Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний...

18
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Улаанбаатар хот 2016.07.01

Upload: turbat-bat-erdem

Post on 06-Jan-2017

250 views

Category:

Law


7 download

TRANSCRIPT

Page 1: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Улаанбаатар хот

2016.07.01

Page 2: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

2

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

1. Бүрэлдэхүүн

Монголын Хуульчдын холбооны зөвлөл /цаашид ”Зөвлөл” гэх/ нь нийт 39 гишүүний

бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаагаас 10 гишүүн шүүгчийн төлөөллийн хэсэгт, 5 гишүүн прокурорын төлөөллийн хэсэгт, 22 гишүүн өмгөөллийн төлөөллийн хэсэгт, 2 гишүүн бусад хуульчдын төлөөллийн хэсэгт тус тус харьяалагдаж байна.1

График 1.Зөвлөлийн гишүүдийн төлөөллийн харьцаа

2. Хуралдаан

Зөвлөл нь 2016 оны эхний хагас жилд ээлжит 2, ээлжит бус 1 удаа хуралдаж, нийт

28 асуудал хэлэлцсэнээс 14 асуудлаар тогтоол гаргажээ. График 2.Зөвлөлийн хурлын тогтоолын агуулга

Зөвлөлийн баталсан тогтоолын агуулга, хэрэгжилтийн байдлаар нь авч үзвэл, байнга хэрэгжих 2, шууд хэрэгжих 11, гүйцэтгэлийг үнэлэх 1 тогтоол байна.

Зөвлөлийн 2016 ны эхний хагас жилийн хуралдааны ирцийн бүртгэлээс үзэхэд, хуралдааны дундаж ирцийн хувь 61.5%, нэг удаагийн хуралдааны дундаж цагийн үзүүлэлт 3.5 цаг байна.2

1 Гишүүдийн мэдээллийг Хавсралт №1-д үзүүлэв. 2 Гишүүдийн хуралдаанд оролцсон байдлыг Хавсралт №2-т үзүүлэв.

Шууд хэрэгжихБайнга хэрэгжих

Гүйцэтгэлийг үнэлэх

Тогтоолын агуулга 11 2 1

11

2 1

Page 3: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

3

3. Бүрэн эрхийн хүрээнд3

3.1. Хуульчдын холбооны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа

2016.01.30-ны өдрийн хурлаар Хуульчдын холбооны 2015 оны үйл ажиллагааны

ерөнхий төлөвлөөгөөний биелэлттэй танилцав. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...Чиг

үүргийн хороо үйл ажиллагаагаа Зөвлөлийн өмнө хариуцан тайлагнана”, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1-д “Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...”, 1.17-д “Чиг үүргийн хорооны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх” гэж тус тус заасны дагуу 1/Хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал эрхэлсэн хороо, 2/Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо, 3/Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, 4/Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо, 5/Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо, 6/Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, 7/Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

2016.05.28-ны өдрийн хурлаар Хуульчдын холбооны Тамгын газрын 2015 оны

сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, тэдгээртэй холбогдуулан гаргасан Хяналтын зөвлөлийн тогтоол, холбогдох шалгалтын тайлан, зөвлөмж, дүгнэлтийн талаар хэлэлцээд, 2015 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг зохих түвшинд хийгдсэн гэж үзлээ.

3.2. Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэхийг хойшлуулав

Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтийн 2015 оны тайланг Зөвлөлийн 2016.01.30-ны өдрийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөгөөнд тусгасан боловч Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос “...Шүүгчийн ёс зүйн дүрмийн зөрчилтэй холбоотой мэдээллийг Шүүхийн ёс зүйн хорооноос гаргуулах ажиллагаа хийгдэж байгаа...” гэх шалтгаанаар хэлэлцэхийг хойшлуулаад байна.

