лекц №9

51
ХҮНИЙ СЭТГЭЛЗҮЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ ТЕМПЕРАМЕНТ БА ЗАН ТӨЛӨВ лекц №9

Upload: azora14

Post on 20-Jun-2015

1.195 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: лекц №9

ХҮНИЙ СЭТГЭЛЗҮЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

ТЕМПЕРАМЕНТ БА ЗАН ТӨЛӨВ

лекц №9

Page 2: лекц №9

Темпераментийн талаар ойлголт

Хүмүүс янз бүрийн араншинтай байдаг. Ичимхий, бүрэг, нямбай, үг дуу цөөтэй, ууртай, эрч хүчтэй, юмыг хурц тусгаж авдаг, хөгжилтэй, нийтэч, цовоо сэргэлэн г.м. Эдгээр нь мэдрэлийн тогтолцооны хэв шинжээс үүдэлтэй байх бөгөөд танин мэдэхүйн процесс, хүний үйл ажиллагаа, харилцаа зэрэгт илэрч хөгждөг.

Page 3: лекц №9

Temperamentum- гэдэг нь латины шингэн гэсэн утгатай үгнээс гаралтай үг. Темперамент гэдэг нь мэдрэлийн тогтолцооны хэв шинжээр илэрч буй харьцангуй тогтвортой тодорхойлолт юм. Монгол хэлэнд темпераментийг авир араншин, ааш араншин гм-ээр нэрлэдэг. Хүн бүрийн сэтгэц давтагдашгүй шинж чанартай. Авир араншин төрөлхийн, биологийн шинжтэй байдаг учраас хувь хүний сэтгэл зүйн онцлогийг илүүтэй тусгана.

Page 4: лекц №9

Темпераментийн талаар сургаал

Темпераментийн хэв шинжүүдийг эртний сэтгэгчдийн үеэс судалж эхэлсэн бөгөөд энэ талаархи судалгааг 3 үндсэн чиглэл болгон тайлбарладаг. Темпераментийг тайлбарласан хамгийн эхний сургаал нь хүний биеийн шингэнтэй холбоотой байсан байна.

Page 5: лекц №9

Темпераментийн талаар шингэний онол

Шингэний онолыг үндэслэгч нь эртний грекийн эмч Гиппократ /МЭӨ 5-р зуун/, Гален нарын гаргасан хүний бие дэх шингэний харьцаагаар тодорхойлогдоно гэсэн үзэл юм. Флегма- салс, холе- цөс, сангве –цус, меланхоле- хар цөс. Энэ нэр томъёо өнөөдөр ч гэсэн хэрэглэгддэг.

Оросын эрдэмтэн Лесгафт цустай холбон тайлбарладаг. Японд цусны группээр хүний зан байдлыг тайлбарладаг.

Page 6: лекц №9

Конституцийн онол

Бие эрхтний харьцаагаар Германы эрдэмтэн Э. Кречмер, АНУ эрдэмтэн У. Шелдон нар тайлбарласан.

Флегматик – бөөрөнхий толгойтой, бүдүүн гэдэстэй

Сангвиник – шувтан мөртэй, шонтгор хамартай

Меланхолик – биеийн хөгжил сулХолерик – ширүүн дүртэй гэх мэтээр

тодорхойлсон байдаг.

Page 7: лекц №9

Германы эрдэмтэн Э.Кречмер: Биеийн галбир тухайн хүний темпераменттай шууд холбоотой гэж

тайлбарласан. Биеийн галбирыг 4 янзаар тодорхойлсон. Астеник хэв шинж- өндөр туранхай, нарийн зууван царайтай, урт

нарийн хамартай, урт хөлтэй. Ийм хүмүүс бүрэг, дуу цөөн, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, зөрүүд, гадаад орчинд дасахдаа удаан байдаг гэж үзсэн.

Пикник хэв шинж – Намхан эсвэл дунд зэргийн нуруутай, тарган махлагдуу, булчин шөрмөс султай, хөдөлгөөний эрхтнүүдийн хөгжил сул хүмүүс. Тайван, уян зөөлөн, цайлган, хувирамтгай зан ааштай.

