Шилэн дансны тухай хуулийн...

21
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт Хяналт шалгалтын тайлан Page 1 Төсвийн ерөнхийлөн захирагч Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудит 2019.01.28 Нэг. Аудит хийх үндэслэлl Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох” журмыг үндэслэн шилэн дансны цахим хуудсанд байршуулсан мэдээллийн агуулга, стандартад Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар/ХШҮДАГ/-аас дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ. Тайлангийн хугацаанд Үндэсний аудитын газраас Төсвийн ерөнхийлөн захирагч Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2017 оны 4 дүгээр улирлаас 2018 оны 3 дугаар улирлыг дуустлах хугацааг хамруулан хийсэн нийцлийн аудитын урьдчилсан хийсэн танилцуулгаар хангалттай сайн үнэлэгдсэн ба дүн эцэслэн ирээгүй байна. Хоёр. Дотоод аудитын зорилго Улсын төсөв, төрийн өмчийн хөрөнгийг үр ашигтай, захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлага, шийдвэр, үйл ажиллагаа ил тод нээлттэй, ойлгомжтой, түүнд олон нийт хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төсвийн ерөнхийлөн захирагч Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийсэн. Аудитаар мэдээллийн ил тод байдлыг хангуулж, хуулийн хугацаанд мэдээ, тайланг үнэн зөв, иж бүрэн байршуулж хэвшүүлэх, хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг арилгах, засч залруулах зөвлөмж өгөх, хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлэх, аудитын дүнг төсвийн ерөнхийлөн захирагч болон яамны удирдлагуудад танилцуулах, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангахад аудитын зорилго оршино. Гурав. Хамрах хүрээ Аудитаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хамаарах болон эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит хувьцаат компаниудыг хамруулан нийт 83 төрийн байгууллага, хуулийн этгээдийн 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хамруулсан. Үүнд:

Upload: others

Post on 06-Jan-2020

17 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 1

Төсвийн ерөнхийлөн захирагч Зам, тээврийн хөгжлийн сайдын

эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудит

2019.01.28

Нэг. Аудит хийх үндэслэлl

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр

зүйл, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Засгийн газрын 2016 оны

29 дүгээр тушаалаар батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн

агуулга, нийтлэг стандартыг тогтоох” журмыг үндэслэн шилэн дансны цахим хуудсанд

байршуулсан мэдээллийн агуулга, стандартад Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод

аудитын газар/ХШҮДАГ/-аас дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.

Тайлангийн хугацаанд Үндэсний аудитын газраас Төсвийн ерөнхийлөн захирагч

Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын Шилэн

дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2017 оны 4 дүгээр улирлаас 2018 оны 3 дугаар

улирлыг дуустлах хугацааг хамруулан хийсэн нийцлийн аудитын урьдчилсан хийсэн

танилцуулгаар хангалттай сайн үнэлэгдсэн ба дүн эцэслэн ирээгүй байна.

Хоёр. Дотоод аудитын зорилго

Улсын төсөв, төрийн өмчийн хөрөнгийг үр ашигтай, захиран зарцуулах

зорилгоор төсвийн удирдлага, шийдвэр, үйл ажиллагаа ил тод нээлттэй, ойлгомжтой,

түүнд олон нийт хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төсвийн ерөнхийлөн

захирагч Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийсэн. Аудитаар мэдээллийн ил тод

байдлыг хангуулж, хуулийн хугацаанд мэдээ, тайланг үнэн зөв, иж бүрэн байршуулж

хэвшүүлэх, хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгч, илэрсэн

зөрчлийг арилгах, засч залруулах зөвлөмж өгөх, хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн

албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг холбогдох байгууллага албан

тушаалтанд хүргүүлэх, аудитын дүнг төсвийн ерөнхийлөн захирагч болон яамны

удирдлагуудад танилцуулах, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангахад аудитын

зорилго оршино.

Гурав. Хамрах хүрээ

Аудитаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хамаарах болон

эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит хувьцаат

компаниудыг хамруулан нийт 83 төрийн байгууллага, хуулийн этгээдийн 2018 оны

01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Шилэн

дансны тухай хуулийн хэрэгжилтийг хамруулсан. Үүнд:

Page 2: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 2

Улсын төсвийн байгууллага 4,

Төсөл, арга хэмжээ 4,

Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) 50,

Төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК) 22

Хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН) 1

Төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани (ХК) 1,

Төрийн өмчит ХХК 1 гэсэн, нийт 83 төрийн байгуулага, хуулийн этгээд байна.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд 2018 онд Зам, тээврийн хөгжлийн

сайдын багц болон эрхлэх асуудлын хүрээнд өмнөх оноос “Гудамж төсөл” хасагдаж,

Нисэх буудлуудын удирдах газар, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал төрийн

өмчит ХХК” гэсэн 2 нэгж 4 дүгээр улирлаас нэмэгдсэн өөрчлөлт орсон. Харин

2018 онд татан буугдсан “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” ХХК шилэн дансны

цахим хуудаснаас хасагдаагүй ба “Өмнөговь аймгийн Авто тээврийн төв”-ТӨҮГ гэсэн

давхар цэс үүсгэгдсэн байна.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах

төрийн өмчийн оролцоотой “Авто импекс” ХК бүртгэлтэй байх боловч үйл ажиллагаа

явуулдаг эсэх нь тодорхойгүй, мэдээлэл огт байршуулахгүй явж ирсэн.

3.1 Улсын төсөвт байгууллага:

Улсын төсвийн 4 байгууллагад:

Төсвийн ерөнхийлөн захирагчийн багц,

Зам, тээврийн хөгжлийн яам,

Иргэний нисэхийн ерөнхий газар /агентлаг/,

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв гэсэн улсын төсвийн

санхүүжилттэй 4 байгууллага 2018 оны тайлангийн жилд нийт 588 мэдээлэл

байршуулахаас 576 мэдээлэл буюу 97.9 хувийг байршуулсан байна. Үүнээс

44 мэдээлэл буюу 7.5 хувийг хугацаа хоцроож мэдээлсэн. /хавсралт-1/

3.1.1 Төсвийн ерөнхийлэн захирагч /ТЕЗ/ Зам, тээврийн хөгжлийн сайд:

Төсвийн ерөнхийлөн захирагч Зам, тээврийн хөгжлийн сайдын шилэн дансны

цахим хуудсанд нийт 149 мэдээлэл байршуулахаас төсөв гүйцэтгэлийн 71, хөрөнгө

оруулалт, тендер, худалдан авалтын 38, бусад мэдээллийн 35, нийт 144 мэдээлэл

буюу 96.6 хувийг мэдээлсэн боловч 11 мэдээлэл буюу 7.6 хувийг хугацаа хоцроосон.

а/ ТЕЗ-ийн төсөв хөтөлбөр, зориулалтын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэлт

хэмнэлтийн шалтгааны тайлбар цэсэнд Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар

зүйлийн 6.2.6-д зааснаар зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр, төлөвлөгөө, гүйцэтгэлийн

жилийн хэтрэлт хэмнэлтийн шалтгааны тайлбар, 6.3.3-д заасан төсөв хэмнэсэн болон

хэтэрсэн шалтгааныг тайлбарласан тайлбарыг тус тус мэдээлээгүй, тусгай сангийн

орлого, зарлага, хөрөнгө оруулалтыг дутуу мэдээлсэн байна.

Page 3: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 3

б/ Сайдын багцын хагас жилийн санхүүгийн нэгдсэн тайланг мэдээлээгүй, энэ

нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, Засгийн газрын 2016 оны 29

дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн

агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 3.1.9-д заасныг тус тус зөрчсөн,

“аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”

цэсэд сайдын тушаалыг байршуулаад тушаалын дагуу ямар ажил хийгдсэн, акт албан

шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг мэдээлээгүй нь шилэн дансанд байршуулах

мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

в/ Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө,

гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэл гэсэн цэсэд жилийн эцсийн

байдлаар мэдээлэл оруулаагүй.

г/ Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн

ерөнхий мэдээлэлд хуулийн 6.3.6-д заасан “Хөрөнгийн болон урсгал зардалд

тусгагдсан арга хэмжээг тендер зарлаж, сонгон шалгаруулсан бол шалгаруулалтын

ерөнхий мэдээлэл”, 6.4.3-д заасан “... тендерийн урилга, ... тендерт шалгарсан болон

шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй

хуулийн үндэслэл, шалтгаан”-ыг гэсний дагуу мэдээлээгүй байна.

