өнөөдөр буюу 20

12
БЗД-ийн 11-р хорооны ИНХ-ын даргын хууль бус үйлдлийн талаар гомдол мэдүүлэв Өнөөдөр буюу 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр НИТХ-ын тэргүүлэгч, хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаярт Баянзүрх дүүргийн 11-р хорооны 1-р хэсгийн ахлагч Б.Отгонцэцэг, 3-А хэсгийн ахлагч Ж.Оюун-Эрдэнэ, 3-Б хэсгийн ахлагч Д.Одсүрэн, 3-В хэсгийн ахлагч Б.Хоролсүрэн, 4-р хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан, 5-р хэсгийн ахлагч Б.Норжмаа, иргэн Т.Дуламсүрэн, Л.Батбаяр, Б.Баясгалан, А.Нямхүү нарын иргэд гомдол гаргалаа. 1-р хэсгийн ахлагч Б.Отгонцэцэг: 2014 оны 06 дугаар сарын 07-нд манай 11-р хорооны иргэдийн нийтийн хурал болно гэсэн тов гарсан байсан. Уг хурлаар хорооны засаг даргын 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтын хэрэгжилтийн тайланг хэлэлцэх, орон нутгийн тусгай сангийн шилжүүлгээр ирсэн мөнгийг зарцуулах төсвийг батлах ёстой байсан. Ийм учраас манай хэсгийн ахлагчид 11-р хорооны Хүрхрээ, Туул, Усан сан, Ургах наран, Хөлийн гол, Ногоон зоорь, Дэнж зэрэг алслагдсан гудамжуудын иргэдийг цуглуулж хоёр автобусанд суулгаад иргэдийн нийтийн хуралд оролцуулахаар 300 орчим иргэнийг авчирсан. Гэтэл тус хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Д.Гомбогарав хуралд оролцохоор

Upload: buka-king

Post on 20-Jun-2015

87 views

Category:

Law


0 download

DESCRIPTION

БЗД-ийн 11-р хорооны иргэд

TRANSCRIPT

Page 1: өнөөдөр буюу 20

БЗД-ийн 11-р хорооны ИНХ-ын даргын хууль бус үйлдлийн талаар гомдол мэдүүлэв

Өнөөдөр буюу 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр НИТХ-ын тэргүүлэгч, хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаярт Баянзүрх дүүргийн 11-р хорооны 1-р хэсгийн ахлагч Б.Отгонцэцэг, 3-А хэсгийн ахлагч Ж.Оюун-Эрдэнэ, 3-Б хэсгийн ахлагч Д.Одсүрэн, 3-В хэсгийн ахлагч Б.Хоролсүрэн, 4-р хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан, 5-р хэсгийн ахлагч Б.Норжмаа, иргэн Т.Дуламсүрэн, Л.Батбаяр, Б.Баясгалан, А.Нямхүү нарын иргэд гомдол гаргалаа.

1-р хэсгийн ахлагч Б.Отгонцэцэг: 2014 оны 06 дугаар сарын 07-нд манай 11-р хорооны иргэдийн нийтийн хурал болно гэсэн тов гарсан байсан. Уг хурлаар хорооны засаг даргын 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтын хэрэгжилтийн тайланг хэлэлцэх, орон нутгийн тусгай сангийн шилжүүлгээр ирсэн мөнгийг зарцуулах төсвийг батлах ёстой байсан.

Ийм учраас манай хэсгийн ахлагчид 11-р хорооны Хүрхрээ, Туул, Усан сан, Ургах наран, Хөлийн гол, Ногоон зоорь, Дэнж зэрэг алслагдсан гудамжуудын иргэдийг цуглуулж хоёр автобусанд суулгаад иргэдийн нийтийн хуралд оролцуулахаар 300 орчим иргэнийг авчирсан. Гэтэл тус хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Д.Гомбогарав хуралд оролцохоор ирсэн бүх иргэдийг заалнаас гаргаад бичиг баримтыг нь шалгасны үндсэн дээр дахин оруул гэсэн үүрэг өгсөн. Уг үүргийн дагуу 12 цагдаа хурлын танхимд дайран орж ирж эсэргүүцсэн иргэдийг хүчээр чирч гаргасан.

