understanding community violence | p1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24...

12
Understanding Community Violence | P1 ОРШИН СУУГАА ГАЗАРТ НЬ ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ХҮЧИРХИЙЛЛИЙГ ОЙЛГОХ НЬ Хичээл: Иргэний боловсрол Сургалтын үр дүн: Хичээлийн бэлтгэл: Хавсралт 1-д байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх багшид зориулсан мэдээллийг уншиж танилцах Сурагчдын хэлсэн санааг тэмдэглэх самбар бэлтгэх Хавсралт 2-т байгаа хүүхдүүдийн түүхийг хэвлэж бэлтгэх Õ¿¿õä¿¿ä äýëõèéí áºìáºðöãèéí õààíà ÷ àìüäàð÷ áàéñàí ñàéõàí àìüäðàõ áîëîìæòîé áàéõ ýðõòýé ãýäýãò áè èòãýäýã. Ýíý ÷óõàë õè÷ýýëèéã áýëòãýõ áîëñîíäîî áè áàõàðõàæ áàéãàà áºãººä á¿õ õ¿¿õýä õ¿÷èðõèéëëèéí àéäñààñ àíãèä áàéæ, ººðñäèéí ìºðººä뺺 áèåë¿¿ëýõ ýðõòýé ãýäýã ñàíààã ò¿ãýýõýä òóñëàõ áîëíî. Ñåðåíà Âèëüÿàìñ Ìýðãýæëèéí òåííèñíèé òàìèð÷èí. ͯÁ-ûí Õ¿¿õäèéí ñàéí ñàíààíû ýë÷ 60 11-14 Нийт хугацаа: Насны ангилал: минут нас Хүчирхийлэл гэж юу болохыг ойлгох, түүний илрэх олон хэлбэрийг таньж мэдэх, Дэлхийд үйлдэгдэж байгаа хүчирхийллийн олон шалтгааныг судалж үзэх Дэлхийн ба орон нутгийнхаа түвшинд үйлдэгдэж байгаа хүчирхийллийн уялдаа холбоог олж харах Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх шийдлүүдийг бодож олох

Upload: others

Post on 02-Dec-2020

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

Understanding Community Violence | P1

ОРШИН СУУГАА ГАЗАРТ НЬ ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ХҮЧИРХИЙЛЛИЙГ ОЙЛГОХ НЬ

Хичээл:Иргэний боловсрол

Сургалтын үр дүн:

Хичээлийн бэлтгэл:• Хавсралт 1-д байгаа хүүхдийн эсрэг

хүчирхийллийн талаарх багшидзориулсан мэдээллийг уншиж танилцах

• Сурагчдын хэлсэн санааг тэмдэглэхсамбар бэлтгэх

• Хавсралт 2-т байгаа хүүхдүүдийнтүүхийг хэвлэж бэлтгэх

Õ¿¿õä¿¿ä äýëõèéí áºìáºðöãèéí õààíà ÷ àìüäàð÷ áàéñàí ñàéõàí àìüäðàõ áîëîìæòîé áàéõ ýðõòýé ãýäýãò áè èòãýäýã. Ýíý ÷óõàë õè÷ýýëèéã áýëòãýõ áîëñîíäîî áè áàõàðõàæ áàéãàà áºãººä á¿õ õ¿¿õýä õ¿÷èðõèéëëèéí àéäñààñ àíãèä áàéæ, ººðñäèéí ìºðººä뺺 áèåë¿¿ëýõ ýðõòýé ãýäýã ñàíààã ò¿ãýýõýä òóñëàõ áîëíî.