3.3. Зарим журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлав

Тайлангийн хугацаанд Зөвлөлөөс бие даасан журам батлаагүй бөгөөд зарим журмын зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор 1/Монголын Хуульчдын холбооны сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журам, 2/Монголын Хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын үйл ажиллагааны журам, 3/Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд зохих нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. 4

3.4. Зарим чиг үүргийн хорооны дарга, гишүүнийг шинээр томилов

2016.01.30-ны өдрийн хурлын 09 дүгээр тогтоолоор хуульч Цэндийн Цогтыг

хүсэлтийн дагуу Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо болон Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал

3 Хурлаар хэлэлцсэн асуудлуудын жагсаалтыг Хавсралт №5-д үзүүлэв. 4 Журмуудад оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг Хавсралт №3-т үзүүлэв.

Page 4: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

4

эрхэлсэн хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, хуульч Цэвэлмаагийн Мөнхбатыг Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны даргаар томилов.

2016.05.28-ны өдрийн хурлын 76 дугаар тогтоолоор П.Золзаяа (Шүүгчдийн хорооны төлөөлөл), Г.Алтанчимэг (Шүүгчдийн хорооны төлөөлөл), Д.Жамбалсүрэн (Прокурорын хорооны төлөөлөл), Д.Солонго (хуульч профессорын төлөөлөл) нарыг хүсэлтийн дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, Шүүгчдийн хорооны төлөөллөөр Д.Оюумаа, Ц.Цэлмэг нарыг, Прокурорын хорооны төлөөллөөр Д.Дамдинсүрэнг, хуульч профессорын

төлөөллөөр С.Должинг тус тус нөхөн томилов.

3.5. Шүүгчид нэр дэвшсэн 32 хуульчийн талаар дүгнэлт гаргалаа5

2016.01.30-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 179 дүгээр тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшсэн 9 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийн саналыг баталгаажууллаа.

2016.05.28-ны өдрийн хурлын 10 дугаар тогтоолоор

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 10, 25 дугаар тушаалаар тус тус зарласан зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшсэн 23 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийн саналыг баталгаажууллаа.

3.6. А.Доржготовыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүллээ

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжийн дагуу Шүүхийн ёс зүйн хорооны 1 гишүүний орон тоонд А.Доржготов, Х.Сэлэнгэ, Т.Сосорбарам, Д.Төгсбаяр, Д.Отгонцэцэг, Ш.Үнэнтөгс нарын 6 хуульч нэрээ дэвшүүлснээс Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны 2016.05.24-ний өдрийн хурлын 27 дугаар шийдвэрээр хуульч А.Доржготовыг Зөвлөлд санал болгосон юм.

Иймд 2016.05.28-ны өдрийн хурлын 13 дугаар тогтоолоор Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны саналыг үндэслэн хуралдааны явцад Зөвлөлийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан тул Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, Монголын

Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.22 дахь заалтыг тус тус үндэслэн хуульч А.Доржготовыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгохоор шийдвэрлэлээ.

5 Шүүгчид нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргасан байдлыг Хавсралт №4-т үзүүлэв.

Page 5: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

5

3.7. Д.Мөнхтуяаг Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүллээ

Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагааны удирдамжийн дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны 1 гишүүний орон тоонд нийт 9 хуульч нэрээ дэвшүүлж, холбогдох материалаа ирүүлснээс Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2016.06.16-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий 7 нэр дэвшигчийг Шүүхийн захиргааны тухай хуульд заасан Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд тавигдах шаардлагыг "хангана", 2 нэр дэвшигчийг "хангахгүй" гэж тус тус үзсэн байна.

Үүнтэй холбогдуулан Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнийг сонгох асуудлаар Зөвлөлийн гишүүдээс санал авах ажиллагааг 2016.06.20-2016.06.23-ны өдрийн хооронд зохион байгуулсан бөгөөд нэр дэвшигч М.Батсуурь, Д.Мөнхтуяа нар нь санал хураалтад оролцсон гишүүдээс хамгийн олон санал авч, санал тэнцээд байсан юм.

Иймд Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг 2016.06.27-ны өдөр зарлан хуралдуулж,

тус хуралдаанаар хамгийн олон санал авсан нэр бүхий дээрх 2 дэвшигчийн талаар дахин санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуульч Дашдоржийн Мөнхтуяаг Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд санал болгохоор шийдвэрлэлээ.

