2016 эхний хагас жил

16
1 ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Хуульчдын холбооны Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 6.1 дүгээр зүйлийн 6.1-д зааснаар Хуульчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-ны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дор дурдсан үйл ажиллагаануудыг явууллаа. Нэг: Хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр 2016 оны эхний хагас жилд Холбооны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаар тогтоолоор батлагдсан Тамгын газрын 5 нэгжийн 34 ажлын байранд 39 хүн, Холбооны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаар тогтоолоор батлагдсан Мэргэжлийн хариуцлагын хорооны 6 ажлын байранд 8 хүн 2016 оны батлагдсан бүтэц орон тооны дагуу нийт 40 ажлын байранд 47 орон тоог бүрэн хангаж ажилласан. 2016 оны эхний хагас жилд 3 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж уг орон тоог нөхөж 3 ажилтан, сул орон тоонд 2 ажилтанг шинээр авч ажиллуулсан байна. Хавсралт № 1 Тамгын газрын үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулж гүйцэтгэсэн 37 А, боловсон хүчний чиглэлээр 69-Б тушаалын төслийг тус тус боловсруулан батлуулж ажилласан. Хоёр: Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд 2.1. Хөдөлмөрийн дотоод зохион байгуулалт, ажилтны нийгмийн асуудал, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн A/24 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байрны үйлчилгээний стандарт”, 12 дугаар сарын 04-ний өдрийн A/25 тоот тушаалаар “Холбооны Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчилж 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/14 тоот тушаалаар журмын 10-д заасан Цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмжийн асуудалд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулснаар Тамгын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 01- ний өдрийн A/20 тоот тушаалаар батлагдсан “Тамгын газрын ажилтнуудын цалин хөлсний нэгдсэн журмыг хүчингүй болгосон.

Upload: azzaya-azaa

Post on 05-Apr-2017

78 views

Category:

Law


3 download

TRANSCRIPT

Page 1: 2016 эхний хагас жил

1

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС

ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Хуульчдын холбооны Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/ нь Хуульчийн

эрх зүйн байдлын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Монголын Хуульчдын

холбооны дүрмийн 6.1 дүгээр зүйлийн 6.1-д зааснаар Хуульчдын холбоо /цаашид

“Холбоо” гэх/-ны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хороодын үйл

ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд дор дурдсан үйл

ажиллагаануудыг явууллаа.

Нэг: Хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр

2016 оны эхний хагас жилд Холбооны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын

14-ний өдрийн 42 дугаар тогтоолоор батлагдсан Тамгын газрын 5 нэгжийн 34

ажлын байранд 39 хүн, Холбооны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний

өдрийн 42 дугаар тогтоолоор батлагдсан Мэргэжлийн хариуцлагын хорооны 6

ажлын байранд 8 хүн 2016 оны батлагдсан бүтэц орон тооны дагуу нийт 40 ажлын

байранд 47 орон тоог бүрэн хангаж ажилласан.

2016 оны эхний хагас жилд 3 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж

уг орон тоог нөхөж 3 ажилтан, сул орон тоонд 2 ажилтанг шинээр авч ажиллуулсан

байна. Хавсралт № 1

Тамгын газрын үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулж гүйцэтгэсэн 37 А,

боловсон хүчний чиглэлээр 69-Б тушаалын төслийг тус тус боловсруулан

батлуулж ажилласан.

Хоёр: Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг

үүргийн хүрээнд

2.1. Хөдөлмөрийн дотоод зохион байгуулалт, ажилтны нийгмийн

асуудал, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр

Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн A/24 тоот

тушаалаар батлагдсан “Ажлын байрны үйлчилгээний стандарт”, 12 дугаар сарын

04-ний өдрийн A/25 тоот тушаалаар “Холбооны Хөдөлмөрийн дотоод журмыг

шинэчилж 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/14 тоот тушаалаар журмын

10-д заасан Цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмжийн асуудалд шаардлагатай

нэмэлт, өөрчлөлт оруулснаар Тамгын газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-

ний өдрийн A/20 тоот тушаалаар батлагдсан “Тамгын газрын ажилтнуудын цалин

хөлсний нэгдсэн журмыг хүчингүй болгосон.

Page 2: 2016 эхний хагас жил

2

Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны 26 дугаар тушаалын

хоѐрдугаар хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны Тамгын

газрын удирдлагын зөвлөлийн хуралдааны журмыг батлан 7 хоног бүрийн Мягмар

гарагийн 10 цагт Тамгын газрын дотоод үйл ажиллагааг хэлэлцэн зохих шийдвэр

гарган ажиллаж байна.

Тамгын газар тайлангийн хугацаанд 367 албан бичиг, 805 өргөдөл гомдол

хүлээн авч хугацаанд нь шийдвэрлэж хариу хүргүүлсэн, байгууллага иргэнд 518

албан бичиг явуулсан байна. Архивын хууль тогтоомжийн дагуу Холбооны үйл

ажиллагаанд үүссэн бичиг баримтыг эмхэлж цэгцлэн архивын нэгж болгон

хавтаслан хадгалж хамгаалах ажлыг зохион байгуулснаар мэргэжилтэн бүр дээр

дунджаар 3-20 нэгж архивын нэгж хадгалагдан ашиглагдаж байна.

Тамгын газрын даргын 2015 оны A/27 тоот тушаалаар Тамгын газрын нэгжийн

2016 үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан Холбооны зөвлөлийн 2015 оны 52 тоот

тогтоолоор батлагдсан Хуульчдын Холбооны 2016 оны ерөнхий төлөвлөгөөний

биелэлтийн явцын тайланг хариуцсан мэргэжилтнүүдээр сар улирлаар гаргуулан

Тамгын газрын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргаж

холбогдох чиглэл өгөн ажиллуулж байна.

Холбооны хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Ажилтан бүр 7 хоног тутмын

ажлын мэдээ тайланг Хэлтсийн даргад файлаар хүргүүлэн ажилладаг. Тамгын

газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/02 тоот тушаалаар “Үр

дүнгийн гэрээ байгуулах гэрээний загвар, түүнийг дүгнэх журам“-ыг баталснаар уг

гэрээг ажлын байрны онцлогийг харгалзан үйлчилгээний алба болох жолооч,

үйлчлэгч, бичиг хэрэг, нярваас бусад ажилтан бүртэй байгуулан биелэлтийг улирал

тутам дүгнэн ажилласан.

