нь авчирч, бүгд Аркадинаг хувцасаа өмсөхөд нь туслана, зүүн гар талын

хаалганаас тогооч цухуйж харснаа хэсэг хугацааны дараа эмээнгүй гарч ирнэ. Полина Андреевна, дараа

нь Сорин, Медведенко нар гарч ирнэ /

Полина Андреевна - /сагс барин/ Энэ хар чавга, замдаа идээрэй ... их амттай шүү. Идмээр

санагдаж магадгүй гэж бодлоо.

Аркадина – Та тун эелэг юмаа, Полина Андреевна

Полина Андреевна – баяртай хонгор минь, ая тух муутай байлгасан бол уучлаарай. /уйлна/

Аркадина – /Полина Андреевнаг тэврэн/ Бүх юм маг сайхан байсаан, магш сайхан байсан. Харин

уйлах хэрэггүй шүү.

Полина Андреевна – Нас минь явж байна даа.

Аркадина – Одоо яая гэхэв.

Сорин - /дэрэвгэр хормойтой пальто, бүрх малгай, таягтай зүүн гар талын хаалганаас гарч ирэн

өрөөн дундуур хөндлөн гарч явна/ Дүү минь явъя, ингэж байж хоцрох вий дээ. За би очоод суулаа шүү.

/явж одно/

Медведенко – Би өртөө рүү явган очиж гаргаж өгнө. Би дороо хүрчихнэ. /явж одно/

Аркадина – Баяртай хонгорууд минь, амьд мэнд байвал ирэх зун эргээд уулзацгаая. /Зарц бүсгүй,

Яков, тогооч гурав Аркадинагийн гарыг үнсэнэ/ Намайг битгий мартаарай /тогоочид нэг рубль өгнө/ Май энэ

рубль, та гурвын дунд өгч байгаа юм шүү.

Тогооч- Баярлалаа, эзэгтэй аян замдаа сайн яваарай. Буян тань дэлгэрэг.

Яков – Сайн яваарай, тэнгэр ивээг.

Шамраев – Захиа бичиж гялайлгаж байгаарай. Эргээд баяртай уулзъя Борис Алексеевич?

Аркадина – Константин хаана байна? Намайг явлаа гэж хэлээч. Салах ѐс хийе. Муу юм битгий

санаарай. /Яковт/ Би тогоочид нэг рубль өгсөн шүү, та гурвын дунд. /бүгд баруун гар тийшээ явж одон. Тайз

хоосроно. Тайзны цаанаас хүн үдэхэд гардаг чимээ шуугиан сонстоно. Зарц эмэгтэй ширээн дээрээс хар

чавгатай сагсыг авахаар эргэж ирээд явна/

Тригорин - /эргэж ирнэ/ Би таягаа авахаа мартчихж, тэр тагтан дээр байсан байх аа. /явж одно.

Зүүн гар талын хаалганы дэргэд орж ирж яваа Нинатай тааралдана/ Өө, та юу? Би явлаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Tsahlai(Marked)

26

Нина – Та бид хоѐр дахиад уулзана гэж би мэдээд байсан юмаа. /сэтгэл хөдөлсөн янзтай/ би эргэлт

буцалтгүй шийдсээн. Би жүжигчин болно. Маргааш гэхэд би энд байхгүй, би аавынхаасаа явлаа. Бүгдий нь

орхиж яваад шинэ амьдралаа эхлэнэ. Би яг тан шиг ... москва руу явна. Хоѐулаа тэнд уулзана.

Тригорин - /ийш тийш харснаа/ “Славянскийд буурчийн газар буугаарай. Тэгээд надад тэр дор нь

хэл өгөөрэй... Малчановко гудамж Грохальскийн байшин шүү” За би явлаа, яарч байна ... /пауз/

Нина – Дахиад ганцхан минут...

Тригорин - /дуугаа намсган/ Та яасан ч үзэсгэлэнтэй юм бэ дээ. Удахгүй эргээд уулзана гэхээс

юутай сайхан санагдана вэ? /цээжийг нь түшнэ/ би дахиад энэ гайхамшигтай сайхан нүдийг чинь харна,

өгүүлэхийн аргагүй сайхан ялдамхан инээмсэглэл ... энэ номхон уяхан царай, тэнгэрлэг ариун төрх

байдлыг чинь дахиад харна ... хонгор минь. /удаан үнсэнэ/

Хөшиг

Дөрөвдүгээр бүлэг

Сорины байшингийн зочидын өрөөний нэг. Тэр өрөөг Константин Треплевийн ажлын өрөө болгон

хувиргажээ. Баруун зүүн талд гол танхим руу ордог хаалгатай. Голд нь тагтруу гардаг хаалга үзэгдэнэ.

Зочидын өрөөнд байдаг ердийн тавилганаас гадна баруун буланд бичгийн ширээ, зүүн хаалганы дэргэд,

Турк буйдан, номын шүүгээ, сандал дээр ном өржээ. Нэгэнт орой болсон аж. Бүрхүүлтэй дэнлүү асч байна.

өрөөнд бүрэнхий дүү. Гадаа мод шуугиж, янданд салхи улих нь сонсдоно. Манааичнй цохиурын дуу

сонсдоно. Медведенко Маша хоѐр гарч ирнэ

Маша – Константин Гаврилович, Константин Гаврилович. /ийш тийш харна/ Хэн ч алга. Өвгөн

байсхийгээд л “Костя хаана байна, Костя хаана байна” гээд байх юм… Костягүй байж чадахгүй юм.

Медведенко – Ганцаардлаас айсандаа тэр л дээ. /чимээ чагнан/ Энэ тэнгэрийн байж байгааг хоѐр

хоног ингэлэ эшүү.

Маша - /дэнлүүний галыг нэмэж/ Нуур давалгаалж байна гэж жигтэйхэн … нэвсэлзээд л байна.

Медведенко – Цэцэрлэгт бүрэнхий харанхуй байна шүү. Тэдэнд тэр театрыг эвдэж хая гэж хэлэх

юмсан. Сарзайз сэрзийгээд муухай гэдэг нь яг араг яс шиг. Хөшиг нь салхинд пад пад хийтэл дэрвээд л.

Өчигдөр орой намайг хажуугаар нь гарч явахад тэнд нэг хүн уйлаад ч байгаа юм шиг. /пауз/

Маша – За бүр …

Медведенко – Гэртээ харъя л даа, Маша

Маша - /толгой сэгсрэн/ Би энд хононо оо.

Медведенко – /наминчлан/ Маша явъя л даа. Хүүдхэд маань өлсөөд сүйд болж байгаа байх.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Tsahlai(Marked)

27

Маша – Зүгээр Матрѐна хооллочихно. /пауз/

Медведенко – Би хүүхдээ өрөвдөөд байна шүү дээ. Гуравдахь шөнөө ээжгүй хонох нь.

