ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ...

9
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ 2016/6-2016/9

Upload: voque

Post on 01-Feb-2018

249 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ...esd.mn/wp-content/uploads/2016/09/Sep-2016-mon.pdf · Мөнхжаргал: Манай төслийн хувьд барилга

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2016/6-2016/9

Page 2: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ...esd.mn/wp-content/uploads/2016/09/Sep-2016-mon.pdf · Мөнхжаргал: Манай төслийн хувьд барилга

Миний хот/аймаг 2030

“Тогтвортой Хөгжлийн Боловсрол” (ТХБ)

төсөл Архангай, Өвөрхангай аймгуудын ЕБС-ийн

сурагчдын дунд “Миний хот/аймаг 2030” жижиг

төслийн уралдаан 5-р сараас 9-р сарын хооронд

зарласан.

Энэхүү уралдаанд шалгарсан төслийг

Аймгийн хөгжлийн хөтөлбөрт тусгах юм. Төслийн

уралдаантай холбоотой “төсөл хэрхэн бичих”

талаар сургалт зохион байгуулах үедээ бид тус

уралдаанд “Бүтээлчээр суралцах төв байгуулах”

төслөөр оролцож байгаа Өвөрхангай аймгийн

“Мэргэд” сургуулийн багийнхантай уулзаж,

ярилцсан юм.

“Тариат бидний бахархал” зорилтот төсөл амжилттай хэрэгжиж байна.

“Манай сургууль яг музей шиг. Манай сургууль дотор

жижигхэн гэр байгаа, гэр дотор бүх тавилгууд бий. Бас

сургуулийн коридорт сарлагийн бяруу, нууран дотор олон шувуу

байдаг. Манай ангийн ханан дээр ой мод, цэцэг навч зурж болдог.

Сургуулийнхаа телевизээр бид нар өөрсдийгөө хардаг” гэж

хамгийн анх уулзсан гурван охид ам булаалдан ярьсан юм.

1

Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургуулийн баг

ТХБ төсөл: Уралдаанд ямар төслөөр оролцож байна?

Мөнхжаргал: “Тогтвортой Хөгжлийн Боловсрол” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа төслийн уралдаанд

“Бүтээлчээр суралцах төв байгуулах” төслөөр оролцож байгаа. Манай “Бүтээлчээр суралцах төв” 12-с 28

насныханд үүд хаалга нь нээлттэй, залуучууд бие биедээ зааж сургах, туршлагаа хуваалцах боломжтой төв

юм. Хамгийн гол зорилго нь мэдлэг чадвартай болох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх явдал юм.

Намжилдулам: Манай аймагт хүмүүс чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар их ховор. Тиймээс “Бүтээлчээр

суралцах төв” маань чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломжийг хүмүүст олгох юм. Мөн нэг чухал зорилго нь

хүмүүсийг мэдлэгээ ур чадвар болгоход дэмжинэ.

ТХБ төсөл: Энэ төслийнхөө талаар аймгийн засаг дарга, багш болон бусад хүмүүстэй уулзаж санал бодлоо

солилцсон уу?

Мөнхжаргал: Сургуулийнхаа багш сурагчдийг оруулаад 150 хүний дунд өдөрлөг зохион байгуулсан. Тэндээс анх энэ

төслийн санаа гарсан.

ТХБ төсөл: Энэ төслийг эцэг эхчүүд, багш, бусад хүмүүс хэр хүлээн авч байна?

Мөнхжаргал: Чөлөөт цагаа үр бүтээлтэй, амьдралд хэрэгтэй мэдлэг, чадвараа хөгжүүлээд, зөв өнгөрөөж байгаа

болохоор нэлээн дуртай байгаа.

ТХБ төсөл: Төслөө хэрэгжүүлэхэд хамгийн их бэрхшээлтэй ямар асуудал байна?

Мөнхжаргал: Манай төслийн хувьд барилга байгууламж, хэрэглэгдэхүүн гэх мэт, төсөв нь нэлээн их. Гэхдээ заавал

шинэ гэлтгүй, хүмүүс хэрэглэсэн зүйлсээ авч ирж болно.

