Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг ·...

13
хэмээн айлдана. Түүнчлэн Шагжамүни будда өөрийгөө амьд ахуй цагт дагавал зохих сүсэг бишрэлийн дөрвөн үйлийг айлдана. Үүний нэг нь бурханы нас хязгааргүй гэдэгт жоохон ч гэсэн итгэх явдал болно. Мөн Шагжамүни будда өөрийгөө үгүй болсон цагт мөрдвөл зохих сүсэг бишрэлийн таван үйлийг айлдана. Түүний хамгийн эхнийх нь сургаалыг сонсоод талархах сэтгэл болно. Харин хамгийн сүүлийнх нь, хэрэв энэхүү сургаалыг өөрийн болгож, уншиж, тогтоож, айлдаж, зургаан барамидыг бүрэн хэрэгжүүлж, Цагаан Лянхуа судрын гүн гүнзгий утгыг айлдан түгээх хүн байвал түүнийг магтан урамшуулах гэсэн үйл болно. Эцэст нь Шагжамүни будда сүсэг бишрэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх аваас бурхан үргэлж дэргэд тань хамт байх болно хэмээн сургаалаа айлдаж дуусгана. Түүнчлэн ирсний насны хэмжээбүлэгт цугласан олон бурханы нас хязгааргүй, мөнх бөгөөд хэзээ ч, хаана ч оршиж, хамаг амьтныг бурханы зам мөрт хөтлөн оруулж байдаг гэдгийг ойлгосон билээ. Түүнчлэн бурханы ач буянаар амьдарч, ач ивээлд нь багтаж, бурхан үргэлж биднийг удирдан явдаг гэдэгт итгэлтэй болж, туйлийн их баяр баяслыг олсон билээ. Энэ бүлэгт Шагжамүни будда Майдар бодисадвад хандан, бурханы нас мөнх болохыг сайтар ойлгосноор олж авах буяны ач юу болох талаар айлдана. Үүнд аливаа зүйлийн өнгөц байдалд баригдалгүй, үргэлж жинхэнэ үнэний сургаалыг дагана гэсэн сэтгэлтэй болох гэх мэт 12 төрлийн ач буян ордог. Бодисадва та нар бурханы нас мөнх гэдэгт эргэлзэлгүй итгэх аваас гайхамшигт ач буяныг олж эдэлнэ хэмээн Шагжамүни будда айлдана. Ийнхүү айлдаж дуустал цагаан лянхуа цэцгийн бороо асгаж, Бурхад, Шагжамүни будда, Олон эрднийн Татагата, их бодисадва нар, лам болоод лам бус сүсэгтэн гээд тэнд цугласан олны дээрээс үзэсгэлэнтэйгээр оров. Тэр үед Майдар бодисадва суудлаасаа босоод орчлон ертөнцийн хамаг амьтан бүгд бурханы амь хязгааргүй гэдгийг сонсоод чин сэтгэлээсээ баярлаж талархсаны учир ийм гайхамшигт, хачирхалтай үзэгдэл бий болсон биз ээ. Мөн энэхүү гайхамшигт үзэгдэл нь бурханы наслах нас хязгааргүй гэдгийг ойлгосон хамаг амьтанд сайн сэтгэлийг өвөрлөж, сайн үйл хийхийн төлөө хичээж, дээргүй зам мөрийг олж эдлэе гэсэн хүслийг төрүүлэхэд түлхэц болох юмБуяны зүйл хэмээх 17-р бүлэг Оройн Дээд Цагаан Лянхуа Судар

Upload: others

Post on 24-Sep-2019

29 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

хэмээн айлдана. Түүнчлэн Шагжамүни будда өөрийгөө

амьд ахуй цагт дагавал зохих сүсэг бишрэлийн дөрвөн үйлийг айлдана. Үүний нэг нь бурханы нас хязгааргүй гэдэгт жоохон ч гэсэн итгэх явдал болно.

Мөн Шагжамүни будда өөрийгөө үгүй болсон цагт мөрдвөл зохих сүсэг бишрэлийн таван үйлийг айлдана. Түүний хамгийн эхнийх нь сургаалыг сонсоод талархах сэтгэл болно.

Харин хамгийн сүүлийнх нь, хэрэв энэхүү сургаалыг өөрийн болгож, уншиж, тогтоож, айлдаж, зургаан барамидыг бүрэн хэрэгжүүлж, Цагаан Лянхуа судрын гүн гүнзгий утгыг айлдан түгээх хүн байвал түүнийг магтан урамшуулах гэсэн үйл болно. Эцэст нь Шагжамүни будда сүсэг бишрэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх аваас бурхан үргэлж дэргэд тань хамт байх болно хэмээн сургаалаа айлдаж дуусгана.

“Түүнчлэн ирсний насны хэмжээ” бүлэгт цугласан олон бурханы нас хязгааргүй, мөнх бөгөөд хэзээ ч, хаана ч оршиж, хамаг амьтныг бурханы зам мөрт хөтлөн оруулж байдаг гэдгийг ойлгосон билээ. Түүнчлэн бурханы ач буянаар амьдарч, ач ивээлд нь багтаж, бурхан үргэлж биднийг удирдан явдаг гэдэгт итгэлтэй болж, туйлийн их баяр баяслыг олсон билээ.

Энэ бүлэгт Шагжамүни будда Майдар бодисадвад хандан, бурханы нас мөнх болохыг сайтар ойлгосноор олж авах буяны ач юу болох талаар айлдана. Үүнд аливаа зүйлийн өнгөц байдалд баригдалгүй, үргэлж жинхэнэ үнэний сургаалыг дагана гэсэн сэтгэлтэй болох гэх мэт 12 төрлийн ач буян ордог.

Бодисадва та нар бурханы нас мөнх гэдэгт эргэлзэлгүй итгэх аваас гайхамшигт ач буяныг олж эдэлнэ хэмээн Шагжамүни будда айлдана. Ийнхүү айлдаж дуустал цагаан лянхуа цэцгийн бороо асгаж, Бурхад, Шагжамүни будда, Олон эрднийн Татагата, их бодисадва нар, лам болоод лам бус сүсэгтэн гээд тэнд цугласан олны дээрээс үзэсгэлэнтэйгээр оров.

Тэр үед Майдар бодисадва суудлаасаа босоод “орчлон ертөнцийн хамаг амьтан бүгд бурханы амь хязгааргүй гэдгийг сонсоод чин сэтгэлээсээ баярлаж талархсаны учир ийм гайхамшигт, хачирхалтай үзэгдэл бий болсон биз ээ. Мөн энэхүү гайхамшигт үзэгдэл нь бурханы наслах нас хязгааргүй гэдгийг ойлгосон хамаг амьтанд сайн сэтгэлийг өвөрлөж, сайн үйл хийхийн төлөө хичээж, дээргүй зам мөрийг олж эдлэе гэсэн хүслийг төрүүлэхэд түлхэц болох юм”

Буяны зүйл хэмээх 17-р бүлэг

Оройн Дээд Цагаан Лянхуа Судар

Page 2: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

Оюун ухаан болон нигүүлсэхүйн сэтгэлээ нэгтгэх нь

Үүсгэн Байгуулагчийн дурсамж ярианд галт тэргэний ариун цэврийн өрөө цэвэрлэсэн тухай нэгэн яриа бий. Галт тэргэнд Үүсгэн Байгуулагч бие засах гэж яваад эргэж ирэхгүй удаад байхаар нь хамт явж байсан бичээч нь санаа зовоод хойноос нь ариун цэврийн өрөө үрүү очтол Үүсгэн Байгуулагч жорлон заваан байна гээд цэвэрлээд зогсож байсан гэдэг.