Ажлын цаг ашиглалтад өдөр тутам хяналт тавьж цалин хөлсийг тогтоосон

хугацаанд зохих журмын дагуу олгуулж ирсэн. Хөдөлмөрийн дотоод журмын дагуу

ажлаас хоцорсон бүртгэлийг давхар гарган сард 60 минутаас дээш хоцорсон 1 сард

7, 2 дугаар сард 4, 3-5 дугаар сард тус бүр 6 ажилтан хоцорч ТГД-ын 2016.05.04-

ний өдрийн Б/57 тоот тушаалаар 1, 2016.05.27-ны Б/63 тоот тушаалаар 2 ажилтанд

сануулах шийтгэл оногдуулж давхардсан тоогоор 19 ажилтанд зохих зохих

хариуцлага хүлээлгэсэн.

Ажилтнуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Судалгаа

шинжилгээ хариуцсан мэргэжилтний төлөвлөгөөт “Ажилтнуудын сэтгэл ханамжийн

судалгаа”-нд үндэслэн нийт ажилтнуудын дунд 2016 оны 05 дугаар 26-ны өдөр

Харилцааны сэдвээр Хан голомт сургалтыг байгууллагаар 2 цагийн сургалтыг

Хуульчдын танхимд зохион байгуулан явуулж 300 мянган төгрөгийг зарцуулсан.

Page 3: 2016 эхний хагас жил

3

Нийт ажилтнуудыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж

тайлангийн хугацаанд 47 ажилтны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт

сар бүр шимтгэл төлсөн бүртгэл хөтөлж, эхний хагас жилийн дүнгээр

28,066,130.78./Хорин найман сая жаран зургаан мянга нэг зуун гучин/ төгрөгийн

шимтгэл төлж, даатгалын байгууллагаар баталгаажуулсан.

Ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлж баталгаажсан

тэмдэглэлийг нягтлан шалган ажилласан жилийн тооцоо, судалгааг шинэчлэн

бүртгэж мэдээллийн нэгдсэн санг шинэчилснээр Тамгын газрын даргын 2016 оны

05 дугаар сарын 27-ний өдрийн А /32 тоот тушаалаар 6 дугаар сард 4, 7 дугаар

сард 28, 8 дугаар сард 6, 9 дүгээр сард 2 хүн тус тус амрахаар шийдвэрлүүлсэн.

Хөдөлмөрийн дотоод журмын дагуу Тамгын газрын даргын 2016 оны Б/36 Б/55

тоот тушаалаар 2 ажилтанд тус бүр 150 мянган төгрөгийн буцалтгүй тусламж,

Б/45, Б/47 тоот тушаалаар 2 ажилтанд 5-9 өдрийн цалинтай тэнцэх тэтгэмж тус тус

олгосон.

Тайлангийн хугацаанд Хөдөлмөрийн дотоод журамд заасан Тамгын газрын

үүргийн хүрээнд Ажилтны мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж 6

мэргэжилтнийг Хууль зүйн магистрын зэрэг хамгаалах сургалтад хамруулсан.

Тамгын газрын нэгжийн 2016 оны төсвийг боловсруулж Холбооны зөвлөлийн

2015.12.26-ны өдрийн хурлын 54 тоот тогтоолоор Нийгмийн арга хэмжээнд 9 сая

500 мянган төгрөг батлагдсан.

Төлөвлөгөөний дагуу Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний

өдрийн А/ 07 тушаалаар Цасны баяр-2016 сэдэвт өдөрлөг зохион байгуулах ажлын

хэсгийн бүрэлдэхүүн, зардлын төсвийг батлуулж, батлагдсан удирдамж

хөтөлбөрийн дагуу явуулж 30 хүн оролцож 800 мянган төгрөгийг зарцуулагдсан

2016.05.21-26 хооронд “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Шилжин явах

цомын төлөөх тэмцээнийг Тамгын газар, Чиг үүргийн олон Сайн дурын хороодын

гишүүдийн дунд Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Дартс гэсэн Спортын 3 төрлөөр зохион

байгуулж нийлбэр дүнгээр ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРОО тэргүүн байр эзэлж,

Цомыг 06.24-нд Хуульчдын талбайд зохион байгуулагдсан Хуульчдын өдрөөр

гардуулж өгсөн.

2.2. Хуульчдын холбооны салбарын зохион байгуулалтын чиглэлээр

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 01-ний

өдрийн 37 дугаар тогтоолоор орон нутаг дахь салбарыг байгуулсан. Монголын

Хуульчдын холбооны 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд “Орон

нутгийн салбарын зохицуулагчийг томилох, салбарын үйл ажиллагааг эхлүүлэх”-

ээр тусгасан. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооны Тамгын газраас орон

нутгийн салбарын зохицуулагчийг томилохоор дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