д/ Бусад гэсэн бүлгийн тухай бүр мэдээлж байх “Бонд, зээл, өрийн бичиг,

баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшлийн

түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн

аливаа шийдвэр”-т 11 сар, 12 сард мэдээлэл байршуулаагүй байна.

3.1.2 Зам, тээврийн хөгжлийн яам:

Зам, тээврийн хөгжлийн яам тайлант хугацаанд шилэн дансны цахим хуудсанд

нийт 147 мэдээлэл байршуулж ажиллахаас Төсөв гүйцэтгэлийн 44, хөрөнгө оруулалт,

тендер, худалдан авалтын 39, бусад мэдээллийн 60, нийт 143 мэдээ буюу 97.3 хувийг

мэдээлсэн боловч 17 мэдээлэл буюу 11.9 хувийг хугацаа хоцроож мэдээлсэн байна.

а/ Төсөв гүйцэтгэлийн мэдээнд төсвийн байгууллагын батлагдсан төсөв,

төсвийн гүйцэтгэл, 6.3.2-д заасан гүйцэтгэлийг батлагдсан төсөвтэй харьцуулсан

харьцуулалт, 6.3.3-д зааснаар төсөв хэмнэсэн болон хэтэрсэн шалтгааныг

тайлбарласан тайлбарыг жилийн эцсийн байдлаар мэдээлээгүй байна.

б/ Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил

үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг гэсэн цэсэнд

“мэдээлэл байхгүй” гэсэн утгыг сар бүр оруулсан нь мэдээлэл иж бүрэн бодитой байх

гэсэн зарчимтай нийцэхгүй.

г/ Бусад мэдээ: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг

зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр

зүйлд заасан мэдэгдэлд үнэлгээний хорооны дарга, гишүүдийн мэдэгдэлийг

байршуулсан боловч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг

Page 4: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 4

зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар

зүйлийн 8.1-д зааснаар захиргааны шийдвэр гаргах, хяналт шалгалт хийх, гэрээ

байгуулах, хэлэлцэх, гэрээ дүгнэх, түүнд бэлтгэхэд оролцсон албан тушаалтны

гаргасан мэдэгдлийг мэдээлээгүй байна.

Аудитын тайлан дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга

хэмжээг тухайн жилийн 7 дугаар сарын 01-ны дотор байршуулах байтал “Аудитын

газраас өгсөн 2 зөвлөмжийг хэрэгжүүлж байна” гэсэн утгыг 1-р сард мэдээлж цэсийг

хаасан нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “мэдээлэл

үнэн зөв, бодитой, иж бүрэн байх” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

д/ Байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт цэсэд 12 сард мэдээ

байршуулаагүй байна.

Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад

хяналт шалгалтын дүн хэсэгт 2017 оны жилийн эцсийн худалдан авах ажиллагаанд

хийсэн аудитын шалгалтаар зөрчилгүй санал дүгнэлт авсан гэсэн утгыг оруулсан ба

бусад хяналт шалгалтын дүнг оруулаагүй байна.

3.1.3 Иргэний нисэхийн ерөнхий газар /агентлаг/:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газар улсын

төсөвт байгууллага нь тайлант хугацаанд шилэн дансны цахим хуудсанд нийт

147 мэдээлэл байршуулж ажиллахаас Төсөв гүйцэтгэлийн 47, хөрөнгө оруулалт,

тендер, худалдан авалтын 39, бусад 61 мэдээлэл, нийт 147 мэдээлэл байршуулж

100 хувийн хэрэгжилттэй гарсан боловч 8 мэдээлэл буюу 5.4 хувийг хугацаа хоцроож

мэдээлсэн байна.

Гэвч төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэлт хэмнэлтийн

шалтгааны тайлбарыг хийгээгүй нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн

6.1.6-д заасан “Төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг улирлаар”,

6.3.3-д “Төсөв хэмнэсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарласан

тайлбар”-ыг мэдээлэх гэснийг зөрчсөн байна.

Мөн төсөв гүйцэтгэлийн мэдээнд “Өмнөх оны төсвийн зарлагын хэмнэлт,

туслах үйл ажиллагааны орлогын давсан хэсгийг урамшуулалд зарцуулсан тайлан”,

“Хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт”-ын хагас жилийн тайланг 8 дугаар

сарын 15-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 4 дүгээр сарын 25-ны дотор

мэдээлэхээр заасныг зөрчин 1 дүгээр сард мэдээ байхгүй гэсэн утгыг оруулж хагас

бүтэн жилийн мэдээг хаасан нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д

заасан “мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх”, 4.1.3-д заасан “тогтоосон

хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

Байгууллагын батлагдсан төсөв гэсэн мэдээг хуулийн 6.1.1-д заасны дагуу жил

бүрийн 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор мэдээлэх байсныг “Дараа жилийн төсвийн

төсөл”-тэй андуурч 9 дүгээр сарын 14-нд мэдээлж хугацааг 274 хоногоор хоцроосон.

Page 5: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 5

“Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө” болон “Худалдан авах ажиллагааны

тайлан”-г 2019 оны 1 дүгээр сарын 15-ны дотор мэдээлэхийг 2018 оны 1 дүгээр сард

“мэдээ байхгүй” гэсэн утга оруулж хаасан.

Мөн бусад бүлгийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг

зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчлан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр

зүйлд заасан мэдэгдэл оруулах цэсэнд мэдээлэл байхгүй гэдгээр нөхсөн байна. Энэ

мэдээлэлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг

сонирхолын зөрчлөөс урьдчлан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д

зааснаар “албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт

хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын

өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэсэн

заалт хэрэгжээгүй байна.

Аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга

хэмжээний тайланг шилэн дансны цахим системд PDF форматаар тухайн жилийн

7 дугаар сарын 01-ний дотор мэдээлэхийг 1 дүгээр сард мэдээлэл байхгүй гэдгээр

хаасан. ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд аудитын мөрөөр авч

хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж биелэлтийг ТЕЗ-д ирүүлэн

нэгтгэж улмаар Үндэсний аудитын газарт хүргүүлдэг энэ төлөвлөгөө, биелэлтийг

мэдээлээгүй нь мэдээлэл үнэн зөв, бодиттой, иж бүрэн байх, тогтоосон хугацаанд

мэдээлэх гэсэн зарчимтай зөрчилдөж байна.

Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл,

төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө

зарцуулах, өр авлага үүсгэх аливаа шийдвэр гэсэн мэдээлэлд “байхгүй” гэсэн утгыг

оруулсан байна. Энэ цэсэд агентлагийн төсвөөс ажилчдын нийгмийн асуудлыг

шийдвэрлэхтэй холбоотой гарсан зардал, албан томилолт болон бусад төсөв мөнгө

захиран зарцуулсан гүйлгээг “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн

агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 10 дугаар хавсралт маягтаар

шийдвэрийг PDF форматаар мэдээлнэ.

3.1.4. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв:

Тайлант хугацаанд шилэн дансны цахим хуудсанд нийт 147 мэдээлэл

байршуулж ажиллахаас Төсөв гүйцэтгэлийн 44, хөрөнгө оруулалт, тендер, худалдан

авалтын 38, бусад мэдээллийн 61, нийт 143 мэдээлэл буюу 97.3 хувьд мэдээлэл

оруулсан боловч 8 мэдээг буюу 5.6 хувийг хугацаа хоцроож мэдээлсэн байна.

а/ Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтийн

шалтгааны тайлбарыг жилийн эцсийн байдлаар мэдээлээгүйгээс гадна Шилэн дансны

тухай хуулийн 6.3.3-д заасан төсөв хэмнэсэн болон хэтэрсэн шалтгааныг

тайлбарласан тайлбарыг улирал, хагас жил, жилийн эцсээр тодорхой мэдээлж

ажиллаагүй байна.

Page 6: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 6

Худалдан авах ажиллагааны тайланг Шилэн дансны цахим хуудсанд тавих

мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох жуам”-ын 22 дугаар хавсралт

маягтаар гарган дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор мэдээлэх гэснийг хэрэгжүүлж

ажиллаагүй байна.

Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил

үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг гэсэн хүснэгтэд

7, 8 дугаар сард “Эн Жи Ай” ХХК-тай байгуулсан 9,98 сая төгрөгийн төсөвт өртөгтэй

гэрээг давхардуулж бичсэнээс өөр гүйлгээг тэмдэглээгүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг

сонирхолын зөрчлөөс урьдчлан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан

мэдэгдэл оруулах цэсэнд мэдээлэл байхгүй гэсэн утгыг сар бүр оруулсан нь хуулийн

8 дугаар зүйлийн 8.1-д заасан “албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах,

удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг

хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ

илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гээд мэдэгдлийн PDF форматаар тухай бүр мэдээлэх

гэснийг зөрчсөн байна.

