бодит сектор буюу үтс лекц 2

38
Лекц № 2 Бодит сектор буюу үндэсний тооцооны систем

Upload: uka-shuree

Post on 21-Jul-2015

67 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: бодит сектор буюу үтс лекц 2

Лекц № 2

Бодит сектор буюу

үндэсний тооцооны

систем

Page 2: бодит сектор буюу үтс лекц 2

• Макро-эдийн засгийн ухаан нь нийт

зарлага, орлого үйлдвэрлэл, ажил эрхлэлт,

үнэ, цалин, гадаад худалдаа, татварын

орлого, улсын зардал, мөнгөний хэмжээ

зэрэг эдийн засгийг бүхэлд нь хамарсан

үзүүлэлтүүдийг судалдаг.

Page 3: бодит сектор буюу үтс лекц 2

Макро-эдийн засгийн гол хэмжигдэхүүнүүдийн талаарх

мэдээллийг бүртгэж системчлэх арга нь үндэсний тооцоо

юм.

Үндэсний тооцооны хамгийн суурь ойлголт бол нийт

бүтээгдэхүүн бөгөөд зах зээлийн эдийн засгийн тогтолцоо

бүхий орнуудад түүнийг Үндэсний нийт бүтээгдэхүүн

буюу Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж нэрлэдэг.

Page 4: бодит сектор буюу үтс лекц 2

• Эдгээрийг тооцоолоход Нэгдсэн Үндэстний Байгууллага

(цаашид НҮБ гэх)-аас боловсруулсан Үндэсний тоцооны

системийг (цаашид ҮТС гэх) баримталдаг ба энэ

аргачлалыг хамгийн сүүлд 1993 онд шинэчилсэн байдаг.

• ҮТС-нь тодорхой цаг хугацаанд тухайн эдийн засагт

шинээр бий болгосон эцсийн бүтээгдэхүүнийг хэмжих

бөгөөд түүнээс энэ орон юуг ямар хэмжээгээр, ямар

салбарт үйлдвэрлэж орлого нь үйлдвэрлэлийн хүчин

зүйлүүд, тухайлбал хөдөлмөр капиталд яаж ногдож байна

гэдгийг харж болдог.

Page 5: бодит сектор буюу үтс лекц 2

Эдийн засгийн шинжээч, судлаач, бодлогоболовсруулагчийн аль нь ч үндэсний тооцоогүйгээражиллах аргагүй байдаг.

Иймээс ҮТС нь:

– Эдийн засгийн байдал, төлөвийг шинжлэхэдгол үүрэгтэй хэмжигдэхүүнүүдийг системчлэх статистикийн хүрээ.

– Эдийн засгийн өөрчпөлт хөгжлийг тодорхойлоххэмжүүр

– Эдийн эасгийн бодит байдлыг түүний хүрч чадахболомжтой харьцуулж харах арга

– Янз бүрийн орны эдийн засгийг хооронд нь жишижүзэх боломж юм

Page 6: бодит сектор буюу үтс лекц 2

Эдийн засгийг макро түвшинд судлахад дээрхнийтлэг үзүүлэлтүүдийг тооцоолж, голсалбаруудын хоорондын уялдаа холбоогилрүүлж гаргах шаардлагатай бөгөөд ҮТС энэхоёр зорилтыг хамтад нь шийдэж өгдөг.

Үh = Ср + ТН + Sh

Үh - Өрх гэрийн орлого

Ср - Хувийн хэрэглээ

Тh - Өрх гэрийн татвар

Sh - Өрх гэрийн хадгаламж

Page 7: бодит сектор буюу үтс лекц 2
Page 8: бодит сектор буюу үтс лекц 2

Орлого ба Зарлагын цикл урсгал

Page 9: бодит сектор буюу үтс лекц 2

Ср + Iр + G + NE = Үe+Тg

Ср - Хувийн секторын хэрэглээ

Iр - Хувийн секторын хөрөнгө оруулалт

G - Засгийн газрын секторын хэрэглээ

буюу зарлага

NE - Цэвэр экспорт

Үе - Үйлдвэрүүдийн орлого

Тg - Импорт болон бүтээгдэхүүний

татвар

Page 10: бодит сектор буюу үтс лекц 2

• Зарлагыг зах зээлийн үнээр тооцдог бөгөөд энэ үнэ ньшууд бус татвар болон татаасаас хамааран бараа, үйлчилгээг борлуулагчийн олж авч буй үнээс ялгаатайбайж болно.

