нэгж байгалийн зураг

26
Батлав. Сургалтын менежер О.Бөхчулуун Бүлэг сэдвийн нэр Хэрэглээний бичвэр бичих Нэгжийн нэр Байгалийн зураглал , дурсамж бичих , Нэгжийн тоо ( 1 ) 2 3 4 Хугацаа 5 цаг Нэгж хичээлийн хамрах хүрээ - Эхээс байгалийн зураглал олох , тайлбарлах - Болсон үйл явдлаа тоочин бичих - Эхэд утга , бүтцийн задлал хийх - Сэдэв сонгон, сэдвийн дагуу гол санаагаа илэрхийлэн бичих - 11-н жилийн 9-р ангид үзнэ Зорилго Эхийн төрөл хэлбэрээр зохистой найруулан бичих үйлийн баримжаа эзэмшүүлэх Зорилт - Эхэд /Байгалийн зураглал, Дурсамж/ задлал хийх / хэл, найруулга, утга санаа, бүтэц / - Хэл найруулгын онцлогийн дагуу эх /Байгалийн зураглал, Дурсамж/ зохиох - Байгалийн болон амьдралын сайхныг ажиглах, мэдрэх, ухаарах түүнийг эх хэлээрээ яруу сайхан дүрслэх үйлд суралцах 1

Upload: rdnchmg97

Post on 16-Jun-2015

1.742 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: нэгж байгалийн зураг

Батлав. Сургалтын менежер О.Бөхчулуун

Бүлэг сэдвийн нэр Хэрэглээний бичвэр бичих

Нэгжийн нэр Байгалийн зураглал , дурсамж бичих ,

Нэгжийн тоо ( 1 ) 2 3 4

Хугацаа 5 цаг

Нэгж хичээлийн хамрах хүрээ - Эхээс байгалийн зураглал олох , тайлбарлах- Болсон үйл явдлаа тоочин бичих - Эхэд утга , бүтцийн задлал хийх - Сэдэв сонгон, сэдвийн дагуу гол санаагаа илэрхийлэн бичих - 11-н жилийн 9-р ангид үзнэ

Зорилго Эхийн төрөл хэлбэрээр зохистой найруулан бичих үйлийн баримжаа эзэмшүүлэх

Зорилт - Эхэд /Байгалийн зураглал, Дурсамж/ задлал хийх / хэл, найруулга, утга санаа, бүтэц /

- Хэл найруулгын онцлогийн дагуу эх /Байгалийн зураглал, Дурсамж/ зохиох - Байгалийн болон амьдралын сайхныг ажиглах, мэдрэх, ухаарах түүнийг эх хэлээрээ яруу сайхан дүрслэх үйлд суралцах

1

Page 2: нэгж байгалийн зураг

Ээлжит

хичээл Сэдэв Сурагчийн үйл ажиллагаа Багшийн дэмжлэгI – 120 мин

/Бү

тээл

ч с

этгэ

лгэ

эни

й х

ич

ээл

эдэл

жү

үлэх

үе

Ба

йгал

ий

н зу

раг

лал

би

чих

Үйл ажиллагаа - 1 Оньсого таах Хааны нулимс Хангай дэлхийг умдална . / Бороо /

Аавын магнай атирчРашаан нулимс асгарна . / Бороо /

Хөдөөгийн хөх халзан азарга янцгаахадЕртөнцийн 99н гүү жигд унагална /бороо орох/

Биеийг минь битгий хөндБяцрах гээд байна . / Үүл /

- Хэрхэн оньсоголсныг ярилцах- Бороо яагаад ордог талаар ярилцах

- Сурагчдыг 6 багт хуваах- Оньсого хэлж таалгана - Оньсогын ДУМ –ийг ярилцах

1.Хаан –Тэнгэрийг эзэн, хаан, Хан Хурмаст гэж хүндлэх ёстой холбоотой.