Намжилдулам: Төсөл маань амжилттай хэрэгжихэд хүмүүсийн идэвхи, оролцоо, хамтын ажиллагаа их чухал байна.

Архангай, Тариат сум, бидэнтэй уулзсан 3 охин

Page 3: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ...esd.mn/wp-content/uploads/2016/09/Sep-2016-mon.pdf · Мөнхжаргал: Манай төслийн хувьд барилга

2

Сургуулийн захирал М.Болор-Эрдэнэ:

Манай сургууль “Цөм хөтөлбөр” хэрэгжүүлэх

ажлын хүрээнд хүүхэд бүрийг зөв төлөвшилтэй болгох,

Монгол ёс заншил, уламжлалт үнэт зүйлийг танин

мэдүүлэхээр ажиллаж байна. “Тариат бидний

бахархал” төсөл нь манай сумын хөгжлийн үндэс

болсон мал аж ахуй, “Тэрхийн бор сарлаг”, бэлчээр

ашиглалт, хамгаалалт, байгалийн үзэсгэлэнт газрууд,

Монгол ёс заншил, өв уламжлалын талаар таниулах,

сурагчдаар дамжуулан олон нийтэд тогтвортой

хөгжлийн боловсрол олгох зорилготой юм.

Тогтвортой хөгжлийн боловсрол гэхээр л

биднээс хол зүйл байгаа мэтээр төсөөлдөг, харин тэр

боловсрол нь бидний амьдралд хамгийн энгийн ойрхон

зүйлд байгаа юм шүү гэдгийг сумын сургуулийн

түвшинд харуулахыг зорин ажиллаж байна. Энэ ажилд

манай сургуулийн бүх багш нар, ажилчид, эцэг эхчүүд,

сурагчид бүгд оролцдог. Бид цаашдаа энэ төвөө

өргөжүүлэх, олон хүмүүст сурталчлан таниулах

төлөвлөгөөтэй байгаа.

Байгалийн ухааны багш Б.Мөнх-Эрдэнэ:

Манай сумын байгалийн үзэсгэлэнт газруудтай

танилцахаар дотоод, гадаадын олон жуулчид жил бүр ирдэг.

Олон хүмүүсийн ирэхийг хүсдэг үзэсгэлэнт газруудын домог

түүхийг тайлбарлан таниулах, өөрийнхөө сумаар бахархах,

сэтгэлийг сурагчдадаа бий болгох үүднээс уг ажлыг

санаачлан “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлд хандсан

юм. Бидэнд уг санаагаа хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн

ТХБ төслийн хамт олонд баярлалаа. Төслийн үр дүнд

сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлж, орон гэр маань

болсон эх дэлхийгээ, эх орноо, өөрийн сум орон нутгаа

хайрлаж, хамгаалан үлдэх боломжтой юм. Одоогоор бид энэ

ажлаа өөрийн сумын ард иргэдийн хүрээнд л таниулж байна.

Удахгүй аймгийнхаа сургуулиудад цаашлаад манай сумыг

зорин ирэх олон хүмүүст хүргэх болно.

Бид байгалиас бүрэн хамааралтай амьдардаг

мөртлөө шавхан ашиглахаас өөрийг мэдэхгүй, үүнийхээ

төлөөсөнд юу ч хийдэггүй, юу хийхээ ч мэдэхгүй байсаар

байна. Иймд “Бид байгалиа хайрлахгүй бол хэн хайрлах вэ,

одоо хайрлахгүй бол хэзээ хайрлах

вэ” гэсэн уриатай сургуулийн

сурагчид, багш нар, эцэг эхийн

төлөөлөл, сумын байгаль орчны

байцаагч, цаг уурчаас бүрдсэн “Эко

зөвлөл” байгуулан олон төрлийн арга

хэмжээ зохион байгуулахаар

төлөвлөөд ажлаа эхэлж байна.