Иргэдийг танхим руу дахин оруулахдаа чи хэний хүн бэ? Яах гэж ирсэн юм зэрэг учир битүүлэг асуулт асуух маягаар оруулсан бөгөөд хуралд оролцохоор ирсэн 300 орчим хүний ердөө 70 орчмыг нь оруулсан. Бусдыг нь та нарыг хурлын дарга битгий оруулаарай

Page 2: өнөөдөр буюу 20

гэсэн зайлцгаа хэмээн хэлж амаар доромжилж хөөсөн. 70 орчим хүн оролцсныг нь гэрчлэх зураг энэ байна /зургуудыг үзүүлэв/. Харин үлдсэн 200 орчим иргэнийг тэр бүү хэл 7 хэсгийн ахлагчийг хүртэл оруулаагүйн дээр та нар манай хорооны иргэд биш байна. Манай хорооны хурлыг үймүүлэх зорилгоор Улаанбаатараас ирсэн хүмүүс хэмээн гүжирдэж хаалгаа хаан хурлаа эхлүүлсэн.

Хамгийн хачирхалтай нь иргэдийн нийтийн хурлын дарга 70 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр хурлаа хийсэн мөртлөө тогтоолдоо 167 иргэн оролцож ирц бүрдсэн гэсэн худал тоог оруулж, хууль бус үйлдлээ хуулийн зөв болгон өөрчилсөн байсан.

Бид Монгол улсын үндсэн хууль, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу өөрсдийн оршин суугаа газрынхаа иргэдийн нийтийн хуралд оролцох эрхээ ийнхүү хасуулсандаа гомдолтой байна. Өмнөх иргэдийн нийтийн хурлын товыг огт хэлэхгүйгээр нууцаар хийдэг байсан. Анх удаа мэдээд оролцохоор ирэхэд маань ийнхүү хахин хавчиж оруулаагүйд гомдолтой байна. Хэрвээ хурлын товыг зарлахдаа иргэний үнэмлэхийг шалгаж оруулна шүү гэсэн байсан бол бид бичиг баримтаа авчрах байсан. Харамсалтай нь тийм зүйлийг анхааруулж хэлээгүй атлаа ийнхүү хурлын үйл ажиллагаанд оруулаагүйд бид үнэхээр гомдолтой байна. Бидний гомдлыг хүлээн авч холбогдох хуулийн дагуу иргэдийн нийтийн хурлын дарга болон бусад албан тушаалтнуудтай хариуцлага тооцож өгнө үү гэв. Иргэдийн нийтийн хуралдаа оролцож чадалгүй эрхээ зөрчүүлсэн иргэд өөрсдийгөө тус хорооны иргэн гэдгийг нотлох бичиг баримтуудын хуулбар, регистрийн дугаар болон холбогдох гарын үсэгтэй бичгийг тэргүүлэгч С.Ононбаярт өгөв.

Тэргүүлэгч С.Ононбаяр: Та бүхний гомдлыг хүлээн авлаа. Энэ асуудлын дагуу би холбогдох албан тушаалтнуудад албан бичиг хүргүүлж арга хэмжээ авхуулах талаар ажиллана гэдгээ мэдэгдлээ.

БЗД-ийн 11-хорооны иргэдийн нийтийн хурал 2014-06-07-ны өдөр

Page 3: өнөөдөр буюу 20
Page 4: өнөөдөр буюу 20
Page 5: өнөөдөр буюу 20
Page 6: өнөөдөр буюу 20
Page 7: өнөөдөр буюу 20
Page 8: өнөөдөр буюу 20
Page 9: өнөөдөр буюу 20
Page 10: өнөөдөр буюу 20
Page 11: өнөөдөр буюу 20