bi mongol 2 - ger youth center · Шүлэг Шүлэг гэдэг нь хүний...

4
2007 оны 10-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа Хамгийн хамгийн... Хамгийн баруун захын цэг Мааньт уулаас, хамгийн зүүн захын цэг Модтой хамар хүртэл 2,392 км =1,486.38 mile. Хамгийн хойд захын цэг Монгол Шарын Даваанаас, хамгийн өмнөд захын цэг Орвог Гашууны Бор толгой хүртэл 1,259 км = 782.34 mile. Хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн Нурууны Таван Богд Уулын Хүйтэноргил 4,374 м = 14,350 ft юм. Хамгийн нам цэг нь Дорнод монголын тал дахь Хөх нууруудын хотгор далайн төвшнөөс дээш 560 м = 1837 ft юм. БИ МОНГОЛ Та бүхэндээ Монголын түүх, уран зохиолын хамгийн сод бүтээл "Монголын Нууц Товчоо "-г Монгол Хэл Шинжлэлийн ухааны доктор М. Саруул-Эрдэнэ-ийн хялбаршуулан бичсэнээр толилуулж байна. Зургийг С. Төрбурам. 3. Алун Гуагийн нэг хүүг Бодончар гэдэг байжээ. Бодончар нэг өдөр ах нартаа: "Тэнд байгаа нэгэн аймаг ах захаа хүндэлдэггүй, эв найргүй учир эзэлье" гэж хэлж гэнэ. Тэгээд тэд нөгөөх аймгийг эзлэн авчээ. 4. Чингис Хааны аав бол Есүхэй Баатар, ээж нь Өүлэн Эх юм. Өүлэн Эх Ононы Дэлүүн Болдог гэдэг газар (1162) Тэмүжин нэрт хөвгүүнийг төрүүлсэн нь хожим Чингис Хаан хэмээн алдаршсан юм. Тэмүжин төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атгасан байжээ. Тэмүжин буюу Чингис Хаан, Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигин гэсэн гурван эрэгтэй дүүтэй, Тэмүүлэн гэдэг охин дүүтэй байсан юм. Асуулт: Тэр аймаг яагаад амархан дийлэгдсэн бэ? Асуулт: Есүхэй, Өүлэн хоёр хэдэн хүүхэдтэй байсан бэ? Бат-Очирын Амарсанаа Алтан Ураг Эрт цагийн нэгэн өдөр Эгэл Тэмүүжин хорвоод мэндэлсэн Өсөж томрон эзэн хаан болсон нь Өүлэн ээжийн ач буян юм Чингис гэдэг алдрыг гардан аваад Чин зоригтой баатруудаа дагуулан Хүлэгт морьдынхоо нуруун дээр мордон Хорвоод дуулагдах Монгол улсыг байгууллаа Найман зууныг өнгөрөв ч Нэр хүндээ үл алдсан Чиний миний өвөг дээдэс болсон Чингис хааныг магтан шүлэглэе Алтан ургийн бичиг Айдаа миний Монгол улс Дэндүү баатарлаг цэрэг эрс нь Дэлхийн талыг эзэгнэж явсан Уран цэцэн домог үгс нь Урьд хойчид минь сургамж болог Үнэлж баршгүй Монгол зан төрх Үргэлжийн мөнхөд өвлөгдөн үлдэг Монгол гэдгээрээ бахархаж явна Маргаашийн тэнгэр өөд харан алхана Нэгэн санаагаар Монголоо дээдлэе ! Т Ү Ү Х С О Ё Л Хүндэт уншигчид та бүхэндээ сэтгүүлийнхээ 2 дахь дугаараар манай нэрт яруу найрагч Ш.Дулмаа гуайн удамд 8 дахь уран бүтээлч болж төрсөн, 18-хан насандаа 40 гаруй шүлэг , 70 гаруй 4 мөрт бичсэн авъяаслаг хүү Бат-Очирын Амарсанаа-г танилцуулж байгаадаа их баяртай байна. Амарсанаагийн уран бүтээлтэй Ханнибал нэрээр нь танилцсан байхаа, яагаад ийм нэртэй болсон тухайд - Би өөртөө энэ нэрийг өгсөн. Ханнибал гэж бол Ромын эзэнт гүрний үед Карфаген гэдэг улсын удирдагч байсан, дэлхийд Чингис хааны дараа орох гарамгай их жанжин гэж хүндэлдэг . Би түүх их сонирходог гэж бардамхан хариулж билээ. Амраагийн шүлэг бүхэн цаанаа л нэг гүн утга агуулаад байгаа юм, та таалан соёрхоно уу . Сэтгүүлийг эрхлэн гаргагч Б.Урангоо /17 настай, Оакланд/