2. Монголчууд тэнгэрийг эцэг буюу эр хүйстэй, газрыг эх буюу эм хүйстэй хэмээн шүтдэг. /Эцэг тэнгэр, этүгэн эх/

3. Хөх халзан гэдэг нь үүлний өнгийг адилтган үзүүлсэн.

99 – тэнгэрийн бэлгэдэл буюу 9 тооны бэлгэ

2

Page 3: нэгж байгалийн зураг

Ой

лго

ж

ухам

сар

лах

үе Үйл ажиллагаа – 2 ХоҮ, Өгүүлбэр зохиох

/Бороо орж байна гэж төсөөлж, аялгуу сонсох/

А. “Бороо” – холбоо үг зохиох - Ямар ямар бороо байдаг бэ ? Багаараа бичих /Азарган, Аадар, Зүсэр, Шиврээ... / - Багшийн ТӨМ-аас сурагчид дээрх даалгавраа баяжуулах /ТӨМ-1/ - Тэдгээр борооны ялгааг тайлбарлахБ. Холбоо үгээр өгүүлбэр зохиох - Багууд бичсэн холбоо үгээсээ сонгож 5-с дээш үгтэй 5 өгүүлбэр зохиох / Намрын зүс бороо олон хоногоор уйлагнав. /

- Багуудын зохиосон өгүүлбэрийн найруулга,

дүрслэлийг задлан ярилцах - Хүн сэтгэл санааны байдлаа

борооныдүрслэлээр хэрхэн үзүүлдгийг ярилцах /баймж/

Жнь: Намрын зүс бороо олон хоногоор уйлагнав. /Олон хоног орсон намрын бороонд төвөгшөөх хандлага/

- Багаараа ярилцан бороо орох үеийн дуу чимээг дүрслэн үзүүлэх /аянга цахилгаан, тэнгэр дуугарах, бороо орох зэргийг ширээ тогших, исгэрэх гм өөрсдийн бодсон үйлээр үзүүлэх/

- Гэрт: Багууд тарааж өгсөн “Бороо” сэдэвт шүлгийг хуулан авч шүлэгт утга, бүтэц, хэлний задлал хийж ирэх /ТӨМ-2/

Үйл ажиллагаа – 3 “Бороо” шүлгүүдэд задлал хийх

- Багууд гэрт задалсан шүлгээ тайлбарлах

- Багууд харилцан санал солилцох- Бороог зурагласан үг хэллэгийг

түүвэрлэн бичиж авах- Шүлгээ уран унших /дүрсэлж/- Бороо орох агшин, үйл явцыг

өгүүлбэрээр илэрхийлэх 1 баг. Шөнийн бороо

2 баг. Аадар бороо 3 баг. Шиврээ бороо 4 баг. Нартай бороо 5 баг. Хотын бороо 6 баг. Говийн бороо- Гэрт: Таалагдсан 1-2 шүлгийг цээжлэх, уран уншиж

Сурагчдын зохиосон холбоо үг, өгүүлбэрийн хэл найруулгыг анхаарах, засахад дэмжлэг үзүүлэх

Багийн ажилд дөхүүлэх үг, өгүүлбэр хэлж өгөх/ Үүлс бараантаж хуралдлаа, Салхилж байна.Цахилгаан гялбана.Тэнгэр нижигнэнэ.Бороо ганц нэг дусална.Ширүүслээ.ЦутгалааХотын нойтон зам дээр өнгө өнгийн гэрэл туяарна. Тэнгэр хаяарлаа.Бороо татрав уу даа гм/

3

Page 4: нэгж байгалийн зураг

Хи

йж

бүт

ээх

үе

шат

Үйл ажиллагаа – 4. Сэдэв: “Бороо” /Таван мөрт товхимлын арга/

- “Үзүүлэн 1” дагуу сурагчид уралдан бичих

- Сурагчид бичсэнээ ярилцах, засах- “Үзүүлэн-2” Багшийн бичсэнийг ярилцах

Үйл ажиллагаа – 5. “Бороо” Зураглал бичих- Зургаа сайн ажиглах- Өмнөх хичээлүүдийг сэргээн санах- Зураглал бичих төлөвлөгөө гаргах- Бичвэрээ ноороглох- Хэл найруулга, үг сонголт, дүрслэлээ