Маша - Чи их уйтгартай болжээ. Урьд нь ядаж гү ухаан яриад овоо байдагсан. Гэтэл одоо хүүхэд

болохоо байлаа, хүүхэд болохоо байлаа харъя гэхээс өөр үг чамаас гарахаа байж.

Медведенко – Явъя л даа, Маша

Маша – Өөрөө явахгүй юуу даа.

Медведенко – Аав чинь надад морь өгөхгүй шүү дээ.

Маша – Өгнөө гуйвал чинь өгнө

Медведенко – Нээрэн гуйдаг ч юм билүү? Тэгвэл чи маргааш очих юм шив дээ.

Маша - /хатрын тамхи татан/ За маргааш очно доо, нойтон хамуу шиг … /Треплев, Полина

Андреевна хоѐр гарч ирнэ. Треплев дэр, хөнжил, Полина Андреевна орны цагаан хэрэглэл авчирчээ.

Авчирсан зүйлээ турк маягийн буйдан дээр тавьж, дараа нь Треплев ширээ рүүгээ очиж сууна/

Маша – Энүүгээр яах гэсэн юм бэ ээжээ?

Полина Андреевна – Петр Николаевич ороо Костягийн өрөөнд засуулна гэнэ ээ.

Маша – Алив би засъя /оры нь засна/

Полина Андреевна - /санаа алдаж/ Хөгшин хүн хүүхэд шиг болчих юм. /ширээний дэргэд очиж

тохойлодоод гар бичмэлийг харна. пауз/

Медведенко – За би явъя даа баяртай Маша. /эхнэрийнхээ гарыг үнсэнэ/ Баяртай ээж ээ /хадам

эхийнхээ гарыг үнсэх гэнэ/

Подина Андреевна - /төвөгшөөсөн янзтай/ За за явж үз.

Медведенко – Баяртай Константин Гавриловч /Треплев дуугүй гараа өгнө. Медведенко явж одно

Полина Андреевна - /гар бичмэлийг нь харна/ Костя таныг жинхэнэ зохиолч болчих юм гэж хэн ч

бодоогүй, хэн ч санаагүй тэгсэн чинь сэтгүүлчдээс танд мөнгө ирүүлэх боллоо. Аштай юу. /үсийг нь илбэнэ/

Бас сайхан эр болсныг нь юу гэхэв … хонгор Костя минь Машенькад минь эелдэг зөөлөн хандаж

байгаарай.

Маша - /ор засан/ Та хүн зүгээр байлга л даа, ээжээ

Полина Андреевна - /Треплевт/ Миний охин их сайн шүү. /пауз/ Бүсгүй хүнд Костя минь юу ч

хэрэггүй, өөр лүү нь энхрий зөөлөн харахад л боллоо. Би тэрнийг мэдэлгүй дээ. /Треплев ширээний араас

босч дуугүй явж одно/

Маша – За тэр, та уурлуулчихлаа. Хүн шалж яах гэсэн юм бэ та.

Полина Андреевна - Чамайг өрөвдөөд байх юм байна шүү дээ, Машенька!

Маша – За яршиг даа

Полина Андреевна – Сэтгэл минь чиний төлөө бүр шаналаж гүйцлээ. Би бүхнийг харж, бүхнийг

ойлгож байна шүү дээ.

Маша – Тэр ч ѐстой тэнэг хэрэг. Найдваргүй дурлал гэдэг чинь зөвхөн романд л гардаг юм. Тэр

чинь юу ч биш. Сэтгэл алдарч болохгүй, тэгээд огт биелэхгүй хоосон юм горьдож хүлээх хэрэггүй ... сэтгэлд

хайр дурлал үүрэлсэн бол үтэр түргэн хөөх хэрэгтэй. Нөхрийг минь өөр уезд рүү шилжүүлнэ гэж амласан.

Тийшээ нүүж очоод би энэ бүхнийг мартана... сэтгэлээсээ үр үндэстэй нь сугалж хаяна. /хоѐр хаалганы

цаана гунигтай вальс эгшиглэнэ/

Полина Андреевна – Костъя хөгжимдөж байна. Энэ чинь тэр уйтгарлаж байна гэсэн үг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Tsahlai(Marked)

28

Маша - /чимээгүй вальсын хоѐр гурав эргэлт хийж/ Гол нь ээж минь, үзэхгүй харахгүй байвал л

боллоо. Семѐныг минь л шилжүүлчихээсэй. Тэгсэн байхад нээрэн шүү, би ганцхан сарын дараа мартана.

Энэ бүхэн чинь хоосон юм даа. /зүүн хаалга онгойж Дорн Медведенко хоѐр Сориныг зөөлөн сандалтай нь

түрж орж ирнэ/

Медведенко – Одоо манайх ам бүл зургуул болсон. Гэтэл гурил долоон гривн байдаг.

Дорн – Амь зуухад бэрх байна шүү.

Медведенко – Та бол даажигнаж болно л доо. Та чинь мөнгийг хүүдийлж байгаа юм чинь.

Дорн – Мөнгө гэнэ ээ, гучин жил би эмч хийхдээ найз минь, амс хийж үзэлгүй эмч хийлээ. Би өдөр

шөнийн алинд ч хувийн жаргал үзсэнгүй, тэгээд би хоѐр мянгыг хураасан боловч тэрнийг гадаадад байхдаа

үрчихлээ. Надад юу ч байхгүй.

Маша - /нөхөртөө/ Чи яваагүй байсан юм уу?

Медведенко - /гэмшингүй/ Яаж явах вэ, морь өгөхгүй байхад чинь

Маша - /харамсаж удуйцан дуугаа намсгаж/ Нүднээс минь далд ороод өгдөг ч болоосой. /зөлөн

сандлыг түрсээр өрөөний зүүн хэсэгт хүргэж зогсонв. Маша Дорн хоѐр дэргэд нь сууна. Медведенко

гутарсан байдалтай хажуу тийшээ очиж зогсоно/

Дорн – Ингэхэд танайх ямар их өөрчлөгдөөв дээ. Зочидынхоо өрөөг бичгийн танхим болгочихож.

Маша – энд Константин Гаврилоич ажлаа хийхэд нь амар байдаг юмаа. Дуртай цагтаа цэцэрлэг

рүү гараад тэндээ юмаа бичиж болдог юм. /манаачийн цохиурын дуу гарна/

Сорин – Охин дүү минь хаана байна.

Дорн – Өртөө рүү Тригоринийг угтахаар явсан. Одоо эргээд ирнээ.

