zzz wdlodq xekhdowk pq - ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/january2020/ao8r3w9dm8vh...title...

12
Стастистик, мэдээллийн хэлтсийн 2019 оны үйл ажиллагааны жилийн эцсийн бичмэл тайлан 1. Эрүүл мэндийн статистик, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд: 1. НЭМГ-ын даргын “Тайлан хүлээн авах тухай” А/158 тушаалын дагуу НЭМГ-ын харьяа 25, мэдээ тайлангаа ирүүлдэг 8, нийт 33 байгууллагаас 4 төрлийн 1517 дэд тайланг авч нэгтгэн ЭМХТөвд цаасаар болон цахимаар хугацаанд нь хүргүүлсэн. 2. 2018 оны жилийн эцсийн ЭМТ-401 хүчин чадал, хүний нөөцийн тайланг клиник эмнэлэг 901, ортой эмнэлэг 99, сувилал 55, эмийн сан 871 нийт 1926 байгууллагаас, хувийн эмнэлгийн үйл ажиллагааны тайланг ортой 99, үүдэн эмнэлэг-856 нийт 955 байгууллагаас, Сувиллын үйл ажиллагааны тайлан 55 байгууллагаас, жорын тайланг 828 эмийн сангаас тус тус авч нэгтгэн, ЭМХТ-д хүлээлгэн өгсөн. Тайлан ирүүлэлтийг өмнөх онтой харьцуулвал: Хүчин чадал, хүний нөөцийн тайлан ирүүлэлт 13,7 хувиар, Үйл ажиллагааны тайлан ирүүлэлт 29,4 хувиар, Эмийн сангийн жорын тайлан ирүүлэлт 80,4 хувиар, Орлого, зарлыг тайлан ирүүлэлт 7,8 хувиар тус тус нэмэгдсэн байна. Жилийн эцсийн тайлан ирүүлэлтийн байдал /2017,2018 он/ 3. Үндэсний статистикийн хорооноос 2019 онд зохион байгуулсан Нийслэлийн статистикийн улсын байцаагч нарыг хамруулсан сургалтанд тус газрын статистикийн 3 мэргэжилтэн хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлсэн. ЭМХТөвөөс зохион байгуулсан “Өвчний олон улсын ангилал -10” сургалтанд харьяа болон мэдээ ирүүлдэг 15 эрүүл мэндийн байгууллагын статистикч, 2019 оны 6-р сард ЭМЯ, Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулсан “Компьютер хэрэглэгчдийн сургалтын сургагч багш бэлтгэх 3 хоногийн сургалт”-нд 8 дүүргийн эрүүл мэндийн төвийн статистикч, ЭМЯ, Цахим ЭМ төслөөс 2019 оны 11 сард “Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх нь” 2 хоногийн 1694 738 67 459 1056 1926 955 55 828 1139 0 500 1000 1500 2000 2500 Хүчин чадал, хүний нөөцийн тайлан Үйл ажиллагааны тайлан Сувиллын үйл ажиллагааны тайлан Эмийн сангийн жорын тайлан Орлого зарлагын тайлан 2017 он 2018 он

Upload: others

Post on 04-Jun-2020

1 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

Стастистик, мэдээллийн хэлтсийн 2019 оны үйл ажиллагааны жилийн эцсийн бичмэл тайлан

1. Эрүүл мэндийн статистик, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх зорилтын

хүрээнд: 1. НЭМГ-ын даргын “Тайлан хүлээн авах тухай” А/158 тушаалын дагуу НЭМГ-ын

харьяа 25, мэдээ тайлангаа ирүүлдэг 8, нийт 33 байгууллагаас 4 төрлийн 1517 дэд тайланг авч нэгтгэн ЭМХТөвд цаасаар болон цахимаар хугацаанд нь хүргүүлсэн.

2. 2018 оны жилийн эцсийн ЭМТ-401 хүчин чадал, хүний нөөцийн тайланг клиник эмнэлэг 901, ортой эмнэлэг 99, сувилал 55, эмийн сан 871 нийт 1926 байгууллагаас, хувийн эмнэлгийн үйл ажиллагааны тайланг ортой 99, үүдэн эмнэлэг-856 нийт 955 байгууллагаас, Сувиллын үйл ажиллагааны тайлан 55 байгууллагаас, жорын тайланг 828 эмийн сангаас тус тус авч нэгтгэн, ЭМХТ-д хүлээлгэн өгсөн.