засах- Эцэслэн бичих- Бичсэн зураглалаа уншиж ярилцах

Таван мөрт товхимол: Сэдэв: 1 нэр үг Шинж: 2 ТэН Үйл явц: 3 Үү Мэдрэмж сэтгэгдэл: 4 үг Мөн чанар, гол утгыг илтгэсэн өөр үг 1 үг

Зураглалд борооны дуу чимээ, байгалийн дүр дүрслэлийг нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох талаас нь бичихийг анхааруулах

Дүг

нэл

т ш

ий

дэл

га

рга

х ү

е

- Байгалийн зураглал бичих, зохиох онцлогийг дүгнэн ярилцах

- Юу мэдэж авсан, юу бэрхшээлтэй байснаа ярилцах

- Гэрт: Ангид бичсэн зураглалаа сайн хянаж засах, хураалгах

Сурагчдын бичсэн эхийг үнэлэх

Ээлжит хичээл

Сэдэв

Сурагчийн үйл ажиллагаа

Багшийн дэмжлэгII-80 мин

/Ул

амж

лал

т хи

чээ

л/

Өм

нө

хий

г д

авта

х

Дур

сам

ж б

ич

их

Үйл ажиллагаа 1.Эх зохион найруулж бичихэд юу анхаарах вэ? /Ярилцлага/- Сурагчид багаараа эх зохиох алхмуудыг тодорхойлон бичиж, бусад багтайгаа харьцуулан ярих-

- Дурсамжинд сургамжтай, сонирхолтой, бахархууштай, санаа авууштай үнэт туршлага, амьд баримт арвин бий. Энэ нь дурсамж дурдатгалын үнэт чанар юм.

-Дурсамж нь амьдралын баяртай, гунигтай, жирийн ямар ч үйл явдлыг өгүүлсэн байж болно.

4

Page 5: нэгж байгалийн зураг

-Үнэн болсон явдлыг гажуудуулахгүй бичих ёстой.

-Хэт гунигт, айдас төрүүлмээр дурсамж зохимжгүй.

-Дурсамж нь эргэлзээ төрүүлсэн хоёрдмол утгатай байж болохгүй.

- Дурсамж дурдатгал нь уран сайхан бага байдаг онцлогтой. Их бол зохиол шиг болно. Харин уянгын халил байж болно

зэрэг онцлогуудыг сурагчдаар гаргуулах

Ши

нэ

мэд

лэг

ол

гох Үйл ажиллагаа-2. Дурсамжид задлал хийх

/ТӨМ-3/-Багууд оногдсон дурсамжийг анхааралтай унших-Дурсамжид дараах чигийн дагуу задлал хийх1. Дурсамж нь бусад бичвэрээс ямар ялгаатай болох2. Хэл найруулгын онцлог3. Тухайн бичвэрийн ач холбогдол

Бат

атга

л

Гэр

ий

н д

аал

гав

ар

Үйл ажиллагаа – 3 Дурсамж бичих-Дурсамж бичвэрийн онцлогоо санах- Өөрийн амьдралын тодорхой үе юм уу, өөртөө тохиолдсон дурсамжтай мөчөө сонгох- Эх зохиох дэс дарааны дагуу бичиглэл хийх- Бичсэн дурсамжаа бие биедээ унших- Хэл найруулгыг задалж ярилцах-Гэрт: “Сургуульд анх орсон минь” сэдэвт 150-170 үгтэй дурсамж бичих /Ээж аавтайгаа ярилцан энэ үеэ илүү сайн тодруулах/

