yabz 09082016

12
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн танилцуулга Бэлтгэсэн: Э.Шинэцэцэг А.Гулим 2016-08-12

Upload: gulim-akhat

Post on 16-Apr-2017

44 views

Category:

Law


3 download

TRANSCRIPT

Page 1: Yabz 09082016

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн

танилцуулга

Бэлтгэсэн: Э.Шинэцэцэг А.Гулим

2016-08-12

Page 2: Yabz 09082016

АГУУЛГА

1. Хуулийн танилцуулга2. ҮАБЗ-ийн бүтэц3. ҮАБЗ-ийн бүрэн эрх, чиг үүрэг4. ҮАБЗ-ийн ажлын зохион байгуулалт

Page 3: Yabz 09082016

Хуулийн танилцуулга

Хуулийн зорилт:  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим, чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоон түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.

1992 оны 5 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан.2 бүлэг, 10 зүйлтэй.

Page 4: Yabz 09082016

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ нь /цаашид “Зөвлөл” гэх/ үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн.

Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.

"Үндэсний язгуур ашиг сонирхол"-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана.

МУ-ын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

2010-07-15

Page 5: Yabz 09082016

Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо

Үндэсний аюулгүй

байдлын зөвлөл

Засгийн газар

Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг

үүрэгтэй төрийн байгууллага

Орон нутгийн өөрөө удирдах

байгууллага

Холбогдох албан

тушаалтан

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль 6 дугаар зүйл

Page 6: Yabz 09082016

ҮАБЗ-ийн бүтэц, бүрэлдэхүүн

Ерөнхийлөгч/Зөвлөлийн тэргүүн/

Ерөнхий сайд/Зөвлөлийн гишүүн/

УИХ-ын дарга/Зөвлөлийн гишүүн/

Зөвлөл ажлаа Улсын Их Хурлын өмнө хариуцна.

Page 7: Yabz 09082016

ҮАБЗ-ийн зохион байгуулалтын бүтэц

• Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

• Монгол Улсын Засгийн газрын гишүүн, тусгай газар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга

• Өндөр мэргэшлийн эрдэмтэн, мэргэжилтэн

• Улсын Их Хурлын дэд дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ахлагч, тагнуулын төв байгууллагын дарга

Зөвлөлийн

гишүүн

Нарийн бичгийн дарга

Илтгэгч, шинжээчЗөвлөх

Page 8: Yabz 09082016

ҮАБЗ-ийн чиг үүрэг

 1/ Үндсэн хуулиар тодорхойлсон төр, нийгмийн байгууллагыг бататгах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах;2/ Монгол Улсын үндэсний баялгийг зүй зохистой ашиглах, эдийн засгаа дотоод нөөц бололцоондоо тулгуурлан бие даан хөгжих чадавхийг нэмэгдүүлэх;3/ үндэсний соёл иргэншил, оюуны өв уламжлал, чадавхийг хамгаалан хөгжүүлэх;4/ Монгол Улсын байгалийн баялгаа эзэмших бүрэн эрх, экологийн аюулгүй байдлыг хангах;

Page 9: Yabz 09082016

ҮАБЗ-ийн чиг үүрэг

5/ гадаад орон, олон улсын байгууллагатай төр, засгийн дээд хэмжээний хэлэлцээрийн үед төрийн гадаад бодлогод нийцүүлж зөвлөлдөн тогтох;6/ төрийн батлан хамгаалах бодлогыг тодорхойлох;7/ олон улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, цэрэг, улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлох.

Page 10: Yabz 09082016

ҮАБЗ-ийн бүрэн эрх1/ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хуулийн биелэлтийн явцыг хэлэлцэж дүгнэлт гаргах;2/ төрийн дотоод, гадаад, батлан хамгаалах бодлогын үндсийг боловсруулах3/ холбогдох байгууллагад шалган танилцаж, тэдгээрийн удирдагчдын илтгэл, мэдээллийг сонсож, зөвлөмж, заалт, чиглэл өгөх;4/ үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагад эрх хэмжээнийхээ дагуу үүрэг даалгавар өгөх, шаардлага тавих;5/ даалгавар, зөвлөмж болон гэрээний үндсэн дээр холбогдох байгууллагаас шаардлагатай судалгаа, мэдээ гаргуулан авах, 6/ үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд онцгой ач холбогдол бүхий асуудлаар стратегийн судалгаа хийх ажлыг ивээл, хяналтдаа авах, эрдэм шинжилгээний төслийн хэлбэрээр санхүүжүүлэх.

Page 11: Yabz 09082016

ҮАБЗ-ийн ажлын зохион байгуулалт

Зөвлөлийн хуралдаан

•Зөвлөлийн гишүүд•Зөвлөхүүд

Шийдвэр

Page 12: Yabz 09082016

Анхаарал тавьсанд баярлалаа.