Ñåðåíà ÂèëüÿàìñÌýðãýæëèéí òåííèñíèé òàìèð÷èí. ͯÁ-ûí Õ¿¿õäèéí ñàéí ñàíààíû ýë÷

60

11-14

Нийт хугацаа:

Насны ангилал:

минут

нас

• Хүчирхийлэл гэж юу болохыг ойлгох,түүний илрэх олон хэлбэрийг таньжмэдэх,

• Дэлхийд үйлдэгдэж байгаахүчирхийллийн олон шалтгааныгсудалж үзэх

• Дэлхийн ба орон нутгийнхаа түвшиндүйлдэгдэж байгаа хүчирхийллийнуялдаа холбоог олж харах

• Хүчирхийллээс урьдчилан сэргийлэхшийдлүүдийг бодож олох

Page 2: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

“Дэлхийн Хамгийн том Хичээл” нь НҮБ-ийн Тогтвортой Хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжих зорилготой боловсролын хамтарсан төсөл юм. Уг төсөл нь 17 зорилтын “Зорилгуудын хэрэгжилтийн төлөөх түншлэл”-ийн ач холбогдлыг харуулсан бодит жишээ бөгөөд бидэнтэй хамтран ажилласан байгууллагуудын тусламжгүйгээр амжилтанд хүрэхгүй байсан юм.

Үндэслэгч багийнхандаа талархлаа илэрхийлье.

Хичээлийн төлөвлөгөөнүүдийг “Тинк глобал” байгууллагатай (www. think-global.org.uk.) хамтран боловсруулсан ба шударга ёс тогтсон тогтвортой дэлхий ертөнцийн төлөөх суралцахуйг хөхиүлэн дэмжиж байна

Дэлхийн өнцөг булан бүрт бидэнтэй хамтран ажилласан байгууллагууддаа онцгой талархал илэрхийлье.

Гардан зохион байгуулсан: Түгээсэн: Орчуулсан:

Page 3: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

• Хүчирхийллийн хохирогч хэн байсан бэ? Хэн хүчирхийлэл үйлдэгч байсан бэ?

• Хүчирхийллийн ямар хэлбэрийн талаар уншиж мэдсэн бэ? Хичээлийн эхэнд ярьсан хүчирхийллийн хэлбэрээс юугаараа ялгаатай байна вэ?

• Тухайн хүчирхийлэл үйлдэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлс юу вэ? Сурагчдыг ядуурал, ажилгүйдэл гэх мэт өргөн хүрээнд, мөн хүчирхийллийн талаарх хүмүүсийн хандлага, залуу хүн байхын стресс зэрэг орон нутгийн хүчин зүйлсийн хүрээнд сэтгэхийг урамшуулан дэмж.

15 мин

25 мин

Understanding Community Violence | P2

Удиртгал

Хүчирхийллийн тухай хэлэлцэж эхэлнэ-Хүчирхийллийг ямар үгээр илэрхийлж, холбож байна вэ? Хүчирхийллийн илрэн гарах хэлбэрүүдийн талаар ярилцах, ингэхдээ өөрийн орон нутагт гардгаас эхлээд үндэсний, олон улсын мэдээнээс харсан хүчирхийллийн талаар өргөн хүрээнд авч үзнэ. (хүчирхийлэлд өртдөг сурагчид болон тэдгээрийн гэр бүлийн эрэлт хэрэгцээнд мэдрэмжтэй хандахыг зөвлөж байна)

Тарааж өгсөн цаасан дээр тэдгээр үгнүүдийг бичихийг хүс. Дараа нь бүлэг дотроо бичсэн үгнүүдээ хуваалцах даалгавар өг.

Нэгээс олон удаа давтагдаж гарсан хүчирхийллийн хэлбэр (бие махбодийн, сэтгэл санааны хүчирхийлэл, зөрчил, танхайрагчдын бүлэг гэх мэт) байна уу? Эдгээр хүчирхийллийн хэлбэрүүд хаана үйлдэгддэг вэ? Эсвэл хүчирхийллээс үүдэлтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн үгнүүд байна уу?

