САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн...

49
САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР ДЭЛХИЙН БАНК САНХҮҮГИЙН БОЛОН ХУВИЙН САЛБАРЫН ХѲГЖЛИЙН ДЭД ЕРѲНХИЙЛѲГЧИЙН ГАЗАР ЗҮҮН ѲМНѲД АЗИЙН ДЭД ЕРѲНХИЙЛѲГЧИЙН ГАЗАР Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized

Upload: others

Post on 30-May-2020

2 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР

ХѲГЖЛИЙН МОДУЛ

МОНГОЛ УЛС

САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ

ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ

2012 ОНЫ 6 ДУГААР САР

ДЭЛХИЙН БАНК

САНХҮҮГИЙН БОЛОН ХУВИЙН САЛБАРЫН ХѲГЖЛИЙН

ДЭД ЕРѲНХИЙЛѲГЧИЙН ГАЗАР

ЗҮҮН ѲМНѲД АЗИЙН ДЭД ЕРѲНХИЙЛѲГЧИЙН ГАЗАР

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

wb371432
Typewritten Text
73100
wb371432
Typewritten Text
Page 2: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Агуулга

I. МАКРОЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН ................................................................................................... 6

II. САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ................................................. 6

III. САНХҮҮГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН , ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭСГҮҮД.............................................. 10

IV. ЗАХ ЗЭЭЛИЙН ТУЛГУУР ТОГЛОГЧИД БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН

ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ ........................................................................... 14

V. ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ..................................................... 21

VI. САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ

БОЛОН САНХҮҮГИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛД СААД БОЛЖ БУЙ................................29

VII. САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙН ХОЛБОГДОЛТОЙ ЗАСГИЙН ГАЗРЫН

БОДЛОГО, ХӨТӨЛБӨР ................................................................................................................. 35

VIII. БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ ............................................................................................................... 36

Зураг Зураг 1. ДНБ-д зээлийн болон хадгаламжийн эзлэх хувь, статистик жишиг үзүүлэлтүүд, 2010 ..... 7

Зураг 2. Санхүүгийн байгууллагад зээлтэй буюу хадгаламжтай иргэдийн хүн амд эзлэх хувь, 2011

............................................................................................................................................. 8

Зураг 3. Салбарын тархалт ........................................................................................................... 8

Зураг 4. Зээл болон хадгаламжийн тархалт ................................................................................. 9

Зураг 5. Санхүүжилтийн эх үүсвэрийн олдоцыг бэрхшээл гэж тодорхойлсон ААН-н эзлэх

хувь...................................................................................................................................... 10

Зураг 6. Хадгаламжийн карт эзэмшдэг иргэдийн хүн амд эзлэх хувь, 2011 ............................. 13

Зураг 7. Өрх болон компанийн банкны зээл ............................................................................... 16

Зураг 8. Хадгаламжийн өсөлт, бүтэц........................................................................................... 17

Зураг 9. ДНБ-д салбарын эзлэх хувь болон салбарын зээллэг .................................................. 18

Зураг 10. ББСБ: хөрөнгө болон зээлийн өсөлт (жилийн өсөлт) ................................................ 19

Зураг 11.ББСБ-н санхүүгийн бүтэц 2011 оны 9 дүгээр сарын байдлаар................................... 19

Зураг 12. ХЗХ-н хөрөнгө, зээл, хадгаламжийн өсөлт (жилийн өсөлт) ....................................... 20

Зураг 13. ЖДҮ-н үйлдвэрлэл, салбараар, 2010 .......................................................................... 22

Зураг 14. Улсууд: Бизнес эрхлэх нь: Зээл авах үзүүлэлт, 2012 ................................................. 23

Зураг 15. Санхүүгийн хүртээмж пүүсийн үйл ажиллагаанд саад бологч.................................. 23

Зураг 16. Санхүүгийн бүтээгдэхүүнтэй пүүсийн эзлэх хувь....................................................... 24

Зураг 17. Монгол улс: ЖДҮ-д олгосон банкны зээл................................................................... 25

Зураг 18. Монгол улс болон бусад улсад зээлийн хүүгийн тархалт, 2007-2010 ..................... 26

Зураг 19. ЖДҮ-ийн зээл (жилийн өсөлт) ................................................................................... 29

Зураг 20. Төлбөрийн чадваргүйг шийдвэрлэхэд шаардагдах хугацаа(жилээр) ......................... 32

Хүснэгт

Хүснэгт 1. Бодлогын зөвлөмж.........................................................................................................8

Хүснэгт 2. Кард эзэмшигчдийн тоо, идэвхтэй ашиглагч, төхөөрөмж, 2011 оны 6 дугаар

сар.......................................................................................................................................17

Хүснэгт 3. Санхүүгийн тогтолцоо – Зах зээлийн эзлэх хувь (хөрөнгийн %), 2011...................18

Хүснэгт 4. Монголын банкны салбарын үндсэн үзүүлэлт..........................................................19

Хүснэгт 5. ЖДҮ-ийн борлуулалт, экспорт, ажиллагсдын тоонд эзлэх хувь, 2010....................25

Хүснэгт 6. Бизнес эрхлэлт: Зээл авах үзүүлэлт...........................................................................26

Хүснэгт 7. Нийт зээлд ЖДҮ-ийн зээлийн эзлэх дундач хувь......................................................29

Page 3: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Нэр томьѐо

ЖХ Жилийн хүү

ATM Бэлэн мөнгөний машин

МБ Монгол Банк (төв банк)

ХЗХ Хөрөнгийн зохистой харьцаа

ЗБДС Зээлийн батлан даалтын сан

ЗМТ Зээлийн мэдээллийн товчоо

ЗАНХБ Зүүн Ази, Номхон Далайн Бүс

СЗХ Санхүүгийн Зохицуулах Хороо

ССҮХ Санхүүгийн Салбарын Үнэлгээний Хөтөлбөр

ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн

ЗГ Монгол улсын Засгийн газар

МХТ Мэдээлэл холбооны технологи

СТОУС Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт

БХТКТС Банк хоорондын төлбөрийн картын төвлөрсөн сүлжээ

МТ Мэдээллийн технологи

МХС Микросанхүүгийн хөгжлийн сан

₮ Монгол төгрөг

СЯ Сангийн яам

БЖДҮ Бичил, жижиг, дунд үйлдвэр

ББСБ Банк бус санхүүгийн байгууллага

ЧЗ Чанаргүй зээл

ҮСХ Үндэсний статистикийн хороо

БЦ Банкны цэг

ХЦ Худалдааны цэг

СКМТ Стандарт, кодын мөрдөлтийн тайлан

ХЗХ Хадгаламж зээлийн хоршоо

Page 4: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Хураангуй тойм1

Сүүлийн жилүүдэд санхүүгийн зуучлал үлэмж өсч, Ази Номхон Далайн Бүс нутгийн

зээл болон хадгаламжийн дундачтай гүнзгийрүүлэлттэй харьцуулахуйц түвшинд

очоод байна. 2006-2008 онуудад банкны зээл дундачаар 47 өссөн боловч эдийн засгийн

хямралын улмаас 2008 оны сүүлээр банкнууд зээллэгээ зогсоож байсан. Эдийн засаг

хүчтэй эргэн сэргэхийн хамт зээлийн өсөлт 2009 оны сүүлээр дахин эхэлж, 2011 он гэхэд

2010 онтой харьцуулахад 70 хувиар өссөн байна. Хямралын дараа ч хадгаламжийн хэмжээ

эрчимтэй өсч, 2010 болон 2011 онд дундачаар 53 хувь өссөн. 2010 оны эцэст ДНБ-д эзлэх

зээлийн хэмжээ 49 хувь, хадгаламжийн хэмжээ 60 хувьд хүрсэн бол Ази номхон далайн

бүсийн хувьд уг харьцаа 52 болон 63 хувь байлаа. Банк бус санхүүгийн байгууллагууд

(банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоод) –ын зээлийн

хэмжээ бас өссөн ч нийт санхүүгийн салбарын зээлд эзлэх хувь маш бага (3 орчим хувь),

ББСБ болон ХЗХ сул хөгжилтэй бөгөөд жижиг хэвээр байна.

Монголд санхүүгийн зуучлал хурдацтай өсч байгаа ч аж ахуйн байгууллага

тухайлбал, бичил, жижиг дунд үйлдвэрт (БЖДҮ) санхүүгийн хүртээмж багатай

хэвээр байна. Аж ахуйн нэгжийн судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн хувьд тохиолддог 10

том бэрхшээлийн нэгээр санхүүгийн хүртээмжийг гэж нэрлэсэн. БЖДҮ-д ДНБ-ний 25

хувийг үйлдвэрлэж, ажиллах хүчний тэн хагас ажилладаг. Гэвч тэд үйл ажиллагаагаа

өргөжүүлэх, цаашдын өсөлтөнд дэмжлэг болох санхүүгийн нааштай нөхцөлөөр

хангагдаагүй байна. БЖДҮ-ийн зээл нь харьцангуй өндөр хүүтэй, хугацаа богинотой,

хэмжээний хувьд бага бөгөөд үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан байх шаардлагыг тавьдаг.

Нийлүүлэлтийн талаасаа банкууд богино хугацаат хадгаламжийн бүтэцтэй, урт хугацаат

санхүүжилтийн бусад эх үүсвэр дутагдалтай байдаг.

БЖДҮ-д менежментийн сул байдал, санхүүгийн тайлагналын ядмаг байдлаас болж

тэдэнд банкны санхүүжилт олгох боломжгүй гэж үзэн зээл олгохдоо болгоомжилдог.

Ийм төрлийн аж ахуйн нэгжүүд нь техникийн болон удирдлагын түвшин доогуур,

санхүүгийн бүтээгдэхүүний талаар мэдлэг, мэдээлэл багатай байдаг. Тэдэнд технологийн

сайжруулалт, удирдлагын суурь мэдлэг, дадлага, санхүүгийн тайлагнал, санхүүгийн

бүтээгдэхүүний боловсрол шаардлагатай байна. Зээлийн мэдээллийн илүү боловсронгуй

тогтолцоо нь БЖДҮ-ийн зээлжих чадварын мэдээллийг сайжруулах бөгөөд зээлийн

үнэлгээний загварт суурилсан зээллэгийн технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг болно.

Ялангуяа хөдөө орон нутагт банкны зээл хязгаарагдмал байна. Хөдөө орон нутагт

банкны зээл хязгаарлагдмал байгаа хэд хэдэн шалтгаан байна. Үүнд: (i) хүн амын нягтшил

сийрэг байдгаас банкны уламжлалт аргыг ашиглан алслагдсан нутагт үйлчилгээг

үзүүлэхэд ашиггүй; (ii) хөдөө аж ахуйн зээлийн эрсдэлтэй байдал; (iii) жижиг аж ахуйн

нэгж\малчдын талаар санхүүгийн мэдээлэл дутмаг; (iv) хөдөө орон нутагт үл хөдлөх

хөрөнгийн барьцаа дутмаг.

1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг бэлтгэсэн ба санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөрийн багийн гишүүд болох Alexander

Pankov, Sonja Brajovic-Bratanovic, Colleen Mascenik, Sau Ngan Wong, Andrey Milyutin, Aurora Ferrari, Mazen Bouri, Huixia Chen нар чухал

хувь нэмэр оруулсэн.

Page 5: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

ДБ-ны санхүүжилттэй төслийн хүрээнд бичил санхүүгийн хөгжлийн сан байгуулж, банк

болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан хөдөөгийн өрхөд зээл олгож байна.

Гэвч бичил санхүүгийн сан нь ДБ-ны төслийн хүрээнээс гадна ямар ч эрх зүйн чадамжгүй

бөгөөд өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг учраас хөдөөгийн болон микро зээлийн

санхүүжилтийн дэмжлэгийг үргэлжлүүлэх боломжтой тул алсын хараагаар түүний зохион

байгуулалтын бүтцийг авч үзэх шаардлага байна. Үүнээс гадна ДБ-наас малын даатгалын

тогтолцоог боловсруулж, туршин 2012 оноос нийт орон даяар нэвтрүүлэхээр ажиллаж

байна.

БЖДҮ ихэвчлэн банкнаас л зээл авдаг байхад Банк бус санхүүгийн байгууллага

ялангуяа микро\бичил аж ахуйн нэгжид санхүүжилт олгоход үүрэг гүйцэтгэх болно.

ББСБ нь өөрийн зээлийн ихээхэн хэсгийг микро болон жижиг аж ахуйн нэгжид (70-80 хувь

орчим) зээлдэг. 2011 онд БЖДҮ-дэд олгосон нийт зээлийн 6-8 хувийг ББСБ олгосон болно.

Гэвч ББСБ зээлийн эх үүсвэрийн хувьд хязгаарагдмал юм. Тэд хадгаламж авдаггүй учраас

өөрийн хөрөнгийн хэмжээ болон банк, гадаадын санхүүгийн байгууллагаас зээл авахаас

хамаарна.

Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх нь хууль эрх зүй, зохицуулалт

болон хяналт шалгалтын хүрээ, санхүүгийн дэд бүтцийг бэхжүүлэхийг шаардана.

Хууль эрх зүй, зохицуулалт, хяналт шалгалтын хүрээг сайжруулах гол чиглэл бол: (i) урт

хугацаат зээлийн эх үүсвэрийг олох, өрсөлдөөнийг сайжруулахын тул гадаадын банк орж

ирэхийг дэмжих; (ii) лизинг, факторингын хууль эрх зүйн хүрээг бэхжүүлэх; (iii) ББСБ

болон ХЗХ-ын зохицуулалт болон хяналт шалгалтыг сайжруулж, тэдгээрийн эрсдэлтэй

уялдсан байдлаар зохицуулалт, хянлт шалгалтыг авах; (iv) хэрэглэгчдийн эрх ашиг,

санхүүгийн бичиг үсэг тайлалтын талаар бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүй,

зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх болно. Санхүүгийн дэд бүтцийг сайжруулах талаар

дараах хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Үүнд: (i) баталгаажсан арилжаа, зээлдэгчийн эрх,

төлбөрийн чадваргүй байдлын дэглэм; (ii) зээлийн тайлагналын тогтолцоо; (iiii) электрон

төлбөрийн хэрэгслийн дэд бүтэц. Үүнээс гадна ЖДҮ-ийг дэмжих засгийн газрын үр

дүнтэй бодлого чухал болно.

МБ-наас банкны тогтолцоонд урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэр дутагдаж

байгаа үед гадаадын банкыг оруулж ирэхийг дэмжих асуудлыг авч үзэх хэрэгтэй.

Гадаадын банкыг оруулахыг дэмжсэнээр урт хугацааны найдвартай санхүүжилтийн эх

үүсвэр, зээлийн эрсдэлийн үнэлгээний өндөр хөгжсөн систем, удирдлагын арга барил,

санхүүгийн нарийн олон бүтээгдэхүүнийг оруулж ирнэ.

Монголын санхүүгийн дэд бүтэц хөгжөөгүйгээс шалтгаалан ЖДҮ-ийн хувьд лизинг,

факторинг чухал эх үүсвэр болж чадах боловч тэд бараг хөгжөөгүй байна. Монголд

лизинг маш хязгаарлагдмал хэрэглээтэй байгаа бол факторинг хөгжөөгүй байна. Лизингийн

салбарыг хөгжүүлэхийн тулд татварын хөнгөлөлт үзүүлж болох юм. Үүнээс гадна авлагыг

хуваарилах гэрээний хууль эрх зүйн зохистой хүрээг хангаж өгснөөр факторингийн

хөгжлийг хөхүүлэх болно.

Санхүүгийн хүртээмжийг өргөжүүлэхэд ББСБ, ХЗХ мөн үүрэг гүйцэтгэж чадах бөгөөд

зохицуулалт, хяналт шалгалтын хүрээ эдгээр салбарын цаашдын өсөлтийг дэмжих

Page 6: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

хэрэгтэй. СЗХ нь ББСБ, ХЗХ-дод зохицуулалт, хяналт шалгалт хийх хязгаарлагдмал хүчин

чадалтай байна. СЗХ-ны ажил үүргийн нарийвчилсан үнэлгээг хийх хэрэгтэй юм. ББСБ-ын

цаашдын хөгжлийг дэмжих явдлыг хангахын тулд түүний зохицуулалтын хүрээний үнэлгээг

мөн хийх шаардлагатай байна. ББСБ, ХЗХ–ноос учруулж буй эрсдэлтэй дүйцүүлэн

зохицуулалт, хяналт шалгалтыг хийх ѐстой.

Санхүүгийн тогтолцоонд итгэх итгэлийг хангах, санхүүгийн оролцоог нэмэгдүүлэхэд

хэрэглэгчийн хамгаалалт, санхүүгийн бичиг үсэг тайлагнал бас амин чухал болно.

Монгол улсад санхүүгийн салбар эрчимтэйгээр хөгжиж, технологийн ололт нэвтэрч байгаа

нь хэрэглэгчид шинэ эрсдэлийг учруулж байгаа тул хэрэглэгчийн хамгаалалт, санхүүгийн

бичиг үсэг тайлагналт чухал асуудал болж байна. Санхүүгийн хэрэглэгчийн хамгаалалтын

бүтэц, зохион байгуулалтын хүрээ тодорхой бус байгаа тул хууль, дүрэм журманд

хэрэглэгчийн хамгаалалтын тусгайлсан заалтыг оруулж өгөх хэрэгтэй.

Баталгаажсан гүйлгээ нь олон төрлийн хөдлөх хөрөнгө, хязгаарлагдмал тооны үл

хөдлөх хөрөнгийг багтаадаг учраас баталгаажсан гүйлгээний орчин үеийн дэглэм нь

БЖДҮ-т зээл олгохыг дэмжинэ. Монгол улсад хөдлөх хөрөнгийн батлан даалтыг бүртгэх

стандарт практик байхгүй байна. Батлан даалтын хууль батлагдаагүй байгаа бөгөөд хөдлөх

хөрөнгийн төвлөрсөн бүртгэлийн тогтолцоо байхгүй байна. Баталгааны сонирхолыг буй

болгох, бүртгэх, сонирхолыг гүйцэтгэх, хөдлөх хөрөнгийн баталгааны төвлөрсөн электрон

бүртгэлийг байгуулж, зээлийн хүртээмжийг сайжруулах, баталгаажсан гүйлгээний зохистой

дэглэмийн ач холбогдлын талаар ойлголтыг буй болгох замаар хууль эрх зүйн орчинг

сайжруулах хэрэгтэй.

Зээлдэгчийн эрх, төлбөрийн чадваргүй дэглэм нь санхүүгийн сайн зуучлал,

тогтвортой байдлын суурь бөгөөд Монгол улсын эрх зүйн хүрээнд ихээхэн сул тал,

дутагдал байна. Найдвартай хуулийн болон шүүхийн тогтолцоо нь зээлдэгчээс гэрээг

гүйцэтгүүлэх, зээлийн барьцааг олж авахад зайлшгүй шаардлагатай юм. Хуулийн болон

шүүхийн үр дүнгүй үйл ажиллагаа нь зээлдэгчийн эрсдэлийг нэмэгдүүлж, барьцаагаа олж

авах үйл явцыг цаг алдсан, үнэтэй болгож байна. Үүний адил зээлдэгчийн зохистой буй

эрх нь зээллэгчээс санхүүгийн үүргээ биелүүлэх хөшүүргийг бууруулж болно. Иймд

эдгээр хүчин зүйлс санхүүгийн зуучлал багасч, зээлдэгч нарын санхүүжилтийн зардал

өндөр бүхий зах зээлийн үр ашиггүй байдлыг буй болгоно. Зээлдэгчийн хүчтэй эрх нь

санхүүгийн хүртээмжийг сайжруулахад тусалдаг.2 Монгол улсад шүүхийн шийдвэрийг

хэрэгжүүлэх нь амаргүй байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааг

болон дуудлага худалдааны үйл явцад асуудлууд гарч байна. Ирээдүйтэй боловч

бэрхшээлд орсон аж ахуйн нэгжийг албан бус байдлаар бүтцийн өөрчлөлтөнд оруулахыг

хөхүүлэн дэмждэггүй байна. Дампуурлын үйл явцыг бараг л ашигладаггүй ба зарах л үйл

явц явагддаг. Баталгаажсан зээлдэгчид тавих хандлага тодорхой бус байна. Үүнээс гадна

төлбөрийн чадваргүйн хэргийг шийдвэрлэх шүүхийн чадвар нь бас нэг саад болж байна.

Төлбөрийн чадваргүйн дэглэмийн талаар явагдаж буй өөрчлөлт шинэчлэлийг аль болох

түргэн хугацаанд хуулийг олон улсын стандартын түвшинд авч тавихаар дуусгах хэрэгтэй

байна.

2 Зээлдэгчийн хүчтэй эрхтэй орнуудад хувийн зээл. See Djankov, McLiesh and Shleifer (2007), Chong, Galindo,

and Micco (2004).

Page 7: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Зээлийн мэдээллийн тогтолцоо дөнгөж буй болж буй шатандаа байна. МБ-наас

зээлийн улсын бүртгэлийг 2000 оноос ажиллуулж байна. Саяхан зээлийн мэдээллийн

баазыг өргөжүүлж, мэдээлэл цуглуулалт, тайлагналтыг сайжруулсан байна. Бүртгэлд одоо

бүх зээллэгчийн мэдээлэл орсон байна. Зээлийн мэдээллийн хууль 2011 оны эцэст

батлагдсан. Арилжааны банкнуудаас зээлийн мэдээллийн хувийн албадыг байгуулсан

боловч үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Мэдээллийн эзний эрх, маргааныг шийдвэрлэх

механизм гэснийг оролцуулан зээлийн мэдээллийн хувийн албадын үйл ажиллагааг

чиглүүлэх журмыг боловсруулах хэрэгтэй байна.

Гар утсан банк зэрэг шинэ технологи нь хөдөө орон нутагт гүнзгийрүүлэлтийг

нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа бөгөөд түүний өсөлтийг хөхүүлэн дэмжих

хэрэгтэй юм. Гар утсан болон интернэт банк зэрэг шинэ технологи маш хурдацтай өсч

байна. Гар утас ашиглагч нарын тоо хурдацтай өсч байгаа нь гар утсан банк өсөхөд нөлөөлж

байна. Энэ технологи хөдөө орон нутагт банкны үйлчилгээг хүргэх бэрхшээлийг даван

туулах боломжийг олгож байна. Сүүлийн жилүүдэд МБ шинэ технологи ашиглахыг

хөхүүлэн дэмжиж ирсэн. Жишээлбэл, 2010 онд электрон төлбөрийн хэрэгслийн үндэсний

платформыг байгуулах замаар зээлийн болон хадгаламжийн картын ашиглалтыг дэмжихэд

идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. МБ хөдөө орон нутагт картын ашиглалтанд зориулсан

шаардлагатай дэд бүтцийг нэмэгдүүлэх үндэсний платформыг өргөжүүлэхээр төлөвлөж

байгаа ба үндэсний чипт суурилсан зээлийн картыг нэвтрүүлж эхлээд байна. Гар утсан

банкны цаашдын өсөлтийг интернэт болон гар утсан банкны үйлчилгээний үндэсний

платформыг байгуулах замаар хөхүүлэн дэмжих хэрэгтэй байна.

