copy of сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн...

Post on 20-Jun-2015

3.921 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Сургуулийн насны хүүхдийн өсөлт хөгжилтийн онцлог

г

• Хүүхдийн өсөлт хөгжлийн тухай судлахдаа хүний үүсэл хөгжлийн онол, үр тогтолт, үр хөврөлийн үүсэл хөгжил, нярай болон балчир үе, сургуулийн нас, өсвөр үе, залуу үе зэрэг бүх хөгжлийн шатуудтай нь нягт холбон үздэг байна.

• Хүний өсөлт хөгжилтөнд хүн ам, ядуурал, хүйсийн тэгш бус эрх, эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин, санхүү хүний нөөц ба хөгжлийн хоорондох харилцан уялдаа холбоо, хоол тэжээл, удамшил зэрэг зүйл нөлөөлдөг. Хүний өсөлт хөгжилт болон эрүүл байхын үнсэн хэрэгцээ болох бие махбодийн, сэтгэл зүйн, нийгмийн хэрэгцээ хангагдаж байх ёстой.

. Дээрхи хэрэгцээг зургаар харуулбал:

Нийгэм хамт олон

Нийгмийн хэрэгцээ гэр

бүл

Хувь хүн

Сэтгэл зүйн

хэрэгцээ

Бие мах бодийн

хэрэгцээ

Хүүхдийн өсөлт хөгжилтөнд нөлөөлөх хүчин зүйлс:

• Хүүхдийн өсөлт хөгжилтөнд дотоод, гадаад хүчин зүйл нөлөөлдөг.

• Дотоод хүчин зүйл:-д даавар орно. Төрсний дараа өсөлт хөгжилт, эрчимтэй байдаг нь бэлгийн болон бамбай булчирхайн дааврын идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой байдаг.

• Гадаад хүчин зүйлд: • Орчин ба хооллолт• Хорт зуршил• Дэглэм• Нийгэм ахуйн байдал зэрэг нь янз бүрээр нөлөөлдөг.

Хүүхдийн бие бялдар, хөдөлгөөн, сэтгэцийн хөгжил

Хүүхдийн бие бялдрын хөгжлийг үнэлэх нь:• Хүүхдийн хөгжил насандаа тохирч байна уу?• Хүүхдийн хоолны үндсэн шимт бодис /

уураг,өөх тос, нүүрс ус, илчлэг, эрдэс ус, амин дэм / эдгээрийн хоногийн хэрэгцээг тооцоолж бодисын солилцоог зохицуулахБиеийн цул

• Биеийн өндөр,• Толгойн тойрог• Цээж бугалга, гуя, шилбэ, бүслүүрийн хэмжээ• Биеийн харьцаа

Өсөлт

• Энэ нь бие бялдарт гарах үндсэн өөрчлөлт буюу биеийн хэмжээ нэмэгдэхийг хэлнэ.

• Жин, өндөр, толгойн тойрог болон хэвлийн, биеийн хэлбэр зэрэгт гарч буй өөрчлөлтийг харгалзан үздэг.

Хөгжилт• Энгийнээс нарийн нийлмэл чадвар руу

шилжих шилжилтээр тодорхойлогдоно. Энэ нь тодорхой дэс дараатай тасралтгүй үргэлжлэх бөгөөд энэ явцад хүүхэд илүү нарийн мэдлэг зан үйл ба чадвар олж авдаг.

• Хүүхдийн өсөлт хөгжилтийн процесс нь жигд бус явагдах бөгөөд насны үе шат бүрд тодорхой онцлогтой байдаг. Бие бялдрын өсөлт бойжилт насны үе шатуудад нэг үе хурдсаж нэг үе удааширч харилцан адилгүй хурдацтай явагддаг.

ХҮҮХЭД НАС

• Сургуулийн өмнөх нас/3-6 нас/• Сургуулийн нас/6-12 нас/• Өсвөр үе/12-17 нас/

Хүүхдийн орчин

Хүүхэд

Хоол тэжээл

Эрүүл мэнд

Эрүүл ахуй ба ариун цэвэр

Хамгаалах

Боловсрол

Эрт үеийн дэмжлэг ба хайр

халамж

Хүүхдийн орчин

Хөгжлийн 5 бүрэлдэхүүн

• Бие бялдрын өсөлт- хэмжээ жин өндөр• Хөдөлгөөний хөгжилт• Танин мэдэхүйн хөгжил • Тэмдэгт хэлбэр, өнгө, хэмжээ, мэдрэмж• Тоон чадвар, тоонууд• Ойлголт• Хэл ярианы хөгжил• Сэтгэл хөдлөл ба нийгэмшихүйн хөгжил

Биеийн /биологийн/ байдал Өөрийн бэлэг эрхтний талаар тодорхой ойлголттой

болох,түүнийг өдөөсөн ,сэтгэл хөдөлгөсөн зүйлд хариу өгөх чадвартай гэдгээ өөрөө мэдэрнэ.

Цаашдын өсөлт хөгжилт явагдах боловч бэлгийн сонирхол буюу идэвхи удаан явагдана.

Дууны өнгө өөрчлөгдөх,өсөлт хурдсах,хөх ургах зэрэг бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илэрч цаашдаа бэлгийн бойжилт явагдана.

Сэтгэл зүйн байдал Эрэгтэй хүүхэд эхэндээ ээждээ ааваасаа илүү хайрлуулах

гэж боддог байхад харин эмэгтэй хүүхэд ээжийсээ илүү аавдаа дотно ханддаг байна.

Аль ч хүүхдэд ижил хүйсийн хүүхдүүдтэйгээ хамт байж, тэдгээрийн дунд хүлээн зөвшөөрөгдөж, үерхэх мэдрэмж төрнө. Охидууд охидуудтайгаа, хөвгүүд хөвгүүдтэйгээ хамт байж үерхэж нөхөрлөдөг.

Эцэг эхээсээ тусдаа бие даасан байдалтай болохын төлөө тэмцэл явагдана. Эсрэг хүйсний хүнтэй ойр дотны харилцаа тогтоох чадавхитай болно. Сэтгэл хөдлөлөө илүү сайн хянах чадвартай ч болно.

Нийгмийн байдал• Гэр бүлийн харилцаанд хүүхэд, түүний эцэг эх

оролцоно. Эцэг эх нь хүүхэдтэйгээ тэр бүр ойр байхаа аажимдаа болино. Хүүхэд /эцэг эхийгээ/ өөрийг нь гэх сэтгэл үгүй болсон мэт санаж иймэрхүү бодлоосоо болж түүний оронд /өөрсдийгөө том хүний байр сууринд тооцож/ эрэгтэй хүүхэд аав шигээ, эмэгтэй хүүхэд ээж шигээ байхыг хичээх болно.

• Эцэг эхийн хамаарлаас гарч тусдаа бие даасан байдалтай болохын төлөө тэмцэх явцдаа тэдний /эцэг эхийн /номлол, зан үйлийн стандартыг эсэргүүцэн үе тэнгийнхнийхээ зан үйлийн стандартыг дагах буюу түүндээ захирагдах хандлагатай болно. Мөн эсрэг хүйсний хүнд татагдаж тодорхой хүнтэй ойр дотны харилцаа тогтоох эрмэлзэлтэй болно.

Бэлгийн бойжилтийн тухай

• Шилжилтийн насны үед хүүхдийн бие махбодь болон сэтгэл санаанд өөрчлөлт гардаг.

• Шилжилтийн нас ихэвчлэн 9-15 насны хооронд эхэлдэг. Эхлэх нас хүүхэд бүрт харилцан адилгүй. Биеийн онцлогоос болж 9,10 насандаа, заримынх 12 насандаа эхлэдэг байна. Охидын шилжилтын насы өөрчлөлт, хөвгүүдийнхаас 1-2 жилийн өмнө эхлэдэг. Шилжилтийн нас ихэвчлэн 8 жил үргэлжилдэг. Энэ хугацаанд хүүхдийн б.м.б том хүнийхтэй адилхан болж өөрчлөгдөх, хүүхдүүд түүнд дасан зохицох үе юм.

Сэтгэл санааны өөрчлөлт

Энэ насанд бэлгийн бойжилт нь эхлэж бэлгийн хөгжлийн талаарх мэдлэг боловсрол нь насандаа зохицон нас бие гүйцэх хүртэл нь үргэлжилнэ. Дутуу өгсөн мэдлэг мэдээлэл нь бодол санаа айдас болон ирээдүйн бэлгийн хөгжилд нь саад болж мэднэ. Ийм учраас эцэг эхчүүд энэ насанд нь маш анхааралтай хандаж хүүхдэд зөв хүмүүжил олгох нь зүйтэй гэж үзэж байна.

Сэтгэлээ онгойлгож чаддаг ур чадварыг эзэмшүүлэх. “ҮГҮЙ” гэж хэлж чаддаг ур чадварыг эзэмшүүлэх.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөнтэй холбоотой үүсэж байгаа ичиж эмээх, айдас хүрэх, гэмших, сэтгэл түгших мэтийн тааламжгүй мэдрэмжүүдийг сэтгэл дотроо хадгалалгүй итгэлийг хүлээх надвартай хийгээд, нууцыг хадгалах чадвартай хэмээн итгэсэн хэн нэгэн хүнд хандаж илчлэн ярьж, сэтгэлээ онгойлгож байх ур чадвар, дадалыг хүүхдэд эзэмшүүлж, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж сургах ухааныг зааж байх хэрэгтэй.

• “ҮГҮЙ” гэж хэлж чаддаг ур чадварыг эзэмшүүлэх. Хэн нэг хүн хүсээгүй зүйлийг хийлгэхээр хүсэлт тавих буюу шаардахад, үгүй хэмээн хэлэн татгалздаг ур чадварыг хүүхдэд эзэмшүүлэх хэрэгтэй. Үгүй гэж хэлж чаддаг ур чадвар эзэмшсэнээр ирээдүйд бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөхөөс, ямар нэгэн муу зуршилд автахаас сэргийлэх нэг аргатай болно.

Анхаарал тавьсанд баярлалаа

top related