Transcript
Page 1: Ayn Rand - The Fountainhead - 20

The Fountainhead

Ховард инээд алдав.

Тэрээр хад цохионы ирмэг дээр нүцгэн зогсоно. Тээр дор нуур харагдах. Нуурын ус нам гүм, гагцхүү дээгүүр нь боржин чулуун цохио тэнгэр баганадан сүндэрлэнэ. Сайтар ажвал ус биш чулуу л хөдөлж буй мэт. Цохилт цохилттойгоо мөргөлдөх тулааны тэрхэн агшинд мань чулуу бат бэх зогсож усны урсгалыг түрхэн зуур үл хөдлөгч болгож амжина. Бас нарны туяагаар чулуу өөрийгөө хучиж гялталзана.

Дор харагдах цөөрмийг ажваас яг л ган төмрийн нэгэн цагираг түүний зогсож байгаа хадыг таллан хувааж байх шиг. Ингээд харахаар хад нь агаарт эхлээд агаарт дууссан мэт. Бүр нилдээ хорвоо ертөнц агаарт дүүжлэгдсэн юм шиг, энэхүү арал хов хоосон дээр хөвж яваа мэт, харин хадан цохион дээр зогсож байгаа тэр л залуугийн хөлнөөс зангуугаар холбогдсон ч юм уу гэмээр.

Залуугийн бие байдгаараа тэнгэр өөд тэмүүлжээ. Урт шулуун зураас, өнцөг, тахирласан шугамнууд нь хавтгайнуудад задарсан тийм нэгэн бие. Залуу бат гэгч нь

Page 2: Ayn Rand - The Fountainhead - 20

зогсоод гараа алдалжээ. Түүний хувьд сэвэлзэх салхи бүр нуруу нугасаар нь үлээх байгаа мэт санагдана. Намирах салхинд түүний шанх ялимгүй сэвэлзэнэ. Залуугийн үс нь шаргал ч биш улаан ч биш, харин бүрэн боловсорч гүйцсэн оранжийн хальс шиг өнгөтэй.

Тэр өнөө өглөө түүнд тохиолдсон явдалд бас түүнийг юу хүлээж байгааг бодон инээд алдсан юмсанж.

Өмнө нь хүлээж байгаа өдөр хоногууд халуухан байх болно гэдгийг ч бас мэдэж байлаа. Түүнд нүүр тулах ѐстой асуудлууд, бэлтгэн тавих ѐстой төлөвлөгөө ч бас байлаа. Бас бодож боловсруулах юм байгааг ч мэдэж байлаа. Гэхдээ бас энэ талаар бодох хэрэггүйгээ ч мэдэж байлаа. Яагаад гэвэл бүх юм түүний хувьд нэгэнт тодорхой болсон, бас тэр төлөвлөгөөг эртнээс тогтсон, нэмээд тэр бас нэг сайхан инээмээр байсан юмаа.

Тэр юу болсон талаар бодох гэж нэг оролдов. Гэхдээ хүссэнгүй. Боржин чулууг л ширтэн байлаа.

Залуу нүдэнд нь дэлхий тороход сая л инээхээ болилоо. Түүний царай яг л хэн

Page 3: Ayn Rand - The Fountainhead - 20

нэгэн зөрчиж, өөрчлөх боломжгүй байгалийн хууль шиг юм. Хөнхгөр шанаа, хүйтэн боловч тогтонги харцтай саарал нүд, тас жимийсэн жирвэгэр уруул. Магадгүй гэгээнтэнд эсвэл бүр цаазын тогтоол гүйцэтгэгчид л байж болох тэр уруул.

Тэр эргэн тойрноо харлаа. Боржин чулууг зүсэж аваад хана хиймээр гэж бодогдов. Ургаа модыг тайрч аваад дээврийн дэр мод хиймээр бодогдов. Хадан цохион дээрх чулуун зэвийг харснаа газрын дорхи хүдрийн ордын тухай бодож ухаж гаргаад тэнгэр баганадсан тулгуур хиймээр.

Залуугийн хувьд , энэхүү хадан цохио энд зөвхөн түүний төлөө байгаа мэт, ухуулж төнхүүлж , ачигдаж, хуваагдаж зүлгүүлж дахин төрж түүний хоѐр гараар дурайн бий болох тэр шинэ төрхөө хүлээн эндээ хүлээж байгаа мэт.

Гэв гэнэт түүнд тохиолдсон өнөө өглөөний явдал санагдан толгойгоо сэгсрэв. Түүнд хийх ѐстой олон зүйлууд байгааг саналаа. Юутай ч залуу цохионы ирмэг рүү дөхөн очиж гараа алдлан доош шумбахаар үсрэн одов. Цөөрмийг гатлан сэлсээр шууд голын эрэг руу дөхөв. Хувцсаа орхисон хаданд хүрэв. Залуу өөрийгөө өрөвдөнгүй харлаа.

Page 4: Ayn Rand - The Fountainhead - 20

Стантонд нүүж ирсэн энэхүү гурван жилийн турш залуу энд зөвхөн амрах гэж, сэлэх гэж, бодох гэж, ганцаараа байх гэж, амьдаа мэдрэх гэж ирдэг бөлгөө. Ховорхон ч тохиолдоно энэ үе. Түүнд олдсон анхны шинэхэн эрх чөлөөгөө хамгийн түрүүнд тэр энд ирж эдлэхийг хүссэн билээ. Харамсалтай нь энэ бол сүүлийн ирэлт гэдгийг ч залуу мэдэж байлаа. Энэ өглөө энэ залуу Стантоны Технологийн Дээд Сургуулийн Архитекторын сургуулиас хөөгджээ.

Залуу хуучин жинсэн өмд, сандал, ганц нэг товч нь унасан богино ханцуйтай цамцаа гар дээрээ өргөн цөөрмийг уруудан нарийхан тохой руу сэлэв.

Залуу эрэг дээр гараад, урт гудмаар залхуутайяа алхав. Массачутесын эрэг дээр жижигхэн хотын цаана уулын толгодын дэргэд Стантон Дээд Сургууль сүндэрлэнэ. Стантоны хотхон руу ороход чийгтэй халуун байлаа. Хөх ногоо дуниартан угтаж үл мэдэг утаа суунаглана. Энд тэнд үзэгдэх ганц нэг лааз нарны гэрлд гялтагнана. Гудамж хамгийн түрүүнд сүм руу залах аж. .....

Гудманд таарах хүн бүр Ховард руу эргэн харна. Зарим нь зогсож түүнийг жигшсэн

Page 5: Ayn Rand - The Fountainhead - 20

харцаар харах аж. Яагаад ингэж байгаагаа ч тэд үл тайлбарлаж чадах ба энэ нь Ховардын тэдэнд төрүүлж байгаа сэтгэгдэл л гэмээр. Ховард Рорк хэн рүү ч харсангүй. Тэр бүү хэл Ховард тэрхүү гудмаар чармай шалдан алхсан ч үл тоохоор байв. Ховардын хувьд тэр гудамж хов хоосон байлаа. Түүнийг Стантоны хажуугаар өнгөрөхөд “22 ангид тавтай морил. 22 ангийнханд аз жаргал сайн сайхныг хүсье” гэсэн уриа хадаатай байлаа. Өнөөдөр өглөө Стантоны их сургуулийн 22 ангийн хонхны баяр болж байгаа нь тэр.

Ховард явсаар нэгэн жижиг гудмаар салан гудамны эцэст байх нов ногоон жалганы эрэг дээр байрлах хатагтай Китингийн гэрт хүрэв. Ховард хатагтай Китингийн гэрт гурван жил амьдарч байгаа билээ.

