2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс,...

25

Upload: others

Post on 29-Aug-2019

16 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,
Page 2: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

2018-2022 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

УЛААНБААТАР ХОТ 2018 ОН

АГУУЛГА

Page 3: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

НЭГ . ӨМНӨХ ҮГ

ХОЁР. ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН МЭДЭГДЭЛ

ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

3.1 Хүнс, хөдөө аж ахуйн газрын алсын хараа

3.2 Хүнс, хөдөө аж ахуйн газрын алсын хараа, эрхэм зорилго, эрхэмлэх зарчим

3.3 Хүнс, хөдөө аж ахуйн газрын орчны шинжилгээ

3.4 Үйл ажиллагааны стратегийн зорилт, хүрэх үр дүн

3.5 Үйл ажиллаганы хамрах хүрээ

3.6 Стратегийн зорилт, эн тэргүүнд нийлүүлэх бүтээгдэхүүний анги хоорондын

уялдаа

ДӨРӨВ. Байгууллагын бүтэц, зохион байгуулалт

4.1 Байгууллагын бүтэц, зохион байгуулалт

4.2 Газрын үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

4.3 Хяналтын механизм

4.4.1 Хяналт-шинжилгээ, үнэлгээний зарчим

4.4.2 Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй

4.4.3 Хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүд

ТАВ. ТӨСӨВЛӨСӨН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

5.1 Төсөвлөсөн санхүүгийн тайлангийн бодит байдлын тухай мэдээлэл

5.2 Нягтлан болох бүртгэлийн бодлого ба төсвийн таамаглалын талаарх мэдээлэл

5.3 Төсөвлөсөн санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулгууд

ЗУРГАА. ӨМЧЛӨЛИЙН БУСАД ЗОРИЛТУУД

6.1 Өмчлөлийн зорилт

6.2 Санхүүгийн үйл ажиллагааны зорилт ба үзүүлэлтүүд

6.3 Нөөцийн ашиглалт сайжруулалт

- Хүний нөөц

НЭГ. ӨМНӨХ ҮГ

Page 4: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

“Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн дагуу Санхүү, эдийн

засгийн сайдын 2003 оны 93 дугаар тушаалаар баталсан “Төсвийн байгууллагын үйл

ажиллагааны хэтийн /бизнес/ төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар”, “Төсвийн байгууллагын

үйл ажиллагааны хэтийн /бизнес/ төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар”-ын дагуу

Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018-2022 оны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг

боловсруулав.

Ойрын 5 жилд Хүнс, хөдөө аж ахуйн газраас баримтлах эрхэм зорилго, стратегийн

бодлого, зорилт, үйл ажиллагааны цөм нь өндөр хөгжилтэй орнуудын хөдөө аж ахуйн

салбарыг хөгжүүлсэн арга, туршлагаас өөрийн ажил хэрэгт үр ашигтай хэрэгжүүлэх, цаашид

бие даан хөгжих чадавхи бүрдүүлэх замаар нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой

байдлыг төлөвшүүлэхэд оршино.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд дараах

зүйлүүдийг багтаасан болно. Үүнд:

Хүнс, хөдөө аж ахуйн газрын алсын хараа, эрхэм зорилго, эрхэмлэх зарчим,

стратегийн зорилт буюу ойрын 5 жилд худалдан авах, нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил

үйлчилгээ,

Хүнс, хөдөө аж ахуйн газраас Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээний дагуу төсвийн

ерөнхийлөн захирагчид жил бүр нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ,

чанар, тэдгээрийн өртөг /хавсралтаар/,

Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь,

Ерөнхий менежерийн зүгээс байгууллагын эд хөрөнгийг хамгаалах, хүний нөөцийн

чадварыг бэхжүүлэх талаар авч хэрэгжүүлэх болон өмчлөлийн эрхтэй холбогдсон

бусад асуудлууд зэрэг болно.

Стратеги төлөвлөгөө нь газрын эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нөөц бололцоо, хүчин чармайлт, цаг хугацаагаа юунд төвлөрүүлэх вэ гэдгийг тодорхойлж хамтдаа хөгжих бодлогын баримт бичиг юм.

ХОЁР. ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН МЭДЭГДЭЛ

Page 5: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

Хүнс, хөдөө аж ахуйн газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Засаг

захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай

хууль, Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн

албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс

урьдчилан сэргийлэх тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай,

Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, Засгийн газар,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Засаг даргын үйл ажиллагааны

мөрийн хөтөлбөр, захирамж зэргийг мөрдлөг болгон, тэдгээртэй нийцүүлэн төлөвлөгөө

боловсруулж гаргах, биелэлтэд хяналт тавих, харьяа байгууллагуудад мэргэжил, арга зүйн

туслалцаа, зөвлөгөө үзүүлж, төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх

зарчмыг баримтлан ажиллана. Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018-2022 оны үйл ажиллагааны

хэтийн төлөвлөгөө нь:

- Хүнс, хөдөө аж ахуйн газрын алсын хараа, эрхэм зорилго, эрхэмлэх зарчим,

стратегийн зорилт буюу ойрын 5 жилд худалдан авах, нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил

үйлчилгээ,

- Хүнс, хөдөө аж ахуйн газраас Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээний дагуу төсвийн

ерөнхийлөн захирагчид жил бүр нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ,

чанар, тэдгээрийн өртөг /хавсралтаар/,

- Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь,

- Ерөнхий менежерийн зүгээс байгууллагын эд хөрөнгийг хамгаалах, хүний нөөцийн

чадварыг бэхжүүлэх талаар авч хэрэгжүүлэх болон өмчлөлийн эрхтэй холбогдсон

бусад асуудлууд зэрэг болно.

Энэхүү үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний хүрээнд томьѐолсон стратегийн

зорилт, түүний хүрэх үр дүн, нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тэдгээрийн

тодорхойлолтыг дунд хугацаанд тогтвортой мөрдөж ажиллах болно. Тухайн жилд нийлүүлэх

бүтээгдэхүүнийг хүрэх үр дүн болон хэтийн зорилттой уялдуулан боловсруулж, түүнд

шаардагдах төсвийн санхүүжилтийг Төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулан, гэрээ

байгуулан, хэрэгжилтийг хангаж ажиллана.

Төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, нийлүүлэх бүтээгдэхүүн болон хэрэгжүүлэх арга

хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг

дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл

ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг ханган биелүүлэхэд чиглэгдэнэ.

Нийслэлийн хүн амын хүнсний эрүүл, аюулгүй бүтээгдэхүүний хангамжийг

тогтворжуулж, мал аж ахуйг эрчимжсэн цогц байдлаар хөгжүүлэн, сүү, махны фермерийн аж

ахуйд дэмжлэг үзүүлэх замаар, нийслэлийн хүн амын сүү, махны хэрэгцээг дотоодын

бүтээгдэхүүнээр хангах, хөдөө аж ахуйн зориулалттай газрын ашиглалтыг сайжруулж,

өрхийн тариаланг нэмэгдүүлэн, хөрс, цаг уурын онцлогт тохирсон таримлыг тариалуулж,

бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлнэ.

Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээр дэвшилтэт технологид

суурилсан, экспортын чиг баримжаатай, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий хүнсний

үйлдвэрлэл, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн

засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

ДАРГА Д.БАЯНБАТ

Page 6: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

ГУРАВ. БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

3.1 Хүнс, хөдөө аж ахуйн газрын алсын хараа /vision/

3.2 Хүнс, хөдөө аж ахуйн газрын эрхэм зорилго /mission/

Эрхэмлэх зарчим буюу үнэт зүйлс /values/

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг

даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг

хэрэгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн

үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар нийслэлийн хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг

нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогыг Монгол улсын нийслэл

Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын

хэрэгжүүлэгч агентлаг юм.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаа дараахь үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа

эрхэмлэнэ:

Эрхэмлэх зарчим 1. Хуулийг баримтлах

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын бодлого

шийдвэрийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль

тогтоомжийн хүрээнд явагдана.

Эрхэмлэх зарчим 2. Мэргэшсэн тогтвортой, шинийг санаачлагч

Төрийн албаны тухай хуулиар бид мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бүрдүүлж,

албан хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, санал санаачлагыг дэмжиж ажиллана.

Эрхэмлэх зарчим 3. Хэрэглэгчээ дээдлэх

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх газрын үйл ажиллагаа нь хэрэглэгчээ дээдэлсэн,

олон нийтэд чиглэсэн байна.

Эрхэмлэх зарчим 4. Ил тод, нээлттэй байх

Газрын үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх бөгөөд иргэдийн санал бодол, төрийн

ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн идэвхи оролцоонд тулгуурлана.

Эрхэмлэх зарчим 5. Шударга, ардчилсан ёс

Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ нас хүйс, яс үндэс, мэргэжил боловсролоор

нь ялгаварлалгүйгээр шударга ѐсыг баримтлана.

Дэвшилтэт технологид суурилсан, экспортын чиг баримжаатай, ногоон

хөгжлийн үзэл баримтлал бүхий хүнсний үйлдвэрлэл, эрчимжсэн хөдөө аж

ахуйг хөгжүүлэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтийг

нэмэгдүүлнэ.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого, хууль

тогтоомжийг хэрэгжүүлэх замаар дэвшилтэт технологи бүхий хүнсний

үйлдвэрлэл, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэн, бүтээмжийг нэмэгдүүлэн,

өрсөлдөх чадварыг сайжруулж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр жигд

хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

.............. їйл ажиллагааны хєтєлбєрийг хэрэгжїїлэх ажлыг зохион байгуулан,

иргэдэд ил тод, хїртээмжтэй, санаачилгатай, шударга їйлчлэхэд оршино.

Page 7: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

3.3 Хүнс, хөдөө аж ахуйн газрын орчны шинжилгээ

Хүснэгт 1. SWOT шинжилгээний бүрэлдэхүүн хэсгүүд

ДОТООД ОРЧИН

Давуу тал /Strenghts/ Сул man /Weaknesses/

-Хүлээсэн чиг үүрэг, батлагдсан

бодлого, хөтөлбөртэй

-Эрхлэх асуудлын хүрээнд бие даасан

бүтэц, зохион байгуулалттай

-Зарим эрх зүйн зохицуулалт

шинэчлэгдсэн.

-Ажиллах орчин нөхцөл, компьютер,

тоног төхөөрөмжийн хангалт сайн

бүрдсэн

-Мэргэжлийн боловсон хүчний хангалт

сайн

-Нийслэлийн нутаг дэвсгэрийн

хэмжээнд ХАА бодлогыг хэрэгжүүлэх

чадамжтай.

- НЗД, нийслэлийн 9 дүүргийн ЗДТГ,

иргэд аж ахуйн нэгж байгууллагатай

шууд харилцана.

-Гадаад, дотоодын байгууллагуудтай

хамтын ажиллагаатай.

-Дотоод албан хэрэг хөтлөлтийн

программ нэвтэрсэн.

-Төрийн байгууллагуудын хамтын

ажиллагаа, уялдаа холбоо сул

-Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

хангалтгүй

-Нэгжүүдийн хоорондын уялдаа холбоо,

мэдээлэл солилцох байдал сул

-Албан хаагчдын нийгмийн баталгаа

хангалтгүй

-Ажил үүргийн тэгш хуваарилалт дутмаг

-Дүүргүүдийн ЗДТГазарт мэргэжлийн

боловсон хүчин дутмаг.

-Иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийх,

хариуцлага тооцох эрхзүйн орчин

бүрдээгүй.

ГАДААД ОРЧИН

Боломж /Opportunities/ Бэрхшээл /Threats/

-Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад,

дотоодын хамтын ажиллагагаа

сайжруулах замаар дэвшилтэт техник,

технологийг үйл ажиллагаандаа

нэвтрүүлэх,

-Гадаад, дотоодын сургалтанд албан

хаагчдыг сургаж боловсон хүчнээ

мэргэшүүлэх,

-Мэргэжлийн чиглэлийн судалгаа,

шинжилгээний байгууллагуудтай

хамтран ажилладаг.

-Шинэ санаа, бүтээлч үйл ажиллагааг

идэвхжүүлэх

-Гадаадын улс орнуудад мэргэжилтэн

солилцоо, дадлагажих ажил нээлттэй.

-Хөдөө аж ахуй нь иргэдийн

амьжиргааг дэмжих боломжит салбар.

-Дүүргүүдэд мал аж ахуйн тасаг

байгуулах боломж бүрдсэн

Төр, захиргааны байгууллуудтай ойр,

нэг дор төвлөрсөн, хотын төвд

байршилтай.

-Харилцагчийн хувийн соѐл, хандлага

болон мэдлэг, мэдээлэл дутмаг

-Улс төрийн тогтворгүй байдал

байгууллагын удирдлага, хүний нөөц

болон салбарын тогтвортой байдалд

нөлөөлөх

-Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө

оруулалт дутмаг

-Эдийн засгийн байдлаас шалтгаалж

батлагдсан бодлого, хөтөлбөрийн

хэрэгжилт хангалтгүй

-Бусад агентлагуудтай чиг үүргийн

давхардал гардаг

-Хөдөө аж ахуйн борлуулалтын сүлжээ

боловсронгуй болж чадаагүй

Page 8: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

SWOT шинжилгээний дүгнэлт:

Тус агентлаг нь монголын уламжлалт салбар болох хөдөө аж ахуйн салбарын

бодлогыг хэрэгжүүлж, нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүйн хүнсээр хангах зорилго тавин

ажилладаг. Тус байгууллагын албан хаагч, нэгжүүдээс түүвэрлэн авсан саналд гадаад,

дотоод орчинд Swot шинжилгээ хийж үзэхэд мэргэжлийн боловсон хүчин, тоног,

төхөөрөмжийн хангамж сайн, дүүргүүдийн ЗДТГазартай шууд харилцаатай, иргэдэд

үйлчлэхэд ойр хотын төвд байрлалтай нь давуу тал болж байна. БНСУ-тай хамтын

ажиллагаа түлхүү хөгжсөн. Албан хаагчид богино болон дунд хугацааны сургалтуудад

хамрагдаж байна.

