2014/9 cap forbes mongolia | 31 -...

4

Upload: danghanh

Post on 06-Feb-2018

248 views

Category:

Documents


11 download

TRANSCRIPT

2014/9 CAP FORBES MONGOLIA | 31

Мичиганы их сургууль

АНУ, Мичиган муж, Анн Арбор

Америкийн их сургуульд АжиллАж бАйгАА монголчууд

монголчууд гадаадад

АНУ-ын хамгийн эртний түүхт сургуулиудын нэг болох Мичиганы их сургуульд сэтгүүлийн маань эрхэм зочин Н.Тэмүүлэн ажилладаг. Улаанбаатарын уугуул тэрээр 23-р дунд сургуулийг төгсжээ. Эцэг, эх нь хоёулаа эмч мэргэжилтэй байсны дотор аав Нацагдорж нь Монгол Улсын анхны мэс засалчдын нэг байв.

Энэ залуу бүсгүйн Америк дахь амьдрал Охайо мужийн Толайдагийн их сургуулиас эхлэлтэй. Тэмүүлэн энд магистрын зэргээ хамгаалаад 2008 онд Мичиганы их сургуульд ажилд орсон нь түүний хувьд ховорхон сайхан боломж нээгдсэн гэхэд болно. Гурван үе шатнаас бүрдэх ажилд орох явц бусад сургуулиудын адил ихээхэн өрсөлдөөнтэй. Түүний ажлын гол үүрэгт MHIRT буюу нийгмийн цөөнх болсон оюутнуудад зориулан эрүүл мэндийн чиглэлээр гадаадад судалгаа хийхийг дэмжсэн хөтөлбөрийг зохицуулан, хяналт тавих, хөтөлбөрийн биелэлттэй холбоотой тайлан гаргах зэрэг ажлууд ордог байна. Их сургуулийн хотхоноос холгүй амьдардаг түүний хувьд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн багш оюутнуудтай харилцаж,

амралтын өдөр, цайны цагаар дэлхийд нэрд гарсан хүмүүсийн лекц семинарт суух, урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг үзэх гээд цагийг үр ашигтай, өөртөө оюуны сан бүрдүүлж өнгөрөөдгөөрөө ажилдаа маш их дуртай гэнэ.

Мичиганы Их сургууль “хамгийн... хамгийн...” гэдгээрээ Америкт алдартай. Их сургуулиудын жагсаалтыг тогтмол тэргүүлдэг энэ сургууль гурван том оюутны хотхонтой бөгөөд ойролцоогоор 51,000 оюутан, 5600 багш ажилтантай. Хамгийн том эрүүл мэндийн төв, хамгийн шилдэг зохион байгуулалттай номын сан, хамгийн том хөл бөмбөгийн талбайтай гэх энэ сургууль мөн судалгаа, шинжилгээнд хамгийн их хөрөнгө зарцуулдаг томоохон институт юм. Жилд дунджаар 374 сая долларыг эрүүл мэнд, нийгэм, соёлын төрөл бүрийн судалгаанд зарцуулдаг. Мөн олон төрлийн фестиваль, задгай концерт, шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн, нийтийн лекц, ярилцлага байнга болдгоороо алдартай.