Ийнхүү хүний нүдэнд үзэгдэхгүй буян үйлдэхийг “сүүдэрт буян хураах” гэх ба эсрэгээр ил буян хураахыг “гэрэлд буян хураах” гэдэг. Косей-кайд бол “сүүдэрт буян хураах” нь илүү чухал хэмээн сургаж ирсэн билээ.

Буддизм нь оюун ухаан ба нигүүлсэхүйн сэтгэлийн сургаал гэгддэг. Жинхэнэ Үнэнийг гэгээрэх нь оюун ухаан болдог бол түүнийг бусдад дамжуулах нь нигүүлсэхүйн сэтгэл гэж хэлж болох болов уу. Энэхүү оюун ухаан ба нигүүлсэхүйн сэтгэл хоёр нэгдсэнээр Бурханы ертөнц бий болдог байна.

Буян хураах, буяны ачийг эдлэх гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг зорьж, бодисадвагийн үйлд шамдахыг хэлнэ. Мөн буддизм нь өөрийгөө танин мэдэх сургаал гэгддэг бөгөөд Жинхэнэ Үнэнийг тодруулж, гэгээрэлд хүргэх оюун ухааны шашин гэдгээрээ бусад шашнаас ялгардаг. Жишээлбэл, шүтэн барилдлагын сургаалаар дамжуулж, бид олон зүйлийн ачаар амьдарч байдаг гэдгээ ойлгох юм бол харсан үзсэн, учирсан бүх зүйлд өөрийн эрхгүй талархах сэтгэл төрнө. Ингээд тэрхүү баяр

баясгал, талархах сэтгэлээ бусдад дамжуулах юмсан гэсэн сэтгэл төрнө. Үүгээр дамжуулан оюун ухаан ба нигүүлсэхүйн сэтгэл эзэмших гэсэн буддизмын онцлогийг ойлгох болов уу.

Бид “буян хураах” гэсэн үгийг элбэг хэрэглэдэг билээ. Үгийн утгаас үзвэл бид буян хурааж, үржүүлдэг зүйл гээд бодчихдог. Гэвч Цагаан Лянхуа судрын “Дэвадат” бүлэгт “сайн үйл хурааж, буяныг давтан хийх” гэж гардаг. Буяны үйлийг үргэлж дахин давтан хийх тэр мөч болгон нь сэтгэлийг баяжуулж байдаг ба улмаар баяр баясгаланг мэдэрдэг байна.

Буян үйлдэж, буяныг түгээх Ерөнхийлөгчийн

сургаал Рисшо Косей Кай Нийгэмлэгийн Ерөнхийлөгч

Нивано Ничико

Page 3: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

Тогано-о Мёоүэ гэдэг алдарт зохиолч “Бусдын алдааг шүүн ярьдаг хүн буянгүй хүн байдаг” гэж хэлсэн байдаг. Нээрээ ч хүний алдааг ярих нь сайн зүйл биш билээ. Энэ үгэнд бусдын алдаа дутагдалыг л ярихаар өөр юмгүй, тэр хүний буяныг олж харж чаддахгүй байгаа нь тэр хүн өөрөө буянгүй хүн болохоор гэсэн санаа юм.

Бусдын буяныг олж харж үзье гэсэн санаа нь оюун ухаан ба нигүүлсэхүйн сэтгэлийн нэгдэлийн илрэл юм. Хүн ингэж сэтгэж чадсанаар улам хөгжих болно.

Гэтэл хүний буяныг олж харж чадахгүй байвал энэ нь бидний оюун ухааны нүд сааралтан бүрхэгдэж, бид даруу төлөв зангаа алдсан байна гэдгийг харуулж байгаа билээ.

Тийм учраас бид “оюун ухааны нүд маань бүрхэгдээд ирлээ”гэдгийг мэдэрвэл юуны өмнө “бусад хүмүүс” гэсэн сэтгэлээ сэргээн босгож, аль болохоор бусад хүмүүсийн сайн талыг олж харахыг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, оюун ухаан ба нигүүлсэхүйн сэтгэлээ нэгтгэхийг хичээх хэрэтэй юм.

Өдөр бүр буян үйлдэх нь Амьдралдаа буян хурааж, буян үйлдэцгээе. Энэхүү сургаал нь зэн сургаалтай төстэй бөгөөд зэн багш Доогэны заасан гурван сэтгэлийн тухай толилуулъя. Үүнд хүний аз жаргалд баярлаж, ямар ч зүйлд талархалын сэтгэлээр хандахыг “баярлах сэтгэл”, аливаа зүйлд нигүүлсэхүйн сэтгэлээр хандахыг “өтлөх сэтгэл”, бүх юмыг уужим сэтгэлээр харахыг “агуу сэтгэл” гэдэг бөгөөд эдгээр нь бүгд манай Үүсгэн Байгуулагчийг илэрхийлж байгаа мэт санагдана.

“Косэй” 2012 оны11 сарын дугаараас

Page 4: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

Хагарсан аяга

Нэгэн өдрийн оройн хоолны цаг. Хүүе гэхийн хооронд том охины барьж байсан аяга гарнаас нь хальтарч унаад ширээ, шалаар дүүрэн сүү асгарав. Би уулга алдаж, “Хоёр гараараа барьж бай гэж хичнээн их хэлүүлдэг юм бэ” гэж үглэхэд нөхөр маань бас хажуугаас “Ээжийнхээ үгэнд орж бай” гэж зэмлэв.

Уух гэж байсан аяга дүүрэн сүүгээ асгачихаад, бас дээрээс нь ээж аав хоёроосоо хатуу зэмлэл хүртээд охин маань уйлж эхлэв. Царайг нь хараад арай хэтрүүлчихлээ дээ гэж бодоод би охиндоо “Үүнээс хойш болгоомжтой байгаарай даа” гэж хэлээд асгасан сүүг арчиж цэврэлчихээд хоолоо идсэн юм. Балчир охинтойгоо өнгөрүүлэх өдрүүд иймэрхүү өнгөрдөг байв.

Тухайн үед нөхөр маань оюутан байсан ба бид Италид амьдардаг байсан юм. Нөхөр маань голцуу оройн хоолны үеэр харьж ирнэ. Гэртээ ирэнгүүтээ шууд охиноо усанд оруулна. Тэр үеэр нь би хоолоо хийнэ. Ингээд бүгдээрээ хоолоо иддэг байв.

Оройн хоолны дараа охиноо унтуулахдаа заримдаа нойр хүрээд хамт унтчихана.