Гадаад орчны тулгарч буй сул талуудын хувьд:

Улс төрийн орчин тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Байгууллагын хэмжээнд төсөл

хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсөв хөрөнгө дутмаг, нэгжүүдийн болон бусад байгууллагатай

хамтран ажиллах уялдаа холбоо дутмаг байна. Мал аж ахуй, хүнс, газар тариалангийн

чиглэлээр хяналт, шалгалт хийх эрх зүйн орчин бүрдээгүй нь үйл ажиллагаанд тодорхой

хэмжээнд нөлөөлж байна.

Дээрхи шинжилгээний үр дүнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр анхаарч, “Санамж бичиг” болон

хамтын ажиллагааны төлөвлөгөө батлуулах

БНСУ-аас гадна өндөр хөгжилтэй гуравдагч буюу бусад орнуудтай хамтран ажиллах,

туршлага солилцох, нэвтрүүлэх мөн мэргэжлийн чиглэлээр магистр, докторын

сургалтанд албан хаачдаа хамруулах нөхцөлийг судлах

Нэгжүүд хоорондоо мэдээлэл солилцох системийг бий болгох

Нийслэлийн төсөвт төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах

санхүүжилтыг суулгах

Иргэд, олон нийтэд өөрийн үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр хэвлэл, мэдээллийн

байгуулагатай хамтран ажиллах /иргэдэд мэдээлэл өгөх/

Эрх зүйн орчин боловсронгуй болгох замаар байгууллагын үйл ажиллагааг

идэвхижүүлэх. /2-3 албан хаагчийг улсын байцаагчийн эрхтэй болгох. Ингэснээр

хариуцлага тооцох, хяналт тавих эрх зүйн орчин бүрдэнэ/

Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

замаар албан хаагчдын амьдралд дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд болно.

Page 9: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

3.4 Үйл ажиллагааны стратегийн зорилт буюу хүрэх үр дүн

Төрөөс хүнс, хөдөө

аж ахуйн салбарт

баримтлах бодлого,

хууль тогтоомжийг

хэрэгжүүлэх замаар

дэвшилтэт технологи

бүхий хүнсний

үйлдвэрлэл,

эрчимжсэн хөдөө аж

ахуйг хөгжүүлэн,

бүтээмжийг

нэмэгдүүлэн,

өрсөлдөх чадварыг

сайжруулж, хүн амыг

эрүүл, аюулгүй

хүнсээр жигд

хүртээмжтэй хангах

нөхцөлийг

бүрдүүлэхэд оршино.

1. Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй

хүнсний бүтээгдэхүүний хангамжийг

нэмэгдүүлж, стратегийн хүнсний

нийлүүлэлтийн улирлын хамаарлыг

бууруулах бодлогын хэрэгжилтийг хангаж,

хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний

бүтээгдэхүүнээр хангах.

2. Мал аж ахуйн салбарыг эдийн засгийн

эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нийгмийн

хөгжлийн чиг хандлагаар хөгжүүлэх замаар

малын чанар, үүлдэр угсаа, ашиг шим, гарц

чанарыг сайжруулж, биологийн төгс

чанартай түүхий эд, бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадвахийг

нэмэгдүүлэх замаар эрчимжсэн мал аж

ахуйг хөгжүүлэх.

3. Газар тариалангийн үйлдвэрлэлд

дэвшилтэт технологийн шинэчлэл

нэвтрүүлэх, зоорь, агуулахын багтаамжийг

сайжруулах замаар төмс, хүнсний ногооны

нийлүүлэлтийг дотоодын үйлдвэрлэлээр

хангах.

Page 10: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

3.5 Үйл ажиллагааны хамрах хүрээ

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын

үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг

хэрэгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн

үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар нийслэлийн хүн амын хүнсний хүнсний хангамж,

хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх

үндсэн чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

3.6 Стратегийн зорилт, эн тэргүүнд нийлүүлэх бүтээгдэхүүний анги хоорондын уялдаа

Үйл ажиллагааны стратегийн зорилт /бүтээгдэхүүний ерөнхий анги/,

тактикийн зорилт /эн тэргүүнд нийлүүлэх бүтээгдэхүүн/ хоѐрын хамаарал

Хүнс, хөдөө аж ахуйн газар дээр дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг

хангахын тулд 2018-2022 онд холбогдох байгууллагад дараахь бүтээгдэхүүнийг

нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

Эрхэм зорилго

Стратегийн зорилт

буюу бүтээгдэхүүний

ерөнхий анги

Д/д Тактикийн зорилт буюу эн тэргүүнд

нийлүүлэх бүтээгдэхүүний анги

Төрөөс хүнс,

хөдөө аж ахуйн

салбарт

баримтлах

бодлого, хууль

тогтоомжийг

хэрэгжүүлэх

замаар дэвшилтэт

технологи бүхий

хүнсний

үйлдвэрлэл,

эрчимжсэн хөдөө

аж ахуйг

хөгжүүлэн,

бүтээмжийг

нэмэгдүүлэн,

өрсөлдөх

чадварыг

сайжруулж, хүн

амыг эрүүл,

аюулгүй хүнсээр

жигд хүртээмжтэй

хангах нөхцөлийг

бүрдүүлэхэд

оршино.

1.Нийслэлийн хүн амын

эрүүл, аюулгүй хүнсний

бүтээгдэхүүний

хангамжийг

нэмэгдүүлж, стратегийн

хүнсний нийлүүлэлтийн

улирлын хамаарлыг

бууруулах бодлогын

хэрэгжилтийг хангаж,

хүн амыг эрүүл,

аюулгүй хүнсний

бүтээгдэхүүнээр

хангах.

1.1 Хүнсний боловсруулах үйлдвэрт эрүүл

ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой

дадлыг хэвшүүлэх ажлыг зохион

байгуулна.

1.2 Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг

тогтвортой байлгах зорилгоор стратегийн

хүнсний улирлын нөөцийг бүрдүүлж,

улирлын хамаарлыг бууруулна.

1.3 Төрийн болон төрийн бус

байгууллагуудтай хамтран гадаад

дотоодод үзэсгэлэн худалдаа зохион

байгуулж, хүнсний үйлдвэрлэл

эрхлэгчдийг оролцуулна.

1.4 Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа

хүнсний үйлдвэрүүдэд стандартыг

мөрдүүлэх ажлыг холбогдох

байгууллагатай хамтран зохион

байгуулна.

1.5 Органик хүнсний үйлдвэрлэлийн эрх зүйн

орчныг бүрдүүлэх, хүнсний сүлжээний бүх

шатны оролцогчдод сурталчилж, органик

үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний

бүртгэл мэдээллийн санг бий болгох

ажлыг эхлүүлнэ.

Page 11: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

2. Мал аж ахуйн

салбарыг эдийн

засгийн эрэлт

хэрэгцээнд нийцүүлэн

нийгмийн хөгжлийн чиг

хандлагаар хөгжүүлэх

замаар малын чанар,

үүлдэр угсаа, ашиг

шим, гарц чанарыг

сайжруулж, биологийн

төгс чанартай түүхий

эд, бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэж, зах зээлд

өрсөлдөх чадвахийг

нэмэгдүүлэх замаар

эрчимжсэн мал аж

ахуйг хөгжүүлэх.