3.8. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяагийн тайланг

сонслоо

2016.05.28-ны өдрийн хурлаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Хуульчдын холбооноос санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй хуульч Б.Сарантуяагийн бүрэн эрхийнхээ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сонслоо. Тэрбээр тайландаа шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн онцлох 10 ажлын үр дүнг танилцуулж, Зөвлөлийн гишүүдээс асуусан асуултад хариулж, саналыг нь сонссон юм.

3.9. 2016 оны төсөвт тодотгол хийлээ 2016.05.28-ны өдрийн хурлаар Хуульчдын холбооны нэгдсэн бүртгэл, хуульчийн

үргэлжилсэн сургалт, гишүүний татварын төлөлтийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн программ хангамжтай болох зорилгоор шаардлагатай санхүүжилтэд нийт 16.600.000 /арван зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд нэмж оруулан Хуульчдын холбооны 2016 оны төсөвт тодотгол хийлээ.

Page 6: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

6

3.10. Нэр бүхий иргэнийг гишүүнээр бүртгэлээ

2016.01.30-ны өдрийн хурлын 07 дугаар тогтоолоор Монгол Улсын Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2015.09.18-2015.09.20-ны өдрүүдэд зохион байгуулсан Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн тухай батламжаа авсан боловч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан хугацаанд тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлөө гаргаагүй иргэн Лхагвасүрэнгийн Хишигжаргалыг Монголын Хуульчдын холбооны дүрмийн 2.2 дугаар зүйлийн 2-т заасан бүрэн эрхийн хүрээнд тус холбооны гишүүнээр бүртгэхээр шийдвэрлэлээ.

4. Бусад

Тайлангийн хугацаанд Хуульчдын холбооноос байгуулсан 4 ажлын хэсэг (комисс)-

ийн бүрэлдэхүүнд давхардсан тоогоор Зөвлөлийн 11 гишүүн орж ажилласан байна.6 2016.05.09-ний өдөр Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “Mock trial”

шүүхийн мэтгэлцээний тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан оролцов.

2016.06.24-ний өдөр “ХУУЛЬЧДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан Хуульчдын холбооноос зохион байгуулсан өдөрлөгийн арга хэмжээнд Зөвлөлийн гишүүн Ц.Батболд, Б.Бүрнээ, Д.Түвшинтамир, Л.Мөнхтөр, Л.Энхсайхан нар оролцов.

ооОоо

ТАНИЛЦСАН: Б.ГҮНБИЛЭГ /Хуульчдын холбооны Ерөнхийлөгч/ Ц.ГАНБОЛД /Тамгын газрын дарга/ А.ОЮУНЧИМЭГ /Тамгын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга/

БИЧСЭН: Б.ТӨРБАТ /Зөвлөхүүдийн зөвлөл хариуцсан мэргэжилтэн/

6 Гишүүдийн ажлын хэсэг (комисс)-ийн бүрэлдэхүүнд орж ажилласан байдлыг Хавсралт №7-д үзүүлэв.

Page 7: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

7

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн ХАВСРАЛТ №1

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ

Д/д Эцэг /эх/-ийн нэр, нэр Төлөөлсөн сайн дурын хорооны нэр

Эрхэлсэн ажил, албан тушаал

1. Батаагийн БАТЦЭРЭН

Шүүгчдийн хороо

Улсын дээд шүүхийн шүүгч 2. Оросоогийн ЗАНДРАА7 Улсын дээд шүүхийн шүүгч

3. Цэвээндоогийн ӨРНӨНДЭЛГЭР Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхийн шүүгч 4. Цэвэгмидийн СУМЪЯА8 Улсын дээд шүүхийн шүүгч