Ээлжит хичээл

I – 120 мин II - 80 минут

Шалгуур-Эхийн найруулгын алдаа-Эхийн утга санаа, бүтэц-Байгалийн дүрслэл /Сэдвийн шинж, үйл явц, сэтгэгдэл, хандлага, уран санаа/ -Зөв бичих дүрэм

-Эхийн найруулгын алдаа-Эхийн утга санаа, бүтэц-Дурсамж бичвэрийн онцлогийг хангасан байдал/сургамжтай, сонирхолтой, үнэн байдлыг гажуудуулахгүй/ -Зөв бичих дүрэм

Даалгавар“Байгалийн зураглал” бичих /Үг 80-100/Жич: Шүлэглэсэн болон үргэлжилсэн хэлбэрээр

Дурсамж бичих /Үг 150-170 /

5

Page 6: нэгж байгалийн зураг

Хөтөлбөрийн шинжилгээ

Зорилгод ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Зорилтод ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Агуулга, арга зүйд ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________Хэрэглэгдэхүүний сонголт, ашиглалтад ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Үнэлгээний арга хэлбэр, зохион байгуулалт, шалгуур, даалгаварт

________________________________________________________________________________________________________________________________________________

ТӨМ-1

6

Page 7: нэгж байгалийн зураг

Бороо. /Холбоо үг/

Зүсэр борооШивэр авир борооШаргал борооНартай борооУйлганасан борооШиврээ борооЗөөлөн борооЦагаан борооУстай борооАзарган борооШирүүн борооАадар борооХүйтэн борооХур борооШуурган борооТүр зуурын бороо

Чимээгүй борооДуутай борооХаврын борооНамрын борооЗуны борооШөнийн борооХар борооАнхны борооСүүлчийн борооХалуун борооАсгараа борооЦастай борооМөндөртэй борооӨнгөрсөн борооҮргэлжилсэн борооШороон борооМанантай бороо

Уулын борооХангайн борооГовийн борооСэнсэн борооСуман борооЯвган борооЦагаан борооЦаг алдсан бороо Гэгээн борооТоргон бороо Намираа борооОройтсон бороо Нялх борооСүүн борооЦэн цэнгийн борооХайрын борооӨнчин бороо

Бороо./Өгүүлбэр/

Бороо дусахБороо асгахБороо зүсрэхБороо амсхийхБороо цайрахБорооших Бороо орохБороо шиврэхӨлзийт намрын шинэдээр торгон бороо савирчНамрын уйлганасан борооБороо хорвоог ундаалнаБороо ган тайлнаБороо асгарнаБороо шаагинаЗөөлөн бороо цонх тогшихБороо шижигнэнэБороо сэтгэл дотор зүсэрнэБороонд шувууд зэллэнэ

Бороо арилахБороо намжихБороо зөөлрөхБороо тогтохБороо хаялахБороо чагнахБороо наашлахБороо эхлэхБороо ширүүсэхБороо уйлагнахБороо татрахБороо зогсохБороо дуслахБороо цутгахХур буухБороо дусагнахБороо хариулахБороо шавших

7

Page 8: нэгж байгалийн зураг

ТӨМ-2

Намар цагийн бороо

Ойртон буй тэнгэрийн дуу азарганы үсрэлт шиг сонсогдохуй“Омголтсон” нуурын толио түмэн гүү шиг хуйлравАальхан тэр аадраас дэлгэцтэй ааруул зугтажАвдран дээгүүр морилж, гэрийн тохь зутраавАятай нь аргагүй нарлаж байсан хураалттай аргал ичижАдсага навтасхан нөмөрч чив чимээгүй бөмбийв. /Б.Лхагвасүрэн/

Page 9: нэгж байгалийн зураг

ТӨМ-2

Ижий минь тэнгэрийн дуунаас айдаг юм.