Тайлан ирүүлэлтийг өмнөх онтой харьцуулвал: Хүчин чадал, хүний нөөцийн тайлан ирүүлэлт 13,7 хувиар, Үйл ажиллагааны тайлан ирүүлэлт 29,4 хувиар, Эмийн сангийн жорын тайлан ирүүлэлт 80,4 хувиар, Орлого, зарлыг тайлан ирүүлэлт 7,8 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Жилийн эцсийн тайлан ирүүлэлтийн байдал /2017,2018 он/

3. Үндэсний статистикийн хорооноос 2019 онд зохион байгуулсан Нийслэлийн статистикийн улсын байцаагч нарыг хамруулсан сургалтанд тус газрын статистикийн 3 мэргэжилтэн хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлсэн. ЭМХТөвөөс зохион байгуулсан “Өвчний олон улсын ангилал -10” сургалтанд харьяа болон мэдээ ирүүлдэг 15 эрүүл мэндийн байгууллагын статистикч, 2019 оны 6-р сард ЭМЯ, Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулсан “Компьютер хэрэглэгчдийн сургалтын сургагч багш бэлтгэх 3 хоногийн сургалт”-нд 8 дүүргийн эрүүл мэндийн төвийн статистикч, ЭМЯ, Цахим ЭМ төслөөс 2019 оны 11 сард “Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх нь” 2 хоногийн

1694

738

67

459

1056

1926

955

55

828

1139

0

500

1000

1500

2000

2500

Хүчин чадал, хүний

нөөцийн тайлан

Үйл ажиллагааны

тайлан

Сувиллын үйл

ажиллагааны тайлан

Эмийн сангийн жорын тайлан

Орлого зарлагын тайлан

2017 он

2018 он

Page 2: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

сургалтанд 9 дүүргийн эрүүл мэндийн төв, 4 нэгдсэн эмнэлэг, НТТТ-ийн нийт 14 статистикч нарыг тус тус хамруулсан.

4. Хувийн эмнэлгүүдийн сарын статистик мэдээг цахимаар хэрхэн өгөх зааварчилгааг видео хэлбэрээр хийж, ХХЭМБ-ын сарын мэдээний програм www.tailan.ubhealth.mn-нд байршуулснаар шинээр байгуулагдсан хувийн эмнэлгүүд, шинээр ажилд орсон мэдээ тайлан хариуцсан ажилтнууд сар, улирал, жилийн тайланг хэрхэн өгөх, мэдээ тайлангийн хуваарь зэрэг мэдээллийг бүрэн авах боломжтой болсон. Видео зөвлөмжийг 11 сарын байдлаар нийт 800 гаруй хэрэглэгч хандаж, мэдээлэл авсан байна.

5. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш бус байдлыг үнэлэх судалгааны ажилд оролцон Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргийн 23 хорооны 692 иргэн, 116 эмч ажиллагсад, 38 дүүрэг хорооны холбогдох албан тушаалтнуудаас асуумж судалгаа авч, SPSS програмаар боловсруулалт хийж, 4 дүүргийн хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай чанарын ярилцлага зохион байгуулсан.

7. ЭМЯ-ны цахим эрүүл мэндийн стандартад санал дүгнэлт өгөх техникийн ажлын хэсгийн хуралд нийт 4 удаа оролцож, саналаа өгч ажилласан. 2019 оны 09 сарын 20-ний өдөр ЭМЯ, ЭМХТөвөөс хамтран зохион байгуулсан аймаг, нийслэлийн ЭМГ, нэгдсэн эмнэлгийн статистикч нарын уулзалтад оролцож статистикч эмч, мэргэжилтний ажил мэргэжлийн нэршлийг тодорхой болгох, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд тулгамдаж байгаа асуудал зэрэгт саналаа нэгтгэж өгсөн.

2. Шийдвэр гаргагч нарыг эрүүл мэндийн статистикийн болон нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллээр хангах зорилтын хүрээнд:

1. Сар бүрийн “Нийслэлийн эрүүл мэндийн статистикийн мэдээлэл”ийн эмхэтгэлийг 11 удаа, улирлын эмхэтгэлийг 3 удаа тус тус бэлтгэн гаргаж, холбогдох газруудад хүргүүлэн, байгууллагын дотоод сүлжээ болон веб сайтанд байршуулан хэрэглэгчдийг мэдээллээр ханган ажиллаж байна.

