banknii tuhai

13
Банк Банк нь өрх гэр пүүс компаниудад хэрэглээнээс давж хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг төлөврүүлэн уг мөнгөн хөрөнгөө шаардлагатай газруудард олгох, зуулчлах, хүн ам аж ахуйн нэгжүүдийн төлбөр тооцоог гүйцтгэх, мөнгөн гүйлгээнд хяналт тавих, түүнийг зохицуулахад чиглэсэн мөнгөн хөрөнгийг оруулах , буцааж татах зэрэг үйл ажиллгааг хангадаг санхүүгийн байгууллага юм. Банкыг үйл ажиллагаа үүрэг зорилгоор нь арилжааны ба төв банк гэж ангилдаг. Арилжааны банк Арилжааны банк нь сул чөлөөтэй мөнгөн хөрөгийг төвлөрүүлж, эргэлдүүлэх, хөрөнгийн эх үүсвэрийг аж ахуйн нэгжүүдэд олгох , аж ахуйн нэгжүүдийн төлбөр тооцоог хэрэгжүүлэх үүрэгтэй. Арилжааны банкын оршин тогтнолын онцлог нь тухайн улс оронд арилжааны банк хичнээн ч байх боломжтой байдаг. Төв банк Төв банк нь мөнгөн гүйлгээнд хяналт тавиах түүнийг зохиуцуулахад чиглэсэн мөнгөн зээлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэж мөнгийг гүйлгээнд оруулах татаж авах зэрэг үйл ажиллагаа явуулах ба түүний үүрэг эрх мэдлийн хүрээ нь хууль тогтоомжинд тусгагдаж өгснөөрөө ялгаатай.Тухайн улс оронд нэг л Төв банк байна. Банкны Систем Мөнгөн гүйлгээг зохицуулахад гол үүргийг гүйцэтгэдэг байгууллага бол банк юм.Өрх гэр. Пүүс байгуулгуудын хэрэглээнээс давж хуримтлагдсан сул чөлөөтэй мөнгөн хөрөнгө бүхэлдээ улсын хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон ашиглагдаж эхлэх нийгмийн хөдөлмөр эрхлэлт бүрэн хангагддаг гэж үздэг бөгөөд энэ үед л эдийн засаг бүх чадал бололцоогоороо ажиллаж, тогтвортой,өндөр хурдтай өсөн дээшлэх боломжийг хангадаг. Энэ л эдийн засан үр ашигтай ажиллах нөхцөл бололцоог банкны систем бүрдүүлж өгдөг. www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 22-Oct-2014

2.374 views

Category:

Documents


6 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: Banknii tuhai

Банк

Банк нь өрх гэр пүүс компаниудад хэрэглээнээс давж хуримтлагдсан мөнгөн

хөрөнгийг төлөврүүлэн уг мөнгөн хөрөнгөө шаардлагатай газруудард олгох, зуулчлах,

хүн ам аж ахуйн нэгжүүдийн төлбөр тооцоог гүйцтгэх, мөнгөн гүйлгээнд хяналт тавих,

түүнийг зохицуулахад чиглэсэн мөнгөн хөрөнгийг оруулах , буцааж татах зэрэг үйл

ажиллгааг хангадаг санхүүгийн байгууллага юм.

Банкыг үйл ажиллагаа үүрэг зорилгоор нь арилжааны ба төв банк гэж ангилдаг.

Арилжааны банк

Арилжааны банк нь сул чөлөөтэй мөнгөн хөрөгийг төвлөрүүлж, эргэлдүүлэх,

хөрөнгийн эх үүсвэрийг аж ахуйн нэгжүүдэд олгох , аж ахуйн нэгжүүдийн төлбөр

тооцоог хэрэгжүүлэх үүрэгтэй.

Арилжааны банкын оршин тогтнолын онцлог нь тухайн улс оронд арилжааны

банк хичнээн ч байх боломжтой байдаг.

