оюу толгой

51
Оюу Толгой МУИС ГЭБМ-3 М.Батбаяр

Upload: batbayar-bayraa

Post on 14-Jun-2015

1.941 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: оюу толгой

Оюу Толгой

МУИС ГЭБМ-3 М.Батбаяр

Page 2: оюу толгой

Оюу Толгойн хүдрийн талбайн ордууд Оюу Толгойн хүдрийн талбайд орших

порфирын зэс-алтны орд, илрэлүүд хойноосоо урагш чиглэлд

Хюго Дамметтын, Өмнөд Оюугийн, Херугагийн гэсэн 3 бүлэгт хуваагддаг

Page 3: оюу толгой
Page 4: оюу толгой

ӨМНӨД ОЮУГИЙН БҮЛЭГ ОРДУУД

Өмнөд Оюугийн бүлэг ордуудад Баруун Өмнөд Оюу, Өмнөд Оюу, Завсрын бүс, Төв Оюу ордууд хамаарах бөгөөд эдгээр ордууд нь өөрийн онцлогтой, хоорондоо ялгагдах агуулагч чулуулаг, хувирал, хүдэржилт бүхий ойролцоо орших хүдрийн бүсүүдийг үүсгэсэн. Бие даасан эдгээр ордуудын хоорондын хил зааг нь гол хагарлын бүсүүдтэй

Page 5: оюу толгой

Төв Оюу болон Завсрын ордуудад дээр эрчимтэй аргиллитжсан хувиралтай эвшилдсэн, маш хүчтэй хөгжсөн өндөр сульфиджилтэй хүдэржилт дацитын түф болон кварцат монцодиориттой холбоотой хөгжсөн байна. Энэ хүдэржилт доошоо авгиттай базальтанд агуулагдсан, биотитжих-хлоритжих хувиралтай эвшилдсэн халькопирит-алтны хүдэржилт рүү шилждэг.

Өмнөд Оюугийн бүлэг ордууд

Page 6: оюу толгой

ӨМНӨД ОЮУГИЙН БҮЛЭГ ОРДУУД Баруун Өмнөд Оюугийн ордод дацитын

түф болон түүнийг хучдаг мэмбэрийн хурдас идэгдэлд автсанаар авгиттай базальтад агуулагдсан халькопирит-алтны хүдэржилт нилээд доод түвшин илэрдэг.

Page 7: оюу толгой

Өмнөд Оюугийн ордод биотитжих-хлоритжих хувиралтай эвшилдсэн халькопирит-борнитын хүдэржилт давамгайлдаг ба агуулагч чулуулаг нь кварцат монцодиорит, авгиттай базальт болон дацитын түф байдаг

ӨМНӨД ОЮУГИЙН БҮЛЭГ ОРДУУД

Page 8: оюу толгой

БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД Агуулагч чулуулаг. Баруун Өмнөд Оюу орд

нь баруун урагш чигт шургасан алтаар баян порфирын систем бөгөөд босоо тэнхлэгийнхээ дагуу 700 м гаруй үргэлжилсэн хоолой хэлбэртэй. Уг ордын хүдрийн 80 % гаруй нь дээд девоны Алагбаян группын цулаас, порфир структуртэй авгитат базальтад, харин үлдсэн хэсэг нь хүдэржилттэй хамт үүссэн, хожуу девоны кварцат монцодиоритын интрузивт агуулагддаг. Кварцат монцодиорит нь салаалсан зөв бус хэлбэртэй биет, эсвэл дэл судал хэлбэрээр тархсан бөгөөд дараах фазуудад хуваагддаг.