2. Хотын хөгжлийн индекс, эрүүл мэндийн тэгш байдлын гол үзүүлэлт болох эх, хүүхдийн эрүүл мэнд, дундаж наслалт, эрт илрүүлгийн хамрагдалт, зонхилон тохиолдож буй халдварт болон халдварт бус өвчлөлийн мэдээллийг байршил, хүйс, насны бүлгээр тооцон гаргаж, “Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт 2018 он” номонд анх удаа нэмэлтээр оруулж хэвлэн гаргасан.

Page 3: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

3. "Эрүүл мэндийн статистик мэдээг хүлээн авах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх" зорилтын хүрээнд:

1. НЭМГ-ын даргын 2016 оны “Журам батлах тухай” А/13 дугаар тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу харьяа болон мэдээ ирүүлдэг 33 ЭМБ-ын статистик, мэдээ тайлангийн үйл ажиллагааг үнэлэж, НЭМГ-ын даргын 2019.03.28-ны өдрийн 1/242 албан тоотоор харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн.

33 байгууллагаас: “А” буюу Бүрэн хангалттай үнэлгээтэй - 26 буюу 78.8% “В” буюу Хангалттай үнэлгээтэй – 4 буюу 12.1% “С” буюу Хангалтгүй үнэлгээтэй – 3 буюу 9.1% үнэлэгдсэн байна.

2018 оны статистикийн үйл ажиллагааны үнэлгээний дундаж 89.7 хувьтай буюу “Хангалттай” үнэлгээтэй байна.

С үнэлгээтэй ЭМБ нэмэгдсэн нь хорих байгууллагуудын нэгдсэн эмнэлэг жилд 4 ажилтан солигдсон, Туул тосгоны ЭМТ мэргэжлийн бус хүн ажиллуулсан, Жаргалант тосгоны ЭМТ олгох курс хийгээгүй мэдлэг, мэргэжил нь хангалтгүй байсан зэргээс шалтгаалсан байна. Иймд 2019 онд тосгоны ЭМТ-үүдэд хяналт үнэлгээ хийх, мэргэжил арга зүйгээр хангах, нийт ЭМБ-ын статистикч нарыг ҮСХ, ЭМЯ, ЭМХТ-өөс явуулах сургалтуудад хамруулах зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

2. Сар бүр төрийн 33 байгууллага, хувийн хэвшлийн 1000 гаруй эрүүл мэндийн байгууллагаас статистик мэдээг авч нэгтгэн хугацаанд нь 11 удаа ЭМХТ-ийн ЭММА-нд цахимаар хугацаанд нь хүргүүлсэн.

3. Нийслэлийн хүн амын дунд томуу, томуу төст өвчний /ТТТӨ/ дэгдэлтийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Томуу, томуу төст өвчний мэдээ, мэдээллийн үйл ажиллагааг сайжруулах тухай” НЭМГ-ын даргын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 06 тоот албан даалгаварыг гаргаж, хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлгүүдээс ТТТӨ-ний мэдээг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 7 хоног бүр авч нэгтгэн НЭМХ-т өгч байна.

4. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 122 дугаар тушаалын дагуу эхний 11 сард шинээр бүртгэгдсэн 37100 жирэмсэн эмэгтэйчүүдийн талаарх 8 асуумж бүхий мэдээллийг 12 байгууллагаас авч нэгтгэн хугацаанд нь 11 удаа ЭМХТ-ийн ЭММА-нд цахимаар хүргүүлсэн.

78.8

18.23.0

78.8

12.1 9.1

0

20

40

60

80

100

А үнэлгээ В үнэлгээ С үнэлгээ

2017 2018

Page 4: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

5. Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны А/156 дугаар тушаалын дагуу жил, улирлын орлого, зарлагын тайланг шинэчлэгдсэн програмаар 2019 оны эхний улирлаас авч эхэлсэн бөгөөд мэдээний хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны жилийн эцсийн тайлан ирүүлээгүй байгууллагын нэрсийг байгууллагын цахим хуудсанд байршуулж, Дүүргийн эрүүл мэндийн төв, ХХЭМБНХолбоо, Эм холбоо зэрэг байгууллагуудад мэдэгдэж хамтран ажилласнаар 2019 оны 3-р улирлын хамрагдалт 1-р улирлаас 11,1% иар нэмэгдэж 900 байгууллага болсон байна.