3.2 Төсөл, хөтөлбөр:

Төсвийн ерөнхийлөн захирагч Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад тайлант

хугацаанд “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл, 2 дах үе шат”

/АХБ/, “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл МОН-0240”-ийн үйл

ажиллагааны дэд данс, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал

барих төсөл /Япон/, “Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” гэсэн нийт 4 төсөл хэрэгжүүлэх

нэгжийн үйл ажиллагааны дэд данс бүртгэгдсэн байна. /Хавсралт-2/

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоолоор “Гудамж”

төслийн нэгжийг татан буулгаж “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийг баталж, төсөл

хэрэгжүүлэгч нэгжийг байгуулсан ба энэ төсөл Зам, тээврийн хөгжлийн сайдын

багцаас хасагдсан.

Иймд ТЕЗ-ийн багцад байх дээрхи 4 төсөл хэрэгжүүлэгч нэгжийн дэд дансны

гүйлгээний төсвийн гүйцэтгэлийн 169, хөрөнгө оруулалт, худалдан авалтын

151, бусад мэдээллийн 227 нийт 588 мэдээлэл байршуулахаас 547 мэдээлэл

байршуулж 93.0 хувийн хэрэгжилттэй, 192 мэдээ буюу 33 хувийг хугацаа хоцроож

мэдээлсэн байна.

3.2.1 “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх 2 дах үе шат”

/АХБ/ төсөл:

Тус төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны дэд дансны гүйлгээ шилэн

дансны цахим хуудсанд бүртгэгдсэн. Төсөл хэрэгжүүлэгч нэгж нь тайлангийн

хугацаанд нийт 147 мэдээ байршуулахаас төсөв гүйцэтгэлийн 42, хөрөнгө оруулалт,

тендер, худалдан авалтын 36, бусад 56 мэдээ, нийт 134 мэдээг шилэн дансны цахим

Page 7: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 7

хуудсанд байршуулж 91.2 хувийн хэрэгжилттэй боловч 47 мэдээ буюу 35.1 хувийг

хугацаа хоцроож мэдээлсэн байна.

Төсвийн байгууллагын батлагдсан төсөв, гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтийн

шалтгааны тайлбарыг 12 сар болон жилийн эцсийн байдлаар мэдээлээгүй байна.

Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого,

зарлагын мөнгөн гүйлгээг 12 сард мэдээлээгүй.

Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил

үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаягийн мэдээг

12 сард, худалдан авах ажиллагааны тайланг жилийн эцсийн байдлаар мэдээлээгүй.

Мэдээллийн бусад хэсгийн нийт 6 мэдээг 12 сард байршуулаагүй байна.

3.2.2 “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”/АХБ/:

Тус төсөл хэрэгжүүлэх нэгжийн шилэн дансны цахим хуудсанд байршуулсан

үйл ажиллагааны дэд дансны нийт 147 мэдээг оруулахаас 136 мэдээг байршуулж

92.5 хувийн хэрэгжилттэй, 56 мэдээ буюу 45.9 хувийг хугацаа хоцроосон байна

Гэхдээ 4 дүгээр улиралд байршуулах мэдээ мэдээлээгүй мэт харагдаж байх

боловч хяналтын нэвтрэх кодоор ороход байршуулсан гэж харагдаж байна. Төслийн

санхүүгийн ажилтан мэдээллээ шивж оруулаад илгээх товчийг дарахаар амжилттай

илгээгдлээ гэж гараад маргааш нь харахад мэдээ ороогүй мэтээр байна.

Иймээс 3 удаа давтсан боловч мэдээлээгүй гэдгээр гараад байна гэсэн

тайлбарыг хийсэн ба хугацаа хоцролттой гарч байна. Иймд Сангийн яамны системийн

лавлахаас тодруулж дараа жилд ийм алдаа гаргахгүй байхыг анхаарууллаа.

3.2.3 “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих

төсөл” /Япон улсын хөнгөлөлттэй зээл/

Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагааны дэд дансны нийт 147 мэдээг

100 хувь байршуулсан байна. Харин 2 мэдээ буюу 1.4 хувийг хугацаа хоцроож

мэдээлсэн байна.

3.2.4 “Нэгдсэн төсөл”: Тайлант хугацаанд тус төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл

ажиллагааны дэд дансны 147 мэдээ байршуулахаас төсөв гүйцэтгэлийн 45 мэдээ,

хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын 39 мэдээ, бусад 60 мэдээ, нийт

143 мэдээлэл байршуулж хэрэгжилт 98.0 хувьтай байх боловч 37 мэдээг буюу

25.7 хувийг хугацаа хоцроож мэдээлсэн байна.

3.3 Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/:

Төсвийн ерөнхийлөн захирагч Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын

хүрээнд нийт 50 ТӨҮГ байна. Үүнд:

“Далайн захиргаа” УТҮГ,

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ,

Page 8: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 8

Төсвийн төвлөрүүлэн захирагч “ИНЕГ-ын үйлдвэрлэл үйлчилгээ” ТӨҮГ, түүний

харьяа 20 байгууллага,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, түүний харьяа 28 салбар нэгжүүд

хамрагддаг.

Эдгээр ТӨҮГ-ууд шилэн дансны цахим хуудсанд төсөв гүйцэтгэлийн 7 мэдээ,

хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын 5 мэдээ, бусад бүлгийн 6 мэдээ, жилийн

турш нийт 7202 мэдээг байршуулахаас 7192 мэдээ 99.9 хувийг мэдээлсэн байх

боловч мэдээний 12.2 хувь буюу 881 мэдээг хугацаа хоцроож мэдээлсэн байна.

/хавсралт-3/

3.3.1. “Далайн захиргаа” УТҮГ нь:

Тайлант хугацаанд төсөв гүйцэтгэлийн 44, хөрөнгө оруулалт, тендер, худалдан

авалтын 39, бусад 61 гээд тогтоосон хугацаанд мэдээлэх нийт 144 мэдээг шилэн

дансны цахим хуудсанд 100 хувь мэдээлсэн боловч 2 мэдээллийн хугацаа болоогүй,

3 мэдээлэл буюу 2.1 хувийг хугацаа хоцроож мэдээлсэн байна.

“Далайн захиргаа” УТҮГ нь Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын

зорилтот түвшин, гүйцэтгэл, хэтрэлт хэмнэлтийн шалтгааны тайлбарт: эрх бүхий

байгууллагаар батлагдсан төлөвлөгөөг 1, 2, 3 дугаар саруудад, батлагдсан

төлөвлөгөө гүйцэтгэл, төсөв хэмнэсэн болон хэтэрсэн шалтгааныг тайлбарласан

тайлбарыг улирал, хагас жил, жилийн эцсээр тодорхой мэдээлж ажиллаагүй нь Шилэн

дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.6-ийг, 6.3.3-д заасныг тус тус

зөрчиж байна.

Дараа жилийн төсвийн төслийг 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор PDF

форматаар байршуулах байтал 1 дүгээр сард төсөвт байгууллага биш гэдгээр мэдээг

хаасан нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасныг зөрчиж байна.

“Хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт”-ыг хагас, бүтэн жилээр

гарган хагас жилийн тайланг 8 дугаар сарын 15-ны дотор, жилийн эцсийн тайланг

дараа оны 4 дүгээр сарын 25-ны дотор мэдээлэхээр заасан байтал 1 дүгээр сард

мэдээ байхгүй гэдгээр хаасан нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д

заасан “мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх”, 4.1.3-д заасан “тогтоосон

хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

Мөн “Бусад” гэсэн бүлгийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг

сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчлан сэргийлэх тухай хуулийн

8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдэлийн хүснэгтийг “мэдээлэл байхгүй” гэсэн утгыг

оруулж хаасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,

ашиг сонирхолын зөрчлөөс урьдчлан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д

“албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх,

хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө

Page 9: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 9

тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэснийг,

мэдэгдлийг PDF форматаар тухай бүр байршуулах гэснийг зөрчиж байна.

Аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга

хэмжээний төлөвлөгөө, хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл гэсэн цэсэд 2017 оны

санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийн гэрчилгээг мэдээлсэн байна.