2.1 “Монгол мал” үндэсний болон дэд

хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн

салбарыг эдийн засгийн эрэлт хэрэгцээнд

нийцүүлэн нийгмийн хөгжлийн чиг

хандлагаар хөгжүүлэх замаар малын

чанар, үүлдэр угсаа, ашиг шим, гарц

чанарыг сайжруулж, биологийн төгс

чанартай түүхий эд, бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх

чадвахийг нэмэгдүүлэх

2.2

“Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг

дэмжих“дэд хөтөлбөрийн хүрээнд мал аж

ахуйг эрчимжсэн цогц байдлаар хөгжүүлж,

эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг

бодлогоор дэмжин, төсөл, хөтөлбөрт

хамруулах ажлыг зохион байгуулна.

2.3 Малын захыг мах боловсруулах

үйлдвэрийн хамт хотын баруун, зүүн

бүсэд байгуулж, Нийслэлийн хүн амыг

эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад

нийцсэн экологийн цэвэр хүнсээр хангах

нөхцлийг бүрдүүлэх

2.4

Нийслэлийн газар зохион байгуулалтын

төлөвлөгөөнд ХАА-н эдэлбэр газрын

талаар санал өгч тусгуулах,мал аж ахуй

эрхлэхийг зөвшөөрсөн бүсийн бэлчээр,

экологийн орчныг зохистой хадгалж

ашиглуулах.

3. Газар тариалангийн

үйлдвэрлэлд

дэвшилтэт технологийн

шинэчлэл нэвтрүүлэх,

зоорь, агуулахын

багтаамжийг

нэмэгдүүлэх замаар

төмс, хүнсний ногооны

нийлүүлэлтийг

дотоодын

үйлдвэрлэлээр хангах.

3.1 Атаршсан болон ашиглалтгүй талбайг эргэлтэд оруулан, газар ашиглалтын түвшинг 50 хувьд хүргэх технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

3.2 Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж, орон нутгийн онцлогт илүү зохицсон агро-техник, аж ахуйн зохион байгуулалтыг боловсронгуй болгосноор усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлнэ.

3.3 Байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт, халаалтын технологитой стандарт бүхий зоорийн аж ахуйг нэмэгдүүлж, борлуулалтыг дэмжин ажиллана.

3.4 Өрхийн тариаланг эрчимжүүлэн хөгжүүлж, “Хүнсний ногоо” хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлнэ.

3.5 Хөрсний элэгдэл, чийгийн хангамж, гангийн давтамж, хөрсний үржил шимийн бууралт зэрэг хөрс, цаг уурын өнөөгийн нөхцөл, байдалд тохирсон дэвшилтэт

Page 12: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

технологид нийцсэн техникийн шинэчлэлийн бодлогыг баримтална.

3.6 Ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зохистой дадал, шинэ технологийг нэвтрүүлэх замаар химийн бодисыг хэрэглээг бууруулна.

3.7 Хамгаалагдсан хөрсний тариаланг дэмжиж, тарималын нэр төрлийг олшруулж, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэн өвөл, хаврын улиралд хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангах

3.8 Жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, таримлын болон бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг экологийн цэвэр амин дэм бүхий жимс, жимсгэнээр хангана.

Page 13: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

Үйл ажиллагааны Стратегийн зорилт, тактикийн зорилт /эн тэргүүнд нийлүүлэх бүтээгдэхүүний анги/, төсвийн жилд нийлүүлэх

бүтээгдэхүүн гурвын харилцан хамаарал

Эрхэм зорилго Стратегийн зорилт

/бүтээгдэхүний ерөнхий анги/

Тактикийн зорилт /эн тэргүүнд нийлүүлэх бүтээгдэхүүний анги/

Үйл ажиллагааны зорилт /тухайн жилд нийлүүлэх бүтээгдэхүүн/

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх замаар дэвшилтэт технологи бүхий хүнсний үйлдвэрлэл, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэн, бүтээмжийг нэмэгдүүлэн, өрсөлдөх чадварыг сайжруулж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр жигд хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

1.Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлж, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг хангаж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах.

1.1 Хүнсний боловсруулах үйлдвэрт эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.

Зохистой дадал, дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлж байгаа

үйлдвэр эрхлэгчдийн судалгааг гаргах

Зохистой дадал, дотоод хяналтын тогтолцоо нэвтрүүлэх талаар

үйлдвэр эрхлэгчдэд сургалт явуулах

1.2 Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлж, улирлын хамаарлыг бууруулна.

Улаанбаатар хотын хүн амын махны хэрэглээний улирлын хамаарлыг бууруулах зорилгоор мах бэлтгэх ажлыг зохион байгуулах

Стратегийн хүнсний улирлын хамаарлыг бууруулах эрхзүйн орчныг

бүрдүүлэн, нөөц бүрдүүлэх суурь судалгаа хийж, стратегийн

хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах ажлыг зохион байгуулах

Мах, сүүний анхдугаар аяныг нутаг дэвсгэртээ зохион байгуулах

арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, хэрэгжилтийг

ханган ажиллах

Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, сүү, сүүн

бүтээгдэхүүний Нэмүү Өртгийн сүлжээнд оролцогч талуудын

хамтын ажиллагааг өргөжүүлэх

1.3 Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран гадаад дотоодод үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулна.

Намрын ногоон өдрүүд нэгдсэн арга хэмжээг ХХААХҮЯ-тай

хамтран зохион байгуулах

Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи болон

Улаанбаатар түншлэл үзэсгэлэн, худалдааг МҮХАҮТ-тай хамтран

зохион байгуулах

Page 14: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

1.4 Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрүүдэд стандартыг мөрдүүлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.

Хүнсний үйлдвэрлэлд мөрдөх журам, техникийн зохицуулалт,

технологийн баримт бичиг, норм, нормативыг үйлдвэрлэгч,

мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, эрх зүйн орчныг

сайжруулах

Хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг сурталчлах, холбогдох байгууллагатай хамтран сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, хамруулах

Хүнсний үйлдвэрүүдэд стандартыг мөрдүүлэх ажлыг мэргэжлийн

байгууллагуудтай хамтран зохион байгуулах

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрүүдийн

бүртгэл, судалгааг гаргаж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа архи, тамхины

үйлдвэрлэлд шалгалт явуулж, ажлын хэсгийн дүгнэлт гаргаж

ажиллах

1.5 Органик хүнсний

үйлдвэрлэлийн эрх зүйн

орчныг бүрдүүлэх,

хүнсний сүлжээний бүх

шатны оролцогчдод

сурталчилж, органик

үйлдвэрлэл, хүнсний

бүтээгдэхүүний бүртгэл

мэдээллийн санг бий

болгох ажлыг эхлүүлнэ.

Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах журам, аргачлалыг

холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж, хүнсний

сүлжээний бүх шатны оролцогчдод сурталчлах ажлыг зохион

байгуулах

Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний чуулганг жил бүр уламжлал

болгон зохион байгуулах

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа органик хүнсний

үйлдвэрүүдийн судалгаа, бүтээгдэхүүний бүртгэл мэдээллийн

нэгдсэн санг бий болгох ажлыг эхлүүлэх

2. Мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нийгмийн хөгжлийн чиг хандлагаар

2.1. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн маркетингийг нийгмийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн

Малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, үржлийн ажил, үйлчилгээний хүртээмж, үр дүнг сайжруулан, сүргийн бүтцийг оновчтойгоор сайжруулах

Цөм сүргийн үхрийн аж ахуйн хээлтэгч, хээлтүүлэгч болон иргэн аж ахуйн нэгжийн хээлтүүлэгчид ангилалт хийж, баталгаажуулах, нийт хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавиулах, ажлыг зохион байгуулах

Page 15: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

хөгжүүлэх замаар малын чанар, үүлдэр угсаа, ашиг шим, гарц чанарыг сайжруулж, биологийн төгс чанартай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадвахийг нэмэгдүүлэх замаар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх.

