ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл...

22
ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Ази, Номхон далайн бүсийн менежер Эльмар Вин Томасын айлчлал ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Женев дахь төвийн Ази, Номхон далайн бүсийн багийн ахлагч Эльмар Вин-Томас болон гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтан Жули Арчер нар фото сурвалжлагч Бэнжамин Бечетийн хамт 2005 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 4-ний хооронд Монгол улсад анх удаа айлчилж, тус сангийн дэмжлэгээр хэрэгжиж буй 3 төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, зөвлөмж, зааварчилгаа өгсөн байна. Ноён Эльмар Хөтөлбөр зохицуулах нэгжийн хамт олонтой долоо хоногийн туршид мөр зэрэгцэн ажиллаж, ДОХ-той тэмцэх дэлхийн өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурал болон бусад үйл ажиллагаанд оролцсон. Айлчлалын үеэр Дархан, Сэлэнгэ аймгууд дахь төслийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ Сүхбаатар хотноо болсон Монгол- Оросын хамтарсан онол-практикийн бага хурал, ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх кампанит ажлын хаалтын ажиллагаа зэрэгт оролцож үг хэлэв. Айлчлалын тайланд дурьдсанаар Глобаль сангийн төслүүдийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу сайн явагдаж, тулгамдсан асуудлуудыг Төсөл зохицуулах нэгжийн зүгээс шуурхай, үр дүнтэй шийдвэрлэж ирсэн. Цаашид төсөл хэрэгжүүлэх нэгж байгууллагуудын чадавхийг сайжруулах, үйл ажиллагааных нь үр дүнг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байнагэжээ. 2005 оны ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг ДОХ-ын тархалтыг зогсооё, амлалтаа биелүүлцгээе!” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ 2005 оны ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг "ДОХ-ын тархалтыг зогсооё, амлалтаа биелүүлцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн нь Засгийн газрын, олон нийтийн, хувийн гээд бүхий л түвшинд ДОХ-ын тархалтыг зогсоох амлалт авч, түүнээ хэрэгжүүлэх зорилготой байв. 2001 оны 6 дугаар сард 189 орны төр, Засгийн газрын тэргүүнүүд ХДХВ/ДОХ-ын асуудлаархи НҮБ-ын тунхаглалд үүрэг, амлалт авч хийх ажлуудынхаа жагсаалтыг гаргасан байдаг. Тэд дэлхий дахинаа ХДХВ-

Upload: dinhthien

Post on 06-Feb-2018

269 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Ази, Номхон далайн бүсийн менежер Эльмар Вин Томасын

айлчлал

ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Женев дахь төвийн Ази, Номхон далайн бүсийн багийн ахлагч Эльмар Вин-Томас болон гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтан Жули Арчер нар фото сурвалжлагч Бэнжамин Бечетийн хамт 2005 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 4-ний хооронд Монгол улсад анх удаа айлчилж, тус сангийн дэмжлэгээр хэрэгжиж буй 3 төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, зөвлөмж, зааварчилгаа өгсөн байна.

Ноён Эльмар Хөтөлбөр зохицуулах нэгжийн хамт олонтой долоо хоногийн туршид мөр зэрэгцэн ажиллаж, ДОХ-той тэмцэх дэлхийн өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурал болон бусад үйл ажиллагаанд оролцсон. Айлчлалын үеэр Дархан, Сэлэнгэ аймгууд дахь төслийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ Сүхбаатар хотноо болсон Монгол-Оросын хамтарсан онол-практикийн бага хурал, ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх кампанит ажлын хаалтын ажиллагаа зэрэгт оролцож үг хэлэв.

Айлчлалын тайланд дурьдсанаар “Глобаль сангийн төслүүдийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу сайн явагдаж, тулгамдсан асуудлуудыг Төсөл зохицуулах нэгжийн зүгээс шуурхай, үр дүнтэй шийдвэрлэж ирсэн. Цаашид төсөл хэрэгжүүлэх нэгж байгууллагуудын чадавхийг сайжруулах, үйл ажиллагааных нь үр дүнг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байна” гэжээ.

2005 оны ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг “ДОХ-ын тархалтыг зогсооё, амлалтаа биелүүлцгээе!”

уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ

2005 оны ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг "ДОХ-ын тархалтыг зогсооё, амлалтаа биелүүлцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн нь Засгийн газрын, олон нийтийн, хувийн гээд бүхий л түвшинд ДОХ-ын тархалтыг зогсоох амлалт авч, түүнээ хэрэгжүүлэх зорилготой байв.

2001 оны 6 дугаар сард 189 орны төр, Засгийн газрын тэргүүнүүд ХДХВ/ДОХ-ын асуудлаархи НҮБ-ын тунхаглалд үүрэг, амлалт авч хийх ажлуудынхаа жагсаалтыг гаргасан байдаг. Тэд дэлхий дахинаа ХДХВ-

Page 2: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

ийн цаашдын тархалтыг зогсоох дараах үүргүүдийг хүлээсэн байна: ▪ Нийгмийн бүх салбарыг хамарсан ХДХВ/ДОХ-той тэмцэх үндэсний

стратеги хэрэгжүүлэх Энэхүү стратеги нь ХДХВ/ДОХ-д өртсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхахтай тэмцэх, ХДХВ/ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хүний эрхийг хамгаалах, ХДХВ/ДОХ-д өртсөн хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээний дэд бүтцийг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

▪ Өндөр эрсдэлтэй хүн амын дунд ХДХВ-ийн тархалтыг бууруулах ▪ Ажлын байранд болон хөдөлгөөнт хүн амын дунд ХДХВ/ДОХ-оос

сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад халдвар хамгааллыг чангатгаж ХДХВ тархахаас сэргийлэх

▪ Эрүүл, хариуцлагатай зан үйлийг дэмжих, бэлгэвч, эмнэлгийн нэг удаагийн багаж хэрэгсэл, ХДХВ-ийн сайн дурын зөвлөгөө, оношлогооны хүртээмжийг нэмэгдүүлэх

▪ ХДХВ/ДОХ-д өртсөн хүмүүст зориулсан эмийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын байгууллага, өөрийн улс орны бүхий л салбаруудтай хамтран ажиллах

▪ ХДХВ/ДОХ-д өртсөн болон өндөр эрсдэлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахаас хамгаалсан хууль, бодлогын хэрэгжилтийг хангах

▪ ХДХВ/ДОХ-ын нийгмийн болон эдийн засгийн үр нөлөөг үнэлж, тэдгээрийг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх

▪ ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг сайжруулах судалгааг дэмжих.

Манай улсын хувьд 2005 оны 12 сарын 1-ний өдөр ДОХ-той тэмцэх

дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ш. Энхбат, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч / НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын асуудлаарх ажлын хэсгийн ахлагч хатагтай Делиа Барселона, Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч А. Оюунбилэг, Халдварт өвчин судлалын үнэсний төв (ХӨСҮТ)-ийн ДОХ/БЗДХ-тай тэмцэх албаны дарга Д. Нямхүү болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, сэтгүүлч, сурвалжлагч нар оролцлоо.