Page 4: 2016 эхний хагас жил

4

2.2.1 Салбарын зохицуулагчийг томилох, сонгон шалгаруулах Монголын Хуульчдын холбооны Тамгын газраас орон нутгийн хуулийн байгууллагуудад орон нутаг дахь салбарын зохицуулагчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл хүргэж нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан. Салбарын зохицуулагчаар ажиллах хүсэлт ирүүлсэн хуульчдаас удирдамжид заасан шаардлага хангасан хуульчдыг салбарын зохицуулагчаар томилсон. Зарим аймгуудаас салбарын зохицуулагчид нэр дэвших хуульчдын тоо хангалттай бус болон салбарын зохицулагчаар ажиллах шаардлага хангахгүй хуульчид хүсэлтээ ирүүлсэн тул дахин сонгон шалгаруулалт зарласан. Мөн орон нутгийн салбарын зохицуулагчаар шүүгч, прокурор томилогдон ажиллаж болох талаар Улсын ерөнхий прокурор болон Шүүхийн ерөнхий зөвлөлд тоот хүргүүлж санал авсан. Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын удирдлагын зөвлөлийн хуралд санал оруулснаар Монголын хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулахаар болсон. Тус саналыг үндэслэн Монголын Хуульчдын холбооны зөвлөлд журамд өөрчлөлт оруулах санал гаргаж тухайн журамд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулж, танилцуулгыг Холбооны зөвлөлд бэлдэж оруулсан. Холбооны зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 05 дугаар тогтоолоор журамд оруулах өөрчлөлтийг дэмжиж баталсан. Журамд өөрчлөлт орсонтой холбогдуулж орон нутгийн салбарын зохицуулагчаар томилогдсон Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалыг хүчингүй болгож тухайн салбарын зохицуулагчдад тушаалыг хүргүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд салбарын зохицуулагчийг журманд орсон өөрчлөлтөд нийцүүлэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажиллаж салбарын зохицуулагчийг тухайн орон нутгийн хуульчдын нууц санал хураалтаар сонгон шалгаруулсан. Монголын Хуульчдын холбооны Дорнод аймаг дахь салбарын зохицуулагчаар Ц.Баярмаа, Сүхбаатар аймагт Ц.Энх-Амар, Хэнтий аймагт Д.Оюунцэцэг нар сонгогдсон. 2016 оны 06 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд дээрх ажиллагааг Булган, Орхон, Хөвсгөл аймгуудад зохион байгуулсан бөгөөд Булган аймагт М.Даваасүрэн, Орхон аймагт Д.Наранхүү, Хөвсгөл аймагт Б.Отгонцэцэг нар Монголын Хуульчдын холбооны салбарын зохицуулагчаар сонгогдсон. 2.2.2. Төлөвлөсөн үйл ажиллагааны хүрээнд

2016 оны Тамгын газрын ерөнхий төлөвлөгөөнд салбарын талаар 11 ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд хугацаат ажлын хувьд орон нутаг дахь салбарын үйл ажиллагааны журамд өөрчлөлт орсонтой холбогдуулж хэрэгжүүлж дуусаагүй байна. Орон нутгаас мэдээ, мэдээлэл авах, бүртгэлийг шинэчлэх, салбарын зохицуулагч нарын танилцуулга зэргийг салбарын зохицуулагч томилогдсон аймгуудаас хүлээж авсан.

Page 5: 2016 эхний хагас жил

5

2.2.3. 2016 оны Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд

тусгагдсан ажлын хүрээнд: Хуульчдийн холбооны үйл ажиллагааг хэрэгжүүлэх салбар нэгжийн

зохицуулагчийг томилох ажлыг эцэслэн шийдвэрлүүлэх 21 аймаг дахь салбарын зохицуулагчийг томилж дуусаагүй байгаа бөгөөд

одоогийн байдлаар 6 аймагт салбарын зохицуулагчийг томилон үйл ажиллагаанд нь оруулаад байна. Хуульчдад зориулсан хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах хүрээнд давхар зохион байгуулах учраас 2016 онд бүх аймаг дахь салбарын зохицуулагчийг томилон үйл ажиллагааг нь эхлүүлэх зорилготой ажиллаж байна.

Холбооноос хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлуулах хэрэгжилтийг хангаж ажиллах

2016 оны Тамгын газрын ерөнхий төлөвлөгөөнд салбарын талаар хийх ажлуудыг оруулж тамгын газрын даргын тушаалаар батлуулсан. Энэ ажил бүрэн хэрэгжсэн.

Салбарын зохицуулагч нартай байгуулах гэрээний төслийг боловсруулах, эрх бүхий этгээдээр батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих

Салбарын зохицуулагчаар ажиллуулах тухай гэрээний төслийг боловсруулж батлуулсан. Томилогдон ажиллаж буй салбарын зохицуулагч нартай гэрээ байгуулан ажиллаж байна.

Орон нутгийн салбарын зохицуулагчдын товч мэдээ танилцуулгыг бэлтгэж, холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй орон нутгийн гишүүдийн бүртгэлийг хянаж Тамгын газарт мэдээлэл хүргүүлэх

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын салбарын зохицуулагч нарын товч мэдээллийг авч холбооны вэб сайтад байршуулсан. Орон нутагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хуульчдын мэдээллийг тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсээр дамжуулан авч орон нутгийн хуульчдын бүртгэлийг шинэчлэн бүртгэсэн. Хуульчдын бүртгэлээ ирүүлээгүй 8 аймгийн бүртгэлийг шинэчлэн бүртгээгүй байна.

Холбооны үйл ажиллагааны талаар салбарын зохицуулагчдыг мэдээ, мэдээллээр хангах

Орон нутгийн хуульчдын татвар төлөлтийн мэдээллийг гаргаж Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын салбарын зохицуулагч нарт хүргүүлсэн. Хуульчийн мэдээ цахим сонины дугаар бүрийг салбарын зохицуулагч нарт хүргэсэн. Тухайн сонинд оруулах зохион байгуулалтын үйл ажиллагаа болон нийтлэлийг ирүүлэх талаар мэдээлэл хүргүүлсэн байна.

Аймаг орон нутгийн салбарыг хууль, Холбооны дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бусад байгууллагатай харилцахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оролцох

Page 6: 2016 эхний хагас жил

6

Салбарын зохицуулагчдийн үйл ажиллагаа явуулах ажлын байр, өрөө тасалгааны талаар орон нутгийн хуулийн байгууллага болон нутгийн удирдлагуудтай санал солилцож шаардлагатай аймгуудад байр гаргуулах талаар тохиролцсон бөгөөд Дорнод аймгийн Засаг даргад Хуульчдын холбооны салбарын үйл ажиллагааг явуулахад шаардлага байгаа байрны асуудлыг шийдэж өгөх асуудлаар хүсэлт хүргүүлсэн. Энэхүү хүсэлтийг хүлээн авч Аймгийн ИТХ-аар оруулахаар болсон тухай хариу ирүүлсэн.