5. Цэвэгмидийн АРВИНБУУДАЙ

Прокурорын хороо

Улсын ерөнхий прокурорын туслах

6. Баттөмөрийн БАТ-ОРШИХ Улсын ерөнхий прокурорын

туслах

7. Ерөөлтийн САГСАЙ Улсын ерөнхий прокурорын

туслах

8. Ганбатын ЭРДЭНЭБАТ Улсын ерөнхий прокурорын

орлогч 9. Цогоогийн ОДОНЧИМЭГ

Өмгөөлөгчдийн хороо

Өмгөөлөгч 10. Готовын ОЮУНЦЭЦЭГ Өмгөөлөгч 11. Загдсүрэнгийн СҮХБААТАР Өмгөөлөгч 12. Жуужаагийн ЭРДЭНЭБУЛГАН Өмгөөлөгч 13. Цэцэнбилэгийн ГАНСҮХ

Үндсэн хуулийн эрх зүйн хороо

Өмгөөлөгч

14. Осордэлэгийн ЖАНЧИВНЯМБУУ Баянгол дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

15. Цэнд-Аюушийн ИЧИНХОРЛОО Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүгч 16. Чадраабалын БАЯНЖАРГАЛ Олон улсын

эрх зүйн хороо Нотариатч

17. Мөнхдоржийн МӨНХБАТ Өмгөөлөгч

18. Дэмбэрэлийн БАТБААТАР

Захиргааны эрх зүйн хороо

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

19. Төмөрхуягийн ЖАВХЛАНТӨГС Улсын дээд шүүхийн шүүгчийн

туслах-шинжээч 20. Цогжаргалын НАРАНГЭРЭЛ Өмгөөлөгч 21. Сүрэнгийн ЦЭРЭНДОРЖ Өмгөөлөгч

22. Цоодолын БАТБОЛД

Эрүүгийн эрх зүйн хороо

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор

23. Гансүхийн ЕСӨН-ЭРДЭНЭ Баянгол дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

24. Батсүрэнгийн ХИШИГБААТАР Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

25. Цолмонгийн ЦЭЛМЭГ Багахангай, Налайх дүүргийн

7 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон. 8 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Page 8: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

8

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

26. Базаррагчаагийн БҮРНЭЭ Иргэний эрх зүйн хороо

Өмгөөлөгч 27. Лувсандоржийн МӨНХТӨР Өмгөөлөгч 28. Дэлэгийн ТҮВШИНТАМИР Өмгөөлөгч 29. Бат-Очирын ЭРДЭНЭЦОГТ Өмгөөлөгч 30. Жүгдэрнамжилын БАТЗОРИГТ

Эдийн засгийн эрх зүйн хороо

Өмгөөлөгч 31. Ганбаатарын ОРХОН Өмгөөлөгч 32. Шаравсамбуугийн ЭНХТӨР Өмгөөлөгч 33. Зундуйн АЛТАНГЭРЭЛ Хуульчийн

нийтэд тустай мэргэжлийн

үйл ажиллагаа эрхлэх

асуудал эрхэлсэн хороо

Өмгөөлөгч 34. Лувсанчүлтэмийн БАЯРТ Өмгөөлөгч

35. Лхагважавын ЭНХСАЙХАН Өмгөөлөгч

36. Баасанжавын МӨНХБАТ Төлбөрийн чадваргүй

иргэдэд хууль зүйн

туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал

эрхэлсэн хороо

Өмгөөлөгч 37. Энхтөрийн СУГАР-ЭРДЭНЭ Өмгөөлөгч

38. Балжиннямын ЭНХЗАЯА Өмгөөлөгч

39. Бадарчийн ЭНХ-ЭРДЭНЭ

Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал

эрхэлсэн хороо

Өмгөөлөгч

-ооОоо-

Page 9: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн ХАВСРАЛТ №2

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХУРАЛДААНД ГИШҮҮНИЙ ОРОЛЦСОН БАЙДАЛ

Д/д Гишүүний

нэр

Хуралдсан өдөр/сар, /Хуралдааны үргэлжилсэн хугацаа/

Бусад9 Хуралдаанд оролцсон

байдал, /Нийт ажилласан цаг/ 30/I

/11:30-16:00/ 28/V

/11:30-18:30/ 27/VI

/17:55-19:00/ 20/VI

/13:00-13:55/ 24/VI

/09:30-10:30/

1. З.Алтангэрэл Хувийн шалтгаанаар гэр бүлийн хамт хөдөө явсан.