Page 9: оюу толгой

БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД Үүнд: Эхний шатны, түрүү фазын кварцат

монцодиорит нь маш хүчтэй хувирсан, кварцын судал, судланцараар хэрчигдсэн байх бөгөөд ордын хамгийн өндөр агуулгатай төв цөм хэсгийг голчлон бүрэлдүүлдэг (OT-Qmd гэж нэрлэгддэг)

Дараагийн шатных нь эхний шатны кварцын судлуудын хэмхдэсүүдийг агуулсан, харьцангуй залуу дэл судлууд бөгөөд ба сульфидын хүчтэй эрдэсжилтгүй

Сүүлийн шатны, хожуу фазын кварцат монцодиорит нь их хэмжээгээр хөгжсөн нягт цул тогтоцтой, хүдэржилт султай бөгөөд ордын өндөр агуулгатай цөм хэсгийн жигүүрүүд болон доод хэсгээр илэрдэг.

Page 10: оюу толгой

БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД

Баруун Өмнөд Оюугийн ордын хүдэр агуулагч чулуулгуудыг хүдэржилтийн дараах шатанд үүссэн дэл судлууд зүссэн. Эдгээр дэлүүдийн ихэнх нь риолит, эвэрхуурмаг-биотитот андезитын найрлагатай, эсвэл биотот боржиндиоритын интрузив байдаг. Ордын төв хэсэгт риолитын дэл судлууд голчлон ББХ суналтай байдаг ба харин гол хагарлуудын дагуу түрсэн тохиолдолд зүүн хойш чиглэсэн суналтай. Эвэрхуурмаг-биотитот андезитын дэлүүд нь ЗХ чиглэлийн хагарал дагуу түрсэнээс бусад тохиолдолд ЗЗХ чиглэсэн суналтай.

Page 11: оюу толгой

БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД Агуулагч чулуулаг. Баруун Өмнөд Оюу орд

нь баруун урагш чигт шургасан алтаар баян порфирын систем бөгөөд босоо тэнхлэгийнхээ дагуу 700 м гаруй үргэлжилсэн хоолой хэлбэртэй. Уг ордын хүдрийн 80 % гаруй нь дээд девоны Алагбаян группын цулаас, порфир структуртэй авгитат базальтад, харин үлдсэн хэсэг нь хүдэржилттэй хамт үүссэн, хожуу девоны кварцат монцодиоритын интрузивт агуулагддаг. Кварцат монцодиорит нь салаалсан зөв бус хэлбэртэй биет, эсвэл дэл судал хэлбэрээр тархсан бөгөөд дараах фазуудад хуваагддаг.

Page 12: оюу толгой

БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД Үүнд: Эхний шатны, түрүү фазын кварцат

монцодиорит нь маш хүчтэй хувирсан, кварцын судал, судланцараар хэрчигдсэн байх бөгөөд ордын хамгийн өндөр агуулгатай төв цөм хэсгийг голчлон бүрэлдүүлдэг (OT-Qmd гэж нэрлэгддэг)

Дараагийн шатных нь эхний шатны кварцын судлуудын хэмхдэсүүдийг агуулсан, харьцангуй залуу дэл судлууд бөгөөд ба сульфидын хүчтэй эрдэсжилтгүй

Сүүлийн шатны, хожуу фазын кварцат монцодиорит нь их хэмжээгээр хөгжсөн нягт цул тогтоцтой, хүдэржилт султай бөгөөд ордын өндөр агуулгатай цөм хэсгийн жигүүрүүд болон доод хэсгээр илэрдэг.

Page 13: оюу толгой

БАРУУН ӨМНӨД ОЮУ ОРД

Баруун Өмнөд Оюугийн ордын хүдэр агуулагч чулуулгуудыг хүдэржилтийн дараах шатанд үүссэн дэл судлууд зүссэн. Эдгээр дэлүүдийн ихэнх нь риолит, эвэрхуурмаг-биотитот андезитын найрлагатай, эсвэл биотот боржиндиоритын интрузив байдаг.

Page 14: оюу толгой

ӨМНӨД ОЮУ ОРД

Агуулагч чулуулгууд болох Алагбаян группын хурдсууд (базальт ба дацитын түф) зүүн, зүүн хойш чигт уналтай бөгөөд баруун урд талдаа кварцат монцодиоритын зөв бус хэлбэртэй биетээр зүсэгдсэн хэсэгт Өмнөд Оюу орд байршдаг.