2.2.4. Орон нутгийн хуульчдад чиглэсэн сургалт, иргэдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах

Хуульчдын холбооны сургалтын хороотой хамтран шинээр батлагдсан 2016

онд мөрдөгдөх хууль /Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн

найруулга, Зөрчлийн тухай хууль/-аар 6 аймагт сургалт зохион байгуулсан. Энэ

ажлын хүрээнд зарим аймгуудад иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх

ажлыг зохион байгуулсан бөгөөд нийт 6 аймгийн хуульчдыг сургалтад хамруулж

Хөвсгөл, Орхон аймгийн 241 иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч

ажилласан байна.

2.3. Хуульчдын холбооны мэдээлэл, харилцаа, олон нийттэй харилцах

чиглэлээр

Холбооны үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах зорилгоор

тус холбоо болон бүтцийн байгууллагуудаас зохион байгуулсан үйл ажиллагааг

олон нийт болон хуульчдад хүргэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр

сурталчлах ажлыг тухайн бүр зохион байгуулж ажиллалаа.

Тайлангийн хугацаанд Хуульчдын холбооны мэдээлэл ил тод нээлттэй шуурхай байх зарчмыг хангах зорилгоор хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллаж, Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах хүрээнд 35 ажлыг гүйцэтгэлээ. Тухайлбал, Монголын Хуульчдын Холбооны чиг үүргийг сурталчлах зорилгоор нэрэмжит сарын аян зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд шүүгч, прокурор, өмгөөлөгчийн хорооноос Тамгын газартай хамтран “Прокурорын үйл ажиллагааны баталгаа”, “Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн асуудал” хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулсан. Үүнд хэвлэл мэдээллийн мэргэжилтэн чиг үүргийнхээ хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, холбооны гишүүн хуульчдыг ярилцлага өгүүлж, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчиллаа.

Хуульчдын холбооноос 2016.01.28-нд Шүүгчийн томилгоотой холбоотой

асуудлаар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд хурлын зарыг хамтран ажилладаг сэтгүүлчдэд хүргэхийн зэрэгцээ хэвлэлийн бага хурал болсон талаарх мэдээллийг бэлтгэн “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, Улс төрийн тойм” сонин болон zaluu.com, news.mn, sonin.mn, medee.mn зэрэг сайтад нийтлүүлж ажиллав.

Page 7: 2016 эхний хагас жил

7

Хуульчдын холбооноос зохион байгуулсан болон хуульчдад хүргэхийг

зорьсон 57 үйл ажиллагааны мэдээллийг бэлтгэж, Холбооны албан ѐсны

www.mglbar.mn сайт болон фэйсбүүк хуудаст нийтэллээ.

Хуульчдын холбооны гэрэл зургийн архив бүрдүүлэх, видео сан байгуулах

чиг үүргийн хүрээнд 24 ажлыг гүйцэтгээд байна.

Хуульчдын холбооны мэдээллийг цогц, нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор

“Хуульчийн мэдээ” онлайн сонинг эрхлэн гаргаж байна. Тайлангийн хугацаанд тус

сонины дөрвөн дугаарыг эрхлэн гаргаж, Хуульчдын холбоонд гишүүнчлэлтэй

хуульчдын и-мэйл хаяг руу илгээж, холбооны цахим хуудаст байршууллаа.

Монголын Хуульчдын холбооны албан ѐсны хуудас

/https://www.facebook.com/Mongolian Bar Association/ болон твиттерийн үйл

ажиллагааг идэвхжүүлж, гишүүд, хандагчдын тоо нэмэгдсээр байна.

2.3.1 Холбооны мэдээлэл технологийн чиглэлээр

Хуульчийн үргэлжилсэн сургалтын онлайн хичээлийн програм хийх

чиглэлээр Сургалтын хорооноос гаргасан саналын дагуу Хуульчийн үргэлжилсэн

сургалтыг онлайн хэлбэрээр үзэх шийдлийн программ хангамжийн

ажил хийгдэж дууссан

онлайн төлбөр тооцооны системтэй болгох ажил програмын хувьд 80

% тай явж байна. Банкны системтэй холбох ажил үргэлжилж байгаа.

Хуульчдын холбооны веб сайтын шинэчлэлийн ажлын хүрээнд дараах

ажилуудыг хийж гүйцэтгэсэн.

Сайтын нүүр хуудасны загвар гаргаж танилцуулсан

Сайтын мэдээлэл байршуулах бүтэц зохион байгуулалтын хувьд ямар

байхуу гэдгийг удирдлагатай ярилцаж байж шийдсэн.

Өмнөх сайтанд ашиглаж байгаагүй хэд хэдэн шинэ үйлдлүүдийг

шинээр нэмсэн

Хуульчийн фропайл хэсгийг бүрэн шинэчилсэн. Давуу тал хуульч

гишүүн Хуульчдын холбооны сайттай илүү амьд харилцаатай байх

боломжийг бий болгосон Гишүүн өөрийн эрхээрээ нэвтэрч ороод

өөрийн ном бүтээл, нийтлэл, ярилцлага, хамтран ажиллаж зар зэргийг

байршуулах юм.

Хуульчдын холбоонд ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжийн

шинэчлэлт өөрчлөлтийн ажлын хүрээнд

BSB, Pc-mall, It-zone, зэрэг электрон барааны дэлгүүрийн үнийн

судалгаа хийж санхүү аж ахуйн хэлтсийн дарга М.Шүрэнцэцэгт

танилцуулсан.

Samsung M2070 маркын 3ш принтер авч Санхүү аж ахуйн хэлтэс,

Мэдээлэл технологи бүртгэлийн хэлтэс, Бодлого зохицуулалтын

Page 8: 2016 эхний хагас жил

8

хэлтэст тус тус авч хүлээлгэн өгч шаардлагатай програм хангамжийг

суулгаж сүлжээнд холбож хэвийн ажиллагаанд оруулсан.

Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн иргэдийг гишүүнээр

элсүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох,

хуульчийн тангараг өргүүлэх чиглэлээр

Шинээр хуульчийн шалгалтанд тэнцэж Хуульчдын холбоон гишүүнээр

элссэн хуульчдын англи, монгол гэрчилгээг нийт 242-ыг хэвлэж

нэгдсэн бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

Мөн нийт шинэ хуульчдын анкетыг веб сайтад оруулсан хуульч тус

бүрт гишүүнчлэлийн эрх нээсэн.

