Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$,...

20
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: ҮАГ-ын САГ-ын дарга, тэргүүлэх аудитор С.Энхзаяа Утас: 261663 Цахим хаяг: enkhzayas@аudit.gov.mn Аудитын менежер Ч.Болд Утас:261885 Цахим хаяг: [email protected] Ахлах аудитор: С.Сэрчхорол Утас: 261628 Цахим хаяг: serchhorols@аudit.gov.mn Үндэсний аудитын газар Байршил: Чингэлтэй дүүрэг Цахим хуудас: www.audit.mn 2016 оны 01 дүгээр сар “ГУДАМЖ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН 2015 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН Аудитын тайлан Хавсралт 1: Агуулга Хавсралт 2: Аудитын гэрчилгээ Хавсралт 3: Менежментийн захидал Хавсралт 4: Аудит хийсэн санхүүгийн тайлан Хавсралт 5: Төсвийн гүйцэтгэлийн тайлан Үндэсний аудитын газар Байршил:Чингэлтэй дүүрэг Цахим хуудас:www.audit.mn

Upload: others

Post on 23-Jul-2020

11 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: ҮАГ-ын САГ-ын дарга, тэргүүлэх аудитор С.Энхзаяа Утас: 261663 Цахим хаяг: enkhzayas@аudit.gov.mn

Аудитын менежер Ч.Болд Утас:261885 Цахим хаяг: [email protected]

Ахлах аудитор: С.Сэрчхорол Утас: 261628 Цахим хаяг: serchhorols@аudit.gov.mn

Үндэсний аудитын газар Байршил: Чингэлтэй дүүрэг Цахим хуудас: www.audit.mn 2016 оны 01 дүгээр сар

“ГУДАМЖ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН 2015 ОНЫ

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Аудитын тайлан

Хавсралт 1: Агуулга Хавсралт 2: Аудитын гэрчилгээ Хавсралт 3: Менежментийн захидал Хавсралт 4: Аудит хийсэн санхүүгийн

тайлан

Хавсралт 5: Төсвийн гүйцэтгэлийн тайлан

Үндэсний аудитын газар Байршил:Чингэлтэй дүүрэг Цахим хуудас:www.audit.mn

Page 2: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

АГУУЛГА

1. Аудит хийх хууль эрх зүйн үндэслэл

2. Байгууллагын хууль, эрх зүйн орчин

3. Байгууллагын зорилго, үйл ажиллагаа

4. Аудитын шалгуур үзүүлэлт, аудитын арга зүй, хэрэгжүүлсэн горим,

хяналтын сорил болон нарийвчилсан горим, түүний үр дүн

5. Дотоод хяналт

6. Төсвийн орлого, зардлын гүйцэтгэл, түүний талаарх тайлбар

7. Шилэн дансны мэдээлэл

8. Олж тогтоосон гол эрсдэлүүд, түүний үр дагавар

9. Гол, онцлог гүйлгээний талаарх (тохиромжтой бол) тайлбар

10. Аудитаар илрүүлсэн гол зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар:

11. Материаллаг бус залруулагдаагүй алдаануудын талаарх тайлбар:

12. Анхаарал татахуйц бусад чухал асуудал

13. Дараагийн аудитаар авч үзэх асуудлууд

14. Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл

15. Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт

16. Зөвлөмж

17. Аудитын гэрчилгээний тохирох загварын талаарх дүгнэлт

Page 3: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Аудит хийх хууль эрх зүйн үндэслэл:

Төсвийн тухай хуулийн 8.9.1, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.2 дахь заалтыг үндэслэн Төрийн аудитын тухай хуулийн 18.2 дүгээр зүйлд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд (ҮАГ-2016/05/САГ-ТХН) аудит хийлээ.

Аудитыг Төсвийн тухай, Төрийн аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн

тухай хуулиуд болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд Аудитын олон улсын стандартын зарчмуудад нийцүүлэн төлөвлөлтийн шатанд боловсруулсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу явуулав.

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2015 оны санхүүгийн тайлан Нягтлан

бодох бүртгэлийн тухай хууль болон Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт (УСНББОУС), түүнд нийцүүлэн гаргасан улсын төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь энэхүү аудитын зорилт байв.

