2- Р ХЭСЭГ: 3 ДАХЬ ӨДӨР 1 Нифай 3–4...8:5–12- ыг уншаад Лихайн...

2
VI 19 6. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич: Би 1 Нифай 2-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа. Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: 2-Р ХЭСЭГ: 3 ДАХЬ ӨДӨР 1 Нифай 3– 4 Оршил Их Эзэн Лихайд, хөвгүүдээ Иерусалим руу буцаан явуулж, Лебенээс гуулин ялтсуудыг авчруул хэмээн зарлиг өгөв. Лемен Лемүел хоёр энэ зарлигийг хэр- хэн биелүүлэхийг мэдэхгүй байсан бол Нифай, Их Эзэн шаардсан зүйлээ биелүүлэх арга замаар хан- гана гэдэгт итгэлтэй байлаа. Удаа дараа бэрхшээл тохиолдсон ч Нифай Их Эзэний хүссэн зүйлийг биелүүлэхийн төлөө итгэлтэйгээр үргэлжлүүлэв. Тэгсний үр дүнд тэр Ариун Сүнсээр удирдуулж, ялтсуудыг олж авч чадсан билээ. Шаргуу дуулгавар- тай байдал, хүнд үед Их Эзэний тусламжийг авахад биднийг тэнцэхээр болгодгийг Нифайн туршлага харуулж байна. 1 Нифай 3:1–9, 19–20 Лихайн хөвгүүд Иерусалимд буцаж очсон нь Хүнд байдалтай тулгарч үүнийг хэрхэн шийдвэр- лэхийг мэдэхгүй үе танд тохиолдож байсан уу? Өнөөдрийн хичээл, хүнд сорилттой тулгарсан үед итгэлээ бэхжүүлж, шийдвэр төгс, дуулгавартай байхад тань туслах болно. 1 Нифай 3:1–6-г уншиж хичээлээ эхэл. Их Эзэн Лихайгаар дамжуулан хөв- гүүдэд нь өгсөн зарлигийг судартаа тэмдэглэ. Мөн Лемен Лемүел хоёр, Их Эзэний зарлигт Нифайн хандлагын эсрэг хэрхэн хандсаныг анхаар. Их Эзэний зарлиг болгосон зүйл үнэхээр хэцүү байсныг ойлгохын тулд Иерусалимаас Улаан тэнгис (Акабагийн булан) хүртэл 290 км хол газар, дээ- рэмчид орогносон, хуурай, халуун цөлийг гатлах шаардлагатай байсныг мэдэх нь ашиг тустай байж болно. Лихай болон түүний гэр бүл энэ газраас яваад гурван өдөр өнгөрч (1 Нифай 2:5–6) бай- тал Их Эзэн хөвгүүдийг нь Иерусалим руу буцах хэрэгтэй гэж хэлсэн ажээ. 1 Нифай 3:7–8-ыг уншиж, Нифай Их Эзэний зарлигийг дуулгавартай дагах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн шалтгааныг ол. Хэрэв бид Их Эзэний зарлигийг биелүүлбэл Тэр үүнийг гүйцэлдүүлэх арга замыг бэлтгэх болно гэсэн зарчмыг Нифай гэрчилсэн юм. 1 Нифай 3-ыг үргэлжлүүлэн судлахдаа Нифайн эр зориг, шийдвэр төгс байдлын үлгэр жишээ нь илүү дуулгавартай байж, Их Эзэнд итгэх агуу итгэлээ харуулахад маань хэрхэн сүнслэгээр нөлөөлж болох тухай бод. Нифай, хүнд сорилт бэрхшээлүүдэд хэр- хэн хандаж байсанд анхаарлаа онцгойлон хандуул. Ах нарынхаа хамт гуулин ялтсуудыг олж авах үед Нифайд бэрхшээл тохиолдсон ч тэр дургүйцэж, үглэн гомдоллоогүй юм (1 Нифай 3:6). Гуулин ялтсууд тэдний судар болох “Иудейчүүдийн цэдгийг” (1 Нифай 3:3) агуулж байжээ. Гуулин ялт- сууд эдүгээ Хуучин Гэрээнд байдаг зарим бичээсүүд болон мэдээллийг түүнчлэн бошиглолын бусад бичээсүүдийг агуулж байжээ. 1 Нифай 3:19–20-ийг уншиж, гуулин ялтсуудыг Лихайн гэр бүл болон тэдний үр удмынханд тийм их ач холбогдолтой болгосон зүйлсийн доогуур зур. Төгс эзэмших судар—1 Нифай 3:7 1 Нифай 3:7-г гурван удаа унш (эхэлж чанга уншаад дараа нь чимээгүй унших зэргээр унших байдлаа өөрчилж болно). Судраа хаагаад, шүлгийг харалгүйгээр дараах асуултуудад хариулж бичихийг хичээ: • Нифай хэнд хандаж ярьсан бэ? • Нифай юу хийхээр шийдсэн бэ? • Их Эзэн яана гэдгийг Нифай мэдэж байсан бэ? Судраа нээгээд 1 Нифай 3:7-г уншиж, хариултаа шалга. Бошиглогч Иосеф Смит ийн хэлжээ: “Их Эзэн зарлигласан л бол үүнийг биелүүл гэдэг дүрмийг би өөртөө бий болгосон юм” (History of the Church, 2:170). Энэ өгүүлбэрийг судартаа 1 Нифай 3:7-гийн дэргэд бич. 1 Нифай 3:10–31 Лебен Лихайн өмчийг хулгайлж, Нифай болон ах нарыг нь алахыг оролдсон нь Бид Бурханы зарлигуудыг сахих үед Тэр биднийг олон янзын арга замаар адисалдаг. Гуулин ялтсуу- дыг олж авсан Нифайн туршлага нь Бурхан хүүхдүү- дээ зарлигуудыг нь биелүүлэх арга замаар хангадаг гэсэн түүний гэрчлэлийг баталж байна (1 Нифай 3:7-г үзнэ үү). Гуулин ялтсуудыг олж авах гэсэн Ли- хайн хөвгүүдийн эхний хоёр удаагийн оролдлогыг Гэрээр судлах суралцагчийн гарын авлагыг ашиглах нь Судрын агуулгын оршил Оршил нь хичээл бүрд зориулсан тухайн судрын агуулгын талаарх үндсэн мэ- дээлэл ба тоймыг агуулдаг. Гарын авлага дээр хариултуудыг тэмдэглэх нь Зарим үед гарын авлага дээр өгөгдсөн хоосон зай эсвэл хүснэгтэд хариултаа бичих даалгаврууд таарал- даж болно. Бүлэг шүлэг ба агуулгын тойм Бүлэг шүлэг нь үйл явдал эс- вэл сэдвийн өөрчлөлт гарах үед таслахыг илэрхийлдэг. Бүлэг шүлэг бүр гарч байгаа сургаал эсвэл үйл явдлуудын товч тоймыг багтаасан. Төгс эзэмших судар Мормоны Номонд байдаг 25 төгс эзэмших судрын хэсэг бүрийг тэдгээрийг илүү гүн гүнзгий эзэмшихэд туслах зорилгоор хичээлүү- дэд нэг нэгээр нь оруулсан.

Upload: others

Post on 03-Jan-2020

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

VI

19

6. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

Би 1 Нифай 2- р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)- нд дуусгалаа.

Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

2- Р ХЭСЭГ: 3 ДАХЬ ӨДӨР

1 Нифай 3–4ОршилИх Эзэн Лихайд, хөвгүүдээ Иерусалим руу буцаан явуулж, Лебенээс гуулин ялтсуудыг авчруул хэмээн зарлиг өгөв. Лемен Лемүел хоёр энэ зарлигийг хэр-хэн биелүүлэхийг мэдэхгүй байсан бол Нифай, Их Эзэн шаардсан зүйлээ биелүүлэх арга замаар хан-гана гэдэгт итгэлтэй байлаа. Удаа дараа бэрхшээл тохиолдсон ч Нифай Их Эзэний хүссэн зүйлийг биелүүлэхийн төлөө итгэлтэйгээр үргэлжлүүлэв. Тэгсний үр дүнд тэр Ариун Сүнсээр удирдуулж, ялтсуудыг олж авч чадсан билээ. Шаргуу дуулгавар-тай байдал, хүнд үед Их Эзэний тусламжийг авахад биднийг тэнцэхээр болгодгийг Нифайн туршлага харуулж байна.

1 Нифай 3:1–9, 19–20Лихайн хөвгүүд Иерусалимд буцаж очсон ньХүнд байдалтай тулгарч үүнийг хэрхэн шийдвэр-лэхийг мэдэхгүй үе танд тохиолдож байсан уу? Өнөөдрийн хичээл, хүнд сорилттой тулгарсан үед итгэлээ бэхжүүлж, шийдвэр төгс, дуулгавартай байхад тань туслах болно. 1 Нифай 3:1–6- г уншиж хичээлээ эхэл. Их Эзэн Лихайгаар дамжуулан хөв-гүүдэд нь өгсөн зарлигийг судартаа тэмдэглэ. Мөн Лемен Лемүел хоёр, Их Эзэний зарлигт Нифайн хандлагын эсрэг хэрхэн хандсаныг анхаар.

Их Эзэний зарлиг болгосон зүйл үнэхээр хэцүү байсныг ойлгохын тулд Иерусалимаас Улаан тэнгис (Акабагийн булан) хүртэл 290 км хол газар, дээ-рэмчид орогносон, хуурай, халуун цөлийг гатлах шаардлагатай байсныг мэдэх нь ашиг тустай байж болно. Лихай болон түүний гэр бүл энэ газраас яваад гурван өдөр өнгөрч (1 Нифай 2:5–6) бай-тал Их Эзэн хөвгүүдийг нь Иерусалим руу буцах хэрэгтэй гэж хэлсэн ажээ. 1 Нифай 3:7–8- ыг уншиж, Нифай Их Эзэний зарлигийг дуулгавартай дагах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн шалтгааныг ол.

Хэрэв бид Их Эзэний зарлигийг биелүүлбэл Тэр үүнийг гүйцэлдүүлэх арга замыг бэлтгэх болно гэсэн зарчмыг Нифай гэрчилсэн юм. 1 Нифай 3- ыг үргэлжлүүлэн судлахдаа Нифайн эр зориг, шийдвэр төгс байдлын үлгэр жишээ нь илүү дуулгавартай байж, Их Эзэнд итгэх агуу итгэлээ харуулахад маань хэрхэн сүнслэгээр нөлөөлж болох тухай бод. Нифай, хүнд сорилт бэрхшээлүүдэд хэр-хэн хандаж байсанд анхаарлаа онцгойлон хандуул. Ах нарынхаа хамт гуулин ялтсуудыг олж авах үед Нифайд бэрхшээл тохиолдсон ч тэр дургүйцэж, үглэн гомдоллоогүй юм (1 Нифай 3:6).

Гуулин ялтсууд тэдний судар болох “Иудейчүүдийн цэдгийг” (1 Нифай 3:3) агуулж байжээ. Гуулин ялт-сууд эдүгээ Хуучин Гэрээнд байдаг зарим бичээсүүд болон мэдээллийг түүнчлэн бошиглолын бусад бичээсүүдийг агуулж байжээ. 1 Нифай 3:19–20- ийг уншиж, гуулин ялтсуудыг Лихайн гэр бүл болон тэдний үр удмынханд тийм их ач холбогдолтой болгосон зүйлсийн доогуур зур.

Төгс эзэмших судар—1 Нифай 3:71 Нифай 3:7- г гурван удаа унш (эхэлж чанга уншаад дараа нь чимээгүй унших зэргээр унших байдлаа өөрчилж болно). Судраа хаагаад, шүлгийг харалгүйгээр дараах асуултуудад хариулж бичихийг хичээ:

• Нифай хэнд хандаж ярьсан бэ?

• Нифай юу хийхээр шийдсэн бэ?

• Их Эзэн яана гэдгийг Нифай мэдэж байсан бэ?

Судраа нээгээд 1 Нифай 3:7- г уншиж, хариултаа шалга.

Бошиглогч Иосеф Смит ийн хэлжээ: “Их Эзэн зарлигласан л бол үүнийг биелүүл гэдэг дүрмийг би өөртөө бий болгосон юм” (History of the Church, 2:170). Энэ өгүүлбэрийг судартаа 1 Нифай 3:7- гийн дэргэд бич.

1 Нифай 3:10–31Лебен Лихайн өмчийг хулгайлж, Нифай болон ах нарыг нь алахыг оролдсон ньБид Бурханы зарлигуудыг сахих үед Тэр биднийг олон янзын арга замаар адисалдаг. Гуулин ялтсуу-дыг олж авсан Нифайн туршлага нь Бурхан хүүхдүү-дээ зарлигуудыг нь биелүүлэх арга замаар хангадаг гэсэн түүний гэрчлэлийг баталж байна (1 Нифай 3:7- г үзнэ үү). Гуулин ялтсуудыг олж авах гэсэн Ли-хайн хөвгүүдийн эхний хоёр удаагийн оролдлогыг

Гэрээр судлах суралцагчийн гарын авлагыг ашиглах нь

Судрын агуулгын оршил

Оршил нь хичээл бүрд зориулсан тухайн судрын

агуулгын талаарх үндсэн мэ-дээлэл ба тоймыг агуулдаг.

Гарын авлага дээр хариултуудыг

тэмдэглэх нь Зарим үед гарын авлага

дээр өгөгдсөн хоосон зай эсвэл хүснэгтэд хариултаа

бичих даалгаврууд таарал-даж болно.

Бүлэг шүлэг ба агуулгын тойм

Бүлэг шүлэг нь үйл явдал эс-вэл сэдвийн өөрчлөлт гарах

үед таслахыг илэрхийлдэг. Бүлэг шүлэг бүр гарч байгаа сургаал эсвэл үйл явдлуудын

товч тоймыг багтаасан.

Төгс эзэмших судар Мормоны Номонд байдаг

25 төгс эзэмших судрын хэсэг бүрийг тэдгээрийг

илүү гүн гүнзгий эзэмшихэд туслах зорилгоор хичээлүү-дэд нэг нэгээр нь оруулсан.

VII

26

үүний бүх адислалыг одоо болон ирээдүйд хүлээн авахын тулд юу хийх ёстойгоо тунгаан бод. Эдгээр адислалуудыг авахын тулд ямар саад бэрхшээлүү-дийг даван туулах хэрэгтэйгээ тунгаан бод.

1 Нифай 8:1–18Лихай амьдралын модны жимснээс идсэнийхээ дараа гэрийнхнийгээ мөн үүнээс идэхэд урьжээ. Таныг хайрласан Их Эзэний хайрыг мэдэр-сэн үеийнхээ тухай бод. Таны хийдэг сонголтууд Их Эзэнд ойр дотно байх болон Түүний хай-рыг мэдрэх чадварт тань хэрхэн нөлөөлдгийг тунгаан бод. 1 Нифай 8- ыг судлахдаа энэ бүлэг

Их Эзэнд ойр дотно болж, өөрийн амьдрал дахь Түү-ний хайрыг илүү их хүчтэйгээр мэдрэхийн тулд хийх ёстой болон зайлсхийх ёстой зүйлсээ олж мэд.

1 Нифай 8:2- ыг уншиж, цөлд байхдаа Лихайн биеэрээ үзэж туулсан зүйлсийг тодорхойл. 1 Нифай 8:5–12- ыг уншаад Лихайн зүүдний гол тусгал эсвэл анхаарал татсан зүйлийг ол.

Лихайн зүүдний гол тусгалыг олсны дараа 1 Нифай 8:10–11- т амьдралын модны жимсийг дүрслэхэд

“Дууллууд Их Эзэний Сүн-сийг урьж,” “хүндэтгэлийн мэдрэмжийг бий болгодог” (Hymns, ix) хэмээн Тэргүүн Зөвлөл заасан билээ. Дуул-лыг дуулах эсвэл сонсох нь суралцаж байгаа газарт тань тохиромжгүй бол дуул-лын үгсийг уншиж, дотроо бодох нь үр өгөөжтэй байж болно.

Хичээлдээ дуу хөгжим оруул

Лихайн ашигласан үг хэллэгүүдийг жагсаан бич.

Их Эзэн, мөнхийн үнэнүүдийг ойлгоход туслахын тулд бидний мэдэх юмсыг бэлгэдлүүдээр олонтоо дүрсэлдэг. Лихайн зүүдэн дэх мод жимс хоёр юуг төлөөлснийг ойлгохын тулд Арванхоёр Төлөөлөг-чийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвэллийн дараах үгийг унш: “Амьдралын мод бол. . .Бурханы хайр юм (1 Нифай 11:25- ыг үзнэ үү). Есүсийг бидний Гэтэлгэгчээр Өөрийн бэлэг болгон өгсөнд Бур-ханы хүүхдүүдээ хайрлах хайр хамгийн гүнзгийгээр илэрдэг: ‘Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн’ (Иохан 3:16). Бурханы хайрыг хүртэнэ гэдэг бол Есүсийн Цагаатгал, [нүгэл хилэнцээс чөлөөлсөн] Түүний чөлөөлөлт, үүний авчирдаг баяр баясгалангаас хүртэнэ гэсэн үг юм “Lessons from Laman and Lemuel,” Ensign, 1999 оны 11- р сар, 8).

1 Нифай 8:10–12- т дүрсэлсэн сайн мэдээний нэгэн зарчмыг тодорхойлохын тулд 1 Нифай 8:11- ээс Ли-хай жимсийг яасныг мөн 1 Нифай 8:12- оос үүний үр дүнг олж доогуур нь зур. Лихай жимсийг “хүрт-сэн” шиг өөрөө Цагаатгалаас “хүртэж болох арга замуудын тухай бод.”

Есүс Христэд ирж, Түүний Цагаатгалаас хүр-тэх нь аз жаргалд хүргэдгийг Лихайн туршлага харуулж байна.

1. Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Аврагчийн Цагаатгал таны амьдралд аз жаргал,

баяр баясгаланг хэзээ авчирсан бэ?

Цагаатгалын адислалуудыг өөрсдөө хүртсэний дараа бид яагаад Лихай шиг, өөрсдийн гэр бүл, найз нөхдийг тэдгээр адислалуудыг хүртээсэй хэмээн хүсэх хэрэгтэйг тунгаан бод. 1 Нифай 8:3–4, 13–18- ыг уншиж, Лихайн гэр бүлийн гишүүд амьдралын модны жимснээс хүртэх Лихайн урилгад хэрхэн хандсаныг ол.

Бусад хүмүүс Бурханы үгнээс хүртэхээр сонгох эсэ-хийг бид шийдэж чадахгүй. Гэвч бид Лихайн адил тэднийг урьж, урамшуулан дэмжиж чадна. Таньдаг хэн нэгнээ Христэд ирж, Түүний Цагаатгалын адис-лалуудыг хүлээн авахад хэрхэн урьж, урамшуулан дэмжих тухай бод.

1 Нифай 8:19–35Зарим хүмүүс амьдралын мод руу тэмүүлж, жимснээс нь хүртэхэд амжилт олж байхад бусад нь бүтэлгүйтэж байхыг Лихай харжээ. Та нар амьдралын модны тухай үзэгдэл Нифайд хэрхэн үзүүлэгдсэн тухай 1 Нифайгаас дараа унших

Судар судлах тэмдэглэлийн даалгаврууд Судар судлах тэмдэглэл дээр даалгавруудыг хийж багшийнхаа санал зөвөлгөөг авахын тулд долоо хоног бүр хураалгана. Хариултуу-даа сайтар тунгаан бодох нь судруудаас суралцаж, үнэнийг амьдралдаа хэ-рэгжүүлснээр утга учиртай туршлагыг олж авахад тань тусална.

Сургаалууд ба зарчмууд Судраас сайн мэдээний сургаалууд болон зарч-мууд гарах үед, тэдгээрийг танихад танд туслах үүднээс тодруулсан.

Судлах тусламжууд Судлах тусламж нь санаа өгч таны судар судлах болон ойлголтыг баяжуулах дасгал ажлуудыг тайлбарладаг.