Хуульчдын холбооны веб серверийн шинэчлэл, хөгжүүлэлтийг хийх

ажлын хүрээнд

Үндэсний дата төврүү албан бичиг явуулж сервер байршуулах

зогсуурын сарын 99000 мянган төгрөгийг үнэ төлбөргүй байхаар ярьж

тохиролцож гэрээ хийсэн.

Үндэсний дата төвд ашиглаж байсан 10 GB –ийн хостыг шинээр авсан

физик сервэрээр сольж нэмэлт програм хангамж болон Fire wall

хамгаалалтын тохиргоо хийсэн.

Төлөвлөгөөнд тусгагдсанаас бусад ажлуудын хүрээнд

Хуульчдын холбооны чиг үүргийн болон сайн дурын хороодоос зохион

байгуулж буй сургалт, хурал, тэмцээн зэргийн Анонс болон стэндний

загвар гаргаж хэвлүүлсэн.

Хуульч гишүүн болон өмгөөлөгчийн туслахын үнэмлэхний загвар

гаргасан.

Нийт ажилчдын ажлын үнэмлэхний загварыг батлуулж хэвлэлтэнд өгч

бүрэн дууссан.

2.4. Шүүхүүд дэх өмгөөлөгчдийн ажлын өрөөг тохижуулах ажлыг

зохион байгуулах ажлын хүрээнд

Өмгөөлөгчдийг ажиллах ая тухтай орчин нөхцөлөөр бүрэн хангах

зорилгоор шүүхийн байруудад ажлын өрөө гарган, бүрэн тохижуулах ажлыг

санаачилсан бөгөөд эхний ээлжинд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажлын өрөө гарган тохижуулж, 2016 оны 04

дүгээр сарын 18-ны өдөр албан ѐсоор хүлээлгэн өгсөн. Өмгөөлөгчид нь шүүх дээр

ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэл хангах, үйлчлүүлэгчтэйгээ уулзах,

хавтаст хэрэгтэй танилцах зэрэгт өрөөг ашиглах боломжтой бөгөөд өрөөнд

интернет сүлжээ оруулж, камер байршуулсан болно. Өмгөөлөгчийн ажлын өрөөг

хүлээлгэн өгөх арга хэмжээг олон нийтэд Холбооны вэб сайтаар болон мэдээллийн

хэрэгслээр дамжуулан хүргэсэн байна.

2.5 Өмгөөлөгчдийн нэр хүндийг дээшлүүлэх, тэргүүний өмгөөлөгчид

болон өмгөөллийн нөхөрлөлүүдийг олонд таниулах ажлын хүрээнд

Page 9: 2016 эхний хагас жил

9

Өмгөөлөгчдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг сурталчлан таниулах зорилгоор

өмгөөлөгчийн эрх ашиг сонирхол болон Өмгөөллийн нөхөрлөлийн талаарх мэдээ

мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулсан. Энэүү ажлын хүрээнд:

“Ийгл” телевизийн Зочны ярилцлага нэвтрүүлэгт Өмгөөлөгчдийн хорооны

тэргүүн Д.Түвшинтамир, Зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар;

“Монгол HD” телевизийн мэдээ мэдээллийн “Наашаа цаашаа” хөтөлбөрт

Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир;

“25 дугаар суваг” телевизийн нэвтрүүлэгт өмгөөлөгч Ц.Гансүх;

“I TOIM” сайтад гавьяат хуульч, өмгөөлөгч Г.Оюунцэцэг;

“Zaluu.com” сайтад өмгөөлөгч Д.Батсүх;

“Засгийн газрын мэдээ” сонинд гавьяат хуульч, өмгөөлөгч Ж.Яринпил нар тус

тус ярилцлага өглөө.

Гурав: Чиг үүргийн хороодтой хамтран ажиллах, үйл ажиллагааг зохион

байгуулахад нь дэмжлэг үзүүлэх хүрээнд

3.1. Чиг үүргийн хороодтой хамтран ажиллах чиглэлээр

Чиг үүргийн хороодын эрхлэх асуудалтай холбоотой асуудлаар хороодоос

ирүүлсэн санал, хүсэлт, шаардлагын дагуу нийт 55 орчим байгууллага албан

тушаалтанд хандсан албан бичгийг хүргүүлж, биелэлтэд нь зохих хяналт тавьж

ажиллаа.

Холбооны зөвлөлөөс батлагдсан төсвийн хүрээнд Чиг үүргийн хороодын

төлөвлөгдсөн болон зохион байгуулсан ажлуудын үйл ажиллагаанд зориулж

63.423.479 /жаран гурван сая дөрвөн зуун хорин гурван мянга дөрвөн зуун далан

ес/ төгрөгийн санхүүжилт хийж дэмжлэг үзүүлэн ажиллаа.

3.2. Чиг үүргийн хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр

Чиг үүргийн хорооны болон Холбооны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой

асуудлаар Тамгын газрын даргын тушаалаар тухай бүр ажлын хэсэг байгуулж,

тэдгээрт тамгын газрын ажилтныг өргөнөөр хамруулж, тухайн чиглэлийн үйл

ажиллагаанд хүний нөөцийн чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Чиг үүргийн хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж буй

тухайн хороо хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд байнгын хяналт

тавьж, мэргэжилтний ажлын төлөвлөгөөг 7 хоног бүрээр гаргуулан гүйцэтгэлийг нь

хянаж, зохих зөвлөмж, зааварчилгааг цаг тухай бүрт өгч байлаа.

Тайлангийн хугацаанд чиг үүргийн хорооны хуралдаан нийт 14 удаа зохион

байгуулагдаж, хурлын зарыг гишүүдэд хүргэх, хурлыг зохион байгуулах,

шаардлагатай техник хэрэгслээр хангах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх,

хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх зэрэг ажлыг Тамгын газрын ажилтнууд,

Page 10: 2016 эхний хагас жил

10

хороо хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран тухай бүрд амжилттай зохион

байгуулж байсан. /Хавсралт №2/

Дөрөв: Сайн дурын хороодтой хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх

хүрээнд

Батлагдсан төсвийн хүрээнд сайн дурын хороодын төлөвлөгдсөн болон зохион

байгуулсан ажлуудад зориулж нийт 16.181.670 /арван зургаан сая нэг зуун наян

нэгэн мянга зургаан зуун далан/ төгрөгийн зардал тус бүр гаргасан.