6. Төрийн өмчит нийт 33 эрүүл мэндийн байгууллагаас 9 төрлийн бааз мэдээний сан /халдварт өвчин, БЗДХ, сүрьеэ, хорт хавдар, халдварт бус өвчин, нас баралт, эмнэлгээс гарагч, төрөлт, осол гэмтэл/-гийн бүрдүүлэлтийг сар бүр хийж , ЭМХТ-д хүргүүлж байна. 2019 оны 11 сарын байдлаар бааз мэдээний сангийн бүрдэлт 98.4% тай байна.

Харъяа улсын эмнэлгийн бааз мэдээний бүрдүүлэлтийн хувь

/2019 оны 11 сар/

Хувийн хэвшлийн нийт 114 эрүүл мэндийн байгууллагаас 4 төрлийн бааз мэдээ /БЗДХ, нас баралт, эмнэлгээс гарагч, төрөлт/-ний санг нэгтгэн бүрдүүлж, ЭМХТ-д сар бүр хүргүүлж байна.

Хувийн хэвшлийн эмнэлгийн бааз мэдээний бүрдүүлэлтийн хувь /2019 оны 11 сар/

100.0%

97.0%

100.0% 100.0% 99.7% 100.0%

90.7%

100.0%

БЗДХ Сүрьеэ Хорт хавдар

Халдварт бус өвчлөл

Нас баралт Төрөлт Эмнэлгээс гарагч

Осол гэмтэл

Page 5: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

4. Мэдээ, тайлангийн чанарыг сайжруулахад хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах 4-р зорилтын хүрээнд:

1. Мэдээ ирүүлдэг төрийн 33 эрүүл мэндийн байгууллагын мэдээг сар бүр онлайн програмд шивсэн мэдээтэй тулгалт хийж, хяналт тавьж, байгууллага тус бүрээр гаргасан алдааг гаргаж, статистикч нарын цахим хаягаар дамжуулан хүргэж алдаа зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажилласнаар 2018 оны 11 сарын байдлаар давхардсан тоогоор 62 байгууллага алдаа зөрчил гаргаж байсан бол 2019 оны мөн үед 55 болж буурсан байна.

2. Хувийн хэвшлийн эмнэлэг, сувилалуудын сарын мэдээ ирүүлэлтэд сар бүр хяналт хийж, алдаатай болон, зөрүү гарч буй эмнэлгүүдэд зөвлөмж өгч, алдааг засуулахаас гадна тухайн сард мэдээ ирүүлээгүй эмнэлгийн нэрсийн гарган, эргэн мэдээлэл бэлтгэн цахим тайлангийн програмд байршуулан эргэх холбоотой ажилласнаар мэдээ тайлан хамрагдалт 2019 оны эхний 1 сараас 29,6 хувиар нэмэгдсэн байна.

3. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын орлого, зарлагын улирлын тайлангийн шивэлтийн алдааг хянаж, алдаатай байгууллагуудтай нэг бүрчлэн утсаар холбогдож 300 гаруй байгууллагын алдааг залруулах арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

82.7%

100.0%

80.5%77.2%

Эмнэлгээс гарагч Төрөлт Нас баралт БЗХДӨ

746931 965 986 908 860 910 874

1057 1039 1037 1060

0

500

1000

1500

1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар

Нийт хувийн эмнэлгүүдийн сарын мэдээ ирүүлэлт бодит тоогоор, 2019 он

Page 6: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

4. Харьяа болон мэдээ тайлан ирүүлдэг 31 эрүүл мэндийн байгууллагын статистикч эмч, эрүүл мэндийн мэдээллийн ажилтан нарын уулзалтыг 1-р улиралд зохион байгуулж 2018 оны тайлангийн талаар, гарсан алдаа анхаарах зүйлс, болон 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцсон.

5. НЭМГ-ын даргын 2019 оны 06 сарын 03-ны өдөр баталсан удирдамжийн дагуу харьяа 26 эрүүл мэндийн байгууллага, 134 өрхийн эрүүл төвийн цахим хуудсанд байршуулсан статистикийн эргэн мэдээллийн агуулга, хугацааны гүйцэтгэлийн байдалд хяналт үнэлгээг хийлээ. Харьяа 26 эрүүл мэндийн байгууллагын 23 нь буюу 88,4 % нь цахим хуудастай, 3 байгууллагын цахим хуудас ажиллаагүй байв. Нийт 134 өрхийн эрүүл мэндийн төвийн 11,9 % нь цахим хуудастай, үүнээс 62,5 % нь мэдээллээ шинэчилдэггүй, статистик мэдээлэл байршуулдаггүй, 6 буюу 37,5 % нь огт ажилладаггүй дүнтэй байсан бол мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах, байгууллагын цахим хуудсыг тасралтгүй, үр дүнтэй ажиллуулах зөвлөмжийг өгч ажилласнаар харьяа 26 эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудас 100% ажиллаж байна.

