Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

41
Атеросклероз ба артерийн гипертензи Б.Лхагвасүрэн АУ-ны магистр, дотрын эмч, багш

Upload: others

Post on 15-Apr-2022

30 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Атеросклероз ба

артерийн гипертензи Б.Лхагвасүрэн

АУ-ны магистр, дотрын эмч, багш

Page 2: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Content

Introduction

Атеросклероз –ЗСС-н эмгэгийн гол эрсдэлт фактор болох нь

Артерийн даралт ихсэх эмгэгийн шалтгаан, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээний

зарчмууд

Өвчтөний хяналт ба Эрсдэлт хүчин зүйлүүд ба тэдгээрийн илрүүлэх, цөөрүүлэх

болон хүндрэлээс сэргийлэх арга замууд

Хүн амын дунд артерийн даралтыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь

зүрхний эмгэгийн нас баралтын эрсдэлийг багасгадаг

Page 3: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Тодорхойлолт

АТЕРОСКЛЕРОЗ

Судасны хананд холестрины товгор үүсэж цусны эргэлтийг саатуулж амин чухал

эрхтэн тэр дундаа зүрхний титэм артерийг бөглөснөөс болж зүрхний инфаркт үүсэж

хүндэрдэг эмгэг...Видео санах

Холестрин-холе-цөс, стерин-хатуу өөх

Цөсний чулууны гол найрлага мөн л холестрин

Элэг цөсөө ялгаруулж чадахаа больсон үед цөс зогсонгишил үүсэж цөсний хүчил

цусанд орно. Цөсний цорго зам цөсөөр бөглөрч цусанд орж элэгийг цэвэрлэх

зорилгоор цусанд ихээр орж ирнэ. Статин ихээр өгвөл-улам ихсэнэ.

Титмийн атеросклероз-ИБС-зүрхний цус хомсрох өвчин-инфаркт

Page 4: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Атресклерозын өөрчлөлт

Page 5: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Шалтгаан

Зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэгүүдийг үүсгэдэг шалтгаануудын талаар кардиологит бие

даасан судалгаа хийдэг. Ингэснээр урьдчилан сэргийлэлт ба эмчилгээний үр дүнтэй системийг бий

болгох асуудлыг шйидэхэд боломжтой.

Эрсдэлт хүчин зүйлүүдийг гадны болон дотоод гэж хувааж болно. Гадаад факторт нийгэм ахуйн

факторууд- гадаад орчны сөрөг нөлөө(ялангуяа уур амьсгалын нөхцөл, экологийн байдалд

нөлөөлдөг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа) ажлын нөхцөл, нийгмийн асуудлууд ордог.

Дотоод хүчин зүйлүүдэд нь хүний бие махбодын үйл ажиллагаатай холбоотой эрсдэлт факторууд-

бодисын солилцооны алдагдал, удамшил г.м

Зүрх судасны эмгэгүүдийг үүсэж хөгжихөд хэт их идэх, сэтгэл хөдлөлийн хэт ачаалал, согтууруулах

ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, давс, халуун ногоо ихтэй хоол идэх, амьдралын хөдөлгөөн

багатай хэлбэр г.м нь нөлөөлдөг. Эмгэгүүдийг үүсэхэд хэд хэдэн хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлж

байвал өвчлөх магадлал төдийчнөөн өндөр.

Page 6: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Этиология

Байнгын стресс нь судасны ханыг гэмтээж тэнд холестерин хуримтлагдан атеросклероз үүсэхэд

хүргэдэг. Гэмтсэн судаснуудад тромбоцитын үйл ажиллагаа идэвхижиж тэр нь цусны бүлэгнэлт ба

судасны агшилтыг нэмэгдүүлдэг биологийн идэвхитэй бодисыг ялгаруулдаг. Энэ нь бие махбодын

стрессээс хамгаалах механизмтай холбоотой бөгөөд тромбо үүсэж өөр хүндрэл гарах боломжтой

болдог.

Эрсдэлт өөр нэг багагүй ач холбогдолтой фактор-АРХИ. Архи артерийн даралтыг ихэсгэж

мэдрэлийн тогтолцооонд нөлөөлж тэр дундаа зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг

зохицуулдаг тэр хэсэгт нөлөөлдөг. Архины нөлөөгөөр тромбоцитууд наалдаж , бүлэн үүсэж, жижиг

судаснууд бөглөрнө. Ийм маягийн өөрчлөлт нь зүрх гэнэт зогсох эсвэл инфарктын шалтгаан болдог.

