НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР...

42
1 УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ "НҮҮРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ” ТӨСЛИЙН I) БҮС НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ II) БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР Төслийн дугаар: WB/MOF/MINIS/CS/QCBS/1.1.8(d)/2015;

Upload: others

Post on 29-Aug-2019

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

1

УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ

ДЭМЖИХ ТӨСӨЛ

"НҮҮРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ

ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ” ТӨСЛИЙН

I) БҮС НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ II) БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН

ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

Төслийн дугаар: WB/MOF/MINIS/CS/QCBS/1.1.8(d)/2015;

Page 2: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

2

Агуулаг

1 Товч танилцуулга ......................................................................................................... 4 1.1 Монгол улсын нүүрсний боломжит нөөц, өнөөгийн төлөв байдал ....................... 5 1.2 Монгол улсын засгийн газрын бодлого ................................................................. 5 1.3 Төсөл хэрэгжих бүс нутаг ....................................................................................... 7 1.4 Төслийн анхан шатны судалгаа ............................................................................. 7 1.5 Хууль эрх зүйн бодлогын дүн шинжилгээ ............................................................. 9

2 Судалгааны ажлын хамрах хүрээ .............................................................................. 10 2.1 Зорилго ................................................................................................................. 10 2.2 Бүтэц ..................................................................................................................... 11

2.2.1 Техник, Эдийн засгийн үндэслэлийн судалгаа ............................................ 11 2.2.2 Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ ............................................................. 11 2.2.3 Нарийчилсан байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ ..................... 12

3 Үнэлгээ үе шатууд ...................................................................................................... 13 3.1 Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ ..................................................................... 13

3.1.1 Өмнөх мэдээ материалуудыг судлах ........................................................... 13 3.1.2 Төслийн нөлөөллийн бүс .............................................................................. 14 3.1.3 Хувилбарууд .................................................................................................. 14 3.1.4 Хуримтлагдах нөлөөллүүд ........................................................................... 14 3.1.5 Нарийвчилсан БОННҮ-ний нэмэлт хамрах хүрээ ........................................ 16 3.1.6 Төлөв байдлын үнэлгээ ................................................................................ 16

3.2 Нарийчилсан байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ ............................ 21 3.2.1 Нүүрс хийжүүлэх үйлдвэр болон дэд бүтцийн барилга байгууламжийн нөлөөлөл ..................................................................................................................... 22 3.2.2 Бичил уур амьсгал, түүний өөрчлөлт ........................................................... 23 3.2.3 Соёлын өвийн менежмент ............................................................................ 23 3.2.4 Нүүлгэн шилжүүлэлт ..................................................................................... 24 3.2.5 Уугуул иргэд .................................................................................................. 26 3.2.6 Маргаантай газар нутаг ................................................................................ 27

3.3 Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө ........................................ 27 3.3.1 Хаалтын болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөө ........................................... 28 3.3.2 Хяналт шинжилгээний хөтөлбөр .................................................................. 28 3.3.3 Дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө .............................................. 29

4 Оролцогч талуудын оролцоо ба олон нийтийн хэлэлцүүлэг .................................... 29 4.1 Төр, олон нийттэй зөвшилцөх, хэлэлцүүлэх хөтөлбөр ....................................... 29 4.2 Нээлттэй мэдээллээр хангах ............................................................................... 30 4.3 Оролцогчдын саналыг тусгах ............................................................................... 31 4.4 Оролцогчдын чадавхийг сайжруулах .................................................................. 31

5 Тайлагнах болон бичиг баримт хүргүүлэх шаардлага ............................................. 31 5.1 Танилцуулга .......................................................................................................... 31 5.2 Баримт бичиг хүргүүлэх ....................................................................................... 32

5.2.1 Явцын тайлан ................................................................................................ 32 5.2.2 Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангууд .......................................................................... 32

6 Ажлын менежмент ...................................................................................................... 34 6.1 Үүрэг хариуцлага .................................................................................................. 34 6.2 Зөвлөхийн ажлын хуваарь ................................................................................... 34 6.3 Мэдээ, мэдээлэл болон баримт бичгийн хяналт, өмчлөл .................................. 35

7 Зөвлөх багт тавигдах шаардлага .............................................................................. 35 8 Төлвөрийн хуваарь ..................................................................................................... 41 9 Ажлын хуваарь ........................................................................................................... 42

Page 3: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

3

Page 4: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

4

1 Товч танилцуулга

Дэлхийн Банкнаас санхүүжиж байгаа “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг

дэмжих” төсөл (УУДБХОДТ) нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, түлш,

эрчим хүч, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг үл харгалзан нэмүү

өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих болон дэд бүтцийн төслүүдийн бэлтгэлийг

хангах, хэрэгжүүлэхэд дотоодын чадавхийг сайжруулах зорилгоор дэд бүтцийн

төслүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой юм.

Энэ ажлын даалгавар нь төслийн хүрээнд “Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах

үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хэсэг болох байгаль

орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнд зориулсан болно. Энэ төслийн хэрэгжилт нь

хот, суурин газруудын түлш, эрчим хүчний хангамжаас үүдэлтэй хүрээлэн буй орчны

асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарч байгаа юм.

Монгол улсын эрчим хүчний хэрэглэний 95 хувийг 1,3 сая гаруй хүн амтай Улаанбаатар

хот болон эдийн засгийн төвийн бүсд орших томоохон суурин газрын хэрэглэгчид эзэлж

байна. Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем нь зөвхөн төвийн хэсгийн

хэрэглэгчдийг хамарч, харин захын дүүргүүдийн оршин суугчид болон тэнд үйл

ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн ба үйлчилгээний

газруудын дулаан хангамжийг түүхий нүүрсээр ажилладаг бага чадлын 170 гаруй

халаалтын зуух болон 140 мянга шахам айл, өрхийн ердийн зуух-пийшингээс хангаж

байна.

Эдгээр зуухнуудын ашигт үйлийн коэффициент 50-60%-иас хэтрэхгүй байгаа нь

хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангахгүйн зэрэгцээ хүрээлэн буй орчны агаар, хөрсийг

бохирдуулж, улмаар оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг эх

үүсгүүрүүдийн нэг болж байгаа юм. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгсэл, автомашины

насжилт өндөртэйн улмаас автомашинаас гарах утаа нь агаарын бохирдолд ихээхэн

нөлөө үзүүлдэг. Тухайлбал, судалгаагаар 2013 оны байдлаар том оврын автобус 951

байсны 20-иад хувь нь 12,1 жилээс дээш ажилласан байна. Монгол улсын MNS 5012-

2008 стандартад “Нийтийн тээврийн үйлчилгээнд 12-оос дээш жил ажилласан тээврийн

хэрэгслийг ашиглахыг хоргилоно” гэж заасан байдаг. Гэсэн хэдийч 2013 оны байдлаар

951 автобус байгаагийн 20% аль хэдийн 12 жилээс дээш ашиглагдсан байна.

Нүүрснээс нийлэг (синтетик) байгалийн хий гарган авах үйлдвэр нь түүхий хүрэн

нүүрсний үнэ цэнийг нэмж, Монгол улсын эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх,

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй агаарын

бохирдлын асуудлыг шийдвэрлэх, өөрийн улсад хийн түлшний эх үүсвэртэй болгож,

импортыг багасгаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Төслөөс бүс нутгийн болон

төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгмийн асуудлуудад үзүүлэх

нөлөөллийг судалж холбогдох мэдээллийг ТЭЗҮ-д тусгаснаар төслийн хөрөнгө

оруулалт, түүний шийдвэр гаргахад чухал шаардлагатай бүх мэдээлэл, эдийн засгийн

үнэлгээний үзүүлэлтүүдийг агуулсан байх ёстой.

Иймд, УУДБХОДТ-ийн хүрээнд Монгол улсын төвийн бүс нутагт Нүүрснээс нийлэг

(синтетик) байгалийн хий гарган авах үйлдвэрийн төслийн техник, эдийн засгийн

үндэслэл боловсруулах ажлыг санхүүжүүлэн хийхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Page 5: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

5

Мөн УУДБХОДТ-ийн хүрээнд Нүүрснээс нийлэг (синтетик) байгалийн хий гарган авах

үйлдвэрийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон бүс нутгийн байгаль орчны

үнэлгээг хийж гүйцэтгэх зөвлөх багыг сонгон ажлуулахаар төлөвлөсөн ба Нүүрснээс

нийлэг (синтетик) байгалийн хий гарган авах үйлдвэрийн байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн үнэлгээг хийхэд шаардлагатай төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн холбогдох

бүхий л мэдээллийг цуглуулах ажлын хамрах хүрээг боловсруулав.

Тус төсөл нь Дэлхийн Банкны аюулгүйн бодлого, үйл ажиллагааны бодлогын 4.01-р

зүйл, байгаль орчны үнэлгээний журамын дагуу "A" зэрэглэлд хамаарч байгаа тул

төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж, тус ажлын гол үр дүнг

олон нийтэд танилцуулах хэлэлцүүлгийг хийх шаардлагатай юм.

1.1 Монгол улсын нүүрсний боломжит нөөц, өнөөгийн төлөв байдал

Манай улсын түлш, эрчим хүчний нөөцийн дийлэнх хувийг хатуу түлш, түүний дотор

төрөл бүрийн нүүрс эзэлдэг. Нүүрсний нийт нөөцийн 71,5% нь төвийн, 23,6% нь зүүн,

2,9% нь баруун, 2,0 % нь хангайн бүсд оршдог.

Монгол улсын цахилгаан, дулааны эрчим хүчний 93 хувийг нүүрснээр, 6,8 хувийг

импорт болон шингэн түлшээр, 0,2 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж

байна. Жилд олборлосон нүүрсний 84,0 хувийг Дулааны цахилгаан станцууд болон

халаалтын зуухнуудад, 6,0 хувийг айл, өрхийн халаалт ба ахуйн хэрэгцээний ердийн

зуух, пийшингүүдэд, 9,0 хувийг үйлдвэрийн газруудад, үлдсэн хувийг нь бусад

хэрэглэгчдэд зарцуулж байна.

Ийнхүү төв, суурин газруудын хэрэглэгчдийн түлш, эрчим хүчний хэрэгцээг харьцангуй

хямд орон нутгийн нүүрсийг ашиглан хангаж байгаа сайн талтай ч, шаталтын

бүтээгдэхүүн болох үнс, тортог болон утааны хийгээр хүрээлэн буй орчныг

бохирдуулдаг сөрөг талтай байгаа юм.

Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудын түлшний хэрэглээг Багануур болон

Шивээ-Овоогийн уурхайн хүрэн нүүрсээр хангаж байна. Эдгээр ордуудын нүүрсний

нөөц ба бүтцийг сайтар судлагдсаны зэрэгцээ дэд бүтэц хөгжсөн, томоохон хот, суурин

газруудын хэрэглэгчдэд харьцангуй ойр оршдог, нүүрсийг төмөр замаар тээвэрлэх

боломжтой зэрэг давуу талуудтай. Иймд Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах

үйлдвэрийг Чойр-Нялга нүүрсний агуулсан нутаг дэвсэрийн Шивээ-Овоо, Багануур,

Тэвшийн говь болон Төгрөг нуур зэрэг нүүрсний ордуудыг түшиглүүлэн барих нь

нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой байж болох юм. Нүүрснээс байгалийн хийг

орлох нийлэг хийг үйлдвэрлэж ашиглах замаар төв, суурин газруудад оршин суугчдын

түлш, эрчим хүч хангамжийг хүрээлэн буй орчны асуудалтай цогц байдлаар

шийдвэрлэх боломж бүрдэнэ.

1.2 Монгол улсын засгийн газрын бодлого

Монгол Улсын УИХ, Монгол Улсын Засгийн газраас хот, төв суурин газруудын түлш,

эрчим хүчний хангамж, хүрээлэн буй орчны талаар дараах бодлого барьж байна.

1. Үндэсний хөгжлийн цогц бодлогын 5.2.1.1. Геологи, уул уурхай, эрдэс баялаг,

хүнд үйлдвэрийн хөгжлийн бодлого, Нэгдүгээр үе шат (2007-2015 он):

Стратегийн зорилт 1.-д “Чойр-Нялгын нүүрсний томоохон стратегийн орд

газруудыг ашиглаж эхлэх; нүүрснээс түлш, шатахуун гаргах технологийг

эзэмших; эрдсийн түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эцсийн

Page 6: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

6

бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;” 5.2.1.2. Боловсруулах аж

үйлдвэрийн хөгжлийн бодлого, Хоёрдугаар үе шат (2016-2021он): Стратегийн

зорилт 1.-д “химийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нүүрсийг иж бүрэн боловсруулах

технологийг эзэмшин, төрөл бүрийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,

экспортлох;” 5.3.3. Түлшний салбарын хөгжлийн бодлого, Нэгдүгээр үе шат

(2007 – 2015 он): Стратегийн зорилт 1.-д “Нүүрс хийжүүлж, бага оврын

цахилгаан станцуудыг түлшээр хангана: нүүрснээс утаагүй түлш үйлдвэрлэх

бага оврын үйлдвэрүүд байгуулж ажиллуулах;” Улсын хөгжлийн 5 дугаар

тэргүүлэх чиглэлийн хүрээнд: Бүх үе шат (2007-2021он): Стратегийн зорилт 1.-д

“Байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан зогсооно: Улаанбаатар болон

томоохон хотуудын агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хөтөлбөр,

төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх; Киотогийн протоколын цэвэр хөгжлийн

механизмын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах хамтарсан төсөл хэрэгжүүлж,

улмаар зах зээлийн үнээр худалдах; байгаль орчныг хамгаалах хяналтын

тогтолцоог дэлхийн нийтийн жишгийн дагуу бүрдүүлэх.” гэж заасан байна.

2. УИХ-аас баталсан” Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн

агаарын бохирдолыг бууруулах арга хэмжээнд хийн түлшийг нэвтрүүлэх, эрчим

хүчний шинэ эх үүсвэр, халаалтын зууханд цэвэр түлшийг ашиглах арга

хэмжээг 2016 он гэхэд хэрэгжүүлсэн байхаар заасан.

3. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийн заалт 4. Аж үйлдвэрийн салбарын

өрсөлдөх чадварын хүчин зүйлсэд - Дотоодын түүхий эдийг түшиглэх нь аж

үйлдвэржүүлэх бодлогын чухал хүчин зүйл юм. Манай улс уул уурхайн түүхий

эдийг дотооддоо боловсруулснаар аж үйлдвэрийг хөгжүүлэх, экспортын

бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэн нэр, төрлийг олшруулах, ажлын байр

олноор бий болгох, бүтээмж нэмэгдүүлэх, нэмүү өртөг бий болгож үндэсний

орлогыг өсгөх, татварын суурийг өргөтгөх, ядуурлыг бууруулах нөхцөлийг

бүрдүүлнэ. 8.3.-т “Үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт техник, технологи

нэвтрүүлэх замаар түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү

өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэр, төрлийг

нэмэгдүүлэх” зарчим баримтална. 9.5.-д “Түүхий эд боловсруулах түвшинг

ахиулах замаар эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж,

үйлдвэрлэлийг цогцолбороор, зохицуулалттай хөгжүүлэх” зорилт дэвшүүлсэн. Уг

зорилтын хүрээнд 14.1.-т “аж үйлдвэрийн цогцолборын дэд бүтцийг шинээр

байгуулах, өргөтгөх асуудлыг үйлдвэржүүлэлтийн бодлого, бүс нутгийн хөгжлийн

хэрэгцээтэй уялдуулан төр-хувийн хэвшлийн түншлэлд түшиглэн хөрөнгө

оруулалт хийх замаар байгуулах” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4. МУ-ын ЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Аюулгүй орчинтой

монгол хүн” бүлэгт “Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдолтой тэмцэх цогц

шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх” гэж тусгагдсан.

5. МУ-ын ЗГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Импортыг орлох

экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлого” бүлэгт

“Нүүрснээс хий, шингэн түлш гаргах ажлыг эрчимжүүлж, шатдаг занар, нүүрсний

химийн үйлдвэрийг хөгжүүлэх судалгаа хийх” гэсэн.

6. ТЭНЦВЭРТЭЙ, ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ - 2012-2016 онд НҮБ-ын Хөгжлийн

хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үйл

ажиллагааны төлөвлөгөөний 2.21-т Богино хугацааны эдгээр арга хэмжээг эрчим

хүчний хэмнэлт бүхий технологийг дэмжих замаар агаарын бохирдол, улмаар

Page 7: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

7

хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны үйл ажиллагаатай хамтад нь

хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж тусгасан.

7. 1998-2002 онуудад Багануур болон Шивээ-Овоо зэрэг төрийн өмчит хүрэн

нүүрсний уурхайд 80 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж техник,

тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, нүүрс олборлолтын хүчин чадлыг

сайжруулахад төр засгаас анхаарч байна

2012 оны 02-р сарын 9-10 -ны өдрүүдэд “Coal Mongolia-2012” чуулган монгол улсын

нийслэл Улаанбаатар хотод зохиогдож 1000 орчим төлөөлөгчид оролцсон. Монгол улс

сүүлийн жилүүдэд нүүрсний салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж

чадсаны үр дүнд тус салбар нь улсын эдийн засгийн өсөлтийн гол цөм нь болсон. Олон

улсын шинжээчдийн дүгнэж байгаагаар Монгол нь багаар бодоход 100 гаруй тэрбум

тонн нүүрсний нөөцтэй бөгөөд нүүрс олборлолт нь ойрын ирээдүйд хурдацтай өсөж

жилдээ 40-60 сая тонн, цаашдаа 100 сая тоннд хүрэх боломжтой гэж үзсэн.

1.3 Төсөл хэрэгжих бүс нутаг

Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудын түлшний хэрэглээг Багануур болон

Шивээ-Овоогийн уурхайн хүрэн нүүрсээр хангаж байна. Эдгээр ордуудын нүүрсний

нөөц ба бүтцийг сайтар судлагдсаны зэрэгцээ дэд бүтэц хөгжсөн, томоохон хот, суурин

газруудын хэрэглэгчдэд харьцангуй ойр оршдог, нүүрсийг төмөр замаар тээвэрлэх

боломжтой зэрэг давуу талуудтай. Нүүрснээс байгалийн хийг орлох нийлэг хийг

үйлдвэрлэж ашиглах замаар төв, суурин газруудад оршин суугчдын түлш, эрчим хүч

хангамжийг хүрээлэн буй орчны асуудалтай цогц байдлаар шийдвэрлэх боломж

бүрдэнэ.