хөгжүүлэх, малын чанар, үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах.

2.2. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сүүний үнээ, гахай, шувууны ферм, өргөтгөх, шинээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, загасны аж ахуйг хөгжүүлэхэд бодлогоор дэмжинэ.

Сүүний чиглэлийн үнээнд өндөр ашиг шимт хээлтүүлэгчийн үрээр зохиомол хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулах

Гойд ашиг шимт мал, амьтны үр төлийг бойжуулан ашиг шимийг нь судалж, удам дагуулан өсгөж үржүүлэх ажлыг зохион байгуулах

2.3. Малын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, малын шилжилт хөдөлгөөнийг хянах, бүртгэлийн анхан шатны мэдээлийн нэгдсэн санд оруулах, дамжуулах, ашиглана.

Малын бүртгэл мэдээллийн үндэсний нэгдсэн санг бүрдүүлэх Мал бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, программ хангамжийг бий болгож, мэдээллийн сүлжээг өргөтгөх

Бүртгэлжүүлэлтийн ажилд дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг олон улсын жишигт хүргэх

2.4. Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ХАА-н эдэлбэр газрын талаар санал өгч тусгуулах, мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсийн бэлчээр экологийн орчныг зохистой хадгалж ашиглуулана.

Жил бүрийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ХАА-н эдэлбэр газрын талаар санал өгч тусгуулах

Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсийн бэлчээр экологийн орчныг зохистой хадгалж, ашиглуулах

Малын тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, тэжээлийн шимт чанар, тэжээллэг байдлыг сайжруулан, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх

2.5. Нийслэлийн иргэдийн сүүний хэрэгцээний 80-иас доошгүй хувийг хангах зорилгоор сүүний чиглэлийн 50-иас доошгүй

Сүүний чиглэлээр ажиллаж байгаа аж ахуй нэгж,иргэний ирүүлсэн төсөлтэй танилцан дэмжлэг үзүүлж, зээлд хамруулах хүсэлтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлэх

Page 16: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

үнээ бүхий фермерийн аж ахуйг хотын ойролцоо байгуулах шинэчлэлийн бодлогыг тууштай баримтална.

3. Газар тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийн шинэчлэл нэвтрүүлэх, зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх замаар төмс, хүнсний ногооны нийлүүлэлтийг дотоодын үйлдвэрлэлээр хангах.

3.1. Атаршсан болон ашиглалтгүй талбайг эргэлтэд оруулан, газар ашиглалтын түвшинг 50 хувьд хүргэх технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Тариалангийн талбайн тооллогыг явуулж, атаршсан талбайг эргэлтэд оруулах аж ахуйн нэгжүүдийг зөв сонгон, тэдгээрт эзэмшүүлэх талбайн хэмжээг Засгийн газраас тогтоосон хэмжээнд байлгах зохион байгуулалтын арга хэмжээг авах

Эрдэм шинжилгээний байгууллагаас мөрдлөг болгож буй зурваслан тариалалт, хучлагатай тариалан, цомхотгосон ба механик элдэншүүлэггүй аргаар уриншийн боловсруулалт хийх техник, технологийн нөхцлийг хангахад тариалан эрхлэгчдэд сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх

3.2. Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж, орон нутгийн онцлогт илүү зохицсон агро-техник, аж ахуйн зохион байгуулалтыг боловсронгуй болгосноор усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлнэ.

Усалгаатай тариалангийн шинэ технологийг нэвтрүүлэх санаачилгыг дэмжин, усалгааны зориулалттай техник, тоног төхөөрөмжийг урт хугацаатай, бага хүүтэй зээл /лизинг/-ээр олгоход дэмжлэг үзүүлэх

Цас, борооны усыг хуримтлуулан тариалангийн усалгаанд ашиглах, усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх

Усалгаатай тариалан, хадлангийн талбайн усны эх үүсвэрийн хайгуул, судалгаа хийх

3.3.Байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт, халаалтын технологитой стандарт бүхий зоорийн аж ахуйг нэмэгдүүлж, борлуулалтыг дэмжин ажиллана.

Орчин үеийн шаардлагад нийцсэн автомат удирдлагатай, механикжсан хөргүүртэй, өндөр хүчин чадалтай таримлын төрөлд зохицсон хүнсний ногооны зориулалтын агуулах бүхий зах байгуулахад дэмжлэг үзүүлэх

Зоорийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Жилийн 4 улиралд тогтмол ажиллагаанд оруулан зорилгоор

нийслэлийн 5 дүүрэгт улирлын чанартай ажилладаг худалдааны 20

павилоныг жимс жимсгэнэ, хүнсний ногоо үйлдвэрлэгчид болон

хариуцсан дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, газар

тариалангийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын

байгууллагатай хамтран дулаалах ажлыг хамтран зохион байгуулах

Page 17: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

3.4. Өрхийн тариаланг эрчимжүүлэн хөгжүүлж, “Хүнсний ногоо” хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлнэ.

Өрхийн тариаланд ээлжлэн тариалах системийг нэвтрүүлэн хөрс болон таримлыг хамгаалах ажлын чанарыг сайжруулах

Хүн амд дотоодын хүнсний ногоог зохистой хэрэглэхийн ач тусыг ойлгуулах, сурталчлах ажлын зохион байгуулах

Хүнсний ногоо тариалахад тохирсон эрчим хүчний зарцуулалт багатай, ус хэмнэлттэй зарцуулдаг, байгаль орчинд халгүй, хямд төсөр усалгааны арга болох дуслын усалгаа, хөрсөн дотроос нэвчүүлэх усалгаа зэрэг дэвшилттэй технологи нэвтрүүлэх

Богино хугацаанд түргэн боловсордог сортын үрийг өргөн хэрэглэж, таримлын нэр төрлийг олшруулан, сайжруулахад чиглэгдсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх

Дүүргүүдийн Агропаркуудыг бэхжүүлэн, үйл ажиллагааг нь тогтмолжуулж сургалт мэдээллийн төв болгох, хоршоо бүлгийг дэмжиж ажиллах

3.5. Хөрсний элэгдэл, чийгийн хангамж, гангийн давтамж, хөрсний үржил шимийн бууралт зэрэг хөрс, цаг уурын өнөөгийн нөхцөл, байдалд тохирсон дэвшилтэт технологид нийцсэн техникийн шинэчлэлийн бодлогыг баримтална.

Бага, дунд оврын техник, тоног төхөөрөмжийг урт хугацаатай, бага хүүтэй зээл /лизинг/-ээр олгоход дэмжлэг үзүүлэх

“Хөдөө аж ахуйн техникийн засвар, дундын үйлчилгээний төв”-ийг байгуулан ажиллуулах боломжийг судлан хэрэгжүүлэх

3.6. Ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, зохистой дадал, шинэ технологийг нэвтрүүлэх замаар химийн бодисыг хэрэглээг бууруулна.

Эрдэс болон органик, био бордооны үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлэх замаар хөрсний үржил шимийг хамгаалах

Чанар, стандартын шаардлага хангасан ургамал хамгаалах бодисыг нийлүүлэх ажлыг төрийн бодлогоор зохион байгуулж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлах

Дотооддоо үйлдвэрлэх шим болон биологийн бордоог хэрэглэх, хөрсний үржил шимийг сайжруулах, хашаажуулах технологийн сургалтыг бүсчлэн зохион байгуулна.

Байгаль орчин, бүтээгдхүүний чанарт сөрөг нөлөөгүй аргаар тариалангийн талбайн хог ургамал, хортонтой тэмцэх ажлыг дэмжих

3.7. Хамгаалагдсан Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг байгуулахад хөнгөлөлттэй

Page 18: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

хөрсний тариаланг дэмжиж, тарималын нэр төрлийг олшруулж, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэн өвөл, хаврын улиралд хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангах

нөхцлөөр зээлийн дэмжлэг үзүүлж, нийслэлийн хүн амын хүнсний

ногооны хангамжийг нэмэгдүүлэх.

Өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд цахилгаан, дулааны хөнгөлөлт үзүүлэх замаар үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалагчдыг татан оролцуулах бодлогыг хэрэгжүүлэх.

Хүлэмжийн үйлдвэрлэл эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах.

Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуйн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулан, иргэдэд газар тариалан эрхлэх мэдлэгийг өргөжүүлэх

3.8 Жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, таримлын болон бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амыг экологийн цэвэр амин дэм бүхий жимс, жимсгэнээр хангана.

Жимс, жимсгэний үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх, ган, хүйтэн,

өвчин хортонд тэсвэртэй сортыг нутагшуулан тариалалтыг хийх

Жимс, жимсгэнэ чимэглэлийн ургамлын суулгацыг шинээр аж ахуй эрхлэх иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэн тариалуулж, таримал жимс, жимсгэний талбайн хэмжээг нэмэгдүүлэх

Жимс, жимсгэнэ тариалагчид үйлдвэрлэсэн жимсээ чанар стандартад нийцүүлэн зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлэх,борлуулалтын дотоод сүлжээг боловсронгуй болгох боломжийг бүрдүүлэх

Жимс жимсгэнэ тариалж ажлын байртай болсон иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл,хөтөлбөр зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх,тэдний мэдлэг ур чадварыг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах.

Жимс жимсгэнэ, хүнсний ногоог чанар стандартад нийцүүлэн үйлдвэрлэж зах зээлд гаргахад нь Монгол улсын Ургамал хамгааллын тухай, Таримал ургамлын үр сортын тухай, Органик хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журмын заалтуудын хэрэгжилтийг хангаж НМХГазартай хамтран ажиллах

Page 19: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

ДӨРӨВ 4.1 Байгууллагын бүтэц, зохион байгуулалт

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 захирамжаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтцийг 4 хэлтэс, 26 хүний орон тоотойгоор баталсан.

• Захиргааны хэлтэс

• Хүнсний үйлдвэрлэлийн хэлтэс

• Эрчимжсэн мал аж ахуйн хэлтэс

• Газар тариалангийн хэлтэс,

4.2 Газрын үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий

тогтолцооны загварт үндэслэн хэлтсүүд нь дор дурдсан чиг үүрэгтэй байна.

Үүнд:

№ Үндсэн чиг үүрэг Хэлтэс

1 Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах

нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийн бодлогыг зөв хэрэгжүүлэх,

ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шуурхай

шийдвэрлүүлэх, мэргэжилтнүүдийг удирдлагаар хангах.

ГАЗРЫН

ДАРГА

1

ЗАХИРГААНЫ

ХЭЛТЭС 6

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН

ХЭЛТЭС

6

ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН

ХЭЛТЭС

6

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН

ХЭЛТЭС

6

ОРЛОГЧ

ДАРГА

1

Page 20: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

20

2 Монгол Улсын Засгийн газрын бодлого болон нийслэлийн Засаг

даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн засаг дарга,

нийгмийн зорилтын хэрэгжилтэнд хяналт тавьж гүйцэтгэлийг

хангуулах.

Захиргааны хэлтэс

3 Байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, төсөл төлөвлөгөө

зохиох, удирдлагын шийдвэр гаргах үйл явцыг шаардлагатай

мэдээ судалгаа, тооцооллоор хангах.

4 Нийслэлийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд аж ахуйгаа шинжлэх

ухааны үндэслэлтэйгээр зөв зохистой эрхлэх, тулгамдсан

асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн сургалт, семинар зохион

байгуулах, тэдэнд холбогдох эрх зүйн зөвлөгөө өгөх, салбарын

хүрээнд инноваци нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, дэмжиж

ажиллах.

5

Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хууль

тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;

6 Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах талаар төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

Хүнсний үйлдвэрлэлийн

хэлтэс

7 Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үндсэн суурь болох хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх буюу эрүүл ахуйн зохистой дадлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах;

8 Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах зорилгоор олон улсын жишигт нийцсэн сургалт, сурталчилгааны ажлыг хүнсний үйлдвэр эрхлэгчдийн дунд зохион байгуулах;

9 Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрүүдэд хууль тогтоомж, норм норматив, дүрэм, журмын дагуу ажиллах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

10 Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, малын үүлдэрлэг байдлыг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх замаар өндөр ашиг шим бүхий зохистой тооны мал сүргийг нийслэлийн нутаг дэвсгэр дэх мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд үржүүлэхэд (фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд) дэмжлэг үзүүлэх;

Эрчимжсэн мал аж ахуйн хэлтэс

11 Мал аж ахуйг эрчимжсэн цогц байдлаар хөгжүүлэх, сүү, махны фермерийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх замаар нийслэлийн хүн амын сүү, махны хэрэгцээг дотоодын бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах;

12 Мал сүргийг бүртгэлжүүлэх, малчдыг тамгажуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

13 Малын захыг мах боловсруулах үйлдвэрийн хамт хотын зүүн, баруун бүсэд байгуулж, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагад нийцсэн, баталгаат бүтээгдэхүүнийг нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

Page 21: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

21

14 Газар тариалангийн үйлдвэрлэлд технологийн шинэчлэл хийх, үр, сортын чанарыг сайжруулах, хамгаалах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх, таримал ургамлыг хамгаалах, хамгаалагдсан хөрсний аж ахуйг хөгжүүлэх, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

Газар тариалангийн

хэлтэс

15 Органик бордооны хэрэглээг нэмэгдүүлэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах ажлыг зохион байгуулах;

16 Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, шинэ ургацын ногооны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

17 Төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах ажлыг зохион байгуулах;

18 Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх борлуулалтын сүлжээг боловсронгуй болгох арга хэмжээ авах;

19 Жимс, жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр хангах ажлыг зохион байгуулах;

20 Салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, аж ахуйн нэгж, иргэдийг хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал боловсруулж Нийслэлийн Засаг даргад танилцуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

Бүх хэлтэс 21 Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх асуудлаар хөтөлбөр, төсөл боловсруулж Нийслэлийн Засаг даргад танилцуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

22 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох бусад байгууллагад эрхэлсэн асуудлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, холбогдох мэдээллийг шуурхай гаргаж өгөх;

4.3 Хяналтын механизм

Ерөнхий менежер өөрийн эрх үүргийнхээ хүрээнд байгууллагын эд хөрөнгийг хамгаалах, хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх талаар авч хэрэгжүүлэх болон өмчлөлийн эрхтэй холбогдсон бусад асуудлуудыг Төсвийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн дагуу төсөв зохиох, батлах, зарцуулах, тайлагнах, төсвийн талаарх төрийн байгууллага, албан тушаалтны эрх үүрэг, төсвийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны удирдлагын зарчим, төсвийн хяналт, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Төсвийн байгууллага, албан тушаалтан нь удирдлага, санхүүжилт, хяналтын талаар дараах зарчмыг баримтална:

жилийн эхэнд үйл ажиллагааныхаа зорилтыг тогтоож, хүрэх үр дүнг тодорхой

болгох; санхүүгийн жилд бүтээгдэхүүнээ гэрээний үндсэн дээр нийлүүлж, төсвийн

санхүүжилт авах; албан хаагчийг зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур

чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар томилох, ажлын үр дүнг нь бодитойгоор үнэлэх;

санхүү, төсвийг зохистой удирдаж, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх.

Page 22: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

22

Мэдээ тайлангийн үнэн бодит байдлыг хангаж, харьцуулсан тоон мэдээлэлд үндэслэн хүрсэн үр дүнг хүрэх түвшинтэй уялдуулан товч бөгөөд тодорхой, шаардлагатай мэдээлэл бүхий байдлаар боловсруулан дээд шатны байгууллага, албан тушаалтанд тайлагнаж хэвших;

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг эрхэлж, худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журмыг тогтоох; түүнчлэн босго үнээс давсан үнэ бүхий бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө зөвшөөрөл олгох; худалдан авах ажиллагааны гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх зэрэг тодорхой чиг үүргийг эрхлэн гүйцэтгэнэ.

2. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар төсвийн удирдлага, санхүүжилтийн зарчмыг сахиулах; төсвийн удирдлага, санхүүжилтийг боловсронгуй болгох санал боловсруулан эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх; санхүү, төсвийн удирдлагын асуудлаар өөрийн эрх хэмжээний хүрээнд заавар, журам батлан гаргах; төрийн өмч, улсын төсвийн хөрөнгө, эрсдэлийг үр ашигтай удирдах; зэрэг тодорхой чиг үүргийг эрхлэн гүйцэтгэнэ

3. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж захиргааны дотоод ажил, хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан албан хаагчдын үйл ажиллагааны чиг үүргийг бүрэн зааглаж, Ажлын байрны тодорхойлолт, Үр дүнгийн гэрээнд тусгаж баталгаажуулах; Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар баталсан журмын дагуу дотоод мэдээ мэдээллийг дээд шатны байгууллагад хугацаанд нь хүргүүлж ажиллах;

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зарчим:

1. Газрын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг тогтмол хугацаанд үе шаттайгаар үнэлгээ өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг газрын даргын тушаалаар байгуулан ажиллана.

2. Газрын стратеги төлөвлөгөөг жил бүрийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээнд тусгуулах, явцын хяналтыг тогтмол хийх үүргийг Захиргааны хэлтэс хариуцан ажиллана.

3. Газрын стратеги төлөвлөгөөнд явцын хяналт хийж, бүтэн жилээр биелэлтийг дүгнэх нь байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлж, удирдлагын үйл явцын үр нөлөөг үнэлж, сайжруулахад оршино.

4. Урьдчилсан болон нэгтгэн дүгнэх үнэлгээ нь хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүн, үр нөлөөг тогтооход чиглэнэ.

5. Стратеги төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, тодотгох асуудлыг газрын даргын тушаалаар байгуулагдсан хяналт, шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүй:

1 Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хүрээ, хугацааг удирдамжаар тодорхойлно.

2 Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамжийг газрын дарга батална.

Page 23: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

23

3 Тайланд хяналт-шинжилгээ хийхдээ хагас бүтэн жилээр гаргасан тайлан, мэдээтэй танилцаж баримт бичгийг судлах, холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцах, санал асуулга явуулах, ажлын ажлын бодит гүйцэтгэлийг газар дээр нь шалгах зэрэг дүн шинжилгээний түгээмэл аргуудыг хэрэглэнэ.

4 Бодлогын зорилтын хэрэгжилтийн төвшинг тодорхойлохдоо тавьсан зорилтын гүйцэтгэл тогтоох шалгуур үзүүлэлтийн үр дүнг (Гүйцэтгэл) хүрэх түвшин буюу тавьсан зорилтод (Зорилт) харьцуулж хувиар илэрхийлнэ.

5 Тоогоор илэрхийлж үнэлэх боломжгүй зорилтын шалгуур үзүүлэлтийн биелэлтийн хувийг тодорхойлоход Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжыг баримтална.

4.3 Хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүд:

4.3.1 Газрын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийг батлах, төсвийн тодотгол хийхээс өмнө үйл ажиллагааны чиглэл тус бүрээр төлөвлөгөө боловсруулан, шаардлагатай өртгийг нь тооцож, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгана.

4.3.2 Бодлогын зорилтын суурь болон шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүн, үр нөлөөг тоон үзүүлэлтээр тогтооно. Тоон үзүүлэлт тогтоох боломжгүй бол чанарын шалгуур үзүүлэлтийг аль болох тодорхой тогтооно.

4.3.3 Тухайн үйл ажиллагаа болон бодлого хэрэгжиж эхлэх жилийн улсын статистик мэдээллээр гаргасан үзүүлэлт, төрийн байгууллагаас албан ѐсоор гаргаж нийтэд мэдээлсэн тоон мэдээ зэргийг суурь үзүүлэлт болгон авна.

4.3.4 Шалгуур үзүүлэлт нь дараах шаардлагыг хангасан байна:

4.3.4.1 Хамааралтай буюу ач холбогдолтой байх

4.3.4.2 Урт хугацаанд хэрэглэгдэх, тогтмол байх

4.3.4.3 Хэрэглэхэд хялбар, боломжтой байх

4.3.4.4 Аль болох богино хугацаанд өөрчлөлтийг илэрхийлэхээр байх.

4.4 Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг хэрэгжүүлэх

4.4.1 Газрын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнтэй холбогдуулан “Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө”-г баталж, дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

4.4.1.1 Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах

4.4.1.2 Газрын стратеги зорилтоос хариуцсан чиглэлийн хүрээнд албан хаагчид өөрийн үр дүнгийн гэрээнд тусгаж хэрэгжүүлэх

4.4.1.3 Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шаардлагатай тохиолдолд стратегийг хэрэгжүүлэх арга хэлбэр, зохион байгуулах үйл ажиллагааг өөрчлөх асуудлыг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тодотгох.

Page 24: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

24

ЗУРГАА. ӨМЧЛӨЛИЙН БУСАД ЗОРИЛТУУД

6.1 Нөөцийн ашиглалт сайжруулалт

Ажиллах хүчний нөөц: Тус байгууллага нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын батласан бүтэц орон тоонд багтаан /Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08, сарын 31 өдрийн А/635 тоот захирамж/ 26 албан хаагчийн орон тоотой / Үүнд: Газрын дарга 1, орлогч дарга 1, хэлтсийн дарга 4 мэргэжилтэн 20/ үйл ажиллагаагаа явуулж байна. Байгууллагын Хүний нөөцийн хөтөлбөрийг Газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 01 өдрийн А/09 тоот тушаалаар батласан.