Тариат сумын сургууль, Эцэг эхийн өдөр

Хөтөч сурагч М.Оюунбаяр:

Манай эко клубын сурагчид бүгдээрээ хөтөч сурагч. Бид сум орон

нутгийнхаа тухай бүхий л мэдээлэл, домог түүхийг судалж сурагчид, эцэг

эхчүүд, олон нийтэд тайлбарлан таниулж сурталчилдаг. Өчигдөр би “Хоргын

тогоо”-ны тухай 3А ангийханд ярьж өгсөний дараа хүүхдүүд зургийн

хичээлээрээ “Хоргын тогоо” зурсаныг энэ самбарт байрлуулсан байна. Ангиудад

хичээл орсны дараа энэ самбар сурагчдын бүтээлээр байнга солигдож байдаг.

Манай сургууль сар бүрийн 21-нд “Эцэг эхийн өдөр” зохион байгуулдаг

уламжлалтай. Энэ өдрөөр эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлага, хөдөлмөртэй

танилцахын зэрэгцээ өөрсдөө “багш” болж хүүхдүүдэд хичээл заадаг.

Архангай аймаг, Тариат сумын сургууль

М.Оюунбаяр

Page 4: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ...esd.mn/wp-content/uploads/2016/09/Sep-2016-mon.pdf · Мөнхжаргал: Манай төслийн хувьд барилга

3

Өндөр настан Б.Пүрэв:

Би Тариат сумандаа олон жил хариуцлагатай ажил хийж байгаад өндөр насны

тэтгэвэрт суусан. Манай сумын сургууль арвин түүхтэй, алдар цуутай олон хүмүүс төрөн

гарсан, аймгийн томоохон сургуулийн нэг. Өнөөдөр сургууль дээр ийм сайхан зүйл хийгдэж,

хүүхдүүдэд сум орон нутаг, Монгол өв, ёс заншилаа танин мэдүүлж байгаад би тун их баяртай

байна. Хэдийгээр би өндөр настай болсон ч сургуулийнхаа эко зөвлөлийн гишүүн болж “шинэ

алба”-тай боллоо. Сургуульд хэрэгжиж байгаа төслийг сумын иргэн бүр л дэмжих хэрэгтэй.

Миний хувьд байгаль орчноо хамгаалах, ардын өв уламжлал, мал аж ахуйд хэрэглэгддэг тоног

хэрэгсэл, байгалийн үзэсгэлэнт газруудтай холбоотой домог түүх гээд өөрийн мэдэх чадах

бүхнээ хойч үеийхэнтэйгээ хуваалцах болно.

ШХА-ын “Ногоон алт” төсөл, сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Х.Адъяасүрэн:

Сургуулийн эко клубын сурагчдын хүсэлтээр Тариат сумын газар нутаг, бэлчээрийн онцлог шинж, бэлчээр

ашиглалтын талаар таниулах сургалтуудыг зохион байгууллаа. Бэлчээрийн менежментийн “Ногоон алт” төсөлд

малчдын хүүхдүүд нэгдэж байна. Сурагчдаар дамжуулан эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх нь бас нэг үр дүнтэй арга байх

болов уу.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн түнш байгууллагуудын дуу хоолой

БСШУ-ны сайдын 2015 оны “Багийн бүрэлдэхүүн, чиглэл батлах тухай” A/424 тоот

тушаалаар бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах багийн бүрэлдэхүүнийг

баталсан бөгөөд тус хүрээлэн нийгмийн ухаан, түүх, газар зүй, амьдрах чадвар, урлагийн

сургалтын хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг тусган, боловсруулах багийг мэргэжил арга зүйн

удирдлагаар хангаж ажилласан юм.

ТХБ төслийн дэмжлэгээр Боловсролын хүрээлэн бүрэн дунд боловсролын сургалтын

хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд Сингапур, Япон, ОХУ, Финланд зэрэг улсуудын ахлах

ангийн сургалтын хөтөлбөрт харьцуулсан шинжилгээ хийх, хөтөлбөр боловсруулагчдыг

чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, боловсруулах явцад сургалтын хөтөлбөр,

түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжийн төслийг лаборатори сургуулиудын сургалтын менежер, багш нараар хэлэлцүүлэх,

турших, хэлэлцүүлэгт хичээл зохион байгуулах, хөндлөнгийн хяналт хийлгэж, шинжээчид, мэргэжлийн багш нар,

сургалтын менежерүүдийн өгсөн санал,

дүгнэлтийн дагуу засан сайжруулах

ажлуудыг хийлээ.