Засгийн газраас ЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжийг дэмжсэн зарим санаачлагыг авч

хэрэгжүүлээд байгаа ч энэ хүчин чармайлт зах зээлд гажуудал үүсгэх, тогтвортой

байдлын асуудлыг тавихад хүргэнэ. Засгийн газрын санаачлагад арилжааны банк, орон

нутгийн засаг захиргаагаар дамжуулан хөнгөлөлттэй зээлийг ЖДҮ-д өгөх, зээлийн батлан

даалтын санг байгуулах явдал орж байна. Татаастай зээл нь ЖДҮ-ийн санхүүжилтийг

хангахад гарсан зах зээлийн алдааг засах хүчин чармайлтыг төлөөлж байгаа ч энэ зах зээлд

гажуудал үүсэх, тогтвортой байдлын асуудлыг босгож байна. Төрөөс бага зардлаар,

санхүүгийн байгууллагуудтай эрсдэлийг хуваалцах арга замаар зах зээлд суурилсан

механизмыг нэвтрүүлэх асуудлыг авч үзэх хэрэгтэй. Зээлийн батлан даалтын сан нь ЖДҮ-д

зээлийг үр дүнтэй хуваарилахыг дэмжих боломж боловч зорилтот үр шимийг хүртэгчээ

тодорхойлох, засгийн газраас хэсэгчилсэн батлан даалт гаргах, цөөн нэр төрлийн

бүтээгдхүүнийг тодорхойлох, дээд хязгаарыг тогтоох зэрэг зээлийн хэсэгчилсэн батлан

даалтын сайн зарчмыг дагах хэрэгтэй юм. Улсаас санхүүжилттэй бүх хөтөлбөрийг

болгоомжтой боловсруулж, тэдгээрийн үр дүнтэй байдлыг нарийн үнэлэх ѐстой.

Энэхүү техникийн тэмдэглэлийн зорилго нь Монгол улсын санхүүгийн хүртээмж

ялангуяа БЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийн түвшинг үнэлэх, хүртээмжийг

сайжруулахад учирч буй саадыг тодорхойлох, эдгээр саадыг даван туулах зөвлөмжийг

өгөхөд оршино. Техникийн тэмдэглэл дараах бүлгүүдээс бүрдэнэ. Бүлэг I макроэдийн

засгийн орчны ерөнхий байдал, Бүлэг II Монгол улсын санхүүгийн хүртээмжийн байдлыг

өгүүлнэ. Санхүүгийн бүтээгдэхүүн, зах зээлийн хэсгүүдийг Бүлэг III тайлбарлана. Бүлэг IV

санхүүгийн үйлчилгээний нийлүүлэлтийг зах зээлийн гол тоглогчдоор авч үзнэ. Бүлэг V аж

ахуйн нэгжийн санхүүгийн хүртээмжийн талаарх компанийн байр суурийн үнэлгээний аж

Page 8: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

ахуйн нэгжийн судалгааны үр дүнд суурилан санхүүгийн үйлчилгээний хэрэгцээг авч үзэн

БЖДҮ-ийн санхүүгийн нөхцөлийн шинжилгээ хийнэ. Бүлэг VI санхүүгийн хүртээмжийн

хууль эрх зүйн, зохицуулалт, хяналт шалгалтын хүрээ, дэд бүтцэнд саад болж буй хүчин

зүйлийг судална. Бүлэг VII санхүүгийн хүртээмжийн талаарх засгийн газрын гол

хөтөлбөрийг өгүүлнэ. Бүлэг VIII санхүүгийн хүртээмжинд саад болох хүчин зүйлийг даван

туулах бодлогын зөвлөмжийг өгнө. Хүснэгт 1 шинжилгээний гол дүгнэлтүүд болон

бодлогын зөвлөмжийг тайлбарлана.

Хүснэгт 1. Бодлогын зөвлөмж

Зөвлөмж Ач

холбогд

лын

эрэмбэ3

САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА, АРГА ХЭРЭГСЛИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ЗОХИЦУУЛАЛТ,

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХҮРЭЭ

Өрсөлдөөн

Урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэрийг оруулж ирэх, өрсөлдөөнийг

нэмэгдүүлэх, улмаар зээллэгчийн санхүүгийн нөхцөлийг сайжруулахын тулд

зах зээлд гадаадын банкыг оруулж ирэх явдлыг хөхүүлэхийг авч үзэх.

УХ

Лизинг, Факторинг

Лизингийн хуульд өөрчлөлт оруулж, лизингийн гүйлгээнд татварын хөнгөлөлт

үзүүлэх эсэхийг авч үзэх. Санхүүгийн арга хэрэгсэл болсон лизингийн ашиг

тусыг ойлгуулах хөтөлбөр буй болгох хэрэгтэй.

ДХ

Факторинг хөгжүүлэх үүднээс авлагыг хуваарилсан гэрээний хууль эрх зүйн

хүрээг авч үзэх. Факторингийн талаар ЖДҮ, санхүүгийн байгууллагын

ажилтнуудад техник туслалцаа үзүүлэх хэрэгтэй.

ДХ

ББСБ, ХЗХ-ын зохицуулалт, хяналт шалгалтын хүрээ

СЗХ-ны ажил, үүргийн нарийвчилсан үнэлгээг хийх. Үүнд: (i) бүтэц зохион

байгуулалтыг уялдуулах; (ii) ажилтнуудын хэрэгцээний үнэлгээ; (iii) сургалтын

хэрэгцээний үнэлгээ; (iv) МТ-н бүтэц, бааз суурь, харилцан холболт, програм

хангамжын арга хэрэгслүүд өөрсдийн үүргийг үр дүнтэй гүйцэтгэх хэрэгтэй.

БХ

Зохицуулалт, хяналт шалгалтын чанарыг сайжруулах бөгөөд ББСБ, ХЗХ-ноос

учруулж буй эрсдэлтэй дүйцэхүйцээр зохицуулалт, хяналт шалгалтыг хийх.

БХ

ББСБ-ын салбарын өсөлтөнд нөлөөлөх явдлыг хангах хууль эрх зүйн хүрээний

үнэлгээг хийх.

ДХ

Хэрэглэгчийн хамгаалалт, санхүүгийн бичиг үсэг тайлалт

Монгол улсын санхүүгийн хэрэглэгчийн хамгаалалтын бүтэц, зохион

байгуулалтын хүрээг тодорхойлох

ДХ

Дараах зорилгоор санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хууль эрх зүй,

зохицуулалтын хүрээг сайжруулах.Үүнд: (i) шударга бус буюу хууран мэхлэх

үйл ажиллагаанаас хамгаалах, (ii) Хэрэглэгчид санхүүгийн бүтээгдэхүүнийг

ДХ

3 БХ- богино хугацаа- 0-6сард гүйцэтгэх арга хэмжээ. ДХ- дунд хугацаа- 6 сараас -1 жил, УХ- урт хугацаа-

1+ жилийг тэмдэглэнэy.

Page 9: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

хялбархан харьцуулах боломжийг олгохын тулд бүтээгдэхүүн, түүний үнэ

тогтооход шаардлагыг энгийн хэлээр тавьж, нийтлэн ил тод болгохыг

сайжруулах; (iii) хэрэглэгчийн гомдол, маргааныг шийдвэрлэх үр дүнтэй,

шударга механизмыг буй болгох.

САНХҮҮГИЙН ДЭД БҮТЭЦ

Баталгаажсан гүйлгээ, зээлдэгчийн эрх, төлбөрийн чадваргүйн дэглэм

Баталгаажсан гүйлгээний хууль эрх зүй, зохицуулалтын хүрээг сайжруулах. ДХ

Орчин үеийн барьцааны бүртгэлийг байгуулах ДХ

Бүртгэлийн шинэ хууль эрх зүй, зохицуулалтыг мөрдөх, бүртгэлийг ашиглах

талаар холбогдох сонирхолын талуудад сургалт, ойлголт өгөх.

ДХ

Олон улсын стандарттай уялдуулан төлбөрийн чадваргүйн хуулийг өөрчлөх. БХ

Компани бус ЖДҮ-ийн хувьд төлбөрийн чадваргүйн хуулийн агуулгыг

тайлбарлах, өргөжүүлэх.

БХ

Арилжааны асуудлыг шийдвэрлэх шүүхийн чадварыг бэхжүүлж, арилжааны

шүүхийг байгуулах асуудлыг судлах.

ДХ

Зээлийн мэдээллийн систем

Зээлийн мэдээллийн хувийн албадын үйл ажиллагааг эхлүүлэх лиценз, журмыг

гаргах.

БХ

Зээлийн мэдээллийн хувийн албадад хяналт шалгалт хийх МБ-ны үйл

ажиллагааг боловсруулах.

БХ

Үнэн зөв мэдээлэл агуулж байх эрхийг хамгаалсан хууль эрх зүйн болон

зохицуулалтын хүрээг боловсруулж, маргааныг шийдвэрлэх үр дүнтэй

механизмыг байгуулах хэрэгтэй.

MT

Зээлийн мэдээллийг хуваалцах талаарх ойлголтыг сайжруулах сургалтын

хөтөлбөр үйлчлүүлэгч нарт шаардлагатай байна.

MT

Электрон төлбөрийн хэрэгсэл

Хоорондын холболт, үйлчилгээний хүргэлтийг сайжруулах, гар утсан банкыг

ашиглах, засвар үйлчилгээ хийх зардлыг бууруулах, үйлчлүүлэгчийн аюулгүй

байдлыг сайжруулах үндэсний платформыг бий болгох

MT

ЖДҮ-ИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨТӨЛБӨР

ЖДҮ-ийн хөгжил, түүний дотор ЖДҮ-ийн санхүүжилтийн талаар дунд

хугацааны стратеги боловсруулах.

БХ

Санхүүгийн байгууллагатай эрсдэл хуваалцах, зээлийн үр дүнтэй

хуваарилалтыг дэмжих өртөг багатай зах зээлд суурилсан механизмыг авч үзэх

БХ

Зээлийн батлан даалтын сангийн найдвартай, нэмэлт үйлчилгээг үзүүлэх, бүтэц

зохион байгуулалтын зохистой чадавхтай байхыг тус тус хангасан

зохицуулалтыг хүрээг буй болгох.

БХ

Банкны Холбоо, бизнесийн ассоциаци, эсвэл ТББ-аар дамжуулан ЖДҮ-дэд

технологийн сайжруулалт, зохион байгуулалт удирдлагын суурь дадлага,

санхүүгийн тайлан, санхүүгийн бүтээгдэхүүний талаар сургалт явуулах.

Хандивлагчдын хөтөлбөр ЖДҮ-ийн сургалтыг дэмжиж болно.

MT

Page 10: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

I. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН

1. Монгол улс эдийн засгийн урт хугацааны өндөр өсөлтийн зам дээр зогсч

байна. Азийн хамгийн том зэсийн уурхай, дэлхийн хамгийн том коксжсон нүүрсний

уурхай зэрэг уул уурхайн томоохон төслийн хөрөнгө оруулалт болон Азийн зах зээлд

ойрхон байгаа завшаанаар энэ өсөлт буй болохоор байна. Монгол улсын ДНБ-ний бодит

өсөлт 2011-2013 онд дундачаар 16 хувьд хүрч дараагийн жилүүдэд улам цаашид

эрчимжих тооцоо байна.

2. Монгол улсын эдийн засгийн эрчимтэй өсөлт нь хүн амын бүтцийн

өөрчлөлтөнд нөлөөлж байна. Хөдөөгийн тэр дотроо нүүдэлч малчид 47 хувийн өндөр

хувийг эзэлж байгаа ч олон иргэд нийслэл хот руу боломж хайн нүүдэллэн ирснээр

Улаанбаатар хотын хүн амын тоо 2000 оноос хойш хоѐр дахин өсөөд байна. Бүс нутгийн

улс орнууд болон хуучин коммунист орнуудтай харьцуулахад Монголын хүн ам маш

залуу юм. Нийт хүн амын 70 хувь нь 35-аас доош насны залуучууд байна.

3. Төсвийн тэлэлтийн бодлого, дэлхийн зах зээл дээрх түүхийн эдийн үнийн

хэлбэлзэл, урсан орж ирж буй хөрөнгийн урсгалаас үүссэн хэт халалт нь эдийн

засгийн өсөлтийн ирээдүйг сүүдэртүүлж байна. Төсвийн зарлагын бодит өсөлт 2011 онд

50 хувь хүрсэн бол 2012 онд 32 хувиар өсгөхөөр төлөвлөгджээ. Бүтцийн хүчин зүйл болон

тэлэлтийн бодлогын улмаас 2011 онд хэрэглээний үнийн индекс 11.1 хувьд хүрч ойрын

болон дунд хугацаанд хоѐр оронтой тоонд байхаар байна. Инфляцийн байдлыг

хүндрүүлсэн импортын нефть, хүнс, уул уурхайн экспортоос хамаарсан бүтцийн улмаас

Монголын эдийн засаг үнийн болон ханшны өндөр хэлбэлзэлтэй байдаг шинж чанартай

юм.

4. 2007 оноос хойш санхүүгийн зуучлал эрчимтэй өсч байгаа боловч эдийн засаг

маш хэлбэлзэлтэй байж мөчлөгийн өсөлт-бууралт шинж чанарын толь болж байна.

Банкны салбарын хөрөнгийн хэмжээ 2011 оны эцэс гэхэд 2.4 тэрбум ам доллараас ₮7

тэрбум ам долларт хүрч 3 дахин өссөн боловч 2008-2009 оны хүнд хямралд өртсөн. 2009

оны сүүлчээс эдийн засгийн өсөлт сэргэж, хөрөнгийн урсгал ихэссэнээр зээлийн өсөлт

хурдацтай үедээ ороод байна.

5. Эдийн засгийн бололцоогоо бүрэн ашиглахын тулд Монгол улс үр дүнтэй,

тогтвортой санхүүгийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай. Энэ тогтолцоо нь

томоохон хэмжээний бөгөөд зах зээлийн тусгайлсан хэсгийг зууучлах чадвартай байх

ѐстой. Микро болон макро түвшний зохистой хяналт шалгалтын арга замаар банкны

салбарын тогтвортой байдлыг хангаж эрсдэл бөөгнөрөхөөс сэргийлэх явдал нь банкны

салбар, санхүүгийн хүртээмжийн тогтвортой хөгжлийн урьдчилсан нөхцөл болно. Төсөв,

мөнгө, ханшны уялдаатай зөв бодлогоор дамжуулан макро эдийн засгийн тогтвортой

орчинг буй болгож чадах нь төрийн чадавхаас мөн хамаарна.

II. САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

6. Сүүлийн жилүүдэд санхүүгийн зуучлал үлэмж эрчимтэй хөгжиж байна.

Хямралын улмаас банкууд 2008 онд зээл олгохоо бүрэн зогсоож байсныг үл тооцвол 2006-

2008 оны үед банкны зээл дундачаар 47 хувь өссөн байна. 2009 оны сүүлээс эдийн засаг

Page 11: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

хүчтэй сэргэхийн хамт зээлийн өсөлт эхэлж, 2011 онд зээлийн хэмжээ 70 хувиас илүү

өслөө. Хямралын дараа хадгаламж ч өсч 2009 онд 26 хувь, 2010 болон 2011 онд дундачаар

53 хувь өссөн байна.

7. Монгол улсын зээл болон хадгаламжийн гүизгийрүүлэлт Зүүн Ази, Номхон

далайн бүсийн онуудын дундачийн орчим байна. 2010 оны эцэст хувийн салбарт

олгосон зээлийн хэмжээ ДНБ-ний 49 хувь, хадгаламж ДНБ-ний 60 хувийг эзэлж байна.

Энэ үзүүлэлтүүд Ази, Номхон далайн бүсийн хувьд 52 болон 63 хувь тус тус юм. Улс

орнуудын бүтцийн хүчин зүйлийг хянадаг санхүүгийн үзүүлэлтийн хэрэгсэл болох

“Finstats”4 -н тооцоолсноор 2006 оноос хойш хувийн салбарт олгосон зээлийн ДНБ-д эзлэх

хувь төвийн утгаас өндөр байгаа боловч 75 хувиас бага байгаа нь (Зураг 5) зээлийн

цаашдын өсөлтийн боломжийг харуулж байна. Хадгаламжийн гүнзгийрүүлэлтийн хувьд

ДНБ-д эзлэх хадгаламжийн хувь 2009 онд хүлээгдэж буй 75 хувийн орчим байснаа 2010

онд давж гарсан (Зураг 1).

Зураг 1. ДНБ-д зээл, хадгаламжийн эзлэх хувь болон статистикийн харьцуулалт, 2010

Эх сурвалж: Finstats 2010

8. Монголчуудын ихэнх нь (78 хувь) албан ѐсны санхүүгийн байгууллагад

хувийн данстай, хүн амын 25 хувь нь санхүүгийн байгууллагаас зээл авсан буюу

тэдгээрт хадгаламжтай байна. Бусад улсуудтай харьцуулахад Монгол улсын хүн амын

томоохон хувь нь албан ѐсны санхүүгийн байгууллагаас зээл авсан байна (Зураг 2). Нийт

хүн амын хагасаас илүү нь засгийн газраас авах төлбөрөө өөрийн дансаар, гуравны нэг нь

бизнесийн зориулалтаар, 37-40 хувь нь гадаад шилжүүлгээ, гуравны нэг хувь нь цалингаа

4 Finstats нь Монгол улсыг 25, 75 хувийн дундачтай байх бусад оронтой харьцуулсан. Харьцуулсан хүчин

зүйлст нь тухайн орны бүтцийн шинж тэмдгүүд тухайлбал эдийн засгийн өсөлтөө хянах, хүн ам, хүн амын

бодлого зэрэг орно.

020406080

100120140160180

Deposits/GDP

0

20

40

60

80

100

120

140

Credit to private sector/GDP

0

10

20

30

40

50

60

2006 2007 2008 2009 2010

Deposit/GDP

Mongolia Expected 25th percentile

Expected median Expected 75th percentile

0

10

20

30

40

50

60

2006 2007 2008 2009 2010

Credit to private sector/GDP

Mongolia Expected 25th percentile

Expected median Expected 75th percentile

Page 12: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

дансаараа авдаг байна. Зээллэгийн хувьд хүн амын 16 хувь гэр бүл болон нөхдөөсөө, 5

хувь хувийн зээлдэгчээс, 4 хувь нь ажил олгогчоосоо зээл авсан байна.

Зураг 2. Санхүүгийн байгуулагаас зээл авсан болон хадгаламжтай хүн амын хувь, 2011

Эх сурвалж: Global Findex Database, 2011

9. Хүн амд ногдох санхүүгийн байгууллагын салбараар хэмжихэд Монголд

санхүүгийн үйлчилгээний хүртээмж харьцангуй өндөр байна. Монгол улс санхүүгийн

байгууллагын салбарын тархалтаараа дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт буюу 100,000 хүнд

ногдох салбарын тоо 54 болж байгаа ба уг үзүүлэлт Солонгост 12, Вьетнам болон Орост 3,

Ажербайжанд 10 байна. Гэхдээ өргөн уудам газар нутагтай учраас санхүүгийн

байгууллагын салбарын байршлаар санхүүгийн хүртээмжийг тооцоход дэлхийн хамгийн

бага орнуудын нэг байна. Нэг мянган кв. км-т ногдох салбарын тоо 0.67 байна (Зураг

Зураг 3). Хүн амын нягтшил сийрэг учраас уламжлалт банкны үйлчилгээг томоохон

хотуудаас гадагш хүргэхэд өртөг зардал өндөртэй байдаг. Монгол улсад 1,300 орчим

банкны салбар байна. Нийт банкны байгууллагын салбаруудын 75-аас илүү хувийг Хаан

банк, Хадгаламжийн банк эзэмшиж, хөдөө орон нутагт хамгийн олон салбартай байна.

Банкны салбаруудын ихэнх нь Улаанбаатар хотод оршино.5

Зураг 3. Салбарын тархалт

Эх сурвалж: CGAP 2011

5 Хаан банк 500 салбартай, түүний 81 Улаанбаатар хотод байрладаг бол Хадгаламжийн банк 495 салбартай,

түүний 67 Улаанбаатар хотод байрлаж байна.

0

5

10

15

20

25

30 Loan from a FI

0

5

10

15

20

25

30

35

40

45

50Saved at a FI

0 10 20 30 40 50 60

RussiaKazakhstan

VietnamKyrgyz Republic

IndonesiaAzerbaijan

MalaysiaKorea

Mongolia

Branches per hundred thousand adults

0 10 20 30 40 50 60

KazakhstanRussia

MongoliaKyrgyz Republic

VietnamMalaysia

IndonesiaAzerbaijan

Korea

Branches per thousand km2

Page 13: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

10. Зээл, хадгаламжийн гүнзгийрэлт бас өндөр байна. . Насанд хүрсэн 1000 хүн

тутамд 260 банкны данс ногдож байгаа ба Индонезид 197, Камбожид 27 тус тус ногдож

байна. Насанд хүрсэн 1000 хүн тутамд 2000 хадгаламжийн данс ногдож байгаа бол

Индонезид 504, Ажербайженд 678 тус тус ногдож байна (Зураг Зураг 4). Харьцуулахуйц

улсуудыг бодвол хадгаламжийн гүнзгийрэлт өндөр байна.

Зураг 4. Зээлийн болон хадгаламжийн гүнзгийрэлт

Эх сурвалж: CGAP Санхүүгийн Хүртээмж 2010

11. Электрон төлбөрийн дэд бүтэц эрчимтэй хурдацтай хөгжиж байгаа ч

Улаанбаатар хотоос гадагш хангалтгүй байна. 2011 оны дунд гэхэд карттай иргэдийн

тоо 2.2 саяд хүрч (хүн амын 80-иас илүү хувь), тэдгээрийн дөрөвний нэг нь идэвхтэй

ашиглагчид байна. Дэд бүтэц хот суурин газарт л байна. Монгол улсад зөвхөн 410 ATM

буюу бэлэн мөнгөний машин байгаа нь насанд хүрсэн 100,000 хүнд 15, 1000 кв км талбай

бүрт 0.2 ногдож байна. ATM-н 28 хувь, карт уншигчын 19 хувь нь Улаанбаатар хотоос

гадагш байрлаж байна.6 Хотын хүн амын 70 орчим хувь нь бэлэн мөнгөө ATM ашиглан

авч байхад хөдөөд энэ үзүүлэлт зөвхөн 30 хувьтай байна. Гар утас болон интернет банк

гэсэн шинэ технологи маш хурдацтай хөгжиж байна. Ялангуяа гар утас хэрэглэгчдийн тоо

өсч байгаагийн улмаас гар утсан банк дэлгэрч байна. Энэ технологи хөдөө орон нутагт

банкны гүнзгийрэлт явагдах боломжийг олгож байна.