Кампанит ажлын хүрээнд ХДХВ/ДОХ-ын талаар хүүхэд, залуучуудын

мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажилласан. Тухайлбал, НҮБ-

Page 3: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

ын Хүүхдийн сан, БСШУЯ, ЭМЯ, Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл хамтран аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагчдад “Амьдралын хичээл” сэдэвт ХДХВ/ДОХ-ын талаар нэг цагийн хичээл заасан байна. Мөн Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл, “Лектор” төвтэй хамтран нийслэлийн их, дээд сургуулиудын оюутнуудад зориулсан ДОХ-ын эсрэг лекцийн аян зохион байгуулсанд 10000 орчим оюутан хамрагджээ. Мөн "Хамтдаа сэргийлье" уриан дор бүх оддын тоглолтыг 12-р сарын 1-ний өдөр UB Palace-д зохион байгуулжээ.

ДОХ-той тэмцэх Дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Энхбатын хэлсэн үг

ДОХ-той тэмцэх 2005-аас 2010 оны дэлхийн кампанит ажил нь

“ДОХ-ын тархалтыг зогсооё. Амлалтаа биелүүлье” уриан дор явагдах юм. Хүн төрөлхтнийг бүхэлд нь хамарсан энэхүү гамшгийг зогсооход хүн бүр хувь нэмрээ оруулах шаардлагатай. Энэ нь ХДХВ/ДОХ-ын тархалтыг зогсоох талаар хүн бүр өөрийн амлалтыг өгч, кампанит ажлыг дэмжихээс эхлэх учиртай юм.

Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хамтарсан хөтөлбөрөөс эрхлэн гаргасан ДОХ-ын нөхцөл байдлын 2005 оны тайланд тэмдэглэснээр зарим улс орнуудад ХДХВ/ДОХ-ын тархалт 2005 онд буурсан боловч нийт дэлхийн хэмжээнд өсчээ. Энэ онд шинээр нэмж 5 сая хүн ХДХВ-ийн халдвар авч, ХДХВ-д өртсөн хүний тоо 40.3 сая буюу түүхэнд хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Зөвхөн 2005 онд л гэхэд ДОХ-той холбоотой өвчин эмгэгийн улмаас 3 сая гаруй хүн нас барсны хорь орчим хувь нь хүүхдүүд байжээ.

Тайланд дурьдагдсан бас нэг сэтгэл түгшээсэн асуудал нь Зүүн Европ, Төв болон Зүүн Азид ХДХВ-ийн тархалт хамгийн их хурдацтай өсч байгаа явдал юм. Манай орны хувьд ч гэсэн 2005 онд шинээр оношлогдсон ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо 11 байгаа нь өмнөх 12 жилд оношлогдсон хүний тооноос 2 дахин их байгаа юм. Одоо Монгол улсад 1992 оноос хойш ХДХВ/ДОХ-д өртсөн нийт 16 тохиолдол оношлогдсоноос 3 нь ДОХ-той холбоотой өвчин эмгэгийн улмаас нас барж, нэг нь одоогоор вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байна.

Page 4: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

ХДХВ/ДОХ-ын тархалтын хувьд Монгол улс тархалт багатай улс

орны тоонд багтсаар байгаа боловч сүүлийн үед өвчлөл нэмэгдэж, халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс нь ХДХВ хамгийн хурдацтай тархаж байгаа 2 том гүрний дунд оршдог ба иргэдийн хилээр зорчих хөдөлгөөн их. Мөн БЗДХ-ын тархалт өндөр, тодруулбал 1997 онд БЗДХ нь нийт халдварт өвчний 24.9 хувийг эзэлж байсан бол 2004 онд энэхүү үзүүлэлт нь 43.6 хувь болж өсчээ.

ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд илэрснээс хойшхи хугацаанд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хүчин чадлыг бэхжүүлэхэд Эрүүл мэндийн яамны зүгээс онцгой анхаарч, олон улсын болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн. Гэвч ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаанд бусад салбарын оролцоо сул, нийт хүн амд өөрийгөө халдвараас хамгаалах зан үйл төлөвшөөгүй, нийгмийн эмзэг бүлэг болох бүртгэлгүй, тэнэмэл, орон гэргүй хүмүүсийн дунд зохиох мэдээлэл сургалт сурталчилгаа (МСС), үзлэг, шинжилгээ хангалтгүй хэвээр байна. Иймд цаашид салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, ХДХВ/ДОХ/БЗДХ-ыг оношлох лабораторийн хүчин чадавхийг нэмэгдүүлэх, хүн амд чиглэсэн МСС-г эрчимжүүлэхэд анхаарч, Засгийн газрын дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай юм.

ХДХВ/ДОХ-оос сэргийлэх талаар хийх ажил их байна. Ийм учраас бид дотооддоо энэ жилийн ДОХ-той тэмцэх олон улсын өдрийн уриан дээр манай улсад ДОХ-той тэмцдэг байгууллагуудын уриа болох “Хамтдаа сэргийлье” гэсэн санааг нэмж ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх сэргийлэх чиглэлээр бүх салбар, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон хүмүүстэй хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд оролцож байгаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтан та бүхэн, танай байгууллага хамт олон, нийт хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнууд, сэтгүүлчдийг бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна. Та бүхэн эрүүл мэндийн, ялангуяа ХДХВ/ДОХ-той холбоотой аливаа асуудлыг мэдээлэлдээ тусгахдаа ам дамжсан цуу яриа биш харин албан ёсны баримт мэдээлэлд тулгуурлаж холбогдох мэргэжлийн байгууллагатай зөвлөлдсөний үндсэн дээр хүний нэр төр, халдашгүй байдлыг эрхэмлэн зөвхөн бодит үнэн зүйлийг олон түмэнд хүргэх, хувь хүний нууцад халдсан, нэр хүндийг нь гутаан доромжилсон, хүний эрхийг

Page 5: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

зөрчсөн мэдээллийг цацах аливаа үйлдлийг таслан зогсоож, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах, ХДХВ/ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхах нийгмийн сөрөг үзэгдлийг арилгахад идэвхитэй оролцох, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх сургалт, сурталчилгаанд идэвхи, санаачилгатай оролцож, холбогдох байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах, нийгмийн бүх салбар, улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудыг ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд татан оролцуулж, манлайлах үүрэг хүлээхийг та бүхнээс хүсч байна.

НҮБ-ын ХАС-ийн Суурин төлөөлөгч Делиа Барселонагийн илгээлт

Эрүүл мэндийн дэд сайд, хамтран ажиллагсад, зочид төлөөлөгчид

өө,

ХДХВ/ДОХ-ын асуудлаархи НҮБ-ын сэдэвчилсэн бүлэг болон ДОХ-ын эсрэг тэмцэлд хамтрагч үндэсний хэмжээний бүх түншүүдээ төлөөлж ДОХ-той тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэх энэхүү арга хэмжээнд та бүгдийн хамт оролцож буйд баяртай байна.

ХДХВ/ДОХ-ын асуудлаар зориг гарган сэтгэлээ нээж, бүх нийтийн өмнө тус асуудлыг хөндөж чадсан сая сая хүмүүст өнөөдөр дэлхий тэр аяараа хүндэтгэл илэрхийлж байна. “ДОХ-ын тархалтыг зогсооё! Амлалтаа биелүүлье!” гэсэн энэ жилийн уриа нь маш хүчтэй санааг илэрхийлжээ. Монголд бид "Хамтдаа сэргийлье!" гэсэн уриа дэвшүүлснээр уг санааг улам бататгаж байна.

ДОХ бид бүгдэд олон янзаар нөлөөлж байна. Бидний хийж буй ажил түүнтэй ямар нэг байдлаар холбогдож, эсвэл тус асуудлаас үүдэлтэй ялгаварлан гадуурхалт сэтгэл зовоож, мөн халдвар авсан хүмүүс бидний хамт олон, гэр бүл, хамтран ажиллагсад, найз нөхдийн дунд байдгийг мэдсэн эсвэл сонссон байх зэрэг нь бидэнд нөлөөлдөг.

ДОХ-ын тархалтыг зогсоох нь маш ноцтой шаардлага болон тулгарлаа. Ялангуяа халдварлалтын түвшин нь бүхэл бүтэн улс оронд аюул заналхийлж буй дэлхийн нөгөө өнцөгт байдал үнэхээр хүнд байгаа. Зөвхөн энэ жил Африкийн Өмнөд Сахарын орнуудад ХДХВ-тэй холбоотой өвчлөлийн улмаас нас барсан хүний тоо 2,4 сая хүрчээ. Энэ бол Монголын нийт хүн амтай тэнцэх тоо. ХДХВ/ДОХ-ын эсрэг НҮБ-ын Нэгдсэн хөтөлбөрөөс саяхан ДОХ-ын өнөөгийн байдлын талаар

Page 6: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

гаргасан тайлан илтгэлд ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн тоо өнөөдөр урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрээд байна хэмээн дурьджээ. ХДХВ-ийн халдвар авсан нийт 40,3 сая хүн байдгийн 5 сая орчим нь 2005 онд тус халдварыг авчээ. Африкийн Ботсван зэрэг орнууд нэгэн цагт халдварын түвшин бага орны тоонд багтдаг байсан бол өнөөдөр хамгийн өндөрт орж байна.

Ийм учраас Монгол гэх мэт ХДХВ-ийн халдвар авсан тохиолдол одоогоор цөөн байгаа орнуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэн эрчимжүүлэх нь улам чухал болоод байна. Хэрэв бид яг энэ мөчөөс эхлээд зөв арга хэмжээ авч, үйл ажиллагаагаа эрчимжүүлж чадвал тархалтын түвшин одоогоор зогсоож болохуйц хэмжээнд байна гэж би бодож байна. Урьдчилан сэргийлэх хөтөлбөр төслүүдийн цар хүрээг яаралтай нэмэгдүүлж, олон нийтэд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгааг эрчимтэй явуулах шаардлагатай байна. Залуучуудын дунд БЗДХ-ын түвшин байнга өсөж байгаа өнөө үед тэдэнд шууд чиглэсэн үйл ажиллагааг ч мөн нэн түргэн эрчимжүүлэх хэрэгтэй.

Энэ аянд хүн бүхний оролцоо чухал. Үндэсний хэмжээнд тус халдвараас сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, уялдаа холбоог сайжруулахад Засгийн газрын хүчин зүтгэл, бодлогын чанартай дэмжлэг шаардагдах учир Засгийн газрын оролцоо чухал юм. Түншлэл хамтын ажиллагааны хүрээгээ өргөтгөж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр, бизнес санхүүгийн гээд бүх салбарын, мөн бүх түвшний оролцоог хангах нь чухал. Бид мөн иргэний нийгэм, шашны байгууллагуудын дэмжлэгийг бэхжүүлж, оролцоог нь нэмэгдүүлэх нь чухал юм. Хамгийн гол нь шаардлагатай арга хэмжээ авах, тэр дундаа ХДХВ-ийн халдварт хамгийн өртөмтгий, өндөр эрсдэлтэй бүлгийн хэрэгцээнд тохирсон арга хэмжээ явуулахад хөрөнгө нөөц хангалттай байх шаардлагатай байна.

ДОХ-той тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэж байгаа энэ өдөр бид ДОХ-ыг тойрон бий болсон гадуурхал, хавчилга, ялгаварлалыг зоригтойгоор давж, дуугаа хураалгүй үнэнийг бидэнд хүргэж чадсан эмэгтэй, эрэгтэй залуу хүмүүсийг эргэн дурсаж, гавьяаг нь үнэлэе. Энэ бол өвдөж зовсон хүмүүст энэрэл ачлал үзүүлж, амьд явахад нь хэрэгтэй эмчилгээ, тусламж дэмжлэг үзүүлсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх цаг мөн.

Энэ бол ХДХВ-ийн халдвараас сэргийлэх хүчин чармайлтыг анх ахиулж чадсан улс гүрэн орон нутгийн манлайлагчдын гавьяаг мөн

Page 7: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

үнэлэн сайшаах цаг мөн. Монголд ХДХВ/ДОХ-ыг цааш газар авахуулалгүйгээр зогсоохын төлөө ажиллаж буй Засгийн газарт, мөн энэ үйлсийн төлөө хамтран зүтгэгчдэд нь бид баяр хүргэж байна. Энэ өвчний халдвартай тэмцэх нь урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, асрамж сувилгааг хамтруулан хослуулахыг шаарддаг. Тус халдвартай тэмцэхэд цогц, нягт уялдаа холбоотой, хүний эрхийг хүндэтгэсэн арга хэмжээ авах нь чухал гэдгийг бид энэ олон жилийн туршлагаас сурж мэдсэн юм. Ийм арга хэмжээний хүрээнд ХДХВ/ДОХ-ыг бэлгийн болон НҮЭМ-ийн асуудалтай холбон авч үзэх нь мөн чухал. Энэ нь Монголд илэрсэн ихэнхи тохиолдлууд бэлгийн замаар дамжсан нь тодорхой байгаатай холбоотой.

Өнөөдөр бид амжилттай хэрэгжиж байгаа үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулж, улс төрийн дэмжлэг, хүчин зүтгэл, санхүүгийн нөөц боломжийг улам нэмэгдүүлж дээрхи арга хэмжээнүүдэд чиглүүлэх нь чухал болоод байна. Амжилттай эмчилгээ сувилгаа нь урьдчилан сэргийлэлтийг илүү үр дүнтэй явуулахад мөн тус дэм болдгийг бид мэднэ. Урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, сувилгааг хүн бүрт хүртээмжтэй болгох нь бидний эцсийн зорилт мөн.

Гэвч өнөөгийн байдлаар таван хүн тутмын нэгд л халдвараас сэргийлэхэд шаардлагатай мэдлэг, арга хэрэгсэл нь байна. Ахиц дэвшил гарсан хэдий ч энэ жил л гэхэд 5 сая гаруй хүн шинээр халдвар авч, эмэгтэйчүүд залуучууд харьцангуй олноор нэрвэгдээд байна.

Бид ХДХВ-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээний цар хүрээг өргөжүүлэхгүйгээр өвчний тархалтыг зогсоож чадахгүй. Бидний стратеги тус өвчний нөлөөнд өртөж болох бүх хүмүүст, тэр дундаа жил бүр шинээр халдвар авч буй хүмүүсийн тэн хагасыг эзэлдэг залуучуудад чиглэж, тэдэнд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд тус дэм болох ёстой.

Хэрэв халдвар тархалт тухайн орон нутагт биеэ үнэлэх явдалтай эсвэл тариагаар мансууруулах бодис хэрэглэж байгаатай холбоотой бол бидний стратеги эдгээрт шууд чиглэсэн байх шаардлагатай. Хэрэв халдвар бэлгийн замаар дамжиж байгаа бол бэлгийн харьцааг тэвчих, бэлгийн харьцаанд анх орох хугацааг хойшлуулах, цөөн бэлгийн хавьтагчтай байх, эрэгтэй эмэгтэй бэлгэвчийн хэрэглээг нэмэгдүүлж тогтмолжуулах явдлыг дэмжих зэрэг нь бүгд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Page 8: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

Олон улс оронд эмэгтэйчүүд нөхөрт гарч, түүндээ үнэнч байх явдал нь энэ өвчний халдвараас тэднийг хамгаалж чадахгүй байна. Урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ амжилттай явагдахад эрчүүдийн оролцоог хангах, тэдэнд хийж буй үйлдэлдээ хариуцлагатай байхын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд эмэгтэйчүүдийн хүний эрхийг дэмжин хамгаалах ажилтай хослуулах шаардлагатай юм.

