Сүү Сүүн Бүтээгдэхүүний Үйлдвэрлэлийн Төслийн...

2
СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА 2015-01-08 Монгол Улсын Засгийн газрын 141 дүгээр тогтоолоор сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 43 тэрбум төгрөг хүртэл зээл олгохоор шийдвэрлэсэн. Тогтоолын биелэлтийг хангах үүднээс 2013.08.08-ны өдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүдийн төслийг Голомт банканд хүргүүлсэн ба 2014.09 сарын байдлаар зээлийн эх үүсвэр ашиглалт 53 хувьтай буюу нийт 30 аж ахуйн нэгжид 23.051.800.000 /хорин гурван тэрбум тавин нэгэн сая найман зуун мянган/ төгрөг олгох шийдвэр гараад байгаа байна. Үүнээс 12.299.900.000 /арван хоёр тэрбум хоёр зуун ерэн есөн сая есөн зуун мянган/ төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгоод байна. Төслийн хувьд боловсруулах үйлдвэр, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот орчимд сүүний эрчимсэн фермийн аж ахуй байгуулах болон орон нутагт бага оврын цех байгуулах гэсэн гурван чиглэлээр зээл олгож байна. Зээлэнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн хувьд 2 боловсруулах үйлдвэр, 10 орон нутгийн цех, 18 эрчимжсэн фермийн аж ахуй байна. Төсөл эхлэснээс хойш2013-2014 онуудад Франц, Герман, Словак улсуудаас 920-н өндөр ашиг шимтэй семменталь болон Монтбелярд, Хартарлан, Швецийн бор үүлдрийн үхэр импортлоод байна. “Нүүдэлчин группХХК Франц улсаас сүү-махны чиглэлийн Монтбейлярд үүлдрийн 315 толгой, Баянчандмань милк ХХК 50 толгой Монтбейлярд, Говь хурх-ХХК Словак улсаас 160 толгой Семменталь, Ундармал мильк ХХК Герман улсаас мах-сүүний чиглэлийн Семменталь үүлдрийн 31 толгой СүүХХК-иуд, Герман улсаас сүүний чиглэлийн 300 толгой Хар тарлан үүлдрийн, “МонтарималХХК Герман улсаас сүүний чиглэлийн 64 толгой гунжуудыг Төв аймгийн Архуст, Баян, Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Мандал сумдудад оруулж ирэн нутагшуулан үржүүлж байна. Үүнээс 2014 онд нийт 710 толгой үхэр орууулж ирсэн. Хээлтэй гунж нь Монголд ирсэнээс хойш 3-6 сарын дараа тугалах бөгөөд ингэснээр өндөр ашиг шимтэй үхрийн цөм сүрэг бүрдэх боломж бий болж байгаа юм. Нэг үнээнээс хоногт дунджаар 15 литр сүү саана гэж бодвол дээрхи үнээнүүдийг импортолсоноор эхний 4 сая орчим литр сүүг зах зээлд нийлүүлэх, цаашдаа энэ тоо улам бүр өсөх боломж бүрдэх юм.Энэ нь 2012 онд хот орчмын фермерүүдийн үйлдвэрт нийлүүлсэн нийт сүүний 40 орчим хувьтай тэнцэх тоо юм. Мөн жижиг аж ахуйн нэгжүүд дотоодоос эрлийз болон цэвэр үүлдрийн үнээ худалдан авч фермийн аж ахуйгаа өргөтгөсөн. Төсөл үйлдвэр, ферм хооронд зуучлагч болж ажилласнаар шингэн сүүний үнэ харьцангуй тогтворжиж, фермерүүд үйлдвэрт сүүгээ нийлүүлэх сонирхол нэмэгдсэн бол үйлдвэрийн хувьд түүхий эдийн хангалт харьцангуй нэмэгдсэн байна. Үүнийг харьцуулан харуулбал: Сүүний салбар /2012 ба 2013 он/. Үзүүлэлт 2013 2012 Хөдөө аж ахуйгаас бэлтгэх боломжит сүүний хэмжээ, сая. л 575.2 623 Үүнээс Үнээний сүү, сая.л 380,8 286 Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү 63.1 47.7 Үүнээс Үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн 26,6 10.9 Импортын хуурай сүүгээр боловсруулсан, сая.л (3.95 мян.тн) 36,5 36.8 /77,3%/ Дээрхи хүснэгтээс харвал төсөл эхлэснээс хойш үнээний шингэн сүү 100 орчим сая литрээр нэмэгдсэн бөгөөд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 16 орчим сая литр буюу 33 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүнд үнээний цэвэр сүү 10.9 сая литрээс 26.6 сая литр болж 2 дахин нэмэгдсэн бол жил болгон тогтмол нэмэгддэг импортын хуурай сүүний хэмжээ өмнөх оны түвшинд хадгалагдаж эзлэх хувь нь 77.3 хувиас 57.1 хувь болж багассан байна. Өөрөөр хэлбэл импортын сүүний хэмжээ багсаж дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгджээ. Төслийн хүрээнд Тэсо ХХК хуурай сүүний үйлдвэр ашиглалтанд оруулсанаар импортыг цаашид улам бүр багасгах боломжтой юм. Мөн гадны өндөр ашиг шимтэй үхэр импортлогч аж ахуйнуудаас бусад фермерүүд өндөр ашиг шимтэй цэвэр үүлдрийн үхэр худалдан авах буюу дотоодоос цэвэр үүлдрийн үнээ худалдан авах боломж бий болж байна.

Upload: warily-mb

Post on 16-Feb-2016

115 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

Сүү Сүүн Бүтээгдэхүүний Үйлдвэрлэлийн Төслийн Танилцуулга

TRANSCRIPT

Page 1: Сүү Сүүн Бүтээгдэхүүний Үйлдвэрлэлийн Төслийн Танилцуулга

“СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

2015-01-08

Монгол Улсын Засгийн газрын 141 дүгээр тогтоолоор сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 43 тэрбум төгрөг хүртэл зээл олгохоор шийдвэрлэсэн. Тогтоолын биелэлтийг хангах үүднээс 2013.08.08-ны өдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүдийн төслийг Голомт банканд хүргүүлсэн ба 2014.09 сарын байдлаар зээлийн эх үүсвэр ашиглалт 53 хувьтай буюу нийт 30 аж ахуйн нэгжид 23.051.800.000 /хорин гурван тэрбум тавин нэгэн сая найман зуун мянган/ төгрөг олгох шийдвэр гараад байгаа байна. Үүнээс 12.299.900.000 /арван хоёр тэрбум хоёр зуун ерэн есөн сая есөн зуун мянган/ төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгоод байна. Төслийн хувьд боловсруулах үйлдвэр, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот орчимд сүүний эрчимсэн фермийн аж ахуй байгуулах болон орон нутагт бага оврын цех байгуулах гэсэн гурван чиглэлээр зээл олгож байна. Зээлэнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн хувьд 2 боловсруулах үйлдвэр, 10 орон нутгийн цех, 18 эрчимжсэн фермийн аж ахуй байна. Төсөл эхлэснээс хойш2013-2014 онуудад Франц, Герман, Словак улсуудаас 920-н өндөр ашиг шимтэй семменталь болон Монтбелярд, Хартарлан, Швецийн бор үүлдрийн үхэр импортлоод байна. “Нүүдэлчин групп” ХХК Франц улсаас сүү-махны чиглэлийн Монтбейлярд үүлдрийн 315 толгой, Баянчандмань милк ХХК 50 толгой Монтбейлярд, Говь хурх-ХХК Словак улсаас 160 толгой Семменталь, Ундармал мильк ХХК Герман улсаас мах-сүүний чиглэлийн Семменталь үүлдрийн 31 толгой “Сүү” ХХК-иуд, Герман улсаас сүүний чиглэлийн 300 толгой Хар тарлан үүлдрийн, “Монтаримал” ХХК Герман улсаас сүүний чиглэлийн 64 толгой гунжуудыг Төв аймгийн Архуст, Баян, Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Мандал сумдудад оруулж ирэн нутагшуулан үржүүлж байна. Үүнээс 2014 онд нийт 710 толгой үхэр орууулж ирсэн. Хээлтэй гунж нь Монголд ирсэнээс хойш 3-6 сарын дараа тугалах бөгөөд ингэснээр өндөр ашиг шимтэй үхрийн цөм сүрэг бүрдэх боломж бий болж байгаа юм. Нэг үнээнээс хоногт дунджаар 15 литр сүү саана гэж бодвол дээрхи үнээнүүдийг импортолсоноор эхний 4 сая орчим литр сүүг зах зээлд нийлүүлэх, цаашдаа энэ тоо улам бүр өсөх боломж бүрдэх юм.Энэ нь 2012 онд хот орчмын фермерүүдийн үйлдвэрт нийлүүлсэн нийт сүүний 40 орчим хувьтай тэнцэх тоо юм. Мөн жижиг аж ахуйн нэгжүүд дотоодоос эрлийз болон цэвэр үүлдрийн үнээ худалдан авч фермийн аж ахуйгаа өргөтгөсөн. Төсөл үйлдвэр, ферм хооронд зуучлагч болж ажилласнаар шингэн сүүний үнэ харьцангуй тогтворжиж, фермерүүд үйлдвэрт сүүгээ нийлүүлэх сонирхол нэмэгдсэн бол үйлдвэрийн хувьд түүхий эдийн хангалт харьцангуй нэмэгдсэн байна.

Үүнийг харьцуулан харуулбал: Сүүний салбар /2012 ба 2013 он/.

Үзүүлэлт 2013 2012

Хөдөө аж ахуйгаас бэлтгэх боломжит сүүний хэмжээ, сая. л 575.2 623

Үүнээс Үнээний сүү, сая.л 380,8 286

Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү 63.1 47.7

Үүнээс Үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн 26,6 10.9

Импортын хуурай сүүгээр боловсруулсан, сая.л (3.95 мян.тн) 36,5 36.8 /77,3%/

Дээрхи хүснэгтээс харвал төсөл эхлэснээс хойш үнээний шингэн сүү 100 орчим сая

литрээр нэмэгдсэн бөгөөд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 16 орчим сая литр буюу 33 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүнд үнээний цэвэр сүү 10.9 сая литрээс 26.6 сая литр болж 2 дахин нэмэгдсэн бол жил болгон тогтмол нэмэгддэг импортын хуурай сүүний хэмжээ өмнөх оны түвшинд хадгалагдаж эзлэх хувь нь 77.3 хувиас 57.1 хувь болж багассан байна. Өөрөөр хэлбэл импортын сүүний хэмжээ багсаж дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгджээ. Төслийн хүрээнд Тэсо ХХК хуурай сүүний үйлдвэр ашиглалтанд оруулсанаар импортыг цаашид улам бүр багасгах боломжтой юм.

Мөн гадны өндөр ашиг шимтэй үхэр импортлогч аж ахуйнуудаас бусад фермерүүд өндөр ашиг шимтэй цэвэр үүлдрийн үхэр худалдан авах буюу дотоодоос цэвэр үүлдрийн үнээ худалдан авах боломж бий болж байна.

Page 2: Сүү Сүүн Бүтээгдэхүүний Үйлдвэрлэлийн Төслийн Танилцуулга

Төслийн нэгжээс салбартаа дэлхийд тэргүүлэгч Германы ZVE export, Францын Coopex Jura de Montbelliard, Словакийн Isokman trading, Голландын Freshian зэрэг томоохон компаниудийг Монгол урьж хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн бөгөөд уулзалтын үр дүнд Монгол фермерүүд эдгээр компаниудтай үхэр худалдан авах, үүлдэр угсаа сайжруулах, мэргэжилтэн ажилууллах, фермийн барилга зураг төсөл хийлгэх зэрэг олон талаар хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

ЧИНИС БОНДООС ЗЭЭЛ АВСАН АЖ АХУЙН НЭГЖ

№ Аж ахуйн нэгжийн нэрс Үйл ажиллагааны чиглэл

/Хүчин чадал/ Авсан зээл

Гүйцэтгэл хувиар

1. “ТЭСО” Хуурай сүүний үйлдвэр 5 тэрбум 100 2. “ХААН” сүү Сүүний үйлдвэр 500 сая 100 3. “Монтаримал” Сүүний үхрийн Ферм 2,0 тэрбум 100 4. “СҮҮ” Ферм 6 тэрбум -2,8

тэрбум 47

5. “Ундармал мильк” Ферм 500 сая 100 6. “Хишигтэн нүүдэлчин” Ферм 2,8 тэрбум 100 7. “Хатагтай фүүдс” Ферм 250 сая 100 8. “Түмэн үржил” Ферм 20 сая 100 9. “Хөх ташуу” Ферм 80 сая 0 10. “Зуун дээж” Ферм 200 сая 100 11. “Улаан зам” Ферм 150 сая 100 12. “Хос бямба” ЗГБХН Ферм 50 сая 100 13. Дууяа Минералс Ферм 1,5 тэрбум-960 сая 64 14. “Ган Хос-Эрдэнэ Ферм 195 сая-125 сая 64 15. “Оргил төр” Ферм 300 сая 100 16. “халиун Хангайн Орхон” Ферм 300 сая 100 17. “Цахирт Ану” Ферм 450сая-135 сая 18. “Мангина ээж” Ферм 300 сая 100 19. “Милко” Орон нутагт сүү

боловсруулах цех 750 сая 100

20. “Том Агт” ЗГБХ Орон нутагт сүү боловсруулах цех

50 сая 100

21. “Бат ширээт сүү” Орон нутагт сүү боловсруулах цех

90 сая 100

22. “Сүүн билэгдэл” Орон нутагт сүү боловсруулах цех

140 сая 100

23. “Их богд шүтээн” Орон нутагт сүү боловсруулах цех

150 сая 100

24. “Тансаг цагаан идээ” Орон нутагт сүү боловсруулах цех

136,4 сая 100

25. “Зүүн термис хоршоо” Орон нутагт сүү боловсруулах цех

150 сая 100

26. “Монжим трейд” Орон нутагт сүү боловсруулах цех

150 сая 100

ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ: 1. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа богино байна. 2. Аж ахуйн нэгжүүд хөл дээрээ бүрэн зогсож чадаагүй байна. 3. Эргэлтийн хөрөнгө дутмаг байгаа.

МААБХЗГ