12. Монгол улсын санхүүгийн зуучлал Зүүн Ази, Номхон далайн орнуудын дундач

түвшинд байгаа боловч аж ахуйн нэгжийн дунд хийсэн асуулга болон санхүүгийн

салбарын тоглогчид хэлэхдээ аж ахуйн нэгж түүний дотор БЖДҮ-ийн хувьд тулгарч

буй гол бэрхшээл нь санхүүгийн хүртээмж юм. Дэлхийн банкнаас явуулсан аж ахуйн

нэгжийн асуулгаар7 пүүсийн хувьд тулгарч буй хамгийн чухал 10 бэрхшээлийн нэг нь

санхүүгийн хүртээмж болж байна. Монголын нийт пүүсүүдийн 30-аас илүү хувь нь үйл

ажиллагаандаа саад болж буй хамгийн том бэрхшээл бол санхүүгийн хүртээмж гэж

хариулжээ (Зүүн Ази, Номхон далайн бүсийн дундач болох 17 хувиас өндөр байна).

Ялангуяа БЖДҮ-ийн хувьд санхүүгийн хүртээмж хязгаарлагдмал байгаа нь тэд өндөр

инфляци, ханшны байнгын хэлбэлзэл бүхийн макро эдийн засгийн тогтворгүй байдалд

мэдрэмтгий байдаг шинж чанартай холбоотой болно. МБ-ны саяхны судалгаагаар ЖДҮ-

6 Карт уншигч машинаас гадна хөдөө орон нутагт Банкны үйлчилгээ үзүүлэгч терминалууд нэлээдгүй байна

7 http://www.enterprisesurveys.org/

0 500 1,000 1,500 2,000 2,500 3,000

Kyrgyz Republic

Indonesia

Azerbaijan

Thailand

Malaysia

Mongolia

Deposit accounts per 1,000 adults

0 200 400 600 800 1,000

Kyrgyz Republic

Indonesia

Mongolia

Thailand

Malaysia

Loan accounts per 1,000 adults

Page 14: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

ийн бизнесийн үйл ажиллагааг чөдөрлөж буй гол хүчин зүйлд макро эдийн засгийн

тааламжгүй байдал, санхүүгийн орчин орсон байна. Хамгийн саад болж буй хүчин зүйл

бол зээлийн өндөр хүү, хөрөнгө оруулалтын шаардлагыг хангахгүй богино хугацаат зээл,

зээлийн бага хэмжээ, үл хөдлөх хөрөнгийн барьцаа гаргах шаардлага болно.

Зураг 5. Санхүүгийн хүртээмжийг саад бологч гэж тодорхойлсон пүүсийн эзлэх хувь

Эх сурвалж: Аж ахуйн нэгжийн судалгаа, 2009

III. САНХҮҮГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ЗАХ ЗЭЭЛИЙН БҮЛЭГ

13. Монгол улсад байгаа санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээ өргөн

байна. Зээлийн бүтээгдэхүүнд хэрэглээний зээл, бизнесийн зээл, банкны овердрафт,

зээлийн шугам орно. Хадгаламжийн бүтээгдэхүүнд хадгаламжийн болон харилцах данс

орно. Банкнаас хадгаламжийн карт, зээлийн карт, гар утсан банкаар үйлчлүүлэх, интернэт

банкаар үйлчлүүлэх, электрон шилжүүлэг, аккредитив, худалдааны санхүүжилт,

санхүүгийн лизинг гэсэн үйлчилгээг бас санал болгоно.

A. Зээл, хадгаламжийн бүтээгдэхүүн

14. Зээлийн бүтээгдэхүүнийг банк, ББСБ, гишүүддээ зориулан ХЗХ санал

болгодог. Хэрэглэгч нарт зориулан хадгаламжаар баталгаажсан зээл, тэтгэврийн зээл,

цалингийн зээл, машины зээл, орон сууц тохижуулах зээл, гэр ахуйн хэрэгслийн зээл, гэр

бүлд зориулсан зээл, овердрафт зээл, оюутны зээл, байрны зээл зэрэг зээлийн

бүтээгдэхүүн байна. Бизнесийн зээлд хөрөнгө оруулалтын зээл, эргэлтийн хөрөнгийн зээл,

тоног төхөөрөмжийн зээл, яаралтай бичил зээл, зээлийн шугам, худалдааны зээл орно.

Зарим банк малчдын зээл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зээл, импортын зээл (импортын

татвар, хураамж, тээврийн зардлын санхүүжилт) бас санал болгодог. 2011 оны эцэст

600,000 зээлдэгч байсан байна.

15. Сүүлийн арван жилд Монгол улсад бичил санхүү өндөр өсөлттэйгээр хөгжиж

ирсэн. Зах зээлийн тоглогч нар микро болон ЖДҮ-ийн зах зээлийн бүлгийг ялгахгүй

0

10

20

30

40

50

60

Proportion of firms that identify access to finance as a constraint

biggest obstacle major constraint

0

20

40

60

80

100

Proportion of firms with finance products

loan/line of credit checking/savings account

Page 15: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

учраас микро\бичил санхүүжилтийн нийт хэмжээг хэмжихэд хэцүү байдаг.8 Хаан банк,

Хасбанк гэсэн микро зээл дээр ноѐрхогч банкууд бичил санхүүгийн гол тоглогчид юм.

ББСБ бичил санхүүжилт олгодог боловч тэд жижиг, хөгжил султай байна. Ихэнх бичил

зээл нь иргэний барьцаат, жилээс бага хугацаатай болно. Бичил санхүүгийн талаар

тусгайлсан хууль зүй, зохицуулалтын механизм байхгүйгээс гадна бичил санхүүгийн

салбарыг хөгжүүлэх тусгайлсан үндэсний бодлого мөн байхгүй.

16. Бөөнийн зээлийн сан болсон бичил санхүүгийн хөгжлийн сан нь бичил

санхүүгийн дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Бичил санхүүгийн

хөгжлийн сан нь ДБ-ны санхүүжилттэй тогтвортой амьжиргааны хөгжлийн төслийн

хүрээнд байгуулагдаж, амьжиргааны эх үүсвэр, хөдөөгийн орлогыг нэмэгдүүлэх

зориулалтаар хөдөөгийн өрхөд дамжуулан зээл олгох оролцогч санхүүгийн байгууллагад

(11 арилжааны банк, 17 ББСБ) зээл олгодог. Бичил санхүүгийн хөгжлийн сан 2003 оны 3

дугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн.9 2011 оны эцсийн байдаар, ₮63 тэрбум (45 сая ам

доллар)-ийн зээлийг 120,000 дамжуулан зээллэгч нарт олгоод байна. Дамжуулан

зээллэгийн дээд хэмжээ ₮15 сая (10,000 ам доллар), доод хэмжээ ₮30,000 (20 ам доллар)

юм. Дамжуулан зээллэгийн дундач хэмжээ ₮1.4 сая (1,000 ам доллар), зээлийн сарын

дундач хүү 2 хувь байна. Ихэнх зээлийг (90 гаруй хувь) орлого нэмэгдүүлэх зориулалтаар

авсан байна.10

17. Бичил санхүүгийн хөгжлийн сан өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг бөгөөд ДБ-ны

төслөөс өөр хуулийн статус байхгүй. Нэгэнт ДБ-ны төслийн хүрээнд ажиллаж байгаа

учраас сангийн цаашдын бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэж байгаа болно.

Сангийн үйл ажиллагааны зардлыг оролцогч санхүүгийн байгууллагад дамжуулан зээлсэн

зээлийн орлогоос санхүүжүүлдэг. Сан нь хөдөөгийн жижиг зээлийн санхүүжилтийн бас

нэг эх үүсвэр болж байгаа тул уг сангийн цаашдын үйл ажиллагааны талаар төрөөс

шийдвэр гаргах хэрэгтэй юм. Ингэснээр уг сан банк, ББСБ-д дамжуулан зээллэгийг

үргэлжүүлэн олгох боломжтой болно.

18. Хадгаламжийн бүтээгдэхүүний зах зээл нь 1.9 сая хадгаламж эзэмшигч бүхий

сайн гүнзгийрсэн зах зээл юм. Банк, ХЗХ нь хадгаламжийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг.

Хадгаламжийн бүтээгдэхүүнд хувийн эсвэл бизнесийн харилцах данс, хадгаламжийн данс,

хугацаат хадгаламж, хадгаламжийн сертификат, тэтгэврийн данс, цалингийн данс орно.

B. Лизинг болон ДЗ М факторинг

19. Монгол улсад лизингийн хөгжил сул хэвээр байгаа ба түүний гүнзгийрэлтийн

түвшин11 2-3 хувь болно. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн

8 Xac Bank болон зарим нэг ББСБ өөрсдийгөө бичил санхүүжилтээр дагнасан байгууллага гэж маркетинг

хийдэг.

9 Зарим байгууллагууд (МБ, СЯ СЗХ зэргийг оролцуулан)-ын төлөөлөл орсон бичил санхүүгийн хөгжлийн

хороо бичил хөгжлийн санг удирддаг.

10 Бичил хөгжлийн сан нь зээлээс гадна хөдөөгийн иргэд, санхүүгийн хувийн байгууллагын ажилтнуудад

санхүүгийн бичиг үсэг тайлагналыг нэмэгдүүлэхээр сургалт явуулдаг.

11 Жилийн лизингийн хэмжээг үндсэн хөрөнгийн нийт хуримтлалд харьцуулсаныг лизингийн

гүнзгийрэлтийн хувь гэнэ.

Page 16: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

хоршоод лизингийн үйлчилгээ үзүүлдэг. ЖДҮ-ийн хувьд лизинг нь хөрөнгө оруулалтын

санхүүжилтийн чухал эх үүсвэр болох боломжтой байна. Учир нь лизинг ЖДҮ-ийн

зээлийн түүх эсвэл барьцаа гаргах чадварт бус бизнесийн үйл ажиллагаанаас мөнгөн

урсгал үүсгэх чадварт суурилдаг. Лизингийн хууль 2006 онд батлагдан санхүүгийн

лизингийн тодорхойлолтыг өгсөн боловч салбар хараахан хөгжиж чадаагүй байна.

Лизингийн салбарын хөгжилд тулгарч буй гол саад бол: (i) банкууд лизингийн

бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэр байхгүй; (ii)

Зээлийг бодвол лизингийн хүү өндөр учраас ЖДҮ-ийн хувьд үнэтэй; (iii) Санхүүгийн

лизингийн үйлчилгээний талаар ойлголт дутмаг; (iv) Бараа импортоор авсан байдаг тул

нийлүүлэгч нартай холбоо тогтооход төвөгтэй байдал зэрэг болно.

20. Лизингийн санхүүжилт олгодог лизингийн компаниудыг зохицуулсан

зохицуулалт байхгүй, хяналт шалгалт хийгдэхгүй байна. Цаашдаа лизингийн хуульд

лицензлэх, санхүүгийн лизингийн зохицуулалтыг тодорхойлж өгч, уг салбарын

зохицуулалтын үүрэг хариуцлагыг зохицуулалтын байгууллагад хуваарилж өгсөн

хууль зүйн зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй юм.

21. Банк, ББСБ-ны хуулинд факторинг зөвшөөрсөн боловч Монгол улсад

факторинг байхгүй байна. Факторинг нь БЖДҮ-ийн хувьд ялангуяа гэрээний үүргийг

гүйцэтгэх орчин сул хөгжсөн нөхцөлд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн чухал эх

үүсвэр юм.12

Факторинг нь зээл болон бэлэн мөнгөө удирдах арга хэрэгслийг ЖДҮ-д

олгодог. Монгол улс электрон гарын үсгийн хуультай тул факторинг хөгжүүлэхэд давуу

тал болно.

C. Электрон төлбөрийн арга хэрэгсэл

22. МБ-наас банкны картын төлбөрийг гүйцэтгэх үндэсний платформыг

байгуулах замаар хадгаламжийн болон зээлийн картын хэрэглээг идэвхтэй дэмжсэн. МБ картын төлбөрийн хуулийн хүрээг 2009 онд баталсан. 2010 оны эхээр банк хоорондын

төлбөрийн картын төвлөрсөн сүлжээ Монгол банк, 9 банкны оролцоотой ажиллаж

эхэлсэн. 2011 оны дунд үе гэхэд банк хоорондын төлбөрийн картын үйлчилгээний сүлжээ

нь 410 ATM бэлэн мөнгөний машин, 4,956 POS машинууд 2,076 банкны үйлчилгээний цэг

ажиллуулж байсан (Хүснэгт 2).

23. Үндэсний платформын тусламжтайгаар банкны үйлчилгээний хүрээг

өргөжүүлж, хөдөө орон нутгийн иргэд, ЖДҮ-т хүргэх ажлыг эрчимжүүлсэн. 2011

оны дунд гэхэд Монгол улсад 2 сая орчим карт эзэмшигчид, тэдгээрийн дөрөвний нэг

нь идэвхтэй ашиглагч байлаа (Хүснэгт 2)13

. Нийт карт эзэмшигчид болон ашиглагчдын

25 орчим хувь нь хөдөө орон нутгийнх юм. Нийт хүн амын 60 орчим хувь хадгаламжийн

карт эзэмшиж байгаа нь харьцуулахуйц орнуудаас өндөр түвшин юм. Гэвч нийт хүн амын

зөвхөн 2 хувь зээлийн карт ашиглаж байна.

12

Факторинг гэдэг нь пүүсийн авлагын дансыг хүү, үйлчилгээний шимтгэл орсон хямдралтай үнээр

санхүүгийн байгууллага худалдаж авах юм.

13 МБ-наас хэлсэнчлэн 2009 оноос 2011 оны дунд хүртэлх хугацаанд гүйлгээний тоо 132% , гүйлгээний

хэмжээ 157% тус тус өссөн. 2011 оны эхний хагаст ₮1.6 их наядын хэмжээтэй 20.2 сая гүйлгээ хийгдсэнийг

бүртгэсэн байна.

Page 17: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Хүснэгт 2. Карт эзэмшигчд, Идэвхтэй ашиглагчид, Картын Машин, 2011 оны 6 сар

Карт

эзэмшигчид

Идэвхтэй

ашиглагчид

POS

terminals

POB

terminals ATM

Улаанбаатар 1,622,498 348,931 4,032 813 294

Улаанбаатараас

гадна 539,959 89,276 924 1,263 116

Үндэсний

хэмжээнд 2,162,457 474,205 4,956 2,076 410

Нийтэд

Улааанбаатараас

гаднахын эзлэх

хувь 25% 19% 19% 61% 28%

Эх сурвалж: МБ

Зураг 6. Нийт хүн амд хадгаламжийн карт эзэмшигчдийн эзлэх хувь, 2011

Эх сурвалж: Findex

24. Төрийн дэмжлэгтэйгээр орчин үеийн технологийг ашиглах явдал сүүлийн

жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Засгийн газрын е-Монгол хөтөлбөрийн хүрээнд

олсон амжилт нь банкны шинэ бүтээгдэхүүн, тэдгээрийг хүргэх сүлжээг хөгжүүлэх дэд

бүтцийг буй болгосон. 2010 оны эцэст шилэн кабелийн сүлжээ 21 аймгийн төв, 160

суманд хүрсэн. Мэдээлэл, технологийн газар шилэн кабелийн сүлжээг 140 суманд нэмж

хүргэх төлөвлөгөөтэй байна.

25. Гар утсан банкыг бага өртгөөр үйлчилгээ хүргэх хэрэгсэл гэж банкууд үзэн

нэн ялангуяа хөдөө орон нутаг болон алслагдсан газарт илүүтэйгээр ашиглаж байна.

Монгол улсын хүн амын сийрэг нягтралын улмаас гар утсан банк нь илүү хүртээмж, илүү

хурд, бага зардлын боломжийг олгосноороо илүү ирээдүйтэй бизнес болохоо харуулсан.

2011 оны сүүлч гэхэд гар утас эзэмшигчдийн тоо 2.75 саяд хүрч, гүнзгийрүүлэлтийн хувь

0

10

20

30

40

50

60

70

Page 18: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

98 хүрсэн.14

Улс даяар өргөн ашигладаг ч гэсэн гар утсан банкны үйлчилгээг алслагдсан

хөдөө орон нутгийн хэрэглэгч нарт илүүтэй чиглүүлж байна. Сүүлийн хоѐр жилд гар

утсан банкны үйлчилгээ гэрлийн хурдаар өсч, 9 банк болон нэлээд ББСБ гар утсан банкны

үйлчилгээ үзүүлж байна. Хас банк хамгийн том сүлжээ AMAR ажиллуулж байна. ББСБ

болох MobiFinance нь “гар утсан мөнгө” үйлчилгээг нэвтрүүлсэн ба ингэснээр

үйлчлүүлэгчид өөрсдийн гар утсын тусламжтайгаар гар утсан түрийвчтэй болсон.15

26. Интернэт банк шинэ хурдацтай дэлгэрч буй үйлчилгээ юм. Банкууд интернэт

банкны үйлчилгээг анх 2002 онд нэвтрүүлсэн боловч үйлчилгээг нэвтрүүлэх өртөг болон

төвөгтэй байдлын улмаас удаан нэвтэрсэн. Е-Монгол гэх мэт Засгийн газрын санаачлага

нь интернэтийн тухай ойлголт, түүний ашиглалтыг нэмэгдүүлсэн. Төвлөрсөн суурин

газруудад интернэтийн нэвтрэлт гүнзгий бөгөөд хөдөө орон нутаг хойноос нь гүйцэж

байна. 2011 оны эцэст интернэт идэвхтэй хэрэглэгчдийн тоо 390,000 хүрч, тэдгээрийн 10-

15 хувь буюу ихэнх ЖДҮ интернэт банкны үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Интернэт

банкны гол үйлчилгээ бол төлбөр хийх, данс шалгах, банк хоорондын болон олон улсын

шилжүүлэг хийх, зээлийн төлбөр, дансны хуулга шалгах болон хэвлэх, ханшны мэдээ авах

болон гүйлгээ хийх бусад үйлчилгээ юм.

IV. САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛ ТОГЛОГЧ НАР БОЛОН САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ

ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ

A. Санхүүгийн салбарын ерөнхий байдал

27. Санхүүгийн салбарт банкууд давамгайлж, санхүүгийн салбарын нийт

хөрөнгийн 96 хувийг эзэлж байна. Санхүүгийн салбарт 13 хувийн арилжааны банк, 1

төрийн нийтдээ 14 дотоодын арилжааны банк байна.16

Монгол улсад одоогоор үйл

ажиллагаа явуулж буй гадаадын банк байхгүй байна. МБ нь банкны хяналт шалгалтыг

явуулдаг. Санхүүгийн салбарын нийт хөрөнгийн маш бага хувийг (3.5 хувь ) ББСБ салбар

эзэмшдэг. ББС-гийн салбарт 17 даатгалын компани, 170 ХЗХ, 192 ББСБ17

, 88 үнэт цаасны

брокерийн компани ордог (Хүснэгт 3). Банк бус санхүүгийн салбарт СЗХ-нээс хяналт

шалгалт явуулдаг.

Хүснэгт 3. Санхүүгийн салбарын зах зээлд эзлэх хувь (нийт хөрөнгийн эзлэх хувь), 2011

Тоо

Хөрөнгө

(тэрбум

төгрөг) Эзлэх хувь

14

Үйлчлүүлэгч гар утсаа ашиглан банк дотроо данснаас дансанд (жишээлбэл, бараа үйлчилгээний төлбөр төлөх) шилжүүлэг хийх;

зөвшөөрсөн агентаар дамжуулан дансандаа бэлэн мөнгө хийх эсвэл бэлэн мөнгө авах, банкиндаа SMS мессеж явуулж гүйлгээ хийхээр

өөрийн дансандаа хандаж болно.

15 Гар утсаа ашиглан гар утсан түрийвчиндээ хандах, гар утасны нэг ижил систем ашигладаг бусад хэрэглэгчид мөнгө шилжүүлэх,

оролцогч худалдааны байгууллагаас бараа, үйлчилгээ худалдан авч болно.

16 Үүнээс гадна хадгаламж авдаггүй төрийн өмчийн Хөгжлийн банк 2011 онд байгуулагдан дэд бүтцийн том төслийг

санхүүжүүлэх, төрийн дэмжлэгтэй хөтөлбөр тухайлбал орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцох үүрэг хүлээж

байна

17 СЗХ-с тодорхойлсноор ББСБ нь бичил санхүүгийн байгууллага бөгөөд түүнд үнэт цаасны компани, даатгалын

компани эсвэл тэтгэврийн сан ордоггүй.

Page 19: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Банк 14 9223 96.4%

хувийн 13 8991 94.0%

Төрийн 1 232 2.4%

ББСБ 192 189 2.0%

ХЗХ 170 59 0.6%

Даатгалын компани 17 77 0.8%

Үнэт цаасны

компани 88 14 0.1%

Нийт санхүүгийн

салбар 481 9563 100.0%

Эх сурвал: МБ, СЗХ

B. Банкны санхүүгийн зуучлал

28. Сүүлийн жилүүдэд банкны салбар бага түвшнээс хурдацтай өсч, 2011 оны

эцэст тэдний нийт хөрөнгийн хэмжээ ₮9.2 триллион (7 тэрбум ам доллар) хүрсэн.

Банкны салбарын нийт хөрөнгийн ДНБ-д эзлэх хувь 2008 онд 66 байснаа 2011 онд 78

хувьд хүрсэн (Хүснэгт 4). Хямралын улмаас банкууд зээлээ 2008 онд бүрмөсөн зогсоосон

ч тэдгээрийн зээлийн хэмжээ 2006-2007 онд дундачаар 55 хувиар өссөн. Эдийн засаг

сэргэмэгц 2010 оноос зээлийг дахин олгож эхэлсэн ба 2011 оны зээлийн жилийн өсөлт 70

хувиас давсан18

.

Хүснэгт 4. Монгол улсын банкны салбарын үндсэн үзүүлэлт

(Банкны тооноос бусад үзүүлэлт хувиар )

2006 2007 2008 2009 2010 2011

Банкны тоо 17 16 16 17 14 14

Хөрөнгө/ДНБ 54% 66% 55% 63% 75% 78%

Хөрөнгийн жилийн

өсөлт 42% 51% 11% 15% 49% 48%

Хадгаламж/ДНБ 36% 45% 35% 44% 55% 57%

Хадгаламжийн жилийн

өсөлт 36% 54% 3% 26% 57% 48%

Өрхийн хадгаламж /ДНБ 17% 19% 22% 20% 21% 24%

Өрхийн хадгаламжийн

жилийн өсөлт 42% 51% -10% 36% 45% 43%

Байгууллагын

хадгаламж/ДНБ 4% 4% 6% 6% 6% 13%

Байгууллагын

хадгаламжийн жилийн 17% 99% -2% 42% 156% 23%

18

Зээлийн өндөр өсөлтийн орчинд 2011 онд банкууд зээлийн өндөр хэрэгцээг хангахын тулд түргэн хөрвөх

хөрөнгийн хэмжээгээ бууруулсан. Нийт хөрөнгөнд түргэн хөрвөх хөрөнгийн эзлэх хувь 2010 онд 43 хувь

байснаа 2011 оны эцэст 31 хувь болж буурсан.