• Гарц ба орлогын аргаар тооцсон ДНБ дээр шууд бус татварба татаасыг нэмснээр зарлагын аргаар тооцсон дүнтэйтэнцүү болдог.

• Янз бүрийн засвар, залруулга хийсний дараа гарц, орлого, зарлага зэрэг, үзүүлэлтүүд нь хоорондоо тэнцүү байдаг болзалруулгыг хийхийн өмнө эдгээр үзүүлэлтүүд нь зайлшгүйтэнцүү байх албагүй.

Page 11: бодит сектор буюу үтс лекц 2

1. Дотоодын ба үндэсний үзүүлэлтүүд

Гадаадын ба дотоодын бүтээгдэхүүн гэдэг нь улс орны нутагдэвсгэрээр шаглагддаг ойлголт юм. ҮТС-д хоёр зарчмыгбаримталдаг ба үүний нэг нь суурьшил өөрөөр хэлбэл, тухайнхүн, үйлдвэрлэгчийн гол ашиг сонирхол төвлөрч байгаа буюубусдаас илүү ойр нягт холбоотой орны зарчим юм.

Жишээлбэл: Гадаадын компанийн хувьд эзэн нь гадаадынх байсанч гол үйл ажиллагаагаа явуулж байгаа нутаг нь суурьшил болно. Хувь хүмүүсийн тухайд бол нэг жилээс дээш хугацаагаароршин суугаа орон нь суурьшил гэж тооцогддог. Гэхдээ Элчинсайдын яам зэрэг улсын байгууллагууд ямагт өөрийн орондхамаарагддаг.

Page 12: бодит сектор буюу үтс лекц 2

Нөгөө нэг зарчим нь өмчийн эрх бөгөөд тухайн оронд

суурьшилтай эзэмшигчдийн өмчөөр бүтээсэн бүх

бүтээгдэхүүн ҮНБ болдог Энд тухайн орны иргэд биш.

тухайн оронд оршин суугчид гэж ялгаж байгааг анхаарах.

хэрэгтэй.

Тухайлбал: Тухайн оронд байгаа гадаадын компанийн

бүтээгдэхүүн ҮНБ ба ДНБ-ийг аль алинд орох боловч

гадаад дахь эздэд ногдох ашиг нь ҮНБ-ээс хасагддаг.

Page 13: бодит сектор буюу үтс лекц 2

Өөрөөр хэлбэл, ДНБ дээр тухайн оронд оршин суудаг

өмчлөгчдийн гадаадад байгаа хөрөнгөөс орсон орлогыг

нэмж, гадаадын өмчлөгчдөд ногдох орлогыг хасвал ҮНБ

болно.

Энэ зөрүүг үйлдвэрлэлийн хүчин зүйлийн гадаад цэвэр

орлого гэдэг. Энд шууд хөрөнгө оруулалтын шинж

чанартай орлого зонхилдог ба нэг жилээс бага хугацаагаар

гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн гуйвуулсан орлого,

газар, байрны түрээс зэрэг орлого багтана.

Page 14: бодит сектор буюу үтс лекц 2

2. Урсгал ба түвшингийн үзүүлэлт

Нэг жилийн хугацаанд бүтээсэн ҮНБ зэрэг тодорхой

хугацаанд болж өнгөрсөн үйл явцыг хэмжсэн тооцоо бол

урсгал чанартай үзүүлэлт юм.

Тухайн үзүүлэлт цаг хугацааны нэгэн агшинд хүрээд байгаа

түвшинг илэрхийлсэн тооцоо учраас урсгал үзүүлэлтээс

ялгаатай.

Түвшингийн болон урсгал үзүүлэлтүүд хоорондоо

холбоотой. Жишээлбэл, жилийн туршид шинээр

үйлдвэрлэгдсэн автомашины урсгал үзүүлэлт нь өмнөх

жилийн эцэст байсан нийт машины түвшин дээр

нэмэгдсэн хэмжээг харуулна.

Page 15: бодит сектор буюу үтс лекц 2

• Үйлдвэрлэлийн барилга байгууламж болон тоног

төхөөрөмжид оруулсан хөрөнгөөс элэгдлийг хасаж

гаргасан цэвэр хөрөнгө оруулалтын урсгал үзүүлэлт нь

хүний хөдөлмөрөөр бүтсэн капиталын нөөциин цэвэр

өсөлтийг харуулна.