Архины архаг хордлого нь зүрх гэнэт зогсох болон гэнэтийн үхлийн шалтгаан болдог. Архийг байнга

хэрэглэх нь жижиг судаснуудад эргэлт буцалтгүй өөрчлөлт үүсэхэд хүргэдэг.

Тамхи татах нь архийг хэтрүүлэн хэрэглэхтэй адилаар зүрх судасны тогтолцоонд таагүй нөлөө

үзүүлдэг. Никотин судаснуудыг агшаадаг. Ингэснээр холестрин хуримтлагдан хатуурлын товгорууд

үүсэж артерийн сүв нарийсаж цусны эргэлт муудна. Тромбоцитууд наалдаж судаснуудыг

бөглөрөхөд хүргэдэг. Үүнээс гадна симпатик мэдрэлийн үйл ажиллагааг идэвхижүүлж

катехоламинуудыг медиатруудыг ялгаруулдаг. Судасны спазм улам гүнзгийрнэ.

Page 7: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Артерийн даралт ихсэх эмгэг

Гипертоническая Болезнь СосудовТеодор А. Котчен

Гипертония эмгэгүүдийн нэг гол шалтгааны нэг бөгөөд 7.6 сая нас баралт (нийт тооны 13-15% ) ба 92 сая гаруй хүн тахир дутуу болсон гэсэн баримт байгаа...

АГ зүрх судасны эмгэгүүд тэр дундаа зүрхний ишемийн өвчин, зүрхний зогсонгшлийн дутагдал, ишемийн болон гемаррагийн инсульт, бөөрний дутагдал, захын артерийн судасны эмгэгүүдийн эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг.

Энэ нь ихэнхидээ бусад халгаалт факторуудтай хавсран ЗСС-н эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэгтэй холбоотой.

ЭПИДЕМИОЛОГИЯ

Артерийн даралтын төвшин, нас ахисантай холбоотой нэмэгдэлт, артерийн гипертензийн тархалт, орнуудын дунд болон улс орны дотор бол хүн амын бүлгүүдэд бүгд нь тархсан байж хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудад сүүлийн 2 арван жилд цусны даралтын хэмжээ тасралтгүй өсөж байна.

Хүүхдүүд ба өсвөр насныханд артерийн даралтын ихсэлт нь өсөлт болон бэлгийн бойжилттой холбоотой байдаг. АНУ-д систолийн дундаж даралт эмэгтэйчүүдээс эрчүүдэд илүү бөгөөд нас ахисан үед эмэгтэйчүүдэд артерийн даралтын ихсэлтийн төвшин илүү байдаг. 60 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдэд даралт мөн насны эрчүүдээс илүү өндөр байдаг.

Насанд хүрэгсдийн дунд диастолийн даралт 55 нас хүртэл өндөр байж цаашдаа буурдаг хандлага ажиглагддаг. Иймээс пульсовое даралт(зөрүү ) 60-с дээш насанд ихэсдэг.

Page 8: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

АНУ-д (NHANES-н судалгаагаар, нас хүрэгсдийн бараг 30%нь 65 сая хүн артерийн гипертензитэй бөгөөд дараах байдлуудын аль нэг нь тодорхойлогддог. Үүнд: систолийн даралт- ≥140 mmHg, диастолийн даралт ≥90 mmHg, байж артерийн даралт бууруулах аль нэг бэлдмэлийг хэрэглэдэг.

Гипертонии үүсэх магадлал насжилттай холбоотойгоор нэмэгдэж нас ≥60 болсон тархалт нь бараг 65.4% байдаг. Саяхны судалгаагаар, артерийн гипертензийн тархалт АНУ-д таргалалт нэмэгдэж байгаатайгаар ихсэж байна.Судалгаагаар, “соёлгүй” байдал болон цагаачлал ихсэх нь хүн амын дунд амьдралын нөхцөл муу байх нь артерийн даралтын ихсэлтэнд нөлөөлж байна. Таргалалт ба биеийн жин ихсэх нь хүчтэй нөлөөлдөг артерийн гипертензи үүсэн хөгжихөд халгаалт фактор нь болж байдаг. Гипертоникуудын 60% нь 20% -р дээш илүүдэл жинтэй байдаг. Хүн амын дунд гипертони тархахад хоол хүнсэндээ NaCl-г ихээр хэрэглэж байгаатай шууд холбоотой бөгөөд мөн насжилттай холбоотой артерийн даралтын нэмэгдэлт үүнтэй салшгүй холбоотой. Хүнсэндээ кальци ба калийг багаар хэрэглэх нь гипертони үүсэж хөгжих эрсдэлийг үүсгэдэг. Шээсний натри ба калийн харьцаа тэдгээрийг дангаар авч үзсэнээс илүү ач холбогдолтой.

