hund heregtei neeltuud

Post on 04-Jul-2015

1.320 Views

Category:

Investor Relations

6 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

LOGO Боловсруулсан Д.Энхжаргал

Дэлхийн хамгийн шилдэг нээлтүүд

Жил бүрийн 11 сарын 10-ыг дэлхий нийтээрээ шинжлэх ухааны өдөр болгон тэмдэглэдэг гэнэ.

Товчлуур дээр дарж үзнэ үү

Интернэт

Ус дамжуулагч хоолой

Хиймлээр үр суулгах

Архи

Жил бүрийн 11 сарын 10-ыг дэлхий нийтээрээ шинжлэх ухааны өдөр болгон тэмдэглэдэг гэнэ.

Товчлуур дээр дарж үзнэ үү

КомпьютерДугуйХамгаалах хэрэгслүүд

Үсний будаг

Цөмийн эрчим хүч

1969 онд АНУ-ын Батлан хамгаалахын яамны захиалгаар нийт дөрвөн компьютерийг бичил сүлжээгээр холбожээ. Бусад машиныг эл сүлжээнд нэгтгэх явц удаан хугацааны туршид үргэлжилсэн агаад 1989 онд Их Британийн эрдэмтэн Тим Бернерс Ли олныг хамарсан сүлжээнд мэдээлэл, бичлэг солилцох аргыг боловсруулснаар дэлхий нийтийг хамарсан аалзны шүлс буюу интернэт "мэндэлсэн" юм.

Интернэт

Ус дамжуулагч хоолой

Эл төхөөрөмжийг МЭӨ мянган жилийн тэртээ бүтээсэн агаад энэ нь техникийн хөгжил төдийгүй хүн төрөлхтний ахуйн хэрэглээний хөгжлийг ч нэг алхмаар урагшлуулсан юм. Оросын анхны ус дамжуулагч хоолойг модоор бүтээж байсан гэдэг

Хиймлээр үр суулгах

Байгалийн жамаар бус лабораторийн аргаар суулгасан анхны хүүхэд 1978 онд Их Британид мэндэлсэн билээ. Луиза Браун нэртэй эл бүсгүй хуруу шилний анхны хүүхэд гэдгээрээ алдаршсан. Хуучин ЗСБНХУ-д 1986 онд ийм аргаар бий болгосон анхны хүүхэд мэндэлжээ. Сонирхолтой нь эл хүүхэд мөн л эмэгтэй байсан агаад эрэгтэй хүнээс дутахааргүй идэвхитэй нэгэн болж өсчээ.

Архи

Бидний өвөг дээдэс байгалийн хүчний өмнөх түгшүүрээ арилгахын тулд МЭӨ 6-10 мянган жилийн тэртээ архи буюу "бодол санааны хулгайч"-ыг бүтээжээ. Хэдийгээр эл осолтой ундаа дэлхий дахинаа хамгийн ихээр тархаж чадсан ч хүмүүсийн бороо, цас мэтийн байгалийн гэнэтийн гамшгаас айх болгоомжлол татраагүй

Компьютер

Программ бүхий анхны компьютерыг Стокгольмын инженер Георг Шутц зохион бүтээж 1855 онд Парис хотноо зохиогдсон дэлхийн үзэсгэлэн яармагт сонирхуулсныг олон хүн мэднэ. Гэвч Георг Шутц нь орос хүн гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Тэгэхээр компьютерийн эцэг орос хүн гэж болно.

Дугуй

МЭӨ дөрвөн мянга орчим жилийн өмнө дугуй гэгч дундаа нүхтэй модон тойргийг анх Месопотамид бүтээжээ. Энэ нь орчин үед автомашинаас авахуулаад хамгийн нарийн бүтэцтэй олон зүйлсийн үндсэн эд болон хөгжсөн.

Хамгаалах хэрэгслүүд

Эртний Египетэд эмэгтэйчүүдийг матрын баас түрхэж бэлгийн хавьтлаас урьдчилан хамгаалах aргыг зөвлөдөг байж. Азаар 1855 онд анхны резинэн бэлгэвчийг бүтээж, харин зуун жилийн дараа жирэмслэлтээс сэргийлэх дааврын болон бусад бэлдмэлийг бүтээжээ.

Үсний будаг

Адронны их хурдасгуурын хажууд үсний будаг бүтээсэн явдал юу юм бэ гэж зарим хүн бодож болзошгүй. Гэвч эл бүтээгдэхүүнийг амьдралдаа нэг удаа ч болов хэрэглэж үзээгүй эмэгтэй ховор. Үсний будгийг XIX зууны сүүлээр бүтээжээ.

Цөмийн эрчим хүч

Шинэ Зеланд гаралтай Их Британийн физикч Эрнест Резерфорд тэргүүтэй эрдэмтэд эл нээлтийн эцэг гэгддэг. Цөмийн эрчим хүчний ашиг тус барагдашгүй хэдий ч сөрөг үр дагавар нь мөн л аюултай. Буруу санаатнууд үүнийг зүй бусаар ашиглавал ертөнцийг агшин зуурт орвонгоор нь эргүүлэх хүчин чадалтай.

LOGO

Thank You !

top related