Ордын талбай нь хүдэржилт агуулаагүй олон тооны дэл судлуудаар, тухайлбал хүдэржилтийн дараах үе шатанд үүссэн риолит болон базальтын дэл судлуудаар хэрчигдсэн.

Page 15: оюу толгой

ӨМНӨД ОЮУ ОРД

Өмнөд Оюу ордын структур. Өмнөд Оюу орд нь баруун хойд талаасаа ЗХ

чиглэлд сунасан Өмнөд хагарлаар, Өмнөд талаасаа ЗЗХ чиглэлийн суналтай Солонго хагарлаар тусгаарлагдсан тектоник блок дотор байрладаг.

Өмнөд хагарал нь нийтдээ 90 м хүртэл өргөнтэй хэд хэдэн зэрэгцээ хагарлаас тогтсон бүс бөгөөд хойд талдаа орших харьцангуй залуу хурдсыг Өмнөд, зүүн Өмнөд талд орших харьцангуй хөгшин хурдсаас тусгаарласан хил болдог. Уг хагарлуудыг огтолсон цооногийн чөмгөн дээжинд эдгээр хагарлууд хэдэн метрийн өргөнтэй тектоникийн шавар болон брекчээс тогтсон байдаг

Page 16: оюу толгой

ӨМНӨД ОЮУ ОРД

Өмнөд Оюу ордод зэсийн хүдэржилт кварц-сульфидийн 10 см хүртэл зузаантай судланцаруудаас тогтсон штокверк үүсгэдэг. Газрын гадаргууд тавьсан хайгуулын малталт, сувгуудад эдгээр судлууд эгц уналтай, баруун хойш чигт сунасан хавтан хэлбэрийн зэрэгцээ байрлалтай бүлгүүд үүсгэсэн нь тодорхой ажиглагддаг

Page 17: оюу толгой

ТӨВ ОЮУ БУЮУ (ТӨВ) ОРД

Агуулагч чулуулаг. Төв Оюу буюу Төвийн гэж нэрлэгдэх

ордын зэс-алтны хүдэржилт нь Алагбаян группын авгитат базальтын порфирит болон түүнийг хучсан дацитын түф рүү түрсэн кварцат монцодиоритын интрузив чулуулагтай холбоотойгоор тархсан. Энд дацитын түф дээр Алагбаян группын дээд нэгжийн, голчлон зүүн тийш уналтай, хүдэржээгүй тунамал чулуулаг болон суурилаг найрлагын галт уулын чулуулаг (DA4) эргэж хөнтрөн хучсан байдаг

Page 18: оюу толгой

ТӨВ ОЮУ БУЮУ (ТӨВ) ОРД

Хүдэржилт болон хувирлын эрчим, текстүрийн онцлогийг нь харгалзан Төв Оюу ордын кварцат монцодиоритын интрузивийг хүдэржилтийн үеийн

хүдэржилтийн дараах фазуудад хуваасан. Энэ интрузивийн ихэнх нь дэл судал

хэлбэртэй бөгөөд нэгэн томоохон интрузив биетээс ордын хойд ба баруун тал руу салбарлан дэл судлууд үүсгэдэг.

Page 19: оюу толгой

ХЮГО ДАММЕТТЫН БҮЛЭГ ОРДУУД

Хюго Дамметтын бүлэг ордуудад Өмнөд Хюго Хойд Хюго ордууд хамаарна

Page 20: оюу толгой

Хюго Дамметтын бүлэг ордууд нь дээд девоны Алагбаян групп болон доод карбоны Сайншанд худаг формацын деформацид автсан тунамал болон вулканоген чулуулгийн дор оршиж буй кварцат монцодиоритын интрузивтэй холбоотой порфирын төрлийн зэс-алтны хүдэржилттэй.