Сайн дурын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Тамгын

газраас давхардсан тоогоор 12 ажилтныг хамруулж, тухайн чиглэлийн үйл

ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Сайн дурын хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж буй тухайн

хороо хариуцсан мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж,

мэргэжилтний ажлын төлөвлөгөөг 7 хоног бүрээр гаргуулан гүйцэтгэлийг нь хянаж,

зохих зөвлөмж, зааварчилгааг цаг тухай бүрт нь өгч байлаа.

Тайлангийн хугацаанд сайн дурын хорооны нийт гишүүдийн хуралдаан нийт

гишүүдийн хурал 8 удаа зохион байгуулагдаж, хурлын зарыг гишүүдэд хүргэх,

хурлыг зохион байгуулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах, ажиллах орчин

нөхцөлийг бүрдүүлэх ажлыг Тамгын газрын ажилтнууд, хороо хариуцсан

мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байсан. /Хавсралт №3/

Тав: Холбооны үйл ажиллагаанд хамаарах бусад ажлын хүрээнд

5.1. Зөвлөлийн хурлын бэлтгэл хангах, зохион байгуулахад дэмжлэг

үзүүлэх чиглэлээр

Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах бодлогыг

тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага болох Холбооны

зөвлөлийн ээлжит 2, ээлжит бус 1, нийт 3 удаагийн хурлыг зохион байгуулах

бэлтгэлийг хангаж, хуралдааны байрыг засаж бэлтгэх, хурлын үед гишүүдийг

мэдээллээр хангах, хурлын зохион байгуулалтад туслалцаа үзүүлэх ажлыг зохион

байгуулсан.

Зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангах, зохион байгуулахад Тамгын газрын

ажилтнуудыг зохих хуваарийн дагуу оролцуулж, хурлын үйл ажиллагааг хэвийн

явуулахад зориулж 719,974 /долоон зуун арван есөн мянга есөн зуун далан дөрөв/

төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.

Page 11: 2016 эхний хагас жил

11

5.2. Хуульчдын нэгдсэн бүртгэлийн чиглэлээр

Монголын Хуульчдын холбооны 2016 оны үйл ажиллагааны ерөнхий

төлөвлөгөөний 2.1–т тусгасан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж

мөрдөх журмын тухай хуульд заасан журмын дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд

бүртгэгдсэн хуульчдын үүргийн биелэлтийг хангуулж, гэрчилгээ олгох ажиллагааг

дуусгах ажлын хүрээнд:

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгох

ажлыг 2015 оны 01 сараас эхлүүлэн хуульчдын үүргийн биелэлтэд судалгаа хийж

үүргийн биелэлтээ хангасан хуульчдад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа

эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосоор байна. Нийт бүртгэлтэй 5402 хуульчдаас

өнөөдрийн байдлаар 3560 хуульч гэрчилгээгээ хүлээн авснаас 2016 оны 1,2-р

улиралд 388 хуульч гэрчилгээгээ хүлээн авсан байна.

Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн 364 иргэнээс 2015 оны 10 сарын

27-ны өдөр 125, 2015 оны 11 сарын 23-ны өдөр 97, 2016 оны 01 сарын 12-ны өдөр

140 хуульчийн Хуульчдын холбооны гишүүнээр бүртгэх тушаал гарсан, 1 иргэн улс

төрийн албан тушаал эрхэлж байгаа гэдэг үндэслэлээр түдгэлзүүлсэн, 1 иргэн

материалаа хугацаандаа өгөөгүй улмаас 1 сарын 30-ны өдрийн зөвлөлийн хурлаас

хэлэлцэгдэж 2016 оны 02 сарын 03-ны өдөр бүртгэгдсэн.

2015 оны 12 сарын 09-ны өдрийн Ерөнхийлөгчийн 38, 14 дүгээр тушаалаар

Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 4.4 дүгээр зүйлийн 1

дэх хэсэг, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 476 дугаар тогтоол,

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны А/189 дүгээр тушаал, Монголын

Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 107

дугаар тогтоолыг тус тус үндэслэн Лхамсүрэнгийн Нарантуяаг /Ерөнхийлөгчийн

2015 оны 12 сарын 09-ны 38 дугаар тушаал/,

Энхбаярын Уянга /Ерөнхийлөгчийн 2016 оны 02 сарын 26-ны өдрийн 14

дугаар тушаал/-р,

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5,

Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 4.8 дугаар зүйлийн 1.3

дахь заалтыг тус тус үндэслэн /Ерөнхийлөгчийн 2016 оны 03 сарын 23-ны 22 дугаар

тушаал/-р У.Энхтүвшинг,

Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 4.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 43 дугаар

шийдвэрийг тус тус үндэслэн /Ерөнхийлөгчийн 2016 оны 04 сарын 12-ны 27 дугаар

тушаал/-р Д.Дарьбазарыг,

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5,

Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 4.8 дугаар зүйлийн 1.3

дахь заалтыг тус тус үндэслэн /Ерөнхийлөгчийн 2016 оны 04 сарын 22-ны өдрийн

31 дугаар тушаал/-р Ө.Баярцэцэг, Р.Батнасан,

Page 12: 2016 эхний хагас жил

12

Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 4.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэг, Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016

оны 03 сарын 31-ны өдрийн 239 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн Ц.Батболдыг

/Ерөнхийлөгчийн 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 41 дугаар тушаал/-р,

Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 4.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны

10 сарын 17-ны өдрийн 476 дугаар тогтоолыг тус тус үндэслэн /Ерөнхийлөгчийн

2016 оны 06 сарын 13-ны өдрийн 42 дугаар тушаал/-р П.Чулуунбаатарыг,

Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 4.4 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04

сарын 14-ны өдрийн 245 дугаар магадлалыг тус тус үндэслэн /Ерөнхийлөгчийн

2016 оны 06 сарын 13-ны өдрийн 43 дугаар тушаал/-р Б.Даваасүрэн нарыг тус тус

Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж бүртгэсэн.

