buurunkhii_songino

5
ОРШИЛ Усалгаатай тариаланг, Газар тариаланг эрчимжүүлж бага хэмжээний газараас их ургац авах замаар газар ашиглалтыг сайжруулан үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор усалгаат тариаланг эрхэлдэг байна. Усалгаа нь газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлээд зогсохгүй түүнтэй холбоотой бусад хүчин зүйлийн үр ашиг өгөөмжийг эрс дээшлүүлдгээрээ онцгой ач холбогдолтой юм. Манай оронд жилд орох хур тундасны хэмжээ бага байдаг нь таримлаас ариван ургац авах боломж бага юм. Иймээс газар тариаланд усалгааг өргөн нэвтрүүлэх явдал нь чухал байна. Усалгаа нь хөрсний үржил шимийг ургамалд бүрэн дайчилж бордооны үр ашиг дээшилж арвин ургац авах боломтой юм. www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 14-Oct-2014

901 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Buurunkhii_Songino

ОРШИЛ

Усалгаатай тариаланг, Газар тариаланг эрчимжүүлж бага хэмжээний

газараас их ургац авах замаар газар ашиглалтыг сайжруулан үр өгөөжийг

нэмэгдүүлэх зорилгоор усалгаат тариаланг эрхэлдэг байна. Усалгаа нь газар

тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлээд зогсохгүй түүнтэй холбоотой бусад

хүчин зүйлийн үр ашиг өгөөмжийг эрс дээшлүүлдгээрээ онцгой ач холбогдолтой

юм. Манай оронд жилд орох хур тундасны хэмжээ бага байдаг нь таримлаас

ариван ургац авах боломж бага юм. Иймээс газар тариаланд усалгааг өргөн

нэвтрүүлэх явдал нь чухал байна. Усалгаа нь хөрсний үржил шимийг ургамалд

бүрэн дайчилж бордооны үр ашиг дээшилж арвин ургац авах боломтой юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Buurunkhii_Songino

Бөөрөнхий сонгино. Allium cepa

Бөрөнхий сонгино хоѐр настай. Манай оронд бөөрөнхий сонгины эрт

болцтой сортууд тариалдаг. Ховд, Говь-алтай, Дорнод, Хэнтий, Дархан уул аймаг,

Шарын гол зэрэг нутгуудад төл сонгино ургуулж байсан.

БИОЛОГИЙН ОНЦЛОГ: Бөөрөнхий сонгино нь хүйтэнд тэсвэртэй. Үр нь -2-30C –д

ургаж эхлэнэ. Гэхдээ үр ургах зохистой температур нь 18-200C байна. Навчны

өсөлт хөгжилтөнд зохистой температур нь 18-250C юм. Сонгинлог булцуу үүсэн

боловсрох үед 27-300С зохистой байна. Үржилийн эрхтэн үүсэх зохистой

темпертур 5-120С байх ба -10С түүнээс хүйтэн юумуу 12-150С-ээс халуун

байвал тохиромжгүй.

Бөөрөнхий сонгино чийг нэлээд шаардана. Навчны өсөлт эрчимтэй

явагдаж байгаа болон сонгины булцуу үүсэж байга а үед чийгийг улам их

шаардана. Ургалтын төгөсгөлрүү сонгино боловсорч байгаа үед чийгийн

шаардлага багсана. Энэ үед чийг хэт их байвал иш нь налах, хадгалалтын

тэсвэр муудах зэрэг үзэгдэл ажиглагдана. Энэ урт өдрийн ургамал юм.

Өдрийн үргэлжлэл 15-18 цаг байх нь зохистой . өдрийн үргэлжлэл 13-15 цаг

хүрч багасвал булцуу үүсэлт нь багасна. Бөөрөнхий сонгины өсөлт хөгжилт

эхний үед маш удаан байдаг. Соѐолсноос сарын дараа сонгины навчны

нийлбэр талбай хэдхэн см2 байдаг. Сонгины анхны навч маш жижиг бөгөөд

4-5 навчтай болох үедээ навч нь томордог. Навчны том жижгээс булцууны том

бага шууд хамаарна.

