10 (90) 2018 оны 10-р сар 1 ЭРЧИМ...

8
10 (90) 2018 оны 10-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭ Эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар харилцан туршлага солилцох зорилготой “ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн 9 дүгээр сарын 27,28-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хороо, “ДЦС-4” ТӨХК, “Клин Энержи” ХХК болон “Эвридей ферм” ХХК хамтран зохион байгуулж, Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, ШУТИС-ийн ЭХС болон Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 18 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 200 орчим хүн оролцлоо. Зөвлөгөөнд Эрчим хүчний яам “Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр, Эрчим хүчний яам, З.Батжаргал “Хүлэмжийн хийн арилжаа, зохицуулалтын боломж, эрх зүйн орчин” сэдвээр, Эрчим хүчний зохицуулах хороо, Ч.Өнөрцэцэг “Эрчим хүч хэмнэлтийн бодлого, олон улсын туршлагаас” сэдвээр, “ДЦС-4” ТӨХК, Ц.Батмагнай “ “ДЦС-4” ТӨХК-ийн турбины шинэчлэлээр гарах үр дүн, шинэ техник технологи нэвтрүүлсэн тухай” сэдвээр, Зөвлөх инженер, докторант Б.Товуудорж “Эрчим хүч хуримтлуур” сэдвээр, “ДҮТ” ХХК, Д.Өнөрмаа Нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх технологийн боломжууд” сэдвээр, магистр Б.Батсүх “Жилийн турш ажиллах бага оврын Усан цахилгаан станцын технологи нэвтрүүлэх нь” сэвдээр, ШУТИС, Д.Даваацэрэн “Эрчим хүчний зуухны тоноглолын хөгжлийн чиг хандлага, шинэчлэх боломжууд” сэвдээр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Ш.Төрбат “Эрдэнэт үйлдвэр ХХК-д эрчим хүчний КОМПАНИЙН 2018 ОНЫ 9-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 3-р нүүрт БИЕИЙН ТАМИР СПОРТ №10 (90) 2018 оны 10-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин ЭНЭ ДУГААРТ: Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт гэж юу вэ? Active Directory систем ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН “ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН Үргэлжлэл 2-р нүүрэнд Инноваци Эрүүл хооллолтын 10 алхам Сонин хачин АНУ-н тагнуулын төв газарт (ТТГ) ашиглагдаж байсан нууц төхөөрөмжүүдээс

Upload: others

Post on 04-Nov-2019

11 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 10 (90) 2018 оны 10-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/10/EM-2018-10.pdf · Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт

10 (90) 2018 оны 10-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭ

Эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар харилцан туршлага солилцох зорилготой “ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн 9 дүгээр сарын 27,28-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хороо, “ДЦС-4” ТӨХК, “Клин Энержи” ХХК болон “Эвридей ферм” ХХК хамтран зохион байгуулж, Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, ШУТИС-ийн ЭХС болон Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 18 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 200 орчим хүн оролцлоо.

Зөвлөгөөнд Эрчим хүчний яам “Эрчим хүчний салбарын бодлогын

хэрэгжилт, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр, Эрчим хүчний яам, З.Батжаргал “Хүлэмжийн хийн арилжаа, зохицуулалтын боломж, эрх зүйн орчин” сэдвээр, Эрчим хүчний зохицуулах хороо, Ч.Өнөрцэцэг “Эрчим хүч хэмнэлтийн бодлого, олон улсын туршлагаас” сэдвээр, “ДЦС-4” ТӨХК, Ц.Батмагнай “ “ДЦС-4” ТӨХК-ийн турбины шинэчлэлээр гарах үр дүн, шинэ техник технологи нэвтрүүлсэн тухай” сэдвээр, Зөвлөх инженер, докторант Б.Товуудорж “Эрчим хүч хуримтлуур” сэдвээр, “ДҮТ” ХХК, Д.Өнөрмаа “ Нэгдсэн сүлжээний тогтвортой ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх технологийн боломжууд” сэдвээр, магистр Б.Батсүх “Жилийн турш ажиллах бага оврын Усан цахилгаан станцын технологи нэвтрүүлэх нь” сэвдээр, ШУТИС, Д.Даваацэрэн “Эрчим хүчний зуухны тоноглолын хөгжлийн чиг хандлага, шинэчлэх боломжууд” сэвдээр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Ш.Төрбат “Эрдэнэт үйлдвэр ХХК-д эрчим хүчний

КОМПАНИЙН 2018 ОНЫ 9-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД

3-р нүүрт

БИЕИЙН ТАМИР СПОРТ

№10 (90) 2018 оны 10-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

ЭНЭ ДУГААРТ:

Сонины талаарх санал

хүсэлтээ 2125, 2256 дугаарын

утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн

Албанд файлаар болон бичгээр өгч болно.

www.tpp4.mn

5-р нүүрт

6-р нүүрт

7-р нүүрт

7-р нүүрт

8-р нүүрт

гэж юу вэ?

