Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик...

10
МОНГОЛ ОРНЫ ХҮНС, ХАА-Н ТАРИМАЛ УРГАМЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН СУДАЛГАА Наранцэцэг.Я, докторант, ЭШДА, E-mail:[email protected] Намжилсүрэн. Ж, Ph.D, ЭШТэА, E-mail: [email protected] Атарсайхан. Т, Доктор 3 , Ургамлын Генетик нөөцийн секторын эрхлэгч Хураангуй Манай орон нь ХАА-н таримлын төрөл зүйлээр баялаг орон юм. Ялангуяа өвслөг ургамлын 128 төрлийн 662 зүйлийн 2823 омог манай орноос үүсэлтэй байна. Өнөөгийн байгаль цаг уурын өөрчлөлттэй холбогдуулан ургамлын төрөл зүйлийн хувьд ган халуун, өвчин, хортонд тэсвэртэй, өндөр ургац өгөх чадвартай сортуудыг гаргах нь эрхэм болоод байна. Таримал ургамлын генетик нөөцийг цуглуулж баяжуулах, амьдаар хадгалах, хамгаалах судлах талаар Дархан-Уул аймагт УГТХүрээлэн олон жилийн турш үр дүнтэй ажлуудыг хийсээр ирсэн ба одоогоор үрийн генбанкид 70 гаруй төрлийн 20500 сорт дээжийн үрийг амьдаар, талбайн генбанкад ургаагаар 70 төрлийн 135 гаруй, эмийн болон ашигт ургамлын 245 сорт дугаарын 1300 гаруй ургамалын сорт дээжийг хадгалах, ашиглах ажлыг хийж байна. Генетик нөөцийг ашиглаж гаргасан сортууд нь Улсын хэмжээнд тариалагдаж байгаа үр тариа, жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 45-50 хувийг эзлэж байгаа бөгөөд цаашид ч мөн ашиглаж шинэ сорт дээж бүтээх нөөц бололцоо их байгаа юм. Түлхүүр үг: генетик нөөц, үр, дээж, сорт, генбанк Оршил Дэлхий дахинд нүүрлээд байгаа олон тулгамдсан сорилтуудын дотор хүнсний аюулгүй байдлын үндэс болсон дэлхийн ургамлын генетикийн төрөл зүйлийг хадгалах, тогтвортой ашиглах шаардлага урьд өмнө байгаагүйгээр тулгамдаж байна.

Upload: ankhbileg-luvsan

Post on 16-Feb-2017

842 views

Category:

Presentations & Public Speaking


9 download

TRANSCRIPT

Page 1: Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа

МОНГОЛ ОРНЫ ХҮНС, ХАА-Н ТАРИМАЛ УРГАМЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН

СУДАЛГАА

Наранцэцэг.Я, докторант, ЭШДА, E-mail:[email protected]

Намжилсүрэн. Ж, Ph.D, ЭШТэА, E-mail: [email protected]

Атарсайхан. Т, Доктор3, Ургамлын Генетик нөөцийн секторын эрхлэгч

Хураангуй

Манай орон нь ХАА-н таримлын төрөл зүйлээр баялаг орон юм. Ялангуяа

өвслөг ургамлын 128 төрлийн 662 зүйлийн 2823 омог манай орноос үүсэлтэй

байна. Өнөөгийн байгаль цаг уурын өөрчлөлттэй холбогдуулан ургамлын төрөл

зүйлийн хувьд ган халуун, өвчин, хортонд тэсвэртэй, өндөр ургац өгөх чадвартай

сортуудыг гаргах нь эрхэм болоод байна.

Таримал ургамлын генетик нөөцийг цуглуулж баяжуулах, амьдаар хадгалах,

хамгаалах судлах талаар Дархан-Уул аймагт УГТХүрээлэн олон жилийн турш үр

дүнтэй ажлуудыг хийсээр ирсэн ба одоогоор үрийн генбанкид 70 гаруй төрлийн

20500 сорт дээжийн үрийг амьдаар, талбайн генбанкад ургаагаар 70 төрлийн 135

гаруй, эмийн болон ашигт ургамлын 245 сорт дугаарын 1300 гаруй ургамалын сорт

дээжийг хадгалах, ашиглах ажлыг хийж байна.

Генетик нөөцийг ашиглаж гаргасан сортууд нь Улсын хэмжээнд тариалагдаж

байгаа үр тариа, жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 45-50

хувийг эзлэж байгаа бөгөөд цаашид ч мөн ашиглаж шинэ сорт дээж бүтээх нөөц

бололцоо их байгаа юм.

Түлхүүр үг: генетик нөөц, үр, дээж, сорт, генбанк

Оршил

Дэлхий дахинд нүүрлээд байгаа олон тулгамдсан сорилтуудын дотор

хүнсний аюулгүй байдлын үндэс болсон дэлхийн ургамлын генетикийн төрөл

зүйлийг хадгалах, тогтвортой ашиглах шаардлага урьд өмнө байгаагүйгээр

тулгамдаж байна.

Page 2: Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа

2050-иад онд дэлхийн хүн ам 9,2 тэрбум хүрэх тооцоо гарсаны зэрэгцээ, нэг

тэрбум гаруй хүн архаг өлсгөлөн, тэжээлийн дутагдлаас шаналан зовж байна.

Тэднийг бүгдийг нь тэжээхийн тулд бид газар тариалангийн үйлдвэрлэлээ 60%-иар

нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний хажуугаар дэлхийн дулаарал, цаг уурын

өөрчлөлт, газар ба усны нөөцийн хомсдол, байгаль орчны доройтол нь уг нөөцийн

үндэс суурьт аюул занал учруулах болов.

НҮБ-ийн ХХААБ-ын чуулганаар Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик

нөөцийн Даян дэлхийн үйл ажиллагааны Хоѐрдугаар Төлөвлөгөөг дэлхийн 131

орон, олон улсын судалгааны нийгэмлэг, хувийн сектор, иргэний нийгэмлэгийн

төлөөлөгчид хэлэлцэн 2011 оны арван нэгдүгээр сарын 29-нд батлагдсан.

Дэлхий нийтэд газар тариалан, хувийн аж ахуйтан, ургамлын селекцичид,

цэцэрлэгч нарын үүссэн үеэс хойш ургамлын янз зүйл генетикийн түвшинд шинэ

хэв шинжүүд хөгжиж, генийн удамшил хувьслыг ашиглаж ирсэн билээ. Тэд өөр

өөр орчинд дасан зохицох чадвартай янз бүрийн ургамлуудын генийн хэв

шинжүүдийг хязгааргүй ихээр хөгжүүлж, ашигтай төрөл бүрийн бүтээгдэхүүнээр

өөрсдийн хэрэгцээг хангах зорилго тавьснаар өндөр ургацтай, өвчин хортонд

тэсвэртэй, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин тохиромжгүй нөхцлийг

даваж чадах дасан зохицох чадвар бүхий янз зүйл, генийн хослолууд олныг

шинээр төрүүлсэн юм. Гэвч ойрын жилүүдэд дэлхийн олон хэсэгт экосистемийн

ба янз зүйл, генийн ялгаанд өөрчлөлт орж, олон сая жилийн хувьслын

бүтээгдэхүүн болох энэ биологийн болон генетикийн олон янз зүйлийг хүн

төрөлхтөн үйл ажиллагааныхаа үр дүнд нилээдийг сүйтгэж эхэлжээ.

Цаашид таримал ургамлын генофондыг төрийн хамгаалалтанд авч, орчин

үеийн техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон Монгол Улсын Үндэсний

Хүнс, Хөдөө Аж Ахуйн Таримлын Генбанк болгон өргөжүүлэх, салбар бүсийн

хүрээлэн, их дээд сургуулиудад генофондын чиглэлийн судалгааг эрчимжүүлэх,

биотехнологи, молекулын генетикийн судалгааны орчин үеийн арга технологийг

нэвтрүүлж таримал ургамлын генетик нөөцийг улам өргөжүүлэн баяжуулж,

хадгалалтын технологийг улам боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна.

Зорилго, зорилт

Page 3: Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа

- Хүнс, ХАА-н таримал ба тэдгээрийн зэрлэг овог төрөл зүйлийг цуглуулж

баяжуулах, амьдаар хадгалах

- Морфологи, биологи, аж ахуйн ашигтай шинжүүдээр судалж селекци, сорт

судалгааны эх материал бэлтгэх

- Таримал ургамлын цуглуулгын мэдээлэл цуглуулах, хадгалах, дамжуулах,

ашиглах

- ХАА-н таримал тэдгээрийн зэрлэг овгийн ургамал устах, мөхөх эрсдэлийг

багасгах, үржүүлж ашиглах

Манай орны таримлын генетик нөөцийн судалгааны одоогийн байдал

Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн УГТХүрээлэнгийн Таримал

ургамлын генетик нөөцийн сектор нь хүнс, хөдөө аж ахуйн 70 гаруй төрлийн

таримлын монгол нутгийн болон 40 гаруй улс орноос гаралтай 20500 сорт, эрлийз

дугаараар баяжигдсан судалгааны эх материалыг хадгалан ашиглаж байна.

Манай генбанк 10000 дээжийн үрийг хасах (-180C-200C) хэмд удаан

хугацааны горимоор, 40000 дээжийн үрийг (0-+5 хэмд) дунд хугацааны горимоор

тус тус хадгалах хүчин чадалтай төхөөрөмжөөр тоноглогдсон үрийн генбанк, олон

наст ургамлыг ургаагаар амьд хадгалах талбайн генбанк, үрийн мониторингийн

лаборатори, үр дээж сэргээх, үржүүлэг, селекцийн эх материал судлах хээрийн

туршлагын талбар, бүртгэл мэдээллийн хэсэг гэсэн үндсэн бүтэцтэй үйл

ажиллагаа явуулж байна.

Page 4: Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа

Зураг 1. Үрийг урт, дунд хугацаагаар хадгалж байгаа шүүгээ, хөлдөөгч

Жил бүр дотоодын хайгуул судалгаа болон гадаадын Их дээд сургууль, ОУ-

ын байгууллага, ЭШ-ний Хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, төрөл бүрийн

таримлын 200-300 сорт дээжийг цуглуулж, генетик нөөцөө баяжуулсаар байна.

Өнөөдөр үрийн генбанкад хадгалагдаж байгаа хүнс, хөдөө аж ахуйн

таримлуудын цуглуулгын бүтцийг авч үзвэл; улаан буудай 41%, арвай 21%, төмс,

хүнсний ногоо 15%, тэжээл 7%, хошуу будаа 6%, буурцагт таримал 3%, бусад

таримал 6%-ийг тус тус эзэлж байна.

Олон наст ургамлын талбайн генбанкад 70 гаруй төрлийн 135 зүйлд

хамаарах жимс, жимсгэнэ, хүнс тэжээл, эмийн болон бусад ашигтай олон наст мод

бут, цэцэг чимэглэлийн 1300 гаруй ургамал ил талбайд ургаагаар хадгалагдаж

байна.

Төмс, хүнсний ногоо,

15%

Тэжээлийн ургамал,

7% Тосны ургамал,

1%

Буурцагтан, 3%

Бусад үр тариа, 6%

Хошуу будаа, 6%

Арвай, 21%

Буудай, 41%

Page 5: Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа

Зураг 2. Олон наст таримлын талбайн генбанк

Генефондын цуглуулгын эх материалын ашиглалт, сорт судалгааны үр

дүн

Одоогийн байдлаар УГТХ-ийн ХАА-н таримлын генетик нөөцийн хамгийн

үнэ цэнэтэй, чухал томоохон хэсгийг 1958 оноос хойш зохион байгуулсан нутгийн

таримал ургамлын хэлбэрүүдийг цуглуулах экспедицүүдийн явцад цуглуулсан үр

тариа, хүнсний ногоо, буурцагтан болон бусад төрлийн ургамлын нутгийн 3000

орчим сорт дугаарын үр эзэлдэг.

ХАА-н таримлын генетик нөөцийн цуглуулгыг ашиглан Монгол нутгийн

хэлбэр сортууд болон гадаадын сорт дээжүүдийн цуглуулгыг Монгол орны

экологийн янз бүрийн бүсэд судалж, шалгаруулах, селекцид ашиглах чиглэлээр

1950-иад оноос Монгол орны ЭШ-ний байгууллагуудад хийсэн нөр их ажлын үр

дүнд генефондын арвин баялаг цуглуулгын эх материалаар төрөл бүрийн

таримлын 180 гаруй сорт шинээр бүтээснээс үр тарианы таримлын 93 сорт

/зөөлөн буудайн 74, хатуу буудайн 9, арвайн 4, хошуу будааны 4, бог будааны 2

сорт/, төмсний 12 орчим, хүнсний ногооны 30 гаруй, жимс жимсгэний 39,

тэжээлийн болон техникийн 10 орчим сорт судалж шалгаруулсан байна. Дотоодын

болон гадаадын таримал, сортуудыг сонгон шалгаруулах бие даасан судалгааны

үр дүнд сүүлийн 30 жилд 28 таримлын 60 гаруй сортыг нутагшуулсан.

Page 6: Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа

Сүүлийн жилүүдэд цуглуулга, сорт судалгаанаас шалгарсан нүцгэн үрт

хошуу будааны Нудум-17, тосны маалингын Linda C, цэцгийн Мишээл, Мөрөөдөл,

шар буурцагийн OAC Vision, наранцэцэгийн Енисей, судан өвсний Новосибирская-

84, эрдэнэшишийн ДКС-26/75, амтат чинжүүний Ерошка, улаан лоолийн Июльский

зэрэг сортуудыг улсын сорт сорилтод шилжүүлсэн.

2012 оны байдлаар Монгол улсын тариалан, үр сортын байдалд хийсэн

судалгааны дүнгээр буудайн тариаланд нийт 28 сортыг 295,9 мянган га-д

тариалснаас 12 сорт буюу 42,8 хувь нь нутагшсан сорт байна. Селекцийн ажлын

үр тариа төмс хүнсний ногоо

42.80%

60%

70%

Манай оронд нутагшсан сортын үр тариа, төмс, хүнсний

ногооны тариалагдаж буй хэмжээ

Page 7: Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа

үр дүнд үйлдвэрлэлийн нөхцөлд 20ц/га, эрдэм шинжилгээний туршлага

судалгаанд 30ц/га хүртэл ургац өгөх чадвартай Дархан 144, Дархан 131, Дархан 34

зэрэг сортууд бүтээгдэн үйлдвэрлэлд нэвтэрч эхлээд байна. Эдгээр сортууд

үйлдвэрлэлд чанар сайтай арвин ургац бүрдүүлдэг, ган халуунд тэсвэртэй зэрэг

шинжүүдээрээ тариаланчдын анхаарлыг ихээхэн татаж байна.

Манай оронд тариалагдаж буй төмсний 60.0%, хүнсний ногооны 70% нь

нутагшсан сортын үрээр тариалагдаж байна. Өнөөдрийн байдлаар хүнсний

ногооны голлох таримлууд болох эртийн болон дунд оройн болцтой бөөрөнхий

цагаан байцаа, шар ба хүрэн манжин, шар луувангийн нутагшсан сортуудын үрийг

дотооддоо үйлдвэрлэж, улсын хэрэгцээний 90 гаруй хувийг хангаж байна.

Жимс жимсгэний хувьд одоогийн байдлаар жилд 800 000 ш суулгац

үйлдвэрлэж байгаа боловч үүний 90 гаруй хувь нь чацарганы суулгац байна.

Мэдээлэл цуглуулах, хадгалах боловсруулах, мэдээллийн сан байгуулах

Генбанкид хадгалагдаж байгаа 70 гаруй төрлийн таримлын 20 мянга гаруй

сорт дээжийн паспортын бүртгэлийг нэг загварт оруулж гар бичмэл болон

электрон хэлбэрээр хадгалагдаж байна.

Үндсэн 25 төрлийн таримал тус бүрт файл нээж, морфологи, биологи, аж

ахуйн ашигтай шинжүүдээр үнэлгээ хийгдсэн сүүлийн 10 жилийн судалгааны эх

материалаар сан байгуулсан.

Голлох 12 таримлын Монгол дескриптор боловсруулж, паспортын бүртгэл

болон хадгалалт, үр сэргээн шинэчилж үржүүлэх, анхан шатны үнэлгээний

дескрипторуудыг багтаасан менежментийн хэсгийг шинэчлэн хэвлүүллээ.

Цуглуулгын эõ ìàòåðèàëд үнэлгээ өгч судлах, сэргээн шинэчлэх

Жил бүр шинээр цуглуулганд ирсэн төрөл бүрийн таримлын 600-800 сорт

дээжийг тариалж дээж бүрт морфологи, биологи- аж ахуйн 30-аад шинжээр

үнэлгээ өгч судалж байна.

Page 8: Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа

УГНОУ-ын байгууллага, СЭВ-ийн орнуудын таримал ургамлын дескриптор,

классфикатороос гадна өөрийн нөхцөлд тохирсон Монгол дескриптор

боловсруулан ашиглаж байна.

Үрийн амьдралт болон хэмжээ багатай 800-1200 сорт дугаарыг жил бүр

хадгалалтаас гаргаж үрийг сэргээн шинэчлэх ажлыг журмын дагуу зохион

байгуулж, судлаачдад үнэтэй мэдээллийн санг бүрдүүлэхээс гадна үр, сортын эх

материалыг үржүүлж, амьдаар хадгалж байна.

Дүгнэлт

2050-иад онд дэлхийн хүн ам 9,2 тэрбум хүрэх тооцоо гарсаны зэрэгцээ, нэг

тэрбум гаруй хүн архаг өлсгөлөн, тэжээлийн дутагдлаас шаналан зовж байна.

Тэднийг бүгдийг нь тэжээхийн тулд бид газар тариалангийн үйлдвэрлэлээ

нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний тулд Дэлхийн улс орнууд генбанкуудыг

байгуулж, түүнд хадгалагдах ургамлын тоо, төрөл зүйлийг нэмэгдүүлэх,

найдвартай хадгалж, түгээх шаардлага зүйлшгүй тулгарч байна.

Манай Дархан-Уул аймгийн УГТХүрээлэнд байгаа Таримал Ургамлын

Генетик Нөөцийн сектор нь Монгол Улсад байгаа ганц чухал генбанк юм.

Бид генбанкид хадгалагдаж буй таримлын тоо, нэр төрлийг нэмэгдүүлж,

сорт дээжүүдийн үрийг хадгалах, ашиглах боломжийг бүрдүүлэхээс гадна Дэлхийн

улс орнуудтай үр дээж солилцох, устаж болзошгүй ховор, нутгийн дээжүүдийг

Дэлхийн Генбанкуудад хадгалуулах ажлуудыг найдвартай хийсээр байна.

Манай Генбанкийн цуглуулгын материалыг ашиглан үр тариа, төмс, хүнсний

ногоо, жимс жимсгэний шинэ сортуудыг гаргах мөн нутагшуулах ажлуудыг

эрчимтэй явуулж байна.

Page 9: Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа

Свалбард дахь Дэлхийн үрийн генбанкид манай нутгийн дээжүүдийг хадгалж

байгаа нь

Ном зүй

1. Н.Алтансүх., Н.Баярсүх, Монгол орны нутгийн унаган ховор ургалын генетик

нөөц, тэдгээрийг хадгалах асуудалд, УГН-ийн Зүүн Азийн бүсийн зөвөлгөөн,

1998 он, Өмнөт Солонгос, Сувон хот

2. Н.Баярсүх., Монгол орны таримал жимс, жимсгэний генофонд, Ургамлын

Генетик Нөөцийн Зүүн Азийн бүсийн зөвөлгөөн, 1994 он, Бээжин хот

3. Н.Баярсүх., Монгол орны ургамлын генефондын мэдээлэл холбооны

технологийн хөгжлийн асуудалд, “Ази Номхон Далайн орнуудад Ургамлын

генетик нөөцийн мэдээлэл технологийн хөгжил” зөвөлгөөн, 2001 он Малайз,

Куала Лумпур хот.

4. N.Altansukh., Resent Activities on Plant Genetic Resources in Mongolia,

Proceedings of East Asia Coordinators Meeting on Plant Genetic Resources,

1994, Beijing, China

5. N. Altansukh and N. Bayarsukh., Plant Genetic Resources for Food and

Agriculture in Mongolia, The 2nd COE International Symposium and JSPS-

MOSTEC Seminar on Biodiversity conservation and ecosystem management in

East Asia. June 29-30 2004. Ulaanbaatar Mongolia. Pages 18-26.

Page 10: Монгол орны хүнс, ХАА-н таримал ургамлын генетик нөөцийн судалгаа

6. N.Altansukh., Development of Plant Genetic Activities in the Mongolia,

Conservation and use of Plant genetic resources in East Asia, 1998, Suwon,

Republic of Korea

7. N.Bayarsukh., Inventory, Documentation and status of Medicinal Plants in

Mongolia. Medicinal Plants Research in Asia. Vol 1. The Framework and Project

work plans. IPGRI-APO, Malaysia. 2004.

8. N.Bayarsukh., Genetic diversity of Aegilops species in Central Asia and

Caucasia as revealed by RAPD markers “Genetic resources and crop evalution”

1998 он Korea.

9. N.Bayarsukh., Conservation perspectives of rare and endemic plant genetic

resources in Mongolia, Conservation and use of Plant genetic resources in East

Asia, 1998, Suwon, Republic of Korea

10. N.Bayarsukh and J.Namjilsuren., Conservation and use of common millet

germplasm, Plant genetic resources network in East Asia, 2001, Ulaanbaatar,

Mongolia