Цөм хөтөлбөр боловсруулах

явцад зохион байгуулсан ТХБ-ын үзэл

санааг тусгах судалгаат хичээлүүдээр

бичлэг хийж, сайн хичээлийн сантай

болсон нь багш нарын арга туршлагыг

ү н д э с н и й х э м ж э э н д т ү г э э н

дэлгэрүүлэхэд ихээхэн үр дүнтэй ажил

болсон юм.

Э ц э с л э н б о л о в с р у у л с а н

сургалтын цөм хөтөлбөрийг БСШУ-ны

сайдын 2016 оны 06-р сарын 27-ны

өдрийн А/277 тоот тушаалаар баталж,

2016-2017 оны хичээлийн жилээс

үндэсний хэмжээнд мөрдөж байна.

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН

Боловсролын байгууллагуудын чадавхийг сайжруулах сургалтууд

Б.Пүрэв

Page 5: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ...esd.mn/wp-content/uploads/2016/09/Sep-2016-mon.pdf · Мөнхжаргал: Манай төслийн хувьд барилга

4

Н а с а н

т у р ш и й н

б о л о в с р о л ы н

нэгжийн багш нарыг

ч а д а в х ж у у л а х ,

тогтвортой хөгжил,

н о г о о н х ө г ж и л ,

тогтвортой хөгжлийн боловсролын талаарх

ойлголт, мэдлэгийг олон нийтэд түгээн

дэлгэрүүлэх зорилгоор 2 үе шаттай

с у р г а л т а н д с у р г а г ч б а г ш н а р ы г

хамруулахаар төлөвлөж эхний шатны

сургалтыг 2016 оны 5-8-р саруудад

бүсчлэн зохион байгууллаа. Сургалтанд

нийт 11 аймгийн 310 багш оролцож, ТХ,

ТХБ-ын талаарх мэдлэгээ дээшлүүлэв.

Сургалтын явцад аймгууд харилцан туршлага солилцож, хэлэлцүүлэг, дадлага ажил хийсэн нь оролцогчид бусдын

сайн туршлагаас суралцаж, шинэлэг санаа, шийдэл олох, цаашид хамтран ажиллах чиглэлээ олж харсан нь томоохон

үр дүн байлаа. Сургалтын үр дүнд орон нутгийн насан туршийн боловсролын багш нар мэдлэгээ дээшлүүлсэн төдийгүй

зорилтот бүлгийнхээ онцлог, хэрэгцээнд тулгуурлан агуулгаа нэгтгэх, дадлага ажлаа бүтээлчээр төлөвлөх, агуулгыг

амьдрал, практиктай холбох зэрэгт суралцав.

Боловсролын үнэлгээний

төв бага боловсролын түвшинд

сургалтын цөм хөтөлбөрийн

математик , монгол хэлний

х и ч э эл и й н х ү р э э н д , с у ур ь

б о л о в с р о л ы н т ү в ш и н д

математик, монгол хэл, байгалийн ухааны хичээлүүдийн

сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд ТХБ-ын үзэл санаа,

агуулга туссан эсэх талаар судалгаа хийв. БҮТ-ийн

даалгаврын санд ТХБ-ын үзэл санааг тусгах зорилгоор

мэргэжилтнүүд болон математик, физик, биологи, хими,

монгол хэлний хичээлийн багш нарыг хамруулж, жишиг

даалгавар боловсруулав. Улаанбаатар хот болон 10

аймгийн төвийн сургуулиудын 5, 9, 12-р ангиудаас тус бүр

400 сурагчийг түүврийн аргаар сонгож, бэлтгэсэн сэдэв

даалгавраар шалгалт авлаа. Турших шалгалтын тайлан,

шинжилгээний үр дүнд үндэслэн хүндрэлийн түвшин,

ялгах чадварын үзүүлэлт, тохирцын үзүүлэлтүүдийг

харгалзан үзэж, боломжтой гэж үзсэн даалгавруудыг БҮТ-

ийн даалгаврын санд бүртгэн авах, жишиг даалгаврын

хэлбэрээр сургалтын болон нийтэд таниулахаар

төлөвлөн ажиллаж байна.

