tbon207-Хичээл 2

Post on 08-Jan-2017

91 Views

Category:

Education

2 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

TOUR OPERATOR КОМПАНИЙ АНГИЛАЛ

ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА Tour operator компаний бизнесийн үйл

ажиллагаа Tour operator компаний ангилал

МОНГОЛЫН TOUR OPERATOR КОМПАНИУДЫН ТУХАЙ Өнөөгийн байдлаар монголын Tour

operator компаниууд олон байгаа нь өрсөлдөөн ихэсч, бүтээгдэхүүний ялгарал бий болох хандлага ажиглагдаж байна.

Tour operator компани нь аялал жуулчлалын үйлдвэрлэлд тодрохой үйл ажиллагаа эрхэлж, үүргүүдийг хүлээдэг. Тэд тусдаа элементүүд болох тээврийн хэрэгсэл, байршлын хэрэгсэл, болон үзвэр үйлчилгээ, худалдан авч тэдгээрээ нэг багц болгон хэрэглэгчдэд шууд болон шууд бус замаар борлуулдаг.

АЯЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БОРЛУУЛАХ

Tour operator компани

Инернетээр харилцаа холбооны хэрэгсэл ашиглан

борлуулах

Аялалын агентГадаадын Tour

operator компани

TOUR OPERATOR КОМПАНИЙ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ БАЙР СУУРИЙН БҮДҮҮВЧ

үйлчлүүлэгч

Tour operator компани

үйлчилгээнүүд

Байршлын хэрэгсэл

Аялалын агент

Дамжуулагч зуучлагч

Зарим хүмүүс Tour operator компанийг бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдан аваад жижиглэн зарж борлуулдаг учир зуучлагч байгууллага үздэг. Энэ нь олон төрлийн үйлчилгээг багцлаад нэг аялалын бүтээгдэхүүн гаргаж бүтээгдэхүүнийхээ мөн чанарыг өөрчилдөг. Ингэснээр Tour operator компани багц аялалыг санал болгон танилцуулах чадвартай болно.

Tour operator компани нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа талаас үйлчилгээний байгууллага бөгөөд үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах тэдэнд сэтгэл ханамжтай байдлыг бий болгох үндсэн зорилтыг өмнөө тавин аялал зохион байгуулдаг.

Tour operator компаний нэг онцллог нь маш өргөн үйл ажиллагаа, үйлчилгээний хүрээг хамарсан бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ нүүр тулсан үйлчилгээгээр хүргэдэг.

Аялалын бүтээгдэхүүн болох үйлчилгээнд аялал жуулчлалтай холбогдолтой хангагч салбаруудын үйлчилгээ хамрагдана. Үүнд: зочид буудал, жуулчны бааз, хоол ундааны үйлчилгээ, үзвэр үйлчилгээний газрууд, бизнесийн болон хамтран ажиллаж байгаа бүх байгууллагуудын үйл ажиллагаа нийлээд энэ үйлдвэрлэлийг цогцлон бүрдүүлнэ.

Tour operator компани нь өөрт байхгүй зүйлээр бүтээгдэхүүнээ бүрдүүлж бий болгож чаддаг. Аялалыг бүрдүүлж байгаа үйлчилгээний нэгжүүдийг эзэмшиж чаддаггүй.

Тиймээс уг нэгжүүдээс тодорхой үнээр дээр дурьдсан үйлчилгээ бараа бүтээгдэхүүнийг түрээслэн худалдан авдаг.

Tour operator компани нь өөрийн бизнесийн онцлогтоо тохируулан үйл ажиллагаагаа төлөвлөн явуулдаг.

TOUR OPERATOR КОМПАНИЙ ТӨРЛҮҮД

Tour operator компани

inbound outbound

domesticInbou

nd

domes

tic

Domesti

c

outbound

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭНЭЭС ХАМААРЧ1. Mass market operators- том аялалын

operator2. Independent operators- бие даасан Tour

operator 3. Direct-sell operators- шууд борлуулалтын

Tour operator-ууд

MASS MARKET OPERATORS- ТОМ АЯЛАЛЫН OPERATOR

Аялалын олон санал хүлээн авч, олон аялал зохион байгуулдаг.

