univision iptv

10
Univision IPTV, internet, phone ГУРВАЛСАН Ү ЙЛЧИЛГЭЭ MОНГОЛД АНХ УДАА Юнивишн компани албан ёсны нээлтээ хийлээ Мэдээлэл, технологи хурдацтай бус, бүр үсрэнгүй хөгжиж байна. Үүнийг дагаад шинэ зууны хүн төрөлхтөн, дэлхий даяараа ухаалаг бөгөөд эко технологийг эрэлхийлж, өдөр тутмын амьдралдаа асар хурдтай нэвтрүүлж байгаа билээ. Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч "Юнител" корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Юнивишн" компани албан ёсоор нээлтээ хийж, дэлхийн технологийн гайхамшиг болох "Гурвалсан үйлчилгээ" буюу IPTV, ИНТЕРНЭТ, СУУРИН УТАС-ны үйлчилгээг нэг сүлжээгээр, нэгэн зэрэг Улаанбаатар хотын албан байгууллага, айл өрхүүдэд хүргэхэд бэлэн боллоо. IPTV Дэлхийн технологийн гайхамшиг шинэ үеийн IPTV үйлчилгээ нь бидний өдөр тутмын амьдралд нэвтэрснээр Та телевизээ хүссэнээрээ удирдах боломжтой. Мөн гадаад, дотоодын телевизийн шилдэг сувгийг өндөр нягтралын дүрсээр албан ёсны зөвшөөрөлтэйгээр хүлээн авах юм. IPTV үйлчилгээний давуу тал: Монголын болон гадаадын шилдэг сувгуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзнэ. Өрхийн гишүүн бүрт зориулагдсан дэлхийн шилдэг сувгуудыг Монгол хадмал орчуулгатайгаар хүлээн авна. Телевизийн сувгаа хүссэн үедээ ухраах, зогсоох боломжтой. Үзэж амжаагүй нэвтрүүлгээ нөхөн үзэх боломжтой. Телевизийн эфирээс хүссэн нэвтрүүлгээ бичиж авах боломжтой. Видео сангаас дуртай кино, нэвтрүүлэг, клипээ хүссэн үедээ сонгоно. IPTV үйлчилгээ, үнэ тариф IPTV Телевизийн суваг Энгийн суваг 68 суваг 2 Сарын суурь хураамж 9'900₮

Upload: warily-mb

Post on 26-Dec-2014

45 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Page 1: Univision IPTV

Univision IPTV, internet, phone

ГУРВАЛСАН Ү ЙЛЧИЛГЭЭ MОНГОЛД АНХ УДАА  Юнивишн компани албан ёсны нээлтээ хийлээ

Мэдээлэл, технологи хурдацтай бус, бүр үсрэнгүй хөгжиж байна. Үүнийг дагаад шинэ зууны хүн төрөлхтөн, дэлхий даяараа ухаалаг бөгөөд эко технологийг эрэлхийлж, өдөр тутмын амьдралдаа асар хурдтай нэвтрүүлж

байгаа билээ. Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч "Юнител" корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Юнивишн" компани албан ёсоор нээлтээ хийж, дэлхийн технологийн гайхамшиг болох "Гурвалсан үйлчилгээ" буюу IPTV, ИНТЕРНЭТ, СУУРИН УТАС-ны үйлчилгээг нэг сүлжээгээр, нэгэн зэрэг Улаанбаатар хотын албан байгууллага, айл өрхүүдэд хүргэхэд бэлэн боллоо.

IPTV

Дэлхийн технологийн гайхамшиг шинэ үеийн IPTV үйлчилгээ нь бидний өдөр тутмын амьдралд нэвтэрснээр Та телевизээ хүссэнээрээ удирдах боломжтой. Мөн гадаад, дотоодын телевизийн шилдэг сувгийг өндөр нягтралын   дүрсээр албан ёсны зөвшөөрөлтэйгээр хүлээн авах юм.

IPTV үйлчилгээний давуу тал:

Монголын болон гадаадын шилдэг сувгуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзнэ.

Өрхийн гишүүн бүрт зориулагдсан дэлхийн шилдэг   сувгуудыг Монгол хадмал орчуулгатайгаар хүлээн авна.

