Туршлагын нэр - edub.edu.mn · Уран сайхны болон баримтат...

Post on 01-Sep-2019

27 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Туршлагын нэр

Нийгмийн ухааны хичээлд сургаал үгийг хэрэглэх ньШавь цогцолбор сургууль

Түүх нийгмийн ухааны багш Н.Алимаа

Туршлагын зорилго

Сурагчид нийгмийн ухааны хичээлд сургаал үгийг

хэрэглээ болгож утга санааг ойлгон ухаарах

ажиглаж,унших хэрэгтэй. Хүүхэд бүрийн өөрийн

сонголтоор сургаал үгийн тухай өөрийн үгээр

илэрхийлэх чадварыг нээн хөгжүүлэх , Хүүхдэд

аливаа зүйлийг хийж, сурч мэдэхийн өмнө хийх

гэж буй зүйлийнхээ тухай уншиж судлах сэдэл

төлөвшүүлэх зорилготой болгох мөн уншиж, ярих,

бичих, санаа, санал бодлоо илэрхийлэх чадварыг

нэмэгдүүлнэ.

Туршлагыг хэрэглэх хамрах хүрээ

7-12 анги

Туршлагын аргачлал

Суралцагч өөрсдийн авьяас сонирхолдоо хөтлөгдөн

цуглуулга хийх онч мэргэн үгстэй ном товхимол

цуглуулах

Эртний уламжлалт ёс заншилд сургаал үг зүйр цэцэн

үгсээр бүтээлийн сан хийх

Сургаал үг зүйр цэцэн үг оньсого үлгэр туульсаар

дамжуулан ёс заншилд суралцах

Өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн хэлхээ бидний

бахархал хэрхэн болох тухайд суралцаж төлөвших

Алхам 1

Уран сайхны болон баримтат кино уран зохиол,

зэрэг бусдын бүтээлээс дамжуулан сурах.

Хийж буй бүтээл нь орчин үетэй хэрхэн холбогдох

ингэснээрээ нийгмийн амьдралын чиг хандлагыг

ухааран ойлгох

Сурагч ингэж оролцоогоо идэвхжүүлснээр түүхэн

буюу өнгөрсөн, одоо. ирээдүй цаг хугацаа, орон

зайтай танилцаж, ертөнцийг үзэх үзэл баримтлалаа

сонгох явдал юм

Алхам 2

Сурагчид өөрийн уншсан сургаал үгс, ёс заншлаасаа

санаа авч тоглодог тоглоомоо танин мэдэх

Ахмад үеийн эмээ өвөөгөөсөө сургаал үгийг сонсч

мэдэх, суралцах

Туршлагыг хэрэглэсэн жишээ

Нийгмийн ухааны хичээл дээр 4 баг болгон сургаал

үгийг ашиглаж 10-р ангийн ёс заншил сэдэвт хичээл

заахад хэрэглэсэн.

Туршсан хугацаа

5 цаг

Үр дүн Сургаал үгсийг утга санааг ойлгон унших чадварт

сурган бүтээл хийх арга зүй нь сурагчдыг сургуульдаа

болон гэртээ сургаал үгсийг уншихын өмнөх, уншиж

байх, уншсаны дараах үеүдэд унших арга барил,

чадваруудыг хэрэглэж сургахад чиглэгдэнэ.

Сурагчдынхаа авьяас чадвар, туршлага, суралцах хэв

маягт нь тохируулан өөрийн гэсэн заах арга зүйгээ

хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэхүү арга туршлага нь

сургаал үгсийг бүтээлгэх ажлын явцад бодит

туршлагаас урган гарч ирсэн. Нийгмийн ухааны

хичээлийн үед зөвхөн багш зааж зааварлах нь

туйлын хангалтгүй байдаг.

Туршлагыг хэрэглэхэд тохиолдох бэрхшээл түүний

давуу тал

Өвөг дээдэс, ард түмнийхээ түүхэн уламжлал, ёс

заншил сургаал үгийг дээдлэн бахархах үйл

ажиллагаанд суралцах хүсэл сэдэл төрүүлэхэд

анхаарах, нийгмийн ухаан болон уран зохиолын ном,

уран зураг бүхий номын сан ажиллуулах, сургаал

үгсийн сан хийлгэх арга аль ч шатны сургуульд

хэрэглэхэд зохимжтой тул аль ч мэргэжлийн багш

хэрэгжүүлэх боломжтой. Уншсан сургаал үг зүйр

цэцэн үг уламжлалт ном зохиолоос сонирхолтой

зүйлээ ашиглаж сурах

Уншигч хүүхдүүдийг ухамсарт үйлд сургах.

Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарах.

Аливаа зүйлд хариуцлагатай байх.

Сургаал үгс, ёс заншлаараа бахархах

Ахмад үеэсээ суралцаж бахархаж хүндэтгэлтэй

хандаж өвлөн суралцах боломжоор хангагдах

боломжтой.