Тур оператор компаниуд жуулчдад өргөн хэмжээний, тив дамжсан, бүх улирал, цаг хугацаанд, олон төрлийн аялалуудыг санал болгодог.

Дийлэнх компаниуд нь аялал жуулчлалын үйлчилгээний газруудад хувь нийлүүлэх, хөрөнгө оруулах зэргээр хамтран ажилладаг.

Том хэмжээний захиалгын системтэй ба хэдхэн компани нь л аялал жуулчлалын зах зээлийг хянаж байдаг.

INDEPENDENT TOUR OPERATORБие даасан тур операторуудын дийлэнх нь

аяллын төрлөөр дагнасан, тодорхой үйлчлүүлэгчид хандсан, зорих газар, цаг хугацаанаас нь хамаарсан үйл ажиллагаа явуулж, зорилтот зах зээлд их анхаарал тавьж ажилладаг. Бие даасан операторуудыг ангиллаар аялал жуулчлалын зах зээлд байр сууриа олж авсан байдаг.

Жуулчдын наснаас хамаарч/ залуучуудын, настайчуудын гэх мэт/

Зорих газраас хамаарч/ европ, солонгос, хятад гэх мэт/

Хугацаагаар нь/ богино хугацааны, дотоодын, урт болон богино нислэгтэй/

Үйл ажиллагаар нь: зохион байгуулдаг аялалын төрлөөр нь ангилах,спортын, уулын, явган гэх мэт/

Энэ төрлийн олон тур оператор компаниуд иэргэжлийн сонин, сэтгүүл ашиглан, үйлчлүүлэгчдэд шууд борлуулалт хийдэг.

ШУУД БОРЛУУЛАЛТЫН ОПЕРАТОРУУД DIRECT-SELL OPERATORS Энэ зах зээл нь маш олон тооны жижиг

операторуудаас бүрдэх боловч зах зээл дээр хэдэн голлох компаниуд ажилладаг байна. тур оператор компани нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүдийг / тээвэр, байршуулах хэрэгсэл, / худалдан авч түүнийгээ багц аялал болгон зохион байгуулж үйлчлүүлэгчдэд борлуулдаг байгууллага юм.

Энэ тур орератор компаниуд нь байршлын үйлчилгээ, тээврийн байгууллага, хөтөчийн үйлчилгээ гэх мэт аялалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч байгууллагуудын үнэ дээр ашиг нэмж борлуулан ашиг олдог байгууллага юм.

Аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудад тур оператор компаниуд нь өөрийн салбар ханган нийлүүлэгч байгууллагатай болсон байдаг ба ингэж үнээ хямдруулах боломжтой юм.

Зарим улсуудад цөөн тооны тур оператор компаниуд аялал жуулчлалын зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг.

Тур оператор компаниуд томрон олон салбартай болсноор аялал жуулчлалын бүтээгдэхүүний үнийг буулгаж, зах зээл дээр шинэ тур оператор компани гарч ирэхэд хүндрэл учруулдаг.

ТУР ОПЕРАТОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй, борлуулалт сайтай байхуйц аялалын бүтээгдэхүүнийг судлан боловсруулж зах зээлд гаргах явдал юм.

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн хүсэл сонирхолд бүрэн нийцсэн аяллын шинэ төрөл, шинэ бүтээгдэхүүнийг судлан гаргахыг шаардаж байна.

Хамгийн их анхаарах ёстой асуудал нь хүмүүсийн амжиргааны түвшин, хүсэл сонирхолд нийцсэн аяллын бүтээгдэхүүнийг сонгон зорилтот зах зээл бүрт тохирсон бүтээгдэхүүн борлуулахыг шаардаж байгаа юм.