Телевизийн сувгаа хүссэн үедээ ухраах, зогсоох боломжтой. Үзэж амжаагүй нэвтрүүлгээ нөхөн үзэх боломжтой. Телевизийн эфирээс хүссэн нэвтрүүлгээ бичиж авах боломжтой. Видео сангаас дуртай кино, нэвтрүүлэг, клипээ хүссэн үедээ сонгоно.

IPTV үйлчилгээ, үнэ тариф

IPTV

Телевизийн суваг

Энгийн суваг 68

 суваг 2

Сарын суурь хураамж 9'900₮

нэмэлт үйлчилгээнүүд (сарын хураамж)

Видео түрээслэх нэг өдрийн лимит 4 контент

Page 2: Univision IPTV

Ухраах, зогсоох, дахин эхлүүлэх 1'500₮

Нэвтрүүлэг нөхөж үзэх (72 цаг) 1'500₮

Бичлэг хийх (2 цагийн эрх) 1'500₮

Нэмэлт нэг цагийн бичлэг хийх эрх 1'000₮

(НӨАТ орсон)

 суваг гэдэг нь:Өнгө дүрсний ялгарлыг хамгийн өндөр чанартай үзүүлэх, 1080pxl дүрсний нягтралтай дэвшилтэт технологид суурилсан шилдэг сувгууд юм. Хэрэглэгч Та   сувгийн гайхамшгийг мэдрэхийн тулд   гэсэн тодотголтой бидний сайн мэдэх дэлхийн шилдэг брэндийн LCD, PLASMA, LED, Mirror TV зэрэг дэвшилтэт телевизорыг ашиглана.

*Контент: Гадаадын, Монголын уран сайхны болон олон ангит кино, хошин шог, концерт, хичээл, клип, телевизийн шоу нэвтрүүлэг гэх мэт.

IPTV үйлчилгээний ТӨХӨӨРӨМЖ:

Өөр дээрээ санах ой бүхий IPTV үйлчилгээний дүрсний форматыг боловсруулан телевизор рүү дамжуулж, хэрэглэгч телевизээ хүссэнээрээ удирдах боломжийг олгоно.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛБАР

Ухраах, зогсоох, дахин эхлүүлэх:

Нэвтрүүлгийг 0-2 цагийн хугацаатай түр зогсоон хэсэг хугацааны дараа үргэлжлүүлэн үзэх.

Тухайн цагт нэвтэрч буй нэвтрүүлгийг дахин эхнээс нь үзэх. Эфирийг 72 цаг хүртэл ухраан үзэх боломжийг олгоно.

Анхаар! Энэхүү үйлчилгээг зөвхөн тухайн цагт цацагдаж буй нэвтрүүлэг дээр ашиглах боломжтой.

Page 3: Univision IPTV

Нэвтрүүлгийг нөхөн үзэх:Телевизийн сувгаар 72 цагийн дотор цацагдсан дурын нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг хүссэн үедээ, хүссэн цагтаа нөхөн үзэх боломжтой.

Бичлэг хийх:Тухайн цагт гарч буй нэвтрүүлгийг бичиж авч хадгалан, дахин үзнэ. Мөн хүссэн нэвтрүүлгээ цацагдахаас нь өмнө сануулга тохиргоо хийж, бичиж авах боломжийг олгоно.

Эцэг эхийн хяналт:Эцэг эхчүүдэд зориулсан үйлчилгээ бөгөөд телевизийн зарим суваг болон кино, контентыг бага насны хүүхэд үзэхийг хязгаарлан, нэвтрэх эрх тавих үйлчилгээ юм.

Видео сан:Видео сан нь Монголын болон гадаадын шилдэг, сонголтот видео контентуудыг хадмал болон аудио орчуулгатайгаар агуулсан ба хэрэглэгч хүссэн үедээ өөрийн сонгосон төрөл жанрын контентоос захиалан үзэх боломжтой Монголын анхны дэвшилтэт үйлчилгээ юм. 

ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ

IPTV

Суурилуулалтын төлбөр 20'000₮

Видео сангийн барьцаа

Үндсэн эрх Барьцаагүй - 4 контент нээлттэй

Барьцаа - 1 10'000₮

Барьцаа - 2 20'000₮

Барьцаа - 3 30'000₮

Сонголт - 1

IPTV үйлчилгээний төхөөрөмж Үнэгүй

Төхөөрөмжийн барьцаа (нэг удаа) 10'000₮

Төхөөрөмжийн түрээсийн үнэ (сар бүр) 4'000₮

Page 4: Univision IPTV

Сонголт - 2

IPTV-ийн хэрэглэгчийн төхөөрөмж 120'000₮

(НӨАТ орсон)

Шинээр гурвалсан үйлчилгээний хэрэглэгч болохдоо IPTV үйлчилгээний болон гурвалсан үйлчилгээний төхөөрөмжүүдийг түрээсээр ашиглах эсвэл худалдан авч ашиглах сонголт Танд бий.

Сонголт - 1Түрээсээр ашиглах тохиолдолд худалдан авах үнийг төлөлгүйгээр ердөө 10'000₮ барьцаа байршуулаад сар бүр 4'000 ₮ түрээсийн төлбөрийг (гурван жилийн турш) ХОСОЛСОН багцын төлбөр дээрээ нэмж төлнө.Төхөөрөмж суурилуулах нэмэлт телевизор бүрт төхөөрөмжийн барьцаа болон түрээсийн төлбөр ижил үнээр тооцогдоно

Сонголт - 2Худалдан авч ашиглах тохиолдолд 120'000 ₮ төлбөрийг нэг удаа төлж зөвхөн сонгосон багцын суурь хураамжаа л сар бүр төлнө. 

Хэрэглэгч бүрт барьцаагүйгээр видео сангаас төлбөртэй 4 контент үзэх эрх нээлттэй бөгөөд нэмэлт контент үзэхийг хүсвэл Барьцаа-1, Барьцаа-2, Барьцаа-3 багцуудаас сонголтоо хийж барьцаагаа байршуулна уу.

ИНТЕРНЭТ

Дэвшилтэт технологийн шийдэл GPON дээр суурилсан шилэн кабелийн шинэ үеийн интернэтийн үйлчилгээ нь хэрэглэгч Танд интернэтийн хязгааргүй мэдээлэл татаж авах тогтмол өндөр хурдыг санал болгох бөгөөд хамгийн чухал нь манай интернэтийн үйлчилгээ олон улсын стандартад нийцсэн холболтоор дамжиж Танай гэрт хүрнэ.

Интернэтийн давуу тал:

Монголын бүх вэб сайт уруу хязгааргүй хурдаар холбогдох Стандартын дагуу хийгдсэн чанартай холболт Доод хурд 1Mbps Стандартын дагуу хийгдсэн чанартай холболт Хязгааргүй мэдээлэл татан авах Шөнийн цагаар бүх вэб сайт руу хязгааргүй хурдаар холбогдох Хязгааргүй хэрэглээ Өдөр бүр 24 цагийн техникийн тусламж Гэртээ нэмэлт төхөөрөмж худалдан авч үүсгэх боломжтой

Интернэт үйлчилгээ, үнэ тариф

Интернэт

Page 5: Univision IPTV

Үйлчилгээ 1 Mbps хурд 2 Mbps хурд 3 Mbps хурд

Сарын хуурь хураамж 29'900₮ 47'900₮ 84'900₮

(НӨАТ орсон)

Интернэт - Шинэ хэрэглэгч болох 

Интернэт

Суурилуулалтын төлбөр 20'000₮

(НӨАТ орсон)

СУУРИН УТАС

Танай гэр бүлийн аюулгүй байдлын баталгаа, тав тухыг тань илтгэх шинэ үеийн суурин утасны үйлчилгээ нь өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр дамждаг тул яриаг өндөр чанартайгаар дамжуулахаас гадна дүрс, дүрсээ харан ярих боломжийг олгодог шилдэг үйлчилгээ юм.

Суурин утасны давуу тал:

Хямд ярианы тариф Олон нэмэлт үйлчилгээнүүд Суурин болон зөөврийн байдлаар ашиглах боломж Одоогийн ашиглаж буй утасны аппаратаа ашиглах боломж Өдөр бүр 24 цагийн найдвартай мэдээлэл хүлээн авах боломж Дүрс, дүрсээ харж ярих боломж

СУУРИН УТАСНЫ ҮНЭ ТАРИФ

Дараа төлбөрт суурин утас

Үйлчилгээ Багц-1 Багц-2

Сарын хуурь хураамж 3'500₮ 7'000₮

Багцын ярианы эрх (төгрөг)  0 3'500₮

Үүрэн утасны тариф(хот хооронд, Улаанбаатарт)

50₮

Суурин утасны тариф(хот хооронд, Улаанбаатарт)

15₮

Сүлжээн доторх хөнгөлөлт23:00-07:00 цагийн хооронд сүлжээндээ

үнэгүй ярина

Нэмэлт үйлчилгээ

Хариу өгөөгүй тохиолдолд дуудлага Үнэгүй Үнэгүй

Page 6: Univision IPTV

шилжүүлэх

Гурвалсан холболт 500₮ 500₮

Яриан дунд дуудлага авах Үнэгүй Үнэгүй

Дугаар нууцлах 1'000₮ 1'000₮

Дугаар илрүүлэх Үнэгүй Үнэгүй

(НӨАТ орсон)

СУУРИН УТАСНЫ ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ

Дугаарын төрөл Дугаарын үнэ

Энгийн дугаар 20'000₮

Мөнгөн дугаар 165'000₮

Алтан дугаар 330'000₮

(НӨАТ орсон)

Дугаарын үнэд суурилуулалтын төлбөр орсон болно.

БАЙГУУЛЛАГА ХЭРЭГЛЭГЧ ТАНАА

Юнивишн компани нь танай байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн, дэвшилтэт технологид суурилсан мэдээлэл холбооны цогц үйлчилгээг найдвартайгаар хүргэнэ.Бид зөвхөн танай байгууллагад зориулсан үнийн онцгой нөхцлийг санал болгож байна.

Бидний үйлчилгээнүүд:

Телевизийн дэвшилтэт технологи IPTV үйлчилгээ Харилцаа холбооны үйлчилгээ /Суурин утас, Үүрэн холбоо/ Интернэтийн хамгийн найдвартай хурдны хязгааргүй үйлчилгээ

IPTV үйлчилгээг сонгох шалтгаан:

Оффист, албан өрөөнд, буудалд, олон нийт цуглардаг газрууд, хүлээлгийн танхимд гээд хаана ч IPTV үйлчилгээг үзэх боломжтой бөгөөд энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр танай байгууллагын хэрэглэгчидтэйгээ харилцах харилцаанд шинэ харилцааг буй болгож, илүү тухтай, илүү тавтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэнэ. Мөн байгууллагын ажилтнуудын амралт чөлөөт цаг, цаг үеийн мэдээ мэдээллийг тогтмол шаардлагатайгаар хүлээн авах ажилтнуудад зориулагдсан дэлхийд алдартай шилдэг сувгуудыг ч IPTV үйлчилгээгээр хүлээн авах боломжтой.

Page 7: Univision IPTV

Харилцаа холбооны үйлчилгээ / Суурин утас, Үүрэн холбоо/

Танай байгууллагын хэрэгцээ шаардлагад зориулан бид харилцаа холбооны Юнител корпорацын үүрэн холбооны үйлчилгээ болон Юнивишн компанийн суурин утасны үйлчилгээгээр хангах бүрэн боломжтой бөгөөд суурин утасны хамгийн бага зардлаар, хамгийн найдвартай шугамаар дамжуулан үйлчилгээгээ хүргэнэ.

Интернэтийн үйлчилгээ

Байгууллага бүрийн хамгийн чухал хэрэгцээ шаардлага бол 24/7 цагийн найдвартай интернэтийн үйлчилгээ бөгөөд Юнивишн компани танай байгууллагад зориулан хамгийн найдвартай шилэн кабелийн интернэтийн үйлчилгээг хурдны хүссэн сонголтоор нь хүргэнэ. 