Сорин – Дүүг минь нааш дуудсныг бодоход би хүнд өвчтэй юм байна даа. /хэсэг дугүй байснаа/

Ийм ч юм байх гэж. Би хүнд өвчтэй байдаг, гэтэл надад эм өгдөггүй.

Дорн – Та юу уух уу? Зүрхний эм үү? Сод уу, Хина уу?

Сорин – За одо нуршаад эхэллээ. Яасан хэцүү юм бэ? /Буйдан руу толгой дохиж/ Энэ орыг надад

заса юу?

Полина Андреевна – Танд заасан, Петр Никлоаевич

Сорин – Танд баярлалаа.

Дорн - /дуу аялна / Шөнийн тэнгэрээр саран хөөрнө...

Сорин – Би Костяд нэг туужийн санаа хэлж өгөх гэсэн юмсан. Тэр туужийн нэр “Хүсэж явсан хүн”

Залуу зандан насандаа би зохиолч болохсоон гэж хүсч явлаа. Тэгээд болсонгүй. Уран гоѐ ярьдаг болохсон

гэж хүсдэг байлаа. Гэтэл ой гутмаар муухай ярьсаар ирэв. /өөрийгөө элгэлэн/ Одоо ингээд, одоо ингээд,

нөгөө юу, нөгөө нь болдоггүй. Ээ тэгээд л хурлын төгсгөлд дүгнэж үг хэлэх гэж бойтоглоод хүйтэн хөлс

цувчихдагсан... гэрлье гэж бодож явлаа. Тэгээд гэрэлсэнгүй. Хотод суухсан гэж насаараа бодож тосгонд

нас эцэслэх гэж байна, ийм л байна.

Дорн – Гэхдээ зөвлөх түшмэл болохсон гэж хүсээд болсон шүү дээ.

Сорин - /инээнэ/ Би тэрүүнд чинь тэмүүлээгүй. Аяндаа л болчихсон.

Дорн – Жаран хоѐр хүрчихээд амьдарсан амьдралаа голно гэдэг чинь уудам сэтгэлтэй хүний зан

яавч биш дээ.

Сорин – Яасан зөрүүд хүн бэ? Намайг ойлгооч дээ, амьд явмаар санагдаад байна шүү дээ.

Дорн – Энэ бол хөнгөмсөг зан. Байгалийн амливаа амьдралд эцэс гэж бий.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Tsahlai(Marked)

29

Сорин – Та цатгалан хүний ѐсоор сэтгэж байна. Та цатгалан учраас амьдралыг хайхрахгүй, тоохгүй

байна. Гэвч нүд амихын цагт танд ч гэсэн аймшигтай санагдана даа.

Дорн - Үхлээс айх айдас бол адгуусан амьтны айдас ... Түүнийгээ хүн ѐстой. Харин ухамсартайгаар

бол зөвхөн мөнх нас бий гэж итгэсэн хүмүүс л айдаг юм. Тэд нүглээс айн мэгдэж байгаа хэрэг. Гэтэл та

нэгдүгээр шашин шүтдэггүй, хоѐрдугаар танд юуных нь нүгэл байхав дээ. Та бол шүүхийн байгуулгат хорин

таван жил алба хашсан л хүн, өөр юм байхгүй.

Сорин - /инээж/ Хорин найм шүү. /Треплев орж ирэн сорины хөлний тушаа сууна. Маша түүнээс нүд

салгахгүй ширтэнэ/

Дорн – Бид Константин Гавриловичийн ажилд садаа болоод байнаа даа.

Треплев - Үгүй ээ, зүгээр зүгээр. /пауз/

Медведенко – Танаас нэг юм асууя. Эмч ээ, танд гадаадын ямар хот хамгийн сайхан санагддаг вэ?

Дорн – Генуя

Треплев – Яагаад Генуя гэж?

Дорн – Тэнд гудамжаар нь яваа хүмүүс их сайхан. Оройхон зочид буудлаасаа гарахад гудам нь

дүүрэн хүнтэй. Тэр олон хүний дотор ямар ч зорилгогүй, тахир шугмаар ийш тийш явж тэдэнтэй хамт

амьсгалан амьдарч сэтгэл зүйн хувьд тэдэнтэй уусан нэгдээд нөгөө тээр жил таны жүжигт Нина

Заречнаягийн дүрд нь ертөнцийн сэтгэл гэгч үнэхээр байж болох юм даа гэж итгэж эхэлдэг юм даа.

Ингэхэд Заречная хаа байгаа билээ? Хаана ямар шүү явна даа?

Треплев – Мэнд яваа байх аа

Дорн – Түүнийг этгээд янзаар амьдрах болсон гэж би дуулсан юм байна. Яагаад тэгээ юм бол?

Треплев – Яривал их юм бий, эмч ээ?

Дорн – Та товчхон ярьчих л даа.

Треплев – Зраечная гэрээсээ оргож яваад Тригоринтой нийлсэн. Тэрнийг нь та дуулсан биз дээ?

Дорн – Мэдсээн

Треплев – Тэгээд хүүхэд гаргасан. Хүүхэд нь эндсэн. Тригорин түүнээс сэтгэлээ буруулж урьд нь

холбоотой байсан эмэгтэйдээ эргэж очсон. Тэгнэ гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан шүү дээ. Үнэндээ

бол тэр хүн урьд нь явж байсан эмэгтэйчүүдээ хэзээ ч хаядаггүй, дөлгөнөсөн сулбагар зантай болохоороо

аргалаад энд ч, тэнд ч амжуулаад байдаг байж л дээ. Миний ойлгосноор бол Нинагийн хувийн амьдрал гт

бүтээгүй юм шиг байгаа юм.

Дорн – Жүжигчин болно гэсэн нь яалаа?

Треплев – Тэр нь бүр ч бүтээгүй. Москвагийн орчимд зуслангийн нэг театрт анхныхаа тоглолтыг

хийгээд дараа нь хөдөө явсан гэсэн. Тэр үед би түүнийг хараанаасаа салгадаггүй байсан болохоор нэг

хэсэг явсан газар нь дагаж очдог байсан юм. Заречная том том дүрүүд барьж авч байлаа. Гэхдээ болхи

бүдүүлэг, ур дүйгүй, улин дуулж гараа савчин жүжиглэж байсан. Авъяаслагаар дуу алдаж, авъяаслагаар

үхэж байсан ганц нэг хором агшин байх нь байсаан, гэхдээ тэр нь зөвхөн хором агшин төдий юм.

Дорн – Тэгвэл ямар ч гэсэн авъяастай байх нь ээ?