6. Харьяа эрүүл мэндийн байгууллагуудад “Статистик, бүртгэл мэдээллийн 3 сарын аян” ыг 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулсан. Аяны гол зорилго нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өвчний олон улсын ангиллын кодлолт, анхан шатны маягт хөтлөлт, мэдээ тайлангийн бодит байдлыг сайжруулах, удирдах ажилтнуудын статистик үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх чадавхийг нэмэгдүүлэхэд тус тус чиглэгдсэн бөгөөд нийт 26 эрүүл мэндийн байгууллага 100 хувь хамрагдсан. Аяны үйл ажиллагааны үр дүнг нэгтгэж, зөвлөмж боловсруулан харьяа байгууллагуудад хүргүүлсэн.

7. НЭМГ-ын даргын “Хяналт үнэлгээ хийх тухай” А/139 дүгээр тушаалын дагуу 2019 оны 10 сарын 20-ний өдрөөс 11 сарын 10-ны өдрүүдэд харьяа 19 эрүүл мэндийн байгууллагуудад анхан шатны маягт хөтлөлт, мэдээ тайлангийн үнэн бодит байдалд хяналт хийж, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулж, үнэлгээний дүн, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаа.

8. Хувийн хэвшлийн ор бүхий эмнэлгүүдийн сарын мэдээ ирүүлэлтийг бааз мэдээний сантай улирлаар тулган хяналт хийж, бааз мэдээний зөрүү гарч буй эмнэлгүүдийн нэрсийг тайлангийн програм болон байгууллагын цахим хуудсанд мэдээлж , утсаар болон биечлэн арга зүйн зөвлөгөө өгч зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Бааз мэдээний бүрдэлтэд анхан шатны мэдээллийг дутуу бүртгэдэг, утгын алдаа гаргах, сарын мэдээтэй зөрөх зэрэг алдаанууд зонхилж байна.

5. Цахим мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн технологийг боловсронгуй болгож, тогтвортой үйл ажиллагааг хангах " зорилтын хүрээнд:

1. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийн бүртгэл болон статистикийн мэдээ тайлан хүлээн авах програм хангамжийн үйл ажиллагааг зохицуулах журмыг НЭМГ-ын даргын 2019 оны “Журам батлах тухай” А/95 дугаар тушаалаар баталж гарган, байгууллагын цахим хуудсанд байршуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уг журам хэрэгжсэнээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн

Page 7: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

байгууллагуудын тусгай зөвшөөрлийн бүртгэл, мэдээ тайлангийн үйл ажиллагааны зохицуулалт сайжирч, хамрагдалт нэмэгдэх боломж бүрдсэн.

2. Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн цогцолбор байртай өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд 2019 оны 11 сарын 01-ний байдлаар БГД-ийн 22 ӨЭМТ буюу 100%, СХД-ийн 6 буюу 22,2 % , СБД-ийн 5 ӨЭМТ буюу 31,3 % тай холбогдоод байгаа ба нийт холболтын ажил 51,3 хувьтай байна. Бусад ӨЭМТ-ийг холбоход НМТГ-т тохиргоо хийх, зарим хороодын төхөөрөмжийг солих, шилэн кабель нэмэлтээр татах зэрэг ажил нэмэлт ажлууд хийгдэж байгаатай холбоотойгоор удааширч байна. Нэгдсэн сүлжээнд холбогдсоноор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сүлжээний найдвартай байдал сайжирч, цахим програм хангамжуудын хэвийн үйл ажиллагаа хангагдана.

3. ЭМЯ-тай хамтран “Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдал” сургалтыг 2019 оны 01 сарын 24-25-ны өдөр, 30-31-ний өдрүүдэд, “Компьютер хэрэглэгчдийн сургагч багш бэлтгэх” сургалт, 2019 оны 06 сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд, “Е-Health програм хангамжийг сервэрт суурилуулах, серверийн тохиргоо хийх “ сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулж давхардсан тоогоор харьяа эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн технологийн 75 ажилтнуудыг хамрууллаа.