Тэр өдөр ч гэсэн охиноо унтуулах гэж хэвтээд өөрөө бас унтаж орхисон байв. Нэг сэртэл шөнө дунд болсон байв. Нөхөр маань ч унтчихсан байв. Оройн хоолны дараа аяга шаазангаа угаагаагүйгээ санаж галт тогооны өрөө үрүү очтол бүх аяга тавгийг угааж цэвэрлэсэн байв. Нөхөр маань угаагаад тавьчихсан байлаа. Ашгүйдээ гэж бодоод өрөөнөөс гарах гэтэл хөлөн доор хогны уут харагдав. Хогоо өглөө хаяхаасдаа гэж бодоод орондоо ороод унтсан юм.

Өглөө нөхөртөө баярласнаа хэлтэл нөхөр маань гэнэт дуугаа хураачихав. Яасан гээд асуутал, нөхөр маань аяга угааж байгаад охиныхоо

Инээмсэглэл бол тэнгэрийн цэцэг

Рисшо Косей Кай Нийгэмлэгийн Ирээдүйн Ерөнхийлөгч Нивано Коошо

Page 5: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

дуртай аягыг нь хагалчихсан гэдэг байгаа. Хагарсан аягыг гараа зүсэхээс болгоомжлон сонинд боогоод уутанд хийгээд тавьчихсан гэв.

Тэр аягыг эмээ нь охиндоо Токиогоос төрсөн өдрөөр нь явуулсан тул Ромд ижил аяга олдоно гэж байхгүй байв. “Эмээгийн бэлэг” гээд баярлан өдөр бүр хэрэглэдэг байсан учраас аяга хагалсныг нуух ямарч аргагүй байв. Бид хоёулаа ярилцаад охиндоо үнэнээ хэлэхээр болж, охиныхоо өрөө үрүү очив. Тэгээд “Миний охин, эмээгийн чинь өгсөн аягыг аав нь өчигдөр ээжийн чинь төлөө аяга шаазан угааж байгаад ...” гээд тайлбарлатал охин маань яриаг эцэст нь хүртэл сонсчихоод “Ямар албаар биш дээ, тээ аав аа?” гээд аавынхаа толгойг элэв. Тэгээд “Өөр аяга байхад болно доо” гэж хэлсэн юм. Хэзээ уйлах бол, яаж уурлах бол гэж санаа зовж байсан бид хоёр ёстой алмайрах шиг болсон юм даа.

Хүүхэд ч гэсэн санаандгүйгээр алдаа гаргана. Томчууд бид түүнийг нь үл тоомсорлон загинаж буруутгадаг шүү дээ. Гэтэл гурван настай охин маань бид хоёрыг “ямар албаар тэгсэн биш” гээд уучилсан юм.

“Охин маань биднийг уучилсан явдлыг үргэлж санаж явцгаая. Хүүхэд ч бай, том хүн ч бай ямар ч хүнийг зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор дүгнэлгүй, хүний сайхан сэтгэлд итгэж, эелдэг сайхан үг хэлж байхыг хичээе” гэж нөхөр бид хоёр тохиролцсон юм.

Нивано Коошо

Рисшо Косей Кай нийгэмлэгийн ерөнхийлөгч Нивано Ничикогийн том охин бөгөөд Токио хотод мэндэлсэн. Хуулч мэргэжлээр их сургуулиа төгссөний дараагаар тус нийгэмлэгийн удирдах албаны мэргэжилтэн бэлтгэх “Гакүрин” сургуулийн үндсэн ангид элсэн суралцаж төгссөн. Өдгөө Цагаан Лянхуа Сударыг судлангаа нийгэмлэгийн гишүүд болон сүсэгтэн олонд ном айлдаж, гадна дотны шашны байгууллагтай хамтран ажиллах тал дээр анхааран ажиллаж байна. Түүнчлэн тус нийгэмлэгийн дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа. Тэрээр нөхөр Мүнэхиро болон нэг хүү, гурван охины хамт амьдардаг.

“Якүшин” 2011 оны 9 сарын дугаараас

Page 6: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

Ирээдүйн төлөө, Өнгөрсөндөө талархаж, Өнөө үедээ хэрэгжүүлэх нь

Бангкок нийгэмлэгийн гишүүн Маюүри Мүкдатоон

Бангкок Нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээн дээр илтгэл тавьж байгаадаа их баяртай байна. Бурхан багш, Үүсгэн байгуулагч, нийгэмлэгийн ерөнхийлөгчдөө энэ өдрийн мэнд хүргэе.

Илтгэл тавих үүргийг хүлээн авснаар өөрийн 45 жилийн амьдралаа эргэн харах боломж гарсанд талархаж байна.

Миний бие 1964 оны 1 сарын 29 нд Шиймандагүний гэр бүлд том охин нь болон мэндэлсэн билээ. Доороо гурван эмэгтэй дүүтэй бөгөөд аав хятад гаралтай Тайланд хүн. Харин ээж маань Япон хүн.

Одоогоос 30 жилийн өмнө дунд сургуулийн сурагч байхдаа анх Косей кайтай учирсан.

Тайландын хамгийн анхны гишүүн гэгдэх Күрокава ээжийг маань сургаалтай холбосон билээ. Ээжийгээ даган Бангкок дахь салбар дээр очин судар уншиж, хозад оролцдог байв.

Ахлах ангиа төгсөх дөхөөд хойшид ямар замаар явахаа шийдэж чадахгүй байсан надад санаа зовсон ээж маань Тайландад түр хугацаагаар ирээд байсан Шимадори нийгэмлэгийн тэргүүн Цүкиокагаас энэ тухай зөвөлгөө авахад, Токио дахь нийгэмлэгийн төв дээр байрладаг Гакүрины охидын мэргэжил эзэмшүүлэх сургуульд элсэн орохыг санал болгосон юм. 1.8 жилийн хугацаатай “Оройн Дээд Лянхуа цэцгийн сургаал”-ыг суралцана гэдгийг сонсоод элсэн орохоор шийдэв. Гакүрин бол Үүсгэн байгуулагчийн айлдсан “Оройн Дээд Цагаан Лянхуа сургаал” дээр үндэслэн хүмүүсийг сургадаг Косей кайн боловсролын байгууллага бөгөөд тухайн үед Гакүрин хонка, охидын мэргэжил эзэмшүүлэх анги (одоогийн Хоожү), бэлтгэл анги гэсэн гурван хэсэгт

хуваагддаг байсан бөгөөд миний хувьд охидын мэргэжил эзэмшүүлэх ангид элсэн оров.

Японы газар газраас ахлах ангиа төгсөн ирсэн охидын хамт дотуур байранд амьдран, “Оройн Дээд Лянхуа цэцгийн сургаал”-ыг сурдаг болов.

Өглөө бүр үүрийн 5 цагт босч, орой 10 цагт гэрлээ унтраадаг, оройны 6 цагт хаалгаа барьдаг зэргээр чанга дэглэмтэй сургууль байв. Мөн дотуур байр хариуцагчийн удирдлага доор өглөө, өдөр, оройн хоолоо өөрсдөө жижүүрлэн хийж, байрныхаа цэвэрлэгээг ч хийдэг байв. Манай сургуулийг өөрөөр “бэр бэлтгэх сургууль” гэж нэрлэдэг байв.

Хэдий ээж маань Японы зан заншлыг сайн мэддэг байсан ч миний хувьд ёс заншлын ялгаа болон хэлний бэрхшээлтэй тулгарч, Японы амьдралд дасах хүртэл багагүй бэрхшээлтэй тулгарсан. Азаар сайн анд нөхдийн хүчинд өөрийн дутагдалтай талаа олж мэдэн зассанаар хувь хүнийхээ хувьд ихээхэн өссөн гэж боддог.

Сургуулиа төгссөний дараа Японы их сургуульд элсэн орж, мөн Гакүриний бэлтгэл ангид давхар 4 жил суралцав.

Өдрийн цагаар их сургуулийнхаа хичээлд сууж, орой Гакүрины “Оройн Дээд Лянхуа цэцгийн сургаал”-ыг сурах, хозад оролцох, мөн урт хугацааны амралтаар сүм уруу дадлагаар явах зэргээр энгийн их сургуулийн оюутанаас өөр амьдралаар амьдарч байв. Аль алийг нь цалгардуулалгүй хийх нь хэцүү байсан боловч энэ даваа ч намайг өсөж хөгжүүлэх үнэтэй туршлага болсон. Их сургуулиа төгссөний дараа нутаг уруугаа буцан Японы компанид ажилд орсон бөгөөд жилийн дараа Японы их сургуульд магистрын зэрэг хамгаалахаар явав. Магистраар сурч байх үер нөхөртэйгээ танилцаж, 2004 онд

2012 оны 7 сарын 8 өдөр Бангкок нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойн үйл ажиллагаан дээр тавигдсан илтгэл

Page 7: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

гэрлэн 2 жилийн дараа охинтой болсон. Охинтой болсноо мэдээд үнэхээр их баярлаж

билээ. Өөрийн эрүүл мэнддээ ахнаарч байгаагүй бол жирэмсэн болсноо мэдсэнээс хойш, шим тэжээл сайтай хоол идэж уухгүйгээр ажлаа ч хийж чаддаггүй кофе болон толгойны өвчиндөө ууж байсан өвчин намдаагчаас татгалзав.

Удалгүй охин маань эрүүл саруул мэндлэв. Гэвч дөнгөж мэндлээд буй охин маань 2, 3 хоногийн дараа эмчээс шарласан хэмээх онош гарч гэрлэн эмчилгээ хийлгэх болов. Эмчилгээ хийлгэхийн өмнөх цусны шинжилгээний үер охины маань жижигхэн хөл үрүү зүү хатгаж байгааг нь хараад нулимсаа барьж чадахгүй байв. Тэр үед ээжээсээ сонсож байсан өөрийхөө бага насны талаар санав.

Би бага байхдаа өвчин ороомтгой хүүхэд байсан гэдэг. Нэг удаа өндөр хэмээр халуурахад аав маань үүрийн 5 цагт намайг дагуулан эмч үрүү явж тэндээ хэдэн цаг хүлээгээд эмчилгээ хийлгэсэн гэдэг. Аав маань сувилагчтай хамт намайг хөдөлгөөнгүй болгон дарж, гар хөлөнд тариа хийлгэчээд гарч ирэхдээ хөлсөө дуслуулан, нүдэнд нь нулимс цийлэгнэсэн хүн гарч ирсэн гэдэг. Тэрхүү яриаг санах үед аавд маань ямар хэцүү байсан бол доо хэмээн анх удаа эцэг эх хүний зовлонг биеэрээ мэдрэв. Охиндоо санаа зовох үед эцэг эх маань бас надад ингэж санаа нь зовж байсан байхдаа гэж бодохоор эцэг эхийхээ ачийг мэдэрч, тэдэндээ маш ихээр талархах болов.

Охины маань нэрийг “Налин” гэдэг. “Налин” нь Тайланд хэлээр “Бадам лянхуа цэцэг” гэсэн утгатай. Энгийн үед “Рин” гэж дууддаг бөгөөд энэ нь Япон хэлний “Цовоо сэргэлэн” гэсэн утгатай үг юм. Охиныхоо нэрийг өгөх үед анхны хүүхэд болохоор “Навамин” хэмээх нөхрийн нэрний эхний “На” үсгийг аваад, “Рин” гэж залгаад “Налин” болсон бөгөөд санаандгүй өгсөн нэр маань Буддизмтай холбоотой ““Бадам лянхуа цэцэг”-ийн утгатай болно гэж санаагүй юм.

Охиноо Бадам Лянхуа цэцэг лугаа үзэсгэлэнтэй, эелдэг, сайхан сэтгэлтэй хүн

болгон өсгөе гэж хүсдэг боловч охиндоо уурлаж, загнах, үглэх зэргээр хатуу хандах тохиолдол бишгүй олон. Иймээс сайн ээж болье хэмээн шийдээд, РКК-н гэр бүлийн хичээлд сууж, бас үүрэг хүлээж аваад байгаа.

Гэр бүлийн боловсрол- Хүүхдээсээ суралцах гэр бүлийн боловсролын үндэс нь “Эцэг эх өөрчлөгдвөл хүүхэд ч өөрчлөгдөнө” хэмээх үзэл юм. “Хүүхдээ өөрчилье гэвэл эхлээд эцэг эх өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй”, “хүүхэд өөрчлөгдөхгүй байна гэдэг эцэг эх өөрчлөгдөөгүйн илрэл” зэргийг заалгуулав. Түүнчлэн хүүхдээ хүлээн зөвшөөрч, магтаж, итгэл найдлага тавьж байх хэрэгтэй гэдгийг сурав. Ийнхүү гэр бүлийн боловсролыг заалгуулахын хирээр өөрийн дутагталтай талуудаа олж мэдэн, охинтойгоо харьцах харьцаан дээрээ анхаарч чаддаг болсон нь үнэхээр талархууштай.

Охин маань сүүлийн үед “та намайг эрхлүүлсэнгүй”, “намайг хэрвээ өнхрөөд уначихвал та надад туслахгүй юм байна л даа”, “ та дандаа ажил ажил л гэх юм, зөвхөн өөрийгөө боддог” зэргээр хэлэх болов. Мөн өглөө сургуульд нь хүргэж өгөх үед надаас салахгүй дагаж өшөө жаахан цуг байя л даа зэргээр надаас салах их дургүй байв. Гэтэл би гэр бүлийн хүмүүжил заалгуулж буй хирнээ эхэндээ “үгэнд ордоггүй хүүхдийг юу боллоо гэж эрхлүүлэхийн, хүн хэлсээр байхад уначихвал хохь нь” гэж хэлдэг байв.

Page 8: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

Гэтэл үүрэг хүлээж аван, судар уншиж, сургалтанд суух тусам Марүяама багшийн байнга хэлдэг “хүүхдийн үйл хөдлөлийн цаана байгаа сэтгэлийг нь олж харцгаая” гэдэг үгийг санаж, охиныхоо хэлж буй үг, үйлээрээ надад хэлэх гээд байгаа сэтгэлийг нь олж харахыг хичээх болсон.

Би өдөр бүр ажилтай завгүй тул, эцэг эхээрээ охиноо харуулдаг бөгөөд үүнийг охинд маань хангалттай гэж боддог байв. Гэтэл эмээ өвөөгийн хайр дутаагүй ч эх болсон миний хайр дутагдаж байгааг охин маань өөрийнхөөрөө надад илэрхийлж байсныг ойлгов. Тэгээд охиндоо “охины минь хэлсэн үг үнэн байжээ, ээж нь өөрийгөө л бодож байж, уучлаарай ” хэмээн хэлж, охиндоо илүү цаг зарцуулахыг хичээх болов.