Треплев – ойлгоход хэцүү байсан шүү. Бодвол авъяастай л байх. Би түүнийг их харж явсан боловч,

тэр миний барааг харахыг хүссэнгүй. Зарц нар нь зочид буудлынх нь өрөөнд оруулдаггүй байлаа. Би санаа

сэтгэлийг нь ойлгоод уулзья гэж нэг их улайраагүй. /пауз/ Танд өөр юу хэлэхэв дээ. Дараа нь гэртээ эргэж

ирснээс хойш түүнээс нэг хэсэг захидал авах болсон. Их ухаалаг дулаан үгтэй, сонин захидлууд ирдэг

байлаа. Нина зовлон тоочдоггүй байсан ч, дотроо их зовж яваа нь надад мэдрэгдэж байлаа. Бичсэн мөр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Tsahlai(Marked)

30

болгон нь чивчиртлээ таталдсан мэдрэлийн судас шиг санагдаж байлаа. Ухаан санаа нь ч гэсэн жаахан

хаичн болсон бололтой. Гарын үсгээ дандаа “Цахлай” гэж зурсан байдаг байлаа. “Лусын дагина” зохиолд

тээрэмчин өөрийгөө хон хэрээ гэдэг шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан. Нина захиандаа өөрийгөө ахин дахин

Цахлай гэж нэрлэсэн байдаг байлаа. Харин одоо энд байгаа.

Дорн - Энд гэж хаа?

Треплев – Хотод, буудалд байгаа. Тэнд өрөө хөлслөж суугаад тав хонож байна. Би тийшээ нь

очсон. Мария Ильнична ч очсон. Гэвч Заречная хэн ч очсон хүлээж авахгүй байна лээ. Семѐн Семѐнович

өчигдөр үдээс хойш эндээс хоѐр мод газрын зайтай хээр талд явахад нь дайралдсан байна лээ.

Медведенко – Тийм ээ, би дайралдасан. Цаашаа хот руу чигтэй явж байсан. Би ѐслоод, манайхаар

зочлохгүй яагаав гэж асуусан чинь очноо л гэж байна лээ.

Треплев – Ирэхгүй л дээ. /пауз/ Эцэг хойд эх хоѐр нь хавьтуулахгүй байгаа. Эзэмшилдээ

дөхүүлэхгүй гээд манаач тавьчихсан гэнэ лээ. /эмчтэй хамт бичгийн ширээний тэнд очно/ эмч ээ, цаасан

дээр гүн ухаантай байх амархан, харин амьдрал дээр гүн ухаантай байна гэдэг мөн ч хэцүү юм байна шүү.

Сорин – Сайхан охин байж билээ.

Дорн – Юу гэнэ ээ, эрхэм ээ?

Сорин – Сайхан охин байсан юмсаан гэж байна. Зөвлөх түшмэл Сорин тэр охинд хэсэг хугацаанд

бүр дурлаж явсан түүхтэй.

Дорн – Хөгшин бас хүүхэмсэг ... /Шамраевийн инээх сонсдоно/

Полина Андреевна - Манайхан өртөөнөөс ирэв бололтой

Треплев – Тийм байна, ээжийн дуу гарч байна. /Аркадина Тригорин нар араас нь Шамраев гарч

ирнэ /

Шамраев - /орж ирэн/ Бид бүгд хөгшрөөд л байгалийн нөлөөнд автаад л байдаг, гэтэл эрхэмсэг

хатагтай та, нөгөө л залуу хэвээрээ ... цагаахан цамцтай, цовоо сэргэлэн уран гоолиг янзаараа ...

Аркадина – Та дахиад л надад цагаан хэл ам хүргэх нь ээ, залхмаар хүн шүү.

Тригорин - /Соринд /Сайн байна уу, Петр Николаевич! За та чинь яагаад өвчин эргүүлээд байгаа

билээ? Ингэж болохгүй шүү! /Машаг харангуут баярлаж/ Марья Ильничная!

Маша – Та танив уу? /гар барина/

Тригорин – Хадамд гараа юу?

Маша – Аль хэдийн

Тригорин – Аз жаргалтай байна уу? /Дорн Медведенко хоѐр мэхийн ѐслоод халж ядсан

байдалтайгаар Треплевийн өмнө очиж/ Ирина Николаевна таныг урьдын явдалаа мартаад уурлаж

хилгэнэхээ больсон гэж надад хэлсэн. /Треплевт гар сунгана/

Аркадина - /хүүдээ/ Борис Алексеевич чиний өгүүллэгтэй сэтгүүл авчирсан.

Треплев - /номыг авч Тригоринд хандан/ Баярлалаа танд, та маш эелдэг хүн юм.

Тригорин – Таны авъяасыг үнэлэн хүндэтгэдэг уншигч нар танд мэхийн ѐслоорой гэсэн шүү.

Петрбург, Москва таныг их сонирхож байна шүү. Бүгд л надаас таны тухай асуух юм. Ямар хүн бэ, хэдэн

настай юм бэ? Хар үстэй юу, шар үстэй юу? гээд л яагаад ч юм бэ бүгд таныг хижээл насны хүн гэж боддог

юм байна. Тэгээд таныг зохиолоо нууц нэрээр нийтлүүлдэг болохоор таны жинхэнэ нэрийг мэддэг хүн

байдаггүй. Та нөгөө төмөр багтан шиг л нууцлаг хүн юмаа.

Треплев – Манай энд удах уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Tsahlai(Marked)

31

Тригорин - Үгүй ээ, маргааш л Москва руу гаа буцна. Явалгүй болохгүй нь. Туужаа дуусгах гэж

яараад байна. Тэгээд бас түүвэрт нэг юм өгнө гээд амалчихсан. Нэг үгээр хэлэхэд нөгөө л янзаараа ...

/тэднийг юм ярьж байх хойгуур Аркадина Палина Андреевна хоѐр хөзрийн үширээ өрөөний голд авчран

тавьж дэлгэнэ. Шамраев лаа асааж, сандал тавина. Шкафнаас лото тоглоом гаргана/

Тригорин – Ирэхэд агаар тэнгэр тийм ч таатай биш байлаа. Ширүүн салхитай байна. Маргааш

өглөө намжвал нуур луу загас барихаар явна. Далинанд нь цэцэрлэг бас нөгөө та санаж байна уу? Таны

жүжиг тоглож байсан тэр газрыг очиж нэг харъя. Надад нэг зохиолын санаа бүрдчихээд байгаа юм. Одоо

зөвхөн тэр газрыг ой ухаандаа нэг сэргээх хэрэгтай байна.

Маша - /эцэгтээ/ Аав аа та манай нөхөрт морь өгчих л дөө. Цаадах чинь гэртээ харих ѐстой.