Active Directory систем

ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН “ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” СЭДЭВТ УУЛЗАЛТ

ЗӨВЛӨГӨӨН

Үргэлжлэл 2-р нүүрэнд

Инноваци

Эрүүл хооллолтын 10

алхам

Сонин хачинАНУ-н тагнуулын төв газарт (ТТГ)

ашиглагдаж байсан нууц төхөөрөмжүүдээс

Page 2: 10 (90) 2018 оны 10-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/10/EM-2018-10.pdf · Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт

10 (90) 2018 оны 10-р сар 2 ЭРЧИМ МЭДЭЭ

хэмнэлт үр ашгийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн үр дүн” сэдвээр, “Ану сервис” ХХК, Д.Түвшинжаргал “Нам даралтын усан халаалтын зуухны хөгжил, дулааны шугам сүлжээний технологийг шинэчлэх боломжууд” сэдвээр, “Евридэй ферм” ХХК, Г.Мөнхбаясгалан “Ногоон эрчим хүч үйлдвэрлэл, хэрэглээ” сэдвээр,

“Клин Энержи” ХХК, Ц,Сүхбаатар “Эрчим хүч үйлвэрлэгчийн менежментийн туршлага” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.

Манай улсад жил бүр цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээ 5-8 хувиар нэмэгдэж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 тэрбум кВт цахилгаан, 4.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэжээ. Харин импортоор 114.2 сая кВт цахилгаан авч, нийтдээ 483.8 тэрбум төгрөгийн боруулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 10.5 хувиар, дулааны эрчим хүчний хэрэглээ 3.6 хувиар тус тус нэмэгдсэн байна. Тиймээс “ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнд оролцогчид өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, эрчим хүчний үйлдвэрүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хуримтлуурын систем суурилуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх талаар ярилцсан юм.

Зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Монгол Улс цахилгаан эрчим хүчнийхээ 88 хувийг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж байна. Энэ онд шинээр нийт 95 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний таван станц шинээр ашиглалтад орохоор бүтээн байгуулалтын ажил хийж байна. Гэвч эх үүсвэрийн чадлын дутагдал байсаар байна. Мөн дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын зогсолт, саатлууд өмнөх онуудаас нэмэгдэж байна. Үүнийг арилгахын тулд боловсон хүчний бодлогоо сайжруулах, инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна.

Жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үүрэг

бидэнд ногдож байдаг. Энэхүү үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулахын тулд бид энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна” хэмээн ярьж байлаа.

Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, эх үүсвэрийн талаар мэдээлэл өглөө.

Г.Энхтайван “Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгож дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор “Дулааны Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл”, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын №1-4 турбингенераторын шинэчлэл” төслүүдийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр, “Тавантолгойн цахилгаан станц”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл” төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн механизмаар хэрэгжүүлэхээр Засгийн газрын зохих шийдвэрүүд гарсан. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлэх”, “Улаанбаатар - Мандалговийн 330 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих”, Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, “Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр, дулааны шугам барих” төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн. Ойрын дунд хугацаанд Тавантолгойн, Багануурын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, системийн горим тохируулах Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглахаар төлөвлөж байна” хэмээн мэдээллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн Тусгай элч, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын байгууллагуудын Үндэсний зохицуулагч З.Батжаргал “Нүүрстөрөгчийн арилжаа, зохицуулалтын боломж, эрх зүйн орчны талаар танилцуулга хийсэн юм. Тэрээр “Хүлэмжийн хийг бууруулах замаар Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах, нүүрсээр ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.

Page 3: 10 (90) 2018 оны 10-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/10/EM-2018-10.pdf · Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт

10 (90) 2018 оны 10-р сар 3 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2018 ОНЫ 09-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДТөлөвлөгөөний биелэлтМанай компани тайлант сард “ДҮТ” ХК-аас өгөгдсөн горимын төлөвлөгөөг 7492.003 мян.кВтц-аар тасалсан. Горимын даалгавраас 3246,341 мян.кВтц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, 10738,354 мян.кВтц-н зөрчил гаргасан байна. Цахилгааны дээд ачаалал 420 МВт, доод ачаалал 290 МВт байлаа.

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 225,0 217,5 -7,5 96,7%2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 212,4 212,4 100,0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 96,7%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц51 3246,351 39 2244,881 12 10738,354 420 290 -7492,003

СПОТ зах зээлийн талаар Тайлант сард манай станцын үйл ажиллагааны доголдлоос хамаарч 10738,354 мян.кВтц-н диспетчерийн графикийн зөрчил гарсны 1595,878 мян.кВтц-г бусад ТЗЭ-ээс худалдан авч, 9142,476 МВт.ц-г ОХУ-н импортоор нөхөн ажилласан. СПОТ арилжааны зах зээлд 230,018 мян.кВтц буюу 13033,573 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 1595,878 мян.кВтц буюу 41933,341 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 28899,768 сая .төгрөгний өглөгөтэй байна.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 5,2 сая.кВтц-аар тасарч 97,7%, оны эхнээс 73,0 сая.кВтц-аар давж, 103,2% -ийн биелэлттэй байна. Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 15,6 мян.Гкал-аар давж 107,9%-н биелэлттэй байна. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө 82,8 мян.Гкал-аар, үүнээс “УБДС” ХК –д нийлүүлэх дулаан 40,2 мян.Гкал –аар давж байна.