Upload: others

Post on 30-Aug-2019

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: BI MONGOL 2 - Ger Youth Center · Шүлэг Шүлэг гэдэг нь хүний сэтгэлийн гүнээс гарч байгаа үнэн үг Шулуухан хэлэхэд

2007 оны 10-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа

Хамгийн хамгийн...• Хамгийн баруун захын цэг Мааньт уулаас, хамгийн зүүн захын цэг Модтой хамар хүртэл 2,392 км

=1,486.38 mile.

• Хамгийн хойд захын цэг Монгол Шарын Даваанаас, хамгийн өмнөд захын цэг Орвог Гашууны Бор толгой хүртэл 1,259 км = 782.34 mile.

• Хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн Нурууны Таван Богд Уулын “Хүйтэн” оргил 4,374 м = 14,350 ft юм.

• Хамгийн нам цэг нь Дорнод монголын тал дахь Хөх нууруудын хотгор далайн төвшнөөс дээш 560 м = 1837 ft юм.

БИ МОНГОЛ

Та бүхэндээ Монголын түүх, уран зохиолын хамгийн сод бүтээл "Монголын Нууц Товчоо "-г Монгол Хэл Шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ-ийн хялбаршуулан бичсэнээр толилуулж байна. Зургийг С. Төрбурам.

3. Алун Гуагийн нэг хүүг Бодончар гэдэг байжээ. Бодончар нэг өдөр ах нартаа: "Тэнд байгаа нэгэн аймаг ах захаа хүндэлдэггүй, эв найргүй учир эзэлье" гэж хэлж гэнэ. Тэгээд тэд нөгөөх аймгийг эзлэн авчээ.

4. Чингис Хааны аав бол Есүхэй Баатар, ээж нь Өүлэн Эх юм. Өүлэн Эх Ононы Дэлүүн Болдог гэдэг газар

(1162) Тэмүжин нэрт хөвгүүнийг төрүүлсэн нь хожим Чингис Хаан хэмээн алдаршсан юм. Тэмүжин төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атгасан байжээ. Тэмүжин буюу Чингис Хаан, Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигин гэсэн гурван эрэгтэй дүүтэй, Тэмүүлэн гэдэг охин дүүтэй байсан юм.

Асуулт: Тэр аймаг яагаад амархан дийлэгдсэн бэ?

Асуулт: Есүхэй, Өүлэн хоёр хэдэн хүүхэдтэй байсан бэ?

Бат-Очирын Амарсанаа

Алтан Ураг

Эрт цагийн нэгэн өдөр Эгэл Тэмүүжин хорвоод мэндэлсэн Өсөж томрон эзэн хаан болсон нь Өүлэн ээжийн ач буян юм Чингис гэдэг алдрыг гардан аваад Чин зоригтой баатруудаа дагуулан Хүлэгт морьдынхоо нуруун дээр мордон Хорвоод дуулагдах Монгол улсыг байгууллаа Найман зууныг өнгөрөв ч Нэр хүндээ үл алдсан Чиний миний өвөг дээдэс болсон Чингис хааныг магтан шүлэглэе Алтан ургийн бичиг Айдаа миний Монгол улс Дэндүү баатарлаг цэрэг эрс нь

Дэлхийн талыг эзэгнэж явсан Уран цэцэн домог үгс нь Урьд хойчид минь сургамж болог Үнэлж баршгүй Монгол зан төрх Үргэлжийн мөнхөд өвлөгдөн үлдэг Монгол гэдгээрээ

бахархаж явна Маргаашийн тэнгэр өөд харан

алхана

Нэгэн санаагаар Монголоо дээдлэе !