Архины хэрэглээ, стресс ба биеийн идэвхижлийн доогуур төвшин нь мөн гипертонийг үүсгэж болно. Ихрүүд эсвэл нэг гэр бүлийн хүмүүст цусны даралт өндөр байх компонентийг дамжуулсан байдаг. Нэг ижил орчинд амьдарч байгаа гэр бүлийн хүмүүст артерийн даралтын ихсэлт 15-35% байдаг. Ихрүүдийн судалгаагаар, эрчүүдэд ∼60%, эмэгтэйчүүдэд 30%-40% байдаг. 55 хүртэл насанд артерийн даралт ихсэх нь артерийн гипертензийн анамнезтай хүмүүст илүүтэй байдаг.

Page 9: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

ГЕНЕТИкийн дүрслэл

Ихэнхи хүмүүст гипертони олон генийн алдагдлууд байж, генийн өөрчлөлтүүд нь

экологийн гажуудалтай хавсран үйлчлэх нь их ач холбогдолтой байдаг. Үүнээс

гадна, фенотипийн янз бүрийн өөрчлөлтүүд нь жишээ нь, таргалалт, дислипидеми,

инсулинд мэдрэг биш болох.Олон тооны стратегиудыг гипертонитай холбоотой

генүүдийг хайж байна.

Бусад судалгаануудаас ялгаатай нь гипертонийн детерментүүдийг илрүүлэхэд

амжилт харьцангуй бага байсан бөгөөд урьдчилсан байдлаар, бай эрхтэнүүдийн

гэмтлийн детерментүүд байдаг бөгөөд гэр бүлийн судалгаагаар зүүн ховдлын масс

удамшихын зэрэгцээ гипертонид зүрхний хариултын далайц удамшдаг. ИБС ба

инсультын өвөрмөц генүүд байдаг бөгөөд цаашдаа, ДНК-н судалгаагаар хувь

хүний гипертензи ба бай эрхтэний гэмтлийн эрсдэлийг тодорхойлж ямар

бэлдмэлүүдээр даралт бууруулах эмчилгээ хийхийг тодорхойлох боломжтой

болно.

Нэг генээр үүсгэгдсэн гипертони өвчнөөс гадна артерийн гипертензитэй холбоотой

генийн хувилбарууд байдаг бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар завсрын шатнуудыг

тодорхойлж артерийн даралтанд хэрхэн нөлөөлдөгийг судлах ёстой.

Page 10: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

МЕХАНИЗМ

Гипертонийн алдагдлуудын патогенез ба тэдгээрийн хувилбаруудыг гаргаж эмчилгээний тактикийг боловсруулахад хэвийн болон ихэссэн даралтын зохицуулганд оролцдог факторуудыг мэдэх ёстой. Зүрхний шахалт ба захын эсэргүүцэл – эдгээр артерийн даралтын 2 терминантууд болно. (рис. 298-1).

Зүрхний шахалт нь цохилтын эзэлхүүн ба зүрхний агшилтын давтамжаар тодорхойлогдох бөгөөд цохилтын миокардийн агших чадвар ба судасны хөндлөн хэмжээнээс хамаардаг.

Захын эсэргүүцэл нь жижиг артериудын үйл ажиллагааны ба анатомийн өөрчлөлтүүдтэй холбоотой. (с.сүвийн диаметр 100-400 мкм) артериолууд.

