Трамп сонгуульд ялах аваас Мексик газар нутгаа АНУд...

2
Шинээр суурьшигчдад олгох үнэгүй газар Дүрвэгсдийн хуаранг эсэргүүцэгчид Калег бүслэв Трампын заналхийлэлд мексикчүүдийн өгөх хариу ОХУ-ын Алс дорнодод зургаан сая хүн суудаг бол хил залгаа Хятадын мужуудад 100 сая гаруй хүн амьдардаг. > 10 Жолооч, фермер, худалдаачид, нутгийн иргэд дүрвэгсдийн хуаранг нураах тов хэлэхийг эрх баригчдаас шаардав. > 10 Трамп сонгуульд ялах аваас Мексик газар нутгаа АНУ-д шилжүүлсэн 1848 оны гэрээг эргэн авч үзнэ. > 10 Жозеф Коттерилл Урам хугарсан сонгогчдын итгэлийг буцаан татахын тулд нэр хүнд нь унасан удирдагчдын эсрэг тэмцэж эхэлжээ. Өмнөд Африкийн нийслэл Преторийн ойролцоох Мамелоди хотын иргэн Мабунда эрх баригч Африкийн үндэсний конгресс (АҮК) намыг дэмжихээ больсноо ярилаа. Тэрбээр тус нам болон удирдлагатай холбоотой авлигын шуугиан үүний шалтгаан болсныг дурдав. Мабунда өнгөрсөн сард болсон орон нутгийн сонгуульд сөрөг хүчний төлөө саналаа өгсөн АҮК-ийг дэмжигчдийн нэг юм. Ингэснээр АҮК орон нутагт дэмжигчдээ алдаж, Ернөхийлөгч Жэкоб Зумад томоохон сануулга өглөө. Ноён Мабунда “АҮ К авлигад идэгдэж гүйцсэн. Ерөнхийлөгчөөс эхлээд, тэднээс залхаж гүйцлээ” гэсэн байна. Донго хүртсэн намын удирдлага сул талаа арилгахын тулд хүчтэй арга хэмжээ авахаа зарлажээ. Гэвч дэмжигчид нь нүүр буруулж буй хуучин чөлөөлөх хөдөлгөөн дэх зөрчил гүнзгийрч, олон нийтийн анхааралд өртсөн юм. Алдагдлаа нөхөх оролдлого хийхийн оронд сонгуулийн дүн АҮК-ийн ужиг зөрчлийг дэвэргэж, Засгийн газар доторх дайн ил гарав. Олон иргэн үүнийг улсын нөөцийг хуваан идэхийг эрмэлзэгчид болон хээл хахуулийг арилгахыг хүсэгчдийн хоорондын тэмцэл гэж харж байна. Хүчний тэмцэл Сангийн яамыг Eskom зэрэг улсын компа- нийн эсрэг босгож, Сангийн сайд Правин Гордхан татварын Өмнөд Африкийн сонгуулийн дараах зөрчил BBM© Евро бүс дэх бондын худалдан авалт инфляцийг өсгөсөнгүй Британийн эдийн засаг тэнхээтэй байна Элэйн Мур, Клэр Жоунс Европын төв банк Засгийн газрын бонд худалдан авахад зориулж нэг их наяд евро зарцуулсан. Ингэснээр энэ долоо хоногт Франкфурт хотод уулзаж хөрөнгийн хомсдолын асуудлыг хэлэлцэх бодлого боловсруулагчдад дарамт үзүүлэх шинжтэй байна. Европын холбооноос гарах англичуудын санал асуулгын дараа евро бүсийн бондын өгөөж унасан. Игэснээр Европын төв банкнаас эхлүүлсэн бонд худалдан авах 1.7 их наяд еврогийн хөтөлбөрт заасан өгөөжийн босгыг давах чанартай бондын хэмжээ эрс буурсан билээ. Үүний үр дүнд төв банк худалдан авах бонд хомсдохоос сэргийлсэн яаралтай алхам хийх байх гэсэн хүлээлт үүслээ. Бонд худалдан авалт нь Япон, Британд явуулсантай ижил мөнгөний зөөлөн бодлогын хэсэг. Улмаар дефляцаас сэргийлж, Европын суларсан эдийн засгийг дэмжин итгэлийг сэргээхийн тулд компанийн зээлийн өртгийг бууруулах арга хэмжээ юм. 10 жилийн бондын өгөөж нь тэг хувиас доош унаад буй Герман улсын хувьд арваннэгдүгээр сар гэхэд бүх бонд нь худалдан авалтад хамрагдах боломжгүй болно гэж Citigroup-ийн шинжээчид таамаглаж байна. Citigroup-ийн бодлогын хүүгийн мэргэжилтэн Аман Бансал “Европын төв банк хэдийд босгоо буулгах талаар янз бүрийн таамаг бий. Учир нь уг арга хэмжээ одоо эзэмшиж буй бондод нь онц нөлөөлөхгүй. Хүн бүр уг босго хязгаартаа тулаад буйг хүлээн зөвшөөрдөг. Тус банк зах зээлд ямар нэг зүйл буруу яваад байгаа талаар дохио өгөлгүйгээр худалдан авалтаа багасгах аргагүй юм” гэжээ. Бонд худалдан авах хөтөлбөр 2015 оны гуравдугаар сараас эхэлсэн агаад энэ есдүгээр сарын 1-нд нэг их наяд еврогийн хэмжээнд хүрсэн. Өнгөрсөн долоо хоногийн эцсээр 1.002 их наяд болсон нь евро бүсийн Засгийн газар, агентлагуудаас гаргасан нийт бондын долооны нэгтэй тэнцэж байна гэж Голландын Rabobank-наас мэдээлэв. Европын төв банк бүсийн эдийн засгийг сэргээх хангалттай арга хэмжээ авсан эсэх талаар эргэлзээ үүссэний дараа энэ долоо хоногт банкны удирдах зөвлөл хуралдах гэж Жим Пикарт, Эмили Кадман Их Британийн хэлэлцээний байр суурь сайжирч, үйлчилгээ сэргэснийг даган паунд чангарав. Үйлчилгээний салбар сэргэсэн зэрэг мэдээлэлд суурилан шинэ танхимын сайд нар Британи Европын холбооноос гарах санал өгсний дараа эдийн засаг тэнхээлэг байгааг тэмдэглэх боллоо. Даваа гарагт нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд наймдугаар сард бизнесийн хамгийн нарийн ажигладаг хүчин зүйл болох үйлчилгээний салбарын сар дараалсан өсөлт 20 жилийн түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Брексит хариуцсан сайд Дэвид Дэвис худалдан авагч менежерийн индекс буюу PMI Европын холбооноос гарах хэлэлцээрт хүчтэй байр сууринаас хандах боломжийг Лондонд олгож буйг онцлов. Тэрбээр “Манай эдийн засаг хүчтэй байгаа. Сүүлийн мэдээ- нээс харахад манай үйлдвэрлэл, үйлчилгээний салбар болон хэрэглэгчдийн итгэл сайн байна” гэжээ. Түүний хэлснээр компаниуд “мөнгө ба итгэлээ” Их Британд даатгаж буй агаад SoftBank, Siemens, GlaxoSmith- Kline зэрэг компаниуд зуны турш дотогш чиглэсэн хөрөнгө оруулалт хийснээ мэдээлжээ. Дэвис “Брексит бол муу нөхцлөөс сайн үр дүн гаргана гэсэн үг биш” гэсэн байна. Markit/CIPS фирмээс явуул- сан PMI-ийн судалгаанаас үзэхэд долдугаар сард санхүү- гийн хямралаас хойш хамгийн доод цэгтээ хүрсэн уг индекс 47.4-52.9 хүртлээ дээшилж, өсөлтийг бууралтаас заагладаг 50 гэсэн үзүүлэлтээс давсан байна. Хүлээлтээс давсан энэхүү үзүүлэлт худалдан авагчдын итгэл болон үйлд- вэр лэл сэргэсэн талаар судалгааны дараа тогтоогдсон нь эдийн засаг буурахгүй гэсэн бодлого боловсруулагчдын найдварыг баталлаа. Паундын ам.