Т Ү Ү Х С О Ё Л

Хүндэт уншигчид та бүхэндээ

сэтгүүлийнхээ 2 дахь дугаараар манай нэрт яруу найрагч Ш.Дулмаа гуайн удамд 8 дахь уран бүтээлч болж төрсөн, 18-хан насандаа 40 гаруй шүлэг, 70 гаруй 4 мөрт бичсэн авъяаслаг хүү Бат-Очирын Амарсанаа-г

танилцуулж байгаадаа их баяртай байна. Амарсанаагийн уран бүтээлтэй Ханнибал нэрээр нь танилцсан байхаа, яагаад ийм нэртэй болсон тухайд - Би өөртөө энэ нэрийг өгсөн. Ханнибал гэж бол Ромын эзэнт гүрний үед Карфаген гэдэг улсын удирдагч байсан, дэлхийд Чингис хааны дараа орох гарамгай их жанжин гэж хүндэлдэг. Би түүх их сонирходог гэж бардамхан хариулж билээ.

Амраагийн шүлэг бүхэн цаанаа л нэг гүн утга агуулаад байгаа юм, та таалан соёрхоно уу.

Сэтгүүлийг эрхлэн гаргагч Б.Урангоо /17 настай, Оакланд/

Page 2: BI MONGOL 2 - Ger Youth Center · Шүлэг Шүлэг гэдэг нь хүний сэтгэлийн гүнээс гарч байгаа үнэн үг Шулуухан хэлэхэд

Шүлэг

Шүлэг гэдэг нь хүний сэтгэлийн гүнээс гарч байгаа үнэн үг Шулуухан хэлэхэд энэ чинь сэтгэлийн нэгэн илрэл Шал дэмий цаг үрснээс хоосон ч гэсэн үзэг цаас нийлүүлэн Сэтгэлийн чавхдасыг хөндөх тийм л үгээр би чинь шүлэгээ бичнэ Санаа сэтгэлийг чинь уяртал 4н мөртөө чангаар уншиж өгьё Сайхан төрсөн чамайгаа тэнгэрт гартал нь шүлэглэн бичьe Cэтгэлийн гүн дэх үгээ оролцуулан сэтгэж би чинь шүлэгээ бичьe Саяхан төрсөн бодолоо ургуулан байж шүлэгээ бас бичьe Шүлэг гэдгийн утгыг та нарт ойлгуулан байж бичьe Сэрээд босоход бодолд минь шүлэг ар араасаа цувна Сараачин байж дэвтэртээ би чинь шүлэгээ бичьe Сайхан ч бай муухай ч бай хамаагүй Cэтгэлээс гарах шүлэг нь чухал юм шүү Хайр дурлалыг мэдрэн байж шүлэгээ урлана Харанхуй шөнийн оддыг харан шүлэгээ бодно Хангай ертөнцөд цуурайтах энэхэн шүлэгээ уншина Харин та миний шүлэгний гүн утгыг ухааран ойлгоорой.

А л д б и е м и н ь а л ж а а в а а с а л ж а а т у г а й А х у й т ө р м и н ь б ү ү а л д а р т у г а й

Ө с ө х ө ө с с у р с а н ү н д э с н и й х э л М а р т а ж б о л ш г ү й с о ё л

-Сайн уу? Амраа, Юуны өмнө Калифорни мужийн их сургуульд элсэн орсонд баяр хүргэе, ш а л г а л т ш ү ү л э г амаргүй байсан биз?- Сайн сайн. Баярлалаа намайг урьж ярилцлага авч байгаад чинь. Их сургуульд ороход жаахан төвөгтэй л юм байна лээ. Хийж бэлдэх з үйл мундахгүй. - АНУ-д Их сургуульд элсэн орохын тулд ер нь юу анхаарвал зүгээр вэ? чиний бодлоор.- АНУ-д сургуульд ороход