2016 оны хоѐрдугаар улирлын байдлаар нийт 149 иргэн Хуульчдын

холбооны гишүүнээр элсэж, нийт 388 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

зөвшөөрөл авсан.

2015 оны 4-р улирлаас 2016 оны сүүлийн хагас жилд 447 хуульч хуульчийн

тангаргаа өргөж, 166 хуульч одоогоор хуульчийн тангаргаа өргөөгүй байна.

“Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хуульчдын талаарх мэдээллийг

олон нийтэд сурталчлах” ажлын хүрээнд нийт бүртгэлтэй хуульчдын нас, хүйс,

боловсрол, эрхэлж буй ажил, байршлаар нь судалгаа гаргаж, судалгаа шинжилгээ

хариуцсан мэргэжилтэн Б.Доржпагматай хамтран 5, 6 дугаар сард статистик мэдээ

байдлаар “Хуульчийн мэдээ” онлайн сэтгүүлд гаргасан.

2016 оны 02 сарын 19-ны байдлаар 5402 хуульч бүртгэлтэй байна.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй болон хүсэлт гаргасан

хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй

болгох асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 2016 оны 01 сараас 06 сарын 20-ны

өдрийг хүртэлх ирсэн бичгийн тайланг доорх хүснэгтэд харуулав.

Д/д Ирсэн бичгийн ангилал Нийт ирсэн

бичгийн тоо Шийдвэрлэсэн Шийдвэрлэгдээгүй

1.

Хуульчийн мэргэжлийн үйл

ажиллагаа эрхлэх

зөвшөөрөлийг түдгэлзүүлэх

140 125 18

2.

Хуульчийн мэргэжлийн үйл

ажиллагаа эрхлэх

зөвшөөрөлийг сэргээх

12 12 0

3. Хуульчийн мэргэжлийн үйл

ажиллагаа эрхлэх

зөвшөөрөлийг хүчингүй

15 15 0

Page 13: 2016 эхний хагас жил

13

болгох

4.

Хуульчийн мэргэжлийн үйл

ажиллагаа эрхлэх

зөвшөөрөлийг хүчингүй

болгох /өөрийн хүсэлтээр/

2 2 0

5. Шүүхэд төлөөлөх эрх

түдгэлзүүлэх 58 58 0

6. Шүүхэд төлөөлөх эрх сэргээх 2 2 0

7.

Мэргэжлийн хариуцлагын

хороонд шийдвэрлүүлэхээр

шилжүүлсэн бичиг 97 72

25

8. Шүүхэд төлөөлөх эрх нээлгэх

хүсэлт гаргасан 99 99 0

9. Бусад 191 143 45

Нийт 616 528 88

Гишүүний татвараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван сараас дээш

хугацаагаар төлөөгүй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг

хүчингүй болгуулах асуудлыг шийдвэрлүүлэх ажлын хүрээнд:.

Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй 5401 хуульчийн гишүүний

татвар төлөлтийн байдалд судалгаа хийж, илэрсэн зөрчлийн арилгуулан гишүүний

үүргийн биелэлтийг хангуулахаар Татварын аяныг 2016 оны 03 сарын 10-ны

өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөн ажлын

хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд:

Нэгдсэн бүртгэлээс мэргэжлийн үйл ажиллагааны төлөөлөл тус бүрийг

шинэчлэн нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй хуульчдын нэрсийг гаргасан.

Нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй хуульчдаас хуульчийн мэргэжлийн үйл

ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө түдгэлзүүлсэн болон татварын хөнгөлөлт эдэлж

байгаа хуульчдын нэрсийг хасч гишүүний татвар төлөх хуульчдын нэрсийг гаргасан.

Татварын аян зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, зөрчилтэй

хуульчдад утсаар мэдэгдэх болон шаардлага хүргүүлэх ажил хийгдсэн. Үр дүн

удаашралтай байгаатай холбоотойгоор хугацааг сунгаж зөрчилтэй хүн нэг бүрт

журманд заасан шат дараатай арга хэмжээг авах үүрэг Удирдлагын зөвлөлийн

хурлаас өгсөн. 3-р улиралд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг

хүчингүй болгуулахаар Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжүүлэхээр болов.

Нийт хуульчдын татвар төлөлтийн байдлыг дараах хүснэгтэд харуулав.

Page 14: 2016 эхний хагас жил

14

Д/д Төлөөгүй сар 3 сарын 15-ны байдлаар 6 сарын 18-ны байдлаар

1. Зөрчилгүй 1215 1379

2. 1-3 сар 1351 1299

3. 4-12 сар 1406 1378

4. 13-24 сар 747 597

5. 2 жилээс дээш 696 748

Нийт 5415 5401

5.3. Хуульчийн тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд

“Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн иргэдийг гишүүнээр элсүүлж,

хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хуульчийн тангараг

өргүүлэх” ажлын хүрээнд 2015 оны 09 сарын 18-20-ны өдрүүдэд Хуульчийн

мэргэжлийн шалгалтад оролцож батламж авсан иргэдийг Хуульчдын холбооны

гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулж, 10 сарын 6-ны өдрөөс материалыг

хүлээн авч өргөдөл гаргагчийг Холбооны гишүүнээр элсүүлэх болон хуульчийн

мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргуулж,

гишүүнээр бүртгэгдсэн хуульчдыг тангараг өргүүлэх, хуульчийн мэргэжлийн үйл

ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулсныг дараах жагсаалтад

харуулав:

Д/д Тангараг

өргөсөн огноо

Тангараг

өргөсөн

хуульчдын тоо

Гэрчилгээ

олгосон огноо

Хуульчийн мэргэжлийн

үйл ажиллагаа эрхлэх

зөвшөөрөл олгосон

хуульчдын тоо

1. 2015.10.30 125 2016 оны 01 сар 183

2. 2015.11.02 57 2016 оны 02 сар 25

3. 2015.11.27 68 2016 оны 03 сар 46

4. 2015.11.30 29 2016 оны 04 сар 61

5. 2016.01.14 70 2016 оны 05 сар 41

6. 2016.01.15 70 2016 оны 06 сар 32

7. 2016.04.14 28 Нийт 388

Нийт 447

Page 15: 2016 эхний хагас жил

15

5.4. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр

Гадаад харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 27 дахь

Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалт

/Цаашид АХХЕДХЧУ гэх/-ыг Монгол Улсад зохион байгуулахтай холбоотой дараах

ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

АХХЕДХЧУ-ын төлөвлөгөө, төсвийг боловсруулсан.