доллартай харьцуулсан ханш долоон долоо хоногийн дээд үзүүлэлт, евротой харьцах ханш сарын дээд хэмжээндээ хүрчээ. Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Их 20”-ийн уул- залт дээр эдийн засагт хүндрэл тохиолдож болзошгүйг тэмдэг- лэсэн боловч саяын мэдээллийг эш татан “Гэхдээ бүх зүйл урсгалаараа хөвж байна гэж хэлэхгүй” гэсэн юм. Энэ бүхний дээр Lloyd’s банкны тэргүүн хэлэхдээ даатгалын компаниуд Европын холбооны нэгдсэн зах зээлийг алдаж байгаа бол үйл ажиллагаагаа өөр тийш хандуулах ёстойг анхааруулсан байна. Гэхдээ хатагтай Мэй ажил- гүйдэл буурч, төсвийн алдагдал 2010 оныхоос гуравны хоёроор багассаныг дурдаад эдийн засаг өсөж байгааг онцолсон. Тэрбээр бизнесийнхэн түүнд Брекситийг үргэлжлүүлж, “амжилт болгон хувирга” гэж даалгасныг дуул- гаад Энэтхэг, Мексик, Өмнөд Солонгос, Сингапур улсууд худалдааны хаалтыг арилгах хэлэлцээнд нааштай хандаж байгааг мэдэгдсэн юм. Markit фирмийн ерөнхий эдийн засагч Крис Уильямсон уналтын эрсдэл эрс багассаныг хэлсэн байна. Энэн нь Засгийн газар түргэн солигдсон, Английн банкнаас дэмжлэгийн арга хэмжээ авсан зэрэгтэй холбоотой хэмээн тайлбарлажээ. Гэвч парламентын зарим гишүүн ноён Дэвисийн Европын холбоотой хийх хэлэлцээний байр суурийн талаар дооглох аястай үг хэлсэн аж. Лейборист намын төлөөлөгч Иветте Купер сайдын ярьсныг “Гайхалтай хоосон мэдэгдэл” гэж нэрлээд “Төлөвлөгөө, ойлголт, тодорхой зүйл юу ч алга” хэмээн шүүмжилжээ. Мамелоди хот АҮК-ийг ямар ч эргэлзээгүй дэмждэг байсан бол одоо сонгогчдын уур хилэн юунд чиглэснийг харуулах толь болжээ. албаны нэг хэлтсийг луйварт буруутган шалгаж эхэлжээ. Шинжээчид гадаад, дотоодод нэр хүндтэй ноён Гордхандад ирж буй дарамт шахалтыг дурдаад Ерөнхийлөгч Зума сангийн сайдыг илүү дуулгавартай хүнээр солих алхам хийх байх гэж үзэж байна. Уг нь өнгөрсөн арванхоёрдугаар сард сангийн сайд байсан Нхланхла Ненег халж Гордханыг томилсноор ардчиллын дараах үеийн хамгийн ноцтой хямралыг давж байсан билээ. Сангийн яам Өмнөд Африкийн хамгийн том нүүрс худалдан авагч Eskom компанийг илт буруутгаж, Гуптагийн гэр бүлийнхний хяналтад байдаг Tegeta компанитай хийсэн гэрээг нь шалгахад саад хийж байна гэж шүүмжилсэн юм. Гуптагийнхан ноён Зуматай дотнын харилцаатай агаад нөлөөгөө ашиглан унацтай гэрээ авч, албан тушаалтныг томилоход оролцдог гэсэн шүүмжлэлийг няцаасан. Түүнч- лэн Eskom-ынхон Сангийн яамны шүүмжлэлийг үндэслэлгүй хэмээн үгүйсгэжээ. Гэвч эрх мэдлийн төлөөх тэмцэл намжих шинж алга. Харин ч Африкийн хамгийн сайн аж үйлдвэржсэн орон атлаа ажилгүйдэл, орлогын туйлшрал, ядууралд автсан энэ улсын зогсонги эдийн засагт илүү хохирол учруулах төлөвтэй байна. Энэ нь 2019 оны бүх нийтийн сонгуульд АҮК ялагдаж магадгүйн дохио боллоо. Тус намын ахмад зүтгэлтэн Сифо Питяана Ерөнхийлөгч болон намын эсрэг дайралтын талаар ярихдаа “Бид өөрсдөө л унасан. АҮК ядуусаас хулгайлж байна. Үүнийг ямар ч ял зэмгүйгээр хийж байгаа. Манай байгууллагыг гутааж, бидний эрмэлзэл бүхнийг хөсөрдүүлсэн хүн дараагийн тэмцэлд намыг удирдах ёсгүй” гэсэн юм. Мамелоди хот АҮК-ийг ямар ч эргэлзээгүй дэмждэг байсан бол одоо сонгогчдын уур хилэн юунд чиглэснийг харуулах толь болжээ. Таван жилийн өмнө хотын сонгогчдын 77 хувь нь АҮК намыг дэмжиж байв. Гэтэл өнгөрсөн сарын сонгуульд тус нам 48 хувийн санал авсан бол цагаан арьстны нам гэгддэг Ардчилсан холбоо найман хувиас эрс урагшилж, 29 хувийн дэмжлэг авлаа. АҮК- оос тусгаарласан Эдийн засгийн эрх чөлөөний төлөө нам анх удаа орон нутгийн сонгуульд оролцож, 20 хувийн саналаар гарч ирсэн байна. Үндэсний хэмжээнд АҮК-ийн дэмжлэг 60 хувиас 54 хувь болж буурсан нь 1994 онд засгийн эрхэнд гарч, цагаан арьст цөөнхийн засаглалыг халснаас хойшхи томоохон ухралт юм. Түүнчлэн АҮК-ийн уламжлалт түшиц газрууд болох Претори, Иоханнесбург, Порт Элизабет хотуудад анх удаа хяналтаа алдав. АҮК-ийг эртнээс дэмжиж ирсэн жижиг хотуудын иргэд нийтийн үйлчилгээ муудсан, эрх баригчид амлалтаа хөсөрдүүлсэн хэмээн гомдоллож эхлээд байгаа. Жишээ нь, Мамелоди хотод ядууст зориулсан хямд орон сууцны барилгыг дээвэрлэж чадахгүй байгаа бол зарим хотод суурь тавихаас хэтэрсэнгүй. Хотын оршин суугч нэг эмэгтэй “Бид тэдэнд хангалттай хугацаа өгсөн” гэж хэлсэн юм. Зэргэлдээх Хамманскраал хотын иргэн Дора Машбуле “АҮК намын хувьд асуудалгүй, харин тэдний удирдлага болон зөвлөгчид болохгүй байна” гэв. Тэрбээр “Хамгийн том бэрхшээл бол ажлын байр. Ажилгүй хүмүүс гэмт хэрэгтэн болдог. Гэвч тэд үүнийг засах юу ч хийхгүй байна” хэмээн өгүүлсэн билээ. байхад дээрх мэдээлэл тарлаа. Худалдан авах хөтөлбөрийн талыг гүйцэтгэсэн ч инфляц байхгүйтэй адил хэвээр байна. Европын статистикийн Eurostat байгууллагын сүүлийн тайланд зургадугаар сарын инфляцийн түвшин 0.2 хувьтай гарсан нь Европын банкны хоёр хувийн зорилтоос хамаагүй доогуур үзүүлэлт юм. Allianz Global Investors компанийн тогтмол орлого хариуцсан захирал Франк Диксмиер “Энэ байдал одоо итгэх, үл итгэх асуудал болчихоод байна. Европын төв банкны уулзалт нь зах зээлд шинэ хандлагаа харуулах боломж юм” хэмээн онцолжээ. BBM©