Дэлхий даяар үйлдэгддэг хүчирхийллийг олж мэдэх нь

Хүүхдүүдийн түүхийг уншихыг сурагчдаас хүснэ. Түүхээ уншсаны дараа сурагчид дараах өгсөн асуултуудын дагуу хэлэлцүүлэг өрнүүлж, хариулт бичнэ. Чиний уншсан түүхийн хувьд:

10 мин

10 мин

Хамгийн сүүлийн асуултын хариултыг анги нийтээрээ хэлэлц. Уншсан түүхүүдийн хооронд ижил төстэй зүйл байгаа эсэхийг, мөн сурагчийн өөрийнх нь туршлага, өмнө мэдэж байсан зүйлтэй ижил төстай байгаа эсэхийг тодруулан ярилц.

Юу хийх ёстой вэ?

Өөрийн орон нутаг/сургуулийн түвшинд гардаг хүчирхийллийн аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх 3 үйл ажиллагааг хосоороо сууж ярилцан тохиролцох даалгавар өгнө. Сурагчдад өмнө ярилцсан хүчирхийллийн хэлбэрүүд болон хүч хэрэглэсэн зан үйл олон хэлбэртэй байж болдгийг дахин сануул. Зөвшилцсөн үйл ажиллагаануудыг ангиараа ярилцан самбар дээр жагсааж бичнэ. Өөрийн орон нутагт өөрчлөлт авчрах тунхагт тусгах шилдэг 5 саналыг сурагчдын санал хураалтаар шийдэж гаргана.

Дэлхийн түвшинд үйлдэгддэг хүчирхийллийг шийдэх арга замуудыг мөн хоорондоо ярилцаж болно.

Оршин байгаа газарт нь үйлдэгдэж байгаа хүчирхийллийг таслан зогсоох нь

Дээр гаргасан жагсаалтаа үйл ажиллагааны төлөвлөгөө болгож боловсруул. Өөрсдийн эхлүүлэх үйл ажиллагааг яаж бусад сурагчдад болон олон нийтэд хүргэх вэ гэдгээ ярилцаж шийднэ. Богино мессежүүд боловсруулан түгээж болно.

Page 4: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

Understanding Community Violence | P3

Сурган хүмүүжүүлэгчийн хувиар та сурагчдын эерэг эрч хүчийг чиглүүлэх, тэд нар хүчин мөхөс биш өөрчлөлт боломжтой, тэд өөрчлөлтийг эхлүүлэгчид гэж итгүүлж чадах эрх мэдэлтэй хүмүүс билээ.

Дизайн фор чэнж байгууллагын “Би чадна” Сургуулийн сорилт санаачилга хүүхдүүдийг үйлдэл хийхийг уриалж, өөрсдийнхөө төлөө өөрчлөлт хийх, дэлхийн бусад хүүхэдтэй түүнийгээ хуваалцахыг дэмжиж ажилладаг.

www.dfcworld.com хаяг руу орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Дизайн фор чэнж байгууллагын хичээлийн багц, залууст зориулсан үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай энгийн зөвлөгөөг www.globalgoals.org/worldslargestlesson хаягаас татаж авна уу.

Дэлхийн өмнөө тавьсан зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлье!

Page 5: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

Understanding Community Violence | P4

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААРХ БАГШИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, зүй бусаар харьцах зэрэг нь дэлхийн хэмжээний асуудал. НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан Сюзан Бисселл “Хүүхдүүд өдөр тутам хаана амьдарч байгаагаасаа үл хамааран хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж байна ” гэж хэлжээ. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 19-р зүйлд бие махбод, сэтгэл санааны бүх төрлийн хүчирхийлэл, гэмтээх, дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх, мөлжлөг, буюу бэлгийн хүчирхийлэл зэрэг хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрүүдийг тодорхойлсон байдаг.

Бие махбод, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийллийн олон төрөл хэлбэрийн хүчирхийлэл байна. Шууд ба шууд бус хүчирхийлэл гэж ангилна. Жишээлбэл, бие махбодод гэмтэл учруулснаар амь насыг нь эрсдэлд оруулах эсвэл үхэлд хүргэх шууд хүчирхийлэл байж болно. Мөн гэр бүлийн хүчирхийллийн гэрч болох, дайны үр нөлөөг амсах зэргээр шууд бус хүчирхийлэлд өртөж байдаг.

Хүчирхийлэл хаалттай хаалганы цаана үйлдэгддэг гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Хүүхдийн эсрэг олон хүчирхийлэл мэдэгдэхгүй, мэдээлэгдэхгүй өнгөрдөг гэж НҮБ-ын Хүүхдийн сан үздэг.

Улс оронд тулгамдаад байгаа хөгжлийн олон асуудлуудад хүчирхийлэл сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, сургуулийг цэргийн бааз болон ашиглавал хүүхдүүд боловсрол эзэмшихгүй өнгөрнө. Хүчирхийлэл хүүхдийн тархины хөгжилд урт удаан хугацаанд баларшгүй ул мөр үлдээснээр тэд өөрсийн хүчийн чадавхид тултал хөгжиж чадахгүйд хүрч мэднэ.

Хэрэв бид хүүхдүүддээ сайн сайхан ертөнцийг өвлүүлэн үлдээмээр байгаа бол хүчирхийллийг таслан зогсоох нь эн тэргүүний зорилго байх ёстой.

Тэмдэглэл:Энэ хичээлээр сурагчидтай хийх хэлэлцүүлгийн үеэр сурагчдын амьдрал, туршлагыг анхаарч мэдрэмжтэй чиглүүлвэл зохистой. Хүүхдүүдийг өөрсдийн санаа бодол, туршлагыг хуваалцахад аюулгүй байх орчныг бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй. Зарим сурагчид хэлэлцүүлэгт оролцохыг хүсэхгүй байвал хүндэтгэж үзнэ. Анги танхимд эмзэг, зөрчилтай сэдвээр хичээл заахад анхаарах зөвлөгөөг дараах эх сурвалжуудаас авч үзэж болно.

Зөрчилдөөнтэй Асуудлаар Хичээл Заах Английн Оксфамын Удирдамж http://www.oxfam.org.uk/education/teacher-support/tools-and-guides/controversial-issues

Сэтгэл Хөдлөм болон Зөрчилдөөнтэй Түүхийн Хичээлийг заах Түүхийн Ухааны холбооны Удирдамж http:// globaldimension.org.uk/resources/item/1522

Энэ чиглэлийн хэлэлцүүлгийг удирдан чиглүүлэхэд олон багш нар дараах “Хүүхдэд зориулсан философи” аргачлалыг хэрэглэхэд тохиромжтой гэж үзсэн:http://globaldimension.org.uk/news/item/13650

Хэрэв та энэ сэдвийг заахад бэлэн биш байвал танай оронд байдаг НҮБ-ын Хүүхдийн санд хандаж туслалцаа авч болно.

Хавсралт 1

Page 6: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

Understanding Community Violence | P5

Амжилттай болсон туршлага

Хүчирхийллийг шийдвэрлэж болно, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон арга зам байдаг, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд дэмжлэг хэрэгтэй байдгийг бид мэднэ. Хэд хэдэн жишээ дурдъя:

Стратеги: Эцэг эх, асран хамгаалагч ба гэр бүлийг дэмжих

Турк улсад хийгдсэн 3 жилийн судалгаагаар эмзэг бүлгийн ээжүүд ба хүүхдүүдэд гэр бүлийн эерэг уур амьсгал бүрдүүлэх дэмжлэг үзүүлсэн нь бие махбодийн шийтгэл үзүүлж сахилга бат тогтоох байдлыг 79%-иар бууруулж байгааг нотолсон байна. Орон нутгийн зохицуулагчдын удирдсан эцэг эхийн боловсролын талаарх тогтмол хэлэлцүүлэгт ээжүүд оролцохын зэрэгцээ тухайн орон нутгийн бусад ээжүүд гэрт нь очиж, эцэг эх байх арга зүйн сургалт хийсэн байна.