Зураг III‑11ба Зураг III‑12) бөгөөд өргөрөгийн дагуу суналтай, хойд зүгт уналтай, 110 хагарал гэж нэрлэгддэг хагарлаар Хойд Хюго болон Өмнөд Хюго ордууд тусгаарлагддаг. Тус хагарлаар зүсэгдсэн хэсэгт хүдрийн биетийн зузаан болон ашигт бүрдлийн агуулга нь буурдаг.

Зэсийн агуулга өндөртэй (>2.5 %) хүдрийн бүсийн дээд хэсэг нь Өмнөд Хюго орд дээр газрын гадаргуугаас доош 300 м гүнд, Хойд Хюго орд дээр 900 м орчим гүнд оршдог.

ХЮГО ДАММЕТТЫН БҮЛЭГ ОРДУУД

Page 21: оюу толгой

ЗУРАГ III‑12 ХЮГО ДАММЕТТЫН БҮЛЭГ ОРДУУДЫН ДАГУУ ЗҮСЭЛТ (УРДААС ХОЙШ)

Page 22: оюу толгой

ӨМНӨД ХЮГО ОРД

Агуулагч чулуулаг. Өмнөд Хюго ордын зэс-алтны хүдэржилт нь дээд девоны Алагбаян группын доод нэгжид хамаарах, галт уулын чулуулгийг түрж орших кварцат монцодиоритын интрузивт агуулагддаг. Алагбаян группын доод нэгжийн хурдсууд нь нь Өмнөд Хюго ордын талбайн хэмжээнд голчлон авгитат базальтын порфиритын лав, бага хэмжээгээр галт уулын хэмхдэст чулуулгаас тогтдог

Page 23: оюу толгой

ӨМНӨД ХЮГО ОРД

Хүдэр агуулагч кварцат монцодиорит нь хувирал ба хүдэржилттэй нэг цаг хугацаанд үүссэн бөгөөд ордын талбай дахь геологийн байршил болон хувирлыг харгалзан тэдгээрийг Хюго Дамметт орд дээр хэд хэдэн фазуудад хуваадаг боловч Өмнөд Хюго орд дээр дараах 2 төрлийн кварцат монцодиорит тохиолддог. Кварцын судал, судланцаруудыг их хэмжээгээр агуулсан, гол интрузив биетийн дээд захаар тохиолддог, эсвэл дээр орших давхрагын дунд бие даан, салангид тусдаа тохиолдох, зүүн зүг рүү уналтай, хавтгай тавцан маягийн хэлбэртэй кварцат монцодиоритийн биет

(Зураг III‑12).

Page 24: оюу толгой

Зураг III‑12 Хюго Дамметтын бүлэг ордуудын дагуу зүсэлт (урдаас хойш

Page 25: оюу толгой

Өмнөд Хюго ордын геологийн тогтоц, хагарал, зэсийн хүдэржилтийн тархалтыг харуулсан босоо зүсэлтүүдийг Зураг III‑13,

Тайлбар. Зураг дээрхи зүсэлтэнд ордын геологийн тогтоц, өрмийн цооногууд, тэдгээрт илэрсэн ашигт элементүүдийн агуулгыг үзүүлсэн. зураг 13-н таних тэмдэг

Page 26: оюу толгой

ХОЙД ХЮГО ОРД

  Хойд Хюго орд нь Өмнөд Хюго ордын шууд үргэлжлэл бөгөөд түүнээс өргөрөгийн дагуу чиглэлтэй, дээр дурьдагдсан 110 хагарлаар хэрчигдэн доош суусан блокт байршдаг.

Хойд Хюго ордын тасралтат структур. Хойд Хюго орд нь хойш-зүүн хойш сунасан хагарлаар хязгаарлагдсан тектоник блок дотор байршсан, зүүн зүгт уналтай изоклиналь атираажилд автсан давхраажсан хурдаст агуулагдан оршдог.