Тус хөтөлбөрт /хөтөлбөрийн 2.1/ НХХААГ нь “үйл ажиллагааны стратеги зорилгыг

хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөлтэй

хамтран төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, өнөөгийн хүний

нөөцийг үнэлэх, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, түүнд хүрэхэд учирч болох эрсдэлийг

тооцох, гүйцэтгэлд суурилсан бүтээлч байдал, чадварлаг, тогтвор суурьшилтай боловсон

хүчин бий болгохын тулд албан хаагчдын авъяас, чадварыг нээн илрүүлэх замаар үйл

ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд оршино.” гэж тодорхойлсон.

Мөн “Албан хаагчдийг сонгон шалгаруулах болон сул орон тоог нөхөхдөө Монгол Улсын Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, засгийн газрын 62 дугаар тогтоол зэрэг холбогдох дүрэм журмуудыг баримтлан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын хүрээнд ажиллана” гэж тусгасаны хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Газрын хэмжээнд жендерийн тэгш байдлын хувьд 2018 оны 1 сарын байдлаар

Нийт төрийн албан хаагчид

Үүнээс Удирдах албан тушаалтан

Удирдах албан тушаалтан

Гүйцэтгэх албан тушаалтан

Үүнээс

Улс төрийн

Захиргааны Үйлчилгээний

ээм

ээр

Ээр

Ээм

ээм

ээр

эр эм э

эм

эр

24 113

111

6

- - 4 2 - - 18

9 9

Тус хөтөлбөрийн 3.4, 3.5, 3.6-д “суралцагч байгууллага болох” мөн “Гадаад харилцаа хамтын ажиллагааг хүний нөөцийн чадавхийг сайжруулах хэрэгсэл болгох” гэж заасны хүрээнд БНСУ-ын Бусан болон Кимхэ хотуудын хүнсний болон цэцгийн хүлэмжүүдтэй хамтран ажиллаж мэргэжилтнүүдийг сурацах дадлагажих боломж нөхцлүүдийг хангаж цаашид хамтын ажиллагаа. өргөжүүлэх бодлого барин ажиллаж байна.

Мөн тус хөтөлбөрийн “Хүний нөөцийн эрсдэлийн талаар баримтлах бодлого” 10 дугаар зүйлд “НХХААГ 2017-2020 онд дэвшүүлсэн зорилтуудыг хангах чиглэлээр байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох хүрээнд бүтцийн өөрчлөлтөөр орон тооны цомхотгол хийгдэх шаардлага гарсан тохиолдолд нийт орон тооны 20 хувиас хэтрэхгүй байна. Энэхүү гарч болох эрсдэлийг тулгарсан тохиолдолд тухайн албан хаагчид хууль тогтоомжийн дагуу 3 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, өөр ажил, албан тушаал эрхлэхэд шаардлагатай сургалтад хамруулах замаар шийдвэрлэх бодлогыг баримтална.” гэж тусгаж өгсөн.

Газар нь боловсон хүчний, санхүүгийн болон материаллаг нөөцийн ашиглалт, үр

ашгийг дээшлүүлэх, шинээр нөөц бүрдүүлэх арга хэмжээг дор дурдсан байдлаар

хэрэгжүүлж ажиллана.

Page 25: 2018-hhaag.ub.gov.mn/wp-content/uploads/2018.10.18 А25 Байгууллагын... · Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц зохион байгуулалт,

25

Боловсон хүчний мэргэшсэн байдал. Чадварлаг төрийн албан хаагч бүхий

төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр газрын тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг

хангах, тэднийг чадваржуулах, ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр дараах ажлыг

зохион байгуулна:

Нэг.Төрийн албыг мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх бодлогод нийцүүлэн дор

дурдсан ажлыг хэрэгжүүлнэ:

1.1.Төрийн захиргааны тухайн албан тушаалд тавигдах нөхцөл, болзлыг хангасан

иргэн, албан хаагчийг гагцхүү сонгон шалгаруулалтын журмаар төрийн албанд шинээр

авна.

1.2.Төрийн захиргааны тухайн албан тушаалд тавигдах ажлын байрны

тодорхойлолтыг нийслэлийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээний үйл ажиллагаатай

уялдуулан оновчтой тодорхойлно.

Хоѐр. Төрийн захиргааны албан хаагчдын ажлын үр дүнгийн үнэлгээг сайжруулах,

тэдний мэдлэг, мэргэшил, ур чадварыг байнга дээшлүүлэх чиглэлээр дор дурдсан ажлыг

хэрэгжүүлнэ:

2.1.Газрын албан хаагчдыг дотоод, гадаадад сургах, давтан сургах үйл ажиллагааг

зохицуулах журамд заасны дагуу төрийн захиргааны албан хаагчдыг Үйлдвэр, хөдөө аж

ахуйн газрын эрхлэх ажлын хүрээний мэргэжлийн чиглэлээр гадаад, дотоодын сургалтад

урт, богино хугацаагаар хамруулна.

2.2.Төрийн албан хаагчдад үндсэн ажлаасаа хөндийрөхгүйгээр өөрийн мэдлэг,

мэргэшил, ур чадвараа ахиулах боломжийг олгоно.

Гурав.Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэднийг үр дүнгээр

урамшуулах арга хэрэглүүрийг боловсронгуй болгоно. Энэ хүрээнд дор дурдсан арга

хэмжээг хэрэгжүүлнэ:

3.1.Төрийн албан хаагчдыг хэрэгцээтэй компьютер, техник хэрэгсэл, тоног

төхөөрөмж, ажлын өрөө тасалгаагаар хангаж, техникийн засвар, үйлчилгээг

тогтмолжуулна. Мэдээллийн технологийн гадаад, дотоод сүлжээний найдвартай

ажиллагааг хангах арга хэмжээ авна.

3.2.Төрийн захиргааны ба үйлчилгээний албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж

дүгнэсний үндсэн дээр хагас ба бүтэн жилээр тогтоосон журмын дагуу урамшуулал

олгоно.

Дөрөв. Газрын дотоод ажлын зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр дор

дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:

4.1 Газрын дотоод ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, хяналт, ажлын уялдаа

холбоог сайжруулж, газар, хэлтсийн ажил үүргийн хуваарийг оновчтой тогтоох, ажлын

давхардлыг арилгах, ажлын ачааллыг жигдрүүлэх ажлыг судлан шийдвэрлэнэ.

4.2.Газар, хэлтсийн ажил хэргийн уялдаа холбоог сайжруулж, харилцан мэдээлэл

солилцох оновчтой арга, хэлбэрийг тогтоож мөрдүүлнэ.

Ерөнхий менежер (Байгууллагын дарга) Төсвийн ерөнхийлөн захирагч

(Нийслэлийн Засаг дарга)-ийн эрхлэх асуудлын хүрээнд Төсвийн байгууллагын

удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 18.3.3-т зааснаар үр дүнгийн гэрээ байгуулж,

түүний өмнө хариуцлага хүлээнэ.