Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · web view ·...

15
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1 “ ХХК (цаашид Ажил олгогч гэх)-ийн Хөдөлмөрийн дотоод журам нь компаний үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах ажил олгогч, ажилтан нарын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцаа буюу ажилд орох, ажлын цаг ашиглалт, сахилга дэг журам, ажил олгогч ба ажиллагчдын эдлэх эрх, хүлээх үүрэг, ажлын үр дүн, хариуцлага, цалин, шагнал урамшуулал, ажлаас чөлөөлөгдөх асуудлуудыг зохицуулна. 1.2 Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн компанийг өрсөлдөх чадвартай, үр ашигтай ажиллуулахад газар, охин компани бүрийн ажлыг оновчтой зохион байгуулах, хүний нөөцийг өгөөжтэй ашиглахад оршино. 1.3 Компанийн Хөдөлмөрийн дотоод журам нь хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ажилтан бүр үнэнч шударгаар ажиллах , багийн хамт олны эвсэг уур амьсгалыг бий болгох, ажилтны хувийн бүтээлч идэвхийг хөгжүүлэх, компаний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, албан ажлын нууцыг хадгалах зарчим дээр үндэслэнэ. 1.4 Хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг компани өөрийн дотоод дүрэм болон энэхүү журмыг үндэслэн шийдвэрлэх ба биелэлтэд газар, охин компанийн удирдлагаар дамжуулан байнгын хяналт тавьж ажиллана. ХОЁР. АЖИЛД АВАХ, АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ 2.1 Ажил олгогч нь ажил горилогчоос дараахь бичиг баримтыг бүрдүүлэн авч ажилтны хувийн хэрэг нээнэ. Үүнд: 2.1.1 Ажилд орохыг хүссэн өргөдөл-анкет 2.1.2 Иргэний үнэмлэхний хуулбар 2.1.3 Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Өмнө ажил хийж байсан бол/ 2.1.4 Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар 1

Upload: phamxuyen

Post on 01-May-2018

253 views

Category:

Documents


14 download

TRANSCRIPT

Page 1: Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · Web view · 2015-11-06НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ “ “ ХХК (цаашид Ажил

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 “ “ ХХК (цаашид Ажил олгогч гэх)-ийн Хөдөлмөрийн дотоод журам нь компаний үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах ажил олгогч, ажилтан нарын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцаа буюу ажилд орох, ажлын цаг ашиглалт, сахилга дэг журам, ажил олгогч ба ажиллагчдын эдлэх эрх, хүлээх үүрэг, ажлын үр дүн, хариуцлага, цалин, шагнал урамшуулал, ажлаас чөлөөлөгдөх асуудлуудыг зохицуулна.

1.2 Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн компанийг өрсөлдөх чадвартай, үр ашигтай ажиллуулахад газар, охин компани бүрийн ажлыг оновчтой зохион байгуулах, хүний нөөцийг өгөөжтэй ашиглахад оршино.

1.3 Компанийн Хөдөлмөрийн дотоод журам нь хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ажилтан бүр үнэнч шударгаар ажиллах , багийн хамт олны эвсэг уур амьсгалыг бий болгох, ажилтны хувийн бүтээлч идэвхийг хөгжүүлэх, компаний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, албан ажлын нууцыг хадгалах зарчим дээр үндэслэнэ.

1.4 Хөдөлмөрийн дотоод журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг компани өөрийн дотоод дүрэм болон энэхүү журмыг үндэслэн шийдвэрлэх ба биелэлтэд газар, охин компанийн удирдлагаар дамжуулан байнгын хяналт тавьж ажиллана.

ХОЁР. АЖИЛД АВАХ, АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ

2.1Ажил олгогч нь ажил горилогчоос дараахь бичиг баримтыг бүрдүүлэн авч ажилтны хувийн хэрэг нээнэ. Үүнд:2.1.1 Ажилд орохыг хүссэн өргөдөл-анкет2.1.2 Иргэний үнэмлэхний хуулбар 2.1.3 Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр

/Өмнө ажил хийж байсан бол/ 2.1.4 Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар2.1.5 Өмнө нь ажиллаж байсан байгууллагын ажил байдлын

тодорхойлолт 2.1.6 Гурван үеийн түүх, намтар2.1.7 3*4 хэмжээний 3 хувь

2.2Шаардлагатай гэж үзвэл Хүний нөөцийн албар энэхүү журмын 2.1-д зааснаас бусад баримт бичгийг ажил горилогчтой зөвшилцсөний үндсэн дээр гаргуулан авч болно.

2.3“ ” ХХК-ийн “Ажилтан сонгон шалгаруулах” журамд заасны дагуу ажил горилогчийг мэдлэг, мэргэжил болон мэргэшлийн түвшинг тогтоон сонгон шалгаруулалтыг явуулна.