Нийгмийн ухаан

10-р анги

Багш Н. Алимаа

Сэдэв:Ёс суртахуун ба

ёс заншил

ЗорилгоЁс суртахууны ухамсар харилцааг танин мэдэх, ёс заншлаа уламжлан хадгалах

Зорилт

Үндэстнийхээ ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх

Өсвөр үеийхнийг төлөвшүүлж нийгэмшүүлэх

Зорилт

Үндэстнийхээ ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх

Өсвөр үеийхнийг төлөвшүүлж нийгэмшүүлэх

Ёс заншлын үндсэн үүрэг

Өмнөх үеийн туршлагыг хуримтлуулах хадгалах өвлүүлэх

Нийгмийн харицааг зохицуулах

Шинэ бүтээлч зорилтуудыг шийдвэрлэх

Ёс заншил бол

үндэстнийхээ олон

зууны туршлагыг

хуримтлуулах, хадгалах,

хойч үедээ өвлүүлэх

өвөрмөц арга юм.

Ёс заншил ба нийгмийн амьдралд

Оюун санааны амьдралд

Улс төрийн амьдралд

Эдийн засаг байгаль,байгалийн

үзэгдэлд

Оюун санааны амьдралд:

Бурхан шашны зан үйл, баяр ёслол,

хурим найрын ёс дэг, ураг төрлөө

мэдэх өвөг дээдсээ хүндэтгэх өсвөр

үеэ сурган хүмүүжүүлэх гэх мэт.

Улс төрийн амьдралд

Жишээ нь Монгол улсын

ерөнхийлөгчийн тангараг өргөх

төрийн их цагаан тугийг залах

байрлуулах төрийн дууллаа

хүндэтгэх гэх мэт.

Эдийн засаг байгаль,байгалийн

үзэгдэлд

Жишээ нь аж ахуйг эрхлэх хэв

маяг газар ус, уул овоо тахих,

байгаль орчноо хайрлан

хамгаалах гэх мэт.

Ёс уламжлалтай танилцах эх

сурвалж

Түүхийн эх сурвалж

Аман зохиол бичгийн дурсгал

Сэтгэгчдийн сургаал

Сургаал

Цэцэн үг цээжинд

Цэцэг навч ууланд

Зүйргүй үг байдаггүй

Зүйдэлгүй дээл байдаггүй

Хүний муу арилдаггүй

Тэнгэрийн муухай арилдаг

Арвайн гурил ус даадаг

Аавын хүү үг даадаг.

Аавын уургыг барьж сур

Адуу мал чинь өсөг

Äîëîî äàõèí õýìæèæ Íýã óäàà

îãòîë

Óóëûí ìîä óðòòàé áîãèíîòîé

Îëîí õ¿í ñàéíòàé,ìóóòàé

Олны хүч оломгүй далай.

Сурснаа бүү март

Хийснээ бүү магт.

Уулыг өндөр гэж бүү няц явбал

давна

Ажлыг их гэж бүү шантар,

хийвэл дуусна.

Аавын хүү алдраараа гайхуулна

Ээжийн хүү эрдмээрээ гайхуулн.а

Эвлэвэл бүтдэг

Ховловол гутдаг

Монголчууд далд утга бүхий сургаал үгсийг

хэрэглэж үр хүүхдийнхээ сэтгэн бодох чадварыг

дээшлүүлэхэд анхаарч иржээ.

Идэхээ бүү чамла

Өвсийг бүү зангид

Өглөөний нарыг наранд бүү бод

Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод

Үлгэр домог сургаал ярьж өгөх дуу шүлэг

цээжлүүлэх бодит амьдрал дээр тулгуурлан тоо

бодуулах түргэн хэллэг хэлүүлэх морины цол

гэрийн ерөөл магтаал зааж өгөх.

Нутаг орон газар усныхаа нэрийг мэдүүлэх зэрэгт

анхаарч ирсэн нь зан заншлаа эрхэмлэн

өөриймшүүлэхээс гадна эх орон газар нутаг ёс

төрөөрөө бахархах үзэлтэй болгоход чухал ач

холбогдолтой юм.

Өөдлөхөд санаж сэдэх

Уруудахад унтаж идэх

Эрт босоход нэгийг харж

Орой унтахад нэгийг сонсдог

Ийнхүү сургадаг нь хөдөлмөрч болгоход

чиглэсэн сургаал юм.Өөрөөр хэлбэл хүн

багаасаа хөдөлмөрийн амтанд орж үнэ

цэнийн мэдэх зөв хэрэглээ арвич хямгач

зан чанар төлөвшүүлэх зорилготой юм.

Гэрийн даалгаварт Алаг мэлхийг яагаад Битүүний орой

тоглодог тоглоомын дүрмийг бичиж

бие даалт хийж хамгаалах тоглож

сурах.

Анхаарал тавьсан

та бүхэнд

баярлалаа

top related