хичээлээ хийгээд л, анкетаа бөглөхдөө сайн хйигээд. Мөн захиа бичдэг юм тэрийгээ сайн бичээд хүний сэтгэлд хүргэх нь л гол болов уу.- Оюутан болоод аав ээжээсээ холдоод явахад сэтгэл санааны хувьд бэлэн үү? - Өө тэгээд мэдээж 18 хүртэлээ цуг амьдарсан болохоор жаахан тиймэрхүү л байна сэтгэл санаа. Гэхдээ одоо тусдаа гарч бие даахгүй бол хэзээ гэж хүлээхэв дээ- Амраа бол камер-аа үүрээд хаана ч явна биз дээ? - Камераасаа салах тохиолдол тун ховорхон шүү. Хүмүүст гайхуулаад байх зураггүй ч гэсэн өөрийнхөө сонирхолоор энд тэнд очоод зураг аваад л байдаг юм.- Хичээлээс гадуур юу сонирхдог вэ? Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?- Хичээлээс гадуур шүлэг дуу гээд мөн гэрэл зураг их сонирхдог. Компьютэр дээр суувал PHOTOSHOP –ийг жаал оролдоно. Одоо сургуульд орчихсон чөлөөт цаг гарвал найз нартайгаа л уулзахыг хичээнэ дээ. - Suuder.com дээр чиний тавьсан зурагнуудыг харсан, газар газрын зурагнуудын цомог болсон сайхан site байна лээ. Түүнд элссэн тухайгаа яриач.- Сүүдэр.ком-ын эзнийг би таньдаг юм. Тэгээд миний авсан зурагнуудыг үзчээд сэтгэгдэл өндөр байсан. Тэр үед тэгээд л өнгөрсөн. Дараа нь зураг тавих эрх хүмүүст өгнө гэхээр нь асуусан чинь надад зөвшөөрсөн юм. Тэрнээс хойш одоо 2, 3 сар л болж байна.- Чи бас олон сайхан шүлэг бичсэн. Анхны бичсэн шүлгийхээ тухай?- Сайхан шүлэг гэж… Үгийн сандаа байгаа хэдэн үгээ холбох л юм байна ш дээ. Анхны шүлэг гэвэл Асуулт.нэт-д тэмцээнд орж байсан юм. Тэгээд нэг даалгавар нь 8-аас дээш мөртэй шүлэг бичих байсан. Анх удаа 8 мөртийг бичээд л ер нь шүлэг бичвэл гоё юм байна гэдгийг мэдэрсэн. Тэрнээс хойш бараг 5, 6 сарын дараа яг бичиж эхэлсэн дээ.- Энэ дашрамд аав ээждээ хандаж юу хэлмээр байна?- Намайг өсгөж одоо байгаа хэмжээнд минь хүргэсэн та нартаa баярлалаа. Мөн хамгаас их хайртай шүү.- За сурлагын өндөр амжилт хүсье. Олон сайхан шүлэг бичиж нэртэй яруу найрагч болоорой!- Баярлалаа. Танай сэтгүүлийн үйл ажиллaгаанд ч гэсэн өндөр амжилт хүсье. - За Баярлалаа =]

Ярилцсан Б.Урангоо

Шүлэ гч

Хүү

Монголоороо Бахархана

Усны шувууд нь хөх тэнгэртээ жигүүрлэн нисэж Урсгал гол, ургаа модоороо байгалаа чимэж Уудам тал, ойн модонд нь араатан амьтад нь биесээ хөөж Уртын дуугаараа төрийн дуулалаа дуулж

Есөн эрдэнийн чулуугаар нь охид бүсгүйчүүд нь гоёж Есөн цагаан тугаа төрийн хоймортоо залж Ерөөл үлгэрээрээ хүүхэд багачуудаа өсгөж Ертөнцөд гайхагдах Монгол улс мину зээ

Энэхэн хорвоод төрөөд Монгол гэдгээр бахархаж явна Эзэн Чингис-ийн үр сад нь гэдгээ хүн бүрт баталж явна Эгшиг дуулал, эртний үлгэр домгоос нь суралцан уярч явна Энэ л миний Монгол гэж толгой дээгүүр харан явна

Морин дээр өсөөгүй ч гэсэн хүлэгт морио хүндэтгэж явна Монголын талаар аялаагүй ч гэсэн үзэсгэлэнт байгалаа биширч явна Мартаж болшгүй уйгаржин бичгээ харийн хүнд гайхуулж явна Монгол хүн гэж би нүүр бардам хэлж явна

Хөвсгөл далайн эрэг дээр хөл нүцгэн гүйхийг хүснэ Хатан Туул голынхоо усыг шимэн шимэн уухыг хүснэ Хангай уулан дээгүүр нь хүлэгт морьтойгоо давхихыг хүснэ Хайртай Монгол улсаа амар амгалан байлгахыг хүснэ

Азийн төв болсон миний л хайртай Монгол Аргалын утаа үнэртсэн онгон сайхан байгальтай Алтан наран гийсэн хөх манхан тэнгэртэй Алтайн өндөр уулнууд нь тэнгэр баганадсан өндөртэй.