Дээрх нүүрсний орд газруудын нүүрсний нөөц, техникийн нөхцөл, эдийн засаг,

санхүүжилт, нийгэм - байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харьцуулан судалсан

урьдчилсан судалгаанаас харахад төв бүс нутаг дахь нүүрсний ордууд нь төслийн

хувьд хамгийн боломжтой нүүрсний орд байгааг харуулж байна. Ялангуяа Чойр-Нялга

нүүрсний агуулсан нутаг дэвсэрийн Шивээ-Овоо, Багануур, Тэвшийн говь болон Төгрөг

нуурийн нүүрсний ордууд юм. Урьдчилсан судалгаа нь төслийг хэрэгжүүлэхэд төвийн

бүс нутаг хамгийн тохиромжтой байгааг илтгэж байгаач төслийн ТЭЗҮ боловсруулах

шатанд дээр нүүрсний орд газрууд нь илүү судлагдаж, хамгийн тохиромжтойг нь сонгох

юм.

Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэрийг Улаанбаатар хотын ойролцоо

барих нь эдийн засгийн хувьд ашигтай байж болох ч ТЭЗҮ боловсруулах шатанд тус

үйлдвэрийн эдийн засгийн болон техникийн хүчин чадлыг тодорхойлон үзсэний дараа

тус үйлдвэрийг барьж байгуулах байршил болон үйлдвэрлэлийн технологи зэргийг

тодорхойлогдоно.

1.4 Төслийн анхан шатны судалгаа

“Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах” ажлын

даалгаварыг Байгаль орчин, нийгэм, санхүү, эдийн засгийн анхан шатны судалгаанд

үндэслэн боловсруулсан болно. Судалгааны ажлын тайланг Дэлхийн Банкны заавраар

боловсруулж, Аж үйлдвэрийн яам болон Төсөл Хэрэгжүүлэх Нэгжийн ажлын хэсгийн

хурлаар хэлэлцүүлж, холбогдох санал, зөвлөмжийг тусгасан.

Page 8: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

8

Анхан шатны судалгаагаар нүүрсний нөөц, техник технологийн боломж, санхүү, эдийн

засгийн нөхцөлүүд, байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн жишиг харьцуулалтаар

төвийн бүсийн Багануур, Шивээ-Овоо болон Тэвшийн говийн уурхайн нүүрсийг ашиглах

нь илүү тохиромжтой болох нь ажиглагдсан. Нүүрсний ордыг ТЭЗҮ-ийн шатанд

тодорхойлох боловч анхан шатны судалгааны төсөөллөөр төвийн бүсийн нутаг

дэвсгэрт байрлахаар байгаа болно.

Урьдчилсан судалгааны гол үр дүнгүүд нь төслийн хэрэгжилт нь Монгол улсын эдийн

засгийн чадавхийг сайжруулахаас гадна Улаанбаатар хотын иргэдийн цэвэр түлш хий,

цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг нэмэгдүүлэх, мөн хотын агаар,

хөрсний бохирдлыг бууруулах, мөн оршин суугчдын эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах

орчныг сайжруулахыг харуулж байна.

Тиймээс эдийн засгийн хувьд үр ашигтай нөгөө талаар байгаль орчинд нөлөөлөх

нөлөөлөл нь хамгийн бага байх хүрэн нүүрсний ордыг Монгол орны төвийн бүсэд

байрлах хүрэн нүүрсний ордуудаас ТЭЗҮ-ийг боловсруулах бүхий үе шатанд холбогдох

бүхий л үнэлгээг (ашиглахгүй байх үеийн хавилбарыг бас тооцно) хийсний үндсэн дээр

сонгох ба сонгосон нүүрсний орд, түүний чанарт тохиромжтой үйлдвэрлэлийн

технологи сонгохоос гадна усны нөөц, бусад холбогдох түүхий материал зэргээс

хамаарч тус үйлдвэрийг бариж байгуулах буюу төсөл хэрэгжих газар нутгийг сонгоно.

Төсөл нь техник болон эдийн засгийн хувьд үр ашигтай байх боловч байгаль орчин,

нийгэмд үзүүлэх шууд нөлөөллийг тооцохгүйгээр тус төслийг хэрэгжүүлэх асуудлыг авч

үзэх боломжгүй. Иймээс Байгаль орчны үнэлгээ, нийгэм, эдийн засгийн шинжилгээнээс

гарсан үр дүн нь олон улсаас санхүүгийн эх үүсвэрийг авах хэмжээнд хийгдсэн байх

шаардлагатай.

Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах судалгаа,

тооцоо нь төслийн үр ашгийг үнэн зөв тодорхойлж, хөрөнгө оруулалтын шийдвэр

гаргах хангалттай мэдээлэл агуулах ба энэ судалгаан дээр үндэслэн ажлын зураг төсөл

боловсруулах үндэслэл болно.

УУДБХОДТ-ийн Байгаль орчин, Нийгмийн Удирдлагын Хүрээ1 болон нөгөө талаас

Дэлхийн Банкны аюулгүйн бодлого, үйл ажиллагааны бодлогын 4.01-р зүйлд2 заасан

байгаль орчны үнэлгээний журмын дагуу "A" зэрэглэлд хамаарч байгаа тул төслийн

байгаль орчин, нийгмийн нөлөөллийн (БОННҮ)-г хийх шаардлагатай зүй ёсоор

тавигдаж байна. Байгаль орчин болон нийгмийн урьдчилсан судалгааны үр дүн.

"А" зэрэглэлийн төслийн байгаль орчны үнэлгээгээр төслийн үйл

ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг, эерэг нөлөөллийг

тодорхойлсоны үндсэн дээр хувилбарын дүн шинжилгээг хийж, сөрөг

нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, сааруулах, нөхөн хамгаалах болон

байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулахын тулд авч хэрэгжүүлэх арга

хэмжээг зөвлөмжөөс бүрдэнэ.

1 Эх сурвалж: http://www.minis.mn/file/files/ESMF_MN_Oct2013.pdf 2 Эх сурвалж: http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/PROJECTS/EXTPOLICIES/EXTOPMANUAL/0,,contentMDK:20064724~menuPK:4564185~pagePK:64709096~piPK:64709108~theSitePK:502184,00.html

Page 9: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

9

1.5 Хууль эрх зүйн бодлогын дүн шинжилгээ

Төсөл амжилттай хэрэгжих нь олон улсын холбогдох гэрээ, хэлэлцээр, дотоодын хууль,

эрх зүйн баримт бичигтэй нийцэж, дагаж мөрдсэн эсэхээс ихээхэн шалтгаалдаг тул

төсөлтэй шууд холбогдох олон улсын гэрээ хэлэлцээр, үндэсний хууль тогтоомж, бусад

эрх зүйн баримт бичгийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай. Иймд Бүс нутгийн

байгаль орчний үнэлгээ (БНБОҮ) болон БОННҮ-гээр төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй авч

үзэх үндэсний хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, эрх зүйн хөтөлбөр, Монгол

Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хоёр талт гэрээ хэлэлцээр, тэдгээрийн

хүрээнд хийсэн үүрэг амлалт, Дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн хамгааллын

бодлогыг хамруулан авч үзнэ. Дэлхийн банкны хамгааллын бодлого нь “Нүүрснээс

нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр” төслийн БНБОҮ болон БОННҮ-г

боловсруулахад баримтлах стандарт, арга барилыг тодорхойлно.

Зөвлөх нь төслийн хууль, эрх зүйн хүрээнд хамаарах олон улсын гэрээ, хэлэлцээр,

үндэсний хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн жагсаалтыг гаргаж, үйл

ажиллагааны эхлэлийн ажлын төлөвлөгөөнд хавсаргана. Түүнчлэн судалгааны явцад

шинээр гаргах шаардлагатай хууль эрх зүйн ба бодлогын асуудал гарах эсэхийг энд

авч үзвэл зохино.

Дэлхийн банкны БОННҮ-ний судалгаанд баримтлах бодлогод стратегийн,

хуримтлагдсан, дам нөлөөлөл ажилчид, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд

тавигдах шаардлага зэргээр нэлээд тодорхой бас өргөн хүрээнд авч үздэг нь манай

өнөөгийн хууль тогтоомжид ерөнхий байдлаар тусгагдсанаас ялгаатай байна. Иймд

Зөвлөх нь байгаль орчин, нийгмийн асуудалд хамаарах үндэсний бодлого, хууль, дүрэм

журмыг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих энэ төслийн БНБОҮ болон БОННҮ-нд

гол стандарт болгон ашиглах тус Банкны байгаль орчин, нийгмийн үйл ажиллагааны

бодлоготой харьцуулан, тэдгээрийн хооронд “орхигдол /GAP/”-ын дүн шинжилгээ хийнэ.

Ер нь Монгол улсын байгаль орчин, нийгмийн асуудлын үндэсний хууль, дүрэм журам

болон Дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн хамгааллын бодлого хоорондын

зөрүүнээс үүдэлтэй ямар нэг зөрчил практикт байдаггүй. Дэлхийн банкны баримтладаг

бодлого олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд нэн тэргүүнд авч үздэг асуудлуудтай адил

байна. Гэсэн хэдий ч төслийн БНБОҮ болон БОННҮ-ний хүрээнд хийгдэх “орхигдол

/GAP/”-ын нарийвчилсан дүн шинжилгээ нь Монгол улсын бодлого боловсруулагчдад

цаашид олон улсын норм, хэм хэмжээтэй нийцүүлэх арга хэмжээг авч үзэх боломж

олгох юм.

Иймд, БНБОҮ болон БОННҮ-г УУДБХОДТ-ийн Байгаль орчин, Нийгмийн Удирдлагын

Хүрээ, Дэлхийн Банкны аюулгүйн бодлого, үйл ажиллагааны бодлогын 4.01-р зүйл

болон бусад холбогдох үйл ажиллагааны бодлогын хүрээнд мөн Монгол улсын

холбогдох хууль дүрэмд заасан шаардлагуудын хүрээнд боловсруулах шаардлагатай.

Дэлхийн Банкны аюулгүйн бодлого, түүнд холбогдох үйл ажиллагааны бодлогуудыг

доор дурьдав:

Үүнд:

Үйл ажиллагааны бодлого 4.01: Байгаль орчны үнэлгээ,

Үйл ажиллагааны бодлого 4.04: Байгалийн амьдрах орчин,

Үйл ажиллагааны бодлого 4.09: Хөнөөлт шавжны менежмент,

Page 10: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

10

Үйл ажиллагааны бодлого 4.10: Уугуул иргэд,

Үйл ажиллагааны бодлого 4.11: Соёлын өвийн нөөц,

Үйл ажиллагааны бодлого 4.12: Албадан нүүлгэн шилжүүлэх,

Үйл ажиллагааны бодлого 4.36: Ой,

Үйл ажиллагааны бодлого 7.60 Маргаантай газарт хэрэгжих төсөл

2 Судалгааны ажлын хамрах хүрээ

2.1 Зорилго

БНБОҮ болон БОННҮ нь зорилго дараах үйл ажиллагаанд чиглэнэ. Үүнд:

Төслийн нөлөөөллийн бүс ба нөлөөлөлд өртөх талбайг тодорхойлох;

Физик, биологи, нийгэм-эдийн засаг, соёлын өнөөгийн төлөв байдал, нөхцлийг

тодорхойлж, баримтжуулах;

Өнөөгийн төлөв байдал, нөхцлийг өөрчилж болох төслийн бүтээн байгуулалт, үйл

ажиллагааны үе шатын гол тулгуур хийц бүтэц, бүрэлдэхүүн хэсэг, үйл ажиллагааг

тодорхойлох;

Үзүүлэх нөлөө, нөлөөллийг буурууллах арга хэмжээ, төслийн хувилбаруудыг

тодорхойлохтой холбогдсон шийдвэр гаргалтанд олон нийтийн санал дүгнэлтийг

тусгах;

Санал болгосон хувилбаруудаас үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөллийг тодорхойлох;

Байгаль орчин/эдийн засаг талаас хамгийн сайн гэж тодорхойлсон хувилбараас

үзүүлэх гол сөрөг нөлөөлөл(үүд)-д дүн шинжилгээ хийх;

Сөрөг нөлөөлөл(үүд)-өөс зайлсхийх эсвэл бууруулах эсвэл нөхөн төлөх, эерэг

нөлөөлөл(үүд)-ийг дэмжих арга хэмжээг нэмэгдүүлэхэд тодорхойлсон байгаль

орчны сөрөг нөлөөллийг бууруулах боломжит, бодит, өртөг хэмнэсэн, орон нутгийн

онцлогт тохирсон арга хэмжээг тодорхойлох;

Байгаль орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээ, менежментийн төлөвлөгөө,

хяналт шинжилгээ (мониторинг), хөндлөнгийн хяналт (аудит)-ын элементүүдийг

тоймлон, газар, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, нутгийн уугуул иргэд ба/эсвэл

эмзэг бүлгийн хүмүүст чиглэсэн төлөвлөгөө, жендерийн төлөвлөгөөг бүхий Байгаль

орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ) боловсруулах;

Төслийн бүтээн байгуулалтын асуудлаар цаашид авах арга хэмжээнд зориулан

төсөл хэрэгжих ерөнхий боломжийг байгаль орчин/нийгмийн талаас авч үзсэн

зөвлөмжийг шийдвэр гаргагчдад өгнө.

Ажлуудыг хийж гүйцэтгэх бүтэцийг дараах бүлэгт тодорхойлон авч үзлээ.

Page 11: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

11

2.2 Бүтэц

Ажлын даалгаварт үндэслэн БНБОҮ болон БОННҮ-г хийж гүйцэтгэнэ. БНБОҮ нь

нарийвчилсан БОННҮ-нд арай өргөн цар хүрээтэйгээр ажлын хамрах хүрээг хамарна.

ТЭЗҮ- нь тусдаа гэрээгээр хийгдэнэ.

БНБОҮ болон нэмэлт судалгааны хамрах хүрээ нь урьдчилсан судалгааны үр дүнд

тулгуурлах ба улмаар тодорхойлогдсон төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн холбогдох

бүхий л мэдээллүүд нь ТЭЗҮ-ийн бүрэлдэхүүн хэсэг болно. БНБОҮ-ний үр дүнгүүд

болон судалгааны хамрах хүрээнд тулгуулан нарийвчилсан БОННҮ-ний ажлын

даалгаварыг шинэчлэн сайжруулах хэрэглэнэ. Нарийвчилсан БОННҮ-г зөвлөх баг нь

хийж эхлэхээс өмнө шинэчлэн ажлын даалгаварыг Дэлхийн банк нь хянаж, эцэслэн

шийдвэрлэсэн байна. Нарийвчилсан БОННҮ-нь ТЭЗҮ-тэй харилцан уялдаатай

дагалдаж хийгдэнэ. Судалгаа тус бүрийн чиглэлүүдийг дараах байдалтай байна.

2.2.1 Техник, Эдийн засгийн үндэслэлийн судалгаа

Төслийн ТЭЗҮ-нь өөр зөвлөх багаар тусдаа боловсруулагдсан ажлын даалгаварын

хүрээнд хийгдэх хэдий ч ТЭЗҮ-г боловсруулах үе шатуудад БНБОҮ болон

нарийвчилсан БОННҮ-тэй харилцан холбоотойгоор хийнэ. Үүнд:

Урьдчилсан судалгаа: ТЭЗҮ-ийн энэ үе шатны зорилго нь Нүүрснээс нийлэг

байгалийн хий гарган авах үйлдвэрийн байршилийн оновчтой сонголт болон цаг

хугацааны асуудлыг шийдэхэд, дараах зүйлсийг хамруулна:

Техникийн нөхцөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллүүдийг анхааран авч

үзсэний үндсэн дээр төсөл хэрэгжих газар нутгийн сонголтын хамгийн

тохиромжтой байдлыг харьцуулсан, тодорхойлсон

Төслийн холбогдох техникийн болон санхүүгийн мэдээлэл цуглуулах

Суурь судалгаанд санал болгосон аргыг хэрэгжүүлэх хувилбаруудыг

боловсруулах;

Өмнөх газрын доорх усны судалгааг судлах, усны хэрэгцээний үе шатанд

хэрэглэж болох усны хэмжээ, тарифыг тодорхойлох

Хувилбаруудыг үнэлэхэд техникийн болон зардал үр ашгийн загварыг бий

болгох, улмаар хамгийн сайн хувилбарыг санал болгох

техник эдийн засгийн судалгаа эцэслэн хийхэд шаардлагатай бүх судалгааны

ажлыг тодорхойлох

2.2.2 Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ

Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ нь ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгааны үр дүнгүүдэд

тулгуулан дараах тодорхойлогдсон асуудлуудыг хийж гүйцэтгэх ажлын даалгаварын

хэсэг юм:

Нөлөөллийн бүс: Төслийн холбогдох бүхий барилга байгууламжийг хамарсан,

төсөл хэрэгжих газар нутаг болон бүс нутагт үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас

буюу технологийн бүхий үе шатанд гарах нөлөөллийн хамруулах

Суурь нөхцөл: бүс нутгийн болон төсөл хэрэгжих газар нутгийн төслийн үнэлээ

нь цаашид нарийвчилсан БОННҮ-нд шаардагдах гол нөлөөллүүд бол тэдгээрийг

бууруулах үнэлгээг тодруулах

Альтернитив хөгжлийн хувилбаруудын үнэлгээ (санал болгож буй төслийн үйл

ажиллагаагүй үерийн хивилбарыг багтаана)

Page 12: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

12

Хуримтлагдах нөлөөлөл: ялангуяа агаарын чанар, газар ашиглалт, газрын доорх

усны ашиглалт болон бусад Байгаль орчин нийгмийн чухал бүрэлдхүүн

хэсгүүдийг тодорхойлох

Нарийвчилсан БОННҮ-ний нэмэлт хамрах хүрээ: Чухал байгаль орчин, нийгмийн

үзүүлэлтүүд болон төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн бусад холбогдох

мэдээллийг тодруулах, тэдгээрийг нарийвчилсан БОННҮ-г хийж гүйцэтгэхэд

шаардлагтай түвшинд зориулан боловсруулах

БНБОҮ болон нэмэлт ажлын хамрах хүрээний гол дүгнэлтүүдийг нарийвчилсан

БОННБҮ-ний ажлын даалгаварын бүтэц, холбогдох асуудлыг сайжруулахадыг тусгаж

өгнө.Эдгээр гол дүгнэлтүүдийг нарийвчилсан БОННҮ-г хийхээс өмнө Дэлхийн банкинд

хүргүүлж хянагдсан байна. Шинэчлэгдсэн ажлын даалгавар нь Дэлхийн банкнаар

хянагдаж дууссаны дараа нарийвчилсан БОННҮ-г доор дурьдсан БОННҮ-ний бүтэц

болон гол параметрүүдтэй уялдуулан хийнэ.

2.2.3 Нарийчилсан байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ

Нарийчилсан БОННҮ нь дараах төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хэрэгжилтийн талаар

эцсийн шийдвэрт хэрэгтэй мэдээллийг боловсруулан хийж гүйцэтгэнэ:

Нүүрс хийжүүлэх байгууламж,

Хийн дамжуулах хоолой, насос станц,

Хөргөлтийн систем;

Цахилгаан дамжуулах шугам,

Сонгосон нүүрсний орд холбоотой олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа

Санал болгож буй төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад холбогдох

нэмэлт тоног төхөөрөмж, дэд бүтэц

Түүхий эдийн олборлолт болон эцсийн бүтээгдхүүн хүртэлх технологийн

дамжлагатай холбоотой асуудлууд

Нарийвчилсан БОННҮ-гээр төслийн эцсийн зураг төсөлд тусгагдах байгаль орчин

болон нийгмийн бүхий холбогдох асуудлуудыг тодорхойлох, үнэлэх ба тэдгээрийг

бууруулах, арилгах арга хэмжээнүүдийг тодорхойлогдсон байх ёстой. Эдгээр нь БНБОҮ

болон ажлын хамрах хүрээгээр бас тодорхойлогдох ба дараах асуудлуудыг хамарсан

байх хэрэгтэй.