Шамраев - /дооглон/ Морь, гэртээ харина ... /ширүүнээр/ Өөрөө хараа биз дээ, сая өртөө лүү яваад

ирлээ шүү дээ. Ямар дахиад далхилтай нь биш.

Маша - Үгүй ээ, өөр морь байгаа шүү дээ. /эцгийнхээ таг дуугүй байгааг хараад гараа саваж/ Танаас

юм гуйгаад ч ...

Медведенко – Маша би явгаар явчихна даа. Үгүй үнэн дээ ...

Полина Андреевна - /санаа алдснаа/ Тэнгэр ийм байхад явах гэж үү? /хөзрийн ширээний ард сууна/

Сууцгаа ноѐд оо.

Медведенко – зургаахан мод газар шүү дээ... баяртай /эхнэрийнхээ гарыг үнсэнэ/ Баяртай ээж ээ

/хадам эх нь дуртай дургүй гараа сунгаж үнсүүлэв/ би хэний ч санааг зовоомооргүй байна л даа, гэхдээ

хүүхэд ... /бүгд нь мэхийн ѐслоно/ Та бүхэн баяртай .... /гэмшсэн янзтай гарч явна/

Шамраев – Яваад хүрчихнэ биз, ямар генерал биш.

Полина Андреевна - /ширээ тогшино/ за ноѐ доо, цаг алдаад яахав, тэгэхгүй бол удахгүй оройн

хоол идэх гээд дуудна шүү. /Шамраев, Маша, Дорн нар ширээний ард сууна/

Аркадина - /Тригоринд / намрын урт урт үдэш эхлэхэд энд лото тоглодог юм. Хардаа ... энэ бол

биднийг бүүр бага байхад манай талийгаач ээжийн тоглож байсан лото. Оройн хоол болохоос өмнө та

бидэнтэй нэг тоглочихгүй юу. /Тригоринтой хамт ширээнд сууна/ уйтгартай тоглоом л доо гэхдээ дасчих юм

бол бас ч гайгүй шүү. /Хүн хүнд гурав гурван хөзөр өгнө/

Треплев - /сэтгүүлийн хуудас эргүүлэн үзэнгээ/ өөрийнхөө зохиолыг уншсан мөртлөө миний

зохиолтой хуудаснуудыг зүсч салгаа ч үгүй байна шүү. /сэтгүүлээ ширээн дээр тавьж зүүн гар талын

хаалгыг чиглэн явна. Ээжийнхээ хажуугаар гарахдаа магнайг нь үнсэнэ/

Акрадина – Костя чи тоглохгүй юм уу?

Треплев – уучлаарай, нэг л тогломооргүй байна... Би жаахан гадуур явъя. /явж одно/

Аркадина – Бооцоо 10 мөнгө шүү. Та миний өмнөөс тавьчихаач эм ч ээ.

Дорн – За тэгье хатагтай.

Маша – Бүгд тавьсан уу? Би эхэллээ 22

Аркадина – Байна

Дорн – За

Маша – 3-ыг тавих уу? 8, 81, 10

Шамраев – Битгий яар?

Аркадина – Намайг Харьковт яаж хүлээж авсан гэж санана. Тэнгэр минь, одоо хэрнэ толгой эргэж

байна.

Маша – 34. /тайзны ар талд нэг уянгалаг вальс тоглож байгаа сонсогдоно/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Tsahlai(Marked)

32

Аркадина – Оюутнууд алга нижгэнтэл ташч хашгараад л ... Гурван сагс цэцэг, хоѐр цэцгийн эрхи,

тэгээд бас энийг өгсөн ... /хүзүүнийхээ зүүлтийг авч ширээн дээр хаяв/

Шамраев – Энэ ч эд байна шүү.

Маша – 50

Дорн – Яг 50 уу?

Аркадина – Би гайхалтай гоѐ өмсгөлтэй байсан ... Бусдыг нь ч чаддаггүй юмаа эхэд харин

хувцасладагаараа би гайхуулж чадна шүү.ы

Полина Андреевна – Костя хөгимдөж байна, уйтгарлаад л байна даа. Зайлуул.

Шамраев – Сонинууд өөрийг нь сүрхий хараасан байдаг шүү.

Маша - 77

Аркадина – Тиймэрхүү юм тоогоод байхдаа яадаг юм бэ?

Тригорин – Тэр нэг л азгүй байна даа. Жинхэнэ өнгөө ерөөсөө олж чадахгүй юм. Нэг лэ тгээд хачин,

тодорхойгүй, заримдаа солиорол ч юм уу гэмээр юм бичих юм. Тэгээд нэг ч амьд дүргүй.

Маша – 11

Аркадина - /Сорин руу эргэн харж/ Петруша ах аа уйдаж байна уу? /пауз/ Унтчихаж.

Дорн – Зөвлөх түшмэл унтаж байна.

Маша – 7, 90

Тригорин –Хэрвээ би нуурын захад ийм эзэмшилтэй байсан бол зохиол бичих ч үгүй. Юм бичих

хорхойгоо дараад загас барихаас өөр юм хийхгүй байсан.

Маша 28

Тригорин – Алгана юм уу, Шөрөг загас гогдоно гэдэг чинь бөөн жаргал шүү дээ.

Дорн – Харин би Константин Гавриловичийн авъяасанд итгэдэг. Нэг л юм бий, нэг л юм байдаг юм.

Тэр дүрээ сэтгэж чаддаг, өгүүллэгүүд нь их өнгөтэй, хурц тод, миний сэтгэлд их лав буудаг юм. Даанч

өөрөө тодорхой зорилгогүй нь жаахан тийм. Хүнд сэтгэгдэл төрүүлэхээс цаашгүй. Гэтэл дан ганц

сэтгэлээрээ хол явахгүй шүү дээ. Инрина Николаевна, та хүү чинь зохиолч болсонд баярладаг уу?

Аркадина – Би бичсэн юмыг нь уншаагүй байгаа гээд та бод доо. Ерөөсөө зав болохгүй юм.

Маша – 26 /Треплев орж ирээд ширээ лүүгээ явна/

Шамраев - /Тригоринд/ Борис Николаевич манайд таныг нэг юм бий шүү.

Тригорин – Юу байдаг билээ?

Шамраев – Нэг удаа Константин Гаврилович цахлай буудаад та түүгээр нь чихмэл хийчихээрээ гэж

даалгасан шүү дээ.

Тригорин – Би санахгүй байна. /бодолхийлснээ/ санахгүй байна.

Маша – 66, 1

Треплев - /цонх онгойлгож чимээ чагнаснаа/ Ямар харанхуй юм бэ? би ойлгохгүй юм, юунд ингэж

сэтгэл тавгүй болоод байна аа?