Татлага нь суларсан ачаа шиг нэвсийх үүлэндТасарсан тэнчээ мэт гялбаа хүвэрдэнАадрын тэнгэр асга шаргитал нүргэлжАзарган бороо газар ороолгон хөллөхөдЗуу тоссон настай ижий миньЗуухныхаа дэргэдээс яаран сандран босчҮүд битгий голло, гэдрэгээ! гэж тэвдүүхэн хэлээдҮрээ л гэж цээжинд минь хярдаг юм

Айж балмагдсан ижийн минь зүрхний цохилт тэгэхэдАянгат тэнгэрийн дуунаас ч чанга сонсогддог юм... /Ц.Чимэддорж/

Page 10: нэгж байгалийн зураг

ТӨМ-2

Цайран цайран бороо орох нь сайханЦавьдар морьтой хүн наашаа давхих нь сайханБорооноос өмнө ирлээ гэж ярих нь сайханБоржигон эмээлээ аваад орж ирэх нь сайхан

Үе үе бороо амсхийх нь сайханӨлгөсөн цувнаас ус дусах нь сайханҮүлэн чөлөөнөөс нар гарах нь сайханҮүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхан

Сэмжин цагаан үүл нүүх сайханСэтгэлд зүрхэн дундуур хөвөх сайханШивэр авир бороо салхилах сайханШивээн толгой ганхах сайхан /Д.Нямсүрэн/

Page 11: нэгж байгалийн зураг

ТӨМ-2

Хөх лонхон тогоруу дуугарах сайханХөдөө цайдам борооших сайханАнирхан ахуйд цэцэг дохих сайханАадрын өмнөх байдал сайхан

Шиврэн шиврэн бороо орох нь сайханШирэг зүлэг ногоорох нь сайханЗүүн өмнө солонго татах сайханЗүс бороо гэрэлтэх сайхан

Хангайн бороо гэнэт асгах нь сайханХаранхуйн дунд цахилгаан гялбах нь сайханХонон өнжин бороо зүсрэх нь сайханХолоос гийчин ирэх сайхан /Д.Нямсүрэн/

Page 12: нэгж байгалийн зураг

ТӨМ-2

Бороо орж байна уу даа, гадааБодол минь сэргэх чиньБолдогсон бол дахиад хүүхэд болох сонБор биеэ гаргаадБорооны дундуур гүйх сэн дээ

Бороо орж байна уу даа, гадааШивэрч байна аа бороо, Зөөлөн шивэрч байна.Сэтгэлийн гунигаа орхиод биШирхэгнийх нь ганцхан дусал доторСэмхэн ороод нуугдчих юмсан. /Д.Нямсүрэн/

Page 13: нэгж байгалийн зураг

Байгалийн зураглал

Дан байгалийн зураглал байж болно.Байгалийн зураглалаар дэвсгэр хийж, баатрынхаа сэтгэл санааны байдлыг илэрхийлж болно.Зураглал бичүүлэхийн тулд:

Зураг үзүүлэх Гол горхины хоржигнох чимээ, шувуудын жиргээ... сонсгож болно. Аялгуу сонсго.

Дурсамж

Цагийг үргэлжлүүлэх нэг чухал хүчин бол дурсамж , дурдатгал юм. Их төлөв биеэрээ үзэж туулсан амьдрал, үүх түүх, найз нөхөд болон аль нэг цаг үеийн асуудал, хэрэг явдлыг сонгон авч эргэн дурсах хэлбэрээр бичсэн уран сайхны бие даасан зохиолыг дурсамж дурдатгал гэнэ.

Амьд гэрчийн тэмдэглэлээс илүү чухал нандин баримт гэж байдаггүй. Дурсамж дурдатгал улирах цагийн манан буданг нэвт чиглүүлэх илч гэрэлтэй байдаг. Тэр гэрэл гэгээний хүчээр бид олон жилийн тэртээх хүн зон, үйл явдлыг эргэн хардаг. Дурсамж дурдатгал цаг өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам нэмэгдэж чухаг эрдэнэ болдог жамтай. Учир нь аж төрлийн тойрог, адармаатай хувь төөрөг, өнөө болоод хойч үеийнхэнд үлдээсэн бодрол ухаарал байдаг.

Дурсамжинд сургамжтай, сонирхолтой, бахархууштай, санаа авууштай үнэт туршлага, амьд баримт арвин бий. Энэ нь дурсамж дурдатгалын үнэт чанар юм.

Дурсамж нь амьдралын баяртай, гунигтай, жирийн ямар ч үйл явдлыг өгүүлсэн байж болно.

Үнэн болсон явдлыг гажуудуулахгүй бичих ёстой.

Хэт гунигт, айдас төрүүлмээр дурсамж зохимжгүй.

Дурсамж нь эргэлзээ төрүүлсэн хоёрдмол утгатай байж болохгүй.

Дурсамж дурдатгал нь уран сайхан бага байдаг онцлогтой. Их бол зохиол шиг болно. Харин уянгын халил байж болно.

Page 14: нэгж байгалийн зураг

Үзүүлэн 1

1.Сэдэв /1 нэр үг/.....................................

2.Шинж /2 тэмдэг нэр/.............................

3.Үйл явц /3 үйл үг/.................................

4.Мэдрэмж сэтгэгдэл /4 үг/.......................

5.Сэдвийн мөн чанар, гол утгыг илтгэсэн

өөр нэг

үг ............................................................

Page 15: нэгж байгалийн зураг

Үзүүлэн 21.Бороо2.Зүсэр, шиврээ3.Дуслах, хаялах, орох4.Бороо ганц нэг дусах сайхан5.Нулимс

Үзүүлэн 21. Бороо2. Азарган, аадар3. Цутгах, шавших, асгах4. Шилбүүрийн сураар шавхуурдан

авах шиг5. Хилэн

Page 16: нэгж байгалийн зураг

ТӨМ-3Хоньчин хүү тарвага болсон нь

Би бага байлаа. Нэг өдөр хонио хариулаад явж байтал, нутгийн нэгэн хар хүн хүрч ирлээ. Тэр ойрхи энгэр уруу зааж:-Хүү минь хонио тийшээ битгий явуулаарай... Би тэнд тарваганы нүхэнд хавх зүүчихсэн... Хонь мал хавханд торчих вий... гэж захиад яваад өглөө. Би ч тэр хүний хэлснээр заасан газар руу нь хонио явах вий хэмээн хоргоон өөр тийш нь гилэн хариулж явлаа.

Тэгтэл, өнөө хүний тарваганд тавьсан хавхыг үзмээр санагдаад болдоггүй. Тэгээд л хавхыг нь эрж гарлаа. Оллоо... Нэлээн том тарвагтай нүхэнд зүүсэн боллоо. Би тэгснээ тарвага болъё гэж бодлоо. Тэгээд л барьж байсан шилбүүрээ хол гэгч нь хаячихаад дөрвөн хөллөн талын тарган гэгчийн шар тарвага болон мөлхлөө. Зүгээр ч үгүй ногоон өвч хэд хэд зулгаалаа. Тэгснээ хойд хөл дэрээ босож суугаад ийш тийшээ харан харан хэд хошгирлоо. Бүүр этгээд гажууд буюу өөртөө гай тарьж мэдэх юмны бараа харан “цог, цог, хог, хог,” хэмээн хашгирлаа. Тэгсэн чинь үргээд орчих юмны бараа байдаггүй... Тэрэхээр нь ямар нэг юмны чимээ авсан болж дөрвөн хөллөнгүүтээ “нүх” рүүгээ харайлаа. Яг нүхэндээ ордгийн даваан дээр газарт булсан хавх тасхийн бууц, нэг хөлий маань зуугаад авах нь тэр...

Тэгээд өнөө тарвага чинь хөлдөө орсон хавхыг салгах гэж цөхөж ядах нь тэр дээ. Салдаг юм биш... Сүүлдээ хөл маань ч өвдсөн юм уу эсвэл таагүй хэрэг үйлдсэнээ ухаарсан ч юм уу, нэг бол айж эмээсэн үү орь дуу тавин уйлж гарах нь тэр дээ...

/Зохиолч Д. Гармаагийн дурсамж/

ТӨМ-3

Аавын тухай дурсамж

Хөөрхий, аав минь намайг мөн ч их эрхлүүлдэг байж дээ. Манайх морь уяна. Уясан морио улсын наадамд ч давхиулна. Би ч хурдан морь унадаг байлаа. Нэг юм санаанаас гардаггүй юм. Би бага л байсан даа. Манай сумын наадам болж дээ янз нь. Тэгсэн чинь морь гарах юм боллоо. Аав ч санд мэнд мориныхо дэл сүүлийг боон эмээлийг маань тохож, олом жирмийг чангаллаа. Тэгээд намайг өргөөд л эмээл дээр тавив. Би ч гэж би дээ. Муухай эрх байсан юм билээ. Тэгтэл миний шээс хүрсэн юм уудаа. Аавдаа түүнээ хэлтэл хөөрхий минь аяганыхааа даалинг уудлан дунд гарын мөнгөн аягаа гарган ирж эмээл дээр байгаа над руу тосон “Миний хүү, энэ аавынхаа аяганд шээчих. Ямар хамаа байна” гэдэг байгаа. Би тэгээд тэр аяганд нь шээж л байсан даа... Хөөрхий минь миний шээсийг цаччихаад л аягаа өвөртөлчихөж байсан нь одоо ч нүдэнд харагдаад байдаг юм. Одоо заримдаа, муу Бадарчийг аав маань буян дээрээ дэндүү туйлуулж байгаа юу гэж боддог. Түүгээр ч барахгүй хэтэрхий эрхэлж байгаад буянаа нимгэлчихсэн ч байх вия гэж айдаг юм шүү, хө. /яруу найрагч П. Бадарч/

Page 17: нэгж байгалийн зураг

ТӨМ-3

Хоол захиаллаа гэсэн бялуу байж. /Зохиолч С.Эрдэнийн дурсамж/

1958 он. Анх би эх орныхоо хилийг алхаж Германд соёлоор харилцах төлөвлөгөөний дагуу бүтэн сарын хугацаатай айлчлах болов. Тэгээд явлаа даа... Ганцаараа. Берлинд очлоо. Эхний өдөр дөө... Гэдэс ч нэлээд өлсч байна. Сайн хооллож авъя гэж бодоод буудлынхаа зоогийн газар орлоо... Миний бараанаар ч эрвээхий зангиа зүүсэн хар костюмтай эр яаран ирж хоолны цэс өглөө. Өнөө цэсийн хуудсыг эргүүлээд үзсэн чинь дандаа германаараа хэвлэчихсэн юм. Миний мэддэг ганц ч үг алга. Тэгээд хоолны нэрийг нь орхиод үнийг нь харлаа. Хамгийн үнэтэй нь сайн хоол байгаа байх гэж бодлоо. Үзэж үзэж нэлээд үнэтэй нэг “хоол” заалаа. Өнөө үйлчлэгч чинь намайг нэг том харснаа яваад өглөө. Удсан ч үгүй өнөөх чинь, нэг том тосгууртай юм баруун гар дээрээ өндөр гэгч нь өргөчихсөн хүрээд ирлээ. Сүртэй гэдэг нь. Харсан чинь зургаа ч билүү, арван хоёр ч билүү хүний жигтэйхэн том бялуу аваад ирж.

Үйлчлэгч маань өнөөхийг чинь миний ширээн дээр ёсорхуу гэгч нь тавиад тавтай хооллохыг ерөөх бололтой нэг юм хэлээд мэхэсхийн ёслоод явчихлаа... Одоо яах вэ? Орхиод явалтай биш. Гайхалтай юмныхаа хажуунаас нь дуртай дургүй хэлтлээд л амтархаж суулаа даа. Идээд идээд ганц хүн барахын аргагүй. Тэр зоогийн танхимд байгаа улс ер намайг юу гэж бодон харж суугаа бол гэхээс нуруу халуу оргиж, даанч инээдэмтэй амьтан сууж харагдсан байх даа гэж болохоос одоо ч өөрийгөө өрөвдөн боддог юм.

Харь газар хэл гэдэг хичнээн авралын тэнгэр байдгийг ёстой яс махаараа мэдрэх шиг л болсон.

Page 18: нэгж байгалийн зураг

ТӨМ-3

Ардын жүжигчин Д.Чимэд Осорын хүүгийн дурсамж

...Аав маань “настай хүнээс хүүхэд юм горьддог” гээд орныхоо дэргэд жижиг шүүгээнд үргэлж чихэр хадгалах, түүнээсээ өнөөх нус нь гоожсон хүүхэд багачуудаа дайлдагсан. Ер нь хүүхэд гөлөг хоёрт их хайртай. Нэгэн удаа төөрсөн хав олоод хэд хоног тэжээхдээ сүрхий дассан юм санж. Эзэн нь олдож эргүүлж өгөх болоход ээж дүү нарын маань хамт хөл хөөрцөг болон бууз жигнэж, архи задлаад ерөөл хэлэх нь халаг болсон гэдэг.

... Бидний зүгээр сууж цаг дэмий нөхцөөх, залхуурч лазагнахад үнэхээр дургүйцдэгсэн. “Мандах нарны туяанд” кинонд тоглож Богд хааны музей дээр зурганд орж байх үедээ нэг өдөр гэртээ ирэхэд нь би унтаж таарав аа. Тэгэхэд их л бухимдаж “Чи үд дунд өмхийртлөө унтаж хэвтэхээр очиж гамингийн дүрд ч болов тоглооч” гэж аашилж билээ.

... Аав минь би олон юм хөөж цаг их алдсан гэдэг сэн. Тэгээд ч бидэнд “Олон зүйл үү хөө, Нэг л зүйлийг тууштай барьж аваад үнэнч зүтгэ” гэж сургадаг байж билээ.

ТӨМ-3

Б.Лхагвасүрэн “Ижийтэйгээ байхад баян байсан” дурсамжаас

...Хамгийн анх ижийдээ зориулж “Ижийтэйгээ vзсэн наадам” шvлгээ бичсэн. Миний санаанаас гардаггvй нэг наадам байдаг юм. Тэр зун сумын наадамд ижийтэйгээ хамт явсан. Би бодвол Мягмарнаран, Идэрбат эд нартай л тоглоод алга болчихсон байх. Орой харьсан хойно ижий “Єнєєдєр сумын наадам дээр хvvгээ алдчих шахлаа. Тєєрєєд” гэж билээ. Сумын наадам хvн тєєрєхєєр нvсэр болохгvй шvv дээ...

Намайг хажуугаасаа салгахгvй. Би ч хvvхдvvдийн тоглоомноос олон удаа хоцорсон доо. Хvvхдvvд гадаа шуугилдаад тоглож байхад би ижийгээ хараад хажууд нь сууж байдаг сан. Гаргах дургvй байх шиг болохоор нь би аяыг нь хараад сууж л байна. Бие нь гайгvй босч байвал намайг дагуулаад гадуур дэлгvvр, хоршоогоор явна. Би ижийгээсээ “Та ямар хvн байв” гэж асуудаг ч vгvй, ижий ч ярьдаггvй байж. Хааяа нутгийн улсаа л ярихаас хэтрэхгvй. Бид хоёр юу ярьдаг ч байсан юм бvv мэд. Намайг ингэж болохгvй, ийм хvн болоорой гэж байсныг нь санадаггvй юм. Ганц хvvхэд их даруулгатай хоёр том уулын дунд хавчуулагдсан жижигхэн толгод шиг л єсдєг. Тvvнээсээ ч болдог уу ганц хvvхэд их эрт хэрсvvжиж, аминчхан, бас харамч болдог шиг байгаа юм.