Хууль эрх зүйн болон бодлогын хамрах хүрээ дүн шинжилгээ

Байгаль орчин, Нийгмийн Нөлөөллийн Үнэлгээ

Соёлын өвийн нөөцийн менежемент

Газар чөлөөлөлт болон Албадан нүүлгэн шилжүүлэлт

Уугуул иргэдийн хөгжлийн бодлого

Биологийн төрөл зүйлийн нөлөөллийг бууруулах арга хэмжээ

Ажилчидын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдал (Бүтээн

байгуулалтын (барилгын) болон үйл ажиллагааны үеийн ажилчидын суурингийн

менежементийг бас оруулах)

Нөлөөллийг бууруулах арга хэмжээний судалгаа шинжилгээ болон нөлөөллийг

бууруулах төлөвлөгөө

Олон нийтийн оролцоо, хэлэлцүүлэг болон гомдол барагдуулах механизмийг

боловсруулах

Page 13: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

13

Бүтээн байгуулалтын (барилгын) болон үйл ажиллагааны үед газар чөлөөлөлт

болон холбогдох зөрчил

Хатуу хог хаягдал, бусад хаягдал болон хийн ялгарлын менежемент

Агаарын чанар, дуу чимээ, чичиргээний нөлөөлөх байдлын үнэлгээ болон

нөлөөллийг бууруулах

Хуримтлагдах нөлөөлөл: БНБОҮ-ний хүрээнд анхны үнэлгээг сайжруулах ба

цаашдийн Байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг үнэлэх

Дээр дурьдсан ажлуудын нарийвчилсан шаардлагуудыг дараагийн хэсгүүдэд

дэлгэрүүлэн тайлбарласан болно.

3 Үнэлгээ хийх үе шатууд

3.1 Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ

Техник эдийн засгийн судалгааны нэг хэсэг болох техникийн нөхцлийн хувьд

боломжтой төсөл хэрэгжүүлэх газар нутгийн хувилбаруудыг тогтоох болон урьдчилсан

судалгааны ажилтай хамт БНБОҮ нь хийгдэх ёстой.

БНБОҮ-ний хүрээнд Монгол Улсын төвийн бүсийн экосистемийг төлөв байдлыг

нарийвчлан судлаж улмаар нөлөөлөлд өртөж болзошгүй чухал биологийн төрөл зүйл,

амьдрах орчныг тодорхойлох шаардлагатай.

Өөрөөр хэлбэл усны болон хуурай газрын экосистем, биологийн олон янз байдал

болон бусад гол онцлог бүхий хүрээлэн буй орчны био-физикийн шинж чанарын онцлог

шинж чанарууд болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг хамруулан судлана.

Мөн хоёрдогч эх үүсвэрээс холбогдох мэдээллийг судалж үзэх ба хээрийн судалгааны

үед төсөл хэрэгжих бүс нутгийн байгаль орчин, нийгэм болон соёлын холбогдох

мэдээллүүд буюу дэд бүтэц, сууршил, эдийн засгийн үйл ажилагааны холбогдох

мэдээллүүд, мөн үүнээс гадна газар ашиглалт буюу хөдөө аж ахуй болон мал аж ахуй

мөн улиралын шинж чанартай эдийн засгийн үйл ажиллагаа, угсаатны болон соёлын

онцлог шинж чанарын талаарх мэдээллүүдийг цуглуулсан байна.

Мөн БНБОҮ-ний хүрээнд төсөл хэрэгжих бүс нутаг болон төслийн нөлөөлөлд өртөх

газар нутагт цаашид үүсэх болзошгүй хуримтлагдах нөлөөллийн үнэлэх,

тодорхойлоход төсөл хэрэгжих бүс нутаг болон төслийн нөлөөлөлд өртөх газар нутгийн

хөгжлийн чиг хандлага болон , төлөвлөсөн ирээдүйн хөрөнгө оруулалтыг тодорхойлох

ёстой.

3.1.1 Өмнөх мэдээ материалуудыг судлах

БНБОҮ-ний хүрээнд төслийн ТЭЗҮ болон холбогдох БОННҮ-г үргэлжлүүлэх хийх

шийдвэрийн үндэс болсон холбогдох мэдээ материалуудыг цуглуулаж, судлаж, дүгнэн

хянан үзнэ. Энэ нь цаашид шаардагдах суурь судалгаа болон бусад холбогдох хээрийн

судалгааний хэрэгцээг сайжруулах зорилгоор төсөл хэрэгжих бүс нутгийн нийгэм,

байгаль орчны холбогдох мэдээллүүд судалж хянан үзсэн байна.

Зөвлөх БОННҮ-г хийхэд шаардлагатай холбогдох өмнөх бүхий л судалгааны

материалуудын жагсаалтыг гаргаж судалсан байх байна. Мөн судласан бүхий л

материалын эх сурвалж, тэдгээрийн ишлэлийг БНБОҮ тайланд тусгасан байна.

Page 14: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

14

3.1.2 Төслийн нөлөөллийн бүс

БНБОҮ-ний хүрээнд ТЭЗҮ-ээр тодорхойлогдох нүүрсний орд, үйлдвэрлэлийн барилга

байгууламжийн байршлыг сонголтонд үндэслэн тус төслийн зүгээс үзүүлэх

нөлөөллийн талбайг үнэлэж тодорхойлно. Төслийн нөлөөллийн хамрах бүсийг

тодруулах, түүний хил хязгаарыг тогтоохдоо нөлөөллүүдийн харилцан үйлчлэл,

тэдгээрийн шууд болон шууд бус үр дагавар бий болох орон зай зэргийг үнэлэх ба

үүнээс гадна усны сав газар, хүн ам болон төлөвлөсөн нийгэм-эдийн засгийн хөгжил,

ялангуяа уул уурхай болон тэдгээрийн холбогдох дэд бүтэц зэрэг байгаль орчин,

нийгмийн чухал үзүүлэлтүүдийг илтгэсэн нарийвчлал бүхий зураглал зэргийг зайлшгүй

харгалзан үзсэн байна. Төслийн нөлөөллийн бүсийг хоёр хэсэгт авч үзэх ба орон

нутгийн болон бүс нутгийн гэж ангилна. Орон нутгийн бүсэд тус төслийн болон

холбогдох барилга байгууламжийн талбайн ойролцоо хамарсан, бүх чиглэлд 5 км зайд

авч үзэх ба бүс нутгийн бүсэд тус төслийн талбай болон холбогдох байрилга

байгууламж байрлах газар нутагт хамрагдаж байгаа усны сав газрууд бүхэлдээ

хамрагдасан байх ёстой. Дээрх хоёр нөлөөлийн бүсүүдийг усны эх үүсвэр, газар

ашиглалт болон салхины зонхилох чиглэл, түүний зовхисыг судалгаанд үндэслэсэн

агаарын чанар, түүний тархалт зэрэг болзошгүй нөлөөлөл дээр үндэслэн тодорхойлох

хэрэгтэй. Нарийвчилсан БОННҮ-ний хүрээнд төслийн нөлөөллийн орон нутгийн болон

бүс нутгийн түвшинд тус төслийн зүгээд үзүүлэх нөлөөллүүдийг судалж, тэдгээрийг

бууруулах арга хэмжээний үйл ажиллагааг санал болгосон байна.

3.1.3 Хувилбарууд

БНБОҮ-ний хүрээнд хөгжлийн өөр өөр хувилбаруудын үнэлгээ (санал болгож буй

төслийн үйл ажиллагаа байхгүй байх үеийн хувилбарыг оруулаад)-г хийх ба энэ нь

хөгжлийн өөр өөр хувилбаруудын техник, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн олон

талд нарийвчилсан онцлогуудыг илтгэнэ. Энэхүү судалгаагаар сонгогдсон

хувилбаруудын хүрээнд цаашид төслийн нөлөөллүүдийг хэрхэн харьцуулж, энэ

харьцуулсан гол үр дүнгүүдээс төслийн үе шатуудад анхаарах асуудлууд болон үйл

ажиллагааг сайжруулах асуудлуудыг үнэлнэ. Хувилбаруудын сонголтын талаар

төслийн оролцогч талуудтай хэлэлцүүлгийг хийх ёстой. Зөвлөх нь шийдвэр гаргах үйл

явцад олон нийтийн хэлэлцүүлэг, оролцоог хангах, тэдгээрийн хувь нэмрийг оруулах

үүднээс албан ёсны веб сайтыг хийх хэрэгтэй. Хувилбаруудаас сонгох тухай

мэдээллийг төслийн оролцогч талууд хандах боломжийг хангах үүднээс албан ёсны

веб сайт дээрээ байрлуулна. Хувилбаруудыг сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг

гаргахдаа Засгийн газар, олон нийтийн авсан санал асуулгын үндсэн дээр түүнд дүн

шинжилгээ хийсэн байна.

3.1.4 Хуримтлагдах нөлөөллүүд

БНБОҮ-ний хүрээнд төлөв байдлын үнэлгээгээр судлагдсан газар ашиглалт, газрын

доорх болон гадаргын ус, мөн агаарын чанар болон бусад тогтоогдсон экосистемийн

чухал бүрэлдэхүүн хэсгүүдэд нөлөөлөх хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг БНБОҮ-

ний тайлангын чухал бүлэг болгон оруулна.

Энэ хэсэг нь хөрөнгө оруулалт хийгдсэн төслүүдийн өнөөгийн байдал болон

тэдгээрийн боломжит нөлөөллүүд үүнээс гадна төлөвлөгдөж байгаа болон цаашид

хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа боломжит төслүүд (хэлэлцэгдэж байгаа байж болох

уул уурхайн төслүүдийн оролцуулаад)-ийн талаар судалж дүгнэсэн байна.

Page 15: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

15

Нарийвчилсан БОННҮ-нд зорилсан БНБОҮ болон төлөв байдлын үнэлгээний гол үр

дүнгүүд гарсаны дараанарийвчилсан БОННҮ-ний ажлын хүрээнд хуримтлагдах

нөлөөллийн үнэлгээг дахин авч үзэж тодруулах шаардлагатай. Хуримтлагдах

нөлөөллийг бууруулах төлөвлөгөөг нарийвчилсан БОННҮ-ний Байгаль орчин,

нийгмийн менежментийн төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг болгон боловсруулсан

байх ёстой. Хуримтлагдах нөлөөллийн дүн шинжилгээнд үр дүнгүүдийн бүхий л

холбогдох тоо баримт, хүснэгт болон газрын зургуудыг хавсаргасан байх ёстой.

Зөвлөх төслийн газар нутгийн хэмжээнд хуримтлагдах эерэг ба сөрөг нөлөөллийг

тодорхойлж харьцуулалт хийнэ. Энэ хүрээнд Олон улсын санхүүгийн корпорацийн

хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний заавар/удирдамж (ОУСК, 2013, хуудас 433)

болон Монгол улсын хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний аргачлалыг нарийвчлан

судласан байна. Зөвлөх нь хуримтлагдах нөлөөллийг үнэлгээнд хэрэглэх арга,

аргачлалаа хэрхэн сонгосон тухайгаа шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан байх

үүрэг хүлээнэ. Зөвлөх нь бүс нутгийн хэмжээнд төлөвлөж буй энэ төсөлд дүн

шинжилгээ хийж, төсөл хэрэгжих ба төслийн үйл ажиллагааны хугацаанд гарч болох

болзошгүй нөлөөллийг тодорхойлно. Зөвлөх нь хуримтлагдах нөлөөллийн боломжит эх

үүсвэрт одоогийн болон төлөвлөсөн нөөцийн олборлолт болон үйлдвэрлэлийн үйл

ажиллагаа, мөн шууд болон шууд бус нөлөөлөлд өртөх бүхий л боломжийг авч үзнэ

(төсөлтэй холбоотой бүхий л дэд бүтэц, барилга байгууламжууд гэх мэт). Дүн

шинжилгээ нь иргэд олон нийтийн зүгээс нийгэм, соёлын, эдийн засгийн эсвэл гоо зүйн

ач холбогдолтой мөн мэргэжлийн судлаачдын зүгээс шинжлэх ухаан, судалгааны ач

холбогдолтой гэж үзсэн байгаль орчин, нийгмийн чухал ач холбогдол бүхий

бүрэлдэхүүн хэсгүүдэд гол чиглэнэ. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ дараах

зорилгыг хангасан байна. Үүнд:

Хөгжлийн, байгаль орчны, нийгмийн гадаад бусад хүчин зүйлээс сонгосон

байгаль орчин, нийгмийн чухал ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсэг бүрт

үзүүлж болох нөлөөллийн асуудлаар цаашид төлөвлөж буй аливаа бүтээн

байгуулалтаас үзүүлж болох нөлөөлөл, эрсдлийг үнэлэх,

Тус төлөвлөж байгаа бүтээн байгуулалтаас үзүүлэх нийгэм, байгаль орчны

хуримтлагдах нөлөө,эрсдлүүд тухайн сонгосон байгаль орчин, нийгмийн чухал

ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгүүдийн тогтвортой байдал эсвэл оршин

тогтнож байгаа байдлыг алдагдуулахгүй байх босгыг давахгүй гэдгийг

баталгаажуулах,

Төлөвлөж буй бүтээн байгуулалтын үнэ цэнэ, боломж нийгэм, байгаль орчны

хуримтлагдах нөлөөллөөр хязгаарлагдахгүй гэдгийг баталгаажуулах,

Газарзүйн боломжит байршил (жишээ нь: гадаргын болон газрын доорх усны

нөөц, олборлох нөөцийн асуудлууд, бүс нутгийн ландшафтийн менежемент)-

аар хуримтлагдах нөлөөллийг зохицуулах, шийдвэр гаргахад засаглалын

бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх,

Төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын хуримтлагдах нөлөөллийн тухайд

нөлөөнд өртөх иргэд, олон нийтийн санаа зовж буй асуудлуудыг тодорхойлж,

баримтжуулж, үнэлж, авч үзсэн байх,

Төслийн нэр хүндийг унагах болзошгүй эрсдэлийг зохицуулах.

3Эх сурвалж: http://www.ifc.org/wps/wcm/connect/3aebf50041c11f8383ba8700caa2aa08/IFC_GoodPracticeHandbook_CumulativeImpactAssessment.pdf?MOD=AJPERES

Page 16: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

16

Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнд мэдээллийн төрөл бүрийн эх сурвалж

тухайлбал: бүс нутгийн ба орон нутгийн байгаль орчин, нийгэм, нөөцийн судалгаа,

хөтөлбөр, ба/эсвэл төлөвлөлтийн баримт бичгүүд; стратегийн, салбарын, бүс

нутгийн үнэлгээ; төслийн нөлөөлөх байдлын үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн

үнэлгээ, тодорхой асуудлаар хийгдсэн зорилтот судалгааны мэдээллийг ашигласан

байна. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний судалгаа нь хуримтлагдах нөлөөллийг

бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах хэмжээнд хийгдэх

шаардлагатай ба өөрөөр хэлбэл хэрхэн аливаа нөлөөллөөс зайлс хийх, хэрвээ

боломжгүй бол хэрхэн бууруулах болон нөхөн сэргээх, дүйцүүлэх хамгаалах болон

нөхөн төлөх зэрэг асуудлуудыг тодорхойлсон байна.

3.1.5 Нарийвчилсан БОННҮ-ний нэмэлт хамрах хүрээ

Нарийвчилсан БОННҮ-ний нэмэлт судалгааны хамрах асуудлууд нь энэ ажлын

даалгаварын хэсэг болох ба өмнөх ажлын даалгаврын хүрээнд тодорхойлогдсон

асуудлуудаас гадна нарийвчилсан БОННҮ-нд цаашид шаардлагатай хангалттай

мэдээллийг цуглуулах, тодорхойлох зорилготой. Хамрах хүрээ нь:

БОННҮ-г хийж гүйцэтгэхэд шаардлагатай төслийн хэрэгжих талбайн холбогдох

бүхий л мэдээллийг тодорхойлох

Дэд бүтэцийн хөгжил, үйлдвэрлэлийн процесс, олборлолт (тонн/өдөр, МВт,

хоолойн урт нь гэх мэт) зэргийн хүлээгдэж буй тойм хэмжээг тодорхойлох, энэ

нь цаашид БОННҮ-нд зайлшгүй тодорхойлогдох төслийн болзошгүй гол

нөлөөллүүд, тэдгээрийн холбоотой асуудлуудын зарим нэг үзүүлэлтүүдийн

талаар мэдээллийг өгнө.

Төслийн бүтээн байгуулалтын явцад цаашид нөлөөлөлд өртөж болзошгүй

тухайн бүс нутгийн байгаль орчин, нийгмийн асуудлуудыг тодорхойлох

Эдийн засгийн болон нүүлгэн шилжүүлэлт зэргийн хэлбэр болон хамрах хүрээг

багтаасан төслийн нөлөөллүүдийн шинж чанарууд болон нөлөөллийн хэмжээг

тодорхойлох

Аливаа нөлөөллийг бууруулах төлөвлөгөө, түүний үнэлгээг хийхэд цаашид

хамрагдаж болох газар нутгийн хэмжээг тодорхойлох

3.1.6 Төлөв байдлын үнэлгээ

Төлөв байдлын судалгаа нь нарийвчилсан БОННҮ-г хийж гүйцэтгэхэд шаардлагатай

холбогдох бүхий л мэдээ, материалыг судласан байх ба төлөв байдлын судалгааг

хийхдээ Зөвлөх нь дараах асуудлууд (гэхдээ үүгээр хязгаарлахгүйгээр)-ыг авч үзэх

хэрэгтэй.

3.1.6.1 Уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүд, агаарын чанар

Төсөл хэрэгжих бүс нутгийн уур амьсгалын гол онцлог, урт хугацааны ажиглалтын

материалд үндэслэн сарын дундаж үзүүлэлтүүдийг тодорхойлох, цаг уур, уур

амьсгалын нөхцөл байдал хүн амын амьжиргаа болон төслийн үйл ажиллагаанд хэрхэн

нөлөөлөхийг тодорхойлно. Бүс нутгийн агаарын чанарыг тодорхойлохдоо агаарын

дээж авах, дээжийг лабораторит шинжүүлэх. Дараах үзүүлэлтүүдээс чухал хэсгийг

сонгох: азотын исэл (NOx), хүхрийн давхар исэл (SO2), нүүрстөрөгчийн дутуу исэл

(CO), жижиг ширхэглэлт тооцонцор (PM2.5 ба PM10), хар тугалга (Pb), бусад хүнд

металууд, шаардлагатай бол хүлэмжийн хийг оруулж болно. Хээрийн судалгааны

Page 17: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

17

явцад хийсэн хэмжилт, дээжлэлт, фото зураг, лабораторийн шинжилгээний үр дүн,

холбогдох газрын зургуудыг хавсаргана.