Тариалах технологи: Эхний жил үрийг тариж төл сонгиныг ургуулна. Төл

сонгиныг заавал усалаатай нөхцөлд тариж ургуулна. Төл сонгины сайн өмнөгч нь

эртийн төмс , байцаа, өргөст хэмх, лооль байдаг. Төл сонгино тарих талбайн га

тутамыг 30 тн шим бордоогоор бордох , намар 22-25 см гүн хаглаж хагалгааны

хөндлөн чиглэлд 1-2удаа борнойдон талбайгаа тэгшилнэ. Намрын цэнэг усалгааг

га талбайд 300-500 шоо метр нормоор хийнэ. Тариалахын өмнөх сийрүүлтээр га-д

азот 30-45 кг фосфор 45-60 кг кали 40-60 кг үйлчлэх бодисоор тооцож бордоно.

Бөөрөнхий сонгины үрийг тариалахаас өмнө бүлээн усанд 18-200С дулаан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Buurunkhii_Songino

байранд 18-24 цагийн турш үрийг цэвэр усанд дэвтээж үрийн соѐололтыг

түргэсгэнэ. Дараа нь 4-5см үеэр дэлгэж сүүдэр газар сэврээнэ. Үрийг 5 –р

сарын эхний 10 хоногт багтаан га талбайд 70-80 кг-аар, 1-3 см гүнд тариална.

Үрийг 20 см-ийн зайтай 2 эгнээгээр туузлан тууз хооронд 50см байхаар

тарина. Эхний жилд төл сонгино авна. Төл сонгины арчилгаанд тууз

хоорондын боловсруулалт хийнэ. Чанартай сайн төл сонгино ургуулахын тулд

усалгааг чанартай явуулна. Ургалтын эхний хугацаанд га талбайд 250-300

шоо метр ус орхоор тооцож 4-6 удаа услаж булцуу үүсэлтээс болц гүйцэх

хүртэл хугацаанд талбайн чийг ХЧБ-ын 75-80%-тай тэнцэж байхаар

тохируулна.

Мөн сайн мэдэгдэж эхлэхээс 15-20хоног тутамд 3-4 удаа хог ургамал

устгах, хөрс зөөллөх арчилгаа хийнэ. Төл сонгины болц оройтвол 8-р сарын

20ны үеэс модон булаар 1-2 удаа булдаж ишинд буй шим тэжээлийг булцуунд

шилжүүлнэ. Төл сонгины ургацыг ургамалын 60-70%-ийн навч шарлаж

булцууны хүзүү нарийсаж зөөлөрч байга үед бороогүй өдөр хураана.

Хураасны дараа талбай дээр 2см зайтай тайрана. Хатааж цэвэрлэсэн төл

сонгиныг 1-1,6см, 1,6-2,3см, 1,3-3,1см-аас том голчтойгоор ангилна. 1см-аас

жижиг голчтой төл сонгиныг тариалалтанд хэргэлэхгүй. Төл сонгиныг 41-430С

дулаанд хатаасны дараа тасалгааны буюу 18-200С дулаан, 60-70%ийн

харицангуй чийгшилтэй нөхцөлд сараалжин тавиур дээр 10-15см зузаан үеэр

асгаж хадгална.

Төл сонгиныг газар тариалангийн ихэнх бүсэд 5 сарын 1-ээс 5-ны

хооронд тариална. Үрийн норм нь тарих арга, төлийн хэмжээнээс хамаарна.

Төл сонгины голч 1-1,6смбол 1га талбайд 450-600кг, 1,6-2,3см голчтой бол

550-800кг хүрдэг. Туузлан тарихдаа мөр хооронл 20см, тууз хооронд 50см

зайтай таривал 1га талбайд 700-900 төл ордог. Төл сонгиныг 2-3смгүнд

суулгана. Бөөрөнхий сонгино ургалтынхаа эхний үе шатанд чийг ихээр

шаарддаг. Ургах хугацаанд 4-5удаа тус бүр 250-350м3 усаар услана.