Аялалын багцад олон төрлийн үйлчилгээний байгууллагууд хамтран зохион байгуулдаг.

Салбарын үйлчилгээний доголдол нь тухайн аялалыг зохион байгуулж буй байгууллагын нэр хүндэд нөлөөлдөг учир хамтран ажиллах байгууллагаа зөв сонгох, үйл ажиллагаанд нь байнга хяналт тавьж байх ёстой.

Тур оператор компаниуд аялал жуулчлалын зах зээлд бөөний худалдааны үүрэг гүйцэтгэж, өөрсдийн боловсруулсан бүтээгдэхүүнийг дэлхийн өнцөг булан бүрт хамтран ажиллагч байгууллагуудаараа дамжуулан үйлчлүүлэгчдэд хүргэдэг.

ТУР ОПЕРАТОРУУД НЬ:

Өөрийн сонгосон зах зээл дээрх аялал жуулчлалын үйлдвэрлэлд хэрхэн оролцохоо төлөвлөсөн байх

Аялал жуулчлалын энэхүү үйлдвэрлэлд бүтээгдэхүүнээ хэрхэн боловсруулж оролцох үйл ажиллагаагаа зохион байгуулж боловсруулсан байх

Тус зах зээл дээр боловсруулсан бүтээгдэхүүнээ бэлтгэж түүнийгээ худалдан борлуулах нарийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг байх гэсэн зарчмуудыг баримтлан ажилладаг.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИЙ БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ Бусад үйлдвэрлэлийн салбарын үйл

ажиллагаатай харьцуулахад тодорхой зүйлийг үйлдвэрлэн гаргадаггүй ч олон салбарын багц үйлчилгээнүүдээс бүрдэх аялал жуулчлалын бүтээгдэхүүний үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгон түүнээсээ ашиг олон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг.

Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын үйл ажиллагаа нь хүнээр хийгддэг үйл ажиллагаа буюу аялал жуулчлалын үйл үйлчилгээний багцыг хэрэглэгчдэд түгээн түүнээсээ ашиг олж өөрийгөө санхүүжүүлдэг.

Аялал жуулчлалын бизнес нь байгалийн гамшиг, халдварт өвчин гэх мэт давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд артамхий салбар бөгөөд хамгийн эрсдэл ихтэй бизнесийн тоонд ордог.

Аялал жуулчлалын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь тухайн аялал хэрэглэгчдэдээ хүрэх тэр агшинд зэрэгцэн явдагддаг.

ДҮГНЭЛТ Аялал зохион байгуулж, өөрийн хийсэн

бүтээгдэхүүнийгээ чанар, үйлчилгээний хариуцлагыг хүлээдэг байгуллагыг тур оператор гэнэ.

Тур оператор компанийг зах эзлэх цар хүрээгээр нь

- том тур оператор- Бие даасан тур операторуу- Шууд борлуулалтын тур оператор гэж

ангилдаг.

Үйл ажиллагаанаас нь хамаарч:- Inbound tour operator- Outbound tour operator- Domestic tour operator гэж ангилдаг.Аялал жуулчлалын үйлдвэрлэл нь

үйлчилгээн дээр тулгуурлан явагддаг.Ахялал жуулчлалын бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэж байх явцад үйлчлүүлэгч нь өөрөө тухайн үйлдвэрлэлийн нэг хэсэг болдог ба аялалын бүтээгдэхүүний хэрэглэх явцад үйлдвэрлэл зэрэгцэн явагддагаараа онцлог юм.

БИЕ ДААЛТУУД1. Алдартай tour operator компаниар бие

даалт бичих- тухайн компаний түүх- амжилтанд хүрсэн стратеги- гол үйл ажиллагаа/ товч илтгэл

бичиж хамгаалах2. tour operator компаний эсвэл аялал

бүтээгдэхүнийг сурталчлах танилцуулага /брошур/ хийх.

top related