Page 20: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

өсөлт

Зээл/ДНБ 32% 44% 41% 41% 38% 46%

Зээлийн жилийн

өсөлт 40% 69% 25% -1% 15% 75%

Өрхийн зээл/ДНБ 8% 10% 13% 15% 11% 12%

Өрхийн зээлийн

жилийн өсөлт 57% 65% 20%

-

11% 43% 79%

Байгууллагын зээл/ДНБ 12% 13% 17% 24% 21% 16%

Байгууллагын

зээлийн жилийн өсөлт 34% 77% 36% 10% 0% 72%

Эх сурвалж: МБ

29. Банкны салбар нь харьцангуй төвлөрсөн салбар юм. 2011 оны эцэст хамгийн

том банк Хаан банк нийт хөрөнгийн 24 хувийг эзэлж байсан. Нийт хөрөнгийн 70 хувийг

том гурван банк (Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн Банк), 87 хувийг том таван банк

(Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн Банк, Хасбанк, Хадгаламжийн банк) тус тус эзэлж

байна. 2011 оны эцэст зээл нийт банкны хөрөнгийн 58 хувийг эзэлж байлаа.

30. Өрх болон байгууллагад олгох банкны зээл хурдацтай өсч байна. Нийт зээлийн

гуравны нэг хувь өрхөд (орон сууцны зээлийн 13 хувь, хэрэглээ, тэтгэвэр, цалингийн

зээлийн 15 хувь) ногдож байна. Хямралын улмаас банкууд 2009 онд зээлээ бүрэн

зогсооход өрхийн зээлийн хэмжээ 3 хувь буурсан ч орон сууцны болон цалингийн зээлийн

өсөлтөөр тэргүүлсэн нийт зээлийн дундач өсөлт 2010 болон 2011 онд 81 хувь болсон.

Нийт зээлийн гуравны нэг гадаад валютаар олгогдсон. Нийт зээлийн 50 орчим хувь

томоохон аж ахуйн нэгжид, 10 хувь нь микро пүүс, 9 хувь нь ЖДҮ-т олгогдож байна

(Зураг). Байгууллагын зээлийн хэмжээ 2009 онд үлэмж хэмжээгээр буурч (жилийн 7

орчим хувь), цаашлаад 2010 онд 5 хувиар дахин буурсан. Өрхийн зээлийн адил

байгууллагын зээлийн жилийн өсөлт 2011 онд 70 хувиас илүүд хүрсэн.

Зураг 7. Өрхийн болон байгууллагын банкны зээл

0%

5%

10%

15%

20%

25%

-10%

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

80%

2006 2007 2008 2009 2010 2011

Household credit growth (left axis) Corporate credit growth (left axis)

Household credit/GDP (right axis) Corporate credit/GDP (right axis)

Page 21: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Эх сурвалж: МБ

31. Хадгаламжийн хэмжээ өссөн ч түүний өсөлтийн хурд зээлийн өсөлтийн

хурдаас бага байлаа. Нийт хадгаламжийн хэмжээ 2006 болон 2007 онд 45 хувиар өсч

байснаа хямралын улмаас 2008 онд 3 хувиар буурч, 2009 оноос сэргэж 26 хувь, 2010 болон

2011 онд дундачаар 53 хувиар тус тус өссөн. Нийт хадгаламжийн хагасаас илүү нь өрхийн

хадгаламж, 25 хувь нь байгууллагын хадгаламж байна. Нийт хадгаламжийн өсөлтөнд

байгууллагын хадгаламжийн өсөлт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2006-2011 онуудад

түүнийн өсөлт жилд дундачаар 56 хувь байсан бол өрхийн хадгаламжийн өсөлтийн хурд

34 хувь байсан. Харин 2011 онд өрхийн хадгаламж байгууллагын хадгаламжаас давсан

(Зураг 8). Нийт хадгаламжийн 53 хувь хугацаагүй, 43 хувь нь хугацаат хадгаламж байна.

Нийт хадгаламжийн гуравны нэг нь валютын хадгаламж юм.

Зураг 8. Хадгаламжийн өсөлт, бүтэц

Эх сурвалж:МБ

32. Нийт зээлийн ихэнх хувь Улаанбаатар хотод ногдож, эдийн засгийн 5 салбар-

худалдаа, барилга, орон сууц, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт нийт зээлийн 65

хувь олгогдсон байна. 2011 оны 9 дүгээр сарын эцэст нийт зээлийн 80 орчим хувь

Улаанбаатар хотод төвлөрсөн байлаа. Нийт зээлийн 17 хувь худалдааны салбар (2010 онд

худалдааны салбар ДНБ-ний 10 хувийг эзэлж байсан), 13 хувь барилгын салбар (ДНБ-ний

6 хувь), 13 хувь үл хөдлөх хөрөнгө (ДНБ-ний 1 хувь), Уул уурхайн салбарт 12 хувь (ДНБ-

ний 21 хувь), боловсруулах үйлдвэрт 10 хувь (ДНБ-ний 13 хувь) тус тус олгогдсон байна.

Ан агнуур, ойн аж ахуй, загас агнуурын салбарыг оруулаад хөдөө аж ахуйн салбарт нийт

Mortgage

loan

13%

Loans to enterpreneurs

10%

Consumer,

salary,

pension loans15%

Other 6%

Loans to SMEs

9%

Loans to large enterprises

47%

2011

(20)

-

20

40

60

80

100

Consumer,

salary,

pension

Mortgage

loan

Loans to

MSMEs

Loans to

large

enterprises

Other

Lending growth yoy

2009 2010 2011

0%

5%

10%

15%

20%

25%

-10%

10%

30%

50%

70%

90%

110%

130%

150%

2006 2007 2008 2009 2010 2011

Household deposits growth (left axis) Corporate deposits growth (left axis)

Household deposits/GDP (right axis) Corporate deposits/GDP (right axis)

0

2,000

4,000

6,000

8,000

Corporate

Deposits

Individual

deposits

State

funds

Other

deposits

Total

deposits

Millions

2011

Demand deposits Time Deposits

Page 22: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

зээлийн маш бага буюу 3 хувь олгогдсон. Гэтэл хөдөө аж ахуйн салбар ДНБ-ний 12 хувийг

үйлдвэрлэж байна. Энэ нь банкны хувьд эрсдэл багатай, илүү татахуйц бусад салбартай

харьцуулахад хөдөө аж ахуйн салбарт үйлчилгээг үзүүлэхэд тохиолддог өндөр эрсдэлийн

илэрхийлэл юм.19

Зураг 9. ДНБ-д салбарын эзлэх хувь болон зээл, салбараар

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, МБ

C. ББСБ болон ХЗХ-ноос явуулж буй санхүүгийн зуучлал

33. ББСБ болон ХЗХ жижиг, сул хөгжилтэй хэвээр байна. ББСБ нь нийт санхүүгийн

салбарын зээлийн 2 хувь, ХЗХ нь 1 хувийг олгосон байна. Нийт 192 ББСБ нь 137,000

үйлчлүүлэгчид үйлчилгээгээ (тэдний гуравны нэг хувь зээлдэгч ) хүргэж байна. Үүнээс

гадна 170 ХЗХ нь хөдөөгийн бага орлоготой 27,000 үйлчлүүлэгчтэй байна. СЗХ нь ББСБ,

ХЗХ-д зөвшөөрөл лиценц олгож, зохицуулалт хийн, хяналт шалгалт тавьдаг. ББСБ-гаас

санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлж чадна. Үүнд: зээл, төлбөрийн баталгаа,

валют солилцоо, шилжүүлэг, факторинг, лизинг, богино хугацаат хөрөнгө оруулалт,

итгэлцлийн сан, болон электрон төлбөр гүйцэтгэх болно.20

ХЗХ нь хөдөөгийн бага

орлоготой өрхөд хадгаламж, зээлийн үйлчилгээг хүргэдэг.

ББСБ

34. 2007-2011 оны хооронд ББСБ-ын олгосон зээлийн хэмжээ ₮35 тэрбумаас ₮108

тэрбум (26 саяас 79 сая ам доллар) болж, гурав дахин нэмэгдсэн. 2011 оны 9 дүгээр

сарын байдлаар тэдний нийт хөрөнгийн хэмжээ ₮189 тэрбум болсон. Хамгийн том 5

ББСБ Кредит Монгол, Сар Шинэ Интернейшнл, New Found, Vision Fund, Trans Trade нь

нийт хөрөнгийн (болон зээлийн) гуравны нэг хувийг эзэлж байна. 2011 оны 9 дүгээр

сарын эцсийн байдлаар ББСБ-ын нийт хөрөнгийн хагас нь 10 том ББСБ-д төвлөрч байлаа.

ББСБ ихэвчлэн Улаанбаатар болон бусад хот суурин газарт байршдаг бол зөвхөн 23 нь

19

Хөдөө аж ахуйн санхүүжилт энэ техникийн тэмдэглэлийн хүрээнээс хальсан асуудал болно.

20 15 орчим ББСБ итгэлцлийн үйлчилгээг үзүүлдэг.

Agriculture, 12%

Utilities and Services, 15%

Mining and quarrying,

21%

Manufacturin

g, 13%

Wholesale

and retail trade, 10%

Transport

and storage,

10%

Construction,

6%

Real estate, 1%

Other, 13%

Share of GDP by Sector, 2010

Utilities and

other services, 28%

Agriculture, 3.4%

Transportatio

n and storage , 3.4%

Manufacturing

, 10%Mining and quarrying,

12%

Construction, 13%

Real estate, 13%

Wholesale and

retail trade, 17%

Lending by Sector, September 2011

Page 23: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

хөдөө орон нутагт байршдаг.21

80 орчим ББСБ зээл идэвхтэй олгодог бол бусад нь

валютын арилжааны үйлчилгээг үзүүлдэг.

Зураг 10. ББСБ: хөрөнгө ба зээлийн жилийн өсөлт

Эх сурвалж: СЗХ

35. ББСБ ихэнх зээлээ (70-80 хувь) микро пүүсүүд, жижиг үйлдвэрлэгчид олгодог.

ББСБ-аас олгож буй зээл нь 2 жил хүртэлх хугацаатай, сарын дундач хүү 2.9 хувь

(банкны зээлийн хүүгээс хоѐр дахин өндөр), зээлийн дундач хэмжээ ₮3 сая төгрөг (2,000

ам доллар) байна. Хамгийн том ББСБ болох Кредит Монгол нь зах зээлийн 30 хувийг

эзэлж, ЖДҮ-т 10,000-300,000 ам долларын, микро пүүст болон хэрэглэгч нарт 100-10,000

ам.долларын зээлийг дундачаар 13 сарын хугацаатай, 2.8 хувийн дундач хүүтэй, ₮4.8 сая

дундач хэмжээний зээл (3,400 ам доллар) олгодог. Салбарын ажиглагчид болон ЖДҮ-ийн

зээлдэгч нараас ББСБ-ыг зээл олгохдоо хурдан, шийдвэр гаргах үйл явцдаа харьцангуй

цөөн мэдээлэл, барьцааны хөнгөн шаардлага тавьдаг гэж үзсэн. Нийт зээлд чанаргүй

зээлийн эзлэх хувь 8 орчим хувь байна.

36. ББСБ-д санхүүжилтийн үлэмж хүндрэл тулгардаг учраас тэдний цаашдын

өсөлтийг хязгаарладаг. ББСБ нь хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэртэй. Тэд

хадгаламж авах эрхгүй учраас өөрийн хөрөнгө, банк болон гадаадын байгууллагын зээлд

найддаг. Нийт өрийн 65 хувийг өөрийн хөрөнгө, 18 хувь банк, гадаадын байгууллагын

зээл, 5 хувийг итгэмжлэлийн үйлчилгээ тус тус эзэлдэг.

Зураг 11. ББСБ-ын санхүүжилтийн бүтэц, 2011 оны 9 дүгээр сарын байдлаар

21

СЗХ-ноос хот суурин газрын байгууллагатай харьцуулахад хөдөө орон нутагт үйл ажиллагааг явуулдаг

байгууллагын өөрийн хөрөнгийг 50 хувиар бага байхаар тогтоож хөдөө орон нутагт ББС-гийн хөгжлийг

дэмжиж байна.

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

2008 2009 2010 Sep-11

Assets Loans

Page 24: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Эх сурвалж:СЗХ

ХЗХ

37. ХЗХ нь хөдөөгийн бага орлоготой өрхөд хадгаламжийн болон зээлийн

үйлчилгээг үзүүлдэг. ХЗХ-ын хямрал, хэд хэдэн ХЗХ дампуурсны дараа 2006 оноос СЗХ

нь ХЗХ-ыг зохицуулдаг болсон. СЗХ-ноос лиценз олгох шаардлага тавьж, албан

зохицуулалтад оруулснаар ХЗХ-дын тоо эрс буурсан. ХЗХ хадгаламж авч зөвхөн

өөрсдийн гишүүдэд зээл олгодог.22

Нийт 170 ХЗХ-н гуравны хоѐр нь Улаанбаатар хотоос

гадагш оршдог. ХЗХ-ын 60 орчим нь франчайзаар, тухайлбал үйл ажиллагаа эхлэх эхний

үед үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх эхний хөрөнгийг Хас банкны зээлийг

оролцуулан байгуулагдсан.

38. 2007-2011 оны хооронд ХЗХ-ын зээл олголт хоѐр дахинаас илүү өссөн. 2011 оны

9 дүгээр сарын эцэст ХЗХ-дын нийт хөрөнгө ₮59 тэрбум (44 сая ам доллар) хүрсэн.

Зээлийн хэмжээ 2007 онд ₮19 тэрбум (14 сая ам доллар) байснаа 2011 онд ₮45 тэрбум (33

сая ам доллар) хүрсэн (Зураг 12). Хамгийн том гурван ХЗХ (Nomin Union, Monkord, Cidan)

нийт хөрөнгийн 60-аас илүү хувийг эзэлж байна. ХЗХ-н санхүүжилт хадгаламжаас

голчлон бүрдэхээс гадна өөрийн хөрөнгө, банкны зээл ордог. 2011 оны 9 дүгээр сарын

эцэст нийт зээлийн 9 хувийг чанаргүй зээл эзэлж байсан.

Зураг 12. ХЗХ: Хөрөнгө, зээл, хадгаламжийн жилийн өсөлт

22

Тэдний гишүүдийн 10 хүртэлх хувь аж ахуйн нэгж байж болно.

Liabilities on trust services

5%Liabilities to

banks and foreign financial

institutions 18%

Equity65%

Other liabilities 12%

-10

0

10

20

30

40

50

60

70

80

2008 2009 2010 Sep-11

Assets Loans Deposits

Page 25: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Эх сурвалж:СЗХ

39. Зээлийн хүүгийн сарын дундач хувь 3-3.5 буюу банкныхаас гурав дахин өндөр

байхад ч ХЗХ шинэ үйлчлүүлэгчийг өөртэй татаж, зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлж

байна. ХЗХ жижиг үйлдвэрлэл, хэрэглээ, оюутны төлбөр, машины зэрэг зээлийг богино

хугацаатай (1 жил хүртэл хугацаатай) олгодог. ХЗХ-д хэлэхдээ зээлийн өндөр зардлыг үл

харгалзан зээлдэгч нар дараах шалтгаанаар тэднийг сонгодог. Үүнд: зээлийн хурдан

процесс, зээллэгийн түүхгүй зээллэгч нарыг хязгаарладаггүй, жижиг хэмжээний зээлийн

олдоцтой (жишээлбэл, ₮100,000-500,000 буюу 75-375 ам доллар), сайн зээлдэгч нарт

зээлийн төлбөрийн хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгах зэрэг зээлийн уян хатан

нөхцөл. Хамгийн том ХЗХ Monkord -ын олгодог зээлийн дундач хэмжээ ₮6 сая (5,000 ам

доллар) байна.

V. БЖДҮ-ИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЗАХ ЗЭЭЛ

A. Компанийн санхүүгийн үйлчилгээний хэрэгцээ

40. БЖДҮ (тэдгээрийн дөрөвний гурван хувь нь микро аж ахуйн нэгж) нь

Монголын нийт аж ахуйн нэгжийн 98 хувийг эзэлж байна. 2007 онд батлагдсан ЖДҮ-

ийн хуулиар23 анх удаа ЖДҮ-ийн тодорхойлолтыг өгсөн.24

БЖДҮ нь ДНБ-ний 25 хувийг

үйлдвэрлэж 25

, экспортын 12 хувь, борлуулалтын 37 хувь, нийт ажиллах хүчний 52 хувийг

тус тус эзэлж байна. Тэдгээрийн 80 хувь нь микро аж ахуйн нэгж байна. 2008 оноос хойш

ЖДҮ-ийн тоо 24 хувь, микро аж ахуйн нэгжийн тоо 8 хувь тус тус өссөн. 2011 оны эцэст

Монгол улсад 14,000 ЖДҮ, 51,000 микро аж ахуйн нэгж тоологдсон байна ( Хүснэгт 5).

Хүснэгт 5. Борлуулалт, Экспорт, Ажиллах хүчинд ЖДҮ-ийн эзлэх хувь, 2010

Аж

ахуйн

нэгж

Компани Борлуулалт Экспорт Ажилчид

Тоо % Хэмжээ

сая төгрөг %

Хэмжээ

сая

төгрөг

сая ам

доллар

% Хүн

000 %

Mикро 60,317 82 2,226,400 12 370 13 88 18

Жижиг 5,772 8 876,372 5 22 1 37 8

23

Хуулиар засгийн газраас ЖДҮ-дэд хөнгөлөлттэй зээл, зээлийн баталгаа, даатгалын схем, татварын таатай нөхцөл олгох зэргээр

санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг зохицуулж өгсөн.

24Жижиг, дунд үйлдвэрийг (a) ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий

үйлдвэрлэл эрхэлдэг; (b) ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний

худалдаа эрхэлдэг; (c) ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий

жижиглэнгийн худалдаа эрхэлдэг; (d) ажиллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд 1 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий

үйлчилгээ эрхэлдэг; (e) 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс

дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий аж ахуйн нэгж, иргэн гэж

тодорхойлсон. ДБ-ны 2009 оны аж ахуйн нэгжийн судалгаагаар Монгол улсын нийт пүүсүүдийн 90 хувиас илүү нь үйл ажиллагаагаа эхлэхдээ

албан ёсоор бүртгүүлдэг. 25

ЖДҮ нь ДНБ-ний 17 хувь, микро аж ахуйн нэгж нь ДНБ-ний 8 хувийг тус тус бүрдүүлдэг.

Page 26: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Дунд 6,384 9 3,908,848 20 218 8 126 26

Том 1,349 2 12,277,562 64 2,137 78 231 48

Нийт 73,822 100 19,289,181 100 2,748 100 482 100

Эх сурвлж:Үндэсний статистикийн хороо

41. БЖДҮ нь нийт аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн 50 орчим хувийг

үйлдвэрлэж, худалдаа (23 хувь), боловсруулах үйлдвэр (19 хувь), эсвэл тээвэрлэлт,

хадгалалтын (16 хувь) салбарт төвлөрч байна.26

БЖДҮ-н нийт үйлдвэрлэлийн 11 орчим

хувь уул уурхай, 11 хувь барилгын салбарт ногдож байна. Сүүлийн жилүүдэд нийт

борлуулалт нь өссөн чиглэл байна (Зураг 13). ЖДҮ нь нийт борлуулалтын гуравны нэгийг,

16 хувийг микро аж ахуйн нэгж эзэлж байна. БЖДҮ нь Улаанбаатар хотод төвлөрсөн ба

нийт БЖДҮ-ийн 70 орчим хувь байрладаг.

Зураг 13. БЖДҮ-ийн нийт үйлдвэрлэлд салбаруудын эзлэх хувь, 2010

Эх сурвалж:МБ

42. 2012 оны Бизнес эрхлэлтийн үнэлгээгээр Монгол улс 183 орноос 86 байрт

орсон. Монгол улс хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулагчдыг хамгаалах талаар өндөр

үзүүлэлт авсан боловч бусад үзүүлэлтүүд ялангуяа гадаад худалдаа (159-рт), барилгын

зөвшөөрөл авах (119-рт), эсвэл төлбөрийн чадваргүйн асуудлыг шийдвэрлэх (124рт)

талаар доогуур үнэлгээ авсан. Зээл авах үзүүлэлтээр27

Монгол улс 67 дугаарт орсон бөгөөд

энэ 2011 оны 75 дугаар байрнаас урагш ахисан үзүүлэлт юм (Хүснэгт 6). Монгол улс

зээлдэгч болон зээллэгчийн хуулийн хамгаалалтыг хэмждэг хууль эрхийн чадавхийн

индексийн 10 онооноос 6-г авсан (Орос 3, Казакстан 4, Хятад Солонгос тус тус 6 оноо

авсан). Зээлийн мэдээллийн индексийн үзүүлэлтээр 6 онооноос 4-г авсан ба улсын

бүртгэлийн сангаас зээлийн доод хэмжээний тухай мэдээг хассанаар сүүлийн жилүүдэд

сайжирсан юм.

Хүснэгт 6. Бизнес эрхлэх нь: зээл авах үзүүлэлт

26

Нийт үйлдвэрлэлийн 12 хувийг хөдөө аж ахуй эзэлдэг. Хөдөө ахуйн мэдээг аж ахуйн нэгжийн хэмжээгээр мэдээлдэггүй.

27 Зээл авах үзүүлэлт нь зээлийн мэдээлэл хуваалцах, зээллэгч , зээлдэгчийн хуулийн эрхийг хэмждэг.

Mining and quarrying

11%

Manufacturing19%

Construction11%

Trade

23%

Transportation and storage

16%

Utilities and

services20%

Page 27: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Зураг14. Улсууд: Бизнес эрхлэх нь: Зээл авах үзүүлэлт, 2012

Эх сурвалж: 2012 оны Бизнес эрхлэх нь судалгаа

43. Компанийн өмнө тулгардаг 10 том бэрхшээлээс хамгийн том нь санхүүгийн

хүртээмж юм. ДБ-ны аж ахуйн нэгжийн судалгаагаар28

бизнес эрхлэхэд учирдаг

тухайлбал, цахилгаан, авилга, газрын олдоц гэх мэт 10 том бэрхшээлээс хамгийн чухал нь

санхүүгийн хүртээмж гэж гарсан.29

Монгол улсын нийт компанийн 30 хувь өөрсдийн үйл

ажиллагаанд тулгарч буй хамгийн том бэрхшээлийг санхүүгийн хүртээмж гэж үзсэн ба энэ

нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундач болох 16 хувиас өндөр, Орос,

Вьетнам, Ажербайжан, Казакстан зэрэг улсуудынхаас мөн өндөр байна. Зураг 15-д

үзүүлсэнчлэн БЖДҮ санхүүгийн хүртээмжийг хамгийн том бэрхшээл (маш хэцүү, дунд)

гэж үздэг. 2009 онд санхүүгийн хүртээмжийг хамгийн том бэрхшээл гэж микро

пүүсүүдийн 68 хувь, жижиг компанийн 53 хувь, дунд зэргийн компанийн 69 хувь, том

компанийн 58 хувь тус тус үзэж байсан байна.