Монголоороо би бахархаад барашгүй Миний өлгий болсон сайхан орон минь Мандан бадарч биднийгээ баяcгаарай Мөнхөд орших миний ариун улс.

Page 3: BI MONGOL 2 - Ger Youth Center · Шүлэг Шүлэг гэдэг нь хүний сэтгэлийн гүнээс гарч байгаа үнэн үг Шулуухан хэлэхэд

Хараацай яагаад хүнд хайртай болсон бэ? /Монгол ардын үлгэр/

Эрт цагт жигүүртний хаан Хангарьд:- Ертөнц дээр юуны мах хамгийн амттайг мэдээд ир гэж зөгий хараацай хоёрт зарлиг буулгажээ. Зөгий хараацай хоёр хааныхаа зарлигийг гүйцэтгэхээр нисэн оджээ.Зөгий амьтан болгоныг хатгаж үзжээ. Харин хараацай яах учраа ололгүй хий л ийш тийш элин халин нисэж явж гэнэ.

Орой буцах замдаа хараацай:- За, зөгий минь! Хамгийн амттай нь юуны мах байна вэ? Мэдэж чадав уу? гэж асуужээ.- Мэдэж чадсан. Хангарьд гуай зооглоход хүний мах л хамгийн амттай юм байна гэхийг хараацай сонсмогц:

Хөөрхий хүн төрөлхтөнг энэ аюулаас яаж аврах билээ гэж бодсоноо:- Би ядраад байна. Жаахан амсхийе гээд зөгийтэй хамт модны мөчир дээр суугаад:- Чи тэр хануур хэлээ над нэг үзүүлэхгүй юү? Би чиний хэлийг ер үзээгүй юм байна гэсэнд, зөгий хэлээ гаргав. Хараацай ганц дайраад хурц хошуугаараа зөгийн хэлийг тас хазчихаж гэнэ.Зөгий уурлаад Хангарьдад хэлэхээр нисэхэд хараацай даган явжээ. Зөгий очоод хий л дүнгэнээд байхад Хангарьд юу ч ойлгосонгүй учир ихэд уурлаж, чи цаашаа бай! Алив хараацай чи хэл гэсэнд:- Хаантан минь могойн мах л хамгийн амттай юм. Нэг л амталбал салахын аргагүй, өөр юу ч идэх дургүй болох юм. Зөгий маань могойн мах идэх гэж байгаад хэлээ сугалуулчихаад ингэж дүнгэнэдэг болчихлоо гэжээ.

Хангарьд хараацайн үгэнд итгэж, могойг барьж идэх болжээ.

Одоо хангарьдын төрөл угсаатнаас ганц бүргэд л үлджээ. Бүргэд могойг үзвэл дор нь шүүрэн барьж иддэг болж гэнэ.Энэ цагаас хараацай хүний гэр хашаа саравчинд өндөглөдөг болж хүмүүс түүний өндөг үүрийг эвддэггүй хайрладаг болжээ.Мөн зөгий хараацайд хэлээ сугалуулснаас хойш үүрд дүнгэнэсэн дуутай болжээ.

Хүүхдүүд ээ! 1. Зарлиг гэж юу вэ? 2. Шувууны үүрийг эвдэж болох уу? Яагаад?

Зургийг Даваанямын Энхзаяа /14 настай, Аламеда/

Бү т э н бие минь зо вбоо с зо вт у га й Бүрэн ул с минь бү ү алдарт у га й ! Эзэн Чин г и с Хаан

А Р Д Ы Н А М А Н З О Х И О ЛЗүй

р

цэц

эн үгс

Эрхийг

сурахаар

Бэрхийг сур

Гар хөд

өлбөл

Ам хөдөлн

ө

Оньсого

Захгүй хөнжил

Зайгүй сувд Тэр юу вэ?

Шингэн байтлаа ус шиг

Цагаан байтлаа цас шиг

Тэр юу вэ?

Ү х т э л о р ш и х т ө р ө л х н у т а г С а л ж б о л ш г ү й о р о н Д . Н а ц а г д о р ж

Бэлэг

дэмбэрэлий

н

үг

Аялгуу эгшгэ

э хангинуулж

яв

Ах дуу олноо

баярлуулж яв

Аав ээжээ хү

ндэлж яв

Адуу малаа ө

сгөж яв

Ертөнцийн гурав

Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан

Жаргалтай хатны хацар нэг улаан

Жалганд ургасан сухай нэг улаан

Түргэн хэллэг

А л а г ш а в а р

А р а г с а в а р

Д э э л и й н а р

З э э р и й н д а л

Page 4: BI MONGOL 2 - Ger Youth Center · Шүлэг Шүлэг гэдэг нь хүний сэтгэлийн гүнээс гарч байгаа үнэн үг Шулуухан хэлэхэд

2007 оны 10-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа

Хөгжмийг Д.Пунцагбал Шүлгийг Л.Хуушаан

Ээжээ Дурсана

Хөөрхөн борлог мориорооХөндийг туулах сайхансанХөгшин буурал ээжийгээХүндлэн асрах сайхан даа

Ганган борлог мориорооГазрын холыг туулна дааГолын хайртай ээжийгээ

Гараас нь хөтлөх сайхан даа

Энгэрийн ганцхан модондЭлээ шувуу эргэхгүй

Эмгэн буурал эжий миньЭргэж наддаа олдохгүй ээ

Бидний бүтээлийг дэмжиж хандив өргөсөн, амжилт хүсэж сэтгэгдлээ ирүүлсэн ах эгч та нартаа маш их баярлалаа.

... Юуны өмнө шинэ сэтгүүл гаргах болсоныг дуулаад баяр хүргэх гэсэн юмаа. Хүүхдүүд маань төрөлх хэлээрээ уншдаг сэтгүүлтэй болно гэдэг үнэхээр хэрэгтэй юм шүү. Их зөв санаачлага гаргаж ажил хэрэг болгож байгааг чинь манай гэр бүлийнхэн дэмжиж байнаа.

... Та 2-ын санаачилсан ажил үйлсэд амжилт хүсээд хандив өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдье, Анхны эх хэсгийг үзсэн, эхний хуудас их таалагдлаа.

... Би Монгол гэдэг сэтгүүл гаргасанд баяр хүргэе! Сэтгүүлээс олж авах хүсэлтэй байна.

... Ингээд эхний ээлжинд би бас байнгын хандивлагч болж сэтгүүлд чинь хувь нэмрээ оруулья.

... Сайхан юм хийж байгаа юм байна. Бидний гэр бүл номер 1 хандивлагч шүү.

Хайр гэж юу вэ?

- Хайр гэдэг бол хаа нэгэн газар хоол идэхдээ хэн нэгэн хүнд шарсан төмснийхээ томоохон хэсгийг өгч хариуд нь юу ч горьдохгүй байхыг хэлнэ.

6 настай Крисси хариулжээ.

Тэгвэл та нарын бодлоор хайр гэж юу вэ? Хүүхдүүд ээ!

Ивээн тэтгэгч ах эгч нар

Бадралын гэр бүл / Оакланд/Батхишигийн гэр бүл /Аламеда/Болдбаатарын гэр бүл / Албани/Булганы гэр бүл /Аламеда/Гансүхийн гэр бүл /Оакланд/Голболхүүдэвийн гэр бүл /Аламеда/Даваанямын гэр бүл /Аламеда/Төмөрчөдөрийн гэр бүл /Сан франсиско/Ц. Энхтуяа /Сан франсиско/С. Баасанхүү, Н. Энхбаатар, Г. Ганзориг / Оакланд/

Бидзнтзй

b i_mongo [email protected]

хаягаар болон

510-652-9941

утсаар холбоо барина уу?

Баярлалаа. Баярлалаа

Найзууд аа, дуулж бас хөгжимдөж сурцгаая !!!