8 р анги газарзүйн зураг сэдвийн давтлага

15
“Жирэм-ийн сүлжээ” Т.Галсан Үхрийн гулуузыг аав шуллаа Үнхэлцэг дотор нь айвуухан багтаалаа Үлгэр дууриалыг би ааваасаа авлаа Үлэмж найргийг дөрвөн мөртөд багтаалаа Энэ 4 мөртийн агуулгыг тайлбарлаж бидний үзсэн ямар хичээлтэй хэрхэн холбож болохыг ярилцъя.

Upload: uuuur

Post on 24-May-2015

8.987 views

Category:

Documents


16 download

TRANSCRIPT

Page 1: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

“Жирэм-ийн сүлжээ” Т.Галсан

Үхрийн гулуузыг аав шуллаа Үнхэлцэг дотор нь айвуухан багтаалаа Үлгэр дууриалыг би ааваасаа авлаа Үлэмж найргийг дөрвөн мөртөд багтаалаа

Энэ 4 мөртийн агуулгыг тайлбарлаж бидний үзсэн ямар хичээлтэй хэрхэн холбож болохыг ярилцъя.

Page 2: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

8-р анги газарзүйСэдэв: Давтлага

Зорилго: Газарзүйн зураг сэдвийн ойлголтыг давтахЗорилт:1. Зураг зүйн ерөнхийлөл2. Зураглалын арга3. Зурагзүйн тусгаг, түүний төрлүүд4. Байр зүйн зургийн тухай ойлголтыг давтах5. Газарзүйн зураг ашиглах, газарзүйн бодлого бодох,

асуултанд хариулах, харьцуулалт хийж ялгааг тодорхойлох чадвар эзэмшүүлэх

Page 3: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Даалгавар 1 \2 оноо\Сурагчдыг 3 хэсэг болгон дараах даалгаварыг өгч ажиллуулна.Бодлогыг бодоод харьцуулалт хийгээрэй. Алинд нь арай

олон зүйлийг дүрслэх вэ?

1-р хэсэг: 1:1500000 масштабтай зурагт 8 см зурагдсан 2 хотын хоорондохи үнэн зай хэд вэ?

Энэ зай 1: 400000 масштабтай зурагт хэдэн см зурагдах вэ?

2-р хэсэг: 1:20 000 000 ба 1:2000 000 масштабтай зурагт газар дээрхи 900 км зай хэдэн см зурагдах вэ?

3-р хэсэг: 1:5000000 масштабтай зурагт 5см зурагдсан зай масштаб нь үл мэдэгдэх зурагт 10см зурагдсан бол уг зургийн масштабыг ол.

Page 4: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Бодолт1-р хэсэг: 1:1500000 1см-т- 15 км 8 см-т –х Х=15х8=120 км 1:400000 1см-т -4 км тул х – 120 км 120 : 4 =30 см 2-р хэсэг: 1: 20000000 1см-т 200 км бол х- 900 км Х=900км:200км=4,5см 1: 2000000 1см-т 20 км бол х- 900 км Х=900км:20км=45см3-р хэсэг: 1:5000000 1см-т 50км 5см-т –х Х=50х5=250км 250: 10=25 1см-т 25 км 1:2500000

Page 5: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Даалгавар 2 \2 оноо\

Дараах масштабын аль нь арай том масштаб болохыг их багын тэмдгээр жишээрэй. Аливаа газар нутаг алинд нь илүү тодорхой зурагдах вэ? Яагаад?

1-р хэсэг: 1: 1500 000 1:2500 0002-р хэсэг: 1:250 000 1:25000 3-р хэсэг: 1 см-т 10 км 1см-т 100 км

Page 6: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Даалгавар 2 \2 оноо\

1-р хэсэг: 1: 1500 000 > 1:2500 000

2-р хэсэг: 1:250 000 < 1:25000

3-р хэсэг: 1 см-т 10 км > 1см-т 100 км

Page 7: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Дээрхи бодлогонуудаас ямар дүгнэлт гаргаж болох вэ?

• Газрын зурагт дүрслэх зүйлийг масштаб болон агуулгад тохируулан сонгохыг зурагзүйн ерөнхийлөл гэнэ.

• Масштаб багасах тусам зураг дээр үзүүлэх зүйлийн тоо цөөрнө.

• Ямар ч том масштабын зурагт газар дээрхи бүх зүйлийг үзүүлэх боломжгүй бөгөөд 1см ээс богино зурагдах зүйлийг аль ч зурагт дүрсэлдэггүй.

Page 8: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Даалгавар 3 \ 3 оноо\Асуултанд хариулна уу?1-р хэсэг: 1. Газрын зурагт зураглалын ямар ямар аргуудыг хэрэглэдэг вэ?2. Дараах зургийг зураглалын ямар аргаар зурсан бэ? А.Монгол орны засаг захиргааны хуваарь Б. Уур амьсгал В. Хөрсний зураг2-р хэсэг: 1.Зурагзүйн тусгаг гэж юу вэ? Түүнийг газрын зурагт ямар зорилгоор хэрэглэдэг вэ?

2. Аль нь ямар төрлийн тусгаг вэ? А. Б. В.

Циллиндр Конус Азимут3-р хэсэг: 1. Байр зүйн зураг гэж юу вэ? Газарзүйн зургаас ямар ялгаатай вэ? 2. В. L-48-39 гэсэн нэрлэл бүхий хуудасны масштабыг бич. Машстаб 1:100000

Page 9: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Даалгавар 4 “Үгэн гинж” тоглоом тоглоно. • 6-7 сурагч 1 баг болж тойрог болж зогсоно.• Багшийн өгсөн тулгуур үгэнд холбоотой үгүүдийг

нэрлэнэ. Зөв нэрлэвэл гинж үүсгэн гар гараасаа барина. Буруу хэлбэл гинж тасарна. Гинжийг тасалсан хүүхэд суудалдаа сууна. Гинж үүсгэсэн хүүхдийн тоогоор баг оноо авна.

• Тулгуур үг: Масштаб, • зурагзүйн тусгаг, • таних тэмдэг, • байр зүйн зураг, • зураглалын арга,

Page 10: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Даалгавар 5 \ 1 оноо\ Дараах үгнүүдийг ашиглан өгүүлбэр бүтээж сэдвийн гол

дүгнэлт гаргах

1-р хэсэг: масштаб, газарзүйн зураг, хавтгай дээр, дэлхийн гадарга, буулгасан, багасган, гэнэ.

2-р хэсэг: таних тэмдэг, зураглалын арга, янз бүрийн, газарзүйн зураг, хэрэглэдэг.

3-р хэсэг:том масштаб, олон хуудастай, байрзүйн зураг, газарзүйн зураг, гэнэ.

Page 11: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

• Дэлхийн гадаргыг масштабаар багасгаж, хавтгай дээр буулгасныг газарзүйн зураг гэнэ.• Газрын зурагт янз бүрийн таних тэмдэг,

зураглалын аргыг хэрэглэдэг.• Олон хуудастай, том масштабын

газарзүйн зургийг байр зүйн зураг гэнэ.

Page 12: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Хичээлийн дараалал1. 4 мөрт шүлэгнээс хичээлийн сэдэл үүсгэнэ-2

минут2. Зорилго, зорилтыг таниулах- 1 минут2.Даалгавар 1-6 минут \Бодлого бодож харьцуулалт

хийх3.Даалгавар 2- 3 минут \Масштабыг жиших\4. Даалгавар 3- 6 минут \ Асуултаар ярилцах\5.Даалгавар 4- 13 минут \ Үгэн гинж тоглоом

тоглоно.\6.Даалгавар 5- Дүгнэлт- 6 минут 6.Гэрийн даалгавар өгөх – 1 минут7. Сурагчдын оролцоог дүгнэлт- 2 минут

Page 13: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Хэрэглэгдэхүүн1. Масштабын бодлого2. Монгол орны зургууд• Засаг захиргааны зураг• Уур амьсгалын зураг• Хөрсний зураг3. Зурагзүйн тусгагийн төрлүүдийг харуулсан

зураг4. АХА тэмцээний асуулт5. Монгол орны физик газарзүйн зураг

Page 14: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Гэрийн даалгавар

1. Сурах бичгийн хуудас 24-асуулт даалгавар

2. Сэдвийг уншиж шалгалтанд бэлтгэх

Page 15: 8 р анги  газарзүйн зураг сэдвийн давтлага

Даалгавар 4Хэсэг тус бүрээс 4 сурагч сонгон “АХА” тэмцээн явуулна.1.Дэлхийн гадаргыг олон дахин багасгаж хавтгай дээр буулгасан дүрслэлийг юу гэж нэрлэдэг вэ? 2. Дэлхийн жижгэрүүлсэн загварыг юу гэдэг вэ?3.Газрын зурагт гажилтыг багасгах зорилгоор хэрэглэдэг аргыг юу гэж нэрлэдэг вэ?4.Ямар тусгагт голдож зэргэдийн шугам аль аль нь шулуун зурагдах вэ?5. Голдож нь нэг төвөөс цацарсан шулуун, зэргэд нь тойрог болж зурагддаг тусгагийн нэр?6.Монгол орны ихэнх зургийг ямар тусгагаар зурдаг вэ? 7. Антрактид тивийн зургийг ямар тусгагаар зурсан бэ?8.Аливаа зүйлийн тархалтыг үзүүлдэг зураглалын аргын нэр?9.Агаарын температур, тунадасны хуваарилалтыг ямар аргаар үзүүлдэг вэ?10. Далайн урсгал, салхины чиглэл гэх мэтийг үзүүлдэг аргын нэр?11.Газрын зурагт хил хязгаар, зам харилцаа, гол мөрөн зэргийг ямар тэмгээр зурдаг вэ?12.Ашигт малтмалын байршилтыг ямар тэмдгээр зурдаг вэ?13. Олон хуудастай, том масштабын зургийг ямар зураг гэж нэрлэдэг вэ?14.Байр зүйн зурагт хуудсуудыг үсэг ба тоогоор дугаарлан хаяглахыг юу гэдэг вэ?15. Байр зүйн зурагт эгнээг хэдэн градусаар хуваадаг вэ?16. Монгол орны нутаг саятын масштабтай байр зүйн зурагт хэдэн эгнээнд багтах вэ?17. Байр зүйн зурагт баганыг хэдэн градусаар худаадааг вэ? 18. Манай орны нутаг хэдэн багананд багтдаг вэ? 19. Хамгийн анхны газрын зураг МЭӨ 3ооо онд зохиогдсон. Ямар улсад зохиогдсон бэ?20. Газрын зургийн эмхэтгэлийг юу гэдэг вэ?21.Монгол улс үндэсний атласаа хэзээ зохиосон бэ?

Оноо: 1-р байр 5 оноо 2-р байр 4 оноо 3-р байр 3 оноо