Эдгээр нь бүгд нэн тулгамдсан асуудлууд. Сайн тал нь гэвэл бид юу хийх ёстойгоо мэдэж байна. Одоо илүү сайн, илүү өргөн цар хүрээтэйгээр хийх нь чухал байна. Бид хамтдаа өдий хүртэл гаргасан ахиц дэвшлээ бэхжүүлэн улам өргөжүүлж, энэ аюулт өвчнийг ялан дийлэх тэмцлээ эрчимжүүлэх ёстой. Бид нэгдэн хөдөлвөөс Монгол орныг ХДХВ/ДОХ-оос сэргийлж чадна.

ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Ази, Номхон далайн бүсийн менежер Эльмар Вин Томасын хэлсэн

үг

Хүндэт Эрүүл мэндийн дэд сайд, НҮБ-ын төлөөлөгчид, мэргэжил нэгтнүүд, хатагтай, ноёд оо,

ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэхээр хуран цугларсан Та бүхэн надад үг хэлэх завшаан олгосонд талархалаа илэрхийлье. Энэ өдрийг Та нарын хамт энд тэмдэглэн өнгөрүүлэх нь миний хувьд нэр төртэй, баяр завшаантай хэрэг юм.

ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан нь дэлхийн 130 гаруй улс оронд дээрх гурван өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг санхүүжүүлдэг. 2003 оноос хойш Глобаль сан нь Монгол улсад ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх гурван төслийг батлан, таван жилийн хугацаанд нийт 11 сая ам. долларын санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Үүнээс ХДХВ/ДОХ-той тэмцэхэд 3 сая ам. доллар зарцуулагдах юм. Энэ удаагийн айлчлалын үеэр би энэхүү төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа ба одоогоор харж үзсэн зүйлдээ сэтгэл туйлын хангалуун байна.

Page 9: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

Улаанбаатар дахь Төслийн хэрэгжилтийг зохицуулах нэгж нь гайхалтай ажил гүйцэтгэж байна. Үүнийг нь хараат бус гадны үнэлгээ ч давхар баталсан юм.

Бусад олон улс орнуудад гарсан ДОХ-ын цар тахлаас сэргийлэх ховор боломж Монгол улсад бий. Харамсалтай нь, энэ нь өнөөдөр ховор олдох боломж юм. Дэлхийн маш олон газарт ХДХВ/ДОХ гэр бүл, хамт олныг сүйрүүлж байна. ХДХВ-ийн тархалт Монгол улсад маш бага байгаа бөгөөд үр дүнтэй урьдчилан сэргийлэх болон боловсрол олгох кампанит ажил нь цар тахлаас сэргийлж чадна.

Монгол улс ХДХВ/ДОХ-ын асуудалд ихээхэн анхаарал тавьж байгаа нь их чухал юм. Сургуулиудаар болон хэвлэл мэдээллээр ХДХВ-ийн халдвараас сэргийлэх боловсрол олгож байна. Засгийн газар болон иргэний нийгэм бэлгэвчийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг сургалтуудад хамруулж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлгийн замаар дамжих халдварыг оношлон эмчлэх чадавхийг бэхжүүлж, цусны аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч байна. Мөн ХДХВ/ДОХ-д өртсөн хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлж байна.

ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, ХДХВ-д өртсөн хүмүүст тусламж үзүүлэх нь мөн хувийн компани, шашны болон сургалтын байгууллагуудын үүрэг юм. Монгол улсын хувьд төслийн Орон нутгийн зохицуулах зөвлөлд дээрх салбаруудын төлөөлөл орсон байдаг.

Монгол улсад засгийн газар болон олон нийт урьдчилан сэргийлэх ажилд маш их дэмжлэг туслалцаа үзүүлж, цаашид ч их зүйл хийхээр төлөвлөөд байгаа нь сайшаалтай.

Гэхдээ бид ХДХВ/ДОХ-той тэмцэх сонор сэрэмжээ бууруулж хэрхэвч болохгүй. Бид хэзээ ч санаа амарч болохгүй. Бид хэзээ ч зогсож болохгүй. Энэ ажлыг хийх нь хэн нэг өөр хүний үүрэг гэж хэзээ ч бодож болохгүй. Энэ нь зөвхөн бидний хөршүүдийн хийх ёстой зүйл биш. Энэ бол бидний хийх ёстой зүйл юм. Хэрэв Та иргэн бол энэ нь зөвхөн засгийн газрын үүрэг биш. Энэ нь Таны үүрэг. Хэрэв Та засгийн газарт ажилладаг бол энэ нь зөвхөн иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын хийх ажил биш юм. Энэ нь Таны хийх ажил юм.

Page 10: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

Мэдээж урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь хөрөнгө шаардана. Үүнд Глобаль сангийн хөрөнгө нь дангаараа хангалттай байж чадахгүй. Глобаль сангийн санхүүжилт нь дээрх өвчинтэй тэмцэх төсвийн мөнгийг орлох ёсгүй, зөвхөн нэмэлт санхүүжилт болох учиртай юм. Монгол улсад энэ зарчим хэрэгжиж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг давхар санхүүжүүлж байна. Глобаль сан нь Монголын болон дэлхийн бусад орнуудын засгийн газрын энэхүү санаачлагуудад дэмжлэг үзүүлж байгаагаараа зүй ёсоор бахархдаг.

Энэ оны ДОХ-той тэмцэх Дэлхийн өдрийг “ДОХ-ын тархалтыг зогсооё. Амлалтаа биелүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү уриа нь өөрчлөлтийн талаар ярих нь хангалтгүй, өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэдгийг бидэнд сануулж байна. Глобаль сан нь “Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийцгээе” гэсэн уриатай. Дээрх хоёр уриа нь хоёулаа өнгөрсөн рүү биш, ирээдүй рүү чиглэсэн. Мөн бид амжилтад хүрэхийн тулд хамтдаа ажиллах ёстойг дахин сануулж байна.

100% Бэлгэвч хэрэглэх хөтөлбөр Улаанбаатар хотноо

2005 оны 4 сард Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл (НЭМҮЗ) хуралдаж Монгол улс дахь ХДХВ/ДОХ/БЗДХ-ын нөхцөл байдлыг хэлэлцэн албан даалгавар гаргаж, 100% Бэлгэвч хэрэглэх хөтөлбөр (БХХ)-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тухай шийдвэр гаргасан юм.

Энэхүү албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор ЭМЯ-ны Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төслийн манлайлал дор Нийслэлийн засаг даргын “ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх, сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх тухай” 2005 оны 446-р тоот захирамжийг батлуулж, 100% БХХ-ийг Улаанбаатар хотноо хэрэгжүүлж эхэллээ. Нийслэл болон дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, цагдаагийн хэлтэс, эрүүл мэндийн болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсгүүд тус тусын Засаг дарга нарын захирамжаар томилогдон ажиллаж байна.

