Кесар хагалгааны мэс засал

26
КЕСАР ХАГАЛГААНЫ МЭС ЗАСАЛ /СТАНДАРЧЛАЛ/ Бэлтгэсэн:Резидент эмч Дүүриймаа

Upload: surenkhorloo-zolzaya

Post on 29-Jul-2015

847 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: Кесар хагалгааны мэс засал

КЕСАР ХАГАЛГААНЫ МЭС ЗАСАЛ

/СТАНДАРЧЛАЛ/

Бэлтгэсэн:Резидент эмч Дүүриймаа

Page 2: Кесар хагалгааны мэс засал

ТОДОРХОЙЛОЛТ

Тодорхой заалт.нөхцөл бүрдсэн.төрөх замаар төрүүлэх боломжгүй тохиолдолд эх ба ургийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр умайн хананд зүслэг хийж.түүний хөндийгөөс ураг ба хойтхи гаргаж авах мэс засал гэнэ.

Page 3: Кесар хагалгааны мэс засал

ЗААЛТ

Кесар хагалгаа хийх заалтыг жирэмсний тээлтийн хугацааны болон төрөх үеийн гэсэн хоёр бүлэгт хуваана

Page 4: Кесар хагалгааны мэс засал

ЖИРЭМСНИЙ ТЭЭЛТИЙН ХУГАЦААНД КЕСАР ХАГАЛГААНЫ МЭС ЗАСАЛ ХИЙХ

ЗААЛТ: Ихсийн бүрэн түрүүлэлт Их хэмжээний цус алдалт бүхий ихсийн бүрэн биш түрүүлэлт Хэвийн байрласан ихэс хугацаанаасаа өмнө ховхорсноос цус

ихээр алдаж байгаа.эсхүл эхийн хэвлий дэхь ургийн байдалд өөрчлөлт орох

Кесар хагалгааны болон умайд бусад мэс засал хийлгүүлсний дараах умайн соривны хэврэгшилт

Бүтэц зүйн уйтан аарцгийн уйтралын 2-3 зэрэгтэй /жинэхэн коньюгат 9 ба түүнээс бага/ аарцгийн ясны хэв маягийн алдагдал эсхүл хавдар

Аацгийн түнхний үеүүдэд мэс засал хийлгүүлсний дараах байдал

Утрээ ба умайн хөгжлийн гажгууд /төрхөд сөрөг нөлөөлөх/\ Төрөх замд саад учруулж байгаа бага аарцгийн хөндийн бусад

эрхтэн ба өндгөвч.умайн хүзүүний хавдар

Page 5: Кесар хагалгааны мэс засал

Умай миомын том хэмжээтэй .олон тооны зангилаа.миомын зангилаануудын үхжил.хүзүүвчгий байрлалтай зангилаа

Эмчилгээний үр дүнгүй ,төрөлтөнд төрөх зам бэлтгэгдээгүй байх үеийн гестозын хүнд хэлбэрүүд

Умайн хүзүү,үтрээнд пластик мэс засал хийсний дараа үүссэн умайн хүзүү,үтрээн соривжилт уйтрал,шээс бэлгийн ,гэдэс – бэлгийн цоорлыг оёсны дараах нарийсалт

Эрхтэн тогтолцооны хүнд хэлбрийн өвчнүүд/энэгшилгүй шинж тэмдэг илэрсэн зүрх судасны тогтолцооны өвчнүүд,мэдрлийн тогтолцооны өвчнүүд,ойрын харалганы өндөр зэрэг,ялангуяа хүнднрсэн/

Түрүүчийн төрөлтийн үед үүссэн хярзангийн 3-р зэргийн урагдлыг оёсны дараа үүссэн сорви

Үтрээ ба бэлгийн уруулын орчмын хураагуур судасны мэдэгдэхүйц өргөсөл

Ургийн хөндлөн байрлал Хоорондоо наалдсан ихэр Ургийн масс 3500 г—с том байхад толгой гэдийлттэй хавсарсан

бөгс түрүүлэлт

Page 6: Кесар хагалгааны мэс засал

Зохиомлоор үр хөндөлт бүрдүүлсэн.үр хөврлийг зөөж экстракорпораль үр хөврөл тогтоолгосон

Эмийн эмчилгээ үр дүнгүй ургийн тураал,хүчилтөрөгчийн архаг дутмагшил

Жх барихын ба эрхтэн тогтолцооны эмгэг хавсарсан 28-с дээш настай тулгар төрөгчид

Удаан хугацаанд үргүйдэлиэй байгаад эх барихын ужиг дурьдатгалтай хавсарвал

Умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдээгүй байхад ураг орчмын шингэн хугацаанаасаа өмнө гарах

Эх барихын ба эмэгтэйчүүдийн ужиг дурьдатгалтай хавсарсан илүү тээлт,төрөлтөнд төрөх зам бэлтгэгдээгүй,төрөлтийг үйл ажиллагааг сэдээх үйлдэлд үр дүнгүй байх

Эрхтэх тогтолцооны ба умхйн хүзүүний өмөн Бэлгийн замын вирусын халдварын сэдрэлт

Page 7: Кесар хагалгааны мэс засал

ТӨРЛӨГИЙН ҮЕД КЕСАР ХАГАЛГАА ХИЙХ ЗААЛТ:

Эмнэл зүйлн уйтан аарцаг ,УОШингэн хунацаанаас өмнө урьтаж гарах ба төрлөг өдөөх үйлдэлд үр дүнгүй

эмийн эмчилгээнд үр дүнгүй байгаа төрөх үйл ажилгааны гажиг Ургийн хүчилтөрөгчийн хурц дутагдал Хэвийн байрласан эсвэл доор байрласан ихэсийн ховхрол Умайн тулгарсан урагдал Төрөх зам төрөлтөнд бэлтгэгдээгүй үед хүй төрүүлэх,хүйн гогцоо

унжих Ургийн толгойн зөв биш түрүүлэлт ба тавигдал/духны ,өвөр

янзтай нүүрний ,суман заадас арын янзтай байхад дээр шулуун хэмжээнд зоогдох/

Төрөгч эмэгтэй үхлийн байдал байхад эсхүл гэнэт үхэх мөчид ураг амьд байх

Кесар хагалгааг бүрдмэл эсвэл хавсарсан заалтаар хийнэ.Ийм заалтыг хавсарсан бүрдмэл заалт гэнэ.Жирэмсний ба төрлөгийн үед хэд хэдэн хүндрэлүүдтэй,тэдкгээрийн арь нэг нь

Page 8: Кесар хагалгааны мэс засал

Кесар хагалгаа хийх бие даасан үндэслэл болж чадахгүй,бүгд гийлсэн, хавсарсан тохиолдолд заалт болно.

Жирэмсний тээлтийн хугацаанд кесар хагалгааг төлөвлөсөн журмаар ,хааяа яаралтай хийнэ.

Page 9: Кесар хагалгааны мэс засал

ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ ГӨӨР КЕСАР ХАГАЛГАА ХИЙХ ЗОНХИЛОХ ЗААЛТ:

Төрөлтийн үед хагалгааг яаралтай журмаар хийнэ.Төлөвлөгөөт хагалгаа нь эх ба ургийн талд тавилан илүү сайтай.

Эх барихын ба эрхтэн тогтолцооны эмгэг хавсарсан 28-с дээш насны тулгар төрөгчид

Кесар хагалгааны дараах умайн сорви Ургийн бөгс түрүүлэлт Ургийн дистресс Жирэмсн ий хүнд хэлбрийн гестоз

Page 10: Кесар хагалгааны мэс засал

ТӨРЛӨГИЙН ҮЕД ЯАРАЛТАЙ КЕСАР ХАГАЛГАА ХЙИХ ЗААЛТ:

Ургийн дистресс Төрөх үйл ажилгааны гажиг Эмнэл зүйн уйтан аарцаг Ихсийн хугацаанаас өмнөх ховхролтоос шалтгаалсан цус

алдалт

Page 11: Кесар хагалгааны мэс засал

ЭСРЭГ ЗААЛТ1. Бодит эсхүл эмнэлзүйн тод илрэлтэй халдвар

2. Далд эсхүл эмнэлзүйн тод илрэлтэй халдвар атлаа төрөлтийг төрөх замаар түргэн төрүүлэх нөхцөлгүй тохиолдолд төрсний дараах үед халдварын процесс үүсч хөгжихөөс урьдчилан сэргийлэх 4 янзын аргыг хэрэглэх замаар хэвлийгээр төрүүлж болно.

Үйлчилгээний хүрээ өргөнтэй антибиотикийг хэрэглэн.шарханд гоожуурын цорго тавьж хэвлийн дотуур кесар хагалгаа хийх

Умайг нээхээс өмнө хэвлийн хөндийг түр хугацаагаар битүүлж зааглаж жийргэвчлэх

Гялтангийн гадна талаас кесар хагалгаа хийх Кесар хагалгаа хийхдээ умайг авах.идээт үжлийн хүндрэл үүсч хөгжихөөс у/

сэргийлэх дээрхи аргуудаас үйлчилгээний хүрээ өргөнтэй антибиотикийг хэрэглэнэ.шарханл гоожуур цоргл тавьж хэвлийн дотуурхи кесар хагалгаа хийх арга хэрэглэвэл илүү үр дүнтэй

3, Ургийн байдал хангалтгүй байх нь хэвлийгээр төрүүлэх эсрэг заалт Эхийн хэвлийд ураг эндэх,хэм дутуу,ургийн гажигууд ,эндсэн эсхүл гармагц эндэх

хүндрэл мэдэгдэхүйц илрэч буй эсхүл удаан хугацаанд үргэлжлэх ургийн хүчилтөрөгчийн дутмагшил

Ургийн талаас шалтгаалж утрээгээр төрүүлэх оролдлого үр дүнгүй болсны дараа кесар хагалгаа хийхээс зайлсхийнэ.харин эхийн талаас зайлшгүй заалт ахул хамаарахгүй

Page 12: Кесар хагалгааны мэс засал

КЕСАР ХАГАЛГААНЫ МЭС ЗАСАЛ ХИЙХ НӨХЦӨЛ:

Кесар хагалгаа хийх хамгийн боломжийн хугацааны сонголт.Эх ба ургийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй хугацаа байна

Мэс засал хийж чадах мэргэжлийн туршлагатай эмчтэй Зориулалтын тоноглсон мэс заслын өрөөтэй Мэргэжлийн сувилагч.мэдээ алдуулагч эмч.нярайн эмч байх Мэс засал хийлгүүлэх зөвшөөрөл эмэгтэй эсхүл төрөл

төрөгсөд зөвшөөрч албан ёсоор бичгээр өгч баталгаажсан

Page 13: Кесар хагалгааны мэс засал

БЭЛТГЭЛКесар хагалгаа төлөвлөж хийвэл шээс .цусны ерөнхйи шинжилгээ

зүрхний бичлэг,цээжний гэрэл зураг авахшинжилгээ хийнэ.

Үтрээний ариун байдал,цусны бүлэг тодорхойлно. Жирэмсний хүндрэл ба эрхтэн тогтолцооны эмгэгүүд ,ургийн

байдлаас хамааруулж шаардлагатай холбогдох шинжилгээг хийсэн байх

Умай ихэс ургийн тогтолцооны үзүүлэлтийг чанд авиан шинжилгээгээр тодорхойлж үнэлгээ өгөх

Кесар хагалгаа хийх үндсэн заалт буюу шалтгаанаас аа хамааруулж зөвлөх эмч нарын зөвөлгөөн авсан байна.

Кесар хагалгаа хийж хэвлийгээр төрүүлэхдээ урд өдрийн орой хөнгөн хоол өгнө.цэвэрлэх бургуй тавьна.мэс засал хийх өглөө хооллохгүй,дахин цэвэрлэх бургуй тавьна.

Кесар хагалгааны талаар тодорхой мэдээлэл өгч,байдлыг танилцуулсан байна.

Page 14: Кесар хагалгааны мэс засал

Анестезиолог эмчийн үөвөлгөө авч.зөвөлгөөний дагуу бэлтгэл хангана.

к/хагалгаа хийлгэх эмэгтэй бүр тасгийн эрхлэгч эсхүл ахлах эмчид үзүүлж ,3-с доошгүй эмч нарын бүрэлдэхүүнтэй комисын дүгнэлт гарна.

к/хагалгааны м/заслыг яаралтай журмаар хийх ахул хийгдэх боломжтой шинжилгээг хийлгэнэ.

Page 15: Кесар хагалгааны мэс засал

БАГАЖ ХЭРЭГСЭЛ: к/хагалгаа хийхэд зориулсан ,хүрэлцэхүйц хэмжээний сайтар

ариутгасан бикстэй багажны цомог,ариун халад,амны хаалт.малгай.бээлий.мэдээ алдуулахад хэрэглэх багаж.

Мэдээ алдуулахад зориулсан аппарат Мэпээгүйжүүлгийн зүү.тариур.бээлий.шаардлагатай эмийн

хэрэгсэл бусад Сэлбэн нөхөх эмчилгээний суурь 1-2 ширхэг Дуслаар хэргэлэх ариутгасан уусмал Ижил бүлгийн цус ба цусны бүтээгдэхүүн ,цус орлох шингэн Хүчилтөрөгчийн баллон Гэрэлтүүлэгч Судасны 16,18,20 номерын катетер Даралтны аппарат ,чагнуур Хүүхэд эх барихад зориулсан ариун материалууд ,багажны

цомог Нярайн өлгийний материалууд Цус тогтоогч цахилгаан төөнүүр

Page 16: Кесар хагалгааны мэс засал

Алдсан цусыг хэмжих хэмжүүртэй шилэн сав Давсагт тавих хаймсууран гуурс Гар угаах ба мэс заслын талбайг ариусгах ариутгалын

уусмал,спирт иодын уусмал,зориулалтын түмпэн Цахилгаан болон мехэник сорох аппарат

Page 17: Кесар хагалгааны мэс засал

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИМЭС ЗАСЛЫН ЭХНИЙ ШАТ

К/хагалгааг ихэвчлэн умайн доод таславчинд хөндлөн зүслэгээр хийнэ.хэвлийн өмнөд ханыг умдагны дээд талаар Пфанненштилийн аргаар хөндлөн зүсэж нээгээд цус тогтоолт хийнэ.зарим тохиолдолд умдагны үе хүйсний хооронд шулуун зүслэг хийнэ.Хэвлийн хананы зүслэг мэс засал хийхэд, хүүхэд гаргахад саад учруулахгүй байна.умайн доод таславчинд хөндлөн зүслэгээ к/ хагалгаа хийх явцад давсгийг 5-6 см орчим хэмжээтэй доош буулгана.Давсаг гэмтхээс ба давсаг орчмын өөхлөгөөс цус алдах хүндрлээс сэргийлж,давсгийг хэт доош хуулж буулгахгүйгээр мэс засал хийж болно.Умайн доод таславчинд хөндлөн зүслгийг Гусаков эсхүл Дерфлерийн гэсэн 2 аргаар хийнэ. Дерфлерийн арга илүү давуу талтай.Доод таславчинд хөндлөн зүслэг хийх явцад хутгаар цусны багц ба толгойг гэмтээхгүйгээр маш болгоомжтой зүснэ.

Page 18: Кесар хагалгааны мэс засал

МЭС ЗАСЛЫН 2 ШАТУмайн хөндийгөөс хүүхдийг хянуур, болгоомжтой,гэмтэл

учруулахгүйгээр гаргана.Умай дахь ургйин байрлал ба түрүүлэлтээс хамааруулж ургаа гаргах аргаа сонгоно.