Үндсэн тоноглолын ажиллагаа9-р сард горим ажиллагаанд 6 зуух, 6 турбин оролцсон. Сарын дунджаар 4,21 зуух, 3,95 турбинтэй ажиллаж, бэлтгэлд 1 зуух, турбин бэлтгэлгүй байсан. Тайлант сард зуух–14 удаа, турбин–10 удаа зогссон.

Мазутын зарцуулалтЭнэ сард 100 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 249 тн-г түлж, 149 тн мазут хэтрүүлсэн. Зуухны халуун галлагаа 4 удаа хийгдэж 35 тн, хүйтэн галлагаа 11 удаа хийгдэж 199 тн мазут түлсэн. Мазут хэтрүүлсэн шалтгаан нь 9 сарын 15 –ны аваарын “О” зогсолтоос сэргээх галлагаанд болон зуухнууд халах гадаргуугын гэмтлээр олон удаа зогссоноос болсон.

Нүүрсний зарцуулалт/ҮСТ-нд тусгагдсанаас БН уурхайн нүүрсний илчлэг 3360ккал/кг/

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 127,207 125,306 -1,901 98,5%

Шивээ-Овоо мян.тн 110,000 100,398 -9,602 91,3%

Бүгд мян.тн 237,207 225,704 -11,503 95,2%

/Багануурын уурхайн нүүрсний илчлэг 3400ккал/кг/

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 123,734 125,306 1,572 101,3%

Шивээ-Овоо мян.тн 110,000 100,398 -9,602 91,3%

Бүгд мян.тн 233,734 225,704 -8,030 96,6%

Жишмэл түлшний зарцуулалтЖишмэл түлшний хувийн зарцуулалтыг төлөвлөгөөнөөс цахилгаанд 14,348 гр/кВтц-аар, дулаанд 0,248кг/Гкал-аар бууруулж нийт 3174тонн жишмэл түлш хэмнэлээ.

Горим параметрийн даалгаварын биелэлтЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,35%-аар буюу 866,844мян.кВтц-аар хэтрүүлсэн.

Уур усны алдагдалСтанцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 1,55%-аар буюу 17819 тн конденсат хэтрүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 24349 тонноор нэмэгдсэн байна. Осмосын халаагч уурын зарцуулалт 4281 тн буюу цагт 5,9 т/ц байлаа.Зууханд – 12599 м3, Турбинд – 1161м3, Зуух дүүргэхээр – 242 м3 ус өгсөн.

Үйлдвэрлэлийн алба

Page 4: 10 (90) 2018 оны 10-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/10/EM-2018-10.pdf · Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт

10 (90) 2018 оны 10-р сар 4 ЭРЧИМ МЭДЭЭ

Техник ашиглалтын талаар2018 оны 09-р сард станцын хэмжээний аваари 1 удаа гарсан, 1 болон 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 24 бүртгэгдсэнээс зуух 14 удаа, турбин 10 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт ГАРААГҮЙ.Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд АВААРИ - ийн акт: ЦЦ-1 /146.080,639 мян₮/, бүгд-1 /146.080,639 мян.₮/, тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ЦЦ-1 /754,939 мян₮/, бүгд-1 /754,939 мян₮/, мазут зарцуулалтын акт: ЗЦ-3 /75.456,573 мян₮/, ЦЦ-1 /12.821,821 мян₮/, ДХХАЦ-1 /6.513,642 мян₮/, бүгд-5 /94.792,036 мян₮/, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ТЦ-7, ДХХАЦ-2, МЦ-1, СХА-1 /9.506,123 мян₮/, Авто аж ахуй-1, бүгд – 12 /9.506,123 мян₮/, нийт 19 ширхэг акт /250.378,798 мян₮/ тогтоогдлоо.09-р сард ХА-с тавигдсан 19 ширхэг актны 3 ширхэг буюу 15.79 % нь ажлын зохион байгуулалт муугаас буюу тоноглол хариуцсан ИТА нарын урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар хангалтгүй, тоноглолд тавих хяналтыг сулруулсан, үзлэг, төслийн “гологдол”, хамгаалалтын тавил “тохироогүй” (шинэчлэлээр тавилыг тохируулах үед алдаа гарсан), ШАХМС - ийг мөрдөөгүй, тоноглолд тавих хяналт “муу”, тоноглол гэмтэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ хангалтгүй, хувь хүмүүсийн “алдаа” - хүмүүсийн “буруу” үйл ажиллагаанаас зэрэг шалтгаануудаас шалтгаалан бичигдсэн байна.Тоноглол хариуцан ажиллаж байгаа хүмүүс ажилдаа хайхрамжгүй хандсанаас: 1. 2018.09.15 09:51:22 - д (ГЩУ - ийн цагаар) ИХБ-4” - ийн 220кВ - ын IIIСШ - ийг хүчдлээс чөлөөлөх сэлгэн залгалтын үед 7Т трансформаторын Шинийн салгуур-4 - ийн “С” фазын хуурай салгуурыг (типловой бланк: программ №19 - ийн дагуу 9 функтыг гүйцэтгэхэд) залгах үед “зайнд орж”, богино залгаа болсон бөгөөд 220/110 кВ - ын СШ-үүд бүгд хүчдэлгүй болсноос ажилд байсан бүх үндсэн болон туслах тоноглолууд зогссон, үзлэгээр 7Т трансформаторын Шинийн салгуур-3 дээр газардуулгын хутга залгаатай байсан нь аваари үүсэх нөхцлийг бүрдүүлсэн нь тогтоогдсон, ажиллагааны доголдлоос шалтгаалан ДГЗ = 5986.13 МВт гарч, 146.080.639 төгрөгийн шууд хохирол станцад учирч, АВААРИ үүссэн.Аваарь үүссэн шалтгаан:• Зохион байгуулалтын шалтгаанаар-70 % Үүнд:- “Нэгдсэн сүлжээний дүрэм - 2010” - ын 13.3.2.1 - р заалт - “Шуурхай ажиллагааны хүмүүсийн буруу үйл ажиллагаа”- Нэгдсэн сүлжээний дүрэм - 2010” - ын 13.3.2.3 - р заалт - “Удирдамж, материалын чанар хангалтгүй”• Техникийн шалтгаанаар-30%-Нэгдсэн сүлжээний дүрэм-2010”-ын 13.3.1.16-р заалт “Цахилгаан сүлжээний тогтворжилтын алдагдал” (Нэгдсэн сүлжээний тогтворжилт муугаас богино залгааны үед системийн хэмжээнд реле хамгаалалт автоматикууд, тусгаарлах автоматикууд тавилын дагуу “зөв” ажилласан боловч реактив чадлын

дутагдалд орж системийн хүчдэл, давтамж унаснаар “ДЦС-4” ТӨХК ЧДЗ - ээр тусдаа ажиллах нөхцөл хангагдаагүй) 2. 2018.09.04 - ний өдрийн 1751 - д ТГ-6 генераторын өдөөлт алдалтын хамгаалалт ажиллаж, хамгаалалтын үйлчлэлийн дагуу генераторын таслуур, өдөөлтийн системийг тасалснаар ТГ-6 генератор сүлжээнээс тусгаарлагдсан.• ОХУ-ын эрчим хүчний системээс “тусгаарлагдах” үед ТГ-6 генераторын SEL-700G релений (асинхрон ход) өдөөлт алдалтын хамгаалалт ажиллаж, хамгаалалтын үйлчлэлийн дагуу генераторын таслуур болон өдөөлтийн системийг тасалснаар ТГ-6 генератор сүлжээнээс “тусгаарлагдсан” ба ТГ-6 генераторын тасралтын үеийн бичлэгт дүн шинжилгээ хийхэд хамгаалалт ажиллах тавилын утганд хүрснээр тухайн хамгаалалтыг ажиллуулах нөхцөл бүрдсэн тул SEL-700G релений (асинхрон ход) өдөөлт алдалтын хамгаалалт ажилласан байна.3. 2018.08.30-ны өдрийн 08:12 - д зуух №2-ын NODE-4-ийн Slot-3-ыг сольж программ уншуулахад зуух ГДХ-аар зогссон, халуунаас зуухыг галласан ба галлагаанд зарцуулсан 5 тн мазут нь үргүй зарцуулалт болсон, ДГЗ = 93.154 МВт, СПОТ = 7.684 МВт гарсан.• Гэмтсэн сүлжээний картыг сольж программ AUTO - аар ачааллан картыг “таниулах” үйлдэл хийгдэх үед зуух №2 - ын тухайн картын хэмжүүрүүдийн мэдээлэл ХЭВИЙН болсон боловч шиберүүдийн мэдээлэл - команд “хаах” (анхны төлөв байдлыг “MV=0” гэж уншсан) талд гарч, ДС, ДВ, ДРГ - ийн шиберүүд хаагдсанаар зуух хүчилтөрөгчгүй болсон нь галын дөл бүдгэрч хамгаалалт тавилд хүрэх, улмаар зуух зогсох нөхцлийг бүрдүүлсэн байна.• ДХХАЦ - ийн инженер Б.Ууганболд нь нөхцөл байдлыг урьдчилан тооцолгүй, зуух зогсохгүй байх техник зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй (шиберүүдийн удирдлага - байрлалыг /0.000 тэмдэгтэд байрлах/ байрны удирдлагад шилжүүлэх боломжтой байсан) нь зуух зогсох нөхцлийн нэг болсон байна.4. 2018.08.21-ний өдрийн 1410 - д зуух №4 - ийн ПСК - с продувкийн шугамд холбогддог Ф76*13 мм-ийн шугам хоолой тасарснаас ГДХ-аар зогссон тул бэлтгэлд байсан зуух №2-ыг хүйтнээс галласан ба галлагаанд 19 тн зарцуулсан, өдрийн ачааллын үеэр чадлын дутагдалд орсноос ДГЗ = 336.03 МВт, СПОТ = 19.605 МВт гарсан.• Зуух №4-ийн 2007 онд хийгдсэн “Их засвар” - ын үед ПСК-с продувка руу явсан тухайн шугам хоолойг (буланг) Ф76*13мм-ийн Ст-20 маркийн шугамаар сольсон, өөрөөр хэлбэл “засварын ажлын чанар хангалтгүй буюу ажлын параметрт тохирохгүй” шугам хоолой (булан) монтажласан нь энэ доголдол гарахад шууд нөлөөлсөн байна.• Олон жилийн ашиглалтын явцад тухайн металлын бичил бүтэц өөрчлөгдөн гадаад голч тэлж, хана нимгэрснээс ажилын даралтаа даалгүй хагарсан байна.5. 2018.09.10-ны өдрийн 1556 - д зуух №1 - ийн CLFABCD - ийн оруулгын хүчний автомат (c.1A секцэнд байрлах F1 C63A IH=63A) тасарснаас CLF -