Өнгөрсөн 11 дүгээр сард Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон ЭМЯ-ны Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны алба, “Итгэл шүтээн” ТББ-тай хамтран Нийслэлийн 9 дүүрэгт “100% бэлгэвч хэрэглэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд оролцох төр захиргаа, цагдаа, эрүүл мэндийн

Page 11: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

байгууллагын хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зориулсан нэг өдрийн сургалтыг ДЭМБ-ын санхүүжилттэйгээр зохион байгуулав. Тус сургалтад нийслэлийн 9 дүүргийн холбогдох ажил мэргэжил, албан тушаалын 240 хүн оролцжээ. Мөн 12 дугаар сард бүх дүүргийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, баар, цэнгээний газар, зочид буудлуудын эзэд, менежерүүдэд зориулсан 100% БХХ-ийн сургалт хийгдсэн байна.

“Хамтдаа сэргийлье” орон нутгийн кампанит ажлын үр дүн

Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл 2005 онд ХӨСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДОХ-той тэмцэх үндэсний сантай хамтран БЗДХ-ын өвчлөл өндөртэй Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад “Хамтдаа сэргийлье” кампанит ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулсан.

Кампанит ажил нь БЗДХ-ын тархалтыг бууруулахад орон нутгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн, ТББ, олон нийтийн оролцоог идэвхижүүлэх, шаардлагатай мэргэжил арга зүйн дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилготой юм. Кампанит ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудад ухуулга сурталчилгаа явуулах; эмч мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хэвлэл мэдээллийнхэн зэрэгт сургалт зохион байгуулах; хүн амын дунд мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх; шаардлагатай эм, оношлуураар хангах; мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх; үзлэг, шинжилгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулсан.

2005 онд Хөвсгөл, Завхан аймгуудад 100% Бэлгэвч хэрэглэх хөтөлбөрийг шинээр эхлүүлж, харин Сэлэнгэ аймагт 2004 онд эхлүүлсэн тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн байна. Мөн Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр БЗДХ-ын хам шинжийн оношлогоо, эмчилгээний сургалт, эх барих эмэгтэйчүүдийн эмч, дунд мэргэжилтнүүдэд зориулсан ХДХВ/ДОХ-ын үед үзүүлэх тусламж үйлчилгээний сургалт зэрэг мэргэжлийн сургалтуудыг орон нутагт зохион байгуулж, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

“Зорилтот бүлэгт чиглэсэн ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг өргөжүүлэх нь” шинэ төслийн бэлтгэл ажил эхэллээ

Page 12: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

Глобаль сангийн санхүүжилтээр “Зорилтот бүлэгт чиглэсэн ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг өргөжүүлэх нь” шинэ төсөл 2006 оноос 5 жилийн хугацаатай хэрэгжихээр батлагдсаны дагуу бэлтгэл ажил хийгдэж эхлээд байна.

Энэхүү төсөл нь зорилтот бүлэг (биеэ үнэлэгчид, гей эрчүүд, мансууруулах бодис хэрэглэгчид, хөдөлгөөнт хүн ам, ХДХВ/ДОХ-д өртсөн хүмүүс г.м.)-т чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэх замаар Монгол улсад ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлсэн: 1. Зорилтот бүлэгт чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг

өргөжүүлэн, өндөр эрсдэлтэй зан үйлийг бууруулж, ХДХВ-ийн тархалтыг өртөмтгий бүлгийн дунд хязгаарлах. Энэхүү зорилтын хүрээнд хийгдэх үйл ажиллагаа: ▪ Өртөмтгий бүлгийн хүн амд хүрч ажиллах ▪ Биеэ үнэлэгчдийн дунд 100% Бэлгэвч хэрэглэх хөтөлбөрийг

өргөжүүлэх ▪ Хүн амын нягтрал ихтэй газрууд (том хотууд, хил залгаа бүс

нутаг г.м.)-д сайн дурын шинжилгээ, зөвлөгөөний төвүүдийг байгуулах

▪ Өртөмтгий бүлгийн хүүхэд, залуучуудыг ХДХВ/ДОХ-ын албан бус сургалтуудад хамруулах

▪ Залуучуудад ээлтэй БЗДХ-ын үйлчилгээг дэмжих 2. Уул уурхай, зам тээвэр, барилгын салбар, зэвсэгт хүчин, арилжааны

компаниуд, цэнгээний газрууд г.м. ХДХВ/ДОХ/БЗДХ-д өртөмтгий ажлын байранд урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг эхлүүлж, өргөжүүлэх. Энэхүү зорилтын хүрээнд хийгдэх үйл ажиллагаа: ▪ ХДХВ/ДОХ-той тэмцэх ажлын байран дахь бодлого, хөтөлбөр

боловсруулах ▪ Ажлын байран дахь ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх

талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааг ажил олгогчид болон ажилчдад явуулах

3. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх замаар ХДХВ/ДОХ/БЗДХ, түүн

дотроо ХДХВ, сүрьеэгийн хавсарсан халдварын урьдчилан сэргийлэлт, дэмжлэг, тусламж үйлчилгээг сайжруулах. Энэхүү зорилтын хүрээнд хийгдэх үйл ажиллагаа:

Page 13: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

▪ Эмч, эмнэлгийн ажилтнуудын ХДХВ/ДОХ-ын үеийн оппортунист халдварын шинж тэмдэгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх

▪ Халдвар хамгааллын дэглэм, эхээс урагт/хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх

▪ ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаарх анагаахын их, дээд сургуулиудын төгсөлтийн өмнөх сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурах бичгүүдийг Монгол хэл дээр боловсруулах

▪ ХДХВ/ДОХ/БЗДХ-ын харуулдан тандалтын чанар, хамралтыг нэмэгдүүлэх

4. ХДХВ/ДОХ-ын ухуулга сурталчилгаа болон хүний эрхийг хамгаалах,

ялгаварлан гадуурхахтай тэмцэх арга хэмжээг өргөжүүлэх. Энэхүү зорилтын хүрээнд хийгдэх үйл ажиллагаа: ▪ ХДХВ/ДОХ-той холбоотой хүний эрхийг хамгаалах, ялгаварлан

гадуурхахтай тэмцэх ухуулга сурталчилгааг өргөжүүлэх ▪ Иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх

Төсөл хэрэгжсэнээр өртөмтгий бүлгийн хүн амын дунд аюулгүй зан

үйл хэвшүүлэх, ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар 15-49 насны хүн амын дунд ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах (10000 хүн амд 0.1-ээс бага), харин биеэ үнэлэгчдийн дунд тэмбүүгийн тархалтыг бууруулах (2004 онд 15.7% байсныг 2011 он гэхэд 6% болтол бууруулна) зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Энэхүү төсөл нь Глобаль сангийн санхүүжилтээр 2003 оноос хэрэгжиж буй өмнөх төслийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн бус салбар, өртөмтгий бүлгийн хүн ам, ХДХВ/ДОХ-д өртсөн хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх шинэлэг талтай юм.

ХДХВ/ДОХ-ын асуудлаарх тунхаглалын хэрэгжилтийн 2005 оны тайлан, Монгол улс

ХДХВ/ДОХ-ын асуудлаарх тунхаглалын хэрэгжилтийн 2005 оны

тайлан бэлтгэх ажлыг ЭМЯ-ны Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төслөөс зохион байгуулж, ХДХВ/ДОХ-той тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллажээ.