3.3.2 “Зам, тээврийн хөгжлийн төв /ЗТХТ/” ТӨҮГ:

Тайлант хугацаанд нийт 146 мэдээлэл байршуулахаас төсөв гүйцэтгэлийн

43, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын 39, бусад 61, нийт 143 мэдээлэл

буюу 99.3 хувийг мэдээлсэн, 2 мэдээний хугацаа болоогүй, 1-ийг мэдээлээгүй,

байршуулсан мэдээний 25 буюу 17.5 хувийг хугацаа хоцроож мэдээлсэн байна.

Төрийн өмчит үйлдвэрийн газар, хуулийн этгээдийн эдийн засгийн үндсэн

үзүүүлэлт, зорилтот түвшин, гүйцэтгэл, хэмнэлт хэтрэлт түүний шалтгааны тайлбарыг

4 дүгээр улирал буюу жилийн эцсийн байдлаар мэдээ оруулаагүй байна.

Мөн цахим хуудсанд мэдээлсэн мэт харагдаж байвч “Зорилтот түвшин, түүний

гүйцэтгэлийг улирлаар төлөвлөж тайлагнадаг тул оруулах мэдээ байхгүй” гэсэн

хуулиас давсан тайлбарыг хийж эрх бүхий байгуулагаас баталсан төлөвлөгөө,

гүйцэтгэлийг 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10 дугаар саруудад мэдээлээгүй нь хуулийн 6 дугаар

зүйлийн 6.1.1, 6.1.2-д заасныг тус тус зөрчиж байна.

Мөн 1, 2, 3 дугаар улиралд төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг мэдээлээгүй нь хуулийн 6.1.6-д заасныг зөрчиж байна.

Дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор

мэдээлэхээр заасныг ЗТХТ-өөс дараа жилийн төсвийн төслийг Төрийн өмчийн

бодлого зохицуулалтын газраас 12 сард баталдаг гэсэн тайлбарыг 1 дүгээр сард

мэдээлж хаасан нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасныг зөрчиж байна.

Тухайн жилийн төсөвт орсон нэмэлт өөрчлөлтийг “Шилэн дансны цахим

хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 20 дугаар

хавсралт маягтын дагуу мэдээлж хуулийн 6.3.2-д зааснаар төсвийн гүйцэтгэлийг

батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт, 6.3.3-д зааснаар

хэмнэсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааны тайлбар хийх гэснийг тус тус

зөрчиж 1, 2, 7, 8, 10 сард зөвхөн батлагдсан төлөвлөгөөг, 3, 4, 5, 6, 9, 11, 12 дугаар

саруудад нэмэлт өөрчлөлт ороогүй гэх тайлбарыг тус тус хийсэн байна.

“Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандарт

тогтоох журам”-ын 3.2.7-д “Хандив тусламжийн хэмжээ, түүний зарцуулалтын хагас

жилийн тайланг 8 дугаар сарын 15-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны

4 дүгээр сарын 25-ны дотор 6 дугаар хавсралт маягтаар мэдээлэх” гэснийг зөрчиж

“гүйлгээ байхгүй” гэдэг утгыг 1 дүгээр сард оруулж хаасан нь Шилэн дансны тухай

хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх”,

Page 10: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 10

4.1.3-д заасан “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх” гэсэн

зарчимтай нийцэхгүй байна.

Цалингийн зардлаас бусад 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого

зарлагын мөнгөн гүйлгээг байршуулсан боловч зарлагын гүйлгээ бүрт эрх бүхий

этгээдийн шийдвэрийн эх хуулбарыг хавсаргаагүй.

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг байршуулахдаа худалдан авах

ажиллагаанд мөрдөх журам, тендер зарлах огноо, гэрээ байгуулах эрх олгох огноо,

гэрээг дүгнэх, дуусгавар болгох огноог дутуу мэдээлсэн.

Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил

үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаягийг мэдээлэх

хүснэгтэд 1, 2, 3, 5, 6, 7, 9, 10 дугаар саруудад мэдээлэл байршуулаагүй байна.

Мөн “Бусад” гэсэн бүлгийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг

сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчлан сэргийлэх тухай хуулийн

8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдэлийн хүснэгтийг мэдээлэл байхгүй гэдгээр нөхсөн

байна. Энэ мэдээлэлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг

зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчлан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар

зүйлийн 8.1-д заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах,

хариуцлага хүлээлгэх, хяналт, шалгалт хийх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх,

бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн

мэдэгдэл гаргана гэсэн заалт хэрэгжүүлээгүй байна.

Аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга

хэмжээний төлөвлөгөө, хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг мэдээлэх байтал аудитын

тайланг байршуулсан нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан

“мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх” гэсэнтэй нийцэхгүй байна.

3.3.3 “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ:

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ болон түүний салбар 27 нэгж, нийт

28 ТӨҮГ-ын Шилэн дансны цахим хуудсанд байршуулсан мэдээлэлийг аудитад

хамруулсан. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ болон салбар нэгжүүд тайлант

хугацаанд нийт 4178 мэдээ байршуулахаас төсвийн гүйцэтгэлийн 1274, хөрөнгө

оруулалт, тендер, худалдан авалтын 1130, бусад 1768, нийт 4172 мэдээлэл буюу

99.8 хувийг шилэн дансны цахим хуудсанд байршуулсан боловч 9.2 хувь буюу

382 мэдээг хугацаа хоцроож мэдээлсэн нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр

зүйлийн 4.1.3-д заасан “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх” гэсэн

зарчимтай нийцээгүй. Үүнд:

Булган аймгийн авто тээврийн төв 33 мэдээ буюу 23.1 хувийг, Авто тээврийн

үндэсний төв болон Ховд аймгийн авто тээврийн төв тус бүр 33 буюу 22.9 хувийг,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв 23 буюу 16 хувийг, Сонгинохайрхан

Зорчигч тээврийн төв, Хэнтий аймгийн авто тээврийн төв тус бүр 22 буюу 15.6 хувийг,

Page 11: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 11

Сэлэнгэ, Сүхбаатар аймгуудын авто тээврийн төвүүд тус бүр 23 мэдээ буюу 16 хувийг,

тус тус хугацаа хоцроож мэдээлсэн нь хамгийн их байна.

“Төрийн өмчийн аж ахуйн нэгж байгууллагын зорилтот түвшинг жил бүрийн

1 дүгээр сарын 10-ны дотор мэдээлж, зорилтот түвшины гүйцэтгэл, хэтрэлт,

хэмнэлтийн шалтгаан, түүний тайлбарыг сар, улирал, хагас, бүтэн жилийн мэдээг

дараа сарын 8-ны дотор мэдээлэх гэсэн заалтын хүрээнд: Авто тээврийн үндэсний

төвийн харьяа Цогтцөцгий салбар, Дархан-Уул аймгийн Авто тээврийн төв мэдээг иж

бүрэн хамгийн сайн мэдээлсэн байна.

Харин Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв, Баянзүрх Зорчигч тээврийн

төв, Баянзүрх техникийн хяналтын үйлчилгээний төв, Архангай, Баян-Өлгий, Булган,

Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий аймгуудын Авто тээврийн төвүүд хуулийн 6.2.1-д

зааснаар эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийн шалгуур

үзүүлэлтыг, 6.2.2-д заасан батлагдсан орлогын төлөвлөгөөг 1, 2, 3 дугаар саруудад

мэдээлээгүй, бусад төвүүд дутуу мэдээлсэн, мөн хуулийн 6.1.6 болон Засгийн Газрын

2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих

мэдээллийн агууллга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 17 дугаар хавсралт

маягтын дагуу хэмнэлт, хэтрэлт түүний шалтгааны тайлбарыг улирал, хагас жил,

бүтэн жилээр мэдээлээгүй байна.

Мөн тухайн жилийн зорилтот түвшинд орсон нэмэлт өөрчлөлтийг батлагдснаас

хойш 7 хоногийн дотор “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга,

нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 2 дугаар хавсралт маягтын дагуу мэдээлэхийг

өөрчлөлт ороогүй гэх утгыг байршуулсан.

Жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор байршуулахаар заасан “Дараа жилийн

төсвийн төсөл”-ийг 1 дүгээр сард хугацаа болоогүй гэдэг утгыг Авто тээврийн

үндэсний төв болон аймгуудын Авто тээврийн төвүүд оруулсан байна.

Санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор,

жилийн эцсийн санхүүгийн тайлан болон санхүүгийн тайланд хийсэн аудитын

дүгнэлтийг дараа жилийн 4 дүгээр сарын 25-ны дотор PDF форматаар мэдээлэх гэж

заасныг зөрчиж оны эхэнд 1 дүгээр сард тайлан гараагүй гэдгээр мэдээг бөглөсөн

зөрчил бүх Аймгуудын авто тээврийн төвүүдэд түгээмэл илэрч байгаа нь Шилэн

дансны тухай хууль болон, Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан

“Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг

тогтоох журам”, журмын хавсралт хүснэгтүүдийг сайтар уншиж судлаагүйтэй

холбоотой гэж үзэж байна.

Хөрөнгийн болон урсгал зардалд тусгасан арга хэмжээний тендерийн ерөнхий

мэдээлэлийг журмын 7 дугаар хавсралтын дагуу мэдээлэхийг 1 сараас 10 сарыг

хүртэл 3 дугаар хавсралтаар буруу байршуулж, 11, 12 сард 7-р хавсралтаар

мэдээлсэн боловч 12 сард тендерт шалгараагүй оролцогчийн товч мэдээлэл,

шалгараагүй талаарх үндэслэл, шалтгааныг мэдээлээгүй байна.

Page 12: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 12

Хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын

үйлчилгээний хөлсний хэмжээнд орсон өөрчлөлтийг шийдвэр гарснаас хойш

7 хоногийн дотор PDF форматаар мэдээлэхээр заасан боловч Авто тээврийн

үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2018.02.06-ны өдрийн “Үйлчилгээний үнэ хөлс,

тогтоох тухай” А/51 дүгээр тушаалыг Баянзүрх, Сонгино хайрхан техникийн хяналтын

үйлчилгээний төвүүд, Сонгинохайрхан Зорчигч тээврийн үйлчилгээний төв болон

Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод,

Замын-Үүд, Орхон, Сүхбаатар, Төв, Ховд, Увс, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын Авто

тээврийн төвүүд мэдээлээгүй, байхгүй гэсэн утгыг оруулсан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг

сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан

мэдэгдэл байршуулах цэсэд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу удирдах

албан тушаалтан захиргааны шийдвэр гаргахдаа, авто тээврийн хяналтын улсын

байцаагчид хяналт шалгалт хийх бүрдээ, үнэлгээний хорооны гишүүнээр

томилогдоход, сонгогдсон гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, дүгнэх, хэлэлцэлд оролцсон

албан тушаалтаны гаргасан мэдэгдлийг, мөн хуулийн 9.1-д заасан албан тушаалтан

бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн, аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөлөл,

9.2-д заасан албан үүрэгтэй нь холбогдуулан аливаа этгээд бэлэг, үйлчилгээ, ашигтай

нөхцөл байдлыг санал болгосон тохиолдолыг тухай бүр PDF форматаар

байршуулахаар заасныг аймгуудын авто тээврийн төвүүд байхгүй гэсэн утгыг,

Автотээврийн үндэсний төв тушаалын төсөлд санал авах хуудсыг байршуулсан.

Авто тээврийн үндэсний төв болон Аймгуудын авто тээврийн төвүүдэд Авто

тээврийн хяналтын улсын байцаагчид ажилладаг улсын байцаагчид хяналт

шалгалтанд гарах бүртээ, албан тушаалтнууд аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах,

гэрээ дүгнэхэд болон хэлэлцэлд оролцох бэлтгэх, шийдвэр гаргах болон бусад

тохиолдолд дээрхи мэдэгдлийг бөглөж байршуулна.

3.3.4 “Иргэний нисэхийн ерөнхий газрын үйлдвэрлэл, үйлчилгээ” ТӨҮГ:

Төсвийн төвлөрүүлэн захирагч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын

эрхлэх асуудлын хүрээний “Иргэний нисэхийн ерөнхий газрын үйлдвэрлэл үйлчилгээ”

ТӨҮГ болон “Чингис хаан” олон улсын нисэх буудал/ОУНБ/ ТӨҮГ, “Газрын тусгай

үйлчилгээ” ТӨҮГ, “Сэргээн засах амралт сувилал, Нисэх буудлуудын удирдах газар,

Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан аймгийн

Тосонцэнгэл, Доной, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Увс

аймгуудын нисэх буудал гэсэн нийт 20 ТӨҮГ-ын шилэн дансны цахим хуудсанд

байршуулсан мэдээлэл аудитад хамрагдсан.

Дээрх 20 төрийн өмчит байгууллага аж ахуйн нэгж 2018 оны тайлант хугацааны

туршид 2736 мэдээлэл байршуулахаас төсөв гүйцэтгэлийн 836, хөрөнгө оруулалт,

тендер, худалдан авалтын 740, бусад 1156, нийт 2733 мэдээлэл буюу 99.9 хувийг

байршуулсан боловч 471 мэдээг буюу 17.2 хувийг хугацаа хоцроож мэдээлсэн.

Page 13: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 13

Өмнөговь аймгийн нисэх буудал 63 мэдээг буюу 44.1 хувийг, Хөвсгөл аймгийн

нисэх буудал 59 мэдээ буюу 41 хувийг, “Чингис хаан” ОУНБ 45 мэдээ буюу 31.3

хувийг, ИНЕГ-ын үйлдвэрлэл үйлчилгээ 43 буюу 30.1 хувийг, Сэргээн засах амралт

сувилал 36 мэдээ буюу 25.2 хувийг, Баянхонгор аймгийн нисэх буудал 29 мэдээ буюу

20.1 хувийг, Дорнод аймгийн нисэх буудал 28 мэдээ буюу 19.4 хувийг тус тус хуулийн

хугацаанд нь мэдээлээгүй байна. Мөн 2018 оны 4 дүгээр улирлаас шилэн дансны

цахим системд холбогдсон Нисэх буудлуудын удирдах газар нийт 38 мэдээг

байршуулах ёстойгоос 33 мэдээ буюу 86.8 хувийг байршуулсан боловч 14 мэдээ буюу

42.4 хувийг нь хугацаа хоцроож мэдээлсэн байна.

Хуулийн 6.1.1 заасан баталсан төсвийг “ИНЕГ-ын үйлдвэрлэл үйлчилгээ”,

“Сэргээн засах амралт сувилал”, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай,

Дорнод, Дундговь, Завхан аймгийн Тосонцэнгэл, Завхан аймгийн Доной, Өмнөговь,

Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Увс аймгуудын нисэх буудлууд 2018

оны 1, 2, 3, 4 дүгээр сард, “Газрын тусгай үйлчилгээ” ТӨҮГ 1, 2, 3, 4, 5 дугаар сард

мэдээлээгүй, “Чингис хаан” олон улсын нисэх буудал/ОУНБ/ 1, 2, 3, 4, 5, 6 дугаар сард

мэдээлээгүй, бусад саруудад мэдээ оруулсан боловч Шилэн дансны цахим хуудсанд

тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын хавсралт маягтын

дагуу мэдээлээгүй байна.

Хуулийн 6.1.2-д зааснаар төсвийн гүйцэтгэлийг Баянхонгор аймгийн нисэх

буудал 1, 2, 3, 4 дүгээр сар, 1 дүгээр улиралд, “Чингис хаан” ОУНБ 6 дугаар сард

мэдээлээгүй.

Тухайн жилийн зорилтот түвшинд орсон нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас

хойш 7 хоногийн дотор “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга,

нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 2 дугаар хавсралт маятаар зардлын зүйл тус

бүрээр батлагдсан жилийн төсөв болон тайлант үеийн төсөв, гүйцэтгэлийг өссөн

дүнгээр мэдээлэхийг ИНЕГ-ын үйлдвэрлэл үйлчилгээ “ЗТХЯ-ны БТГ-ын 2018.07.05-ны

өдрийн 04/3247 тоот албан бичгээр ИНЕГ-ын үйлдвэрлэлийн албадын 2018 оны

төлөвлөгөөний тодотголыг ирүүлсэн” гэсэн утгыг 2018 оны 7 дугаар сард мэдээллэсэн

бол “Чингис хаан” ОУНБ зөвхөн төлөвлөгөөг дэлгэрэнгүйгээр, Нисэх буудлуудын

удирдах газар, Завхан аймгийн Тосонцэнгэл, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь,

Завхан аймгийн Доной, Сүхбаатар, Хэнтий аймгийн нисэх буудлууд эдийн засгийн

үндсэн үзүүлэлт, зорилт түвшиний төлөвлөгөө гүйцэтгэлээ, бусад нисэх буудлууд

өөрчлөлтгүй гэсэн утгыг оруулж, алдаатай буруу мэдээлэл байршуулсан.

“Хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт”-ыг хагас, бүтэн жилийн

мэдээнд “ийм зардал төсөвт тусгагдаагүй” гэсэн утгыг ИНЕГ-ын үйлдвэрлэл

үйлчилгээ, Газрын тусгай үйлчилгээний алба, “Чингис хаан” ОУНБ оруулсан бол

аймгуудын нисэх буудлууд “байхгүй” гэсэн утгыг 1 дүгээр сард оруулж хаасан нь

Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “мэдээлэл үнэн зөв,

бодитой, иж бүрэн байх”, 4.1.3-д заасан “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай

мэдээлдэг байх” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

Page 14: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 14

Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн

ерөнхий мэдээллийн тендерийн хорооны дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор

журмын 7 дугаар хавсралтад заасан маягтын дагуу мэдээлэхээр заасан ИНЕГ-ын

үйлдвэрлэл үйлчилгээ хавсралт маягтын дагуу мэдээг байршуулсан боловч тендерт

шалгарсан оролцогч, тендерт шалгараагүй оролцогчийн товч мэдээлэл гэсэн

хүснэгтэд нэг байгуулагыг 2 хүснэгтэд давхар бичсэн байна.

Ж нь: 1 сард “тендерт шалгараагүй компаний товч мэдээлэл хүснэгтэд ТӨБЗГ-

аас тендер зарласан гэж, 4 сард “жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын

тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн товч мэдээлэлд “Практикал

даатгал” ХХК гэж, 5 сард тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогч “Тост

өргөө” ХХК, “Тридум э-секьюрити” ХХК гэж, 7 сард 4-р сард оруулсан мэдээг давхар

оруулсан, 8 сард “Их богд” ХХК гэж шалгарсан болон шалгараагүй оролцогчийн

мэдээлэлд давхардуулан оруулсан бол 10 сард 9 оролцогчийг шалгарсан болон

шалгараагүй оролцогчоор тус тус давхар мэдээлсэн байна.

ИНЕГ-ын үйлдвэрлэл үйлчилгээ нь 2018 оны худалдан авах ажиллагааны

тайланг мэдээлсэн мэт харагдаж байгаа боловч мэдээг байршуулаагүй байна.

Аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний

тайланг хуулийн 6.1.5-д зааснаар 7-р сарын 01-ний өдрийн дотор мэдээлэх гэснийг

9 сарын 7-нд мэдээлж хугацааг 68 хоногоор хоцроож мэдээлсэн.

“Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад

хяналт шалгалтын дүн” гэсэн цэсэнд Худалдан авалтанд аудит хийгдээгүй гэдгээр

мэдээлсэн нь буруу байна. Энд тус байгууллагад хийгдсэн санхүүгийн хяналт

шалгалтын дүн болон танай дотоод аудитын нэгжээс хийгдсэн хяналт шалгалтын

тайлан дүгнэлтийг байршуулаагүй байна.

3.4 Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/:

Төсвийн ерөнхийлөн захирагч Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын

хүрээнд 22 төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/, 1 хувь нийлүүлсэн нийгэмлэг

/ХНН/, 1 хувьцаат компани /ХК/, 1 төрийн өмчит ХХК гэсэн нийт 25 компани

харьяалагддаг. Үүнд:

“Монголын иргэний агаарын тээвэр” /МИАТ/ ТӨХК, “Монголын төмөр зам” /МТЗ/

ТӨХК, орон нутгийн авто замын засвар арчлалт /АЗЗА/-ын ТӨХК /100 хувь төрийн

өмч/-иуд, “УБ төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/, Хөшигийн хөндийн

нисэх онгоцны буудал төрийн өмчит ХХК, “Авто импекс” /төрийн өмчийн оролцоотой/

ХК байна.

Сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2018 оны тайлангийн жилд “Автозамын тоног

төхөөрөмжийн түрээс” ХК татан буугдаж, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал

төрийн өмчит” ХХК нэмэгдсэн болно.

Page 15: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 15

Дээрх төрийн өмчит компаниуд нь Шилэн дансны цахим хуудсанд хөрөнгө

оруулалт, тендер, худалдан авалтын 4 төрлийн, бусад гэсэн 3 төрлийн, жилийн

туршид нийт 1,501 мэдээ байршуулахаас хөрөнгө оруулалт, тендер худалдан авалтын

595 мэдээ, бусад гэсэн чиглэлээр 819, нийт 1414 мэдээг байршуулж 94.2 хувийн

гүйцэтгэлтэй байх боловч 224 мэдээ буюу 15.8 хувийг хугацаа хоцроож мэдээлсэн.

/хавсралт 4/

3.4.1. “Авто импекс” ХК:

“Авто импекс” төрийн өмчийн 51 хувийн оролцоотой ХК тайлангийн хугацаанд

ямар ч мэдээлэл байршуулаагүй захирал нягтлан бодогчоос авсан тайлбарт хувийн

өмчийн оролцоотой тул цахим хуудсанд мэдээ оруулах шаардлагагүй гэсэн тайлбарыг

хэлсээр ирсэн. /захирал Т.Отгонбаатар-91913437, нягтлан бодогч Б.Даваа-99722938/

3.4.2. “Монголын иргэний агаарын тээвэр” /МИАТ/ ТӨХК:

Тус компани нь тайлант хугацаанд Шилэн дансны цахим хуудсанд 62 мэдээлэл

байршуулахаас Хөрөнгө оруулалт, тендер худалдан авалтын 4 төрлийн 26 мэдээ,

бусад 3 төрлийн 36, нийт 62 мэдээлэлийг 100 хувь мэдээлсэн боловч 6.5 хувь буюу

4 мэдээг хугацаа хоцроож мэдээлсэн байна.

“Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-г мэдээлэхдээ худалдан авах бараа,

ажил үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг бичээгүй, худалдан авах

ажиллагаанд мөрдөх журам, тендер зарлах огноо, гэрээ байгуулах эрх олгох огноо,

гэрээг дүгнэх, дуусгавар болгох огноог дутуу мэдээлсэн, тендерийн хүчинтэй хугацаа,

урилга илээсэн эсэх, үр дүн оруулсан эсэх, үр дүн илгээсэн эсэхийг мэдээлээгүй нь

Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “мэдээлэл үнэн зөв,

бодитой, иж бүрэн байх”, 4.1.3-д заасан “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай

мэдээлдэг байх” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

Худалдан авах ажиллагааны тайланг батлагдсан маягтын дагуу байршуулсан

боловч гэрээ байгуулах эрх олгосон огноог 2018.10.27 гээд тайлбар дээр гэрээ

байгуулахаар ажиллаж байна гэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр

бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүээр зүйлийн 29.2-д “Гэрээ

байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа,

тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэнтэй зөрчилдөж байх

тул буруу мэдээлэл байршуулсан гэж үзэж байна.

Мөн шууд худалдан авалтаар бараа ажил үйлчилгээ авсан гэх боловч бэлтгэн

нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний огноо байхгүй, гэрээ дуусгавар болсон, дүгнэсэн

огноог мэдээлээгүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг

сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан

мэдэгдэлд зөвхөн үнэлгээний хорооны дарга, гишүүдийг мэдэгдлийг байршуулсан

боловч, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг

Page 16: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 16

сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаагүй, захиргааны шийдвэр

гаргасан удирдах албан тушаалтан, хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан удирдах

албан тушаалтан мэдэгдэл гаргаагүй, эс бөгөөс түүнийг мэдээлээгүй байна.

3.4.3. “Монголын төмөр зам” /МТЗ/ ТӨХК:

Тус компани нь тайлант хугацаанд Шилэн дансны цахим хуудсанд 62 мэдээлэл

байршуулахаас Хөрөнгө оруулалт, тендер худалдан авалтын 26, бусад 36 мэдээ нийт

62 мэдээлэлийг 100 хувь байршуулсан боловч 8 мэдээ буюу 12.9 хувийг хугацаа

хоцроож мэдээлсэн байна.

Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн

ерөнхий мэдээлэлд тендерт шалгарсан оролцогчийн болон шалгараагүй оролцогчийн

талаар товч мэдээлэл байршуулах гэснийг компаний нэрийг мэдээлж, бусад

мэдээллийг оруулаагүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг

сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан

мэдэгдэлд “МТЗ” ТӨХК тендер зохион байгуулах үнэлгээний хорооны дарга,

гишүүдийг мэдэгдлийг байршуулсан боловч эрх бүхий албан тушаалтан захиргааны

шийдвэр гаргах, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх,

бэлтгэсэн, оролцсон албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн

мэдэгдэл гаргаагүй, эс бөгөөс түүнийг мэдээлээгүй байна. Мөн хуулийн 9.1 /албан

тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн, аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөлөл/,

9.2-д заасныг /албан үүрэгтэй нь холбогдуулан аливаа этгээд бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл

байдлыг санал болгосон/ тухай бүр PDF форматаар мэдээг оруулахаар заасан.