Хатагтай Китинг, гэрийнхээ үүдэнд, торондоо жиргэх хэдэн шувуундаа хоол өгөн зогсож байв. Түүний булцгар жижигхэн гар хатагтай Ховардыг харангуут агаарт хөшив. Хатагтай Ховардыг сониучирхсан харцаар ширтэнэ. Ямарч байсан гайгүй сэтгэл тайвшруулсан хэллэг хэлэхээр эвлүүлж, асуудал бас ч бүрэн дуусчихаагүй байгаа гэж хэлж дөнгөв. Ховард хатагтайг

Page 6: Ayn Rand - The Fountainhead - 20

тоолгүйгээр гэрийн зүг чиглэв. Хатагтай түүнийг зогсоож:

“Эрхэм Рорк!”

“Аан?”

“Эрхэм Рорк, өнөө өглөөний явдалд би үнэхээр харамсаж байна” хэмээн үрчийв.

“Юунд?”

“Та сургуулиасаа өнөө өглөө хөөгдсөн. Би ямар их харамсаж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Гэхдээ би таны талаар санаа зовж байгаагаа л хэлэх гэсэн юм.”

Ховард түүний өөдөөс харав. Гэхдээ хатагтай, Ховард түүнийг хараагүй гэдгийг мэдэж байлаа. Яг ч тийм бишээ гэж хатагтай бодлоо. Ховард үргэлж хүмүүс рүү цоо ширтдэг ба түүний хараал идсэн хоѐр нүд юуг ч нэвт шувт ширтэж энэ нь ердөө л эсрэг хүмүүсийг түүний хувьд тэрхэн агшинд огт байгаагүй мэт сэтгэгдэл төрүүлэх мэт байдгийг хатагтай мэдэх билээ. Залуу зүгээр л ширтсээр, юу ч хэлсэнгүй.

“Гэхдээ би юу гэх гээд байнаа гэвэл, хэрэв хэн нэгэн энэ ертөнц дээр зовж шаналж

Page 7: Ayn Rand - The Fountainhead - 20

байнаа гэдэг чинь түүнд алдаа байгааг харуулж байгаа гэсэн үг. Нэг үгээр хэлбэл та архитекторын мэргэжлээ болино биз дээ? Хэдий тийм ч залуу хүн чинь ойр зуурын ажил, юухан хээхэн хийгээд амиа элбэгхээн дөнгөнө л дөө ” хэмээн хатагтай үргэлжлүүлэв.

Залуу эргэв.

“Өө нээрээ тийм, эрхэм Рорк!” хатагтай дуудав.

“За?”

“Таныг эзгүй үед декан утасдсан шүү”.

Хатагтай ядаж нэг удаа ч болов түүнээс ямар нэгэн сэтгэлийн хөдлөлийг, тэр дундаа бүр нэг тийм арчаагүй яахаа алдсан байдлыг яагаад ч юм олж харахыг хүсэж байлаа. Ер нь яагаад юм бүү мэд, хатагтай түүнийг харах бүрдээ , нэг арчаагаа алдсан байдалтай байхыг нь өөрийн эрхгүй харах сэтгэл төрөөд байдаг аж.

“Өө тийм үү?”

“Танай декан” хатагтай өөрийхөө хэлэх гээд байгаа санааг ойлгуулж чадсан эсэхээ гайхаж “Танай декан чинь бүр өөрийнхөө

Page 8: Ayn Rand - The Fountainhead - 20

нарийн бичгээр залгуулж байгаад ярьсан шүү” гэв.

“Тэгээд?”

“Нарийн бичиг чинь хэлэхдээ, таныг ирсэн даруйдаа ирж уулз гэж декан хэлүүлсэн гэсэн”.

“Баярлалаа”

“Декан яах гэж утасдсан юм бол?”

“Бүү мэд”

Түүний “Бүү мэд” гэж хэлж байгаа нь хатагтайд яг л “Тэр деканыг тоож тооцож хараалын үг ч болтугай зориулж хэлэхгүй ” гэж байгаатай яг ижил сонсогдов. Хатагтай үнэхээрийн нүдэндээ ч чихэндээ ч итгэсэнгүй.

“Ингэхэд нээрээ Пит өнөөдөр хонхны баяраа хийж байгаа” хатагтай ямарч ач холбогдолгүйгээр хэлэв.

“Өнөөдөр билүү? өө нээрээ тийм.”

“Миний хувьд хамгийн чухал өдөр болж байна даа. Тэнгэр минь, би муу хүүгээ сургуульд нь оруулах гэж хуруу хумсаа зулгалж явлаа хө. Гэхдээ ч би өр авлага

Page 9: Ayn Rand - The Fountainhead - 20

санаагүй л дээ, би тэгж санах ч хүн биш. Миний муу Пит үнэхээрийн толгойтой хүү шүү”. Хатагтай толгойгоо үл мэдэг өргөв. Түүний жижигхэн махлаг бие, биеийг нь тас барьсан даашинзан дотроо сайтар багтаж ядна.

“Гэхдээ мэдээж би дэврүүлж элдэв хоѐр болохгүй л дээ. Зүгээр л зарим ээжүүд азтай, зарим ээжүүд жаахан тиймхэн байж таараа биз. Гээд бид бүгд л эх хүмүүс шүү дээ.” Хэмээн өөрийнхөө хамгийн дуртай сэдвээ залгуулан нүүрэндээ баяр хөөр тодруулав. “Чи Питийг минь харж хандаарай. Би муу Питийгээ ажлаар нь дарж алахыг хүснэ гэж үү. Эзэн тэнгэр минь түүнд минь багахан ч гэсэн амжилт хайрлаж байгаад тань талархмаар. Гэхдээ миний хүү Пит Америкт нэг номерын архитектор үнэхээр болж чадахгүй юм бол би яагаад гэдгийг нь мэдэхийг хүснээ”. Ховард гэр лүүгээ эргэв. “Би энд ингээд чамайг ээрээд дэмий юм ярихаас хэтрэхгүй юм даа. Чи хурдхан хувцсаа солиод, явж үз. Декан чинь чамайг хүлээж байгаа шүү дээ.”

Хатагтай түүний хойноос харсаар хоцров. Тэрээр, хатагтайн зочны өрөөг дамжин, дээд давхар руу алхав.

Page 10: Ayn Rand - The Fountainhead - 20

Яагаад ч юм Ховард гэрт нь байхад хатагтайн дотор айдас төрж, Ховард нэг л өдөр аягатай кофег нь татан асгаад хаях ч юм шиг эсвэл хятад хийцийх нь ваарыг хага шидээд хаячих ч юм шиг, нэг л тийм сонин айдас хатагтайн дотор хурдаг билээ. Ховард хэзээ ч тийм хандлага гаргаж байгаагүй боловч, хатагтай одоог хүртэл яаж ч мэднэ гэсэн нэг тийм битүүхэн хараа дотроо хадгалсаар, бас яагаад ингэж боддогоо ч өөрөө үл мэднэ.

Рорк дээд давхар дахь өрөөндөө оров. Түүний өрөө ханхар том өрөө байв. Шал нь гял цал цэвэрлэсэн тул үргэлж гялтганана. Яг л хатагтай Китингд, энэ өрөөнд Ховард амьдардаг гэж хэзээ ч санагдахааргүй гялгар. Ховард тэнд амьдраад хатагтайн тавьж өгсөн эдлэл дээр нэмж өлгөсөн зураг хөрөг, чимэг зүүлт нэгхэн ч үгүй. Залуу тэр өрөөнд нүүж ирэхдээ хэдхэн хувцсаа л авж ирсэн тул хэтэрхий олон шургуулгатай нэг хувцасны шүүгээ. Өрөөнийхөө буланд тавьсан тэр шүүгээ заримдаа хатагтайд тэр өрөөнд Ховард биш харин тэр шүүгээ л амьдардаг мэт сэтгэгдэл төрүүлэх нь цөөнгүй.