Атлетик хэв шинж - Өндөр эсвэл дунд зэргийн нуруутай, булиа, өргөн мөртэй, цээж толгой томтой, нүүрээрээ ясархаг хүмүүс. Тайван, гадаад орчинд дасахдаа муу, сэтгэлийн хөдөлгөөний илрэл бага.

Диспластик – Биеийн хөгжил, харьцаа муу. Зан ааш нь тодорхойгүй

Page 8: лекц №9
Page 9: лекц №9

АНУ-ын эрдэмтэн У.Шелдон:Эндоморф – зөөлөн, дугуйвтар төрхтэй, яс

булчингийн хөгжил сул, даган дуураймтгай, хүнтэй сэтгэлээсээ харьцдаг

Мезоморф – яс булчингийн хөгжил сайн, хүчтэй, аз сорих дуртай, идэвхтэй, засаглах дуртай, түрэмгий, зоригтой

Эктоморф – сул биетэй, биеэ барьдаг, саатал давамгайлсан, нууцлаг, ганцаардмал

 

Page 10: лекц №9

Дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинжийн тухай сургаал

Үндэслэгч нь И П. Павлов. 1920 –иод оны үед судалсан. Анх Ленинградын үерээр туршилтын лабораторит судалж байсан ноход нь янз бүрийн араншин гаргаж байснаас санаа аван судалсан байдаг. Дээд мэдрэлийн үйл ажиллагааны процесстой уялдуулж их судалгаа хийсэн. Бүх туршилтаа нохой дээр хийсэн. Ингээд хүний темпераментийн физиологи үндэс нь дээд мэдрэлийн үйл ажиллагааны хөөрөл, саатлын процессийн хүч, харьцаа, хөдөлгөөнтэй уялдаатай юм гэдгийг баталсан. Үүн дээрээ тулгуурлаад темпераментийн 4 хэв шинжийг тодорхойлсон.

 

Page 11: лекц №9

ДМҮА

хүчтэй

тэнцвэртэй

хурдан удаан

тэнцвэргүй

сул

Page 12: лекц №9

Энэ судалгааны ололттой тал нь:Темпераментийг их тархины гадрын үйл

ажиллагаатай холбон тайлбарласан. Тухайн үед байсан олон онолуудыг нэгтгэж чадсанТөрөлхийн шинж хэмээн тайлбарласанДутагдалтай тал нь:Зарим хэв шинжийг 3 шинж чанараар, заримыг нь

1 шинжээр тодорхойлсонНохой дээр туршилт хийгээд хүн дээр

тайлбарласан 

Page 13: лекц №9

Холерик – цочмог, шаралхуу, омголон түргэн зантай, алхаа гишгээ түргэн, хэрүүлч, зодоонч, гөжүүд байх талтай. Үйл ажиллагааны үед маш огцом, зан байдал нь амархан өөрчлөгддөг. Нөхцөл байдалд нь хүндэтгэлтэй хандах юмуу эв зүйгээр харилцвал дорхноо тайвширдаг. Аль болох сөргөлдөхгүй байх хэрэгтэй.

 

Page 14: лекц №9

Сангвиник – Амьдралын баяр баясгалантай, чанга ярьдаг, цовоо нийтэч, орчиндоо идэвхтэй ханддаг, заримдаа хөнгөмсөг, олон зүйлд самгардах талтай. Үйл ажиллагааны талаасаа сангвиник хүн маш хөгжилтэй, сэргэлэн зан байдлыг төрүүлж байдаг. Өөдрөг, алиа хошин, бүх юм сайхан болно гэж найддаг, амархан уурлах боловч дороо мартдаг. Тэрээр сонирхолтой ярилцагч байхын хамт хүн бүртэй нөхөрлөж ойлголцож чаддаг.

 

Page 15: лекц №9

Флегматик – Тайван дөлгөөн, тогтуун, нухацтай, үг дуу цөөн, буурьтай гэхдээ хөшүүн, биеэ барьсан, санаачлагагүй. Үйл ажиллагаанд маш буурь суурьтай, тайван хандана. Нэлээн аажуу удаан сэтгэл нь хөдлөх ба нэгэнт хөдөлсөн бол тэр байдал нь удаан хугацаагаар үргэлжилдэг онцлогтой.