Натри эсийн гаднах Ион бөгөөд эсийн гаднах шингэний үндсэн детермент байдаг. NaCl –н хэрэглээ бөөрний ялгаруулах чадвараас хэтэрсэн үед цус руу натри ялгарч эхэндээ судаснууд тэлэгдэж зүрхний шахалт нэмэгдэнэ. Ихэнхи судасны хэлхээнүүдэд цусын эргэлтийг зохицуулах авто зохицуулагатай бөгөөд цусын урсгал нь нэмэгдсэн артерийн даралтын нөхцөлд эсэргүүцэл ихсэх ёстой. Артерийн даралт ихсэлтийн эхэн үед судсаар эргэлдэх цусын эзэлхүүн зүрхний шахалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгддэг бөгөөд аажимдаа захын эсэргүүцэл нэмэгдэж зүрхний шахалтын эзэлхүүн хэвийн хэмжээндээ очдог. Онолын хувьд гипертони өвчний эмгэжамын дараалал одоо болтол тодорхойгүй бөгөөд натри хлорид мэдрэлийн, дотоод шүүрлийн болон судасны механизмуудыг идэвхижүүлдэг. Артерийн даралтанд натрийн нөлөө натри хлоридтой холбоотой бөгөөд натрийн хлоргүй давснууд нь бараг нөлөөлдөггүй гэж үздэг.

Page 11: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш
Page 12: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Эдийн ангиотензина II-н илүүдэл- атеросклероз,зүрхний болон

бөөрний дутагдал үүсгэх тул эмийн эмчилгээний зорилго нь бай

эрхтэнийг гэмтлээс хамгаалах байдаг.

Бөөрний дээд булчирхайгаас ялгардаг- АЛЬДОСТЕРОНЫ

нийлэгжилтийг зохицуулдаг гол фактор.

Альдостероны нийлэгжилт-Калийн хэмжээнээс хамаардаг.

ГИПЕРАЛЬДОСТЕРОНИЗМ- бөөрний үйл ажиллагаанаас хамаардаг.

Page 13: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

. Натри хлоридыг ихээр хэрэглэснээр натрийн ялгаралт нэмэгдэх бөгөөд натрийн баланс нь

артерийн даралтын нэмэгдэлтээр хангагдана.

Энэ үйл явцын механизм " даралт- натрийурез” нь түүдгэнцрийн фильтрацийн хурдынг

нэмэгдүүлж ба бөөрний сувганцаруудад дахин шимэгдүүлэх явцыг буурдаг.

Натрийн ялгаралт хувь хүнд алдагдаснаас артерийн даралтын нэмэгдэлт ээр гарна.

NaCl- хамааралтай гипертензи нь бөөрөөр натрийн ялгаруулах чадвар буурсан байх бөөрний

дутагдал эсвэл натрийн эргэн шимэгдэлт сувганцаруудад нэмэгдсний үр дүн байж болно. Бөөрний

сувганцаруулал реабсорци нэмэгдэх нь бөөрөнд ирж байгаа мэдрэлийн сэрлийн нэмэгдэлттэй

холбоотой байдаг бөгөөд энэ бүх тохиолдлуудад натрийн тэнцвэрт байдлыг хангахын тулд

артерийн даралтын ихсэлт шаардлагатай болдог. Эдгээр өвчтөнүүдийн 80% судасны эзэлхүүн ба

артерийн гипертензи холбоотой бол бусад 20% -д нь гипертензийн механизм нь ренин-

ангиотензины системийн идэвхижилтэй холбоотой байдаг.

ВЕГЕТАТИВ МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО: Адренергик рефлексууд артерийн даралтын богино

хугацаанд модуляци хийж болно. Харин аденергик үйл ажиллагаа нь дааврын тогтолцоотой хамт

артерийн даралтын удаан хугацааны зохицуулгыг хийдэг.

Адренорецепторууд 2 үндсэн хэлбэрт хуваагдана: α ба β. α1 рецепторууд гөлгөр булчингийн

постсинатик эсүүдэд байрлаж судаснуудыг нарийсгадаг. α2-рецепторууд норадреналин

ялгаруулдаг мэдрэлийн ганглионуудад байдаг. Бөөрөнд α1-адренорецепторууд бөөрний

сувганцаруудын реабсорцийг нэмэгдүүлдэг. Антигипертензивны бэлдмэлүүд α1 рецепторуудыг

саатуулж α2 рецепторуудыг агонистуудад нөлөөлж системны симпатик нөлөөг ихэсгэдэг..

Page 14: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Миокардийн β1-рецепторууд зүрхний агшилтын хурд ба хүчийг нэмэгдүүлдэг бөгөөд

β1 рецептор идэвхижснээс бөөрнөөс ренин ихээр ялгардаг.

Бусад ангийн антигипертензивны бэлдмэлүүд нь β1 рецепторуудыг саатуулан

үйлчилдэг. β2 рецепторууд идэвхижсэнээр адреналин судасны гөлгөр булчингуудыг

сулруулж судаснуудын тулдэг.