Upload: others

Post on 06-Jan-2020

13 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Трамп сонгуульд ялах аваас Мексик газар нутгаа АНУд Өмнөд ... · Африкийн нийслэл Преторийн ойролцоох

Шинээр суурьшигчдад олгох үнэгүй газар

Дүрвэгсдийн хуаранг эсэргүүцэгчид Калег бүслэв

Трампын заналхийлэлд мексикчүүдийн өгөх хариу

ОХУ­ын Алс дорнодод зургаан сая хүн суудаг бол хил залгаа Хятадын мужуудад 100 сая гаруй хүн амьдардаг. > 10

Жолооч, фермер, худалдаачид, нутгийн иргэд дүрвэгсдийн хуаранг нураах тов хэлэхийг эрх баригчдаас шаардав. > 10

Трамп сонгуульд ялах аваас Мексик газар нутгаа АНУ­д шилжүүлсэн 1848 оны гэрээг эргэн авч үзнэ. > 10

Жозеф КоттериллУрам хугарсан сонгогчдын

итгэлийг буцаан татахын тулд нэр хүнд нь унасан удирдагчдын эсрэг тэмцэж эхэлжээ. Өмнөд Африкийн нийслэл Преторийн ойролцоох Мамелоди хотын иргэн Мабунда эрх баригч Африкийн үндэсний конгресс (АҮК) намыг дэмжихээ больсноо ярилаа. Тэрбээр тус нам болон удирдлагатай холбоотой авлигын шуугиан үүний шалтгаан болсныг дурдав. Мабунда өнгөрсөн сард болсон орон нутгийн сонгуульд сөрөг хүчний төлөө саналаа өгсөн АҮК­ийг дэмжигчдийн нэг юм. Ингэснээр АҮК орон нутагт дэмжигчдээ алдаж, Ернөхийлөгч Жэкоб Зумад томоохон сануулга өглөө.