Тэрээр энэхүү нэр хүндтэй их сургуульд ажилладгийн хувьд өөрийн удирддаг хөтөлбөрийг аль болох Монгол эх орон руугаа хандуулах талаар анхаарч ажилладаг юм байна. Тэмүүлэн 2010 оноос MHIRT хөтөлбөртөө Монголыг багтааж, Мичиганы их сургуулийн доктор Нирагуг Монголын анагаах ухааны их сургуультай холбон, улмаар усны чанарыг судлах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлжээ. Уг судалгааны ажлын хүрээнд Мичиганы их сургуулийн багш, оюутнууд Монголд ирж, Улаанбаатар хот, Дорноговь, Өмнөговь аймгуудын усны чанар болон иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн нөлөөллийг судлан, үр дүнг нь олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн юм. Энэ жил уг судалгааны ажлын хүрээг өргөтгөж, 21 аймагт усны чанарын суурь судалгааны ажлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийхээр ярилцаж байгаа юм байна. Судалгааны ажилд манай Анагаах ухааны их сургуулийнхан идэвхтэй оролцон, доктор Чимэдцэрэн болон бусад оюутан, багш нар Мичиганы их сургуульд очиж, тэндхийн судалгаа шинжилгээний лаборатори, эрдэмтэн багш нартай уулзаж танилцжээ. Дөрвөн жил амжилттай зохион байгуулагдаж байгаа уг төслийн ажиллагаанд Мичиганы их сургууль нийтдээ 70 гаруй мянган долларын санхүүжилт олгосон байна. Түүний бас нэгэн үүсгэн санаачилга гаргасан ажил нь 2012 оны 10 дугаар сарын 28-нд Мичиганы их сургуулийн оюутан Батцэнгэлийн Цацрал, Лхавгажавын Энхжаргал нартай хамтран байгуулсан “Монгол соёлын төв” юм. Тус төв нь Монголын хэл соёл, түүхийг

АНУ-ын Мичиганы их сургуулийн MHIRT хөтөлбөрийн удирдагч хатагтай Нацагдоржийн Тэмүүлэн

32 | FORBES MONGOLIA 2014/9 CAP

FORBES MONGOLIA

калифорнийн их сургууль

АНУ, Калифорни муж, Бөрклэй

Бөрклэй дэх Калифорнийн их сургууль нь ерөнхий үзүүлэлтээрээ АНУ болон дэлхийн жагсаалтын айргийн тавд багтдаг шилдэг сургууль юм. Тэгвэл тус сургуульд Чүлтэмийн Уранчимэг хэмээх урлаг судлалын ухааны доктор эмэгтэй багшаар ажилладаг юм байна. Дүрслэх урлагийн салбарт 1997 оноос хойш идэвхтэй ажиллаж, урлаг соёлын бүтээлийг судалж ирсэн тэрээр Монголын орчин үеийн урлагийн үзэсгэлэнгүүдийг гадаадын музей, галлерейд зохион байгуулж гаргадаг. Монголд “XX зууны Өрнөдийн урлаг”, “Орчин цаг ба урлаг” гэсэн номуудаа хэвлүүлж байсан бөгөөд барууны хэвлэлд Монголын соёл урлагийн талаарх эрдэм шинжилгээний материалуудыг байнга хэвлүүлэн гаргадаг байна. Ч.Уранчимэг 2009 онд урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалж, 2010 оноос сургуульдаа багшилж эхэлжээ. Багшлахын сацуу хөтөлбөрийн зохицуулагчаар бас ажилладаг гэнэ.

Ч.Уранчимэг багшийн хувьд дэлхийн өнцөг булан бүрээс шилэгдэж ирсэн өндөр мэдлэг чадвартай, ажилсаг зүтгэлтэй багш, оюутнуудтай ажилладгаараа бахархдаг. Ажлын байранд ямар нэгэн хэрүүл маргаан, үл ойлголцол байхгүй үргэлж шинэ санаа, үзэл бодлоо уралдуулж байдаг нь түүнийг улам цэнэглэж байдаг байна. Гэхдээ мэдээж сэтгэл дундуур зүйл ч бий. Тэрээр Монголын урлагийг судалдаг судлаач боловч мэргэжлийнхээ дагуу хичээл заах боломжгүй гэнэ. Тиймээс ихэнхдээ Азийн урлагийн ерөнхий хичээлүүд, ялангуяа хятад, төвдийн урлаг гэсэн мэргэжилтэйгээ ойролцоо мэт боловч ихээхэн ялгаатай хичээлүүд заадаг байна. Уг нь Калифорнийн их сургууль 1935 оноос 1990 оны сүүлч хүртэл Монгол хэлний хичээлийг тусгайлан зааж байсан. Харамсалтай нь монгол судлаач багш ховордсоноос монгол хэлийг заахаа больсон байна. Уранчимэг багш энэ уламжлалыг сэргээх үүднээс “Mongolian Initiative” буюу Монгол судлалын төслийн саналыг боловсруулж 2013 оны гурав дугаар сард Боловсролын яаманд өргөн барьсан гэнэ. Уг төсөл хэрэгжвэл Монгол судлалын салбарт үнэтэй хувь нэмэр болох аж.

Тус сургуульд одоогоор архитектур, хууль, англи хэл, улс төр судлалын мэргэжлээр арваад оюутан бакалаврын түвшинд сурч байгаа юм байна. Элсэн ороход хэцүү боловч орсон хойноо маш олон боломжийг олгодог энэ сургуульд монгол хүүхдүүд ямар ч мэргэжлээр суралцах боломжтой. Хамгийн гол нь англиар уншиж, бичих, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвартай байх нь чухал. Мөн тус сургууль шаардлага өндөртэй тул цагийн мэдрэмж, аливаад үнэнч шударга, зарчимч хандахыг байнга шаарддаг. Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр өөрийгөө сайн бэлдэж чадвал энэ сургуульд орж суралцах өргөн боломжтойг хэллээ.

гаднын хүмүүст таниулан сурталчлах, тэрчлэн монгол оюутнуудыг хооронд нь холбох зорилготой аж. Тэмүүлэн өөрөө зөвлөхөөр нь ажилладаг. Оюутнууд өөрсдийн санаачилгаар Монголын үндэсний баяр наадмыг тэмдэглэхээс гадна сар бүр World Medical Relief байгууллагад сайн дурын ажилд оролцдог. Тус байгууллага одоогоор Ажаа гэгээний Улаанбаатарт санаачлан барьж байгуулсан цусны хавдартай хүүхдүүдийн эмнэлэгт тоног төхөөрөмж өгөх хандивын ажлыг эхлүүлээд байгаа гэнэ.

Тэмүүлэн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тэтгэлэг олгох 100 шилдэг их дээд сургуульд багтсан Мичиганы их сургуульд олон Монгол оюутан

суралцаасай гэж хүсэж мөрөөддөг. Тэр дундаа Монголд нэн хэрэгцээтэй байгаа байгаль орчны хуулийн чиглэлээр олон оюутныг сургах хэрэгтэй гэж үздэг гэнэ. Тэмүүлэн оюутан залууст хандан өөрийн хэлэх дуртай дараах үгийг дамжуулахыг хүссэн юм. “Өндөр уулан дээр тугаа зүүх гэж бүү гар! Харин өөрийгөө сорьж, уулын цэвэр агаар, орчинг харахын тулд гар. Тэр үед дэлхий чамайг харах биш, чи өөрөө дэлхийг харах болно.”

Ийм л сэтгэл зүтгэлтэй, эрдэмлэг гэгээлэг нэгэн монгол бүсгүй тэртээ далайн чанадад эх орноо гэсэн сэтгэл тээсээр явна.

F

F

Америкийн их сургуульд АжиллАж бАйгАА монголчууд

Бөрклэй дэх Калифорнийн их сургуулийн профессор, доктор

хатагтай Чүлтэмийн Уранчимэг BEST PLACE TO CELEBRATE

YOUR NEW YEAR CEREMONY

BEST WESTERN PREMIER Tuushin Hotel offers specially designed and dec-orated SOYOMBO and SULD function halls for your NEW YEAR ceremony. You can order between 4 to 6 course Western set menu and enjoy the choices of drinks while celebrating your special day. Total capacity is up to 300 persons.

Using only the freshest and finest products, each dish is prepared with authenticity style and flair by our French Chef who has 40 years expe-rience in Catering.You can also celebrate your New Year event in our Prime Grille restau-rant. Capacity is up to 70 person.

Taste of perfection

PRIME GRILLE Restaurant

Book now on [email protected] tel : 95095580

Watch out our exciting promotions on www.facebook.com/BestWesternPremierTuushinHotelBEST WESTERN PREMIER Tuushin Hotel Prime Minister Amar street 15, Ulaanbaatar 14200, Mongolia