Манай сүлжээний давуу тал:

Зөвхөн танай байгууллага руу зориулан бид шилэн кабелийн дотоод сувагчлалын ажлыг найдвартайгаар татан гүйцэтгэснээр танай байгууллага IPTV, Интернэт, Суурин утасны үйлчилгээг хүлээн авах бүрэн боломжтой болно.Зөвхөн танай байгууллагад зориулан олгох боломжууд : 

Борлуулалтын өмнөх танай байгууллагад зориулсан техникийн болон мэргэжлийн зөвлөгөө, шийдэл гаргах

Зөвхөн танай байгууллагад зориулсан үнэ тариф Борлуулалтын найвдартай 24/7 цагийн техникийн зөвлөгөө, үйлчилгээ Байгууллагын дотоод сүлжээ үүсгэж, мэдээллийг дээд зэргийн хамгаалалттай

дамжуулах Найдвартай өндөр хурдны үйлчилгээ зөвхөн танай байгууллагад зориулсан

Эрхэмсэг байгууллага хэрэглэгч та манай Байгууллага үйлчилгээний дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу?

Утас: 8811-1934, 8810-0214, 8811-3706

ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

Та гурвалсан үйлчилгээг сонгосноор Юнивишн-ын шилэн кабелийн холболтын нэг үзүүр бүхий сүлжээгээр дамжуулан Танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, Интернэт, Суурин утас гэсэн 3 үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой болно.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛБАР

Ухраах, зогсоох, дахин эхлүүлэх:

Page 8: Univision IPTV

Нэвтрүүлгийг 0-2 цагийн хугацаатай түр зогсоон хэсэг хугацааны дараа үргэлжлүүлэн үзэх.

Тухайн цагт нэвтэрч буй нэвтрүүлгийг дахин эхнээс нь үзэх. Эфирийг 72 цаг хүртэл ухраан үзэх боломжийг олгоно.

Анхаар! Энэхүү үйлчилгээг зөвхөн тухайн цагт цацагдаж буй нэвтрүүлэг дээр ашиглах боломжтой.

Нэвтрүүлгийг нөхөн үзэх:Телевизийн сувгаар 72 цагийн дотор цацагдсан дурын нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг хүссэн үедээ, хүссэн цагтаа нөхөн үзэх боломжтой.

Бичлэг хийх:Тухайн цагт гарч буй нэвтрүүлгийг бичиж авч хадгалан, дахин үзнэ. Мөн хүссэн нэвтрүүлгээ цацагдахаас нь өмнө сануулга тохиргоо хийж, бичиж авах боломжийг олгоно.

Эцэг эхийн хяналт:Эцэг эхчүүдэд зориулсан үйлчилгээ бөгөөд телевизийн зарим суваг болон кино, контентыг бага насны хүүхэд үзэхийг хязгаарлан, нэвтрэх эрх тавих үйлчилгээ юм.

Видео сан:Видео сан нь Монголын болон гадаадын шилдэг, сонголтот видео контентуудыг хадмал болон аудио орчуулгатайгаар агуулсан ба хэрэглэгч хүссэн үедээ өөрийн сонгосон төрөл жанрын контентоос захиалан үзэх боломжтой Монголын анхны дэвшилтэт үйлчилгээ юм.

ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨХӨӨРӨМЖИЙН ТАНИЛЦУУЛГА

A. Гурвалсан үйлчилгээний төхөөрөмж:Энэхүү төхөөрөмж нь шилэн кабелийн 1 үзүүрийг 3 салаалж, IPTV, Интернэт, Суурин утсыг хүлээн авах боломжийг олгодог ухаалаг төхөөрөмж юм. Мөн тухайн орчныг утасгүй интернэтийн бүс болгох бөгөөд та гэрийнхээ хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой.

B. IPTV үйлчилгээний төхөөрөмж:Энэхүү төхөөрөмж нь 2 тийшээ Гурвалсан үйлчилгээний төхөөрөмж болон телевизортой холбогдох бөгөөд өөр дээрээ санах ой бүхий IPTV үйлчилгээний дүрсний форматыг боловсруулан телевизор рүү дамжуулж, хэрэглэгч телевизээ хүссэнээрээ удирдах боломжийг

Page 9: Univision IPTV

олгодог дэвшилтэт төхөөрөмж юм.