Төв банк

Төв банк нь мөнгөн гүйлгээнд хяналт тавиах түүнийг зохиуцуулахад чиглэсэн

мөнгөн зээлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэж мөнгийг гүйлгээнд оруулах татаж

авах зэрэг үйл ажиллагаа явуулах ба түүний үүрэг эрх мэдлийн хүрээ нь хууль

тогтоомжинд тусгагдаж өгснөөрөө ялгаатай.Тухайн улс оронд нэг л Төв банк байна.

Банкны Систем

Мөнгөн гүйлгээг зохицуулахад гол үүргийг гүйцэтгэдэг байгууллага бол банк

юм.Өрх гэр. Пүүс байгуулгуудын хэрэглээнээс давж хуримтлагдсан сул чөлөөтэй мөнгөн

хөрөнгө бүхэлдээ улсын хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон ашиглагдаж эхлэх

нийгмийн хөдөлмөр эрхлэлт бүрэн хангагддаг гэж үздэг бөгөөд энэ үед л эдийн засаг бүх

чадал бололцоогоороо ажиллаж, тогтвортой,өндөр хурдтай өсөн дээшлэх боломжийг

хангадаг.

Энэ л эдийн засан үр ашигтай ажиллах нөхцөл бололцоог банкны систем бүрдүүлж өгдөг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Banknii tuhai

Банкны нөөц

Хадгаламжийн үйл ажиллагаа явуулж байгаа аль ч арилжааны банк нь хуулиар

тогтоодсоны дагуу тодорхой хэмжээний нөөцийн санг байгуулсан байх ѐстой ба банкны

нөөц нь банкны кассанд байх бэлэн буюу илүүдэл нөөц, төв банкинп нөөц гэсэн 2 хэсгээс

бүрдэнэ.

Нийт нөөц = Илүүдэл нөөц+зайлшгүй нөөц

Зайлшгүй нөөцийн норм хэмжээг хуулиар зааж өгөх ба банкинд бэлэн мөнгөний

нөөц зайлшгүй байх ѐстой . Үүнийгээ банк зээл олгоход ашиглана.

Зайлшгүй нөөцийн норм = зайлшгүй нөөц / банкны хугацаагүй хадгаламжийн

хэмжээ * 100%

Нөөцийн норм нь хадгаламжийн хэмжээнээс хамааран өөр өөр байж болох ба

гаднаас чек олгогдсон хугацаагүй хадгаламж ба чек олгогдоогүй хадгаламжинд мөн

харилцан алилгүй тогтоогдоно.

Банк нь мөнгөний зах зээл дэхь эрэлт нийлүүлэлтийг зохицуулах үүднээс хуулинд

заасан интервалийн дотор нөөцийн хувь хэмжээг өөрчлөн тогтоодог.

Арилжааны банкууд нь төв банкинд нөөцийн сан байгуулах нь хэд хэдэн ач

холбогдолтой.

1. Хадгаламжийн эрсдэлийн үүднээс тэдний анхны мөнгөн хөрөнгийг эргүүлэн

саадгүйгээр олгохын тулд нөөцийг ашигладаг.

2. Зайлшгүй нөөц нь хадгаламж эзэмшигчдийг эрсдлээс хамгаалах зорилготой.Энэ нь

банк дампуурсан үед нөөцийг ашиглахад чиглэнэ.

3. Зайлшгүй нөөцөөр дамжуулан төв банкнаас арилжааны банкнаас тэдний үйл

ажиллагаанд хяналт тавих, зохиуцуулах үүргийг давхар гүйцэтгэж байдаг.

Төв Банк ба мөнгө зээлийн бодлого

Улс орны эдийн засгийн зорилго чиглэл ньүйлдвэрлэлийн нөөцүүдийг бүрэн

ашиглаж хөдөлмөр эрхлэлтийг ханган эдийн засгийн тогтвортой өндөр хурдацтай

өсөлтийг хангах явдал байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Banknii tuhai

Төв Банкны Үндсэн үүрэг

1. Банк, санхүүгийн оновчтой систэмийг бүрдүүлэн түүний үр ашигтай үйл

ажиллагааг хангах үүрэгтэй.Төв Банк нь банкуудын банк хэлбэрээр ажиллаж

зохицуулах үүрэгтэй.