Саяхан нөхөртэйгээ 2 хоногийн дараа болох синхромны орчуулгын бэлтгэл ажлаар бүтэн өдөр завгүй ажилдаа дарагдаад байхад тохиолдсон явдал. Охиндоо урьдчилан “аав ээж хоёр нь бүтэн өдөр завгүй байх болохоор охинтойгоо тоглож амжихгүй байх” гэж хэлэв.

Охин маань ганцаараа тоглоомоороо тоглон, эмээтэйгээ зурагт үзэх зэргээр эхэндээ өөрийгөө аргацааж байсан боловч орой гэнэт цуг цэцэрлэг явмаар байна гэж хэлэв. Гэтэл тэр үед бороо орж эхлэн гарах боломжгүй болоход охин маань уйлж орхив. Хэрвээ өмнөх би байсан бол “гадаа бороо орж байхад өөр яах билээ” гэж хэлээд уйлсан чигээр нь орхиод ажлаа үргэлжлүүлэх байсан болов уу. Гэвч тэр үед “бүтэн өдөр тэвчсэнд баярлалаа”, “цугтаа бялуу хийвэл ямар вээ” гэж охиндоо санал болгов. Охин маань нулимсаа арчингаа баяртай нь аргагүй тэгий гэв. Би ч гэсэн ажлаа түр мартаад охинтойгоо цагийг зугаатай өнгөрөөе гэж бодов. Цуг бялуу хийж байтал сэтгэл нь ханасан уу яасан охин маань өөрийхөө тоглоомоор ганцаараа тоглож эхлэв. Тэр үед Марүяма багшийн хэлж байсан

“Багахан цаг зарцуулсан ч болно, эцэг эхчүүд хүүхдээ хайраар цэнэглэвэл хүүхэд санаа нь амарч, сэргэлэн цовоо болно” гэж хэлж байсныг санав. Охиндоо ийм бага цаг зарцуулсан байхад ингэтлээ охин маань санаа нь амарч, тайвшрахыг

хараад багшийн хэлж байсан “хайрын цэнэг” гэдгийг ойлгов. Түүнчлэн би охиноо тэврэн эрхлүүлдэг байсан

ч, сэтгэл санаа өөр газар явж байсан тул, охиноо “хайраар цэнэглэж” байсан ч хэлбэр төдий, охинд маань миний сэтгэл дамждаггүй байсныг ухаарав. Гэр бүлийн боловсрол надад өөрийгөө эргэн харахад туслаад зогсохгүй охиныхоо сайн талуудыг харж чаддаг болгосон юм. Машины урд удаан гэгч нь явах автосанд

ундууцан “ямар удаан” юм гэхэд охин маань “ээжээ энэ автобус өөртөө байгаа чадлыхаа хирээр л хурдалж байна шүү дээ” гэнэ. Оройн хоолны үер охиныхоо аягалсан жүүсийг уугаад ямар амттай юм бэ гэхэд охин маань “энэ жүүсэнд миний хайр зөндөө орсон байгаа болохоор аргагүй шүү дээ” гэнэ. Ийнхүү охиныхоо эелдэг, бусдын төлөө гэсэн сэтгэлийг нь олж харж, магтаснаар Оройн Дээд Цагаан Лянхуа сургаалд гардагчлан бурханлаг сэтгэл нь улам өсөж, том болох болно гэр бүлийн сургалтаар суралцсаныгаа одоо хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Ийнхүү заалгасан зүйлээ амьдрал дээр

хэрэгжүүлэхэд ямар үр дүн гардагийг нүдээрээ харахаар, олон олон Тайландын эхчүүдэд энэ талаар хэлэхгүй байхын аргагүй болдог. Одоо Мүраяма багшийн лекцний бэлтгэл ажил, орчуулга зэргийг хариуцан ажиллаж байна. Түүнчлэн өнгөрсөн жилийн Шанзай сэтгүүл

дээр хэвлэгдсэн Мүраяма багшийн “та бол сайн ээж, ганцаараа шаналсны хэрэггүй” нийтлэлийг орчуулж, лекцэнд оролцсон хүмүүст электрон шуудангаар дамжуулав. Нэг удаа ажлын газрынхаа охинтой минь ижил

насны хүүтэй хүнтэй гэр бүлийн боловсролын талаар ярилцав. Хүү нь бүтэн жил болсон ч сургуульд явах дургүй. Нэг удаа хашааны гаднаас хүүгээ харж байтал дүрэмт хувцсаараа нүүрээ хаагаад анги уруугаа орж байхыг хараад орой нь учрыг лавлатал хүү нь уйлж байсан болохоор нүүрээ нуусан гэж хариулав. Хүүгийнхээ сэтгэлийг мэдсэн аавд хэцүү байсан байж таараа гэж бодоод хүүгээ сургуулиасаа

Page 9: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

харьж ирэхэд нь “өнөөдөр миний хүү сургуульдаа сайн яваад ирэвүү, ёстой мундаг байна, сайн хичээлээ” зэргээр хүүгээ магтаж чанга гэгч нь тэврэхийг зөвлөв.

Түүнчлэн Марүяма багшийн лекцийг Тай хэл үрүү орчуулсан материалыг өгөв. Хэдэн сарын дараа ажлын газрын тэр хүнээс “Чиний хэлсний дагуу хэрэгжүүлээд үзсэн чинь хүү маань сургуульдаа явах дуртай болсон” гэж дуулав. Бас Марүяма багшийн лекцэнд гэр бүлээрээ ирж оролцов.

Энэ оны нэгдүгээр сард зохион байгуулсан Марүяма багшийн лекцний танилцуулга дээр “та ч гэсэн сайн ээж, ганцаараа шаналсны хэрэггүй” нийтлэлийг оруулан интернэт дээр байрлуулахад олон хүн бүртгүүлж лекцэнд ирж оролцсон. Лекцэнд оролцогчдын дунд өдийг хүртэл олон хүнээс хүүхдийн хүмүүжлийн талаар сонсож, бас уншиж байсан боловч Марүяма багшийх шиг ийм ойлгоход хялбар, хэрэгжүүлэх боломжтой зөвөлгөөнүүдийг сонсож байсангүй, гэртээ хариад заавал хэрэгжүүлэх болно гэх хүн олон байв.

Тайланд дахь гэр бүлийн боловсролд хамрагдах гишүүдийн хүрээ хараахан бага байгаа ч “эцэг эх өөрчлөгдвөл хүүхэд ч бас өөрчлөгдөнө” гэдгийг дамжуулж олон эцэг эх хүүхдийг аз жаргалтай болгохын тулд Сасакава, Сато болон Кэн нартай хамтран ажиллаж, хүрээгээ улам тэлэхийг хичээх болно. Би одоо гэр бүл болон эцэг эхтэйгээ цуг амьдардаг. Аав маань хэвтэрт орсон боловч сэргэлэн цовоо хэвэндээ, ээж завгүй ажиллаж, надад туслан хүүхдийг маань харж, гэр орны ажлыг маань амжуулдаг. Түүнчлэн хүүхдээ өсгөх тал дээр хажуугаас оролцоод байдаггүй ч охинтойгоо буруу харьцах үед анхааруулж хэлдэг. Ээжийн ачаар охин маань үнэхээр сайн хүн болон өсөж байгааг харахад би ганцаараа бол ингэж сайхан хүмүүжүүлж чадахгүй дээ хэмээн боддог. Ээждээ талархаад талархаад барахгүй.