2016-2017 оны хичээлийн жилээс

Ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөр

о р о н д а я а р х э р э г ж и ж э х л э х т э й

холбоотойгоор “Бүрэн дунд боловсролын

сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх

арга зүй” сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж

14573 багш, удирдах ажилтныг хамрууллаа.

Сургагч багшаар БМДИ, Боловсролын хүрээлэн,

МУИС, МУБИС болон үндэсний лаборатори сургуулийн

багш нар, хөтөлбөр зохиогчид төлөөлөл бүхий 237 багш

томилогдон ажиллалаа. Энэхүү сургалтыг “Бүрэн дунд

боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний

хэмжээнд хэрэгжүүлэх бэлтгэл хангах, багш, удирдах

ажилтнуудад онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх” зорилгоор

зохион байгуулсан бөгөөд бурэн дунд боловсролын

сургалтын цөм хөтөлбөрийн үзэл баримтлал нь сурагчийн

сонирхол, хүсэл эрмэлзлэлийг харгалзан үзсэн,

дараагийн шатны боловсролтойгоо уялдаа холбоотой,

хүүхдүүдэд сонгон суралцах боломжийг адил тэгш

олгосон, шинжлэх ухаанч, насан туршдаа суралцах

эрмэлзэлийг нь дэмжсэн зэрэг маш олон давуу талтай

шинэчилсэн хөтөлбөр юм.

НТБҮТ-ын сургагч багшийн сургалт

Page 6: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ...esd.mn/wp-content/uploads/2016/09/Sep-2016-mon.pdf · Мөнхжаргал: Манай төслийн хувьд барилга

5

Сэтгүүлчид тогтвортой хөгжлийн төлөө нэгдэж байна.

Улс тогтвортойгоор хөгжихөд эн тэргүүнд анхаарах

зүйл бол олон нийтэд ТХ,ТХБ-ийн талаарх ойлголтыг өгөх,

тэгснээр тэдний хандлага, дадал зуршлыг нь өөрчлөх

явдал юм. Олон нийтэд оновчтой зөв мэдээлэл хүргэх

хүчтэй хэрэгсэл бол яах аргагүй хэвлэл мэдээлэл мөн.

Тиймээс ТХБ төсөл 2016 оны 7-c 9-р саруудад сэтгүүлчид,

хэвлэл мэдээллийн ажилтнуудад үе шаттай албан бус

сургалтуудыг зохион байгууллаа. Сургалтын эхний үе шат

нь хэвлэл мэдээллийн салбарт ТХБ,ТХ,НХ-ийн сургагч

багш бэлтгэхэд чиглэсэн бөгөөд УБ, 21 аймгийн

төлөөллүүдийг оруулан нийт 44 хүнийг сургагч багшийн

сургалтанд хамруулсан. Тус 6 өдрийн сургалтаар

оролцогчид ТХБ,ТХ,НХ-ийн талаар нэгдсэн ойлголттой

болохоос гадна энэ чиглэлээр сурвалжлага бэлтгэхдээ юуг анхаарвал зохих, сүүлийн үеийн програм хэрэгслийг ашиглан

өдөр тутмын ажлаа хэрхэн хөнгөвчлөх, талаар мэдлэгийг олж авсан юм.

Сургагч багшийн сургалт, УБ хот

Сургалтын 2-р үе шат нь ажиллаж буй сэтгүүлчид

хэвлэл мэдэллийн ажилтнуудын ТХ,НХ ийн талаарх

ойлголтыг сайжруулахаас гадна энэ чиглэлээр мэдээ,

нийтлэл бичихдээ ТХБ-ын аргачлалыг хэрхэн тусгах талаар

ойлгуулахыг зорьсон юм. Тус сургалтанд УБ, орон нутгийн

нийт 200 гаруй сэтгүүлчид хэвлэл мэдээлийн ажилтнууд

хамрагдсан бөгөөд сургалтыг ойролцоо гурван аймгийн

сэтгүүлчид нэг аймаг дээр ирж сургалтанд хамрагдах

байдлаар бүсчлэн зохион байгуулсан. Энэ нь нэг талаас

мэргэжил нэгтнүүд мэдлэг, туршлагаа солилцох таатай

боломж, нөгөө талаас сэтгүүлчдийн дунд сүлжээ үүсгэх нэг

алхам болсон юм.