 

Page 16: лекц №9

Меланхолик – Буурьтай, дүнсгэр, бүрэг ноомой, хянуур, уриалгахан байдалтай. Эмзэг, мэдрэмж ихтэй, гомдомтгой, ажилд хичээнгүй, дуулгавартай. Үйл ажиллагааг уйтгартай болгодог, өөрт нь хамааралтай бүх зүйлийн талаар сэтгэл зовж, догдолж байдаг. Биеэ барих тал маш сул, ямар нэгэн амлалт өгдөггүй.

 

Page 17: лекц №9
Page 18: лекц №9

Эдгээр темпераментийн илрэлүүдийг авч үзэхэд аль нэг нь муу гэсэн зүйл байхгүй. Мөн хүнд дан ганц темперамент илрэхгүй. Холилдож байдаг. Аль нэг нь давамгайлснаар тодорхойлогддог. Мөн 4 ангилахаас гадна 12, 24, 32…..гэх мэт ангилдаг. Ихэнх эрдэмтэд темпераментийг тодорхойлох хамгийн гол шинж бол идэвхи, сэтгэл хөдлөл гэж үзсэн.

 

Page 19: лекц №9

Темпераментийг тодорхойлох үндсэн шинж /В.С Мерлин/:

МэдрэмтгийХариу үйлдэлИдэвх, эрч хүчХариу үйлдлийн хурд Уян хатан шинжЭкстраверт, интровертСэтгэлийн хөдөлгөөний шинж чанар 

Page 20: лекц №9

Экстраверт Эхлээд ярих, дараа нь бодох хандлагатай. “Ам султай” гэж

зэмлүүлэх нь олонтой. Олон найз нөхөдтэй, олон хүнтэй танилцахыг эрмэлзэнэ. Анхаарлын шилжилт сайн учир чимээ шуугиантай нөхцөлд

тайван ажиллах чадвартай. Нэг зүйлээс нөгөөд шилжих нь хялбархан Бусдад хялбархан ойлгогддог, танихгүй хүнтэй ярихаас

зайлсхийдэггүй Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, энэ нь гаднаа харагддаг бусадтай яриа дэлгэх дуртай Шийдвэрлээгүй асуудлын талаар бусадтай санал солилцох, санаа

бодлоо илэрхийлэхийã чухалчилдаг Ийм хүний хувьд өөрөө ярих нь бусдыг сонсохоос хялбар учир

“сонсох чадвараа сайжруулах” нь чухал Юмыг нүдээрээ биш, үгээрээ харж сурсан байдаг: “Би чинь үүнийг

яаж хийх билээ? Аа ингэх юм байна. Одоо л учрыг нь оллоо” гэх зэргээр өөрөө өөртэйгээ ярьж сэтгэдэг.

Найз нөхөд, ойр дотны хүмүүсийн туслалцаа дэмжлэг тэдний хувьд маш чухал юм. Бусдын урамшуулал нь ямар нэг зүйлийг зөв хийж байна гэсэн итгэлийг тэдэнд өгдөг.

Page 21: лекц №9

Интроверт

Юмыг хэлэхээсээ өмнө сайтар бодно. “Би жаахан бодож байгаад хариулъя” гэх буюу гадаад байдал нь иймэрхүү харагддаг.

Чимээгүй орчинд ганцаараа байх дуртай, тайван байдлаа нэг алдчихвал эргээд хийж байснаа үргэлжлүүлэх нь хэцүү учир шуугиантай орчинд ажиллахдаа төвөгшөөдөг

Анхаарлын шилжилт удаан учир хийж байсан зүйлээ орхиод өөр зүйлд хандахад зохих хугацаа шаарддаг.

Сонсох чадвар сайтай, бусдын ярианд тэвчээртэй ханддаг. Сэтгэлийн хөдөлгөөн нь гаднаа тодорхой илэрдэггүй, бүрэгдүү,

бодлогошронгуй. Тэмдэглэлт үйл явдлыг ойр дотны цөөн найз нөхөдтэйгөө өнгөрөөхийг

илүүд үздэг. Өөрийн үзлээ илүү шийдвэртэй илэрхийлэхийг боддог ба хэлэх гэсэн

зүйлийг нь бусад хүмүүс урдуур нь орж ярихад дотроо дургүйцдэг. Өөрийнхөө үгийг таслалгүй сонсоосой гэж хүсдэг, өөрөө бусдын яриаг

тасалдаггүй. Зарим хүмүүс түүнийг нийтэч биш гэж үзэх ба хүнтэй амархан

танилцдаггүй. Хоосон яриа бол дэмий зүйл гэж үзэх учраас хэт магтах ба нэг үгийг

олон давтан хэлэхэд дургүй.

Page 22: лекц №9

И.Кант хүний авир араншинг мэдрэмжийн ба үйл ажиллагааны гэж үндсэн 2 хэв шинжид ангилсан. Мэдрэмжийн хэв шинжид сангвиник болон меланхоликийг хамааруулдаг. Сангвиникийн хувьд зан байдал гадна талдаа онцгой эрч хүчтэй илэрч мэдэгдэх атлаа дотооддоо төдийлөн гүн гүнзгий, удаан үргэлжилдэггүй, бат бөх ул мөр үлдээдэггүй. Меланхоликийн хувьд гадаад илрэл тун үл ялих хэмжээтэй, ил тод биш харин ухамсрын дотоод дах илрэл маш гүн гүнзгий, удаан үргэлжилдэг байна.

 

Page 23: лекц №9

Эндээс үндэслээд сэтгэл зүйчид дотогшоо хандсан авир араншинтай /меланхолик, флегматик/ хүмүүстэй ажиллахдаа тэдэнд асуудлыг шийдэх хугацаа өгөх, яаруулж сандраахгүй байх, өөр бусад хүмүүстэй санаатай хийгээд санамсаргүйгээр харьцуулахгүй байх, хэт өндөр дуугаар захирсан өнгө аясаар ярихгүй байх хэрэгтэй. Хэрэв ингэж харьцсан тохиолдолд тэдний сэтгэл санааны байдал тогтворгүй, өөртөө итгэлгүй болж шаналж эхэлдэг.

Харин гадагшаа хандсан /сангвиник, холерик/ зан үйлийн онцлогтой хүмүүстэй ажиллахдаа юуны өмнө нээлттэй, шуурхай, ажил хэрэгч, “хүндэлсэн” өнгө аястай харилцах нь зүй.

 

Page 24: лекц №9

Зан төлөв 

Page 25: лекц №9

Бие хүний сэтгэл зүйн шинжүүдийн нэг нь зан төлөв бөгөөд амьдрал үйл ажиллагааны явцад бүрэлдэн тогтдог. Зан төлөв гэдэг нь ул мөр үлдээх гэсэн грек үгнээс гаралтай. Зан төлөв нь авир араншингийн нэг адилаар хүний үйл ажиллагаа, харилцааны явцад илэрч болох боловч тухайн хүний зан үйлийн өвөрмөц, дахин давтагдашгүй шинж онцлог, өнгө аясыг өөртөө багтааж байдаг онцлогтой. Хүний үйл ажиллагаанд өөртэйгээ болон бусадтай харилцахад илрэн гарч байгаа сэтгэл зүйн өвөрмөц онцлогуудын нийлбэр цогцыг зан төлөв гэнэ. Зан төлөв бүрэлдэхэд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, хөдөлмөр чухал үүрэгтэй.

 

Page 26: лекц №9

Зан төлөв нь:1-рт. Бусад хүмүүст хандах хандлагаар 2-рт. Өөртөө хандах хандлагаар3-рт. Ажил хэрэгт хандах хандлагаар4-рт. Эд юмсад хандах хандлагаар илэрнэ. 

Page 27: лекц №9

Зан төлвийн онцлог:Хүний онтогенез хөгжлийн харьцангуй

эхэн үед төлөвшиж, амьдралын цаашдын явцад энэ нь тогтвортойгоор илрэн гардаг.

Илрэн гарч буй шинжүүд нь зан төлвийн хэв шинжийг бүрдүүлдэг.

Энэхүү хэв шинжээс хамааран бүлгүүдэд хуваагддаг.

 

Page 28: лекц №9

Темперамент болон зан төлвийн ялгаа

Зан чанар хэрхэн төлөвшдөг, түүний мөн чанар, өөрчлөгдөх боломж бий эсэх нь маргаантай асуудал. Мэдрэлийн тогтолцооны шинж чанараар темперамент төрөлхийн байдаг. Энэ бол зан төлвийн ялгаатай байх урьдач шалтгаан. Дараа нь амьдралын ялгаатай нөхцөл байдал. Хүмүүжил, сургалт, өөрийн ухамсар нөлөөлнө.

Хүмүүсийн зан төлвийн авир араншингаас ялгаатай нь мэдрэлийн тогтолцооны онцлогоос биш харин тухайн хүний соёлын түвшин, нийгмийн зан үйл, хүмүүжил, зан суртахуун, боловсролын байдлаас хамаарна.

 

Page 29: лекц №9

Зан төлвийн талаар сургаал

Сэтгэл судлалын ухааны хөгжлийн түүхийн явцад зөн төлвийн хэв шинжийг ялгах, ангилах оролдлого олон удаа хийгдэж байлаа. Дээр өгүүлсэн Э.Кречмер, У.Шелдон, Э.Фромм, К.Леонгард, А.Личко нарыг нэрлэж болно.

Анхандаа хүний гадаад шинж чанараар тодорхойлох оролдлого хийж байсан. Боолын нийгмийн үед булчингийн хөгжил, нас г.м.-ээр боолыг шинждэг байв.

 

Page 30: лекц №9

Физиономи. Аристотель, Платон нар үндэслэсэн. Явцуу шинжтэй. Хүний занг амьтны ямар нэг шинжтэй зүйрлүүлэн тодорхойлдог. Жишээ нь, бухын хамар шиг бүдүүн сартгар хамартай бол залхуу, гахайх шиг хамартай бол тэнэг, арслан шиг хамартай бол их зантай, ямааны ноос шиг нарийн үстэй бол аймхай, бодон гахайнх шиг ширүүн үстэй бол догшин зан авиртай гэх мэт.

 

Page 31: лекц №9

Физиогноми. 18-р зууны үед И.К Лафатер хүний толгойг сэтгэл санааны толь гэж үзсэн. Лафатер олны танил хүмүүсийн тархины хэлбэрийг судалж, Физиогномика гэдэг ном бичсэн. Огт шинжлэх ухааны үндэсгүй боловч, сонирхолтой. Игнати Лойол /цэрэг байснаа больж, иезут шашны бүлэглэлийн үндэслэгч болсон/ - ыг судалж, дайчин шинжтэй хүний нүүр, уруул нь хурц байна г.м. Физиогномика нь утга зохиолын шинж чанартай байсан.

Digital Physiognomy 1.24 программ зохиосон байна. 

Page 32: лекц №9

Френологи. Германы эмч Ф.Гальтон зан төлвийн бүхий л шинж их тархины гадрын нэг төвтэй холбоотой байна. Хэсэг бүрийн хэмжээ, хотгор зэрэг нь зан чанарын шинжийг илэрхийлнэ гэж үзсэн. 27 хэсэг болгон хуваасан.

 

Page 33: лекц №9

Конституци. Кречмер, Шелдон, Юнг нарын үзэлтэй холбоотой. Дарвин хүн ба амьтдын сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийн үед булчин, шөрмөсний үйл ажиллагаа тодорхой өөрчлөлтөнд ордог. Үүнээс характерийг тодорхойлж болно гэсэн. Ж: хөмсгөө зангидсаар байгаад үрчлээтэй болох. Кречмерийхээр циклотимик нь хөгжилтэй чалчигчид, тайван егөөдөгчид, дундаж дуугүй хүмүүс, идэвхтэй практикууд, амьдралд идэвхгүй хүмүүс, харин шизотимик нь маш нарийн мэдрэмж бүхий жентельмен, идеалист мөрөөдөгч, хүйтэн хүмүүс, засаглалд дуртай хүмүүс, хувиа хичээгч, идэвх зорилгогүй, ийм хэв шинжийн хүмүүс байдаг гэж үзсэн байна.

 

Page 34: лекц №9

Графологи. Бичиг үсэг үүссэн үеэс яригдаж эхэлсэн. Эртний Грекэд Свентони гэдэг хүн император Августины бичигт анализ хийж байсан. 1622 онд Италийн эрдэмтэн Бальдо бичгээр хүний зан чанарыг тодорхойлох оролдлого хийсэн. 1903 онд оросын эрдэмтэн Г.Моргенштерн Психографология гэсэн ном бичсэн.

Page 35: лекц №9

А.Е.Личко зан төлвийн аль нэг шинж бусдаас тод илрэх үзэгдэлд тулгуурлан 11 хэв шинж болгон ангилсан.

 

Page 36: лекц №9

Зан төлвийн хэв шинжүүд

Сэтгэцийн хүчтэй хэв шинжСул хэв шинжТогтворгүй хэв шинж 

Page 37: лекц №9

Хүчтэй хэв шинж

ЭпилептойдГипертимИстероидПараноид 

Page 38: лекц №9
Page 39: лекц №9

Эпилептоид. Гадаад байдлыг Г.Е Сухарева бадируун биетэй, хүзүү богино, доод эрүү том, хөдөлгөөн удаантай, хүнд алхаатай, эрч хүч ихтэй тул чанга дуу хоолойтой гэж тодорхойлсон байна. Гол шинж нь дисфория, сэтгэл цочирдол, удаан хөдөлгөөн, өсөрхөг, өөнтөгч, амиа хичээсэн, ихэмсэг зантай, нягт нямбай, цэвэрч. Дисфори нь хэдэн өдөр, цагаар үргэлжилнэ. Сэтгэл цочирдол гэнэт эхэлнэ, удаан үргэлжилнэ. Гэр орондоо цэвэрч байдлыг эрхэмлэнэ. Айлыг тэр байдлаар нь үнэлнэ. Мөнгөнд нарийн тооцоотой, хүнээс мөнгө зээлдэггүй, хүнд мөнгө зээлдэггүй. Оюуны хувьд гүн гүнзгий мэдлэгтэй байх нь ховор. Гэхдээ сурч боловсрохын төлөө төрсөн мэт байдаг. Эдийн засагч, хуульч, цэргийн дарга зэрэг мэргэжилд тэнцэнэ. Үерхэл, нөхөрлөлдөө үнэнч, хууль дүрмийг чанд баримтална.

 

Page 40: лекц №9

Параноид. Хувиа хичээсэн, зөвхөн өөрийхөө зорилгод хүрэхийн тулд бүхнийг зориулна. Сэтгэл санаа нь тогтвортой байх боловч, зорилго нь биелэхгүй бол сэтгэлээр унана. Гадаад төрх нь: дунд зэргийн эрүүл чийрэг биетэй, дайчин шаргуу, дуу хоолой чанга, түргэн шалмаг хөдөлгөөнтэй, цэвэрхэн сайхан хувцасладаг. Ийм хүний зорилго, бодол санаа нь ихэвчлэн хэт үнэлэх шинжтэй байдгийн хажуугаар нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог. Ажил нь түүний хамгийн эрхэм зүйл учир түүнд л бүхнээ зориулна. Өөрийгөө эрүүл гэж байнга боддог учраас гэнэт муудсан үедээ л эмнэлгийн бараа хардаг. Найз нөхдийн хувьд өөртөө хэрэгтэй гэсэн хүнийг сонгодог.

 

Page 41: лекц №9

Гипертим. Шнайдер, Ганнушкин нар тодорхойлсон. Гадаад төрх: эрүүл чийрэг биетэй, таргалах хандлагатай. Сэргэлэн, хөдөлгөөнтэй, суусан газраа тогтохгүй, янз янзаар хувцаслах боловч хайш яйш нь илт харагдана. Сэтгэл санаа нь байнга хөөрүү явна. Сэтгэл хөдөлгөөний илрэл бүр нь хоромхон асч унтарна. Уур нь дорхноо гарна. Амиа хичээхийг мэдэхгүй, өгөөмөр сайхан сэтгэлтэй. Эмх цэгц муутай, бодол санаа нь төвлөрдөггүй, гэртээ байх тийм ч дуртай биш. Нүүдэл суудал хийх дуртай, ая тухыг эрхэмлэдэггүй. Мөнгө үрэмтгий, биеийн байдал барагтай л бол өвдөхгүй. Оюун санаа, мэдлэгийн хүрээ өргөн боловч өнгөц. Сэтгэл санаа нь хувирамтгай. Ажлынхаа үр дүнд хүрч чадахгүй шантардаг. Тогтвортой байр суурь эзэлж чадахгүй, олон найз нөхөдтэй, алиа марзан зантай, дур сонирхол нь амархан өөрчлөгддөг.

 

Page 42: лекц №9

Истероид. Гадаад төрх нь ихэмсэг, дээгүүр харж алхална, хамгийн ганган, чамин хувцаслана. Этгээд байдлаар нүүр, зүсээ янзална. Хүмүүсийн анхаарлын төвд байх, өөрийгөө хүндлүүлэх байнгын эрмэлзэлтэй, худалч, нөгөө талаар өөрийгөө хэт дээгүүр үнэлнэ. Сэтгэл санаа нь тогтворгүй, баярлаж гомдох нь амархан, алдар нэрд дуртай. Гэр орон нь үзмэр шиг. Мөнгөнд шуналгүй, бусдад мөнгө зарцуулах дургүй. Өвчнөө хэт өсгөж үнэлнэ, эмч нарын оношид итгэдэггүй. Оюуны хувьд өргөн боловч гүн бус. Албан тушаалд хэтэрхий дуртай. Үерхэл нөхөрлөлийн хувьд нэр цуутай хүнтэй найзлахыг хүсдэг.

 

Page 43: лекц №9

Сул хэв шинж

ШизоидПсихоастеникСензитивГипотим 

Page 44: лекц №9

Шизоид. 1921 онд анх Кречмер энэ нэр томьёог гаргасан. Гадаад төрх: Цэвэр цэмцгэр, ганган дэгжин хувцаслахгүй, нүүр царай нь мэлийсэн цонхигор, дүнсгэр уйтгартай. Удаан ярина, оновчтой үг хэлж чадахгүй. Гэр орны хувьд тохь тухгүй, хүйтэн хөндий, ахуй байдалдаа анхаардаггүй, мөнгөгүй явах нь ихэвчлэн тохиолддоггүй. Эрүүл мэндээр муу, өвчлөмтгий, гэвч үүндээ санаа зовдоггүй. Өргөн хүрээний мэдлэгтэй. Ой сайтай, номонд хорхойтой боловч өөрийгөө бусдад илчилдэггүй. Удирдах албан тушаал зохихгүй. Цөөн хэдэн хүнтэй ойр байдаг.

 

Page 45: лекц №9
Page 46: лекц №9

Психоастеник. Ийм хэв шинжтэй хүмүүс юмнаас эмээдэг, хөдөлгөөний эвсэлгүй, хөшингө, юмыг их тунгааж боддог, шийдмэг бус, өөртөө хэт анализ хийдэг. Өөр шигээ оюуны сонирхолтой хүнтэй нөхөрлөдөг.

 

Page 47: лекц №9

Гипотим. Эцэнхий туранхай, нүүр царайд нь үргэлж сэтгэл дундуур байдал илэрч, ярвайж явдаг. Гэр амьтай, тав тухыг маш их эрхэмлэдэг. Мөнгийг яаж олохыг мэддэгүй учир мөнгө муутай явдаг. Өвчирхөх хандлага гаргадаг. Эмч нарт итгэдэггүй. Оюуны хувьд мэдлэг дулимагхан. Амьдралын муу талыг байнга харна. Тодорхой сонирхдог зүйл бараг үгүй. Хүнтэй барагтай нөхөрлөдөггүй. Үргэлж муу талаас нь харна.

 

Page 48: лекц №9

Сензитив хэв шинж. Хэт мэдрэг, сэтгэл дундуур, ёс суртахууны өндөр шаардлагатай, хэт болгоомжтой, бүрэг дуугүй, эргэлзсэн байдалтай, ичимхий, гомдомхой, амиа хорлох талаар бодно

 

Page 49: лекц №9

Тогтворгүй хэв шинж

ЦиклоидДаган дуурайгчТогтворгүй 

Page 50: лекц №9

Конформ. Бусад шиг байх гэсэн сэдэлтэй. Найз нөхдийнхөө хүрээг солихгүй, тогтвортой. Хуучинсаг үзэлтэй, шинэ соргог зүйлд дасдаггүй.

Тогтворгүй. “Сиюминутный” урам зоригтой.

Циклоид. Сэтгэцийн идэвх үе үе буурч, дээшилж явдаг. Гипертим, гипотим байдлаар солигддог. 2-3 долоо хоногийн хэлбэлзэлтэй.

 

Page 51: лекц №9

Хүний зан байдал тогтоход эмзэг үе нь 2-3, 9-10 нас гэж үзсэн байдаг. Учир нь эдгээр нас нь идэвхтэй харилцааны үе юм.