Аркадина – Костя, цонхоо хаа, салхилаад байна. /Треплев цонх хаана/

Маша 88

Тригорин – Би хожчихлоо, ноѐд оо.

Аркадина - /хөгжилтэйгөөр/ Браво, браво.

Шамраев – Браво

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Tsahlai(Marked)

33

Аркадина – Энэ бол хэзээ ч, хаана ч азтай явдаг хүн дээ. /босч/ Харин одоо бүгдээрээ явж жаахан

юм идэцгээе. Алдартай хүн чинь өнөөдөр үдийн хоол идээгүй яваа шүү. Орой хоолныхоо дараа

үргэлжлүүлцгээе. /хүүдээ/ Костя, наад гар бичмэлээ орхи доо, явж юм идье.

Треплев – Идмээргүй байна, ээж ээ. Би цатгалан байна.

Аркадина – За өөрөө л мэд. /Сориныг сэрээж/ Петруша ах аа, оройн хооло идье ээ. /Шамраевыг

сугадан/ Би танд намайг Харьковт яаж хүлээж авсан тухай ярьж өгье. /Полина Андреевна ширээн дээрхи

хэдэн лааг унтрааж, Дорнтой хамт дугуйта сандлыг түрэн явна. Бүгд зүүн гар талын хаалгаар гарна. Тайзан

дээр ганцхан Треплев ширээнийхээ ард суусаар үлдэнэ./

Треплев - /юм бичихийнхээ өмнө урьд нь бичсэн зүйлээ гүйлгэн харснаа/ Би хэлбэрийн тухай

ярьсаарб айгаад өрөө бага багаар улиг болсон зүйл лүү гулсан орж байх шиг байна. /уншина/ “Хашаанд

наасан зарлалд өгүүлсэн нь ... цонхигор царай нь бараан үсээр хүрээлэгджээ... өгүүлсэн нь ...

хүрээлэгджээ... ѐстой авах юм алга. Баатар борооны шуугианд сэрж байгаагаар эхлээд бусдыг нь бүгдйиг

нь хас ч хая. Сартай шөнийг би хэтэрхий нуршуу гоѐчилж бичиж, Тригорин өөрийн аргатай болсон

болохоор өөрт нь амар байгаа л даа. Тригорин бол “Далан дээр хагарсан лонхны гялтагнан харагдаж,

тээрмийн хүрдний сүүдэр бараантаж тас хар үзэгдэв” гээд л сартай үдшийг дүрсэлчихнэ. Зураг бэлэн гэтэл

би болохоор “Чичивгэнэсэн гэрэл, аниргүйхэн ирвэлзсэн одод, анхилуун аниргүй агаар уусах мэт төгөлдөр

хуурын аялгуу” гээд ... Ёстой яс хавталзмаар юм. /пауз/ Тийм ээ, ингэхэд ер нь бодох хэргийн учир нь шинэ

хуучин хэлбэрт ч биш, харин хүн зүгээр л ямар хэлбэрийн тухай бодохгүйгээр, сэтгэлээс нь чөлөөтэй

ундарч байгаа юмаа бичдэг ч байдаг юм байна гэж би улам бүр итгэх боллоо. /ширээнд хамгийн ойр

цонхыг хүн тогшив/ Энэ чинь юу вэ? /цонх руу харна/ Нэг хүн шатаар доош гүйчихлээ. /дуудна/ энд хэн

байна? /явж одно. Тэрээр тагтан дээгүүр хурдан явж байгаа нь сонсдоно... Хагас минутын дараа Нина

Заречнаягийн хамт эргэж ирнэ/ Нина, Нина. /Нина цээжийг нь түшээд аярхан эхэр татан уйлна/

Треплев - /сэтгэл хөдлөн/ Нина, энэ чинь та байсан юм уу? Минйи совин татаад байсан юмаа.

өдөржингөө л сэтгэл битүү шаналаад байсан юм. /Нинагийн бүрх малгай, нөмрөгий нь авна/ Сайхан

сэтгэлтэй, хараад ханашгүй чи минь хүрээд иржээ. Хоѐулаа уйлахгүй шүү, уйлахгүй.

Нина – Энд хүн байх шиг байна.

Треплев – Хэн ч байхгүй6

Нина – Та хаалгаа түгжчих, тэгэхгүй бол хүн ороод ирнэ шүү.

Треплев – Хэн ч орж ирэхгүй ээ.

Нина – Би мэдэж байна, Ирина Николаевна энд байна. Хаалгаа түгжчих л дээ.

Треплев – / Треплев баруун гар талын хаалгыг түгжин, зүүн гар тийш очно/ энэ түгжээгүй юм. Би

наана нь зөөлөн сандал тулаад тавьчихъя. /хаалганд зөөлөн сандал тулж тавина/ Та битгий ай, хэн ч орж

ирэхгүй.

Нина - /нүүр лүү нь анхааралтай ширтэснээ/ алив би таныг нэг сайн харъя даа. /эргэн тойрон

харна/ Дулаахан, сайхан байна аа... Тэгэхэд энэ зочидын өрөө байж билээ. Би их өөр болж уу?

Треплев – тэгжээ... та тураад нүд чинь том болчихож. Нина, би таныг хараад байж байдаг, хачин

юмаа. Та яагаад намайг хүлээж авахгүй байсан юм бэ? Яагаад өдий болтол ирээгүй юмбэ? Би дуулсаан,

та энд бараг долоо хонож байгаа шүү дээ. Би өдөр болгон таны буусан буудалд очиж, цонхны чинь дор

гуйлгачин шиг зогсдог байсан.

Нина – Би, таныг намайг үзэн ядаж байгаа байх гэж айж байлаа. Шөнө болгон та надруу хараад

намайг танихгүй байна гэж зүүдэлдэг байлаа. Та мэддэг ч болоосой. Ирсэн өдрөөсөө эхлээд л би энэ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Tsahlai(Marked)

34

хавиар, энэ нуурын эргээр явах болсон. Танай байшингийн гадаа олон удаа ирсэн боловч орж зүрхлээгүй.

Алив, хоѐулаа сууя даа. /сууцгаана/ Суугаад хоѐулаа юм яръя8 юм яръя л даа. Энд сайхан байна шүү,

дулаахан, тухтай8 сонс ч байна уу? Энэ салхийг? Тургенев ингэж хэлсэн байдаг юм. “Ийм шөнө орон

гэртээ сууж байгаа хүн, дулаан оромжтой хүн жаргалтай” гэж. Би –Цахлай... үгүй ээ, энэ өөр юм. /духаа

үрэн/ би юу ярьж байлаа. Аа тийм... Тургенев... “Орон гэргүй тэнэж яваа бүх хүнийг тэнгэр брухан ивээх

болтугай” ... Зүгээр ээ /мэгшин уйлна/

Треплев – Нина, үгүй ээ та дахиад л ... Нина!

