энэрэл эмнэлэг taniltsuulga enkh

15
ЭНЭРЭЛ ЭМНЭЛЭГ ТАНИЛЦУУЛГА

Upload: sdwdsadwd

Post on 19-Nov-2014

1.779 views

Category:

Documents


7 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

ЭНЭРЭЛ ЭМНЭЛЭГ

ТАНИЛЦУУЛГА

Page 2: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Танилцуулга

Тус эмнэлэг нь анх 1998 онд Монгол Улсын Засгийн Газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын эмзэг хэсэгт үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах талаар дэвшүүлсэн зорилтын хүрээнд Монгол Улсын Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал,захирамжаар нэгдсэн эмнэлгийн статустай байгуулагдсан.

Page 3: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Танилцуулга• Энэрэл эмнэлэг нь байгуулагдсанаас хойш 2006 оны 2-р сар хүртэл НЭМГ,

Францын Фратерните Нотре Даме /ФНД/ буяны байгууллагатай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байсан ба 2006 оны 2-р сард гэрээ цуцлагдаж, гэрээний дагуу Монголын талд шилжсэн юм. Гэрээнд зааснаар ажилчдын цалин хөлс, тогтмол зардлуудыг Нийслэлийн санхүүжилтээр санхүүжин бусад зардал, эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол, тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэлийг ФНД хариуцан санхүүжиж байсан ба хандив тусламжаар ирсэн өвчтний ор, шүүгээ, сандал, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээр үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байна.

• Магадлан итгэмжлэл: 2006 онд 4 жилээр, 2010 онд 3 жилээр эмнэлгийн хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэгдсэн нь ЭМД-ын сангаас санхүүжих бололцоог бүрдүүлсэн юм. Одоо Нийслэлийн төсвөөс 60.8 %, ЭМД-ын сангаас 39,2%- нь санхүүжиж байна.

Page 4: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Танилцуулга

• Анх 1998 онд нийт 17 ажилтантай үйл ажиллагаагаа эхлэн үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо манай хамт олон 84 ажиллагсадтай, үүнээс Анагаах ухааны доктор 1, тэргүүлэх зэргийн их эмч 2, ахлах зэргийн эмч 5, АУ-ны магистр 4, АУ-ны Клиникийн профессор 4, тэргүүлэх зэргийн сувилагч-1, ахлах зэргийн сувилагч -2, бакалавр сувилагч -10, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан -10, ЭМЯ-ны “жуух бичиг”-ээр 26, НЭМГ-ын Тэргүүний ажилтан 7, Спортын мастер-1, Спорт, явган аялалын улсын шүүгч-1, нийт 17 их эмч, 28 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.

Page 5: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Эмнэлгийн бүтэц

ЗахиргааУдирдлагын

баг

Аж ахуйн тасаг

Амбулаторын тасаг

Стационарын тасаг

Энэрэл эмнэлэг тасаг

Page 6: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Эмнэлгийн тусламж үйлчилгээ

• Стационарын тасаг нь 85 ортой, эрчимт эмчилгээ, хүлээн авах, тусгаарлах, дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, нүд , чих хамар хоолой, чиглэлээр , жилд дунджаар 2400 хүнийг хэвтүүлэн эмчилж үүнээс сүрьеэгийн 16 ороор, жилд дунджаар 65 хүнийг хэвтүүлэн эмчилдэг.

• Амбулаторийн тасаг нь дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, нүд, чих хамар хоолой, сүрьеэ, нөхөн сэргээх, дүрс оношлогоо , зүрхний цахилгаан бичлэг зэрэг оношлогооны 10 кабинетуудаар 14000 орчим, хүнд оношлогоо, шинжилгээ хийж, клиникбиохими, гематологи, бактериологи, серелоги, иммунологийн шинжилгээнүүдийг 8715 хүнд хийж байна.

• Аж ахуйн тасаг нь хангалт, гал тогоо, угаалга, харуул хамгаалалт, цахилгаан, сантехникийн чиглэлээр эмнэлгийн үйлчилгээг дэмжин ажиллаж байна.

Page 7: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Эмчилгээ оношлогоонд шинэ технологи нэвтүүлсэн байдал

Гематологийн автомат анализатор

/ КХ 21 / Япон улсад үйлдвэрлэсэн

/ SYSMEX /18 үзүүлэлт үзнэ.

/СА-5 /

Цусны бүлэгнэлтийн аппарат үндсэн 4 үзүүлэлт үзнэ.

• Протромбины хугацаа• Идэвхжүүлсэн тромбопластины хугацаа• Фибриноген • Тромбины хугацаа

Page 8: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Эмчилгээ оношлогоонд шинэ технологи нэвтүүлсэн байдал

“SAMSUNG MEDISON” үйлдвэрийн өнгөт доплерт 4D, ЭХО аппарат

2012 онд Солонгос Улсад үйлдвэрлэсэн.

Зүрхний бичлэгийн аппарат BCM – 600 маркийн

2012 онд Солонгос Улсад

үйлдвэрлэсэн.

Page 9: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

URIT-8020A :Биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор

Хятад улсад үйлдвэрлэгдсэн. 2012 оны 02 сард ашиглалтанд орсон. 1 цагт 45

хүний шинжилгээ хийх хүчин чадалтай.

Эмчилгээ оношлогоонд шинэ технологи нэвтүүлсэн байдал

Page 10: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Бичиг баримтгүй иргэдэд үзүүлж буй онцлог үйлчилгээ• Бүртгэлжүүлэх• Хаяг тогтоох, төрөл төрөгсдийг нь эрж олох• Бичиг баримтжуулах• Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран,

халамж үйлчилгээнд хамруулах, • Нийгэмшүүлэх• Ариун цэвэр эрүүл ахуйг сахиулах• ЭМЯ, Нийслэлийн Нийгмийн Даатгалын газар,

“Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах JFPR -9136 төсөл”-ийн хүрээнд “Эрхийн бичиг” бүхий ядуу орон гэргүй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх.

Page 11: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Эмзэг бүлгийн иргэдийг хүлээн авах үйл явц

Page 12: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх үйл явцаас

Page 13: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Шийдвэрлэх асуудлууд 1.Орон гэргүй иргэдийг олноор цугласан газар өвчлөл илрүүлэх үзлэг хийх, явуулын

үйлчилгээний машин, тоног төхөөрөмж, лабораторын багажаар хангах

2.Тус эмнэлгийг нэгдсэн эмнэлгийн статусын дагуу орон байр, тоног төхөөрмж, эмнэлгийн зохиулалтын ахуйн хэрэглэлээр / ор, шүүгээ, ширээ, сандал гм / хангах

3. Сүрьэгийн тасаг нь эмнэлгийн суурин давхарт байрласан, мөн бидний судалсанаар шилжин байрших одоогийн 3-р амаржих газрын хуучин барилгын байр сүрьеэгийн тасгийг байгуулах боломжгүй, нэмэлт хаалга гаргахад хананы зузаан 1 м өргөн, өргөтгөл барих талбайгүй, учир сүрьеэгийн тасгийг ХӨСҮТ-д шилжүүлэх

4. 3-р төрөхийн барилгыг хурдавчлах, эхний удаад 3-р төрөхийн байранд орох, цаашдаа улсын хэмжээнд жишиг болохуйц шинэ байраар хангах

5.Ажиллагсадын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг бусад хоёрдогч шатлалын эмнэлгүүдтэй ижил түвшинд байдаг. Үйлчлүүлэгч, үйлчилгээний онцлогоос хамааран цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хэвийн нөхцлийг, хүнд нөхцөлд хамааруулах эрх зүйн зохицуулалт хийх

6.Улаанбаатар хотод орон гэргүй өндөр настан, биеэ асрах чадваргүй хүмүүст зориулсан асрамжийн газрыг байгуулах

/Энэрэл эмнэлгийг түшиглэн байгуулж болох юм./

Page 14: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

Манай хамт олон • Манай хамт олон зах зээлийн

өөрчлөлт шинэчлэлтийн өнөө үед нийгмийн эмзэг бүлгийн хүн амд эмнэлгийн хоёрдахь шатлалын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний шинэлэг арга туршлагыг нэвтрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллацгааж байна.

Page 15: энэрэл эмнэлэг Taniltsuulga enkh

АНХААРАЛ ТАВЬСАНДБАЯРЛАЛАА