нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

26
НЭГЖ ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР Харайлт

Upload: 5464684864

Post on 24-May-2015

2.653 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

НЭГЖ ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН

ХӨТӨЛБӨРХарайлт

Page 2: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

Сэдэв: ХарайлтХамрах хүрээ: 6-7 насны нэгдүгээр ангийн

суралцагсадСудлах цаг: 4 цагЗорилго: Нэг ба хоёр хөлөөр зөв түлхэж

сурахЗорилт: Байрнаас уртад харайх ерөнхий

ойлголттой болохБайрнаас хоёр хөлөөр түлхэж хол

харайх чадвараа хөгжүүлэхГүйлтээс нэг хөлөөр түлхэж харайх

чадвартай болохБайрнаас уртад харайхад хэрэгтэй

биеийн чанаруудыг хөгжүүлэхХарайлт бүхий тоглоомоор тоглож

сурах

Page 3: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

СУРГАЛТЫН ОРЧИНСургалтын

хэрэглэгдэхүүн Сэтгэлзүйн орчин

• Стандарт, үлгэрчилсэн хөтөлбөр, зөвлөмжүүд• Богино олс хийтэй бөмбөг, тэмдэг тавих өнгийн скоч, шохой, шүгэл, 20 см өндөртэй гимнастикийн сандал• Үнэлгээний даалгавар бүхий тараах материал• Шалан дээр зурсан тэмдэглэгээ

• Сурагчийн сурах, багшийн сургах эрмэлзэл• Сонирхолтой, хэрэглээний хичээл болгох хандлага• Хүндэтгэсэн, ойлгуулж таниулсан харилцаа

Page 4: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

ЗӨӨЛӨН ГАЗАРДАЖ

СУРАХ

1-р хичээл

Page 5: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

А. БӨМБӨГ ШИГ ҮСРЭХХүүхдүүд хоёр хөлөөрөө байрандаа хөнгөн үсэрнэ. Багш бөмбөг шиг зөөлөн газардахыг анхааруулж хэлнэ. Хийтэй бөмбөгийг газарт ойлгож үзүүлнэ. Тойрог болон зогсоод үсэрнэ.

Page 6: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

Б. ЦАРЦАА ШИГ ДЭВХРЭХ

Байрнаас 2 хөлөөрөө түлхээд “Царцаа” шиг дэвхрэн, газардахдаа маш зөөлөн буухыг сануулна. Дасгалыг нэг нэгээрээ цуварч гүйцэтгэх ба суралцагчдын ур чадвараас хамаарч зайг тохируулна.

Page 7: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

В. ШУВУУ ШИГ НИСЭХГүйгээд, түлхээд, шувуу шиг хөнгөн нисээд зөөлөн газардаарай! гэж анхааруулна.

Page 8: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

Г. ШҮХЭР ШИГ БУУХАль болох хөнгөн газардахыг хичээгээрэй! гэж хэлнэ. 20 см өндөр тавцан юмуу гимнастикийн сандал дээрээс үсрэн бууна. Суралцагчид 3-4 өөрөө ээлжлэн гүйцэтгэн.

Page 9: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

ЗӨВ ТҮЛХЭЖ

СУРАХ

2-р хичээл

Page 10: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

А. БАЙРНААС УРТАД ХАРАЙХ

Түлхэлт нь харайлтын хамгийн гол хэсэг гэдгийг ойлгуулна. Нэг цэгээс нөгөө рүү үсрэхдээ аль болох хүчтэй түлхэхийг сануулна.

Page 11: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

Б. ГҮЙЛТЭЭС УРТАД ХАРАЙХ

6-8 см зайнаас гүйж, нэг хөлөөрөө түлхэн харайгаад, хоёр хөл дээр газардана. Нэг хичээл дээр 6-8 удаа харайлгана.

Page 12: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

В. БОГИНО ОЛСЫГ УРАГШ ЭРГҮҮЛЭН ҮСРЭХ

Олсоо бугуйгаар эргүүлэхийг үзүүлнэ. Хоёр хөл дээрээ ба хөлөө солибон үсрэхийг ээлжлэн гүйцэтгэнэ.

Page 13: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

Г. БОГИНО ОЛСЫГ АРАГШ ЭРГҮҮЭН ҮСРЭХ

Эхлээд олсоо арагш, эргүүлж байрандаа үсэрнэ. Дараа нь арагш явж үсрэхийг хичээгээрэй! гэж хэлнэ.