• Эдийн засагчид ихэвчлэн урсгал үзүүлэлтүүдийг

сонирхдог.

• Гэхдээ банкны системийн гадаад активийн цэвэр нөөц,

гадаад болон дотоод орийн үлдэгдэл, ажилгүйчүүдийн тоо

зэрэг хэд хэдэн чухал түвшингийн үзүүлэлт эдийн засгийн

судалгаанд ач холбогдолтой.

Page 16: бодит сектор буюу үтс лекц 2

3. Нийтлэг үзүүлэлтийн цэвэр ба нийт дүн

Үндэсний тооцооны системд нийт бүтээгдэхүүн болон цэвэрбүтээгдэхүүнийг зааглаж үздэг. Нийт бүтээгдэхүүнийгтооцохдоо эцсийн бүтээгдэхүүн мөн эсэхийг үл харгалзан бүхүйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний хэмжээг нэмж бодно.

Жишээлбэл: үр тарианы аж ахуйнуудын үйлдвэрлэсэн тариа, гурилын үйлдвэрээс гарсан гурил болон талхны үйлдвэрийнталхны өртгийг нэмлээ гэвэл буудайн үнэ өртөг үйлдвэрлэлийнпроцесст гурван удаа тооцогдоно

Ингэж давхар тоолохгүйн тулд үндэсний орлогын тооцоонд зөвхөнэцсийн бүтээгдэхүүнийг нэмсний дараа "завсрын хэрэглээ" буюу бусад үйлдвэрүүдээс худалдан авсан бүтээгдэхүүнийгхасна. Энэ нь тухайн хугацаанд үйпдвэрлэсэн нийтбүтээгдэхүүнийг харуулна

Page 17: бодит сектор буюу үтс лекц 2

ҮТС-д дараах хоёр ойлголт нэр томъёог ашигладаг.

1. ДНБ гэдэг нь элэгдлийг хасаагүй дүн.

ДНБ-ий үзүүлэлтийг ашиглах нь гажуудалтай статистик

хэрэглэхээс сэрэмжилдэг боловч бүх үйлдвэрлэлийн

зориулалттай бараа давхар юоцогддог сул талтай.

2. ҮТС-ийн хоёр дахь нийтлэг үзүүлэлт бол ДНБ-ээс

элэгдлийн тооцож хассан дотоодын цэвэр бүтээгдэхүүн

гардаг. Энэ үзүүлэлт давхар тооцоогүйгээр онолын хувьд

давуу талтай боловч түүний нарийвчлал эргэлзээтэй

байдаг.

Page 18: бодит сектор буюу үтс лекц 2

Үйлдвэржсэн өрнөдийн орнууд болон Дорнод Европын

орнуудын аль алинд нь элэгдлийн хэмжээ ДНБ-ий 10

орчим хувьтай тэнцуү байна. Иймд практик ДЦБ/ҮЦБ-

ээс илүү ДНБ/ҮНБ-ний үзүүлэптийг өргөн ашигладаг.

Page 19: бодит сектор буюу үтс лекц 2

Ийнхүү ҮТС-д тооцогддог бусад эдийн засгийн

үзүүлэлтүүдэд элэгдлийг оруулж тооцох эсэхээс хамааран

нийт болон цэвэр гэсэн ялгааг өргөн хэрэглэдэг байна.

Тухайлбал, тодорхой хугацаан дах элэгдлийн хэмжээгээрээ

нийт болон цэвэр хөрөнгө оруулалт ялгагдана.

Нийт хэмнэлт /gross saving/ болон хэмнэлтийн /net saving/

хооронд бас яг тийм ялгаа байдаг.

Гэхдээ макро эдийн засгийн зарим бусад тооцоонд огт өөр

утгаар хэрэглэгдэх явдал тохиолдоно. Үүнд, цэвэр импорт

бол импорт экспортын зөрүү, гадаад цэвэр актив гэхээр

гадаад активаас гадаад пассивийг хассан зөрүү гэж

ойлгогдоно.

Page 20: бодит сектор буюу үтс лекц 2

4. Нэрлэсэн ба бодит үзүүлэлтүүд

• Тухайн үеийн үнээр тооцогдсон нийтлэг үзүүлэлтүүдийг нэрлэсэн, суурь үеийн зэрэгцүүлэх үнээр тооцсоныг бодит гэж нэрлэдэг.

• Тухайн жилийн нэрлэсэн ДНБ гэвэл уг оныхоо үнээр тооцогдсонэцсийн бараа, үйлчилгээний өртөг байна.

• Харин бодит ДНБ гэвэл яг ижил тоо хэмжээний бараа үйлчилгээгсуурь оны үл хөдлөх үнээр үнэлж тооцсоныг хэлнэ.

• ДНБ-ий нэрлэсэн хэмжээ өөр өөр байх нь үнэ болон үйлдвэрлэлийнтоо хэмжээний өөрчлөлтийн аль нэгээс эсхүл хоёулангийнх ньөөрчлөлтөөс шалтгаалсан байж болно. Бодит ДНБ-ний өөрчлөлтзөвхөн эцсийн бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамаарна.

Page 21: бодит сектор буюу үтс лекц 2

Суурь онтой харьцуулахад үнийн дундаж түвшин хэрхэн

өөрчлөгдсөнийг тодорхойлохдоо нэрлэсэн ДНБ-нийг

түүний бодит хэмжигдэхүүнд харьцуулана.

Уг харьцааг ДНБ-ний үнийн далд дефлятор гэж нэрлэдэг. Уг

дефлятор нь суурь онд 1,0 буюу индекс хэлбэртэй бол 100

гэсэн утгатай байна. ДНБ-ний дефляторын дундаж

түвшний нэг жилээс нөгөөд гарсан өөрчлөлт нь

инфляцийн хамгийн өргөн хүрээтэй хэмжүүр болно.

Бодит ДНБ=Нэрлэсэн ДНБ / ДНБ-ний дефлятор

Page 22: бодит сектор буюу үтс лекц 2

Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн

хоорондын уялдаа хамаарал

1) GDP = СР+СG+IР+IG+(Е-М)

GDP = бүтээгдхүүн ба үйлдвэрлэлийн бус үйлчилгээний гарц, эдийн засагдахь нийт мөнгөний нийлүүлэлтийн хэмжүүр буюу Дотоодын НийтБүтээгдхүүн (ДНБ)

Cp - Хувийн секторын хэрэглээ

СG - Засгийн газрын секторын хэрэглээ

IР - Хувийн секторын хөрөнгө оруулалт

IG - Засгийн газрын секторын хөрөнгө оруулалт

Е - бүтээгдхүүн ба үйлчилгаэний экспорт

М - бүтээгдхүүн ба үйлчилгээний импорт

Эдгээр үзүүлэлтүүдийг бодит утгаар (инфляцыг тооцсон) авах болно.

Page 23: бодит сектор буюу үтс лекц 2

2. GDP= СР+ СG + Iр+ IG+ (Е- М)

Хувийн секторын хэрэглээ = Ср+ Iр

Засгийн газрын секторын хэрэглээ = СG + IG

Хувийн секторын хэрэглээ + Засгийн газрын сскторын хэрэглээ = Дотоодын эрэлт

СР+ СG + Iр+ IG = дотоодын эрэлт = DD

GDP- (СР+ СG + Iр+ IG) = (Е- М)

Дотоодын эрэлтийн ДНБ-нээс давж гарч байгааилүүдэл нь цэвэр импорттой тэнцэх бахудалдаа ба үйлчилгээний секторын алдагдалбуюу гадаад худалдааны апдагдалтай тэнцэхболно.

Page 24: бодит сектор буюу үтс лекц 2

2. GNР = GDР+ҮF = DD + (Е-М + ҮF)

(Gross National Product)

Үндэсний нийт бүтээгдхүүн = GDP + гадаад орлогын цэвэр хүчин зүйл (ҮF)

(YF-д гол нь хүүгийн болон дивидендийн

орлого орно)

Page 25: бодит сектор буюу үтс лекц 2

3) GDI = GNP+ TR> = DD + (Е-М +UF + ТR)

GDI = Үндэсний нийт орпого

ТR = Гадаадын цэвэр тусламж

Дээрх тэнцэтгэпийн баруун гар талын хаалтан доторбайгаа илэрхийлэл нь төлбөрийн балансын урсгалтэнцлийг харуулах бөгөөд энэ нь гадаад худалдааныбаланс, гадаад орлогын цэвэр хүчин зүйл болонгадаадын цэвэр тусламжаас бүрдэнэ.