Ноён Мабунда “АҮК авлигад идэгдэж гүйцсэн. Ерөнхийлөгчөөс эхлээд, тэднээс залхаж гүйцлээ” гэсэн байна. Донго хүртсэн намын удирдлага сул талаа арилгахын тулд хүчтэй арга хэмжээ авахаа зарлажээ. Гэвч дэмжигчид нь нүүр буруулж буй хуучин чөлөөлөх хөдөлгөөн дэх зөрчил гүнзгийрч, олон нийтийн анхааралд өртсөн юм. Алдагдлаа нөхөх оролдлого хийхийн оронд сонгуулийн дүн АҮК­ийн ужиг зөрчлийг дэвэргэж, Засгийн газар доторх дайн ил гарав. Олон иргэн үүнийг улсын нөөцийг хуваан идэхийг эрмэлзэгчид болон хээл хахуулийг арилгахыг хүсэгчдийн хоорондын тэмцэл гэж харж байна.

Хүчний тэмцэл Сангийн яамыг Eskom зэрэг улсын компа­нийн эсрэг босгож, Сангийн сайд Правин Гордхан татварын

Өмнөд Африкийн сонгуулийн дараах зөрчил

BBM©

Евро бүс дэх бондын худалдан авалт инфляцийг өсгөсөнгүй

Британийн эдийн засаг тэнхээтэй байна

Элэйн Мур, Клэр ЖоунсЕвропын төв банк Засгийн

газрын бонд худалдан авахад зориулж нэг их наяд евро зарцуулсан. Ингэснээр энэ долоо хоногт Франкфурт хотод уулзаж хөрөнгийн хомсдолын асуудлыг хэлэлцэх бодлого боловсруулагчдад дарамт үзүүлэх шинжтэй байна. Европын холбооноос гарах англичуудын санал асуулгын дараа евро бүсийн бондын өгөөж унасан. Игэснээр Европын төв банкнаас эхлүүлсэн бонд худалдан авах 1.7 их наяд еврогийн хөтөлбөрт заасан өгөөжийн босгыг давах чанартай бондын хэмжээ эрс буурсан билээ. Үүний үр дүнд төв банк худалдан авах бонд хомсдохоос сэргийлсэн яаралтай алхам хийх байх гэсэн хүлээлт үүслээ.

Бонд худалдан авалт нь Япон, Британд явуулсантай ижил мөнгөний зөөлөн бодлогын хэсэг. Улмаар дефляцаас сэргийлж, Европын суларсан эдийн засгийг дэмжин итгэлийг сэргээхийн тулд компанийн зээлийн өртгийг бууруулах арга хэмжээ юм. 10 жилийн бондын өгөөж нь тэг хувиас доош унаад буй Герман улсын хувьд арваннэгдүгээр сар гэхэд бүх бонд нь худалдан авалтад хамрагдах боломжгүй болно гэж Citigroup­ийн шинжээчид таамаглаж байна.

Citigroup­ийн бодлогын хүүгийн мэргэжилтэн Аман Бансал “Европын төв банк хэдийд босгоо буулгах талаар янз бүрийн таамаг бий. Учир нь уг арга хэмжээ одоо эзэмшиж буй бондод нь онц нөлөөлөхгүй.

Хүн бүр уг босго хязгаартаа тулаад буйг хүлээн зөвшөөрдөг. Тус банк зах зээлд ямар нэг зүйл буруу яваад байгаа талаар дохио өгөлгүйгээр худалдан авалтаа багасгах аргагүй юм” гэжээ.

Бонд худалдан авах хөтөлбөр 2015 оны гуравдугаар сараас эхэлсэн агаад энэ есдүгээр сарын 1­нд нэг их наяд еврогийн хэмжээнд хүрсэн. Өнгөрсөн долоо хоногийн эцсээр 1.002 их наяд болсон нь евро бүсийн Засгийн газар, агентлагуудаас гаргасан нийт бондын долооны нэгтэй тэнцэж байна гэж Голландын Rabobank­наас мэдээлэв. Европын төв банк бүсийн эдийн засгийг сэргээх хангалттай арга хэмжээ авсан эсэх талаар эргэлзээ үүссэний дараа энэ долоо хоногт банкны удирдах зөвлөл хуралдах гэж

Жим Пикарт, Эмили КадманИх Британийн хэлэлцээний

байр суурь сайжирч, үйлчилгээ сэргэснийг даган паунд чангарав. Үйлчилгээний салбар сэргэсэн зэрэг мэдээлэлд суурилан шинэ танхимын сайд нар Британи Евро пын холбооноос гарах санал өгсний дараа эдийн засаг тэнхээлэг байгааг тэмдэглэх боллоо. Даваа гарагт нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд наймдугаар сард бизнесийн хамгийн нарийн ажиг ладаг хүчин зүйл болох үйлчилгээний салбарын сар дараалсан өсөлт 20 жилийн түүхэн дээд түвшиндээ хүрчээ.

Брексит хариуцсан сайд Дэвид Дэвис худалдан авагч менежерийн индекс буюу PMI Европын холбооноос гарах хэлэлцээрт хүч тэй байр сууринаас хандах боломжийг Лондонд олгож буйг онцлов. Тэрбээр “Манай эдийн засаг хүчтэй байгаа. Сүүлийн мэдээ­нээс харахад манай үйлдвэр лэл, үйлчилгээний салбар болон хэрэглэгчдийн итгэл сайн байна” гэжээ. Түүний хэлснээр компаниуд “мөнгө ба итгэлээ” Их Британд даат гаж буй агаад SoftBank, Siemens, GlaxoSmith­Kline зэрэг компаниуд зуны турш дотогш чиглэсэн хөрөнгө

оруулалт хийснээ мэдээлжээ. Дэвис “Брексит бол муу нөхцлөөс сайн үр дүн гаргана гэсэн үг биш” гэсэн байна.

Markit/CIPS фирмээс явуул­сан PMI­ийн судалгаанаас үзэхэд долдугаар сард санхүү­гийн хямра лаас хойш хамгийн доод цэгтээ хүрсэн уг индекс 47.4­52.9 хүртлээ дээшилж, өсөлтийг бууралтаас заагладаг 50 гэсэн үзүүлэлтээс давсан байна. Хүлээл тээс давсан энэхүү үзүүлэлт худалдан авагч дын итгэл болон үйлд­вэр лэл сэргэсэн талаар судал гааны дараа тогтоогдсон нь эдийн засаг буурахгүй гэсэн

бодлого боловсруулагчдын найдварыг баталлаа. Паундын ам.доллартай харьцуулсан ханш долоон долоо хоногийн дээд үзүүлэлт, евротой харьцах ханш сарын дээд хэмжээндээ хүрчээ.

Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Их 20”­ийн уул­залт дээр эдийн засагт хүндрэл тохиолдож болзошгүйг тэмдэг­лэсэн боловч саяын мэдээллийг эш татан “Гэхдээ бүх зүйл урсгалаараа хөвж байна гэж хэлэхгүй” гэсэн юм. Энэ бүхний дээр Lloyd’s банкны тэргүүн хэлэхдээ даатгалын компаниуд Европын холбооны нэгдсэн зах зээлийг алдаж байгаа бол

үйл ажиллагаагаа өөр тийш хандуулах ёстойг анхааруулсан байна.

Гэхдээ хатагтай Мэй ажил­гүйдэл буурч, төсвийн алдагдал 2010 оныхоос гуравны хоёроор багассаныг дурдаад эдийн засаг өсөж байгааг онцолсон. Тэрбээр бизнесийнхэн түүнд Брекситийг үргэлжлүүлж, “амжилт болгон хувирга” гэж даалгасныг дуул­гаад Энэтхэг, Мексик, Өмнөд Солонгос, Сингапур улсууд худал дааны хаалтыг арилгах хэлэл цээнд нааштай хандаж байгааг мэдэгдсэн юм.

Markit фирмийн ерөнхий эдийн засагч Крис Уильямсон

уналтын эрсдэл эрс багассаныг хэлсэн байна. Энэн нь Засгийн газар түргэн солигдсон, Английн банкнаас дэмжлэгийн арга хэмжээ авсан зэрэгтэй холбоотой хэмээн тайлбарлажээ. Гэвч парламентын зарим гишүүн ноён Дэвисийн Европын холбоотой хийх хэлэлцээний байр суурийн талаар дооглох аястай үг хэлсэн аж. Лейборист намын төлөө лөгч Иветте Купер сайдын ярьсныг “Гайхалтай хоосон мэдэгдэл” гэж нэрлээд “Төлөвлөгөө, ойл голт, тодорхой зүйл юу ч алга” хэмээн шүүмжилжээ.

Мамелоди хот АҮК­ийг ямар ч эргэлзээгүй дэмждэг байсан бол одоо сонгогчдын уур хилэн юунд чиглэснийг харуулах толь болжээ.

албаны нэг хэлтсийг луйварт буруутган шалгаж эхэлжээ. Шинжээчид гадаад, дотоодод нэр хүндтэй ноён Гордхандад ирж буй дарамт шахалтыг дурдаад Ерөнхийлөгч Зума сангийн сайдыг илүү дуулгавартай хүнээр солих алхам хийх байх гэж үзэж байна. Уг нь өнгөрсөн арванхоёрдугаар сард сангийн сайд байсан Нхланхла Ненег халж Гордханыг томилсноор ардчиллын дараах үеийн хамгийн ноцтой хямралыг давж байсан билээ.

Сангийн яам Өмнөд Африкийн хамгийн том нүүрс худалдан авагч Eskom компанийг илт буруутгаж, Гуптагийн гэр бүлийнхний хяналтад байдаг Tegeta компанитай хийсэн гэрээг нь шалгахад саад хийж байна гэж шүүмжилсэн юм. Гуптагийнхан ноён Зуматай дотнын харилцаатай агаад нөлөөгөө ашиглан унацтай гэрээ авч, албан тушаалтныг томи лоход оролцдог гэсэн шүүмж лэлийг няцаасан. Түүнч ­лэн Eskom­ынхон Сангийн яамны

шүүмжлэлийг үндэслэлгүй хэмээн үгүйсгэжээ.

Гэвч эрх мэдлийн төлөөх тэмцэл намжих шинж алга. Харин ч Африкийн хамгийн сайн аж үйлдвэржсэн орон атлаа ажилгүйдэл, орлогын туйлшрал, ядууралд автсан энэ улсын зогсонги эдийн засагт илүү хохирол учруулах төлөвтэй байна. Энэ нь 2019 оны бүх нийтийн сонгуульд АҮК ялагдаж магадгүйн дохио боллоо. Тус намын ахмад зүтгэлтэн Сифо Питяана Ерөнхийлөгч болон

намын эсрэг дайралтын талаар ярихдаа “Бид өөрсдөө л унасан. АҮК ядуусаас хулгайлж байна. Үүнийг ямар ч ял зэмгүйгээр хийж байгаа. Манай байгууллагыг гутааж, бидний эрмэлзэл бүхнийг хөсөрдүүлсэн хүн дараагийн тэмцэлд намыг удирдах ёсгүй” гэсэн юм.

Мамелоди хот АҮК­ийг ямар ч эргэлзээгүй дэмждэг байсан бол одоо сонгогчдын уур хилэн юунд чиглэснийг харуулах толь болжээ. Таван жилийн өмнө хотын сонгогчдын 77

хувь нь АҮК намыг дэмжиж байв. Гэтэл өнгөрсөн сарын сонгуульд тус нам 48 хувийн санал авсан бол цагаан арьстны нам гэгддэг Ардчилсан холбоо найман хувиас эрс урагшилж, 29 хувийн дэмжлэг авлаа. АҮК­оос тусгаарласан Эдийн засгийн эрх чөлөөний төлөө нам анх удаа орон нутгийн сонгуульд оролцож, 20 хувийн саналаар гарч ирсэн байна.

Үндэсний хэмжээнд АҮК­ийн дэмжлэг 60 хувиас 54 хувь болж буурсан нь 1994 онд засгийн эрхэнд гарч, цагаан арьст цөөнхийн засаглалыг халснаас хойшхи томоохон ухралт юм. Түүнчлэн АҮК­ийн уламжлалт түшиц газрууд болох Претори, Иоханнесбург, Порт Элизабет хотуудад анх удаа хяналтаа алдав. АҮК­ийг эртнээс дэмжиж ирсэн жижиг хотуудын иргэд нийтийн үйлчилгээ муудсан, эрх баригчид амлалтаа хөсөрдүүлсэн хэмээн гомдоллож эхлээд байгаа. Жишээ нь, Мамелоди хотод ядууст зориулсан хямд орон сууцны барилгыг дээвэрлэж чадахгүй байгаа бол зарим хотод суурь тавихаас хэтэрсэнгүй.

