төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

7
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

Upload: erdenee-chimed

Post on 19-Jun-2015

3.395 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

Page 2: төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг Зах зээлийн эдийн засаг

1. Бүтээгдэхүүний үнэ бүрдэлт 1.Бүтээгдэхүүний үнэ бүрдэлт

Бүхий л бараа, үйлчилгээний үнэ тарифийг улс тогтоодог бөгөөд ямарч эрэлт, нийлүүлэлтийн хууль үйлчилдэггүй.

Төрөөс стратегийн ач холбогдолтой хүн амын чухал бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг төр тогтоож бусад үнэ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиар тогтоодог.

2. Өмчийн хэлбэр 2. Өмчийн хэлбэр

Улсын, хоршооллын, улс хоорондын өмчийн хэлбэр байдаг. Хамгийн гол нь улсын өмч.

Хувийн, улсын, хувь нийлүүлсэн өмчийн аль аль хэлбэр нь байж болно. Хамгийн гол нь хувийн өмч.

3. Төлөвлөгөө 3. Төлөвлөгөө

Улсын түвшинд эдийн засгийн бүх балансчуулалт нөөц ба түүний хуваарилалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг байгууллагаар дамжуулан хүчин чадалд нь үндэслэн улс өмнөөс нь тогтоодог. Энэ нь улсын ачааллыг ихэсгэж байгууллагын эрх, санаачлагыг буруулдаг.

Улсын түвшинд стратегийн томхон зорилт тодорхой программыг боловсруулж түүнийг хувийн болон улсын байгууллагад захиалга өгөн гүйцэлдүүлдэг. Байгууллагууд өөрсдөө хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа төсөвлөж явуулдаг.

4. Эдийн засгийн удирдлага 4. Эдийн засгийн удирдлага

Улс хоршооллын байгууллагын ашгийн зонхилох хувийг өөртөө төвлөрүүлж, эргүүлж дахин хуваарилах замаар нийгэм эдийн засгийн тулгарсан асуудлуудыг дан ганц төр шийдэх бөгөөд бүхий л үйл ажиллагааг төр удирдана.

Эдийн засгийн бодлогыг татвар, мөнгөний бодлого, зах зээлийн эдийн засгийн хуулинд нийцтэйгээр хэрэгжүүлж, эдийн засгийг ерөнхийд нь зохицуулж, удирдаж хөгжих бололцоо нөхцлийг бүрэлдүүлж чиг хандлагыг тодорхойлж байдаг.

5. Хүн амын амьдралын баталгаа 5. Хүн амын амьдралын баталгаа

Бүх хүн тэгш байдлаар нөхцөл бололцоогоор хангагдсан ажил, эрүүл мэнд, боловсролын талаар илүү сайн хангагдсан боловч бэлэнчлэх сэтгэлгээнд хамгийн их автсан байдаг.

Энэ үед хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэнд, боловсрол нийгмийн асуудалд илүү анхаарах шаардлагатай.Зайлшгүй харж үзэх нийгмийн эмзэг хэсгийг төр хамгаалалтандаа авах ёстой.

6. Банкны систем 6. Банкны систем

Нэг шатлалтай буюу улсын банк Хоёр шатлалтай буюу төв ба арилжааны банк

7. Бизнесийн ашиг сонирхол 7. Бизнесийн ашиг сонирхол

Хувь хүн, бизнесийн эрх чөлөө байхгүй, бизнес хийвэл наад зах нь гэмт хэрэгтэн болж байсан.

Хувь хүн, бизнесийн байгууллага эдийн засгийн эрх чөлөөтэй, хуулийн хүрээнд ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

Page 3: төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

Захиргаадалтын эдийн засагЧөлөөт зах зээл, захиргаадалтын эдийн засаг хоёр нь хоорондоо

эрс ялгаатай эдийн засгийн тогтолцооны эсрэг тэсрэг хоёр туйл юм. Энэ тогтолцоонд бараг бүх материаллаг нөөц, үйлдвэрийн газар нь нийтийн улсын өмчид байна.

Бүхий л томоохон үйлдвэрт нөөу ашиглах, бүтээгдэхүүнийг хувиарлах, бүтцийн бодлого явуулах, үйлдвэрлэлийг зохион байгуулах асуудал зэрэг шийдвэрийг төлөвлөгөөний төв байгууллага гаргаж байдаг. Үйлдвэрийн газар нь улсын даалгаврыг биелүүлэх гол үүрэгтэй.

Мөн төвлөрсөн журмаар хүн амын дунд хэрэглэгчийн таваарийн хувиарилалт хэрэгжиж байдаг. Төвлөрсөн төлөвлөлт гол үүрэгтэй.

Иймэрхүү эдийн засгийн тогтолцоотой орнуудад ЗХУ тэргүүтэй социалист гэж нэрлэгдэж байсан орнууд, тухайлбал БНМАУ хамаарч байсан билээ.

Page 4: төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

Захиргаадалтын эдийн засаг буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн

тогтолцоо

Бараг бүх материаллаг нөөц нь нийгмийн өмчид байх ба төвлөрсөн эдийн засгийн төлөвлөлтийн журмаар хамт олны эдийн засгийн шийдвэр гаргадаг.

Page 5: төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

Социализм Төвлөрсөн төлөвлөгөөт зээл нь цэврээрээ оршин

тогтнох гэдэг боломжгүй зүйл юм. Хэрэв захиргаадсан эдийн засаг дангаараа ноёрхвол өлсгөлөн, гамшиг, бүр цаашлаад иргэний дайн үүсгэх аюултай. Төвлөрсөн төлөвлөгөөт зах зээл нь хөгжих боломжгүй ямар ч өрсөлдөөн байхгүй зах зээл юм. Өрсөлдөөн биш харин уралдаант тэмцээн гэх мэт зүйлийг зохиодог байсан. Социализмын гол зарчим нь-ТА ХОЁР ҮНЭЭТЭЙ БОЛ НЭГ ҮНЭЭГ НЬ ХӨРШДӨӨ ЗҮГЭЭР ӨГНӨ...ийм л зарчимтай.

Page 6: төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

Төгс өрсөлдөөнт зах зээл Төгс өрсөлдөөнт зах зээлийг тодорхойлох дараах шинжүүд байна. l Зах зээл дээр нэгэн зэрэг маш олон тооны пүүс оролцдог бөгөөд

тэдгээрийн аль нь ч гэсэн зах зээлд маш өчүүхэн бага байр суурийг эзэлдэг, бүтээгдэхүүн нь ижил төрлийн байна, зах зээлд орох гарах нь ямарч бэрхшээлгүй, худалдагч болон худалдан авагчид мэдээлэл авах боломж ижил байна.

l Зах зээлд пүүсийн эзэлж байгаа байрь суурь маш бага байна гэдэг нь тэр пүүс зах зээлийн үнэнд нөлөөлөх чадваргүй байна гэсэн үг.

l Зах зээлд орох, гарах нь чөлөөтэй, ямар 1 бэрхшээлгүй байна гэдэг нь шинээр зах зээлд орж ирж байгаа пүүс, өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан пүүстэй ижил нөхцөлд ажиллах боломжтойг тодорхойлж байна. Зах зээлээс гарч байгаа пүүсийн хувьд ямар нэг саад тотгор байхгүй, хууль эрхзүйн хувьд бэрхшээлгүй байна.

l Худалдагч, худалдан авагчид мэдээлэл авах боломж ижил байна гэдэг нь бүх худалдагч, худалдан авагчид бүтээгдэхүүний үнийн талаар бүрэн мэдээлэлтэй байж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зайлшгүй зардал, тэдгээрийн үнийн талаар мэдээллээр хангагдсан байгааг харуулна.

l Төгс өрсөлдөөнт зах зээл дээр ямар ч пүүс өчүүхэн бага байрь суурийг эзэлдэг учраас зах зээлийн үнэнд нөлөөлж чадахгүй. Иймээс 1 пүүсийн хувьд эрэлтийн муруй нь хэвтээ тэнхлэгтэй параллель шулуун байна. 1 пүүсийн эрэлтийн муруй - D1, зах зээлийн эрэлт - D ,нийлүүлэлт - S, Зах зээлийн тэнцвэрт үнэ – P0

Page 7: төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг

Төгс өрсөлдөөнт зах зээл дээр пүүс үнэнд нөлөөлж чадахгүй учраас зөвхөн бүтээгдэхүүний хэмжээг өөрчлөх замаар ашигаа нэмэгдүүлэх боломжтой. Учир нь: үнэ, ахиуц орлого, дундаж орлого тэнцүү, харин нийт орлого нь бүтээгдэхүүн нэмэгдэхийн хэрээр жигд өснө. Богино хугацаанд тогтмол зардал өөрчлөгдөхгүй тул зөвхөн хувьсах зардлыг өөрчлөнө. Пүүс богино хугацаанд ашгаа нэмэгдүүлэх, эсвэл алдагдлыг багасгахын тулд 2 аргыг хэрэглэнэ. Үүнд:

– Пүүсийн нийт орлогыг нийт зардалтай жиших арга. Энд нийт орлого нь нийт зардлаас хамгийн их байх үеийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг сонгох нь илүү зохистой.

– Ахиуц орлого, ахиуц зардлыг жиших замаар MR=MC байх үеийн үйлдвэрлэлийн хэмжээг сонгох нь ашиг хамгийн их байх боломжийг хангана.

MR=MC үеийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ “q“ ашиг хамгийн их байх боломжийг олгоно. Учир нь: MR>MC үед нэгж бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэхэд орох ахиуц орлого нь ахиуц зардлаасаа давж байгаа учир MR=MC хүртэл үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Харин MR<MC үед нэгж бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлэхэд гарах ахиуц зардал нь ахиуц орлогоосоо давж байгаа учир үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь ашиггүй. Үүнээс үзвэл пүүсийн үйлдвэрлэлийн хамгийн ашигтай хэмжээ нь MR=MC үед байна. Иймээс төгс өрсөлдөөнт зах зээл учир пүүс ахиуц зардлаа зах зээлийн үнэтэй буюу ахиуц орлоготой тэнцүүлж ашигаа хамгийн их болгодог