Page 14: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

БИЕИЙН ЧАНАРУУДЫГ

ХӨГЖҮҮЛЭХ

3-р хичээл

Page 15: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

А. ХҮЧ ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ

Тавьсан тэмдэгт дээгүүр хөлийн өсгий ба өлмий дээр ээлжлэн алхахыг багш үзүүлнэ. Суралцагчид нэг нэгээрээ цувран гүйцэтгэнэ. Нэг цуваанд 8-10 тэмдэгт тавина.

Page 16: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

Б. УЯН ЧАНАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ

Хүүхдүүд гараа ташаандаа авч, завилж суусан байдлаас баруун, зүүн талруу ээлжлэн хазайна. Аль болох их далайцтай гүйцэтгэхийг анхааруулна.

Page 17: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

В. ХУРД ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ

Дээшээ харж хэвтсэн байдлаас хоёр хөлөө өргөн дугуй жийхийг багш хүснэ. Хүүхдүүд аль болох хурдтай гүйцэтгэхийг эрмэлзэнэ. Багш хурдан тоолон буюу алгаа ташиж хурдыг тохируулна.

Page 18: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

Г. ТЭСВЭР ХӨГЖҮҮЛЭХ ДАСГАЛ

Дөрвөн хөллөсөн байдлаас тулж хэвтэн хэсэг хугацаанд энэ байдлаа барина. Багш тодорхой хугацаа зааж, тоолохоос гадна хүүхдүүд өөрсдөө “чадахгүй болтлоо” барьж гүйцэтгэж болно.

Page 19: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

ХЯНАЛТЫН ХИЧЭЭЛ

4-р хичээл

Page 20: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

К1. АЛЬ ЗУРАГ ДЭЭР БАЙРНААС УРТАД ХАРАЙЖ БАЙНА ВЭ?

Page 21: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

ҮНЭЛГЭЭ: АВБАЛ ЗОХИХ ОНОО -10

1. Яг мөн – 10 оноо2. Дөхөж байна. – 8 оноо3. Буруу - 3 оноо4. Маш буруу - оноогүй

Page 22: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

К2. САНДАЛ ХҮРТЭЛ ХОЁР ХӨЛӨӨР ХҮЛХЭН ХЭДЭН УДАА ХАРАЙЖ ОЧИХ ВЭ?Гарааны шугамаас сандал хүртэл 6м зайтай.

Page 23: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

ҮНЭЛГЭЭ: АВБАЛ ЗОХИХ ОНОО -10

Оноо Хөвгүүд Охид

40 6 удаа 7 удаа

30 7 удаа 8 удаа

20 8 удаа 9 удаа

10 9 удаа 10 удаа

Page 24: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

К3. 15 СЕКУНДЭНД ХОЁР ХӨЛӨӨР АЛЬ БОЛОХ ОЛОН ҮСРЭХИЙГ ХИЧЭЭНЭ. ӨГӨГДСӨН ЗУРГИЙН ДАГУУ ҮСРЭЛТИЙГ ГҮЙЦЭТГЭХДЭЭ ТӨВӨӨС УРАГШ, БУЦААД, ТӨВӨӨС АРАГШ, БУЦААД ТӨВ, ТӨВӨӨС БАРУУН ТИЙШ, БУЦААД ТӨВ, ТӨВӨӨС ЗҮҮН ТИЙШ, БУЦААД ТӨВ РҮҮ ҮСЭРНЭ.

Page 25: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

ҮНЭЛГЭЭ: АВБАЛ ЗОХИХ ОНОО -10

Оноо Хөвгүүд Охид

40 20-22 удаа 18-20 удаа

30 19-17 удаа 17-15 удаа

20 16-14 удаа 14-12 удаа

10 13-10 удаа 11-8 удаа

Page 26: нэгж хичээлийн сургалтын хөтөлбөр

К4. ХАРАЙЖ ТОГЛОХ ТОГЛООМ ТОГЛОНО.

Үнэлгээ: Авбал зохих оноо - 101. Тоглоомонд бүтээлч, идэвхтэй оролцсон2. Тоглоомонд өөрийн үүргээ л биелүүлсэн3. Тоглоомонд идэвх муутай оролцсон4. Тоглоогүй зэргийг харгалзан оноо өгнө.