Стратеги: Учирч буй эрсдлийг даван туулахад нь хүүхдэд туслах

Бразилийн 150 сургууль дээр хүчирхийллийн улмаас учирсан сэтгэл санааны эмгэгээ даван туулахад нь хотын захын ядуу хороололд амьдардаг хүүхдүүдэд туслах хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Хүүхдүүдийг нийгэмд буцаан оруулах, тохиолдож болох хүчирхийллээс ангид байхад тусалж байгаа юм.

Стратеги: Хүүхдэд туслах үйлчилгээг үзүүлэх, дэмжих

Судан улсад Гэр бүл болон хүүхэд хамгааллын нэгжийг цагдаагийн хэсэг дээр байгуулан ажиллуулснаар хүчирхийллийн хохирогчид ба гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд үзүүлэх цагдаагийн үйлчилгээний хүртэээмжийг нэмэгдүүлж чаджээ. Ингэснээр хүүхдийн бэлгийн болон бие махбодийн хүчирхийллийн хэргүүдийг мөрдөх цаг завгүй байсан бөгөөд олон гэмт хэрэг мэдээлэгдэхгүй өнгөрдөг байсныг өөрчилж чаджээ. Туршилт амжилттай болсон тул шинээр 18 нэгжийг улс орон даяар нэмж байгуулсан байна.

Стратеги: Хүүхэд хамгааллын хууль, бодлогыг хэрэгжүүлэх

1979 онд Швед улс бие махбодийн шийтгэлийн (хүн эсвэл хүүхдийг шийтгэхийн тулд өвдөлт зориудаар мэдрүүлэх зорилготой бие махбодийн хүчирхийллийн хэлбэр) бүх хэлбэрийг хориглосон анхны улс болж байв. Өнгөрсөн 35 жилийн дотор бие махбодийн шийтгэл хэрэглэх тохиолдлыг 80 хувиар бууруулсан үр дүнг авчирсан байна.

Хавсралт 1

Page 7: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

Understanding Community Violence | P6

Мартины түүх- Эл Сальвадор улс

Мартин 11 настай. 5-р ангид орох гэж байгаа. Тэр дугуй унах, өвөөтэйгөө хөл бөмбөг тоглох дуртай. Тэр ээжтэйгээ Эл Сальвадорын нэгэн хотод амьдардаг.

Хэдэн жилийн өмнө түүний ах нэг л өөр болж эхэлсэн. Мартины танхай залуусын бүлэг гэж мэддэг залуустай нөхөрлөж эхэлсэн. Тамхи татаж, хар тамхи хэрэглэж, хэсэг хугацааны дараа хүчирхийлэл үйлдэж эхлэв. Нэг удаа тэр Мартиныг ямар ч шалтгаангүйгээр дахин дахин өшиглөсөөр сэрээсэн байна.

Харамсалтай нь, жилийн өмнө Мартины ах хар тамхины тунгаа хэтрүүлсний улмаас нас барсан. Найзууд нь түүнийг хаяж зугтсан ба газарт унаад татаж байхад нэг л найз нь буцаж ирж амьд байгаа эсэхийг нь үзсэн гэнэ. Мартин өглөө сэрэх болгондоо түүнийг боддог. “Би ахынхаа тухай бодохоороо тэр гэртээ ирнэ, гэртээ буцаж ирнэ гэж бодсон ч гунигтай бодол төрдөг, өөрийгөө сатааруулахын тулд дугуйгаа унадаг.” гэж тэр ярьсан. Тэр хүчирхийлэл бага гардаг тайван амгалан газарт амьдрахыг мөрөөддөг.

Мартин бусдад итгэж чадахгүй байгаагаа мэддэг, тэр танхайрагчдын бүлэгт орохгүй, ахад нь тохиолдсон зүйл өөрт нь болон ээжид нь яаж нөлөөлж байгааг мэдаж байгаа тул өөр байхыг хүсч байгаа. Тэр танхай залуустай нийлбэл сайн юманд хүргэхгүй, ах шигээ болж дуусна гэж ярьсан. Тэр харин хичээлдээ шамдаж, математикийн хичээлээ давтаж, эмч эсвэл нягтлан бодогч болохоор, амьдралдаа сайн зүйл хийхийг мөрөөдөж байна. “Түүнээс дээгүүр бай” хэмээх НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөр хэрэгждэг сургуульд Мартин сурч байна. Хөтөлбөрөөр хүүхдүүдэд асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдэх, хүчирхийлэл зөв зүйл биш болох тухай, тэд чимээгүй зовж шаналах ёсгүй гэдгийг заадаг. Бид Мартин шиг аюул эрсдлээр дүүрэн нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд тусалж чадна.

Appendix 2 : Stories of children experiencing violent situations

Page 8: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

Understanding Community Violence | P7

Денисийн түүх, Гватемал улс

Денис 10 настай бөгөөд 5 дугаар ангид сурдаг. Тэр Төв америкийн Гватемал улсад эцэг, эхийн хамт амьдардаг. Тэр айлын ганц хүүхэд биш. Түүний охин дүү дөнгөж 2 сартай байхдаа хулгайлагдсан. Түүнийг хаана байгаа Денис, эцэг эх нь одоо болтол олж мэдээгүй байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас санхүүжүүлдэг Даван туулагчдын Сангаас Денис ба гэр бүлийнхэнд нь тусалж, дүүгээ эрэн хайхад дэмжлэг үзүүлдэг. Денис дүүгийнхээ төлөө санаа зовдог хэдий ч найдвар тасраагүй байгаа. “Дүүгээ алдсандаа би сэтгэл их өвдөж явдаг”, “Би дүүгээ олно гэдэгтээ итгэлтэй байгаа”гэж Денис ярив.

Гватемал бол дэлхий дээрх хүүхдэд хамгийн их аюул занал учирдаг орнуудын нэг юм. Хүүхдийн амь насыг бүрэлгэдэг гэмт хэргийн гаралтаар хамгийн өндөр орнуудын жагсаалтад дэлхийд дээрээсээ 2-т жагсдаг. Өдөр тутам 40 хүүхэд хүчирхийллийн улмаас эцэг, эхээ алддаг. Өдөр тутам хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 22 шинэ тохиолдол бүртгэгддэг ч (2 цаг тутамд наад зах нь 1 гэсэн үг) маш цөөхөн хэрэг шүүхэд очдог.

Appendix 2 : Stories of children experiencing violent situations

Page 9: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

Understanding Community Violence | P8

Алиягийн түүх-Нигер улс

Алияг 10 настай байхад Боко харамын зэвсэгт бүлэглэлийнхэн Нигерийн зүүн хойд хэсгийн Мичика дах ойр хавийн тосгод руу халдсан тухай мэдээллийг авсан. Дараагийн өдөр нь хэсэг эрчүүд тэдний хотод ирж, аавынх нь амь насыг бүрэлгэжээ. Алия ээж болон гэр бүлийн бусад гишүүдийн хамт зугтаж чадсан ба хувцас хунар, эд зүйлээ авч чадалгүй хажуугийн Муби хот руу дүрвэжээ.

3 сарын дараа Муби хот руу мөн зэвсэгт дайчид дайрч, тэд гэр бүлээрээ хил давж, Камерун улс руу дүрвэлээ. Алия одоо дүрвэгчдийн лагерьт НҮБ-ын Хүүхдийн сангийн байгуулсан сургуульд сурч байна.

Түүний ээж дайралтанд өртөхөөс өмнө цусны даралт өндөртэй, чихрийн шижин өвчтэй байсан нь хүндэрч, Алиягийн санааг туйлын ихээр зовоох болсон. Алия аав болон найз нөхдөө санагалзаж, дахиад дайралт болохоос айж явдаг ч итгэл найдвар тээсээр байна. “Би сувилагч болно. Би хүмүүст тусалмаар байна” гэж ярина. Алия болон түүний ээжийн амьдарч байгаа лагерийг байгуулаагүй бол тэдэнтэй адил зөрчил мөргөлдөөнтэй бүс нутагт амьдарч байгаа хүмүүс хэзээ ч аюулгүй газар олохгүй байсан. Хэрэв улс орон нь дайны хөлд нэрвэгдвэл хүүхдүүдийг мөргөлдөөн, хүчирхийллээс хамгаалах, тэдэнд тусламжийн гараа сунгах нь туйлын чухал байдаг

Appendix 2 : Stories of children experiencing violent situations

Page 10: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

Understanding Community Violence | P9

Сусанагийн түүх- Эл Сальвадор

Сусана 13 настай ба олон хүүхэд танхайрагчдын хүчирхэг бүлэгт уруу татагддаг улс оронд амьдардаг. Сусана сургуулийнхаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хороонд ажилладаг ч түүний олон найз дээрх бүлэглэлийн үйлддэг хүчирхийлэлд гар бие оролцдог. Сайн сурагч байж байгаад эцэг эх нь асуудалд орсноос болж, хүүхдүүд сургуулиа орхидог бөгөөд хар тамхинд орж, зарим нь амь насаа алдсан тохиолдлыг тэр мэддэг.

Сусанагийн зарим найз нар танхайрагчдын бүлгийн гишүүн найз хөвгүүдтэй бөгөөд тэд нараасаа болоод Сусанатай харилцахдаа хүчирхийлэл хэрэглэх, эсвэл бүлгийн бусад гишүүдийн зүгээс үзүүлэх дарамтад орж хүчирхийлэл үйлдэхэд хүрдэг байна.Сусана нэг найздаа тийм найз хөвгүүнтэй байх хэрэггүй хэмээн ятгаж, чадлынхаа хэрээр дэмжлэг үзүүлэхийг хичээж байна. Сусанагийн үеэл танхайчуудын бүлэгт нэгдэхээс татгалзсан ч амь насаа алдах вий хэмээн айж, өөр тийш нүүсэн билээ.

Танхайчуудын бүлгийн гишүүд гэр бүлийн ойр дотны хүнгүйгээсээ, эсвэл гэр бүлээс нь дэмжлэг үзүүлээгүйгээс болоод хүчирхийлэл үйлдэх замд ордог гэж Сусана боддог. Бүлэглэлүүд тэднийг өөртөө хүлээн авч, нэг юмны хэсэг мэт мэдрэмж төрүүлдэг. Бүлгийн толгойлогчид эцэг нь мэт дүрд тоглож, тусалж дэмжсэний хариуд хүчирхийлэл үйлдүүлэхээр хүчилдэг шахдаг гэж Сусана ярив. “Хэрэв залуу хүү би яагаад хүн алах ёстой юм бэ” гэж асуухад толгойлогч “би чамд тусалсан тул” гэж хээв нэг хариулдаг гэж тэр үргэлжлүүлэв.

Сусанагийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүлгийнхэн хүүхдүүдэд хэрхэн сайн эцэг эх болох тухай хичээл заадаг. Сусана “би хүүхдүүдээ хайрлах болно” гэж хэлэв. Сусана өөрийгөө бусдаас илүү зоригтой гэж боддоггүй ч танхайрагчдын бүлэгт байх нь эрүүл бус, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх түүний ажил чухал гэдгийг мэддэг. Заримдаа зөв зүйлийг хийх маш хэцүү бөгөөд зориг шаарддаг. Сусана үл хайхралд өртсөн хүүхдүүдийн цорын ганц сонголт нь танхайрагчидтай нийлэх байдаггүй эрх чөлөөт нийгэмд амьдрахыг туйлын ихээр мөрөөддөг.

Appendix 2 : Stories of children experiencing violent situations

Page 11: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

Understanding Community Violence | P10

Фаридагийн түүх- Нигер улс

Хойд эхдээ удаа дараа зодуулсан 16 настай Фарида гэрээсээ оргож яваад танхайрагчдын бүлгийнхний гарт орсон. Тэд хүүхдүүдээр дээрэм хийлгэж, хүчирхийлэл үйлдүүлдэг. Ялангуяа охид эмзэг байдалд байдаг ба хүчирхийлэлд өртөх нь элбэг.