2. Гүйлгээний хүрээнд байх мөнгөний нийлүүлэлтэнд хяналт тавьж мөнгө зээлийн

бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх замаар мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх

үүн дээр үндэслэн үнийн түвшинг тогтворжуулах , нэмэгдүүлэх үүрэгтэй.

Мөнгө зээлийн бодлого, түүний үндсэн зорилго

Мөнгө зээлийн бодлого Төв банкны хүрээнд гүйлгээний хүрээнп авч хэрэгжүүлж

буй тодорхой зорилго чиглэлтэй үйл ажиллагаануудын цогц юм.

Мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх замаар мөнгөний ханшийг тогтворжуулж ,

хөдөлмөр бүрэн эрхлэлт , үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангахад оршино.

Үйлдвэрлэлийн уналтын үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн эрэлтийг

сайжруулж нийлүүлэлтийг хязгаарлан багасгаж эрэлтийг бууруулахад чиглэдэг.

Мөнгө, зээлийн бодлогыг хэрэгжүүлэх арга

Мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх арга механизм нь эдийн засгийн нөхцөл

байдлаас шалтгаалан өөр өөрсдийн өвөрмөц онцлогтой байх ба банкнаас мөнгөний

нийлүүлэлтэнд хяналт тавь зохицуулахдаа эдийн засгийн нээлттэй үйл ажиллагаа,

нөөцийн норм болон арилжааны банкуудад олгох зээлийн хүүгээ өөрчлөх аргуудыг

хэрэгжүүлдэг.

Төв банкны зээлийн хүү

Арилжааны банкууд түр хугацааны эх үүсвэр олох замаар зээл авдаг Ингэж зээл

олгохдоо түр хүүтэй олгоно. Энэ арилжааны банкуудын илүүдэл нөөцийн хэмжээг

нэмэгдүүлж зээл олгох сонирхлыг нэмэгдүүлснээр зээл олголт нэмэгдэж мөнгөний

нийлүүлэлтийн хэмжээ өсдөг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Banknii tuhai

Хууль эрх зүйн зохицуулалт

Монгол улсын банк санхүүгийн хууль тогтоомжоос…

Т

1996 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Төв банк /Монголбанк/-ны бүрэн эрх,

түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж,

төрийн мөнгөний бодлогыг Төв Банк /Монголбанк/-наас хэрэгжүүлэхтэй холбогдсон

харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хууль тогтоомж

Төв Банк /Монголбанк/-ны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль

болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

З дугаар зүйл.Төв Банк /Монголбанк/-ны эрх зүйн байдал

1. Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх

бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монгол Улсын Төв

Банкийг Монголбанк гэж нэрлэнэ. Монголбанкны төв нь Монгол Улсын

нийслэлд байрлана.

2. Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон

загвараар хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Монголбанк өөрийн билэгдэл тэмдэгтэй байж болно.

4 дүгээр зүйл.Монголбанкны үндсэн зорилт

1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн

тогтвортой байдлыг хангахад оршино.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Banknii tuhai

2. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны

тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн

тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

5 дугаар зүйл.Монголбанкны үйл ажиллагааны чиглэл

Монголбанк энэ хуульд заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараахь

чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ:

1. мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах;

2. эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар мөнгөний

бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

3. Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх;

4. банкны үйл ажиллагаанд хяналт тавих;

5. банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах;

6. гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, зохицуулах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Монгол Улсын мөнгөн тэмдэгт

6 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах онцгой эрх

1. Монголбанк Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх

эдэлнэ.

2. Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд

гаргахыг хориглоно.

7 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгтийн нэгж, хэлбэр

1. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн албан ѐсны нэгж нь төгрөг мөн. Нэг төгрөг

зуун мөнгөтэй тэнцэнэ.

2. Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан дэвсгэрт болон зоосон хэлбэртэй

байна. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн хэв загварыг Улсын Их Хурал

батална.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Banknii tuhai

8 дугаар зүйл.Төлбөрийн хууль ёсны хэрэгсэл

1. Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төгрөг нь өөрийн нэрлэсэн дүнгээрээ

Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх төлбөр тооцоонд хэрэглэгдэх

төлбөрийн хууль ѐсны хэрэгсэл мөн.

2. Хуульд өөрөөр заагаагүй бол төгрөгийг орлох төлбөрийн бусад

хэрэгслийг Монголбанкны зөвшөөрлөөр төлбөр тооцоонд хэрэглэж

болно.

9 дүгээр зүйл.Мөнгөн тэмдэгттэй холбогдсон Монголбанкны үйл

ажиллагаа

1. Монголбанк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар

гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах үйл

ажиллагаа явуулна.

2. Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, түүний

нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж

муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулна.

3. Гэмтэж муудсан мөнгөн тэмдэгт солих журмыг Монголбанк тогтооно.

Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг

хориглоно.

Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ

Цаасан ба зоосон мөнгө гүйлгээний хэрэгсэлийн үүргийг гүйцэтгэх болсноор

гүйлгээнд эзлэх тоо хэмжээг тогтоох шаардлага гарч ирсэн.Гүйлгээнд байх тоо

хэмжээ борлуулахад зориулсан бараа үйлчилгээний тоо хэмжээ, үнээс болон

мөнгөний эрэлтийн хурднаас шууд шалтгаална. Мөнгө хэдий чинээ хурдан эргэнэ

төдий чинээ бага мөнгө гүйлгээнд шаардагдана.

М = (P * Q) / V

М-Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ

P- үнэ

Q- бараа үйлчилгээний тоо

V- мөнгөний эргэлтийн тоо

(P*Q)-Үндэсний нийт бүтээгдэхүүн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Banknii tuhai

Гүйлгээнд байх тоо хэмжээ нь борлуулагдах бараа үйлчилгээний үнийн дүн (ҮНБ) /

мөнгөний эрэлтийн тоонд хуваасантай тэнцүү байна.

Банкны тогтолцоо, Банк мөнгийг бий болгох нь

Аливаа банк нь бэлэн мөнгө, чек, банкны мөнгөн тэмдэгт зэрэг мөнгөний

үүрэг гүйцэтгэгдэг хэрэгслээр гүйлгээ хийнэ. Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ нь

мөнгө үйлдвэрлэх суурь машины хүчин чадлаас болон арилжааны банкуудын

гүйлгээнд оруулж буй чекээс хамаарч байдаг.Хадгаламж эзэмшигч мөнгөн

хөрөнгөө банкинд хадгалауулж тооцооны дансанд бичигддэг ба үүнийг хадгалж

байх боломж бага үүднээс мөнгөн хөрөнгийг эргэлдүүлж түүүний оронд чекийг

хэрэглэдэг учиртай. Банкаар тооцооны ба төлбөрийн гүйлгээ хийлгэх нь мөнгө

авах төлбөрийг хэрэгжүүлэх хугацааг үлэмж багасгадаг. Гүйлгээнд байгаа

мөнгөний хэмжээг тогтоохын тулд нэгдсэн үзүүллэлт болох М1, М2, М3

үзүүлэлтүүдийг авч үздэг.

М1-гүйлгээн дэхь бэлэн мөнгө , хадгаламжийн

чек зэргээс бүрдэнэ

М2-тооцооны харилцахад байгаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн активууд,

чек олгогдоогүй хадгаламж, богино хугацааны

зээл зэрэг багтана,

М3-М2-оос гадна урт хугацааны хадгалжаас бүрдэнэ.

Төв банк мөнгөний хөдөлгөөнийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй улмаас

гүйлгээнд байнга мөнгө байна.

Банкнаас бэлэн мөнгө гаргахгүй харин чек шинээр хадгалагдаж байвал

түүнийг банкны хаалттай тогтолцоо гэнэ.

Төв банкнаас мөнгө гадагш гарч хадгдаламжийн орлого болон хувирч

гараас олон удаа шилжинэ. Жишээлбэл арилжааны банк А нь 100 мөнгөн

хөрөнгөтэй байсан гэвэл түүний зээлдүүлнэ. Ингэхдээ зайлшгүй нөөцөө заавал

үлдээж бусдыг зээлдүүлнэ. Хэрвээ зайлшгүй нөөцийн хэрэглээ 20 % гэвэл 8

болно. Тодорхой хугацааны дараа 100 нь 8 хэмжээгээр мөнгөний массыг

өсгөдөг.8-ын зээл авагч үл хөдлөх хөрөнгө, материал, үнэт цаас худалдан авах тул

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Banknii tuhai

өөр нэг Б банкинд мөнгөө оруулдаг. Б нь мөн нь л зайлшгүй нөөц болгоод үлдсэн

6.4 –ыг зээлдүүлнэ. Энэ үед гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ144 болно. Энэ

байдлаар давтагдан гүйлгээн дэхь мөнгөний хэмжээ өсөх болно. Гэвч анхны

хадгаламж ба банкны зайлшгүй байх мөнгөний хэмжээнээс хамаардаг. Мөнгөний

нийлүүлэлтийн мультипликаторыг М* гэж үзвэл энэ нь банкны системд очсон нэгж

мөнгөний хэд дахин өссөнийг харуулдаг байна.

N – зайлшгүй нөөцийн норм

М* = 1/N

N = 0.2 бол М* = 5 болох буюу жишээнд үзсэнээр анхны банкинд орсон мөнгөний

хэмжээ үржигдэж үр дүнд гүйлгээнд байх мөнгөний тоо 500 болно гэсэн үг юм.

Мөнгөний урсгал аль болох хурдан өсөхийн хирээр түүнийг төрөөс удирдах явдал

хүндэрч байх бөгөөд төрөөс мөнгөний зээлийн бодлогын арга хэрэгсэлийн

тусламжтайгаар нэмэгдүүлж, багасгаж зэргээр мөнгөний массыг зохицуулж байдаг.

Төв банкны мөнгөний массыг зохицуулах арга хэрэгсэл

Төв банкны мөнгөний массыг зохицуулах арга хэрэгсэлийг шууд ба шууд бус гэж

хуваана.

шууд

ТБМ.Арга хэрэгсэл

шууд бус

Шууд арга хэрэгсэлд үнэт цаасны зах зээл дээр хийгдэх төрийн зээллэгийн

гүйлгээ багтах бол шууд бус арга хэрэгсэлд төвлөрсөн зээлийн хүү ба зайлшгүй

нөөцийн нормын өөрчлөлт тус багтана.

Нээлттэй зах зээл дээрх гүйлгээ

Төв банк нь зах зээл дээрх богино хугацааны зээллэгийг худалдах,

худалдан авах замаар богино хугацааны хүүгийн зээллэгийг зохицуулж байдаг

бөгөөд үүнээс мөнгөний нийлүүлэлт ихээхэн хамаарч өөрчлөгддөг. Төв банк нь

засгийн газарт зээл өгөх зэргээр хамтран холбоотой ажилладаг.Иймд банк нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Banknii tuhai

засгийн газрын облигацыг өөрийн үзэмжээр худалдаж, худалдан авах үйл явцыг

мөнгөний массыг зохицуулах арга болгон ашиглаж гүйлгээнд байгаа мөнгөний тоог

нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.Үнэт цаасны зах зээл дээр улсын богино

хугацааны зээллэгэ гарч ирсэн нөхцөлд түүнийг худалдан авч эхэлдэг. Үүний

дараа зээллэгээ худалдсанаас авсан мөнгөн хөрөнгө нь чек олгогдсон хадгаламж ,

хадгаламжийн хэлбэрээр арилжааны банкуудад ордог, Арилжааны банк энэ

тохиолдолд зайлшгүй тохиолдолд зайлшгүй нөөцийг нэмэгдүүлж үлдсэн хэсгийг

гүйлгээнд тавьж олгоход идэвхтэй ашигладаг. Ийм байдлаар мөнгөний

зарцуулалтыг өөрчилдөг.

Төвлөрсөн зээлийн хэмжээ

Төв банкны бусад банкуудад тавьж олгодог зээлийн хүү юм. Ашиглагдах байдлыг

хувьд зах зээлийн хүрээнд адил үйлчилгээ үзүүлдэг. Богино хугацааны облигацыг

худалдаж авсны дараа төв банкны хүүгийн норм дээшлэдэг бол арилжааны

банкууд нөөцөө багасгаж төв банкаас зээл авахыг тэмүүлдэг. Арилжааны банкууд

зээл авч өөрийн нөөцөө нөхсөнөөр төвлөрсөн зээлийн хүү аль болох бага бол

арилжааны банкны нөөц их байна.

Зайлшгүй нөөцийн норм

Тусгайлан заасны дагуу арилжааны банк зайлшгүй байх нөөц мөнгөнийхөө

дүнг тооцоож байдаг ба төв банк нь үүнийг хариуцаж байх ѐстой төдийгүй зээл

олгож болохгүй байдаг. Инфляцийн тохиолдолд гүйлгээн дэх мөнгөний массын

өсөлтийг хангах зорилгоор хэрэгтэй үедээ төв банк зайлшгүй нормыг

нэмэгдүүлдэг.

Зайлшгүй нөөцийн хэмжээг өөрчлөх нь мөнгөний нийлүүлэлтийг мультилакторын

хэмжээнд нөлөөлдөг.

2. Банкны Систем, Төв банк ба мөнгө зээлийн бодлого-

судалгаа, статик үзүүлэлт

2005 оны 8-р сарын 31-ний өдрийн байдлаар Монгол улсад 17 банк,

137 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж, 570 гаруй

хадгаламж зээлийн хоршоо бүртгэгдсэн байна.

Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар МУИС-ийн

Социологийн тэнхимтэй хамтран Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Banknii tuhai

байдал, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны талаар олон нийтийн

дунд 2005 онд санал асуулга явуулсныг ашиглав.

Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй бичил санхүүгийн

талаар тусгай бүлэг болгон оруулж судалгааг хавсаргав.

2005 оны 8 дугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлтийн (М2) хэмжээ 1081.2

тэрбум төгрөг; инфляцийн түвшин оны эхнээс 10.0 хувь, сүүлийн 12 сарын

байдлаар 11.7 хувь; банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас олгосон

зээлийн өрийн үлдэгдэл 768.8 орчим тэрбум төгрөг; нийт хадгаламжийн хэмжээ

618.9 тэрбум төгрөг; нэгдсэн төсвийн алдагдал эерэг 67.0 тэрбум төгрөг; улсын

гадаад цэвэр албан нөөц 244.5 сая америк доллар; Монгол улсын гадаад

худалдааны алдагдал 150.6 сая америк доллар байна.