05:00 01:05

- -

3-2 /06 цаг 05 минут/

2. Ц.Арвинбуудай 04:30 Ажил явдал гарсан. 3-1

/04 цаг 30 минут/

3. Д.Батбаатар 04:30 01:05 3-2

/05 цаг 35 минут/

4. Ц.Батболд 04:30 05:00 01:05 3-3

/10 цаг 35 минут/

5. Ж.Батзоригт 04:30 3-1

/04 цаг 30 минут/

6. Б.Бат-Орших 04:30 01:05 3-2

/05 цаг 35 минут/

7. Б.Батцэрэн Төлөвлөсөн өөр ажилтай

давхцсан. 05:00 01:05

3-2 /06 цаг 05 минут/

8. Ч.Баянжаргал 04:30 05:00 3-2

/09 цаг 30 минут/

9. Л.Баярт 04:30 3-1

/04 цаг 30 минут/

10. Б.Бүрнээ 05:00 01:05 3-2

/06 цаг 05 минут/

11. Ц.Гансүх 04:30 01:05 3-2

/05 цаг 35 минут/

12. Г.Есөн-Эрдэнэ 3-0

/00 цаг 00 минут/

13. Т.Жавхлантөгс 04:30 05:00 01:05 3-3

/10 цаг 35 минут/

14. О.Жанчивнямбуу Хувийн ажилтай. 05:00 3-1

/05 цаг 00 минут/

9 Энэ хэсэгт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар тушаалаар байгуулагдсан Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнийг сонгох нууц санал хураалтыг зохион байгуулах, санал хураалтын дүнг нэгтэх, түүнд холбогдох Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын тогтоолын төслийг албажуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан хугацааг оруулан тооцов.

Page 10: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

10

15. О.Зандраа 04:30 05:00 Шүүхийн ерөнхий

зөвлөлийн гишүүнээр томилогдсон.

3-2 /09 цаг 30 минут/

16. Ц.Ичинхорлоо Эмнэлэгт эмчлүүлж

байгаа. 05:00 01:05

3-2 /06 цаг 05 минут/

17. Б.Мөнхбат 04:30 01:05 3-2

/05 цаг 35 минут/

18. М.Мөнхбат 04:30 05:00 3-2

/09 цаг 30 минут/

19. Л.Мөнхтөр 04:30 05:00 00:55 01:00 5-4

/11 цаг 25 минут/

20. Ц.Нарангэрэл 04:30 01:05

- -

3-2 /05 цаг 35 минут/

21. Ц.Одончимэг 04:30 05:00 01:05 3-3

/10 цаг 35 минут/

22. Г.Орхон 04:30 01:05 3-2

/05 цаг 35 минут/

23. Г.Оюунцэцэг 04:30 05:00 01:05 3-3

/10 цаг 35 минут/

24. Ц.Өрнөндэлгэр Өвчтэй байгаа. 01:05 3-1

/01 цаг 05 минут/

25. Е.Сагсай 05:00 01:05 3-2

/06 цаг 05 минут/

26. Э.Сугар-Эрдэнэ 04:30 05:00 01:05 3-3

/10 цаг 35 минут/

27. Ц.Сумъяа Гадаадад явж байгаа. 05:00 01:05 00:55 01:00 5-4

/08 цаг 00 минут/

28. З.Сүхбаатар 04:30 05:00 01:05

- -

3-3 /10 цаг 35 минут/

29. Д.Түвшинтамир 05:00 01:05 3-2

/06 цаг 05 минут/

30. Б.Хишигбаатар 01:05 3-1

/01 цаг 05 минут/

31. Ц.Цэлмэг Ар гэрийн шалтгаантай

байгаа. 05:00

3-1 /05 цаг 00 минут/

32. С.Цэрэндорж Хөдөө ажлаар явж байгаа. 01:05 3-1

/01 цаг 05 минут/

33. Б.Энхзаяа 04:30 00:55 Хөдөө

ажлаар явж байгаа.