Page 11: Ayn Rand - The Fountainhead - 20

Рорк өрөөндөө оронгуутаа өнөөх шүүгээ рүүгээ явлаа. Хамгийн түрүүнд баглаж боох хэдэн хувцас нь л түүнд байх шив дээ. Залуу хувцсаа нэг нэгээр нь эвхэж далд хийсээр нэгэн өөрийнхөө зурсан эскизэнд тулж очив.

Сайтар ажихнээ, тэнд энэ дэлхийн хаана ч байхгүй барилгын эскиз зураг байх шиг. Тэрхүү барилга, энэхүү барилгын талаар урьд өмнө хэзээ хаана ч сонсоогүй хэн нэгний гараар баригдах ч юм шиг. Баригдаад дуусахад тэр барилгуудыг хүн хараад энэ барилгын бүхий л бүтэц, эд бүрдэлүүд нь гагцхүү тэрхүү байшинд нь л байх илүү ч үгүй, дутуу ч үгүй нэгэн цогц болжээ гэж хэлүүлэхээр. Бүр нарийн харвал тэрхүү барилгуудыг хэн нэгэн хүнийн гараар орж хаана туурга, хаалга цонхыг нь хийж баригдаагүй юм шиг. Харин бүр газрын хөрснөөс яг л байгалийн нэгэн бүтээл мэт болон “ургасан” мэт бүхэл бүтэн төгс цогц, илүү зүйл ч байхгүй, дутуу зүйл ч байхгүй яг л байгаль дээрх нэгэн амьд цогцос мэт. Харахад эрхэмсэг төгөлдөр гэхдээ энгийн. Ямар нэгэн уран барилгийн хууль дүрэмээр тэр байгууламжийн нэгхэн ч эд эсийг хийгээгүй, тэр өөрөөсөө бүтсэн мэт. Сонгодог төрөлд ч хамрагдахгүй,

Page 12: Ayn Rand - The Fountainhead - 20

Готикийн төрөлд ч биш, Сэргэн мандалтын хэлбэрт ч хамрагдахгүй тэр байшин зөвхөн Ховард Роркынх байхаар тийм барилгууд түүний өмнө тэрхэн эскиз дээр сүндэрлэн босов. Энэхүү зураг түүний сэтгэлд харахан хүрээгүй байгаа эд. Энэхүү эскиз нь түүний өөрөө өөртөө өгсөн хичээлээс гадуурх тусай даалгавар байлаа. Өөрт нь ямар нэг шинэ санаа төрсөн үед Ховард энэхүү зургаа гарган аль байгууламжинд нь хэрхэн шигтгэх вэ гэдэгээ харан зогсдог нэгэн эскиз. Шөнөжингөө зургаа харж нойргүй хонож юу нь дутуу байна вэ олж харах гэж суусан шөнө олон сон. Өнөөдрийн хувьд санасаргүй харж байтал Ховөрд өөрийн алдаагаа олов. Зургаа ширээн дээрээ тавин дээр нь бөхийн ажиллаж гарав. Шулуун шулуун зураасыг энд тэнд нь “бүжиглүүлж” , хэсэг азнаж энэ тэндээс нь харж хуруугаараа цаасан дээрээ товшиж суух нь яг л байшин барьж байгаа мэт. Урт хуруу, гүрэлзсэн судас, уран хэлбэртэй гарын алга . Цагийн дараа хаалга тогшихыг сонслоо. “Ор ор” хэмээн үргэлжлүүлэв.

“Эрхэм Рорк”, хатагтай дуу алдав. “Та чинь юугаа хийж суугаа чинь энэ вэ?” Ховард түүн рүү эргэн харах нь яг л тэр хүн хэн бэ гэдгийг санах гэж оролдож байгаа мэт.

Page 13: Ayn Rand - The Fountainhead - 20

“Декан чинь юу болсон бэ? Таныг хүлээж байгаа шүү дээ.” хэмээв. “Өө, нээрээ тийм. Би мартаж орхиж. ” “Мартахаа ..... та юу??? ” “Яасан?” түүний хоолойд үл мэдэг юунд нь ингэтлээ гайхаад байгаа юм бол гэсэн гайхал илт байлаа. “Үгүй би таны төлөө л хэлж байна. Очоод уулзчихвал таньд л хэрэгтэй. Төгсөлтийн үг хэлэх ажиллагаа гурав хагаст болно. Тэгэхээр өдийд декан, таныг хүлээгээд сууна гэж байхгүй биз дээ яаж ч бодсон”. “Би яг одоо гарлаа хатагтай Китинг”.

Бүлэг 1-2

Хатагтайн хувьд зөвхөн түүний сониуч зан нь түүнийг уруу татаагүй байлаа. Харин ч амьхандаа сургуулийн зөвлөл шийдвэрээ цуцалчих вий гэсэн тийм нэг хорон болгоомжлол байсандаа хэрэгт дурлан Ховардыг шавдуулна. Ховард угаалгын өрөө руу яарав. Хатагтай түүний нүүрээ угааж, задгай шулуун үсээ гараараа самнасан болж байгааг алдалгүй ширтэв.

Ховард хатагтайг үг хэлэхийн завдалгүй гарч одохоор завдав. “Эрхэм Рорк! Та арай ийм хувцастай явах гэж байгаа юм биш биз?” хэмээн хувцас руу нь заав. “Яагаад болохгүй гэж?” “Үгүй, тэр чинь таны декан

Page 14: Ayn Rand - The Fountainhead - 20

шүү дээ”. “Одоо биш болсоон хатагтай Китин”. Үнэндээ Ховард тэгж хэлэхдээ бараг баярлах алдаж байгаа нь хатагтайг үнэхээрийн балмагдуулав.

Стантоны Технологийн Их Сургууль толгод дээр байрлах ба түүнийг тойрсан цайз хотын титэм мэт үзэгдэнэ. Бүсэлхийнээс нь Католикийн сүм цухуйх нь урган гарсан мэт харагдах аж. Угтаа бол, энэхүү цайз, цайз нэрэндээ туйлын зохицсон аж. Том том хүчирхэг баганууд, зузаан хана, мэргэн харваачид нуугдах хаалтууд, яг л Стантоны Их Сургуулийг довтлох дайсныг хүлээж байгаа мэт. Цайзыг довтлох дайсан бус, он цагийн эрхэнд агаар, нарны гэрэл өгөршүүлж байгаа нь илхэн.

Деканы өрөө мөргөлийн өрөө мэт ажээ. Бүдэг гэрэл зурагтай цонхтой хосолж үзэгдэж, гэрэл тохойгоор нь нугалсан гэгээнтэний цонхон дээрх хөрөгийг чимэн гэрэлтэнэ. Хэзээ ч хэрэглэж байгаагүй ханан зуухны хоѐр талд улаан, ягаан өнгийн гэрэл алаглан анивчина. Заахны дээд талд Партеноны зурагны төв хэсэгт нов ногоон өнгө ялгаран харагдана.

Рорк деканы өрөөнд ороход декан ширээнийхээ сууж байгаа нь нүглээ

Page 15: Ayn Rand - The Fountainhead - 20

наминчилж байгаа мэт. Декан намхан биетэй махлагдуу хижээл эр. “Өө, Роррк уу, за суу” хэмээн инээмсэглэв. Рорк суулаа. Декан гараа салаавчилан бүсэлхийндээ "тээглүүлэн" сууж түүнээс ямар нэг хүсэлт хүлээн сууна. Хачирхалтай нь ямарч хүсэлт ирсэнгүй. Декан хоолойгоо засав.

“Миний хувьд өнөө өглөөний тохиолдсон явдалд тань харамсаж байгаагаа илэрхийлэх нь илүүц биз ” хэмээснээ “Би чиний талаар үргэлж л санаа тавьж байснаа ч өгүүлэх юун”. “Өө та түүнд санаа зовох хэрэгггүй” хэмээн Рорк хэлэв. Декан түүн руу гайхангуй ширтсэнээ үргэлжлүүлэв. “Би таныг хөөхөд саналаа өгөөгүй гэдэгээ ч дурьдахад илүүдэхгүй биз. Би энэ асуудалд огт оролцоогүй. Таньд л гэж хэлэхэд, зөвлөлийн хурал дээр цөөнх байсан ч гэсэн таныг тууштай хамгаалж байсан хэсэг байсан юм шүү. Танай барилга зургийн багш чинь чамайг үнэхээр их хамгаалсан. Танай тооны багш чинь ч ялгаагүй. Харамсалтай нь, чамайг сургуулиас хөөх гэсэн хүний саналын тоо нь хамаагүй олон байлаа. Петеркин багш, таны дизайнд шүүмж өгсөн багш, анхнаасаа энэ асуудлыг тавьсан хүн л дээ. Тэр нөхөр бүр чамайг энэ сургуулиас л хөөдөггүй юм бол тэр өөрөө

Page 16: Ayn Rand - The Fountainhead - 20

манай сургуулиас сайн дураараа гарах хүртлээ бидэнтэй үзэлцээд. Та Петеркин багшийг дүргүйг тэгтэл нь хүргэснээ ойлгох хэрэгтэй байхаа”. Рорк “Би ойлгож байна аа” гэв.

“Та ойлгож байгаа байхаа, тэр чинь л гол асуудал байлаа. Энд би таны түүний хичээлд хандаж байсан хандлагын талаар ярьж байна. Та бусад инженерийн судлах ухаанд гайхалтай сайн байсан хирнээ энэ хичээл дээр хумсын чинээ ч анхаарал тавиагүй. Ирээдүйн архитекторт барилга зураг туйлын чухал гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ юундаа тэгтэл нь туйлширна вэ? Юунд ингэж өөрийн мэргэжлийн тань нэг хэсэг урлаг, уран сайхны хэсэгээ үл ойшоож математик, илүү техник талаа хэтэрхий дээр тавина вэ? Урлаг уран сайхны хэсэг чинь чиний мэргэжлийн хувьд чиний онгодыг оруулж хөглөх байсан биш үү. Та чинь хот төлөвлөлтийн инженер биш архитектор болох гэж байгаа хүн шүү дээ”. “Ингэж ярих нь илүүц биш гэж үү? Энэ чинь нэгэнт өнгөрсөн. Одоо миний хичээлүүдийн сонголтоор ярих нь нэгэнт оройтсон биш гэж үү” хэмээн Рорк асуув. “Би чамд туслахыг л хүсэж байна Рорк минь. Чи энэ

Page 17: Ayn Rand - The Fountainhead - 20

талаар шударгаар бодох ѐстой хүү минь. Чи ийм юм болох гээд байна шүү гэсэн ямарч сануулга аваагүй гэж лав хэлэхгүй дэг”. Рорк “Би авч байсан ” гэв.

Декан суудлаа хөдөлгөв. Рорк түүний сэтгэлийг тавгүйтүүлэв. Роркийн нүд түүнийг эелдэгээр ширтэх аж. Декан дотороо ингэж ширтэхэд буруу юу байхав, харин ч эелдэгээр, яг л яаж харах ѐстой түүгээрээ л харж байна, даанч нэг л түүний харц өөрийг нь тэр мөчид огт байхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлээд байна хэмээн бодон суув. “Таньд өгч байсан даалгавар, дизайныг нь хийх төсөл болгон дээр та хэрхэн ажиллав? Таны хийж байсан ажил бүрийг би лав ямар нэгэн стильтэй гэж хэлж чадахгүй, яахав яг таны гэх гайхалтай хэлбэрээр хийгдэж байсан л даа. Гэхдээ л таны ажил бидний энэ хэдэн жилийн туршид таньд заах гэж оролдож байсан ямарч зарчим, тогтсон ойлголтонд огт нийцэж байгаагүй, бүр харин эсрэгээр хийж ирсэн. Та уламжилалт урлагийг үл ойшоож байна. Та өөрийнхөө ажлуудыг модернист гэж байж мэдэх юм. Тэгж ярьвал энэ чинь млдернист ч биш, ердөө та дүргүйцэхгүй бол үүнийг чинь галзуурал, солиорол л гэж хэлэх байх ”.

Page 18: Ayn Rand - The Fountainhead - 20

“Би дүргүйцэхгүй ээ”. Декан “Таны дуртай стилээ сонгон бүтээх тэр ажлыг та юу болгон хувиргав? Танай багш чинь чамайг сайндаа ч ажлыг чинь тооцсон бус, гагцхүү тэрүүгээр чинь яг юу хийхээ мэдэхгүй, яаж дүгнэхээ мэдэхгүй байсандаа л тэр. За бүр тэр түүхэн дизайн, тэр Тоѐдрийн сүм, Парисын дуурийн театрыг урлах даалгаврыг чинь аваад үзэе. Та яаж орхисон? Зүгээр л хэдэн хайрцагийг ямарч утга учиргүй бөөгнүүлээд хаячихсан бөмбөөхэй шиг л юм хийгээд хаясан. Тэрийгээ та гэрийн даалгавраа хийсэн гэж үзэж байна уу, аль эсвэл засаг захиргаагүйгээ харуулах арга хэрэгсэл болсон гэж үзэж байна уу” хэмээв. Рорк “Тэр бол засаг захиргаагүйгээ харуулах арга хэрэгсэл байсан юм аа” гэв.

“Бид чамд үнэхээрийн боломж олгох гэж их үзсэн юм шүү. Чний бусад хичээл дээрх онц дүнгүүдийг чинь бодоод чамайг аврах гэж элдэвээр л оролдлоо” декан атгасан гараараа ширээгээ зөөлхөн шаав. Хар чи энэ, сүүлийн ажил аа. Хүү минь энэ арай хэтэрнэ ээ” хэмээн Роркийн урьдах хэдэн цаасыг чичэв. Тэрхүү цасыг харахнээ, шилэн байшин сүндэрлсэн хуудасны буланд нь Ховард Рорк хэмээн хурц өнцөг гарган зурсан гарын үсэг байх аж. “Чи ийм юм

Page 19: Ayn Rand - The Fountainhead - 20

хийчихээд яаж бидний ард гарна гэж бодов?” Рорк “Би тэгж бодоогүй ээ”. Декан “Хүү мин, чи бидэнд ямарч сонголт өгсөнгүй дээ. Бодвол чи биднийг өдийд үзэн ядаж байгаа биз, гэхдээ ...”

“Би ердөө тэгж бодоогүй ээ. ” хэмээн Рорк нам дуугаар хэлэв. “Харин ч би таньаас уучилал гуйж байна. Би зүгээр л ингээд нэг өөртөө асуудлаа эвтэйхэн шийдээд явж чаддаггүй хүн байгаа юм. Энэ бол яахын аргагүй миний алдаа. Би таныг хөөхийг чинь хүлээж таньд ажил удах биш би өөрөө нилээн дээхнээс сургуулиа орхих нь дээр байсан юм" хэмээв.