Хүүхдүүд аюулгүй орчинд өсч торних эрхтэй. Дэлхийн хүүхдүүдээс тэд ямар үед айх аюулгүй, аз жаргалтай байдаг вэ гэж асуухад “гэр бүлтэйгээ байхад” гэж ихэнхдээ хариулдаг. Гэч тэдний олонхийн хувьд хүчирхийлэл бага наснаас нь, төрсөн орон гэрт нь отож байдаг.

Олонх оронд танхай дээрмийн бүлэглэл, хар тамхинаас үүдэлтэй хүчирхийлэл гаарсан байдаг нь маш хурдан тэлж байгаа хот суурин газруудын дэд бүтцэд хангалттай хөрөнгө оруулдаггүй, хууль цаазны тогтолцоо бэхжээгүй байдагтай холбоотой.

Өнөөдөр Фарида буцаад сургуульдаа орсон бөгөөд НҮБын Хүүхдийн сангийн дэмжлэгээр байгуулсан охидод зориулсан хамгаалах байранд байрлаж байна. Фарида болон бусад хүчирхийллийн залуу хохирогчдыг гэр бүлтэй нь эргэн нэгтгэх ажлыг зохион байгуулдаг. “Би хуульч болоод хүүхдийн эрх ашгийг хамгаалмаар байна” гэж Фарида хэлэв.

Өнөөдөр Фарида аюулгүй байдалд байна. Гэвч өөр олон мянган хүүхэд аюултай нөхцөлд амьдарч байна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө бид илүү ихийг хийх хэрэгтэй байна.

Appendix 2 : Stories of children experiencing violent situations

Page 12: Understanding Community Violence | P1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/24...2019/04/24  · хүчирхийлэлд өртөж байгааг бид олж илрүүлж

Understanding Community Violence | P11

Ханы түүх-АНУ

16 настай Хан Зүүн өмнөд Азид байдаг Вьетнам улсад төрсөн. Хан болон түүний охин дүү бага байхдаа хулгайлагдаж, АНУ-ын Миссури мужид амьдардаг эмэгтэйд хууль бусаар үрчлэгдсэн байна. Тэднийг хууль бусаар үрчилж авсан эмэгтэй тэднээр ажил хийлгэж, өөртөө мөнгө олж ирэхийг хүчилдэг байна. “Тэр надаар сонин түгээлгэж, ресторанд аяга таваг угаалгаж, заримдаа бүүр барилга дээр ажиллуулдаг. Би дүүтэйгээ гэрийнхээ ойр байрлах зочид буудалд цэвэрлэгээ хийж, гэртээ хоолоо хийж, гэрээ цэвэрлэдэг”гэж Хан ярив. Олсон бүх мөнгөө өгөхгүй бол эмэгтэй тэднийг зоддог гэж тайлбарлав.

Нэлээд олон жил хүчирхийлэлд өртсөний эцэст сүмийнхээ пасторт итгэж, Хан юу болоод байгааг хэлсэн. Сүмийн пастор Хүний наймааны эсрэг Үндэсний төвд мэдэгдсэнээр Хан ба түүний дүү 2 аврагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө авч, аюулгүй газарт хүргэгджээ. Хан “Одоо л бид 2 олон жилийн мөлжлөгөөс ангижирч, эдгэрч эхэлж байна” гэж ярьжээ.

Өнөөдөр Хан ба түүний дүү аюулгүй байгаа. Гэвч сая сая хүүхдүүд аюул эрсдэл дунд амьдарсаар байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, зүй зохисгүй харьцаа доромжлолыг эцэс болгохын тулд улам ихийг хийх хэрэгтэй байна.

Кейсийг Хүний наймааны эсрэг Үндэсний төвийн эцэг эхийн байгууллага болох Поларис болон ТийчЮНИСЕФ өгсөн.

Appendix 2 : Stories of children experiencing violent situations

Name has been changed and a model used in the photograph.