3.4.4. Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН:

Тус нийгэмлэг нь тайлант хугацаанд Шилэн дансны цахим хуудсанд жилийн

туршид 62 мэдээлэл оруулахаас Хөрөнгө оруулалт, тендер худалдан авалтын

26 мэдээ, бусад 36 мэдээ нийт 62 мэдээлэлийг 100 хувь хугацаанд нь байршуулж

ажилласан байна.

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нийт 39 худалдан авалтын төсөвт

өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, худалдан авах ажиллагаанд мөрдөх журам, тендер

зарлах огноо, гэрээ байгуулах эрх олгох огноо, гэрээг дүгнэх, дуусгавар болгох огноог

мэдээлсэн боловч тендерийн хүчинтэй хугацаа, урилга илээсэн эсэх, үр дүн оруулсан

эсэх, үр дүн илгээсэн эсэхийг мэдээлээгүй, өөрөөр хэлбэл мэдээг дутуу оруулсан нь

Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “мэдээлэл үнэн зөв,

бодитой, иж бүрэн байх”, 4.1.3-д заасан “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай

мэдээлдэг байх” гэсэн зарчимтай нийцээгүй байна.

Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендерийн

ерөнхий мэдээлэлд 3-11 саруудад нийт 25 арга хэмжээний 32 багц ажлын тендерийн

Page 17: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 17

ерөнхий мэдээллийг байршуулсан байна. Тендер шалгаруулалтын онцгой журмаар

зохион байгуулсан худалдан авалтыг мэдээлээгүй.

“Худалдан авалтын төлөвлөгөө”-нд 39 арга хэмжээ тусгагдснаас 1 арга хэмжээ

2 багц, 1 арга хэмжээг 7 багцад хуваан тендер шалгаруулалтыг зохион байгуулсан

байх тул Худалдан авалтын тайланд 46 багц ажлын тайлан мэдээлэхээс 31 худалдан

авалтыг мэдээлж, 11 багц арга хэмжээний худалдан авалтыг дутуу мэдээлсэн нь

Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “мэдээлэл үнэн зөв,

бодитой, иж бүрэн байх” гэсэн зарчимтай нийцэхгүй байна.

3.4.5. “Авто замын засвар арчлалтын /АЗЗА/ ТӨХК:

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан Авто замын сангийн

хөрөнгөөр санхүүжүүлэх олон улсын болон улсын чанартай авто зам, замын

байгууламжийн урсгал засвар, арчлалтын ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг

“Авто замын засвар арчлалт/АЗЗА/”-ын 20 ТӨХК-иудын Шилэн дансны тухай хуулийн

хэрэгжилт аудитад хамрагдлаа.

Тайлангийн хугацаанд “АЗЗА” компаниудын шилэн дансны цахим хуудсанд

байршуулсан мэдээлэлд Зам, тээврийн хөгжлийн төвөөс давхар хяналт тавьж

ажилласан нь ихээхэн үр дүнтэй болсон.

Тайлант хугацаанд авто замын засвар арчлалтын төрийн өмчит 20 хувьцаат

компани нийт 1240 мэдээ байршуулахаас хөрөнгө оруулалт, тендер худалдан

авалтын 508 мэдээ, бусад 707 мэдээ, нийт 1215 мэдээлэл байршуулж 97.9 хувийн

хэрэгжилттэй байх боловч 207 мэдээ буюу 17.0 хувийг нь хугацаа хоцроож

мэдээлсэн байна. Үүнд:

а/ Сүхбаатар аймгийн “Талын зам АЗЗА” ТӨХК нийт 62 мэдээ байршуулснаас

38 мэдээг буюу 61.3 хувь буюу талаас дээш хувийг хугацаа хоцроож мэдээлсэн нь

хамгийн хариуцлагагүй байна. /захирал Т.Бямбадорж утас 99075004, нягтлан бодогч

Г.Шинэбаяр утас 99034364/

б/ “Төв АЗЗА” ТӨХК мөн 58 мэдээ буюу 93.5 хувийг байршуулсан боловч

23 мэдээ буюу 37.1 хувийг, “Завхан АЗЗА” ТӨХК нь мөн тайлант хугацаанд

байршуулах мэдээллийн 91.9 хувь буюу 57 мэдээг байршуулсан боловч 18 мэдээ

буюу 31.6 хувийг, “Дорноговь АЗЗА” ТӨХК 62 мэдээний 91.9 хувь буюу 57 мэдээ

байршуулсны 16 буюу 28.1 хувийг тус тус хугацаа хоцроосон нь хамгийн их байна.

Дөрөв. Дүгнэлт , санал

4.1. Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний

байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хийсэн аудитад Улсын

төсвийн 4 байгууллага, Төсөл арга хэмжээ 4, Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)

50, Төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК) 25, нийт 83 байгууллага шилэн дансны

цахим хуудсанд цэс нээлгэж мэдээллээ байршуулж ажилласан.

Page 18: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 18

4.2 Төсвийн ерөнхийлөн захирагч Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх

асуудлын хүрээний 83 байгууллага 2018 оны тайлангийн хугацаанд нийт 9,877

мэдээлэл байршуулахаас 9,731 мэдээллийг байршуулж системийн хэмжээнд Шилэн

дансны тухай хуулийн хэрэгжилт 98.5 хувьтай гарч, өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар,

2017 оноос 12.6 хувиар ахисан үзүүлэлттэй байна.

4.3 “Тогтоосон хугацаанд байршуулах” нийт мэдээллээс 2017 онд 2,272 мэдээ

буюу 23.9 хувийг хугацаа хоцроож мэдээлж байсан бол 2018 оны тайлант хугацаанд

1,291 мэдээ буюу 13.1 хувийг хугацаа хоцроосон нь өмнөх оны мөн үеэс хугацаа

хоцролт 981 мэдээгээр буюу 10.8 хувиар буурсан сайн үзүүлэлт байх боловч зарим

байгууллага байршуулсан мэдээнийхээ 60 гаруй хувийг хуулийн хугацаанаас хоцроож

Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “Тогтоосон хугацаанд,

тогтмол, шуурхай мэдээлдэг байх” гэсэн зарчимыг зөрчсөн байна.

4.4. Тайлангийн хугацаанд “Авто импекс” ХК болон “Автозамын тоног

төхөөрөмжийн түрээс” ХХК шилэн дансны цахим хуудсанд нэг ч мэдээлэл оруулаагүй

тэг хувьтай байх боловч “Авто импекс” ХК хувийн өмчийн оролцоотой учир мэдээлэл

байршуулахгүй бизнесийн нууц гэсэн тайлбарыг хийдэг бол “Автозамын тоног

төхөөрөмжийн түрээс” ХХК 2018 оны эхний улиралд татан буугдсан тул мэдээ

байршуулаагүй болно. Харин Хөшигийн хөндий нисэх онгоцны буудал төрийн өмчит

ХХК, “Нисэх буудлуудын удирдах газар” ТӨҮГ 2018 онд нэмэгдэж, шинээр цэс үүсгэн

4 улирлаас мэдээгээ байршуулж эхэлсэн.

4.5 ХШҮДАГ-аас Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитаар өмнөх

2016-2017 онд шилэн дансны цахим хуудсанд мэдээллээ хугацаанд нь байршуулсан

эсэхэд анхаарч хяналт тавьж ажилласан бол энэ жил тавьсан мэдээллийн агуулга,

нийтлэг стандартыг гол шалгуур болгоход дараах анхаарах асуудлууд байна.

4.5.1 Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан

мэдээллүүдийг шилэн дансны цахим хуудсанд мэдээлээгүй, дутуу мэдээлсэн зөрчил

ТӨҮГ-уудад түгээмэл байна. Өөрөөр хэлбэл Төрийн өмчит аж ахуйн нэгж

байгууллагын зорилтот түвшин, гүйцэтгэл, хэтрэлт хэмнэлтийн шалтгааны тайлбарт

эрх бүхий байгууллагаар батлагдсан төлөвлөгөөг мэдээлээгүй гүйцэтгэлийг оруулсан,

мөн батлагдсан төлөвлөгөө, гүйцэтгэл, хэмнэлт хэтрэлтийн шалтгаан, түүний

тайлбаруудыг мэдээлэхгүй зөрчил түгээмэл байна.