Page 27: оюу толгой

Хүдэржилт; Хойд Хюго орд нь Оюу Толгойн зэс-алтны порфирын бүлэг ордын зэс болон алтны ихэнх нөөцийг агуулдаг, ашигт металлын өндөр агуулгатай, маш баян, том хэмжээний орд бөгөөд өндөр агуулгатай зэсийн хүдэржилт нь хүчтэй штокверкжиж, зэрэгцээ судлууд үүссэн бүстэй холбоотой. Энэхүү өндөр агуулгатай бүс нь зүүн тийшээ уналтай, кварцат монцодиоритын нарийхан интрузив дотор, мөн нилээд том хэмжээтэй монцодиоритын биетийн дээд хэсэгт болон тэдгээрийг агуулагч авгиттай базальт дотор байрладаг.

ХОЙД ХЮГО ОРД

Page 28: оюу толгой

ХОЙД ХЮГО ОРД Дунд зэргээс өндөр агуулгатай зэс болон

алтны хүдэржилтийн үндсэн хэсэг нь кварцат монцодиорит дотор, кварцын судлууд эрчимтэй хөгжсөн хэсгийн доор болон баруун талд, Хойд Хюго ордын алтны хүдрийн бүсэд байршсан. Энэ бүсэд алт (г/т), зэсийн (%) агуулгын харьцаа 0.5:1 байна. Ерөнхийдээ Хойд Хюго болон Өмнөд Хюго ордуудын хүдрийн эрдэслэг бүрэлдэхүүн, тархалтын бүслүүржилт нь адилхан.

Ордын агуулга өндөртэй (3-5 % Cu) хэсэгт борнит давамгайлан тархсан ба гадагшаа халькопиритын бүс (2 % Cu) рүү шилждэг.

Page 29: оюу толгой

Зураг III‑16 Хойд Хюго ордын 4766700а зүсэлт

Тайлбар. Геологийн тогтоц, ашигт бүрдлүүдийн агуулгын тархалтыг харуулсан.

110 хагарал. 110 хагарал нь Өмнөд Хюго болон Хойд Хюго ордуудын талбайг тусгаарладаг. 110 хагарлын шинж байдал, тайлбарыг Өмнөд Хюго ордын бичиглэлд тодорхой бичсэн болно.

Page 30: оюу толгой

Зураг III‑16 - ийн таних тэмдгийн монгол тайлбар

Page 31: оюу толгой

ХЕРУГА ОРД Агуулагч чулуулаг Херуга ордын талбайн давхраажсан хурдас

нь ерөнхийдээ Өмнөд Оюу Толгойн болоод Хюго Дамметтын бүлэг ордуудынхтай ижилхэн бөгөөд орд нь ихэнхдээ DA1b нэгжийн галт уулын базальтын чулуулгийн давхрага руу нэвтэрсэн кварцтай монцодиоритын биеттэй холбоотой үүссэн. Энэ биет нь дээр орших полимикт конгломератын давхрага руу хэдэн метр нэвтрэн байрладаг.

Page 32: оюу толгой

ХЕРУГА ОРД

Херуга ордын талбайд хүдэржилтийн дараа үүссэн хэд хэдэн хагарлууд хүдэржсэн бүсүүдийг огтолж шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба уг хагарлуудын дагуу хувирал болон хүдэржилт хөгжөөгүй, агуулагдаагүй байгаа нь тэдгээр хагарлууд хүдэржилтийн дараа үүссэн гэдгийг батлан харуулдаг. Энэ нөхцлийг харгалзан П. Левис (Lewis, P.,2008) Херуга порфирын орд нь эхлээд нэг бүхэл бүтэн томоохон блокын хэмжээнд үүсч байршсан бөгөөд харин хүдэржилтийн дараа хагарлуудаар хэрчигдэн блоклог тогтоцтой болсон гэсэн дээрх дүгнэлтийг хийсэн байна

Page 33: оюу толгой

ХЕРУГА ОРД

Зураг III‑20 Херуга ордын талбайн геологийн тойм зураг ба цооногуудын байршил(Lewis, 2008)

Page 34: оюу толгой

(геологийн таних тэмдгийг Зураг III‑19 –с үз, улаан толбонууд нь өрмийн цооногууд бөгөөд хажууд нь дугаарыг бичсэн )