3.1.6.2 Физик газарзүйн нөхцөл, геологийн тогтоц ба геоморфологи

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийхэд хамгийн түрүүнд төсөл хэрэгжүүлэх

нутаг дэвсгэрийн байршил, физих газарзүйн нөхцөлийг тодорхойлж, дэвсгэр нутгийн

ландшафтын төрлүүдийг тогтоож, зураг зохиож, тайлбар хийнэ.

Төслийн үйл ажиллагаанд хамрагдах талбай, түүний орчмын геологийн тогтоц,

стратиграфи, чулуулгийн бүтэц, түүхэн хөгжил, нас, тектоник структур, ашигт

малтмалыг тодорхойлж, геологийн зураг, зүсэлт, схемүүд гаргана.

Төсөл хэрэгжих орчны хотгор, гүдгэрийн үндсэн шинж, хөгжил, төрөл зүйл, үйл явц,

хөгжил хувьсал, эерэг, сөрөг хэлбэр, морфологи бүтцийг тодорхойлж зураглана.

Ингэхдээ геоморфологийн ажиглалт, харьцангуй өндрийн хэмжилт, топозураг, агаар

сансрын зургийг ашиглан газрын гадаргын хэлбэр дүрс, геоморфологийн

элементүүдийг ангилан татам, дэнж, хажуу, оройн хэсгүүдийг ялган зураглах нь зүйтэй.

Рельефийн ажиглалт, шинжилгээг байгаль орчны төлөв байдлын үнэлгээний хээрийн

судалгааны явцад маршрутын аргаар явуулж, гарал үүсэл, бүтэц, тогтолцоо,

динамикийг тогтооно.

3.1.6.3 Гадаргын болон газрын доорх ус

Tөсөл хэрэгжих бүс нутаг дах гол горхи, нуур цөөрөм, булаг шанд, хур тунадасны усны

нөөц, тоо хэмжээ, урсацын горимын үндсэн үзүүлэлтүүдийг зохих аргачлалын дагуу

хэмжин тогтоож, түүний тархалт найрлага, чанар, хомсдол, бохирдлын төлөв байдал,

цаашдын хандлагыг тодорхойлон бичиглэл хийнэ. Усны объектуудаас сорьц авч,

хаягжуулан дараах үзүүлэлтүүдийг тодорхойлуулахаар стандартчиллын тохирлын

гэрчилгээ бүхий дотоод, гадаадын шинжилгээний лабораториудад явуулна.

Үүнд :

Эрдсийн бүрэлдэхүүний үзүүлэлтүүд

Шим бохирдлын үзүүлэлтүүд,

Хүчилтөрөгчийн горимын үзүүлэлтүүд (ууссан хүчилтөрөгч, биохимийн хэрэгцээт

хүчилтөрөгч-БХХ5, перманганатын исэлдэх чанар-ПИЧ, бихроматын исэлдэх

чанар г.м);

Хүнд металлууд:

Тусгай үзүүлэлтүүд: нефть, нефтийн бүтээгдэхүүн, өөх тос, гадаргын идэвхт

бодисууд зэрэг орно.

Үүнээс гадна газрын доорх устай харилцан нөлөөлөл байгаа эсэхийг тодорхойлж,

гадаргын усны зургийг боловсруулна.

Тухайн төсөл хэрэгжих байршил нь гидрогеологийн региональ зүй тогтлын хувьд аль

дүүрэгчлэлд хамаарах, тухайн сав газар, бүс, массивын онцлог, төслийн байршил нь

газрын доорх усны тэжээгдлийн муж, усан хагалбар буюу усны урсац бүрэлдэх эх

хэсэгт, усны хуримтлалын бүсэд, хөлийн бүсийн аль хэсэгт хамаарах, тухайн орчинд

тархсан ус агуулагч үе давхаргуудын геологийн насны дараалал, байршлын зүй тогтол,

тэдгээрийн коллектор шинж чанар, агуулагдаж байгаа усны гидравлик шинж чанар,

газрын доорх усны хөдөлгөөний болон нөөцийн тоон үзүүлэлтүүд, химийн найрлага,

Page 18: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

18

чанар, нөөц горимыг судалж, тодорхойлон төсөл хэрэгжих орчны гидрогеологийн зураг,

зүсэлт, схемүүдийг боловсруулна. Шаардлагатай тохиолдолд гидроизогипсийн зураг,

бохирдлын тархалтын зургуудыг үйлдэнэ. Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт олон жилийн

цэвдэг тархсан бол түүний зузаан, бүтцийг судалж физик шинж, дулааны горимыг

тодорхойлон тухайн нутаг дэвсгэрийн цэвдгийн зургийг оруулж болно.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний гидрогеологийн хээрийн ажиглалт, судалгааг

маршрутын шугам, ажиглалтын цэгийн бичлэг хийх хэлбэрээр бүхий л талбайг

хамруулан явуулна.Гидрогеологийн маршрутын чиглэлийн талбайг хөндлөн огтолсон

болон судалгааны объектуудыг дагасан чиглэлээр, ажиглалтын цэгүүдийн зайг газар

доорх усны илэрц, булаг, худаг, цооногийн байршлаас хамааруулан тогтооно.

Судалгааны үед газар доорх усны тэжээл, хуримтлал, хөлийн бүсийг ялган тогтоох,

төслийн байрлал аль бүсэд хамаарч байгааг тогтоох, төслийн үйл ажиллагаанд

өртөгдөх байдлыг тогтооход голлон анхаарвал зохино.

Гидрогеологийн маршрутын судалгааны тэмдэглэлийг нягт нямбай хөтлөн ажиглалтыг

тасралтгүй байдлаар явуулах шаардлагатай.

3.1.6.4 Хөрсөн бүрхэвч

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэр, түүний орчмын судалгаанд хамрагдсан талбайнхөрсний

төрлийг тодорхойлж, түүний тархалт, морфологи хэв шинж, ус-физик-химийн чанар,

үржил шим, ялзмагийнагууламжийг судалж, хөрсөн бүрхэвчийн зураглал үйлдэнэ.

Хээрийн судалгааны үед тухайн талбайд тархсан хөрсний морфологи шинж чанарыг

тодорхойлох болон хөрсний сорьц авах зорилгоор үндсэн (1.0-1.5 м хүртэл гүнтэй)

болон хагас зүсэлт ( 50-80 см)-ийг тухайн хөрсний нийтлэг хэв шинжийг бүрэн төлөөлж

чадах газрыг сонгон хийнэ. Хөрсний морфологи шинжийн бичиглэлийг хийж дууссаны

дараа давхарга тус бүрээс дээж авч, фото зураг, бичлэг хийж баталгаажуулна. Дээжний

хэмжээ ойролцоогоор 0.5 кг орчим байх бөгөөд газрын нэр, байршил, зүсэлтийн дугаар,

дээж авсан гүн гэх мэт тэмдэглэл бүхий хаяг дээжинд хийж холбогдох лабораторид

хүргэнэ.

Мөн хээрийн судалгааны явцад тухайн газар нутгийн онцлог, хөрсний үржил шимт

чанар, хөрсжих процессыг судлах, газар ашиглалтын хэлбэр, эдэлбэрийн төрлийг

харгалзан мониторингийн цэгүүдийг сонгон анхдагч төлөв байдлын бичиглэл, хэмжилт,

дээжлэлтийг хийсэн байна. Хөрсний үржил шим, бохирдлыг тодорхойлохын тулд

дараах үзүүлэлтүүдийг лабораторид шинжлүүлэхээр хүргүүлнэ.

Үүнд: pH, ялзмаг; Аммони (NH4); Нитрит (NO2); Нитрат (NO3); Фосфатууд (PO43-); Кали

(K+); Нефть, нефтийн бүтээгдэхүүн; As, Hg, Cd, Pb, Ni, Cr, Se зэрэг хүнд металлууд; г.м

орно. Хээрийн хэмжилт, дээжлэлт, лабораторийн шинжилгээний дүн, холбогдох

зураглалыг боловсруулж хавсаргана.

3.1.6.5 Ургамлан нөмрөг

Төсөл хэрэгжих бүс нутаг дэвсгэрийн ургамлын төрөл зүйлүүдийг тодорхойлж жагсаалт

гаргах, үндсэн бүлгэмдэл, тэдгээрийн хэвшинж, биомассыг тодорхойлж тайлбарын

хамт боловсруулна. Ховор, ховордсон болон нутагшмал ургамлын төрөл зүйл,

тэдгээрийн тархалт, хамгааллын статус зэргийг тодорхойлно. Мөн судалгааны талбайг

хамарсан ургамалжилтын зураглал үйлдэнэ.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний хээрийн судалгааны үед төсөл хэрэгжих

талбайн хэмжээнд зүйлийн бүрэлдэхүүнийг бүрэн хамарч тэдгээрийн арвийн хэмжээ,

Page 19: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

19

ургацын гарцыг тогтоох боломтой газрыг сонгон ургамалжилтын бичиглэлийг хийж,

ургамлан нөмрөгийн хучилтын хэмжээг нүдэн баримжааны, хучилтын проектын болон

тоо-жингийн аргуудаас аль тохиромжтойг сонгон тодорхойлсон байвал зохино.

3.1.6.6 Ой

Ойн онцлогийг тодорхойлж, төслийн нөлөөнд өртөх ойн хэмжээг тогтооно. Усан сан

сэргэх стратегийн санал гаргана.

3.1.6.7 Амьтны аймаг

Тухайн нутаг дэвсгэр дэх амьтны аймгийн төрөл зүйлийн бүрэлдэхүүн, тархалтын

хүрээ, байршилт, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлж, аж ахуйн үйл ажиллагааны

нөлөөгөөр устсан буюу дайжсан амьтан, тэдгээрийн тоо толгойн үзүүлэлт, цаашдын

төлөв байдлыг тодорхойлно. Амьтны аймгийн хээрийн судалгааны явцад тухайн нутаг

дэвсгэрийн амьтны аймагт суурь үнэлгээ өгөх үүднээс сээр нуруугүй ба сээр нуруутан

амьтдын зүйлийн бүрдлийг тогтоож, тэдгээрийн нягтшил, тоо толгойн хэмжээг тусгай

арга зүйн дагуу тодорхойлох, ховор, ховордож буй, устах аюулд орж болзошгүй

амьтдын жагсаалтыг гаргаж, тоо толгой, амьдрах орчны нөхцөлийн өнөөгийн төлөв

байдалд үнэлгээ өгнө.

Амьтны хээрийн судалгааны үед жижиг хөхтөн амьтдыг сонгосон талбайд амьд баригч

ашиглан барих, шугаман трансектын аргаар амьд баригч байршуулан барих-тэмдэглэх-

давтан барих аргаар, мөн амьтны амьдралын хэлбэр, үйл ажиллагааны ул мөрөөр,

шөнийн идэвхтэй амьтдыг гэрэлтүүлэх, цасан бүрхүүл тогтсон үед мөрөөр, дулааны

улиралд баас, хэвтэр, идэш тэжээлийн үлдвэр, эзэмшил нутгийн хаяг зэргээр, ороо

хөөцөө, үржлийн үед, усны эх үүсвэрийн орчимд тооллого, ажиглалт хийж тоо толгойг

үнэлэх, загасыг голдрилын тодорхой хэсэгт дээжлэгч тавьж тоолох, шавжийг тодорхой

талбайг сонгож, тэдгээрийг барих зэрэг аргуудаас аль тохиромжтойг сонгон ашиглана.

Монгол орны нугаламт амьтны зүйлийн тархац, идээшил, амьдрах орчин, дэлхийн

болон бүс нутгийн ховордлын үнэлгээг Олон улсын байгаль хамгаалах холбооноос

эрхлэн гаргасан шалгуураар үнэлж, Монгол улсын шувуу, хөхтөн амьтны улаан данс

болон амьтны хамгааллын төлөвлөгөө зэрэг эх сурвалжийн мэдээллийг ашиглан

хамгааллын статусыг тогтоох боломжтой.

3.1.6.8 Биологийн олон янз байдлын үнэлгээ

Зөвлөх нь төсөл хэрэгжих бүс нутгийн биологийн олон янз байдал болон экосистемийн

үйлчилгээний байдалд төслийн зүгээс үзүүлэх шууд болон шууд бус нөлөөллүүдийг

үнэлэх шаардлагатай.

Мөн төслийн нөлөөлөлд өртөгч, сонирхогч талуудын төсөл хэрэгжих бүс нутаг, түүний

нөлөөллийн бүсэд байгаа биологийн олон янз байдал болон экосистемийн үйлчилгээ,

тэдгээрийн үнэ цэнийн талаарх ойлголтуудыг уулзалт, санал асуулга зэргээр

тодорхойлох шаардлагатай.

Нөлөөллийг үнэлэхэд байгаль орчны суурь судалгааны нэгдсэн үр дүнд үндэслэж

экосистемийн үнэлгээг хийнэ. Энэ үнэлгээ нь төсөл хэрэгжих бүс нутгийн байгаль

орчны бүрэлдхүүн хэсгүүдийн хээрийн хэмжилт, суурь судалгаа болон өмнөх холбогдох

судалгаанууд болон төслийн холбогдох барилга байгууламж, дэд бүтэц, мөн төсөл

Page 20: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

20

хэрэгжих нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөлт зэрэгт багтаасан ландшафтын түвшний

судалгаа, үнэлгээ зэрэгт үндэслэгдэж хийгдэнэ.

Нарийвчилсан БОННҮ нь төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор үүдэн гарах сөрөг

нөлөөллүүдийн тодорхойлонхолбогдох үнэлгээг асуулахаас гадна мөн биологийн төрөл

зүйлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд бүс нутгийн биологийн олон янз

байдалд үзүүлэх бүхий л нөлөөллүүдийг тодруулах улмаар холбогдох нөлөөллийг

бууруулах арга хэмжээнүүдийг тодорхойлсон байна.

3.1.6.9 Орчны физик бохирдол

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт дуу чимээ, доргио чичиргээ зэрэг физик бохирдлын эх

үүсвэрүүд, тэдгээрийн өнөөгийн түвшинг тодорхойлно. Хээрийн хэмжилт,

шинжилгээний дүнг эх хувиар, холбогдох багаж, зураглалыг хавсаргана.

3.1.6.10 Байгаль, түүх, соёлын дурсгалт газар

Байгаль, түүх, соёлын дурсгалт газарт онцгой сонин тогтоцтой хад чулуу, уул нуруу, гол

горхи, нуур цөөрөм, хөшөө дурсгал, тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн

үзэсгэлэнт газар зэрэг хамаарагдах бөгөөд тэдгээрийн онцлог шинж, ач холбогдол,

хамгааллын статус, өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж, тэдгээрийн хамгааллын арга

хэмжээ, үнэлгээ, өнөөгийн удирдлагын чадавхийн талаар авч үзсэн байна.

3.1.6.11 Нийгэм, эдийн засгийн байдал

Төсөл хэрэгжих бүс нутагт төслийн шууд болон шууд бус нөлөөлөлд өртөх магадлалтай

сум орон нутгийн иргэд, өрхүүд, тэдгээрийн бүртгэл, өнөөгийн амьдралын түвшин,

хөдөлмөр эрхлэлт, орлогын түвшин, эзэмшил газар, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө,

ус хангамж, бэлчээр, тариалангийн талбай, мэдээлэл, нийтлэг үйлчилгээ (боловсрол,

эмнэлэг, ахуйн үйлчилгээ, цахилгаан хангамж г.м)-ний хангамжийн түвшин, газар

ашиглалт зэргийг судалж, дүнг тусгана. Үүнээс гадна хэрэгжүүлэхээр төлөвлөж буй

төслийн талаар мэдээлэл өгч, тэдний саналыг авч тусгана.

Мөн дээрх иргэдийн эрүүл мэндийн өнөөгийн түвшин, өвчлөл, дундаж наслалт,

нутагшмал ба халдварт өвчний нэрвэгдэлтийн талаар болон тэдний ариун цэвэр,

орчны эрүүл ахуйн гол үндсэн үзүүлэлтүүдийг судалж тусгана.

Төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн харьяалагдах засаг захиргааны нэгж баг, сум

дүүрэг, аймгийн хүн ам, нас хүйс болон хөдөлмөрийн нөөц, төсвийн орлого, зарлага,

ажил эрхлэлт, дундаж орлого, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтцийн хөгжлийн

өнөөгийн түвшин, худалдааны эргэлтийн хэмжээ зэрэг нийгмийн болон эдийн засгийн

хөгжлийн түвшинг илтгэх бусад үзүүлэлтүүдийг тодорхойлж, үнэлгээ өгсөн байна.

3.1.6.12 Газар ашиглалт

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хэмжээнд газар зохион байгуулалтын одоогийн

байдал цаашдаа Монгол Улсын хэмжээний болон бүс нутаг, аймаг, орон нутгийн

хөгжлийн чиг хандлагын үүднээс эдэлбэр газрын бүтэц зохион байгуулалтыг

тодорхойлж үзүүлнэ. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй

байгаа талбайн судалгаа, цаашдын төлөв байдлыг судалж тогтоох шаадлагатай.

Судалгаагаар төсөлд хамрагдаж байгаа бүс нутаг тус бүрээр эдэлбэр газрын

зориулалтыг гаргаж, шаарлагатай тохиолдолд газар зохион байгуулалтын

төлөвлөгөөнүүдэд өөрчлөлт оруулах талаар санал боловсруулсан байна.

Page 21: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

21

Судалгааны үр дүнгээр төсөлд хамрагдаж байгаа бүс нутгийн эдэлбэр газрын хэмжээ,

зориулалт, цаашдын хэтийн төлөвийг үзүүлсэн зураглалыг хийж, тайланг

боловсруулна. Энэ судалгаа нь төсөл хэрэгжих шатанд барилга байгууламжуудыг

барих талбай, трассыг сонгон хэрэгжүүлэхэд ашиглах суурь материал болно. Энэ

судалгааны үр дүнг үндэслэн зарим талбайг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах,

эсвэл цуцлах арга хэмжээг авах шаардлагатай талаар зөвлөмж боловсруулж болно.

Төсөлд хамрагдах талбай болон зурвасын эдэлбэр газрын зориулалтыг тодорхойлж,

нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлагатай объектын судалгааг явуулна.

Иймд зөвлөх нь

төслийн нөлөөлөлд өртөх газар нутаг болон тэдгээрийн хил залгаа нутаг

дэвсгэрийн өнөөгийн газар зохион байгуулалт болон ашиглалтын төрлийг

нарийвчлан тодорхойлох, зураглалыг зохих масштабаар гарган хавсаргана.

хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн газар ашиглалт/эзэмших эрхтэй бүхий газруудын

тэдгээрийн ашиглалтын судалгааг хийнэ. Мөн бэлчээрийн мал аж ахуйтай

холбоотой улирлын нүүдлийн хэв маяг мөн оторын бэлчээрийн асуудлыг

тодорхойлоно.

Хэрвээ төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт улсын болон орон нутгийн тусгай

хамгаалалттай газар нутгууд байвал тэдгээрийн ач холбогдол, байршил болон

эзлэх талбай, хамгааллын горимын талаарх мэдээллүүдийг тодруулах,

зураглалыг зохих масштабаар гарган хавсаргана (Энэ мэдээлэл нь тусгай

хамгаалалттай газар нутгийн тухай нарийн мэдээллийг агуулах тул энэхүү

нарийн мэдээллийг задруулах эрсдэлтэй байдаг тул олон нийтийн

хэлэлцүүлгийн тайланд тусгахгүй байж болно).

төслийн барилгын бүтээн байгуулалтын үе шатанд өртөх газар нутгийн хэмжээг

тодорхойлох, зураглалыг зохих масштабаар гарган хавсаргана.

орон нутгийн хөгжлийн чиг хандлагыг судлах, газар ашиглалтын өөрчлөлтийг

үнэлэх, нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлагатай объектын тодорхойлох,

зураглалыг зохих масштабаар гарган хавсаргана.

төслийн нөлөөлөлд өртөж байгаа сум тус бүрээр эдэлбэр газрын зориулалт

болон ашиглалтыг цаашдын хэтийн төлөвлөлийг гаргаж, шаардлагатай

тохиолдолд өнөөгийн газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд өөрчлөлт

оруулах талаар санал, зөвлөмж боловсруулсан байна.

3.2 Нарийчилсан байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ

Бүс нутгийн болон төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн түвшинд хамрагдах холбогдох

бүхий л мэдээлэл бүрэлдсэний дараа ажлын даалгаварыг боловсруулж, тус

боловсруулсан ажлын даалгаварын Дэлхийн банк хянан эцэслэж дараах асуудлуудыг

хамруулан Нарийчилсан БОННҮ-г хийж гүйцэтгэнэ.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллүүдийг төслийн бүх бүрэлдэхүүн хэсгүүдийн багтаах:

Нүүрс хийжүүлэх байгууламж,

Хийн дамжуулах хоолой, насос станц,

Хөргөлтийн систем;

Цахилгаан дамжуулах шугам,

Сонгосон нүүрсний орд холбоотой олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа

Page 22: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

22

Санал болгож буй төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад холбогдох

нэмэлт тоног төхөөрөмж, дэд бүтэц

Түүхий эдийн олборлолт болон эцсийн бүтээгдхүүн гарах хүртэлх технологийн

дамжлагатай холбоотой асуудлууд

3.2.1 Нүүрс хийжүүлэх үйлдвэр болон дэд бүтцийн барилга байгууламжийн

нөлөөлөл

Нарийчилсан БОННҮ- хүрээнд төслийн бүтээн байгуулалтын болон үйл ажиллагааны

үеийн дэд бүтэц болон холбогдох инженерийн барилга байгууламжууд буюу нүүрс

хийжүүлэх үйлдвэр болон түүний холбогдох барилга байгууламжууд, мөн түүхий эдийн

олборлолтоос эхлээд эцсийн бүтээгдхүүн гаргах технологотой холбоотойгоор байгаль

орчинд үзүүлэх бүхий л нөлөөллийг тодруулан авч үзэх шаардлагатай. Энэхүү

технологийн дамжлага болон бусад холбогдох мэдээллүүд нь ТЭЗҮ-ээр

тодорхойлогдох ба тухайлбал, нүүрснээс түүхий хий гаргах үйлдвэр, түүхий хийнээс

нийлэг байгалийн хий үйлдвэрлэх хэсэг, туслах цех, байгууламжууд, үйлдвэрийн

цахилгаан, дулаан хагамжийн тоноглолууд, салаа төмөр зам, ус хангамж, засвар

механикийн цех, цахилгаан хангамжийн дэд станц, төмөр замын өртөө, инженерийн

хангамжийн дэд станц-төвүүд, захиргаа аж ахуйн байр, шинжилгээний төв лаборатори,

авто зам, цахилгаан дамжуулах шугам зэрэг болно. Төслийн бүтээн байгуулалтайгаар

холбоотойгоор үүсэх нөлөөллүүд, Үүнд:

Агаарын бохирдолын хүрээнд

CO2 барих болон CO2-н ялгарлын хэмжээг тодорхойлох, хүрээлэн буй

орчимд тархах асуудлууд

H2S-ийн хэмжээ, хүхэр болон хүнд металлын хүрээлэн буй орчимд тархах

асуудлууд

Үйлдвэрээс гарах үнсний хэмжээ болон тоосжилт, тэдгээрийн хүрээлэн буй

орчимд тархах асуудлууд

Тархалтын чиглэл. Орон нутгийн хүн ам, байгаль орчинд тархалтын чиглэл,

хамрах хэмжээний нөлөөлөлийн асуудлууд гэх мэт асуудлуудыг авч үзсэн

байна

Хөргөлтийн системийн тодорхойлолтыг авч үзсэн байна

Газар ашиглалтанд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн байна

Биологийн олон янз байдалд чухал болон амьдрах орчинд үзүүлэх нөлөөллийг

үнэлэх, мөн байгалийн үзэсгэлэнт газар нутаг, тусгай болон орон нутгийн

хамгаалалттай нутагт хэрхэн нөлөөлж болохыг авч үзсэн байна,

Барилга байгууламжид өртөгдөж болох талбайн гидрогеологийн нөхцөл, газар

доорх усны чанар, горимд орж болох өөрчлөлтийн нөлөөллийг авч үзсэн байна,

Хог хаягдалын асуудлыг тодорхойлох, мөн хатуу болон шингэн хог хаягдлаас

газрын доорх ус болон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн байна,

Төсөлд шаардлагатай газрын доорх усны хэмжээг тодорхойлох, мөн энэхүү

шаардлагатай усны нөөцийг худалдан авах стратеги боловсруулах шаардлагатай.

Тус төсөлд шаардлагатай байгаа усны хэмжээг үнэлэхэд Багануурын уурхай нь ус

ашиглалтыг үнэлэх шаардлагатай.

Хөдөө аж ахуй, мал аж ахуй болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг авч

үзсэн байна,

Page 23: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

23

Аливаа бохирдолын эх үүсвэрээс усан орчин болон түүний хүрээлэн буй орчинд

үзүүлэх нөлөөллийг судалсан байна. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол болон

хаягдал ус нь гол, горхи болон ундны усанд хэрхэн нөлөөлж болох талаар дүн

шинжилгээ хийсэн байна.

Геологи, газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээ хийж, геологийн онцгой бүсийг зурагт

тэмдэглэн үзүүлсэн байна,

Үйлдвэрийн үндсэн болон туслах барилга байгууламж, цахилгаан хангамжийн

шугам, дамжуулах суваг, болон бусад тоноглолуудыг барьж байгуулах ашиглах

үеийн хүрээлн буй орчны экосистем болон биологийн олон янз байдалд үзүүлэх

нөлөөг тогтоосон байна,

Дамжуулах сувгийн маршрут болон цахилгаан хангамжийн шугамын урт, байршил,

мөн замын урт, чиглэл зэргийг тодорхойлж улмаар байгаль орчин, нийгэмд үзүүлэх

нөлөөллүүдийг тодорхойлсон байна.

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын нөлөөллүүд: үйлдвэрлэх, хадгалах,

боловсруулах, тээвэрлэх, байгалийн хийн хэрэглээтэй холбоотой иргэд, байгалийн

хийн хэрэглэгчдэд учирч болзошгүй аюулгүй байдлын эрсдлийг тодорхойлсон

байна.

3.2.2 Бичил уур амьсгал, түүний өөрчлөлт

Монгол орны төвийн бүсийн гидрологын ирээдүйн нөхцөлийг урьдчилан таамаглахын

тулд бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг бүс нутгийн уур амьсгалын загварчлал

болон бусад холбогдох мэдээлэлд үндэслэж тодорхойлсон байх ёстой. БОННҮ-ний

хүрээнд төсөл хэрэгжихээр сонгогдсон нутаг дэвсгэрт төслийн үйл ажиллагаанаас

үүдэлтэйгээр тухайн бүс нутгийн бичил уур амьсгалд үзүүлэх хандлагыг харьцуулан

судалж, улмаар бүс нутгийн түвшингийн уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан төсөл

хэрэгжих нутаг дэвсгэрийн гадаргын болон газрын доорх усны нөхцөл байдалд хэрхэн

нөлөөлөхийг судална.

Мөн БОННҮ-ний хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтанд нөлөөлөх аливаа нөлөөллийг

үнэлэх шаардлагатай. Төслийн барилгын ажлын үед ихээн хэмжээний хүнд даацын

машин, тээврийн хэрэгсэлүүд ашиглах бөгөөд энэ үед ялгарах хүлэмжийн хийн хэмжээг

тодорхойлох шаардлагатай. Хувилбаруудын үнэлгээг хийхдээ үйлдвэр нь бүрэн үйл

ажиллагаанд орсон үеийн жилийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадалд үндэслэн

хийн ялгарлыг нь тооцоолж түүнийгээ нүүрсний дулааны цахилгаан станцаас ялгарах

хийтэй харьцуулан авч үзнэ.

3.2.3 Соёлын өвийн менежмент

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт эртний түүх, соёлын баялаг өвтэй газар нутаг юм.

Соёлын өвийг хамгаалах арга хэмжээг Дэлхийн банкны Үйл ажиллагааны бодлого 4.11-

т заасны дагуу төлөвлөх шаардлагатай. Зөвлөх нь соёлын өвийн төлөөр тусгайлан

хөтөлбөр боловсруулж шаардлагатай газруудад авч хэрэгжүүлнэ. Нарийн мэргэшсэн

соёлын өвийн мэргэжилтэнээр дамжуулан Соёлын өвийн менежментийн төлөвлөгөөг

боловсруулах, суурь судалгааг хийх болон холбогдох зөвлөгөөг өгөх зэрэг бүхий

холбогдох ажлууд нь явагдах ёстой.

Төлөвлөж байгаа төслийн холбогдох байгууламж, замын болон эрчим хүч дамжуулах

трассын дагууд археологийн нарийвчилсан хайгуул судалгааг явуулна. Төслийн бүс

нутагт илэрсэн соёлын өвд эрсдэл учруулах, түүнийг устаж алга болохоос сэргийлэх,

хамгаалахын тулд соёлын биет өвийн менежментийн төлөвлөгөөг (энд мөн барилгын

Page 24: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

24

үед санамсаргүй олдох соёлын өвийн төлөвлөгөөг оруулсан байна) Дэлхийн Банкны

үйл ажиллагаа ажиллагааны бодлого 4.11-ийн дагуу боловсруулан гаргана. Энэ

төлөвлөгөө нь нарийвчилсан БОННҮ-ний хэсэг болно.

3.2.4 Нүүлгэн шилжүүлэлт

Төслийн хүрээнд албадан нүүлгэн шилжүүлэлтийн нарийвчилан судалгаанд үндслэн

Зөвлөх баг нь хүн амын нүүлгэн шилжүүлэх хэрэгцээ, шаардлага болон эдийн засгийн

боломжит асуудлуудыг судалж дүгнэх, ба шаардлагатай байгаа газар, холбогдох

нөөцийн хэрэглээний үйл ажиллагааг тооцоолох ёстой.

БОННҮ-гээр санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран төслийн бүтээн байгуулалт, үйл

ажиллагааны тогтвортой байдлыг хангахад шаардлагатай төслийн бүх бүрэлдэхүүн

хэсгийн хувьд шаардаглах байнгын ба түр хугацааны газар ашиглалт, газар худалдаж

авах төслийн хэрэгцээг үнэлнэ. Ийм бүрэлдэхүүн хэсэгт авто зам, үндсэн зам, түр

хугацааны зам, түр хадгалах газар, ажилчдын суурин, дамжуулах шугам, хоолой

зэргийг оруулна. БОННҮ-гээр төсөлд хамрагдах газар, төслийн нөлөөгөөр алдагдах үл

хөдлөх эд хөрөнгийн цар хэмжээ, онцлогийг үнэлж, газар болон нөөц авахад тавигдах

ямар нэг хязгаарлалт байгаа тодорхойлж, нүүлгэн шилжүүлэлтэнд бодитоор

хамрагдсан хүмүүс ба/эсвэл төслийн нөлөөнд өртсөн хүмүүст олгох нөхөн олговрын

аль алины хэрэгцээг тодорхойлж, эдгээр асуудлыг нүүлгэн шилжүүлэлтийн

төлөвлөгөөнд авч үзсэн байна.

Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулахдаа нөлөөлөлд өртөх иргэд,

тэдгээрийн эд хөрөнгийн судалгааг 100 хувь оруулж, суурь үндсэн нөхцлийн нийгэм-

эдийн засгийн судалгаа, нөлөөлөлд өртөх бүх хүмүүс (тэдний эзэмшлийн статусыг үл

харгалзан)-т үзүүлэх аливаа нөлөөллийг оруулсан өмчлөл, эзэмшлийн матриц,

байгууллага, хувь хүмүүсийн эд хөрөнгө, газар (хувийн ба түрээсийн аль алины)-ыг

эргүүлэн олж авахад гарах зардал, эд хөрөнгийг буулгах, дахин байрлуулах, нүүлгэн

шилжүүлэх, нөхөн сэргээх хувилбар/арга замыг тодорхойлсон байна. Түүнчлэн

боомт/далан барих, сум орон нутгийн нэгдмэл байдлыг хадгалах нь энд хийгдэх

үнэлгээ, дүн шинжилгээний ажлын нэг хэсэг байна.

Хэлэлцүүлгийн ерөнхий төлөвлөөг боловсруулсан байна. Нүүлгэн шилжүүлэлтэнд

хамрагдаж болзошгүй иргэдэд нүүлхэн шилжүлэлтийн талаар ил тод мэдээллээр

хангаж хэлэлцүүлэх, мөн нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулах,

хэрэгжүүлэхэд эдгээр иргэдийн оролцоог хангасан байна. Зөвлөх баг нь нөлөөлөлд

өртөх иргэд, оршин суугчидтай ярилцан санал солилцож, нүүлгэн шилжүүлэх ажлын

хувилбарт тэдний санал дүгнэлтийг авах ба өөрөөр хэлбэл нөлөөлөлд өртөх иргэн

оршин суугч өрх бүрд анхаарлаа хандуулна.

Гомдол барагдуулах механизм, түүний холбогдох бичиг баримтийг боловсруулсан байх

ба энэ нь олон нийтийн хэлэлцүүлгийн нэг хэсэг болж, нөлөөлөлд өртсөн хүмүүс болон

бусад сонирхогч талуудад мэдээлэгдэж байна. Энэхүү гомдол барагдуулах механизм

нь нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой аливаа гомдлыг шаардлагад нийцсэн шийдлийг

тодорхойлоход сонирхогч талуудыг санал бодолыг авч хэлэлцэх, тусгах боломж олгох

ёстой. Энэ механизм нь БОННҮ үйл явц болон урт хугацааны төсөл хэрэгжилттэй

холбоотой бүх асуудлыг хүлээн авах байдлаар цаашид боловсронгуй болох ёстой.

Зөвлөх нь Дэлхийн банкны Үйл ажиллагааны бодлого 4.12-т тавигдсан шаардлагын

дагуу нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдах зорилтот бүлгийн нийгэм, соёлын онцлог

Page 25: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

25

шинжийг судалж, тэдний амьжиргааны өнөөгийн эх үүсврийг тодорхойлж, албадан

нүүлгэн шилжүүлэхийг боломжит хэмжээнд хүртэл бууруулж, сөрөг нөлөөнд өртөх

хүмүүст төслөөс үр ашиг хүртэх нөхцлийг тодорхойлно.

Нүүлгэн шилжүүлэх төлөвлөөг олон нийтэд танилцуулж, хэлэлцэнэ. Нүүлгэн

шилжүүлэх төлөвлөгөөг Засгийн газарт өргөн барьж зөвшөөрөл авахаас өмнө аймаг,

сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, батлуулсан байна.

Нүүлгэн шилжүүлэлт болон түүнийг хэрэгжүүлэх шатны янз бүрийн үйлажиллагаанд

Монгол Улсын хууль, тогтоомж болон Дэлхийн Банкны бодлогод

баримтлахшаардлагуудыг хамгийн сүүлийн буюу шинэчилсэн хувилбарыг барьж

ашигласан байна.

i. Нүүлгэн шилжүүлэлтийн анализ, баримтжуулалт: Нүүлгэн шилжүүлэлтээс

зайлсхийх, багасгах боломжийг үнэлэх, төсөлд шаардлагатай газар болон

нөөцөд үзүүлэх нөлөөллийг илрүүлэх4(албан болон албан бус газар тариалан,

бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийг оруулан5), нийгмийн бүх бүлгүүдийг

тодорхойлж, тэдний ус, газар ашиглах/эзэмших хэв шинжийг эрсдэл, эмзэг

байдалд нь анхаарал хандуулан баримтжуулах, бүх нөлөөллийг илрүүлэх

(нүүлгэн шилжүүлсэн болон эдийн засгийн нөлөөлөлд өртсөн хүмүүст үзүүлэх

нөлөө), нийгэм-эдийн засгийн 100%-ийн тооллого судалгаа явуулж, төсөлд авах

хөрөнгөний эзэмшлийг нь нягтлах, нөлөөллийн ноцтой байдал, төрөл,

нөлөөлөлд өртсөн хөрөнгөний эзэмшил, төрөл, нөлөөлөлд өртөгсдийн эмзэг

байдал зэргээр нь төслийн нөлөөлөлд өртөгч хүмүүсийн категори тогтоож нөхөн

олговрын ойлгомжтой шалгуур зөвлөмж болгох. Нүүлгэн шилжүүлэлтийн арга

хэмжээний бэлтгэлд оролцоонд тулгуурласан нийгмийн үнэлгээний аргуудыг

(жишээ нь: тусгай бүлгийн хэлэлцүүлэг, ганцаарчилсан ярилцлага, оролцоо

хангасан арга хэмжээнүүд) ашиглах нь зүйтэй.

Дээрх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тодорхойлон

Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, Байгаль Орчны

Менежментийн Төлөвлөгөөнд хавсаргана.

Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгана:

a. Төлөвлөлтийн явцад төслийн нөлөөлөлд өртөгсөдтэй хийсэн зөвшилцөл,

хэлэлцүүлгийн материал

b. Нөлөөллийг бууруулах арга хэмжээний6 тодорхой боломж, сонголтууд. Нүүлгэн

шилжүүлэх байршил, орлуулах хөрөнгийг сонгоход оролцоог нь хангах арга

хэмжээг оруулна.

c. Нөлөөлөлд өртсөн хөрөнгөний жагсаалтыг зах зээлд үнэлэх аргачлалтай нь,

эсвэл нөлөөлөлд өртсөн хөрөнгийг орлуулж төлөхөд гарсан зардал

d. Төслийн нөхөн олговрыг олгох ойлгомжтой процедур

4‘Холбогдох бүх байгууламж’-ийг төслийн дэвсгэр зурагт (нүүлгэн шилжүүлэлтэд өртөгсдийн шинэ байрлалыг оруулан) оруулж, газрын зураг болон бусад дүрслэх аргыг ашиглан төсөлд ашигласан газрын хэмжээг тодорхой баримтжуулна. 5Төслийн хэрэгцээний бүх байнгын болон түр газар ашиглалтыг оруулах; газар, ус ашиглах, нэвтрэхэд үүссэн бүх хязгаарлалтыг оруулах; нөлөөлөлд өртсөн барилга байгууламж, орлого, мод, үр тариа, нийтийн эзэмшлийн хөрөнгө, соёлын өмчийг оруулах. 6Хувь хүн, өрхийн эзэмшлийн биш хөрөнгийг зохицуулах олон нийтийн механизмыг оруулах, газар, нөхөн төлбөр, амьжиргаа, орлогыг буцаан сэргээх боломжуудыг тусгах. Нөхөн олговор нь нөлөөллийн далайц, ноцтой байдалд таарсан байна. Амьжиргаа нь газартай холбоотой хүмүүст ‘газрыг газраар’ гэсэн зарчмаар нөхөн олговор олгох зарчмыг тусгана. ‘Газрыг газраар’ гэсэн зарчим үйлчлэх боломжгүй тохиолдолд шалтгааныг тодорхой тайлбарлан баримтжуулах.

Page 26: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

26

e. Нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлэх төсөв, хуваарь. Хуваарийг

барилгын ажлын багцуудтай уялдуулсан байна.

f. Шинэ газар нүүж очсон, шинэ ажил эрхлэх болсониргэдийн амьжиргаа нь цэвэр

орлого, мониторингийн механизм, үр дүнгхэмжих итгэлцүүрийг сайжруулах буюу

ядаж дэмжлэг болж чадна.

3.2.5 Уугуул иргэд

Зөвлөх нь өмнө хийгдэж байсан судалгаа мөн БНБОҮ-ний гол үр дүнгүүд,

зөвлөмжүүдийг судлан үзэж Төсөл хэрэгжих бүс нутагт нутгийн уугуул иргэд эсвэл

тэдгээртэй холбогдох ямар нэгэн хүчин зүйл байгаа эсэхийг нягтлан судалж нутгийн

уугуул иргэдэд ямар бүлгийг хамруулахыг тодорхойлно. Хэрэв шаардлагатай бол

Дэлхийн банкны Үйл ажиллагааны бодлогын 4.10-т заасан шалгуурыг ашиглан Монгол

улсад уугуул иргэдийг тодорхойлох стандартыг боловсруулна. Зөвлөх баг нь нутгийн

уугуул иргэдийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, тэдний соёл, нийгмийн

судалгаа явуулах, чөлөөт, урьдчилсан хэлэлцүүлгийн арга хэмжээг боловсруулахадаа

мэргэжлийн антропологич хөлсөн ажлуулж зөвлөгөө авсан байна. Баг нь уугуул иргэдэд

төслөөс үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөллийг үнэлэх нийгмийн үнэлгээ явуулна. Хэрэв

үзүүлэх сөрөг нөлөө нэлээд томоохон бол төслийн гаргасан хувилбаруудыг эргэн авч

үзнэ. Нийгмийн үнэлгээгээр Дэлхийн банкны Үйл ажиллагааны бодлогын 4.10-ны дагуу

төслийн үйл ажиллагаанд өртөх уугуул иргэдийн нийгэм, соёл, эмзэг байдлыг авч үзнэ.

Зөвлөх баг нь төслийн үр ашгаас хүртэх, сөрөг нөлөөллийг бууруулах (хүн ам зүй,

нийгмийн, соёлын, ба улс төрийн индикаторууд, өвлөж ирсэн газар нутаг, амьдралын

хэв маяг, эсвэл байгалийн нөөц хүртэх боломж зэргийн авч үзэх)-ын аль алинд хамгийн

чухал байх ямар индикаторууд байж болохыг үнэлнэ.

Нийгмийн энэ үнэлгээ боловсруулсны дараа төслөөс нутгийн уугуул иргэдэд үзүүлэх

сөрөг ба эерэг нөлөөллийг үнэлж, эдгээр нөлөөллийг зохицуулах “Уугуул иргэдийн

хөгжлийн төлөвлөгөө” –г гаргана. Төлөвлөгөөг нутгийн иргэд, орон нутгийн засаг

захиргааны байгууллагууд, нийгмийн манлайлагч хийсэн чөлөөт, урьдчилан мэдээлсэн

хэлэлцүүлгүүдээр дамжуулан боловсруулж, олон нийтээр дэмжигдсэн байна. Зөвлөх

нь энэ хэлэлцүүлгийн үйл явцыг хянуур болгоомжтой баримтжуулсан байх ёстой.

(i) Уугуул хүмүүс: нийгмийн өргөн дэмжлэг авахуйц чөлөөт, урьдчилсан,

мэдээллээр хангасан зөвшилцлийн соёлын хувьд зохистой үйл явц явуулж,

баталгаажуулан дараах зүйлсийг бий болгоно:

a. Уугуул хүмүүсийн уламжлан өвлөж ирсэн буюу ашиглаж, эзэмшиж

заншсан газар, бүс нутаг болон тэдний ашигладаг байгалийн нөөцийг

тодорхойлох

b. Төслийн нөлөөлөлд өртөгч уугуул иргэдийн бүлэгтэй хийсэн чөлөөт,

урьдчилсан, мэдээллээр хангасан зөвшилцөлд тулгуурлан төслөөс уугуул

иргэдэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх

c. Уугуул иргэдийн амьдрал байгалийн нөөцөөс илүү хамааралтайг

бодолцон тэдний төслийн нөлөөлөлд өртөмхий байдал болон төслөөс

үзүүлэх эрсдэлд үнэлгээ хийх

d. Сөрөг нөлөөллөөс зайлсхийх, зайлсхийх боломжгүй тохиолдолд

бууруулах, зөөлрүүлэх, нөхөн төлөх арга хэмжээнүүдийг төлөвлөх

Page 27: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

27

e. Уугуул иргэд төслийн хүрээнд соёлын хувьд зохистой, үр шим хүртэхүйц

арга хэмжээг төлөвлөх

f. Оролцоонд тулгуурласан нийгмийн үнэлгээний аргуудыг (жишээ нь:

тусгай бүлгийн хэлэлцүүлэг, ганцаарчилсан ярилцлага, оролцоо хангасан

арга хэмжээнүүд) ашиглах нь зүйтэй.

3.2.6 Маргаантай газар нутаг

Санал болгож буй төсөл нь тусгаар тогтносон Монгол улсын нутаг дэвсгэрт байршиж

байгаа тул Дэлхийн Банкны үйл ажиллагааны журам 7.60 (Маргаантай газар хэрэгжих

төслүүд) хамаарахгүй, гэхдээ Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний

холбогдох тайлангаар үүнийг баталгаажуулна.

3.3 Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө

Зөвлөх нь Дэлхийн Банкны үйл ажиллагааны бодлогын 4.01-д заасны дагуу төслийн

байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон аливаа сөрөг нөлөөллийг

урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах болон нөхөн хамгаалах төсөл хэрэгжих

орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг, төслийг хэрэгжүүлэх болон төслийн ажиллагааны

үеийн зардлыг тодорхойлох зорилгоор Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг

(БОМТ) боловсруулан гаргах шаардлагатай.

Зардлын тооцоонд нүүлгэн шилжүүлэлтийн зардал, соёлын өвийг хамгаалах зардал,

уугуул иргэдийн амьдралын нөхцлийг бууруулахаас сэргийлсэн зардал, зэрлэг ан

амьтдыг хамгаалах зардлыг багтаах шаардлагатай. Урт хугацааны хяналт

шинжилгээний төлөвлөгөө, түүний зардлын хамт оруулсан байх бөгөөд энд

гүйцэтгэгчид зориулсан ажлын аргачлал түүнийг зөрчсөн тохиолдолд ногдуулах

торгуулын талаар тусгасан байна.

Энэхүү даалгаврын гол зорилго нь төслийн хэрэгжүүлэлт, үйл ажиллагааны үед гарч

болзошгүй аливаа байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах, удирдах

нарийвчилсан тусгай төлөвлөгөөг боловсруулахад оршино. Зөвлөх нь энэхүү

төлөвлөгөөндөө эрсдлийг бууруулах шаардлагатай хууль, эрх зүйн хүрээ, институцийн

бүтэц зохион байгуулалтын асуудлыг авч үзсэн байна.

Тус төлөвлөгөөнд " Нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр"-ын барилгын

ажил гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй

ажиллагааны бүх стандартуудыг багтаасан байна. Мөн түүнчлэн ажилчдын амьдрах

байрны менежмент, мөрдөх сахилга батын журмын талаар тусгана.

Зөвлөх нь дараах дэд бүрдэл хэсгүүдийг төлөвлөгөөндөө тусгана. Үүнд:

1. Соёлын биет өвийн менежментийн төлөвлөгөө (үйл ажиллагааны явцад

санамсаргүй олдвор олдох тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээний хамт)

2. Газар чөлөөлөх, Нөхөн талбар, Нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөө;

3. Уугуул иргэдийн хөгжлийн төлөвлөгөө;

4. Олон нийттэй хэлэлцүүлэг болон оролцогч талуудын хамруулах төлөвлөгөө

5. Гомдол барагдуулах механизмийн төлөвлөгөө

6. Орон нутгийн

7. Нөлөөллиг бууруулах дүн шинжилгээ болон төлөвлөгөө

8. Төслийн бүтээн байгуулалтын болон ашиглалтын үеийн ажиллагсад, нийтийн

эрүүл ахуй, аюулгүй байдлын төлөвлөгөө

Page 28: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

28

9. Төслийн бүтээн байгуулалтын болон ашиглалтын үе шатанд олон нийтийн

оролцоог хангах төлөвлөгөө

10. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн төлөвлөгөө

11. Төслийн бүтээн байгуулалт, ашиглалтын явцад үүсэх тоосжилт, дуу чимээг

бууруулах, хяналт тавих ажлын төлөвлөгөө;

12. Барилгын талбарыг гадны нөлөөнөөс хамгаалах аюулгүй байдлын төлөвлөгөө,

кэмпийн менежментийн төлөвлөгөө

13. Барилгын ажлын явцад гарах хатуу хог хаягдлыг зайлуулах, нөлөөллийг

бууруулах төлөвлөгөө

14. Хатуу хог хаягдал, хаягдлын далан болон бусад холбогдох байгууламжийн

аюулгүй ажиллагааны төлөвлөгөө

15. Урт хугацааны хяналтын шинжилгээний төлөвлөгөө

16. Байгалийн амьдрах орчны менежментийн төлөвлөгөө, Биологийн төрөл зүйлийн

үйл ажиллагааны төлөвлөгөө

17. Усны нөөцийн менежментийн төлөвлөгөө

18. Түр хугацаагаар нөлөөлөлд өртсөн ба карьерт ашигласан газруудын нөхөн

сэргээлтийн төлөвлөгөө;

19. Хуримтлагдах нөлөөллийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө

20. Магадлалшгүй ажлын төлөвлөгөө;

21. БОМТ–г хэрэгжүүлэгч байгууллага, оролцогч талуудын гүйцэтгэх үүрэг,

хариуцлага, тэдний чадавхийн үнэлгээ үнэлэх;

22. БОМТ–г хэрэжүүлэхэд шаардагдах боловсон хүчний чадавхийг бий болгох төсөв

болон техникийн туслалцааг санал болгох;

23. Хаалтын нөхөн сэргээлтэнд авч хэрэгжүүлэх байгаль орчин, нийгмийн

асуудлуудыг боловсруулсан гарын авалага

Нөлөөллийг бууруулах төлөвлөгөөг барилгын болон ашиглалтын үе шатуудад зориулж

хоёр тусдаа төлөвлөгөө хийнэ. Зөвлөх нь эрсдэл, нөлөөллийг бууруулах арга хэмжээнд

нөлөөлөх, хамтран оролцох аливаа байгууллага этгээдийг тогтооно. Нөлөөллийн

хяналтыг долоо хоног, сар, жилээр төлөвлөн оруулсан байна.

3.3.1 Хаалтын болон нөхөн сэргээлтийн төлөвлөгөө

Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөө бэлтгэх ажил хөрөнгө оруулагчийн үүрэг

болно. Гэвч БОННҮ-ний зөвлөх нь ТЭЗҮ-гээр тодорхойлогдсон төслийн тодорхойлолт,

дезайн зэрэгт үндэслэн нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөөнд зориулан нөхөн

сэргээлт, хаалтын ажлын нөхцөл, тавигдах шаардлага, зөвлөмжүүдийг боловсруулна.

Энэ ажлын хүрээнд зөвлөх дараах асуудлыг анхаарна:

i) Ирээдүйд нийтийн эрүүл ахуй, аюулгүй байдалд эрсдэл гаргахгүй байх

ii) Төслийн дараа төслийн газрыг ашиглах нь төслийн нөлөөлөлд өртөгч нийгмийн

бүлгүүдэд урт хугацаанд үр өгөөжтэй тогтвортой байх

iii) Нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулсан, эерэг нөлөөллийг

нэмэгдүүлсэн байх

3.3.2 Хяналт шинжилгээний хөтөлбөр

Хяналт шинжилгээний хөтөлбөрийг хамгийн багадаа 10 жилийн хугацаатайгаар

нарийвчлан боловсруулсан байна. Энэ хөтөлбөрт хяналт шинжилгээгээр авч үзэх

асуудлуудын жагсаалтыг өгч, хяналт шинжилгээний индикаторыг тодорхойлсон байна.

Page 29: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

29

3.3.3 Дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө

Хэрэв нөлөөллийг бууруулах арга хэмжээ урьдаас тооцсны дагуу хэрэгжих боломжгүй

бол түүний оронд авч үзэх төлөвлөгөө бол дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө

байна. Зөвлөх дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөөг нөлөөллийг бууруулах

чиглэлээр авах арга хэмжээний дагуу боловсруулна. Холбогдох мэдээллийг дараах

материал (Greig et al. 2008) 7-аас авч болно:

4 Оролцогч талуудын оролцоо ба олон нийтийн хэлэлцүүлэг

Судалгааны ажлын эхэнд ажлын даалгаварт суурилсан анхан шатны хэлэлцүүлэг

хийгдэх ёстой. БНБОҮ болон БОННҮ-ний ажлын хүрээнд нөлөөлөлд өртөгч, оролцогч

талуудад зориулсан хэлэлцүүлгийг боловсруулагдсан төлөвлөгөөний дагуу хийнэ. Олон

нийтийн хэлэлцүүлгийн төлөвлөгөө нь Дэлхийн банкны үйл ажиллагааны бодлогын

хүрээнд тусгасан асуудлуудын хүрээнд боловсруулагдсан байна.

Оролцогч талуудын дүн шинжилгээ болон оролцоог хангах төлөвлөгөө: Зөвлөх нь

байгалийн нөөцийн ашиглалттайгаар холбоотойгоор гарах боломжит өөрчлөлтүүдийн

улмаас иргэдэд үүсэх асуудлууд, сонирхол болон хүний эрхийн асуудлууд зэргийг

тодорхойлж эхлэх, мөн өрсөлдөх эсвэл ялгаатай ашиг сонирхолын үүднээс яг ямар

асуудал тулгарахыг үнэлэх (байгалийн нөөцийн ашиглалтын асуудлаар

хязгаарлагдахгүй, тодорхой бус усны болон газрын эрх, төслийн туслалцаа эсвэл ашиг

хуваарилалт, орон нутгийн дотоод нэгдмэл байдлын талаарх дуруу ойлголтууд,төслийн

сонголт хийх өөр өөр байр суурь, хэлэлцүүлэг болон оролцоог хангах чанар гэх мэт)

ёстой. Одоогийн орон нутгийн мэдээлэл болон төслийн ойлголтын талаарх бичиг

баримтыг бүх оролцогт талуудад хамгийн сайн ойлгомжтой байхаар шийдвэрлэнэ.

4.1 Төр, олон нийттэй зөвшилцөх, хэлэлцүүлэх хөтөлбөр

Засгийн газар, олон шатны байгууллагуудын оролцогч талууд, төсөлд өртөх газар

оршин суугчид, судалгааны хүрээлэнгүүд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус

байгууллагууд, сонирхсон иргэдтэй хэрхэн хэлэлцэх талаар хэлэлцүүлэг зохион

байгуулах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулна.

Төлөвлөгөө нь иргэдийн хувьд тохиромжтой, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэн

тэргүүнд хангасан байх ба гол оролцогч талууд болон эмзэг бүлгүүдийг (IPS,

эмэгтэйчүүд, залуучууд) оролцоог хангасан байна. Эмэгтэйчүүдийн бодол санааг авч

тусгаж байгаа талаар онцгой анхаарал тавина. Орон нутгийн засаг захиргааны

байгууллагууд, байгаль орчны менежментийн асуудлыг хариуцсан төлөөлөгчид, тусгай

хамгаалалттай газрын асуудлыг хариуцсан төлөөлөгчидтэй уулзах арга хэмжээнүүдийг

зохион байгуулна.

Олон нийтийн хэлэлцүүлгийн төлөвлөгөө нь аливаа нэг зорилтод хэлэлцүүлгийг

хийхээс өмнө хэлэлцүүлэгдсэн байна. Зорилтод хэлэлцүүлгийн материалын Монгол

болон Англи дээр бэлдсэн байх тухайн зорилтод хэлэлцүүлэг хийгдэхээс багадаа 2

долоо хоногийн өмнө оролцогч талуудад хүргүүлсэн байна. Бүх хэлэлцүүлгийг

баримтжуулан авах ба хэлэлцсэн асуудлуудын товч хураангуй, оролцогчдийн жагсаалт

7 Greig, L, D. Marmorek and C. Murray. 2008. Guideline for Preparation of Adaptive Management Plans. Prepared by ESSA

Technologies Ltd., Richmond Hill, ON for Fisheries and Oceans Canada, Western Arctic Area, Central and Arctic Region,

Yellowknife [NT] 8 pp.

Page 30: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

30

болон хэлэлцүүлгийн хөтөлбөр зэргийг агуулсан олон нийтийн хэлэлцүүлэг бүрийн

тайланг боловсруулсан байна. Мөн хэлэлцүүлгийн үр дүнгүүдийг нөлөөлөлд өртсөн

оролцогч талуудад хэрхэн хүргүүлсэн талаар тусгасан байна.

Мөн шаардлагатай газруудад зорилтод хэлэлцүүлгийн бэлдэнэ. Үүнд: a) соёлын өв, b)

уугуул иргэд, c) Сав газрын зөвлөл d) хувилбаруудын сонголт, e) биологийн олон янз

байдлын нөлөөллийг бууруулах, f) нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, g) оролцогч

талуудын хэлэлцүүлгийн үеэр гарсан бусад холбогдох асуудлууд.

