" Баялгийн дээд баялаг " алтнаас илүү үнэтэй хоёр...

10
Н.Алтанхуяг Ардчилсан засаглал 1206 ном

Upload: batmunkh-munkhuu

Post on 13-Jul-2015

422 views

Category:

Education


8 download

TRANSCRIPT

Page 1: " Баялгийн дээд баялаг " алтнаас илүү үнэтэй хоёр зуун монгол үрсийн минь амь нас

Н.Алтанхуяг

Ардчилсан засаглал 1206 ном

Page 2: " Баялгийн дээд баялаг " алтнаас илүү үнэтэй хоёр зуун монгол үрсийн минь амь нас

Солонгос улсад 25 хүүхдийг мэс засалд оруулах асуудлыг

хоѐр хоногийн өмнө шийдлээ. Ийм сайхан мэдээг хоѐр

жилд цөөнгүй удаа сонсож баярлаж байгаа ч хагалгаа

амжилттай болсон баярт агшныг хүртэл сэтгэл гэгэлзээд

байдаг юм. Нарт хорвоод мэндлээд хэдхэн жил, хэдхэн сар

болж байгаа бяцхан хүүхдүүд булбарай гараараа “баяртай”

гэж даллаад харийн орныг зорихыг хараад үлдэх шиг хэцүү

тохиолдол байхгүй. Харин эрүүл саруул болоод “үхэл”-ийн

зовлонг гэтлээд ирэх гайхамшигт агшныг үгээр илэрхийлж,

үйлдлээр үзүүлэхэд бэрх. “Ээжээ” гэхээс өөр үг мэдэхгүй,

хэлд ороогүй тэр жаахан амьтад эрүүл саруул болоод эцэг

эхтэйгээ онгоцны буудал дээр уулзахыг харах үнэхээр

сайхан. Тиймээс энэ ажилдаа дурлаж, сэтгэл татагдахгүй

байхын аргагүй.

Page 3: " Баялгийн дээд баялаг " алтнаас илүү үнэтэй хоёр зуун монгол үрсийн минь амь нас

Ротари клуб улсаас төсөв татаас авдаггүй. Олон улсын

ротари санд төсөл бичиж санхүүгээ зохицуулдаг. Тэгэхээр

энэ ажил гадны орны мөнгөний урсгалыг өөрийн орон руу

татаж , түүгээр нь өвчин зовлонтой үр хүүхдийнхээ амь

насыг авардаг жишиг болох ѐстой зөв стандарт гэж би

боддог. Миний дотор олон жил хадгалаастай байсан зүйл

бол хэлж ирдэггүй хийсч ирдэг аймшигт өвчинд

нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах юмсан гэсэн бодол байсан.

Тиймээс төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг олон

улсын Ротари сангий зардлаар БНСУ-д мэс засалд

оруулахаар зүтгэж, түүнийгээ бодит ажил болгон

хэрэгжүүлээд найман жилийн нүүр үзлээ. Зүрх гэдэг бол

чухал эрхтэн.

Page 4: " Баялгийн дээд баялаг " алтнаас илүү үнэтэй хоёр зуун монгол үрсийн минь амь нас

Тэр тусмаа хайрлаж, дурлаж, баярлаж хөөрч, гомдож

шархлах хүний ертөнцийг аливаа бүхнийг төсөөлж ойлгох

бяцхан үрсийн энэ эмзэг эрхтэн эмгэтэй төрнө гэдэг

харамсмаар өрөвдмөөр. Тийм учраас энэ өвчинтэй

тэмцэхийн тулд хэдэн жил клубынхээ нөхөдтэй уйгагүй

зүтгэлээ. Өөрөө мэс засал хийхгүй ч өвчтэй хүүхдийхээ аав

ээжид “Таны хүүхдийн амь насыг аврах боломжтой” гэж

сэтгэлийн мухарт нь горьдлогын гэрэл сүүмэлзүүлдэг

болохоор тэр сүүмгэр гэрлийг тод болгон асаахын тулд

илүү хариуцлагатай хандах шаардлага тулгардаг. Өвчтэй

хүүхдээ аврах эцсийн найдлагаа бидэнл тээж ирсэн эцэг

эхчүүдийн харц шиг тийм хүнд харцтай энэ хорвоогийн

хаана ч тулгарч байсангүй.

Page 5: " Баялгийн дээд баялаг " алтнаас илүү үнэтэй хоёр зуун монгол үрсийн минь амь нас

Хагалгааны зардал нь энгийн амьдралтай хэн бүхэнд

байхааргүй өндөр буюу 20 сая төгрөг. Мөнгөгүй гээд

эрдэнэ болсон үр хүүхдээ эрлэгийн элчид харж байгаад

алдах эцэг эх нэг ч байхгүй. Тэгээд бидэн дээр ирж , “Танд,

танай клубт найдаж байна.” Гээд нулимс нь цийлэгнэж ,

аргаа барсан тэр олон харцтай тулах агшинд сэтгэлийн

гүнд ямар хүнд цохилт учирдгийг үгээр зүйрлэшгүй. Юун

олонх цөөнх, хүчтай хүчгүй, үнэн худал улс төрийн хэрүүл.

Page 6: " Баялгийн дээд баялаг " алтнаас илүү үнэтэй хоёр зуун монгол үрсийн минь амь нас

Хүн маш олон зүйлгүйгээр байж чадна. Харин хүнгүйгээр ,

хүний нийгмээс ангид, тэр тусмаа үр хүүхдээсээ хагацна

гэдэг төсөөлшгүй эмгэнэл. Тиймээс өнгөрсөн найман

жилийг ээж аавын эрдэнэ, энэ Монголынхоо ирээдүй

болсон хүүхдийн төлөө зориуллаа. Өдгөө алтан амийг нь

аварсан хүүхдүүд маань аль хэдийн 200 хүржээ. Тэр бяцхан

зүрхийг аварсны төлөө цаана нь хичнээн зүрх баярласан

бол... Энэ сайхан эерэг энерги, хүний амьдралын баярт

агшныг эргэн санаж, тэр 200 бяцхан зүрх, түүнтэй нэгэн

адил баярын хэмнэлээр цохилсон салбарыг хурдан хөл

дээр нь босгох, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд

төрөхөөс урьдчилан сэргийлэх, ийм төрлийн хагалгааг

Монголд хийх гээд олон зүйлийг бид ярьдаг.

Page 7: " Баялгийн дээд баялаг " алтнаас илүү үнэтэй хоёр зуун монгол үрсийн минь амь нас

Гэвч тийм цагийг хүлээлгүй, амь нас нь дээсэн дөрөөн дээр

байгаа хүүхдүүдийнхээ алтан амийг аврах нь хамгаас

чухал тул цаг мөчтэй уралдан зүтгэсээр л байна. Зүтгэх ч

болно. Хүүхдүүдтэйгээ уулзах мөч үнэхээр сайхан. Тэд

маань мөн ч хурдан том болох юм. Зарим нь намайг аав,

манай клубын эмэгтэй гишүүдийг ээж гэж дуудах нь

өхөөрдмөөр. Хүүхдүүдтэйгээ уулзахад , эсэн мэнд байгаа

зургийг нь үзэхэд ямар ч хүнд сэтгэлийн дарамт, биеийн ядаргаа мартагддаг юм.

Page 8: " Баялгийн дээд баялаг " алтнаас илүү үнэтэй хоёр зуун монгол үрсийн минь амь нас

Тэднээс минь надад өгсөн бэлэг их байдаг. Ажил дээр ирж

дуулж, зарим нь цэцэрлэг дээрээ өөрийн хийсэн тоглоомоо

бэлэглэнэ. Сургуульд ороод бичиг үсэг сураад захидал

бичнэ. Нэг удаа миний сонгуулийн сурталчилгааны үеэр

хүүхдүүд маань надад бэлэг барих гээд ирж билээ. 2008

оны оны УИХ-ын сонгуулийн үеэр сонгуулийн компанит

ажил гээд хүмүүстэй уулзаж байсан юм. Сонгинохайрхан

дүүргийн хэсэг иргэд нэг зааланд цуглараад би намынхаа

мөрийн хөтөлбөр, тухайн тойрогт хэрхэн ажиллах талаар

танилцуулж байлаа. Хурал дуусах дөхөж байтал хаалга

гэнэт нээгдээд бөөн хүүхдүүд ороод ирлээ. Тэд бидний

хагалгаанд явуулсан хүүхдүүд байлаа.

Page 9: " Баялгийн дээд баялаг " алтнаас илүү үнэтэй хоёр зуун монгол үрсийн минь амь нас

“Ирээч” гэж эцэг эхэд нь хүсэлт тавиагүй өөрсдөө зохион

байгуулаад ирсэн ажээ. Эцэг эхчүүд нь надад “Бидэнд таны

сонгуулийн ажилд хандивлах мөнгө байх биш ингэж л

сэтгэлээрээ тус болъѐ” гэж билээ. Хүүхдүүд маань дуу

дуулж , баярлаж талархснаа илэрхийлэхэд би ч тэсэлгүй

нулимс унагаж, хүүхдүүдийн маань аав ээж нь ч уйлсан

юм. Бас тэр зааланд байсан бүх хүн уйлж билээ. Манай

Туул ротари клубынхан хүүхдүүддээ төрсөн үр хүүхэд

шигээ хайртай байдаг юм. Та нар минь сайн хүн болоорой.

Амь нас чинь дээсэн дөрөөн дээр байх тэр аймшигт

мөчүүдэд аргаа барж байсан аав ээжийнхээ цөхрөл , агуу

нинжин сэтгэлийг битгий мартаарай.

Page 10: " Баялгийн дээд баялаг " алтнаас илүү үнэтэй хоёр зуун монгол үрсийн минь амь нас

Эрлэгийн элчтэй алтан гарт эмч нарт талархаарай. Эх

орондоо та нар юунаас ч илүү хэрэгтэй, ээж аавдаа та нар

хамгаас илүү үнэтэй учир бид та нарынхаа төлөө хичээж

зүтгэсэн юм шүү. Би ч бас олон хүмүүст талархах ѐстой.

Хоѐр зуун бяцхан үрсийнхээ амь насыг аварч, нарт

ертөнцөд, нарлаг Монгол орондоо ээж аавтайгаа энх тунх

амьдрах энэрэнгүй үйлсийн төлөө хоѐргүй сэтгэлээр

хамтдаа зүтгэж байгаа нөхөддөө талархлаа илэрхийлье.

Бидний бяцхан үрсээс хагацлын гуниг, харууслын нулимс

хол байг. Хагалгаанд орох 25 хүүхдийг минь бурхан

өршөөг. Миний Монголын үрс улам олон болох болтугай!