АХХЕДХЧУ-ыг зохион байгуулах ажлын хэсгийг нийт 9 удаа

хуралдуулсан;

АХХЕДХЧУ-ыг зохион байгуулах өдөр, газрыг товлосон. 2016 оны 7-р

сарын 20-23-ны өдрүүдэд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион

байгуулахаар захиалга өгсөн;

АХХЕДХЧУ-ын лого, уриа үг, зохион байгуулалтын удирдамж, агуулгын

удирдамжийг боловсруулж гишүүн байгууллагуудад илгээсэн;

АХХЕДХЧУ-аар хэлэлцэх асуудлуудыг гишүүдээс санал авч, сэдвийг

сонгож эцэслэсэн;

АХХЕДХЧУ-д оролцох гишүүдийг бүртгэж, ГХЯ-аас виз хүсэх албан

бичгийг авч илгээсэн. Нийт 14 байгууллагын 37 оролцогчийг бүртгэж

цахим шуудангаар харилцсан.

ОУ-ын Барын Холбооны 2016 оны ээлжит чуулган АНУ-ын Вашингтон ДиСи-д

болох талаар чуулганы зар тавьж, оролцох хүсэлтэй гишүүдийг бүртгэсэн. Уг чуулга

уулзалтын эрт бүртгэлийн хөнгөлөлт болон тэтгэлгээр оролцох мэдээг цахим

хуудсанд байршуулсан.

Олон Улсын Эмэгтэй Шүүгчдийн Холбооны 13-р чуулга уулзалт 2016 оны 5-р

сарын 26-29-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон ДиСи-д зохион байгуулагдах талаар

АНУ Элчин сайдын яамнаас мэдээлэл авч, тус Холбооны зардлаар Нийслэлийн

иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяагийн танилцуулга,

хүсэлтийг цахим шуудангаар илгээсэн.

Гадаад болон дотоодын хамтрагч байгууллагуудад Цагаан сар болон Олон

улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ илгээсэн.

Хууль зүйн англи хэлний хичээлийг видео хэлбэрээр бэлтгэх ажлын хүрээнд

тухай бүр хичээлүүдийн хөтөлбөр боловсруулж магадлан итгэмжлүүлсэн. Дараах

хичээлүүдээр видео хийлгэсэн.

1. Англи хэлээр албан бичиг боловсруулах нь- сургагч багш М.Энх-Амгалан

2. Компанийн эрх зүйн англи хэл- сургагч багш И.Идэш

3. Хууль зүйн орчуулгын техник-сургагч багш Б.Гүнбилэг

4. Хүний эрх- сургагч багш П.Бадамрагчаа

5. Уул уурхайн эрх зүйн англи хэл сургагч багш М.Энх-Амгалан

Page 16: 2016 эхний хагас жил

16

Олон улсын улаан загалмайн хороо, олон улсын улаан загалмайн нийгэмлэг,

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөллүүдтэй 4 удаагийн албан ѐсны

уулзалт зохион байгуулж, ОУУЗ-н хороотой хамтран “Хүчирхийлэл, гэмт халдлагын

үед олон улсын хүмүүнлэг, хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх нь” 2 багц

цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтын хөтөлбөрийг боловсруулж магадлан

итгэмжлүүлсэн. Сургалтын үеэр зохион байгуулалтыг хангаж ажилласан.

Disclaimer буюу мэдэгдлийн төслийг англи, монгол хэлээр боловсруулж

хэлтсээс гаргаж буй баримт бичгүүдэд нэвтрүүлж эхэлсэн.

Монголын Хуульчдын холбооны тамгын газрын ажилчдын дагаж мөрдөх

“Зочид, төлөөлөгчид хүлээн авах журам” болон “Монголын Хуульчдын холбооны

албан хаагчдын гадаад улс, оронд албан томилолтоор ажиллах журам”-ын төсөл

боловсруулж, хянуулж, батлуулсан. Холбоог төлөөлж хурал, семинарт оролцсон

тухай илтгэх хуудас, тайлангийн загвар боловсруулсан.

Холбооны гишүүн хуульчдыг дотоодын үйлчилгээний газруудаар хөнгөлөлттэй

үнээр үйлчлүүлэх боломжийг судалж, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт

хийж, хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Үүнд:

Акамару суши ресторан;

Говь цогцолбор, Говь резорт;

Бивон солонгос хоолны сүлжээ ресторан;

Скүэр ресторан;

Номадс сүлжээ ресторан;

Кроне брау хаус;

Веранда, Терреза зайсан ресторан;

“W” ресторан;

“Гастро вино хаус” ресторан;

Хуульчдын сар аянд зориулсан ивээн тэтгэгчид өгөх саналын төсөл

боловсруулж, хянуулж, санал нэгтгэж, явуулсан. Нийт 2 гадаадын хөрөнгө

оруулалттай хуулийн фирмээс 2 сая төгрөгийн хандив босгосон.

Олон улсын улаан загалмайн хорооны зүгээс 2016 оны 6 дугаар сарын 4-нөөс

8-ны өдрүүдэд зохион байгуулагдах Зүүн Азийн зуны сургалт: “Олон улсын

хүмүүнлэгийн эрх зүй, үйл ажиллагаа” сэдэвт сургалтын зар болон бүртгэлийн

маягт-ыг орчуулж, Монголын хуульчдын холбооны цахим хуудсанд нийтлүүлсэн.

-----ooOoo-----