Дотоодын эрэлтийн ҮНБ-ээс давж гарч байгаа зөрүү ньурсгал тэнцлийн алдагдалтай тэнцүү болно.

Page 26: бодит сектор буюу үтс лекц 2

4) S = GDI - (СР + СG)

S = Үндэсний хуримтлал

S=DD + (Е - М + ҮF + ТR) - (Ср + СG) = СР + СG + IР

+IG + (Е - М + ҮF + ТR) - (СP +CG)= IР + IG + (Е - М + ҮF + ТR)

S – IP –IG = E – M +YF + TR

Хуримтлалыг хувийн хэвшлийн ба засгийн газрынхуримтлалд задлан авч үзэж болно: СР + СG

Засгийн газрын хуримтлал нь ойролцоогоор урсгалорлого ба урсгал зарлагын зөрүүтэй тэнцүү байдаг.

Page 27: бодит сектор буюу үтс лекц 2

Гадаад сектор буюу

төлбөрийн тэнцэл

Эдийн засагт төлбөрийн тэнцэл нь тодорхой

хугацаанд гадаад орнуудтай тухайн орны

гүйцэтгэсэн эдийн засгийн гүйлгээний хэмжээг

хэмждэг үзүүлэлт юм.

Төлбөрийн тэнцэл нь бүх олон улсын эдийн

засгийн гүйлгээг тухайн орны хувьд тодорхой

хугацаагаар, ихэнхдээ жилийн хугацаанд

нэгтгэдэг байна.

Page 28: бодит сектор буюу үтс лекц 2

• Тухайн орны экспорт болон импортын

үйлчилгээ болон мөн санхүүгийн хөрөнгө,

санхүүгийн шилжүүлэг нь төлбөрийн

тэнцлийг бүрдүүлдэг байна.

• Энэ нь гадныханд төлөгдөх төлбөр болон

өр/дебит/ мөн гадныхнаас хүлээн авах

төлбөр болон авлагыг/кредит/ тусгадаг

байна.

Page 29: бодит сектор буюу үтс лекц 2

• Төлбөрийн тэнцэл нь улс орны байр

суурийг олон улсын худалдааны түвшинд

хөрөнгийн урсгалтай тодорхойлох гол

үзүүлэлтийн нэг юм.

• ОУВС өөрийн гишүүн орнуудад төлбөрийн

балансын алдагдлаас гарахад туслалцаа

үзүүлдэг

Page 30: бодит сектор буюу үтс лекц 2

• Төлбөрийн тэнцлийн гол зарчим бол тухайн орон хэрвээ гаднаас хөрөнгө хангаж байгаа бол тухайн орон хөрөнгө мөнгөнөөсөө илүүтэйгээр худалдаж авах боломжтой юм. Иймээс урсгал, санхүүгийн болон хөрөнгийн дансны цэвэр дүн ашигтай гарсан тохиолдолд тухайн улс орон эерэг төлбөрийн тэнцлийн үзүүлэлттэй байна. Эсэргээрээ, урсгал, санхүүгийн болон хөрөнгийн дансны цэвэр дүн алдагдалтай гарсан тохиолдолд тухайн улс орон сөрөг төлбөрийн тэнцлийн үзүүлэлттэй байна.

Page 31: бодит сектор буюу үтс лекц 2

Төлбөрийн тэнцлийн тэнцвэр нь урсгал тэнцэлийн мөн санхүүгийн болон хөрөнгийн тэнцэлийн кредит дебетийн нийлбэр тэгтэй тэнцүү байна. Өөрөөр хэлбэл тэнцвэр нь:

Урсгал тэнцэл+хөрөнгө ба санхүүгийн тэнцэл=0 байх ёстой

Энэ нь албан нөөцөд ямар ч өөрчлөлт ороогүй болохыг илэрхийлж байна. хэрвээ албан нөөцөд ямар ч өөрчлөлт байхгүй бол төлбөрийн тэнцэл дараах байдлаар бичигдэж болох юм.