Зураг 15. Компанийн үйл ажиллагаанд саад бологч санхүүгийн хүртээмж

28 http://www.enterprisesurveys.org/

29 Санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтийн дараа орсон гурван бэрхшээл бол татвар (пүүсүүдийн 16 хувь), ажиллах хүчний мэдлэг (10

хувь), албан бус салбарын үйл ажиллагааг (7 хувь) байна.

Getting Credit Indicator

Doing Business

2011

Doing Business

2012

East Asia &

Pacific

Rank 75 67

Strength of Legal Rights Index (0-10) 6 6 7

Depth of Credit Information Index (0-6) 3 4 2

Public Registry Coverage (% of adults) 19.2 51.4 10.3

Private Bureau Coverage (% of adults) 0 0 18.1

0

20

40

60

80

100

120

140Getting Credit Rank

0

2

4

6

8

10 Strength of Legal Rights Index

Page 28: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Эх сурвалж: BEEPs, Аж ахуйн нэгжийн судалгаа

44. Монгол улсын нийт компанийн 50 орчим хувь зээлтэй эсвэл зээлийн

шугамтай, (Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундач 45 хувиас өндөр),

тэдний 60 орчим хувь харилцах эсвэл хадгаламжийн данстай (Зураг 16) байна. Аж

ахуйн нэгжийн судалгаагаар ЖДҮ нь томоохон компаниас багаар зээл\зээлийн шугам

эсвэл харилцах\хадгаламжийн данстай байгаа гэж гараагүй байна.30

Гэвч ЖДҮ нь зээлийн

хатуу нөхцөл, цөөн санхүүгийн арга хэрэгсэл, хөрөнгө оруулалтын санхүүжилт бараг

хийгдээгүй байна.

Зураг 16. Санхүүгийн бүтээгдэхүүн хэрэглэдэг компанийн хувь

Эх сурвалж: Аж ахуйн нэгжийн судалгаа

45. МБ-наас явуулсан БЖДҮ-ийн сүүлийн судалгаагаар БЖДҮ-ийн санхүүгийн

хүртээмжинд саад болж буй хэд хэдэн хүчин зүйл байгааг хэлж өгсөн. Зээлийн өсөлт

өндөртэй байсан 2011 онд ЖДҮ-ийн 50 орчим хувь зээл авч чадсан байна. Зээл авсан

БЖДҮ-ийн 70 хувь нь банкны зээл, 11 хувь нь хөнгөлттэй зээл, 8 хувь нь найз нөхдөөсөө,

4 хувь нь ББСБ–аас, 3 хувь нь нийлүүлэгч нараас тус тус авчээ. Судалгаагаар БЖДҮ-ийн

70 хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нэмэлт санхүүжилт шааардлагатай

30

Жишээлбэл, жижиг пүүсийн 52 хувь, жижиг пүүсийн 54 хувь, том пүүсийн 55 хувь зээл эсвэл зээлийн шугамтай

байна. Хадгаламжийн бүтээгдэхүүний хувьд нийт пүүсийн 63 хувь, жижиг пүүсийн 63 хувь, дунд пүүсийн 60 хувь, том

пүүсийн 64 хувь харилцах эсвэл хадгаламжийн данстай байна.

0%

10%

20%

30%

40%

Micro Small Medium Large

Mongolia

Very severe obstacle Major obstacle Moderate obstacle

Minor obstacle No obstacle

0

10

20

30

40

50Access to Finance as the Biggest Obstacle

0

10

20

30

40

50

60

70

loan/line of credit checking/ savings account

Mongolia

Small Medium Large

0

20

40

60

80

100

120

Selected Countries

loan/line of credit checking/savings account

Page 29: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

байгааг хэлсэн. Мөн судалгаагаар31

БЖДҮ-ийн ихэнх хувь хоѐр оронтой тоотой инфляци,

ханшны хэлбэлзэлтэй макроэдийн засгийн тааламжтай бус байдлыг тэдний бизнесийн үйл

ажиллагаа болон өсөлтөнд гол саад бологч гэж үзсэн. Хоѐр оронтой тоотой инфляци

санхүүжилтийн зардлыг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийн хэлбэлзэлээс болж импорт

болон валютын зээл үнэтэй болсон зэргээр ЖДҮ–н бизнесийн үйл ажиллагаанд

санхүүгийн нөхцөл тохиромжгүй байна. Хамгийн чухал саад бологч хүчин зүйл нь

зээлийн өндөр хүү, хөрөнгө оруулалтын шаардлага хангахгүй богино хугацаа, зээлийн

хэмжээ бага, үл хөдлөх хөрөнгөнд суурилсан барьцааны шаардлага болж байна.

46. Сүүлийн жилүүдэд БЖДҮ-ийн зээлийн шаардлага өссөн боловч банкны

санхүүжүүлж чадах зээлээс давсан хэрэглээ байгааг банкнууд нотолж байна. 2011 оны

эцэст банкны нийт зээлийн 19 хувь нь үйлдвэрлэгчид болон ЖДҮ-т олгогдсон. 2008 оны

ДБ-ны судалгаагаар хөгжиж буй орнуудад нийт зээлд ЖДҮ-ийн эзлэх хувь 16 байсан бол

хөгжсөн оронд 22 хувийг эзэлж байна.32

2008-2011 оны хооронд БЖДҮ-д олгосон банкны

зээл хоѐр дахин өсч 2011 оны эцэст 1 триллион төгрөгт (735 сая ам доллар) хүрсэн (Зураг

17). 2011 онд банкууд 569 тэрбум төгрөгийн (406 сая ам доллар) зээлийг 53,000 микро аж

ахуйн нэгжид, 474 тэрбум төгрөгийн (339 сая ам доллар) зээлийг 3,300 ЖДҮ-т олгосон.

Зураг 17. БЖДҮ-т олгосон банкны зээл

Эх сурвалж:МБ

Хүснэгт 7. Нийт зээлд ЖДҮ-ийн эзлэх зээлийн дундач хувь

Хөгжсөн улс Хөгжиж буй улс

Улсын тоо 5 7 38

31

Судалгаанд 2200 ЖДҮ хамрагдсаны 46% нь Улаанбаатар хотод байрладаг. Сонгогдсон ЖДҮ-ийн 70% 1-9, 25% нь 10-

49, 5 хувь нь 50-с олон ажилтантай байсан.

32 Beck, Demirguc-Kunt, Martinez Peria (2008), 45 улсын 91 том банкыг хамарсан судалгаа. 2010 оны санхүүгийн

хүртээмж судалгаа 50 орны ЖДҮ-ийн санхүүжилтийн хэмжээний мэдээллийг багтаасан. Уг мэдээгээр ЖДҮ-ийн зээл

хөгжиж буй улсуудын нийт зээлийн 19 хувь бол хөгжиж буй улсуудад уг үзүүлэлт 15 хувь байна.

0

200,000

400,000

600,000

800,000

1,000,000

1,200,000

2008 2009 2010 2011

Thousands

Loans to entrepreneurs Loans to SMEs Total loans to MSMEs

Page 30: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

ЖДҮ-ийн зээл/Нийт

зээл 26.8 22.1 16.2

Эх сурвалж

ОУХАХБ

(2010)33 ДБ (2008)34 ДБ (2008)

47. Банкнууд БЖДҮ-д зээл олгохдоо болгоомжтой хандаж байна. Учир нь

удирдлагын дадлага туршлага сул, санхүүгийн муу тайлагналаас болж тэднийг зээл

авах чадваргүй гэж үздэг. БЖДҮ-ийн ихэнх нь санхүүгийн тайлагналын Олон улсын

стандартыг мөрдөх чадвар байхгүй бөгөөд тэдний тайланд нэр хүндтэй хөндлөнгийн

аудитаар аудит хийлгээгүй байдаг. Эдгээр компани ерөнхийдээ техникийн болон

удирдлагын мэдлэг дутмаг, хуучирсан технологитой, санхүүгийн бүтээгдэхүүний талаар

ойлголт багатай. Томоохон банкууд нь компанийн санхүү, мөнгөн урсгалын шинжилгээ

хийх техник мэдлэгтэй байдаг бол БЖДҮ-ийн хувьд тэдний зээлийн хэмжээ бага,

найдвартай мэдээлэл байхгүй тул тэдний талаар шинжилгээ хийдэггүй.

B. Санхүүгийн тааламжтай бус нөхцөл

48. БЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжинд зээлийн тааламжтай бус нөхцөл саад

учруулдаг. Урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэр дутагдсаны улмаас банкнуудаас

ЖДҮ-д урт хугацааны санхүүжилт олгоход үлэмж саад гардаг ба энэ нь зээлийн

таатай бус нөхцөлд болдог.35

Монгол улсын ЖДҮ-ийн санхүүжилтэнд саад болж буй

хүчин зүйлүүд бол: (i) зээлийн өндөр хүү, (ii) богино хугацаа, (iii) зээлийн харьцангуй бага

хэмжээ, (iv) үл хөдлөх хөрөнгийн барьцааны шаардлага юм.

49. Бусад улс орнуудтай харьцуулахад Монгол улсын зээлийн хүү, тархалт өндөр

ба БЖДҮ-ийнх бүр өндөр байх талтай. Монгол улсын өндөр инфляци, инфляцийн

үргэлжилж буй дарамтын орчинд зээлийн хүү өндөр хэвээр байна. 2011 оны эцэст 11.1

байсан инфляци 2012 оны 4 дүгээр сарын эцэст 17.8 хувь болж өссөн. Зээлийн хүү мөн

өссөн. Зээлийн дундач хүүгийн хэмжээ 15.4 хувь (төгрөгийн зээлийн хүү 18.4 хувь,

валютын зээлийн хүү) болж 2011 оны дундач хүү 13.8 хувиас өсч, зээлийн тархалт 7.1

хувь (2011 оны эцэст байсан 6 хувиас өсч) болж нэмэгдлээ.

Зураг 18. Монгол болон бусад улсын зээлийн хүүгийн тархалт, 2007-2010

33

АНУ ,Канад, Франц, Солонгос, Швед,

34 Beck, Demirguc-Kunt, Martinez Peria (2008).

35 Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр санхүүгийн байгууллага болон бизнес урт хугцаат санхүүжилтийн эх үүсвэр олж

авна. Одоогоор Монгол улсад хөрөнгийн зах зээл сул хөгжсөн байна.

Page 31: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Эх сурвалж: Дэлхийн хөгжлийн үзүүлэлт

50. Банкууд богино хугацаат хадгаламжийн бүтэц, бусад урт хугацаат

санхүүжилтийн эх үүсвэрийн дутагдалаас болж урт хугацааны санхүүжилт олгохдоо

байнгын саадтай учирдаг тул зээл богино хугацаатай байдаг. Иймээс зээл 2 жил

хүртэлх хугацаатай, ихэвчлэн эргэлтийн хөрөнгийн санхүүжилт болдог. Томоохон

банкууд мэдээлэхдээ ЖДҮ-ийн зээлийн хугацаа 1-3 жил ба энэ нь ЖДҮ-ийн хөрөнгө

оруулалтын хэрэгцээг хангах зохистой бус эх үүсвэр юм. Банкнаасаа хамаарч ЖДҮ-ийн

зээлийн 30-40 хувь жилээс бага хугацаатай байна. Үүнээс гадна зээлийн 30-50 хувь нь 1-3

жилийн хугацаатай байна. Банкууд хадгаламжид (өөрийн хөрөнгө ороогүй өрийн 80

хувийг бүрдүүлэгч) ихэвчлэн найддаг ба түүний ихэнх нь богино хугацаат (нийт

хадгаламжийн 50 хувиас илүү нь хугацаагүй хадгаламж) хадгаламж байна. Урт хугацаат

зээлийг богино хугацаат хадгаламжаар санхүүжүүлснээс хугацааны үл зохицолдоон

үүсдэг ба зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн журмаар хатуу хязгаарлалт тавьдаг.

Үүний улмаас хадгаламжийг ихэнхдээ богино хугацаат зээлийг санхүүжүүлэхэд

ашигладаг. Дотоодын зах зээл дээрх зээлийн хязгаарагдмал боломж, гадаад зах зээлд маш

бага эсвэл огт гарц байхгүйгээс банкууд өөрийн хөрөнгө, олон улсын санхүүгийн

байгууллага, хоѐр талын хандивлагчдын санхүүжилт, саяхнаас төсвийн санхүүжилттэй

тусгай хөтөлбөрийн хөрөнгөнд найдаж ирсэн. Банкуудын мэдээлж байгаагаар 3 жилээс

урт хугацаат зээлийг олон улсын санхүүгийн байгууллага эсвэл засгийн газрын хөрөнгөөр

л санхүүжүүлэх боломжтой байна.

51. ЖДҮ-д олгодог зээлийн хэмжээ харьцангуй бага юм. Жижиг аж ахуйн нэгжийн

хувьд зээлийн хэмжээ 600,000-700,000 ам доллар, дунд зэргийн компанийн хувьд зээлийн

хэмжээ 700,000-2 сая ам.долларын хооронд хэлбэлзэлж байна. Томоохон банкны мэдээлж

байгаагаар ЖДҮ-н зээлийн хэмжээ дундачаар 50,000-200,000 ам доллар байна. Микро

зээлийн дундач хэмжээ 1,000-1,500 ам.доллар байна.

52. Банк голчлон барьцаат зээлд түшиглэдэг. Банкны ихэнх зээл үл хөдлөх

хөрөнгийн барьцаагаар баталгаажсан байдаг. Банкнаас мэдээлж байгаагаар зээлийн үнийн

70-80 хувийг үл хөдлөх хөрөнгөөр баталгаажуулдаг. Гэвч ЖДҮ-ийн хувьд зээлийг бүхэлд

нь үл хөдлөх хөрөнгөөр баталгаажуулдаг. ЖДҮ-ийн зээлийн барьцаа дундачаар зээлийн

хэмжээний 190 хувь болдог. Гэхдээ хөдлөх хөрөнгө (авлагын данс, зарагдаагүй бараа,

машин, тоног төхөөрөмж) зарчмын хувьд барьцаа болж болох боловч банкууд ийм

0

2

4

6

8

10

2007 2008 2009 2010

Mongolia EAP average (developing countries)

0

2

4

6

8

10

2007 2008 2009 2010

Vietnam China Indonesia Korea

Malaysia Russia Mongolia

Page 32: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

төрлийн хөрөнгийг барьцаанд авахдаа дурамжхан байдаг. Учир нь хөдлөх хөрөнгийн

баталгааны сонирхолыг үр дүнтэй бүртгэх, үүргийг гүйцэтгэх механизм байхгүй байна.

53. Том банкууд зээлийн эрсдэлийн үнэлгээний илүү нарийн техник аргыг

ашиглаж эхлээд байна. Зээлийн оноо дээр суурилсан зээлийн үнэлгээний загварыг

нийтлэг болгон ашиглаагүй байна. Энэ нь оноо өгөх загварт шаардлагатай зээлийн түүх,

статистик мэдээлэл байхгүй байгаатай холбоотой юм. Саяхнаас МБ-ны зээлийн

бүртгэлийн хамралтыг өргөжүүлснээр ийм төрлийн мэдээлэлтэй болж эхэлж байна. Гэвч

томоохон банкууд ЖДҮ-ийн бэлэн мөнгөний урсгалын шинжилгээ хийж, зээлийн

оноогийн загварыг дотоодоо хөгжүүлж эхлээд байна.

C. Хаан болон Хас банк – Бичил болон ЖДҮ-ийн санхүүжилтийн тэргүүлэгчид

54. Монгол улсад Хаан болон Хас банкнаас бичил болон ЖДҮ-ийн санхүүжилтийг

голчлон хийдэг. Хаан болон Хас банк ЖДҮ-ийн нийт зээлийн 38 хувийг олгосон.36

Энэ хоѐр банк нь бичил санхүүгийн үйл ажиллагаанд ихээхэн идэвхтэй оролцож ирсэн

түүхтэй бөгөөд саяхнаас ЖДҮ-ийн зах зээлийг онилж, уг зах зээлд үйл ажиллагаагаа

өргөжүүлж байна Хоѐр банк хоѐулаа микро аж ахуйн нэгж болон бага орлоготой өрхийн

хэрэгцээг хангахад чиглэсэн санаачлагыг нэвтрүүлэн ажиллаж ирсэн. Улсын хүн амын

сийрэг нягтшил, бодит салбарын дэд бүтцийн сул хөгжлийг харгалзан үзвэл эдгээр банкны

олсон амжилт гайхалтай бөгөөд дэлхий дээрх “сайн туршлага” гэж үнэлэгддэг. Энэ хоѐр

банкны амжилт нь хариуцлагатай засаглал, МТ-н хэрэглээ, тэргүүний техноги, шинэ

бүтээгдэхүүн нэвтрүүлэн, засгийн газар, олон улсын байгууллага болон бусадтай хамтран

ажиллаж байгаад оршиж байна.

55. Хаан банк (хуучны хөдөө аж ахуйн банк) хөдөө орон нутагт хөгжсөн сүлжээтэй

тэргүүлэх банк болсон.37

2000 онд эрх хүлээн авагч томилогдсоны дараа Хаан банкыг

дахин хөрөнгөжүүлж, бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн. Засгийн газраас

Олон улсын DAI компанийг тус банкны санхүүгийн найдвартай байдлыг сэргээхээр

хөлсөлсөн. Тус банкыг 2003 онд хувьчилж DAI компаниас удирдлагыг үргэлжлүүлэн авч

ажилласан. Шинэ удирдлага томилогдсоноос хойш Хаан банк өргөн сүлжээтэй (500

салбартайгаас 400 гаруй нь хөдөө орон нутагт) тэргүүлэх банк болж чадсан. Тус банк

санхүүгийн олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Зээлийн бүтээгдхүүнд нь

яаралтай бичил зээл, ЖДҮ-ийн зээл, газар тариалангийн болон малчдын зээл, тэтгэврийн

зээл, хэрэглэгчийн зээл, том аж ахуйн нэгжийн зээл орно. Банкны нийт зээлийн 38 хувь

бизнесийн зээл байна (нийт зээлийн 11 хувь нь ЖДҮ-д ногдож байна). Зээлийн дундач

хэмжээ 3,500 ам доллар байна.

56. Хас банк бичил санхүүгээр дагнан ажиллаж ирсэн боловч ЖДҮ-д үйлчилгээг

үзүүлэхээр үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж байна. 2001 онд тэр үеийн хамгийн

том ББСБ нэгдсэнээр Хас банк байгуулагдсан. Монгол улсад бичил санхүү өргөнөөр

хөгжихөд Хас банк чухал үүрэг гүйцэтгэсэн ба ийм ч учраас хамгийн сайн практик жишээ

болсон юм. Хас банк бичил зээл (голчлон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт

үйл ажиллагаа явуулдаг бичил болон жижиг бизнест), хэрэглээний зээл, ЖДҮ-ийн зээл,

36

Хаан банкны МЖДҮ-ийн зээл нь нийт МЖДҮ-ийн зээлийн 15 хувийг, Хас банк 23 хувийг тус тус бүрдүүлж байна.

37 Хадгаламжийн банк нь 495 салбар бүхий өргөн сүлжээтэй юм.

Page 33: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

(5)

5

15

25

35

45

55

65

2009 2010 2011

Lending by NBFIs Lending by banks to MSMEs

орон сууцны зээл, хөдөө аж ахуйн зээл, лизинг, хөдөөгийн иргэдэд санхүүжилт олгоход

ХЗХ-д бөөний зээл олгодог. Тус банкны зээлийн дэвтэрт БЖДҮ болон бичил зээл

давамгайлж, нийт зээлийн 44 хувийг эзэлж байгаа бол орон сууцны зээл 20 хувь,

хэрэглээний зээл 20 орчим хувь тус тус эзэлж байна. Үлдсэн хувь нь лизингийн зээл,

хөдөөд олгосон зээл болон ХЗХ-д олгосон зээл болж байна. Зээлийн дундач хэмжээ 4,000

орчим ам доллар байна. Хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчид Хас банкны нийт

үйлчлүүлэгчдийн38 хагас болж байгаа ч тэд хөдөө, орон нутгийн нийт иргэдийн 10 хувиас

бага байна. Хас банк ЖДҮ-д төвлөрөх нь нэмэгдэж байгаа ч ХЗХ-тай франчайз хийсэн

тогтолцоогоороо дамжуулан бичил санхүүгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

57. Дээр дурьдсанчлан Хас банк алслагдсан нутагт хүрэх сонирхолтой арга-

франчайзын үйлчилгээг хөгжүүлээд байна. Энэ санаачлагын тусламжтайгаар ХЗХ-ыг

алслагдсан хөдөө орон нутагт санхүүгийн тогтвортой үйлчилгээ үзүүлэгч болоход

туслахаар техник туслалцаа үзүүлэн, санхүүжилт олгож байна. Голландын хандивлагч

байгууллагын төслийн хөрөнгийн тусламжтайгаар Хас банк хөнгөлөлттэй хүүтэй зээл

(200,000 ам долларын 7-8 жилийн хугацаатай), заримдаа ХЗХ-ын албан байрыг барьцаа

болгон ашиглаж, ХЗХ-г үүсгэх анхны хөрөнгийг олгож байна. Хас банк орон нутгийн

удирдлагыг зохион байгуулж, ХЗХ үйл ажиллагааг эхлэхэд дэмжлэг үзүүлэн, тэдэнд

чадавхийг буй болгож, удирдлагын сургалт, бизнесийн төлөвлөгөөнд хяналт тавих,

албаны техникээр хангаж байна. 2011 оны байдлаар Хас банк 70 орчим ХЗХ-г франчайз

болгосон байна. Хас банкны франчайз загвар нь ХЗХ-ын хөгжилд илүү түлхэц өгсөн маш

тустай шинэ санаачлага юм. Үйл ажиллагааны эхний санхүүжилт, техник туслалцаагаар

хангаснаар франчайз болсон ХЗХ-г үйл ажиллагаагаа эхлүүлэх явдлыг дэмжиж,

тогтвортой ажиллагааг нэмэгдүүлнэ. Үүний хамт ХЗХ-ны гишүүдэд суралцахад тусалж,

зээлийн түүх үүсгэн ингэснээр банкны салбарт оролцох цаашдын оролцоог дэмжинэ.

D. ББСБ-ын микро болон жижиг аж ахуйн нэгжид олгосон зээл

38

Нийт үйлчлүүлэгчдийн 58 орчим хувь нь эмэгтэйчүүд

Зураг 19. ЖДҮ-ын зээлийн жилийн өсөлт

Page 34: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

58. ЖДҮ-ийн ихэнх нь банкнаас зээл

авч байна. Гэхдээ ялангуяа эдийн засгийн

бууралтын үед ББСБ нь микро аж ахуйн

нэгжийн санхүүгийн хүртээмжийг

нэмэгдүүлэхэд үүрэг гүйцэтгэнэ. ББСБ

өөрийн зээлийн үлэмж хэсэг (70-80 хувь)-ийг

микро аж ахуйн нэгжид олгож байна. 2011

онд ББСБ нь микро, БЖДҮ-ийн нийт

зээлийн 6-8 хувийг хангасан байна.