Нина – Зүгээр, ингэхэд сэтгэл онгойчих юм... би хоѐр жил уйлсангүй. Өчигдөр үдэш би орой болсон

хойно цэцэрлэгт очижнөгөө театр маань байна уу гэж харсан. Тэгсэн одоо хэрнэ байж байгаа юм байна. Би

хоѐр жилийн дараа анх удаа уйлж сэтгэл минь онгойх шиг болсон. За одоо харж байгаа биз дээ, би одоо

уйлахгүй байна шүү дээ. / Треплевийн гарыг барьж/ ингээд та зохиолч болж ... Та зохиолч, би жүжигчин...

Та бид хоѐр эргүүлгэнд оржээ... Урьд нь би баяр баясгалантай, хүүхэд шиг амьдарч байлаа, өглөө сэрээд

дуу дуулдагсан. Бас танд сэтгэлтэй болж, алдартай болохсон гэж мөрөөдөж байж гэтэл одоо яаж байна?

Маргааш өглөө эрт елец хот руу галт тэргэний гуравдугаар зэргийн суудалаар тариачидын дунд явна.

Харин Елецэд яваад очихлоор боловсролтой худалдаачид эелдэг бялдууч үг хэлцгээн намайг эргүүлнэ.

Амьдрал гэдэг бүдүүлэг.

Треплев – Яагаад Елец рүү явж байгаа юм бэ?

Нина – Өвөлжингөө тэнд тоглохоор гэрээ хийчихсэн тэгээд явах цаг боллоо.

Треплев – Нина би таныг хараж, зүхэж, үзэн ядаж, захиадл гэрэл зургий чинь ураж байсан ч миний

сэтгэл танаас уяатай гэдгийг би агшин хором дутамп ухаарч байсан таныг хайрлахаа больж би чадахгүй

юм байна лээ. Нина би таныг алдснаасаа хойш бас зохиолоо хэвлүүлж эхлэснээсээ хойш минйи амьдрал

тэсвэрлэхийн аргагүй шаналгаантай болсон би үйлээ үзэж байна ... Залуу нас минь гэнэт тасалдсан юм

шиг ард үлдэж би энэ хорвоод ерэн жил тоос хөдөлгөж яваа юм шиг санагдах боллоо. Би таныг даллан

дуудаж, таны гишгээд өнгөрсөн газрыг үнсдэг, хаашаа ч харсан, хаа сайгүй таны царай, минйи амьдралын

жилүүдэд намайг гийгүүлж байсан энэ энхрий инээмсэглэл үзэгддэг.

Нина - /сандарч, өөртөө/ Яах гэж ингэж ярина вэ, яах гэж ингэж ярина вэ?

Треплев – Би ганцаардаж байна. Миний сэтгэлийг бүлээцүүлэх хүн алга. Би газар доорх хонгилд

байгаа юм шиг жихүүцэж байна. Тэгээд юу ч бичсэн хуурай, хахир бараан юм болоод байх юм. Та энд

үлдчих л дээ, би танаас наминчлан гуйя, эсвэл тантай хамт явахыг зөвшөөрөөч. /Нина хурдхан бүрх

малгайгаа авч нөмрөгөө нөмрөнө/ Нина, битгий л дээ. Тэнгэр бурханы нэрээр гуйя, Нина /Нинагийн

хувцаслаж байгаага харна, пауз/

Нина – Морь хашаны үүдэнд зогсож байга анамайг гаргаж өгөөд хэрэггүй ээ, би өөрөө явчихна...

/уйлагнан/ Надад ус өгөөч...

Треплев – /ус уулгана/ Та одоо хаашаа явах вэ?

Нина – Хот орно. /пауз/ Ирина Николаевна энд байгаа юу?

Треплев – Байгаа, пүрэь гарит нагац ахын бие муудаад, би цахилгаан өгч дуудуулсан юм.

Нина – Та яах гэж миний гишгэсэн газрыг үнсч байсан гэж хэлж байгаа юм бэ! Намайг уг нь алвал

таарна. /ширээн дээрээс тонгойж/ би ѐстой их ядарч байна ... амрах юмсан... амрах л юмсан. /толгойгоо

өндийлгөж/ Би цахлай... Үгүй ээ, биш ээ Би – жүжигчин Нээрэн тийм л дээ. /Аркадина, Тригорин хоѐрын

инээхийг сонсоод чих тавин чагнаснаа зүүн гар талын хаалга руу гүйн очижцоожны нүхээр харна/

Тригорин энд байгаа юм байна шүү дээ... / Треплев рүү эргэж/ Тэгнэ дээ... яахав ... тиймээ... Тэр театр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Tsahlai(Marked)

35

ирдэггүй байсан юм. Миний мөрөөдлийг шоолж тохуу хийсээр байгаад яваандаа би ч гэсэн итгэхэ больж

зориг мохсон. Тэгээд хажуугаар нь хайр стэгэлийн элдэв санаашрал хардалт, нялх хүүхэд минь яачих бол

гэсэн байгийн айдас... тэр бүхнээс болоод би жигтэйхэн өчүүхэн амьтан болж хувираад тоглохдоо ч утга

учиргүй жүжиглэх болсон... би гар хуруугаа хааш нь хийхээ ч мэдэхгүй, тайзан дээр зогс ч чадахгүй, дуу

хоолойгоо эзэмшээгүй байлаа. Аймшигтай муу тоглож байгаагаа мэдэрч байна гэдэг ямар тамтай болохыг

та ойлгохгүй л дээ. Би цахлай, үгүй ээ биш ээ... Та нэг цахлай бууснаа санаж байна уу? Санамсаргүй нэг

хүн хүрч ирээд тэр шувууг харснаа хийх юмаа олж ядахдаа хөнөөчихжээ... бэсрэг өгүүллэгийн санаа... үгүй

ээ, биш ээ энэ биш ээ. /духаа үрэн/ Би юу ярьж байлаа... аа тимй, тайзны тухай одоо би өөр болсон... би

одоо жинхэнэ жүжигчин болсон, бид одоо тоглохдоо сэтгэлийн цэнгэл эдлэж, хөөр баясал амс ч, тайзан

дээрхи жаргалдаа согтож, өөрийнхөө үзэсгэлэнтэй сайхан байна гэдгээ мэдэрдэг. Харин одоо энд байх

хугацаандаа би үргэлж явган явж байна. Тэгж явахдаа юм бодож, тэгээд бодох тусмаа өдөр ирэх тусам

миний сэтгэлийн хүч сэлбэгдэн нэмэгдэж байгааг мэдэрч байна. Тэгээд би мэдсэн, ойлгосон, Костя минь.