Толгой түрүүлэсэн үед баруун гарынхаа эрхий хуруунаас бусдыг буюу сарвууг умайн хөндийд оруулж гарын алганы гадаргуу ургийн толгой руу харсан байна.толгойноос бариад дагз нь урагшаа харж эргэхээр эргүүлнэ.эргүүлэх үйлдэл дуусмагц туслагч эмч умайн ёроол дээрээс ялимгүй дарж дарна.мэс засалч умайд оруулсан гарынхаа хуруугаар толгойг умдагны үе тийш болгосноор толгой гэдийн умайгаас чөлөөлөгдөнө.Хүүхдийн толгой гармагц хүүхдийн сунагд гарынхаа долоовор хуруунуудыг оруулан түүн ий их өиеийг чөлөөлнө.умайн хөндийгөөс ургийн толгой чөлөөлж гаргах явцад саатал учирваас толгойд эх барихын хавчуур тавихгүйгээр ,зөвхөн нэг харбага ашиглан толгойг гарган.

Page 19: Кесар хагалгааны мэс засал

Ургийн бөгс түрүүлсэн үед буюу цэвэр өгзөг түрүүлвээс ургийн цавьны хонхроос ,харин хөл түрүүлсэн үед урд дээд хөлнөөс барьж гаргана.

Мэс заслийн дараа халдврын хүндрнлээс у/сэргийлэх үүднээс к/хагалгаа хийж байгаа хэрэв антибиотик таардаггүй бол мэдээ алдуулагч эмч өргөн хүрээний аитибиотикоос аль нэгийг эмэгтэйн хураагуур судсаар хийнэ_

Умайн хөндийгөөс хүүхдийг гаргаж авмагц цус алдалтыг багасгах зорилгоор умайнд булчинд 0,02%1 мл метил эргометрин тарьж хураагуур судсаар 1,0мл /5 нэгж/окситоциныг тарьна.

Page 20: Кесар хагалгааны мэс засал

МЭС ЗАСЛЫН 3 ШАТУмай агших явцад ихэс усайн хананаас сална.хүйн судснаас

болгоомжтой татаж хойтхыг гаргаад умайн хөндийг мохоо том хусуураар хусаж цэвэрлэнэ.У/хөндйиг ариутгасан антисептик уусмалаар угааж болно.Эдгээр үйлдийн дараа шархны эрмэгийг хооронд нь зөв нийлүүлж оёх нь бат бөх болох ,халдварын хүндрэлээс сэргийлэх нөхцлий нэг юм.

Нэг хатгалттай тасралтгүй ,нэг эгнээ оёдлоор шархыг оёхдоо булчин булчинг хооронд нь нийлүүдж викрил 1 эсхүл 0,диксон 1,0 бусад утсаар оёно.павсаг умайн хуниасаар гялтанжуулна.нэг эгнээ оёдлоор оёсны давуу тал:

Эдийн б/солилцоог бага гэмтээнэ Оёдолд оёдлын утас бага зарцуулна. М/заслын дараах хавагналт бага үүснэ М/засалын үргэлжлэх хугацаа бага

Page 21: Кесар хагалгааны мэс засал

МЭС ЗАСЛЫН 4 ШАТ

Умайн зүслэгний шарх оёсны эцэст хэвлийн ба аарцгий хөндийн эрхтэнүүдийг нягтлан шалгаад м/ засалд хэрэглэсэн багаж материалыг бүртгэн тооцно. хэвлийн ба аарцгий хөндийг ариутгаса уусмлаар угаагаад хэвлийн өмнөл хананы шархыг үе үер нь нийлүүлж оёно.шархны талбайг цэвэрлэж цэвэр боолт тавна.шээсний гарц өнгийг шалгана.умайн их биений дагуу зүслэг хийсэн тохиолдолд 2 эгнээ тасралтгүй оёдол оор оёно.

М/засал хийж дуусмагц м/заслын ширээн дээр үтрээний шинжилгээ хийж утрээ боломжтой бол умайн доод таславч орчимд байгаа цусны нөжийг авч утрээг цэвэрлэснээр м*заслы дараах үе хэвийн явагдахад эерэг нөлөөлнө

Хэвлийн гялтанг нээхгүйгээр к/хагалнаа хийж хэвлийгээр төрүүлэх арга хэрэглэнэ.тухайн аргын мөн чанар нь хэвлийн өмнөд ханыг умдагн ыдээд талаар хөндлөн зүсээд дараа нь хэвлийн шулуун булчинг мохой аргаар салгаж хэвлийн хуниасны дор /голдуу баруун талд/fascia endopel- vina –г огтлоод давсаг – умайн хуниасыг мохоо аргаар хуулж салгана

