Британи Их-7-гийн сонины цахим хуудас xopom.com news.mn ... ·...

12
ОНЦЛОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © 00733 Жижиглэн худалдааны зах зээлийн худалдан авагчдын тоо сард саяар хэмжигдэж байна. Өдрөөс өдөрт өсөж буй энэ зах зээлийг шинэ тоглогчид сонирхох нь нэмэгджээ. 11 ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 7 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2017.10.02 ҮҮЛШИНЭ -5° АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2464.43 370.72 42.52 ЗЭС 5-ЧИНГИС БОНД 100.49 0.01% 97.280 0.13% АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 1079.75 0.59% УЛС ТӨР Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд Хятадын тал талархал илэрхийлжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж эхэллээ. НИТХ өнөөдөр хуралдаж, шинэ даргаа сонгоно. “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ. Оффшор бүсээс 4.3 сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирлээ. ЭДИЙН ЗАСАГ 2018 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 8.6 хувьтай тэнцэхээр тусгажээ. “Монгол, ОХУ-ын хамтын ажиллагаа-2017" уулзалт энэ сарын 2-4-нд болно. "Монгол шуудан"-гийн орлого оны эхний хагаст гурав дахин өсчээ. Алтны ханш өнгөрсөн сард нийт 2.6 хувиар буурч, унц нь 1286.97 ам.долларт хүрэв. АНУ-ын ДНБ хоёрдугаар улиралд жилийн дүнгээр 3.1 хувиар өсчээ. НИЙГЭМ Цэргийн цагдаагийн ажиллах шинэ журам өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Ирэх онд тэтгэврийн нэмэгдэлд 162.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. 400 мянган тонн өвсний алдагдлыг тэжээлээр нөхнө. Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас таван иргэн дэмжлэг авлаа. Улаанбаатарт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 88.12 хувь нь татвараа төлжээ. ДЭЛХИЙ Каталонд тусгаар тогтнолын төлөө санал асуулга эхэллээ. “Аварга амжилт гаргаж буй БНХАУ”-д Владимир Путин баяр хүргэв. Ислам шашны гивлүүр өмсөж явахыг Австри улсад хориглов. Италийн ГХЯ Умард Солонгосын Элчин сайдыг тус улсаас гарахыг шаардлаа. Facebook хэрэглэгчийн царайг таних технологи нэвтрүүлж байна. 6481 0.63% 1064.31 0.47% С.Батсайхан / ЗГМ© 2017.10.02, ДАВАА ~ №187 (733) YНЭ: 600₮ ~ СОЁЛТ ХҮНИЙ ӨГЛӨӨ СОНИН УНШИХААС ЭХЭЛДЭГ ~ ЗГМ Өвлийг боломжоороо давахаас аргагүй Одоогийн байдлаар нийт 28 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. > 4 Намрын чуулган: Шинэ хоршлын эхлэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувиар анх удаа УИХ-ын чуулганы нээлтэд оролцоно. > 2 Утааг эрдэнэ болгох нь Британи "Их-7"-гийн өсөлтийн хүснэгтийн адагт орлоо Ubinfo.mn сайт шилдэгт багтлаа Gogo.mn Xopom.com Ikon.mn Caak.mn Zaluu.com “Засгийн газрын мэдээ” сонины цахим хуудас Ubinfo.mn нь Монголын мэдээллийн шилдэг сайтуудын зургадугаарт бичигдлээ. Ubinfo.mn News.mn Medee.mn View.mn Biznetwork.mn Эх сурвалж: Alexa.com© Аугаа зорилго тавьсан бол түүндээ гагцхүү далайцтай сэтгэж, хүлээцтэй хандаж чадвал хүрнэ С.Зориг ubinfo.mn БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ THE OFFICIAL GAZETTE Жижиглэн худалдаа өрсөлдөөний өмнө НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН ЗАХ ЗЭЭЛ Хүчтэй үг хүчтэй бодлогын илэрхийлэл биш Нэг тэрбумаар хэмжигдэх нийтийн дууны зах зээл Ц.Улам-Ундрах @ulamundrakhZGM Б.Бямбасүрэн @byambaab_ZGM 2016 оны зургадугаар сарын 30-нд Филиппиний 16 дахь Ерөн- хийлөгчөөр сонгогдсон Родриго Дутерте тангараг өргөхдөө олныг сэртхийлгэсэн үг хэлээд авсан. Тэрбээр “Хар тамхины наймаачид хэмээх новшнууд манай хүүхдүүдийг устгаж байна. Үүнд оролцсон л бол цагдаа байсан ч хамаагүй хороох болно” хэмээн мэдэгдсэн юм. Ноён Дутерте хэлсэн үгэндээ хүрч, цагдаа нар баривчилгааны үеэр эсэргүүцсэн болгоныг буудах болов. Минданао мужийн Давао хотын захирагч байхдаа тэрбээр хар тамхины Олон улсын ахмадын баяр энэ өдрүүдэд тохиож, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагынхан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байна. Энэхүү баяраар ахмадуудыг хүлээн авахаас гадна нийтийн дуучдын тоглолт үзүүлдэг уламж лалтай. Энэ жилийн тухайд ахмадын баярт зо- риул сан нийтийн дуучдын “Ахмадын баяр-2017” тоглолт наймаачдын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж, олон хүнийг шүүхэд өгөлгүй хороосон хэмээн хүний эрхийн байгууллагууд буруутгадаг. Гэвч түүний хатуу ширүүн үг, үйлдэл дотоод бодлогоор хязгаарлагдсангүй, өөрийг нь шүүмжилсэн гаднын улстөрчид рүү ч доромжилсон үгс чулуудаж эхэлсэн. Дутерте өнгөрсөн оны есдүгээр сард АСЕАН-ы уулзлал- тын өмнөхөн хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама руу “муу нохойн гөлөг” хэмээн дайраад “Чи хүн- дэтгэлээ харуулах ёстой. Мэдэгдэл хийж, хоосон үг цацах хэрэггүй” хэмээв. “Улаанбаатар палас”-т өчигдөр, өнөөдөр болж буй. Тоглолтын тасалбарыг мэдээллийн лавлах 1900-1950 утаснаас асуухад эхний өдрийн тасалбар дууссан, харин өнөөдрийн цөөн хэдэн суудал хоосон байгаа гэв. Тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй. Эндээс харахад, нийтийн дууны зах зээл эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. Тэгвэл энэ салбарт хэдий хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж буй талаар багахан судалгаа хийгээд үзье. 3 5

Upload: others

Post on 06-Jan-2020

21 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

ОНЦЛОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©0 0 7 3 3

Жижиглэн худалдааны зах зээлийн худалдан авагчдын тоо сард саяар хэмжигдэж байна. Өдрөөс өдөрт өсөж буй энэ зах зээлийг шинэ тоглогчид сонирхох нь нэмэгджээ. 11

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 7 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2017.10.02

ҮҮЛШИНЭ

6° -5°

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2464.43 370.72 42.52

ЗЭС 5-ЧИНГИС БОНД

100.490.01%

97.2800.13%

АЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

1079.750.59%

УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд Хятадын тал талархал илэрхийлжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж эхэллээ.НИТХ өнөөдөр хуралдаж, шинэ даргаа сонгоно.“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ.Оффшор бүсээс 4.3 сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирлээ.

ЭДИЙН ЗАСАГ2018 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 8.6 хувьтай тэнцэхээр тусгажээ. “Монгол, ОХУ-ын хамтын ажиллагаа-2017" уулзалт энэ сарын 2-4-нд болно. "Монгол шуудан"-гийн орлого оны эхний хагаст гурав дахин өсчээ. Алтны ханш өнгөрсөн сард нийт 2.6 хувиар буурч, унц нь 1286.97 ам.долларт хүрэв. АНУ-ын ДНБ хоёрдугаар улиралд жилийн дүнгээр 3.1 хувиар өсчээ.

НИЙГЭМЦэргийн цагдаагийн ажиллах шинэ журам өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Ирэх онд тэтгэврийн нэмэгдэлд 162.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. 400 мянган тонн өвсний алдагдлыг тэжээлээр нөхнө.Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас таван иргэн дэмжлэг авлаа. Улаанбаатарт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 88.12 хувь нь татвараа төлжээ.

ДЭЛХИЙКаталонд тусгаар тогтнолын төлөө санал асуулга эхэллээ. “Аварга амжилт гаргаж буй БНХАУ”-д Владимир Путин баяр хүргэв. Ислам шашны гивлүүр өмсөж явахыг Австри улсад хориглов. Италийн ГХЯ Умард Солонгосын Элчин сайдыг тус улсаас гарахыг шаардлаа. Facebook хэрэглэгчийн царайг таних технологи нэвтрүүлж байна.

64810.63%

1064.310.47%

С.Батсайхан / ЗГМ©

2017.10.02, ДАВАА ~ №187 (733) YНЭ: 600₮~ СОЁЛТ ХҮНИЙ ӨГЛӨӨ СОНИН УНШИХААС ЭХЭЛДЭГ ~

ЗГМ

Өвлийг боломжоороо давахаас аргагүйОдоогийн байдлаар нийт 28 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. > 4

Намрын чуулган: Шинэ хоршлын эхлэлХ.Баттулга Ерөнхийлөгчийн хувиар анх удаа УИХ-ын чуулганы нээлтэд оролцоно. > 2

Утааг эрдэнэ болгох нь Британи "Их-7"-гийн

өсөлтийн хүснэгтийн адагт орлоо

Ubinfo.mn сайт шилдэгт багтлааGogo.mnXopom.comIkon.mnCaak.mnZaluu.com

“Засгийн газрын мэдээ” сонины цахим хуудас Ubinfo.mn нь Монголын мэдээллийн шилдэг сайтуудын зургадугаарт бичигдлээ.

Ubinfo.mnNews.mnMedee.mnView.mnBiznetwork.mn

Эх сурвалж: Alexa.com©

Аугаа зорилго тавьсан бол түүндээ гагцхүү далайцтай сэтгэж, хүлээцтэй хандаж чадвал хүрнэС.Зориг

ubinfo.mnБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

THE OFFICIAL GAZETTE

Жижиглэн худалдаа өрсөлдөөний өмнө

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

ЗАХ ЗЭЭЛ

Хүчтэй үг хүчтэй бодлогын илэрхийлэл биш

Нэг тэрбумаар хэмжигдэх нийтийн дууны зах зээл

Ц.Улам-Ундрах@ulamundrakhZGM

Б.Бямбасүрэн@byambaab_ZGM

2016 оны зургадугаар сарын 30-нд Филиппиний 16 дахь Ерөн -хий лөг чөөр сонгогдсон Родриго Дутерте тангараг өргөх дөө олныг сэртхийлгэсэн үг хэлээд авсан. Тэрбээр “Хар там хины наймаачид хэмээх новшнууд манай хүүхдүүдийг устгаж байна. Үүнд оролцсон л бол цагдаа байсан ч хамаагүй хороох болно” хэмээн мэдэгдсэн юм. Ноён Дутерте хэлсэн үгэндээ хүрч, цагдаа нар баривчилгааны үеэр эсэргүүцсэн болгоныг буудах болов. Минданао мужийн Давао хотын захирагч байхдаа тэрбээр хар тамхины

Олон улсын ахмадын баяр энэ өдрүүдэд тохиож, төрийн болон хувийн хэвшлийн бай гуул лагынхан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байна. Энэхүү баяраар ахмадуудыг хүлээн авахаас гадна нийтийн дуучдын тоглолт үзүүлдэг уламж лалтай. Энэ жилийн тухайд ахмадын баярт зо-риул сан нийтийн дуучдын “Ах мадын баяр-2017” тоглолт

наймаачдын эсрэг хүч тэй тэмцэл өрнүүлж, олон хү нийг шүүхэд өгөлгүй хороо сон хэ мээн хүний эрхийн байгуул ла гууд буруутгадаг.

Гэвч түүний хатуу ширүүн үг, үйл дэл дотоод бодлогоор хяз гаар лагдсангүй, өөрийг нь шүүм жилсэн гаднын улстөрчид рүү ч дором жилсон үгс чулуудаж эхэлсэн. Дутерте өнгөрсөн оны есдүгээр сард АСЕАН-ы уулзлал-тын өмнөхөн хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама руу “муу но хойн гөлөг” хэмээн дайраад “Чи хүн -дэт гэлээ харуулах ёстой. Мэ дэг дэл хийж, хоосон үг цацах хэрэг гүй” хэмээв.

“Улаанбаатар палас”-т өчигдөр, өнөөдөр болж буй. Тоглолтын тасалбарыг мэдээллийн лавлах 1900-1950 утаснаас асуухад эхний өдрийн тасалбар дууссан, харин өнөөдрийн цөөн хэдэн суудал хоосон байгаа гэв. Тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй. Эндээс харахад, нийтийн дууны зах зээл эрэлт хэрэгцээтэй хэвээр байна. Тэгвэл энэ салбарт хэдий хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж буй талаар багахан судалгаа хийгээд үзье.

3

5

Page 2: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

бариад буй. Улаанбаатар хотын хүн амын өсөлт нь хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, эко ло гийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учраад буй шинэ эрх зүйн орч-ноор шийдвэрлэх эсэх нь мөн энэ намрын чуулганаас хамаарах болоод байна.

Төрийн албаны тухай хуулийн төслийн хувьд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх парламентын үед өргөн барьсан. Улс төрөөс ангид, тогтвортой, мерит зарчимд суурилсан чадварлаг төрийн албатай болгох нэн тэргүүний шаардлагыг уг төсөл хангана хэмээн тухайн үеийн УИХ дахь намын бүлгүүд санал нэгдээд байсан юм.

Агентлагийн нэр солих, яамны бүтцийг багахан хэмжээнд өөрчлөөд төрийн албан хаагчдыг олноор халдаг явдлыг зогсоох, шаталсан зарчмаар албан тушаалд томилох гэх мэт олон зохицуулалт уг төсөлд бий. Өөрөөр хэлбэл хэн нэгэн эрх мэдэлтний заавар, тушаалаар яамны алба, хэлтэс, төрийн нарийн бичгийн даргыг томилдог байдлыг өөрчилнө. Товчхондоо уг төслийг батлан, хэрэгжүүлээд эхлэхээр тодорхой хуга цааны дараа төрийн алба тогтворжино хэмээн харж буй.

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.10.02, ДАВАА ~ №187 (733)

Улс төрПАРЛАМЕНТ

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал

[email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Б.Ганбаяр / ЗГМ©

Энэ УИХ гурав дахь удаагийн

ээлжит чуулганаасаа

эхлэн шинэ Ерөнхийлөгч,

шинэ Ерөнхий сайдтай хоршиж

ажиллахаар боллоо.

У.Хүрэлсүхийг томилох тухай

асуудлыг дараалал харгалзахгүй

хэлэлцэнэ

• Хайр бол хүн төрөлхтөний мөнхийн сэдэв гэдэг шиг Монголын парламентад мөн тийм сэдэв нэг бий нь Үндсэн хуулийг өөрчлөх.

• Төсөв, мөнгөний бодлогын хэлэлцүүлэг нэгэнт эхэлчихвэл дундуур нь өөр асуудал ордоггүй.

• Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталсан.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувиар анх удаа УИХ-ын чуулганы нээлтэд оролцоно

Б.Энхжаргал@enkhjrglZGM

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж эхэлснээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дуулгав. Уг төслийг ирэх арванхоёрдугаар сарын 15 гэхэд бэлэн болгох аж. Энэ талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “2009 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал баримталж, энэ хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулна. Төслийг УИХ-аар хэлэлцээд 51-ээс дээш гишүүн дэмжсэн нөхцөлд ард түмний санал асуулгаар шийднэ” гэлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн

хэлэлцүүлгийг орон даяар хийж, үндсэндээ дуусгавар болж байна. Гэхдээ улс төрийн намууд, эрдэм шинжилгээний болон олон нийтийн байгууллага дээр төслийн хэлэлцүүлгийг хийсээр байгааг тэрбээр онцлов. Өнөөдрийн байдлаар уг хэлэлцүүлгийн хүрээнд иргэдээс ирсэн саналыг нэгтгэх ажил үргэлжилж байгаа аж. Одоогоор 300 мянга гаруй санал ирээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын

Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн “Хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж, нийт 300 мянга гаруй саналыг хүлээж авсан. Тамгын газрын ажилтнууд камераар тоноглогдсон танхимд нийт 70, нийслэл дээр 40 буюу нийт 110 комьютерт иргэн бүрийн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалт бүрээр нь цахим

хэлбэрт оруулж байна. Одоогоор 200 гаруй мянган иргэний саналыг цахим мэдээллийн санд оруулсан. Өөрөөр хэлбэл, 16 аймаг, нийслэлийн долоон дүүргийн иргэдээс ирсэн саналын хуудсыг цахим мэдээллийн санд оруулаад байна. Үүний зэрэгцээ эдгээр санал бүрийг архивын нэгж үүсгэн, хадгалж байгаа” гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг

амаргүй ажил. Үндсэн хуульд тулгалтын замаар оруулсан дордуулсан долоон заалт шиг өөрчлөлтийг хийж болохгүй. Энэ амаргүй ажилд АН, МАН зэрэг улс төрийн намууд зөвшилцөж ажиллах шаардлагатай байгаа. Энэ ажил ч хийгдэж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин УИХ-ын гишүүн Г.Зан даншатар “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал өнгөрсөн нэг жилээс эхэлсэн ажил биш. 4-5 жилийн өмнөөс парламентын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаар ярилцаж байсан. Иймд Үндсэн хуулийн хэрэгжилтэд олон улсын туршлага, онолын жишигтэй харьцуулсан дүн шинжилгээг Засгийн газар хийлгэсэн байдаг. Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар орон даяар санал асуул га, хэлэлцүүлгийг зохион бай гуул-сан” гэлээ.

ТОВЧХОН » АТГАТГ-ын Мөрдөн явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4.3 сая ам.доллараа Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм. Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг хэрэг нээн шалгаж байгаа билээ.

» ХУРАЛ НИТХ-ын дарга Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн ч шинэ даргаа тодруулж чадалгүй эрх баригч нам завсарлага авсан. Учир нь НИТХ-ын даргад нэр дэвшин өрсөлдсөн С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тэнцсэн юм. Иймд НИТХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан нь өнгөрөгч баасан гарагт дууссан. Тиймээс өнөөдөр НИТХ хуралдаж, шинэ даргаа сонгоно.

» ТОО

95.4Хувь. Энэ оны эхний хагас жилд 325600 иргэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргажээ. Үүнээс 310615 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, хариу өгсөн нь 95.4 хувийн үзүүлэлттэй байгаа юм.

» УУЛЗАЛТГадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михай Галошфайг хүлээн авч уулзав. Энэ үеэр хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх Биокомбинатыг өргөтгөх ажлыг яаралтай эхлүүлэхийг Элчин сайдаас хүссэн юм.

-Улс төрийн тогтвортой байдлыг бий болгоё гэвэл төрөөс уул уурхайг холдуул. Эдийн засгаа аваръя гэж байгаа бол уул уурхайн орлогоо нөөцөл. Одоо л хийхгүй бол оройтно. Цаашид ажил хийсэн хүн амь зуухад хэцүү болж эхэлнэ. Монгол орон даяараа хямрал болох нь маш ойлгомжтой байна. Тиймээс уул уурхайн төрөөс хараат байдлыг арилгах хэрэгтэй. Уул уурхайн бус бусад төсвөөр орлогоо бүрдүүлж сурах хэрэгтэй. Уул уурхайн орлогыг ирээдүйд хадгалж суръя. Төр уул уурхайг эзэмшиж болно. Татвар авч болно. Гэхдээ тэдний дарга нарыг нь Засгийн газар томилохоор мөнхийн зодоон үүсэх юм байна гэдгийг харлаа. Уул уурхайгаас бусад бизнесээ босгож ирэхийн тулд Засгийн газар нэн тэргүүн хөгжлийн бодлогоо гаргах ёстой.

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр

ҮНДСЭН ХУУЛЬ

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж эхэллээБ.ТогтохЗГМ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хоорондоо хоёр сарын зайтай зарлан хуралдуулсан хоёр ч удаагийн ээлжит бус чуулганыг эс тооцвол гишүүдийн хувьд “хичээ лийн шинэ жил” эхэлж байна. Харин чуулганы хурал даанд тааллаараа оролцох эрх тэй Ерөнхийлөгчийн тухайд “танилцах” өдөр. Тод-руул бал бүрэн эрх нь хэрэгжиж эхэлс нээс хойш тэрбээр УИХ-ын ээлжит чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн хувиар анх удаа оролцоно гэсэн үг. Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг нам-рын чуулганы нээлтэд орол цон, үг хэлэх талаар албан ёсоор мэдээлээгүй ч, хэрэв тийм бол олон нийтийн анхаарлыг татах нь дам жиггүй. Учир нь тэрбээр УИХ-ын чуулганы танхим дахь Төрийн тэргүүний суудлаас үг хэлсэн шинэ “түүх”-ээ эхлүүлэх гэж байна.

Энэ удаагийн намрын чуул-ганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох тухай асуудлыг дараа-лал харгалзахгүй хамгийн эхэнд хэлэлцэхээр байгаа. Харин гүйцэтгэх засаглалын тэргүү-нийг баталгаажуулсны дараа У.Хүрэлсүх өөрөө танхимынхаа бүрэлдэхүүнийг парламентад оруулж ирэх юм. Цаг хугацааны хувьд энэ нь улсын төсөв, мөнгөний бодлогоос өмнө байж таарна. Учир нь намрын чуулганаар шинэ оны төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгээр тодорхой хугацаанд хэлэлцдэг. Хэлэлцүүлэг эхэлчихвэл дундуур нь өөр асуудал орох боломжгүй. Дээр хэлсэнчлэн намрын чуулганы хувьд ихэнх хугацаагаа Монгол Улсын ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэн, батлахад зориулдаг. Тэгэхээр гишүүд илүү хариуцлагатай ажиллаж, “тоо бодох” хэрэгтэй болно. Мөн намрын чуулганы хугацаан дахь энэ үеэр тэд өөрийн сонгогдсон тойрогт ахиу мөнгө суулгуулчих санаатай багахан хэмжээний лобби бүлэг шахуу байгуулдгийг дурдах хэрэгтэй.

Намрын чуулган: Шинэ хоршлын эхлэл

Хэдийгээр ирэх оны төсвийн төсөл, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Засгийн газар болон Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан ч түүний өмнө шинэ сайд нарын томилгоог хийхээр зэхэж байна. У. Хүрэлсүх өвлийн хүйтэн эхлэхээс өмнө ажлаа шуурхайлахын тулд Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэнээс харвал Ерөнхий сайдын албыг нэг өдрөөр ч хойшлуулахгүйгээр хүлээн авахад бэлэн байгаа. Харин кабинет нь хэр хурдан бүрэлдэх вэ гэдэг нь нам доторх тохироо, УИХ дахь бүлгээс хамаарна. Ийнхүү энэ УИХ гурав дахь удаагийн

ээлжит чуулганаасаа эхлэн шинэ Ерөнхийлөгч, шинэ Ерөнхий сайдтай хоршиж ажиллахаар боллоо.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хэлэлцэх асуудлын жагсаалтыг харвал дээр дурдсанаас гадна Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга гэх мэт засаглалын реформын шинжтэй томоохон асуудлуудыг тусгасан байна.

Хайр бол хүн төрөлхтөний мөнхийн сэдэв гэдэг шиг Монголын парламентад мөн тийм сэдэв нэг бий нь Үндсэн хуулийг өөрчлөх. Одоо ажиллаж буй парламентыг оролцуулаад тооцох юм бол сүүлийн дөрвөн ч удаагийн УИХ “эцэг” хуулийг өөрчлөх талаар ярьдаг, судалдаг, Ажлын хэсэг байгуулдаг. Гэвч бүрэн эрхийн хугацаандаа албан ёсоор хэлэлцсэн удаа нэг ч байхгүй. УИХ шинээр бүрэлдэх бүрт Үндсэн хуулийг

өөрчлөх хамгийн боломжит цаг ирлээ хэмээн тодотгодог ч “хүрд эргүүлэх” боломжийг аль ч парламент ашиглаж чадалгүй өдийг хүрчээ. Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгээс мэдээлэл хийсэн юм. Д. Лүндээжанцан гишүүний ахалж буй тус Ажлын хэсгийн мэдээлснээр уг асуудлаарх ард түмний хэлэлцүүлгийг орон даяар хийж дууссан ч, улс төрийн нам, олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачдын байр суурийг хараахан нэгтгээгүй байгаа аж. Харин энэ оны төгсгөл гэхэд боловсруулсан төслөө УИХ-д өргөн барина хэмээсэн юм.

Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хувьд одоо үйлчилж буйг 1994 онд баталсан. 22 жилийн өмнөх эрх зүйн баримт 1.3 сая хүн амтай нийслэл хотод зохицуулалтын чадвараа алдсан хэмээн үзэж буй. Харин шинэ төслийг өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр УИХ-д өргөн

ЭШЛЭЛ

parliament.mn©

Page 3: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

НҮБ-ын гишүүн улс нөгөөгөө устгахаар заналхийлсэн хэрэг боллоо

Нийтлэлчийн булан

2017.10.02, ДАВАА ~ №187 (733) 3ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

1Тэрбээр НҮБ-ын Ерөнхий

нарийн бичгийн дарга асан Бан Ги Муныг тэнэг хэмээн хочлоод “Чи бол ердөө л бас нэг тэнэг. Би гэмт хэрэгтнүүдийн эсрэг кампанит ажил явуулж байна. Харамсах зүйл алга” гэж мэдэгджээ.

Ойрын үед олон улсын ха-рил цаанд ийм бүдүүлэг гэхэд багадахаар харгис гэхэд ихдэхээр хачин жигтэй үгс сонсогдоогүй юм. Түүний хэлсэн үг саяхны түүхэнд улстөрчийн ханшийг унагасан анхны тохиолдол болсон юм. 1989

Хүчтэй үг хүчтэй бодлогын илэрхийлэл биш

С.ЦОГТБАЯР ЗУРЖ БАЙНА

онд Даваод Австралийн гэлэнмааг бүлэглэн хүчирхийлсэн хэргийн талаар түүний үгийг санахад хангалттай. “Түүний нүүрийг хараад би ээлжлэн хүчиндсэн нь харамсалтай гэж бодсон. Маш хөөрхөн бүсгүй байсан. Уур хүрч байв. Хотын захирагч эхнийх нь байх ёстой гэж бодсон шүү” хэмээн хошигносон гэхэд итгэмээргүй үг хэлжээ. Хожим хотын захиргаа уучлал эрсэн боловч ам алдвал барьж болдоггүйн үлгэрээр одоог хүртэл яригддаг.

Хачирхалтай нь, тэрбээр албан тушаалын шатаар өгссөөр Өмнөд Азидаа томд орох улсын Ерөнхийлөгч болжээ. Гэхдээ Филиппин олон улсад төдийлэн нөлөөтэй улс биш учир хэвлэлээр шуугиж, чанга эрийг од болгох нь намдсан тул тэгсгээд мартагдав. Харин 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дональд Трамп хэмээх амтай, хөрөнгөтэй эрийн хэлсэн үг орчин үеийн улстөрчдийн дундаас төрсөн ардын аман зохиол болох төлөвтэй. Үзэсгэлэн гоо эхнэртэй, телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч асан энэ тэрбумтан бусдаас үг зээлдэхээргүй нэгэн.

Түүний хамгийн алдартай

уриа нь “Америк эн тэргүүнд” гэсэн сонгуулийн сурталчилгаа байв. Ийм үгээр нэрийн хуудас болгосон нэр дэвшигч АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь жирийн сонгогчдын бодол санаа мөн адил хандлагатай байсныг гэрчилнэ. Гэвч олон улсын гэрээнүүдийг эргэн харах, импортын татварыг нэмэх, цагаачдыг зайлуулж, Мексикийн хил дээр хана барих гэх мэт зөрчилтэй санаачилга гаргасан нь одоог хүртэл хэрүүлийн алим болсоор буй. Ялангуяа “Вашингтоны намгийг хатаана” гэсэн үг нь Америкийн улс төрийн дээдэст таатай санагдаагүй бололтой. Түүнийг Кремлийн дэмжлэгтэй ялсан хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй буруутгаж, тусгай комисс байгуулан шалгах ажил өнөө хэр дуусаагүй байна.

Дээрх зөрчлийг ялагдсандаа шаралхсан Ардчилсан намтай сөргөлдөж буй Америкийн дотоодын хэрүүл гэж үзэж болох ч цөмийн пуужингаар заналхийлж буй Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай маргалдаж буй Трампын өнгө аясыг арай л их гүрний Төрийн тэргүүний амнаас гарамгүй үг гэж ажиглагчид бичжээ. Энд Хойд Солонгосын цөмийн ба пуужингийн туршилт, АНУ-ын нутагт цохилт өгч чадах, эсэх талаар ярихыг зорьсонгүй. Харин хэлэлцээний ширээнд суухын оронд нэг нь ихэрхэж, нөгөө нь шаралхан Номхон далайн хоёр эргээс үг шидэж буй хоёр орны удирдагчийн үйлдэл юунд хүргэх эрсдэл агуулж буй нь сонирхолтой.

Наймдугаар сарын эхээр Пхеньян Номхон далай дахь АНУ-ын эзэмшлийн Гаум арал руу пуужин харвахаар заналхийлэхэд ноён Трамп “догшин галаар” хариулахаа амлаж, “Өмнө нь дэлхийд хэзээ ч үзэгдээгүй зүйл тэдэнд тохиолдох болно. Би дээрэнгүйлж байгаа юм биш. Энэ бол зүгээр л баримт” хэмээсэн. Ийм сүрдүүлэг үр дүнд хүрэлгүй Хойд Солонгос зэвсгийн

туршилтаа үргэлжлүүлсээр буй нь Трампын тэвчээрийг шалгаж, өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганы индрээс бүр хатуу үг хэлэхэд хүргэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч “АНУ асар их тэвчээртэй бөгөөд хүчтэй. Гэхдээ өөрийгөө буюу холбоотнуудаа хамгаалахад хүрвэл Хойд Солонгосыг бүрэн устгахаас өөр аргагүй. Пуужинтай эр өөрийн болон дэглэмийнхээ амийг хорлох үйлдэл хийж байна” гэжээ.

Олон улсын ажиглагчид үүнийг НҮБ-ын гишүүн улс нөгөөгөө устгахаар заналхийлсэн хэрэг боллоо гэж байгаа бол өрнөдийн олонх орны төлөөлөгч дэмжсэнгүй. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун савыг нь хоосон буцаасангүй Трампыг “мэдрэлийн хийтэй зөнөг” хэмээн доромжилсон бол түүний Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Пхеньян Номхон далайд устөрөгчийн бөмбөг тэсэлж магадгүй хэмээн дахиад заналхийлжээ. Тэрбээр Дональд Трампыг тус улсад дайн зарлалаа хэмээн буруутгаад Пхеньян Солонгосын хойг дээгүүр нислэг хийж буй АНУ-ын онгоцуудыг буудан унагаж магадгүй хэмээн

анхааруулав. Шинжээчид энэ байдлыг хоёр

янзаар үнэлж буй. Нэгдүгээрт, Пхеньян “Америк тэгж л бай даг юм яав л гэж” гэсэн хэнэг гүй байдалд хүрч, цөмийн туршилтаа зогсоохоос татгалзаж магадгүй. Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч хэт хатуу мэдэгдэл хийснээ хэрэгжүүлэхгүй бол нэр төрөө алдахаас эмээн цэргийн арга хэмжээ авах хувилбарыг сонгох эрсдэл бий. Нэгэнт дайн эхэлбэл дэлхийн хүчирхэг гүрнүүд нэг дор байрладаг Солонгосын хойгт юу болж, ямар үр дагаварт хүрэхийг таахад бэрх. Өөрөөр хэлбэл, “Миний хэл миний дайсан” гэдэг үлгэрээр улстөрчид үгийнхээ урхинд бүү орчихоосой гэсэн түгшүүр шинжээчдийн тайлбараас ажиглагдаж байна.

Ноён Трампыг ялахад нийгмийн сүлжээ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бол Цагаан ордонд ирсэн хойно нь твиттер дэх түүний үгс заримдаа зөрчил үүсгэж эхэлсэн. Австралийн эрдэмтэд Трампын жиргээний талаар судалгаа явуул жээ. Тэрбээр 2009 онд анх твиттерт бүртгүүлснээс хойш энэ оны тавдугаар сар хүртэл өдөрт дунджаар 12 пост буюу нийтдээ

35000 орчим жиргээ бичсэн байна. Мөн хугацаанд 30 сая дагагчтай болсон нь улстөрчдийн дундаас Ерөнхийлөгч асан Барак Обамагийн дараа хоёрдугаарт орж байгаа юм.

Эрдэмтэд тусгай программын тусламжтайгаар түүнийг Ерөн-хийлөгч болохоос өмнөх буюу 2016 оны аравдугаар сар хүртэлх 3200 жиргээнд шинжилгээ хийжээ. “Хэл яриа нь хүний зан чанарын талаар өргөн мэдээлэл өгдөг. Хүмүүс өөрийгөө ярианы буюу бичгийн хэлээр илэрхийлдэг. Үг хэлийг шинжилснээр нийгмийн харилцаа ба байр суурь, сэтгэл хөдлөл, сэтгэхүйн хэв маяг, сэтгэцийн шинж чанар зэргийг илрүүлж болно” гэж судлаачид

бичсэн байна. Тэд Трампын хэл яриаг нөлөө бүхий 105 хүмүү-сийнхтэй харьцуул сны дотор Amazon-ы Жон Безос, SpaceX-ын Илон Маск нарын зэрэг алдартай бизнесменүүд багтжээ.

Судлаачдын тогтоосноор ноён Трамп пумпитер маягийн хувь хүн аж. Америкийн эдийн засагч Жозеф Шумпитерийн нэрээр нэрлэгдсэн энэ хэв шинж нь амжилттай бизнесменийг тодорхойлдог агаад шинэ зүйлд эрмэлздэг, өөрийн хүчинд итгэлтэй, эрсдэл хийх чадвартай, бие даасан байдлаа мэдэрдэг гэх мэт зан чанарыг багтаана. Харин ийм хүнд оюун ухааны өндөр хөгжил шаардлагагүй бөгөөд шийдвэр гаргах үйл явцыг нь хойш татдаг гэнэ. Трампын хувьд шинэ зүйлийг эрэлхийлэх нь бусдаас илүү байсан гэнэ. Үүнээс гадна Трампын жиргээ neurotic буюу хийрхүү хүн болохыг нь илрүүлсэн аж. Энэ нь сэтгэцийн тогтворгүй байдал, өөрийгөө хянах чадварын асуудлыг харуулдаг.

Судлаачдын энэхүү дүгнэлтийг дээр өгүүлсэн мэдэгдлүүдтэй холбон тайлбарлавал онц гайхаад байх зүйлгүй. Гэхдээ өнөөгийн дэлхий ертөнцийн хувь заяанд хамгийн том үүрэг гүйцэтгэдэг их гүрний удирдагчийн хувьд л анхаарал татаад байгаа юм. Ялангуяа нэг хэсэгт нь өмөг түшиг, нөгөөд нь дайсан сөргөлдөгч болдог улсын удирдагчийн тогтворгүй үзэл бодол, хайх-рамжгүй үг яриа олон улсад мөн тийм байдал үүсгэхийн хамт улстөрчдийн үг ярианы чансааг бууруулж буйг шинжээчид хэлж байгааг үгүйсгэх аргагүй.

АНУ-ын Ерөнхийлөгч

хэт хатуу мэдэгдэл

хийснээ хэрэгжүү-

лэхгүй бол нэр төрөө алдахаас

эмээн цэргийн арга хэмжээ авах хувилбарыг

сонгох эрсдэл бий.

Трампын жиргээ neurotic буюу хийрхүү зан

чанартайг нь илрүүлсэн юм

BBM©

Page 4: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгуул лага Монгол Улсад анхны сайн дурын гишүүн илгээсний 25 жилийн ой өнгөрсөн баасан гарагт тохиолоо. “Жайка” нь хөг жиж буй орнуудын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зо рил гоор техник, буцалтгүй тус ламж, хөнгөлөлттэй зээлийн тус ламж үзүүлдэг олон улсын бай гууллага.

1992 оны дөрөвдүгээр сард анхны сайн дурын хоёр гишүүн томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл нийт 652 сайн дурын гишүүн илгээгджээ. Өдгөө Мон-гол Улсад техник, боловсрол, хөгжлийн сургалтын төсөл, хө төлбөрийг хэрэгжүүлж буйг Жайка-гийн Токио дахь төвийн Зүүн болон Төв Азийн газрын дарга Като Тошинобу хэлэв. Мөн тэрбээр Монгол Улсад инженер техникийн сайн мэргэжилтэн бэлтгэх нь чухал. Тиймээс энэ тал дээр цаашид илүү анхаарч хамтарч ажиллахаа дуулгасан юм. Энэ үеэр анхны сайн дурын хоёр гишүүн болон Монгол, Японы төлөөлөгчид хүрэлцэн ирж, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл,

хөтөлбөрийнхөө талаар хэлэлцээ. “Жайка”-гийн Монгол дахь

төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми “Монгол Улстай 10 жилийн өмнөөс агаарын бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлж, хамтарч ажилласан. Ирэх оны нэгдүгээр сард төслийн гурав дахь үе шат буюу судалгаа, шинжилгээний ажил эхэлнэ” гэв. Мөн шинэ онгоцны буудлыг ашиглалтад оруулах болон мэргэжлийн боловсрол олгох

хөтөлбөрийг үргэлжлүүлэх аж. Үүнээс гадна хоёр улсын их, дээд сургуулийн харилцаа холбоо болон хү ний нөөцийг чадавхжуулахаар ажил лаж байна. Өнгөрсөн тав дугаар сарын 1-нээс Олон улсын валютын сангийн өргөт гөсөн санхүүжилтийн хө-төл бөр Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн. Үүн тэй холбогдуулан тус бай гуул лагаас Монгол Улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр

болсныг дуул гав.Өдгөө дэлхийн 80 улсад үйл

ажиллагаа явуулж буй “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас өнгөр сөн 25 жилийн хугацаанд 660 сайн дурын гишүүн Монголд ажиллажээ. Одоогийн байдлаар “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгуул-лага Улаанбаатар хот болон орон нутгийн 16 аймагт эрүүл мэнд, боловсрол, спортын салбарт хамтран ажиллаж байна.

тардаг. Сургуулийн багш Г.Н “Манай хорооныхон ихэвчлэн хөдөө орон нутгаас шил жиж ирсэн хүмүүс байдаг.

Өвлийн улиралд утаа униар ихтэйгээс гадна харанхуй газар хүүхдүүдээ явуулахаас эмээдэг. Ээж, аав нар нь оройтож ирнэ, заримдаа харанхуйд ганц нэгээр нь явуулахаас эмээж, өөрөө гэрт нь хүргэж өгөх тохиолдол ч бий. Тиймээс хурдхан өр гөтгөлийн

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.10.02, ДАВАА ~ №187 (733)

Нийгэм

Өвлийг боломжоороо давахаас аргагүй

Монголд 850 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлнэХАМТЫН АЖИЛЛАГАА

Г.Оюунтөгс@oyuntugs.gZGM

0 0 7 3 3

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Тэргүүн орлогч эрхлэгч Баатарын ДУЛАМХОРЛОО

Утас: 99997481

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.Даваатогтох

Утас: 99901637

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас: 99901532

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.Баярсайхан

Утас: 99903574

Э.ЭнхбаатарУтас: 99903578

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131, Факс: 70106065

ubinfo.mn

Дугаарын удирдагчГ.Баярсайхан

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, чөлөөт

сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг илэрхийлэх мэдээллийн

индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм

зорилгоо болгоно.

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

Гуравдугаар ээлжийн хичээл 15.00 цагт орж, 20.00 цагт тардаг

2017 онд сургууль, цэцэрлэгийн нийт 23 барилга ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.Тэгвэл энэ сарын 17-нд 38 дугаар сургуулийн барилгыг Улсын комисс хүлээж авахаар болжээ.

Нийслэлийн хэм жээнд өнөө-дөр ерөнхий боловсролын 28 сургууль гурван ээлжээр хи-чээл лэж байна. Энэ хичээлийн жилд нийт най ман сургууль гурван ээлжээс гар сан бол таван сургууль шинээр нэмэгджээ. Нийс лэлийн удирдлагуудын зүгээс 2020 он гэхэд сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлж, хороо бү рийг цэцэрлэгтэй болгохоор төлөвлөсөн байна. Өргөтгөл болон шинэ барилга барихад улсаас 1.6 тэрбум, нийслэлийн төсвөөс 600 сая, төсвийн тодотголоор 521 сая төгрөг зарцуулахаар тө сөвлөжээ.

Гурван ээлжээр хичээллэнэ гэдэг хүүхэд, эцэг, эх болон сурган хүмүүжүүлэгч нарт маш том бэрхшээл болдог нь үнэн. Ялангуяа хотын захын гэр хороолол дахь бага ангийн хүүхдүүд нар жаргасны дараа хичээлээ тараад гэр рүү гээ харих нь маш их эрсдэл дагуулдаг. Гэрэлтүүлэггүй ха ран хуй гудамжаар явахдаа нохойнд хазуулах, бэртэж гэмтэх, гэмт хэргийн золиос болох гээд эрүүл мэнд, амь насаараа хохирохыг үгүйсгэх аргагүй. Өнөөдөр нар 18.00-18.40 цаг орчимд жаргаж байна. Гэтэл гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн эх-ний ээлж 08.00, өдрийн ээлж 12.00, оройн ээлж 15.00 цагт хичээл нь орж 19.00-20.00 цаг орчимд тардаг аж. Нийслэлийн төв хэсэг буюу Чингэлтэй дүүр гийн тавдугаар сургууль, Хан-Уул дүүргийн 32, 115, Сон-гинохайрхан дүүргийн 104, 107, ес болон Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа.

Зүүн салаа буюу Сонгино-хайрхан дүүргийн 25 дугаар хорооны 104 дүгээр сургуульд одоогийн байдлаар 1-12 дугаар ангийн 44 бүлэгт 1800 орчим хүүхэд суралцаж байна. Тус сур гуулийн гуравдугаар ээлжийн хичээл 15.30-д орж, 20.00 цагт

• Нийслэлийн най ман сургууль гурван ээлжээс гар сан бол таван сургууль эр гээд шилжжээ.

• Гуравдугаар ээлжийн сурагчид хоёр ээлжээр хичээллэхийг хүлээж сууна.

• Одоогийн байдлаар нийт 28 сургууль гурван ээлжээр хичээллэж байна.

барилга ашиглалтад ороосой гэж хүлээж сууна. Хэрэв ашиглалтад орчихвол сурагчид маань хоёр ээлжээр хичээллэж, нэмэлт сургалтад хам рагдах боломжтой болно” гэв. Түүнчлэн Зайсангийн 115, 21 дүгээр хорооллын 62 ду гаар сургуулийн бага болон дунд ангийн багш нар өвөл болохоос урьтаж хоёр ээлжээр хичээллэх арга хэмжээ авахгүй бол хүүхдүүд харанхуйд гэртээ харьж, гэрийн даалгавар хийж, хичээлдээ идэвхтэй оролцохоос илүү ядарч байгаа тухай хэллээ.

Удахгүй хүйтний эрч чангарч, нар эрт жаргаж, өдөр богиносно. Өвлийн улиралд хорт утаа нэ-мэг дэхээр хүүхдүүд сургууль, гэрийнхээ хооронд өдөр бүр саадтай тулгарах нь.

Нийслэлийн боловсролын газ -рын Санхүү хөрөнгө оруу лалтын, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөрөөс гурван ээл жээр хичээллэж байгаа сургуулиудад ямар арга хэмжээ авах болон хичээлийн шинэ жилдээ багтаж ашиглалтад орж чадаагүй сургууль, цэцэрлэгийн талаар тодруулав. Тэрбээр “2017 онд сургууль, цэцэрлэгийн нийт 23 барилга ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эдгээр барилга ашиг лалтад орсноор 9440 хүү-хэд хамрагдах боломжтой болж байгаа. Өнгөрсөн хичээлийн шинэ жилд 14 барилга ашиг-лалтад орох байсанч зарим нэг шалтгааны улмаас хичээлийн

шинэ жилийн нээлтээ хийж чадаагүй. Харин энэ есдүгээр сард ашиглалтад оруулахаар тө лөв лөж байсан бүх сургууль, цэцэрлэгийн өргөтгөл болон шинэ барилга ашиглалтад ороод байна” гэв. Түүнчлэн гур ван ээлжээр хичээллэж буй сур гуулийн тоог бууруулсан. Тиймээс цаашид энэ чиглэлд түлхүү анхаарч, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ачаал-лыг бууруулж, хоёр ээлжтэй болгохоор төлөвлөж буйгаа хэлсэн юм. Өмнөх жилүүдийг бодвол сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ эрс нэмэгдсэн. Гэ-сэн хэдий ч гурван ээлжээр хичээллэж буй хүүхдийн тоо 10 мянгаас буухгүй, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдийн тоо мөн энэ хэмжээнд дүйцэхүйц байгаа. БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлт-сийн дарга Н.Отгонбаярын ярьж буйгаар Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж, хөн гөлөлттэй зээлийн хүрээнд нийслэлд сургууль, цэцэрлэгийн 22 барилга, Японы буцалтгүй тус ламжаар хүн ам олонтой дүүргүүдэд 10 сургууль барьж, гур ван ээлжийг хоёр болгохоор төлөвлөсөн аж. Гэвч эдгээр ба-рилгын ажил төлөвлөгөөний да гуу 2018 онд эхэлнэ. Тэгэхээр гурван ээлжээр хичээллэж буй сургуулиуд ойрын хоёр жилдээ хоёр ээлжээр хичээллэх боломжгүй бололтой.

С.Батсайхан / ЗГМ©

ШИНЭ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГХичээлийн шинэ жилд сургууль, цэцэрлэг болон өргөтгөлийн нийт 14 барилга ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Шинээр баригдсан сургууль болон өргөтгөл

Шинээр баригдсан цэцэрлэг

5

9

Хүчин чадал

Хүчин чадал

4,380

890

Баянгол - 1 Сонгинохайрхан - 1 Баянзүрх - 3

Хан-Уул - 2 Сонгинохайрхан - 3 Баянзүрх - 1

Сүхбаатар - 1 Чингэлтэй - 2

Баянгол дүүрэг: 73 дугаар сургуульБаянзүрх дүүрэг: 14, 133 дугаар дунд сургууль болон 84 дүгээр сургуулийн өргөтгөлСонгинохайрхан дүүрэг: 104 дүгээр сургуулийн өргөтгөл

Хан-Уул дүүрэг: шинэ цэцэрлэгЧингэлтэй дүүрэг: 126 дугаар цэцэрлэгийн өргөтгөл

Үүнээс аравдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад орсон сургууль, цэцэрлэг

Нийслэлийн боловсролын газар ©

ЗГМ: ИНФОГРАФИК

ЗГМ ТОВЧХОН» ТОО

70.6Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр 70.6 хувьтай үргэлжилж байна.

» ЗАМ ЗАСВАРХөгжлийн банкны санхүү-жилтээр хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна. Иймээс Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 10-ны 23.00 цаг хүртэл хязгаарлав.

» ЭРҮҮЛ МЭНДХүн амьдралынхаа 90 орчим хувийг ажлын байр болон гэртээ өнгөрүүлдэг. Тэгвэл дотоод орчны агаар дахь нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор нь уушгины хатгалгаа, дутуу төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлж байна.

Хувийн архив©

Page 5: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

менежер ярив. Энэ нь зөвхөн заалны түрээсийн төлбөр. Тоглолт зохион байгуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хамгаалалт гээд бусад зардал ороогүй гэдгийг тэрбээр дахин сануулсан юм. Тэгвэл “Улаанбаатар палас”-ын хувьд тоглолт зохион бай-гуулахад хэрэгтэй бүх үйлчилгээ нь багтаад зургаан сая төгрөгийн үнэтэй гэсэн мэдээллийг мөн тус газрын зохион байгуулагч өглөө.

Тэгэхээр нэг тоглолт зохион байгуулахад 6-10 гаруй сая төгрөгийн зардал гарах багцаа тоо гарч байна.

Харин одоо нэг тоглолтоос олох ашгийг хамгийн бага зардлаар тооцож гаргая. “Монгол бөхийн өргөө” 2300 хүний суудалтай. Нэг тасалбарын үнэ хамгийн багадаа 20 мянган төгрөг. Нэг өдрийн тоглолтын заалны дүүргэлтийг дунжаар 2000 суудал гэж тооцвол 40 сая төгрөгийн орлого олох нь. Ихэнх тоглолт хоёр өдөр үргэлжилдэг. Тэгвэл хоёр өдрийн 80 сая төгрөгийн нийт орлогоос тоглолт зохион байгуулахад гарах зардал нь 20-30 сая төгрөг гэж тооцооод хасвал цэвэр ашиг нь 50-60 сая төгрөг болж байна.

Нийтийн дууны зах зээлд нэгтгэсэн дүнгээр хэчнээн төгрөг эргэлдэж байгааг тооцож үзье. Он гарсаар аравдугаар сар хүртэл “Монгол бөхийн өргөө” болон “Улаанбаатар па лас”-т 14 удаа тоглолт болжээ. Энэ хоёр газрын суудлын тоог нэгтгээд нэг өдрийн тоглолтыг дунжаар 3000 орчим хүн үздэг гэж тооцож, тасалбарыг нь 20 мянгаар бодвол нийт орлого 60 сая төгрөгт хүрнэ. Эндээс нэг тоглолт зохион байгуулахад гарах зардлыг хасвал 30-40 сая төгрөгийн цэвэр ашиг олж байна. Харин жилд болсон 14 тоглолтоор тооцвол нийтийн дууны зах зээлд хамгийн багадаа нэг тэрбум төгрөг эргэлдэж байгаа юм.

Нэг хэсэг нийтийн дууны сал-бар уналтад орж, тоглолт үзэх үзэгчдийн тоо буурч байсан. Тэгвэл дээрх үзүүлэлтээс ха-

Нэг тэрбумаар хэмжигдэх нийтийн дууны зах зээл

Хамгийн их ашиг, орлоготой байдаг үе нь гуравдугаар сар

Онлайн билет бор луулалт нь заавал НӨАТ-ын баримт хэвлэдэг учраас ний-тийн дуучид тасалбараа түү-гээр бор луулах сонирхолгүй байдаг талаар ticket.mn цахим сай тын менежер хэллээ.

12017 он гарсаар “Монгол

бөхийн өргөө”, “Улаанбаатар палас” болон urlag.mn сайтад тавигдсан тоглолтын хуваарийн мэдээллийг нэгтгэв. Энэ он дуучин Х.Мөнгөнцэцэгийн “Уул захын хүслэн” тоглолтоор эхэлжээ. Нэгдүгээр сард болсон уг тоглолтын дараа үргэлжлээд “Миний ээж хөөрхөн”, хоёрдугаар сард дуучин Я.Гэрэлчулууны “Амьдрал чамд хайртай” тоглолт болсон байна. Мөн хоёрдугаар сард залуу уран бүтээлчид гэгээн хайрын өдрийг тохиолдуулан тоглолт зохион байгуулдаг бол хууччуул Сар шинийн баяраар тоглолтоо хийдэг бичигдээгүй уламжлалттай. Тэгвэл ний тийн дуучдын хамгийн их ашиг, орлоготой байдаг оргил үе бол гуравдугаар сар. Учир нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон уламжлалт Цэргийн баяр энэ сард болдог. Тиймдээ ч энэ үед тоглолт хийх газар олдохгүй байх эрсдэлтэйг дуучид хэллээ. Учир нь дээрх хоёр газрын заалны түрээсийн төлбөр бусад газартай харьцуулахад арай хямдхан байдаг аж.

“Монгол бөхийн өргөө”-ний нэг өдрийн тоглолтын заалны түрээсийн төлбөр гурван сая төгрөг байдгийг тус газрын

• “Монгол бөхийн өргөө”-ний нэг өдрийн тоглолтын заалны түрээсийн төлбөр гурван сая төгрөг байдаг.

• Тоглолтын заалны дүүргэлтийг дунжаар 2000 суудал гэж тооцвол 40 сая төгрөгийн орлого олох нь.

• Нэг тоглолт зохион байгуулахад 6-10 гаруй сая төгрөгийн зардал гарах багцаа тоо гарч байна.

Зах зээл

2017.10.02, ДАВАА ~ №187 (733) 5ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

СЭТГҮҮЛЧ:

Эдийн засаг, уул уурхай, улс төрөөр дагнан мэдээ, мэдээлэл нийтлэн уншигчдад хүргэдэг ЗГМСонин ХМХ нь Сэтгүүлч таныг ажилд урьж байна.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: •Уул уурхай, эдийн засаг, бизнесийн салбарын мэдээллийг төлөвлөж, эрэл хайгуул хийж боловсруулж, төлөвлөсөн хугацаанд багтан нийтлэл бичих чадвартай байх, •Мэдээний эх сурвалжид үндэслэн цаг үеийн мэдрэмжтэй, сэтгүүлзүйн шаардлагуудыг хангасан нийтлэл бэлдэх, •Нийгэмд шаардагдаж буй өнцгөөс харж нийтлэлүүд бичих, цаг үеийн байдлыг оновчтойгоор сурвалжлах, •Эдийн засаг, уул уурхайн чиглэлээр мэдлэгтэй байх.

АЖИЛ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: •Цаг хугацааны хувьд давчуу, ажлын ачаалал ихтэй орчинд ачаалал дааж ажиллах чадвартай байх, •Уул уурхайн болон бизнесийн чиглэлээр сэтгүүл зүйн бүтээл туурвиж байсан туршлагатай байх, •Багийн гишүүн байж, бусадтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх, •Хурдан, алдаагүй бичиж шивдэг байх, •Төлөвлөлт болон бэлтгэл ажлыг оновчтой хийдэг байх, •Англи болон Орос хэлийг эзэмшсэн бол давуу тал болно, •Холбогдох чиглэлийн Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, эсвэл ажлын туршлагатай. •Хэрвээ та өөрийгөө дээрх ажлын байранд нийцэх боловсон хүчин гэж үзэж байгаа бол Англи болон Монгол хэлээр бэлтгэсэн CV-гээ бидэн рүү доорх хаягаар ирүүлээрэй. Бид тантай холбогдож дараагийн алхмуудыг хэлэлцэх болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Ажилд орохыг хүссэн өргөдөл, анкет, гурван үеийн намтар, ерөнхий боловсролын гэрчилгээ, их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн, үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, 2 хувь цээж зураг (сүүлийн 3 сарын дотор авахуулсан), оршин суугаа хаягийн тодорхойлолт, өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Ажилд орохыг хүссэн анкетыг

“Засгийн газрын мэдээ сонин” ХМХ-ийн байранд

ирж бөглөх ба Dulamkhor-

[email protected], [email protected] и-мэйл хаягт илгээж болно.

Бүрдүүлэх материалын мэдээллийг

70103131 утсаар лавлана уу.

ЦАХИМ СЭТГҮҮЛЧ:

Эдийн засаг, уул уурхай, улс төрөөр дагнан мэдээ, мэдээлэл нийтлэн уншигчдад хүргэдэг ЗГМСонин ХМХ нь цахим хэвлэл мэдээлэл /Контент/ хариуцсан Сэтгүүлч таныг ажилд урьж байна.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: •Сонинд нийтлэгдсэн мэдээ, нийтлэлийг цаг алдалгүй цахим хэлбэрт шилжүүлэн бүтээлчээр нийтлэх. •Мэдээллийг оновчтой гарчиглан уншигчдад үнэн зөв, алдаагүй хүргэх. •Нийгмийн сүлжээний хуудсуудыг идэвхжүүлэх, хөгжүүлэх. •Мэдээний эх сурвалжид үндэслэн нийтлэлийг зурагжуулах, дүрсжүүлэх үзэгдэх байдлыг баяжуулах. •Уншигчдад сэтгэгдэл төрүүлэхүйц мэдээллийг сонгох.

АЖИЛ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: •Цаг хугацааны хувьд давчуу, ажлын ачаалал ихтэй орчинд ачаалал дааж ажиллах чадвартай байх, •Сошиал орчинд бүтээлчээр ажилладаг байх, технологийн шинэ дэвшлүүд, шинэ бүтээгдэхүүнүүдэд мэдрэг байж, санаачлагатай ажиллах, •Эдийн засаг, Уул уурхай болон бизнесийн салбарын сэтгүүл зүйн туршлага, мэдлэг ойлголттой байх, •Хурдан, алдаагүй бичиж шивдэг байх, •Төлөвлөлт болон бэлтгэл ажлыг оновчтой хийдэг байх, •Англи болон Орос хэлийг эзэмшсэн бол давуу тал болно, •Холбогдох чиглэлийн Бакалавр, эсвэл түүнээс дээш зэрэгтэй, ажлын туршлагатай байх. •Хэрвээ та өөрийгөө дээрх ажлын байранд нийцэх боловсон хүчин гэж үзэж байгаа бол Англи болон Монгол хэлээр бэлтгэсэн CV-гээ бидэн рүү доорх хаягаар ирүүлээрэй. Бид тантай холбогдож дараагийн алхмуудыг хэлэлцэх болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Ажилд орохыг хүссэн өргөдөл, анкет, гурван үеийн намтар, ерөнхий боловсролын гэрчилгээ, их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн, үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, 2 хувь цээж зураг (сүүлийн 3 сарын дотор авахуулсан), оршин суугаа хаягийн тодорхойлолт, өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Ажилд орохыг хүссэн анкетыг

“Засгийн газрын мэдээ сонин” ХМХ-ийн байранд

ирж бөглөх ба Dulamkhor-

[email protected], [email protected] и-мэйл хаягт илгээж болно.

Бүрдүүлэх материалын мэдээллийг

70103131 утсаар лавлана уу.

1. Байгууллагын борлуулалт хариуцсан менежер / Enterprise product manager

• Үндсэн хариуцлага:1. Байгууллагын борлуулалт, шийдэл маркетинг болон шинэ боломжийг нээх2. Байгууллагын борлуулалтын төлөвлөгөө гаргах3. Байгууллагын борлуулалтын гэрээ хэлэлцээр хийх4. Борлуулалтын үйл явцыг хянаж шинэчлэх

• Боловсрол болон ажлын туршлага1. Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр их, дээд сургууль төгссөн. 2. Харилцаа холбооны салбарт 2 жил ажилласан туршлагатай.3. Англи хэлний ахисан төвшнээс дээш мэдлэгтэй

2. Сервисийн шийдэл хариуцсан менежер / Service solution manager

• Үндсэн хариуцлага:1. Сервис үйлчилгээний борлуулалт, маркетинг болон шинэ боломжийг хайх2. Сервис үйлчилгээний борлуулалтын төлөвлөгөө гаргах3. Сервис үйлчилгээний гэрээ хэлэлцээр хийх4. Төслийн үйл явцыг хянах, удирдах

• Боловсрол болон ажлын туршлага1. Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр их, дээд сургууль төгссөн. 2. Харилцаа холбооны салбарт 2 жил ажилласан туршлагатай.3. Англи хэлний ахисан төвшинээс дээш

• Бусад шаарлага:1. Хэлэлцээр хийх ур чадвар болон илтгэх тавих чадвартай 2. Манлайлах болон шийдвэр гаргах ур чадвар 3. Харилцааны ур чадвар4. Компьютерийн хэрэглээний чадвартай байх

• Ажилд орохыг хүсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлэн [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү!

1. Өөрийн намтар /CV/2. Дипломын хуулбар3. 1% Цээж зураг

• Ажилд орох өргөдөл хүлээж авах хугацаа:2017 оны 10 сарын 10-ныг дуустал

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Үндсэн Хуулийн гудамж-24 “Рокмон” Бюлдинг, 409тоот.

Харилцах утас: 7011 0727, 8811 6687

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНАHuawei Technologies LLC

С.Батсайхан / ЗГМ©

ра хад нийтийн дууны эрэлт хэрэгцээ эргээд сэргэж байгаа нь ажиглагдаж байна. Энэ салбарын галыг алдахгүй авч явах нь тэдний маркетингийн бодлого

ямар байхаас шууд шалтгаална. “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”-г 2015 оноос соёлын тэргүүний ажилтан Г.Чинболор тэргүүлж байгаа. Гэсэн ч хол-

боог удирдаж эхэлснээс хойш дорвитой өөрчлөлт хийгээгүйг тус салбарын дуучид дуулгаж байна.

Ялангуяа, нийтийн дууны тоглолтын маркетинг сүүлийн үед нэг л явцгүй байгааг урлаг шүүмжлэгчид хэлдэг. Тоглолт үзвэл нэг өрөө байр, автомашины хонжвортой эсвэл гадаад руу аялуулна гэх мэт хөшүүрэг хэрэглэж байгаа нь хуучны арга барилаасаа салаагүйг нь харуулж буй. Тэрчлэн нийтийн дууны тоглолтын тасалбарыг мэ дээллийн лавлахууд бор-луулж, гэрт нь үнэгүй хүргэдэг үйл чилгээ өнөөг хүртэл огт өөрчлөгдсөнгүй.

Уг нь дэлхийн хөгжмийн зах зээлд төдийгүй Монголд онлайн тасалбарын шинэ тү-гээлт нэвтэрч эхлээд байгаа. Ихэнх тоглолтын тасалбарыг он лайнаар захиалдаг болсон нь маркетингийн шинэ соёл.

Харамсалтай нь, нийтийн дууны салбарынхан соёлын шинэ чиг хандлагаас бас л хоцорчээ. Энэ ч цаанаа учиртай. Онлайн билет бор луулалт нь заавал НӨАТ-ын баримт хэвлэдэг учраас ний тийн дуучид тасалбараа түү гээр бор луулах сонирхолгүй байдаг талаар ticket.mn цахим сай-тын менежер хэллээ. Тий мээс тасалбар борлуултын “хар зах” зээл үүссэн байгааг ч дурдсан юм. Үүнээс харахад, Монголын хөгжмийн салбарын салшгүй хэсэг болсон нийтийн дууны салбарынхан маркетинг, менежментээ сайжруулах цаг нэгэнт болжээ.

Page 6: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

Жижиг дунд бизнес, худалдаа наймаа идэвхждэг энэ цаг үед бид дотоодын үйлдвэрлэгчиддээ хэрэгтэй мэдээлэл өгөх үүднээс бизнесийн салбарт нэлээд амжилт-тай ажилласны зэрэгцээ бизнесийг дэмжих чиглэлээр банкны салбарт ажиллаж туршлагажсан залуу үеийн төлөөлөл болсон нэгэн хүнийг урин оролцуулж байна. Капитрон банкны Бизнес хөгжлийн захирлаар ажиллаж буй М.Баттулга нь ажлын гараагаа банкны салбарт эдийн засагч, бизнесийн төслийн шинжээчээр эхлүүлж байсан бөгөөд хувийн хэвшлийн салбарт дотооддоо болон гадаадад олон жил удирдах албан тушаал хашиж, бизнесийг богино хугацаанд хөгжүүлж байсан туршлагатай нэгэн юм.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө манай ун-шигч дад товч танил цуулахгүй юу?

-Намайг М.Бат тулга гэдэг. Миний үндсэн мэргэжил Бизне-сийн удирдлага, маркетингийн стратегич. Монголд СЭЗДС-д уг мэргэжлээр төгсөж, үргэлжлүүлэн Канад, Английн сургуулиудад энэ чиглэлээрээ дагнан сурсан. Анхны ажлын гараагаа банкны салбарт төслийн шинжээч, корпорейт банкны эдийн засагчаар эхлүүлж, энэ чиглэлээр сургагч багшаар ажиллаж байсан. Удирдах албаны туршлагын хувьд, 2008 онд Монголын гэр ахуйн барааны салбарт Kitchen all брэндийг бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулж, маркетинг борлуулалтын стратегийг боловсруулж, нэвтрүүлэлтийн ажлыг гардан удирдаж, жижиг дунд бизнесийг үндэсний брэнд болгох ажлыг гардан гүйцэтгэж байсан. Олон улсын хэмжээнд Канадын нэр хүндтэй IGA худалдааны сүлжээнд санхүү, борлуулалт, үйлчилгээний чиглэлээр таван жил удирдах албан тушаал хашсан. 2016 онд эх орондоо гэр бүлийн хамтаар нүүн ирж, Капитрон банкинд стратеги, маркетингийн чиглэлийг хөгжүүлэх ажилд томилогдон ажиллаж байна.

-Та бизнесийн болон банкны салбарт аль алинд нь ажиллаж байсан эдийн засагч хүний хувьд Монголын эдийн засаг хэр түвшинд байгаа, цаашид хэрхэн хөгжиж болох талаар саналаа хуваалцаач?

-Эдийн засаг сэргэх боломжтой байна гэдгээр яриагаа эхлэмээр байна. Хэрэв бодит байдлыг асуувал асуудлууд их байна. Дундаж өрхийн орлого бага, бизнесүүдэд ирж буй татварын дарамт их, төгрөгийн ханш суларсаар байна, улс төр тогтворгүй, зээлийн хүү өндөр байна гэх мэт энгийн өрхийн хэмжээнд шийдвэрлэхэд хэцүү асуудал зөндөө байгаа. Гэхдээ боломж талаасаа бид хараад ажиллах хэрэгтэй. Мөн эдийн засгийн бодит өсөлтийг практик дээр ойлгох хэрэгтэй гэж үзэж байна.

Маш энгийнээр эдийн засаг сайжирч байна уу гэдгийг бодитоор хэрхэн хэмжих вэ гэвэл өрх, гэр бүлүүд хэр хангалуун амьдарч байна гэдгээр л хэмжинэ. Монголын дийлэнх өрхүүд өнөө-дөр хадгаламжгүй байна гэхээр орлого нь хангалттай биш байна гэсэн үг. Гэр бүлүүдийн орлого нэмэгдэхийн тулд бидэнд ажил олгогчид, бизнесийнхэн хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийн хүчээр бид өрх, гэр бүлүүдээ ажилтай болгоно, цалинтай байлгана. Цаашлаад төсвийг санхүүжүүлж, эмч, багш, цагдаа гээд төрийн байгууллагад ажилладаг өрхүүдийн орлого нэмэг дэнэ. Тиймээс аль аль түвшиндээ бизнес эрхлэгчдээ дэмжиж байж эдийн засаг сэргэх боломж байгаа гэдгийг ойлгож, хүн бүр шийдвэрээ гаргаж баймаар байгаа юм.

-Бизнес эрхлэгчдийг аль аль түв шиндээ дэмжих хэрэгтэй гэд-гээ тодорхой ярихгүй юу?

-Нэгт, төрийн зүгээс дэмж-лэгүүд хэрэгтэй байна. Дөнгөж үүсэж бий болж буй бизнесийг татвараар дарамтлах, авлига, гарын мөнгө нэхэх, үе шаттай хүнд суртлуудаар ажлыг нь хойшлуулж саад болох гээд асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Ажлын

байр бий болгож байна, нэг ч болов өрхийг орлоготой байлгаж байна гэдэг утгаараа төрийн үүрэх ачааллаас хуваалцаж буйн хувьд төрөөс бизнес эрхлэлтийг сайн дэмжээд өгөх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэд дахиад нэг хүн ажилд авчихья, ажилд авсан хүнийхээ цалинг нэмчихье, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадагш гаргая гэсэн сэдлүүдийг нь төрүүлэх идэвхжүүлэлтийн бодлогыг төрийн зүгээс авч хэрэгжүүлмээр байгаа юм.

Хоёрт, хэрэглэгчдийн зүгээс дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжих сэтгэлгээг бий болгомоор байгаа. Лангуун дээр монгол бараа, импортын бараа хоёр зэрэгцээд байж байхад монгол хүнийг цалинтай байлгаж байна гэсэн үзлээр монгол бараагаа сонгож бизнесийнхэндээ, тэдний цаана ажиллаж буй өрхүүддээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Монгол хүний худалдан авалт бүр Монголынхоо бизнесийг дэмжиж, Монгол гэр бүлдээ үлдэж байвал энэ үеэс л эдийн засгийн бодит өсөлтүүд гарч эхэлнэ. Мөнгөний гадагш гарах урсгалыг хааж, дотроо авч үлдэе гэсэн үг.

Гуравт, бизнесийн байгуул-лагад ажиллаж буй ажилтнууд бизнесийн аль ч түвшинд байсан өөриймсөг сэтгэлээр, өөрийнхөө бизнесийг хийж буй мэтээр хандах хэрэгтэй. Тухайн бизнес оршин тогтнож байж та болон таны хамтран ажиллагчид тогтвортой орлоготой байна. Тэр бизнес ашигтай ажиллаж байж таны цалинг нэмэх боломж гарна. Та хэрэглэгчиддээ үнэ цэнийг бий болгож байж таны ажиллаж буй байгууллага хэрэглэгчээр хүрээлүүлнэ.

Эцэст нь, бизнес эрхлэгчид өөрсдөө өрсөлдөх чадвараа тогтмол нэмэгдүүлж байх хэрэгтэй. Хэрэглэхэд хэцүү, чанаргүй бүтээгдэхүүн санал болгоод эсвэл дийлэхийн аргагүй өндөр үнэ тогтоочихоод дотоодын үйлдвэрлэгчээ дэмж гээд суугаад байвал хэчнээн дэмжие гэхэд хэцүү. Тэгэхээр зах зээл дээр өрсөлдөх чадвартай үнэ санал болгохын тулд бизнесээ үр ашигтай ажиллуулах моделио үргэлж хөгжүүлэх хэрэгтэй. Зөв модель ашигт ажиллагааг өсгөхөөс гадна чанарыг сайжруулахад хэрэг болдог. Зөв модельтой байж, сайн ажилладаг, хэрэгтэй хүмүүсээ тогтоож үлдэж чадна.

-Монгол хүний худалдан авалт бүр Монголынхоо бизнесийг дэмжиж, Монгол гэр бүлдээ үлдэнэ гэдэг их зөв санагдаж байна?

-Хүн бүр эдийн засгийг сэргээх хүчтэй гэдгийг хэлмээр байна. Та оюутан байна уу, ажилтан байна уу, бизнес эрхлэгч байна уу хамаагүй танд өөрийн шийд-вэ рээрээ дамжуулан ямар ч биз несийг хөгжүүлэх хүч байгаа. Таны өнөөдрийн зарцуулах мянган төгрөг хаашаа хэнд очих вэ гэдэг таны л сонголт. Тэр сонгол тоо-роо дамжуулан та үндэсний үйлд вэрлэлийг хөгжүүлэх үү, импортлогчдыг болон гаднын үйлдвэрлэгчдийг хөгжүүлэх үү гэсэн сонголтоо хийж байгаа. Хүн бүрийн өдөр тутмын энэ сонголтууд нийлэхэд асар том цар хүрээтэй, эдийн засгийг сэргээх хэмжээний сонголт болно. Таны хийсэн энэ сонголт дотоодын үйлдвэрлэгчийг дэмжиж байвал, дахин нэг монгол хүн орлоготой, дахин нэг монгол хүүхдийн ирээдүй гэрэлтэй болж байна гэсэн үг.

Та өдөр тутмын амьдралдаа өөрөө ийм сонголтуудыг хийдэг үү?

Хийхийг хичээдэг. Өдөр тутмын амьдралд маань ер нь хэвшчихсэн. монгол самар, монгол чацаргана, монгол үхрийн мах, монгол сүү, монгол шар айраг гээд аль болох

Монголдоо хийж чадаж байгаа бүтээгдэхүүнээр хөргөг чөө дүүргэдэг. Ажил мэргэжлийн хувьд ч мөн адил, ажиллаж буй банк маань 100 хувийн Монголын хөрөнгө оруулалттай, 100 хувь монгол ажилтнуудтай Капитрон гээд банк байна.

-Түрүүн та хэлсэн. Хэ рэг лэгчид Монголынхоо бү тээг дэхүүнийг дэмжихээс гадна дотоодын бизнесүүд маань өөрсдөө бас хичээж өрсөл дөх чадвараа нэмэгдүүлэх ёстой гэж?

-Дотоодын бизнес эрхлэгчдийн маш ихээр анхаарах ёстой зүйл бол энэ л дээ. Хэрэглэгч таныг сонгож байгаа бол та тэр хэрэглэгчид хэрэгтэй үнэ цэнийг тултал нь бүтээж өгөх, бүтээхийн төлөө ажиллах ёстой юм. Зарим бизнес эрхлэгчдийн бизнес нь томроод асуудлуудаа шийдэж чадахаа байчихсан байдаг. Бага дээр нь зохицуулалт хийж чадаагүйн улмаас гараад байгаа зардал нь дийлдэхээ байчихсан, аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүй зардлаа ч ялгахаа байчихсан. Ашигтай ажиллахын тулд нэг бол үнээ нэмэх, эсвэл ажилтны цалингаас хэмнэх гэсэн хамгийн буруу хоёр шийдвэрийн нэгийг гаргадаг болчихсон хандлага ажиглагддаг.

Би баттай хэлж чадна. Монголд ажиллаж буй ихэнх бизнесийн үйл ажиллагааны дамжлагыг боловсронгуй болгосноор хэрэг-лэгчид санал болгох үнийг бууруулах, ажилчдын цалинг өсгөх бүрэн боломж байгаа. Хэд хэдэн байгууллагад би өөрөө энийг илрүүлж, засч өгч ч байсан. Монголын масс хэрэглэгчдийн төлбөрийн чадвар харьцангуй бага, худалдан авалт хийх бүртээ маш няхуур хандаж, боломжиндоо тулгуурлаж сонголтоо хийдэг. Харин бизнес эрхлэгчид болон менежерүүдийн сэтгэлгээний хувьд бага зэрэг баярхуу, хэрэг-цээгүй зардлуудыг гаргаад сурчихсан байдаг. Хэрэглэгчид маань зардалдаа няхуур хандаж буй тул үйлвэрлэл эрхлэг чид, бизнесийнхэн маань ч мөн өөрсдийн зардалд няхуур хандаж, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, шаардлагагүй бизнесийн үе шатыг цөөлөх, лангуун дээр өрсөлдөөд байж байгаа импортын бүтээгдэ-хүүнтэй ижил түвшний чанарыг бага үнээр санал болгох чадвараа нэмэгдүүлэх гэх мэт тал дээр анхаарлаа хандуулж сурах шаард-лагатай байгаа.

-Бизнес нь хяналтнаас гараад учирч буй асуудлыг хэр хэн ший-дэхээ мэдэхээ бай чих тохиолдол зарим бизнес эрхлэгчдэд бий болдог гэж хэллээ. Тэгвэл богино хуга цаанд үүнийг засах ямар арга байх вэ?

-Хамгийн энгийн арга гэвэл бизнесийн үр ашгаа хянах 4-5 гол үзүүлэлтээ гаргаж аваад долоо хоног бүрийн эцсийн өдөрт тухайн долоо хоногийн гүйцэтгэлээ хянаад ирэх долоо хоногт нь түүндээ хариу үйлдэл гаргаад явах арга байна. Канадад хүмүүс нь хичнээн хангалуун амьдралтай, бизнесийн бай гуул лагууд нь хичнээн ашиг тай ажилладаг боловч үйл ажил лагаагаа долоо хоног бүрээр хянаж орлого, зардлын харьцаа багахан хувиар өөрчлөгдөхөд тэр дор нь хариу үйлдэл хийж явдаг. Би ч мөн адил энэ зарчмаар ажилладаг байсан тул бизнестээ

хэрэггүй зардлуудыг долоо хоног бүрээр танаад явчихдаг, нэг үгээр хэлбэл зардлын хувьд цэвэрлэгээг байнга хийдэг байсан гэсэн үг. Энэ бол зүгээр энгийн өдөр тутмыг үйл ажиллагааг сайжруулах арга юм. Цаашлаад стратеги давуу тал үүсгэх зохион байгуулалтын аргууд мөн байдаг. Яахав Монголд энэ аргыг хэрэгжүүлэхийн тулд наад захын түрүүний миний хэлсэн аргыг бүрэн хэрэглээд цэгцэнд оруулсан байх ёстой.

-Бизнес, эдийн засгийн хөгж -лийн талаарх асуудлууд болон тэдгээрийг даван гарах зөвлөм-жүүд өгсөнд баярлалаа. Банкны салбарт ажиллаж буй хүний хувьд тэгвэл банк сан хүүгийн салбар өөрөө бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж байна вэ, банк болон хувийн хэвшлийнхний уялдаа холбоо хэр байна гэдэг өнцгөөс мэдээлэл өгөөч.

-Банкны салбарын бизнес эрхлэгчдийг дэмжсэн үйлчил-гээнүүд улам бүр сайжирсаар л байна. 12 жилийн өмнө бизнес эрхлэгч нар банкуудын араас гуйж явдаг байсан бол одоо банкууд маань бизнес эрхлэгчдийнхээ араас нь очиж үйлчилгээгээ санал болгодог болсон. Энэ бол банкны салбарт явж буй эрүүл өрсөлдөөний нэг үр дүн. Хөгжилтэй орнуудад нэвтэрсэн бүхий л шинэ үйлчилгээнүүд Монголын банкуудад нэвтэрсэн байна. Энэ бол банкны салбарын хөгжил болон бизнесийн байгууллагуудад бий болж буй давуу тал.

Хүндрэлтэй тал бас байна. Яах аргагүй энэ бол өндөр зээлийн хүү. Зээлийн хүү өндөр байх нь бизнес эрхлэгчдэд ч эрсдэлтэй, банкуудад ч эрсдэлтэй. Банкууд зээлийн хүүгээ буулгах талаар ярьсаар ирсэн боловч бие дааж шийдвэр гаргах боломжгүй, хүч хүрэхгүй тал их байгаа. Монголын эдийн засгийн системийн гажиг гэж би үүнийг хараад байна.

-Зээлийн хүүг буулгахад юу саад болоод байгаа вэ?

-Зээлийн хүү гэдэг эдийн засаг гэсэн том системийн нэгээхэн хэсэг. Тиймээс маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гэхдээ дарааллаар нь, логикоор нь хөөгөөд харвал асуу дал маш тодорхой байгаа, засах ч бо ломж байна. Асуудлыг эхнээс нь хөөж, шалтгааныг илрүүлье л дээ.

Нэгт, Монголд хадгаламжийн хүү маш өндөр байна. Хүмүүс гаднын орнуудад зээлийн хүү нэг оронтой тоо руу орсон байна, Монголд 20 орчим хувьтай байна гэдэг. Гаднын орнуудад хадгаламжийн хүү нэг хувьтай байхад Монголд 15-16 хувьтай байна. Энэ дээрээс л хамаг асуудлыг харж болох байх. 15 дахин өндөр өртөгтэй хадгаламж, эргээгээд зээл болж гарахдаа хэр өндөр хувьтай байх нь тодорхой биз дээ. Тэгвэл дахиад цааш нь

шалтгааныг илрүүлье. Хадгаламж нь цөөн хэдэн хүн дээр төвлөрсөн байна. Дээр нь олон банкууд энэ хадгаламжийг өөр дээрээ татаж авахаар өрсөл дөж байна. Өөрөөр хэлбэл хязгаарлагдмал нөөцийн төлөөх өрсөлдөөн их байна гэхээр энэ дээр хадгаламж эзэмшигчдийн үнэ хаялцах хүч маш их болоод ирж байна гэсэн үг. Үүнийг зах зээлийн хуулиар нь үлдээнэ гэвэл хүү өндрөөрөө тогтсоор, бизнес эрхлэгчдэд ирэх хүүгийн дарамт өндөр хэвээр байхаар байгаа юм. Төрийн зүгээс хадгаламжийн дээд хүү буюу тааз хүү тогтож замаар үүнийг дэг журманд оруулж болох юм. Гэхдээ төр үүнийг хийхийн тулд бодлогын хүүг мөн үүнтэйгээ зохицуулах шаардлага гарна.

Хадгаламжийн өндөр хүүг засах оношилгоо маань ингээд дараагийн шатандаа орж байна гэсэн үг. Хадгаламжийн хүүг бууруулахын тулд Монголд буй хэт өндрөөр тогтсон бодлогын хүүг бууруулах хэрэгтэй байна. Бодлогын хүү гэдэг төв банкнаас тогтоодог, мөнгөний бодлогыг удирдах нэг хэрэгсэл. Бусад орнуудын жишгээр харахад эдийн засаг сайжрахын тулд бодлогын хүү нь инфляцийн түвшнээс доогуур түвшинд байдаг. Энэ хүү доогуур түвшинд байснаар эдийн засаг дахь идэвхгүй мөнгө буюу бонд, хадгаламжийн хүү бага түвшинд байна. Эдийн засаг дахь идэвхгүй мөнгийг бага хүүтэй болгосноор зээлийн хүү буурах нөхцөл бүрдэж, үүгээрээ дамжуулан бизнесийн байгууллагууд сэргэх боломжтой. Гэхдээ дахиад нэг асуудал энд гарч ирнэ. Бодлогын хүүг буулгавал богино хугацаанд валютын ханш өсөх магадлалтай. Өнгөрсөн онд төв банк бодлогын хүүг өсгөсөн шалтгаан чинь ерөөсөө л валютын ханшийн хэт өсөлтийг тогтоох зорилготой байсан. Тэгэхээр бодлогын хүү нь цаашлаад валюттай хамаа ралтай болоод оношилгоо маань цаашлах болж байна.

Монгол төгрөгийн ханш су-ларсаар байгаа. Суларч буй төгрөгөө аврах хэрэгсэл маань гэхдээ бодлогын хүүг өсгөх мөн үү гэвэл бас биш ээ. Зөвхөн түр хугацаанд амь аргацаах хэлбэр буюу богино хугацаанд түр зуур л энэ аргыг хэрэглэхэд тохиромжтой. Бодлогын хүүгээ урт хугацаанд өндрөөр авч явбал энэ нь эсрэгээрээ эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Хадгаламж, зээлийн хүү өснө. Ингэснээр бизнес хумигдана, ажилгүйдэл өснө. Эргээд ажилгүй хэрэглэгчидтэй болчихвол бизнес дахиад хумигдана. Тиймээс валютын ханшаа барих гэж бодлогын хүүг өндрөөр тогтоогоод байж болохгүй гэсэн үг. Харин төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, чангаруулахын тулд валютын хэрэглээг хумих, төлбөр тооцооны дийлэнхийг төгрөгөөр хийхийг идэвхжүүлэх, дотоо дын үйлдвэрлэлийг дэмжих, экспортын орлогыг нэмэгдүүлэх юм. Тэгэхээр түрүүний миний яриад байгаа дотоодын бизнесүүдээ дэмжие гэдэг дээр л эргээд бууж байгаа юм.

-Банкууд дангаараа шийдэх боломж гүй гэж ойлгогдохоор байна.

-Эдийн засгийн системийн алдаа гэж би түрүүн хэлсэн. Энэ алдааг төр, төв банк, арилжааны

банкууд, бизнесийнхэн болон хэрэглэгчид нийлж байж засахгүй бол аль нэг нь дангаараа засах боломжгүй. Алдаатай баригдсан байшингийн шавыг яаж засах вэ гэдэг шиг юм болоод байна л даа. Гэхдээ үүнийг одооноос засах л хэрэгтэй. Төв банк бодлогын хүүгээ бууруулаад, валютын болон төгрөгийн хадгаламжийн тааз хүүг инфляцийн түвшнээс багаар тогтоох хэрэгтэй. Хадгаламжийн хүү буурснаар бизнесийг дэмжих болон хэрэглээг дэмжих зээлийн хүү буурч, эдийн засгийг сэргээх боломжтой. Гэх дээ үүний хажуугаар валютын ханшийн өсөлтөөс сэргийлэхийн тулд валютын хэрэглээг бууруу лах, валютын нөөцөө нэмэгдүү лэх арга хэмжээнүүдийг авах хэрэг-тэй. Жишээ нь валютаар орлого олдоггүй бизнес валютын зээл авбал тэдэнд хүндээр тусна. Тиймээс орлогын эх үүсвэрээс нь хамааран аль валютаар зээл олгох вэ гэдгээ ч банкууд харилцагчиддаа зөвлөж зөв шийдэл гаргахад нь туслах хэрэгтэй. Хэрэглэгчид харин дотоодын төгрөгөө дэмжих, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих сонголтуудаа ухаалгаар хийх хэрэгтэй гээд нийлсэн цогц арга хэмжээнүүд авагдсанаар манай эдийн засаг сэргэх, зөв голдрилдоо орох боломжтой.

-Нэлээд төвөгтэй процесс бай на гэж ойлголоо. Яриагаа шил жүүлье. Капитрон банкийг та 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай гэж та хэллээ. До-тоо дын бизнес эрхлэгчдийг дэмжих талаар Капитрон банк хэрхэн ажиллаж байна?

-Капитрон банк нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттайн дээр Монголын ууган банкуудын нэг. 400 орчим ажилтантай, 40 гаруй салбар нэгжтэй, нийслэл Улаанбаатараас гадна Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Баян-Өлгий гээд таван аймагт үйл ажиллагаагаа 16 дахь жилдээ эрхэлж байна. Капитрон банкны хувьд жижиг, дунд бизнес эрх-лэгчид, байгууллагууд болон тэд гээр байгууллагын ажилч дад чиг лэсэн бүтээгдэхүүнүү дээ рээ ял-гарч ажилладаг. Нийт зээл олголтын талаас илүү хувь нь үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжсэн зээл байдаг гэдгээс хэр зэрэг бизнес эрхлэгчдээ дэмждэг банк вэ гэдэг нь харагдах байх. Өнгөрсөн онд бид 125 хувийн өсөлт хийж, Монгол Улсын хам гийн хурдацтай өсч буй найдвартай банкаар шалгарсан. Энэ өсөлт маань өөрөө бизнес эрхлэгчид болон иргэдэд чиглэ сэн үйлчилгээний цар хүрээ нэмэгд сэнтэй холбоотой өсөлт байсан.

Капитрон банкны онцлог юу вэ? Харилцагчид энэ олон банкуудаас Капитрон банкийг сонгох шалтгаан нь юу вэ?

Капитрон банкны онцлогийн хувьд олон зүйлс байна л даа. Энгийн жишээнүүдээс дурдая гэвэл, харилцагчдын цагийг хэм-нэсэн, дараалалгүйгээр түргэн шуурхай үйлчилдгээрээ бусад банкуудаас ялгардаг. Бизнес эрхлэгчид маань Капитрон банкин дээр ирээд зээл авахад төвөггүй, хурдтай шийдэж байна гэж нилээн сэтгэл хангалуун байдаг. Харилцагчийн тав тухтай орчин, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр манай банкны хамт олон зорьж ажилласаар байна. Зарим банкны харилцагчид зээл авахад төвөгтэй байна гэж ярьдаг. Тэгвэл манай банкинд 30 секундын дотор шийдвэрлэгдээд данс руу нь мөнгө нь шилжиж ордог зээлийн бүтээгдэхүүн ч байна.

Мөн байгууллагууд, сонирх лын бүлгүүд болон иргэд өөрсдийн логотой, дахин давтагдашгүй фото картыг захиалан бусдаас ялгарах гэх мэт олон үйлчилгээг маань дуртай хэрэглэж байна. Монголд анхны интернэт бан кийг нэвтрүүлж байсан гэдэг утгаараа бид интернэт банк болон мобайл банкны хөг-жүү лэлтүүд дээрээ сүүлийн хуга цаанд нэлээд ажиллаж, до тоо дын цахим бүтээгдэхүүн хөгжүүлэгч компаниудтай хамтарч ажилласнаар хэрэглээ талаасаа хамгийн сайн шийдэл бүхий интернэт банк болон мобайл банкны үйлчилгээг удахгүй бид харилцагчиддаа хүргэх гэж байна.

Э.Учрал

Сурталчилгаа

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.10.02, ДАВАА ~ №187 (733)

М.БАТТУЛГА: ХҮН БҮРИЙН ХУДАЛДАН АВАЛТ МОНГОЛЫНХОО БИЗНЕСИЙГ ДЭМЖИЖ,МОНГОЛ ГЭР БҮЛДЭЭ ҮЛДСЭНЭЭР ХӨГЖИЛ БИЙ БОЛНО

Хэт өндөр тогтсон

бодлогын хүүг бууруулах хэрэгтэй

Бизнесээ үр ашигтай ажил-

луулах моделио үргэлж хөгжүүлэх

нь чухал

Та хэрэг-лэгчиддээ үнэ цэнийг бий болгож байж таны ажиллаж буй байгууллага хэрэглэгчээр хүрээлүүлнэ.

Page 7: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

Лавлах

2017.10.02, ДАВАА ~ №187 (733) 7ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

УДЭТИталийн алдарт зохиолч, Нобелийн шагналт Дарио Фогийн "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжиг өнөөдөр театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болно. 18-аас дээш насныханд зориулсан тус жүжгийн үргэлжлэх хугацаа 120 минут. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-25 мянган төгрөг.

Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн "Жаргаагүй нар" түүхэн жүжгийг энэ сарын 6-нд дахин тоглоно.

“ИХ МОНГОЛ” АРТ ГАЛЕРЕЙ

Монголын орчин үеийн урлагийн төлөөлөгчдийн нэг, экспрессионист зураач Я.Булганы уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 16-нд нээлтээ хийнэ.

УДБЭТЖ.Вердийн алдарт бүтээл, найруулагч А.П.Чепурнойн найруулсан “Аида” дуурь энэ сарын 7,8-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдоно. Тасалбарын үнэ 10-30 мянган төгрөг байна.

"CORPORATE" ЗОЧИД БУУДАЛ

"UB Comedy" клубийн дараагийн "BIG SHOW" энэ сарын 20-ны орой “Corporate” зочид буудлын концертийн их танхимд тоглогдох гэж байна Энэхүү тоглолтоор клубийн уран бүтээлчид шилдгийн шилдэг үзүүлбэрүүдээ та бүхний өмнө толилуулах болно. Уг шоунд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд тасалбарын үнэ 20-30 мянган төгрөг.

Билгийн тооллын 12Намрын дунд шарагчин тахиа сарын зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр.Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.Наран ургах, шингэх: 07.04-18.38Барилдлага: РашаанШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Мод

Аргын тооллын аравдугаар сарын 2, Сумъяа гараг. Билгийн тооллын 12. Тооно одтой, хар нохой өдөр.

Өдрийн наран 07.04 цагт мандан, 18.38 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

(Өмнөх дугаарын хариу)

751842936

127496385

496173258

835721469

283659714

964538172

312965847

548217693

679384521

98

3

6

52

29

4

8

4

12

7

57

1

9

4

56

72

7

95

ЗГМ: СҮДОКҮ

08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

07.00 “Өглөө” хөтөлбөр

11.00 “Монголын мэдээ” мэдээллийн хөтөлбөр /шууд/

14.00 MNB 50: “Ай Нанаа” дуулалт жүжиг

18.00 MNB олон ангит кино: “Амьдрал чиний төлөө” 48 дугаар анги

20.00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр

22.45 “Говь хянганд тулалдсан нь” УСК 1 дүгээр анги

08.00 “Bloomberg Daybreak Asia”

11.30 “Ажил хэрэгч өглөө” хөтөлбөр

14.00 Америк хэрхэн ажилладаг вэ

17.00 “Bloomberg Surveillance”

20.00 “Хариуцлага ба үнэ цэнэ” нэвтрүүлэг

22.00 “Чарли Роуз”-ын ярилцлага

08.00 "Монголчууд XX зууны эхэнд" нэвтрүүлэг

12.00 "Төрөлхийн од бүсгүй" ОАК 5 дугаар анги

14.00 Үүнийг хэрхэн хийдэг вэ? /Нислэг/

18.00 "Бяцхан оцон шувуу Пороро" хүүхэлдэйн кино 3.3-8 дугаар анги

20.00 "Дэлхийн атлас" танин мэдэхүйн нэвтрүүлэг

22.00 "Төрөлхийн од бүсгүй" ОАК 6 дугаар анги

11.40 "Нугасны муухай дэгдээхэй" хүүхэлдэйн кино 78 дугаар анги

14.30 "Япон технологийн гайхамшиг" баримтат кино 7, 8 дугаар хэсэг

18.00 "Орчин үеийн гэр бүл" ОАК /season-5/ 20 дугаар хэсэг

20.00 “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөр

22.30 "Тэрслүү хөвгүүд" ОАК /season-7/ 5 дугаар анги

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ06.30 “Өнөө өглөө”

ТВ ХӨТӨЛБӨР

ЗУРХАЙ

ҮЗВЭР

ЦАГ АГААР

УЛААНБААТАР

УВС 10o

-3o

ХОВД 10o

-4o

ЗАВХАН 7o

-7o

БАЯНХОНГОР 7o

-6o

ГОВЬ-АЛТАЙ 5o

-9o

ӨВӨРХАНГАЙ 7o

-6o

АРХАНГАЙ 6o -7o

ХӨВСГӨЛ 7o

-7o

БУЛГАН 6o

-8o

ТӨВ 4o

-7o

ДУНДГОВЬ 9o -5o

ӨМНӨГОВЬ12o

-2o

ГОВЬ-СҮМБЭР 9o

-4o

ДОРНОГОВЬ 13o

-1o

СҮХБААТАР 9o

-4o

ХЭНТИЙ 10o

-8o

СЭЛЭНГЭ 8o

-5o

ОРХОН 5o

-6o

ДАРХАН-УУЛ 7o

-5o

ДОРНОД 7o

-4o

БАЯН-ӨЛГИЙ 7o

-5o

ОНЦЛОХ ҮЗВЭР

Найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг УДЭТ-ын тайзнаа дахин тоглогдох гэж байна. 120 минут үргэлжлэх уг жүжиг энэ сарын 13-15-ны өдрүүдэд болох юм. Энэхүү жүжгийг Модун Шанью Хүннү гүрнийг байгуулсны 2220 жилийн ойд зориулан бичиж байв. Модун эцэг Түмэн Шаньюг хороон төрийн эргэлт хийж, газар шороо гэдэг ямар их үнэ цэнэтэй нандин зүйл болохыг хүн бүрийн зүрх сэтгэлд тунхаглана. Жүжгийн өрнөл явцад тэрбээр улс гүрнээ бататган нэгэн жолоонд оруулсан удирдагч хүний хувьд “Тэнгэрийн хүү” болтлоо алдаршсан ч хувь хүний амьдрал нь эмгэнэлт байдлаар төгсдөг. Жүжгийн тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 10-25 мянган төгрөг байна.

“Тэнгэрийн хүү” эргэж ирнэ

Б.МөнхЗГМ

Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн авто замын боомтууд энэ сарын 1-4-нийг хүртэл дөрөв хоног амарна. Учир нь эдгээр өдрүүдэд урд хөрш “Намрын баяр” тэмдэглэх юм байна.

Харин нисэх онгоц болон олон улсын галт тэрэг хуваарийн дагуу ажиллана.

Лхагва гараг хүртэл хил хаалттай

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

Чихээ цэвэрлэх нь аюултай

Чихийг гүн ухаж цэвэрлэх буруу хэмээн эмч нар зөвлөж байна. Чихний булчирхайнаас хуурай ба нойтон хулхи ялгардаг. Энэ нь сонсголын суваг болон чихний хэнгэрэгийг тоос, бохир зэргээс хамгаалж цэвэр байлгах үүрэгтэй юм. Түүнчлэн хулхи нь бактерийн эсрэг үйчилгээ үзүүлдэг ба чихний дотор хэсгийг чийглэдэг. Тэгэхээр чих таны тусламжгүйгээр өөрийгөө цэвэрлэх бүтэцтэй. Бид чихээ ухаж цэвэрлэхдээ жамаараа гадагшилж байгаа хулхийг бүр цааш нь өөрөө гарч ирэхээргүй болтол нь түлхэж орхидог байна. Улмаар чихний гүнд үлдсэн хулхинд элдэв бактери, вирус, мөөгөнцөр үржиж, халдвар үүсэх үндэс болдог аж. Цаашлаад хэнгэрэг цоорч, сонсгол муудах аюултай юм байна.

ХӨТӨЧ

X.5 14o

2o 10 м/с

7 м/с

Бага зэргийн хур тунадастай

X.2 6o

-5o

X.3 11o

-6o

X.4 16o

-1o 7 м/с

5 м/с

8 м/с

6 м/с

8 м/с

7 м/с

Үүлшинэ Багавтар үүлтэй Багавтар үүлтэй

X.6 9o

-1o 6 м/с

5 м/с

Үүлшинэ

Өмнөх дугаарын хариу / 10.29

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

БОСООГООР:1. Үрэлтээс үүссэн үйрмэг

3. Түүхэнд алдаршсан "Марзан"

хэмээх зураач4. Чингис хааны одонт дуурийн

од7. Шведэд суугаа Монгол Улсын Элчин сайд8. Өвөрмонголын аймаг10. Энэтхэг улсын Ерөнхий сайд асан эмэгтэй11. Дугуйт тэшүүр

ХӨНДЛӨНГӨӨР:1. Ижий гэсэн хуучин монгол үг 2. Олон янзын өнгөтэй чулуулаг эрдэс5. Үнүзэл хандлагаараа буруудан хорлогдсон

С ЭХНИЛУ

Х Ч

Р

Г

Э

ЙАРА

НА

Я

НИ

Л

АИГД

А

РА

ЭНИШ

Л ИНАД

Н А

Р

АМХН

ИРАДАА

СУ

РИА

АХИ

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

Бээжин-УБ 01.40 04.10УБ-Хонконг 06.25 10.55УБ-Ханбумбат 07.20 08.30 УБ-Сөүл 08.45 12.50Ханбумбат-УБ 09.20 10.25Хонконг-УБ 12.05 16.50Сөүл-УБ 14.20 16.50УБ-Бээжин 17.55 20.10УБ-Ханбумбат 20.00 21.10Бээжин-УБ 21.10 23.40Ханбумбат-УБ 22.00 23.05

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-Москва 13.50 14.28Эрээн-УБ 18.00 11.15УБ-Эрхүү 21.10 02.40Эрхүү-УБ 15.35 06.20УБ-Хөх хот 20.00 20.49Хөх хот-УБ 22.50 11.15УБ-Эрдэнэт 20.30 07.45Эрдэнэт-УБ 19.10 05.48УБ-Сүхбаатар 21.15 05.12Сүхбаатар-УБ 20.55 05.03Сайншанд-УБ 20.25 07.01УБ-Сайншанд 09.15 19.15

Утсан дээрээ юун хөөрхөн

хүүхний зураг тавьсан юм?

Тэгээд танилцуулахгүй

юм уу?

Би өөрөө ч танилцаж амжаагүй байгаан.

Үгүй.

Яагаад?

Айн?

Манай найз бүсгүй

ЗГМ: КОМИКС

Mr. Баагийгийн ПАЯН....

төрийн зүтгэлтэн6. Ардын төрийн наадмын анхны түрүү бөх9. Эвтэй дөрвөн амьтан10. Европ Африкийг

зааглах хоолой12. Нийслэлийн ойролцоох хүүхдийн олон улсын зуслан13. Хоол хүнс14. Зарим улсын мөнгөний нэгж

1 2 34

5

6 7 8

9

10 11

12

13 14

ЗАМ ТЭЭВЭР

Хайлаастыг Баянхошуутай холбоно

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо буюу Хайлааст, Баян хошууг холбосон 2.8 км авто замын ажлын гүйцэтгэл 65 хувь тай явагдаж байна. Уг ажлыг анх 2016 онд НИТХ-ын тэргүү-лэгчдийн тогтоолоор “Рингроуд” компанитай гэрээ байгуулан хийлгэхээр баталсан. Түүнчлэн энэ онд Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр “Билэгт зам” компанийн гүй цэтгэж буй уг дүүргийн 12, 16 дугаар хороог холбосон 0.8 км авто замын ажлын явц 80 хувьтай байна.

М.ЗулЗГМ

Намрын дунд сар айлчлан ирлээ. Энэ сард ихэнх нутгаар цас орж, байгаль дэлхий цагаан “хөнжлөө” нөмрөхийг цаг уурын шинжээчид хэлж байна. Тухайлбал, баруун аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Харин зүүн болон говийн ихэнх нутгаар өдөртөө 5-15, шөнөдөө есөн градус хүртэл хүйтэрч хонох аж. Мөн зарим газраар салхи 16-19 метр секунд хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа. Ерөнхийдөө нутгийн ихэнх хэсгээр цаг агаар олон жилийн дунджийн орчимд байх нь.

Ихэнх нутгаар цас орно

ЦАГ АГААР

Page 8: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.10.02, ДАВАА ~ №187 (733)

Байршил

Холбоо барих

9908 9950 9907 68809906 1667

Монголиан Пропертис компанийн Престиж оффис

Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан гэр“ арт галерей

www.olympic-residence.com

/theolympicresidence

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж, Олимпик Резиденс

Престиж ОффисМонголиан Пропертис компанийн 5 дахь оффис @ Олимпик Резиденс

худалдаа үйлчилгээ, орон сууц хосолсон Олимпик Резиденс цогцолборт нээгдлээ.

9908 9950, 9907 6880, 9906 1667Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж, Олимпик Резиденс

www.olympic-residence.com

/theolympicresidence

Page 9: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

Ираны цөмийн тохиролцоог аврахыг уриаллаа

Хойд Солонгосын компаниудыг хаана

Тохиролцоо сүйрэх аваас Иран улс өөрт нь тогтоосон хязгаар-лалтад цаашид захирагдахгүй гэдгийг Зариф тайлбарлав. >10

Гадаад худалдааных нь 80-90 хувийг Хятад бүр дүүлдэг тул уг шийд-вэр Пхеньяны эдийн засгийн гол судсыг тасалж болзошгүй. >10

Милена ЛаццацераХоёр жилийн өмнө Нидер-

ландын зураач, технологич Дан Розегарде Роттердам дахь урлангийнхаа гадаа до лоон метр өндөр Smog Free Tower хэ мээх агаар цэвэрлэх аварга тө-хөөрөмж босгожээ. Патенттай ионы технологид суурилсан утаа цэвэрлэх цамхаг БНХАУ-ын Зас-гийн газрын анхаарлыг татаж, Бээжин дэх Дүрслэх урлагийн 798-р бүсэд нэгийг босгуулах захиалга 2016 оны есдүгээр сард өгсөн юм. Бээжинд босгосон Розегардын цамхагт хятадууд Цэвэр агаарын сүм хэмээх нэр хайрлав. Албан ёсоор хэмжилт хийж үзэхэд сүм цагт 30 мянган шоо метр агаар цэвэрлэж, цамхгаас 10 метрийн радиустай орчны агаарыг 55 хувиар цэвэршүүлж байна.

Нүүрсний нарийн ширхэгт тоосонцор, нүүрсний бус гаралтай бохирдлын хольц болох хөө тортог дүүрэн уут барьсан ноён Розегарде “Ван Гог нүүрстэй байсан. Над утаа байна. Үүгээр юу хийе дээ?” гэсэн асуулт тавьжээ. Тэрбээр хөө тортгийг өндөр даралтаар шахаж нягтруулах аргаар нүүрстөрөгчийн өөр нэг хэлбэр болох очир алмаас үүсгэхээр шийдэв.

Smog Free Diamond хэмээх ийм алмаас шоо хэлбэртэй, дотроо хотын агаар дахь нүүрстөрөгчийн бус агуулгатай бохирдлыг мөн адил шахаж нягтруулсан бас нэг жижиг шоотой. Өнгө нь Бээжин, Роттердам гэсэн хоёр төрөл.

Уг алмаасыг бөгжний шигтгээ болгож болно. Шинээр гэр бүл болсон хос хуримын бөгжөөр ийм үнэт эдлэл сонгодог боллоо. Бас цагаан цамцны ханцуйн чагтан товчинд ч шигтгэж болов. Жишээ нь Уэльсийн ханхүүд яг ийм чагтан товч бэлэглэсэн.

Хаягдлыг үнэт эрдэнэ болгож чадсанаараа ноён Розегарде хүрээлэн буй орчинд ээлтэй амьдрах мянганы хэрэглэгч

нарын чиг хандлагыг манлайлагч болов. Интернет судалгааны Niel-sen компаниас 2015 онд явуулсан судалгаагаар, millenials буюу мянганы иргэдийн бараг 75 хувь нь байгаль, нийгэм, эдийн засгийн талаасаа хор хөнөөл бага бараа бүтээгдэхүүнд илүү үнэ төлөхөд бэлэн байгаа нь илэрсэн юм. Мөн Хятадын цахим худалдааны аварга Alibaba-гийн судалгаа хариуцсан салбар AliResearch-ийн тооцоогоор тус компанийн нийт хэрэглэгчийн 16 хувь буюу 66 сая хүн 2015 онд тав буюу түүнээс дээш тооны “ногоон” бүтээгдэхүүн худалдан авчээ. Энэ нь 2011 оны үзүүлэлтээс дөрвөн саяар их байна.

Sustainable products буюу түүхий эд материал гарган авахаас хаягдал болгох хүртэлх үйлдвэрлэлийн бүх мөчлөг нь хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй, байгаль, нийгэм, эдийн засгийн хувьд өгөөжтэй бүтээгдэхүүнд өнөөгийн хэрэг лэгч илүү үнэ төлөхөд бэлэн байгаа юм. Дан Розегардын Smog Free Diamond-ийн хэрэглэгч болсон алдартнууд ч уг асуудалд сонор сэргэг. Жишээ нь жүжигчин Эмма Уотсон хүрээлэн буй орчинд ээлтэй хувцас хэрэгсэл, үнэт эдлэлийг улаан хивсний ёслолд оролцохдоо түлхүү хэрэглэдэг.

Экологийн боловсрол тансаг бүтээгдэхүүн хэрэглэгчдийн ухамсарт нэвтэрч, өртөг зардалтай нь холбоотой асуудлыг анхаардаг болов. “Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний хэрэглээ шинэ залуу үеийнхний хувьд тренд биш, амьдралын хэв маяг” хэмээн үнэт эдлэлийн Swooney.com онлайн худалдааны компанийг үндэслэгч Жан З.По тайлбарлаж байна. Түүний компани ч байгаль, хүнд ээлтэй үнэт эдлэл борлуулдаг. “Cinderlite” хэмээн синтетик үнэт чулуу нь судалт гартаамтай адил гүн судал бүхий өнгөлөг эд. Органик бус гаралтай хог

хаягдлыг өндөр хэмийн плазмаар бамбардах аргаар гаргаж авдаг энэ чулуу нь Монреальд байрладаг Cinderella Garbage компанийн үйлдвэрлэдэг минималист хэв загвар бүхий үнэт эдлэлийн охь манлай. Өнгө нь гүн ногооноос саарал хүртэлх олон янз уг чулууг ихэвчлэн алт, мөнгөн хүрээнд шигтгэсэн байгалийн гартаамтай зэрэгцүүлдэг.

Сингапурт байрладаг Amado Gudek компанийг үндэслэгч Элен Тан байгаль орчинд ээлтэй дизайнд төвлөрч ажилладаг тул үнэ цэнэтэй түүхий эд материал аль болох хэрэглэхгүйг хичээдэг. Тэрбээр хуванцрыг санагдуулам өтгөн, газрын тосны бус гаралтай биорезин ашиглаж байна. Ийм резинийг модноос целлюлоз болон биотүлш гаргаж авахад үлддэг хаягдлаас гаргаж авдаг. Тэрбээр 3D хэвлэмэл зэвэрдэггүй ганг биорезинтэй нэгтгэх юм уу, эсвэл бэхэлгээ болгон ашиглаж хурц тод өнгө бүхий геометрийн олон янз хэмжээстэй гоёл урладаг.

Хүмүүс экологийн бо ловс-ролтой болох хэрээр тансаг хэрэглээний бараа бүтээг-дэхүүнээс хүрээлэн буй орчинд учруулж буй үнэ өртөг түгшүүр төрүүлэх нь ихэслээ. Анголд очир алмаасын уурхайд ашиглахаар салаалсан гол, Мадагаскарын ширэнгэн ойн сүйрлийн шалтгаан болж буй биндэрьяа олборлох хийрхлийг аваад үзэхэд л үнэт металл, эрдэнийн чулууг хариуцлагагүй олборлож буйн илрэл газар сайгүй.

Ёс зүйн хувьд “цэвэр” гарал-тай дээд зэрэглэлийн үнэт эдлэл борлуулах бизнесийн салхийг хагалагч нь Brilliant Earth компани. Тус компани лабо-раторийн нөхцөлд ургуулсан очир алмаас, дахин боловсруу-лах замаар тунгаасан алтаар бүтээг дэхүүнийхээ дийлэнхийг үйлдвэрлэдэг. Борлуулж буй бүтээгдэхүүнд нь байгалийн гаралтай очир алмаас, төрөл

бүрийн үнэт чулууны “бараан” гарал үүслийг тайлбарласан тайлбар дагалддаг.

Brilliant Earth атомын үеэр хэмжигдэх зузаантай давхарга үүсгэдэг тусгай технологи ашиглан хиймэл очир алмаас бүтээж байгаа юм. Тус компани вэбсайт болон Vrai & Oro хэмээх брэнд сүлжээгээрээ дамжуулан хиймэл очир алмаасыг задгай хэлбэрээр борлуулж байгаа нь жижиглэн худалдааны салбарыг доргиолоо.

Чулуужмал, олборлодог бүх зүйлс үнэт чулууны нэгэн адил ховор, эх дэлхийтэйгээ холбоотой эд. “Ийм учраас байгаль орчинд хор хөнөөлгүй олборлож, боловсруулж чаддаг болох тэр цаг хүртэл ухаж ашиглах хэрэг байхгүй” хэмээн хиймэл очир алмаас, дахин ашигласан алтаар бүтээсэн үнэт эдлэлдээ чулуужмалын дүрс үүсгэсэн Моник Пен тайлбарлав.

Алт боловсруулах ажилла-гаанд цианит зэрэг хорт бодис ашиглаж буй явдлыг Earth-works зэрэг байгаль хамгаалах байгууллагууд эсэргүүцэх болсны ачаар үнэт эдлэлийн компаниуд ханган нийлүүлэх сүлжээ, ажил хэргийн түншлэлдээ хөндлөнгийн хяналт нэвтрүүлж эхэллээ. Олборлолт, үйлдвэрлэлд ёс зүйн болон хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотой хариуцлага хүлээлгэдэг “Үүрэг хариуцлагатай үнэт эдлэлийн зөвлөл” (RJC - Responsible Jew-ellery Council) хэмээх байгууллага 2005 онд уул уурхайн 14 группийг хамран үүссэн. Эдүгээ тус бай-гуул лагын гишүүдийн тоо мянга даваад байна.

Гэхдээ л RJC-ийн гэрчилгээ эзэмших нь хэрэглэгчдийн эрүүл мэнд, ундны усных нь аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй байгааг Earthworks-ийн захирал Пайал Сампат анхааруулсан юм.

Тэрбээр хөө тортгийг өндөр даралтаар шахаж нягтруулах аргаар нүүрстөрөг-чийн өөр нэг хэлбэр болох очир алмаас үүсгэхээр шийджээ.

Утааг эрдэнэ болгох нь

Робин ХардингЯпоны гол сөрөг нам “бут

үсэрсэн” нь Токио хотын захирагч Юрико Койкэгийн хүчирхэгжил нийт улс орны бодлогод хохирол учруулж буйн илрэл боллоо.

Япон орныг 2009-2012 оны хугацаанд захирч байсан Ард-чилсан нам аравдугаар сарын 22-нд болох бүх нийтийн сонгуульд хэнийг ч нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлав. Парламент дахь тус намын гишүүд хатагтай Койкэгийн Итгэл найдварын намаас нэр дэвшигч дотроос өөрийн хүнээ сонгож дэмжихээр шийджээ.

“Бид өнгөн байдлаас илүү мөн чанарт түшиглэсэн сонголт хийнэ” хэмээн Ардчилсан намыг тэргүүлээд гуравхан долоо хонож буй Сэйжи Маэхара мэдэгдэв. Япон орны төвч зүүний хүчний итгэл найдварыг сүүлийн 20 жилийн турш тээж явсан улс төрийн нам де факто сүйрснийг ноён Маэхарагийн мэдэгдэл харууллаа.

Уг үйл явдал нь Японы улс төрийн дүр зургийг өөрчилж, Ерөнхий сайд Шинзо Абэгийн байр сууринд ноцтой занал учруулав. Хатагтай Койкэгийн нам ганц цохилтоор эрх баригч Либерал ардчилсан намыг гартаа оруулж, либерал ардчилсан хүчний эсрэг санал хуваагдах явдлаас сэргийлж чадлаа.

Нөгөө талаар тус улсын зүүн төвч гол намын үлдэгдэл түүх, үндсэн хуулийн талаарх байр суурь нь ноён Абэгийнхтай бараг адил хатагтай Койкэг дэмжихээр шийдсэн нь Японы улс төрийн тогтолцоонд хохирол болов.

Ноён Абэ шинэ намыг шүүм-жилж байгаа. “Бүр 1990-ээд онд шинэ намын давал гаа үүссэн. Дараа нь 2009 онд Ардчилсан намын давалгаа нөмөрсөн. Та бидэнд юу өгөв? Будлиан, эдийн засгийн сулрал” хэмээн Ерөнхий сайд мэдэгдлээ.

Ерөнхий сайд сонгуулийг эрт явуулахаар шийдсэнтэй уялдан өнгөрсөн долоо хоног

нүргээнтэй болж өнгөрсөн. Нэр хүнд бэхэжсэн хатагтай Койкэ шинээр байгуулсан нам нь сонгуульд өрсөлдөх талаар гэнэтхэн зарлав. Японы мэдээллийн хэрэгсэл ч сонгуулийг Ерөнхий сайд, ха-таг тай Койкэ хоёрын хооронд өрнөх талаар бичиж гарлаа.

Mainichi сониноос явуулсан судалгааг үзвэл шинээр байгуу-лагдсан Итгэл найдварын нам сонгогчдын 18, эрх баригч Либе-рал ардчилсан нам 29 хувийн дэмжлэг хүлээх төлөвтэй. Харин Ардчилсан нам ердөө найман хувьтай байгаа юм.

Парламентад сонгогдох то хиол долд захирагчийн алба-наасаа огцрох уу гэсэн асуултад хатагтай Койкэ “Өөрч лөлт гарахгүй. Хотын захиргаанд чадлын хэрээр ажиллана” гэсэн хариулт өглөө.

Хатагтай Койкэ тэргүүн манлайд тодрохгүй хэмээн амласан явдлыг Ардчилсан нам хэрхэн хүлээж авах талаар шинжээч нар таамаг дэвшүүлж байна. Итгэл найдварын нам сонгуульд ялалт байгуулах тохиолдолд хэнийг Ерөнхий сайдад томилох нь маргаантай.

Хатагтай Койкэ “хэвлэ-лийнх нийг шуугиулсан үйлдэл гар га лаа” хэмээн хуучин Ерөн хий сайд Жүничиро Кой зү ми гийн хүү, Либерал ард чил сан намаас парламентад

сон гогд сон Шинжиро Койзүми тайлбарлав. “Хатагтай Койкэ л өрсөлдөөсэй гэх байна. Тэгэхгүй бол сонгууль хэцүүднэ. Бидэнд хатагтай Койкэтэй өрсөлдөхөөс эмээх учир байхгүй” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.

Японы парламентын доод танхим өнгөрсөн пүрэв гарагт татан буугдсан. Хатагтай Кой кэгийн тугийн дор сон-гуульд өрсөлдөх хүсэлгүй Ард чилсан намын гишүүд бие дааж өрсөлдөнө. Зүүн төвч хүчнийхний хувьд өөр бас нэг сонголт байгаа нь Японы коммунист нам.

Крис ЖайлсТэргүүлэх эдийн засагтай

“Их-7”-гийн орнуудын манлайд явсан Их Британи Brexit-ийн санал хураалтаас хойших нэг жи лийн хугацаанд сүүлийн байр хүрт лээ ухарсныг баасан гарагт нийт лэгдсэн албан ёсны статистик харуулж байна. Уг статистик нь Их Британид эдийн засгийн өсөлт анх тооцоолж байснаас ч удаан байгаагийн нотолгоо болов.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тооцоолсноос сул байгаа гаас шалтгаалан евротой харь цуулсан паундын ханш 0.7 хувиар уналаа. Сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа Лондонд орон сууцны үнэ буурч, хэрэглэгчийн өр өсөв.

Эдийн засгийн үзүүлэлт таа-руу ч арваннэгдүгээр сар гэхэд бодлогын хүү өсөх магадлал өндөр хэвээр байгааг Марк Кар-ни битүү өгүүлсэн юм. “Эдийн засаг одоогийнхоороо үргэлж лэх тохиолдолд богино хугацаандаа бодлогын хүү ямар ч байсан өснө” хэмээн нэгдсэн вант улсын төв банк -Bank of England-ын тэргүүн баасан гарагт тайлбарласан юм.

Баасан гарагт нийтлэгдсэн тайлантай уялдан Их Британийн төв банк арваннэгдүгээр сард хуралдах Мөнгөний бодлогын хорооны (Monetary Policy Com-mittee) хуралдаанаар бодлогын хүүг 0.25-аас 0.5 хүртэл өсгөх магадлал багассан хэмээн зарим

эдийн засагч үзэж байна. “Хүү арваннэгдүгээр сард өснө гэсэн бодол маань хэвээрээ. Гэхдээ тайлан гарахаас өмнөх үеийнхээс суларсан” хэмээн Scotia Bank-ны Алан Кларк өгүүллээ.

Үндэсний статистикийн газ раас (ONS-OfficeforNationalStatistics)гар гасан шинэ статистикаас үзвэл, Brexit-ийн санал хураалтаас өмнө “Их-7” дотроо тэргүүлж бай сан Их Бри танийн эдийн засгийн өсөлт АНУ, Япон, ХБНГУ, Франц, Итали, Канадынхаас дор орлоо.

Үйлчилгээний салбар суларс-наас шалтгаалан энэ оны хоёрдугаар улиралд 1.7 хувь болно хэмээн тооцоолж байсан эдийн засгийн өсөлт 0.2 хувиар бага

буюу 1.5 хувьтай гарсан төдийгүй гуравдугаар улирлын дүн ч сул гарах төлөвтэй.

Энэ оны гуравдугаар улиралд нийслэл Лондонд орон сууцны үнэ жилийн өмнөх үеийнхээс 0.6 хувиар буурсныг Үндэсний орон сууцны нийгэмлэгийн (Nation-wide Building Society) статистик харууллаа. Гэтэл Их Британийн бусад хэсэгт орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 2.2 хувиар өсссөн байна.

Эдийн засгийн үзүүлэлт сул байгаа ч ирэх арваннэгдүгээр сард бод логын хүү өсөх магадлалыг үнэмшилтэй болгож буй өөр нэг шалтгаан бол айл өрхийн эдийн засгийн үзүүлэлт урьдчилсан

тооцооноос сайн гарсан явдал. Айл өрхийн орлогыг олон жил дутуу тооцоолж байсан тул хадгаламжийн хувь хэмжээг сүүлийн 50 жилийн үнэмлэхүй сул үзүүлэлт 1.7 хувиас 3.8 болгон энэ оны эхний улирлаас өөрчлөн тооцсон нь өөдрөг дүн гарахад нөлөөлсөн талаар статистикийн газар тайлбарлав.

Айл өрхийн санхүү сайн гарахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь хэрэглэгчийн өр ихэссэнтэй холбоотой. Он гарснаас хойш тус улсын хэрэглэгчийн зээл ихэссээр наймдугаар сард жилийн өмнөхөөс бараг хоёр оронтой тоогоор хэмжигдэхүйц хэмжээнд буюу 9.8 хувиар өссөн дүнтэй

байна. Засвар орсон бас нэг статистик

бол Их Британийн компаниудын санхүүгийн “эрүүл мэнд” анх тооцоолж байснаас муу бай гаа явдал. Харин бизнесийн хө рөнгө оруулалт жилийн өмнөх үеэс илүү сайжирсан дүнтэй. Тайланд мөн Их Британийн урсгал дансны алдагдал ихсэж буйг анхааруулжээ. Өнөөгийн нэгдсэн вант улсын эдийн засаг хилийн чанадын санхүүд илүү түшиглэх болж, гаднын хөрөнгө оруулалтын өөрчлөлтийг хууч наасаа илүү эмзэг тусгах болсныг засвар орсон шинэ статистик гэрчилж байна.

Британи "Их-7"-гийн өсөлтийн хүснэгтийн адагт орлоо

Японы сөрөг хүчин сонгуулийг орхилоо

BBM©

Page 10: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

Чарльз Кловер, Брайн Харрис

НҮБ-ын тавьсан шинэ хориг-той холбоотойгоор Бээжин Пхеньяны эсрэг арга хэмжээгээ чангатгаж, Хятадын нутаг дэвс-гэр дэх Умард Солонгосын компаниудыг үйл ажиллагаагаа зогсоохыг үүрэгдлээ.

Хятадын Худалдааны сайд пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ “Энэхүү арга хэмжээ Хятадад бизнесийн үйл ажиллагаа явуул даг Умард Солонгосын компаниуд, иргэд болон хилийн чанад дахь хоёр улсын хамтарсан байгууллагуудад хамаарах юм. Эдгээр байгууллага 120 хоногийн дотор үйл ажиллагаагаа зогсоох ёстой” гэв.

Гэхдээ энэхүү мэдэгдэл Умард Солонгос дахь Хятадын компа ниудын үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдээгүй бөгөөд ялангуяа ашгийн бус болон олон нийтэд зориулсан дэд бүтцийн төслүүдэд хамааралгүй болж буй юм. Умардын гадаад худалдааны 80-90 хувийг Хятад улс бүр-дүүлдгийн хувьд уг шийдвэр Пхеньяны эдийн засгийн гол судсыг тасалж болзошгүй.

Өнгөрсөн сард умардууд цөмийн зургаа дахь туршилт буюу хамгийн хүчтэй пуужингаа хөөргөсний дараахан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг шинэ хориг тавьсан билээ. Шинэ хоригийн нэг хэсэг болгож Умард Солонгосоос бөс даавуу авахаа нэг мөсөн зогсоож, газрын тосны экспортоо бууруулна гэдгээ Хятад улс бямба гарагт

мэдэгдлээ. Умард Солонгосын компаниудын үйл ажиллагааг нутаг дэвсгэр дээрээ хориглож байгаа нь ч уг хоригийн хүрээнд хийж буй ажил.

Бээжин дэх Карнеги Цинхуа төвийн Хойд Солонгосын асууд лаарх шинжээч Жао Тонг БНХАУ-ын Гадаад хэр-гийн сайдын мэдэгдлийн ач холбогдлыг онцлоод “НҮБ-ын Аюул гүйн зөвлөлийн шийд-вэр тэй бүрнээ нийцэж байгаа” хэмээв. Тэрбээр “Уг шийдвэр онцгой нөлөөтэй” хэмээгээд Хятадад үйл ажиллагаа явуулдаг Умард Солонгосын хамтын эзэмш лийн болон худалдааны олон компани, ресторан нь Пхеньяны гадаад валютын чухал эх сурвалж бөгөөд гадаад ертөнцтэй холбогдсон бизнес нь байсныг цохон тэмдэглэсэн байна.

Харин Хятадын хувьд Умард-тай хиллэсэн бүс нутгууд дахь бизнес, худалдааны салбар нь хүндрэлтэй нүүр тулна. Энэ бүх хамтын эзэмшлийн, худалдааны компани нь орон нутгийн орлогын гол эх үүсвэр гэдгийг ноён Жао тайлбарлалаа.

Пхеньянд үйл ажиллагаа явуулдаг хамтарсан компанийн хятад эзэн FT-д компанийн эзэмшлийг өөрчлөхөөсөө өмнө 120 өдрийн хугацаанд нөхцөл байдлыг харзнана гэдгээ илэр-хийлээд “хонгилын үзүүрт гэрэл байгаа гэж найдаж байна” гэжээ.

Тус хоёр улсын худалдааны 60 хувь Ялу голын эрэгт оршдог 2.4 сая оршин суугчтай Даньдун

хотоор дамждаг. Сөүлийн их сургуулийн профессор бөгөөд “Умард Солонгосын эдийн засгийг дэлгэх нь” номын зохиолч Ким Бьён Ён “Тун эгзэгтэй цаг үе ирлээ. Уг арга хэмжээний эдийн засгийн нөлөө хожим илэрнэ. Гэхдээ бэлгэ тэмдгийн шинжтэй үр нөлөө гарч эхэллээ” хэмээв. Тэрбээр цааш нь “Хэрэв НҮБ-ын хориг тооцоолсны дагуу явбал Умард Солонгосын экспорт 80-90 хувь багасна. Гэхдээ албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг бүртгэлгүй маш олон компани байгааг анхаарах хэрэгтэй. Хоригийг үр дүнтэй үргэлжлүүлэхэд хүндрэлтэй” гэсэн юм.

Эдгээр арга хэмжээний үр дүнд БНАСАУ болон АНУ-аас зөөлөн байр суурь баримталж байсан БНХАУ-ын хоорондын харилцааг муутгах бөгөөд цаашлаад Хятадын хил дээр хүн төрөлхтний эсрэг аюултай үйл ажиллагаа явуулж болзошгүй. Мөн Пхеньяны дэглэм нуран унавал тогтооход туйлын хүнд эмх замбараагүй байдал бий болно гэх айдас байгаа юм. Харин Умард Солонгос хоригийн талаар баримталж буй Хятадын байр суурийг ком мунист хөршөөсөө урвасан хэмээн үзэж, Бээжинд үл хүн дэтгэл үзүүлж буй юм.

Тий мээс ойрын өдрүүдэд Хята дын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг тэвдүүлэхэд зориул сан цөмийн ээл-жит тур шилтаа хийхээр бэлтгэж байна.

Хойд Солонгосын компаниудыг хаана

Катрина Мэнсон, Деметри Севастопуло

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард цөмийн түүхэн хэлэл цээрийг зогсоочихгүй байх хэ мээн найдаж буй Ираны гадаад хэргийн сайд Европын улсуу дад хандан уг тохиролцоог хамгаа-лахыг уриаллаа. Тохиролцоо сүйрэх аваас Иран улс өөрт нь тогтоосон хязгаар лалтад цаашид захирагдахгүй гэдгийг Жавад Зариф Financial Times, Guardian-д өгсөн ярилц лагадаа тайлбарлав. Уг хязгаар лалтад уран баяжуулалт

болон плутоны үйлдвэрлэлээ багасгах, центрифугийн тоог цөө рүүлэх шаардлага багтсан юм.

Ноён Зариф цөмийн тохи-рол цооны талаар “нэг бол хяз гаар лалтад захирагдах, эс бол үгүй гэсэн хоёр сонголт л бий. Дун дуур нь сонгох аргагүй” хэмээн өгүүллээ. Тэрбээр цө мийн хэлэлцээр нь нэгэнт тохи ролц-чихсон зүйл учраас дахин тохи ролцох асуудал байж болох-гүйг анхаа рууллаа.

Ноён Трамп цөмийн хэлэл-цээ рийг 90 хоногийн шатлалтай

бол гон өөрчлөх аваас дараагийнх нь ирэх аравдугаар сарын 16-ны өдөр таарч байгаа. Конгресс Иранд шинэ хориг тавих эсэ-хийг энэ өдрөөс хойш 60 хоногт шийдэх ёстой. Конгресс ийм үйлдэл гаргах нь дэлхийн хүчирхэг гүрнүүд санал нэгдэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зэрэг олон улсын байгууллагын хууль зүйгээр баталгаажсан тохиролцоог сүйрүүлэх аюултай.

Ноён Трамп энэ сард НҮБ-д үг хэлэх үеэрээ цөмийн хэлэл цээрийг “саад тотгор” хэмээн нэрлэж

бай сан юм. “Энэ хүн хэлэл-цээрийг зөв шөө рөхгүй байсаар Конгрес соор шийдвэр гаргуулах гэж байгаа болов уу” хэмээн ноён Зариф Нью-Йорк хотноо НҮБ дахь Ираны төлөө лөгчийн газарт үг хэлэх үеэрээ тайл-барласан.“Тохиролцоогоор Иран улс судалгаа, хөгжүүлэлтийн ажлаа үргэлжлүүлэх эрхтэй. Иймд бид технологийн бааз сууриа сайжруулах л болно. Тохирол-цооноос гарчихвал бид илүү сайн технологийн төлөө л ажиллана” хэмээн Ираны Гадаад хэргийн

Ираны цөмийн тохиролцоог аврахыг уриаллаа

сайд өгүүллээ. Тэрбээр Иран улс цөмийн тех нологийг зөвхөн энх тайвны зорилгоор ашиглана гэдгийг бат лан мэдэгдсэн юм. Харин цаа шид ямар сонголт хийх нь “олон улсын хамтын нийгэмлэг АНУ-тай хэр учраа ололцох”-оос хамаарна хэмээн сайд анхаа-руулав.

ОХУ, БНХАУ-ын хамт гэрээнд гарын үсэг зурсан Франц, ХБНГУ, Их Британи нь ноён Трамп хэвшсэн тогтолцоог өөрчилж болзошгүйг ойлгомогцоо тус тусдаа батлан хамгаалах чадвараа бэхжүүлж эхэлсэн юм. “Хэрвээ Европ, Япон, ОХУ, БНХАУ бүгд АНУ-ын талд зогсвол тохиролцоо эцэс болж буй нь тэр. Иймд Европ эхлээд үлгэр үзүүлэх хэрэгтэй” хэмээн ноён Зариф мэдэгдлээ.

Ирантай байгуулсан тохи ролцоо хэвээр үргэлжлэх аваас өөрийн цөмийн хөтөлбөр хэрэг жүүлж буй

Умард Солон гостой ч Вашингтон хэлэлцээ өрнүүлэх ёстойг Европын дипломатууд анхааруулдаг.

Гэтэл Ираныг “тактикийн үүд нээс” хэлэлцээр байгуулсан хэмээн шүүмжилдэг АНУ цаашид Теге раны талаар баримтлах бодлогоо чангатгах нь гарцаагүй хэмээн эдгээр дипломатууд далдуур тайл барлаж байгаа.

Ноён Зариф АНУ-ын Ерөнхий-лөгчийн талаар “урьдчилан таах аргагүй бодлого дэвшүүлсэн хүн эдүгээ найдах аргагүй бодлогод шилжиж буй бололтой. Энэ

хүн хэлэлцээрийн үг үсэг, утга санаа бүгдийг зөрчлөө” хэмээн өгүүлсэн юм. АНУ дахин хориг тавих то хиолдолд Иран дахь Европын хөрөнгө оруулагчдыг хуулиар хамгаалах шаардлага үүсэх талаар Европын холбооны албаны хүмүүс анхааруулсан. Үүний зэрэгцээ Тегеранаас бүс нутагт явуулж буй цөмийн бус үйл ажиллагааг ч эдгээр албаны хүмүүс шүүмжилдэг.

Ираны цөмийн хөтөлбөрийг шалгах илүү үр дүнтэй тогтолцоо үүсгэхийн зэрэгцээ тус улсад тавьсан зарим хоригийг 2025 оноос шат дараатай цуцлах талаар Их Британийн удирдлага ноён Трамптай тусгайлан ярилцсан.

АНУ-ын Конгресс хориг тавихаас татгалзах тохиолдолд Иран улс өөрт нь байнгын хатуу хяналт тавихад хүргэх “Цөмийн зэвсэг үл түгээн дэлгэрүүлэх нэмэлт гэрээ”-г батлах шаард-лага тай тулгарна. “АНУ хамгийн хатуу хяналтыг Иранд үүрд оноох эрмэлзэлтэй л юм бол цөмийн хэлэлцээрийг хэвээр үргэлжлүүлэхээс аргагүй” хэмээн ноён Зариф өгүүллээ.

Үүний зэрэгцээ Иранаас бүс нутагт явуулж буй арга хэмжээ нь цөмийн тохиролцоонд хамаа-рахгүй гэдгийг Ираны Гадаад хэргийн сайд нэмж анхаа руулав. Тегеран терроризмыг өөгшүүлэн, Иранаас Израиль хүрсэн шийт “газрын гүүр” байгуулахыг оролдож байна хэмээн шүүмжлэгч нар нь буруут гадаг. Гэтэл ISIS-тэй хийж буй тэмцэлд Тегераны хувь нэмрийг онцлон дурдаж буй ноён Зариф мэдэгдэхдээ Иран нь Ирак, Йемен, Сири зэрэг бүс нутгийн улсад гүйцэтгэж буй үүрэгтээ үнэнч хэмээн тайлбарлав. “Бид зөв талд байгаа. Харин АНУ бүс нутагт анхнаасаа л буруу талыг нь дэмжсэн” хэмээн сайд мэдэгдлээ.

Зариф цөмийн тохи рол цооны талаар “нэг бол хяз гаар лалтад захирагдах, эс бол үгүй гэсэн хоёр сонголт л бий. Дун дуур нь сонгох аргагүй” хэмээн өгүүллээ.

Page 11: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

эхэлсэн нь өрсөлдөөнийг улам ч өдөөсөн юм. Одоогоор “Имарт”-аас гадна “Номин”, “Сансар”, “Боса”, “Миний дэлгүүр”, "Макс" “Оргил” зэрэг сүлжээ дэлгүүрүүд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Орчин цагийн өөртөө үйлчлэх супермаркетын сүлжээний анхдагчдын нэг болох “Номин Холдинг” компани гэхэд одоогийн байдлаар Улаанбаатар хотод гурван их дэлгүүр, найман хайпермаркет, долоон супермаркет, 30 сүлжээ дэлгүүр, бөөний худалдааны 10 төвтэй болтлоо өргөжиж, өрсөлдөж буй. Энэ зах зээлийн гол тоглогчдын нэг болох “Оргил” худалдааны төв найман сүлжээ супермаркет, түгээл тийн багаараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бол “Миний” сүлжээ хайпармаркет, зах, супермаркет, хөрш форматын 20 гаруй салбартай.

Сүлжээ дэлгүүрүүд ийн өр-гөж сөөр жижиглэн худалдааны зах зээлд багагүй жин дарж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр жижиг-лэн худалдааны салбарын борлуулалт 2016 онд 8.9 их наяд төгрөгт хүрчээ. 2016 оныг эс тооцвол сүүлийн жилүүдэд энэ зах зээл тогтвортой тэлсэн. Харин өнгөрсөн онд салбарын борлуулалт уруудаж, 2015 оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.1 их наяд төгрөгөөр буурсныг статистикийн байгууллагаас уламжилсан юм. Гэхдээ энэ жилээс өсөлт ажиглагдсан. Оны эхний улиралд жижиглэн худал дааны орлого 2016 оны мөн үетэй xарьцуулахад 28 хувиар өсчээ. Ингээд зогсохгүй жижиглэн худалдааны орло-гын өсөлт бөөний үзүүлэлтээс

бараг 5-6 дахин илүү хурдтай байна. Үүнээс үзэхэд, энэ зах зээлд борлуулалтын өсөлт ч, өрсөлдөөн ч тэр улам идэвхжиж байна.

Томоохон сүлжээ дэлгүүрүүдэд давхардсан тоогоор өдөрт дунджаар 30 мянган хүн үйлч-лүүлдэг гэсэн мэдээлэл бий. Тухайлбал “Миний” сүлжээгийн 20 салбараар гэхэд өдөрт 30 мянга орчим, сардаа давхардсан тоогоор нэг сая орчим худалдан авагч үйлчлүүлдэг хэмээн цахим хуудсандаа тэмдэглэжээ. Тэгвэл “Номин”-гийн сүлжээ дэлгүүрээр гэхэд өдөрт дунджаар 33 мянга, сард нэг сая гаруй иргэн худалдан авалт хийдэг байна. Өөрөөр хэлбэл, энэ зах зээлийн худалдан авагчдын тоо сард саяар хэмжигдэж байна.

Тиймээс өдгөө өсөж буй энэ зах зээлийг шинэ тоглогчид ч сонирхож буй. Ингэснээр өдгөө идэвхжиж буй өрсөлдөөн улам ч ширүүсэх нь. Одоогоор хоё рыг Монголд нээгээд буй “Имарт”-ын сүлжээ ирэх жилүүдэд 30 сал-бар нээхээр төлөвлөж бай на. Үүнтэй зэрэгцээд “Макс” групп Ни дерландын “Spar International” компанитай хамтран “SPAR” жи жиг лэн худалдааны сүлжээ дэл гүүрийн салбарыг 2017 онд Монголд нээхээр болсноо мэдээлж байна. Түүнчлэн “Макс” групп нь сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг нь сүлжээ дэлгүүрийн өрсөлдөөнд давуу тал болох боломжтой аж.

Үүнээс гадна АНУ-ын “Cir-cle K” сүлжээ дэлгүүр Монголд шинэ салбаруудаа нээхээр зэхэж байна. Энэхүү сүлжээ дэлгүүр нь дэлхийн 24 улсад

Эдийн засаг

2017.10.02, ДАВАА ~ №187 (733) 11ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Жижиглэн худалдаа өрсөлдөөний өмнө

ЗГМ ТОВЧХОН

Ам.доллар 2464.43

Евро 2906.67

Япон иен 21.91

ОХУ рубль 42.52

БНХАУ юань 370.72

БНСУ вон 2.16

ВАЛЮТЫН ХАНШ

Энэ зах зээлд бор-луу лалтын өсөлт ч, өрсөлдөөн ч тэр улам идэвх-жиж байна

жи жиглэн худалдаа эрхэлдэг 12 мянга гаруй салбартай. “Circle K” сүлжээ дэлгүүрээс монголчууд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна шинэхэн бэлтгэсэн хоол, кофе, өдөр тутмын сонин, автобусны

билет, АТМ-ээс авах боломжтой бүхий л төрлийн үйлчилгээг нэгэн зэрэг авах юм.

Ийнхүү олон улсын сүлжээ дэлгүүрийн жишиг Монголд нутагшиж буйтай зэрэгцээд дотоодын тоглогчид ч гадаад зах зээлд салбараа нээлээ. Тухайлбал “Номин Холдинг” компани АНУ-ын Лос-Анжелес хотод шинэ салбараа нээгээд байгаа юм. Шил шилээ даран мэндлэх шинэ салбар, сүлжээ дэлгүүрүүд энэ зах зээлийн өнөөгийн өрсөлдөөнийг ширүүн болгох нь. Энэ хэрээр иргэд, худалдан авагчдад сонголт хийх боломж улам нэмэгдэхээр байна.

Дэлхийн сүлжээ дэлгүүрийн зах зээлийн хандлагыг харвал

хэд хэдэн нийтлэг шинж ажиглаг-даж байгаа. Тухайлбал, томоо хон дэлгүүрүүдээ олон улсад фран -чайз хэлбэрээр байгуулах ханд лагатай байгаа. Түүнчлэн үйл ажил лагааны стратегиа өөрч-лөн, хамгийн хямд үнийг санал болгох онлайн худалдаа болон жижиг хэмжээний дэлгүүрүүдээ өргөжүүлэх бодлого барим-талж байгаа юм. Үүнээс гадна жижиглэн худалдаатай зэрэгцээд газар тариалан болоод тахианы аж ахуй эрхэлж байна. Мөн үйл ажиллагаагаа илүү үр ашигтай зохион байгуулах замаар үнийг бууруулах, одоогийнхоос илүү ойр давтамжтайгаар хямдрал урамшуулал зарлах зэргээр худалдан авалтыг дэмжиж байгаа юм. Бас үйл ажиллагаагаа илүү нарийвчлан, хэсэгчлэх болов. Тодруулбал, зөвхөн органик бү-тээгдэхүүн борлуулдаг дэлгүүр нээх зэргээр ажиллаж байна. Мөн төлбөр тооцооны сис те мийг хял барчлахад ч ан хаарах болжээ.

МУИС-ийн Бизнесийн сургуу-лийн Худалдаа хөтөлбөрийн ахлах багш Ц.Цолмон “Үйл-чилгээний чанар хамгийн чухал. Сонголт олон болно. Энэ хэрээр худалдан авагчид хооронд нь харьцуулна. Чөлөөлт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн түнш-лэл гүнзгий рэхийн хэрээр дахиад л сүлжээ дэлгүүрүүд нээгдэнэ. Өнөөгийн өрсөлдөөн улам ши-рүүс нэ” хэмээн ярьж байна.

Өдгөө өсөж буй энэ зах

зээлийг шинэ тоглогчид ч

сонирхож байна

ХУДАЛДАА

С.Батсайхан / ЗГМ©

» ЧУУЛГАН “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017" чуулга уулзалт энэ сарын сарын 2-4-нд Улаанбаатарт болно. Уг уулзалтад ОХУ-ын Холбооны зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга С.В Калашников тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.

» АРИЛЖАА

28Компани. Өмнөх сарын 29-нд I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 370,432 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурчээ. Мөн гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байв.

» ХУВЬЦАА

8.33Хувь. “Тээвэр дархан" компанийн хувьцааны ханш есдүгээр сарын 29-нд хамгийн өндөр буюу 8.33 хувиар өссөн бол "Говьфайненшл групп” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.85 хувиар уналаа.

» ИНДЕКС

2Их наяд. Өмнөх сарын 29-нд "MSE ALL" индекс 1064.31 нэгж болж, 0.47 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ хоёр их наяд төгрөг болжээ.

» АШИГ ОРЛОГО

800Сая. “Монгол Шуудан” компанийн оны эхний хагас жилийн орлого өмнөх оны мөн үеэс гурав дахин өсчээ. Одоогийн байдлаар 800 гаруй сая төгрөг төвлөрөөд байна.

» ДЭЛХИЙ

3.1Хувь. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт хоёрдугаар улиралд шинжээчдийн таамгаас дээгүүр буюу сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрчээ. Энэ нь 4-6 дугаар сард жилийн дүнгээрээ 3.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ энэ өсөлт Харви, Ирма хар салхины уршгаар гуравдугаар улиралд саарах төлөвтэй байна.

Жижиглэнгийн гэх тодотголтой худалдааны өрсөлдөөн ширүүсэж байна. Өнгөрсөн баасан гарагт энэ зах зээлийн нэг тоглогч шинэ салбараа өлгийдөн авлаа. БНСУ-ын хайпермаркетын сүлжээ болох “Имарт”-ыг “Алтай Холдинг” компанийн 90 хувийн хөрөнгө оруулалттай “Скай Хайпермаркет” франчайзаар Монголд оруулж ирээд жил гаруйг үдэж буй. 2016 оны долдугаар сард Монголд үүдээ нээж байсан “Имарт” өрхөө татсанаасаа жил гаруйн дараа хоёр дахь салбараа нээсэн нь энэ. Өнгөрсөн долоо хоногт болсон “Имарт хороолол” салбарын нээлтийн дараа III, IV орчимд автозамын ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсчээ. Одоогоос жил гаруйн өмнө буюу өнгөрсөн оны долдугаар сард “Имарт Чингис” салбарын нээлт сүр дуулиантай болж, худалдан авагчдын хөлд дарагдаж байсан юм.

Ер нь сүүлийн жилүүдэд жи жиглэн худалдааны сүлжээ дэлгүүрийн өрсөлдөөн улам нэмэгдэх боллоо. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дотоодын тоглогчид ноёрхож байсан энэ зах зээлд олон улсын чанар, соёлыг нутагшуулж

MSE АLL индекс(нэгжээр)

2017 9/2017800

900

1,000

1,100

БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР: Эдийн засаг, уул уурхай, улс төрөөр дагнан мэдээ, мэдээлэл нийтлэн уншигчдад хүргэдэг ЗГМ Сонин ХМХ нь Борлуулалтын менежер таныг ажилд урьж байна.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Сурталчилгаа, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр байнгын харилцагчдын хүрээллийг тогтмол тэлэх санаачилга гаргах, Гэрээ хэлэлцээр хийх, албан бичиг боловсруулах, танилцуулах чадвартай байх, Борлуулалтын хэлцэл хийх уулзалт зохион байгуулж, танилцуулга бэлтгэх, танилцуулах, Байгууллагаас захиалсан сурталчилгааг хүлээн авах, хянаж, эцсийн байдлаар хүлээлгэн өгөх, Байгууллагын бусад ажилтнуудтай хамтран ажиллах.

АЖИЛ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Цаг үеийн өөрчлөлтийг мэдэрч, шинэ санаачилга гарган, үүнийгээ хэрэгжүүлэх, хянах, тайлагнах чадвар маш чухал, Удирдагч, манлайлагч, шинийг санаачлагч байхаас гадна багаар ажиллах чадвартай байх, Бизнесийн салбарт хүрээлэлтэй бол давуу тал болно, Төлөвлөлт болон бэлтгэл ажлыг оновчтой хийдэг байх, Англи болон Орос хэлийг төгс эзэмшсэн бол давуу тал болно Холбогдох чиглэлийн Бакалавр болон Магистрын зэрэг, эсвэл ажлын туршлагатай байх.

Хэрвээ та өөрийгөө дээрх ажлын байранд нийцэх боловсон хүчин гэж үзэж байгаа бол Англи эсвэл Монгол хэлээр бэлтгэсэн CV-ээ бидэн рүү доорх хаягаар ирүүлээрэй. Бид тантай холбогдож дараагийн алхмуудыг хэлэлцэх болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД: Ажилд орохыг хүссэн өргөдөл, анкет, гурван үеийн намтар, ерөнхий боловсролын гэрчилгээ, их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн, үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, 2 хувь цээж зураг (сүүлийн 3 сарын дотор авахуулсан), оршин суугаа хаягийн тодорхойлолт, өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Анкетыг “Засгийн

газрын мэдээ сонин” ХМХ-ийн байранд

ирж бөглөх ба Dulamkhor-

[email protected], [email protected] и-мэйл хаягт илгээж болно.

Утас: 7010-3131

Жижиглэн худалдааны салбарын борлуулалт(их наяд төгрөг)

2010

2011

2014

2012

2015

2013

2016

0 1.5 3.0 4.5 6.0 7.5 9.0 11.5

Г.Байгал@baigalZGM

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. Нийт нутгаар хур бороо бага байсны улмаас хүнс, тэжээлийн бэлтгэл хийх санхүүжилт төлөвлөснөөс дав сан. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгох зардлыг нэмж тусгах зэрэг шаард лагаас үүдэн энэ оны төсвийг тодотгохоор болжээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ий 0.5 хувиар сайжирч, алдагдал нь 9.9 хувьд

хүрэхээр байна. Харин 2018 оны төсвийн ту-

хайд орлого 7.2, зарлага 9.8 их наяд төг рөг байхаар тооцоол жээ. Ин гэснээр төсвийн алдагдал 2.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувьтай тэнцэх аж. 2018 онд Төсвийн тогт вортой байд-лын тухай хуульд төсвийн ал дагд лыг ДНБ-ий 9.5 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. Тэгвэл өдгөө өргөн бариад буй төсөлд алдагдлыг хуульд заасан хэм жээнээс доогуур буюу 0.9 хувиар бууруулсан байна.

ТӨСӨВ

Ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 8.6 хувьтай тэнцэнэ

Page 12: Британи Их-7-гийн сонины цахим хуудас Xopom.com News.mn ... · төлөвлөлт, байгаль орчин, ... төслийн хувьд экс Ерөнхийлөгч

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2017.10.02, ДАВАА ~ №187 (733)

Дэлхийн тэргүүлэх эдийн зас-аг болох АНУ-ын ДНБ-ий өсөлт эрчимжиж, сүү лийн хоёр жилийн дээд цэгт хүрлээ. Тус улсын макро эдийн засаг сэргэж, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт зорилтот түвшинд хүрснээс үүдэн мөн-гөний бодлогын хүүг хөн дөх бо ломжтой гэж төв банкны бод-лого тодорхойлогчид нь үзэж байна. Ирэх арванхоёрдугаар сар

бодлогын хүүг өсгөх магадлал 70 хувь болтлоо өсөөд байгаа юм. Үүнээс үүдэн олон улсын зах зээлд ам.долларын ханш чангарч байна. Энэ хэрээр алтны ханш суларч эхэллээ. Шаргал металлын ханш наймдугаар сараас хойших доод цэгт хүрлээ. Алтны ханш өнгөрсөн сард нийт 2.6 хувиар доошилж, унци нь 1279.75 ам.доллартай тэнцэж байна.

Алтны ханш 2.6 хувиар буурчээ

Зах зээлээ тэлэх урлаг буюу брэндинг

ЗГМ: ИНФОГРАФИК

Ази, Номхон далайн бүсийн 4.5 тэрбум хүнтэй зах зээлд Монгол Улс өсөлттэй бус өрсөлдөөнт зах зээл болж буйг маркетингийн шилдгүүд онцолж байна. 1990 онд Монгол Улс гурван банктай байсан бол одоо 13, тэр үед барилгын гурван компани байсан бол өдгөө 600-аар нэмэгдэж, 10 зочид буудал нь 400 болж олширсон гээд 3.1 сая хүнд ахдахаар их өсөлт бараг салбар бүрд бий болжээ. Шинэ орон сууцны эрэлт нийлүүлэлтээсээ давдаг байсан цаг ард хоцорч, 2015 оны нэгдүгээр улирал гэхэд нийлүүлэлт нь 60 мянгаар давсан. Үүнээс үүдсэн зах зээлийн шок одоо ч гүйцэд арилаагүй байна. Ийм нөхцөл байдал, энэ ширүүн өрсөлдөөнд бизнесийн ямар шийдэл, юуг эрхэмлэсэн брэндинг тэсэж үлдэх вэ гэдгийг онцолсон Өсөлтийг хамтдаа хайх нь сэдвийн дор Ази, Номхон далайн орнуудын ес дэх удаагийн чуулган өнгөрсөн долоо хоногт бизнесийн салбарт өрнөсөн онцлох үйл явдал байлаа.

ТЕХНОЛОГИ ХӨГЖИЖ БУЙ Ч БИД ХҮН ХЭВЭЭРЭЭ

Хүмүүсийг хэрэглэгч бус хүн талаас нь харж, хэрэгцээг нь хангах бус асуудлыг нь шийдвэрлэхэд чиглэсэн бараа бүтээгдэхүүний хөгжүүлэлт маркетингийн трен-дийг бий болгож буй аж. Тиймээс ч үүнд чиглэсэн реклам сурталчилгаа хүмүүст хүрдэг талаар зохион байгуулагч MMCG компанийн захирал Д.Бум-Эрдэнэ “Өсөлтийг хамтдаа хайх нь” илтгэлдээ дурд-сан. Тухайлбал, “Ariel” угаал гын нунтгийн Энэтхэгийг байлдан дагуулсан “Аав нар ч гэсэн яагаад хувцсаа угааж болохгүй гэж” реклам хоёр тэрбум хүнд хүрч, борлуулалтын орлогыг 76 хувиар нэмэгдүүлж, 22 орны 16 хэл дээр хүлээж авсан аж. Уг сурталчилгаа Энэтхэгийн нийгэмд тэсрэхэд бэлэн байгаа жендерийн асуудлыг

З.Цэлмэг@tselmegZGM

Ялгарлын шийдэл нь нийгэм, соёл, байгаль орчны үнэ цэнэ бүтээх

Өсөлтийг хамтдаа хайх нь сэдвийн дор болсон Ази, Номхон далайн орнуудын ес дэх удаагийн чуулган өнгөрсөн долоо хоногт бизнесийн салбарт өрнөсөн онцлох үйл явдал байлаа.

Б.Ганбаяр / ЗГМ©

Африк

Ази, Номхон далай

Ойрх Дорнод

Европ

Латин Америк

Хойд Америк

МАРКЕТИНГИЙН СУДАЛГААНЫ ОРЛОГО 2016

Дэлхий

44.5 тэрбум ам.доллар

2.0 сая ам.доллар

esomar, mmcg ©

22.7%

7.8 %

3.1%

1.6%

1.6%

0.8%

Салбарын өсөлт 2.6%

Ази, Номхон далай

6.5 тэрбум ам.доллар

буюу

15%

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНООАПУ ХК APU 630.33 -0.02% 9/29/2017ГОВЬ ХК GOV 17480 0.11% 9/29/2017МИК ХОЛДИНГ ХК MIK 11030 3.86% 9/29/2017СҮҮ ХК SUU 168.25 1.05% 9/29/2017ТАЛХ ЧИХЭР ХК TCK 24000 0% 9/29/2017АДУУН ЧУЛУУН ХК ADL 2517 -1.22% 9/29/2017УБ-БҮК ХК BUK 599 -0.17% 9/29/2017ДАРХАН ЗОЧИД БУУДАЛ ХК DZG 160 -5.88% 9/29/2017Э-ТРАНС ЛОЖИСТИКС ХК ETR 85 6.25% 9/29/2017ГУТАЛ ХК GTL 22400 -0.44% 9/29/2017ХАЙ БИ ОЙЛ ХК HBO 55.57 2.91% 9/29/2017ХӨХ ГАН ХК HGN 80.6 0.61% 9/29/2017ЖЕНКО ТУР БЮРА ХК JTB 60.35 4.05% 9/29/2017МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК MCH 560 2.53% 9/29/2017МАТЕРИАЛ ИМПЕКС ХК MIE 9500 0% 9/29/2017МЕРЕКС ХК MRX 40 0% 9/29/2017

▼▲▲▲

◄►▼▼▼ ▲▼▲▲▲▲

◄►◄►

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1291.26 -0.21% 9/27/2017

ЦАГААН АЛТ PLA унци 928.8 +0.01% 9/27/2017

МӨНГӨ SIA унци 16.845 -0.23% 9/27/2017

ЗЭС (COMEX) HGA фунт 291.55 -0.12% 9/27/2017

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 70.94 +0.62% 9/27/2017

WTI ТОС CLA баррель 52.1 +0.42% 9/27/2017

БРЕНТ COA баррель 58.63 +0.33% 9/27/2017

БЕНЗИН XBA 169.65 -0.14% 9/27/2017

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 2.926 +0.27% 9/27/2017

НҮҮРС (NYMEX) QZA тонн 336.55 +0.21% 9/27/2017

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 96.2 +0.05% 9/27/2017

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.139 -3.07% 9/27/2017

БУДАА RRA центнер 11.97 -0.42% 9/27/2017

БУУДАЙ WA бушель 454.25 +0.11% 9/27/2017

КАКАО CCA тонн 1971 -0.05% 9/27/2017

КОФЕ KCA фунт 1.322 +0.53% 9/27/2017

Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 6380.164 +9.57 +0.15% 9/27/2017DAX INDEX DAX 12605.2 +10.39 +0.08% 9/27/2017TORONTO STOCK EXCHANGE SPTSX 15474.12 -42.11 -0.27% 9/27/2017S&P/ASX 200 AS51 5665.5 -5.48 -0.1% 9/27/2017S&P 500 INX 2496.84 +0.18 +0.01% 9/27/2017SHANGHAI COMPOSITE SHCOMP 3343.583 +2.03 +0.06% 9/27/2017TOP 20 MSETOP 18542.7 +86.08 +0.47% 9/27/2017FTSE 100 UKX 7285.74 -15.55 -0.21% 9/27/2017HANG SENG HSI 27513.01 +12.67 +0.05% 9/27/2017NIKKEI 225 NKY 20244.87 -85.32 -0.42% 9/27/2017

▲▲▼ ▼▲▲▲▼ ▲▼

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

65.85 -0.24% 9/27/2017

0.022 -8.33% 9/27/2017

6 -2.04% 9/27/2017

0.02 -4.76% 9/27/2017

0.013 -7.69% 9/27/2017

4.08 -1.96% 9/27/2017

3.83 +0.26% 9/27/2017

0.27 +22.73% 9/27/2017

0.205 -2.44% 9/27/2017

0.53 -3.64% 9/27/2017

хөндсөнөөрөө ийнхүү амжилтад хүрсэн байна. Улмаар энэтхэг эмэгтэйчүүдийн 75 хувь нь хувцсаа угаах нь эмэгтэй хүний хийх ажил, 80 хувь нь гэр бүлээ асрахын хажуугаар ажил эрхлэх ёстой гэсэн ойлголтыг эвдэж чаджээ.

Тэгвэл харандаа үйлдвэрлэгч Parcel компани брэндээ өөрсдөө тарьсан модоор үйлдвэрлэдэг. Улмаар хүүхдүүдийг дэлгэц ширтэхийн оронд хүссэнээ зурах сэдэл төрүүлснээрээ нийгмийн болоод байгаль орчны үнэ цэнийг бүтээсэн байна. Рекламдаа AR технологийг ашиглан Parcel харандааг ширэнгэн ойн устаж

үгүй болсон амьтад болгон хувиргаснаараа олон сая хүүхдийн зүрх сэтгэлд хүрч, нийгмийн асуудлыг шийдвэрлэж буйг Д.Бум-Эрдэнэ үзүүлсэн нь Монголын маркетруудын бүтээлч сэтгэлгээг задлах нэг жишээ болов.

Хиймэл оюун ухааны тус-ламж тай брэндийг зах зээлд нэвт рүүлэх үйлчилгээ үзүүлдэг Ai.Agency агентлагийн Стратеги ха риуцсан захирал Дэйв Мак-Каоны онцолсноор брэндинг, ком муникацийн ирээдүй нь аливаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид бус хүнд зориулж бүтээж буй дээр тогтох аж. Харвардын их сур гуу лийн судалгаагаар хүний зүр хэнд хүрч, сэтгэл хөдөлгөж чадсан бараа бүтээгдэхүүн хэрэг-лэгчийн сэтгэл ханамжийг 74 хувиар, борлуулалтыг 2.5 хувиар нэмэгдүүлдэг байна. Тиймээс ч брэндийн сэтгэл хөдөлгөх үнэ цэнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. Маркетингийн турш-лагатай судлаачид амжилттай

брэн дингийн 70 хувь сэтгэл хө дөл-гөх үнэ цэнийг онцол сон шийд вэр дээр үндэслэдэг хэмээн үздэг. Харин үлдсэн хувь нь сав баглаа боодол, дэлгүүрийн тохижилт, барааны үнэ зэрэг үйл ажиллагааны гүйцэтгэлээр үнэлэгддэг байна.

МЯНГАНЫХАН БА ТЕХНОЛОГИЙН ХАМААРАЛ

Судалгааны тусламжтай биз-несийн модель, бүтээгдэхүүн үйл чилгээ, сурталчилгааны кон-тентоо хэн хурдан өөрчилж, 4.5 тэрбум хүнтэй Ази, Номхон далайн зах зээл рүү тэлж чадсан бизнес амжилттай байх цаг үе айсуй. Харин энэ том зах зээлийн гуравны нэгийг өмнөд хөрш бүрдүүлж байна. Тэгвэл Хятад хэрэглэгчийн онцлог юу вэ, энэ том зах зээлийг өнөөдөр хэн авч яваа талаар “Pegasus”-ийн үүсгэн байгуулагч Виктор Юань Юүэ сонирхолтой илтгэл тавив. Дэлхийн зах зээлд гарах брэндингийн хамгийн том худалдан авагч нь мянганыхан гэгдэх 1985 онд төрөгсөд.

Маркетингийн судалгааны байгууллага яагаад технологийн компани болох шаардлагатай нь магадгүй мянганыхны онцлогтой холбоотой байж болох. Шинэ тех ник технологи, гоо сайхны бү тээгдэхүүн, аялал жуулчлал гээд эрчээ авч буй бизнесийн сал баруудын гол хэрэглэгчид нь мянганыхан болж буй аж. БНХАУ-д гар утсаар мэдээлэл хүлээж авдаг нийт хэрэглэгчдийн 52 хувь нь мянганыхан бол 34 хувь нь X үеийнхэн гэгдэх 1961-1981 онд төрөгсөд байдаг байна. Мөн тэдний энэхүү эрэлтийг дагаад цахим худалдаа ч цаашид өргөжих хандлагатай. Тэдний 20 хувь нь цахим худалдааны идэвхтэй хэ-рэглэгч бөгөөд дахиад 60 хувь нь хэрэглэх хүсэлтэй.

Түүнчлэн тэдний дийлэнх нь аялах дуртай бөгөөд цахим хэрэг лээнийх нь 30 гаруй хувь ном, 26 хувь нь энтертайнмент контент эзэлдэг байна. Харин Хятадын хувьд цахим худалдааны дийлэнхийг буюу 43.2 хувийг гоо сайхан, хүүхдийн бүтээгдэхүүн жин дардаг бол цаашид эрүүл мэнд, дижитал бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх сонирхолтой байдаг аж. Харин хувцас, цүнх, гоёл чимэглэл зэрэг нь хэзээд ач холбогдол нь буурдаггүй бүтээгдэхүүн аж.

Чуулганд 15 орны 60 гаруй шилдэг

мэргэжилтэн оролцжээ

Алтны ханш сүүлийн нэг сард

09/29 1,279.75

1,280.00

1,300.00

1,320.00

(ам.доллараар)