1

star, 10/01/15,
Компаний нэрийг бичнэ.
star, 10/01/15,
Компаний нэрийг бичнэ.
Page 2: Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · Web view · 2015-11-06НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ “ “ ХХК (цаашид Ажил

2.4Шинээр ажилд орох ажил горилогчид албан тушаалын нэр, ажиллаж эхлэх хугацаа, цалингийн хэмжээ зэрэг хөдөлмрийн гэрээний гол нөхцлийг зааж Захирал тушаал гаргах бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулна.

2.5Т¿ð õóãàöààãààð ажиллах ажилтантай хөлсөөр ажиллах ãýðýýã áàéãóóëíà.

2.6Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажилтны гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмрийн нөхцөл, ажил олгогч, ажиллагчийн эрх үүрэг, хариуцлага зэргийг тодорхой тусган ажил олгогч, ажиллагч талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, баталгаажуулна.

2.7Ажилтны хийж гүйцэтгэх ажил үүргийг хүлээн зөвшөөрсөн ажлын байрны тодорхойлолт нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болно.

2.8Ажил олгогч нь шинээр ажилд орсон ажилтанд дараах баримт бичгүүдийг танилцуулан чиглүүлэх сургалт, дасан зохицох ажиллагааг явуулна. Үүнд: 2.8.1 Компанийн тухай товч танилцуулга2.8.2 Хөдөлмөрийн дотоод журам2.8.3 Компанийн ёс зүйн журам 2.8.4 Бусад холбогдох дүрэм, журам, зөвлөмжүүд

2.9Ажилтныг шинээр ажилд авахдаа ажлын дадлага олгох, тухайн ажил, албан тушаалд тэнцэх эсэхийг тодорхойлох зорилгоор 1-6 сар хүртэлх хугацаагаар туршилтын журмаар ажиллуулж, ажлын үр дүн, мэдлэг чадвар, идэвхи санаачилга, ажилд хандах хандлага, албан харилцааны соёл, ёс зүй зэргийг харгалзан үзэж, шууд харьяалагдах удирдлагын гаргасан “дадлагажих хугацааны дараах дүгнэлт”-ийг үндэслэн үндсэн ажилтнаар томилон ажиллуулах асуудлыг Хүний нөөцийн албаны мэргэжилтэн Захиралд танилцуулан шийдвэрлүүлнэ.Туршилтын хугацаанд ажилтны онцгой ур чадвар, үр бүтээлийг нь харгалзан дээрх хугацаанаас өмнө үндсэн ажилтнаар томилох шийдвэрийг Захирал гаргана.

2.10 Туршилтын хугацаанд ажиллаж буй ажилтанд тухайн албан тушаалын төсөвт цалингийн 70 õóâèéã олгох бөгөөд туршилтын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч хариуцахгүй болно.

2.11 Ажилтныг үндсэн ажилтнаар ажиллуулсан өдрөөс эхлэн зохих хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийнэ.

2.12 Ажил олгогч нь ажлын байранд дадлагаар ажиллах оюутан болон мэргэжлийн бус иргэнийг дадлага олгох зорилгоор тодорхой хугацаанд ажиллуулах асуудлыг Хүний нөөцийн алба судлан Захирлаар шийдвэрлүүлнэ.

2

Page 3: Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · Web view · 2015-11-06НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ “ “ ХХК (цаашид Ажил

ГУРАВ. АЖИЛЛАГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ

3.1Ажиллагч дор дурдсан эрх эдэлнэ :3.1.1 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын

шаардлагыг хангасан нөхцөлд ажиллах3.1.2 Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажиллагсад

хууль тогтоомжид заасан нөхөн олговор, хөнгөлөлт эдлэх3.1.3 Хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах3.1.4 Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу амрах, тэтгэвэр,

тэтгэмж авах, бусад хөнгөлөлт эдлэх3.1.5 Өөрийн ажил, албан үүрэгтэй холбогдуулан өгсөн удирдах

албан тушаалтны үүрэг даалгавар хууль тогтоомж болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахуун, ёс зүйд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байвал нягтлан шалгаж тухайн албан тушаалтанд эргэн хянаж үзэхийг санал болгох

3.1.6 Àæèëòàí ººðèéí õóâèéí õýðýã, ìàòåðèàëòàé òàíèëöàí, áàÿæèëò õèéõèéã õ¿ñýõ

3.2 Ажилтан дор дурдсан үүрэг хүлээнэ :3.2.1 Компаний дотоод дүрэм, Хөдөлмөрийн дотоод журàì, газруудын