Page 8: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

4. ЭМЯ-нд Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн эмнэлэгт шаардлагатай програм хангамж, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн судалгааг гарган 2019 оны 1/52 тоот албан бичгээр хүргүүллээ. Мөн СХДНЭ-ийн дарга, мэдээллийн технолгийн ажилтнуудтай хамтран шинээр байгуулагдсан АШУҮИС-ийн эмнэлгийн мэдээлэл технологийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах ажлыг зохион байгуулсан.

5. Дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг ЭХЭМҮТ-ийн телемедиценд

холбох зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 23 -ны 1/44 албан тоот албан бичигийг харьяа байгууллагуудад хүргүүлсэн. Тус бичгийн дагуу өнөөдрийн байдлаар 12 байгууллага тоног төхөөрөмжийн бэлтгэлийг ханган бүрэн холбогдож, 1 байгууллага холбогдоогүй байна. /БЗДНЭ/

6. НЭМГ-ын даргын 2018 оны 11 дугаар албан даалгаврын хүрээнд дүүргийн ЭМТөв, амаржих газар, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд хяналт үнэлгээг хийлээ. Тус хяналт үнэлгээгээр албан даалгаврын хэрэгжилт хангалтгүй буюу 58 хувьтай байв.Иймд тус албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах талаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/519 тоот албан бичгээр хүргүүлж, зөвлөмжийн биелэлтэнд 2019 оны 11 дүгээр сард үнэлгээ хийлээ. Тус үнэлгээгээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт 81 хувьтай болж хэрэгжилтийн хувь нэмэгдсэн бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвүүд сүлжээний топологи зурагтай болж сервэрийн өрөөнд камержуулалт, тусгай цоожуудыг суурьлуулсан, антивирусны лицензтэй 1020 ширхэг програм хангамжийг худалдан авч ашиглаж байгаа зэрэг мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

7. Нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн E-Health програм хангамжийг эрүүл мэндийн даатгалын шинэ системд бүрэн холбоод байна. Тус системд холбогдсоноор е- баримтыг мөн олгох боломжыг давхар бүрдүүлээд байна.

Page 9: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

8. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, програм хангамжийн үйл ажиллагаа, ашиглалтын байдлыг шалгах ЭМС-ын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/338 дугаар “Дэд ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар томилогдон Улаанбаатар хотын 23 эмнэлэг, Баруун болон урд талын 11 аймаг, 4 сумаар нийт 45 хоногийн хугацаанд явж шалгасан. Тус шалгалтаар ЭМЯ, Хуавэй ХХК -тай байгуулсан гэрээний биелэлт дундажаар 73 хувьтай байна. Гэрээний биелэлт хангалттгүй байгаа нь шалтгаан нь тус гэрээнд заагдсан хугацаанд програм хангамжийг хүлээн аваагүйгээс хүлээн авсаны дараа хийгдэх үндсэн ажлууд бүрэн хийгдээгүй, эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд /эмч, сувилагч/ програм хангамжийн бүртгэлийг бүрэн хөтөлдөггүй, цахимаар өвчний түүхийг бүрэн хөтлөх боломж хууль эрх зүй талаар хангалттай бус байгаагаас цаасаар давхар хөтлөж байна. Төрийн мэдээллийн “ХУР” системд холбогдоогүй байгаагаас эмнэлэг бүрт иргэний мэдээлэл тус тусдаа үүсч үйлчлүүлэгчийн мэдээлэл давхардах, статистикийн мэдээлэл зөрөх зэргээс болж програм хангамжийг бүрэн дүүрэн ашиглахад хүндрэл учирч байна. Мөн ЭМС-ийн 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 500 дугаар тушаалаар олгогдсон Дизель генераторын ашиглалтын байдлыг давхар шалгасан бөгөөд шалгалтаар БГДЭМТ, БНДЭМТ, НДЭМТ, Өргөө АГ, СБДНЭ, СХДНЭ нийт 6 эрүүл мэндийн байгууллага холболтыг хийгээгүй байсныг яаралтай холбох ашиглах чиглэл өгөөд байна.