Салбарын тоглогчид, микро болон жижиг

зээлдэгч нар ББСБ-ыг зээл олгох шийдвэрээ

хурдан гаргадаг процесс, зээл олгоход бага

мэдээлэл, барьцааны шаардлага хөнгөвтөр шаарддаг учраас илүүд үздэг гэж хэлжээ. Зураг

19-д үзүүлсэнчлэн 2009 оны эдийн засгийн бууралтын үед банкнууд БЖДҮ-т олгох зээлээ

зогсоож байхад (БЖДҮ-ийн зээлийн жилийн өсөлт 4 илүү хувиар буурсан) ББСБ нь

өөрийн үйлчлүүлэгч нартаа зээлийг үргэжлүүлэн жилийн 20 хувийн өсөлттэй олгож

байсан.

VI. САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ БОЛОН САНХҮҮГИЙН

ДЭД БҮТЦЭД ГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛҮҮД

A. ББСБ, ХЗХ-ын зохицуулалт, хяналтын шалгалтын хүрээ

59. СЗХ-ноос ББСБ, ХЗХ-дод лиценз олгож, зохицуулалт хийн, хяналт шалгалт

хийдэг. 2006 онд байгуулагдсанаас хойш СЗХ-н шинэ үүрэг, хяналт шалгалт тавих

санхүүгийн зуучлагчийн тоо нэмэгдсэн. СЗХ-д шинэ үүрэг, хариуцлага олгохдоо нарийн

төвөгтэй ажлыг үр дүнтэй гүйцэтгэх техникийн чадавх, ажилтан байгаа эсэхийг

нарийвчлан судлалгүй нэмсэн байна.

60. ББСБ, ХЗХ-дын хууль, эрх зүйн орчин саяхан өөрчлөгдсөн. ХЗХ-ын хууль 2011

оны 11 дүгээр сард батлагдсан бол ББСБ-ын хуулийн төсөл боловсрогдсон байна. ХЗХ-ны

хуульд дараах заалтууд тусгагдсан: ХЗХ-ыг байгуулахад 9 гишүүн бус 20 гишүүнтэй байх,

нийт гишүүдийн 10-аас илүү хувь нь хуулийн этгээд байж болох, үзүүлэх үйлчилгээний

хүрээнд хадгаламж, зээлээс гадна санхүүгийн лизинг орох, гишүүний оруулах хөрөнгийн

хэмжээнд хязгаарлалт тогтоох (ХЗХ-ны нийт хөрөнгийн 10 хувиас хэтрэхгүй байх),

төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд тавих тусгай шаардлага, ур чадвар, аудит болон

зээлийн хорооны үүргийг тодруулсан гэх мэт. ХЗХ-ын тогтворжуулалтын санг

байгуулахыг хуулиар зааж өгсөн. Тогтворжуулалтын сангаас санхүүгийн хүндрэлд орсон

ХЗХ-ыг тогтворжуулах санхүүгийн дэмжлэг үзүүлэх ба санг гишүүдээс санхүүжүүлэх юм.

61. Хадгаламж авдаггүй байгууллага болох ББСБ-ын одоогийн зохистой

харьцааны шалгуур нь гол эрсдэлийн асуудлыг хамардаг. ББСБ-ын хөрөнгийн

зохистой харьцаа, төлбөрийн чадвар, төвлөрлийн эрсдэл, ханшны эрсдэл, итгэмжлэлийн

Эх үүсвэр: МБ, СЗХ

Page 35: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

үйлчилгээ, үндсэн хөрөнгө, электрон төлбөр, шилжүүлэг зэрэгт зохистой харьцааны

шалгуур үзүүлэлт тогтоосон.39

Эдгээр шалгуур үзүүлэлт: өөрийн хөрөнгийн зохистой

харьцаа 20 хувь (банкны зохистой харьцаа 12 хувь), нийт өрийн 8 хувьтай тэнцэхээр

түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг тогтоох, нэг зээлдэгч, түүний холбогдох этгээдэд олгох

зээл болон баталгааны хэмжээ нийт хөрөнгийн 30 хувиас хэтрэхгүй байх, дотоод

этгээдийн зээл, зээлийн баталгааны хэмжээ хөрөнгийн 10 хувиас хэтрэхгүй байх ба

тэдгээрийн нийт хэмжээ хөрөнгийн 25 хувиас хэтрэхгүй байх, итгэмжлэлийн

үйлчилгээний өр нийт хөрөнгийн 80 хувиас хэтрэхгүй байна. ББСБ нь банктай адил

хөрөнгийн ангилал болон эрсдэлийн сангийн стандартыг мөрдөнө.

62. СЗХ-ноос ББСБ, ХЗХ-д тавих хяналт шалгалт харьцангуй сул байна. Энэ нь

СЗХ-д цөөхөн тооны туршлагатай ажилтан байгаагаас хамаарч эдгээр байгууллагад

тавих хяналт шалгалт хязгаарлагдмал байна. 350 гаруй ББСБ, ХЗХ-д газар дээрх болон

зайнаас хийх хяналт шалгалтыг 20 хүрэхгүй хянан шалгагч гүйцэтгэж байна. Зайны

мониторинг хийхэд ББСБ, ХЗХ-оос цуглуулсан улирлын эсвэл сарын мэдээлэлд суурилна.

СЗХ-ноос ББС, ХЗХ-д санхүүгийн нарийвчилсан тайлан гаргахыг шаарддаг. Гэвч зайнаас

хийх шинжилгээний чанар нь учирч болох асуудлыг тодорхойлох, засах арга хэмжээ

авахад хангалттай гэж үзэж болохооргүй байна. ББСБ-ын хувьд санхүүгийн тайлангууд

цаасан маягтаар ирж, шалгагч нар систем рүү гараар оруулах явцдаа алдаа хийх магадлал

үүсгэж байна. СЗХ-ноос зайнаас хийх шинжилгээндээ тусгайлсан програм хангамж

ашиглаж эхлээд байна. ББСБ, ХЗХ дээр хоѐр жил тутамд хяналт шалгалт хийхээр

заагдсан. 350-аас хол давсан ББСБ, ХЗХ-дод ногдох хянан шалгагчдын тоо хязгаартай,

тэдэнд туршлага дутмаг байгаагаас үзэхэд уг шалгалтын чанар хангалттай түвшинд

хийгдсэн гэж үзэх аргагүй байна.

B. Хэрэглэгчийн хамгаалалт, санхүүгийн бичиг үсэг тайлагдалт

63. Банкны тогтолцоонд итгэх итгэл, санхүүгийн оролцоог нэмэгдүүлэхэд

хэрэглэгчийн хамгаалалт, санхүүгийн бичиг үсэг тайлагдалтыг хангах явдал чухал

болно. Дэлхийн санхүүгийн хямрал хэрэглэгчийн зохистой хамгаалалт, санхүүгийн

тогтолцооны тогтвортой байдалд санхүүгийн бичиг үсэг тайлагдалт шаардлагатай болохыг

онцолсон. Хэрэглэгчийн хамгаалалт нь хэрэглэгчид мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах,

хууран мэхлэх үйл ажиллагаанд өртөхгүй байх, аливаа маргааныг шийдвэрлэх механизм

хүртээмжтэй байх, хувийн мэдээллийг нууцлах зэргийг хангахад оршино. Санхүүгийн бичиг

үсэг тайлах санаачлага нь хүлээн авсан мэдээллийг ойлгох, санхүүгийн бүтээгдэхүүний

эрсдэл, хожоог үнэлэх мэдлэгийг олгоно.

64. Монгол улсад санхүүгийн салбар эрчимтэй хөгжиж байгаа болон хэрэглэгчдэд

шинэ эрсдэлийг буй болгох технологийн шинэ санаа гарч байгаа нь хэрэглэгчийн

хамгаалалт, санхүүгийн бичиг үсэг тайлагдалд чухал ач холбогдолтой болж байна.

Жишээлбэл, Монгол улсад зээлийн хүүг сар сараар гаргах нь ердийн практик болсон

39

ББСБ-с сар эсвэл улирлаар дараах мэдээ бүхий тайлан ирүүлэхийг шаарддаг.Үүнд: хөрөнгийн зохистой

түвшин, түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ, хамгийн том зээл эсвэл зээлийн баталгаа бүхий томоохон 20

үйлчлүүлэгчийн мэдээлэл, дотооддоо зээлсэн зээл, эрсдэлийн сан, үнэт цаасны төвлөрөл, балансын гадуурхи

хариуцлага, ханшны эрсдэл, хөрөнгийг хуваалцах итгэмжлэлийн үйлчилгээний өглөг, итгэмжлэлийн

үйлчилгээний төвлөрөл, нийт хөрөнгөнд үл хөдлөх хөрөнгийн эзлэх хувь, элетрон төлбөр, шилжүүлэг.

Page 36: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

байна. Санхүүгийн байгууллагууд зээлийн жилийн хүүг зээлийн зардлыг тооцоход

ашиглахгүй байгаагаас зээлдэгч зээлийн холимог хүүгийн бодит зардлыг мэдэхгүй байж

магадгүй. Санхүүгийн байгууллага бүх зээлийн бүтээгдэхүүний “бодит хүүгийн түвшинг”

тодорхой хэлж өгөхөөс гадна өөрсдийн вэбсайтад нийтлэх үүрэг хүлээх ѐстой.

Санхүүгийн хэрэглэгч нарт гомдолоо тавих механизм байхгүй байна. Үйлчлүүлэгчдийн

гомдлыг авч үзэх дотоод механизмыг томоохон банкууд байгуулсан боловч бие даасан

санхүүгийн омбудсман байгуулагдаагүй байна.

65. Монгол улсад хэрэглэгчийн эрхийг хамгаалах ерөнхий хууль байдаг боловч

санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тусгайлсан хууль байхгүй. Банк, эрх бүхий

хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухайн

хуулинд санхүүгийн хэрэглэгчийг хамгаалахтай холбогдсон зарим заалтууд байдаг.

Жишээлбэл, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо,

зээлийн үйл ажиллагааны тухайн хуулиар зээлдэгч нарыг зээлийн нөхцөлийг олон нийтэд

ил тод болгохыг шаардаж, МБ-наас зээлийн хүүг тооцох аргыг тогтооно гэж заасан.

Үүнээс гадна банкны хуулиар МБ-наас тогтоосон зарчим, стандартын дагуу хэрэглэгчийг

үнэн зөв мэдээллээр хангана гэж заасан. Банкны хуулиар банкны хувьцаа эзэмшигч,

удирдлагын нэр, улирлын санхүүгийн тайлан, холбоотой этгээдийн эзлэх хувь хэмжээг

өөрийн вэбсайтад тавьж мэдээлэхийг бас шаарддаг. Төрөөс мөнгөний бодлогын талаар

2011 онд баримтлах үндсэн чиглэлд “банкны ил тод үйл ажиллагааг хангаж, хяналт

шалгалтыг сайжруулж, засаглалыг бэхжүүлж, санхүүгийн хариуцлагыг бэхжүүлнэ” гэсэн

зорилт тавигдсан. Энэ зорилтын дагуу МБ, Банкны Холбооноос банкны зээлийн

үйлчилгээний үйл ажиллагааг судлах ажлыг 2012 онд хийнэ.

66. Санхүүгийн хэрэглэгчийн хамгаалалтын бүтэц, зохион байгуулалтын хүрээ

тодорхой бус байна. Монгол улсад хэрэглэгчийг хамгаалах байгууллага байхгүй байна.

Шударга бус өрсөлдөөний хянан шалгах байгууллага нь өрсөлдөөний хуулийг

хэрэгжүүлэх, зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжих үүрэгтэй ажилладаг. Мөнгөний

бодлогын 2012 оны үндсэн чиглэлд МБ, СЗХ хамтран банк болон бусад зээлийн

байгууллагын ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх талаар ажиллах ѐстой. Олон улсын

туршлагаас үзэхэд санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт шалгалт

тавихад зохицуулалтын болон бүтэц зохион байгуулалтын хүчтэй хүрээ шаардлагатай

болно.

C. Найдвартай гүйлгээ, зээлдэгчийн эрх, төлбөрийн чадваргүй байдлын хүрээ

67. Хуулийн хүрээний зарим асуудлаас болж Монгол улсын санхүүгийн

хүртээмжид сөргөөр нөлөөлж байна.40

Ялангуяа баталгаажсан гүйлгээний дизайн, үйл

ажиллагаа, хэргийн гүйцэтгэл болон төлбөрийн чадваргүй байдлын дэглэмийг дэмжсэн

шүүх, захиргааны байгууллагын талаар чухал асуудлууд байна.

Найдвартай гүйлгээ

40

ДБ-наас одоо боловсруулж буй төлбөрийн чадваргүй байдал, зээлдэгчийн эрхийн стандарт, мөрдөлтийн

тайланд илүү нарийвчилсан шинжилгээг тусгаж өгнө.

Page 37: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

68. Баталгаажсан гүйлгээний орчин үеийн хүрээ нь хөдлөх хөрөнгийг зээлийн

баталгаанд таатай, үр дүнтэй ашиглахыг зээлдэгч нарт зөвшөөрдөг. Баталгаажсан

гүйлгээний хүрээний амин чухал бүрэлдэхүүнд дараах асуудлууд орно. Үүнд: (i) баталгаа

болгож болох хөдлөх хөрөнгийн өргөн жагсаалт; (ii) өрсөлдөж буй эрх ашгийг эрэмбэлэх

тодорхой дүрэм; (iii) баталгааны эрхийн бүртгэлийн төвлөрсөн систем; (iv) баталгааны

эрхийг бага зардлаар үр дүнтэй гүйцэтгэх. ЖДҮ-үүд ихэнхдээ олон төрлийн хөдлөх

хөрөнгө, цөөн тооны үл хөдлөх хөрөнгөтэй байдаг тул баталгаат гүйлгээний үр дүнтэй

дэглэм нь тэдэнд зээл олгохыг дэмжиж өгнө. Баталгаажсан гүйлгээний сайжруулсан хүрээ

нь факторинг, лизинг хөгжүүлэхийг бас дэмжиж өгнө.

69. Монгол улсад фидуци хууль одоогоор батлагдаагүй, хөдлөх хөрөнгийн

төвлөрсөн бүртгэл байхгүй, санхүүгийн хүртээмжийг дэмжихэд баталгаажсан

гүйлгээний найдвартай дэглэмийн ач холбогдолын тухай ойлголт хязгаарлагдмал

байна. Улсын бүртгэл нь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн эрхийн найдвартай байдлын

бүртгэл шиг ажилладаг. Үл хөдлөх хөрөнгийг заавал бүртгүүлэх ѐстой бөгөөд харьцангуй

үр дүнтэй юм шиг байна. Гэвч бүртгэл комьютерт ороогүй байна. Монгол улсад хөдлөх

хөрөнгийн фидуцийг бүртгүүлэх нь сонголт бөгөөд энэ нь стандарт практик үйл

ажиллагаа бус юм. Авто машин, бүртгэлтэй үнэт цаас, оюуны өмч, уул уурхайн лицензийн

бүртгэлийн дагнасан агентлагууд байдаг боловч аливаа барьцааны бүртгэл хийгддэггүй.

Зээлдэгчийн эрх, төлбөрийн чадваргүйн дэглэмийг гүйцэтгэх

70. Хууль, шүүхийн найдвартай тогтолцоо нь зээлдэгч нар гэрээг гүйцэтгүүлэхэд

зайлшгүй хэрэгтэй болно. Зээлдэгчийн эрх, төлбөрийн чадваргүйн тогтолцооны үр

дүнтэй хуулийн орчин нь боломжийн үнэ бүхийн зээлийн илүүтэй хүртээмжийг дэмжиж

чадна. Хуулийн үр дүнтэй бус үйл ажиллагаа, шүүхийн удаан үйл ажиллагаа, урьдчилан

хүлээгээгүй шүүхийн шийдвэр нь зээлдэгчдэд учрах эрсдэлийг нэмэгдүүлж, хууль

хэрэгжүүлэх үйл ажиллагааг цаг алдсан, үнэтэй болгож байна. Үүнтэй адил зээлдэгчийн

зохистой бус эрх нь зээллэгчээс санхүүгийн хариуцлагаа биелүүлэх хөшүүргийг бууруулж

болно. Ингэснээр эдгээр хүчин зүйл нь санхүүгийн зуучлал хумигдаж, зээллэгч нарын

санхүүжилт өндөр өртөгтэй болох гэсэн зах зээлийн үр дүнгүй байдалд хүргэнэ.

Төлбөрийн чадваргүй байдлын зохистой хүрээ байх нь зээлдэгчийн эрхийн дэглэмийн

амин чухал бүрэлдэхүүн юм.

Зураг 20. Төлбөрийн чадваргүй байдлыг

шийдвэрлэхэд шардагдах хугацаа (жил)

Page 38: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

71. Монгол улс төлбөрийн чадваргүй

байдлыг шийдвэрлэх хялбар байдлын

үзүүлэлтээр 183 орноос 124-р байрт

орсноор харьцуулахуйц улсуудын ард

орлоо. Төлбөрийн чадваргүй байдлыг

шийдвэрлэхэд дундачаар 4 жил зарцуулж

байна (Зураг 20). Харьцуулахуйц улс

орнуудтай харьуулахад өндөр байж

зээллэгчийн хөрөнгийн 8 хувьтай тэнцэх

зардал гаргаж байна. Буцаан авалтын

дундач хувь 1 ам доллараас 21 сент байгааг

Казакстан, Оросын 40 сентээс илүү хувьтай

харьцуулбал бага байна

72. Зээлдэгчийн эрхийг гүйцэтгэх нь Монгол улсын хуулийн орчинд чухал

сорилтыг тавьж байна. Эрхээ гүйцэтгэхийн тулд төвөгтэй бөгөөд төсөөлөхийн

аргагүй үйл явцыг туулах болдог. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь уг шийдвэрийг

гаргуулахаас илүү хэцүү байна. Зээлийн байгууллагууд зээллэгч нартай зээлийн

нөхцөлийг өөрчлөхийг оролддог ба энэ үйл алхамыг хамгийн сүүлчийн авах арга хэмжээ

гэж үздэг. Эрхийг хэрэгжүүлэхэд зээллэгчээс бүх аргаар хойшлуулах тактик баримталж

сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа үнэлгээ, дуудлага худалдааны үйл явцад мэдрэгддэг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаанд томоохон асуудал бас байдаг.

Үүнээс гадна. үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх дүрэм

журам нь хүсээгүй үр дүнд хүргэдэг. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний дүрэм, үнэлгээнд

бэрхшээл гарснаар үйл явцыг төвөгтэй болгодог. Эцэст нь дуудлага худалдааны үеэр

зөрчил гардгийг мэдээлж ирсэн.

73. Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд аж ахуйн нэгжийн бүтцийн өөрчлөлтийг

дэмжих эсвэл хөхүүлэх асуудал тусгагдаагүй байна. Санхүүгийн хүндрэлд орсон боловч

чадвартай аж ахуйн нэгжид зээл олгох эсвэл хөрөнгө оруулахыг дэмжсэн ямар ч

механизмыг хуульд тусгаагүй байна. Алдагдал буюу данснаас хасалт хийгдсэн нөхцөлд

татварын таатай нөхцөл олгодоггүй байх шиг байна. Гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах

хэлэлцээрийн удирдамжийг санхүүгийн байгууллагад зориулан гаргаагүй ба албан бус

гэрээ тохиролцоог төлбөрийн чадваргүй байдлын төлөвлөгөө болж хувиргах төлбөрийн

чадваргүйн дэглэмд арга хэрэгсэл байхгүй байна.

74. Дампуурлын хуулинд бизнесийн төлбөрийн чадваргүйн асуудал үүсэхэд авах

зохистой арга хэмжээг тусгаагүй байна. Дампуурлын журмыг бараг ашигладаггүй нь

зээллэгч нарт дампуурлын хамгаалалтыг олж авах хөшүүрэг ихэнхдээ байдаггүй,

баталгаатай зээлдэгч дампуурлын үйл ажиллагааг эхэлснээс ихээхэн алдахаар байдагтай

холбоотой юм. Дампуурлын үйл ажиллагаа нь бүтцийн өөрчлөлтөнд оруулах явдал бус

харин зарж буулгах үйл явц юм.41

Дампуурлын хуульд (1997 онд батлагдсан) техникийн

41

Дампуурлын ихэнх хэргүүд „хөрөнгийн бус‟ хэргүүд байгаа бөгөөд зээлдэгч нарт ямар ч буцаан олголт

олгогдохгүйгээс гадна гарсан зардлыг нөхөн төлөхгүй байна.

Эх сурвлж: 2012 Бизнес эрхлэх нь

0

1

2

3

4

5

6

Page 39: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

нэлээн сул талууд байна.42

Төрөөс Дампуурлын хуулийн өөрчлөлтийн төсөл дээр ажиллаж

байна.

75. Ялангуяа бүтцийн өөрчлөлтийн үйл явц нь санхүүгийн бэрхшээлд орсон

компанийн үнэлгээг хадгалах зорилтыг хангахгүй байна. Бүтцийн өөрчлөлтийн үйл

ажиллагаанд дутагдал оршиж байгаа ба санхүүгийн үйл ажиллагаа нь доголдсон боловч

ирээдүйтэй аж ахуйн нэгжийг бүтцийн өөрчлөлтөнд оруулах практик үндсэндээ байхгүй

байна. Дампуурлын хуулинд бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулах зохистой

удирдамжийг тусгаж өгсөн боловч хуульд бусад чиглэлээр дутуу, дутмаг зүйл нэлээн

байна. Ялангуяа гүйцэтгэх гэрээний зохицуулалтын бэрхшээл, гомдол гаргасны дараах

санхүүжилт байхгүй байгаа нь амжилттай аж ахуйн нэгжийг аврах боломжийг бууруулж

байна. Бүтцийн өөрчлөлтийн үйл явцад гарч буй гол асуудал бол бүтцийн өөрчлөлтийн

төлөвлөгөөг батлах асуудал болно. Зээлдэгчийн ангиллыг буй болгож буй шалгуур нь

зохистой бус байх шиг байгаа ба баталгаажсан зээлдэгчдэд тавих хандлага давуу бус

байдлыг үүсгэж байна. Бодит байдал дээрээ баталгаажсан зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр,

суурь хамгаалалтын механизмыг хэрэглэх боломж олголгүйгээр тэднээс давуу байдлыг нь

авч болж байна.

76. Компанийн бус ЖДҮ нь дампуурлын хуулиар зохицуулагдах эсэх нь хуулийн

хүрээнээс тодорхой бус байна. Хуулийн зорилтын заалт, зээллэгчийн тодорхойлолтонд

хувь хүн бизнесийн үйл ажиллагаа явуулж болохыг авч үзээгүй байгаа нь харагдаж байна.