Бидний ажилд тайзан дээр тоглож байна уу, зохиол бичиж байна уу хамаагүй, гол нь алдар нэр, гял цал

үзэмж биш урьдын мөрөөдөж явсан юм огт биш юм байна. Гол нь тэвчих чадвар юм байна. Үйл заяагаа

дааж сүслэн итгэж сур. Би сүслэн итгэдэг тийм болохоор сэтгэлий минь шаналал нимгэрч би хийж бүтээх

юмныхаа тухай бодохлоо энэ амьдралаасаа айхаа больдог.

Треплев – /гунигтайгаар/ Та өөрийнөө замыг олж хаашаа явж байгаагаа мэддэг болж, гэтэл би учир

замбараагүй хүсэл мөрөөдөл, дүр дүрслэлийн дунд төөр будилан, тэр бүхэн юуны тулд хэнд хэрэгтэйг огт

мэдэхгүй явна. Надад сүслэн итгэх итгэл байхгүй, би юу хийж бүтээх ѐстойгоо мэдэхгүй байна.

Нина - /чимээ чагнаснаа/ Чшш! Би явъя, баяртай. Намайг том жүжигчин болсон хойно та намайг

харахаар очоорой. Та очно биз? Харин одоо ... /гары нь атгаж / Одоо үдэш орой болж, би хөл дээрээ

дөнгөн данган тогтож байна... би тамирдаж... би юм идмээр байна...

Треплев – Та үлдээч, би танд оройн хоол авчиръя гэж хэлье...

Нина - Үгйү ээ, үгүй ... Намайг битгий гаргаж өгөөрэй, би өөрөө явчихна... морьд минь ойрхон

байгаа. Ээж чинь Тригориныг дагуулаад иржээ. За за тэр ч яахав. Тригоринтой уулзахдаа түүнд юу ч

битгий хэлээрэй. Би тэр хүнд хайртай ... Би түүнийг урьдынхаасаа ч илүү хайрлаж яваа... бэсрэг

өгүүллэгийн санаа ... Би түүнд хайртай, учиргүй хайртай, ухаангүй хайртай. Урьд нь сайхн байжээ, Костя та

санаж байна уу? Яасан суруулхан, дулаан, баяр баясгалантай, цэвэр ариун амьдарч байгаа вэ? Тэгээд бас

ямар сайхан сэтгэлтэй байгаа бид ... булбарайхан, уран гоѐ цэцэг шиг сэтгэлтэй байж дээ... Та санаж

байна уу? /уншина/ “хүн, арслан, бүргэд, ятуу, эвэрт буганууд, аалз, уснаа явагч таг дуугүй загас, далайн

одод болоод үзэдэж харагдаагүй амьтад нэг үгээр хэлэхэд, амьтан бүхэн, амьтан бүхэн, амьтан бүхэн

гунигт нэгэн тойргоор гүйцээгээд мөхжээ. Мянга мянган жил газар дэлхий ганц ч амьд амьтныг өөр дээрээ

үл тээж явах бөгөөд, гагцхүү хөөрхйилөлтэй энэ сар л өөрийн дэнлүүг дэмий асаах ажээ. Нуга талд тогрууд

үгүй болж, хуйс модны төгөлд май цохны чимээ сонсдохоо больжээ” /Ухасхийн Треплевийг тэвэрснээ

шилэн хаалгаар гарч одно/

Треплев – /хэсэг дуугүй байснаа/ Нинаг цэцэрлэгт хүн хараад дараа нь ээжид хэлчихвэл дэмий юм

болно доо. Ээжийн санаа зовж мэднэ ... /Хоѐр минутын хугацаанд гар бичмэлүүдээ урж ширээн доогуур

шиднэ. Дараа нь баруун гар талын хаалгыг онгойлгож гарч мэднэ/

Дорн - /Зүүн талын хаалгыг онгойлогох гэж оролдоно/ Хачин юм даа, хаалга түгжээтэй л байх шиг

байх юм... Саадтай давхилт гэдэг шиг юм болох нь шив дээ. /Аркадина, Полина Андреевна хоѐр орж ирнэ.

Араас нь Яков хэдэн лонх барьсаар дараа нь Маша, хойноос нь Шамраев, Тригорин хоѐр гарч ирнэ/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Tsahlai(Marked)

36

Аркадина – Борис алексеевичийн дарс, пиво-г наад ширээн дээрээ тавьчих. Бид тоглож байхдаа

ууцгаана. За сууцгаадаа ноѐд оо.

Полина Андреевна /Яковт/ Одоохон цай авчирч өг. /лаануудыг асааж хөзрийн ширээний ард сууна/

Шамраев - /Тригориныг шүүгээ рүү аваачиж/ Энэ нөгөө түрүүн танд хэлээд байсан зүйл

.../шүүгээнээс цахлайны чихмэлийг гаргаж/ Таны захиалга

Тригорин - /цахлайг харан/ Би санахгүй юм. /хэсэг бодолхийлснээ/ Би санахгүй юм. /тайзны ар талд

буун дуу гарна, бүгд давхийн цочино/

Аркадина - /айн түгшиж/ Энэ чинь юу вэ?

Дорн – Юу ч биш ээ. Миний аяны саванд нэг юм тэсрэв бололтой. Санаа зоволтгүй. /баруун гар

тийшээ хаалгаар явж одон хагас минутын дараа эргэж орж ирнэ/ Яг тэгсэн байна, эфиртэй шил тэсэрчихж

/дуу аялана/ Би дахиан чиний өмнө сэтгэл алдран зогсоно

Аркадина - /ширээний ард суун/ Пөөх ингэж айх гэж, Нөгөө түрүүчийн явдал санаанд ороод ... /хоѐр

гараараа нүүрээ дарж/ Бүр нүд харанхуйлаад явчихлаа....

Дорн - /сэтгүүл эргүүлэнгээ Тригоринд /энд хоѐр сарын өмнө нэг өгүүллэг нийтлэгдсэн байсан юм...

америкаас бичсэн захидал... Тэгээд би танаас үгийн далимд нэг юм асууя гэж бодоод байсан юм...

/Тригорины бэлхүүсээр нь тэвэрч ламп руу аваачна/ ... Би энэ асуудлыг маш их сонирходог юм л даа...

/дуугаа намсган аяарханаар/ Та Ирина Николаевнаг хааш нь ч хамаагүй аваад явчихаарай. Учир нь

Константин Гаврилович өөрийгөө буудчихаж ...

Хөшиг

/Эх хувиас сэргээж цохив.

2006 оны 11 сарын 03 Д.М/

www.zaluu.comwww.zaluu.com