д¿ðìèéí заалт бүрийг хэрэгжүүлж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүрэгт ажлаа мэдлэг, боловсрол, авьяас чадвараа дайчлан бүрэн, чанартай гүйцэтгэж, хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж, үр бүтээлтэй, идэвхи санаачилгатай, үнэнч шударгаар ажиллах

3.2.2 Компаний эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад анхааралтай хандаж, “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан, өмч хөрөнгийг ариг гамтай эзэмшиж, ашиглахын зэрэгцээ удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй хувийн зорилгодоо ашиглахгүй байх

3.2.3 Ажлаа сараар төлөвлөж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж, гүйцэтгэлийг нь дор бүрд нь тайлагнаж, зөвлөмж, чиглэл авч ажиллах

3.2.4 Албан ажлаа гүйцэтгэх явцад олж авсан ажил олгогчийн бизнесийн талаарх мэдээлэл, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн баримт бичиг, гар ноорог, түүнчлэн компанийí нууцад хамрагдах баримт материал, ажлын заавар, журмын нууцлалыг чанд хадгалж, “Нууц хадгалах гэрээ“-г байгуулан хуульд зааснаас бусад тохиолдолд нууц задруулахгүй байх, ажил завсарлах, ажил тарахад албаны бичиг баримтаа сейф, шүүгээнд хийж, лацдан, өрөө тасалгааг цоожилж, тэдгээрийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх

3.2.5 Албан ажлын бичиг баримтын ноорог, холбогдох тоо баримт, мэдээллийн тэмдэглэл, бичлэгийг устгаж байх, гал түймрийн аюулаас тогтмол сэргийлж байх

3

Page 4: Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · Web view · 2015-11-06НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ “ “ ХХК (цаашид Ажил

3.2.6 Ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаатай ижил төстэй, эсвэл түүнтэй өрсөлдөхүйц үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцох, өөрийн ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргийг өөр аж ахуйн нэгжид давхардуулан гүйцэтгэх, хөдөлмөрийн гэрээний хугацаанд өөр байгууллага, компанид давхар ажил хийх, түүнчлэн энэ талаар бусадтай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийхгүй байх

3.2.7 Эрхэлсэн ажилтай холбоотой санал, шүүмжлэл, эрэлт хүсэлтэнд анхааралтай хандаж санал шүүмжлэлийн дагуу ажилдаа дүгнэлт хийж, ажлаа сайжруулах, үйл ажиллагааг тогтмолжуулах, өөрийн үүрэгт үндсэн ажлаа соёлтой шуурхай гүйцэтгэхийн зэрэгцээ бусдын ажилд туслалцаа үзүүлэх, орлон ажиллах чадвартай байх

3.2.8 Өөрийн хариуцсан ажлын талаарх бичиг хэргийг албан хэрэг хөтлөлтийн заавар, журмын дагуу эмх цэгцтэй, цэвэр нямбай хөтөлж, жил бүр тогтоосон журмын дагуу компаний архивт шилжүүлэх

3.2.9 Г¿éöýòãýæ áàéãàà ажил үйлчилгээнд харилцааны соёл, àðèóí öýâðèéí стандартыг мөрдөн ажиллах

3.2.10 Өөрийгөө хөгжүүлэхэд байнга анхаарал тавьж, өөрийн үйл ажиллагаандаа хууль, тогтоомж, дүрэм, зааврын лавлагаа, судалгааны материалыг байнга ашиглан тооцоо, дүгнэлттэй ажиллах, ажлын өдрийн тэмдэглэл хөтөлж, ажлынхаа үр дүнг тооцож байх

3.2.11 Албан томилолт, ээлжийн амралт, өвчтэй буюу чөлөө авсан ажилтан нь энэ хугацаанд өөрийн гүйцэтгэх ажил, үүргийг орлох ажилтандаа хүлээлгэн өгч, дээрхи хугацаанд хийж гүйцэтгэх ажил, тооцоо судалгаа, шаардлагатай материалын талаар бүрэн ойлголттой болгохын хамт гүйцэтгэлийг тооцон хүлээлцдэг журмыг хатуу баримтлах

3.2.12 Албан томилолт авсан ажилтан нь батлагдсан удирдамжийн дагуу үүргээ гүйцэтгэж, биелэлтийг дүгнүүлэн, тухайн байгууллага, хамт олон, хувь хүнээс тавьсан эрэлт хүсэлт, санал, өргөдөл, гомдлыг хууль тогтоомжид заасан хугацааны дотор барагдуулах ажлыг биечлэн гүйцэтгэх

3.2.13 Компанид хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагчдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэл бүхий мэдээллийг удирдах албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх

3.2.14 Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглан, ажлын байранд согтууруулах ундаа болон тамхи хэрэглэхгүй байх

