· web viewДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН...

5
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Хүн ам : Аймгийн суурин хүн амын тоо 99796 болж өнгөрсөн оноос 2,1%-иар өссөн байна. 2016 онд 2257 хүүхэд шинээр мэндэлж, 601 хүн нас баржээ. Нийт 2257 хүн шилжин ирж, 3147 хүн шилжин явсан байна.Нийт шилжин ирэгчдийн 46,2% буюу 1043 нь Улаанбаатар хотоос , шилжин явагчдын 64,6 буюу 2034 нь Улаанбаатар хот руу шилжсэн хүн байна. ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БҮС НУТГААР 2016 ОНЫ ДҮН Áàðóóí á¿ñ Õàíãàéí á¿ñ Òºâèéí á¿ñ Ç¿¿í á¿ñ Óëààíáààòà Øèëæèæ èðñýí 195 326 655 38 1043 Øèëæèæ ÿâñàí 125 278 648 62 2034 Ìåõàíèê ºñºëò 70 48 7 -24 -991 Зураг.I Төрсөн хүүхэд, нас барсан хүний тоо. /2013-2016 он / 2013 2014 2015 2016 2698 2993 2683 2370 548 581 598 601 Төрөлт Нас баралт Төрөлт Нас баралт Боловсрол: Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 27 сургуульд 19.4 мянган хүүхэд суралцаж байна. Дотуур байранд 645 хүүхэд амьдарч байна. Ерөнхий боловсролын 27 сургуульд 1024 багш, 43 цэцэрлэгийн 249 бүлэгт 7,8 мянган хүүхэд хүмүүжиж, 593 үндсэн болон туслах багш ажиллаж байна. 2015-2016 оны хичээлийн жилд аймгийн дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн 11 сургуульд 6680 оюутан суралцаж

Upload: others

Post on 31-May-2020

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1:  · Web viewДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Хүн ам: Аймгийн суурин

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Хүн ам : Аймгийн суурин хүн амын тоо 99796 болж өнгөрсөн оноос 2,1%-иар

өссөн байна.

2016 онд 2257 хүүхэд шинээр мэндэлж, 601 хүн нас баржээ.

Нийт 2257 хүн шилжин ирж, 3147 хүн шилжин явсан байна.Нийт шилжин ирэгчдийн 46,2% буюу 1043 нь Улаанбаатар хотоос , шилжин явагчдын 64,6 буюу 2034 нь Улаанбаатар хот

руу шилжсэн хүн байна.

ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БҮС НУТГААР 2016 ОНЫ ДҮН

Áàðóóí á¿ñ Õàíãàéí á¿ñ Òºâèéí á¿ñ Ç¿¿í á¿ñ Óëààíáààòàð Á¿ãäØèëæèæ èðñýí 195 326 655 38 1043 2257Øèëæèæ ÿâñàí 125 278 648 62 2034 3147Ìåõàíèê ºñºëò 70 48 7 -24 -991 -890

Зураг.I Төрсөн хүүхэд, нас барсан хүний тоо. /2013-2016 он /

2013 2014 2015 2016

26982993

26832370

548 581 598 601

Төрөлт Нас баралт Төрөлт Нас баралт

Боловсрол: Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 27 сургуульд 19.4 мянган

хүүхэд суралцаж байна. Дотуур байранд 645 хүүхэд амьдарч байна.

Ерөнхий боловсролын 27 сургуульд 1024 багш, 43 цэцэрлэгийн 249

бүлэгт 7,8 мянган хүүхэд хүмүүжиж, 593 үндсэн болон туслах багш ажиллаж байна. 2015-2016 оны хичээлийн жилд аймгийн дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт

үйлдвэрлэлийн төвүүдийн 11 сургуульд 6680 оюутан суралцаж байсан бол 2016-2017 оны