Page 14: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

2001 оны 6 дугаар сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн

ХДХВ/ДОХ-ын асуудлаарх тусгай хуралдааны төгсгөлд гишүүн 189 улс ХДХВ/ДОХ-ын асуудлаарх тунхаглалыг батласан юм. Тунхаглал нь “2015 он гэхэд ХДХВ/ДОХ-ын тархалтыг зогсоож, бууруулж эхлэх” Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх олон улсын зөвшилцөлийн илэрхийлэл болж өгсөн.

ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд олон салбарын оролцоо шаардлагатай тул ХДХВ/ДОХ-ын асуудлаарх тунхаглал нь ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эпидемийн үр нөлөөг багасгахад чиглэсэн дэлхийн, бүсийн болон улс орны түвшинд хийгдэх үйл ажиллагаануудыг тодорхойлсон байна. Хэдийгээр тунхаглалыг улс орнуудын Засгийн газрууд батласан боловч тус баримт бичгийн үзэл санаа нь засгийн газрын салбараас хальж, хувийн салбар, хөдөлмөрийн бүлгүүд, шашны байгууллагууд, ТББ, иргэний нийгмийн болон ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн төлөөллийг хамарсан өргөн хүрээтэй юм.

ХДХВ/ДОХ-ын асуудлаарх тунхаглалд цаг хугацаа бүхий тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн байна. Мөн тунхаглалын хэрэгжилтэд тогтмол хяналт-шинжилгээ хийж, жил бүр тайлан гаргахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгажээ. Тайлан нь тулгамдаж байгаа асуудал, саад бэрхшээлүүдийг тодорхойлж, тунхаглалын зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах зөвлөмжүүдийг өгөх зорилготой тул тайланг ил тод, нээлттэй байдлаар гаргах нь чухал юм.

Монгол улсын 2005 оны тайланг бэлтгэх явцад 2 удаагийн зөвшилцөх уулзалт зохион байгуулж, тэдгээрт ЭМЯ, ХӨСҮТ з эрэ г төрийн байгууллагуудаас гадна НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Германы техник туслалцааны хамтын ажиллагааны нийгэмлэг, Д элхийн зөн з эрэг олон улсын байгууллагууд, ДОХ-той тэмцэх үндэсний сан зэрэг ТББ-ын төлөөллийг оролцуулж, тэдгээрийн санал, дүгнэлтийг тайланд тусгасан байна.

Тайланд дурдсанаар Монгол улс нийт хүн амын дундах ХДХВ/ДОХ-

ын тархалтын түвшин 0.1 хувиас бага буюу ХДХВ/ДОХ-ын тархалт багатай улс орны тоонд багтдаг хэдий ч ХДХВ/ДОХ-ын бүртгэгдсэн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Ялангуяа эрсдэлт бүлгийн бус хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тохиолдол илэрч байгаа нь сэтгэл түгшээх боллоо.

Page 15: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

Тайланд 2005 онд ХӨСҮТ-ээс хийсэн ХДХВ/ДОХ/БЗДХ-ын

харуулдан тандалтын судалгаа, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс 2005 онд явуулсан “Монгол улсын 15-24 насны залуучуудын дундах ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадал” судалгааны дүнг ашигласан байна.

Монгол улсын 15-24 насны залуучуудын дундах ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадал судалгаанд хамрагдсан хүн амын дотор ХДХВ/ДОХ-ын талаарх цогц мэдлэгийн1 түвшин дөнгөж 3-5 хувьтай байна. Хөдөөгийн залуучуудын мэдлэгийн түвшин хотынхтай харьцуулахад 2.4 дахин, харин эрэгтэйчүүдийнх эмэгтэйчүүдийнхээс 1.4 дахин бага байна (Зураг 1).

2.2

4.64.1

5.5

3.0

5.0

0

1

2

3

4

5

6

Хөдөө Хот Бүгд

Эрэгтэй Эмэгтэй

Зураг 1. 15-24 насны залуучуудын ХДХВ/ДОХ-оос урьдчилан

сэргийлэх талаарх мэдлэгийн түвшин (хот, хөдөөд, хүйсээр)

Судалгаанд оролцогсод халдвартай хүнтэй хоол хувааж идсэнээр

халдвар авна гэж 54.9 хувь нь хариулсан байгаагийн зэрэгцээ зөвхөн 21.1 хувь нь “эрүүл харагдаж байгаа хүн ХДХВ-ийн халдвартай байж

1 ХДХВ/ДОХ-ын талаарх цогц мэдлэгтэй гэж ХДХВ бэлгийн замаар халдварлахаас сэргийлэх аргуудыг зөв тодорхойлж, ХДХВ-ийн халдварлалтын талаарх үндсэн буруу ойлголтуудыг үгүйсгэж чадсан буюу дараахь 5 асуултад бүгдэд нь зөв хариулсан хүнийг хэлнэ. Үүнд: (1) ХДХВ-ийн халдваргүй, үнэнч нэг хавьтагчтай байх нь ХДХВ-ийн халдвар тархах эрсдлийг бууруулах уу? (2) Бэлгэвч хэрэглэх нь ХДХВ-ийн халдвар тархах эрсдлийг бууруулах уу? (3) Гаднаас нь харахад эрүүл хүн ХДХВ-ийн халдвартай байж болох уу? (4) Шумууланд хатгуулаад ХДХВ-ийн халдвар авах боломжтой юу? (5) ХДХВ-ийн халдвартай хүнтэй хоол хувааж идсэнээр халдвар авах боломжтой юу?

Page 16: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

болно” гэж хариулснаас үзэхэд 14-25 насны залуучуудын дунд ХДХВ/ДОХ-ын талаарх ташаа ойлголт түгээмэл байна.

Сүүлийн 12 сарын хугацаанд тохиолдлын бэлгийн хавьталд орсон залуучуудын тоо өндөр буюу 86.4 хувь байгаа нь ХДХВ-ийн халдвар тархах эрсдэл залуучуудын дунд их байгааг харуулж байна (Зураг 2).

93.4

81.1

93.5

76.4

93.5

79.2

0

20

40

60

80

100

Хөдөө Хот Бүгд

Эрэгтэй Эмэгтэй

Зураг 2. Тохиолдлын бэлгийн хавьталд орсон залуусын эзлэх хувь (байршлаар)

Судалгаанд хамрагдсан залуучуудын бараг 60 хувь нь “үнэнч, халдвар аваагүй нэг бэлгийн хавьтагчтай байх нь ХДХВ/ДОХ-оос хамгаална” гэж хариулж, зөв мэдлэгтэйгээ харуулсан боловч тохиолдлын бэлгийн хавьталд орсон хувь өндөр байгаа нь энэ чиглэлээр явуулж буй сургалт сурталчилгааны арга хэмжээ хандлагыг өөрчлөн улмаар дадал болгон хэвшүүлэхүйц түвшинд хүрч чадахгүй байгаагийн илрэл юм.

Тохиолдлын бэлгийн хавьталд орсон залуучуудын ердөө 50.3 хувь нь бэлгэвч хэрэглэсэн байна. Эмэгтэйчүүдийн бэлгэвчийн хэрэглээ эрэгтэйчүүдийнхээс бага байгаа нь тэдний шийдвэр гаргахад оролцох оролцоо хязгаарлагдмал хэвээр байгаатай холбоотой байж болох юм. Бэлгэвчийн хэрэглээ нь мэдлэгийн түвшинтэйгээ шууд хамааралтайгаар хот суурин газрын залуучуудын дунд хөдөөгийн залуучуудынхаас илүү байна (Зураг 3).