Зураг III‑19 Херуга ордын талбайн девон болон карбоны давхраажсан хурдсын ангилал(Lewis, P.,2008)

Page 35: оюу толгой

ХЕРУГА ОРДЫН ТАЛБАЙН СТРУКТУР Херуга ордын талбайгаас хойш-зүүн хойш

чиглэлд эрлийн талбай хүртэл 20 орчим километр сунасан, Оюу Толгойн зэс-порфирын төрлийн ордуудыг агуулж байгаа үндсэн структурийн Өмнөд захад байршсан. Ч. Фостер нарын (Foster et.al., 2008) үзэж байгаагаар энэхүү структурт ордуудын цуваагаар байрласан байрлал нь царцдасын гүний структурийн илэрхийлэл бөгөөд уг структурээр девоны цаг үеийн магматизм, хүдэржилтийн систем хөгжсөн байна.

Зэсийн агуулга 1 % байгаа бүсэд пирит-халькопирит±энаргит, теннантит, борнит, халькозин, ховроор ковеллин тархсан бөгөөд агуулагч дацитын түф нь эрчимтэй аргиллитжсан хувиралд автсан.

Page 36: оюу толгой

Зураг III‑28 Херуга ордын өрмийн цооногуудад илэрсэн молибдены агуулга

Тайлбар: 1 – 150 г/т молибдены агуулгын хил, 2 – алтаар баян хүдэржилтийн дээд хил (таних тэмдгийг Зураг III‑30 – н таних тэмдгээс үз)

1. 2.

алтаар баян хүдэржилтийн дээд хил

150 г/т молибдены агуулгын хил,

Page 37: оюу толгой

Оюу толгойн орд гурван хэсгээс тогтоно. Одоогоор Оюутын хэсгийг ил аргаар ашиглана. Энэ бол 500-гаад метрийн гүнд ил аргаар ашиглах юм. Хюго Даммитын хэсгийг 1600 метрийн гүнээс далд аргаар ашиглана. Дараачийн 2000-гаад метрийн гүнд орших “Херуго” гэдэг хэсэгт урьдчилсан хайгуулын шатны судалгаа хийгдэж байна.

Ил аргаар ашиглах Оюутын хэсэг нь 3 км-ын урттай, дээд тал нь 700 метрийн гүнтэй, 500-гаад метрийн өргөнтэй ийм хүдрийн биет юм. Үүнийг ил аргаар 500-гаад метрийн гүн уурхайгаар авна

Page 38: оюу толгой

Оюу толгойн хөрсөн дор ойролцоогоор 45 сая тонн зэс, 1500 гаруй тонн алт бий. Ордын баялгийг одоогоор “Айвенхоу Майнз-инк” гэдэг компанийн судалсан буюу геологи хайгуулын ажлын үр дүнгээр тогтоогдсон нөөц нь уртаараа 12 км, өргөнөөрөө 500-1500 метр, гүнрүүгээ 2000 метр хүртэл орон зайд байдаг зэсийн хүдрийн орд юм.

Page 39: оюу толгой

Ил аргаар ашиглах Оюутын хэсэг нь 3 км-ын урттай, дээд тал нь 700 метрийн гүнтэй, 500-гаад метрийн өргөнтэй ийм хүдрийн биет юм. Үүнийг ил аргаар 500-гаад метрийн гүн уурхайгаар авна.

Хөрс хуулалтын коэффициент нь ойролцоогоор  2,3. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 2,3 тонн чулуу аваад 1 тонн хүдэр авна гэсэн үг. Энэ нь ил аргаар ашиглахад таатай, аятайхан хүндрэлгүй нөхцөлтэй гэсэн үг

Page 40: оюу толгой

Хүдрийн биетийн чанарын хувьд ил аргаар ашиглах Оюутын хэсгийн нөөц нь харьцангуй чанар муутай. Гэхдээ Эрдэнэттэй харьцуулбал түүнтэй дүйцэхүйц чанартай. Өөрөөр хэлбэл, хүдэрт агуулагдаж байгаа зэс нь 0,3-аас бараг 1 процент шахам, дунджаар 0,5-0,6 хувийн зэс агуулсан хүдэр байгаа.