5-2 /05 цаг 25 минут/

34. Л.Энхсайхан 04:30 05:00 01:05 -

3-3 /10 цаг 35 минут/

35. Ш.Энхтөр 04:30 05:00 3-2

/09 цаг 30 минут/

Page 11: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

11

36. Б.Энх-Эрдэнэ 04:30 05:00 Орхон аймагт ажиллаж

байгаа. 3-2

/09 цаг 30 минут/

37. Г.Эрдэнэбат 04:30 05:00 01:05 3-3

/10 цаг 35 минут/

38. Ж.Эрдэнэбулган 04:30 Хурал дуусах үед ирсэн. 3-1

/04 цаг 30 минут/

39. Б.Эрдэнэцогт 3-0

/00 цаг 00 минут/ Тайлбар:

-ооОоо-

Хуралд оролцсон

Хуралд оролцоогүй

Хуралд биечлэн оролцоогүй боловч хэлэлцэх

асуудалтай холбоотой санал ирүүлж, ирцэд бүртгэгдсэн.

Page 12: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн ХАВСРАЛТ №3

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛӨӨС ЗАРИМ ЖУРАМД

ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТАЛСАН БАЙДАЛ

Д/д Журмын нэр Батлагдсан

огноо

Дагаж мөрдөх огноо

Нэмэлт, өөрчлөлтийн агуулга

1.

Монголын Хуульчдын

холбооны сайн дурын хороодын

зохион байгуулалттай

холбоотой нийтлэг журамд оруулах

өөрчлөлт

2016.01.30 2016.01.30

Тус журам болон тухайн сайн дурын хорооны дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хурал, цахим болон бусад хэлбэрээр санал хураалтад оролцсон гишүүдийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тухайн сайн дурын хорооны тэргүүн, эсхүл удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд тооцох.

2.

Монголын Хуульчдын

холбооны орон нутаг дахь салбарын үйл

ажиллагааны журамд оруулах нэмэлт, өөрчлөлт

2016.01.30 2016.01.30

Хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын зохицуулагчийг тухайн орон нутгийн хуульчид өөрсдөө сонгох, тэдгээрийн санал хураалтын дүнг үндэслэн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч салбар зохицуулагчийг томилдог байх.

3.

Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд оруулах

нэмэлт

2016.01.30 2016.01.30

Тухайн жилд Хуульчдын холбооны чиг үүргийн болон сайн дурын хороодоос зохион байгуулсан хууль, эрх зүйн чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бол тухайн хорооны саналыг харгалзан 1 хүртэлх багц цагийг олгох.

-ооОоо-

Page 13: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

13

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн ХАВСРАЛТ №4

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛӨӨС ШҮҮГЧИД НЭР

ДЭВШИГЧИЙН ТАЛААР ДҮГНЭЛТ ГАРГАСАН БАЙДАЛ

Д/д Хурлын

тогтоолын огноо, дугаар

Дүгнэлт гаргасан

шүүгчид нэр дэвшигчдийн

тоо

Дүгнэлтийн агуулга: Мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд шүүгчээр ажиллах

шаардлагыг “ХАНГАНА” гэж дүгнэгдсэн нэр

дэвшигчдийн тоо

Мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд шүүгчээр ажиллах

шаардлагыг “ХАНГАХГҮЙ” гэж дүгнэгдсэн нэр

дэвшигчдийн тоо

1. 2016.01.30

№01 9 9 0

2. 2016.05.28

№10 23 23 0

Нийт 32 32 0

-ооОоо-

Page 14: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

14

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн ХАВСРАЛТ №5

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛУУДЫН ЖАГСААЛТ

Д/д Огноо Хэлэлцсэн асуудал Агуулга Гарсан шийдвэр

1.