4

Page 5: Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · Web view · 2015-11-06НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ “ “ ХХК (цаашид Ажил

ДӨРӨВ. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1Ажил олгогч дор дурдсан эрх эдэлнэ :4.1.1 Ажилтнуудаар энэхүү хөдөлмөрийн дотоод журàм áîëîí êîìïàíèéí

õýìæýýíä ìºðäºõ áóñàä ä¿ðýì, æóðìûг чанд мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах

4.1.2 Ажлын шаардлагын дагуу хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр ажилтныг илүү цагаар ажиллуулàõ

4.1.3 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөгийн бүрэн ба хязгаарлагдмал хариуцлага, энэõ¿¿ журам болон бусад дүрэм, журамд заасан хариуцлагыг холбогдох үндэслэлийн дагуу ногдуулах

4.1.4 Өөрийн санаачилгаар, хууль тогтоомжид заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах

4.1.5 Гадаад, дотоодын сургууль, курст суралцаж буй ажилтан сургалтын гэрээнд заасан хугацаандаа ирээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол гэрээг цуцалж, гарсан зардлыг тухайн ажилтнаар бүрэн хэмжээгээр буцааж төлүүлэх

4.1.6 Ажилтан нь ажил олгогчид хохирол учруулсан, шан харамж, хээл хахууль авсан нь нотлогдвол учирсан хохирлыг бүрэн төлүүлэх, уг этгээдийг ажлаас халж, зохих хууль тогтоомжийн дагуу хуулийн байгууллагад шилжүүлэх

4.2Ажил олгогч дор дурдсан үүрэг хүлээнэ :4.2.1 Ажилтны ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцлон анхаарч,

ажлын байр, бичиг хэргийн материал, оффисын тоног төхөөрөмж, техник хэрэгслýë, ìºí ýð¿¿ë àõóéí øààðäëàãà õàíãàñàí àæëûí áàéðààð õàíãàõ

4.2.2 Ажлын зохион байгуулалт, материаллаг нөхцөл, соёлжилт, сахилга дэг журам, хариуцлага, ажлын цагийн ашиглалт, үр дүнг сайжруулахтай холбогдсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх

4.2.3 Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн Ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу бичилтийг нь хийж өгөх

4.2.4 Ажилтны цалин хөлсийг 15 хоног тутам тавьж олгох ба хууль тогтоомж болон дотоод дүрэм, журамд заагдсанаас өөр шалтгаанаар ажилтны цалин хөлснөөс суутгал хийхгүй байх

4.2.5 Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалаллын дүрэм, зааврыг чанд мөрдөж, галын аюул, ãýíýòèéí ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх

4.2.6 Мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу шаардлагатай ажилтанд нормын хувцас, хөнгөлөлт, нөхөн олговор, хамгаалах хэрэгслэлийг тогтоосон хугацаанд тавьж олгох

4.2.7 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаад захиргааны буруугаас бэртсэн буюу эрүүл мэнд нь хохирсон ажилтанд учирсан хохирлыг хууль тогтоомжид заасан журмаар нөхөн олгох

5

Page 6: Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · Web view · 2015-11-06НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ “ “ ХХК (цаашид Ажил

4.2.8 Ажилтны мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, õºãæ¿¿ëýõ, сургууль дамжаанд суралцуулах зэрэг ажлыг зохион байгуулах

4.2.9 Õàìт олны дунд ажил хэрэгч, хамтач, бүтээлч уур амьсгалыг бий болгох, идэвхи санаачилгыг бүх талаар нь өрнүүлэх, ажилтнаас тавьсан санал, эрэлт хүсэлтийг õ¿ëýýí авч хэлэлцэн шийдвэрлэж, авсан арга хэмжээний талаар ñàðä мэдээлж байх

4.2.10 Ажилтны нийгмийн асуудалд анхаарч бололцооны хирээр дэмжлэг туслалцаа үзүүлэх, шаардлагатай арга хэмжээ авàõ,

4.2.11 Шаардлагатай òîõèîëäîëä ажилтны хүсэлтээр ажил, мэргэжил, мэргэшил, ажлын ур чадвар, албан тушаал, хөдөлмөрийн хөлсний тухай тодорхойлолт гаргаж өгөх

4.2.12 Иргэнийг ажилд авах, ажлаас чөлөөлөх , түүний цалин хөлс, ажил амралтын цаг, ажилтны болон ажил олгогчийн эрх, үүрэг зэрэг ажилтан, ажил олгогчèéí хоорондын хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ журамд тусгаагүй бусад бүх л асуудлыг шийдэхэд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн зохих заалтуудыг чанд баримтлах

4.2.13 Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, öàëèí õºëñ, хуульд заасан үндэслэл байвал ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ажлаас чөлөөлөгдөх хуудсыг бүрэн бүрдүүлж, албан ёсоор ажлаа хүлээлгэн өгсөнөөр олгоõ

4.2.14 Øèíýýð àæèëä îðñîí àæèëòàíä ÷èãë¿¿ëýõ ñóðãàëòûã çîõèîí áàéãóóëах

ТАВ. АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГ

5.1Компани ажлын цагийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасныг үндэслэн тогтоож мөрдөнө.