Эргэлдэж байгаа Катехоламины концентраци адренорецепторуудын тоонд

нөлөөлдөг.

Рецепторуудын зохицуулга буурахад катехоламинуудын төвшин байнгын өндөр

байх болдог. Жишээ нь, ортостатик гипотензи феохромоцитомтой өвчтөнүүдэд

илэрч босоо байрлалд норадреналин- ялгаруулдаг хэсгээс вакоконстриктор

ялгаруулдаг. Эсрэгээрээ, нейромедиаторуудын хэмжээ удаан хугацаанд буурснаар

адренорецепторууд тоогоороо нэмэгдэж нейромедиаторт мэдрэг байдал нэмэгддэг.

Адренергик рецепторуудыг саатуулдаг бэлдмэлүүдийг удаанаар хэрэглэх нь

идэвхижил нэмэгдсэний үр дүн бөгөөд эдгээр агентуудыг хэрэглэснээр симпатик

цочроогчид мэдрэмтгий байдал нэмэгддэг.

Page 15: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Клонидиныг гэнэт зогсоосноор альфа1-рецепторуудын идэвхижил нэмэгдсэнтэй холбоотойгоор артерийн даралт гэнэт ихэсдэг. Хэд хэдэн рефлексууд дартерийн даралтыг минут тутамд зохицуулдаг. Барорецепторуудын сэрлийн хурд артерийн даралт ихэссэнээр улам нэмэгдэх бөгөөд симпатик сэрлийн хэмжээ буурч артерийн даралтын бууралт ба зүрхний хэмийн бууралтанд хүргэдэг. Энэ үндсэн механизм нь үйл хөдлөлийн, физиологийн өөрчлөлт, цусын эзэлхүүний өөрчлөлтүүдийн үед артерийн даралтын хэлбэлзлийг хурдан зохицуулдаг бөгөөд барорефлексийн идэвхижил буурна эсвэл артерийн даралтын байнгын тогтвортой байдалд дасан зохицох бөгөөд ийм байдлаар, барорецепторууд илүү өндөр даралтанд дайчлагдана.

Вегетативны невропатитай өвчтөнүүдөд барорефлексийн функци алдагдан артерийн даралтын хэмжээ тогтворгүй болж тахикарди илэрдэг. Зарим хүмүүст хэвийн жинтэй байгаа үед симпатикийн нөлөөтөй холбоотойгоор даралт ихэсдэг бөгөөд ийм хүмүүст хэвийн даралттай хүмүүсээс симпатик нөлөө илүү байдаг. Симпатик нөлөө төрөлхийн тарган хүмүүст-гэр бүлийн гипертензитэй, унтаж байх үедээ бөглөрөлтөт апноэтай хүмүүст илэрдэг.

Феохромоцитома – катехоламины ялгаралт нэмэгдсэнтэй холбоотой даралт ихсэлтийн нэг тод жишээ...

Цусын даралт хавдрыг мэс заслын аргаар зүсэж авах болон эсвэл эм эмчилгээгээр α1 рецепторын антигонист эсвэл тирозингидроксилазын саатуулагчийг хэрэглэсэн үед катехоламины биосинтезийн хурдыг хязгаарлана.

Page 16: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

РЕНИН-АНГИОТЕНЗИН-АЛЬДОСТЕРОНы систем ийн үйлдэл нь артерийн даралтыг судас нарийсгах вазоконсрикторууд ба альдостероны натрийг хадгалах шинж чанар, ангиотензин II –н судас нарийсгах үйлдэлтэй холбоотой.

Ренин - аспартил протеаза бөгөөд бөөрний артериолд нийлэгжин – проренин байдлаар гардаг. Рениний ихэнхи хэсэг нь цусаар эргэлдэж бөөрний афферентны артериолд нийлэгжинэ. Хүний сийвэнд ренинаас ПРОРЕНИН 2-5 дахин их байдаг. Рениний ялгаралтыг дараах нөхцөл нэмэгдүүлнэ.Үүнд:

1. Генлийн гогцоонд NaCl-н бага орж ирэх (macula densa),

2. Бөөрний афферентны артериолд даралт буурах (барорецепторный механизм),

3. Симпатик мэдрэл цочрох - β1 адренорецепторууд РЕНИН ялгаруулна.

Ренин-ялгарахаар-АНГИОТЕНЗИН II- АНГИОТЕНЗИН I болон брадикинин идэвхижиж- судасны нарийсалт-АД ИХСЭЛТ

Реноваскулярны буюу БӨӨРНИЙ гипертензи- РЕНИНИЙ ОРОЛЦООТОЙ гипертонийн хэлбэр. Бөөрний артерийн бөглөрөлт үүссэнээс болж ренины ялгаралт нэмэгдэнэ. Цаашдаа ренинаас хамаарах нь багасдаг.

Мөн түүнчлэн ангиотензиноген, ренин ба ангиотензин II олон эдүүдэд-тархины эд, гипофиз, аорт, зүрх, бөөрний дээд булчирхай-өндгөвч, умай,дэлүү ба арьсанд үүсдэг.

Ангиотензин II эдүүдэд ренинаас гадна бусад протеазууд- Тонин, химаза ба катепсины идэвхийг нэмэгдүүлнэ.

Page 17: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Артериальная гипертензия Сүүлийн 2 долоо хоногт артерийн даралт бууруулах эм хэрэглээгүй байхад

4-5 удаагийн хэмжилтээр систолын даралт 140мм муб, диастолын даралт

90 мм муб ба түүнээс дээш байгаа тохиолдолд АРТЕРИЙН ГИПЕРТЕНЗИ

гэнэ.

Шалтгаан нь бүрэн тодорхой болоогүй. Эрсдэлт факторт: удамшил, нас ,

хүйс, амьдралын хэв маяг, ажил хөдөлмөрийн онцлог, хорт зуршил,

бөөрний эмгэг, бөөрний дээд булчирхайн эмгэг, гавал тархины гэмтэл г.м

олон зүйлүүд нөлөөлдөг.

Эмэгтэйчүүдэд нас ахиж, менопаузын өмнөх үед ихэвчлэн даралтын

хэмжээ өндөр болж ЗСС-ны талын хүндрэлүүд илүү гардаг.

60-с дээш насны эр, эмэгтэй хүмүүс аль аль нь АД ИХЭСДЭГ.

Page 18: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Тодорхойлолт

Page 19: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш
Page 20: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Эмгэг жам-патогенез 1. Ургал мэдрэлийн тогтолцооны тэнцвэрт байдал

2.Ренин-ангиотензин-альдостероны тогтолцоо чухал үүрэгтэй.

Бөөрний ЮГА-г мэдрэлжүүлдэг симпатик мэдрэлийн тогтолцоо

идэвхижсэнээр ренин их хэмжээгээр чөлөөлөгдөж ангиотензин-2-г

үүсгэнэ. Симпатик мэдрэлийн төвийг цочрооно. Альдостероны

ялгаралтыг нэмэгдүүлж биед натрийн хуримтлал үүснэ. Судасны

спазм-агчилт нэмэгдэнэ. АД удаан хугацаанд өндөр байснаас

судасны ялангуяа артериолын ханын бүтэц алдагдаж судас

нарийсаж захын судасны эсэргүүцэл улам нэмэгдэх нь АД-н

ихсэлтийг нөхцөлдүүлнэ. Артериолын гипертрофи үүсэж АД байнга

өндөр байх нөхцөл бүрдэнэ.

Page 21: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

МЕХАНИЗМ

Page 22: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Судасны механизм!!!

СУДАСНЫ СҮВИЙН ХЭМЖЭЭ-ДИАМЕТР БОЛОН ХАНЫН УЯН ХАТАН БАЙДАЛ,

БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ГЭМТЭЛ БАЙГАА ЭСЭХ

Натрийн ИХЭЭРорж ирснээр- Na+ - Ca2 + солилцоо идэвхижин –ЭСИЙН ДОТОРХИ-

кальцийн хэмжээ ихэсдэг. Судасны ханын агших аппаратын мэдрэмтгий байдал

ихэсдэг. Үүнээс гадна Na+ - H+ -н солилцоо идэвхижин судасны ханын эндотелиэс

судсыг өргөсгөдөг хүчтэй бодисууд- оксид азот ялгардаг.

Гипертонитай өвчтөнүүдэд- эндотелийн функциэс хамаарсан судасны ӨРГӨСӨЛТ

алдагдсан - АРТЕРИЙН ДАРАЛТ ИХЭСДЭГ.

Янз бүрийн даралт бууруулах үйлдэлтэй бэлдмэлүүд- СУДАСНЫ МЕХАНИЗМД

ИХЭВЧЛЭН НӨЛӨӨЛДӨГ.