Усалгааны дараа хөрсийг сийрэгжүүлж хог ургамалыг устгана. Бөөрөнхий

сонгино ургах хамгийн тохиромжтой дулаан нь 18-200С, хөрсний орчим Ph

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Buurunkhii_Songino

6,5 байх нь зохистой. Ургалтын үед цэцгэлсэн толгойг авч байх чухал. 7-р

сарын сүүлчээс булцуугүй бүдүүн хүзүүтэй, навч ихтэй, ногоон сонгиныг

түүвэрлэн хурааж эрт ургацаар борлуулна. Болц гүйцээх шаардлагатай

сонгиныг модон булаар булдана. Сонгины талбайн 70% нь булцуу сууж

булцуунд хатуу хальс тогтсон, навч налсны дараа эцсийн хураалтаа хийнэ.

Хураасны дараа талбайд мөрлүүлэн дэлгэж 7-10 хоног хатааж болцийг

гүйцээнэ.

Болц гүйцэж хатаасан булцууны хүзүүнээс 2-3см тайрна. Бөөрөнхий

сонгиныг хадгалхаас өмнө 40-420С дулаан агаараар 10-12 цаг үлээлгэн

хатаана. Бөөрөнхий сонгиныг хадгалах зоорийг сайтар салхилуулж хатаана.

Зоорийг 1м2 талбай тутамд нь 30-100га-аар тооцон хүхэр шатааж ариутгана.

Усалгааны горим:

Төл ба хэргэлээний сонгино тарих талбай усалгаа нь цэнэг ба ургалтын

усалгаанаас бүрдэнэ. Сонгино нь хөрсний чийгийг нэлээд их шаардана.

Хөгжлийн үе шат, бүтээгдэхүүний зориулалтаас хамаарна. Хөгжилийн эхний

үедээ өсөлт нь эрчимтэй байх тул чийгээр байнга хангаж өгнө. Зун ашиглах

ногоон сонгино гаргах зорилогтой бол хураалт хүртэл сайтар услана.

Хадгалах сонгиныг булцуу үүсэлтээс хойш усалгааг багасгана. Сонгиныг

шуудуугаар услах нь зохистой. Бороожуулалтаар услахад өвчлөлт ихэсдэг.

Ургалтын хугацааны эхний 60-70 хоногт чийгээр сайтар хангавал өндөр ургац

авна. Төл сонгиныг бага нормоор услана. Бага талбайд төл сонгиныг

нарлаг, халуун өдрүүдэд долоо хоногт 2удаа 1м2-д 5-10 л усаар услана.

Сонгино усалгааг нэлээд шаардах тул 5-р сар допоо хоног тутамд 1м2д 6-

10л, 6 –р сард 8-10 тутамд 1м2-д 10-12л, 7 сард 8-10 хоног 1-2 удаа 1м2-д 5-6л

усаар услана.

Хөрсний чийгийг 70-80% -ын чийгтэй байлгана. Зун эхний усалгаа нь

цөөлөлт хийснээс хойш явагдана. Газарын дээрх масс, сонгины өсөлт

эрчимтэй явагдаж байгаа үед усалгааг сайн хийнэ. Бүрэн боловсрож байгаа

үед усалгааг зогсооно. Ингэж усалгааг цаг тухайд зогсоосноор ялзрах, зэрэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Buurunkhii_Songino

өвчнөөс хамгаалж боловсролт нь сайжирч хадгалалтын тэсвэр нэмэгдэнэ. Зуны

хугацаанд 4-6 удаа 300-400м3/га нормоор услана. Харин булцуу үүсэлтээс

болц гүйцэх хүртэл хугацаанд талбайн чийгийг арай багасган ХЧБ-ийн 60-

70%-тай тэнцэж байхаар тохируулна.

www.zaluu.comwww.zaluu.com