Page 41: оюу толгой

Далд аргаар ашиглах орд нь 2000-аад метрийн гүнд оршино.

Далд аргаар ашиглах нөөц нь ил аргаар ашиглах нөөцөөсөө хэд дахин баян, 1-4, заримдаа 10 процент хүртэл зэс агуулсан байдаг. 100 хувь чулуу байлаа гэхэд ил аргаар ашиглахад 0,5-0,6 хувийн зэс агуулсан бол далд аргаар ашиглахад 1-10 хувь хүртэл, дунджаар 1,5-2 процентын зэс агуулагдсан байдаг. Зэсээс гадна алт, мөнгийг тодорхой хэмжээгээр агуулсан.  

Page 42: оюу толгой

Оюу толгой доод тал нь 350 мянган тонн зэс, дээд тал нь 850 мянган тонн зэс жилд гаргахаар тооцсон. Эрдэнэтэд өнөөдөр 120-130 мянган тонн зэс жилдээ гардаг. Оюу толгой нь зэсийн хувьд 3-7 дахин том бөгөөд агуулга өндөртэй, дэлхийн баян ордуудын нэг юм.

Page 43: оюу толгой

Өнөөдөр Эрдэнэтэд 500 мянган тонн баяжмал, 120 мянган тонн зэс гэдэг бол 20 гаруй хувийн зэсийн агуулгатай баяжмал гарч байна гэсэн үг. Зэсийн үйлдвэрлэлд жил бүр агуулагдах алт нь 10-30 тонн байна. Монгол Улсад жилд дээд тал нь 24 тонн алт гаргадаг. Тэгвэл Монголын 100 гаруй алтны компанийн нэг жилд үйлдвэрлэдэг алтыг ганцхан жилд л гаргана.

Page 44: оюу толгой
Page 45: оюу толгой

МЕТАЛЛ АШИГТ МАЛТМАЛЫН ҮНЭ ХАНШИЙН МЭДЭЭ

Энэ  мэдээлэлээр  2012 оны 9 сарын 24-28-ний метал ашигт малтмалын  үнийг өөрчлөлтийг үзүүлж байгаа бөгөөд доорхи хүснэгтэд энэ долоо хоногийн өдөр тутмын үнэ болон өнгөрсөн 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулсан өөрчлөлтийг үзүүллээ.

Page 46: оюу толгой

АЛТНЫ ҮНЭ-2012.9.03-9.24

Эх сурвалж: www.metalsprices.com www.umetal.com www.asianmetal.com www.inclmin.com

Page 47: оюу толгой

ЗЭСИЙН ҮНЭ-2012.9.03-9.28

Эх сурвалж: www.metalsprices.com www.umetal.com www.asianmetal.com www.inclmin.com

Page 48: оюу толгой

МӨНГӨНИЙ ҮНЭ-2012.9.03-9.28

Эх сурвалж: www.metalsprices.com www.umetal.com www.asianmetal.com www.inclmin.com

Page 49: оюу толгой

МОЛИБДЕНИ

Эх сурвалж: www.metalsprices.com www.umetal.com www.asianmetal.com www.inclmin.com

Эх сурвалж: www.metalsprices.com www.umetal.com www.asianmetal.com www.inclmin.com

Page 50: оюу толгой

Ашигласан матерал: Оюу Толгойн тайлан 2006 он Google Wikipedia Mining.mn http://www.mongoliandream.mn Оюу толгойг ашиглах монгол ухаан

МУИС-ийн Газар зүй, геологийн тэнхимийн багш, доктор Содномгомбын АВИРМЭД

www.metalsprices.com www.umetal.com www.asianmetal.com www.inclmin.com

Page 51: оюу толгой

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРАЛЛАА.