html лекц 1

21
Удиртгал хичээл 2013.01.21

Upload: nyamka0928

Post on 26-Jun-2015

553 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Html лекц 1

Удиртгал хичээл

2013.01.21

Page 2: Html лекц 1

Интернэт гэж юу вэ?Интернэтийг тодорхойлно гэдэг маш төвөгтэй. Интернэт нь асар их мэдээлэл агуулахаас гадна танд тулгарсан асуудлыг хамгийн бага зардлаар хурдан шуурхай шийдвэрлэж өгдөгт гол агуулга нь оршиж байгаа юм. Үнэндээ интернэт гэдэг нь дэлхийн ихэнх улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба энд байгаа асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр юм. Тэгэхдээ дэлхий дахиныг хамарсан олон компьютерийн сүлжээ гэдэг нь чухал биш. Харин бидэнд ашиглаж болох шинэ орчин гэдэг нь чухал юм. Хэдий тийм боловч интернэт нь олон нийтийн хэрэглэгдэхүүн учраас шүүмжлэлтэй хандах тал байж болно. Интернэт нь:

Бүх дэлхийн сүлжээнүүдийн сүлжээ Хамтын харилцаа холбоо Мэдээлэл дамжуулах зам ба асар их баялаг, нөөц боломжууд Компьютеруудын холболт юм.

Page 3: Html лекц 1

Вэб хуудас гэж юу вэ?

Интернэтэд байрлаж байгаа мэдээлэл

нь Website (Вэб хуудас) гэж нэрлэгдэх

хуудас дээр байрладаг. Website нь өөрийн

гэсэн хаягтай байх ба дараах хэлбэртэй

бичигдэнэ.

http://www. Тухайн Website-ийн

нэр.өргөтгөл

http-Hyper Text Transport Protocol

www-World Wide Web гэсэн үгнүүдийн

товчлол юм.

Page 4: Html лекц 1

Web хуудастай холбоотой дараах гурван ойлголт байдаг

Web хуудас Гипертекстүүдийг агуулсан хуудас

Website Хоорондоо холбоотой web хуудаснуудын цуглуулга

Web server Web хуудсуудыг интернэтэд байрлуулах үүрэгтэй компьютерүүд. Эдгээр серверүүдийн тусламжтайгаар web хуудас болон site-уудыг интернэтийн сүлжээнд байрлуулна.

Page 5: Html лекц 1

Гипертекст

Гипертекст гэдэг нь тодорхой

нэг тэмдэглэгдсэн үг буюу дүрсэн

дээр хулганаар дарахад түүнтэй

холбоотой шинэ мэдээллийг, шинэ

хуудсыг гаргаж ирэх тийм текст

юм.

Page 6: Html лекц 1

Domain Интернет дэх компьютерийг ялгахын тулд,

улс болон байгууллагын төрөл, байгууллагын нэр мэтийг шатлалтайгаар байршуулж, тодорхой компьютерийг олж болохоор оноосон нэр болох байгууллагын нэрийг домэйн гэдэг.

Интернетэд домэйн нэр /байгууллагын нэр/-ийг давхардуулахгүйгээр зохион байгуулдаг. Домэйн нэр нь байгууллага бүрт “.” /цэг/-ээр хуваагдаж, домэйн нэрийн хойноос дээд түвшингийн домэйн, хоёрдугаар түвшингийн домэйн гэх мэтээр нэрлэдэг.

Page 7: Html лекц 1

Дээд түвшиний домэйн. Үүнд:

Улсын код. Тухайлбал: mn-Mongolia Jp-Japan Ru-Russian UK-United Kingdom au-Australia Ca-Canadia De-Deutish гэх мэтээр нэрнүүдийн

товчлол өргөтгөл болж тухайн улсын мэдээллийг агуулна.

Page 8: Html лекц 1

Бусад тэмдэглэл: Com нь commercial буюу худалдааны гэсэн үгийн

товчлол бөгөөд уг мэдээллийн сан нь ашиг орлогын төлөө үйлчилнэ.

Edu нь education буюу боловсрол гэсэн үгийн товчлол. Уг мэдээллийн сан нь боловсролын аль нэгэн салбарт харъяалагдана.

Gov нь government гэсэн үгний товчлол. Тухайн улсын засгийн газартай холбоотой мэдээллийн сан болно.

Mil нь батлан хамгаалахын байгууллагуудын мэдээллийн сан

Org нь чөлөөт олон нийтийн байгууллагуудын санг илтгэдэг бол

Net нь сүлжээний байгууллагын мэдээллийн сан юм.

Page 9: Html лекц 1

www.pmis.gov.mn

www pmis gov mn

Компьютерийн нэр

Монгол улсын ЗГ

Төрийн захиргааны байгууллага

Монгол улс

Байгууллагын нэр /Домэйн нэр/

Page 10: Html лекц 1

DNS - Domain Name Server. Энэ нь domain нэрийг зөв TCP/IP хаягт хөрвүүлдэг сервер дээр ажилладаг програм юм. DNS сервер завгүй байх нь “Domain нэрийг олох боломжгүй эсвэл DNS оролт буруу “ гэсэн алдааны гол шалтгаан болдог.

Downloading - Эх компьютераас файл эсвэл програмыг өөр компьютер луу дамжуулах процесс юм. Download буюу файл татаж авах нь файлыг хуулах үед түүний бүрэн бүтэн байдлыг хариуцаж байдаг протокол ашигладаг процессоор хийгдэнэ.

FTP - File Transfer Protocol. Энэ нь интернет дэх нэг компьютераас нөгөө рүү файл дамжуулах програмын арга буюу тухайн програмд ашиглагдах доод түвшний протоколын нэр юм.Өөрөөр хэлбэл файл дамжуулах интернэтийн үйлчилгээ.

Page 11: Html лекц 1

HTML - Hyper Text Markup Language буюу Гипер текст үүсгэх хэл. Веб хуудасны харагдах хэлбэрийг зохион байгуулахад хэрэглэгддэг хэл юм.

HTTP - Hyper Text Transfer Protocol Ихэнх веб үзүүлэгчид веб хуудсыг уншихдаа хэрэглэдэг протокол.

Server - Энэ бол хост машин юм. Сервер нь: Интернет дахь холболтыг хангах Хүмүүсийн хүссэн файлыг өөрийнхөө дискнээс дамжуулж

өгөх гэсэн хоёр үүргийг гүйцэтгэнэ. Товчоор бол файлаар үйлчилгээ хийдэг машин юм.

URL – Universal Resourse Locator. Энэ нь хэрэглэгч хаана веб хуудсаа байрлуулсныг тодорхойлох интернэт хаяг юм. Жишээ нь Nortern Web-ийн хуудас нь http :// www.northernweb.com – хаяг дээр байрлана.

Page 12: Html лекц 1

HTML

Вэб хуудсыг HTML хэлний тусламжтай хийдэг. Энгийн текст боловсруулах программ ашиглан вэб хуудсыг хялбар хийж болдог

Page 13: Html лекц 1

HTML гэж юу вэ?HTML бол вэб хуудсыг тодорхойлдог хэл юм. HTML

гэдэг нь Hyper Text Mark-up Language гэдгийн товчлол. HTML бол програмчлалын хэл биш ба түүнийг тэмдэглэгээний хэл (markup language) гэнэ. Тэмдэглэгээний хэл бол тэмдэглэх тегүүдийн цуглуулга юм. Вэб хуудсыг тодорхойлохдоо HTML нь тэмдэглэх тегүүдийг хэрэглэдэг. Энэ нь ердийн текст файл бөгөөд HTML хэлний команд болох " HTML Tag''-уудыг агуулдаг. Үүнийг эх файл буюу HTML sourse code гэж нэрлэдэг.

HTML тэмдэглэх тегийг ихэвчлэн HTML тег гэж нэрлэдэг. HTML тег нь <html> шиг өнцгөн хаалтаар хурээлэгдсэн түлхүүр үг юм. Тег голдуу <b> ба </b> шиг хосоор байдаг. Энэ хосын эхний тегийг эхлэх тег, хоёрдахь тегийг төгсгөх тег гэнэ. Эхлэх ба төгсгөх тегүүдийг бас нээх ба хаах тег гэж нэрлэдэг.

Page 14: Html лекц 1

Жишээ

<html> <body><h1> My First Heading </hl> <p> My first paragraph </p></body> </html>

Page 15: Html лекц 1

HTML Баримт - Вэб хуудас

HTML баримтаар вэб хуудсыг тодорхойлно. HTML баримт нь HTML тегүүд болон ердийн текст мэдээллийг агуулна. HTML баримтыг бас вэб хуудас гэж нэрлэдэг. Вэб браузер (Internet Explorer, Firefox зэрэг)-ын зорилго бол НТМL баримтыг уншиж, түүнийг хуудас байдлаар харуулах явдал юм. Браузерт НТМL тегүүдийг харуулахгүй, харин энэ хуудсын агуулгыг дурслэн харуулахад эдгээр тегийг хэрэглэдэг.

Page 16: Html лекц 1

Жишээ

<html><body><hl>My First Heading</hl><p>My first paragraph.</p></body> </html>

Page 17: Html лекц 1

Браузерын хэрэгслийн мөрөөс VIEW-r сонгож, SOURCE буюу PAGE SOURCE-r сонгоорой. Ингэвэл тухайн хуудасны HTML кодыг харах болно.

Page 18: Html лекц 1

Тайлбар

Вэб хуудсыг тодорхойлсон текст

<html> ба </html> хооронд

байрлана.

Хуудсанд харагдах агуулга

<body> ба </body> хооронд

байрлана

<h1> ба </h1> хооронд гарчиг

байна.

<р> ба </р> хооронд параграф

байна.

Page 19: Html лекц 1

HTML-ийг засварлах

HTML-ийг засварлахын тулд Notepad гэх мэтийн текст редакторыг ашигладаг. Энэ бол HMTL-ийг сурах хамгийн энгийн арга юм. Мэргэжлийн вэб хөгжүүлэгчид ердийн текст бичихийн оронд FrontPage эсвэл Dreamweaver мэтийн HTML редакторыг голчлон хэрэглэдэг.

Page 20: Html лекц 1

Өргөтгөл нь HTM уу, HTML уу?

HTML файлыг хадгалахдаа .htm буюу .html өргөтгөлийн аль нэгийг хэрэглэж болно.

Page 21: Html лекц 1

Даалгавар:

.htm буюу .html өргөтгөлтэй хадгалахын ялгааг олж мэднэ үү?