Сургалтын үр дүнд сэтгүүлчид өөрсдөө санаачилан

орон нутгийн удирдлагууд, байгаль орчин, боловсрол соёлын

газар болон бусад зорилтот бүлгүүдтэй дугуй ширээний

ярилцлага хийж цаашид ТХ,НХ-ийн талаар аймаг орон

нутгийнхаа иргэдийн ойлголт, мэдлэгийг хэрхэн сайжруулах,

ТХ-ын төлөө үйлдэл хийхийг уриалах, орон нутгийн хөгжлийн

бодлоготой уялдуулах талаар санал бодлоо солилцоцгоосон

юм. Түүнчлэн, сэтгүүлчид сонин сэтгүүлдээ тогтвортой,

ногоон хөгжлийн тогтмол булан нээх, шинээр ТХБ, ТХ,НХ-ийн

чиглэлээр сонин сэтгүүл гаргаж, телевизийн цуврал

нэвтрүүлэг хийж байна.

Мөн, сургалтанд хамрагдсан сэтгүүлчид өөрсдийн

санаачилгаар тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн

нэгдсэн facebook групп нээж ТХ,НХ-ын талаар мэдээллээ

хуваалцаж, хамтран ажилладаг боллоо. Түүнчлэн өөрсдөө

орон нутагтаа сургуулийн сурагчид, найз нөхөд, хамт

ажиллагсад, клубын гүшүүддээ ТХ,НХ-ын сургалт зохион

байгуулж байна.

Сэтгүүлчдийн сургалт, Сүхбаатар аймаг.

Сургагч багшийн сургалтан хамрагдсан 44

оролцогчдоос 11 хүн сургагч багшийн болзол хангаж,

2016 оны 10-р сарын 03-нд Байгаль орчин аялал

жуулчлалын яам болон “Тогтвортой Хөгжлийн

Боловсрол” төслөөс сургагч багшийн сертификат

гардан авлаа.

Page 7: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ...esd.mn/wp-content/uploads/2016/09/Sep-2016-mon.pdf · Мөнхжаргал: Манай төслийн хувьд барилга

6

Баянхонгор аймгийн

“Хонгор” телевизийн

захирал Т.Данайсүрэн:

Тогтвортой хөгжлийн

үндэс нь болсон ногоон

хөгжлийн үзэл баримтлалыг

д э л х и й д а я а р х ү л э э н

зөвшөөрч байна. Манай өвөг дээдэс, ахмад

үе маань бидэнд байгаль

дэлхийгээ хайрлан хүндлэх,

хамгаалах үзэл санаагаар өсгөж хүмүүжүүлсний энгийн

нэг жишээ бол малчин айл өрхүүд морины уяаны шонгийн

нүх ухахдаа газарт сүү дусаасны дараа газраа ухаж

эхэлдэг, нүүхдээ морины уяаны шонг аваад нүхийг нь

заавал булдаг, гүүн зэл, тугалын зэлний гадсыг авахдаа ч

үлдсэн нүхийг нь шороогоор битүүлж булдаг

уламжлалтай байсан нь байгалийг унаган төрхөөр нь

байлгах “хойч үеийнхээ хэрэгцээгээ хангах чадварыг

алдагдуулахгүйгээр. . .эрэлт хэрэгцээгээ хангах

боломжийг” эрэлхийлж байсан холч ухаан, одоогийн

хэллэгээр бол “тогтвортой хөгжлийн” үзэл баримтлалтай

байжээ гэж хэлэхэд буруугүй хэмээн боддог юм.

БОАЖЯ, “Тогтвортой Хөгжлийн Боловсрол” төсөл

хамтран зохион байгуулсан сэтгүүлчдэд зориулсан “ТХБ,

ТХ, НХ-ийг сурвалжлахуй” сургалтанд хамрагдах боломж

надад тохиосон юм.

Энэ сургалтанд суусны дараа тогтвортой хөгжлийн

тухай ойлголт надад хангалтгүй байсныг мэдэрсэн.