4.5.2 Тухайн жилийн зорилтот түвшинд орсон нэмэлт, өөрчлөлтийг

батлагдсанаас хойш 7 хоногийн дотор “Шилэн дансны цахим хуудсанд тавих

мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 2 дугаар хавсралт

маятаар зардлын зүйл тус бүрээр батлагдсан жилийн төсөв болон тайлант үеийн

төсөв, гүйцэтгэлийг өссөн дүнгээр мэдээлэх гэж заасан боловч “өөрчлөлт ороогүй”

гэсэн утгыг, зарим нь зорилтот түвшиний гүйцэтгэлээ мэдээлж байгаа нь мэдээ

байршуулах ажилтнуудын Шилэн дансны тухай хууль болон, “Шилэн дансны цахим

Page 19: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 19

хуудсанд тавьсан мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-аа уншиж

судлаагүй, мэдлэг дутмагтай холбоотой байна.

4.5.3. Аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга

хэмжээний тайланг шилэн дансны цахим системд PDF форматаар тухайн жилийн

7 дугаар сарын 01-ний дотор жилд нэг мэдээлэхээр заасан боловч тайлан баланс,

төсвийн гүйцэтгэл гараагүй аудит орох болоогүй 1 дүгээр сард “мэдээлэл байхгүй”

гэсэн утгыг оруулан хааж байгаа нь санхүүгийн ажилтны хайнга хайхрамжгүй хандлага

харагдаж байна. Харьяа байгууллагууд аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга

хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж биелэлтийг ТЕЗ-д ирүүлэн нэгтгэж улмаар

Үндэсний аудитын газарт хүргүүлдэг энэ төлөвлөгөө, биелэлтийг мэдээлээгүй нь

мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх, тогтоосон хугацаанд мэдээлэх гэсэн

зарчимтай нийцэхгүй байна.

4.5.4. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг мэдээлэхдээ тендерийн

хүчинтэй хугацаа, урилга илээсэн эсэх, үр дүн оруулсан эсэх, үр дүн илгээсэн эсэхийг

мэдээлээгүй, өөрөөр хэлбэл мэдээг дутуу оруулсан нь Шилэн дансны тухай хуулийн 4

дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх”, 4.1.3-д

заасан “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх” гэсэн зарчимтай

нийцэхгүй байна. Мөн худалдан авалтын төлөвлөгөө, тайлан зөрүүтэй байна.

4.5.5. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,

ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд

заасан мэдэгдэлд байгууллагууд ихэвчлэн үнэлгээний хорооны ажлын хэсгийн

гишүүдийн ашиг сонирхолын зөрчилгүй гэх мэдэгдлийг байршуулан албан тушаалтан

захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх,

гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох албан тушаалтны мэдэгдэлийг

байршуулахгүй зөрчил түгээмэл байна.

4.5.6. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10-д “Шилэн дансны

мэдээлэл, зарлагын гүйлгээ бүрд түүнд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх

хуулбар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг

сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан

мэдэгдлийг хавсаргасан байна” гэсэн заалт хэрэгжээгүй байна. Зарим байгууллага

шийдвэрийг хавсаргасан байх боловч ашиг сонирхолын зөрчилгүй гэх мэдэгдлээ

байршуулаагүй, ихэнх газрууд алийг нь ч хавсаргаагүй, мөн гүйлгээ гаргаагүй гэх утгыг

оруулсан байна.

Тав. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж

5.1 Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 болон 3.1.5-д заасан

байгууллага хэрэгжүүлэх төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг хууль тогтоомж,

гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч байгууллага, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр,

хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж

нэгж, 10.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий ажил үйлчилгээ гүйцэтгэсэн талаарх

Page 20: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 20

улирлын мэдээллийг “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга,

нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 19 дүгээр хавсралт маягтын дагуу мэдээлэх

гэсэн заалт хэрэгжих боломжгүй байна. Үүнд:

Төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч

байгууллага, улсын төсвийн хөрөнгөөр, хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга

хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд шилэн дансны цахим

хуудсанд байгууллагын цэс үүсгэггүй байх тул мэдээлэл байршуулах бололцоогүй,

санхүүжилт олгосон байгууллагаас хяналт тавих эрх зүйн зохицуулалт байхгүй байна.

5.2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг

сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан

мэдэгдэлд захиргааны шийдвэр гаргах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх,

гэрээ байгуулах, дүгнэх, хэлэлцэх, бэлтгэх, түүнд оролцсон албан тушаалтны

мэдэгдлүүдийг байршуулж хэвших, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан тохиолдол

илэрсэн нөхцөлд мэдээлэх

5.3. Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд “бонд, зээл, өрийн бичиг, баталгаа,

түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ,

концесс, төсөв, өмч хөрөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр” гэсэн

олон төрлийн мэдээлэл нэг дор байршуулсан нь зарим байгууллагад ойлголтын зөрүү

гарч төсөв, өмч хөрөнгө зарцуулсан шийдвэр мэдээлэгдэхгүй орхигдох зөрчил үүсэж

байгаад анхаарч төсөв хөрөнгө зарцуулсан шийдвэрийг мэдээлж байх

5.4. Байгууллагын батлагдсан төсөв /6.1.1/-ийг, дараа жилийн төсвийн төсөл

/6.1.3/-тэй андуурч 1 дүгээр сарын 10-ны дотор мэдээлэхийг 9 дүгээр сард мэдээлж

хугацаа хоцроож байна. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн

өмчит байгууллагуудын зорилтот түвшинг /дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн

9 сарын 15-ны дотор/ 12 сард батлах, төсвийн төвлөрүүлэн захирагч /ИНЕГ/, /АТҮТ/

харьяа салбар нэгжийн төсвийг 8 сард батлаж байгаа нь тус тус хуулийн хэрэгжилтэнд

сөргөөр нөлөөлж байгааг цаашид анхаарах шаардлагатай.

5.5 Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан хоорондоо зөрүүтэй

байдлаар мэдээлэгдэж байгаад анхаарах, мөн худалдан авах ажиллагааны

төлөвлөгөөнд тендерийн хүчинтэй хугацаа, урилга илээсэн эсэх, үр дүн оруулсан

эсэх, үр дүн илгээсэн эсэх гэсэн хүснэгт мэдээлэхгүй байгаа нь мэдээг дутуу оруулсан

гэх үндэслэл болж байгаад анхаарах

5.6. Тухайн жилийн зорилтот түвшинд орсон нэмэлт өөрчлөлт болон тухайн

жилийн төсөвт орсон өөрчлөлтийг батлагдснаас хойш 7 хоногийн дотор “Шилэн

дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох

журам”-ын 2 дугаар хавсралт маягтын дагуу мэдээлж байх

5.7. Шилэн дансны цахим хуудсанд байршуулах мэдээллийг тогтоосон

хугацаанд байршуулж хэвшээгүй болон дутуу байршуулсан, буруу мэдээлсэн, “Шилэн

Page 21: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтmrtd.gov.mn/upload/files/Shilen_dans/Shilen_dans_ZTHSalbar_Audit.pdf · б/ Сайдын багцын хагас

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалтын тайлан Page 21

дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох”

журмыг мөрдөж ажиллаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан холбогдох албан

тушаалтанд зохих хариуцлагыг тооцож хариу мэдэгдэхийг Иргэний нисэхийн ерөнхий

газар /Л.Бямбасүрэн/-т, Авто тээврийн үндэсний төв /П.Дэлгэрнаран/, Зам, тээврийн

хөгжлийн төв /Р.Буд/-т, “Далайн захиргаа” УТҮГ /С.Түвшинтөр/, “Галт тэрэгний

хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ /Т.Ариунбаатар/, “МИАТ” ТӨХК /н.Баттөр/,

“МТЗ” ТӨХК /Б.Цэнгэл/ -т хариуцуулах.

5.8 Байгууллагын дотоод аудитын нэгжээс шилэн дансны цахим хуудсанд

тавьсан мэдээлэлд хяналт тавихдаа мэдээний агуулга, хугацаа, стандарын дагуу

мэдээлсэн эсэхд хяналт тавьж ажиллах

5.9. Цаашид Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний

байгууллагуудыд нийт төсөв захирагч нар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг

шуурхай хангаж, шилэн дансны цахим хуудсанд байршуулах мэдээлийг стандартын

дагуу, үнэн зөв, бодитой, иж бүрэн, тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлж,

хэрэгжилтэд тавих хяналтыг тогтмол, бодитой тавьж ажиллахыг анхааруулж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР