•Монголчуудыг аливаа зүйлийг уран сайхнаар...

55

Upload: others

Post on 30-May-2020

22 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

• Монголчуудыг аливаа зүйлийг уран

сайхнаар дүрслэн бүтээх сод чанар,

билгийн мэлмийтэй ард түмэн гэдэг.

Энэхүү авъяас билгээр бүтээгдсэн суут

бүтээлүүд өдгөө хүн төрөлхтний соѐлын

үнэт өв мөн хэмээн зөвшөөрөгдсөн

билээ.

• Уран зураг. Монголчуудын уран зураг

чулуун зэвсгийн үеэс эх авч өвөрмөц дэг

жаяг бүхий урлагийн төрөл болон

хөгжсөн гэж хэлж болно. Монгол зураг

дүрслэлийн арга ухаан, дүрийн хэллэг,

урлах материалын аль ч талаар

өвөрмөц онцлогтой бөгөөд өрнө,

дорнын орнуудын зургаас өөр юм.

• Дээр цагаас хөзөр, үйчүүр гэх мэт зурагт

тоглоом монголчуудын дунд дэлгэрч

тэдгээрийг хэвлэлийн аргаар биш

гараар зурж олшруулдаг байсан нь уг

тоглоомын хуудас бүр зураачын ур

чадварыг шалгасны хувьд ардын

зургийн хамгийн сонирхолтой хэсэг

болдог байна.

• Үйчүүр гэдэг зурагт тоглоом нь нэг лангийн үнэтэй жаран дөрвөн шувуунаас жаран дөрвөн лангийн арслан хүртэлх долоон төрөл, зуун гучаад амьтдыг нэг бүрчлэн зохион зурахад зураачын уран сэтгэмж авъяас чадлаас гадна амьтдын шинж төрхийг танин мэдэхийн тулд ажиглалт судалгаа шаардагдана. Жишээлэхэд зөвхөн шувуу гэхэд жирийн бор бялзуухайгаас аваад тогос, тоть, тас, бүргэд, хангарьд хүртэлх жаран дөрвөн төрлийн жигүүртнийг тус бүрийн танигдах дүрс бүрийн хөдөлгөөнийг олж гаргах, мөн гучин хоѐр туулай, арван зургаан буга гэхчлэн амьтдыг энэ мэтэчлэн зурна гэдэг ихээхэн мэдлэг авъяас шаардах хэрэг.

• XIY зууны үед Чойжи-Одсэр “Бурхны 12 зохионгуй”

хэмээх ном нь монголчууд зурагтай ном хэвлэсэн

тухай одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний

дурсгалын нэг мөн.

• Улмаар XYII-XYIII зууны үеэс номын чимэглэлийн ажил бие даан хөгжих болжээ.

• Ном судар бүрийн эх төгсгөлд тахилгын хуудас хэмээх бурхны зурагтай хуудас хуудас хийдэг байсан бөгөөд хөлгөн сударт бол түүнийг олон тоотой, өнгөтөөр хийсэн байна.

• Мөн модон барыг номыг уг судрын утга агуулгатай холбоотой олон зураг чимэглэлтэй хэвлэх ажил хөгжив.

• Аж байдлын сэдэвт монгол уран зураг орон зай, дүрсийн хэмнэл, өнгийн хоршилоор тухайн утга санааг илэрхийлдэг онцлогтой.

• Нэгэн хавтгайд голцуу ижил хэмжээгээр давтагдан орших дүрсийн хэмнэл, тэгш хэмт өнгийн дан ба давхар дагнаасаар өгөгдсөн орон зайд амьдралын олон үйл хөдлөлийг багтаадаг нь монгол зургийн зохиомжийн өвөрмөц уламжлал юм. Өөрөөр хэлбэл дээрээс харсан мэт олон үйл явдлыг багтаасан байдаг.

• Үйл явдлыг хүүрнэн өгүүлэх задгай зохиомж, гол дүрүүдийг тодорхой томруун авах нь нь монгол зургийн нэгэн чухал шинж.

• Монгол зургийн зохиомжийн гол амин сүнс бол өнгө юм. Хүний сэтгэлд нөлөөлөх өнгийн их хүчийг монгол зураачид сайн мэдэрдэг байсан төдийгүй өнгийн эрэмбэ зохицолдоо найрлагын бүрэлдэхүүнийг зөв тодорхойлж, өнгийг бэлэг дэмбэрэл, ѐгтлолын үүднээс үздэг ард түмний гоо сайхны ойлголтыг өөрсдийн бүтээлд бүрэн илтгэн гаргаж чаддаг байсан учраас тэдний бүтээл ер бус өнгөлөг, яруу сайхан болдог байна.

• Монголчууд төлөв даруу мөртлөө цэвэр тунгалаг, хурц тод өнгөнд дуртай бөгөөд энэ нь манай орны нарлаг өнгө, цаг агаарын тунгалагаас шалтгаалдаг билээ. Хөх, шар, улаан, ногоон, цагаан эдгээр таван өнгийг гол өнгө гэж үзээд үндсэн таван өнгөнөөс цагааныг эх өнгө, бусад дөрвөн өнгийг эцэг өнгө, тэдгээрийг хольж үүсгэсэн өнгүүдийг завсрын буюу хүү өнгө гэж нэрлэж ирсэн нь орчин үеийн өнгө судлалын онолтой тохирдог юм.

Өнгийг үзэх ард түмний бэлэг

дэмбэрэлийн ойлголтоор

• Цагаан өнгө нь цэвэр ариуныг

• Цэнхэр өнгө нь өнө мөнхийг

• Улаан өнгө нь ялалт, халуун дотныг

• Шар өнгө нь үржин дэлгэрч өсөн

бойжихын бэлэг тэмдэг болж байдаг нь

монгол зураг ялангуяа хээ угалзанд тод

тусгалаа олсон байдгаар

тодорхойлогдоно.

• Өнгийг хөнгөнөөс хүндрүү аажмаар

шилжүүлэх эрэмбэ дарааллаар өнгийн

хоршлыг буй болгодог. Монгол зургийн

өнгийн хоршил бол уул, гал, ус, мод,

цэцэг, навч зэрэг дүрслэгдэж буй

байгалийн элементүүдийн хэлбэр дүрс,

материаллаг чанар, орон зайн эзлэхүүн,

тэрчлэн хүний зан төрх, нас сүүдэр, ан

амьтны төрх намба, өнгө зүсийг

үнэмшилтэй харагдуулах гол арга нь

болж байдаг

• Монголын уламжлалт уран зурагт өнгөөс гадна уянгалаг зураас, уран цацлага самнаас, шавшлагаар орон зай, хэлбэр дүрс, төрх намба, үйл хөдлөлийг үнэмшилтэйгээр илтгэн гаргах гайхалтай чанартай. Тунамал зөөлөн харц, эелдэг ялдам царай, гоолиг бие цогцос, үг хэлэхээс дутуугүй дотоод сэтгэхүйг илтгэх гарын хөдөлгөөн, хэрцгий догшин залхаах цээрлүүлэгчийн нүүр царай, эзэрхийлэн захирах шинж бүрдсэн үйл хөдөлгөөн, мал амьтны өөртөө зохицсон донж хөдөлгөөн зэрлэг сүрлэг догшин, намуун зөөлөн аяс бүхнийг монгол зураачид өнгөний төгс зохицол, бийрийн зөв барил, хүнд хөнгөн даралт цохилтоор гаргаж чаддаг байна.

• Монгол зураг өнгө зураас хоѐрын хоорондын авцалдаа зохицолдоог шүтэн, түүнийг чанартай гүйцэтгэж чадаж байснаараа нүд баясгаж, сэтгэл хөдөлгөх хүчийг өөртөө агуулдаг байна.

• Дэлхийд нэрд гарсан алдарт зураачидтай эн тэнцэхүйц уран зураачид монгол түмнээс төрөн гарчээ. Энэхүү өндөр үнэлэмжийг өгөх үндэс нь гагцхүү тэдний бүтээл монгол хэмээх тодотголтой уран зургийг бий болгож чадсанд оршино.

• Монгол уран зургийн мастеруудын нэг нь Марзан хэмээн алдаршсан Б.Шарав зураач мөн. Түүний Монгол орны амьдарлыг ерөнхий зураглалын байдлаар дүрсэлсэн “Нэгэн өдрийн амьдрал”, “Үрс гаргаж байгаа нь” зэрэг зургууд өндрөөр үнэлэгддэг билээ.

• Мөн тэрээр чихрийн цаасны хэмжээний цаасан дээр 800 зааныг нүд, хумс, тавхайтай нь амьд мэт дүрслэн зурж, 12 хуудас бүхий “Ногоон дар эхийн тууж”-ийг мухар сөөм хэмжээний (5-6 см) хуудсан дээр багтаан хялгасаар бичсэн нь түүний ур дүй, ухаан чадлыг илтгэнэ.

• Монгол оронд шарын шашин дэлгэрсэний нэгэн үр шим нь дүрслэх урлагийн хөгжилд үзүүлсэн нөлөө юм. Энэ үеэс монголын дүрслэх урлагт хүний биеийг бүтээх, зурах нарийн дэг ѐс бүрэлджээ.

• Манай эрдэмтэн мэргэд “Данжуур”-ын

211–р ботийн “Урлахуйн ухаан” (бие

дүрс хөргийн хэмжээний тигийн

тайлбар, зураг билэгийн чанар, биеийн

дүрс хэмжээний чанар, хүний билэг

чанарыг шинжлэх далай) зэрэг эртний

энэтхэг, түвдийн хүний биеийн хэмжээ

харьцааны талаарх онолыг нарийн

судлан үндэснийхээ тигийг зохиоход

бүтээлчээр ашиглажээ.

• Монголын дүрслэх урлагт хүний биеийн дүр хөргийг бүтээхдээ цантигийн тиг буюу масштабаасаа эхэлдэг уламжлалтай. Цантиг гэдэг дүрслэх урлаг, архитектурт мөрдлөг болгодог харьцаа хэмжээний масштаб юм. Хүний биеийн дүрс хөргийг зурах материал дээр гаргах цантиг нь есөн босоо цан, арван хоѐр хэвтээ цангаас бүрдэх бөгөөд масштабын дөрвөлжин нүдийг өнцгөөр нь холбосон диаганалийг сүр гэдэг. Босоо хүний цантиг зургаан сүртэй, суугаа хүний цантиг найман сүртэй байдаг. Хүний биеийн дүр хөргийн үндсэн хэмжээ нь хуруугаар хэмжигдэх бөгөөд нэг хурууг дөрөв хуваасанг гамба, арван хоѐр хуруу нэг шал, хорин дөрвөн хуруу нэг жачин гэх мэтээр хэмжээнүүдийг нэрлэдэг байна.

• Уран баримал. Эртний буган чулуу, хүн

чулуунаас аваад уран барилга, хөшөө,

хөөмөл цутгамал, шавраар хийсэн

бурхан, цамын шуумал баг, үнэт мод, яс,

чулуун сийлбэр хүртэл Монголын уран

баримал маш олон төрөл зүйлээс

бүрдэж байна.

• Бидэнд мэдэгдэж байгаа хамгийн эртний уран баримлын дурсгал гэвэл Дорнод аймгийн Норовлин уулнаас олдсон чулуун онго юм.

• Мөн хүрэл, төмөр зэвсгийн түрүү үед холбогдох “буган чулуу”, Түрэгийн болон Монголын үеийн “хүн чулуу”, “гэрэлт хөшөө” зэрэг дурсгалууд нь энэхүү урлагийн содон бүтээл болж үлджээ.

• Монголын уран баримлыг хөгжлийн

шинэ төвшинд гаргасан уран

бүтээлч бол Г.Занабазар мөн.

• Г.Занабазарын “Язгуурын таван

будда” бүтээл нь хүн төрөлхтний

соѐлын ховор нандин бүтээлийн

тоонд зүй ѐсоор багтсан бол

Очирдарь, Ногоон, Цагаан дарь эх

зэрэг бүтээлүүд нь дэлхий нийтэд

өндрөөр үнэлэгддэг.

• Тэрээр “Язгуурын таван будда” цуврал бүтээлээ урлан бүтээхдээ бурхан дүрслэлийн 32 билгүүн, 80 шинжийг хүний бие эрхтний сонгодог харьцаа хэмжээтэй чадварлаг хослуулан өөрийн авъяас билгийн гайхамшигийг мөнхөд оршоожээ.

• Лянхуа цэцэг битүү бүрхсэн том дугуй суурин дээр очир суудлаар сууж бодит ертөнцөөс ангижран тасарч бодол сэтгэлээ бясалган буй Язгуурын таван буддагаар аливаа нүгэл хилэнцийн эх гэгддэг уур хилэн, мунхаг харанхуй, шунал тачаал, харам сэтгэл, атаа жөтөө зэрэг таван хорыг тэвчиж ялах сэтгэлийн ариун ѐсыг илэрхийлсэн байдаг.

• Дээрх Язгуурын таван буддаг зэрвэс

харахад хоорондоо маш адилхан

боловч гарын хөдөлгөөнөөр ялгаатай.

Харин сайтар аживаас тэдгээр бурхдын

нүүрний хувирал, нүдний харц нь өөр

өөрийн сэтгэлийн хэмнэл, шинжийг

агуулжээ.

• Эдгээр уран баримлыг бүтээсэн арга ухаан, ур чадвар нь бишрэмээр. Том хөрөг баримлуудыг (өндөр 72 см, өргөн 46 см) хүрлээр нэгэн цул бүхэл атлаа хөндий цутгаж, алтаар шарсан хийгээд хэвнээсээ их биетэйгээ хамт цутгагдан гарсан духны чимэг, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч, болон суурины хооронд давтагдашгүй иж бүрэн чимэглэлийг уран хөөмөл, цоолборын аргаар бүтээжээ.

• Мөн Өрнө Дорнын эрт эдүгээ уран

баримлын урлагт олон нарийн жижиг

хэсгээс бүрдсэн хэцүү төвөгтэй

зохиомж бүхий ийм том хэмжээний

баримлыг гол төлөв хэсэгчлэн

цутгаж дараа нь угсарч нэгтгэх

аргаар хийдэг. Гэтэл Занабазар хүрэл

цутгамлын “нэрэх” гэдэг өвөрмөц

аргыг сэдэн нээж дээрх хуучин арга

барилыг даван уг бүтээлээ

туурвижээ

• Г.Занабазарын нэгэн содон бүтээлийн тоонд Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар бүтээсэн эрхий хурууны өндөгний төдий Бадмаараг чулуун дээр 16 Найдан бурхан, 4 Махранз, 21 Дар эх бурхныг сийлсэн сийлбэр зүй ѐсоор орно.

• Түүнийг нэрт эрдэмтэн Б.Ринчен Монголын Микеланджело хэмээсэн бол, Францын нэрт урлаг судлаач Нийль Бегин Парист нээгдсэн “Монголын эрдэнэс” үзэсгэлэнгийн үеэр “Занабазар бол Дорно дахины сонгодог урлагийн агуу их мастер” гэж үнэлсэн нь өчүүхэн ч хэтрүүлэг болоогүй бизээ.

• Г.Занабазар монголын уран барилгын хөгжилд том хувь нэмэр оруулсан юм. Түүний 75 настайдаа Их Хүрээний хоѐр мянга гаруй хүний багтааамжтай “Батцагаан” хэмээх Цогчин дуганы зураг төслийг бүтээсэн гэдэг. Энэ нь цацар хэлбэртэй том хэмжээний барилга юм. Түүний голын 4 багана нь дээврийн үндсэн хэсгийг тулж байх ба хоѐрдугаар эгнээнд хөндлөн дам нурууны 12 баганатай, гуравдугаар эгнээний багана нь түүнээс арай өндөр бөгөөд нийт 108 баганатай болно.