5.2Долоо хоногийн ердийн ажлын өдрүүд буюу Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаригийн ажлын цагийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх бөгөөд ажил өглөөний 9.00 цагт эхэлж, оройны 18.00 цагт дуусна. Ердийн ажлын өдрийн амарч, хооллох завсарлагын хугацаа 13.00-14.00 цагийн хооронд 1 цаг үргэлжилнэ.

5.3Ажилтан нь ажил эхлэх, завсарлах болон тарах цагийг хатуу баримтлан ажлын цагийн үргэлжлэх хугацаанд ажил дээрээ тогтвортой ажиллах үүрэгтэй. Гадуур явж ажил үүрэг гүйцэтгэх тохиолдолд шууд захирагдах албан тушаалтанд заавал мэдэгдэж “Гадуур ажлаар явахыг бүртгэх дэвтэр”-т бичиж, гарын үсгээ зурж байна.

5.4Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд удирдлага болон шууд захирагдах албан тушаалтанд заавал урьдчилан мэдэгдэж зохих журмын дагуу Хүний нөөцийн ажилтанаас чөлөөний хуудас авна. Ажилтанд дор дурдсан тохиолдолд түүний хүсэлтээр чөлөө олгож болно. Үүнд :

5.4.1 Гэрлэх, хүүхэд төрүүлэх үрчлэх

6

Page 7: Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · Web view · 2015-11-06НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ “ “ ХХК (цаашид Ажил

5.4.2 Эхнэр, нөхөр , хүүхэд , эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, эмээ, өвөө, хадам эцэг, эх, шууд асрамжинд байдаг ( нэг гэр бүлд бүртгэлтэй) хүмүүсийн хэн нэг нас барах

5.4.3 Байгалийн гамшиг, осол аваарын орчинд орсон 5.4.4 Бусад зайлшгүй тохиолдолд

5.5 Ажилтанд нэг удаагийн чөлөө олгохдоо түүний ажлын байдал, зайлшгүй шаардлага, үргэлжлэх хугацаа зэргийг нарийвчлан тооцсоны үндсэн дээр ажлын 22 өдрөөс хэтрүүлэхгүйгээр олгоно.

5.6Чөлөөний хуудсыг Хүний нөөцийн албанаас олгож, ажлын 2 цаг хүртэлх чөлөөг шууд харьяалах албан тушаалтан, 2 цагаас дээш хугацааны чөлөөг Захирлын øèéäâýðýýð тус тус олгоно.

5.7Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр захиргааны чөлөөнөөс хэтрүүлсэн хугацааг ажлаас хожимдсон буюу тасалсанд тооцож, Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

5.8Ажиллагч өөрөө болон гэр бүлийн өндөр настан, бага насны хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн, амбулаториор эмчилгээ хийлгэсэн, хуулийн байгууллагад гэрчээр дуудагдсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа байгаагүй хугацааг зохих баримтыг үндэслэн ажлаас хожимдсон буюу тасалсанд тооцохгүй. Харин энэ тухайгаа шууд удирдах албан тушаалтандаа урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

5.9Ажлын цаг ашиглалтанд Хүний нөөцийн алба болон шууд харьяалах удирдах албан тушаалтнууд хяналт тавьж, шаардлагатай үед цаг ашиглалтын талаар тогтсон хугацаанд мэдээлэл хийж байна.

5.10 Ажилтан бүр хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлд заасан ээлжийн амралтыг жил бүр биеэр эдэлнэ.

5.11 Шинээр ажилд орсон, 10 сараас дээш хугацаагаар гадаад, дотоодын сургууль, курст суралцаад ирсэн болон чөлөөтэй байсан ажиллагчдын ээлжийн амралтыг тухайн ажлын байрны ачаалал, нөхцөл байдлыг харгалзан үзэх буюу ажилтантай өөрөөр тохиролцоогүй бол 11 сар ажилласны дараа олгоно.

5.12 Ажилтанд жил бүрийн ээлжийн амралтыг олгож биечлэн эдлүүлэх бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биечлэн эдэлж чадаагүй ажилтанд тухайн жилийн амралтын олговрыг заавал олгоно. Мөн уг ажилтанд компанийн “Шагнаж урамшуулах тухай” журмын дагуу мөнгөн урамшуулал олгож болно. Ажилтан ээлжийн амралтаа биеэр эдлэхдээ Хүнйи нөөцийн албанаас буцаж ажилдаа орох тухай Мэдэгдэх хуудас авна.