Хотын оршин суугч нэг эмэгтэй “Бид тэдэнд хангалттай хугацаа өгсөн” гэж хэлсэн юм. Зэргэл дээх Хамманскраал хотын иргэн Дора Машбуле “АҮК намын хувьд асуудалгүй, харин тэдний удирдлага болон зөвлөгчид болохгүй байна” гэв. Тэрбээр “Хамгийн том бэрхшээл бол ажлын байр. Ажил гүй хүмүүс гэмт хэрэгтэн бол дог. Гэвч тэд үүнийг за сах юу ч хийхгүй байна” хэмээн өгүүлсэн билээ.

байхад дээрх мэдээлэл тарлаа. Худалдан авах хөтөлбөрийн

талыг гүйцэтгэсэн ч инфляц байхгүйтэй адил хэвээр байна. Европын статистикийн Eurostat байгууллагын сүүлийн тайланд зургадугаар сарын инфляцийн

түвшин 0.2 хувьтай гарсан нь Европын банкны хоёр хувийн зорилтоос хамаагүй доогуур үзүүлэлт юм. Allianz Global Investors компанийн тогтмол орлого хариуцсан захирал Франк Диксмиер “Энэ байдал

одоо итгэх, үл итгэх асуудал болчихоод байна. Европын төв банкны уулзалт нь зах зээлд шинэ хандлагаа харуулах боломж юм” хэмээн онцолжээ.

BBM©

Page 2: Трамп сонгуульд ялах аваас Мексик газар нутгаа АНУд Өмнөд ... · Африкийн нийслэл Преторийн ойролцоох

Майкл СтотхардДаваа гарагт Францын умард

дахь Калед олон зуун ачааны машин, трактор Ла­Маншийн хоолойн боомтыг бүслэн хааж, ойролцоох дүрвэгсдийн хуаранг татан буулгах тов зарлах шаардлага тавилаа. Европ тивд дүрвэгсдийн хямралыг нэн даруй шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болоод байгааг уг бүслэлт дахин харуулав. “Ширэнгэ” гэгддэг дүрвэгсдийн замбараагүй хуаранг чанд хяналтын дор аль болох даруйхан нураана хэмээн Францын дотоод хэргийн сайд Бернар Казенев өнгөрсөн долоо хоногт амласан. Харин ачааны машины жолооч, фермерүүд сайдын амлалтыг бүрхэг байна гэж үзлээ.

Тус хуаранд орогногч, Ойрх дорнод, Африкаас гаралтай 7000 орчим дүрвэгч Их Брита­нид нэвтрэх зорилгоор ачаа тээшинд байнга нуугддаг нь холын тээврийн жолооч нарыг залхаасаар удсан. Дүрвэгсдийн

танхай бүлэг, мафийн байгуул­лагуудаас Ла­Маншийн хоолой давуулан хүн нууцаар нэвтрүүлэх дарамт шахалт байнга гардаг талаар жолооч нар гомдол тавьцгаав. Нэвтрэх бүсэд хяналт шалгалтаар орох, эрх баригчид ачаа тээшийг нэгжиж үзэх зэргээс болж жолооч нар хугацаа их алддаг.

Ажилгүйдлийн түвшин Фран­цын дунджаас 10 хувиар их

буюу 12.5 хувьтай тус бүсийн эдийн засагт дүрвэгсэд нэмэлт дарамт хэмээн орон нутгийн биз несмэнүүд үзэж байна. Дүр­вэгсдийн хуарангийн ойролцоох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ч унажээ.

Ням гарагт дэлгүүрийн эзэд, үйлдвэрчний эвлэлийнхэн, фермерүүд, орон нутгийн иргэд гар гараасаа барилцан гинж үүсгэж гатлага онгоцны боомтын

зүг жагсаал зохион байгуулсан. Зарим оролцогчид “I Love Calais” бичигтэй цамц өмсөж, “Калегийн иргэд хоригдмол, харин дүрвэгсэд чөлөөтэй”, “Засгийн газраас Калед эдийн засгийн онцгой нөхцөл зарла!” гэсэн зурагт хуудас барьжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцож буй дэлгүүрийн эздийн нэг Фредерик Ван Гансбек “Бүслэлт шөнөжин үргэлжилнэ”

хэмээн тайлбарлав. Их Британи хүрдэг Дюнкерк, Булонийн чиглэлийн А16 хурдны замыг хоёр том ачааны машинаар хаа­сантай холбоотойгоор иргэ дийг шаардлагагүй нөхцөлд Кале орчмоор зорчихгүй байхыг орон нутгийн удирдлага анхааруулав.

Аюулгүйн жийрэг бүс үүсгэх үүднээс энэ оны эхээр тус хуарангийн зарим хэсгийг алба­дан нураасан. Дэлхийн II дайнаас хойш тохиолдож байгаагүй дүр вэгс дийн давалгаанд Европ тив нэр вэгдэж буйтай уялдан Кале хотын эрэг орчмын элсэн манханд хуарагнагчид сүү­лийн хэдэн жилд эрс өс лөө. Хүмүүсийн олонх нь Аф га­нистан, Эритрей, Сири, Ирак зэрэг улсад дэгдсэн дайн са­муу наас дүрвэн Их Британид суурь шихаар эрмэлзэгчид. Гэвч хяналт чангарснаас Ла­Ман шийн хоолой гатлах арга мухардсан “Ширэнгэ”­ийн ор шин суугчид ноорхой хуарандаа олон сараар гацах нь элбэг. Өөрийн

гэсэн ресторан, номын сан, сургуультай уг хуаранг зо рих сайн дурын тусламжийн бай­гуул лагууд ч олширлоо.