Сургалтаар олж авсан гол ололт бол ер нь аливаа

мэдээллийг бэлтгэхдээ аль болох бүх зүйл хоорондоо

уялдаа холбоотой гэдгийг харуулах нь чухал юм байна.

Дан ганц байгаль орчны асуудал гэж байхгүй, дан ганц

эдийн засаг, эсвэл нийгмийн асуудал гэж байхгүй, байгаль

орчин, нийгэм, эдийн засаг бүгд цаанаа шууд ба шууд бус

нөлөөгөөр хоорондоо холбоотой. Тиймээс юмыг бүх

өнцгөөс нь харж хүмүүст хүргэх нь чухал юм байна гэдгийг

ойлгож авлаа.

Сургалтанд хамрагдсны дараа Хонгор телевиз, ТВ10

телевиз хамтарч Баянхонгор аймгийн хэмжээнд

“Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол гэж

юу вэ?” гэсэн асуулгыг иргэдийн дунд ярилцлага

хэлбэрээр явуулж сурвалжлагыг үзэгчдэд хүргэсэн. Мөн

аймгийнхаа БОАЖГ-тай хамтран ЕБС-ийн сурагчдын

дунд Эко аялал зохион байгуулж байгаль орчны чиглэлээр

ажиллагсад байгууллагуудын тухай болоод байгальд

ээлтэй хүүхэд байх талаар мэдээлэл өгч чадсан.

Түүнчлэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн

талаар аймаг орон нутгийн удирдлагууд болоод холбогдох

байгууллагуудын мэргэжилтнүүд ямар мэдээлэлтэй

байгаа, цаашдаа тогтвортой хөгжлийн боловсролыг иргэн

бүрт хүргэхэд ямар бодлогын ажлууд хийх талаар

хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Цаашид тогтвортой хөгжлийн боловсролыг орон

нутагт, багийн иргэдийн дунд сургалт байдлаар таниулах,

мэдлэг, хүмүүжил олгох замаар байгаль орчноо тэтгэн

сайжруулах, байгальд ээлтэй, хаягдалгүй экологийн

цэвэр бүтээгдэхүүн бий болгох “Ногоон сургууль”, Ногоон

байгууллага” , ”Байгаль орчинд ээлтэй өрх”-ийг бий болгох

талаар санаачлага гарган ажиллаж, иргэд болон хүүхэд

залуучуудыг байгальд хог хаядаггүй байх, хогийг

зориулалтын саванд хийж хэвших тухай сурталчилгааг

тогтмол гаргаж, байгууллагуудад сургалт явуулахаар

төлөвлөж байна.

Сургагч багшийн сертификат авсан 11 сэтгүүлчдийн нэг, Архангай аймгийн “АВ” телевизийн дарга О.Амарзаяа ажилтнууддаа ТХ,НХ,ТХБ-ын сургалт зохион байгуулж байгаа нь.

Page 8: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ...esd.mn/wp-content/uploads/2016/09/Sep-2016-mon.pdf · Мөнхжаргал: Манай төслийн хувьд барилга

7

Хэнтий аймаг “Тогтвортой хөгжлийн стратегийн зорилтууд 2026” –аа боловсруулж баталлаа.

Хэнтий аймгийнханд “Тогтвортой хөгжлийн

стратегийн зорилтууд 2026” –аа боловсруулах, мөн

тэдгээр зорилтууддаа хүрэх үйл ажиллагааны

төлөвлөгөөгөө гаргахад нь ТХБ төсөл дэмжлэг

үзүүллээ. Тус бодлогын баримт бичгийг Хэнтий

аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2016 оны

9-р сарын 21 нд баталж, хүлээн авлаа. Энэ бодлогын

баримт бичигт голлох дөрвөн салбарыг тодорхойлсон:

Тогтвортой эдийн засгийн хөгжил, тогтвортой

нийгмийн хөгжил, тогтвортой байгаль орчин,

тогтвортой засаглал. Хэнтий аймгийн засаг захиргаа

орон нутгийн хөгжлийн голлох салбар бүрт хүрэх

зорилтуудыг тодорхойлсон бөгөөд тэдгээрийг

хэрэгжүүлэхэд ТХБ төсөлтэй хамтран ажиллахаар

төлөвлөж байна. Хэнтий аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалт

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл Байгаль орчин,

аялал жуулчлалын яамны орон нутаг дахь байгууллагуудын

чадавхийг сайжруулах ажлын хүрээнд Цэнгэг усны нөөц,

байгаль хамгаалах төвтэй (ЦУНБХТ) хамтран ажиллаж байна.

ЦУНБХТ –ийн сургалт судалгааны хэлтэс ТХБ төслийн

дэмжлэгтэйгээр бүсийн сургагч багш нарыг бэлтгэх сургалт

зохион байгуулсан. ЦУНБХТ-ын сургагч багш нар 21 аймгийн

БОАЖГ-ын бүх ажилтнуудад ТХБ-ын аргачлалыг ашиглан

ТХ,НХ-ийн сургалт хийсэн юм. Үүний үр дүнд аймгуудын БОАЖГ-

ууд аймгийнхаа түвшинд энэ чиглэлээр сургалт зохион

байгуулах чадвартай боллоо.

Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт

Байгаль орчны салбарын ажилтнуудад зориулсан ТХ,НХ,ТХБ-ын сургалт, Сэлэнгэ аймаг

21 аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүдийн сургалт, УБ хот

Байгаль орчны салбарын ажилтнуудад зориулсан ТХ,НХ,ТХБ-ын сургалт, Дундговь аймаг

Page 9: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ...esd.mn/wp-content/uploads/2016/09/Sep-2016-mon.pdf · Мөнхжаргал: Манай төслийн хувьд барилга

8

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудаас

Х а р а а н ы

б э р х ш э э л т э й

х ү ү х д ү ү д и й н

116-р сургуульд

УБ, орон нутгаас

жилд 100 гаруй

хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүд ирж

суралцдаг бөгөөд ихэнх нь дотуур байранд нь амьдардаг.

Сургуулийн төсөв, хөрөнгө хүрэлцээ муутайгаас

хүүхдүүдийн амьдралын наад захын хэрэглээг хангахад

хүндрэлтэй байдаг байна. Тиймээс ТХБ төсөл нийгмийн

хариуцлагынхаа хүрээнд санаачилан 116-р сургуулийн

сурагчид, дотуур байранд амьдардаг хүүхдүүдэд туслах

хандивын сайн дурын аян зохион байгуулсан юм.

Хандивын аянд Швейцарийн хөгжлийн агентлаг ба түүний

хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн ажилтнууд идэвхтэй

оролцож тус сургуулийн хүүхдүүдийн өдөр тутмын

амьдралд болон ахуйн баримжааны хичээлд хэрэглэхэд

шаардлагатай эд зүйлсийг цуглуулан хандивласан юм.

Түүнчлэн, ТХБ төслийн дэмжлэгээр 116-р сургуульд

хөдөлгөөн орон зайн баримжаа олгох танхимыг байгуулах

төслийн саналыг боловсруулан Австралийн Засгийн

Газрын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Үүнээс гадна

сургалтыг орчинг харааны бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй

байлгах үүднээс сургуулийн барилгын 2,3-р давхарын

коридорын шалыг засварласан юм.

Багшийн дээд

DHL

103

Соёл Эрдэм

дээд сургууль

Улсын Клиникийн

төв эмнэлэг

ШХА

Амарбаясгалант

зочид буудал

1-р төрх

эмнэлэг

Элчингийн гудамж

Элчингийн гудамж

Энхтайвны өргөн чөлөө

Энхтайвны өргөн чөлөө

Мидтаун оффис

Сэлбэ гол

Сэлбэ гол

Тогтвортой Хөгжлийн Боловсрол төсөл

Хаяг: Мидтаун оффис, 4-р давхарЭнх тайвны өргөн чөлөө 15/2, Олимпийн гудамж, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот, Монгол улс

+976 75770989

[email protected]

ТХБ төслийн захирал А.Амгалан (баруун талд)116-р сургуулийн захирал Э.Энхзулд (зүүн талд) хандивын эд

зүйлсийг хүлээлгэн өгч байна.