“Гэхдээ одоо чи сэтгэлээр унаад яахав. Тэгээд бүх юм сайхан болох биш. Ялангуяа би чамд л гэхэд ...” хэмээн декан урагш үл мэдэг бөхийн нүүрэндээ инээмсэглэл тодруулан сайн санааны үүднээс хийх гэж байгаа үйлдэлдээ сэтгэл хангалуун инээмсэглэх мэт. “Тэгэхээр би чамайг дуудаж ярилцсаны гол учир нь гэвэл би чамайг сэтгэл санаагаар унагаж асуудлыг дуусгамааргүй байна л даа. Би чиний асуудлаар ректорт танилцуулахад асуудалд бас ч арга чарга байгааг мэдсэн л дээ. Тэгээд л тэр боломжийг би хувьдаа ашиглах

Page 20: Ayn Rand - The Fountainhead - 20

гэж бодоод л ..., Тэгэхээр ийм байна л даа, хүү минь . Хэрэв чи асуудал ямар хурц байгааг ойлгоод, жилийн чөлөө аваад нэг сайн амараад, бүгдийг эргэцүүлэн бодоод үзвэл бид яахав чамайг заавал хөөлгүйгээр, “сайжирч” байгаа хэмээн үзэж болох л юм. Гэхдээ бас үүнийг яг ч албан ѐсны шийд гэж хэлэхэд хэцүү л дээ. Ингэх нь бол асар ховор тохиолдол бөгөөд би яалт ч үгүй чиний бусад хичээл дээрх маш сайн дүнг чинь л харгалзан үзэж ийм боломжийг олж харж байгаа юм шүү дээ”.

Рорк инээмсэглэв. Гэхдээ тэр инээмсэглэл бол хүндлэл эсвэл баярлаж талархаж байгаа хүний иннэмсэглэл огт биш байлаа. Зүгээр л эв энгийн байдаг л нэгэн инээмсэглэл, бас тухайн мөчил үнэхээрийн байж боломгүй гэмээр тийм эд байлаа. Рорк “Та намайг буруугаар ойлгох шиг боллоо. Би танайд яах гэж буцаж орох гэж гүйх билээ?”

Декан “Юу гэнээ, ЧИ???” гэхэд Рорк “Би буцаж энэ сургуульд орохгүй. Миний л хувьд энэ сургуулиас нэмж сурах юм байхгүй ” гэв. “Би чамайг нэг л ойлгохгүй л байна шүү” деканы дуу цахиртав. “Үгүй заавал тайлбар тавих шардлага байна уу.

Page 21: Ayn Rand - The Fountainhead - 20

Таньд ямарч сонирхолгүй л эд дээ” хэмээн Рорк тайлбар тавив.

Декан “Та надад өөрийгөө нэг сайн тайлбарлаад өг дөө” гэхэд Рорк “Би уг нь архилогич биш архитектор л болмоор байгаа юм л даа. Би энд тэгж сэргэн мандалтын үеийн байшин барилга хийж суухын учрыг ердөө ч ойлгохгүй байна. Би тэд нарыг гараад л барихгүйгээс хойш барьж сурах гэж цагаа үрэх ямар хэрэгтэй юм”. Декан “Үгүй хүү минь, сэргэн мандалтын үеийн хэв загвар чинь тэгж эртний болтлоо хоцрогдох болоогүй шүү. Өдөр бүр байшин саваа яг сэргэн мандалтын хэлбэрээр хар мянган хүмүүс засварлаж байна шүү дээ”. “Тэр ч тийм л дээ. Тэгэх л байх. Гэхдээ тэр байшингууд надаар засагдахгүй гэдэгийг л би их сайн мэдэж байна”. Декан “Чи больж үз дээ, энэ чинь үнэн нялх хүүхдийн яриа шиг л сонсогдож байна”. Рорк “Би энэ сургуульд барилга барьж сурах л гэж ирсэн. Надад өгсөн гэрийн даалгавар, аливаа төсөлийг би ирээдүйд барилга барихдаа хэрхэн барих вэ гэдэгээ олж мэдэхийн тулд л загвар болгон ашиглаж ирсэн. Би ирээдүйд ямар байшинг яаж барих гэж байгаа түүгээрээ л багшийн өгсөн

Page 22: Ayn Rand - The Fountainhead - 20

даалгаврыг гүйцэтгэж ирсэн. Тэгээд ч энд би сурая гэсэн бүгдээ сурсан. Таны нэг их ойшоож үзэхгүй байгаа архитекторын бүтэцийн талаар би сурах юмаа сураад авлаа. Нэмж нэг жил Италийн зургийг судаллаа гээд надад юу ч нэмэхгүй ” гэлээ.

Цагийн өмнө декан энэхүү ярилцлагыг нам тайван, энгийн болж өнгөрөхийг хүсэж байсан сан. Тэгвэл одоо декан Роркоос ямар нэг сэтгэлийн хөдөлгөөн, илэрхийлэл олж харахыг хүсэж байлаа. Деканы хувьд Рорк ингээд юу ч болоогүй мэт нам жим дуугаар асуудлыг ярих нь үнэхээрийн байж боломгүй мэт санагдаж эхлэв. Декан “Та тэгээд, ер нь ирээдүйд архитектор болвол одоо энэ хийгээд байгаа шиг хэлбэртэй л байшингаа барина гээд байна уу даа?” гэж асуув. рорк “Тийм ээ” гэхэд декан “Үгүй хүү минь, хэн тэгээд чамаар ийм юм бариулах бол?” гэж асуув. Рорк “Тэр асуудлын чухал нь биш. Асуудлын гол нь хэн намайг зогсоож чадах юм бэ?” гэдэгт л байгаа юм.

Декан “Тэгэхээр хүү минь асуудал ийм байна л даа. Чамтай энэ талаар ингэж чин сэтгэлээсээ эртнээс ярилцаж байгаагүйг минь уучлаарай. Би ойлгож байнаа, ойлгож байна. Чи намайг таслалгүй сонсож бай. Чи

Page 23: Ayn Rand - The Fountainhead - 20

яахав ганц нэг, үгүй хоѐр гурван модернист байшин олж хараад нэг санаа чамд төрөө л биз. Гэхдээ энэ модернист гэж өөрсдийгөө нэрлээд байгаа энэ “агаарт хөөрч” явдаг энэ нэг урсгалын талаар чи юу мэдэх үү. Чи юуг ойлгох ѐстой вэ гэхээр, архитекторын хамгийн гайхмшигтай цогцол, шийдэл аль хэдийн олдчихсон юм, түүнийг нь энэ элдэв эрдэм номын газар нь баталчихсан эд юм шүү хүүхээ. Өнгөрсөн үеийн энэ гайхмшигт барилгуудаас бид ямар л бол ямар л загварыг олж харж чадна. Бидний хувьд ямар загвар вэ гэдгийг сонгох л асуудал болохоос, бид тэгж тэдгээрийг сайжруулах гэж санаархах хэн юм? Бид зөвхөн эдгээр эртний загваруудыг дуурайлган хийж, давтаж л чадна” гэв. Рорк “Яагаад?” хэмээн асуув.

Декан дотроо, үгүй ээ, үгүй , ер нь юу ч хэлсэн илжигний чихэнд алт ч хийсэн, ус ч хийсэн сэгсрэнэ л гэдэг шиг л юм байна. Энэ залуу надтай тэрсэлдээд байгаа ч юм биш , зүгээр л байж байгаа нь энэ юм байна хэмээн бодов. Декан “Энэ чинь мэдээжийн үнэн” гэв.

“Та хар л даа” хэмээн цонх руу заан Рорк намуунаар үргэлжлүүлэв. “Та энэ зураг

Page 24: Ayn Rand - The Fountainhead - 20

хөрөгтэй цонхоор хотхоноо харж чадаж байна уу. Энэ цонхны цаана хэдэн хүн хэрхэн аж төрж байгааг та мэдэх үү. Надад энэ хүмүүс ер нь архитекторын талаар юу бодож байгаа нь огтхон ч хамаагүй. Тэр бүү хэл эдгээр хүмүүсийн эмээ өвөө, өвөг эцэг арихтекторын талаар юу бодож байсан нь ч надад падлийн байхгүй”.

Декан “Гэхдээ тэр чинь бидний ариун нандин өв уламжилал шүү дээ” гэв. Рорк “Яагаад”? “ гэж асуув. Декан "Бурхан сахиус минь гэж, хүү минь чи ингэж нэг гэнэн царайлахаа болиоч” гэв. Рорк “Гэхдээ л би ойлгохгүй байна. Та яагаад энэ эртний хэлбэрийг аугаа хэлбэр гэж бодох ѐстой гэж надад хэлээд байгааг би ойлгохгүй байна” гэхэд декан зуухны дээд талд өлгөөтэй Партеноны зураг руу зааснаа “Энэ бол Пантенон тэгээд л гүйцээ” гэж дуугарав.

Рорк “Тэр ч тийм л дээ” гэхэд декан “Би үүнээс өөр утгагүй асуултанд хариулж цагаа үрмээргүй байна” хэмээв. Рорк "Үгүй, та тэгвэл хар л даа. Энэ Партеноны зургийн юу нь болохгүй байгааг би тэньд хэлэе л дээ” гэхэд “Ээ, бурхан минь гэж, энэ чинь Партенон шүү дээ” хэмээн декан дуу алдав.

Page 25: Ayn Rand - The Fountainhead - 20

“Тэр нь ч тийм л дээ, хараал ид гэж” гэсээр Рорк шугамаа аван зураг руу дөхөн очив. Шугмаараа зурагны нүүрний шилэнд наан: “Та хар л даа энэ зургийг. Энэ “нэр хүндтэй” баганууд дээр байгаа энэ чимэглэл юуны төлөө энд байгаа юм бол? Уг нь бол энэ чимэглэлүүдийг модон баганан дээр модны залгаасыг далдлах зорилгоор ашигладаг юм. Гэтэл энэ багана чинь мод биш гантиг чулуун багана шүү дээ. Тэр баганы имжээс (triglyphs) нь юу вэ? Мод байна. Модыг тэгвэл хүмүүс аль диван гаравт оромж барьж эхлэхээсээ эхлэн зангидаж ирсэн. Таны грекүүд чинь гантигийг үндсэн орцоороо сонгосон мөртлөө сонгочихоод модоор хийдэг аргаа хуулбарласан, яагаад гэвэл бодвол тэр үеийн бусад архитекторчид тэгж хийдэг байсан биз. Дараа нь таны тэр сэргэн мандалтын үеийн мастерүүд чинь шохойг барилгынхаа үндсэн орцоороо сонгон авчихаад модны хийцийг хуулбарлан хийдэг байсан гантиган “барилгачид” грекүүдээ хуулсан. Одоо бидний эринд төмөр, бетоныг барилгын үндсэн орц болчихоод байхад, бид эртний урлаг гээд модны хийцийг хуулбарласан гантиган хэв загварыг шохойн орцонд хуулбарласан сэргэн мандалтын үеийн

Page 26: Ayn Rand - The Fountainhead - 20

хэвийг бетон, төмөрт цутгах гээд байна гэдэг чинь их л хэцүү шийдэл санагдаад байгаа юм даа ”.

Декан түүнийг анхааралтай ширтэн суув. Түүний хувьд гайхшруулж байсан зүйл гэвэл Роркийн хэлж байгаа зүйлс нь бус, харин хэлж байгаа байдал нь байлаа.

Рорк “Яагаад тэгвэл ингэж “холион бантан" хийгээд байна вэ? Дүрэм журам учраас тэр үү?” гэснээ “Тэгвэл дүрэм гэх юм бол барилгын хэв загвар үргэлж хийгдэж байгаа материалаа дагах ѐстой. Бид хэзээ ч гантиган байшинг модон байшингийн дикайнаар хийх ѐсгүй л гэсэн үг. Ямар ч хоѐр материал хоорондоо төстэй биш, барилгыг барьж байгаа ямарч хоѐр газар адилхан биш. Байшингийн дүр төрх байшинг барих орчин, газрын хэв, барих материал, байшингийн зорилгоосоо урган гарах ѐстой. Тухайн барилгын иж бүрдэлд нийцээгүй, нэгэн төвлөсөн санааны хэсэг болж чадаагүй юу ч төгс сайхан гэж хэлэгдэх янзгүй. Байшин гэдэг бинь яг л хүн шиг байх ѐстой. Хүн эд эрхтэнээ бусдад түрээр ч болов зээлдүүлэх ямарч боломжгүй өөрийн гэсэн цогц иж бүрдэл байдаг шиг байшин ч гэсэн яг тэгж босох ѐстой. Юу ч

Page 27: Ayn Rand - The Fountainhead - 20

илүү биш, юу ч дутуу биш, бие биегүйгээрээ оршин тогтнох янзгүй , бас дор дороо өөрийн гэсэн давтагдашгүй үүрэгтэй хэсгүүдээс өөрийн зорилго, зохицолоо цогцлуулан бүтэх ѐстой эд юм. Барилга, өөрийн энэ амин сүнснийхээ зарим хэсгийг ингэж уг нь хуулбарладаггүй юм. Барилгыг баригч нь байшингаа амь оруулдаг ба байшигнийн хана, багана бүрээр энэхүү амьд хэсэг нь мэдрэгдэж байх ѐстой “ хэмээн үргэлжлүүлэв.

Декан “Гэхдээ бүхий л илэрхийлэх арга зам, хэлбэр дүрсийг аль хэдийнээ нээж илрүүлсэн шүү дээ ” гэхэд Рорк “Юуны илэрхийлэл? Гантигаар урлагдсан Партонен өөрийн “модон ” өвөгөө илэрийлнэ гэж үү. Өнөөгийн баригдсан онгоцны буудал Пантеноныг илэрхийлж чадна гэж үү. Хэлбэр бүр өөрийн утга агуулгатай. Хүн бүр өөр өөрийн гэсэн зорилго, хэлбэртэй байдаг. Бусад хүмүүс юу хийж бүтээсэн нь юундаа тэгтэл чухал байна? Яахаараа таны хувьд огт таны байж чадахгүй тэр юмнууд тэгтлээ их ариун нандин байх ѐстой юм. Та л биш юм бол, яахаараа бусад хүмүүсийн, таниас бусад бүгдийн юм зөв, мундаг байх ѐстой юм. Үнэний орон зайг яахаараа ингэж бусдын тооцож олсон тоо эзлэх ѐстой юм.

Page 28: Ayn Rand - The Fountainhead - 20

Яагаад ингэж бүх юмыг нэгэн үнэнд хамруулах гэж нугалж хугалж дарах ѐстой юм? Би үүнийг л ойлгомоор байна” гэв.

Декан “Ээ, Бурхан минь гэж, та ядаж доошоо сууж үз. Тэр нь арай дээр байна. Үгүй ядаж наад шугамаа тавьж даа. ... Баярлалаа. Чи минь сонсож үз. Хэн ч орчин үеийн архитекторын үнэ цэнийг үгүйсгээгүй байна. Бид хуучин үеийн “гоо сайхныг” орчин үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн үеийн дуу хоолой гэдэг бол тэр хүмүүсийн дуу хоолой. Архитекторт тэгээд ч юу ч гав ганцхан хүнээр бүтээгдэж байгаагүй. Хүн хүний сонгодог дуу хоолой аажим аажмаар бусдын хүртээл болж яван явсаар стандарт хэмжүүр болон хувирдаг. Энэ нь тогтсон хэмжүүр болж бусад хувь хүмүүсийн өөрийгөө хэмжих, ажилаа нийцүүлэх арга хэрэгсэл болон тогтдог” хэмээв.

“Гэхдээ байнаа,” Рорк намууханаар үргэлжлүүлэв. “Би жишээ нь жаран жил л амьдрана гээд бодоѐ. Ихэнх цагаа би ажиллаж өнгөрүүлэх байх. Би өөрийнхөө сонирхож байсан ажилаа мэргэжлээ болгож байгаа тул тэгэх байхаа. Хэрэв би энэ ажилд ямарч сонирхолгүй байсансан бол

Page 29: Ayn Rand - The Fountainhead - 20

жаран жилийн там байх байсан биз. Би хийж байгаа ажлаасаа хэзээ хамгийн их таашаал авдаг вэ гэвэл, миний хийж байгаа арга зам нь тэр ажлыг хийх хамгийн сайн арга зам юмаа гэдгийн би мэдэж, бас үнэндээ тэгж хийсэн үе юм. Хамгийн сайн гэдэг бол стандартын асуудал бөгөөд тэр стандартыг би өөрөө тогтооно. Надад туршлага гэхээр өвлөж үлдсэн юм юу ч алга. Тэгэхээр би түүхийн төгсгөлд зогсож байна. Магадгүй, би эхэнд нь зогсож байж болох юм”. “Чи ингэхэд хэдэн настай вэ?” хэмээн декан асуув. Рорк “Хорин хоѐртой” гэж хариулав.

“Чи ингэхэд хэдэн настай вэ?” хэмээн декан асуув. Рорк “Хорин хоѐртой” гэв.

Декан “Тэгвэл ч ингэж ярих нь аргагүй юм байна” гэв. Деканы дотор жаахан тайвширсан үзэгдэв. Тэгснээ “Чи энэ бүгдийн арга учрыг нь олноо, хүүхээ” хэмээснээ “Эдгээр хуучин гээд байгаа стандартууд чинь хэдэн мянган жил байсан ба түүнийг хэн ч өөрчилж сайжруулж чадаагүй юм аа хө. Чиний тэр модернистууд гэдэг чинь хэн юм? Нэг муу түр зуурын, хүний анхаарал татахын тулд хэлбэрдсэн хэдэн юмнууд л байгаа биз дээ. Чи тэдний

Page 30: Ayn Rand - The Fountainhead - 20

ажил амжилт олж байхыг нь харсан уу? Ядаж чи алдар хүндийг олж авсан ганц хүнийг нэрлэж чадах уу тэдний дундаас? За жишээ нь Хэнри Камероныг аваад үзэе л дээ. Хорин жилийн өмнө тэр бол гайхамшгтай архитекторт, сүргийн манлайд л явлаа, модернист гэж гүйгээд хэн болов? Одоо бол түүний хувьд жилдээ ганц нэг засварын захиалга л авбал их юм болж байх шиг байна, тэгээд ерөнхийдөө нэг муу архичин л болж дээ зайлуул”. Рорк “Бид энд Хэнри Камероныг яримааргүй байна” гэхэд декан “Яасан? Тэр чиний найз чинь хэрэг үү?” гэж асуув. Рорк “Үгүй л дээ, би гэхдээ түүний барилгыг харсан юм байна”. Декан “Өө, чи бас тэднийг олоод хараа юу, ...” гэхэд Рорк “Би Хэнри Камероныг яримааргүй байна гэж хэлж байна шүү дээ ” хэмээв. Декан “За тэр ч яахав .... Ерөнхийдөө бол би чамд маш ховор боломж олгож байна аа гэж хэлэх байна. Үүнийг одоо юу гэмээр юм бэ дээ, чамайг би бараг дураар нь тавьж байна ч гэж хэлмээр юм уу? Би чам шиг ингээд хөөгдөөд байж байгаа оюутануудтай ингэж илэн далангуй ярьж, жилийн чөлөө энэ тэр гээд суудаггүй. Гэхдээ чам шиг ийм толгойтой залуу өөрийнхөө амьдралыг үрэн таран хийх гэж

Page 31: Ayn Rand - The Fountainhead - 20

байгаад чинь үнэхээрийн харамсаж чамд гарж болох хувилбаруудыг чинь хэлж өгч, урьдчилан сэргийлэх гэж үзэж байна даа, хүү минь”.

Хөөрхий декан, ер нь яах гэж математикийн багшид энэ хүүг авж гарахын тулд чадах бүхнээ хийнээ гэж амласан юм бол доо хэмээн бодож суулаа. Магадгүй, математикийн багш Роркийн ажлыг гараараа заан “Энэ бол үнэхээрийн суут хүн” гэж хэлсэн болохоор нь тэгж амласан байж ч мэдэх юм. Одоо бол энэ нөхөр ер нь суут хүн үү, гэмт хэрэгтэн үү гэдгийг яг сайн ялгаж салгаж чадахааргүй байлаа. Декан ярвайв. Тэр Роркийн хувьд яг аль нь вэ гэдгийг өөртөө баталж чадахгүй байв.

Декан Роркийн талаар урьд өмнө сонсож байсанаа санах гэж оролдов. Ямарч байсан аав нь Охаѐод нэгэн төмрийн үйлдвэрт ажиллаж байгаад дээр үед өнгөрсөн юм гэсэн. Хүүгийн элсэлтийн материал дээр ойр дотны ямарч хамаатан гэж бичигдээгүй байсан. Энэ талаар асуухад Рорк ямарч хувиралгүйгээр, “Надад хэн ч байхгүй байх аа даа. За байсан ч би лав мэдэхгүй” гэж хариулдаг байсан. Деканы хувьд ингэж тоомжиргүй хэлж байгааг нь хараад

Page 32: Ayn Rand - The Fountainhead - 20

дотороо жаахан ч гэсэн энэ талаар өөрөө сонирхож, сураглаж гүйдэггүй нөхөр юм аа гэсэн нэг тийм бодол төрж байсанаа санаж байлаа. Цаашилбал, Рорк оюутан болоод ямарч хүнтэй найзалж байгаагүй. Бас ямарч дугуйлан, элдэв клубт орохоос татгалзсан гэж байгаа. Ахлах сургуулиасаа эхлээд энд сурсан гурван жилийн туршид барилга дээр ажиллаж байсан. За барилга дээр юу хийж байсан гэхээр, будаг шохойноос эхлээд, сантехник, ер нь өөрт олдсон ямарч ажлыг том жижиг аль ч хотуудад амралтуудаараа хэсэн хэсэн хийж ирсэн байна. Деканы хувьд өнгөрсөн жилийн зуны амралтаар Роркийг Бостонд нэгэн барилга дээр хадаас хадаж байхыг нь олж харсан аж. ...

Декан “Тэгэхээр Рорк минь” хэмээн эелдэгээр хэлснээ “чи боловсрол олж авахын төлөө өдөр шөнөгүй ажилласан. Чамд төгсөхөд чинь ердөө нэг жил л дутуу байна. Тэгэхээр чам шиг нөхцөлд байгаа хүнд бол нарийн бодож үзэх асуудал бас байна хө. Архитекторын мэргэжлийн практик талын асуудал бас байна энд. Чи бодоод үз дээ, архитект гэдэг бол бүхний төгсгөл биш. Энэ бол бүхэл бүтэн нийгмийн нэгхээн хэсэг билээ. Тэгэхээр бидний энэ нийгэм бол хамтын ажиллагаан дээр

Page 33: Ayn Rand - The Fountainhead - 20

үндэслэгдсэн эд билээ. Хамтын ажиллагаагүйгээр, ялангуяа энэ архитектур гэдэг эд чинь ердөө юу ч биш. Тэгэхээр чи ирээдүйн клиентүүдийнхээ тухай ер нь бодож үзсэн үү?” гэж асуув. Рорк “Тиймээ, би бодож үзсэн” гэв . Декан “Хэрэглэгчид чинь. Энэ клиентүүд чинь л чиний барих байшинд амьдрах хүмүүс шүү дээ. Чиний чухамхүү зорилт бол тэдгээр хүмүүст үйлчилэх явдал юм. Чи тэдний хүсэл эрмэлзлэлийг зүй зохистойгоор урлагийн аргаар илэрхийлэхийг зорих ѐстой биз дээ. Энэ үнэн биз дээ?” гэж асуув.

Рорк “Миний бодлоор би клиентүүддээ хамгийн төгс шийдэлтэй, хамгийн тохилог, хамгийн чамин байшин барьж өгөхийг л эрмэлзэнэ. Миний л хувьд би өөрийн клиентүүддээ өөртөө байгаа хамгийн сайн байшингаа зарж, бас тэдэнд хамгийн сайныг нь хэрхэн ялгаж сурахыг зааж чадна. Гэхдээ би ингэж хэлж болох ч бодит байдал дээр ингэхгүй ч байж мэднэ. Тэгээд ч би байшинг хэн нэгэнд үйлчилэх гэж, эсвэл хэн нэгэнд туслах гэж барихгүй. Би байшинг клиенттэй болохын тулд барихгүй, харин барихын тулд клиенттэй болохын төлөө хичээнэ” гэв. Декан “Чи тэгээд тэдэнд яаж өөрийнхөө санаааг хүчлэх юм?” гэж асуув. Рорк “Би

Page 34: Ayn Rand - The Fountainhead - 20

тэднийг хүчлэх гээгүй байна. Миний загварыг таашааж над руу ирсэнд нь байшингаа барьж өгнө” гэв. Декан сая л Роркийн зан авирын юу нь түүнийг гайхшруулаад байсныг ойлгов.

Декан “Гэхдээ байна аа, чи хэрэв намайг өөртэйгээ санаа оноо нийлж байгаа эсэхийг эхэлж нэг нягталж үзэж байгаад яривал ярьж байгаа зүйл чинь илүү үнэмшилтэй сонсогдохоор байна л даа” гэв. Рорк “Тэр үнээн. Гэхдээ та надтай санаа оноо нийлэх эсэх нь надад хамаа байхгүй” хэмээн эв энгийнээр хэлж орхив. Рорк гэхдээ энэ үгийг ямарч доромжилол үл тоомсорлолын үнэргүйгээр хэлж байгааг декан анх удаагаа олж харав. Декан “За яахав чамд бусад хүн юу гэж бодох нь огтоосоо хамаагүй байдаг хэрэг, тэрийг ч ойлгож болох л юм. Гэхдээ чи бусад хүмүүсийг өөр шигээ сэтгүүлэх гэж оролдох нь ээ”. Рорк “Үгүй, би тэгээгүй” гэхэд декан “Энэ чинь байна аа ... энэ чинь үнэн мангас шиг аймаар сонсогдож байна” гэв. Рорк “Тийм байхаа. Магадгүй. Би хэлж мэдэхгүй байна” гэв.

Декан “Би чамтай ингэж уулзсандаа харамсахгүй” хэмээн гэв гэнэт, чанга

Page 35: Ayn Rand - The Fountainhead - 20

дуугаар хэлэв. “Хурал дээр бусад багш нарын хэлж байсан архитекторын мэргэжил чамд тохирохгүй гэсэн дүгнэлтийг би өөрийнхөө биеэр гаргалаа. Би чмад туслахыг оролдлоо. Гэхдээ одоо би зөвлөлийн шийдвэртэй санал нэгдлээ. Чамайг тусалж дэмжмээргүй нөхөр байна. Чи бол аюултай амьтан байна” гэв. Рорк “Хэнд аюултай гэж?” хэмээн асуув. Гэхдээ декан суудлаасаа өндийж уулзалт дууссаныг мэдэгдэв.

Рорк өрөөг орхин гарж урт хонгилоор удаан гэгч нь алхсаар гадаа үүдний зүлгэн дээр ирэв. Тэрээр энэ декан шиг хүнтэй олон уулзаж байсан боловч тэднийг хэзээ ч ойлгож байсангүй ээ. Рорк тэд нарын болон өөрийнх нь хийж байгаа зүйлүүд хоорондоо газар тэнгэр шиг ялгаатай байна гэдгийг л мэдэж байлаа. Гэхдээ энэ асуудал түүнийг санааг зовоохоо байгаад удаж дээ. Тэрээр ямагт байшигийг төв хэсгийг, хүний ч гэсэн үндсэн санааг олж харахыг хичээж байдаг билээ. Рорк өөрийнхөө хувьд өөрийгөө хөдөгөгч гол эх үүсвэрийг олж мэдээд байсан хэдий ч бусад хүмүүс, энэ декан шиг хүмүүсийг хөдөлгөгч гол хүч нь яг юу вэ гэдгийг ердөө олж харж чаддаггүй байлаа. Ер нь бол Рорк бусад хүмүүсийн бодох

Page 36: Ayn Rand - The Fountainhead - 20

явцыг хэзээ ч ойлгодоггүй байсан ба бүр сүүлдээ одоо яая гэхэв дээ гэж бодох болжээ. Гэхдээ олон удаа түүнд энэ бусад хүмүүсийг юу ийм болгодог байнаа хэмээн гайхшран боддог байв. Рорк деканы талаар эргэцүүлэн бодож, магадгүй тэр асуултанд л хамаг учир нь байгаа болов уу хэмээн гайхан гайхан явлаа. Ер нь бол түүний хувьд олж ойлгох ѐстой зарчим байгаад байх шиг байгаа юм.

Гэсэнч Рорк толгойгоо гашилгахыг хүссэнгүй. Сургуулийн хананд бүүдгэрэн уусаж байгаа үдийн нарны хэвийлтийг ажиглан алхсаар Рорк бусад хүмүүс, тэр декан шиг хүмүүсийг цаанаа баримталдаг зарчмыг ойлгох гэж оролдохоо ч мартжээ. Рорк зөвхөн тэрхүү туяахан нарны гэрэлд гялталзан байгаа тэрхүү ханын чулуугаар ямар байшин барьж болох талаар бодов.

Рорк дотроо ам цагаан цаас төсөөлж, түүн дээр энэхүү чулуугаар сүндэрлэн босох сүрлэг хана бүхий нарны гэрлийг анги руу цацруулах сүрлэг цонхтой аварга байшин “сүндэрлэж”, хуудасны доод талд хурц өнцөг гарган зурсан ХОВАРД РОРК гэсэн гарын үсгийг олж харав.


Top Related