ЗУРГАА. АЖЛЫН БАЙРНЫ ДЭГ ЖУРАМ

6.1Ажилдаа согтуурсан болон мансуурсан байдалтай ирэх, ажлын байранд архидан согтуурах, мансуурлын бодис хэрэглэх зэргийг хатуу хориглоно.

6.2 Удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын байранд байгаагүй ажилтныг тухайн өдөр ажил тасалсанд тооцож тухайн өдөр цалин олгохгүйгээс гадна Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөнд тооцож зохих

7

Page 8: Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · Web view · 2015-11-06НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ “ “ ХХК (цаашид Ажил

сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад д¿рэм журмын дагуу ногдуулна.

6.3Àжлын байранд хөдөлмөрийн дэг журмыг чанд сахиж, эмх цэгцтэй, ариун цэвэрч ажиллана.

6.4Компаний эд хөрөнгө, өрөөний тавилга, ажлын багаж хэрэгсэл, бичгийн хэрэгсэл, оффисын тоног төхөөрөмж зэргийг ариг гамтай хэрэглэнэ.

ДОЛОО. ЦАЛИН ХӨЛС, ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГ, НӨХӨН ТӨЛБӨР, ТЭТГЭМЖ

7.1Ажил олгогч жил бүрийн нэгдүгээр сард багтаан ажилтнуудын үндсэн цалингийн сүлжээг хянаж, шаардлагатай гэж үзвэл нэмэлт, өөрчлөлт оруулах буюу шинэчлэн Захирлын тушаалаар баталж мөрдүүлнэ.

7.2Ажилтнуудын үндсэн цалин дээр нэмж олгох нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг холбогдох хууль тогтоомж, àæèëëàã÷äûí àæëûí ã¿éöýòãýëèéã ¿íýëýõ æóðàìä заасны дагуу олгоно.

7.3Ажилтны цалинг ãàçàð, îõèí êîìïàíèóäûí äàðãà /çàõèðàë/-ûí гаргасан бүртгэл, тодорхойлолтыг үндэслэн ажилласан цаг, хоног, бүтээмжээр тооцож олгоно.

7.4Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх, түүний үндсэн цалинг цалингийн сүлжээний хэмжээнд хөдөлгөх, хариуцлага алдсан ажилтны үндсэн цалинг тодорхой хугацаагаар бууруулах, чөлөө олгох, сургууль курст суралцуулах, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, тэтгэмж олгох хэмжээг тогтооход ãàçàð, îõèí êîìïàíèéí äàðãà /çàõèðàë/ боловсруулж, Åðºíõèé захиралд уламжлан шийдвэрлүүлнэ.

7.5Ажилтны үндсэн цалинг сард хоёр удаа буюу сар бүрийн 15, 30-ны ºäð¿¿äýä тогтмол олгох бөгөөд ингэхдээ ажилтны гар дээр бэлнээр áîëîí áанкны Виза картанд шилжүүлэн олгоно. Хэрэв цалин олгох өдөр нь баярын болон амралтын өдөр таарвал түүний өмнөх өдөр олгоно.

7.6Ажилтанд дор дурдсан тусламж, дэмжлэг, нөхөн төлбөрийг олгоно. ¯¿íä:7.6.1 Төрсөн эцэг, эх, эхнэр, íºõºð, хүүхэд, ах, эгч, дүү, хадам эх, эцэг,

эмээ, өвөө нь нас барсан тохиолдолд байгууллагаас ажлын 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгож, нэг сарын дундаж цалингийн хэмжээ õ¿ðòýë òºãðºãèéí буцалтгүй тусламж олгоно.

7.6.2 Êîìïàíèéí ººðèéí àæèëòàí àæèë ¿¿ðãýý ã¿éöýòãýæ ÿâààä íàñ áàðñàí òîõèîëäîëä àð ãýðèéíõýíä íü 1,5 ñàðààñ äîîøã¿é õóãàöààíû öàëèíòàé òýíöýõ òóñëàìæ ¿ç¿¿ëíý.

7.6.3 Өíäºð íàñíû òýòãýâýð òîãòîîëãîæ, àæëààñ ÷ºëººëºãäñºí àæèëòàíä àæèë îëãîã÷èéí ç¿ãýýñ 3 ñàðûí ¿íäñýí öàëèíãèéí õýìæýýíèé ñàíõ¿¿ãèéí äýìæëýã ¿ç¿¿ëíý.

7.6.4 Тóñ êîìïàíèä 5-ààñ äýýø æèë àæèëëàñàí õ¿í òºðèéí ºíäºð àëáàí òóøààë /ÓÈÕ-ûí ãèø¿¿í, Çàñãèéí ãàçàð, ÿàì, àãåíòëàãèéí óäèðäëàãà, ãàäààä îðîíä Ìîíãîë óëñûã òºëººëºí àæèëëàõààð òîìèëîãäîõ çýðýã/ äýâøâýë 3 ñàðûí ¿íäñýí öàëèíòàé òýíöýõ õýìæýýíèé òýòãýìæ îëãîíî.

8

Page 9: Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · Web view · 2015-11-06НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ “ “ ХХК (цаашид Ажил

7.6.5 Öýðãèéí æèíõýíý àëáàíä òàòàãäñàí, îðîí òîî õàñàãäñàí, ìýðãýæèë, óð ÷àäâàð, ýð¿¿ë ìýíäèéí õóâüä ã¿éöýòãýæ áàéãàà àæèë, àëáàí òóøààëäàà òýíöýõã¿é áîëñîí íü òîãòîîãäñîí àæèëòàíä 1.5 ñàðûí ¿íäñýí öàëèíòàé òýíöýõ õýìæýýíèé òýòãýìæ îëãîíî.

7.6.6 Ажилтан гадаад, дотоодод 2 сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай бол тэтгэмж îëãîíî. Òýòãýìæèéí õýìæýýã Захирлын зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцэн шийдвэрлүүлж, Åðºíõèé захирал тушаал гаргана.

7.6.7 Гэрлэх ёслолоо хийж байгаа ажилëàã÷èä ажлын 3 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгож, 100,000 õ¿ðòýëõ төгрөгийн нэг удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

7.6.8 Эхнэр нь хүүхэд төрүүлсэн бол 3 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгоно.

7.6.9 Үр хүүхэд нь хурим хийхэд 3 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгоно.

7.6.10 Ажилëàã÷èéí жирэмсний болон амаржсаны дараах 120 хоногийн амралттай хугацаандаа Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу авч буй тэтгэмж нь түүний авч байсан үндсэн цалингаас бага байх тохиолдолд цалин болон тэтгэмжийн зөрүүг нөхөн олговрын данснаас олгоно.

7.7Àæëûí ã¿éöýòãýëèéí ¿íýëãýýíèé äàãóó àìæèëòòàé àæèëëàæ áàéãàà àæèëàã÷èéã “Øàãíàë óðàìøóóëëûí æóðàì”-ûí äàãóó óðàìøóóëíà.

7.8Ажилëàã÷èä олгох бусад төрлийн тэтгэмжийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олгоно.

7.9Ээлжийн амралттай, цалинтай чөлөөтэйгээс бусад шалтгаанаар эзгүй байгаа /өвчтэй, цалингүй чөлөөтэй, албан томилолттой/ ажилтны ажил үүргийг өөр ажилтан хавсран буюу орлон гүйцэтгэсэн бол түүнд ажил хавсран буюу орлон гүйцэтгэсýний нэмэгдэл хөлсийг дараах байдлаар тооцож олгоно. Үүнд:

7.9.1 Ажлын 7 өдрөөс нэг сар хүртэлх хугацаанд эзгүй байгаа ажилтны үндсэн цалингийн 20 хувиар тооцож ажил хавсран буюу орлон гүйцэтгэсэн хугацаанд

7.9.2 Нэг сараас дээш хугацаанд эзгүй байгаа ажилтны үндсэн цалингийн 40 хувиар тооцож ажил хавсран буюу орлон гүйцэтгэсэн хугацаанд

НАЙМ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

8.1Ажил олгогч нь үнэнч шударга хөдөлмөрлөж, үр бүтээлтэй ажилласан, ажилдаа өндөр амжилт гаргасан ажилтныг “Шàãíàë óðàìøóóëëûí æóðàì”-ûí шагнаж урамшуулна.

ЕС. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА ЗӨРЧИГЧИДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

9

Page 10: Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · Web view · 2015-11-06НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ “ “ ХХК (цаашид Ажил

9.1.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон энэхүү журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг óäàà äàðàà зохих ёсоор биелүүлээгүй, õóãàöàà õîöðóóëñàí ажилтанд Компаний дотоод дүрмийн 10.5, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэлийг компаний Захирлын тушаалаар ногдуулна.

9.2.Ажил тасалсан ажилтны ажиллаагүй цаг, өдөрт ногдох цалинг түүний хөдөлмөрийн хөлснөөс хасч тооцно.