Page 5: 10 (90) 2018 оны 10-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/10/EM-2018-10.pdf · Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт

10 (90) 2018 оны 10-р сар 5 ЭРЧИМ МЭДЭЭ

1. “ГОЁ КАП-2018” залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 9-р сарын 29-өөс 10-р сарын 05 өдрүүдэд спортын төв ордонд амжилттай явагдаж өндөрлөлөө. Эрэгтэй 12, эмэгтэй 10 багийн 280 гаруй тамирчид оролцож дүнгээ гаргахад ДЦС-4 ТӨХК-ний “Эрчим” клубын баг тамирчид аваргын алтан медалийн төлөө “Хасу Мегаватт ХК”-ийн Хасумегастарс багийг 3:1 харьцаагаар хожиж

Залуучуудын улсын аварга боллоо. Компанийн дэргэдэх залуучуудын баг нь сүүлийн 2 жил оролцож мөнгө хүрэл медаль хүртээд байсан юм. Энэхүү амжилт нь “Эрчим” залуучуудын эрэгтэй багийн анхны алтан медаль байлаа. Тус тэмцээний шилдэг довтлогчоор “Эрчим” багийн довтлогч Б.Батсуурь, шилдэг дасгалжуулагчаар Б.Даринчулуун нар шалгарлаа.

СПОРТ “ГОЁ КАП-2018” ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

үүд хүчдэлгүй болж зуух зогссон тул зуухыг буцааж галлахад 5 тн мазут зарцуулсан.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар :ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ОСОЛД ДӨХСӨН ТОХИОЛДОЛ:• 2018.09.05-ны өдрийн 1640 цагт ЗЦ-ийн бул сэргээн засварлах бригадын засварчин Ц.Х. (27 настай) ОВ-30 хаалт засварлах үедээ баруун гарын гурав, дөрөв, тавдугаар хуруугаа гэмтээсэн (1-р үеийг хавчуулсан).

• MONP-10 төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Смарт крафт” ХХК - ийн ажилтан Б.С. /нас 31, эр/ 2018.09.20-ны өдөр 1030 цагт К-4-д ажиллаж байхдаа шатны төмөр мөргөж зүүн нүдээ цохисон.• 2018.09.15 1150-д ТГ-7-ийн ВПУ-г залгах үед гол эргүүлж байсан хүмүүсийг холдуулалгүйгээр ажилд залгаснаас ТЦ-ийн гэрээт засварчин Б.Б. гараа зүсч гэмтээсэн.

№ Цех нэгжүүдДуу шуугиан (дб) Ажлын байрны

халуун (оС)Ажлын байрны

чийглэг %Ажлын байрны тоосролт (мг/м3)

2017 оны 09 сар

2018 оны 09 сар

2017 оны 09 сар

2018 оны 09 сар

2017 оны 09 сар

2018 оны 09 сар

2017 оны 09 сар

2018 оны 09 сар

1 ТДЦ 82.5 81.3 20.5 22.5 30.5 30.5 18.03 17.32 ЗЦ 88.5 89.1 28.5 31.1 27 28.7 11.66 11.13 ТЦ 88.9 88.2 30.1 30.9 29.7 29.7

Станцын дундаж

14.84 мг/м3

Станцын дундаж

14.2 мг/м3

4 Хими цех 71.5 72.2 24 21.9 31 30.9

5 Механик цех 70.0 72.7 20.5 22.3 32 32.2

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл

Page 6: 10 (90) 2018 оны 10-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/10/EM-2018-10.pdf · Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт

10 (90) 2018 оны 10-р сар 6 ЭРЧИМ МЭДЭЭ

Инноваци- гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг;Шинэ мэдлэг -гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болохуйц, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг;Инновацийн үйл ажиллагаа - гэж шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, технологи, ажил, үйлчилгээг бий болгож зах зээлд нийлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг;Инновацийн бүтээгдэхүүн – инновацийн хуулиар тогтоосон шаардлага, нөхцөлийг хангасан, зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс техник, эдийн засгийн үзүүлэлт, шинжлэх ухааны багтаамж, нэмүү өртөг бий болгох болон өрсөлдөх чадвараар илүү инновацийн үйл ажиллагааны үр дүнг;Үндэсний инновацийн тогтолцоо - гэж инновацийн үйл ажиллагаанд оролцогч өмчийн бүх хэлбэрийн байгууллага, тэдгээрийн харилцааны хэм хэмжээний цогцыг;Инновацийн төсөл - гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг;Инновацийн грант - гэж иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилан нөхцөл, болзол тавьсны үндсэн дээр инновацийн тодорхой төсөлд буцалтгүй олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгийг;Гарааны компани - гэж инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж эхлээгүй байгаа компанийг;Технологийн туршилт, зүгшрүүлэлт - гэж лабораторийн түвшинд боловсруулсан технологи, бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлийн нөхцөлд турших, боловсронгуй болгох, технологийн баримтжуулалт хийх үйл ажиллагааг;Роялти - гэж оюуны өмчийг лицензийн гэрээгээр ашиглан олсон ашгаас лиценз түрээслүүлэгчид ногдох хувь хэмжээг;Хөрөнгө оруулалтын компани- гэж инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд чиглэгдсэн, энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Иргэний хуульд[8] заасны дагуу байгуулагдсан хуулийн этгээдийг;Менежментийн гэрээ - гэж энэ хуулиар тогтоосон

шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын компанийн активыг удирдах талаар уг хөрөнгө оруулалтын компанийн удирдлага менежментийн компанитай байгуулсан гэрээг;Менежментийн компани - гэж хөрөнгө оруулалтын компанитай байгуулсан энэ хуулийн 3.1.12-т заасан гэрээний үндсэн дээр уг хөрөнгө оруулалтын компанийн активын удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий компанийг;Шинжлэх ухааны парк - /цаашид “парк” гэх/ гэж өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор энэ хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан газар нутагтай, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц бүхий цогцолборыг;Паркийн удирдлага - гэж паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлөөр хангах чиг үүрэгтэй хуулийн этгээдийг;Паркийн нэгж - гэж паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага болон сургууль, эмнэлэг, харилцаа холбоо, эрчим хүчний зэрэг нийтлэг үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг.Старт-ап компани - гэж инновацийн үйл ажиллагааг дагнан эрхлэх зорилгоор байгуулагдсан, эрсдэлтэй хөрөнгө оруулалт шаардсан, үр ашиг, өрсөлдөх давуу тал, зорилтот зах зээлд гарах өргөн боломжтой, хөгжлийн гарааны шатандаа буй аж ахуйн нэгжийг.Санхүүжилтийн гэрээ - гэж гэрээлэгч этгээд бүтэн, эсвэл хэсэгчилсэн санхүүжилт авч инновацийн тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулсан гэрээ, контракт, хэлцлийг.Гэрээ байгуулагч - гэж эрдэм шинжилгээ, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг инновацийн төслөөр дамжуулан үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхээр саналаа гаргасан хуулийн этгээдийг.Техник - Машин, машин механизм, ашигтай зүйлийг бий болгоход ашиглаж байгаа бусад тоног төхөөрөмжүүдийн багцТехнологи - Техникийн багц, арга барил, өөрөөр хэлбэл ашигтай эд зүйл болон хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд хэрэглэдэг бүтээгдэхүүн хийж бүтээх хүний үйл ажиллагааны багц юм .Инновацийн дэд бүтэц - Инновацийн үйл ажиллагааг явуулахад хувь нэмэр оруулах болон инновацийн бүтээгдэхүүнийг бүтээж, борлуулахад үйлчилгээ үзүүлэх субъектуудын нэгдэл сүлжээ. Инновацийн дэд бүтцэд технологи дамжуулах төв, инноваци-технологийн төв, технопарк, бизнесийн инкубатор, инновацийн боловсон хүчин бэлгэхэд зориулагдсан сургалтын төв, үйлдвэрлэлтийн эрсдлийн сан зэрэг (venture fund) орно.Индикатор (Илрүүлэгч заалтуур – Шалгуур үзүүлэлт – Хэмжигдэхүүн – Хэмжээс) гэж “стратеги төлөвлөлтийн арга зүйн үүднээс ерөнхий агуулгаар нь авч үзвэл, зорилго, зорилт, үр дүнг хэмжих хэрэгсэл буюу илрүүлэгч заалтуур” бөгөөд харин тодорхой тохиолдолд, жишээлбэл, тоон болон тоон биш ч гэлээ гүйцэтгэлээ хэмжигдэхүйц болгосон утгаар нь хэмжих гэвэл зорилго, зорилт, үр дүнгийн шалгуур үзүүлэлт, ямар нэгэн нэгж гүйцэтгэл утгаар нь хэмжих үед үр дүнг илэрхийлэх хэмжигдэхүүн, тоон биш агуулгатай зорилго, зорилт, үр дүнг ямар нэгжээр хэмжих гэвэл хэмжээс гэсэн утгаар хэрэглэсэн болно.