Судалгаанд хамрагдагсдын 81.8 хувь нь “бэлгэвч ХДХВ/ДОХ-оос сэргийлэх арга мөн” гэж зөв хариулсан хэдий ч тэдний дунд

Page 17: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

бэлгэвчийн хэрэглээ харьцангуй доогуур байгаа (50.3 хувь) нь мөн л залуучуудын мэдлэг нь дадал болж чадаагүйг харуулж байна.

56.5

39.5

61.4

45.7

58.5

42.1

0

10

20

30

40

50

60

70

Хөдөө Хот Бүгд

Эрэгтэй Эмэгтэй

Зураг 3. Тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн залуусын эзлэх хувь (хүйсээр)

Монголд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдлын ихэнх нь эрсдэлтэй

бүлгийн хүн амын дунд байгааг харгалзан тэдгээрийн зан үйлтэй холбоотой үзүүлэлтүүдийг тооцсон байна.

Биеэ үнэлэгчдийн 96.4 хувь нь хамгийн сүүлийн үйлчлүүлэгчтэйгээ бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэснийг харуулдан тандалтын судалгааны урьдчилсан дүн харуулж байна. Гэвч бодит байдал дээр энэ дүн дээрхээс бага гарах магадлалтай талаар энэхүү тайлангийн зөвшилцөх уулзалтын үеэр мэргэжилтнүүд судалгааны түүвэртэй холбон тайлбарлаж байсан. Учир нь, судалгаанд ХДХВ/ДОХ-той тэмцэх чиглэлээр ажилладаг ТББ-уудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог эрсдэлт бүлгийнхэн хамрагдсан байна. Түүнчлэн зарим оролцогчид нийгмийн хэм хэмжээнд тохируулан бэлгэвч хэрэглэдэг хэмээн хариулсан байж болохыг үгүйсгэхгүй байна.

Гей эрчүүдийн дунд бэлгэвчийн хэрэглээ мөн бага хувьтай байгаа нь

тэдний дунд ХДХВ/ДОХ-ын тархалт ихсэх магадлал өндөр байгааг харууллаа (Зураг 4).

Page 18: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

13.0

17.6

10.3

0

3

6

9

12

15

18

Бүгд <25 25+

Зураг 4. Гей эрэгтэйчүүдийн бэлгэвчийн хэрэглээ (насны бүлгээр)

Насны бүлгийн хувьд 25-аас дээш насны гей эрэгтэйчүүдийн бэлгэвчийн хэрэглээ бага байгаа нь нэгэнт бий болсон дадал, зан үйлийг нас ахих тусам өөрчлөхөд төвөгтэй байдагтай холбон тайлбарлаж болох юм.

Зан үйлийн үзүүлэлтүүдээс гадна тайланд улс төрийн дэмжлэг, санхүүжилтийн талаар тусгагдсан байна. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагуудын төсвийг тусламж үйлчилгээний төрлөөр бус зардлын зүйл ангиар төлөвлөн олгодог тул ХДХВ/ДОХ-той холбоотой зардлыг тооцоход нэн түвэгтэй байлаа. Иймд Засгийн газраас ДОХ-той тэмцэх арга хэмжээнд зарцуулж буй хөрөнгө үзүүлэлтийг ажиллагсадын цалин урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэл, урсгал зардал, эмийн зардал зэрэг бараа үйлчилгээний зардлын зүйл ангиар багцаалж тооцоолсон болно. Үүнд:

▪ ДОХ-ын Үндэсний лавлагаа тусламжийн түвшинд ₮59,353,110 ▪ Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад ₮49,240,800 ▪ Аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад ₮105,000,000 ▪ НИЙТ ₮212,625,950 = $

172,867

ХДХВ/ДОХ-той тэмцэх стратеги төлөвлөлтийн хувьд 2003 онтой харьцуулахад дорвитой ахиц гараагүй байна. Хэдийгээр 2003 онд батлагдсан Монгол улсад “ХДХВ/ДОХ өвчинтэй тэмцэх үндэсний стратеги”-д олон салбарын оролцоог хангахаар заасан боловч ХДХВ/ДОХ-ын асуудлыг хариуцан ажилладаг албан тушаалтан ихэнхи салбарт байхгүйгээс хэрэгжилт сул байна гэж зөвшилцөх уулзалтад

Page 19: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

оролцогсод дүгнэсэн. Түүнчлэн “ХДХВ/ДОХ өвчинтэй тэмцэх үндэсний стратеги”-д ХДХВ-ийн халдвар эхээс урагт дамжихаас сэргийлэх, цусны аюулгүй байдал, ХДХВ/ДОХ-той хүмүүсийн оролцоо зэрэг асуудлуудыг тусгаагүйгээс гадна стратегийг хэрэгжүүлэх зардлын тооцоо бүхий үйл ажиллагааны төлөвлөгөө гэж гараагүй байна.

Улс төрийн дэмжлэгийн хувьд Ерөнхий сайдаар ахлуулсан

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл Засгийн газрын тогтоолоор байгуулагдан 2002 оноос ажиллаж байгаа боловч тус зөвлөл нь ХДХВ/ДОХ-ын чиглэлээр ажилладаг Засгийн газар, ХДХВ/ДОХ-д өртсөн хүмүүс, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж чадахгүй байна хэмээн зөвшилцөх уулзалтад оролцогсод санал нэгтэй үзсэн бөгөөд ерөнхийдөө ХДХВ/ ДОХ-той тэмцэх үйл ажиллагаанд улс төрийн оролцоонд 2003 оноос хойш ахиц гараагүй гэж дүгнэлээ.

Ер нь, үндэсний бодлогын үнэлгээ хийх явцад ХДХВ-ийн халдвараас

сэргийлэх, эрсдэл бүхий зан үйлийг бууруулах эрх зүйн, бодлогын болон стратегийн баримт бичгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн батлан гаргасан боловч хэрэгжилт хангалтгүй байгаа нь ажиглагдсан.

ХДХВ/ДОХ-той тэмцэх асуудалд Засгийн газрын зүгээс үзүүлж буй бодлогын дэмжлэгийн ерөнхий үнэлгээг зөвшилцөх уулзалтад оролцогсод санал нэгтэйгээр бага үнэлсэн нь цаасан дээр амласан амлалтууд ажил хэрэг болохгүй байгаатай холбоотой байна. Тухайлбал Засгийн газраас Үндэсний стратеги болон Хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулан төсөвлөсөн хөрөнгийн хэмжээ нэмэгдэхгүй, харин ч төсөл хэрэгжиж байгаа нэрээр улам багассаар байгаа нь үүний нэг нотолгоо юм.

НҮБ-ын ДОХ-ын нөхцөл байдлын 2005 оны тайлан

ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөр ДЭМБ-тай хамтран 11 дүгээр сарын 21-нд "ДОХ-ын нөхцөл байдлын 2005 оны тайлан"-г хэвлэн гаргасан билээ. Жил бүр гардаг энэхүү тайлан нь ДОХ-ын тархалтын цар хүрээ, цаашдын чиг хандлага, энэ өвчний халдвар авсан болон энэ өвчний улмаас нас барсан хүмүүсийн тухай тоо баримт, түүнчлэн “Эмэгтэйчүүд ба ДОХ” гэсэн онцгой сэдвийн дор хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг бүс нутгаар нь хуваан харуулсан юм.