• Энэхүү барилгын онцлог нь тулгуур

багана, хөндлөн дам нурууг нэмэх

замаар багтаамжийг ихэсгэхээр

зохиосонд оршино. Анх 42х42 метр

хэмжээтэй байсныг 51х51 метр болгон

өргөтгөжээ. Гадаадын судлаачид энэ

Цогчин дуганыг “Монгол барилгын

дархны оргил, монголын үндэсний уран

барилгын алдарт дурсгал мөн” гэж

тэмдэглэсэн нь буй.

• Нүүдэлчин монголчуудын язгуур уламжлалт гэр, асар, майхны хэв загварыг шингээсэн зохиомжтой сүм хийд, цогчин дуган монголд олноороо баригдах суурийг Занабазар баттай тавьсан байна.

• Түүнээс хойш монголын уран барилга улам боловсрон хөгжиж Монгол, Хятад, Түвд, Энэтхэгийн уран барилгын шинж бүхий барилгууд баригдаж байснаас гадна эдгээр хоорондоо хольцолдон өвөрмөц барилгын загваруудыг ч бий болгож чаджээ.

• Монгол үндэсний хийцийн барилгын дурсгалуудад Их Хүрээний Цогчин дуганаас гадна Хэрлэн голын хөвөөн дэх Зүүн хүрээний Цогчин дуган, Гандангийн Цогчин дуган, Чойжин ламын сүмийн хашаанд буй тоосгон гэр зэрэг орно. Эдгээр модон барилгын ихэнх нь манай үед хүрч ирсэнгүй.

• 1760 онд Эмч нарын дацан

• 1778 онд Жүд дацан

• 1789 онд Зурхайн дацан

• 1806 онд Бадма-ѐго дацан

• 1806 онд Дэчингалав дацан

• 1809 онд Гунгаачойлин дацан

• 1834 онд Майдарын дацан

• 1837 онд Дашсамданлин дацан

• 1838 онд Гандантэгчэнлин

• 1844 онд Ламрим дацан

• 1910 онд Идгаачойнзинлин дацан

• 1913 онд Мигжид жанрайсиг дацан

• Хятад хийцийн сүм дуганыг барихдаа дээврийг уран гоѐор хийхийг ихэд эрхэмлэдэг байв. Үндсэн барилгын дээд хэсэг болох дээвэр нь унжуулж сунгасан гурвалжин, дөрвөлжин буюу олон өнцөгт хэлбэртэй байжээ. Иймэрхүү дээвэртэй сүм нь угаасаа эртний Энэтхэгийн суварганы хэлбэрээс үүсэлтэй учир Энэтхэг, Хятадын холимог хийцтэй гэж хэлж болно. Зарим томоохон сүмийн гол хаалгыг олон давхар асран дээвэртэй хийдэг байсан нь их сүр үзэсгэлэнтэй болгоно. Дээврийг гоѐхдоо өнгө өнгийн пааландсан ваараар бүрхэн, барилгын гадаад ханын дээд зах зэргийг өнгө өнгийн зураг, хээ, маанийн үсэг, сийлбэрээр гоѐж чимнэ.

• Монгол дахь хятадын уран барилгын дурсгалууд гэвэл, Амарбаясгалант хийдийн Цогчин дуган, Чойжин ламын сүм, Гэсэр сүм зэрэг болно.

• Түвдийн уран барилгын нөлөөгөөр монголд XYII зууны үеэс эхлэн хоѐр, гурван давхар барилга буй болжээ. Төвд барилга нилээд онцлог хийц төрхтэй, тэр нь нийтдээ тэг дөрвөлжин хэлбэртэй бөгөөд барилгын нүүр тал нь энгийн боловч их сүрлэг үзэсгэлэнтэй, ханыг голдуу цагаан өнгөөр хийж байжээ. Энэ хэлбэрийн барилгад Бэрээвэн хийдийн Их дуган, Эрдэнэзуугийн Лавран, Манзшур хийдийн гол сүм, Заяын хүрээний Гүшиг дацан зэрэг болно.