2016.01.30 /11:30-16:00/ Ээлжит

Чиг үүргийн хороодын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонсох

1/Хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал эрхэлсэн хороо, 2/Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо, 3/Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, 4/Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо, 5/Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо, 6/Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, 7/Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны 2015 үйл ажиллагааны тайланг сонссон.

Тэмдэглэл

Хуульчдын холбооны 2015 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний биелэлттэй танилцах

Хуульчдын холбооны 2015 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний биелэлттэй танилцсан.

Тэмдэглэл

Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийн саналыг баталгаажуулах тухай

- Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигч 9 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийн саналыг баталгаажуулсан. - Шүүгчид нэр дэвшигчдийн талаар гарсан дүгнэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх ажлыг зохион байгуулахыг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид даалгасан.

Тогтоол №01

Ажлын хэсэг байгуулах тухай Хуульчдын холбооны 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлыг хэрэгжүүлэх зорилгоор тус холбооны бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахыг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид даалгасан.

Тэмдэглэл

Ажлын хэсэг байгуулах тухай

Хуульчдын холбооны байр худалдан авах асуудлаар шаардлагатай тооцоо, судалгааг хийх, үр дүнг танилцуулах болон Хуульчдын холбооны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх үйлчилгээ үзүүлэх аудитыг сонгон шалгаруулах, түүнтэй гэрээлэх үүрэг бүхий ажлын хэсгийг 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Тогтоол №02

Ажлын хэсэг байгуулах тухай Шүүхийн мэргэшлийн болон ёс зүйн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэхтэй холбогдсон журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Тогтоол №03

Ажлын хэсэг байгуулах тухай Про-боно хуульч шалгаруулах журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Тогтоол №04

Зарим журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай

1/Монголын Хуульчдын холбооны сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журамд оруулах өөрчлөлт; 2/Монголын Хуульчдын холбооны орон нутаг дахь салбарын үйл ажиллагааны журамд оруулах нэмэлт, өөрчлөлт; 3/Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд оруулах нэмэлтийг тус тус баталсан.

Тогтоол №05

Ажлын хэсэг байгуулах тухай Ази номхон далайн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгч нарын 27 дугаар дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулахыг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид даалгасан.

Тэмдэглэл

Page 15: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

15

Зарим чиг үүргийн хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, хорооны даргыг шинээр томилох тухай

- Хуульч Цэндийн Цогтыг Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсөн. - Хуульч Цэвэлмаагийн Мөнхбатыг Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны даргаар томилсон.

Тогтоол №06

Хуульчдын холбооны гишүүнээр бүртгэх тухай Лхагвасүрэнгийн Хишигжаргалыг Хуульчдын холбооны гишүүнээр бүртгэсэн. Тогтоол №07

2.

2016.05.28 /11:30-18:30/ Ээлжит

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяагийн ажлын тайланг сонсох

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяагийн ажлын тайланг сонссон. Тэмдэглэл

Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн тухай

- Хуульчдын холбооны Тамгын газрын 2015 оны сүүлийн хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, зохих түвшинд хийгдсэн гэж үзсэн. - Тайланг хэлэлцэх явцад Хуульчдын холбооны гишүүдээс гаргасан санал, шүүмжлэл, Хяналтын зөвлөлөөс өгсөн дүгнэлт, зөвлөмжийг анхаарч ажиллахыг Тамгын газарт даалгасан.

Тогтоол №08

Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, томилох тухай

- Хуульч Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Доржнамжилын Жамбалсүрэн, Дамдинсүрэнгийн Солонго нарыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсөн. - Хуульч Даваанямын Оюумаа, Цолмонгийн Цэлмэг, Дугарын Дамдинсүрэн, Содномын Должин нарыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр томилсон.