Page 23: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

АРТЕРИЙН ДАРАЛТЫН ХЭМЖЭЭ

Page 24: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Ангилал

Шалтгаанаар нь: Анхдагч буюу эссэнциалны гипертензи,-ЭАГ ба шинж тэмдгийн буюу

хоёрдогч гипертензи гэж ангилдаг.

Хоёрдогч АГ:

Бөөрний эмгэгээс үүдэлтэй-ХПН,ХГН,бөөрний поликистоз, бөөрний судасны эмгэг,

диабетич, гломерулосклероз

Эндокринны шалтгаантай-тиреотоксикоз, феохромацитома, анхдагч альдостеронизм

Зүрх судасны өвчнөөс үүдэлтэй –атероскелороз, аортын хавхлагийн дутагдал ба

нарийсал

Бусад шалтгаантай(жирэмсэн, эмийн хэрэглээ(глюкортикоидууд, жирэмслэлтээс

хамгаалах контрацевтив бэлдмэлүүд)

Эмнэлзүйгээр: 1;2;3-р үе

Page 25: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш
Page 26: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш
Page 27: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

АЭГ-АНХДАГЧ ГИПЕРТЕНЗИ

Гэр бүлийн хүмүүст гардаг –ДОТООД ФАКТОР БОЛОН ЭКОЛОГИЙН ФАКТОРУУДЫН

ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛИЙН ҮР ДҮН БАЙДАГ.

НАС АХИХ ТУСАМ НЭМЭГДДЭГ БӨГӨӨД ЗАЛУУ ХҮМҮҮСТ-ЗҮРХНИЙ ШАХАЛТ

НЭМЭГДСЭН БАЙДАГ БОЛ ахимаг насны хүмүүст ихэвчлэн- ЗАХЫН СУДАСНЫ

ЭСЭРГҮҮЦЭЛ НЭМЭГДСЭН БАЙДАГ.

Page 28: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Эмнэлзүй

1-р үе: Толгой өвдөх, шилэн хүзүүгээр хөших амархан ядрах, чих шуугих зэрэг шинжүүд

гарах ч бусад эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гараагүй байна.

2-р үе: дээрхи шинжүүд гарахын зэрэгцээ: зүүн ховдлын гипертрофи(томролт),

амьсгаадах, зүрхээр өвдөх, хавагнах г.м зовиур илэрч тогшилтоор зүрхний хил зүүн тийш

томорсон 2-р цэгт II авианы акцент сонсогдоно.

3-р үе: 1 ба 2-р шатны шинжүүдээс гадна нэмэлтээр: зүрх, бөөр, тархи, харааны

мэдрэлийн өөрчлөлт, хүндрэлүүд илэрнэ, шилбэ хавагнах, уушиганд зогсонгишил үүсэж

нойтон хэржигнүүр сонсогдоно, элэг томрох

Шинжилгээ: Нүдний угт-Гуан-Салюсийн шинж I илэрнэ:артериол өргөсөж венулыг дарсан,

III-Гуан-Салюсын II-III шатны өөрчлөлт- голомтот цус харвалт, торлог бүрхэвч хавагнах,

ховхрох(хараагүй болох)

Гуан-Салюс-артериол өргөсөн хатуурч венулыг дарна.

Нүдний угт-дискийн хавагналт, зогсонгишил,

Page 29: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Оношилгоо ЗЦБ-II үед-зүүн ховдлын томролын шинж гарна, III нэмэлтээр аритми

Ренгенд-II үед зүүн ховдлын томролын шинж, гол судасны-аортын өргөсөлт

III-нэмэлтээр аортын хатуурлын шинж гарна

Биохимийн шинжилгээнд: липид, холестрин ихсэх, II-III үед сийвэнгийн креатинин ихсэнэ.

ШЕШ-II-III үед –микроальбуминури, протеинури,микрогематури

Хүндрэл: ИНСУЛЬТ БА ИНФАРКТ –НАСБАРАЛТ

Page 30: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш
Page 31: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш
Page 32: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Эмчилгээ

Page 33: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш
Page 34: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Эмчилгээ

Page 35: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Эмчилгээ

Page 36: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш

Эмчилгээ

Page 37: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш
Page 38: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш
Page 39: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш
Page 40: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш
Page 41: Б.Лхагвас рэн АУ ны магистр, дотрын эмч, багш