Мөн нөхөр маань Косей кайн гишүүн биш боловч зөв үзэл бодолтой хүн бөгөөд бусдын

төлөө бол юу ч хийхэд бэлэн хүн. Нийгэмлэг дээрх үйл ажиллагааны орчуулгыг үе үе хийж тусалдаг бөгөөд өнөөдрийн арга хэмжээний орчуулгыг ч нөхөр маань хийж байгаа. Өнөөдөр би ажлаа хийнгээ эцэг эхийгээ асарч байгаагаа намайг ойлгож, дэмждэг нөхрийн маань ач гэж боддог. Ханьдаа чин сэтгэлээсээ талархаж байна.

Төгсгөлд нь хэлэхэд илтгэл тавих үүргийг хүлээн авснаар өнөөдрийг хүртэлх амьдралаа эргэн харахад, эцэг эхээс эхлээд ямар олон хүний ачаар өдий хүртэл сайн сайхан амьдарч ирээ вэ гэдгээ ухааран тэр бүх хүмүүст талархах сэтгэл маш ихээр төрж байна.

Хойшид ч Хятад гаралтай Тай аав, Япон ээжээсээ уламжлан авсан хэл болоод соёлыг улам хөгжүүлж, гэр бүлийн боловсролоор дамжуулан Бурхан багш, Үүсгэн байгуулагчийн сургаалыг олон олон хүнд дамжуулахын төлөө хичээнэ гэдгээ тангаргалаж байна.

Бурхан багш, Үүсгэн байгуулагч, РКК нийгэмлэгийн ерөнхийлөгчдөө талархлаа илэрхийлье.

Анхаарал тавьсан та бүгдэд баярлалаа.

Page 10: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

“Kaisozuikan 6”(Kosei Publishing Co.) pp. 254‐255

Яарвал даарна Папаяа жимс нь маш зөөлөн бөгөөд ходоодны үйл

ажиллагаанд сайнаар нөлөөлдөг тул сүүлийн үед энэ жимсийг идэх хүмүүс ихсэж байна. Папаяа нь маш олон жижиг хар үртэй. Үрийг нь зуны цагт

хашаандаа цацаад орхичих юм бол нүд ирмэхийн зуур нахиалдаг боловч намрын сэрүү ормогц хатаад үгүй болчихдог. Японы газрын хөрс таарахгүй байгаа юм болов уу анхандаа маш сайн ургаж найдлага төрүүлж байснаа удалгүй хатчихдаг.

Бурханы үйлд хичээж, бурханы зам мөрөөр алхах ч гэсэн үүнтэй адил. Эхэндээ хэт яарах юм бол замдаа амьсгаадна. Гэнэт нэг өдөр бурханы үйлд хичээж эхэллээ дээ гээд бодтол явц дундаа больчихдог хүмүүс байдаг. Гэвч үргэлжлүүлэн хийхгүй бол үр дүн гарахгүй. Эхлээд нэг алхам урагш алхаад, дараа нь тогтвортой, эргэж няцалгүй урагш ахих нь чухал.

Үрийг ширээн дээр тавих төдийд соёолохгүй. Шороонд суулгаж, нарны гэрэлд тавьж, үргэлж услаж байх хэрэгтэй. Үүний адил бурханы зам мөрөөр замнах хүн ч гэсэн залхуурч болохгү. Гэвч хэт яарлаа гээд зорилгодоо хүрч чадахгүй гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй.

Буян бол аз жаргалын үр

“Эхлээд бусдын төлөө” болон “буян хураах” гэсэн үзэл нь Коосэй кайгийн гайхалтай уламжлал билээ. Энэ жил би 1 сараас эхлэн дэлхийн өнцөг булан бүрт буй нийгэмлэгээр зочилж, сургаал дэлгэрүүлэх үйл ажиллагаа болон сүмийн арын алба, сургаалыг хэрэгжүүлэхийн төлөө хичээж буй санга нартай уулзсан. Үүргийг “талархан хүлээн авах” гэсэн даруу төлөв зан, буян хураах нь “баярт үйл” гэж хүлээн авах өнцөг нь дэлхийн санга нарын нийтлэг тал. Энэхүү уламжлал улам бүр хүрээгээ тэлж, 7-р сард Оросын анхны салбар болох Сахалин салбар нээгдэж, бурханаа залж, 9-р сард Канбожийн Фүнонпэн салбар нээлтээ хийсэн билээ.

“Буян бол аз жаргалын үндэс” гэж сургадаг. Үр дүн харагдахгүй үед ч, зөвхөн ашиг орлогыг урьтал болгодог хүмүүсийн дунд байсан ч гэсэн бурханы зам мөрөөр замнаж, буяны үрийг үргэлжлүүлэн тарьцгаая. Учир нь буян хурааснаар аз жаргал гарцаагүй ирж, дэлхийн энх тайван хэмээх гайхамшигт цэцэг дэлбээлдэг учраас юм.

Үүсгэн байгуулагч Нивано Никкё-гийн сургаал

Олон Улсын Хэлтсийн дарга Мизүтани Шооко

Page 11: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

Tokyo, Headquarters New York San Francisco Oklahoma

Colorado San Jose

Sacramento

Seattle Vancouver, Canada

Hawaii Kona

San Diego Las Vegas

Arizona

Sao Paulo, Brazil Mogi das Cruzes

Sao Miguel

Maui

Sakhalin, Russia Ulaanbaatar, Mongolia

Seoul, Korea Pusan Masan

Taipei

Singapore

Sydney, Australia

Delhi, India

Kathmandu, Nepal

Colombo, Sri Lanka

Chittagong, Bangladesh Dhaka

Bangkok, Thailand

London, The United Kingdom

Geneva, Switzerland

Los Angeles Lumbini

Kolkata

Kandy-Wattegama

Habarana Polonnaruwa

Galle

Mayani Patiya

Domdama Cox’s Bazar

RKI of North America (Irvine)

Klamath Falls

Jilung Tainan Pingtung

Satbaria Laksham

Raozan

Taichung

Hong Kong

Venezia, Italy

Shanghai

RKI of South Asia

San Mateo Sukhbaatar

Dallas San Antonio

Tampa Bay

Chicago Denver

Dayton

West Delhi

Chendirpuni

※Энэхүү сэтгүүл нь Япон, Англи, Хятад, Португал, Тай, Монгол зэрэг 11 улсын хэл дээр тогтмол хэвлэгдэн гарч байна. ※Санал хүсэлт, сэтгэгдэл байвал дээрх хаягаар холбоо барина уу. ※ Хувийн зорилгоор ашиглах тохиолдолд Олон улсын хэлтэстэй холбоо барина уу.