6. Байгууллагын мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах, цахим

хуудасны тогтвортой ажиллагааг хангах зорилтын хүрээнд:

1. Дотоод удирдлагын “UB ERP” системд байгууллагын нийт ажилтануудад нэвтрэх эрхийг хүн тус бүрд олгож, шаардлагатай зааварчилгааг өглөө. Мөн НМТГ-ийн програм хангамж хариуцсан мэргэжилтэнтэй хамтран ERP системийн цаг бүртгэл, үүрэг даалгаврын биелэлт, тайлан судалгаа, санал асуулга, олон нийтийн сүлжээ, өргөдөл гомдол, edoc програм зэргийг ашиглах талаар сургалтыг амжилттай зохион байгуулсан. Тус сургалтанд байгууллагын 39 ажилтанг хамрууллаа. Мөн ERP систем нэвтэрч байгаатай холбогдуулан шинээр цаг бүртгэлийн төхөөрөмж худалдан авч холболтыг НМТГ-тай хамтран хийж нийт ажилтан албан хаагчдын нүүр царай таних системд бүртгэлээ. Тус системд шилжсэнээр ажилтан бүр өөрийн ирцийн мэдээллээ хянах боломж бүрдсэн.

2. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд сервэрийн өрөөнд хурууны хээ, кодоор онгойдог ухаалаг цоож байршуулж, дотор болон гадна камер байршуулан бичлэгийг 1 сар хадгалдаг болсон. Мөн хорт кодноос хамгаалах зорилгоор “Софтлайн Азия” ХХК-тай гэрээ байгуулан 1,851,200 төгрөгөөр нийт 55 компьютерт антивирусын лицензтэй програм суурьлуулах ажлыг 2019 оны 06 сард зохион байгуулсан.

3. Байгууллагын цахим хуудсанд шаардлагатай шинэчлэлт, өөрчлөлтийг хийх ажлын хүрээнд байгууллагын цахим хуудсыг мэргэжлийн түвшинд байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангахыг зорьж ажилласан бөгөөд дараах ажлуудыг гүйцэтгэлээ.Үүнд:

- Цахим хуудасны www.ubhealth.mn -ны дизайныг шинэчилсэн, 32 модуль, 48 цэс, үндсэн мэдээлэл 1582, модулийн мэдээлэл 505, хэрэглэгчийн удирдлага, мэдээллийн хяналт, баннерын удирдлага зэргээс бүрдэж байна.

Page 10: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

- Нүүр хуудсанд мэдээллийг төрөлжүүлэн байршуулсанаар хэрэглэгчид хэрэгтэй мэдээ мэдээллийг хайх шаардлагагүйгээр харах боломж бүрдсэн.

- Модуль бүрд мэдээллийг оруулсан огноо, шинэчлэсэн огноо, мэдээг оруулсан хэрэглэгч, зочин үзсэн тоо зэрэг мэдээллийг автоматаар хадгалдаг бөгөөд зураг, pdf файлыг хялбар ойлгомжтой байдлаар нэмэлтээр оруулах боломжтой болсон. Онцлох зарим модулын танилцуулга Цахим хуудсаны мэдээний админ

Тус модуль нь цахим хуудсанд мэдээ мэдээлэл байршуулах эрх авсан нийт хэрэглэгчийг мэдээлэлд хандах 15 эрхийн төрлөөр бүлэглэн харуулж, хэн хэзээ хэдэн мэдээллийг хаана оруулсаныг харах, хянах боломжтойгоор хийгдсэн. Өнөөдрийн байдлаар мэдээлэл байршуулах 15 бүлгийн 122 хэрэглэгч байгууллагын цахим хуудсанд бүртгэгдсэн байна. Хамгийн олон мэдээлэл байршуулан хэрэглэгчээр Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Р.Мөнгөнцэцэг 254 цаг үеийн мэдээлэл, 85 эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл байршуулж ажилласан байна.

1. Харьяа байгууллагын мэдээ Уг модуль нь харьяа 26 байгууллага өөрийн эрхээр нэвтрэн өөрийн байгууллагын мэдээллээ оруулах, шинэчлэх боломжтой болсон. Тус модуль нэвтрүүлсэнээр цахим хуудасны мэдээ мэдээллийн тасралтгүй байдлыг хангах, иргэд манай байгууллагын цахим хуудсаар дамжуулан харьяа байгуулагад хийгдэж буй онцлох ажлын талаар мэдээлэлтэй болох, харьяа байгууллагууд цахим хуудсанд мэдээлэл байршуулж хэвших зэрэг олон ач холбогдолтой юм. 2019 оны 10 дугаар сараас хойш “Харьяа байгууллагын мэдээ” буланд хамгийн олон мэдээ байршуулсан байгууллагаар Нийслэлийн Зооноз өвчин судлалын төв 28 мэдээгээр 1 дүгээр байрт, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв 19 мэдээгээр 2 дугаар байрт