Хуулийн ихэнх заалтанд зээллэгчийг хуулийн этгээд гэж авч үзсэн байна. ЖДҮ-ийн

төлбөрийн чадваргүй байдлын хүрээгүй орчинд ирээдүйтэй боловч төлбөрийн чадваргүй

болсон ЖДҮ нь дахин сэргэх боломжгүй, зээлдэгчээс түр хамгаалалт хүсч чадахгүй,

бүтцийн өөрчлөлтөнд орж чадахгүй, үр дүнтэй аргаар зарагдаж чадахгүй, ЖДҮ-ийн

өрнөөс өмчлөгч нар салж чадахгүй байна. ЖДҮ-т зориулсан төлбөрийн чадваргүй

байдлын хүрээ байхгүй байгаа нь хувиараа бизнес эрхлэх, зах зээлд ЖДҮ орох, зээлдэгч

эргэн төлөгдөхийг хязгаарлаж болно. Хувь хүн /ЖДҮ-ийн төлбөрийн чадваргүй байдлын

талаарх хууль нь бэрхшээлд орсон бизнесээ аврахын тулд хувиараа бизнес эрхлэгч хийх

үйл явц, бизнес нь унахаар бол түүнийгээ зарах тодорхой арга, цаг хугацаанд нь

зээлдэгчид төлбөрөө төлөх, үлдсэн өрөнд хураамж төлбөр төлөхгүй байх зарчим,

зээлдэгчид зориулсан ойлгомжтой хамгаалалт, хууран мэхлэх явдалд өгөх шийтгэл;

зээллэгч, зээлдэгчийн хамгаалалтын тэнцвэр зэргийг тодорхой зааж өгөх ѐстой.

Зээлдэгчийн ойлгомжтой хамгаалалт нь тааламжтай хүүтэй зээл авахад ЖДҮ-д тусална.

77. Арилжааны хэргийг үр дүнтэй шийдвэрлэх шүүхийн чадвар нь бас нэг үндсэн

бэрхшээл болж байна. Одоогоор арилжааны хэрэгт мэргэшсэн шүүхийн тогтолцоо

42

Хуулийн хамгийн ноцтой дутагдал бол дараах болно. Үүнд: (i) Дампуурлын үйл явцыг эхлэх

шалгуур нь нүсэр, зохистой бус; (ii) хууль үл хөдлөх хөрөнгөөс бүрдсэн хөрөнгийг үр дүнтэй хамгаалахгүй

байна; (iii) хууль дампуурлын үйл явцын үед биенес үйл ажиллагаагаа үргэжлүүлэхийг зохицуулаагүй,

зээллэгчийн бизнесийг буулгахыг төвөгтэй болгож; (iv) гэрээг гүйцэтгэх асуудлыг дутуу тусгасан; (v)

зайлсхийх арга хэмжээ нь зайлшгүй байх бүх бүрэлдэхүүнийг оруулагүй, төлбөрийн чадваргүйн үйл явц

эхлэхээс өмнө зээллэгч хуурмаг гүйлгээ хийхээс сэргийлж чадаагүй; (vi) дампуурлын үйл явцыг эхэлснээр

баталгаажсан зээлдэгчид сөргөөр нөлөөлдөг; (vii) төлбөрийн чадваргүйн асуудлыг хариуцах удирдлагад

захиргааны хариуцлагыг зөв хуваарилахгүйгээр үйл явц нь удаан, төвөгтэй.

Page 40: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

байхгүй байна. Ачаалал ихтэй ажилладаг шүүгч шүүхийн хангалттай чадавх байгааг хэлж

байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар оршдог орон нутагт ажиллаж буй шүүгч

хамгийн их ачаалалтай байгаа харагдаж байна. Үүнээс гадна төлбөрийн чадваргүй хэргийн

төлөөлөгчид тавих стандарт, түүний зохицуулалт буюу хяналт шалгалтын стандартыг

тогтоодог практик байхгүй байна. Төлбөрийн чаддваргүйн хэргийг төлөөлөх хүний

мэргэжлийн шаардлага сул, дампуурлын хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдлэг,

дадлагыг оруулж өгөөгүй байна.

D. Зээлийн мэдээллийн систем

78. МБ-ны зээлийн бүртгэл зээлийн мэдээлийн сангаа өргөжүүлж, мэдээлэл

цуглуулалт, тайлагналтыг сайжруулж байна. Одоогийн байдлаар бүртгэлд Монгол

улсын нийт зээллэгч 1 сая иргэн, 10000 хууль ѐсны аж ахуйн нэгжийн тухай мэдээлэл

цуглаад байна. Сүүлийн хоѐр жилд гарсан хамгийн чухал хөгжил бол: (i) зээлийн мэдээлэл

илүү өргөн хүрээтэй болж байна. Бүх банк, 30-аас илүү ББСБ-аас мэдээлэл цуглуулж

байна; (ii) Бүртгэх зээлийн доод хэмжээг ₮1 сая (734 ам доллар) гэж тогтоож байсныг

устгаж одоо бүх зээлийн мэдээллийг цуглуулж байна; (iii) Програм хангамж

шинэчлэгдсэний үр дүнд зээл шинээр олгох эсвэл өөрчлөлт ороход зээлийн мэдээллийг

цуглуулж, шинэчилж байна (iv) оролцогч гишүүддээ хүссэн зээлийн мэдээллийг мэдээлж

байх ситемийг автоматжуулжээ. МБ одоогоор банк болон оролцогч ББСБ-д зээлийн

мэдээллийн сайжруулсан үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, зах зээл мэдээллийн чанарыг

хангалттай гэж үзэж байна. МБ-ны бүртгэл програм хангамжаа шинэчилж, төрийн

байгууллага (татварын ерөнхий газар, гаалийн ерөнхий газар, нийтийн аж ахуйн

үйлчилгээний компанийг оруулаад)-ын цуглуулдаг мэдээллээр өргөжүүлэхээр төлөвлөж

байна.

79. Арилжааны банкууд зээлийн мэдээллийн хувийн албад байгуулсан боловч уг

албад үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Зээлийн мэдээлийн хувийн албад үйл

ажиллагаагаа эхлэх бэлтгэлээ хангаж, ажилтан, мэдээллийн технологитой

холбогдсон шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байна. Зээлийн мэдээллийн шинэ хууль

(2011 оны 12 дугаар сард батлагдсан)-ийн дагуу Зээлийн мэдээллийн хувийн албад МБ-

наас үйл ажиллагаа явуулах лиценц авах хэрэгтэй болно. Зээлийн мэдээллийн хувийн

албад нь зээлийн байгууллага болох арилжааны банк, ББСБ, ХЗХ, төрийн байгууллагаас

гэрээгээр мэдээлсэн мэдээллээр зээлийн мэдээллийн бааз байгуулж, зээлийн оноо өгөх,

зээллэгийн зэрэглэл тогтоох зэрэг нэмэлт үйлчилгээгээр үйлчилнэ. Шинэ хууль зээлийн

байгууллага, төрийн байгууллагад зээлийн мэдээллийн хувийн албадад мэдээлэх үүрэг

хүлээлгээгүй бөгөөд мэдээллийн баазанд зөвхөн зээллэгчийн зөвшөөрөлтэйгээр мэдээлэл

оруулна. Нөгөө талаас бүх зээлийн байгууллага, төрийн байгууллагууд зээллэгчийн

зөвшөөрөлгүйгээр МБ-ны зээлийн бүртгэлд мэдээлж байх үүрэгтэй юм. Шинэ хуулиар МБ

нь мэдээлэл солилцох журмын дагуу өөрийн бүртгэлд байгаа мэдээллийг зээллийн

мэдээллийн хувийн албадтай хуваалцана.

E. Электрон төлбөрийн хэрэгсэл

80. МБ-наас жижиг хот суурин газар, хөдөө орон нутагт банкны карт ашиглахад

шаардлагатай дэд бүтцийг байгуулах замаар электрон төлбөрийн үндэсний

платформыг өргөжүүлэхээр төлөвлөж байна. МБ нь үндэсний чипд суурилсан

Page 41: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

зээлийн картыг нэвтрүүлж эхлээд байна. Е-төлбөрийн дэд бүтцийн 80 орчим хувь нь

Улаанбаатар хот, бусад томоохон хотод байрладаг. Банкууд зардалд санаа зовсны улмаас

жижиг хот суурин газар болон хөдөө орон нутагт ATM байршуулах эсвэл POS

төхөөрөмжийг дэмжихээ азнаж байна. МБ гадаадын картыг бодвол хямд, өргөн хүрээг

хамрах дотоодын чипд суурилсан картыг нэвтрүүлэх талаар тэргүүлэн ажиллаж байна.

81. Гар утсан банкны бодлого, Е-мөнгөний бодлогыг боловсруулахаар МБ-наас

бүх төрлийн сонирхлын бүлгээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулсан. Энэ бодлогуудын

гол зорилго нь хөгжлийн стратеги, гүйлгээний дүрмийг тодорхойлох мэдээллийн

технологи \МТ\, системийн стандарт, үндэсний төлбөрийн системтэй уялдуулах зэргийг

хамруулсан харилцан үйл ажиллагааг хангах, тохиромжтой зохицуулалт, хяналт

шалгалтын орчин буй болгоход оршино. Бодлогын төслийг удахгүй батална гэж хүлээж

байна. МБ гарт утас, интернэт, бусад хөдөлгөөнт төхөөрөмжийг ашигласан банкны

үйлчилгээг зохицуулах, лицензжүүлэх үүргийг хариуцна. МБ, СЗХ-ноос e-мөнгийг

зохицуулна.

САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ ХОЛБООТОЙ ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО, ХӨТӨЛБӨР

82. ЖДҮ-ийн ялангуяа хөдөө орон нутагт ажлын байр буй болгох, эдийн засгийн

өсөлтөнд гүйцэтгэх ач холбогдлыг хүлээн зөвшөөрснөөр ЖДҮ-ийн зээлийг дэмжих

зарим арга хэмжээг ЗГ-аас авч байна. Үүнд, арилжааны банк, орон нутгийн засаг

захиргаагаар дамжуулан хөнгөлөлттэй зээлийг ЖДҮ-т олгох, зээлийн батлан даалтын сан

байгуулах зэрэг гол санаачлага багтаж байна. Эдгээр санаачлага, бодлогын бусад хүчин

чармайлтын тусламжтайгаар ЗГ-аас ЖДҮ-ийн тоо, бүтээмжийг нэмэгдүүлэх, салбарын

өрсөлдөх чадварыг сайжруулах, салбарын бизнесийн чадавхийг дэмжих зорилт тавьж

байна.

83. ЖДҮ-ийн зээлийн хөтөлбөр нь ЗГ-ын хамгийн томоохон санаачлага юм.

Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн зөвлөлөөс урьдчилан шигшиж, болзол хангасан

ЖДҮ-т арилжааны банкаар дамжуулан урт хугацаат, татаастай зээлийг олгодог.

Хөтөлбөр батлагдсанаас хойшхи гурван жилд ЗГ төсвөөсөө ₮360 тэрбум (264 сая ам

доллар) хуваарилаад байна.43

ЖДҮ-ийн сан44

хөтөлбөрийг удирддаг. Сангаас ЖДҮ-д

дамжуулан зээлдүүлэхээр жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлийг

оролцогч арилжааны банкнуудад зээлдэг. Орон нутгийн зөвлөл ЖДҮ-ийн өргөдлийг

шигшдэг боловч арилжааны банк зээлийн өргөдлийг буцаах эсвэл хүлээн авах шийдвэрээ

гаргаж болох ба зээлийн эрсдэлийг хүлээн авах ѐстой. Гэвч хөтөлбөр зээлийн хүүгийн

татаасанд тулгуурладаг, орон нутгийн зөвлөлөөс ил тод бус сонголтыг хийх боломж,

хөнгөлөлттэй хязгаарагдмал санхүүжилтийн гаж нөлөөлөл зэрэг нь хөтөлбөрийн

тогтвортой байдал, үр дүнгийн талаар санаа зовох шалтгаан болж байна. Хөтөлбөрийг

43

Засгийн газраас ЖДҮ-ийн санхүүжилтэнд 2009 онд ₮30 тэрбум, 2010 онд нэмэлт ₮30 тэрбум, 2011 онл

₮300 тэрбумыг тус тус төсөвлөсөн. 2011 онд батлагдсан ₮300 тэрбумын санхүүжилт ноолуурын

үйлдвэрлэгчид (₮100 тэрбум), ноосны салбар (₮ 30 тэрбум), ноолуурын оператор, малчид (₮ 20 тэрбум),

ЖДҮ-ийн хөгжил (₮150 тэрбум) зориулалттай. Үүнээс гадна гадаад хандивлагчид (Японы Засгийн газар 58

сая ам долларыг 3 жилд зарцуулахаар, Тайванийн Засгийн газраас 10 сая ам доллар) санхүүжилт олгосон.

44 ЖДҮ-ийн сан 1990 оны эхээр байгуулагдаж USAID буцалтгүй тусламжаар санхүүжсан. 2006 он хүртэл

зарим хандивлагчдын ЖДҮ-ийн зээлийн төслүүдийг удирдах/хэрэгжүүлэх нэгж болж ажилласан.

Page 42: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

зохицуулж буй шийдвэр гаргагчид нь ЖДҮ-ийн сангаас ЖДҮ-ийн санхүүгийн зах зээлийн

6-с баг хувьд үйлчлэхийн хамт, ДНБ-ний 3 орчим хувийг 2011 онд эзэлж байсныг

дурьдсан.

84. Сумын түвшинд хэрэгжүүлдэг санаачлага бол Сумын хөгжлийн сан юм.

Санхүүгийн зуучлагч нарыг үл оролцуулан ₮24 тэрбум (18 сая ам доллар)-ыг 329 сумын

зөвлөлд шилжүүлж, тэд ЖДҮ-т шууд зээл олгодог ба үйл ажиллагааны зардлыг ЗГ-аас

санхүүжүүлдэг. Эдгээр зөвлөл нь санхүүгийн бус байгууллага бөгөөд тэдний засаглалын

бүтэц, зээлийн эрсдэлийн үнэлгээ хийх чадвар нь тодорхой бус байна.

85. Зээлийн батлан даалтын сан нь хязгаарлагдмал хариуцлагатай зээлийн

даатгалын аж ахуйн нэгжийн хэлбэрээр төр-хувийн хэвшлийн түншлэл болон

байгуулагдаж байна. Засгийн газар зээлийн батлан даалтын хуулийг 2010 оноос

боловсруулж эхлэн, 2012 оны 2 дугаар сард батлуулсан. Зээлийн батлан даалтын санг

GTZ-н санхүүжилттэй төслийн хүрээнд арилжааны долоон банк, Худалдаа аж үйлдвэрийн

танхим, банкны холбооны оролцоотойгоор ₮1.3 тэрбум (953,000 ам доллар) хөрөнгөтэй

хязгаарлагдмал хариуцлагатай компани (лицензгүй даатгагч ) болгон 2011 оны 1 дүгээр

сард байгуулсан. Зээлийн батлан даалтын хууль батлагдмагц Зээлийн даатгалын сан үйл

ажиллагаагаа эрчимжүүлж, ЖДҮ-т зээл олгогч банк болон ББСБ-д баталгаа гаргахаар

төлөвлөж байна. ЗДС-гаас ЖДҮ-т зээл олгогч банк, ББСБ-гийн зээллэгч бүрт ₮100 сая

(73,000 ам доллар) хүртэлх зээлд баталгаа гаргахаар одоогоор мөн төлөвлөж байна.

VII. БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ

86. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүй,

зохицуулалт, хяналт шалгалтын хүрээ, санхүүгийн дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй.

Хууль эрх зүй, зохицуулалт, хяналт, шалгалтын хүрээг сайжруулах гол чиглэлд: (i) урт

хугацаат санхүүжилтийн эх үүсвэр оруулж ирэх болон өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн

тулд гадаадын банк орж ирэхийг хөхүүлэх; (ii) лизинг, факторингийн хуулийн хүрээг

бэхжүүлэх; (iii) ББСБ, ХЗХ-ын зохицуулалт, хяналт шалгалтыг сайжруулж, тэдний

учруулах эрсдэлтэй дүйцэхүйцээр хяналт шалгалтыг уялдуулахыг хангах; (iv)

хэрэглэгчийн хамгаалалт, санхүүгийн бичиг үсэг тайлагдлын бүтэц, зохион байгуулалт,

хууль эрх зүй, зохицуулалтын хүрээг бэхжүүлэх орно. Санхүүгийн дэд бүтэц түүний дотор

(i) баталгаажсан гүйлгээ, хэрэглэгчийн эрх, төлбөрийн чадваргүй байдлын дэглэм (ii)

зээлийн тайлангийн систем; (iii) электрон төлбөрийн хэрэгслийн дэд бүтцийг

сайжруулахад илүү хүчин чармайлт мөн шаардлагатай юм. Үүнээс гадна ЖДҮ-ийн

санхүүжилтийг дэмжих засгийн газрын бодлогыг боловсруулахыг хангах нь чухал ач

холбогдолтой болно..

A. Хууль эрх зүй, зохицуулалт, хяналт шалгалтын орчин

87. МБ урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэр, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн

тулд гадаадын банкыг орж ирэхийг хөхүүлэх ингэснээр зээлийн нөхцөлийг

сайжруулах талаар авч үзэж болох юм. Банкны салбарт урт хугацаат санхүүжилтийн эх

үүсвэр дутагдаж байгааг харгалзан гадаадын банкыг орж ирэхийг хөхүүлэх замаар урт

Page 43: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

хугацаат, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн эрсдэлийн боловсронгуй үнэлгээ,

удирдлагын техник, санхүүгийн илүү хөгжингүй бүтээгдэхүүнийг оруулж ирэх болно.

Зарим эмпирик судалгаанд гадаадын банк орж ирснээр өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү

буурах үр дүнд хүрч болдгийг харуулсан.45

Зарим судалгаагаар өрсөлдөөнгүй банкны зах

зээл нь зээлийн олдоц бага, зээлийн өндөр хүү байхтай холбоотойг харуулсан.46

Гадаадын

банк нь удирдлагын дээд зэргийн дадлага буюу сайн практик бодлоготой байдаг учраас

зардал баг гаргадаг тул бусад улс орнуудад үйл ажиллагаагаа явуулахдаа илүү өндөр үр

дүнг гаргаж болно. Цаашлаад гадаадын банк олон улсын хөрөнгийн зах зээлд гарах илүү

боломжтой, толгой компаниасаа санхүүжилт авна. Ингэснээр тэдний санхүүжилтийн

зардал буурч улмаар зээлийн хүүг бууруулахад хүргэнэ. Гэвч ном бүтээлээс харахад

гадаадын банк сайн зээллэгчийг илүү үзэж, том бөгөөд илүү ил тод компаниудад зээл

олгож магадгүй учраас тэд ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлдэг эсэх нь

тодорхой бус байна.47

Гадаадын банкыг зах зээлд орохыг зөвшөөрч, лиценц олгох хатуу

шаардлагаас зайлсхийх замаар өрсөлдөөнийг дэмжих хууль эрх зүй, зохицуулалтын хүрээг

авч үзэхийг МБ-д зөвлөсөн.

Лизинг, факторинг хийхэд шаардлагатай хууль эрх зүйн хүрээ

88. Ялангуяа санхүүгийн дэд бүтэц сул хөгжсөн нөхцөлд ЖДҮ-ийн санхүүжилтийн

чухал эх үүсвэрийг лизинг, факторинг гүйцэтгэж чадна. Гэвч эдгээр үйлчилгээ

Монгол улсад бараг л хөгжөөгүй байна. Иймээс төрийн байгууллагуудад дараах

зөвлөмжийг өгч байна. Үүнд:

Лизинг хөгжихийг дэмжих цаашдын хөшүүргээр хангах. Жишээлбэл,

лизингийн хуульд хурдавчилсан элэгдэл хорогдол байгуулахыг зөвшөөрөөгүй,

харин шулуун шугамын аргаар элэгдэл хорогдол байгуулах аргыг хэрэглэдэг.

Хурдавчилсан элэгдэл хорогдол байгуулах нь үндсэн хөрөнгөнд хөрөнгө

оруулах үр дүнтэй хөшүүрэг болж чадах юм. Учир нь компанийн орлогоос илүү

хэсгийг бичилтээр хасахыг зөвшөөрч, татвар ногдох орлогыг багасгаж өгдөг.

Санхүүгийн хэрэгслийн хувьд лизингийн ашигтай байдлыг ойлгуулсан

хөтөлбөр хэрэгтэй юм. Санхүүгийн уг бүтээгдэхүүний боломжийн талаар ЖДҮ,

санхүүгийн байгууллагад техник туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна.

45

Зарим судалгаа гадаадын банк орж ирснээс үүсэх өрсөлдөөний дарамт банкны тогтолцооны үр дүнтэй байдал сайжрахад хүргэсэн

(Жишээлбэл, Баражас, Стайнер, 2000; Классен ба Классен, 1999; Классен, Демиргуч Кант Хуизинга, 2001; and Кристал, Дагес, Голдберг, 2001). Мартинек Периа, Моди 2004; Клаеис Хайнз, 2007 нарын судалгаагаар гадаадын банк орж ирснээр зээлийн хүү буурсныг харуулж байна.

46 Carbo- Valverde, Rodriguez-Fernandez, and Udell 2009; Mercieva, Schaeck, Wolfe (2009).

47 Зарим судалгаанас үзэхэд жижиг бөгөөд орон нутгийн хувийн банк нь ЖДҮ-ийг санхүүжүүлнэ. Учир нь тэд

“харилцааны зээл олголт” илүү тохирсон (see Berger and others 2001; Mian 2006; Clarke and others, 2006, Gormley 2007b,

Sengupta 2007). Мөн Stein (2002), Mian (2006), Canales and Nanda (2008), and Liberti and Mian (2009) нарын судалгаанд

гадаадын банкны илүүтэй төвлөрсөн зохион байгуулалтын бүтэц илт тод бага ЖДҮ-т зээл олгоход сөргөөр нөлөөлнө.

Гэвч саяхны судалгаа (see Berger and Udell 2006; Berger et al. 2007; and de la Torre et al. 2010) том гадаадын банк нь

дотоодын жижиг банкнаас ЖДҮ-т зээл олгож байгаа шиг үр дүнтэй ажиллаж чадна,.

Page 44: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Талуудын гэрээг зохицуулах хууль эрх зүйн хүрээний үнэлгээг хийх,

факторинг хөгжүүлэх хууль эрх зүйн хүрээний зохистой байдлыг хангах

үүднээс авлагыг ногдуулах асуудлыг авч үзэх. ЖДҮ-ийн эргэлтийн

хөрөнгийн санхүүжилтийн шаардлагыг хангах санхүүгийн хэрэгсэл болсон

факторингийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээр техник туслалцааг ЖДҮ-

ийнхэнд үзүүлэх шаардлагатай байна. Техник туслалцаа нь арилжааны банкны

ажилтнууд факторинг яаж ажилладгийг ойлгоход бас нэмэр болох юм.

ББСБ, ХЗХ-ын зохицуулалт, хяналт шалгалтын хүрээ

89. VI бүлэгт дурьдсанчлан ББСБ, ХЗХ-ыг зохицуулах, хяналт шалгалт тавих

СЗХ-ны хязгаарлагдмал чадавхийг харгалзан СЗХ-нд дараах зөвлөмжийг өгөх байна.