SHAN-ZAI Vol. 86(November 2012) 【Хэвлэсэн: Рисшо Косей Кай, Олон улсын хэлтэс, Хаяг: Fumonkan, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo 166-8537 Japan TEL: 03-5341-1124 FAX: 03-5341-1224 E-mail: [email protected] Ахлах редактор: Мизүтани Шооко, Редактор: Накамүра Эцүко, Орчуулсан: Ш.Жаргалмаа, Ж.Гэрэлтуяа, Б.Мөнхцэцэг, М.Алимаа Хэвлэлийн баг: Ёшида Кэй-ичиро, Мацүока Шихо, Мизүмо Кацүтоши, Күдо Юкино, Это Маюми, Сүзүки Саюри, Канао Эрико, Макино Эми, Ногава Юриэ, Накаяма Ёшихиро

Гадаадын гишүүд Үүсгэн Байгуулагчийн төрсөн нутгийн баярт анх удаа оролцов

10 сарын 13, 14-нд Үүсгэн Байгуулагчийн төрсөн нутаг болох Нийгата мужийн Тоока хотод намрын баяр болж өндөрлөлөө. Эдгээр өдрүүдэд тус хотоос төрөн гарсан Үүсгэн Байгуулагчийн хийсэн үйлийг магтан дуулах хүмүүс цугларч, соёлын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хотын хөгжилд хувь нэмэр оруулах нь баярын зорилго юм.

14-нд болсон баярын жагсаалд хотын үлээвэр найрал хөгжмийн баг оролцож, 62 нийгэмлэгийн оролцогчид уламжлалт дуу, бүжиг хийн алхаж, мандоо(дэн, зул) парадаар жагсаал үрэглжлэв.

Энэ жил 36 дахь удаагаа зохион байгуулагдсан Үүсгэн Байгуулагчийн төрсөн нутгийн баярт Өмнөд Азийн гишүүд анх удаа оролцсон юм. Тайланд, Шриланк, Бангладеш, Энэтхэг гэсэн 4 орноос нийт 63 гишүүд оролцжээ. Тэд өөр өөрийн улсын үндэсний хувцсаа өмсөж, уламжлалт хөгжмөө

Phnom Penh

Singapore

тоглож, замын хажуугаар эгнэсэн хотын иргэдэд Өмнөд Азийн инээмсгэлэл, эрч хүчийг дамжуулав.

Жагсаалын дараа Үүсгэн байгуулагчийн төрсөн гэрт очиж талархлаа илэрхийлж, Үүсгэн Байгуулагчийн сургаал дэлхий дахинд түгэж байгаа болохыг илтгэсэн юм.

Рисшо Косей Кай байгууллагын тухай

Рисшо Косей кай нь 1938 онд Үүсгэн байгуулагч Нивано Никкёо болон Хамтран үндэслэгч Наганүма Мёоко нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага нь “Гурван Эрдэнийн Цагаан Лянхуа Судар”-ын сургаалыг гол номлолоо болгосон эгэл хүмүүс нэгдсэн буддын шашины байгууллага юм. Өөрөөр хэлбэл бурхан багшийн сургаалыг гэр, ажил, нийгмийн амьдралдаа хэрэгжүүлэх замаар дэлхийн энх тайвныг бүтээн байгуулъя гэсэн зорилготой хүмүүсийн нэгдэл юм. Гишүүд бид бурхан багшийн шавь болохынхоо хувьд тус байгууллагын Ерөнхийлөгч Нивано Ничикогийн удирдлага дор сургаал түгээх үйлсэд зүтгэж, шашны бусад байгууллага болон дэлхийн олон орны хүмүүстэй гар барин, энх тайвны олон янзын үйл ажиллагаа явуулж байна.

Үдэлтийн үдэшлэг дээрх дурсгалын зураг

Page 12: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

Rissho Kosei-kai International5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1124 Fax: 81-3-5341-1224

Rissho Kosei-kai International of North America (RKINA)4255 Campus Drive, University Center A-245 Irvine, CA 92612, U.S.A.Tel: 1-949-336-4430 Fax: 1-949-336-4432e-mail: [email protected] http://www.rkina.org

Branch under RKINARissho Kosei-kai of Tampa Bay2470 Nursery Rd.Clearwater, FL 33764, USATel: (727) 560-2927e-mail: [email protected]://www.buddhismtampabay.org/

Rissho Kosei-kai International of South Asia (RKISA)201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuankhwangBangkok 10310, Thailand Tel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai Buddhist Church of Hawaii2280 Auhuhu Street, Pearl City, HI 96782, U.S.A.Tel: 1-808-455-3212 Fax: 1-808-455-4633e-mail: [email protected] http://www.rkhawaii.org

Rissho Kosei-kai Maui Dharma Center1817 Nani Street, Wailuku, Maui, HI 96793, U.S.A.Tel: 1-808-242-6175 Fax: 1-808-244-4265

Rissho Kosei-kai Kona Dharma Center73-4592 Mamalahoa Highway, Kailua-Kona, HI 96740, U.S.A.Tel: 1-808-325-0015 Fax: 1-808-333-5537

Rissho Kosei-kai Buddhist Church of Los Angeles2707 East First Street, Los Angeles, CA 90033, U.S.A.Tel: 1-323-269-4741 Fax: 1-323-269-4567e-mail: [email protected] http://www.rkina.org/losangeles.html

Rissho Kosei-kai Dharma Center of San Antonio6083 Babcock Road, San Antonio, TX 78240, U.S.A.Tel: 1-210-561-7991 Fax: 1-210-696-7745e-mail: [email protected] http://www.rkina.org/sanantonio.html

Rissho Kosei-kai Buddhist Center of Arizona

Rissho Kosei-kai Buddhist Center of Colorado

Rissho Kosei-kai Buddhist Center of San Diego

Rissho Kosei-kai Buddhist Center of Las Vegas

Rissho Kosei-kai of San Francisco1031 Valencia Way, Pacifi ca, CA 94044, U.S.A.Tel: 1-650-359-6951 Fax: 1-650-359-6437e-mail: [email protected] http://www.rkina.org/sanfrancisco.html

Rissho Kosei-kai of Seattle’s Buddhist Learning Center28621 Pacifi c Highway South, Federal Way, WA 98003, U.S.A. Tel: 1-253-945-0024 Fax: 1-253-945-0261e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sacramento

Rissho Kosei-kai of San Jose

Rissho Kosei-kai of Vancouver

Lotus Buddhist Circle851 N. San mateo Drive, San Mateo, CA 94401, U.S.A. http://www.buddhistlearningcenter.com/

Rissho Kosei-kai of New York320 East 39th Street, New York, NY 10016, U.S.A.Tel: 1-212-867-5677 Fax: 1-212-697-6499e-mail: [email protected] http://rk-ny.org/

Rissho Kosei-kai of Chicago1 West Euclid Ave., Mt. Prospect, IL 60056, U.S.A.Tel & Fax: 1-847-394-0809e-mail: [email protected] http://home.earthlink.net/̃rkchi/

Rissho Kosei-kai Dharma Center of Oklahoma2745 N.W. 40th Street, Oklahoma City, OK 73112, U.S.A.Tel & Fax: 1-405-943-5030e-mail: [email protected] http://www.rkok-dharmacenter.org