Тус хуаран Франц, Их Бри­та нийн харилцаанд ч хүндрэл учруулдаг. Их Британийн албаны хүмүүс Францад паспортын үзлэг хийх эрх олгодог 2003 оны Ле­Тукегийн гэрээг дахин авч үзэх са налыг Францын зарим улс төр чид тавьж эхэлсэн. Дүрвэгч, ца гаачдыг Их Британид бус Ка лед үзлэгт хамруулах нь их байд гаас уг гэрээг анх байгуулж байжээ.

Ерөн хийлөгчөөр дахин сон­гогдох зорилготой Николя Саркози дүрвэгсдийн түр саатуулах төвийг Францад бус Их Британид нээх санал саяхан тавьсан. Сонгуульд ялах л юм бол дүрвэгсдийн асуудал хэлэлцэхээр “Ердөө маргааш нь шууд Лондонг зорино” хэмээн ноён Саркози амласан юм.

Дүрвэгсдийн хуаранг эсэргүүцэгчид Калег бүслэв

Жюди ВебберЗа, тэгээд ноён Трамп

үзэлц мээр байна уу? Бүгд най­рам дах намаас нэр дэвшигч Ерөн хийлөгчийн сонгуульд ялж, Умард Америкийн чөлөөт ху дал­дааны хэлэлцээрийг (NAFTA) цуцлах аваас газар нутгийнхаа ха гасыг АНУ­д шилжүүлсэн 1848 оны хэлэлцээрийг орол­цуу лаад хоёр талын олон гэ рээг шинээр авч үзэх талаар Мек­сикийн конгрессэд оруулахаар төлөвлөсөн хуулийн төсөлд заажээ.

Мексикийн зүүн жигүүрийн сенатор Армандо Риос Питерээс мягмар гарагт конгрессэд оруулсан төсөл нь өнгөрсөн долоо хоногт Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето, АНУ­ын Ерөнхийлөгчид өрсөлдөгч Дональд Трамп нарын уулзалт иргэдийн төдийгүй Засгийн газрын түвшинд ширүүн шүүмжлэлд өртөж буйн илрэл болов. Мексикчүүдийг

“хүчирхийлэгч” хэмээн хочилж, хил дагуу босгох хэрэм хананы зардлыг тус улсаас гаргуулахыг эрмэлзэгч ноён Трампыг улаан хивстэй хүндлэл үзүүлэн угтаж авсан Ерөнхийлөгч Пенья Нье­тогийн нэр хүнд эх орондоо навс уналаа.

“Мексик улс заналхийллийн эсрэг авах төрийн бодлогоо тодорхойлох ёстой. Уг төсөл хоёр улсын аль алинд 22 жил өгөөжөө өгч ирсэн NAFTA­г зүгээр хамгаалаад өнгөрөхгүй. Чөлөөт худалдааны гэрээг устгах аливаа оролдлогын эсрэг бид хатуу тэмцэнэ” хэмээн ноён Риос Питерс мэдэгдлээ. Төслийг санаачлагч, урьд нь зүүн жигүүрийн хууль тогтоогч байсан, Mexico Image Foun­dation­ий тэргүүн Агустин Барриос Гомес тус улсын гадаад нэр хүндийг сайжруулах цогц бодлого төлөвлөж байна. Уг төсөл батлагдах тохиолдолд хил дагуу босгох хананы зардлыг

төр хариуцах нь хууль бус болж хувирна.

Хэрэв АНУ­аас жил бүр Мексикт шилжүүлдэг 24 тэрбум ам.долларыг ноён Трамп хана барихад зарцуулах үүднээс зогсоохыг оролдвол Мексик хариуд нь эсрэг тийш шилждэг мөн хэмжээний шилжүүлгийг саатуулах арга хэмжээ авах эрхийг уг төсөлд тусгаж өглөө. Мөн Мексикт гурван ажлын байр тутмын нэгийнх нь баталгаа болж буй 1994 оны чөлөөт худалдааны гэрээг ноён Трамп хог дээр хаях аваас Мехико үндэсний эрх ашгийнхаа үүднээс хоёр талын 75 гэрээ хэлэлцээг хянаж үзэхээр заажээ. Үүнд Мексик­Америкийн дайныг эцэслэж, Мексикийн зарим газар нутгийг АНУ­ын мэдэлд шилжүүлсэн 1848 оны гэрээ ч багтана. Уг нутаг дэвсгэрт одоогийн Калифорни, Аризона, Нью­Мексико, Невада муж улс багтдаг юм.

“Бид дуртайдаа ийм алхам

хийх гээгүй. Хоёр улсын хоо ронд уламжлан хэвшсэн харил цааг сүйрүүлж, NAFTA­г уландаа гишгэх сүрдүүлэг нь худалдааны хүрээнээс хальж, аюулгүй байдалд заналхийлэх болсноос” хэмээн ноён Барриос Гомес өгүүлэв.

Нэр хүнд муутай Ерөнхийлөгч Пенья Ньетог ноён Трампын айлчлалтай холбогдуулан Мек­сикийн мэдээллийн хэрэгс лүүд ширүүн шүүмжлэв. Мексик улс хана хэрмийн чинь үнийг хэзээ ч төлөхгүй гэж тэрбумтны улаан нүүрэн дээр хэлэх сайхан боломжийг алдлаа хэмээн шүүмжлэгчид халаглаж байна. Ноён Трамп сонгуульд ялж, төлөвлөснөө хэрэгжүүлж эхлэх аваас бидний хийж ча дах ганц зүйл нь “Тулгарч бол зош гүй аюу лаас сэргийлэх хуу лийн хам гаа лалт үүс гэх явдал” хэмээн ноён Барриос Гомес тайлбарласан юм.

Трампын заналхийлэлд мексикчүүдийн өгөх хариу

Кэтрин ХиллОХУ­ын хүн ам сийрэг

Алс дорнодод суурьших явдлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд засгийн газраас үнэгүй олгосон газартаа очихоор Антон Нехорошков машинаар бараг таван цаг давхилаа. Гэвч Владивостокийн залуу бизнесмэн шинэ эзэмшилдээ хэдхэн алхахаас хэтэрсэнгүй. Намаг балчиг болсон хөрсөнд залуугийн гольфийн цагаан гутал далд ортлоо шигдэв.