хичээлийн жилд 11 сургуульд 5764 оюутан суралцаж байгаагийн 1359 оюутан шинээр

элсэж, 2162 оюутан төгсөх ангид суралцаж байна. Өмнөх жилтэй харьцуулахад нийт

суралцагсдын тоо 916 шинээр элсэгчдийн тоо 78 хүнээр тус тус буурсан байна. Эрүүл мэнд: 2016 оны жилийн эцсийн байдлаар 2356 эх амаржиж 2370

хүүхэд төрсөн байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумдын

Page 2:  · Web viewДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Хүн ам: Аймгийн суурин

эмнэлгүүдэд амбулаториор 574,3 мянган хүнд үзлэг хийж, эмнэлэгт 30.6 мянган

хүнийг хэвтүүлэн эмчилжээ.

Хөдөлмөр эрхлэлт: Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст

бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 2016 оны жилийн эцсийн байдлаар 1879

байгаагийн 1101 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны

мөн үеэс 98 хүнээр буюу 5.5 хувиар өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1101 хүн буюу 58,6 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна.

2016 оны 12 сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 1341 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 51,1 хувь нь 15-34 насны

залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 31,0 хувь нь дээд, 5,9 хувь нь тусгай дунд,

5,0 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 54,8 хувь нь бүрэн дунд, 2,2 хувь нь

суурь, 0.4 хувь нь бага боловсролтой, 0,7 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийгмийн даатгал, халамж: Нийгмийн даатгалын санд 2016 онд 64155,3 сая

төгрөгийн сан бүрдүүлж, 13041 хүнд 48877,7 сая төгрөгийн тэтгэвэр, 8427 хүнд

2710,4 сая төгрөгийн тэтгэмж, 1916 хүний үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах

өвчний даатгалд 3738,5 сая төгрөгийг зарцуулжээ.

2016 онд Нийгмийн халамжийн санд 8767,4 сая төгрөгийн сан бүрдүүлж, 2054 хүнд

1411,0 сая төгрөгийн тэтгэмж, 2343 хүнд 2871,9 сая төгрөгийн халамжийн тэтгэвэр

олгожээ.

Гэмт хэрэг: 2016 онд 675 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 20 хүн нас

барж, 339 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны

мөн үеэс 117 хэргээр буюу 14,7 хувиар буурсан байна.

Нийт гарсан гэмт хэргийн 258 хэргийг 265 хүн согтуугаар үйлдсэн байна.

Хэрэглээний үнэ: Хэрэглээний үнийн индекс 2016 оны 12 дугаар сард өмнөх

сараас 1.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 2,2 хувиар өслөө. Өмнөх сартай

харьцуулахад мах махан бүтээгдэхүүний үнэ 1.4 % -иар, сүү сүүн

бүтээгдэхүүний үнэ 0.8 хувиар, төмс, хүнсний ногооны үнэ 15.2 хувиар тус тус өссөн нь

хүнсний барааны үнийн индекс 2.5 хувиар, ерөнхий индекс 1.1 хувиар тус тус өсөхөд

голлон нөлөөлсөн байна.

I II III IV V VI VII VIII IX X XI XII98.0

100.0

102.0

104.0

106.0

108.0

110.0

101.0

102.9103.5 104.6

104.3103.7 103.4

100.8

100.9

100.7101.2

102.2

2014 2015 2016

Хэрэглээний үнийн индекс, сараар

(өмнөх оны 12 сар=100%)

Page 3:  · Web viewДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Хүн ам: Аймгийн суурин

Хөдөө аж ахуй: 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 324,2 мянган толгой

мал тоологдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 35800 толгой, малаар

буюу 12.4 хувиар өслөө.

Нийт малын 98,7 хувь нь буюу 319,8 мянган толгой мал амины аж ахуйд

тоологдсон бол 1,3 хувь буюу 4322 толгой мал албан газар аж ахуйн нэгжийн мэдэлд

байгаа юм.

Малтай өрхийн тоо 2501 болж өмнөх оноос 3,8 хувиар, малчин өрхийн тоо 1193

болж өмнөх оноос 8,5 хувиар тус тус өссөн байна.

Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогоор гахай 1083 болж 17,0 хувиар,

шувуу 17664 болж 17,5 хувиар тус тус буурсан бол бүл зөгий 1470 болж 12,9 хувиар

өссөн байна.

2016 онд 11709,7 га-д улаан буудай, 663,9 га-д төмс, 1653,2 га-д хүнсний ногоо

тариалж, 18918,8 тн улаан буудай, 7420,2 тн төмс, 14358,8 тн хүнсний ногоог тус тус

хураан авлаа.

Мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд 64.5 мянган тн хадлан бэлтгэлээ

Аж үйлдвэр: Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 106,0 тэрбум

төгрөг болж урьд оны мөн үеийнхээс 7,7 тэрбум төгрөгөөр буюу 7,3 хувиар өссөн

бол оны үнээр 191,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь урьд оны мөн

үеийнхээс 42,1 тэрбум төгрөгөөр буюу 22,0 хувиар өссөн гүйцэтгэлтэй байна.

Тээвэр, харилцаа, холбоо: Аймгийн Холбооны салбар 518,0 сая төгрөгийн орлоготой ажилласан нь өнгөрсөн

оны мөн үеэс 11,3%-иар буюу 65,7 сая төгрөгөөр буурсан байна.

Тээврийн салбарт 6158,8 мянган зорчигч тээвэрлэж, 6002,7 сая төгрөгийн

орлоготой ажиллажээ.

Барилга: Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ онд 80176,1 сая төгрөгийн барилга

угсралт, их засварын ажил хийгдсэнээс 78543,2 сая төгрөгийн барилга

угсралтын ажил хийгдсэн байна.1632,9 сая төгрөгийн их засварын ажил хийгджээ. байна.

Бизнес регистер: 2016 оны жилийн эцсийн байдлаар Дархан-Уул аймагт 3480

аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байгаагаас 1905 аж ахуйн нэгж

байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба өмнөх оноос 148 байгууллагаар

нэмэгдсэн байна

Санхүү, төсөв: Орон нутгийн төсвийн орлого 21199,8 сая төгрөг

төлөвлөгдсөнөөс 21996,2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй гарч 3,8 хувь буюу 796,3

сая төгрөгөөр төлөвлөгөө давсан байна. Төвлөрсөн төсвийн орлого 4018,5 сая төгрөг

төлөвлөгдсөнөөс 4525,1 сая төгрөгийн гүйцэтгэлтэй гарч 12,6 хувь буюу 506,6 сая

төгрөгөөр төлөвлөгөө давсан байна Татварын орлого 16910,9 сая төгрөг төлөвлөгдсөнөөс

Page 4:  · Web viewДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2016 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Хүн ам: Аймгийн суурин

гүйцэтгэлээр 17596,9 сая төгрөгт хүрч 4,1 хувиар төлөвлөгөөг давуулан биелүүлсэн.

Татварын бус орлого 2293,8 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 2404,1 сая төгрөгийн

гүйцэтгэлтэй гарч 4,8 хувиар төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна.

Аймгийн төсвийн нийт зарлага 58268,8 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 55316,2 сая

төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

Мөнгө, банк: Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 онд нийт зээлийн өрийн

үлдэгдэл 200,1 тэрбум төгрөг, үүнээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 8,3

тэрбум төгрөг байна. Хувийн хадгаламжинд 144,1 тэрбум хадгалуулсан байна.

Хүн амын шилжих хөдөлгөөн их байгаад анхаарч , шинээр ажлын байр бий болгох,

ажилгүйдлийн түвшинг бууруулах талаар бодлого боловсруулах, Дархан-Уул аймагт

хүмүүс суурьших сонирхол төрүүлэхүйц санал санаачлага гаргах , хүн амын дундаж

наслалт улсын дунджаас доогуур байгаад анхаарч судалгаа шинжилгээ хийх

шаардлагатай байна.

------------------------ о-О-о ---------------------------