Үүнд:

СЗХ-ны ажил, үүргийн нарийвчилсан үнэлгээ хийх. Үүнд: (i) шинээр

нэмэгдсэн болон өргөжсөн ажил үүрэгтэй бүтцийг уялдуулах; (ii) ажилтнуудын

хэрэгцээний үнэлгээ; (iii) ажилтнуудын техникийн чадавхийг сайжруулахын

тулд дотоод, гадаад сургалтын шаардлага, сургалтын хөтөлбөрийг

боловсруулах (iv) Ажил үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах IT систем,

мэдээллийн бааз, харилцаа холбоо, програм хангамжийн хэрэгсэл.

ББСБ-д хадгаламж авахыг зөвшөөрдөггүй ба тэд санхүүгийн үлэмж

бэрхшээлтэй байдаг учраас ББСБ-ын салбарын өсөлтөнд нөлөөлөх явдлыг

хангах хууль эрх зүйн хүрээний үнэлгээг хийхийг СЗХ-нд бас зөвлөж байна.

Зохицуулалт, хяналт шалгалтын чанарыг сайжруулж, ББСБ, ХЗХ-дод

учрах эрсдэлтэй дүйцэхүйц хяналт шалгалт байхыг хангах. Зохистой хяналт

шалгалт нь санхүүгийн сахилга батыг суулгаж өгнө. Гэвч хяналт шалгалт нь

эдгээр байгууллагаас учруулах эрсдэлтэй дүйцэхүйц байх ѐстой. Томоохон

ББСБ, ХЗХ-нд хийх хяналт шалгалтын чанарыг сайжруулах хэрэгтэй боловч

жижиг байгууллагын хувьд хяналт шалгалтын ижил түвшний чармайлтыг

шаардахгүй байж болно. Хяналт шалгалтын нөөцөө илүү үр дүнтэй

хуваарилахын тулд ББСБ, ХЗХ-ыг хөрөнгийн хэмжээ, гишүүдийн тоо гэх мэтэд

суурилан жижиг, дунд, том гэж ангилах асуудлыг СЗХ-ноос авч үзэх хэрэгтэй.

Санхүүгийн үйлчилгээнд хэрэглэгчийн хамгаалалт, санхүүгийн бичиг үсэг тайлалт

90. Санхүүгийн тогтолцоонд итгэх итгэлийг хангах, санхүүгийн оролцоог

нэмэгдүүлэх явдлыг хангахад хэрэглэгчийн хамгаалалт, санхүүгийн бичиг үсэг

тайлалт амин чухал болно. Монгол улсад санхүүгийн салбар эрчимтэйгээр хөгжиж,

хэрэглэгчдэд шинэ эрсдэлийг учруулж байгаа технологийн ололтын улмаас хэрэглэгчийн

хамгаалалт, санхүүгийн бичиг үсэг тайлах нь ялангуяа чухал ач холбогдолтой болж байна.

Хэрэглэгчийн хамгаалал, санхүүгийн бичиг үсэг тайлалтын хүрээг бэхжүүлэхийн тулд

дараах хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Үүнд:

Санхүүгийн хэрэглэгчийн хамгаалалтын бүтэц, зохион байгуулалтын

хүрээг тодорхойлох. Зах зээлийн зохицуулалт, хяналт шалгалтыг явуулахын

тулд хүчтэй, тусгайлсан бүтэц зохион байгуулалтын хүрээ шаардагдана. Зарим

Page 45: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

улсад санхүүгийн зохицуулагч нар нь хэрэглэгчийн хамгаалалтыг өөрсдийн

үүрэг гэж үздэг. Бусад орнуудад хэрэглэгчийг хамгаалах улсын хэмжээний

байгууллага нь санхүүгийн салбарыг хамруулан авч үзэж болох бөгөөд

санхүүгийн үйлчилгээтэй холбогдсон техникийн асуудлыг шийдвэрлэх мэдлэг,

чадварыг эдгээр байгууллагуудад буй болгох шаардлагатай.

Дараах зорилгоор санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хууль эрх зүй,

зохицуулалтын хүрээг сайжруулах. Үүнд: (i) шударга бус буюу хууран

мэхлэх үйл ажиллагаанаас хамгаалах, (ii) Хэрэглэгчид санхүүгийн

бүтээгдэхүүнийг хялбархан харьцуулах боломжийг олгохын тулд бүтээгдэхүүн,

түүний үнэ тогтооход шаардлагыг энгийн хэлээр тавьж, нийтлэн ил тод

болгохыг сайжруулах; (iii) хэрэглэгчийн гомдол, маргааныг шийдвэрлэх үр

дүнтэй, шударга механизмыг буй болгох.

B. Санхүүгийн дэд бүтэц

Баталгаажсан гүйлгээ, зээлдэгчийн эрх, төлбөрийн чадваргүйн дэглэм

91. Баталгаажсан гүйлгээ, зээлдэгчийн эрх, төлбөрийн чадваргүйн дэглэмийн

хууль эрх зүйн хүрээ нь зээлийн төлбөрийг гүйцэтгүүлэх ил тод, урьдчилан

таамаглаж болох боломжийн механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Баталгаажсан гүйлгээ,

зээлдэгчийн эрх, төлбөрийн чадваргүйн дэглэмийн өнөөгийн сул тал нь хөдлөх хөрөнгийн

баталгааны сонирхолыг буй болгох дэглэмээс эхлээд хувь хүний шаардлагыг биелүүлэхэд

гарах бэрхшээл, цаашлаад төлбөрийн чадваргүйн дутагдалтай дэглэм хүртэлх чухал

асуудлыг хөндөж байна.

92. Баталгаажсан гүйлгээний орчин үеийн дэглэм нь үлэмж хэмжээний хөдлөх

хөрөнгөтэй, хязгаарлагдмал үл хөдлөх хөрөнгөтэй МЖДҮ-т зээл олгохыг дэмжих

болно. ЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг дэмжсэн барьцааны дэглэм нь

хөдлөх хөрөнгийн зөвшөөрөхүйц олон нэр төрөл, зээлдэгчийг эрэмбэлэх тодорхой схемыг

байгуулах, баталгаажсан зээлдэгчийн эрхийг тодруулах, барьцааны үр дүнтэй бүртгэл,

өрөө төлөх чадваргүй нөхцөлд барьцааг гаргуулахыг үр дүнтэй хэрэгжүүлэх, өрийг

шийдвэрлэх альтернатив механизм зэргийг багтаана.

93. Монгол улсад баталгаажсан гүйлгээний хүрээг дараах арга замаар сайжруулах

хэрэгтэй. Үүнд:

Хууль эрх зүй, зохицуулалтын хүрээг сайжруулах. Хөдлөх хөрөнгийн

баталгааны сонирхолыг зохицуулах хуулийг гаргах хэрэгтэй бөгөөд хуульд

баталгааны сонирхол буй болгох, баталгааны сонирхолыг бүртгэх, тэргүүлэх

чиглэл, албадан хэрэгжүүлэх, зээллэгчийн төлбөрийн чадваргүй байдал,

маргааныг шийдвэрлэх альтернатив механизмын тусламжтайгаар өрийг

шийдвэрлэх асуудлыг авч тусгана.48

Барьцааны бүртгэлийн үр дүнтэй үйл

ажиллагааг хангах журмыг боловсруулах хэрэгтэй байна.

48

Баталгаажсан гүйлгээний хүрээний бусад хэрсгүүдийн хүчээс үл хамаарч үүргийг гүйцэтгэх, өрийг

шийдвэрлэх мехнизм үр дүнгүй бөгөөд найдваргүй бол зээллэгч төлбөрийн чадваргүй болмогц өөрийн

сонирхолоо алдах илүү эрсдэлтэй зээлдэгч тулгарах учраас энэ нэмэгдсэн эрсдэлийг үнэдээ оруулж

өгнө.Батлалгаажсан гүйлгээний хуульд зээллэгчийн эрх, зээллэгч төлбөрийн чадваргүй болоход зээлдэгч

Page 46: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

Хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг буй болгох. Хөдлөх хөрөнгийн

бүртгэлийн саадыг хялбар, найдвартай, баталгаатай онлайн систем ашиглах

замаар хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийн буй болгох хэрэгтэй юм.

Давхардал, нэмэлт зардлаас зайлсхийхийн тулд энэ барьцааны бүртгэлийг авто

хөдлөх хэрэгслийн бүртгэл зэрэг бусад хөрөнгийн бүртгэлтэй холбох хэрэгтэй

юм.

Чадавх буй болгох. Хууль, дүрэм, журмыг мөрдөх, бүртгэлийг ашиглах зэрэг

шинэ системыг ашиглах талаар сургалт, ойлголт өгөх ажлыг сонирхогч

талуудад явуулах нь зүйтэй юм. Чадавх буй болгох нь чухал ач холбогдолтой

юм. Учир нь зээлдэгч хөдлөх хөрөнгийг хэрхэн үнэлэх, мониторинг хийхээ

хэрэв мэдэхгүй бол, хөрөнгийг хамгаалах талаар үүргээ зээллэгч мэдэхгүй бол,

талууд өрийн нэхэмжлэлийг сайжруулахын тулд өр шийдвэрлэх альтернатив

аргыг мэдэхгүй бол зээлдэгч нар хөдлөх хөрөнгийг барьцаа болгон авдаггүй

байдлаа үргэлжлүүлнэ.

94. Санхүүгийн зуучлал сайн хийгдэх, тогтвортой байхад зээлдэгчийн үр дүнтэй

эрх, төлбөрийн чадваргүйн дэглэм суурь болж өгнө. Зээлдэгчээс гэрээний үүргийг

сахиулах, зээлийн барьцааг гаргуулж авахад найдвартай хууль эрх зүй, шүүхийн

тогтолцоо зайлшгүй хэрэгтэй юм. Хуулийн болон шүүхийн үр дүнгүй үйл ажиллагаа нь

зээлдэгчид учрах эрсдэлийг нэмэгдүүлж, барьцаа гаргуулж авах үйл ажиллагааг цаг их

авсан, өндөр зардалтай болгоно. Үүнтэй адилаар зээлдэгчийн зохистой бус эрх нь

зээллэгчээс санхүүгийн үүргээ биелүүлэх хөшүүргийг бууруулж өгнө. Эдгээр хүчин зүйл

нь санхүүгийн зуучлал багасах, зээллэгч нарын санхүүжилтийн зардал өндөр болсноор зах

зээлийн үр дүнгүй байдал үүсэхэд хүргэнэ. Зээлдэгчийн хүчтэй эрх санхүүгийн

хүртээмжийг сайжруулахад туслана.49

95. Монгол улсад зээлдэгчийг эрхийг хэрэгжүүлэхэд учирч буй сорилт, төлбөрийн

чадваргүйн дэглэмийн сул талыг харгалзан төрөөс авч үзэх дараах зөвлөмжийг өгч

байна. Үүнд:

Шүүхээс гадуур баталгааны сонирхолыг гүйцэтгэх, шүүхийн шийдвэрийн

хялбарчилсан дэглэмд боломж олгох замаар үүргийн гүйцэтгэлийн

дэглэмийн төгсгөлийг хийх өөрчлөлт шинэчлэлийг дуусгах.

Бизнесийн албан бус бүтцийн өөрчлөлт хийх боломжийг сайжруулах хууль

эрх зүйн хүрээг өөрчлөх. Эдийн засгийн өөр бууралтын үед албан бус бүтцийн

өөрчлөлт хийх үр дүнтэй хэрэгсэл маш хэрэгтэй болно.

Бизнесийг зарах болон бүтцийн өөрчлөлт хийх журмын олон улсын

стандартад Монгол улсын хуулийг нийцүүлэх үүднээс төлбөрийн

чадваргүй дэглэмийн хийгдэж буй өөрчлөлт шинэчлэлийг аль болох түргэн

өөрийн сонирхолоо хэрэгжүүлэх чадварын хоорондын тэнцвэрийг олох нь чухал ач холбогдолтой юм.

Үүнээс гадна баталгаажсан гүйлгээний хуультай нийцүүлэх үүднээс төлбөрийн чадваргүй нийт тогтолцооны

байдал, зээллэгчийн төлбөрийн чадваргүй болох нөхцөлд баталгаажсан зээлдэгчийн эрхийг үнэлэх

шаардлагатай байна. 49

Зээлдэгчийн хүчтэй эрхтэй улсудад ДНБ-д злэх хувийн зээлийн хэмжээ өндөр байх хандлагатай байдаг.

Djankov, McLiesh and Shleifer (2007), Chong, Galindo, and Micco (2004).

Page 47: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

хугацаанд дуусгах. Шинэ хууль төлбөрийн чадваргүйн дэглэм, арилжааны

болон аж ахуйн нэгжийн хуулийг хооронд нь аль болох ойртуулахыг зорих

ѐстой. Бизнесийг зарах, бүтцийн өөрчлөлт хийхэд гарах техникийн бэрхшээлийг

олон улсын стандартыг мөрдөн шийдвэрлэх хэрэгтэй юм. Төлбөрийн

чадваргүйн хүрээ нь төлбөрийн чадваргүйн төлөвлөгөөнд албан бус бүтцийн

өөрчлөлтийн хялбарг хурдхан хийх боломжийг бас олгосон байх хэрэгтэй.

Компанийн бус зохион байгуулалттай ЖДҮ-т дампуурлын дэглэмийг

тодорхой болгож, хүрээг нь өргөжүүлэх. ЖДҮ-ийг дампуурлын дэглэмд

хамрахыг тодорхойлсноор, дампуурлын дэглэм зээлдэгчийн эрхийг хамгаалах,

ЖДҮ-т боломжтой бол бизнесээ авч үлдэх эсвэл түүнийг зарах, өрнөөсөө салах

боломжийг олгож болно.

Төлбөрийн чадваргүйн үйл явц, төрөлжсөн арилжааны шүүхийг байгуулах

боломжийг багтаасан төвөгтэй арилжааны хэргийг зохицуулах шүүхийн

чадавхийг сайжруулах. Төлбөрийн чадваргүйн үеийн төвөгтэй асуудлыг

шийдвэрлэх чадварыг олгох сургалтанд шүүгч нар хамрагдах хэрэгтэй. Үүнээс

гадна дампуурлын мэргэжилтэнг буй болгох нь бизнесийн төлбөрийн

чадваргүйн үеийн илүү үр дүнтэй дэглэмийг буй болгох чухал алхам юм.

Зээлийн мэдээллийн систем

96. Монгол улс дахь зээлийн мэдээлийн систем үүсэн буй болох эхний шатандаа

байна. МБ-ны хүчин чармайлтаар зээлийн бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулахад

тусалж байна. Зээлийн бүртгэлээс зээлийн мэдээлийн санг өргөжүүлэн баяжуулж,

мэдээлэл цуглуулалт, тайлагналтыг сайжруулж ирсэн байна. Зээлийн мэдээллийн санд

одоо бүх зээлдэгчийн мэдээлэл орсон байна. Зээлийн мэдээлийн хууль 2011 оны сүүлд

батлагдсан. Арилжааны банкууд зээлийн мэдээллийн хувийн албад байгуулсан боловч үйл

ажиллагаагаа эхлээгүй байна. Иймээс зээлийн мэдээллийн хувийн албадын үйл

ажиллагааг чиглүүлэх түүний дотор мэдээллийн эзний эрх, аливаа маргааныг шийдвэрлэх

механизм зэргийг зохицуулах журмыг боловсруулах хэрэгтэй байна. Зээлийн мэдээллийн

албадын мэдээллийг цаашид хөгжүүлэх нь зээлийн онооны загварт суурилсан зээлийн

технологийг нэвтрүүлэхэд түлхэц болно. Нарийвчилбал:

Зээлийн мэдээллийн хуулинд тусгасан зээлийн мэдээллийн хувийн албад

багтсан зээлийн мэдээллийн системийн үйл ажиллагааны тэнцвэртэй

хүрээг буй болгох ажлыг хэрэгжүүлэх журмыг шуурхай гаргахыг МБ-д

зөвлөж байна. Журамд тусгайлан дараах зүйлийг тусгаж өгөх хэрэгтэй. Үүнд:

(i) зээлийн мэдээллийг цуглуулах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх,

үйлчилгээний төлбөр тогтоох нарийвчилсан шаардлага; (ii) аж ахуйн нэгжийн

дотоод болон гадаад үйл ажиллагааны зарчим, хариуцлага бүхий ѐс зүйн дүрэм;

(iii) зээлийн мэдээллийн албадын лицензийг татгалзах, түдгэлзүүлэх, хураан

авах дүрэм; (iv) бүтэц зохион байгуулалт эсвэл зарах үйл ажиллагаа, үйл явц.

МБ-ны бүртгэл болон зээлийн мэдээллийн лицензтэй албадын хооронд

мэдээлэл солилцох боломжийн хүрээг МБ-наас буй болгох нь амин чухал

болно. Зээлийн мэдээллийн хувийн албыг үйлчилгээний өндөр стандартыг

мөрдөх, зээлийн эрсдлийн үнэлгээг дэмжсэн онооны загварт шаардлагатай

Page 48: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

мэдээлэл орсон зээлтэй холбоотой өргөн хүрээтэй мэдээлэл, үйлчилгээг

үзүүлэхэд идэвхжүүлэх нь зүйтэй.

Зээлийн мэдээллийн хувийн албанд хяналт шалгалт хийх үйл ажиллагааг

МБ-наас цаашид боловсруулах хэрэгтэй. МБ-наас зээлийн бүртгэлийн

тусламжтайгаар зээлийн мэдээлэл хангагч болон зээлийн мэдээллийн хувийн

албанд хяналт тавигчийн үүргийг тусгаарласан хяналтын дэглэмийг МБ-наас

буй болгох нь чухал ач холбогдолтой болно.

Үнэн зөв мэдээлэл агуулж байх эрхийг хамгаалсан хууль эрх зүйн болон

зохицуулалтыг хүрээг боловсруулж, маргааныг шийдвэрлэх үр дүнтэй

механизмыг байгуулах хэрэгтэй. Зээлийн мэдээллийн хуульд мэдээллийн

алдааг засах, гомдлыг шийдвэрлэх горимыг тусгаж өгөөгүй байна.

Зээлийн мэдээг хуваалцах талаарх ойлголтыг сайжруулах, шинэ хууль,

журмын талаар ойлголтоо нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг

үйлчлүүлэгчид зохион байгуулах талаар МБ болон эсвэл Банкны Холбоо

авч үзэж болох юм.

Электрон Төлбөрийн Хэрэгсэл

97. Интернэт, гар утсан банкны үйлчилгээний үндэсний платформыг

байгуулснаар гар утсан банкны цаашдын хөгжлийг дэмжиж байна. МБ-наас шинэ

технологи түүний дотор хөдөө орон нутагт гүнзгийрүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг

олгосон гар утсан банкыг ашиглахыг дэмжсэн идэвхтэй үүргийг гүйцэтгэж ирсэн. Гар

утсан болон интернэт банк хурдацтай хөгжиж, хурдацтай өсч буй гар утас хэрэглэгчдийн

улмаас гар утсан банк бүр ч хурдтай нэмэгдэж байна. Гар утсан банкыг 4 оператор

компани дэмждэг бөгөөд банкнууд нэг оператороор үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдтэй

холбогдохоор хязгаарлагдаж байна. Сайн стандарт, буурсан зардал, үйлчлүүлэгчдийн

сайжирсан аюулгүй байдлыг нэвтрүүлсэн үндэсний платформыг байгуулахад тэргүүлэх

үүрэг гүйцэтгэхийг МБ-д хөхүүлэн дэмжиж байна. Үндэсний платформ нь шаардлага

хангасан банк бус байгууллага буй болохыг бас зөвшөөрөх ѐстой.

C. ЖДҮ-ийг дэмжих Засгийн газрын хөтөлбөр

98. ЖДҮ-ийг дэмжих Засгийн газрын хөтөлбөрийг саяхан өргөжүүлсэн боловч энэ

нь зах зээлийн гажуудал үүсгэж, тогтвортой байдлын асуудалтай тулгарч болох юм.

Доорх зөвлөмжийг төрөөс авч үзэхийг зөвлөж байна. Үүнд:

ЖДҮ-ийн хөгжил, түүний дотор ЖДҮ-ийн санхүүжилтийн талаар дунд

хугацааны стратеги боловсруулах. ЖДҮ-ийг дэмжихэд төсвийн үлэмж

зарлага гаргаж байгаа тул ЖДҮ-ийн стратегийг боловсруулах нь тэргүүн

зэргийн ач холбогдолтой байх ѐстой. ЖДҮ-ийн стратегит төсвийн нөлөөллийг

тодорхой болгох, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө зардал, нөлөөллийн

үнэлгээг хийх, зээлийн эрсдэлийн үнэлгээ, зээлийн хуваарилалтын зах зээлийн

механизмыг орлуулах бус дэмжих хэрэгтэй.

Санхүүгийн байгууллагатай эрсдэл хуваалцах, зээлийн үр дүнтэй

хуваарилалтыг дэмжих өртөг багатай зах зээлд суурилсан механизмыг авч

Page 49: САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР...2012/10/08  · хөрөнгийн барьцаа дутмаг. 1 Бужана Перолли энэ тэмдэглэгээг

үзэх. Татаасын санаачлага нь ЖДҮ-ийн санхүүжилтийг хангахад гардаг зах

зээлийн алдааг засах хүчин чармайлтын төлөөлөл болж байгаа ч эдгээр нь зах

зээлд гажуудал гаргах, тогтвортой байдлын асуудалтай тулгардаг. ЖДҮ-ийн

санхүүжилтийн дутууг тооцож, ЖДҮ-ийн хөтөлбөрийн хамралт, тогтвортой

байдал, өгөөжийн үр дүнтэй байдлыг тооцох замаар хөтөлбөрийг болгоомжтой

боловсруулж, үнэлэх шаардлага ЗГ-т байна.

Зээлийн батлан даалтын сангийн найдвартай, нэмэлт үйлчилгээг үзүүлэх,

бүтэц зохион байгуулалтын зохистой чадавхтай байхыг тус тус хангасан

зохицуулалтыг хүрээг буй болгох. Анхдагч хөрөнгөжүүлэх, зорилтот үр шим

хүртэгчдийг болгоомжтой тодорхойлох, бүтээгдэхүүний нэр төрлийн

тодорхойлолт, дээд хязгаар, засгийн газраас хагас хамрах (жишээлбэл, 50 хувь),

оролцогч санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэлийн хүчтэй удирдлага гэх

мэт чухал ач холбогдолтой зарчмуудыг тодорхойлох хэрэгтэй юм. Мөн зээлийн

батлан даалтын сан бүтэц зохион байгуулалтын холбогдох чадвар, засаглал,

санг хянан ажиллуулах удирдлагатай эсэхийг хангах нь чухал юм.

Банкны Холбоо, бизнесийн ассоциац, эсвэл ТББ-аар дамжуулан ЖДҮ-

үүдэд технологийн сайжруулалт, зохион байгуулалт удирдлагын суурь

дадлага, санхүүгийн тайлан, санхүүгийн бүтээгдэхүүний талаар сургалт

явуулах. Хандивлагчдын хөтөлбөр ЖДҮ-ийн сургалтыг дэмжиж болно.