9.3.Àæèëòíû ãàðãàñàí çºð÷èë íü çàõèðëûí òóøààëààð ñàõèëãûí øèéòãýë õ¿ëýýëãýõ õýìæýýíä õ¿ðýýã¿é áîëîâ÷ ýäèéí çàñãèéí áîëîí ¸ñ ñóðòàõóóíû õîõèðîë ó÷ðàõààð áàéâàë òîðãóóëü íîãäóóëæ áîëíî. Êîìïàíèéí “Òîðãóóëü íîãäóóëàõ òóõàé æóðàì”-ûí äàãóó íîãäóóëíà.

9.4.Ажилтанд сахилгын арга хэмжээ ногдуулсан буюу сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаанд энэ журамд заасан шагнал, урамшуулал, ажлын үр дүнгийн шагнал олгохгүй.

АРАВ. АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ

10.1. Хөдөлмөрийн гэрээг дараахь тохиолдолд Ажил олгогчийн санаачилгаар цуцална:

10.1.1 Төрсөн эцэг, эх, эхнэр, íºõºð, хүүхэд, ах, эгч, дүү, хадам эх, эцэг, эмээ, өвөө нь нас барсан тохиолдолд байгууллагаас ажлын 5 хүртэлх өдÊомпани татан буугдсан, орон тоо хасагдсан буюу ажилтны тоог цөөрүүлсэн

10.1.2 Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон

10.1.3 Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг æèëä 2 удаа гаргасан буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан

10.1.4 Мөнгө буюу эд хөрөнгө хариуцсан ажилтан компанийí óäèðäëàãûí итгэлийг алдагдуулсан

10.1.5 Компаний нэр хүндийг унагасан, компанийí албаны болон бизнесийн нууц задруулсан

10.1.6 Ажилтан Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн

10.1.7 Ажилдаа согтуурсан болон мансуурсан байдалтай ирсэн, ажлын байранд архидан согтуурсан болон мансуурсан

10.1.8 Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 80-аас дээшгүй хувиар биелүүлсэн өмч хөрөнгө үрэгдүүлсэн, ашигласан, үргүй зардал гаргасан, компанийг алдагдалд оруулсан

10.1.9 Гэмт хэрэг үйлдсэн нь холбогдох байгууллагаар тогтоогдсон10.1.10Компанийí өмч хөрөнгийг эрх бүхий албан тушаалтны

зөвшөөрөлгүйгээр авч гарах, солих, чанар байдлыг дордуулсан10.1.113 ба түүнээс дээш хоног ажил тасалсан

10

Page 11: Åðºíõèé çàõèðëûíresource3.sodonvision.com/sme/file/2015/…  · Web view · 2015-11-06НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ “ “ ХХК (цаашид Ажил

10.1.12Компанийí дотоод журамд заасан компанийí үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчмыг зөрчсөн, óäèðäàõ àæèëòíû ¸ñ ç¿éí çºð÷èë äóòàãäëûã ãàðãàñàí, õàìò îëíû äóíä ìóó íºëºº, ¿ëãýð ¿ç¿¿ëýõ ¿éë àæèëëàãàà ÿâóóëñàí áîëîí “Áèçíåñèéí ¸ñ ç¿éí ä¿ðýì”-èéã çºð÷ñºí

10.2 Ажилтан ажлаа өөрчлөх, өөр газар шилжих, ажлаас халагдахыг хүсвэл тэр тухай өргөдлөө компанийí удирдлага, Хүний нөөцийн албанд бичгээр ºãíº. Уг хүсэлтийг захиргаа хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

10.3 Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон ажилтан ажлаас чөлөөлөгдөх хуудас авснаас хойш ажлын 3 хоног, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан ажилтан 10 хоногийн дотор ажлаа бүрэн хүлээлгэн өгч, холбогдох төлбөр тооцоогоо дуусган Хүний нөөцийн албаны мэргэжилтэнд хураалган тушаалын нэг хувь, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авна.

10.4 Хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажилтныг ажлаас халах асуудлыг зөвхөн Захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан буюу ажлаас халсан үндэслэлийг уг тушаалд тодорхой тусгана.

10.5 Ажил олгогч нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацаа, ажил хүлээлцүүлэх бүрэлдэхүүнийг тогтоож, ажлаас халах тухай шийдвэрт заана.

10.6 Ажлаас чөлөөлөгдсөн ажилтантай тооцоо бүрэн хийгдэж дууссаны дараа ажил олгогч ажлаас халагдсан ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт зохих тэмдэглэл хийж, буцааж олгоно.

АРВАН НЭГ. БУСАД ЗҮЙЛС

11.1. Энэхүү журамд тусгагдаагүй харилцааг холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.

11.2. Энэхүү журам нь Захирал / Гүйцэтгэх захирал/-аар батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

11.3. Журамд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба Хүний нөөцийн албаны мэргэжилтэн тухай бүр өөрчлөлт хийнэ.

11