Хятадын нутаг дэвсгэрийн гуравны хоёртой тэнцэх ОХУ­ын Алс дорнодод зургаан сая хүн суудаг бол хил залгаа Хятадын мужуудад 100 сая гаруй хүн амьдардаг. Энэхүү тэнцвэргүй харьцаатай уялдан үнэгүй газар олгох хөтөлбөрийг ОХУ долдугаар сараас хэрэгжүүлж эхэллээ. Хаант Орос нь “Зах хязгаар нутагт хяналт тогтоож, эдийн засгийг нь хөгжүүлэх үүднээс хөдөө аж ахуй эрхлэгч славян үндэстнийг түлхүү суурьшуулах бодлого баримтлаж ирсэн” талаар Оросын эзэнт улсын тариачны түүхээр мэргэшсэн Дэвид Мүүн бичсэн байдаг.

Хаант Оросын Ерөнхий сайд Пётр Столыпины санаачилсан газрын шинэчлэлийн хөтөлбөр үлэмж амжилттай хэрэгжсэний ачаар дэлхийн I дайны өмнөхөн сая сая орос тариачин Сибирьт шилжин суурьшсан. Уг түүхээс 100 гаруй жилийн дараа зарим орос хуучин замаар замнахаар шийдлээ. “Нутгаасаа гарч өвөг дээдсийнхээ нүүн суурьшсан газрыг зорьмоор байна” хэмээн үнэгүй нэг гектар газар эзэмших хүсэлтнүүдэд туслах хөдөлгөөнийг санаачлагч, Санкт­Петербургийн казах Юрий Бугаев тайлбарлав.

Гэвч ихэнх шинжээчид төдийгүй үнэгүй газарт дурлагсад ч шинэ эзэмшлээ өгөөж муутай гэсэн бодолтой. Ноён Нехорошков ч үүний нэг жишээ болно. Жижиг наймаа эрхлэгч, 27­той Нехорошков онлайн газрын зураг харж байгаад Приморскийн хязгаарт Хятадын хилийн ойролцоо их замд дөхүү болохоор нь ашигтай гэсэн бодлоор газраа сонгосон юм. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт орон нутгийн захиргаанд гаргасан газар эзэмших өргөдөлдөө “Хятадаас ирэх жуулчид, ачааны машины жолооч нарт зориулсан дэлгүүр нээнэ” гэсэн тайлбар бичжээ. Ноён Нехорошковын даруухан хүсэл биелэхэд хэцүү эд байжээ. Хэрэг дээрээ зам байхгүй, дан намаг бүхий газар өөрт нь өгснийг ойлгосон залуу

дэлгүүр байгуулах тухай ярих ч хэрэггүйг хүлээн зөвшөөрлөө.

Дээрх түүх нь Алс дорнодод үйлдвэрлэл, хөдөө аж ахуй хөгжих боломжгүй гэх гэсэн хэрэг бус. Рублийн ам.доллартай харьцах ханш 2014 оноос хойш суларсаар ирсэн нь ОХУ­ын аж үйлдвэрт сайнаар нөлөөлж байгаа. ОХУ­ын мах, тосны ургамлын үйлдвэрлэл эрхлэгчдэд орж буй хөрөнгө оруулалт сайжирч, хөдөө аж ахуйн экспорт ихэссээр. Тус улсаас Хятадтай хийдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа алдагдалтай байснаа энэ оны эхнээс ашигтай гардаг болсон.

Эерэг хандлага Приморс­кийн хязгаарт ч нүднээ тусна. Урьдын атар зэлүүд нутаг хятад ажилчид ажилладаг шар буурцгийн түрээсийн та риалан болон хувирчээ. Хя тадын хөрөнгө оруулагчид ЗХУ­ын үед тутарганы тариа­лан байсан Ханка нуурын ойролцоох хаягдмал уудам талбайг дахин сэргээлээ. Приморскийн хязгаарт хөдөө аж ахуйн бизнес эрхэлж буй Шинэ Зеландын фермер, орос бүсгүйтэй гэрлэсэн Мартин Тэйт ч өөдрөг бодолтой. “Энэ нутаг АНУ­ын үр тарианы гол бүс ­ өмнөд Миннесота, умард Айоватай нэг өргөрөг дээр оршдог. Уур амьсгал нь төстэй болохоор буудай, шар буурцаг тариалахад нэн таатай” хэмээн тэрбээр тайлбарлав.

Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд үнэгүй олгож буй газрыг үл ойшоогсод цөөнгүй. “Харьцангуй ашигтай газар аль дээр үед эзэнтэй болчихсон. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд өгөөжтэй газар олж авах нь тун ч эргэлзээтэй” хэмээн хөдөө аж ахуйн зөвлөгөө өгөх SovEcon компанийн гүйцэтгэх захирал Андрей Сизов өгүүллээ. Ашигтай газар таарлаа ч хэмжээ нь хэт бага байгаа юм. Ядаж 500 гектар байж аятайхан ферм эрхлэх нөхцөл бүрддэг тухай ноён Сизов тайлбарлав.

Энэ бүхнийг эс харгалзан ноён Бугаев хөдөө аж ахуйн хамтарсан компани байгуулах ажилд оролцох оросуудын хүчийг нэгтгэхээр чармайсаар. Өвөг дээдэс нь мөрдөлт хавчлагаас зугтан Сибирийн хязгаар нутагт нэн эрт үед суурьшсан хуучин сүсэгтнүүд гэгдэх оросын өвөрмөц ортодокс сектийнхэнтэй ч тэрбээр холбоо тогтоожээ. “Латвиас хэдэн зуу, Болив улсаас бүр 1500 хүн ирнэ” хэмээн тэрбээр өгүүлж байлаа.

Шинээр суурьшигчдад олгох үнэгүй газар

The New York Times©

BBM©