Page 11: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

шалгарсан байна. Шуурхайн үүрэг даалгаврын модулийг шинээр хийсэн бөгөөд НЭМГ-аас 14 хоног тутам зохион байгуулдаг харьяа байгууллагын шуурхай хуралд өгөгдсөн үүрэг даалгаврыг огноо, үүрэг даалгавар, хариуцагч гэсэн үндсэн талбаруудаар бүртгэн жагсаалт хэлбэрээр байршуулсан. Харьяа 26 байгууллагууд цахим хуудасны админы хэсэгт өөрийн эрхээр нэвтрэн орж шуурхай хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хурлын огноогоор оруулж байна. Тус модуль нь шуурхай хурлын үүрэг даалгаврын биелэлтийг цаг хугацаандаа оруулсаныг эсэхийг хянах бүрэн боломжтой болсноороо үр дүнтэй ажил болсон.

4. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2019 оны А/158 дугаар захирамжийн хүрээнд зохион байгуулагдсан архивын улсын үзлэг шалгалтанд байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэц, цахим програм хангамжийн ашиглалт, мэдээллийн аюулгүй байдлын үнэлгээгээр хангалттай буюу 90,0 хувьтайгаар шалгагдлаа.

7. Харьяа эрүүл мэндийн байгууллагын харьяа нэгжүүдийн үндсэн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ

№ Холбогдох тушаал,

шийдвэрийн дугаар, огноо

Товч агуулга

Үр дүн

1

НЭМГ-ын даргын 2019 оны 09 сарын 23-ны өдрийн А/141 тушаал

СБД, БХД-ийн ЗДТГазар, эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэгт томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний зохион байгуулалт, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт хийх

ДЗТГазар-2 ДЭМТөв-2 Нэгдсэн эмнэлэг-1 ӨЭМТ-2\ ЕБС-4 Цэцэрлэг-3 Нийт 13 байгууллагыг хамруулан хяналт үнэлгээ хийж, зөвлөмж өгсөн.

2. НЭМГ-ыг даргын 2019 оны 09 сарын 16-ны өдрийн А/139 тоот тушаал

Эмнэлэгт хөтлөгдөх анхан шатны бүртгэлийн маягтын хөтлөлт, мэдээ тайлангийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх

ЭМТ-7, ӨЭМТ-7, бусад эмнэлэг 5 Нийт-19

3. Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Улсын үзлэгийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тухай” А/518 дугаар захирамж, НЭМГ-ын даргын А/107 тоот тушаал

Архивын улсын үзлэгийг Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт байрлах ӨЭМТ болон хувийн эмнэлэг, сувилал, эмийн сангуудад зохион байгуулах

СХД, БГД-ийн ӨЭМТ-50 Хувийн эмнэлэг, сувилал- 32 Хувийн эмийн сан-18 нийт 100 эрүүл мэндийн байгууллага хамрагдсан.

4 ЭМС-ын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/358 дугаар тушаал

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж Дүүргийн ЭМТ-9, ЭМЯ-ны харьяа 12 эмнэлэг 21 аймгийн нэгдсэн

Page 12: ZZZ WDLODQ XEKHDOWK PQ - Ulaanbaatarmn.emg.ub.gov.mn/storage/iltod/January2020/Ao8r3W9dm8vH...Title Microsoft Word - 2019SMH.docx Author Bayaraa Created Date 1/23/2020 6:22:48 PM

технологийн тоног төхөөрөмж, цахилгаан үүсгүүрийн хуваарилалт, суурилуулалт болон e-Health системийн суурилуулалт, мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээний биелэлтийг шалгах, дүгнэлт гаргах

эмнэлэг 6 сумын эмнэлэг нийт 49 байгууллагад хяналт үнэлгээ хийсэн.

5

НЭМГ-ын даргын 2019 оны 06 сарын 03-ны өдөр баталсан удирдамж

Харьяа эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл төвийн цахим хуудсанд байршуулсан статистикийн эргэн мэдээллийн агуулга, хугацааны гүйцэтгэлийн байдалд хяналт үнэлгээг хийлээ.

Харьяа 26 эрүүл мэндийн байгууллага, 134 өрхийн эрүүл мэндийн төв нийт 160 байгууллага хамрагдсан.

СТАТИСТИК, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС .

: