yНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1...

12
ОНЦЛОХ ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. Бүх эрх хуулиар хамгаалагдана © УЛС ТӨР Ерөнхий сайд ОУВС-тай хэлцэл хийхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Наранхүү АН-ын гишүүнчлэлээс татгалзсан гэх мэдээллийг үгүйсгэв. Монголбанкны ерөнхийлөгч орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэв. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ. Мөнгөний бодлогын талаарх тогтоолын төслийг мэдүүллээ. ЭДИЙН ЗАСАГ Монголбанк валютын дуудлага худалдаагаар 14.4 сая ам.доллар банкуудад нийлүүлэв. Монголын хөрөнгийн биржийн индекс 820.88 болж, 0.52 хувиар буурав. Алтны ханш өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өсөж, унци нь 135.40 ам.доллартай тэнцлээ. Эрчим хүчний салбарын өр, төлбөр өнгөрсөн онд 24.8 тэрбум төгрөгөөр багасчээ. "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилов. НИЙГЭМ Цэнгээний газрууд иргэдийн аюулгүй байдлыг хангавал 04.00 цаг хүртэл ажиллаж болно. Дашчойнпэл дацангийн лам нар ЭХЭМҮТ-д 3.1 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлана. БНАСАУ-д байгалийн гамшиг тохиолдсон тул туслах санаачилга гаргав. Афганистанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн III ээлжийнхэн эх орондоо ирлээ. НЗДТГ 1400 гаруй ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга нарыг өөрчилж, шинээр томиллоо. ДЭЛХИЙ ОХУ-д алан хядах ажиллагаа гарч болзошгүйг АНУ-ын Төрийн департамент анхааруулав. Туркийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл онц байдлыг сунгах санал тавилаа. ОПЕК-ийн орнууд олборлолтоо бууруулахаар тохиролцож чаджээ. Tокиогийн олимпын зардал төлөвлөснөөс дөрөв дахин өсөхөөр байна. ЦАГ АГААР УЛААНБААТАР 2016.09.30 13° ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр хийдэг, тэндээс илүү дэмжлэг авах ёстой. Ингэхийн тулд хүмүүсийн анхаарлыг татах гол сэдвийг бас барьж авах учиртай. Яг л С.Ганбаатар шиг. 2 Тавантолгой урагшлахгүй Гадны хөрөнгө оруулагч монголчуудын төлөө санаа тавихгүй нь ойлгомжтой. >3 YНЭ: 600₮ ZASAG.CO 2016.09.30, БААСАН ~ №209 (487) БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ ~ THE OFFICIAL GAZETTE ~ OPEC-ийн шинэ шийдвэр OPEC өдрийн гарцаа 800 мянгаар бууруулж, 32.5 сая баррельд барина. >12 АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2284.39 342.45 36.16 ЗЭС 5-ЧИНГИС БОНД АЛТ MSE ALL 10-ЧИНГИС БОНД 00487 Ногоон төслүүд урагшаа 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжийг танилцууллаа. >11 4818 0.65% 96.450 0.002% Б.Ганбаяр/ЗГМ© ЗГМ Сингапурын Элчин сайд Хятадын сонинтой маргалдав Хэтэрсэн дайллагыг авлига гэж үзнэ Судалгаагаар монгол хүний дундаж наслалт 69 байгаа нь шинэ хууль мэндлээд ч хишиг хүртэх ахмадууд цөөн байх нь харамсалтай. Эхнэр, нөхрийн нандин харил- цааг эрхэмлэн насан туршдаа хамт амьдрах, гэр бүлийн тогтвортой байдлыг он удаан жил хадгалахад шууд түлхэц өгөх зорилго бүхий хууль төрж, настан буурлуудын зовхийг саяхныг хүртэл тэнийлгэж байв. Социалист нийгмийн үед хөдөлмөрөө зориулсан ч хуримтлалгүй, хувийн өмчгүй зөвхөн тэтгэврийн хэдэн бор төгрөгөөрөө амьдралаа залгуулж яваа 400 гаруй мянган бууралд хэдэн төгрөг хүртээхээр Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачилсан байдаг. Манай буурлуудын олонх нь зөвхөн тэтгэврээрээ амьдардаг ба нэг нь мөнх бусыг үзүүлэхэд үлдсэн нь санхүүгийн хүнд нөхцөлд үлддэг. Арга ч үгүй дээ, хөгжингүй улсуудтай адил хувийн тэтгэврийн сан гэж тэдэнд байх биш. Уг нь сайхан амьдрахын тулд тэд хөдөлмөр эрхэлж, 20-30 жил нийгмийн даатгал төлж ирсэн. Хүртээх хишигт хөгшдийн нас хүрэх үү Л.Сугармаа ЗГМ ЗГМ: СУРВАЛЖЛАГА Өвсөөр өл залган амьд үлдсэн хүмүүс Г.Сайнзаяа @sainzayaZGM Мэгги Фик Өлдсөнөөс гэдэс нь хөөчихсөн, буржгар улаан толгойтой жаалуудаа тойруулсан арваад эмэгтэй далдуу модон дор сүүдэрлэн суугаа харагдав. Дэргэд нь шавар зайчлан босгож, пластик материалаар бүрхсэн ундуй сундуй оромжууд үзэгдэнэ. Жаахан хүнс болон бусад дэмжлэгээр амь зогоох тэдний хувьд хэдэн овоохой нь сүүлийн хэдэн сар орон гэр нь болж байна. Энэ хүүхэд, эмэгтэйчүүд бол Нигерийн зүүн хойд нутагт Боко Харам хэмээх исламын босогч- дын гарт сүйдсэн Борно мужийн нэг тосгоноос зугтаж, Сабон 9 820.88 0.52% 1321.30 0.01% 87.500 0.1% ЗГМ: ИНФОГРАФИК АЖИЛГҮЙДЭЛ ЭРЭГТЭЙЧҮҮД 82,400,000 НИЙТ АЖИЛГҮЙ ХҮМҮҮСИЙН 61.6% 20-39 НАСНЫ ЗАЛУУЧУУД МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН 31,880,000 БУЮУ 10.5% АЖИЛГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД 49,500,000 НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН Гарид ирсэн 8000 дүрвэгчийн цөөн хэсэг. Оны эхээр тосгоныг нь нурам болтол шатаасны дараа зугтаж гарсан тэндхийн ахлагч Махамед Сани “Бид заримдаа өвс иддэг байлаа” хэмээн ярив. Сабон Гарид суугаа дүрвэгсэд там дунд өнгөрөөсөн цагаа санан зүүдэлбэл шөнөдөө орилон гинших чимээ сонсогдоно. Эдний зовлон гачаал гүнз- гийрсээр буй хүмүүнлэгийн хямралын бэлгэдэл гэлтэй. НҮБ- ын мэдээгээр энэ бүс нутагт сая орчим хүн хүнсний дутагдалд ороод байгаа нь өлсгөлөн болж хувирах аюултай гэнэ. Сураг тасарсан сурах бичиг “Гэрийн даалгавраа хийгээч” гэтэл өөдөөс “Ном байхгүй. Ангийн хүүхдээс асуусан, хариу өгөхгүй байна” гэв. 12 настай дүүгийн маань хариулт. Өөр олон эцэг, эхээс сурах бичиг олддоггүй гэсэн гомдол сонсогддог. Зарим нь “Гадуур 15-20 мянган төгрөгөөр худалдаж байна лээ. Үнэтэй ч хамаагүй аваад өгье гэхээр олдохгүй юм” гэлцэнэ. Тиймээс бид “сураггүй” болоод буй сурах бичгийн мөрөөр хайгуул хийлээ. Эхний зогсоол, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр дунд сургууль. Номын санч О.Ган- чимэгтэй уулзаж байх зуур бага ангийн хүүхдүүд төрөл бүрийн үлгэрийн ном авахаар дугаарлаж, асууж, шалгаан бид хоёрыг тайван суулгаагүй нь өхөөрдмөөр. О.Ганчимэг “Сурах бичгийн хүрэлцээ их муу. Сургуулийн зүгээс сурах бичиг худалдаж авах боломжгүй хүүхдийн тоог БСШУСЯ-нд гаргаж өгдөг. Харин яамны зүгээс нийт сурагчдын 40 хувь буюу, зорилтот бүлгийнхэнд сурах бичиг тараадаг” хэмээв. 3 5 Компаниуд эрсдэлээс зайлсхийж, цөөн сурах бичиг хэвлэдэг Нэр төдий хэдхэн цаас бус төрийн жинхэнэ хишиг хэрэгтэй МАН-д Ерөнхийлөгчийн сунгаа эхлэв

Upload: others

Post on 05-Jan-2020

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

ОНЦЛОХ

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 8 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

УЛС ТӨРЕрөнхий сайд ОУВС-тай хэлцэл хийхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Наранхүү АН-ын гишүүнчлэлээс татгалзсан гэх мэдээллийг үгүйсгэв. Монголбанкны ерөнхийлөгч орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэв. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ. Мөнгөний бодлогын талаарх тогтоолын төслийг мэдүүллээ.

ЭДИЙН ЗАСАГМонголбанк валютын дуудлага худалдаагаар 14.4 сая ам.доллар банкуудад нийлүүлэв. Монголын хөрөнгийн биржийн индекс 820.88 болж, 0.52 хувиар буурав.Алтны ханш өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өсөж, унци нь 135.40 ам.доллартай тэнцлээ. Эрчим хүчний салбарын өр, төлбөр өнгөрсөн онд 24.8 тэрбум төгрөгөөр багасчээ. "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилов.

НИЙГЭМЦэнгээний газрууд иргэдийн аюулгүй байдлыг хангавал 04.00 цаг хүртэл ажиллаж болно.Дашчойнпэл дацангийн лам нар ЭХЭМҮТ-д 3.1 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлана.БНАСАУ-д байгалийн гамшиг тохиолдсон тул туслах санаачилга гаргав.Афганистанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн III ээлжийнхэн эх орондоо ирлээ. НЗДТГ 1400 гаруй ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга нарыг өөрчилж, шинээр томиллоо.

ДЭЛХИЙОХУ-д алан хядах ажиллагаа гарч болзошгүйг АНУ-ын Төрийн департамент анхааруулав.Туркийн үндэсний аюулгүй байдлын зөвлөл онц байдлыг сунгах санал тавилаа. ОПЕК-ийн орнууд олборлолтоо бууруулахаар тохиролцож чаджээ. Tокиогийн олимпын зардал төлөвлөснөөс дөрөв дахин өсөхөөр байна.

ЦАГ АГААР

УЛААНБААТАР2016.09.30

13° 1°ҮҮЛШИНЭ

Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр хийдэг, тэндээс илүү дэмжлэг авах ёстой. Ингэхийн тулд хүмүүсийн анхаарлыг татах гол сэдвийг бас барьж авах учиртай. Яг л С.Ганбаатар шиг. 2

Тавантолгой урагшлахгүй

Гадны хөрөнгө оруулагч монголчуудын төлөө санаа тавихгүй нь ойлгомжтой. >3

YНЭ: 600₮

ZASAG.CO

2016.09.30, БААСАН ~ №209 (487)

БҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

~ T H E O F F I C I A L G A Z E T T E ~

OPEC-ийн шинэ шийдвэр

OPEC өдрийн гарцаа 800 мянгаар бууруулж, 32.5 сая баррельд барина. >12

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2284.39 342.45 36.16

ЗЭС 5-ЧИНГИС БОНДАЛТMSE ALL 10-ЧИНГИС БОНД

0 0 4 8 7

Ногоон төслүүд урагшаа

350 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжийг танилцууллаа. >11

48180.65%

96.4500.002%

Б.Ганбаяр/ЗГМ©

ЗГМ

Сингапурын Элчин сайд Хятадын сонинтой маргалдав

Хэтэрсэн дайллагыг авлига гэж үзнэ

Судалгаагаар монгол хүний дундаж наслалт 69 байгаа нь шинэ хууль мэндлээд ч хишиг хүртэх ахмадууд цөөн байх нь харамсалтай.

Эхнэр, нөхрийн нандин харил­цааг эрхэмлэн насан туршдаа хамт амьдрах, гэр бүлийн тогтвортой байдлыг он удаан жил хадгалахад шууд түлхэц өгөх зорилго бүхий хууль төрж, настан буурлуудын зовхийг саяхныг хүртэл тэнийлгэж байв. Социалист нийгмийн үед хөдөлмөрөө зориулсан ч хуримтлалгүй, хувийн өмчгүй зөвхөн тэтгэврийн хэдэн бор төгрөгөөрөө амьдралаа залгуулж яваа 400 гаруй мянган бууралд хэдэн төгрөг хүртээхээр Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачилсан байдаг. Манай буурлуудын олонх нь зөвхөн тэтгэврээрээ амьдардаг ба нэг нь мөнх бусыг үзүүлэхэд үлдсэн нь санхүүгийн хүнд нөхцөлд үлддэг. Арга ч үгүй дээ, хөгжингүй улсуудтай адил хувийн тэтгэврийн сан гэж тэдэнд байх биш.

Уг нь сайхан амьдрахын тулд тэд хөдөлмөр эрхэлж, 20­30 жил нийгмийн даатгал төлж ирсэн.

Хүртээх хишигт хөгшдийн нас хүрэх үү

Л.СугармааЗГМ

ЗГМ: СУРВАЛЖЛАГА Өвсөөр өл залган амьд үлдсэн хүмүүс

Г.Сайнзаяа@sainzayaZGM

Мэгги ФикӨлдсөнөөс гэдэс нь хөөчихсөн,

буржгар улаан толгойтой жаа луу даа тойруулсан арваад эмэгтэй далдуу модон дор сүүдэр лэн суугаа харагдав. Дэргэд нь шавар зайчлан босгож, пластик материалаар бүрхсэн ундуй сундуй оромжууд үзэгдэнэ. Жаахан хүнс болон бусад дэмж лэгээр амь зогоох тэдний хувьд хэдэн овоохой нь сүүлийн хэдэн сар орон гэр нь болж байна.

Энэ хүүхэд, эмэгтэйчүүд бол Нигерийн зүүн хойд нутагт Боко Харам хэмээх исламын босогч­дын гарт сүйдсэн Бор но мужийн нэг тосгоноос зугтаж, Сабон 9

820.880.52%

1321.300.01%

87.5000.1%

ЗГМ: ИНФОГРАФИК

АЖИЛГҮЙДЭЛЭРЭГТЭЙЧҮҮД

82,400,000

НИЙТ АЖИЛГҮЙ ХҮМҮҮСИЙН

61.6%20-39 НАСНЫ ЗАЛУУЧУУД

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН

31,880,000 БУЮУ 10.5% АЖИЛГҮЙ

ЭМЭГТЭЙЧҮҮД

49,500,000

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

Гарид ирсэн 8000 дүр вэгчийн цөөн хэсэг. Оны эхээр тосгоныг нь нурам болтол шатаасны дараа зугтаж гарсан тэндхийн ахлагч Махамед Сани “Бид заримдаа өвс иддэг байлаа” хэмээн ярив. Сабон Гарид суугаа дүрвэгсэд там дунд өнгө рөө сөн цагаа санан зүүдэлбэл шөнө дөө ори лон гинших чимээ сонсог доно.

Эдний зовлон гачаал гүнз­гийрсээр буй хүмүүнлэгийн хямралын бэлгэдэл гэлтэй. НҮБ­ын мэдээгээр энэ бүс нутагт сая орчим хүн хүнсний дутагдалд ороод байгаа нь өлсгөлөн болж хувирах аюултай гэнэ.

Сураг тасарсан сурах бичиг

“Гэрийн даалгавраа хийгээч” гэтэл өөдөөс “Ном байхгүй. Ангийн хүүхдээс асуусан, хариу өгөхгүй байна” гэв. 12 настай дүүгийн маань хариулт. Өөр олон эцэг, эхээс сурах бичиг олддоггүй гэсэн гомдол сонсогддог. Зарим нь “Гадуур 15­20 мянган төгрөгөөр худалдаж байна лээ. Үнэтэй ч хамаагүй аваад өгье гэхээр олдохгүй юм” гэлцэнэ. Тиймээс

бид “сураггүй” болоод буй сурах бичгийн мөрөөр хайгуул хийлээ.

Эхний зогсоол, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр дунд сур гууль. Номын санч О.Ган­чимэгтэй уулзаж байх зуур бага ангийн хүүхдүүд төрөл бүрийн үлгэрийн ном авахаар дугаарлаж, асууж, шалгаан бид хоёрыг тайван суулгаагүй нь өхөөрдмөөр. О.Ганчимэг “Сурах бичгийн хүрэлцээ их муу. Сургуулийн зүгээс сурах бичиг худалдаж авах боломжгүй хүүхдийн тоог БСШУСЯ­нд гаргаж өгдөг. Харин яамны зүгээс нийт сурагчдын 40 хувь буюу, зорилтот бүлгийнхэнд сурах бичиг тараадаг” хэмээв.

3

5

Компаниуд эрсдэлээс зайлсхийж, цөөн сурах бичиг хэвлэдэг

Нэр төдий хэдхэн цаас бус төрийн жинхэнэ хишиг хэрэгтэй

МАН-д Ерөнхийлөгчийн сунгаа эхлэв

Page 2: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

монгол найзаар Ерөнхий сайд асан Сү.Батболдыг зарлаж, “Clinton Global initiative” хурлын индрээс түүнийг хайсан нь Сү.Батболдыг цараа ихтэй улстөрч гэсэн ойлголтыг төрүүлж орхисон. Энэ талаарх дүрс бичлэгийг түүний хүү Б.Баттүшиг сошиал сүлжээгээрээ цацаж, аавынхаа пиарыг ч амжилттай эхлүүлж чадсан юм. Тиймээс Ц.Нямдорж Сү.Батболдоос илүү­тэйгээр олон нийтийн анхаар лын төвд орох ёстой болж таарна.

Харин эрхэм гишүүний “бай” нь Эрдэнэт үйлдвэр боллоо. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд шилжсэнтэй

холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлж, пүрэв гарагт Хэвлэлийн бага хурал хийсэн юм. Түүний өгч буй мэдээллээр үйлдвэрийг удирдах бүх эрх мэдэл 49 хувийг нь худалдаж авсан “Монголиан коппер корпораци” болон Худалдаа хөгжлийн банкны удирдлагад шилжсэн. Улмаар төрийн эзэмшлийн 51 хувийг удирдах эрх мэдлээ Засгийн газар бүрэн алдсан хэмээв.

Мөн оросуудын зарсан 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ Монголын Засгийн газар татгалзсан нь луйвар хэмээн тодотгосон юм. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр шинэ дүрэм баталж, ТУЗ­ийг зургаан гишүүнтэйгээрээ баталсан бөгөөд, эзэмшигч талууд 3:3 гэсэн харьцаатайгаар ТУЗ­д орох боллоо гэх мэдээллийг өглөө. Эцэст нь Эрдэнэт үйлдвэрийн 2013­2016 оны эхний найман сарын татварын ногдол, төлөлтийн байдлыг хүснэгтээр харуулав. Тэгэхдээ Оюутолгой компанитай харьцуулж, ямар бага

байгаа талаар шогшров. Гэхдээ энд зарим зүйлийг то­

дотгох ёстой. Эрдэнэт үйлд вэрийн Төлөөлөн удирдах зөвлөл угаасаа зургаан гишүүнтэй байсан бөгөөд, Оросын тал, Монголын Засгийн газар 3:3 гэсэн харьцаатайгаар хүнээ томилсоор ирсэн. Харин үүнийг Монголын төрийн өндөр дээд албан тушаалын дийлэнхийг хашиж үзсэн Ц.Нямдорж гишүүн мэдээгүй гэвэл итгэх хүн олдох болов уу.

Мөн Оюутолгойтой харь­цуулж хэлсэн татвар төлөлт, олборлолтын хэмжээнд ч бодох зүйл байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн төлсөн татвар, олборлосон эрдсийн хэмжээ буурсныг Оросын мэдэлд байсан 49 хувь Монгол компанид шилж­сэнтэй шууд холбон ойлгож болохгүй. Учир нь 49 хувийн арилжаа хийгдсэнээс хойш гурван сар ч болоогүй байгаа бөгөөд, харин Эрдэнэтээс олборлодог эрдсүүд болох зэс, алт, мөнгөний үнэ 2014 оноос хойш дэлхийн зах зээл дээр унаж, одооноос л өндийж байгааг энд онцолъё.

Түүнийг Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар Засгийн газарт санал хүргүүлж байхад “Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойж эхэллээ” гэх хардлага олон нийтийн дунд явсан. Тиймээс “Та Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар эхлүүлж байгаа юм уу. Та нэр дэвших үү” хэмээн асууж үзлээ. Тэрбээр үүнийг эрс үгүйсгэ сэнгүй. Харин “Би мэдэхгүй байна. Надад Ерөнхийлөгчийн сон­гууль шиг сонирхолгүй сэдэв байхгүй. Би энэ УИХ байгуу­лагдаж байхад Эрдэнэт явсан луйврыг чинь тэвчихгүй шүү гэж хэлсэн. Тэр дагуу л ажиллаж байна. Цаашид ч би бүх үнэнийг ард түмэнд хүргэхийг хичээнэ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоогүй” гэв. Энэ нь нэр дэвшихгүй гэсэн үг бас биш юм.

Нэрт нийтлэлч Баабар “Монгол хүний зарчмын саналын ард эрх ашиг нь нуугддаг” гэж хэлсэн бай даг. Харин Ц.Нямдоржийн зарч мын ард юу байгаа вэ?

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.30, БААСАН ~ №209 (487)

Фракцуудын зөрчил гэхээс илүүтэйгээр хэсэг бүлэг нөхдийн эрх ашгийн зөрчил гэж нэрлэвэл илүү зохистой болов уу. Энэ нь өөрөө фракцуудыг хоорондоо түнжин муутай мэт харагдуулах гол үндэс болоод байна. Намын удирдлага өөрөө дотоод институцээ хэт орхигдуулсан нь олон нийтэд одоо төрүүлээд байгаа ойлгомжгүй байдлын гол суурь болсон.

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай санал, хүсэлт

байвал

[email protected]

Утас: 99901526 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

ЗГМ ТОВЧХОН» ЗАСГИЙН ГАЗАР Засгийн газрын хуралдаанаар 2017 оны төсвийн төслийг хэлэл цэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Ирэх онд шинэ төр лийн татвар бий болгохгүй бөгөөд татварын хувь хэмжээг ч нэмэхгүй байхаар төсөлд тусгасан байна.

» ТОО

40Сая евро. Монгол, Австрийн Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажилла гааны хэлэлцээрийг намрын чуулганаар хэлэлцэнэ. 18 жи лийн хугацаатай, жилийн тэг хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх нөхцөлтэй 40 сая еврогийн зээлийг дэд бүтэц, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг төслийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

» ПАРЛАМЕНТУИХ-ын гишүүн Б.Наран хүүг Ардчилсан намын гишүүнч-лэлээс татгалзаж, МАН-д элсэх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл цацагдсан. Хэрэв Б.Наранхүү гишүүн Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзвал УИХ дахь АН-ын бүлэг задрах юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс тодруулахад “Ташаа мэдээлэл. Би хэзээ ч МАН-д элсэхгүй” гэсэн тайлбарыг өгөв.

» ТӨСӨЛ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Энэ үеэр тэрбээр ипотекийн зээлийн хө төлбөрийг үргэлжлүүлнэ хэ мээн байр сууриа илэрхийлсэн юм.

» СОНГОЛТ-2016Сум, дүүргийн ИТХ-ын сон-гуу лийн санал хураалт ирэх сарын 19-нд болно. Тэгвэл сон гуулийн сурталчилгаа ирэх бямба гарагт эхэлж, 17-нд дуусгавар болно.

» ЖУРАМЗасгийн газрын хуралдаа-наар Боловсролын зээлийн сан байгуулах, оюут ны хөгж лийн зээлийн жур мыг хэлэлцлээ. Уг санг бай-гуулснаар оюутнууд сур-галтын төлбөрөө зээлээр төлөх боломж бүрдэж байгаа аж. Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төл бөрийн буцалтгүй тусламж олгохыг Оюутны хөгжлийн зээлийн журмаар зохицуулахаар төсөлд тусгажээ.

» ШИЙДВЭРЗасгийн газрын үйл ажилла гааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын томоохон төс лийг хэрэгжүүлэх зорилгоор “Газ рын тос боловсруулах үйлдвэр”, “Нүүрс нээс нийлэг хий үйлд вэрлэх үйлдвэр барих” төслийн нэгж байгуулахаар болжээ.

Хотын мэр С.Батболд ирэх дөрвөн жилд нийслэлийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр ирэх жилүүдэд нийслэлийг бие даасан эдийн засагтай болгож, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана гэдгээ тодотгосон юм. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 барилгыг өргөтгөх буюу шинээр барихын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх аж. “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлж, хороо бүрт цэцэрлэг байгуулах ажлыг хийж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэхээр мөрийн хөтөл­бөртөө тусгажээ.

Үүнээс гадна “Орлоготой орон сууц“ хөтөлбөрийг хэрэг­жүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг “Зөв шийдэл” нэртэйгээр явуулахаар бол сон гэв. Түүнчлэн хөнгөн үйлд­вэрлэлийн салбарыг дэмжиж, үйлдвэр технологийн паркуудыг

байгуулна гэдгээ ч хотын мэр С.Батболд онцолсон юм. Тэрбээр “Эдийн засгийн сайжруулах нь хотын даргын өмнөө тавьсан гол зорилтын нэг. Өнөөдөр эдийн засаг хүнд, хямралтай байгаа ч хотын удирдлагын хувьд эдийн засгийн ихээхэн өөдрөг төсөөллөөр харж, то­моо хон зорилт тавин шургуу ажиллах ёстой гэж үзэж байна. Мөн үйлдвэр инновацийг цог­цоор нь хөгжүүлсэн хот болно. Гэхдээ үйлдвэрлэлийг хөг­жүүлэхдээ хотын дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдэд үйлдвэрлэл технологийн паркуу­дыг түшиглэн хөгжүүлэхээр тусгасан” хэмээв.

Товчхондоо, мөрийн хөтөл­бөрийн цөм нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан

үйлдвэрлэл, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий нийслэл болох юм. Мөн олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү бизнес, аялал жуулчлалын төв хот болоход чиглэж байгаа аж.

Тэгвэл нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн эрх баригчдыг сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүтнээр оруулж ирсэнгүй хэмээн шүүмжлэв. Тодруулбал, нийслэлийн ИТХ­ын төлөөлөгч Т.Батцогт “МАН­ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс 25 заалт нь энэхүү баримт бичигт тусгагдаагүй байна. Тодруулбал, гэр хорооллыг хөгжүүлэх, залуу гэр бүлийг дэмжих талаар

тодорхой заалт тусгаагүй байна. Иймд нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн уг мөрийн хөтөлбөрийг хойш­луулах санал гаргасан ч олон хоо­роо хүч түрээд хэлэлцлээ” хэ мээн байр сууриа илэрхийлсэн юм.

Харин 2012 онд экс дарга Э.Бат­Үүл гэр хорооллыг тохи­лог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан. Мөн хотын зүүн, баруун болон хойд хэсэгт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг үе шаттайгаар барина. Шархад, Амгалан, Орбит, Толгойт, Хайлааст, Долоон буудал болон бусад гэр хорооллын бохир усны гол шугамыг барина гэж тусгаж байжээ.

Б.Даваатогтох@datoZGM

Б.Сэлэнгэ ЗГМ

УЛААНБААТАР ЭШЛЭЛ

Зүүн хойд Азийн санхүүгийн төв болгох мөрөөдөлНийслэлийг бие даа­сан эдийн засагтай болгох зорилт тавьжээ

Сунгаанд давхихын тулд анхаарал татсан сэдэв барьж авах ёстой

Б.Ганбаяр / ЗГМ©

Ардчилсан нам шинэчлэгдэх цаг болсон. ҮЗХ­гоо хуралдуулж чадахгүй байгаа энэ үзэгдлийг хуучин хүмүүс нь шинэ төрхийг бий болгохгүй, одоо байгаа байдалтайгаа зууралдаж үлдэхийн тулд тэмцэж байгаа тэмцэл гэж харж байна. Хоёр сар гаруй ҮЗХ­ны хурлаа хийж чадахгүй байна гэдэг нь манай намын "ах" нар зайгаа тавьж өгөх бодолгүй байна гэдэгтэй агаар нэг.

УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж

МАН-д Ерөнхийлөгчийнсунгаа эхлэв

Өөрийгөө сэм сойж байгаа

хүн МАН-д Ц.Нямдорж

ганцаараа биш

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа МАН­д аль хэдийнэ эхэлжээ. Өмнөх удаад Б.Бат­Эрдэнэ аварга гэнэт тодорсон /Яг үнэндээ МАН­ын тодорхой хүрээнийхэн түүнийг ятгасан/ шиг битүү морь бий л байх. Гэхдээ наана нь өөрийгөө сойгчид ч цөөнгүй байна.

Хэдийгээр сонгуулийн жил эхлээгүй байгаа ч улс орон даяар өрнөж, ард түмний олонхийн дэмжлэгийг авах хүсэлтэй хүн хувийн кампанит ажлаа эхлэхэд эртдээгүй л дээ. Угаасаа санал хураалт болсны маргаашаас дараагийн сонгуулийн кампанит ажил эхэлдэг зарчим улс төрд үйлчилдгээс хойш.

Харин хэн сайн ярина, тэр нь илүү улс төрийн сайн технологич, сайн стратегич болж үзэгдчих гээд байдаг тал манайд бий. Гэвч юу ярих нь чухал биш, яагаад ярив гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа нь харамсалтай. Үүний нэг нотолгоо нь УИХ­ын дэд дарга Ц.Нямдорж. Тэрбээр өнөөдөртөө рейтинг өндөртэй улстөрч байж болох ч, түүнд дэмжигчид, үл дэмжигчдийн аль аль нь бий. Харин Ерөнхийлөгч болохыг хүсвэл олон нийтэд хандаж улс төр хийдэг, тэднээс илүү дэмжлэг авах ёстой. Ингэхийн тулд хүмүүсийн анхаарлыг татах гол сэдвийг бас барьж авах учиртай. Яг л С.Ганбаатар Оюутолгойн гэрээг шүүмжилж, өөрийн ими­жээ бүрдүүлж байсан шиг. ХҮН нам нь дотроо түнжингүй, хуу­рамч дипломтой нь илэрсэн зэр­гээс болж нэр хүнд нь унаснаас биш, сонгууль идэвхжтэл С.Ган­баатар Монголын хамгийн өндөр рейтингтэй улстөрч байсан юм шүү.

Тэгвэл УИХ­ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрийн ОХУ­ын мэдэлд байсан 49 хувь Монголын талд шилжсэнтэй холбоотой асуудлыг барьж авчээ. Ингэснээр тэрбээр нам доторх сунгаагаа эхлүүллээ гэхэд хилсдэхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сэм сойж байгаа хүн МАН­д Ц.Нямдорж ганцаараа биш. УИХ­ын гишүүн Сү.Батболд ч нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд орж буй. АНУ­ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өөрийнхөө

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 3: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

Б.Ганбаяр / ЗГМ©

3

Нийтлэлчийн булан

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ2016.09.30, БААСАН ~ №209 (487)

» Илүү өгөөжтэй хууль батлах байх хэмээн горьдож суугаа ахмадууд олон байгааг эргэн нэг хараасай.

» Эдийн засгийн хямралын шуурганд туугдаж, дахин сэрэхдээ олон өгөөж нь дундарчээ.

» Дундаж наслалт 69 байдаг судалгаанаас үзвэл шинэ хууль мэндлээд ч, түүний хишигийг хүртэх ахмад цөөн байх нь харамсалтай.

Хүртээх хишигт хөгшдийн нас хүрэх үү

1Үүнийхээ үр шимийг хүртэх

үед хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа нь тухайн хүн, ар гэр бүлд нь ч хохиролтой. Тэтгэвэр бол улсаас авч байгаа тусламж биш, өөрийн нэрийн дансны мөнгөө авдаг төр иргэн хоорондын үүрэг, хариуцлагын тогтолцоо.

Уг нь Хамтын тэтгвэрийн тухай хуульд зааснаар 15­аас дээш жил хамт амьдарсан, тэтгэврийн насны баталгаатай гэр бүл хамрагдаж, хэн нэг нь мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд ханийнхаа тэтгэврийн тодорхой хувийг таван жилийн турш өвлөн авах байсан юм. Мөн тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байхаар хуульчилж өгсөн ба бодит хэмжээг Засгийн газар шийдвэрлэдэг байхаар тусгасан байлаа. Тэгэхээр Засгийн газар тухайн жилийнхээ нийгэм,

эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан бүр 70 хүртэл хувиар ч тогтоох боломжтой байхаар заагдсан байсан юм. Энэ хууль эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас дээших гэр бүлд хүчин төгөлдөр үйлчлэхээр байв. Уг нь нэн ялангуяа эмэгтэйчүүдэд хэрэгтэй хууль байсан гэдэг.

Цэл залуу наснаасаа хөдөл­мөрт нухлагдаж, хоёр нийгэм дамжин амьдарч буй эмээ өвөө нар маань нийгмийн даатгалын сангаас л тэтгэврээ авдаг. Тэднээс хань ижлээ алдсан 76 орчим мянган ахмад бий. Гэвч батлагдатлаа хэл ам, зөрчил дагуулан байж мэндэлсэн уг хууль тэтгэврийнхнийг тэгш хамруулж чадаагүй гэх өчүүхэн төдий үндэслэлээр гологдож хүчингүй болсон. Энэ нь нийгмийн зүгээс чамгүй хэл ам дагуулсан. Тиймдээ ч уршигтай шийдвэр гаргаснаа ухаарсан шинэ түшээд маань алдаагаа засахаар ажиллаж байгаа гэж дуулдсан нь аштай юу даа.

Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэр авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагдаж, нийт ахмадуудын 30 хувь нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа.

Тэгвэл Хамтын тэтгэврийн тухай хуульд зааснаар зөвхөн бүрэн тэтгэвэр авч байсан ахмадын нэг нь хорвоог орхисон бол уг хуульд хамрагдаж, харин хэн нэг нь хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй бол хууль үйлчлэх­

гүй байхаар тусгагдсан нь гологдох шалтгаан болсон. Гэвч хэрэгжихээр хүлээгдэж байсан хууль эдийн засгийн хямралын шуурганд туугдаж, дахин сэрэхдээ олон өгөөж нь дундарчээ. Хөгшдийг алаг

үзэхгүй, тэгш хуваарилалтаар олгох үүднээс Ахмадын тухай хуулиар “Насны хишиг” олго дог болох асуудлыг Засгийн газар хэлэлцэж, дэмжив. Удахгүй өргөн барьж, эцэслэн шийдвэр­лэгдэх уг хуульд нэг ахмадад

олгогдох “Насны хишиг”­ийн хэмжээ наснаас хамаарч харил­цан адилгүй байх аж. Ахмадын нас 70­80 бол 100 мянган төгрөг, 80­90 настай байвал 200 мянган төгрөг, 90­ээс дээш бол 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа өгч байх юм. 70 настай ахмадаар жишээ татан сар тутамд хувааж үзвэл жилд хоёр удаа авахдаа доод тал нь нийт 16.6 мянган төгрөг оногдохоор байна. Харин 90 настай ахмад ханиа алдаж, хорвоод үлдвэл түүнд жилд хоёр удаа нийт 50 мянган төгрөг оногдох юм. Тиймээс энэ хуулийн өгөө­жийг хүртэхийн төлөө настан буурлууд гарцаагүй 70 нас зооглохоос аргагүй л байна. Гэтэл монгол хүний дундаж наслалт 69 байдаг судалгаанаас үзвэл шинэ хууль мэндлээд ч, түүний хишигийг хүртэх ахмад цөөн байх нь харамсалтай. Хүртээх хишигт хүний нас богинодоод байгааг эртхэн залруулж, хэдхэн үлдсэн ахмадуудаасаа хэдэн бор төгрөг хэмнээд яах билээ. Эл­гээрээ хэвтсэн эдийн засаг сэргэж улирал тутам хишиг хүртэх гэтэл хуулиа бариад явбал хүмүүний нас хүрэхгүй нь л дээ.

2015 оны судалгаагаар манай улсын нийт тэтгэврийн наст­нуудын 51.4 хувь нь 64 хүртэл, 17.3 хувь нь 65­69 настай бол ердөө 31.3 хувь нь 70­аас дээш насныхан байна. Харин тэтгэврийн хэмжээгээрээ 60.8 хувь нь 200­300 мянга, 16.1 хувь нь 300­400 мянган төгрөг авдаг бол ердөө 3.3 хувь нь 600 мянгаас дээш төгрөгийн тэтгэвэр авдаг аж. Тэтгэврээс өөр орлогогүй хөөрхий буурлуудын 66.4 хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа гэх мэт үзүүлэлтүүд яалт ч үгүй тэдэнд нэр төдий хэдхэн цаас бус төрийн жинхэнэ хишиг хэрэгтэйг илтгэнэ.

Гэтэл гадны улс орнууд ийм хуулиудыг хэрэгжүүлж, бүр тэдэнд өндөр настны тэтгэврийг нь өв залгамжлуулдаг юм билээ. Бүр Өмнөд Африкийн орнуу­дад тэтгэврийн шинэч лэлийн бодлогыг тууштай хэрэгжүүл­дэ гээс харвал Монгол Улс илүү өгөөжтэй хууль батлах байх хэмээн горьдож суугаа ахмадууд олон байгааг эргэн нэг хараасай даа.

Хэдхэн үлдсэн ахмадуудаасаа хэдэн бор төгрөг хэмнээд яах билээ

Монголчуудын хэлдгээр жинхэнэ хэл амны бузар шингэ чихсэн гэдэг шиг төрийн томчууд, улс төрийн бүлэг­лэлүүдийн амны зугаа болсоор ирсэн Тавантолгойн төслөө улс төрийн бус эдийн засгийн ач холбогдол талаас нь нухацтай бодох үе иржээ. Уг нь бидэнд Тавантолгойгоороо тэжээлгээд байж болох сайхан үе байсан ч улс төрийн тоглолт нь ихдэж, танил тал, хамсаатнуудын гэх шахааны бизнесээр голоо зогоогчдын “агуу” эрх ашгийн өмнө сөхөрчихсөн. Тиймдээ ч нэгдсэн бус нэжгээд хүмүүсийн хувийн тоглолттой зэрэгцэн ханшийн хямрал нүүрлэснээс болж бид алтнаас дутуугүй үнэ хүрч байсан нүүрсээ арай ядан хил давуулан худалдаж байна. Мэдээж хэрэг, ингэж тартагтаа тултал доошоо орно гэж хэн ч төсөөлж байгаагүй нь ойлгомжтой. Харин ч “Азийн Араб” болно гэх өндөр хүлээлт олны дунд байсныг сануулах нь илүүц биз.

Харамсалтай нь өнөөдрийн байдлыг харвал, 1.8 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц­тэй энэхүү аварга ордыг үр өгөөжтэй ашиглаж чадаагүй

Тавантолгой урагшлахгүй

Тавантолгой шахааны бизнесээр голоо зогоогчдын “агуу” эрх ашгийн өмнө сөхөрчихсөн

Гаднаас мөнгө төлөөд

авчирсан Эрдэнэтийн

хувь эзэмшлийг улстөрийн

дуулиан болгож байгаа

юм чинь Тавантолгойн

ордыг гадныханд 30

жилээр үнэгүй эзэмшүүлнэ гэвэл бүүр ч бүтэхгүй нь

ойлгомжтой.

бид Чалкод тавьсан өрөө ч дарж чадалгүй 100 сая ам.долларын үлдэгдэлтэйн дээр сар бүр нэг сая ам.долларын хүүгийн төлбөр төлж байна. Ийнхүү арга ядахдаа олон янзын шийдэл ярьцгааж эхэлсэн. Заримыг нь сонсвол хөх инээд хүрэх ч энүүхэнд.

Жишээ нь, Тавантолгой төс лөө бид Сумитомо, Шинхуа энержи зэрэг гадны аварга корпорациудад 30 ж и лийн ху гацаан д эзэмшүүлэх талаар ярьж байна. Тэгэх, тэгэхдээ үндэсний ямар ч оролцоогүйгээр шууд гаднын компанид үнэгүй эзэмшүүлж, харин үүнийхээ хариуд төсөв хүндэрсэнтэй холбоо тойгоор түр гал унтраа хаар хэдэн цаас авах санал гарсан аж. Энэ бол бодит амьд рал дээр хэрэгжих ямар ч боломжгүй гаргалгаа. Учир нь ямар ч гадны хөрөнгө оруулагч монголчуудын төлөө санаа тавихгүй гэдэг нь ойлгомжтой бөгөөд ёстой л бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр болох биз. Гаднаас мөнгө төлөөд авчирсан Эрдэнэтийн хувь эзэмшлийг авна хэмээн улстөрийн дуулиан болгож байгаа юм чинь Тавантолгойн ордыг гадныханд 30 жилээр үнэгүй эзэмшүүлнэ гэвэл бүр ч бүтэхгүй нь ойлгомжтой.

Ийн хэлж байгаа нь оргүй зүйл биш гэдгийг сүүлийн 10 хүрэхгүй жилд бид өөрсдийн нүдээр гэрчилчихсэн улс. Ямар сайндаа л гадаадын ком пани гэхээр л шулдаг, иддэг, үнэгүйдүүлдэг, эцэс сүүлд нь хуулийн дээр гардаг зэрэг хэвшмэл ойлголтууд

нийгэмд түгчихсэн. Угаасаа дан эдийн засгийн талаас нь эрүүл ухаа наар тооцоолоод үзсэн ч Монгол Улсад ямар ч өгөөжгүй бизнесийн загвар гэдгийг нөлөө бүхий эдийн засагчид маань хэлсээр байгаа.

Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсч 200 ам.доллар давж байгаа энэхүү үүлэн чөлөөний нарнаар хамаг юмаа зарахад бэлэн байгаа зарим нэгэнд нь хандаж анхааруулахад энэ бол түүхий эдийн уналтын далайд үүссэн өчүүхэн төдий өсөлтийн давалгаа гэж хэлмээр байна. Учир нь энэхүү өсөлтийн гол фактор нь коксжих нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж буй Хятад улсаас барьж буй богино хугацааны бодлогын үр дүн. Үүнийг нь дагаад олон улсын санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч томоохон компаниуд болох Goldman Sachs зэргээс 2016 оны сүүлийн улирлын коксжих нүүрсний үнийн таамгаа өсгөөд байгаа нь үнэн ч цаашид яах

вэ гэдэг дээр хэн ч хариу өгч чадахгүй байна. Яагаад гэвэл, хятадын дотоодын олборлогчид ажиллах хүчнээ авч үлдэхийн төлөө төрийнхөө гаргасан шийдвэрийг цуцлуулахаар уйгагүй ажиллаж байгаа нь эрх баригчдынхаа бодлыг эргүүлж ч мэдэх талтай. Хэрэв тэгвэл өнөөх мань мэтийн харж баясаад, хайр зарлаад байгаа үнийн өсөлт гээч нь ойрын жилүүддээ эргэн ирэхгүйгээр ор мөргүй алга болоод өгөх магадлал маш өндөр байгаа гэсэн үг. Тэгээд ч бидний хувьд энэхүү тур хугацааны үнийн өсөлт огтын хүртээлгүй бөгөөд усан замаар худалдаа хийдэг АНУ, Австрали зэрэг олон арван сая тонноор нь нүүрсээ шахдаг хүчирхэг гүрнүүдийн олборлогчдод л өгөөжөө өгч байгаа. Учир нь бидний газраар зөөдөг нүүрсний өртөг өндөр төдийгүй худалдан авагч нь ч өөр болохоор үнэ нь ихдээ 83 ам.доллараар л хэмжигдэж байгаа. Энэ бол тээвэрлэлт, угаалт гээд бүх нэмэлт зардал ороод Бугатад худалдаалж буй үнэ. Тэгээд ч бид өөрсдийн тээвэрлэлтийн дэд бүтцээ шийдэж чадаагүйн улмаас уурхайн ам дээрээс тонн тутмыг нь 30 гаруй ам.доллараар зарж байгаа нь магадгүй тулсан үнэ байж мэдэхээр байна. Ин гээд бодохоор дэлхийд тэргүүлэх хэмжээний нөөцтэй гэх Тавантолгойн нүүрс үнснээс өөрцгүй үнэгүй чулуу болж төгсөх эдийн засгийн дүр зураг харагдаж байгаа нь гуйвашгүй үнэн юм.

Гадны хөрөнгө оруулагч

монголчуудын төлөө санаа тавихгүй нь ойлгомжтой

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 4: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

Ерөнхий дүр зураг: Арабын орнууд ёстой баларч байна. Тэр бүс нутгаас олигтой, өөдтэй юм дуулдахаа байлаа. Хомрогонд нь Турк, Европ чирэгдлээ. Дүрвэгсдийн хөл дарлаа. Ойрхи Дорнод гэдэг нь хэзээ мөдгүй дэлбэрэх дарьтай торх, зэвсгийг асар том хяналтгүй агуулах боллоо. Энэ бол гадаадын эвлэлүүдийн байнга бичдэг сэдэв.

"Арабын хавар"­аар даварсан исламистууд Сири, Иракт лалын халифатаа байгууллаа. Давраагүй исламистууд нь Египетэд сонгуулиар засгийн эрх авч үзлээ. Исламист Мурси зайлуулагдаж, Лалын ахан дүүс­ийн гарыг мухарлах гэж энэ улс лав гурван жил үйлээ үзэж байна. Йемен гэж төрт улс бараг байхгүй боллоо, Египет, Ливи, Тунис эдийн засгийн хувьд уналтад орж, улс төр нь дампуурлаа. Сирид асгарсан цусыг хэмжих аргагүй, Сирид 2011 оны хавраас хойш 400 мянга орчим сиричүүд алагджээ. Хагас сая руу дөхжээ. Хүн амынх нь тал хувь буюу 11 сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ. Барагцаагаар таван сая сиричүүд бусад улс

Судлаачийн үг

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.30, БААСАН ~ №209 (487)

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгчЦэвлээгийн МӨНХЖИН

Тэргүүн орлогч эрхлэгчЦэвээндолгорын ЦЭВЭЭНХЭРЛЭН

Утас: 99901526Орлогч эрхлэгч

Лхагважавын СУГАРМААУтас: 99903584

Улс төр, нийгмийн мэдээллийн албаЭдитор Б.Гандолгор

Утас: 99901483

Эдийн засаг, бизнес мэдээллийн албаЭдитор Р.Оюунцэцэг

Утас: 99901621

Гадаад контент, соёл энтертайнментын албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901682

Г.ЛхагвасүрэнУтас: 99903581

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар: 1024

Утас: 70103131, Факс: 70106065

Zasag.Co“Чөлөөт хэвлэл”

сангийн хэвлэх үйлдвэрт хэвлэв

Дугаарын удирдагчБ.Гандолгор

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг

дээдэлж, чөлөөт сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг

илэрхийлэх мэдээллийн индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг

бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

0 0 4 8 7

РЕДАКЦИ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

Олхонуд Баярхүү Профессор

Курдууд босоод ирсэн, бөмбөг дэлбэлдэг нь хэвийн үзэгдэл боллоо

“Арабын хавар”-ын сүйрэл ба дүгнэлт орон pyy дүрвэгсдийн статустай дүрвэн гарчээ. Үүнд нэг сая гаран сири хүн Европт дүрвэн очжээ. Сирийн дүрвэгсдэд дор хаяж 4.5 тэрбум ам.долларын хандив тусламж нэн хэрэгтэй байна. Ойрхи Дорнод, Умард Африкт тэглээ ингэлээ гээд бичээд байвал барагдахгүй их зовлон жагсана. Бүр салбарлаад “Лалын улс”­ын Баруун Африкийн муж гараад ирсэн. Африкийн Эвэр – Сомали терроризмын байнгын айдас дор байна.

Энх тайвны сангаас гаргасан нэгэн судалгаа (Fragile States Index 2014, Fund for Peace, rank­ings, 13.07.2015) байна. Түүнд өгүүлснээр: • Араб ертөнцөд “тогтвортой

улс” гэдэгт зөвхөн Катар, АНЭУ;

• “Харьцангуй тогтвортой” гэдэгт Кувейт, Оман;

• “Аюул дагуулах” гэдэгт Бахрейн;

• “Үлэмж аюул дагуулах” гэдэгт Алжир, Тунис, Иордан, Марокко, Саудын Араб;

• “Ноцтой аюул дагуулах” гэдэгт Ливи, Жибути, Ливан;

• “Аюулын бүсэд байгаа” гэдэгт Мавритан, Египет;

• “Аюулын ноцтой голомт” гэдэгт Йемен, Ирак, Сири;

• “Аюулын маш ноцтой голомт” гэдэгт Судан бүртгэгджээ

"Арабын хавар"­тай золгосон, ялсан, ялах гэж байгаа, хэтдээ ялах магадлалтай улс орнуудын байж байгаа байдал нь ердөө энэ. “Арабын хавар”­ын аль ч оронд ардчилсан төрт улс төлөвшиж хөгжсөнгүй. Уг нь тийм төрт улсыг ард түмний олонхи нь тойрч нягтрах ёстой байсан юм. Тэгсэнгүй. Цэргийнхэн нь ямагт локомотив байж ирсэн, шашинжихгүй хөгжихийн төлөөх хатуу нийгэм бүхий тийм орнуудад аядуу исламистууд засгийн эрх аваад, авахыг зориод хөгжлийн альтернатив хувилбар дэвшүүлж чадсангүй. Харин ч мусульман­христиан, суннит­шиитүүдийг өвөр хооронд нь сөргөлдүүлж, түүнийгээ бүс нутгийн хэмжээнд дэвэргэлээ. Арабын ертөнц хувьсгалаас бүрэн залхлаа, цус дэндүү их урслаа!

Оросын судлаач Василий Колташовын ажигласнаар, Лалын ахан дүүсийн байр байдлаас харвал ерөөсөө лалын төсөл гэж эдийн засаг дээр юу ч байхгүй байжээ. Төсөл зохиогоод ч ямар ч шаанс байхгүй. Үнэндээ бол Египетэд Мурсийн өнгөн дээр шашны консерватив Засгийн газар оршин тогтнож, VII зууны лалын шашны цэцэглэл мандлын диваажин руу улс орноо ухраахыг зорьсон. Хот хөдөөгийн мөргөлдөөн, лалжсан хөдөөгийнхөн, шашинжихгүйн төлөөх хотынхны хоорондын ангал цав хэрээс хэтэрч, улс үндэстнээ сүйрүүлэх шахжээ. Энэ тэмцэлд хот нь ялсны шинж тэмдэг бол 2013 оны зун Мурсийг цэргийн эргэлтээр зайлуулсан явдал юм. Хөдөөгийнхний зах зээл хотод байдаг учраас хөдөөгийнхөн хотоосоо хамаа­ралтай, хотынхон хөдөөг дийлэх тавилантайг харуулжээ.

Булангийн монархуудыг эс тооцоод лалын орнууд дотроо хаа очиж Египет, Тунис, Сири гурав эдийн засгийн хувьд бусдаасаа хөгжилтэй гэж тооцогдож байсансан. Тэр гурав дээр Турк, Ираныг нэмж нэрлэж болно. Гэтэл ийм хөгжингүй нутагт исламистууд дундад зууны дэг жаяг тогтоож, дундад зууны хэлээр ярихыг зорьсон, зорьсоор байгаа нь хамгийн том алдаа байлаа. Египетчүүд исламистуудаасаа үнэндээ залхсан, Сири залхаж байна. Тэд шариатыг мөрдөөд, олон цагаар сунаж мөргөөд, ажлаа алдаад байхыг хүссэнгүй. Хүчээр тэгж албадахыг бол бүр ч хүсэхгүй.

Сонгуулиар итгэл хүлээлгэсэн лалын улс төрийн тэр нам нь нийгэмдээ санал болгочих олигтой ганц ч хөтөлбөргүй ирсэнд египетчүүд гайхсан, хаа хаанаа буулт хийгээд хэл амаа олоод хөгжлөө жигдэлье гэж хүлээсэн, мөргөл залбирал, мэгзэмээс өөр ямар ч хариулт олж

сонсоогүй. Египетийн өрсөлдөх чадвар Лалын ахан дүүсийн өнгөн дээр илт унасан, түүнд бурхан тусалсангүй. Ерөөсөө ажил хийхгүй, залбираад амь зууя гэсэнд нь тэр бурхан нь хишгээ хайрласангүй. Энэ бол миний ажиллаж амьдарч байсан Египетэд ажиглагдсан ганц зүйл.

Эдийн засаг өсөлтгүй болсонд Арабын хувьсгал ямар ч буруугүй. Харин ямарваа хувьсгал эдийн засгийн хөгжлийг түлхэн урагшлуулдаг болохыг бид дэлхийн түүхээс зөндөөнийг мэднэ. Эхлээд унагадаг, дараа нь хурдан босгодог. Францын 1789–1794 оны хувьсгал үүний яруу тод жишээ. Хятадын “Соёлын их хувьсгал” ч тэр. Нийгмээ дампууруулж унагаад

дараа нь босгосон жишээ бус уу? Хувьсгал шинэ эрин үеийг нээдэг бол Мубаракийн дараагийн шинэ эрин үе Египетэд ирээгүй л байна. Харин ч Мубаракийн хөгжлийн стратеги ор мөргүй алга болж, орыг нь нөхөж чадаагүй.

Аядуу исламизм эдүгээ моодноос гарч байгаа юм биш биз гэх харуусал, хардлага зэрэг төрж байх шиг. Египет, Тунист тэд эрх бариад бүтэлгүйтсэн нь ямар нэг өөр үйл явцын эхлэл болох юм биш байгаа? Сири, Иракт газар тасдаж аваад “Лалын улс”­халифат байгуулагдсан нь цус нулимс, зэрлэгшлээс өөр юу ч авчраагүй. Аядуу исламизм нь цуст дайн болж хувираад төртулсыг нь нураасан нь Йемен биш гэж үү?

Аядуу исламын халааг радикал ислам зайлшгүй авна гэдгийг Сири дэх дайн харууллаа. Египетэд Лалын ахан дүүс унаснаар лалын ертөнц шинээр өөрийгөө олж харж, тодорхойлоход хүрнэ гэсэн дүгнэлт туркийн судлаач Мехмет Сейфеттин Эрол хийснийг би яг онож хэлжээ хэмээн бодож байна. Лалын бүтцээ шинэчлэх, сайжруулах эхлэл тавигдана. Олон улсжихын сацуу юуны өмнө дотооддоо зөв хэлбэрээр төлөвших шаардлагатай, д о т о од д о о т у л г а р с а н бэрхшээлийн өмнө хэлэх үггүй сууж байж таарахгүй, хэрэв аядуу лал ингэж чадахгүй аваас илүү радикал байгууллага, дэглэм ээлжээ хүлээж байна шүү хэмээн түрэг эрдэмтэн анхааруулжээ.

Түүх сөхвөл, ийм өөрчлөлт хийгдэж байсан, бүр 2­3 давалгаа

(хатуурхах тал руугаа) явагдсан байдаг юм билээ. Аядуу лал радикал лал болж хувирсан (1) эхний давалгаа 1979 онд Афганистан руу Зөвлөлтийн арми халдcанаар эхэлдэг. Коммунизм байгуулуулна гэсэн уриан дор лалын ертөнц рүү зөвлөлтүүд ийм бүдүүн зүрх гарган халдан түрэмгийлсэнд нийт ертөнц нь тэр чигээрээ хилэнтэйгээр боссон ба афганы аядуу номхон мусульманчууд бараг бүгд радикал болж хувирсан, тэмцэлд боссон, одоо үр дүнг нь дэлхий амссаар байна. (2) Хоёр дахь давалгаа нь лалын ертөнцийг хагалахыг зорьсон өрнийнхний балгаар эхэлсэн. Тэр үед улс төрийн ислам төлөвшиж аядуу ислам

гэдэгтэйгээ эсрэгцсэн. Ливан дахь иргэний дайн, Ирак дахь суннит–шиитүүдийн мөргөлдөөн зэрэг мусульманы ертөнц доторхи дотоодын зөрчлөөр хоёр дахь давалгаа үргэлжилсэн. (3) Гурав дахь давалгааг Арабын хавар эхлүүлчихсэн гэж үзэж болно. Гурван давалгаанд ямагт лалын суннит урсгал гол тоглогч нь болж байна.

Эдүгээ лалын ертөнц 1.7 тэрбум хүн ам бүхий эрчтэй хөгжиж буй ертөнц, чухам гурав дахь хүч гэвэл тэр л байна. Дэлхийн шинэ дэг тогтоох дээр тэд л гурав дахь ертөнцийг төлөөлж чадна. Энэ том хүч өөрийгөө хянах чадвартай байх ёстой. Нөгөө талаас өрнийнхөн лалын газрын зураг дээрх хяналтаа сулруулж, алдаж, үйл явцаас хоцорч байх магадлалтай. Тийм учраас давуу талаа (жанжлал хэмээн ираны хэвлэлд бичдэг) алдахгүйн тулд хэд хэдэн арга барил боловсруулж, туршиж үзжээ. • Хөндлөнгөөс шууд оролцох

(Афганистан, Ирак); • Өөр улс, өөр дэглэм рүү

өөрсдөөсөө бусдыг түлхэх маягаар шууд бусаар оролцох (Сири);

• Дээрхи хоёр хэлбэрийг нэгэн зэрэг ашиглах (Ливи);

• Лалын бүлгүүдийг дотроос нь хагалах, дайсагналцуулах (аядуу Талибан ба радикал Талибан гэдэг шиг Сирид “Лалын улс” ба аядуу сөрөг хүчнийхэн) гэх мэт.

Харин дээрх дөрвөн хувилбарын алинаар нь яваад нэмэр алга. Энд исламистуудаас залхах,

исламистууд нь бусдыг залхаах гэгч хувилбар л үнэмлэхүй ялж үлдэнэ. Өрнийнхөн ямарваа интервэнц хийлээ ч тэр ардчилал, барууны соёл нь лалын нийгэмд суухаасаа өнгөрсөн.

Исламистуудаас залхсан Арабын орнууд бараг тэр чигээрээ Египетийн 2013 оны цэргийн эргэлтийг нэгэн дуугаар дэмжсэн ба Ерөнхийлөгч Сисид итгэл үзүүлж байгааг өөрөөр юу гэж үзэх билээ. Үнэндээ тэд Египетээс үлгэр жишээ авахыг хүссэн болж таарлаа. Исламистуудыг давраалгүй дараад авдаг, хүчирхэг тогтвортой төрийг сэргээж чаддаг, түүнийг нь ард түмний олонх дэмждэг, бас тэгээд өрнийнхний заавар зөвлөлгөөг хэрэгсдэггүй жишиг Египетээс улбааллаа.

2011 оны "Арабын хавар"­аар эхэлсэн бужигнаан үймээн Египетээс эхлэн намжлaa. Исламистууд ба шашинжихгүй хөгжих талынхны үл эвлэрэх хоёр лагерийг хүчээр эвлэрүүлдэг туршлагыг Египетээс олж харж болно. Мэргэжсэн сайн засаглал, нийгмийн хариуцлагаа таньсан олон түмэн хоёроос их зүйл шалтгаалдаг болохыг Египет харуулсан гэж бодож байна. Ливи, Сиритэй харьцуулбал Египет нь бүс нутгийн том гүрэн, хааш хаашаа сайн муугаар нөлөөлөх бүрэн бололцоотой. Ливи, Сири, Египет гурав зэрэг хямарлаа гэхэд Газар дундын тэнгис тогтворгүй бүс нутаг болж хувирах магадлал нэн өндөр. Энэ нь Европын Холбоонд очиж шууд нөлөөлнө. Дүрвэгсдийн хямрал үүний эхлэл нь. Цаашаа өч төчнөөн хямрал нөхцөлдөж байна. Ийм нөхцөлд исламыг тогтоон барьж, иргэний засаглал руу хүчээр оруулсан египетийн цэргийнхнийг буруушаах аргагүй юм.

Египетийн исламистуудын сүйрлээр палестины ХАМАС­ыг жишээлж болох юм. Лалын ахан дүүс Египетэд яллаа гэх тэр мөчид Газын зурваст юу болсон билээ? ХАМАС эдийн засаг, улс төрийн изоляцаасаа (ганцаардал) гарлаа хэмээн лут их баяр баясал болж байсансан. Тэд өөрсдөө ялчихсан мэт л уухайлан хашгичсан. Мубарак 2007 оноос хойш хилээ хаачихсан байсныг Лалын ахан дүүс шууд нээчихсэн. Газаг Египетээс таслагдсан газар хэмээн Мурсийн Засгийн газар үзэж 1.7 сая палестинчуудыг чадлаараа л “сайхан” байлгасан. Контрабанд сэргэсэн. Туннелээр хангалт хийгдсэн, израилийн хоригийг даван даван Мурси уналаа. Хил хаагдлаа. Туннелийн 80 хувь ажиллахгүй болсон, нураасан, шинэ Египет ХАМАС­ыг ивээхгүй. Туннелийн үлдэгдэл нь “Ленинградын блокад” гэдэг шиг л “Газын блокад”­ын түүх болж үлдлээ.

Мурсийг зайлуулсан жишгээр, эсвэл нөлөөгөөр түрэгүүд Египетээс дохио сургамж, урам зориг аль алиныг нь авсан юм шиг Турк орон амгалан тайван байхаа больжээ. Төрийн эргэлт дэгдэх шахлаа, хэдэн түмээр нь хэлмэгдүүлж эхэллээ. Курдууд босоод ирсэн, бөмбөг дэлбэлдэг нь хэвийн үзэгдэл боллоо. Оросыг бараадахаас өөр гарц байхгүй боллоо. Мөдхөн Сири дэх Асадын дэглэмийг Эрдоган дэмжих болно.

Израилийн The Jewish Press сайт дээр Мурси, Эрдоган хоёрыг хөтөлцүүлэн дүрслээд “Явж одлоо, араас нь”, “Мурси уналаа, одоо Эрдоганы ээлж” гэхчлэн 2013 онд шоглон зурж бичсэнийг санаж байна. Исламистуудыг улс төрөөс тонилго гэсэн санаа бус уу?

Исламистуудыг дэмжих хэцүү, болих хэцүү ацалсан байр сууринаасаа болоод Европ, Америк урам нь хугарлаа. Исламистуудыг их дэмжвэл, бас тэгээд эргээд тэр байр сууриасаа ухарвал юу болдогийг Европ дахь цуврал террорист халдлагууд хэлээд өгсөн, одоо мусульман дүрвэгсдийн урсгалыг хүлээн аваад байх нь тэр.

Ойрх Дорнод дахь АНУ, Европын ашиг сонирхол нь ардчилал байж таарахгүй юм байна гэдгийг уг нь хангалттай харууллаа. Гэхдээ тэр “ардчилал” гэх гонгинуураасаа салах дургүй. Бүтэхгүй, болохгүй, эвлэрэхгүй нийгмийг ятгахдаа

тэд залхахгүй. Египетийн цэргийнхнийг шалсаар байж Европын Холбооны комиссар хатагтай К.Эштон Мурсийг 2013 онд эргэж очсон шог гэхэд дэндүү шог, эсвэл хэнээтэй үзэгдлийг онигоо болгоод орхисугай! Исламистуудыг өөгшүүлж байгаагаа энэ хатагтай даан ч ойлгоогүй юм. “Ардчилал”, “Гуманизм” гэх гонгинуур нь энэ хатагтайг харанхуй шөнө таньж мэдэхгүй нууц гяндан руу хөтөлжээ. Эвлэрэхгүй хоёр хүчнийг эвлэрүүлэхийн төлөө, хямралыг зохицуулахын төлөөx Ta нарын чармайлт чинь дампуурлаа шүү гэдгийг АБНЕУ­ын Ерөнхийлөгчийн Тамгын газар тэр үед албан ёсоор зарлачихсан шүү дээ!

Ерөөсөө өрнийнхөн эрх ашгаа шинээр олж томъёолох хэрэгтэй мэт санагдах юм. Эвлэрэхгүй нийгмийг эвлэрүүлдэг мэргэн арга олж чадахгүйгээс хойш тэр эрх ашиг гэдэгтээ исламыг хазаарлая, болж өгвөл зогсооё, исламистуудыг засгийн эрхээс яаж ийгээд холдуулъя гэсэн шинэ үүрэг өөртөө авч болох мэт. Дарангуйлагч ба ардчилсан сонгуулиар ялсан захирагчийн хооронд ялгаа гэхээр юм лалжcан нийгэмд харагдахгүй нь Арабын орнуудын жишээн дээрээс тодорхой боллоо шүү дээ!

Ардчилал ярих, тулгах дуртай АНУ, Европт Абу Гейт гэгч нөхрийн хэлсэн занасан үгийг энд сануулууштай. “2001.09.11”–ний Нью­Йорк, Вашингтон руу онгоц барьцаалан халдсан хэргийн захиалагч ба зохион байгуулагчаар Осама бен Ладены хүргэн Сулейман Абу Гейт гэж Аль­Каеда­гийн энэ төлөөлөгч тодорчээ. Тэрээр 2002 онд Иран руу зугтаж очоод тэндээс Иорданд дүрвээд байхад нь тус улсын тусгай албаныхан баривчилж АНУ­д шилжүүлж өгсөн. 2001 есдүгээр сарын 12­нд хадам аав болон Айман Завахири нарын хамт энэ нөхөр баяр бахдалтайгаар мэдэгдэл хийж, өмнөх өдрийнх шиг халдлага цаашид ч давтагдах болно хэмээн ам тангараг тавьж байхыг тэр үеийн видео бичлэгээс бишгүй харсансан. Түүний хэлсэн үг байна.

Та нарын эсрэг аугаа их арми хөдөллөө. Анхааруулчихъя. Лалын бүх үндэстнүүд (the nation of Islam) жүүд, христиан, америкчуудын эсрэг байлдахаар бослоо шүү!

Тэрээр АНУ­д шилжүүлэгдэн очоод Нью­Йорк хотын шүүхэд хэргээ хүлээх нь бүү хэл салаавч үзүүлэн яг энэ үгээ дахин давтан хэлээд хээв нэг зогсож байв.

Ерөөсөө панисламизмыг үгүй хийхгүй бол дэлхий тайвшрахгүй нь хэмээн америкийн неокон сер­вативчүүд, христиан европ чууд, жүүдүү дийн израиль үздэг болсныг хэн ч үгүйсгэхгүй. Тийм учраас өрнийнхөн Ойрх Дорнод руу тулгаж байсан өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлсээсээ түр татгалзаж, ислам дээр анхаарлаа төвлөрүүлж болох талтай. Одоо барууны орнууд дахь либерал үзэлтнүүд дарангуйлагч Асадыг дэмжиж, Сири дэх засгийн эрхийг исламистуудад өгүүлэхгүй байхын тулд “Лалын улс”­ын эсрэг олон улсын эвсэл байлдуулаад Оростой хорших болсон нь ямар гээч үзэгдэл вэ?

Үүнд шал өөр тайлбар байна. Юу гэхээр “Арабын хавар” нь ард иргэний дайнд хүргэчихдэг, тэр нь эцэс төгсгөлгүй үргэлжилдэг, радикал исламыг өөгшүүлчихдэг юм бол тэр радикал лалын үзэл суртлыг тээгчид “Лалын улс”­ыг мораль, ёс суртахуун талаас нь маш хүчтэй хагалан бутаргаж буй Орос, Иран, Сирийн тактикийг сонгоё л доо.

“Их Ойрх Дорнод”­од хүчний харьцаа өөрчлөгдчихөөд байна. Эдүгээ энэ бүс нутагт АНУ, Турк, Саудын Араб давамгайлахаа болилоо. Харин Орос, Иран, Сири, Ирак давамгайлж эхэллээ. Тэдэн дээр Ойрх Дорнодын нөлөө бүхий улс Египет нэмэгдэж ороход бэлэн байна. Ингэснээр терроризмтой тэмцэх ямар нэгэн альянс төлөвшиж байж магадгүй. Ийм альянс төлөвшсөнөөр Ойрх Дорнодын байдал өөр тийшээ эргэнэ. Дэвшил авчрах ч юм бил үү? Ардчиллаа түр хойш тавья!

Page 5: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

Сурах бичиг хэвлэх эрхийг 11 компани тендерээр авч, 65 орчим цэгээр борлуулж байна

ЗГМ: СУРВАЛЖЛАГА

5

Нийгэм

2016.09.30, БААСАН ~ №209 (487) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

ОРОН НУТАГ» ТӨВЦаг агаараас болж ургац хураалт удаашралтай байгааг аймгийн ХХААГ-ын, Газар тариалангийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр “Зарим сумдад шөнөдөө бороотой хонож байна. Харин бороо орсны маргааш ургац хураалтад гарах гэхээр трактор, комбайн газарт шигдээд байгаа. Цаашид цаг агаарын байдал дээрдвэл ургацаа бүрэн хурааж амжина” гэлээ.Өнөөдрийн байдлаар төмсний 77, хүнсний ногооны 40, тосны ургамлын 20, тэжээлийн 20, улаанбуудайн 43, үр тарианы 44 хувийг тус тус хураагаад байна. Түүнчлэн нэг га талбайгаас авах ургацын хэмжээ 12.6 центнер буюу өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад харьцангуй сайн байгааг албаныхан онцолж буй. Төв аймгийн хэмжээнд ургац хураалтын ажилд оюутан цэрэг болон МСҮТ-ийн төвүүдийн нийт 1667 хүн ажиллаж байна.

» СҮХБААТАРМал эмнэлэг үржлийн газраас мялзан, хонины цэцэг, шүлхий зэрэг малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд амьд малын тээвэрлэлтийг энэ он дуустал хоригложээ. Сүхбаатар аймагт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мал угаалгын ажил 30, вакцинжуулалт 40 орчим хувьтай байна. Энэ нь тун хангалтгүй түвшинд байгааг малын эмч нар хэлж байна. Харин мах бэлтгэн нийлүүлэх, тээвэрлэхийг хориглохгүй аж. Энэ хугацаанд амьд малд гарал үүслийн гоц халдварт өвчний гэрчилгээ олгохгүй. Түүнчлэн малчид, мал бүхий иргэдэд, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг төв суурин газар болон нийтийн хэрэгцээнд нийлүүлэхгүй байхыг сум, багийн Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн тасаг, малын эмч нарт даалгажээ.

» СЭЛЭНГЭ Мандал сумын “Эко” гуравдугаар сургууль дотоод нөөц бололцоогоо ашиглан багш, сурагчдынхаа дэмжлэгтэйгээр спорт тоглоомын талбайтай болжээ. Уг талбайг барьж байгуулахад Дэлхийн зөн олон улсын байгууллага, сургуулийн захиргаа, Ж.Мөнхбаяр багштай 12А ангийн хамт олон, эрэгтэй багш, ажилчид ихээхэн зүтгэл гаргасан байна. Сурагчид тоглоомын талбайнхаа нээлтийн үйл ажиллагаанд зориулан сагсан бөмбөгийн тэмцээнийг насны ангиллаар зохион байгуулжээ. Тэд сагсан бөмбөг тоглох талбайтай болсондоо туйлын их баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

» БАЯН-ӨЛГИЙБүргэдчидийн баяр наадам ирэх сарын 1-2-нд болно. Баян-Өлгий аймаг 400 орчим бүргэдчинтэй. 17 дахь удаагийн уламжлалт наадамд гадаадын 400 орчим жуулчид оролцох төлөвтэй. Энэ удаагийн наадмаар эхний байранд тавыг нь шалгаруулаад, түрүүлсэн бүргэдчинд жил жилийнхээс өндөр шагнал, бусад бүргэдчдэд ч урамшуулал олгоно. Баяраар хурдан, жороо морины болон тэмээний уралдаан, сур харваа, мөнгө шүүрэх, тулам булаалдах зэрэг ардын тоглоом наадгай, гар урлалын үзэсгэлэн худалдаа гаргахаар төлөвлөжээ.

» ДОРНОДДорнод аймгийн Чойбалсан хотод сүүлийн жилүүдэд хятад ханз бичигтэй хөшөө, цайны газар олноор бий болж байгаад нутгийн ард иргэд бухимдалтай байна. Чойбалсан хот БНХАУ-тай хиллэдэг, ӨМӨЗО Шинэбарга баруун хошуу Хөлөнбуйр аймагтай найрамдалт харилцаатай учир тэдний хөрөнгө оруулалт хандиваар чамгүй хэдэн бүтээн байгуулалт хийгээд авсан. Тэдний тохижуулж өгсөн гудамж, талбайд том ханз бичигтэй хад чулуун хөшөө ёс юм шиг босдог болсон нь хөрөнгө гаргагчид хүсэлт тавьдагтай холбоотой гэнэ.

» ДОРНОГОВЬ Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан пүрэв гарагт эхэллээ. Хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах, 2015-2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах аж. Түүнчлэн орон нутгийн энэ жилийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зарим газрыг улсын хэрэгцээнд, заримыг нь аймгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Мөн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлах хуралдааны дэг батлах, хороодыг байгуулах, хилийн боомтоор зор чигч доос хураамж авах тухай ч хэлэлцэх юм.

» ОРХОНГэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Орхон аймгийн удирдлагууд хагас коксжсон нүүрсийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг санаачлав. Үүний хүрээнд, өнгөрсөн наймдугаар сард Дархан-Уул аймгийн “Шарын гол” ХК-ийн охин компани болох “Нако түлш” компанийн хагас коксжсон нүүрсийг аймагтаа нийлүүлэх бэлтгэл ажил хийж байна. “Нако түлш” компани туршилтаар дөрвөн тонн хагас коксжсон нүүрсийг 75 өрхөд өгчээ. Нийт 15 багийн 75 айлд 25 килограммын хоёр шуудай хагас коксжсон нүүрс тараав. Мөн нам даралт, ханан болон энгийн пийшэн, утаа бага гаргадаг төслийн зуухтай айлуудад түлш тараах аж.

1 Технологийн хичээлийн багш Д.Баясгалан “Технологийн хичээлийн ном гэхэд л 28 хүүхэд­тэй ангид 2­3 ирэх жишээтэй. Би өөрийнхөө номыг өгч явуулаад боломжоороо тусалдаг. Хүүдүүд сурах бичиггүй, гэрийн даал­гавраа хийхгүй, нэгнээсээ хуулсан, хойшлуулсан асуудал заримдаа гардаг л юм” гэлээ.

Сүхбаатар дүүргийн дөрөв­дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Ц.Базар түүх, математик, геометрийн ном хамгийн ховор байдаг. Зарим нь их үнэтэй болохоор худалдаж авах боломжгүй байдгаа хэлсэн. Тэрбээр “Ангийнхаа камертай гар утастай хүүхдүүдээс гэрийн даалгаврын зургийг нь дараад явуулахыг гуйдаг. Гэхдээ гар утаснаас гэрийн даалгавраа хийхэд түвэгтэй, хааяа шөнө хүртэл суудаг юм. Интернэт, эсвэл ухаалаг гар утасгүй хүүхдүүд бол сургууль дээр гэрийн даалгавраа хуулж аваад, хийгээд харьдаг даа” гэв.

Зорилтот бүлгийн 40 хувьд багтаагүй сурагчид номоо өөрсдөө худалдаж авах ёстой. Яамны зүгээс үнэгүй сурах бичиг тараах үндэслэл байхгүй. Гэхдээ нэг сурах бичиг дунджаар 2500 төгрөг байдаг нь харьцангуй хямд үнэ ажээ. Гол асуудал нь олдоц муу, олдсон хэд нь 15­20 мянган төгрөгийн үнэтэй байгаад оршино. Сурах бичгийг худалдах дээд үнийг БСШУСЯ­наас тогтоодог.

Үүний сацуу, тендер зарлаж, хэвлэх үйлдвэрүүдэд тухайн жилд сурах бичиг үйлдвэрлэх, борлуулах эрх олгодог аж. 2015­2016 оны хичээлийн жилд гэхэд л “Адмон”, “Таван Богд”, “Битпресс”, “Эдмаркет”, “Тэнгэрлэг үсэг”, “Өнгөт хэвлэл”, “Мөнхийн Үсэг”, “Соёмбо”, “Содпресс”, “Сэлэнгэ пресс”, “Би Си Ай” гэсэн 11 компани тус эрхийг авсан. Тэд 65 орчим номын дэлгүүр, албан ёсны төлөөлөгч, жижиглэнгийн цэгт сурах бичиг борлуулж байгаа юм. БСШУСЯ­ны албан ёсны цахим хуудаст хэддүгээр ангийн, ямар хичээлийн сурах бичгийг аль компани хэвлэсэн, түүнийг борлуулах цэг, хувь хүн болон тэдний утасны дугаар, мөн

тухайн номыг борлуулах дээд үнийн талаар тодорхой мэдээлэл гаргажээ. Эцэг, эхчүүд энэ мэт зарлал, жагсаалтыг судалж, түүний дагуу сурах бичгээ хайвал олдох нь хялбар болохыг БСШУСЯ­ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн мэргэжилтэн Р.Балжинням хэлэв.

Гэвч өөр нэг асуудал бий. Дээр дурдсан эрх бүхий компаниуд эдийн засгийн эрсдэлээ тооцож, сурах бичгийг хангалттай хэвлэдэггүй. Өмнө нь БСШУСЯ­нд хэвлүүлсэн сурах бичиг за­раг дахгүй байна гэсэн гомдол ч компаниудаас ирж байжээ. Р.Балжинням “Социализмын үед л улсаас бүх зүйлийг дааж, номыг нь тараадаг байсан.

Сураг тасарсан сурах бичиг

Эцэг, эхчүүд улсын сургууль юм чинь сурах бичгээр хангах ёстой гэж ташаа ойлгодог. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш компани, яам, сургууль гээд бүгд л тус, тусын хүлээсэн үүрэгтэй болсон” гэв.

Хэн ямар үүрэг хүлээсэн тухай товч дурдъя. БСШУСЯ­наас сурах бичгийн дээд үнийг тогтоож, тодорхой хувь компанид тухайн жилийн сурах бичгийг хэвлэх эрх тендерээр олгодог. Харин хэвлэлийн компаниуд дунд, ахлах ангийн сурагчдын нийт тоо, тэднээс хэд нь сурах бичиг худалдан авах боломжтой зэргийг судалж, түүнийхээ дагуу сурах бичгийг тоо ёсоор хэвлүүлэх үүрэгтэй. Эцэг, эхчүүд цаг тухайд нь мэдээлэл авч, ченжүүдээс өрсөн сурах бичгээ худалдаж авах хэрэгтэй. Сургууль шаардлагатай тохиолдолд сурах бичиг худалдаж авах санхүүгийн боломжтой хүүхдүүдийн эцэг, эх болон хэвлэх үйлдвэртэй гурвалсан гэрээ хийж, тоо ёсоор захиалга өгч болно. Гэвч хэвлүүлсэн сурах бичиг нь зарагдахгүй бол сургууль эргээд өрөнд орох эрсдэлтэйг мэргэжилтнүүд хэлсэн юм.

Монгол Улсын баатар, гавьяат нисгэгч Д.Гунгаа агсны 100 жилийн ой энэ сард тохиож байгаатай холбогдуулан түүний дурсгалыг хүндэтгэх баатарлаг үйлсийг мөнхжүүлэх ёслолын ажиллагаа Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал болон төрсөн нутаг Төмөрбулаг суманд боллоо. Дугарын Гунгаа агсан Монголын Иргэний агаарын тээврийг үүсгэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тодруулбал, Монголын нисэх хүчнээс улс ардын аж ахуйн нэг салбар болох иргэний агаарын тээврийг үүсгэн байгуулж, хөгжүүлэх бэхжүүлэх ажлыг нэр төртэй гүйцэтгэж, 1939 онд халх голын, 1945 оны чөлөөлөх дайн, 1944, 1947 оны баруун хязгаарын зэвсэгт мөргөлдөөн гээд гурван ч удаа дайнд оролцсон түүхтэй. Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндөр үнэлэн 1965 онд гавьяат нисгэгч цол, 2009 онд Монгол Улсын баатар цол олгосон байдаг.

2015 онд түүний төрлөх сумын 90 жилийн ойгоор Төмөрбулаг сумын ЕБС­

ийг Монгол Улсын баатар, гавьяат нисгэгч Д.Гунгаа агсны нэрэмжит болгох шийдвэр гаргажээ. Түүний хүү гавьяат нисгэгч Г.Жаргалсайхан сургуу лийн өмнөх талбайд аавынхаа хүрэл хөшөөг бүтээн босгосон юм. Тэгвэл энэ жил Д.Гунгаа агсны мэндэлсний 100 жилийн ой тохиож энэ хүрээнд түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Хүндэтгэлийн ёсло­лын ажиллагаа сумын ЕБС­ийн сурагчдын хүндэтгэлийн шу гам жагсаалаар эхэлж, дурсгалын хөшөөнд цэцэг

өргөн, уран зураг, нисэх загвар, эссе бичлэгийн уралдаан, өсвөрийн бөхчүүдийн барил­даан, шагайн харваа, хурдан дааганы уралдаан, гар бөмбөгийн тэмцээн зэргийг зохион байгууллаа. Мөн энэ жил Д.Гунгаа баатарын нэрэмжит Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд нисэх буудлын захиргааны зүгээс хоёр ойг хамт тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Мөн энэ үеэр иргэний агаарын тээврийн анхны АН2 онгоцны хөшөөний нээлт боллоо. Дээрх ёсло лын үйл ажиллагаанд Д.Гун гаа агсны үр хүүхэд, төрөл садан, Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сумын удирдлагууд, ИНЕГ, МИАТ ХК ­ийн удирдлагууд оролцсон байна.

Дашрамд дурдахад, Монгол Улсын баатар, гавьяат нисгэгч Д.Гунгаа агсны төрсөн ах нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дарамжав агсан бөгөөд нэг сумаас ах дүү хоёр баатар төрсөн гэдгээр нь Төмөрбулаг сумын ард олон бахархдаг юм билээ.

Уулын бүргэд, нисгэгч Д.Гунгаа агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

» Сурах бичгийн хангалттай хэвлэн борлуулах нь хэвлэлийн компаниудын үүрэг .

» Сурах бичиг дамнуулан үнийг нь хэд дахин нугалан худалдаж байгаа ченжүүдийг зогсоох эрх зүйн нөхцөл байхгүй.

» БСШУСЯ-наас сурах бичиг борлуулах дээд үнийг тогтоодог.

» БСШУСЯ-наас дунд, ахлах ангийнхны 40 хувь буюу зорилтот бүлгийн хүүхдүүдэд сурах бичиг үнэгүй тараадаг.

Яаж ч болдоггүй нэг асуудал бий аж. Дээр ченжүүдээс өрсөх хэ рэгтэй гэснийг та анзаарав уу. Эл асуудал нэг үе яамныхны толгойны өвчин болоод байжээ. Тэд цагдаа, тагнуулын газартай хамтран сурах бичиг өндөр үнээр борлуулдаг хүмүүсийг тогтоосон. Гэвч “Би өдрийн хоолоо залгуулах гээд явж байгаа хүн. Та нар яах юм” гэснээс өөр үг унагадаггүй аж. Тэглээ ч тэдэнд хариу барих эрх зүйн орчин үгүй. Тиймээс л дунджаар 2500 төгрөгийн үнэтэй байх учиртай сурах бичиг ченжүүдийн гараар дамжихаараа үнэ нь долоо, найм нугардаг хэрэг.

Та сурах бичгийн дэлгэрэнгүй мэдээллийг www.meds.gov.mn сайтаар орж, Бага, дунд цэс­нээс Сурах бичиг гэсэн хэс гийг сонгож “2015­2016 оны хичээ­лийн жилд зах зээлд борлуулах сурах бичгийн жагсаалт, үнийн дээд хязгаар” гэсэн мэдээлэл рүү орж авах боломжтой.

Б.Ганбаяр / ЗГМ©

Page 6: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

Спорт

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ6 2016.09.30, БААСАН ~ №209 (487)

“Биеийн тамир, спортын хөгжил” сэдэвт чөлөөт хэлэл­цүүлэг лхагва гарагт Спортын төв ордны хурлын танхимд болов. Шинэ олимпийн мөчлөг эхэлж буй үед зохиогдсон нь хэлэлцүүлгийн гол онцлог байлаа. Энэ үеэр хуралд орол­цогчид биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд дараах хэдэн асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэж үзсэн.

1.Биеийн тамир, спортын хөгжлийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

2.Биеийн тамир, спортын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын меха­низмыг оновчтой болгох

3.Мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх болон давтан сургах ажлыг чанаржуулах

4.Материаллаг бааз болон спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүх талаар хангах

5.Нийтийн биеийн тамир ба нийтлэг спортын төрлүүдийг

“Ерөнхий сайдыг сайн зовооё”Токиогийн олимпийн бэлтгэлийг өнөөдрөөс эхлэн базаах ёстой

Г.Баярсайхан@bayarsaikhanZGM

хөгжлийн шинэ шатанд гаргах6.Их спорт болон өндөр

зэрэгтэй тамирчдын залгамж халааг бэлтгэн гаргах тогтолцоог боловсронгуй болгох

7.Биеийн тамир, спортын шинжлэх ухаан болон спортын анагаах ухааныг бүх талаар хөгжүүлэх

Ямар ч том амжилт олон хүчин зүйлийн оролцоотой ирдэг.

Тиймээс энэ долоон асуудлыг салгаж ойлгох аргагүй гэдэгт хүмүүс санал нэгдэж байв.

Өмнө нь спортын салбар соёл, аялал жуулчлалтай хамт нэг яаманд харьяалагддаг байсан. Тэр үед спорт дампуурсан гэдгийг оролцогчид онцлов. Ялангуяа хөдөө орон нутагт. Учир нь энэ үед аймгуудын спорт хороог соёл урлагтай нэгтгэх шийдвэр

гаргасан. Улмаар даргаар нь спортоос тэс хөндлөн хүн томилох явдал цөөнгүй байсан. Мөн үндсэн чиг үүргээсээ хазайх тохиолдол ч цөөнгүй байж. Энэ нь орон нутаг дахь спортын хөгжлийг доош татжээ.

Ер нь спортыг хөгжүүлэхэд төрийн захиргааны байгуул­лагууд, МҮОХ ба спорт холбоод, боловсролын бүх

шатны байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаард лагатай байдаг. Харин одоо спорт боловсрол, соёл, шинжлэх ухаантай хамт нэг яаманд харьяалагдах болсон нь нүдээ олсон шийдвэр боллоо гэж дүгнэх хүн байв. Энэ боломжийг ашиглан боловсролын сал­барыг спорттой сайн холбож өгөх хэрэгтэй гэсэн санааг

2356465 Регистрийн дугаартай, "Лавар Хайрхан" Хоршооний Улсын Бүртгэлийн Гэрчилгээ, Үл Хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гээсэн тул олсон хүн, 88076118 дугаар луу холбоо барьж, тус болно уу. Өндөр шагналтай. Утас: 88076118

ГЭЭСЭН

С.Батсайхан / ЗГМ©

Спортын салбар боловсрол, соёл, шинжлэх ухаантай хамт нэг яаманд харьяалагдах болсон нь нүдээ олсон

ЦАХИЛГААН БАРАА ГАР УТАС

1. Автомашины хар хайрцаг зарна.170 градус харах өнцөгтэй, санах карт хийж бичлэг хийнэ.Утас: 991227182. Автомашины хагарч цуурсан шил наагч зарна.Хүргэлттэй. Үнэ: 35000Утас: 996799623. Шинэ дугуйнууд зарна.Үнэ: 100.000 төгрөгУтас: 880067344. Agiom шинэ дугуйнууд зарнаУтас:99101688 /Үнэ тохирно/5. 2009 oны "FX35" хямд зарна. Үнэ: 25 сая Утас: 991114686. "G500" zarna 2004­2012. Дотор гаднагүй он залуу болгосон машин оролцуулна. Утас: 999934347. 2003 оны 2012 орж ирсэн сувдан цагаан өнгөтэй, beams­2.0 мотортой, ухрах камертай "Grand mark 2" яаралтай зарна.Үнэ 5 сая. Утас: 966517948. 2009 оны "HUMMER H2" зарна.Утас:917778779. 2008 оны "LX570" зарна.Үнэ:60 сая Утас: 9911146810. "Full option A8" зарна. Утас: 9999510811. "Toyota Alphard" зарна.Утас: 96061913

ҮЛ ХӨДЛӨХ НОМ, ХЭВЛЭЛ

1. Бүх төрлийн ном хэвлэл худалдаалж байна.Утас: 991441542. Хуучин номнууд зарна.Утас: 94640105 3. Бизнес удирдлагын магистерийн ангид хэрэглэгдэх 2003­2008 оны Pearsons interna­tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас 991536374. Ээж ба хүүхэд ном зарна. Утас: 990894015. Сэргэн мандалтын үеийн нэрт зураачдын бүтээлийг өнгөтөөр хэвлэж, орос хэлээр нийтэлсэн Монголд цөөн байдаг уран зургийн ном зарна. Утас: 996259216. OfficialguideofTOEFLTEST 4th edition. Албан ёсны TOEFL тест гаргадаг газраас уг шалгалтад бэлтгэгчдэд зориулан гаргасан GUIDE book­ийн хамгийн сүүлийн хэвлэл. Хэрэглэж байсан мөн дисктэйгээ. Утас: 99674312 7. Монго лын залуучуудад хүн төрөлхт ний хөгж лийн их алхаатай хөл нийлүү лэхийн зэрэгцээ өөрийн үндэсний зан заншил, ухамсар, ёс суртахууныхаа үнэт зүйлийг гээлгүй зөв хослуулан авч явахыг зөв ухамсарлан ойлгуулах энгийн хялбараар илэрхийлж чадсан “Монгол хүний хөгжил төлөвшлийн ДЭЭД УХААН” ном уншигчдын гар дээр очиж байна.Утас: 981110298. Бизнес удирдлагын магистрийн ангид хэрэглэгдэх 2003­2008 оны Pearsons interna­tional edition номнуудыг тус бүр 30.000 төгрөгөөр зарна. Утас: 99153637

1. 3­4 хорооллын эцэст Говь цогцолборийн хажууд 29 дүгээр байрны есөн давхарын найман давхарт 36м.кв наран талдаа хоёр цонхтой, гал тогоо тусдаа, хувцасны шүүгээ, харанхуй нэг өрөөтөй саруулхан балконтой үзэгдэх орчин сайтай маш дулаахан нэг өрөө байр зарна. 93, 77 сургууль болон 96­р цэцэрлэг хажууд байдаг. Автобусны буудалтай ойрхон . мкв 1.440,000 Үнэ: Бэлэн мөнгөнд 52 саяас. Утас: 919141912. 10­р хороололд Сувилахуйн сургуулийн хойно 47м.кв хоёр өрөө байр зарна.Утас: 881921303. Төмөр замд СОТ­н таван давхарт угсармал байрны хоёр өрөө байр зарна. Утас: 994664944. Урлан бүтээх төвийн хойно байрлалтай. "Хурд" констракшн барьсан, ванн, жорлон тусдаа бүх цонх наран тал руугаа харсан байр. Том тагттай. Утас: 911816185. Хан­Уул дүүрэгт Peace town хотхонд 58.92м.кв байр зарна машин оролцуулж болно.

1. Гэр болон оффиссын сүлжээ хүрдэггүй газарт сүлжээ дахин дамжуулагч суурилуулна. Угсралт тохиргоо үнэгүй.Утас: 757520202. Black iPad mini Wi Fi 64GB багтаамжтай. Үнэ: 400.000. Утас: 889981383. Ipad1wifi16gbзарна.Утас: 990025084. Төмөр гадаргуутай 2TB багтаамжтай зөөврийн hard диск зарна. Утас: 988866555. "Sony Vaio core i5" notebook хямд зарна. Үнэ:500.000 Утас:881027406. Sony 15.6 Core I7 560­d зарна. model VPCF133FX In­tel(R) Core(TM)i7 Q740 1.70 ghz Ram 4g hhd 500gb Display 15.6 inch numlockУтас: 887717677. “Kory notebook shop” бүх төрлийн used нөтбүүк, таблет худалдаалж байна. Үнийн хувьд хамгийн хямд, өргөн сонголттой. Өдөр бүр 11.00­20.00 цагийн хооронд ажиллана. Утас: 899979868. Wifiхүчнэмэгчдамжуулагчсуурилуулна. Утас: 75752020

КОМПЬЮТЕР БА ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

UBshop.mnЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ

Юу авмаар байна? Юу зармаар байна?

ubshop.mn сайтад та зараа байрлуулбал манай сонины зарын энэ хэсэгт шууд орох юм. Зөвхөн кирил үсгээр бичсэн, холбоо барих утас, зарах үнэ нь тодорхой зарууд энэ хэсэгт орохыг анхаарна уу.

UBSHOP.MN

АВТОМАШИН

1. Соронзон орны хүчээр агаарт эргэлдэх ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ бүхий сувенир зарна. Утас: 960129382. Германаас ирсэн мотор (generator) зарна. Цоо шинэ. Утас:990934693. Нийтийн хоолны бизнест чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмж болох хөргүүртэй шүүгээ үнэ тохиролцож яаралтай зарна. Дээд талдаа салад, ногоо зэргийг хөргөлтийн шаардлагын дагуу хадгалах найман секцтэй, доод талдаа хөргөгчтэй шүүгээтэй. /гурван сар л хэрэглэсэн/ Гадуур нийтийн хоолны тоног төхөөрөмжийн дэлгүүрт 2.600.000 төгрөгөөр худалдаалагддаг, эрэлт хэрэгцээ өндөртэй тоног төхөөрөмж юм. Худалдах үнэ: 2 саяас эхэлнэ. Худалдах доод үнэ: 1.8 сая.Утас: 757520204. Солонгосоос оруулж ирсэн сүүлийн үеийн шинэвтэр хоёр хаалгатай том хөргөгч яаралтай хямд зарна. Утас: 99236582

1. Ухаалаг цагтай байхад утсаа хаях, дуудлага сонсохгүй байх асуудалгүй боллоо. GSM сүлжээ SIM карт дэмжинэ. Дурын дугаар руу залгах дуудлага хүлээн авах боломжтой. Мессеж бичих, сэрүүлэг, цаг, pedometer, тооны машин гэх мэт олон үйлдэлтэй.Утас: 96012938 , 998188322. АНУ­аас ирсэн "iPhone 6" 16GB gold, gray. Үнэ:1.250.000 шинэ, задлаагүй. Утас:991273313. АНУ­аас ирсэн цоо шинэ задлаагүй “Factory Unlocked Iphone 6s” 16gb хар өнгөтэй утас зарна. Үнэ: 1.800.000 ­гаас хямдраад 1.700.000 Утас: 990854244. Евро стандартын оригинал "Samsung Galaxy S6" утас зарна. Үнэ: 800.000 Утас: 996062935. ХамгийнсайнгэгддэгofficialSM­N900 note 3 зарна. Утас: 995090456. Дубайгаас авч ирсэн 18к “Vertu signature rose gold” зарна. Үнэ: 1.5 сая. Утас: 99979107

дэвшүүлсэн. Мөн спортын шинж лэх ухааныг хөгжүүлэх үүднээс тусгай хүрээлэн байгуу лах зэрэг боломж байгааг онцоллоо.

Ер нь спортын салбарт зарцуулах мөнгө хангалтгүй байдаг. Олимп эхлэхээс жил хагасын өмнө гэнэт ухаан орсон мэт сандралдаад эрхийн тэмцээнд явна. Харин бусад үед нь анхаарал хандуулдаггүй. Энэ байдлаараа биеийн тамир, спорт хөгжихөд бэрх гэдгийг Монголын үндэсний олим­пийн академийн ерөнхийлөгч, уг хэлэлцүүлгийг зохион байгуул сан Ч.Зоригтбаатар сануулав. Тэрбээр “Хэдэн жил унтаа байсны эцэст олимп дөхөхөөр сэхээ орсон мэт шуурч давхимааргүй байна. Зүй нь бид Токиогийн олимпийн бэлтгэлийг өнөөдрөөс эхлэн базаах ёстой. Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороог Ерөнхий сайд даргалдаг шүү дээ. Мэдээж энэ хүн ажил төрөл ихтэй байдаг. Гэхдээ бид олимпод эртнээс бэлдэх ёстойг байнга сануулж, тулгамдсан асуудлаа ойлгуулж, шийдүүлэх талаар Ерөнхий сайдыг сайн зовоох ёстой” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, хүсэлтийг нэгтгээд холбогдох байгууллагуудад уламжлахаар болжээ.

Аваргуудын лигийн хэсгийн хоёр дахь тоглолтууд өндөрлөөд байна. Энэ тойрогт Мадридын “Атлетико” Мюнхений “Бавари”­г 1:0­ээр хожсон нь онцлох тоглолт байв. Тэрхүү тоглолтын дараа “Атлетико”­гийн хагас хамгаалагч Фернандес Габи өөрийн багийг Европын шилдэг багуудын тэмцээнд түрүүлж чадна хэмээн ярьжээ. “Яг одоогоор манай баг тэмцээнд түрүүлэх хэмжээний шилдэг тоглолт үзүүлж байна. Бид цаашид улам шаргуу хөдөлмөрлөж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэх болно” хэмээн Габи хэлсэн байна.

“Атлетико” дэлхийн хэмжээ­

Венгер Английн шигшээг удирдах уу

Лондоны “Арсенал” клубийн франц дасгалжуулагч Арсен Венгер Английн шигшээг

“Атлетико” Аваргуудын лигт

ний од тоглогч бараг үгүй хэдий ч сүүлийн жилүүдэд маш сайн тоглож буй. Тэд 2014, 2016 онд энэ тэмцээнд үзүүрлэсэн юм. Өнгөрсөн жил л гэхэд тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай “Барселона”, “Баавари”­г хожиж, аваргын төлөөх тоглолтод “Реал”­д торгуулийн цохилтоор ялагдсан юм. Харин хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Бавари”­гийн хувьд энэ улирлын анхны ялагдлаа амсчээ. Тэд улирал эхэлснээс хойш долоон тоглолт дараалан ялаад байв. Эдгээр тоглолтод 25 гоол оруулж, ердөө ганцыг алджээ.

удирдаж магадгүй талаар goal.com мэдээллээ. Венгерийн Лондоны багтай байгуулсан гэрээ

2017 оны зун дуусна. Тиймээс Английн хөлбөмбөгийн холбоо хашир мэргэжилтнийг урвуулах боломжтой гэж үзжээ. Гэхдээ Венгер өөрөө энэ мэдээллийг үгүйсгэсэн байна. Тэрбээр “Английн хөлбөмбөгийн холбоо надад итгэл хүлээлгэсэнд талархалтай хандаж байна. Гэхдээ миний зорилго “Арсенал”­тай ажиллах” хэмээн ярьжээ. “Арсенал”­ын хувьд ерөнхий дасгалжуулагчийнхаа гэрээг 2019 он хүртэл сунгахаар ярилцаж байгаа юм.

Саяхныг хүртэл Английн шигшээг 61 настай Сэм Эллардайс удирдаж байв. Гэвч Telegraph сонины сэтгүүлчдийн бэлдсэн урхинд орж, ажлаасаа халагдсан

билээ. Telegraph сониныхон Эллар­

дайсаас гадна өөр найман дасгал жуу лагчийг энэхүү урхиндаа оруулсан талаар мэдээлж, тэднийг ээлж дараалан зарлана гэсэн. Тэгвэл эхний азгүйтэн нь Нидерландын шилдэг хөлбөмбөгч асан Жимми Флойд Хасселбайнк болоод байна. Өдгөө Лондон хотын “Куинс Парк Рейнжерс” багийг дасгалжуулж буй тэрбээр ази тоглогчийг журмаас гадуур Англид авчирч, багтаа элсүүлэхээр тохирсон нь илчлэгдэж, эвгүй байдалд ороод байгаа юм. Ойрын үед багийн удирдлагууд дасгалжуулагчдаа ямар арга хэмжээ авах нь тодорхой болно.

Page 7: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

7

Загвар

2016.09.30, БААСАН ~ №209 (487) ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Дэлхийд гайхагддаг Италийн уламжлалт гар урлалыг техно­логийн хөгжилтэй хослуулсан тансаг зэрэглэлийн хувцсыг хэрхэн зохицуулж өмсөхийг энэ удаагийн “Загвар” буландаа онцолж байна.

Бараг 100 жилийн түүхтэй “Isaia” брэнд бол Италийн баруун өмнө зүгт орших Неаполь хотоос гаралтай. Газар дундад тэнгисийн бүрэлдэхүүн болох Тиррений тэнгистэй хиллэдэг тул эндхийн иргэд шүрийг “аз дуудагч” хэмээн бэлгэддэг.

Монголын Сайханы айраг гэдэг шиг Италид бол “Isaia” тансаг зэрэглэлийн хувцасны сор нь юм. Неаполь хот эртнээс гар урлал, даавуугаараа алдартай. “Isaia”­гийн ерөнхий дизайнер Леонардо Генуя “Миний ээж үйлчин, аав минь даавууны үйлдвэрийн бизнес хөгжүүлэлтийг хариуцсан мене­жер байсан. Нэг ёсондоо би бол хувцасны үйлдвэрээс талхаа

Аз дуудах тав тух

З.Цэлмэг@tselmegZGM

Зангиаг хэзээ ч индүүддэггүй, бас үргэлж амраах ёстой

зулгааж өссөн хүн” хэмээсэн нь бий.

Олон улсын зах зээлд гараад 25 жил болсон уг брэндийг хүнээр дүйцүүлж яривал эрийн цээнд хүрсэн гэж тодорхойлж болно. Тэгвэл тус брэндийн Монгол дахь салбар энэ сарын 23­нд Шангри­Ла моллд нээгджээ.

Тус салбарын брэнд менежер М.Монголжин гар аргаар нэг бүрчлэн урладаг тансаг хувцасны аз, амжилт дуудах нууцын талаар ийн онцоллоо.

ӨНГӨНИЙ ХОСЛОЛСайхан харагдах нууц нь

өнгөний зохицол. Яагаад гэвэл хүн бүрт царайд нь тохирсон өнгө гэж бий. Тухайлбал, цайвар царайтай хүнд бор цайвар өнгө зохидог. Тиймээс цайвар бор дэвсгэр дээр дөрвөлжин хээ бүхий хүрэн бор судалтай хүрмийг бор эсвэл цайвар шаргал өнгийн өмдтэй хослуулж болно. Харин зангиагаа гутал эсвэл энгэрийн алчуур, бүстэйгээ ижил өнгөөр сонгож, үндсэн өнгөтэйгээ зохицуулснаар

өнгөний төгс хослол үүсэх нь тэр. Ер нь өнгө хослуулах ухаанд суралцсанаар заавал үнэтэй гэлтгүй өөрт байгаа хувцсаараа сайхан харагдах боломж хүн бүрт бий. Тиймээс дан өнгийн, цулгуй пиджакаас илүүтэй суурь өнгөн дээрээ нэгээс хоёр өнгөөр судал болон дөрвөлжин хээн оруулгатай хүрэм сонговол өнгө хослох хувилбарыг нэмэгдүүлдэг.

ЗАНГИАГ ЯМАР ЦАМЦАН ДЭЭР ЗҮҮХ ВЭ

Хэрэв танд зангиа зүүх хэрэг­цээ байнга гардаг бол нийлүүлэн товчлоход аль болох дэлгэмэл өнцөг үүсгэх захтай цамц сон­

гоно. Ингэснээр зангиаг илүү тодотгож харуулдаг. Харин зангиа зүүдэггүй бол цамцны дээд талын товчийг товчилмогц хурц өнцөг үүссэн байхаар захтайг сонгодог байна.

ЗАНГИАГАА “АМРААГААРАЙ”

Зангиаг зангидсан чигт нь хэзээ ч шүүгээндээ хадгалдаггүй. Зөвхөн зангиа ч биш ямар ч хувцсыг хамгийн багадаа хоёр өдөр “амраах” ёстой. Яагаад гэ­вэл тансаг зэрэглэлийн хувцас бүр амьтай.

“Isaia”­гийн долоон нугалаа бүхий зангиаг эхлээд голын улаан утаснаас нь шувтарч хэсэг

хуга цаанд амраа. Дараа нь тэг дундуур нь нугалан хуйлна. Энэ чигээр нь хоёр хонуулахад зангиа хэзээ ч үрчийдэггүй. Ер нь зангиаг огт индүүддэггүй бөгөөд ингэж “амраагаад” сурчих вал үргэлж шинээрээ байна гэсэн үг.

ХҮРЭМ Ч ЯЛГААГҮЙХүрмийг мөн зориулалтын

буюу төвгөр, өргөн мөртэй өл гүүрт өлгөх ёстой. Бас хэт чийглэг эсвэл халуун газар хадгалдаггүй. Учир нь хүрмийг биетэй байлгахын тулд адууны дэлийг материалын дундуур гар аргаар оруулдаг байна. Ингэснээр чанараа алддаггүй.

НАНО ТЕХНОЛОГИ БА ТАВ ТУХ

Эрчүүдийн хувцаслалтад тав тухаас илүү чухал зүйл гэж үгүй. Энэ соёлыг эрхэмлэснээр эрчүүд хувцастай холбоотой таагүй байдалд хэзээ ч ордоггүй байна. Цас, бороонд, эсвэл үдэш лэг, хүлээн авалтын үеэр санаатай болон санамсаргүй тохиолдлоор шингэн зүйл асгаж, хувцас бохирдох нь амьдралд тохиолдох олон таагүй явдлын нэг.

Харин “Isaia man”­ийн хүрэм, пальтоны материалыг нано технологиор хийдэг тул санам­саргүй эрсдэлийг амжилттай даван туулдаг аж.

Эрчүүдийн хувцаслалтад тав тухаас илүү чухал

зүйл гэж үгүй

Коко Шанелиас эхлээд жүжгийн зохиолч Франсуаза Саган нар хүйсийн хэм хэмжээг гажуудуулсан “манин” маягаар хувцасладгаараа загварын ертөнцөд франц эмэгтэйчүүдийн нэг онцлогийг бүрдүүлсэн.

Харин Францын уламжлалт хандлага болох эмэгтэйчүүдийн дур булаам, дэгжин чанарыг тодотгосон загваруудаас тус улсын улстөрч эмэгтэйчүүд татгалзах болжээ. Уламжлалт болон барууны чиг баримжаатай намуудын лидер эмэгтэйчүүд эршүүд загварт дурлах улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж байна.

Мөн Францын боловсролын сайд Валло Белкасем ч үсээ тайрч, “манин” хувцаслалттай олны өмнө гарахаасаа эмээ­сэнгүй.

ТРЭНД

Эмэгтэйчүүд ямар хөмсөгт дурладаг вэНүүр будалтын мэргэжилтэн

Жейрэд Бейрли жил бүр 40 орчим улсаар аялж, эмэгтэйчүүдтэй хөмсөгний талаар ярилцдаг нэгэн. Ийнхүү аялах явцдаа тэрбээр манай гарагийн эмэгтэйчүүдийн дийлэнх нь ойрх дорнодуудынх шиг өтгөн, солонгосчуудынх шиг шулуун, уугуул америкчуудынх шиг шингэн хөмсөг илүү таалдгийг олж мэджээ.

Бейрли бол хөмсөгний талаар этгээд бодолтой явдаг цорын ганц нэгэн биш юм. Хөмсөг шивэх, зурах, будах нь гоо сайхны үйлчилгээний ашиг орлоготой салбаруудын нэг. Их

Британид л гэхэд энэ төрлийн үйлчилгээ сүүлийн таван жил гурав дахин өргөжиж, жилд 20 сая фунт стерлингээр хэмжигдэх зах зээл болжээ. Британи эмэгтэйчүүд жилд 200 фунтыг хөмсөгнийхөө арчилгаанд зарцуулдаг байна. Харин Бейрли болон түүний найзууд энэ бүхний эсрэг хөмсөгний төрөлх хэлбэр бол таны царайнд төгс зохицсон гэдгийг ухуулагчид юм.

Олон зууны турш эмэгтэй­чүүдийн хөмсөгний гоо сайхны талаарх ойлголт нь өөрчлөгдөж ирсэн. 1930­аад онд Марлен Дитрихийн харандааны үзүүр

мэт, харин Одри Хепберний согоо шиг нүдийг тодотгосон өргөн хөмсөг өнгөрсөн зууны дунд үед ид эрчээ авч байсан. Тэгвэл Мэри Хэлвиний угалзар­сан гөлгөр хөмсөг одоогоос хагас зууны тэртээ бүсгүйчүүдийн гоо сайхны хэмжүүр болж байв.

Харин 1980­аад онд Брук Шилсдийн өтгөн хөмсөг, түүний дараа Памела Андерсон, Дрю Бэрримор нарын нарийн хөмсөг моо донд орж байсан. Харин өнөө цагт загвар өмсөгч Кара Деле винь өнгөрсөн зууны эхэн үеийн заг варыг эргэн авчирч буйг make­up артистууд онцолж байна.

Улстөрчид эршүүд загвараар ижилсэж байна

Page 8: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

UB PALACE"Харанга" хамтлагийн гишүүн, МУУГЗ Ц.Чулуунбатын “Амьдралын бэлэг” тоглолт ирэх сарын 7,8-нд болно. Тэрбээр “Амьдралын бэлэг”, “My street” шинэ цомог болон олны хүртээл болсон хуучны дуунуудаа рок, попын уран бүтээлчидтэй хамтран толилуулах юм.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Монголд анх удаа “Далайн амьтдын тоглолт” болох гэж байна. Тоглолт аравдугаар сарын 5-наас эхлэн лхагва, пүрэв, баасан гарагийн 12.00, 15.00, 18.00 цагаас болох аж. Тасалбарын үнэ 15-30 мянган төгрөгийн үнэтэй.

ЦЕНТРАЛ ТАУЭРМонгол Улсын Ардын зураач Д.Болд, СУИС-ийн ДДУС-ийн багш Я.Оюунчимэг болон түүний охин С.Сарнай нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн аравдугаар сарын 14-н хүртэл үргэлжилнэ.

МЭДЭЭЛЭЛ,ТЕХНОЛОГИЙН ПАРК

Дуучин Курт Дональд Кобейний тухай “Хейкийн эвлүүлэг” баримтат кино монгол орчуулгатайгаар гарна. Аравдугаар сарын 9-нд 13.00 цагаас гарах уг киноны тасалбар 5000 төгрөгийн үнэтэй.

МИШЭЭЛ ЭКСПО “Монос экспо-2016” эрүүл мэндийн үзэсгэлэн аравдугаар сарын 07-09-ний хооронд болно. Үзэсгэлэнгийн үеэр үнэгүй эрүүл мэндийн үзлэг хийнэ.

Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙӨнөөдөр “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно. Энэхүү өдөрлөгийн үеэр “Никитон”, “Камертон” хамтлагийн тоглолт болох бөгөөд рок, попын бусад хамтлаг дуучид ая дуугаа өргөхөөр болжээ.

УДБЭТИрэх сарын 8,9-нд “Жизель” сонгодог балетыг тоглоно. Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжиг болох эл балетад хайр дурлалын эмгэнэлт үйл явдлыг харуулдаг. Тус балетыг энэ удаад Итали улсын “Ла Скала” дуурийн театрын удирдаач С.Салватори удирдах юм.

12. Ёжилж шоглосон хэлбэр13. Хүсэл14. Дээж19. Хэмжээ20. “Шинэ үе” продакшны

жүжигчин агсан21. Улаанбаатар хотоос холгүй орших олон улсын хүүхдийн зуслан24. Хүйтэн мэс25. ...хуар

MNB Bloomberg Боловсрол Монгол ТВ08.00

12.00

14.00

18.00

20.00

22.00

08:30 “Залуу зохион бүтээгч”

11:20 “MNB энэ долоо хоногт”

14:00 “Соёл эрдэнэ” хөтөлбөр

18.35 “Амрыг эрье” Цагдаагийн газрын мэдээлэл

20:00 “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр

22:05 “Сэтгэлийн үндэс” сурвалжлага

07:00 "Эзэнт гүрнийг босгосон нь" нэвтрүүлэг

11:30 "Студи 1.0" нэвтрүүлэг

15:00 "Бизнесийн төв цэг" нэвтрүүлэг

17:00 "On the move" шууд орчуулгын хөтөлбөр

20:30 "Амжилтад хязгаар үгүй” нэвтрүүлэг

22:00 "Удирдагчид Лакуатай хамт" нэвтрүүлэг

08:05 "Туршилтын туулайнууд" ОАК (2 дугаар бүлэг) 11, 12 дугаар анги

11:15 "Найзууд" ОАК 151,152 дугаар анги

15:00 Гайхалтай аяллууд (Африк 5 дугаар цуврал)

18:05 "Бяцхан оцон шувуу Пороро" 19, 20 дугаар анги

20:35 "Дэлхийн атлас" нэвтрүүлэг

00:15 "Жаргалтай гэр" ОАК 37 дугаар анги

09:30 “Тог тог тог” 236 дугаар хэсэг

11:40 "Хар хаймран гутал" хүүхэлдэйн кино 24 дүгээр анги

15:00 “Өөрчлөлт” 31 дугаар хэсэг

17:00 “Тара Данкан” хүүхэлдэйн кино 4 дүгээр анги

21:00 "Бидний таван хүүхэд" ОАК 23 дугаар анги

22:20 "Ноён Сельфриж" ОАК (3 дугаар бүлэг) 4 дүгээр анги

ТВ ХӨТӨЛБӨР ОНЦЛОХ ҮЗВЭР

ЗГМ: СҮДОКҮ

“Алтан намрын аялгуу”

Ахмадын баярын өдрийг тохиолдуулан нийслэлийн “Улаанбаатар” чуулгын хамт олон “Алтан намрын аялгуу” дуун цэнгүүн зохион байгуулах гэж байна. Уг тоглолтод МУГЖ Г.Хонгорзул, С.Ганзориг, СТА Д.Баасанжав, Ө.Нарандэлгэр, дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг нар ая дуугаа өргөнө. Мөн “Улаанбаатар” чуулгын бүжигчид, “Хангарьд” үндэсний найрал хөгжим удирдаач Р.Ганбатын удирдлага дор оролцох юм. Ирэх сарын 1-нд 19.00 цагаас болох тус тоглолтоор “Улаанбаатар” чуулгын өвөл цагийн нээлтийн үйл ажиллагаа эхэлж буй юм.

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬУБ-Хонконг 06.20 10.50Хонконг-УБ 12.00 16.40УБ-Бээжин 17.55 20.10Бээжин-УБ 21.10 23.40УБ-Сөүл 08.45 12.50Сөүл-УБ 14.20 16.50УБ-Токио 07.55 13.40Токио-УБ 14.40 19.10

УБ-Москва 16.22 13.58Эрээн-УБ 18.10 10.10УБ-Хөххот 20.45 20.49Эрхүү-УБ 16.32 06.53УБ-Эрхүү 20.45 02.15УБ-Сайншанд 10.10 19.48Сайншанд-УБ 21:15 07:15Замын-Үүд-УБ 18.05 08.45УБ-Замын-Үд 17.20 07.20

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

Б.БаярмааЗГМ

ЗГМ: КОМИКС

ҮЗВЭР

“Улаанбаатар” олон улсын кино наадам энэ жил найм дахь удаагаа зохиогдох гэж байна. Наадмын хүрээнд Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Солонгос зэрэг орны 10 киног олон нийтэд толилуулна. Наадмын нээлтийн ажил­лагаа Берлины олон улсын кино наадамд оролцсон “Зуд” киногоор эхлэх аж. Тус киног Польш, Герман, Монголын уран бүтээлчид хамтран хийсэн бөгөөд аравдугаар сарын 11­ний 19.00 цагт “Тэнгис” кино театрт нээлтээ хийнэ.

Энэ жилийн “Улаанбаатар” наадмын онцлох орноор БНСУ тодорчээ. Энэ хүрээнд “Солон госын кино өдөрлөг”­ийг аравдугаар сарын 12­нд БНСУ­ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах юм. Харин аравдугаар сарын 13,14­нд дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын наад­маас шагнал хүртсэн артхаус зургаан бүтээлийг үзэгчдэд хүргэх аж.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Улаанбаатар” кино наадам айсуй

ЦАГ АГААР

УЛААНБААТАР IX.30 13o

1o

IX.1 6o

1o

X.2 9o

0o

X.3 7o

-1o

X.4 6o

-2o8м/с

6 м/с

8 м/с

5м/с

8 м/с

7м/с

8 м/с

7м/с

7м/с

5 м/с

ҮүлшинэҮүлшинэ Үүлшинэ Үүлшинэ Хур тунадастай

УВС14o

0o

ХОВД 16o

2o

ЗАВХАН12o

-1o

БАЯНХОНГОР11o

-1o

ГОВЬ-АЛТАЙ10o

-2o

ӨВӨРХАНГАЙ13o

-0o

АРХАНГАЙ10o -3o

ХӨВСГӨЛ 14o

0o

БУЛГАН 14o

-2o

ТӨВ10o

-2o

ДУНДГОВЬ 12o -2o

ӨМНӨГОВЬ 15o

1o

ГОВЬ-СҮМБЭР 10o

-2o

ДОРНОГОВЬ 12o

0o

СҮХБААТАР12o

-2o

ХЭНТИЙ 9o

-6o

СЭЛЭНГЭ 15o

0o

ОРХОН 13o

-1o

ДАРХАН-УУЛ16o

2o

ДОРНОД13o

-2o

БАЯН-ӨЛГИЙ14o

2o

(Өмнөх дугаарын хариу)

6

9

3

3

26

71

9

2

59

92

4

7

6 8

4

6

1

8

8

5

13

261837945

984521637

375496821

528164793

147389562

639752184

456973218

812645379

793218456

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Нээлттэй Нийгэм форум” ТББ­аас хү­ний эрхийн тухай цуврал илтгэлүүдийг зохион байгуулж байна. МУИС­ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор Д.Гангабаатар өнөөдөр 16.00 цагт "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө" сэдвээр илтгэл тавих юм. Тус илтгэлийн үеэр иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хамгаалах талаар лавлаж болох юм байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зарим гадаад улсын шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах зохицуулалттай харьцуулан ярилцах аж. Илтгэл үнэ төлбөргүй бөгөөд МУИС­ийн нэгдүгээр байрны Дугуй танхимд болно.

Шашны эрхийн тухай илтгэл болно

Билгийн тооллын 30Намрын дунд улаагчин тахиа сарын дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөрҮс засуулбал: Эрлэг лугаа учирнаНаран ургах, шингэх: 07.02-18.44Барилдлага: Үл тохирохШүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Аргын тооллын есдүгээр сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын битүүн, Харцага одтой, хөхөгчин туулай өдөр.

Өдрийн наран 07.02 цагт мандан, 18.44 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЗУРХАЙ

ҮГИЙН СҮЛЖЭЭ

Өмнөх дугаарын хариу / 09.29

БОСООГООР:1. Тайгын гэршүүлсэн буга3. Мөч4. Цахиур Төмөрийн дүрээрээ алдаршсан жүжигчин5. Намуухан, зөөлөн

6. Шатахуун, түлш импортолдог компани7. Өтгөрсөн цус8. Энэ оны шатрын улсын аварга9. Зээл, өглөг11. Биеийн төлөөний үг

М

ТВ

ИР

Р

ГЛИ

О СО

Х

ГА

Д?ИРӨ

РСЭАИ

ОА

НО

О

У

АА

УИ

ГГ

РИ

А

А А

УА

А

ӨУ

ДХ

Ж

ТН

ДЛ

М

Г

ЛВ

Г

ЧБ

ИК

РИБ Б

АЛА

НУ А

МАЕ

АУ

Д

О С Л АА А

А УК М Т

Н

УЙ

Ш

ДХ

УЙУА

ЛНАА

Mr. Баагийгийн ПАЯН.....

Н.Эрдэнэбаяр, Э.Тамир©

Төмс хэд вэ? Тэгвэл тэр уут нь? Тэгвэл нэг

уут авъяҮнэгүй

1000 төгрөг

Лавлах

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.30, БААСАН ~ №209 (487)

Нийслэлийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд маргаашнаас аж ахуйн нэгжүүдэд халаалт өгч эхэлнэ. Иймд аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүдийг хаалга, цонхоо сайтар дулаалахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас анхаарууллаа. Хэрэв халаалт ирэхгүй байх, халуун ус тасалдах зэрэг асуудал гарвал шуурхай удирдлагын 7004­7005 дугаарт 24 цагийн турш хандах боломжтой аж.

Нийслэлийн хэмжээнд ес­дү гээр сарын 15­ны байдлаар 1072 барилга, 52 цэцэрлэг, 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгөөд байна.

НИЙСЛЭЛ

Аж ахуйн нэгжүүдийн халаалт ирнэ

1

4

5 8

10 11

12 13 14

15 16 1817

19 20

21 22 23

24 25

9

6 7

2 3 15. Хорхой16. Мал нядалгааны газар17. Нууц түлхүүр18. ... санамж22. Олимп, дэлхийн аварга, XX зууны манлай боксчин23. Японы Ерөнхий сайд

Хөндлөнгөөр1. Борооны хувцас2. Шатарт тэмээгээр ноёныг шахаж хөөхөд хэлэх үг5. Хөдөлмөрийн баатар, тод манлай уяачийн эцэг9. Урт удаан10. Хувийн өв хөрөнгө

Page 9: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

Их Британийн автомашин үйлдвэрлэгчийн айдас

Хөл бөмбөгийн агентууд журам чангатгах шаардлага тавьж байна

МН17 – Ослын учиг Москваг заалаа

Татвар оноох нь Их Британи дахь автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг бууруулах аюултай. > 10

Хөл бөмбөгийн спортод зохицуулалт халах арга хэмжээ луйвар гаарах шалтгаан болж байна. > 10

ОХУ-аас хил нэвтрэн орж ирсэн “Бук” төхөөрөмж МН17-г унагасныхаа дараа буцжээ. > 10

◄1Гэтэл зөвхөн зугтаж гарсан

хүмүүс л дангаараа зовоод байгаа юм биш. Олон улсын болон орон нутгийн удирдлага хямралыг давах зохистой арга хэмжээ авахгүй байгаа нь шинээр ирэгсдийг арчлах ажлыг тосгоны оршин суугчдын нуруунд үүрүүлж байна. Тосгоныхон ч бас өөрсдөө Боко Харамын аюул занал дор олон жил амьдарсан хүмүүс.

2014 онд Боко Харамын дайчид Сабон Гари руу дайрч, гурав дахь довтолгооноороо эзлэн авах үед эндээс 3000 хүн амь тэмцэн зугтжээ. 2015 онд Засгийн газрын цэргүүд хариу цохилт өгч, бүс нутгийн ихэнхийг Боко Харамаас цэвэрлэсний дараа тосгоны зарим оршин суугч эргэн ирсэн юм. Гэвч гэртээ иртэл нурсан байшин, тоногдсон дэлгүүр, сүйтгэгдсэн сүмүүд гээд эвдрэл сүйрэл угтсан аж. Өөрийгөө хамгаалах бүлэг байгуулж, тариа будаагаа суулган амьдралаа дөнгөж сэргээж эхэлтэл ойр хавийн 53 тосгоноос зугтсан хүмүүс ийш иржээ.

Сабон Гари тосгоны ахлагч Булама Жауро “Хэвийн байдал сэргэх маягтай байна. Гэтэл хүмүүс нэмж ирсээр байгаа” хэмээв. Өнгөрсөн жил шавар дундах оромжуудын оршин суугчдын тоо гурав дахин өсчээ. Цахилгаан, усны хоолой байхгүйн дээр эндхийн хүмүүс нутгийн ядуу фермерүүдийн илүүчилсэн зүйлээр амь зогооход хүрдэг. Армийн цохилт Боко Харамыг дарж болох авч Нигерийн зүүн хойд нутгийнхны гачигдлыг нимгэлэхэд багахан нэмэртэй.

Сингапурын Элчин сайд Хятадын сонинтой маргалдав

Живан ВасагарБээжин дэх Сингапурын

Элчин сайд болон Хятадын Коммунист намын хэвлэлийн хооронд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар маргаан дэгдсэн нь хоёр улсын харилцаа сэвтсэний илрэл боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Вене­суэлд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалт дээр Сингапурын тал маргаантай бүсийн асуудлыг хэлэлцүүлэх оролдлого хийсэн гэж "Global Times" сонинд бич сэнийг Элчин сайд “худал, үндэс лэлгүй” хэмээн шүүмжлэв.

Мөн сонинд “Түүнчлэн хот

улсын төлөөлөгч Филиппиний нэхэмжлэлээр Хятадын эсрэг гаргасан олон улсын шүүхийн шийдвэрийг дэмжих санал оруулсан боловч амжилтад хүрээгүй” гэж бичсэн байна. Эсэргүүцэлтэй тулгарсан Сингапурын төлөөлөгч унтуу­цан “егөөдсөн үг” хэлж байсан хэмээн уг нийтлэлд дурджээ. Хариуд нь Элчин сайд Стэнли Ло Сингапурын Гадаад хэр гийн яамны веб сайтад бичих дээ уг уулзалт дээр хот улсын төлөөлөгч Зүүн Өмнөд Азийн орнуудын нэгдсэн байр суурийг дэмжсэнийг хүлээсэн. Гэвч сонины “хариуцлагагүй”

өгүүлэлд “Сингапурын хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийг” бичсэнийг “худал, үндэслэлгүй” хэмээн эсэргүүцсэн байна.

Хоёр улс эдийн засгийн маш нягт харилцаатай агаад Хятад улс Сингапурын хоёр дахь том экспортын зах зээл юм. Сингапурын тал Хятадын томоохон хөрөнгө оруулагчдын нэг боловч дипломат харил­цаандаа няхуур ханддаг. Хятад гүрэн 1870­аад онд энд Зүүн Өмнөд Ази дахь анхны консулын газраа байгуулснаас хойш Бээжин нутгийн хятадуудтай харилцаагаа зузаатгах бодлого барьж ирсэн юм.

Хэтэрсэн дайллагыг авлига гэж үзнэСон Жун

Өмнөд Солонгосын жижиг­лэн худалдаачид болон зоогийн газрууд хямд бэлэг, хөнгөн хоол санал болгож эхэлсэн нь Азийн дөрөв дэх эдийн засагт авлигын эсрэг хатуу хууль нэвтрүүлсэнтэй холбоотой. Тус улсад бизнесийн яриа хэлэлцээ тансаг арвин зоогоор үргэлжилж, үнэтэй бэлэг, гольфын талбайгаар өндөрлөх нь элбэг байв. Гэвч дөрвөн сая төрийн албан хаагч, багш, сэтгүүлчийг хамарсан шинэ хууль лхагва гарагаас хэрэгжиж эхэлснээр тэдний дайлуулж болох зоогийн үнэ 30 мянган воноос хэтрэх ёсгүй боллоо. Бэлэг 50 мянган вонд багтах ёстой агаад зөрчсөн хүмүүст өндөр торгууль, хорих хүртэл ял оноох заалттай.

Энэ жил Өмнөд Солонгост авлигын томоохон хэргүүд илэрсний дараа гарсан шинэ хууль дотоодын хэрэглээнд сөрөг нөлөө үзүүлнэ гэж фермер, жижиглэн худалдаачид, зоогийн газрынхан шуугилдав. Сангийн сайд Юу Ил Хо, Солонгосын төв банкны захирал Ли Жу Иёол зэрэг дээд албаныхан шинэ хууль эдийн засгийн өсөлтөд эрсдэл үүсгэнэ гэж үзэж байна. Солонгосын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн тооцоогоор нөлөөлөлд хамрагдах салбаруудын алдагдал жилдээ 11.6 их наяд вон хүрэх аж.

Түүнчлэн бусад компаниуд элбэг дэлбэг дайллага цайлла­гагүйгээр бизнесээ явуулах арга зам хайх хэрэгтэй боллоо. LG Group, SK Holdings, Hyundai Capital зэрэг компаниуд хуулийг хэрхэн дагаж мөрдөх талаар ажилтнуудынхаа дунд сургалт зохион байгуулав. Score хэмээх

компаниудад хяналт тавьдаг бүлгийн тэргүүн Пак Жу Геун “Тэдний олонх нь танс найр тавилгүйгээр бизнесээ явуулах гэж зүдрэх байх. Ажил хэргээ хөтлөх өөр арга зам олоход хүндрэлтэй болно. Гэвч ийм өөрчлөлт хийх цаг нь бараг хэтэрсэн. Шинэ хууль манай бизнес практикийг сайжруулах ёстой” хэмээн дүгнэсэн юм.

Уг хуулийг долдугаар сард Үндсэн хуулийн шүүх дэмжсэн. Эдийн засгийн хөгжлөөр дээгүүр ордог ч авлигаас салж чадахгүй байгаа энэ улсын олон нийт бас дээрх шийдвэрийг нааштай хүлээн авлаа. Transparency Inter­national байгууллагын өнгөрсөн оны тайланд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн 34 орноос Өмнөд Солонгосыг авлигын түвшингээр 27­д жагсаасан байдаг.

Энэ жил тус улсын хамгийн том онлайн тоглоомын компа­ниас нэг шүүгч сая орчим ам.долларыг бэлнээр болон хувьцаагаар хахуульд авсныг илрүүлсэн. Түүнчлэн Lotte Group­ийн ерөнхийлөгчийн дүү косметикийн компаниас авлига авсан хэрэгт шалгагдаж байгаа.

Өмнөд Солонгосын хоёр дахь том сөрөг намын гишүүд хууль бусаар мөнгө авсны улмаас намын дарга нь огцорсон. Сөүл дэх Чун­Ангийн их сургуулийн нийгэм судлаач Шин Кван Ёонг “Богино хугацааны сөрөг нөлөөллийг үл харгалзан шинэ хууль тус улсыг дэлхийн стандарт, бизнесийн ёс зүйд нийцүүлэн, урагш ахих гишгүүр болно” гэж сайшаан өгүүллээ.

Өвсөөр өл залган амьд үлдсэн хүмүүс

НҮБ­ын тооцоогоор хоёр сая орчим хүн хэт даврагчдын дайралт болон тэдний эсрэг цэргийн ажиллагааны завсар хавчигдан амьдардаг аж. Олон улсын Улаан загалмай нийгэмлэг ганцаараа Сабон Гарид тусалж, майхан, хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ хүргэж байна. Борно мужийн бусад хэсэг байлдааны шугамаар тусламжаас таслагдсан

тул маш хүнд нөхцөлд байгаа гэж ажиглагчид үздэг. НҮБ­ын Хүүхдийн агентлагийн тайланд Нигери улсад хамгийн бэрх бөгөөд нууцлаг хүмүнлэгийн хямрал нүүрлэж байгааг анхааруулав. Тиймээс тусламж хүрч чадахгүй бол оны эцэс гэхэд 50 мянган хүүхэд амь үрэгдэнэ хэмээжээ. Тусламжийн байгууллагууд нөөц хөрөнгө

дутагдалтайгаас хямралыг давахад оролцох чадамжгүй гэдэг ба НҮБ л гэхэд шаардлагатай санхүүжилтийнхээ дөрөвний нэгийг авч байгаа юм.

Нигерийн Засгийн газар яаралтай арга хэмжээнд голлох үүрэгтэй оролцохоо зарладаг. Гэвч энд хорин жилд анх удаа эдийн засгийн уналт болж байгаа учир албан

хаагчдынхаа цалинг тавих гэж сандардаг болжээ. Тус улс дахь Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Карл Матти “Хүмүүсийн гачигдлын түвшин цочирдом хүндэрсэн” хэмээв. Долоон жилийн өмнө бослого эхлүүлсэн Боко Харам 20 мянган хүний аминд хүрч, мянга мянган хүүхэд хулгайлсны дээр олон арван

тосгоныг үнсэн товрог болгожээ. Борно мужийн захирагч Кашим Шеттима “Хүмүүнлэгийн хямрал бодитойгоор нүүрлэлээ. Гэхдээ миний сэтгэлийг ирээдүй хамгийн ихээр түгшээж байна. Манай иргэд XXI зуунд ажилтай болж чадахгүй бол ийм солиорол 15­20 жилийн дараа дахин давтагдах болно” гэсэн юм.

Дэлхийн худалдааны усан замын 30 орчим хувийг багтаадаг Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг Бээжин хяналтдаа оруулахыг санаархаж буй. Энэ­хүү бодлого Зүүн Өмнөд Азийн удирдагчдын дунд гүнзгий хагарал үүсгэж, зарим нь үүнийг дэмжиж байгаа. Харин нөгөө хэсэг нь эрс эсэргүүцдэг. Вьет нам, Филиппин улсууд Хятад тай газар нутгийн маргаан үүсгэж, АНУ­тай ойртох чиглэлд алхам хийж байхад Камбож улс Хятадын нөлөөний хүрээнд орсон юм.

Өнгөрсөн онд Сингапурын тал АНУ­тай цэргийн харил­цаагаа дээшлүүлэх арга хэмжээ авсан. Үүний дотор Poseidon гэдэг агаарын ажиглалтын онгоцыг арал дээр байрлуулах, Америкийн Гуам аралд Синга­пурын цэргийн албан хаагч дыг дадлагажуулах болом жийг судалсан юм.

Сингапур дахь Стратеги судал гааны хүрээлэнгийн Ази Номхон далайн аюулгүй байд­лын шинжээч Алекс Нейлл “Энэ бүхнийг нэгтгэн үзвэл Син гапур АНУ­тай харилцаагаа гүнзгийрүүлж байгаад Хятадын тал дургүйцэж буй бололтой” гэжээ.

"Global Times"­ийн редактор Ху Сижин дээд уулзалтын талаар сониныхоо сурвалжлагыг хам­гаалан нийтлүүлсэн захидал даа Сингапур улс “Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Америк, Японы байр суурийг улам бүр илээр дэмжих боллоо” хэмээн бичсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн

агентлагийн тайланд

тусламж хүрч чадахгүй бол

оны эцэс гэхэд 50000 хүүхэд амь үрэгдэнэ

гэжээ.

BBM©

BBM©

Венесуэлд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний уулзалт дээр Сингапурын тал маргаантай бүсийн асуудлыг хэлэлцүүлэх оролдлого хийсэн гэж "Global Times" сонинд бичжээ.

Page 10: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

Дэвид БондЗохицуулалтыг халах бод­

лого хөлбөмбөгийн спортын тогтолцоонд “Булхайцах, хууран мэхлэх, луйвардах явдал” газар авах нөхцөл боллоо хэмээн уг спортын агентуудын гол байгууллага үзэж байна.

Уг анхааруулга нь мэдээллийн хэрэгсэл хөлбөмбөгийн спортын шилдэг, гол менежерүүдийг авлигын хэрэгт буруутгасны дараахан болж байгаа юм.

The Daily Telegraph сонинд гарсан мэдээлэлтэй уялдуулан Их Британийн Хөлбөмбөгийн холбоо (The FA) лицензийн хатуу чанд журам боловсруулах шаардлагатайг Хөлбөмбөгийн агентуудын холбоо (AFA) анхааруулжээ. Премьер лигийн менежерүүдээс лавтай найм нь тамирчин шилжүүлэх зорилгоор хахууль өгснийг гурван ч агентын мэдээлэлд тулгуурлан тус сонин баталж байгаа. Тэгэхдээ менежерүүдийн нэрийг нууцалсан байна.

Их Британийн хөлбөмбөгийн зохицуулах байгууллага ­ FA урьд нь наймаанд оролцогч тамирчин, клубүүдийг төлөөлж буй агентуудыг шууд удирддаг байлаа. Тухайн үед Англид ажилладаг бүх агентад лиценз буюу үйл ажиллагаа явуулах эрх

авахын тулд шалгалт өгөхийг шаарддаг байсан юм.

Гэвч тус байгууллага аген­туудыг зохицуулах албан үүргээ дэлхийн хөлбөмбөгийн зохи­цуулах байгууллага FIFA­д 2015 онд шилжүүлсэн билээ. Тухайн үед FIFA нь тус байгууллагын

Ерөнхийлөгч Зепп Блаттер болон Гүйцэтгэх хорооны гишүүд авлига авсан хэрэгт ид холбогдоод байв. “Спортод зохицуулалтыг халах арга хэмжээ утгаа алдлаа. Одоогийн арга хэмжээ харин ч булхай луйвар гаарах шалтгаан болж байна. Шинэ журам тогтоох цаг болсон” хэмээн AFA тайлбарлав.

Түүнчлэн Европын хөлбөм­бөгийн дээд хэсэгт 20 гаруй жил ажилласан нэгэн тэргүүлэх агент одоогийн тогтолцоог сүйрэл хэмээн үзэж байлаа. Тэрбээр “Эцэг, эх, авга, нагац, охин ... ер нь хэн ч агент болж болно. Лиценз олгодог тогтолцоо байвал сайнсан. Даан ч ийм тогтолцоо алга. Вэбсайт руу орж бүртгүүлээд л агент” хэмээн тэрбээр дургүйцсэн юм.

Зальтай луйварчид байсаар байгаа ч сүүлийн арван жилд менежерийн үүрэг, цалин хөлс өөрчлөгдсөний ачаар хөлбөмбөгийн спорт гайгүй цэвэршсэн хэмээн дээрх агент

тайлбарлаж байна. “Одоо бол менежерүүд шийдвэр гаргахаа больсон. Ямар ч дадлага туршлагагүй атлаа интернэтээр анализ хийж чаддаг компьютерийн мэргэжилтэн л Гүйцэтгэх захирал болдог болчихлоо. Тамирчин шилжүүлэх ажлыг шийддэг байлаа гээд орчин үеийн менежментийг эрсдэлд оруулах хэрэг байна уу? Ийм хүмүүс жилдээ дөрөв, тав, зургаан сая фунт стерлинг авна. Ийм хүмүүст 200 мянган фунт стерлингийн урамшуулал өгч болж байгаа юм уу”.

Премьер лиг дээрх шүүмжийг хүлээн авч, алдаа мадаг илрэх аваас нэн даруй залруулах арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Тамирчдыг хөндлөнгийн гурав дахь тал эзэмшихийг хориглодог журмыг хэрхэн аргалах талаар өөрийгөө бизнесмэн болгон танилцуулсан сэтгүүлчид зөвлөгөө өгөх санал тавьж буй Английн шигшээгийн ерөнхий дасгалжуулагч, менежер Сэм

Эллардайсыг The Telegraph сонин нууцаар зургийг нь авчээ. Уг баримт сонинд нийтлэгдсэний дараа мягмар гарагт ноён Эллардайс албан тушаалаасаа огцорсон юм.

Лхагва гарагийн өглөө, Болтон дахь гэрийнх нь гадаа цугласан сурвалжлагч нарт ноён Эллардайс “Занга тавих арга үүргээ биелүүллээ. Урхинд орсон нь энэ удаа би боллоо” хэмээн тайлбарласан юм. Тэрбээр “30 жилийн танилдаа тус болох санаа маань буруу байж, горыг нь амслаа. Тун тэнэг юм хийлээ” гэж байв.

Ноён Эллардайс зөвлөгөө өгсний хөлсөнд 400 мянган фунт стерлинг авах санал тавьсныг Тhe Telegraph­ийн материалд дурджээ. Гэхдээ тэрбээр ийм зөвлөгөө өгөхийн тулд FA­гаас зөвшөөрөл авах ёстойг “бизнесмен”­сэтгүүлчид тодорхой тайлбарлаж байсныг тус сонин мөн анхааруулжээ.

Питер КэмпбеллИх Британи Европын хол­

боог орхисны дараа үүсэх ямар нэгэн гааль, татвар нь биз несийн өрсөлдөх чадварыг буу руулж, ажлын байрыг цөө­рүү лэх аюултай аж. Энэ талаар Их Британийн автомашин үйлд­вэрлэгч гол компани Jaguar Land Rover (JLR) тайлбарлаж байна.

Худалдаанд шинээр үүсэх аливаа саад тотгор нь “Бид бүхний борлуулалтад төдийгүй худалдан авалтад, тэр ч байтугай бизнест бүхэлд нь нөлөөлнө. Бүр Их Британийн хөдөлмөрийн зах зээлд хүртэл” хэмээн тус компанийн стратеги эрхэлсэн захирал Ханно Кирнер Paris Mo­tor Show үзэсгэлэн нээгдэх гэж буйтай холбогдуулан тайлбарлав.

Захирлын тайлбар нь Brex­it­ийн болзошгүй сөрөг үр дагаврын талаар JLR компаниас гаргаж буй хамгийн ноцтой анхааруулга боллоо. Тус улс Европын холбооны нэгдсэн зах зээлд чөлөөтэй нэвтрэх нь амин чухал ач холбогдолтой талаар Их Британийн автомашин үйлд вэрлэгчдийн зохицуулах бай гуул лагаас гаргасан тайлбарыг Ханно Кирнер эш татсан юм.

Цэцэглэн хөгжих гэвэл нэгд­мэл зах зээлээс тасрах ёсгүй хэмээн гишүүд нь үзэж байгааг Автомашин үйлдвэрлэгч, ху­дал даалагчдын нийгэмлэг (SMMT) мэдэгдсэн. “Хамгийн түгшүүртэй нь нэгдсэн зах зээлд хамаарахаа болимогц автомашин үйлдвэрлэлийн ирээдүй таах аргагүй болж буй явдал” хэмээн SMMT­ийн ерөнхий захирал Майк Хэйвс өгүүлж байна.

Их Британид үйлдвэрлэж буй автомашины бараг 60 хувийг Европын зах зээлд нийлүүлдэг. Вирсайдын Сандерлэнд дэх Nis­san­ий, Дербиширийн Барнстон дахь Toyota­гийн угсрах үйлдвэрт энэ үзүүлэлт бүр 80 хувьтай.

Үйлдвэр, ханган нийлүү лэгч­дээ оролцуулаад JLR компани нь Их Британийг 300 мянган ажлын байраар хангадаг. Эдгээр

ажлын байр бүгд экспортоос хамааралтайг Эйфелийн цамхагт болсон Их Британийн авто үйлдвэрлэгчдийг сурталчлах арга хэмжээн дээр ноён Кирнер тайлбарлав. Тэрбээр Jaguar­ийн борлуулалт Европын холбоонд өнгөрсөн онд хоёр дахин, Land Rover­ийнх 20 хувиар өссөнийг жишээ татан “Гол зах зээл маань болж хувирсан Европ тив бидний хувьд маш чухал ” хэмээн өгүүллээ.

Тус компанийн ханган ний лүү­лэх сүлжээний үлэмжхэн хэсэг Европын холбоонд байрладаг. Мөн материал хангамжийн төсвийнхөө 40 хувийг Европ тивд зарцуулж байгаа. Гадаад худалдаанд татвар оноох тохиолдолд JLR­аас Европын холбоотой хийж буй бүхий л худалдаа суларна хэмээн захирал анхааруулав. Тус улсад төдийгүй дэлхий даяар нүүрлээд байгаа чадварлаг ажилтны хомсдлыг нөхөхийн тулд “Олон улсын зах зээлтэй чөлөөтэй харь цах ёстой. Их Британид эдийн засгийг хөгжүүлэх гэвэл үүнээс өөр арга гэж байхгүй” хэ мээн тэрбээр нэмж өгүүлсэн юм.

Их Британид автомашины үйлдвэрлэл сэргэн мандахад хүргэсэн хөрөнгө оруулалтын дийлэнх нь Европын нэгдмэл зах зээлийн ач. Brexit­ээс болж Их Британи дахь үйлдвэрүүд нь цаашид гаднаас хөрөнгө оруулалт татаж чадахгүйд хүрч болзошгүй хэмээн автомашин үйлдвэрлэгчид болгоомжилж байна.

Автомашин үйлдвэрлэгчид шинэ загвар гаргахаар байнга өрсөлдөж байдаг тул татвар оноох нь Их Британи дахь үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг бууруулах аюултайг хэд хэдэн захирал анхааруулсан. Европын холбоо руу гаргах бүтээгдэхүүнд 10 хувийн татвар тогтооход л “Үнэ бууруулах за маар өрсөлдөхөд хүнд болж хувирна” хэ мээн Toyota урьд нь сэрэмжлүүлж байлаа.

Марк Оделл, Макс СеддонМалайзын агаарын шугамын

MH17 нислэгийн онгоц 2014 онд сүйрсэн шалтгааныг то­дор хойлохоор ажиллаж буй Ни дер ландын эрүүгийн мөрдөн шалгах баг дүгнэлтээ гаргалаа. Онгоцыг устгасан орос пуужинг дорнод Украин дахь Москвагийн дэмжлэгтэй босогчдын бүсээс харважээ.

Амстердамаас Куала Лумпу­рын зүг нисэж явсан Boeing 777 онгоцны 298 зорчигч бүгд амь үрэгдсэн ослын шалтгааныг тодорхойлохоор олон улсын мөрдөгчид баримт цуглуулсаар өдий хүрсэн юм. Онгоцыг ОХУ­д үйлдвэрлэсэн, гадарга­агаар ангиллын “Бук” зенитийн пуужинт цогцолбороос харважээ гэсэн дүгнэлт бүхий тайланг Нидерландын мөрдөн шалгагчид өнгөрсөн онд нийтэлсэн. Тухайн үед уг тайланд пуужин харвасан хэрэгт хэнийг ч буруутгаагүй юм. Австрали, Бельги, Малайзын шинжээчдээс бүрдсэн Хамтарсан мөрдөн шалгах баг (JIT) дээрх тайланд үндэслэн гүнгийрүүлсэн судалгаа явуулж дүгнэлт гаргалаа.

Осолд хамаагүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн Москва бурууг нь Украины цэргийнхэнд тохсон ч тайлбар нь хэд дахин хувирсан юм. Украины мөргөлдөөнт бүс

дэх радар, дроны ажиглалтын өгөгдлийг ОХУ­ын Батлан хамгаалах яам даваа гарагт нийтэлсэн. Босогчдын бүсээс нисэх онгоц руу пуужин харвасныг гэрчлэх ямар ч баримт илрээгүй тул Украины тал буруутай хэмээн Москва үзэж байна.

Москвагийн тайлбар нь ОХУ­д үйлдвэрлэж, босогчдын мэдлийн бүсээс харвасан пуужинд онгоц өртжээ гэсэн дүгнэлтийг өөрчлөх шалтгаан болж чадахгүй талаар Хамтарсан мөрдөн шалгах багийн Нидерландын талын ахлах мөрдөгч Вилберт Паулиссен тайлбарлав.

Ослын талаар ОХУ урьд нь өөр тайлбар хэлж байлаа. МН17 нь Украины сөнөөгч онгоцноос харвасан пуужинд өртсөн тухай ослын дараахан Москва мэдэгдсэн. Уг тайлбар ямар ч үндэслэлгүйг Нидерланд тэргүүтэй олон улсын мөрдөн шалгах баг өчигдөр баримтаар няцаав. Хожим нь Москва пуужин ОХУ­д үйлдвэрлэсэн “Бук” цогцолборынх болохыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ пуужин нь ОХУ­ын зэвсэглэлд ашиглахаа больсон, украинчууд хэрэглэсээр байгаа хуучин загвар хэмээн мэдэгдсэн юм.

Босогчдын мэдлийн Снежное хотоос өмнө зүгт, Первомайский

суурины ойролцоох талбайд байрласан “Бук” цогцолбороос пуужин харвасныг янз бүр өгөгдөл ашиглан гаргасан гэрэл зургууд баталж байгааг ноён Паулиссен тайлбарлав. Хамтарсан мөрдөн шалгах баг гэрэл зургуудад тулгуурлан “Бук”­аас харвасан пуужингийн даяллыг харуулсан видео бичлэг бүтээсэн байна. ОХУ­ын талаас хил нэвтрэн орж ирсэн харвагч төхөөрөмж долдугаар сарын 17­нд МН17­г унагасныхаа дараа хэдэн цаг болоод буцсаныг батлах баримт байгааг ноён Паулиссен мөн өгүүлсэн юм.

Оросуудын тайлбарт няцаалт болж буй дээрх баримттай хол бог дуулан тэрбээр “Хам­тарсан мөрдөн шалгах багийн цуглуулсан олон төрөл, баялаг баримтад тулгуурлан бид ганц л дүгнэлт хийлээ” хэмээн мэдэгдэв. Тэрбээр “2014 оны долдугаар сарын 17­нд Первомайскийн тариалангийн талбайгаас хар­васан пуужин МН17 нислэ гийн онгоцыг унагажээ. Харвах төхөөрөмж ОХУ­аас орж ирээд онгоц унагасныхаа дараа ОХУ руу буцсан нь ямар ч эргэлзээгүй” хэмээн тайлбарлав.

Украины талын удаа дараагийн агаарын амжилттай цохилтын дараа босогчдод дэмжлэг үзүүлэхийн тулд “Бук” маягийн

пуужин харвах систем авчрах шаардлагатай талаар ОХУ­ын цэргийнхний утсаар ярилцсан бичлэгийг мөрдөн шалгагчид сонсголоо. МН17 сүйрэхээс хэд хоногийн өмнө уг бичлэгийг бичжээ.

Шинэ баримт материал нь “Гуйвуулсан, хуурмаг мэдээлэл тараах замаар Хамтарсан мөрдөн шалгах багийн ажиллагааг нэр хүндгүй болгохыг чармайж буй ОХУ­ын явуулгыг эцэс болгоно” хэмээн Украины Га­даад хэргийн яам мэдэгдэв. Хамтарсан мөрдөн шалгах багаас лхагва гарагт гаргасан дүгнэлтэд үндэслэн Украины Гадаад хэргийн яам ослын буруутан нь ОХУ гэж үзлээ. “Онгоц унагах ажиллагаанд түрэмгий төр оролцсоныг энэхүү мэдээлэл дахин харууллаа” хэмээн тус яам мэдэгдсэн юм. ОХУ онгоцны осолтой холбогдуулан Олон улсын шүүх байгуулах НҮБ­ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг хориглосон явдлыг Киев далимд нь шүүмжилсэн юм.

Олон улсын Хамтарсан мөр дөн шалгах баг “Ослын шалт гааныг зориуд санаатайгаар гарах гарцгүй болгон бусад руу чих­лээ” хэмээн Украины салан тус гаарлагчдын төлөөлөгч тайлбарлав.

МН17-Ослын учиг Москваг заалаа

Их Британийн автомашин үйлдвэрлэгчийн айдас

Хөлбөмбөгийн агентууд журам чангатгах шаардлага тавьж байна

ВВМ©

ВВМ©

ВВМ©

Page 11: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

гүйцэтгэсэн хэвээр байх нь. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь Монголбанкны үндсэн чиг үүргийн нэг. Энэ утгаараа валютын ханшийн өнөөгийн өсөлтийг сааруулахын тулд Төв банк ажиллах нь.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баярт сайхан “Валютын ханш замбараагүй өсөх нь импор­тын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад иргэдийн амьдралд хүнд рэл үүсгэдэг. Нөгөө талаар арил­жааны банкуудын зээлийн бодло год нөлөөлдөг. Ихэнх зээл дэгч нар валютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаа рал хандуулж байгаа” гэж пүрэв гарагт мэдэгдэв.

Төв банк бодлогын хүүгээ 15 хувь болгож өсгөсөн нь валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсөж байгаа валю тын ханшийн өсөлтийг тогтвор­

жуулахыг зорьж буйн илрэл. Гэхдээ Монголбанкны хувьд, их хэмжээний валют гаргаж, интер венци хийх замаар хан ­шийг тогтворжуулах боломж хомс байгаа. Найм дугаар сарын байдлаар гадаад валю тын албан нөөц 1.2 тэрбум ам.доллараар хэм жигдэж байна. Энэ нь дотоодын импортын хэрэг лээний зургаан сарын хэрэгцээг хангах хэмжээ.

Гадаадын шууд хөрөнгө оруу­лалт сэргэж, орж ирэх валютын урсгал нэмэгдэхгүй бол нөхцөл байдал хүндхэн байгаа. Коксжих нүүрсний үнэ эрчимтэй өсөж байгаа ч манай улсын нүүрс­ний компаниуд, тодруулбал, “Эрдэнэс Тавантол гой” хувьцаат компани хямд үнээр нүүрсээ борлуулсан хэвээр. Угтаа валют орж ирэх боломжтой сувгуудын нэг нь нүүрсний салбар болж буй.

11

Эдийн засаг

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

АНУ, доллар 2284.39

Евро 2563.09

Япон, иен 22.50

ОХУ, рубль 36.16

БНХАУ юань 342.45

БНСУ вон 2.08

ВАЛЮТЫН ХАНШ

» ГАДААД ХУДАЛДАА

2.4Хувь. Уул уурхайн түүхий эдийн экспортод эзлэх жин оны эхний найман сард өнгөрсөн оны мөн үеэс 2.4 нэгж хувиар буурчээ. Харин аж үйлдвэрийн бүтээгдэхүүний жин гурван хувиар өссөн байна.

» ТҮҮХИЙ ЭД

20Хувь. Алтны ханш өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өсөж, унци нь 1325.40 ам.доллартай тэнцлээ.

» ТОМИЛГОО“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болж, тус компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилов.

» МӨНГӨНИЙ БОДЛОГОТөрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

» ИМПОРТ

223.1Сая ам.доллар. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт өнгөрсөн сарын байдлаар 23 хувь буюу 223.1 сая ам.доллараар буурчээ.

» ЭРЧИМ ХҮЧ

24.8Тэрбум ам.доллар.Өнгөрсөн онд эрчим хүчний салбарын өр, төлбөр 24.8 тэрбум төгрөгөөр багасчээ.

» ХӨРШ

4Тэрбум ам.доллар. ОХУ болон Куба улс нийт дөрвөн тэрбум ам.долларын 55 төсөл хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна.

» ДЭЛХИЙ

5.6Хувь. Австралийн ажилгүйдлийн түвшин наймдугаар сард гурван жилийн доод цэгт хүрсэн байна. Тус улсын ажилгүйдлийн түвшин 0.1 хувиар буурч, 5.6 хувьд хүрчээ.

6.8Хувь. Канадын ажилгүйдлийн түвшин долдугаар сард 6.8 хувь болж, хумигджээ.

ЗГМ ТОВЧХОН

Мөнгөний бодлогын сорилт нь ханшВалютын ханшийн тогтвортой байдлыг хангахад мөнгөний уламжлалт бодлого чиглэх нь

2016.09.30, БААСАН ~ №209 (487)

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал хойшлов. Пүрэв гарагт шинэ бүрэлдэхүүнтэйгээр энэ бүтэц хуралдахаар товоо зарлаад байсан юм. Харин энэ өдөр Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгө­ний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”­ийн төслийг УИХ­ын даргад өргөн барилаа. Эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад энэхүү бодлогын баримт бичиг чиглэж байгаа.

Төв банк бодлогын хүүгээ 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Наймдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 14 хувиар сулар­сан. Төгрөгийн ханшийн энэхүү уналтыг тогтворжуулах үүднээс Монголбанк бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлсэн билээ. Бодлогын хүүг өсгөсөн үеэс иргэдийн гадаад валютын худалдан авалт богино хугацаанд буурсан гэж Төв банк тайлбарлаж буй. Улмаар гадаад валютын дотоодын зах дээрх ханшийн хүлээлт тогтворжиж эхэлсэн ч үр дүн багатай байна.

Төгрөгийн ханш энэ сар гарсаар үргэлжлэн суларч эхлэв. Төв банкны зарласан ханшаар ам.доллар пүрэв гарагт 2284.39 төгрөгтэй тэнцэж, түүхэн дээд цэгтээ хүрлээ. Бодлогын хүүг нэмэгдүүлсэн ч ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарсаар байна. Эдийн засгийн тусгал нь валютын ханш. Манай улсын эдийн засгийн өсөлт саарахын хэрээр бизнесийн идэвхжил суларч, банкны зээлийн чанар муудсаар байна.

Ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд “Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ, валю тын захад зөвхөн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор оролцоно” гэж тэмдэглэжээ. Ингэхээр Төв банк дотоодын валютын захыг тогтворжуулахад голлох үүрэг

Төгрөгтэй харьцах ам.дол­ларын ханш огцом чангарсан тул пүрэв гарагт Монголбанк валютын дотоодын захад гадаад валютын дуудлага худал даа буюу интер венц хийсэн. Энэ өдөр банкууд 2272­2290 төгрөгийн ханшаар 31.61 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Төв банк 2286.21 төгрө гийн ханшаар 14.4 сая ам.доллар нийлүүлсэн байна. Валютын нөөцийн хэм жээ хязгаар тай тул төв банк интер венц үргэлж хийх нь хүнд рэл дагуулж мэдэх талтайг зарим эдийн засагч хэлж байгаа юм.

Манай улс 1993 онд уян хатан ханшийн дэглэмд шилж сэн байдаг. Уул уурхайн салбараас дотоодын эдийн засаг хамаарал ихтэй тул ханшийн хэлбэлзэл өндөртэй. Ханшийн үндсэн гурван дэглэм байдаг. Үүнийг нэг нь Монголбанкны баримталж буй удирдлагатай хөвөгч ханшийн дэглэм. Уг дэглэмийн үед валютын ханш эрэлт, нийлүүлэлт буюу түүний

урсгалаар тодор хойлогдох учиртай. Гэхдээ валю тын захад ханшийн огцом хэлбэлзэл бий болсон үед Төв банк хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор интер венц хийдэг. Үүний сөрөг тал нь гадаад валютын нөөц хуримт­лагдах нөхцөлийг бүрдүүлдэггүй явдал юм.

Удирдлагатай хөвөгч ханш нь тодорхой ханшийн түв шинг зорилт болгодоггүй. Харин бодлогын оролцоо нь ханшийн огцом хэлбэлзлийг бууруу­лахад чиглэдэг юм. Мөн гө ний бодлогын хүүг нэмэг дүүлэх уламжлалт ар гыг Монгол­банкны шинээр томилогд сон удирдлагууд хэрэг лэж байгаа. Эдийн зас гийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, экспорт, импор­тын урсгал нэмэгдэх тусам Төв банк бод логын хүүгээ бууруулах арга замыг үе шаттайгаар сонгоно гэдгээ пүрэв гарагт зарласан.

Тэгэхээр богино болон дунд хугацаанд бодлогын хүү бууруу ­лах боломж эндээс хараг дахгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уламжлалт бус мөнгө­ний бодлогын арга хэрэгсэл давам гайлсан бол ирэх жилүүдэд уламж лалт бодлого ноёрхох нь. Төв банк эдийн зас гийн өсөлтийг дэмжихэд бус валютын ханшийн тогтвортой байдлыг хангахад мөнгөний уламжлалт бодлогоо чиглүүлж байна.

С.Батсайхан / ЗГМ©

Монгол банк©

Төв банк валютын

ханшийг "онилж" байна

Аймгийн Засаг даргын 2016 оны 09­р сарын 16­ны өдрийн А/353 дугаар Захирамжийн дагуу Дархан ­Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 11 нэгж талбарт Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2016 оны 10­р сарын 19­ний өдрийн 15:00 цагт зохион байгуулахаар байсан нь Орон нутгийн сонгуультай давхцаж байгаа тул дуудлага худалдааг 2016 оны 10­р сарын 21­ний өдрийн 15:00 цагт аймгийн ЗДТГ­ын хурлын танхимд зохион байгуулахаар болсныг мэдэгдэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.darkhan.gazar.gov.mn цахим хаягнаас авна уу. Утас 70376471, 88079695, 99079442

2,200^

2000^

1800^

1600^

1400^IV IV IV IVVII VII VII VIIX X X X2014 2015 2016

Жилийн 320 орчим хоног нь цэлмэг нартай хэмээн өөрсдөө шогширч, байгалийн энэхүү шавхагдашгүй нөөцийг ашиглан эрчим хүчний хэрэгцээгээ хангах хэрэгтэй хэмээн үе үеийн салбарын сайд ам булаалдан ярьсаар 10­аад жилийг үдэв. Харамсалтай нь, өнөөдөр Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний ердөө долоон хувийг л сэргээгдэх хүчнээс хангаж буй хангалтгүй тоо бидэнд байна.

Засгийн газраас энэ хувийг 2030 он хүртэл 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч үүнээс ч илүү нөөц бололцоо манай улсад байгааг Японы Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн буюу IGES­ийн ерөнхий судлаач Казүхиса Коакүцү пүрэв гарагт болсон Монголын Бизнесийн зөвлөлийн ээлжилт уулзалтын үеэр онцоллоо.

Киотогийн протоколыг санаач лан, хүлээсэн үүргээ хамгийн сайн биелүүлж ирсэн Япон улс Фүкүшимагийн газар хөдлөлтийн дараачаас

атомын цахилгаан станцаас татгалзахаас аргагүй болсон. Хүссэн хүсээгүй уламжлалт цахилгаан станцыг тодорхой хэмжээнд ашиглаж, нүүрс ашиглагч буюу нүүрсхүчлийн хий ялгаруулагч орнуудын тоонд дахин “нэгдсэн”. Энэхүү “нүгэл”­ээ наманчлахын тулд тус улс Хамтарсан кредитийн механизмыг бий болгосон билээ. Энэ нь хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шинэ технологи бүхий төслүүдийн хөрөнгө оруулалтын 50 хувийг Японы Засгийн газраас санхүүжүүлэх механизм бөгөөд Монгол Улс уг механизмыг хэрэгжүүлэх анхны улс болж 2013 онд гарын үсэг зурсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Төв аймгийн Борнуур сумын захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг найман байгууллагыг нэгдсэн халаалттай болгож, нүүр сээр халаадаг байсан үр ашиг муутай найман уурын зуухыг зогсоосноос гадна нийслэлийн 118 дугаар сургуулийн халаалтыг цэвэр

технологиор шийдсэн. Үүнээс гадна 10 мВт­ын нарны цахилгаан станц Дарханд барих, эрчим хүчний дамжуулалтын шугамыг хэмнэлттэй болгосон зэрэг таван төсөл хэрэгжүүлээд буй.

Харин энэ удаа IGES хамтран ажиллах гэрээ байгуулснаар шинэ технологи нэвтрүүлж, хүлэмжийн хийг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсэн ногоон төсөл боловсруулагчдыг Мон­голын Бизнесийн зөвлөлийн тусламжтайгаар олж, тэдэнд хөрөнгө оруулах зорилготой гэдгээ ноён Казүхиса Коакүцү дурдлаа. Японы Засгийн газар энэхүү механизмыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд одоогийн байдлаар Азийн хөгжиж буй орнуудад

Ногоон төслүүд урагшаа

Б.Баяртогтох @bayartogtokhZGM

Р.Оюунцэцэг@oyuntsetsegZGM

ЭРЧИМ ХҮЧ

Гадаад валютын дотоодын зах дээрх ханшийн хүлээлт тогтворжиж эхэлсэн ч үр дүн багатай байна.

58 сая ам.долларыг хөрөнгө оруулахаар зэхжээ. Харин энэ мөнгөнөөс шанагаар хутгаж авах уу, дуслыг хүртэх үү гэдэг нь манай төслүүдийн үр ашгаас хамаарна. Тэдний анхаарлыг сэргээгдэх эрчим хүчний салбар илүүтэй татаж байгааг онцолъё. Энэ сонирхолд нь нийцүүлэн сэргээгдэх эрчим хүчний салбараа сэргээх боломж бидэнд байна.

Монголын Бизнесийн зөвлө лийн гүйцэтгэх захирал Ч.Мэр гэн “Бизнесийн боломж, бололцоог таниулсан, 350 хүртэлх сая ам.долларын хөрөнгө оруулалт татах гарц, хамтын ажиллагааг эхлүүлэх үүдийг энэ удаагийн уулзалтаар бизнес эрхлэгчдэд олголоо.

Мөн Монголын бизнесийн зөвлөл “Засгийн газрын мэдээ” сонин, “Forbes” сэтгүүл болон “Bloomberg” телевизтэй хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэх төлөөлөл болсон эдгээр байгууллага манай бизнесийн зөвлөлийн түншлэгч болж байна. Ингэснээр бизнесийн орчны тогтвортой байдлыг сайжруулах, бая лаг бүтээх орчныг бий болгох дуу хоолойг бодлого боловс­руулагчдад хүргэх боломж илүү сайн нэмэгдэж байна. Түүнчлэн импортыг орлох, экспортод гарах шинэлэг бизнесийг сурталчлан таниулахад нэг суваг үүгээр бий боллоо” хэмээн тодотгов.

350 сая ам.долларын

хөрөнгө оруулалт татах боломжийг

танилцууллаа

Page 12: YНЭ: 600₮ ОНЦЛОХ МАН-д Ерөнхийлөгчийн …...2016.09.30 13 1 ҮҮЛШИНЭ Ерөнхийлөгч болохыг хүсвэл масст хандаж улстөр

Эдийн засаг

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 2016.09.30, БААСАН ~ №209 (487)

МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ГАДААД КОМПАНИУД

ТҮҮХИЙ ЭД

НЭР СИМБОЛ НЭГЖ ХАНШ ($) ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

АЛТНЫ СПОТ XAU унци 1321.6 -0.01% 9/29/2016

ЦАГААН АЛТ PLA унци 1038.5 +1.12% 9/29/2016

МӨНГӨ SIA унци 19.24 +0.62% 9/29/2016

ЗЭС (COMEX) HGA фунт 219.75 +0.46% 9/29/2016

ТӨМРИЙН ХҮДЭР TIOA тонн 56.74 -0.07% 9/29/2016

WTI ТОС CLA баррель 47.04 -0.02% 9/29/2016

БРЕНТ COA баррель 48.53 -0.33% 9/29/2016

БЕНЗИН XBA 147.75 -0.01% 9/29/2016

БАЙГАЛИЙН ХИЙ NGA Mmbtu 3.02 +0.6% 9/29/2016

НҮҮРС (NYMEX) QZA тонн 40 -1.23% 9/29/2016

НҮҮРС (NEW CASTLE) XWA тонн 77.5 +3.96% 9/29/2016

ЭЛСЭН ЧИХЭР SBA фунт 0.237 +1.45% 9/29/2016

БУДАА RRA центнер 9.7 -0.41% 9/29/2016

БУУДАЙ WA бушель 404.5 +0.31% 9/29/2016

КАКАО CCA тонн 2825 -1.5% 9/29/2016

КОФЕ KCA фунт 1.531 -0.39% 9/29/2016

Энэхүү ханшийн мэдээлэл нь хүснэгтэд заасан өдрийн 15 цагийн байдлаарх дүн тул үүнээс хойш өөрчлөгдсөн байх боломжтой.

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

NASDAQ COMPOSITE CCMP 5318.547 +12.84 +0.24% 9/29/2016DAX INDEX DAX 10438.34 +76.86 +0.74% 9/29/2016TORONTO STOCK EXCHANGE SPTSX 14731.43 +173.39 +1.19% 9/29/2016S&P/ASX 200 AS51 5471.301 +58.95 +1.09% 9/29/2016S&P 500 INX 2171.37 +11.44 +0.53% 9/29/2016SHANGHAI COMPOSITE SHCOMP 3002.474 +14.62 +0.49% 9/29/2016DOW JONES INDUSTRIAL AVERAGE INDU 18339.24 +110.94 +0.61% 9/29/2016TOP 20 MSETOP 11477.05 -46.12 -0.4% 9/29/2016FTSE 100 UKX 6849.38 +41.71 +0.61% 9/29/2016HANG SENG HSI 23638.5 +18.85 +0.08% 9/29/2016NIKKEI 225 NKY 16693.71 +228.31 +1.39% 9/29/2016

▲▲▲ ▲▲▲▲▼ ▲▲ ▲

RIO TINTO RIO ASX AUD

WOLF PETROLEUM WOF ASX AUD

PETRO MATAD MATD LON GBX

ASPIRE MINING AKM ASX AUD

GUILDFORD COAL GUF ASX AUD

PROPHECY DEVELOPMENT PCY TSX CAD

TURQUOISE HILL RESOURCES TRQ TSX CAD

SOUTHGOBI RESOURCES SGQ TSX CAD

XANADU MINES XAM ASX AUD

ENTREE GOLD ETG TSX CAD

ДЭЛХИЙН ГОЛЛОХ ИНДЕКСҮҮД

Тухайн өдөр арилжаалагдсан хувьцаа

НЭР СИМБОЛ БИРЖ ВАЛЮТ ХАНШ ӨӨРЧЛӨЛТ % ОГНОО

51.85 +3.7% 9/29/2016

0.013 -13.33% 9/29/2016

2.5 +8% 9/29/2016

0.054 +1.89% 9/29/2016

0.013 -7.69% 9/29/2016

3.5 -1.41% 9/29/2016

3.95 +0.77% 9/29/2016

0.43 +30.3% 9/29/2016

0.18 -10% 9/29/2016

0.36 +1.41% 9/29/2016

АНУ-ын хувьцаануудын ханш өслөө

99903584, 99903581

Dow Jones индекс сүүлийн нэг сард (нэгжээр)

Эрчим хүчний үндсэн түүхий эдийн ханш өссөнөөр салбарын компаниудын үнэт цаасны үнэ сэргэлээ. Ингэснээр АНУ­ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд дээшлэв. Dow Jones индекс 0.61 хувиар өсөж, 18,339.24 нэгжид хүрлээ. Мөн S&P 500 индекс 0.5 хувиар дээшилсэн бол Nasdaq Composite 0.24 хувиар

чангарчээ. S&P 500 индексийн сагсанд багтдаг 11 салбарын долоо нь өссөн. Мөн Азийн хувьцааны ханш нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Японы Nikkei 225 индекс 1.5 хувиар дээшилжээ.

Мөн Хонконгийн хөрөнгийн зах зээлийн жишиг индекс 0.5 хувиар тэлсэн байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

НЭР СИМБОЛ ХАНШ (нэгж) ӨӨРЧЛӨЛТ % ОГНООАПУ ХК APU 390 0.81 % 9/29/2016ГОВЬ ХК GOV 10820 -7.12 % 9/29/2016МИК ХОЛДИНГ ХК MIK 10500 0.00 % 9/29/2016СҮҮ ХК SUU 138 0.00 % 9/29/2016АДУУН ЧУЛУУ ХК ADL 1686 -0.82 % 9/29/2016АТАР-ӨРГӨӨ ХК ATR 62000 -4.62 % 9/29/2016БАГАНУУР ХК BAN 2062 -3.96 % 9/29/2016АРИГ ГАЛ ХК EER 2200 0.00 % 9/29/2016ХАЙ БИ ОЙЛ ХК HBO 247 -14.83 % 9/29/2016ГЕРМЕС ЦЕНТР ХК HRM 130 0.00 % 9/29/2016МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК MCH 610.02 0.00 % 9/29/2016ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП ХК MDR 450 0.00 % 9/29/2016МОНИНЖБАР ХК MIB 120 0.00 % 9/29/2016МОНГОЛ ШУУДАН ХК MNP 275 14.54 % 9/29/2016МЕРЕКС ХК MRX 60 -9.09 % 9/29/2016

▲▼

◄►◄►▼

◄► ▼

◄►◄►◄►◄►▲▼

18600

ТҮҮХИЙ ЭД

Газрын тосны эрэлт, нийлүүлэлт тэнцэх эхний дохиог OPEC асаалаа. Хэдийнэ хальсан газрын тосны нийлүүлэлтийг хумихын тулд OPEC­ийн 14 улс гарцаа танахаар гараа өргөжээ. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 40 хувийг хангадаг эдгээр улс сүүлийн найман жилд анх удаа олборлолтоо танахаар шийдвэрлэсэн нь энэ.

OPEС­ийн орнууд газрын тосны олборлолтоо танах, царцаахаар сүүлийн зургаан сар эрчимтэй хэлэлцсэн. Харин энэ долоо хоногт Ал­жирт болсон уулзалтаар

18500

18400

18300

18200

18100

18000

VIII/29 IX/06 IX/20 IX/27IX/13

OPEC-ийн шинэ шийдвэр

Г.Байгал@baigalZGM

Газрын тос олборлогч 14 улс гарцаа танахад нэгдлээ

OPEC өдрийн гарцаа 800

мянгаар бууруулж, 32.5 сая баррельд барина

нэгдмэл шийдвэрт хүрч чадсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар OPEC өдрийн гарцаа 800 мянгаар хумьж, 32.5 сая баррельд хадгалах нь. Шинжээчдийн “түүхэн” хэмээн тодорхойлж буй энэ шийдвэрийн дараа дэлхийн зах зээл дэх газрын тосны ханш Улаанбаатарынхаар 15.00 цагийн байдлаар зургаа орчим хувиар өслөө. “Brent”­ийн ханш 49 ам.долларыг шүргэлээ. Үүнтэй зэрэгцэн газрын тосны компаниудын хувьцааны ханш дээшилсэн. Дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын тэргүүлэгчдийн нэг “Exxon­Mobil” компанийн хувьцааны ханш лхагва гарагт 4.4 хувиар чангарчээ. Энэ нь 2016 оны хоёрдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлт.

OPEC­ийн шинэ шийдвэрийн араас шинжээчид янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Энэ дунд газрын тосны ханш богино хугацаанд одоогийн үнээс үл ялиг өсөж, 50 ам.долларт хэлбэлзэнэ гэх таамаг давамгайлав. Харин ханш цаашид чангарах, эсэх нь OPEC­ийн амлалт болон бусад олборлогчийн алхмаас шалтгаалах аж. “Morgan Stanley”­ийн тооцоогоор энэ шийдвэр ирэх оноос зах зээлийн тэнцвэрт нөлөөлнө. Мөн 2018 он хүртэл нийлүүлэлтийн илүүдэл арилахгүй. Ийм бүүдгэр төлөвийг “Vitol” групп танилцуулаад амжлаа.

OPEC­ийн мэдэгдлээс хэдхэн цагийн дараа “Goldman Sachs”­аас танилцуулсан тайланг хүргэе. Тус группийн таамгаар

гарцаа танах шийдвэр богино хугацаанд ханшийг дэмжинэ. Гэхдээ ирэх он хүртэл газрын тосны үнэд хүчтэй нөлөөлөхгүй.

Ирэх онд газрын тосны зах зээл сул хэвээр байна. OPEC­ийн орнууд өдрийн гарцаа 200 мянгаар бууруулж, 30 сая баррельд хүргэвэл 2017 оны хоёрдугаар хагас хүртэл зах зээл дэх илүүдэл татрахгүй. Харин өдрийн гарцаа 700 мянган баррельд хүргэсэн тохиолдолд энэ оны эцэс гэхэд нийлүүлэлтийн илүүдэл үгүй болно гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас тооцоолжээ.

Одоогоор гишүүн орон бүр олборлолтоо хэдий хэмжээгээр танах нь тодорхойгүй байна. Ирэх арваннэгдүгээр сарын 30­нд Вена хотод болох уулзалтаар илүү тодорхой болгох аж.

Энэ шийдвэрээс өмнө OPEС­ийн гишүүн Ираны газрын тосны сайд гарцаа танах боломж гүй гэж мэдэгдсэн. Үүнээс үүдэн Алжирын хурлаар гишүүд нэгдсэн саналд хүрч чадах гүй гэж шинжээчид таамаг лаж байсан юм. Учир нь Ираны газрын тосны экспортын хориг цуцлагдсан. Сүүлийн дөрвөн жил хоригт “хүлэгдсэн” Иран улс

» OPEC-ийн шийдвэрийн дараа газрын тосны ханш зургаан хувиар өсөв. » Газрын тосны зах зээл 2018 он хүртэл нийлүүлэлтийн илүүдэлтэй байна. » Газрын тосны ханш чангарах, эсэх нь OPEC-ийн амлалт, бусад олборлогчийн алхмаас шалтгаална.

OPEC-ийн шийдвэр ирэх оноос зах зээлийн тэнцвэрт нөлөөлнө гэж “Morgan Stan-ley” таамаглав.

гарцаа өсгөхөө мэдэгдээд байсан юм. Мөн Иран болон Саудын Арабын харилцаа сайнгүй байсан нь OPEС­ийн олборлогчид нэгдэх магадлалыг бууруулж байсан. Тэгвэл Алжирын уулзалтаар гишүүн орнууд санал нэгдсэн бөгөөд үүнд OPEC­ийн тэргүүлэх олборлогч Саудын Араб онцлох үүрэгтэй оролцжээ.

Эцэст нь, OPEC­ийн шийдвэр газрын тосны нийлүүлэлт өсөхгүй, зах зээл тэнцвэржих хүлээлт үүсгээд байна. Жилдээ сая тонн газрын тос экспортолж, эргүүлээд төдий хэмжээний түлш импортолдог Монгол Улсад энэ нь сайн бөгөөд саар чимээ. Бидний худалдан авдаг шатахууны үнэ өсөж мэдэх ч хилийн чанадад борлуулдаг газ рын тосны орлого дээшлэх нь.

BBM©