СХА-ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн

ИННОВАЦИ

Page 7: 10 (90) 2018 оны 10-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/10/EM-2018-10.pdf · Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт

10 (90) 2018 оны 10-р сар 7 ЭРЧИМ МЭДЭЭ

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд хийгдэж буй компьютерийн төвлөрсөн удирдлагын систем – Active Directory нэвтрүүлэх ажил манай компани дээр шат дараатай хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар уг системийг станцын дотоод

сүлжээнд бүрэн суулгаж дуусаад байна. Дараагийн шат буюу хэрэглэгчдийг (станцын сүлжээнд холбогдсон бүх компьютер) уг системд бүртгэх ажил эхлээд явж байгаа ба танилцуулах сургалтыг дараах хуваарийн дагуу явуулахаар төлөвлөөд байна. Танилцуулга сургалтаар Active Directory тухай, давуу тал, хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгнө.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИACTIVE DIRECTORY-КОМПЬЮТЕРИЙНТӨВЛӨРСӨН УДИРДЛАГЫН СИСТЕМ

№ Цех нэгжүүд Хуваарь Байршил1. ЗХНА, ХА, ҮА, ЭЗСА, XI/19-нд 09:00 цагт Дөл танхимд2. ЗА, СХА, БМА, ХААХ, XI/19-нд 10:00 цагт Дөл танхимд3. НАХ, ААА, ЭЗГ, Эмнэлэг, ТХХ-үүд XI/19-нд 13:00 цагт Дөл танхимд4. Түлш дамжуулах цех XI/19-нд 14:00 цагт Цехийн байранд5. Зуухан цех XI/20-нд 09:00 цагт Цехийн байранд6. Турбин цех XI/20-нд 10:00 цагт Цехийн байранд7. Цахилгаан цех XI/20-нд 13:00 цагт Цехийн байранд8. ДХХА цех XI/20-нд 14:00 цагт Цехийн байранд9. Хими, Механик цех XI/20-нд 15:00 цагт Цехийн байранд

Нэгдүгээр алхам:Эрүүл зохистой хооллолт нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдэхүүн давамгайлсан байх ёстой. Хөхний сүүг эс тооцвол хүний бүх төрлийн бодисоор хангаж чаддаг хүнсний бүтээгдэхүүн гэж нэг ч байдаггүй.Хоёрдугаар алхам:Талх, гурил, будаа болон төмс, гоймонгийн төрлийн хүнсийг хоол идэх бүртээ хэрэглэж байх нь зохистой. Уг бүтээгдэхүүнүүдэд эрдэсийн нэгдэл, В ба С витаминууд гээд хүнд зайлшгүй хэрэгтэй олон бодис агуулагддаг. Илүүдэл илчлэг авахаас санаа зовдог хүмүүс хар талх, хэвэгний талх зэргийг идэх хэрэгтэй.Гуравдугаар алхам:Өдөртөө төмснөөс гадна бусад хүнсний ногоо, жимсийг 400-с багагүй хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Хүнсний ногооны хэмжээ нь жимснээс илүү байх ёстой. Хүнсний ногоо жимс нь фолийн хүчил, төмөр, амин дэм, эрдэс хөгшрөлтөөс сэргийлэгч гэгддэг антиоксидантууд зэргийг агуулж байдаг. Иймд даралт ихсэх, судас хатуурах, зүрх судасны өвчин эмгэгээс сэргийлнэ.Дөрөвдүгээр алхам:Сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа нярай хүүхэд өсвөр насныхан, эмэгтэйчүүдэд сүүн бүтээгдэхүүн ихээр шаарддаг. Сүүн бүтээгдэхүүний олдоц бага эсвэл харшилтай бол загас, ногоон өнгийн навчит хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэвэл зохино.Тавдугаар алхам:Өөхгүй мах өөх тосны орц ихтэй махан

бүтээгдэхүүнийг боломжийн хэрээр шош, загас, шувууны мах болон өөхгүй махаар орлуулж байх хэрэгтэй. Амьтны гаралтай өөх тос нь цусан дахь холестриныг ихэсгэж зүрхний цусан хангамж дутагдах өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.Зургаадугаар алхам:Өөх тосны хэрэглээнд мах, сүү зэрэгт агуулагдаж байдгийг оролцуулан хоногийн илчлэгийн 10-30%-ийг эзлэх ёстой. Ханаагүй тосны хүчил нь хүний биед хамгийн сайн бөгөөд өдрийн хүнсний 10-15% эзлэх ёстой.Долоодугаар алхам:Сахар нь хоногийн хүнсний 10%-с дээшгүй байх нь зохистой. Эрдэмтэд сахар ихээр агуулсан ундааны оронд ус уухыг зөвлөдөг.Наймдугаар алхам:Давсны өдрийн хэрэглээ нь хоолны халбага буюу 6 граммаас хэтрэх ёсгүй. Энд талх болон лаазалсан бүтээгдэхүүн зэрэгт агуулагдах давс орно гэдгийг анхаарах хэрэгтэй. Давсны хэрэглээ хэтрэх нь даралт ихсэх өвчинтэй шууд холбоотой. Иодийн дутлаас үүссэн эмгэгээс сэргийлэхийн тулд иоджуулсан давсыг хэрэглэж сурахЕс дэх алхам:Биеийн жингээ зохистой хэмжээнд барьж явган алхах, спорт тоглоом, гимнастик хийх зэргээр хөдөлгөөнийхээ идэвхийг үргэлж хадгалж байх.Арав дахь алхам:Архийг өдөрт 20-с хэтрүүлэхгүй хэрэглэвэл эрүүл мэндэд хоргүй гэж үздэг. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж тархи, элэг, зүрхний булчин зэрэг өвчилдөг.

Эрүүл мэндийг зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж ойлгож болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүн зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг. ОХУ-ын хүнс судлалын төв, зүрх судасны төвийн эрдэмтэд “Эрүүл хооллолтын 10 алхам’’ гэсэн нэртэй дагаж мөрдөхөд хялбар мөрдлөгийг боловсруулжээ.

ЭРҮҮЛ МЭНД

Page 8: 10 (90) 2018 оны 10-р сар 1 ЭРЧИМ МЭДЭЭtpp4.mn/wp-content/uploads/2018/10/EM-2018-10.pdf · Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт

10 (90) 2018 оны 10-р сар 8 ЭРЧИМ МЭДЭЭ

1. Тагтаанд зүүдэг камер. Та дайны үед тагтаа шувуу захиа зөөдөг байсан тухай сонсож байсан байх. Тэгвэл тагтаа хүйтэн дайны үед тагнуулын үүргийг байж. ТТГ тагтаанд зүүж болохуйц хөнгөн жинтэй, жижиг хэмжээтэй камер зохион бүтээсэн бөгөөд тагтаа объектийн дээгүүр нисэхэд камер нарийвчилсан зураг авдаг байж.

2. Тамхины хайрцаганд нуугдах 35мм-н хальс бүхий бяцхан зургийн аппарат

3.Minox камер. Хамгийн өргөн хэрэглэгдэж байсан нууц камер. Minox нь гарын алганд багтах хэмжээтэй бөгөөд өндөр чанартай зураг авах хүчин чадалтай.

4. Микродот камер. Энэ камерыг агентууд хүйтэн дайны үед нууц бичиг зөөвөрлөхөд ашигладаг байж. Нууц бичгийн фото зургийг маш жижиг хэмжээтэй буулгаж (мм хүрэхгүй) ил захидал, дугтуй, бөгж гэх мэт зүйлст тогтоодог байсан байна. Хүлээн авагч нууц бичгийг тусгай томсгогч төхөөрөмжөөр тайлан уншдаг байсан байжээ.

5. Шүдэнзний хайрцаган камер.

Кодак компанийн бүтээл бөгөөд хэрэглэх улс нь өөрийн улсын шүдэнзний хайрцагны загварт оруулан ашиглах зориулалтаар хийгдсэн байжээ.

6.Stasi робот камер. Сельфиний гар шиг харагдаж байгаа биз. Энэ бол хүйтэн дайны үеийн селфи гар биш, гаргасан нүхний тусламжтайгаар ханын цаанах зургийг авах з о р и у л а л т т а й урт линз бүхий зургийн аппарат.

7. Түлхүүрийн оосрон камер.

Хэрэв та 1970-аад оны үеийн ТТГ-н агент байсан бол нууц камераа үргэлж биедээ авч явах боломжтой байсан. Түлхүүрээ мартаагүй тохиолдолд л шүү дээ.

8. Багажийг дугтуйны дээд хэсгийн зайгаар оруулж захидлыг хуйлан цаасыг гэмтээлгүй авах зориулалттай багаж.А г е н т у у д дэлхийн 2-р дайны үеэр энэ багажны тус-л а м ж т а й га а р д у г т у й н ы б и т ү ү м ж и й г хөндөлгүйгээр доторх захидлыг гаргадаг байж.

СОНИН ХАЧИН

АНУ-н тагнуулын төв газарт (ТТГ)ашиглагдаж байсан нууц

төхөөрөмжүүдээс