Rissho Kosei-kai Buddhist Center of Dallas

Rissho Kosei-kai Buddhist Center of Klamath Falls724 Main St., Suite 214, Klamath Falls, OR 97601, U.S.A.Tel: 1-541-810-8127 Rissho Kosei-kai, Dharma Center of Denver1571 Race Street, Denver, Colorado 80206, U.S.A. Tel: 1-303-810-3638Rissho Kosei-kai Dharma Center of Dayton446 “B” Patterson Road, Dayton, OH 45419, U.S.Ahttp://www.rkina-dayton.com/

Risho Kossei-kai do BrasilRua Dr. José Estefno 40, Vila Mariana, São Paulo-SP, CEP 04116-060, BrasilTel: 55-11-5549-4446 Fax: 55-11-5549-4304e-mail: [email protected] http://www.rkk.org.br

Risho Kossei-kai de Mogi das CruzesAv. Ipiranga 1575-Ap 1, Mogi das Cruzes-SP, CEP 08730-000, BrasilTel: 55-11-4724-8862

Rissho Kosei-kai of Taipei4F, No. 10 Hengyang Road, Jhongjheng District, Taipei City 100Tel: 886-2-2381-1632 Fax: 886-2-2331-3433

Rissho Kosei-kai of TaichungNo. 19, Lane 260, Dongying 15th St., East Dist., Taichung City 401 Tel: 886-4-2215-4832/886-4-2215-4937 Fax: 886-4-2215-0647

Rissho Kosei-kai of Jilung

Rissho Kosei-kai of TainanNo. 45, Chongming 23rd Street, East District, Tainan City 701 Tel: 886-6-289-1478 Fax: 886-6-289-1488

Rissho Kosei-kai of PingtungNo. 4, Lane 60, Minquan Road, Pingtung City,Pingtung County 900Tel: 886-8-732-1241 Fax: 886-8-733-8037

Korean Rissho Kosei-kai423, Han-nam-dong, Young-San-ku, Seoul, Republic of KoreaTel: 82-2-796-5571 Fax: 82-2-796-1696e-mail: [email protected]

Korean Rissho Kosei-kai of Pusan1258-13, Dae-Hyun-2-dong, Nam-ku, Kwang-yok-shi, Pusan,Republic of KoreaTel: 82-51-643-5571 Fax: 82-51-643-5572

Korean Rissho Kosei-kai of Masan

Rissho Kosei-kai

Overseas Dharma Centers 2012

Page 13: Оройн Дээд Цагаан Лянхуа Судар зүйл хэмээх 17-р бүлэг · юу гэсэн үг вэ гэвэл Бурханы ертөнцийг бий болгохыг

Branches under the HeadquartersRissho Kosei-kai of Hong KongFlat D, 5/F, Kiu Hing Mansion, 14 King’s Road,North Point, Hong Kong,Special Administrative Region of the People’s Republic of ChinaTel: 852-2-369-1836 Fax: 852-2-368-3730

Rissho Kosei-kai of Ulaanbaatar39A Apartment, room number 13, Olympic street, Khanuul district, Ulaanbaatar, MongoliaTel & Fax: 976-11-318667e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Sukhbaatar18 Toot, 6 Orts, 7 Bair, 7 Khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia

Rissho Kosei-kai of Sakhalin4 Gruzinski Alley, Yuzhno-Sakhalinsk693005, Russian FederationTel & Fax: 7-4242-77-05-14

Rissho Kosei-kai (Geneva)1-5 route des Morillons P.O Box 2100 CH-1211 Geneva 2 SwitzerlandTel: 41-22-791-6261 Fax: 41-22-710-2053e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of the UK

Rissho Kosei-kai of VeneziaCastello-2229 30122-Venezia Ve ItalyTel: Contact to Rissho Kosei-kai (Geneva)

Rissho Kosei-kai of Paris86 AV Jean Jaures 93500 Tentin Paris, FranceTel: Contact to Rissho Kosei-kai (Geneva)

Rissho Kosei-kai of Sydney

International Buddhist Congregation (IBC)5F Fumon Hall, 2-6-1 Wada, Suginami-ku, Tokyo, JapanTel: 81-3-5341-1230 Fax: 81-3-5341-1224e-mail: [email protected] http://www.ibc-rk.org/

Rissho Kosei-kai of South Asia Division85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, BangladeshTel & Fax: 880-31-2850238

Thai Rissho Friendship Foundation201 Soi 15/1, Praram 9 Road, Bangkapi, HuaykhwangBangkok 10310, ThailandTel: 66-2-716-8141 Fax: 66-2-716-8218e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of Bangladesh85/A Chanmari Road, Lalkhan Bazar, Chittagong, BangladeshTel & Fax: 880-31-2850238

Rissho Kosei-kai of DhakaHouse No.465, Road No-8, D.O.H.S Baridhera, Dahka Cand.-1206, BangladeshTel: 880-2-8316887

Rissho Kosei-kai of MayaniMayani Barua Paya, Mirsarai, Chittagong,Bangladesh

Rissho Kosei-kai of PatiyaPatiya, Post offi ce road, Patiya, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of DomdamaDomdama, Mirsarai, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Cox’s BazarPhertali Barua Para, Cox’s Bazar, Bangladesh

Rissho Kosei-kai of SatbariaSatbaria, Hajirpara, Chandanish, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of LakshamDupchar (West Para), Bhora Jatgat pur, Laksham, Comilla,Bangladesh

Rissho Kosei-kai of RaozanWest Raozan, Ramjan Ali Hat, Raozan, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of ChendirpuniChendirpuni, Adhunagor, Lohagara, Chittagong, Bangladesh

Rissho Kosei-kai of Sri Lanka382/17, N.A.S. Silva Mawatha, Pepiliyana, Boralesgamuwa, Sri LankaTel: 94-11-2826367 Fax: 94-11-4205632

Rissho Kosei-kai of PolonnaruwaNo. 29 Menik Place, Kaduruwela, Polonnaruwa, Sri Lanka

Rissho Kosei-kai of Habarana151, Damulla Road, Habarana, Sri Lanka

Rissho Kosei-kai of GalleNo.43 Melban Park Akmeemana, Galle, Sri Lanka

Rissho Kosei-kai of Kandy-wattegama12 Station Road, Kapugastota, Sri Lanka

Branches under the South Asia DivisionDelhi Dharma CenterB-117 (Basement Floors), Kalkaji, New Delhi-110019, IndiaTel: 91-11-2623-5060 Fax: 91-11-2685-5713e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of West DelhiA-139 Ganesh Nagar, Tilak NagarNew Delhi-110018, India

Rissho Kosei-kai of KolkataE-243 B. P. Township, P. O. Panchasayar, KOLKATA 700094, India

Rissho Kosei-kai of KathmanduWard No. 3, Jhamsilhel, Sancepa-1, Lalitpur,Kathmandu, NepalTel: 977-1-552-9464 Fax: 977-1-553-9832e-mail: [email protected]

Rissho Kosei-kai of LumbiniShantiban, Lumbini, Nepal

Rissho Kosei-kai of Singapore

Rissho Kosei-kai of Phnom Penh#201E2, St 128, Sangkat Mittapheap, Khan 7 Makara,Phnom Penh, Cambodia

Other GroupsRissho Kosei-kai Friends in Shanghai1F, ZHUQIZHAN Art Museum, No. 580 OuYang Road,Shanghai 200081 China