Гомдол барагдуулах механизм, түүний холбогдох бичиг баримтийг боловсруулсан байх

ба энэ нь олон нийтийн хэлэлцүүлгийн нэг хэсэг болж, нөлөөлөлд өртсөн хүмүүс болон

бусад сонирхогч талуудад мэдээлэгдэж байна. Энэхүү гомдол барагдуулах механизм

нь нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой аливаа гомдлыг шаардлагад нийцсэн шийдлийг

тодорхойлоход сонирхогч талуудыг санал бодолыгавч хэлэлцэх, тусгах боломж олгох

ёстой. Энэ механизм нь БОННҮ үйл явц болон урт хугацааны төсөл хэрэгжүүлэхтэй

холбоотой бүх асуудлыг хүлээн авч цаашид боловсронгуй болох ёстой.

Олон нийтийн хэлэлцүүлгийн хөтөлбөр нь төслийн бүтээн байгуулалт, хэрэгжилтийн

үед, ялангуяа барилгын ажлын бүтээн байгуулалтын үед цаашид үргэжлүүлэн хийх

ёстой. Хэдийгээр зөвлөх нь энэ үе шатанд оролцохгүй боловч оролцогч талуудын

ажилтнуудыг төслийн хэрэгжилтийн үеэр хэрхэн үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр нь

сургалт хийж өгнө.

4.2 Нээлттэй мэдээллээр хангах

Төслийн зорилго, болзошгүй нөлөөлөл, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний

тухай мэдээллийг янч бүрийн оролцогч талуудад хамгийн тохиромжтой арга замаар

хүргэж, үүний тусламжтайгаар төслийн бүтээн байгуулалтанд олон нийтийн санал

бодолыг тусгана.

Энэ нь оролцогч талуудад зөвшилцөх болон харилцах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд

дэмжлэг үзүүлэх, төсөлтэй холбоотой баримт бичгийн талаарх мэдээллийг олон нийтэд

ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхэд чиглэнэ.

Төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг олон нийтэд

мэдээлэхээс өмнө төслийн талаарх дутуу эсвэл буруу мэдээлэл хүрсэнээр төслийн

хэрэгжилтэнд муугаар нөлөөлөх, түүнийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглагчид бий

болох нөхцлийг бүрдүүлэх магадлалтай байна. Иймд зөвлөх нь тухайн нөхцлийг

харгалзан үзэж байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг иргэд, олон нийтээр

хэлэлцүүлэх төлөвлөгөөг боловсруулах ба хэлэлцүүлгийг асуудлууд нь аливаа нэг

хоёрдмол санаагүй, нэгдсэн нэг ойлголттойгоор олон нийтэд хүргэсэн байхыг анхаарах

шаардлагатай.

Зөвлөх нь оролцогчдод мэдээлэл өгөх тэднээс санал авах, олон нийтэд мэдээлэл авах

хүсэлтээ явуулах боломжийг хангасан төслийн албан ёсны цахим хуудас ажиллуулна.

Тухайн цахим хуудсанд оролцогч талуудад зориулан техник эдийн засгийн үндэслэл,

БНБОҮ болон БОННҮ-ний тайлангийн төсөл болон эцсийн хувилбаруудыг байршуулна.

Орон нутагт байршин нутгийн иргэдэд төслийн талаарх мэдээллээр хангах багийг

ажиллуулан боловсруулсан хөтөлбөрийн дагуу мэдээлэл түгээх, цаашид хэрэгжүүлэх

хөтөлбөрөө батлуулах болон барилгын ажлын үе шат эхлэхээс өмнө мэдээллийг хүргэх

асуудалд онцгой анхаарал хандуулна.

Page 31: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

31

4.3 Оролцогчдын саналыг тусгах

Олон нийтийн хэлэлцүүлгийн төлөвлөгөөг боловсруулж, санал авах үйл ажиллагааг

хэрэгжүүлэхээс өмнө нөлөөлөлд өртөгч оролцогч талуудад хэлэлцүүлсэн байна. Анхны

БОННҮ-ний тайланд олон нийтийн хэлэлцүүлэг, тэдгээрийн санал бодлыг тусгасан

тайланг багтаасан байна.

Олон нийтийн хэлэлцүүлэгт төслийн товч танилцуулга, байгаль орчин, нийгмийн

асуудлуудыг оруулж, нөлөөллийг бууруулах ба төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой олон

нийтийн санал дүгнэлтийг багтаасан БОННҮ-ний гол дүгнэлтийг хэлэлцэнэ.

Төслийн нөлөөнд өртөх иргэд, олон нийт, оролцогч талууд, ТББ-уудыг оролцуулсан

олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаас наад зах нь 4 долоо хоногийн өмнө

БОННҮ-ний тайлангийн төслийг нийтэд мэдээлсэн танилцуулсан байна. Өгсөн санал,

дүгнэлтийг тэмдэглэн, тэдгээрийг тайлангийн эцсийн хувилбарт хэрхэн авч үзснийг

харуулсан хариултын матриц гаргана.

4.4 Оролцогчдын чадавхийг сайжруулах

Зөвлөх оролцогч талуудын ойлголт, чадавхийг сайжруулах сургалтын хөтөлбөр

боловсруулна. Оролцогч талуудыг хэрэглэгчид, төрийн байгууллага, олон нийтийн

байгууллага, усны нөөцийн менежмент явуулдаг байгууллагууд гэсэн ангиллаар авч

үзнэ. Сургалтын хөтөлбөр нь дээр ангилсан байдлыг харгалзан авч усны нөөцийн

менежментийн байгууллагын мэргэжилтэн рүү илүү чиглэнэ.

Сав газрын захиргааны ажилтан, мэргэжилтнүүд, ханган нийлүүлэгчдийн ойлголт,

чадавхийг дээшлүүлэх тусгай төлөвлөгөө гаргана.

Сургалтын хөтөлбөр төслийн бүтээн байгуулалтын явцад үргэлжилнэ. Хэдийгээр

Зөвлөх энэ үе шатанд оролцохгүй ч төслийн хэрэгжилтийн явцад хэлэлцэх үйл явцыг

үргэлжлүүлэх нөхцлийг хангах үүднээс оролцогч талуудын ажилтнуудыг сургана.

5 Тайлагнах болон бичиг баримт хүргүүлэх шаардлага

5.1 Танилцуулга

БНБОҮ болон нэмэлт ажлын хамрах хүрээнд хийгдсэн нарийвчилсан БОННҮ нь ТЭЗҮ-

ийн хүрээнд хийгдсэн урьдчилсан судалгаануудтай холбогдож хийгдэнэ. ББОҮ болон

БОННҮ-нд шаардлагатай ТЭЗҮ-ийн судалгааны үр дүнгүүд болон нөгөө талаас ТЭЗҮ-

нд шаардлагатай ББОҮ болон БОННҮ-ний судлалгааны үр дүнгүүд харилцан орж

байгаа эсэхийг баталгаажуулах үүднээс БНБОҮ/БОННҮ-ний зөвлөх баг нь ТЭЗҮ-ийн

судалгааны зөвлөх багтай уулзалтыг тогмол хугацаанд хийнэ. Энэхүү уулзалт нь ажлын

үр дүнгүүд хэрхэн өөр хоорондоо нийцэж байгааг хангах зорилготой байх ёстой. БНБОҮ

болон судалгааны ажлын хамрах хүрээний үр дүн нь нарийвчилсан БОННҮ-ний ажлын

даалгаварыг сайжруулахад хэрэглэнэ. Энэхүү сайжруулсан ажлын даалгавар нь

нарийвчилсан БОННҮ-г хийж эхлэхээс өмнө Дэлхийн банкаар хянагдаж эцэслэн

шийдвэрлэгдсэн байна. Нарийвчилсан БОННҮ нь ТЭЗҮ-д шаардлагатай байгаа

мэдээллийг дагалж хийгдэхээр зохиоцуулагдана. ТЭЗҮ-нь тусдаа гэгээгээр өөр зөвлөх

багаар хийгдэнэ. Техник эдийн засгийн үндэслэлд инженер, техник, санхүү, эдийн

засаг, хууль эрх зүйн зэрэг тус төслийн үзэл баримтлал, үндэслэл боловсруулахад

шаардлагатай судалгааг багтаана. БНБОҮ болон нарийвчилсан БОННҮ -нд төлөв

Page 32: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

32

байдлын үнэлгээний хүрээнд байгаль орчин, нийгмийн талаар цуглуулсан мэдээлэл,

бусад холбогдох мэргэжилтэнгүүдийн судалгааны ажил болон олон нийтийн

хэлэлцүүлэг багтахаас гадна байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөнүүд

орсон байна. Эдгээр судалгааны ажлын үр дүн нь тус төслийг цаашид хэрэгжүүлэх эсэх

талаар шийдвэр гаргах үндэслэл болно.

5.2 Баримт бичиг хүргүүлэх

Энэ хэсэгт тусгасны дагуу ажлын даалгаврын үр дүнг боловсруулсан аливаа бичиг

баримтыг хүлээлгэн өгнө. Зөвлөх нь гэнэтийн асуудлаас зайлсхийх, цаг тухайд нь

асуудлыг шийдвэрлэх үүднээс төслийн хэрэгжилтийн явцад сар бүр ажлын явцын

талаарх тайланг бичгээр хүргүүлнэ. Эхлэлийн тайлан, сарын ажлын явцын тайлан

болон бусад бүх тайланг Монгол, Англи хэл дээр бэлтгэсэн байх ёстой. Эхлэлийн

тайланд ажлын төлөвлөгөө, хуваарийг тодорхой тусгасан байна.

Тусгай ба ерөнхий төсөл болон эцсийн тайланг Монгол, Англи хэл дээр бэлтгэнэ.

Эцсийн тайлангийн төслийг Монгол хэл дээр бэлтгэн захиалагчид, Аж үйлдвэрийн яам

болон олон нийтийн төлөөлөгчдөд хүргүүлэн санал авна.

Бүх тайлангуудыг гэрээнд заасан тоо хэмжээгээр Монгол, Англи хэл дээр хэвлэн

бэлтгэж Adobe PDF форматаар цахим хэлбэрээр тус тус ирүүлнэ.

5.2.1 Явцын тайлан

Доор дурдсан бүх тайланг Монгол, Англи хэл дээр хүргүүлнэ. Гэрээнд өөрөөр заагаагүй

бол тайланг дор дурдсан хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжээр дамжуулан

Дэлхийн банканд хүргүүлнэ.

Эхлэлийн тайлан: гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор эхлэлийн тайланг

англи хэл дээр төсөл хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ.

Санал болгож буй үйл ажиллагааны хөтөлбөр: санал болгож буй ажлын

хөтөлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Техникийн Удирдах

хороонд англи хэл дээр боловсруулан ирүүлнэ.

Явцын тайлан: гэрээнд гарын үсэг зурсны дараа сар бүр төсөл хэрэгжүүлэх нэгжид

явцын тайланг англи хэл дээр ирүүлнэ. Явцын тайланд гэрээнд заасан ажлын

даалгаврын биелэлтийн гүйцэтгэлд учирч буй хүндрэл, зорилгыг биелүүлэхийн тулд

авч хэрэгжүүлэх боломжит өөр арга зам, төсвийн төлөв байдал болон бусад томоохон

хуваарьт гүйцэтгэлийн талаар маш товч дурдсан байна. Явцын тайлан нь хамгийн

ихдээ 1-3 хуудас байна.

5.2.2 Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн үнэлгээний тайлангууд

БНБОҮ-ний тайлангийн төсөл: Байгаль орчин, нийгмийн холбогдох төлөв байдлын

судалгаа, хувилбаруудыг үнэлгээ нарийвчилсан мэдээлэл, төслийн нөлөөлөлд өртөх

газар нутгийг тодорхойлсон асуудлуудыг багтаасан БНБОҮ-ний тайлангийн төслийг

хүргүүлнэ. Нарийвчилсан БОННҮ-г хийж гүйцэтгэхээс өмнө гол дүгнэлтүүд, холбогдох

чухал мэдээллүүд болон хувилбаруудын үнэлгээний талаар олон нийтийн

хэлэлцүүлгийг хийнэ.

Шинэчлэгдсэн ажлын даалгаврын хүрээнд хийгдэх нарийвчилсан БОННҮ:

Page 33: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

33

БНБОҮ-ний ажлын хүрээнд судлагдсан төсөл хэрэгжих газар нутгийн сонголт болон

холбогдох төлөв байдлын судалгаа, мөн ТЭЗҮ-ийн анхан шатны судалгааны хүрээнд

тодохойлогдсон улмаар нарийвчилсан БОННҮ-ээр хийгдэж судалгдах шаардлагатай

асуудлуудын хүрээнд ажлын даалгавар нь дахин хянагдаж, сайруулагдсан байна.

Энэхүү сайжруулсан ажлын даалгавар нь нарийвчилсан БОННҮ-г хийж эхлэхээс өмнө

Дэлхийн банкаар хянагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Шинэчилсэн ажлын

даалгавар нь Дэлхийн банкнаар хянаж, эцэслэгдсэний дараа зөвлөх нь шинэчилсэн

ажлын даалгаварын хүрээнд тодорхойлогдсон бүтэц, ерөнхий үзүүлэлтүүдийн дагуу

нарийвчилсан БОННҮ-г хийж гүйцэтгэнэ. Энэхүү шинэчилсэн ажлын даалгаварын

хүрээнд нэмэлтээр хийгдэх нөлөөлийг бууруулах арга хэмжээний хэрэгсэл, нэмэлт

судалгаа болон зөвлөмжүүдийн ажил нь анхны гэрээний үнийн дүнгийн 15%-д багтсан

байна.

Шинэчлэн ба шинэчлэл нь шинээр гарч ирж буй нэмэлт судалгаа, арга хэрэглүүрийн

хувьд аливаа зөвлөмжийг гэрээний үнэ нь холбоотой "хүчин чармайлт" -ийн 15 хувь нь

багтаж байна.

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл: Байгаль

орчин, нийгмийн үнэлгээний тайланг энэхүү ажилын даалгаварт тусгасан хугацаанд

багтаан хүлээлгэн өгнө. Ажлын гол үр дүнгүүдийг нэгдсэн байдлаар хураангуйлсан

тайланг Монгол болон Англи дээр бичиж хамт ирүүлнэ. Энэхүү тайлангийн зорилго нь

гол гол асуудлуудыг танилцуулах, ерөнхий эсвэл тусгайлсан бус мэдээлэл биш харин

холбоотой мэдээлэл, баримт мэдээлэл цуглуулахад оршино. Тайлан нь хураангуй,

байгаль орчин, нийгмийн асуудлыг авч үзсэн байх бөгөөд Байгаль орчин, нийгмийн

үнэлгээний эцсийн тайлангийн бүтцийн талаар нарийвчлан тодорхойлж оруулсан

байна, энд төсөлд дагаж мөрдөх Аюулгүй ажиллагааны тусгай бодлогын шаардлагыг

хангах талаар дагалдах тайлангуудыг мөн тодорхойлно

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний эцсийн тайлан: Байгаль орчин,

нийгмийн үнэлгээний эцсийн тайланг дор харуулсан хугацаанд багтаан хүлээлгэн өгнө.

Тайланд бүх хийгдсэн ажлыг бүрэн хэмжээгээр нарийвчлалтайгаар оруулж дүн

шинжилгээ өгнө. Өмнө хийсэн тайлан болон Монгол улсын Засгийн газар, Дэлхийн

банк, бусад талууудаас авсан саналыг тусгах бөгөөд бичгээр өгсөн саналаас гадна

семинар, хяналтын уулзалтууд дээр яригдаж хэлэлцсэн асуудлыг мөн хамруулна.

Байгаль орчин, нийгмийн үнэлгээний эцсийн тайланг төсөл хэрэгжүүлэх нэгжид

хүлээлгэж өгөх ба энэхүү ажлын удирдамжийн шаардлагын дагуу Аюулгүй ажиллгааны

бодлогын шаардлагыг хангах, дагалдах Байгаль орчин, Нийгмийн менежментийн

төлөвлөгөөний тайлангуудыг хамруулсан байна.

Олон нийттэй зөвшилцсөн тухай тайлан: Энэ тайланг энэхүү ажлын даалгаварт

заасан хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжид танилцуулна. ТУН болон ТУХ нь

хурал, уулзалтуудыг зохион байгуулж тайланг хянуулж, хурлын тэмдэглэлд гол гол

саналуудыг тусган баримтжуулсан байна.

Харилцах, зөвшилцөх хөтөлбөрийн тайланг төсөл хэрэгжүүлэх нэгжид хүлээлгэж өгөх

ба баримт мэдээллүүүдийн электрон хувь, уулзалтуудын тэмдэглэл болон бусад

уулзалтуудын тэмдэглэлүүдийг оруулна.

Тайлангуудын агуулга, формат нь Дэлхийн банк, Монгол Улсын Засгийн газраас

тавьдаг шаардлагуудын дагуу боловсруулсан байна.

Page 34: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

34

6 Ажлын менежмент

6.1 Үүрэг хариуцлага

Төслийн удирдах нэгжийн үүрэг, хариуцлага: Төслийн удирдах нэгж (ТУН) нь БНБОҮ

болон БОННҮ- ий судалгааны явцад хяналт тавьж менежментийн зааварчилгаагаар

хангах үүрэгтэй. ТУН нь Зөвлөхийн ажлын биелэлтэд хяналт тавьж, төслийн тайланг

хүлээн авч холбогдох байгууллагуудаар хянуулан баталгаажуулна. ТУН нь Зөвлөхийн

үйл ажиллагаанд байнгын хяналт тавих бөгөөд захиалагчид үйл ажиллагааны талаар

мэдэгдэнэ.

Захиалагчийн үүрэг, хариуцлага: Төслийн захиалагч нь Монгол Улсын Аж

Үйлдвэрийн яам болно. Эрчим хүчний яамны дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг нь

судалгааны бүх шатанд ТУН-ийн тусламжтайгаар мониторинг хийнэ. Ажлын хэсэг нь

төслийн үе шатны тайлангуудыг хянаж хэлэлцэн, шаардлагатай үед зохих зөвшөөрөл,

баталгааг олгоно.

Зөвлөхийн үүрэг, хариуцлага: БНБОҮ болон БОННҮ-ний судалгааг хугацаанд нь

гүйцэтгэхийн тулд Зөвлөх нь бүх үйл ажиллагаагаа ил тод, нэгдсэн удирдлагын дор

гүйцэтгэх үүрэгтэй. Зөвлөх нь ажлын уялдааг хангах, албан ёсны мэдээлэл солилцох

болон шаардлагатай тохиолдолд зөвлөх багийн удирдлага, төрийн болон төрийн бус

шинжээчидтэй цаг тухайд нь уулзалт зохион байгуулах үүрэгтэй. Түүнчлэн Зөвлөх нь

ажлын хуваарийн дагуу ажлын гүйцэтгэлээ цаг тухайд нь танилцуулан, гүйцэтгэлийн

тайланг холбогдох зөвлөмжийн хамт ТУН болон Захиалагчид хүргүүлэн хэлэлцүүлэн

хянуулж баталгаажуулна.

6.2 Зөвлөхийн ажлын хуваарь

Зөвлөхийн ажлыг захиалагч Эрчим Хүчний яам нь төсөл хэрэгжүүлэх нэгжээр

дамжуулан хянах ба Засгын Газрын бусад яам, агентлаг болон олон улсын

байгууллагуудтай хамтран ажиллах гол цэг болно. Түүнчлэн академик болон эрдэм

шинжилгээний байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн бус

байгууллагуудтай харилцах, холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх болно.

Дээр дурдсан тайланг боловсруулахад шаардлагатай үйл ажиллагааны хуваарийг

дараах хүснэгтэд харуулав. Зөвлөх баг нь гэрээнд гарын үсэг зурснаар даруй

ажлааэхлэх ёстой. Зөвлөх баг ажлын нарийвчилсан төлөвлөгөө болон хуваарийг

гаргаж, ТУН болон хөндлөнгийн хяналтын багт танилцуулан баталгаажуулна.

Хүснэгт 6.2.1 Байгаль орчин, Нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлын үе шатуудын

төлөвлөгөө

д.д Зорилт Сар

1 Эхлэлийн тайлан болон ажлын төлөвлөгөөг хүлээлгэж өгөх 1

2 Төр, олон нийттэй зөвшилцөх, харилцах хөтөлбөр гаргах 1

3 БНБОҮ-ний Урьдчилсан тайлан болон Наийвчилсан БОННҮ-ний

сайжруулсан ажлын даалгаварыг хүлээлгэж өгөх 5

4 БОННҮ-ний тайлангийн төслийг хүлээлгэж өгөх 13

5 БОННҮ-ний эцсийн тайланг хүлээлгэж өгөх 15

Page 35: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

35

Дээрх хуваарийн дагуу харгалзах тайлангуудыг хүргүүлнэ. Зөвлөх гэрээнд гарын үсэг

зурмагц ажлаа эхлүүлнэ.

6.3 Мэдээ, мэдээлэл болон баримт бичгийн хяналт, өмчлөл

Зөвлөх багт хүргүүлсэн бүхий л мэдээ, мэдээлэл, оюуны өмчийн эрх, өмчлөл, тусгай

зөвшөөрөл зэрэг нь зөвхөн тус төслийн хүрээнд хийгдэх судалгаа, үнэлгээний ажилд

ашиглагдана.

Зөвлөх багт хүргүүлсэн бичиг баримт болон мэдээ/мэдээллийг төсөл хэрэгжүүлэх

нэгжийн бичгээр илэрхийлсэн зөвшөөрөлгүйгээр задруулж болохгүй.

7 Зөвлөх багт тавигдах шаардлага

Зөвлөх баг нь ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай зөвлөх компани болон

тэдгээрийн түншлэл байна. Ажил гүйцэтгэхээр шалгарсан зөвлөх баг нь өөрсдийн

багын чанарыг сайжруулах үүднээс бусад зөвлөхтэй хамтарсан түншлэл хэлбэрээр

эсвэл хамтран ажиллах дэд гэрээг байгуулан хамтрах боломжтой.

Зөвлөх нь төслийн багт тухайлсан албан тушаалын үүрэг гүйцэтгэх мэргэжилтний нэр,

ажлын туршлага чадварыг харуулсан тодорхойлолтыг бэлтгэнэ. Мөн гол ажиллах

мэргэжилтэнүүдийн нэрүүд болон тэдгээрийн ажлын туршлага болон бусад холбогдох

мэдээллийг техникийн саналдаа тусгасан байна.Төслийн хугацаанд ажиллах

боломжтой бүхий л мэргэжилтэнгүүдийг баталгаажуулах, тэдгээрийн ажиллах чиглэл,

сарын тоог дэлгэрэнгүй ажилын төлөвлөгөөнд тусгасан байна.

Хүснэгт7.1 БОННҮ боловсруулах зөвлөх багийн голлох мэргэжилтнүүдийн оролцоо

Голлох мэргэжилтнүүд

Гадаад Хүн-

Сар Дотоод

Хүн-

Сар

Байгаль орчин, нийгмийн үнэлгээний

багийн ахлагч 15

Байгаль орчин, нийгмийн үнэлгээний

багийн ахлагчийн орлогч 15

Байгаль орчин, нийгмийн үнэлгээний

мэргэжилтэн 10 Цаг уурч/агаарын чанарын мэргэжилтэн 9

Байгалийн нөөцийн мэргэжилтэн 8 Гидрогеологич 8

Газар зохион байгуулалт, нүүлгэн

шилжүүлэлтийн мэргэжилтэн 6 Геологич 9

Социологич 8 Экологич 9

Биологич 6

Социологич 6

Газрын мэргэжилтэн 6

Газарзүйн мэдээллийн системийн

мэргэжилтэн 10

Хөрс судлаач 8

Page 36: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

36

Антропологч 6

Архилогч 6

Бусад албан хаагчид 1 4

БҮГД 48 102

БНБОҮ болон нарийвчилсан БОННҮ-ий зөвлөх багийн мэргэжилтнүүдийн хамгийн наад

захын шалгуур үзүүлэлтүүдийг доор тодорхойлов. Үүнд:

Байгаль орчин, нийгмийн үнэлгээний багийн ахлагч

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон байгалийн нөөцийн ашиглалтын төлөвлөлт болон газар төлөвлөлтийн төслүүд дээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, стратегийн болон салбарын байгаль орчны нөлөөллийн үнэлгээний чиглэлээр ажилласан туршлагатай байх, Монгол оронд хэрэгжсэн ижил төстэй төслүүд дээр удирдан болон оролцон ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Олон улсын стандартаар xөгжиж буй орнуудад хийгдсэн Дэлхийн банк, Олон

улсын санхүүгийн корпораци зэргээс хэрэгжүүлж байсан байгаль орчны

нөлөөллийн янз бүрийн шатны үнэлгээний ажилд оролцсон туршлагатай байх,

Ижил төстэй төсөлд болон Засгийн газар, иргэний нийгэм, олон нийттэй

ажилласан туршлагатай байх,

Олон улсын шаардлагын дагуу судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай

байх,

Янз бүрийн холбогдох талуудыг оролцуулсан олон чиглэлийн төслийн үйл

ажиллагааг үр дүнтэй зохицуулах чадвартай нь батлагдсан байх,

Төслийн ажилтнуудад зөвөлгөө өгөх чадвартай байх,

Байгаль орчны менежмент, нөлөөллийн үнэлгээ, орчны төлөвлөлт зэрэг

мэргэжлийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,

Зохион байгуулах, түргэн хугацаанд даалгаврыг биелүүлэх ,болон, цагийн

ачаалал даан ажиллаx чадвартай,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай,

Хувийн болон багаар ажиллах ур чадвар сайтайбайх

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг байх

Байгаль орчин,нийгмийн үнэлгээний мэргэжилтэн

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, байгалийн нөөцийн ашиглалтын

төлөвлөлт болон газар төлөвлөлтийн зэрэг төслүүд дээр 10-аас доошгүй жил

ажилласан туршлагатай, стратегийн болон салбарын байгаль орчны

нөлөөллийн үнэлгээний ажил хийж байсан туршлагатай байх,

Байгаль орчны менежмент, нөлөөллийн үнэлгээ, орчны төлөвлөлт зэрэг

мэргэжлээрмагистрба түүнээс дээш зэрэгтэй байх,

Олон улсын стандартаар xөгжиж буй орнуудад Дэлхийн банк, Олон улсын

санхүүгийн корпораци зэрэг байгууллагаас хэрэгжүүлсэн байгаль орчны

нөлөөллийн янз бүрийн шатны үнэлгээний ажилд 5-аас доошгүй жил ажилласан

туршлагатай байх,

Page 37: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

37

Судалгаа шинжилгээ хийх, асуудлыг зөв шийдвэрлэх чадвартай байх,

Олон төрлийн мэдээллийг нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийх чадвартай байх,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг.

Байгалийн нөөцийн мэргэжилтэн

Олон улсын хэмжээнд, хөгжиж байгаа оронд ижил төстэй томооохон төслүүд

дээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, Монгол оронд хэрэгжсэн

ижил төстэй төсөл дээр оролцон ажиллаж байсан туршлагатай бол давуу тал

болно.

Байгалийн нөөц болон дэд бүтцийн хөгжлийн төслийн тооцоо, өртөг, үнийн

бүрдэл, үр ашгийн дүн шинжилгээг тооцоолж үнэлэх чадвартай байх,

Томоохон хөрөнгө оруулалтын төсөлд дүн шинжилгээ хийж байсан туршлагатай

байх,

Хувилбаруудыг харьцуулан дүгнэж шинжлэх чадвартай байх,

Төслийн ажилтнуудад зөвөлгөө өгөх чадвартай байх,

Тухайн чиглэлд магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай,

Хувийн болон багаар ажиллах ур чадвар сайтай байх,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг

байх.

Газар зохион байгуулалт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон байгалийн нөөцийн

ашиглалтын төлөвлөлт болон газар төлөвлөлтийн зэрэг төслүүд дээр 10-аас

доошгүй жил ажилласан туршлагатай,

Газар зохион байгуулалт, нийгмийн мэргэжлээр магистр болон түүнээс дээш

зэрэгтэй байх,

Олон улсын стандартаар xөгжиж буй орнуудад Дэлхийн банк, Олон улсын

санхүүгийн корпораци зэргээс хэрэгжүүлж байсан байгаль орчин, нийгмийн

нөлөөллийн үнэлгээний ажилд нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулж

байсан туршлагатай байх,

Олон төрлийн мэдээллүүдээс нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийх чадвартай

байх,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг.

Социологич

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон байгалийн нөөцийн

ашиглалтын төлөвлөлт зэрэг төслүүд дээр 10-аас доошгүй жил ажилласан

туршлагатай, стратегийн болон салбарын байгаль орчны нөлөөллийн

үнэлгээний ажлын туршлагатай байх,

Социологич мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх

Page 38: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

38

Олон улсын стандартаар xөгжиж буй орнуудад Дэлхийн банк, Олон улсын

санхүүгийн корпораци зэргээс хэрэгжүүлж байсан нийгмийн нөлөөллийн

үнэлгээний ажилд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

Судалгаа шинжилгээ хийх, асуудлыг зөв шийдвэрлэх чадвартай байх,

Олон төрлийн мэдээллүүдээс нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийх чадвартай

байх,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг.

Байгаль орчин, нийгмийн үнэлгээний багийн ахлагчийн орлогч

Багийн ахлагчийн орлогч нь байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон байгалийн нөөцийн ашиглалтын төлөвлөлт болон газар төлөвлөлтийн төслүүд дээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай,

Олон улсын стандартаар xөгжиж буй орнуудад хийгдсэн Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэргээс хэрэгжүүлж байсан байгаль орчны нөлөөллийн янз бүрийн шатны үнэлгээний ажилд оролцсон туршлагатай бол давуу тал болно.

Байгаль орчны менежмент, нөлөөллийн үнэлгээ, орчны төлөвлөлт зэрэг мэргэжлийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,

Янз бүрийн холбогдох талуудыг оролцуулсан олон чиглэлийн төслийн үйл ажиллагааг үр дүнтэй зохицуулах чадвартай нь батлагдсан байх,

Төслийн ажилтнуудад зөвөлгөө өгөх чадвартай байх,

Зохион байгуулах, түргэн хугацаанд даалгаврыг биелүүлэх болон цагийн ачаалал даан ажиллаx чадвартай,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай,

Хувийн болон багаар ажиллах ур чадвар сайтайбайх

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг байх

Гидрогеологич инженер

Гидрогеологич мэргэжилээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх,

Хуурай бүс нутаг, Монгол оронд эсвэл ижил төстэй бүс нутагт газар доорх усны хайгуул судалгааны чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, Монгол оронд хэрэгжсэн ижил төстэй төсөл дээр оролцон ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай, тооцооллын загварчлал дээр ажиллаж байсан туршлагатай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг.

Цаг уурч/Агаарын чанарын мэргэжилтэн

Мэргэжилтээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, магистр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байх,

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн программуудыг эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байх

Уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлагыг загварчлалын аргаар тооцон гаргаж байсан туршлагатай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Page 39: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

39

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг.

Геологийн инженер

Мэргэжилтэн нь Геологийн инженер байна,

Геологийн ухааны магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байна, Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай ,

Хуурай бүс, Монгол Улс эсвэл ижил төстэй бүс нутагт хэрэгжиж байсан гидравликийн төслийн геологийн хайгуул, судалгааны чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршалагатай байх,

Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх мэдлэгтэй, тооцооны загварчилал боловсруулж байсан туршлагатай,

Төслийн үйл ажиллагааг үр ашигтай байлгахад чиглэсэн туршлагуудыг хэрэгжүүлэх ур чадвартай,

Англи хэлний өндөр мэдлэгтэй, компьютерийн бүх хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байна.

Экологич

Экологич мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй, Мэргэжлийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Монгол оронд хэрэгжсэн ижил төстэй төслүүдэд оролцон ажиллаж байсан туршлагатай байх, Олон улсын стандартаар xөгжиж буй орнуудад хийгдсэн Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэргээс хэрэгжүүлж байсан байгаль орчны нөлөөллийн янз бүрийн шатны үнэлгээний ажилд оролцсон туршлагатай бол давуу тал болно.

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг.

Биологич

Мэргэжлийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

Ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай байх,

Бүс нутгийн биологийн олон янз байдалд үнэлгээ хийж байсан туршлагатай байх

Олон улсын шаардлагын дагуу судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай байх,

Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг байх

Газрын мэргэжилтэн

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон байгалийн нөөцийн ашиглалтын төлөвлөлтболон газар төлөвлөлтийн зэрэг төслүүд дээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай,

Газар зохион байгуулалт мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

Газар зүйн мэдээллийн системийн программуудыг бүрэн эзэмшсэн байх,

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Page 40: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

40

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг.

Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн

Газарзүй, ус судлал, экологич болон бусад байгаль орчны салбарын мэргэжлээр

бакалавр зэрэгтэй байх,

Газар зүйн мэдээллийн системийн программуудыг бүрэн эзэмшсэн, газарзүйн

мэдээллийн системийн мэргэжилтнээр ажилласан 8 жилийн туршлагатай байх,

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай, тооцооллын

загварчлал дээр ажиллаж байсан туршлагатай байх,

Ижил төстэй төсөл дээр оролцон ажилласан туршлагатай байх,

Олон төрлийн мэдээллийг нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийх чадвартай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Хөрс судлаач

Хөрс судлаач мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ

10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Олон улсын шаардлагын дагуу судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай

байх,

Хөрсний тархацын зураглал гаргаж байсан туршлагатай байх,

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг.

Архилогч

Архилогч болон холбогдох салбарын магистр болон түүнээс дээш зэрэгтэй,

мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, соёлын өвийн менежментийн

чиглэлээр туршлагатай байх

Ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай

Соёлын биет болон биет бус өвийн үнэлгээг хийж холбогдох менежментийн

төлөвлөгөөг боловсруулж байсан

Мэдээллийг боловсруулах мэргэжлийн өндөр ур чадвартай байх,

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай ажиллах,

Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх,

Компьютерийн хэрэглээний бүх төрлийн программууд дээр сайн ажилладаг.

Антропологч

Антропологч болон холбогдох салбарын магистр болон түүнээс дээш зэрэгтэй,

мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, соёлын өвийн менежмент болон

оролцогч талуудын оролцоог дэмжих чиглэлээр туршлагатай байх

Ижил төстэй төслийн ажилд оролцсон туршлагатай

Чөлөөт, урьдчилсан, мэдээллээр хангасан олон нийтийн хэлэлцүүлэг,

зөвшилцөл зохион байгуулах, баримтжуулах туршлагатай, олон нийттэй

Page 41: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

41

харилцах хөтөлбөрт эмэгтэйчүүд, залуус, цөөнх зэрэг нийгмийн эмзэг бүлгийг

хамруулах аргачлал, процесс боловсруулж байсан туршлагатай

Соёлын эмзэг бүлгийн соёлын биет болон биет бус өвтэй ажиллаж, зохих

менежментийн төлөвлөгөө боловсруулж байсан туршлагатай

Олон улсын стандарт, шаардлагын дагуу судалгаа шинжилгээ хийж байсан

туршлагатай

Төслийн ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвхи санаачлага сайтай

Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай

БОННҮ-ний хүрээнд хэрэглэх компьютерийн хэрэглээний программууд дээр

сайн ажилладаг

Зөвлөх багуудад зайлшгүй байх шаардлагатай мэргэжилтнүүдэд тавигдах шаардлагыг

тодорхойлсон болно. Зөвлөх нь өөрийн ажлын багийн бүрэлдэхүүнийг өөр хэлбэрээр

ажиллуулах тухай санал гаргах, голлох мэргэжилтний дээрх жагсаалтад ороогүй бусад

мэргэжлийн чиглэлээр зөвлөх мэргэжилтэнг нэмж ажиллуулна. Олон улсын

мэргэжилтэнүүд нь үндэсний түнштэй байх ёстой бөгөөд БОННҮ-нд зөвлөх нь бүхий л

холбогдох уулзалт, хэлэлцүүлгэд мэдээл материал Монгол дээр орчуулж бэлтгэсэн

байх хэрэгтэй.

БОННҮ-ний судалгаануудыг явуулах, техник хангамж, шаардлагатай машин техникийг

бүрдүүлэх боломжийг хангасан байх шаардлагатай. Төслийн зөвлөх багууд нь

Улаанбаатар хотод оффистай байх шаардлагатай.

8 Төлвөрийн хуваарь

Үнийн дүнгийн арван хувь (10%)-ийг эхлэлийн тайлан, ажлын хөтөлбөр болон

төр, олон нийттэй зөвшилцөх, харилцах хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсний дараа

төлнө.

Үнийн дүнгийн гучин хувь (30%)-ийг БНБОҮ-ний Урьдчилсан тайлан болон

Наийвчилсан БОННҮ-ний сайжруулсан ажлын даалгаварыг хүлээлгэн өгсөний

дараа төлнө.

Үнийн дүнгийн хорин хувь (20%)-ийг БОННҮ-ний тайлангийн төслийг хүлээн

зөвшөөрсний дараа төлнө.

Үнийн дүнгийн дөчөн хувь (40%)-ыг Байгаль орчин, нийгмийн үнэлгээний эцсийн

тайлан эцэслэн хүлээн зөвшөөрсөн тухай захиалагчийн бичгээр гаргасан албан

тоотод үндэслэн төлнө.

Page 42: НРСНЭЭС БАЙГАЛИЙН ХИЙ ГАРГАН АВАХ ЙЛДВЭР …storage.embersoft.mn/d1af1f/page/42/ -АД_M5Yr4aoOrgA4wql.pdf1 УУЛ УУРХАЙН ДЭД БТЦИЙН

42

9 Ажлын хуваарь