Тогтоол №09

Комисс байгуулах тухай

Иргэн А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын хөтлөн явуулдаг телевизийн нэвтрүүлэг нь хуульчдын ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа учраас уг асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооноос комисс байгуулах хүсэлт гаргасан боловч заавал комисс байгуулалгүйгээр Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Тамгын газраас хэвлэл, мэдээллийн байгууллагуудад олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлэх, хуульчдын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан үйлдлийг гаргуулахгүй байх талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг даалгасан.

Тэмдэглэл

Ажлын хэсгийн тайланг сонсох

Хуульчдын холбооны байр худалдан авах асуудлаар шаардлагатай тооцоо, судалгааг хийх, үр дүнг танилцуулах болон Хуульчдын холбооны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх үйлчилгээ үзүүлэх аудитыг сонгон шалгаруулах, түүнтэй гэрээлэх үүрэг бүхий ажлын хэсгийг тайланг сонссон.

Тэмдэглэл

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийн саналыг баталгаажуулах тухай

- Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигч 23 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийн саналыг баталгаажуулсан. - Шүүгчид нэр дэвшигчдийн талаар гарсан дүгнэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх ажлыг зохион байгуулахыг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид даалгасан.

Тогтоол №10

Хуульчдын холбооны 2016 оны төсвийн тодотголыг батлах тухай

Хуульчдын холбооны 2016 оны төсвийн тодотголыг баталсан. Тогтоол №11

Ажлын хэсэг байгуулах тухай Шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах түр журмыг боловсонгуй болгож, байнгын үйлчлэх шинжтэй журам болгон батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Тогтоол №12

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар санал болгох тухай

- Хуульч Алтангэрэлийн Доржготовыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулаар санал болгосон. - А.Доржготовыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах ажлыг зохион байгуулахыг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид

Тогтоол №13

Page 16: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

16

даалгасан. Шүүхийн захиргааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх тухай

Тэмдэглэл

3.

2016.06.27 /17:55-19:00/ Ээлжит бус

Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд оруулахаар санал болгох тухай

Хуульч Дашдоржийн Мөнхтуяаг Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд оруулахаар санал болгосон.

Тогтоол №14

-ооОоо-

Page 17: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

17

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн ХАВСРАЛТ №6

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС

ЖИЛИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ОРУУЛСАН АСУУДЛЫН ТООН МЭДЭЭЛЭЛ

Д/д Хэлэлцэх асуудал оруулсан

субьект Хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын

тоо

1. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч 28

2. Хуульчдын холбооны зөвлөлийн

гишүүн 0

-ооОоо-

Page 18: Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

18

Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн ХАВСРАЛТ №7

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭЭС АЖЛЫН ХЭСЭГ

(КОМИСС)-ИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ОРЖ АЖИЛЛАСАН БАЙДАЛ

Д/д Ажлын хэсэг (комисс)-ийн нэр

Ажлын хэсэг (комисс)-ийн бүрэлдэхүүнд

орсон гишүүний нэр

Хаанаас байгуулсан

Огноо

1. Хуульчдын холбооны бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

Б.Батцэрэн, Ц.Батболд, З.Сүхбаатар, Т.Жавхлантөгс,

Л.Баярт

Хуульчдын холбооны

Ерөнхийлөгч 2016.02.05

2.

Азийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нарын 2016 оны 27 дугаар хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах ажлын хэсэг

З.Сүхбаатар, Э.Сугар-Эрдэнэ

Хуульчдын холбооны

Ерөнхийлөгч 2016.04.25

3.

Орхон, Хөвсгөл, Булган аймаг Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг сонгох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах ажлын хэсэг

Э.Сугар-Эрдэнэ Хуульчдын холбооны

Ерөнхийлөгч

2016.06.06-2016.06.10

4.

Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнийг сонгох нууц санал хураалтыг зохион байгуулах, санал хураалтын дүнг нэгтэх, түүнд холбогдох Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын тогтоолын төслийг албажуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх ажлыг зохион байгуулах комисс

Ц.Сумъяа, Л.Мөнхтөр, Б.Энхзаяа

Хуульчдын холбооны

Ерөнхийлөгч 2016.06.20

-ооОоо-