Page 22: Кесар хагалгааны мэс засал

Давсаг умайн хуниас ба давсагны ёроол хэсгийг толиор зүүн тийш нь татаж байрлуулан умайн доод таславчыг ил гарган.доод таславчинд зүслэг хйиж хүүхэд ба хойтхыг гаргаж аваад нэг эгнээ тасралтгүй оёдлоор оёно.хэвлийн өмнөд хананы үеүдийг битүүлж оёх техник адил

Page 23: Кесар хагалгааны мэс засал

АНХААРАХ ЗҮЙЛ,ХҮНДРЭЛК/хагалгаа хийх явцад дараах хүндрэл үүсэж болно. Умайн зүслэгний цус алдах цусны судасны багц гэмтэх,умайн

агшилт гэмтэх,судсанд цус түгээмлээр бүлэгнэх хам шинж,давсаг шээлгүүрийн суваг ,гэдэс ургийн түрүүлсэн хэсэг гэмтэх.умайн шархны дээд ирмэгийг түүний арын ханатай нийлүүлж оёх

М/заслын явцад цус алдалтын явцыг заавал тогтоон ялгарвартай хандаж холбогдох аога хэмжээг авна.судас гэмтсэ үед оёдол тавина.умайн агшилт суларвал умай агшаах эм хэрэглэж шархыг оёно.судас түгээмлээр бүдэгнэх х/шинж илэрвэл шинээр хөлдөөсөн сийвэн ба бусад хэрэгсэр хэрэглээнэ.

Мэдэгдэхүйц наалдасын процесстой ба давсаг дээр байрласан үед умайн доод таславчыг нээх явцад давсаг гэмтэж болно.мөн шээлгүүрийн суваг гэмтэх хүндрэл гарч болно.давсаг шээлгүүрийн гэмтлийг нягтлан оношлоод хэрэв м/үасалч холбогдох арга хэмжээ авч чадахгүй болдадлага туршлагатай урологи эмхүл м/засалч эмч дуудуулж м/засал хийлнүүлнэ.

Page 24: Кесар хагалгааны мэс засал

Хэвлийн болон аарцгий хөндийн наалдац салгах явцад гэдэс гэмтвэл оёж бүтэн байдлыг сэргээнэ

к/ханалгааны явцад умайг зүсэх үед цргийн түрүүлсэн хэсэгт гэмтэл үүсгэж болно.гэмтэл үүсэхэд нөлөөлөх урьдчилсан төчлөгт хүчин зүйл:

a. Умайн доод таславчны нимгэрэл

b. УОШ байхгүйгээс умайд ураг баригдах

c. Умайнд үшслэн хийх явцад цус алдах

d. к/хагалгаа давтан хийх

e. Цмайг нээх техник зөрчиндөх%ялангуяа ургийн нүүр урагшаа харж байрласан байхад нэн аюултай

Поод таславчны шархны дээд ирмэгний хэсгийг арын ханатай шархны доод ирмэг гэж андуурч нийлүүлж оёх үйлдэл

к/хагалгаа хийх явцад нэвлийн хөндийд гадны биет үлдээж болохыг үгүйсгэхгүй.

к/хагалгаа хийх явцад ,м/заслын дараах үед умайг авах хүртлэх м/заслын хүрээг өргөтгөж болно.умайг авах үндсэн заалт:

I. Эмийн эмчилгээнд үр дүнгүй байгаа цус алдалт

II. Умайн цусны судасны гэмтэл

III. Миомыг олон зангилаа

IV. Кувелерийн умай

Page 25: Кесар хагалгааны мэс засал

Умай урагдах к/хагалгаа хийх явцад умайн гуурсан хоолойнуудыг тасалж

үргүйдүүлэх асуудлыг гагцүү жирэмсэн эмэгтэй шийднэ.Эмэгтэй тухайн асуудлыг баталгаат бичгээр бичиж өргөдөл өгнө.

Page 26: Кесар хагалгааны мэс засал

Анхаарал тавьсанд баярлалаа