1.Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй банкуудын тоо таны бодлоор

2003

2005

Өөрчлөлт

Хүний тоо

Хувь

Хувь Хүний тоо

Хувь

Хувь Хувь

Олон

Цөөн

Боломжийн

Мэдэхгүй

Нийт

1803

420

2657

398

5278

34.2%

8.0%

50.3%

7.5%

100.0%

2151

428

2449

355

5383

40.0%

8.0%

45.5%

6.6%

100.0%

5.8%

0.0%

-4.8%

-0.9%

0.0%

Хариулааг

Нийт

3

5281

0.1%

22

5405

0.4%

0.4%

2.Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа

2003

2005

Өөрчлөлт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Banknii tuhai

Хүний тоо

Хувь

Хувь Хүний тоо

Хувь

Хувь Хувь

Найдвартай

Эргэлзээтэй

Найдваргүй

Мэдэхгүй

Нийт

2155

2237

411

477

5280

40.8%

42.4%

7.8%

9.0%

100.0%

2417

2083

347

535

5382

44.9%

38.7%

6.4%

9.9%

100.0%

4.1%

-3.7%

-1.3%

0.9%

0.0%

Хариулааг

Нийт

1

5281

0.0%

23

5405

0.4%

0.4%

3.Таны бодлоор эдийн засгийн өсөлтийг хангахын тулд

Санал 2003 2005 Өөрчлөлт

Хүний

тоо

Хувь Хүний

тоо

Хувь Хувь

Татвар бууруулах

ГХО-ыг нэмэгдүүлэх

Зээлийн хүүг багасгах

Үндэсний үйлдвэрлэлээ

дэмжих

Биснесменүүдийг

дэмжих

Бусад

Нийт

2339

1224

1942

2770

869

174

9318

25.1%

13.1%

20.8%

27.9%

9.3%

1.9%

100.0%

2357

1094

2292

2617

717

167

9244

25.5%

11.8%

24.8%

28.3%

7.8%

1.8%

100.0%

0.4%

-1.3%

4.0%

-1.4%

-1.6%

-0.1%

0.0%

Нийт

-4037

5281

-76.4% 3839

5405

-71.0% 5.4%

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Banknii tuhai

Төгрөгийн болон гадаад валютын хадгаламжийн хэмжээ 1991 оноос 1997 он

хүртэл тогтмол өсч ирсэн ба банкны салбарын хямралын оргил үе болох 1998 онд

буурч, 1999-2004 онуудад огцом өсөлттэй явж 625.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

М2-т эзлэх хувийн жингээрээ 2000 оноос эхлэн тогтмол өсч, 2004 оны байдлаар

74.0 орчим хувийг эзэлж байна.

4.Хадгаламж, тэрбум төгрөг

0

100

200

300

400

500

600

700

1991 1993 1995 1997 1999 2001 2003

Õàäãàëàìæ

Ì-ýçëýõ õóâü

Зээлийн хүүг салбарын хэмжээгээр бууруулах тал дээр Монголбанкны

удирдлагын зүгээс нилээд арга хэмжээ авч хэрэгжүүлээд байна. Үүнд: банкуудын

удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж зээлийг хүүг яаж багасгах

тал дээр санаа сэтгэгдлээ солилцсон, олон улсын санхүүгийн байгууллагуудтай

хамтран төслийн хүрээнд ажлын байр шинээр бий болгох, ХАА-г хөгжүүлэх болон

орон сууцны зориулалттай урт болон дунд хугацааны бага хүүтэй зээлийг

банкуудаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулж байгаа, санхүүгийн зах

зээлийн өрсөлдөөнийг (ялангуяа зээлийн талаар) бий болгохын тулд ББСБ-ын үйл

ажиллагаа явуулах эрхийг хязгаарлахгүй олгож байгаа зэрэг болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Banknii tuhai

5.Таны бодлоор зээлийн хүү

Санал 2003 2005 Өөрчлөлт

Хүний

тоо

Хувь Хүний

тоо

Хувь Хувь

Өндөр

Боломжийн

Мэдэхгүй

Нийт

3175

1529

568

5272

60.2%

29.0%

10.8%

100.0%

3689

1080

533

5302

69.6%

20.4%

10.1%

100.0%

9.4%

-8.6%

-0.7%

0.0%

Хариулааг

Нийт

9

5281

0.2%

103

5405

1.9%

1.7%

www.zaluu.comwww.zaluu.com