Page 20: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

Энэхүү тайланд ХДХВ-ийн халдвар тодорхой хэдэн орнуудад

буурсан болох нь харагдсан бөгөөд шалтгаан нь тэдгээр орнуудын хүмүүс өөрсдийгөө халдвараас сэргийлэхийн тулд анх удаа бэлгийн хавьталд орохоо хойшлуулах, бэлгийн цөөн хавьтагчтай болж, бэлгэвч хэрэглэж заншин өөрсдийн зан үйлээ еөрчилсөн болох нь харагдсан байна. НҮБ-ын уг тайланд ХДХВ/ДОХ-ын тархалт ерөнхийдөө нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч түүнээс урьдчилан сэргийлж тархалтыг зогсооход хүчин чармайлтаа нэгтгэн ажиллах нь нэн чухал болохыг цохон тэмдэглэсэн байна.

Кени, Зимбабве болон Карибын бүс нутгийн орнуудад ХДХВ-ийн тархалт насанд хүрэгчдийн дунд сүүлийн хэдэн жилийн туршид ерөнхийдөө нэлээд буурчээ. Кени улсад л гэхэд ХДХВ-ийн халдвартай хүний тоо 1990-ээд оны сүүлчээр 10%-тай байсан бол 2003 онд 7% болж багассан бөгөөд мөн Зимбабве улсын ХДХВ-ийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийн тоо 2003 онд нийт эхчүүдийн 26%-ийг эзэлж байсан бол 2004 онд 21% болтлоо буурчээ. Түүнчлэн Буркина Фасогийн хот суурин газарт ХДХВ-ийн халдвартай залуу жирэмсэн эхчүүдийн тоо 2001 онд нийт жирэмсэн эхчүүдийн 4 орчим хувийг эзэлж байсан бол 2003 онд 2% болж буурсан байна.

Тодорхой хэдэн улсуудад энэ өвчний халдвар буурч байгаа ч дэлхий дээр ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн тоо өссөөр байна. 2005 онд л гэхэд нийтдээ 5 сая хүн энэ өвчний халдварыг шинээр авсан бөгөөд 2003 онд 37.5 сая хүн ХДХВ-ийн халдвартай гэж бүртгэгдсэн бол одоо 40.3 сая болтлоо өсчээ. ДОХ болон түүнтэй холбоотой өвчин эмгэгийн улмаас 2005 онд 3 сая гаруй хүн нас барсан ба эдгээрийн 500 мянга орчим нь хүүхдүүд байна.

Зүүн Европ, Төв болон Ойрхи Дорнодод ХДХВ-ийн халдвар огцом өссөн (1.6 сая буюу 25%) боловч Өмнөд Сахарын Африк дэлхий дээр уг халдварт өртсөн хүний тоогоор тэргүүлж байна (халдварын шинэ тохиолдлуудын 64% буюу 3 сая гаруй хүн халдвартай).

"Энэ өвчний тархалт зарим оронд буурч, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнд бид баяртай байгаа боловч үнэн хэрэгтээ ДОХ нь дэлхий даяар хурдацтай тархаж байгаа ба түүнийг зогсооход бүх нийтээр хамтдаа тэмцэхэд хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байна" хэмээн НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөр хариуцсан Гүйцэтгэх захирал доктор Питер Пиот хэлсэн

Page 21: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

байна. Тэрээр цааш нь "ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээг яаралтай нэмэгдүүлэн богино хугацаатай жижиг төслүүдийг урт хугацаатай болгож, стратегийг тодорхойлох нь тун чухал" гэдгийг нэмж хэллээ.

Түүнчлэн уг тайланд ХДХВ-ийн халдварыг эмчлэх арга зам сүүлийн хоёр жилийн хугацаанд харьцангуй сайжирсан болохыг тэмдэглэжээ. Дундаж болон бага орлоготой орнуудын нэг сая гаруй хүнд ХДХВ-ийн эсрэг эмчилгээг хийснээр энэ өвчний улмаас нас барагсадын тоо энэ жил 250-350 мянгаар буурсан байна.

ХДХВ-ийн урьдчилан сэргийлэлтийг эмчилгээтэй нь хослуулах үр нөлөөний талаар энэхүү тайланд дурьдахдаа ХДХВ/ДОХ-ын эсрэг цогц арга хэмжээ авахын тулд урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох зорилгоор эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа хүчин чармайлтыг нэгэн зэрэг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэжээ.

"Бид ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх буюу түүний эсрэг эмчилгээг дангаар нь биш хамтад нь нэгэн зэрэг хөгжүүлснээр тархалт буурах хандлагатай болдог тод жишээг харж болно. Эмчилгээний хүртээмжтэй байдал нь төрийн зүгээс сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрагдах явдлыг дэмжихэд, харин хувь хүмүүсийн хувьд энэ бүгдийг олж авах, хүртэх эрмэлзлэлд нь чухал түлхэц болохоос гадна урьдчилан сэргийлэлтийг оновчтой хэрэгжүүлснээр нэн даруй халамж үйлчилгээнд хамрагдах шаардлага бүхий хүмүүсийн тоог багасгаж эмчилгээний хүртээмжтэй байдлыг илүү бодитой, илүү тогтвортой болгоход тус дөхөм болдог" хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал доктор Ли Жонг-Вүк хэлсэн байна.

Латин Америк, Зүүн Европ, тэр дундаа Азид хар тамхи судсаар хэрэглэх, биеэ үнэлэх явдал нь ХДХВ-ийн тархалтыг нэмэгдүүлж байгаагийн улмаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд нь төдийлэн үр дүнд хүрэхгүй байгааг шинэ тоо баримтууд илтгэж байна. Гэсэн хэдий ч янз бүрийн орчин нөхцөлд тогтвортой, эрчимтэй хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь ХДХВ-ийн тохиолдлыг бууруулахад нөлөө үзүүлж болохыг Уганда, Танзани зэрэг орнуудын залуучууд, Тайланд, Энэтхэг улсын бие үнэлэгчид ба тэдгээрийн үйлчлүүлэгчид мөн Испани, Бразили зэрэг орнуудын хар тамхи, мансууруулах бодис судсаар хэрэглэгчдийн дунд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд харуулж байна.

Page 22: ДОХ Глобаль - aids.mn 7.pdf · халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна. Тухайлбал, Монгол улс

ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нөхцөлд ХДХВ-

ийн халдвартай эхээс төрсөн хүүхдүүдийн 35% нь халдвартай төрдөг болохыг тайланд дурьджээ. Аж үйлдвэржсэн орнуудад ХДХВ эхээс урагт халдварлах явдал бараг гардаггүй байхад Өмнөд Сахарын Африкт энэ асуудал нэлээд хоцрогдсоор байна. Тухайн асуудлыг амжилттай шийдвэрлэхийн тулд үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай юм.

Олон орны хувьд аюулгүй бэлгийн харьцаа болон ХДХВ-ийн талаархи мэдлэгийн түвшин хангалтгүй байна. Камерун, Кени, Нигери, Сенегал, Уганда зэрэг 24 Өмнөд Африкийн орнуудын 15-24 насны охид бүсгүйчүүдийн 2/3-ын ХДХВ-ийн халдварлах замуудын талаархи мэдлэг дутуу дулимаг байжээ.

Эцэст нь Латин Америк, Карибын тэнгис, Ойрхи Дорнод, Хойд Африк зэрэг хэд хэдэн бүс нутагт эрсдэлт бүлгийн хүмүүс (гей эрчүүд, биеэ үнэлэгчид, мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчид) ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх тусламж үйлчилгээнд зохих хэмжээнд хамрагдаж чадахгүй хэвээр байна.