Урсгал тэнцлийн алдагдал(ашиг)=хөрөнгө ба санхүүгийн тэнцэл ашигтай гарах(алдагдал)эсвэл

Урсгал тэнцэл=(хөрөнгө ба санхүүгийн тэнцэл)

Page 32: бодит сектор буюу үтс лекц 2

Олон улсын валют санхүүгийн тодорхойлолтоор

“Төлбөрийн тэнцэл” гэж тодорхой хугацаанд

эдийн засгийн харяаллын бус оршин суугчийн

хоорондхийсэн худалдаа, үйлчилгээ, орлого,

урсгал үржүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн

урсгал орлого, зарлагын гүйлгээг системчлэн

нэгтэгсэн статистикийн тайланг хэлдэг.

Онолын хувьд эдгээр тэнулүүдийн нийлбэр

тэнцдэг.

урсгал тэнцэл нь бараа үйлчилгээнйи тэнцэл,

үндсэн орлогын тэнцэл болон хоёрдогч

тэнцлээс бүрддэг.

Page 33: бодит сектор буюу үтс лекц 2

Харин санхүүгийн буюу хөрөнгийн тэнцэл нь

эдийн засгийн харяаллын бус оршин суугч

болон эдийн засгийн харяаллын бус оршин

суугчийн хооронд хийсэн санхүүгийн хөрөнгө

хамарсан гүйлгээг хэлдэг.

Хөрөнгийн тэнцлийг олон улсын тэнцэллд

хөрөнгийн шилжүүлэг: үндсэн хөрөнгийг

гадагш нь шилжүүлэх/хүлээн авахтай

холбоотой шилжүүлэг, үйлдвэрлэгдээгүй.

Санхүүгийн бус хөрөнгийн хүлээн авалт/

ашиглалт багтдаг байна.

Page 34: бодит сектор буюу үтс лекц 2

Эдийн засгийн хэвлэлд хөрөнгинй тэнцэл нь

ОУВС-ийн гарын авлага болон үндэсний

тооцоонд санхүүгийн тэнцэл гэж бичигдэж

ойлгогддог байна. Үндэсний тооцоотой

уялдуулах зорилгоор ОУВС-ийн гарын авлагад

хөрөнгийн тэнцэл гэж бичигдэж хэрэглэгддэг

бөгөөд хөрөнгийн гүйлгээ болон санхүүгийн

гүйлгээг ийнхүү ялгадаг юм.

Улс орны төлбөрийн тэнцэл нь урсгал тэнцэл,

хөрөнгийн тэнцэл, санхүүгийн тэнцэл болон

албан нөөцийн өөрчлөлтийн нийлбэртэй

тэнцүү байна.

Page 35: бодит сектор буюу үтс лекц 2

Урсгал тэнцэл(current account)

Тухайн улс орны үйлдвэрлэсэн

нийт бараа болон үйлчилгээг

бид урсгал тооцоо гэж нэрлэдэг.

Урсгал тооцоо хоёр тэнцлээс

бүрддэг ба энэ худалдааны

тэнцэл мөн бараа болон

үйлчилгээний тэнцэл юм.

Page 36: бодит сектор буюу үтс лекц 2

Худалдааны тэнцэл (balance of trade)Худалдааны тэнцэл нь тухайн улс орны гадаадад экоспортолсон экоспортын хэмжээ болон гадаадаас импортолсон импортын хэмжээний зөрүүгээр тодорхойлогддог. Хэрвээ экоспортын хэмжээ импортын хэмжээнээс давж байвал түүнийг худалдаа ашиг буюу зохимжтой худалдааны тэнцэл гэдэг ба хэрвээ импортын хэмжээ экоспортын хэмжээнээс давж байвал түүнийг худалдааны йлдагдал буюу зохимжгүй худалдааны тэнцэл гэж нэрлэдэг.

Page 37: бодит сектор буюу үтс лекц 2

Бараа болон үйлчилгээн дэхь тэнцэл

(balance of good and services)

Бараа болон үйлчилгээний тэнцэл нь

тухайн улс орны экоспортолсон

бараа болон үйлчилгээний

хэмжээнээс импортолсон бараа

болон үйлчилгээний хэмжээний

зөрүүгээр тодорхойлогддог.

Page 38: бодит сектор буюу үтс лекц 2

Урсгал тооцооны тэнцэл (balance of

current account )

Урсгал тооцооны тэнцэл нь худалдааны нийт

тэнцэл, бараа болон үйлчилгээний

тэнцэлийн нийлбэр дээр цэвэр хөрөнгө

оруулалтын орлгыг нэмж цэвэр

шилжүүлгийг хасаж тооцдог.