Төслийн удирдлага санхүүгийн тайлангаа УСНББОУС, түүнд нийцүүлсэн

Сангийн сайдын холбогдох журмууд, төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, програм хангамжийн дагуу үнэн зөв, бодитой бэлтгэх үүрэгтэй.

Тухайн санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, нягтлан

бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, УСНББОУС-тай нийцүүлж материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь Төрийн аудитын байгууллагын үүрэг юм.

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгж 2015 оны санхүүгийн тайланг 2016 оны 01

дүгээр сарын 15-ны өдөр Үндэсний аудитын газарт ирүүлсэн байна. “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2015 оны төсвийн санхүүгийн

тайлангийн аудитыг 2016 оны 01 дүгээр сарын 18-наас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны хооронд хийхээр төлөвлөн Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын орон нутгийн аудитын албаны ахлах аудитор С.Сэрчхорол хэрэгжүүлэв.

Үндэсний аудитын газар аудитыг батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэж аудитын тайланг 2016 оны 02 дүгээр сарын 08-нд “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагад гардуулна.

Байгууллагын хууль, эрх зүйн орчин:

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн захирал нь Монгол улсын

“Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хууль болон бусад хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.Тайлант онд тухайн

Page 4: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрддөг гол хууль, тогтоомж, түүнд нийцүүлэн гарсан журам, зааварт өөрчлөлт ороогүй байна.

Байгууллагын зорилго, үйл ажиллагаа:

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгж авто замын дэд бүтцийг хөгжүүлж авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, газар ашиглалтыг сайжруулах ба “Гэр хороолол”, “Хотын төв”, “Хурдны зам” “Аймгийн төвүүд” гэсэн дөрвөн дэд төслийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал нь төсвийн шууд захирагчийн үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд тус нэгжийн 2015 оны төсвийг “Чингис” бондын хөрөнгөөс Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байна.

Төсвийн шууд захирагчтай холбоотой хууль эрх зүйн баримт бичгийг

судалсан бөгөөд байгууллагатай холбоотой Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны талаар

төлөвлөлтийн шатанд (ТАБ-СТА-А-1) маягтад тодорхой тусгасан.

Материаллаг байдал

Төлөвлөлтийн шатанд материаллаг байдлын түвшинг 2015 оны эхний 3 дугаар улирлын байдлаар нийт зардлын 2 хувиар тооцоход 22.6 сая төгрөгөөр тооцсон болно. Жилийн эцсийн байдлаар нийт орлого, нийт хөрөнгө, цэвэр хөрөнгөөр авч үзэхэд материаллаг түвшин өндөр гарч байгаа тул нийт зардлын 2 хувиар тооцож материаллаг байдлын түвшинг 27.3 сая төгрөгөөр тогтоов.

Аудитын шалгуур үзүүлэлт, аудитын арга зүй, хэрэгжүүлсэн горим, хяналтын сорил болон нарийвчилсан горим, түүний үр дүн:

Аудит хийхэд Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, УСНББОУС, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шалгуур болгон ашиглав.

Аудитаар “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2015 оны санхүүгийн

тайланд дүгнэлт өгөх үүднээс төслийн удирдлагын бэлтгэсэн санхүүгийн тайлан нь материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэсэн үндэслэлтэй нотолгоо олж авахын тулд төслийн дансдын уламжлалт эрсдэл болон хяналтын эрсдэлийг тогтоон тухайн байгууллагын зүгээс тавьж буй дотоод хяналтыг үнэлж баримтжууллаа.(ТАБ-СТА-А-5)

Тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, системтэй танилцахад “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд

Page 5: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан ажиллаж байна. Энэхүү бүртгэлийн бодлогын баримт бичиг нь УСНББОУС, нягтлан бодох бүртгэлийн программтай нийцсэн байна.

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд

ашиглагдаж байгаа компьютерийн системийн үйл ажиллагаатай асуулга явуулах аргаар танилцан түүний нарийн төвөгтэй байдлын үнэлгээг хийхэд бага буюу мэдээллийн технологийн мэргэжилтэнг оролцуулах шаардлагагүй гэсэн үнэлгээ авсан тул аудитыг шууд гүйцэтгэлээ.

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн үйл ажиллагааг бүртгэх,

хянах, боловсруулах үйл ажиллагааг санхүүгийн програмаар боловсруулан санхүүгийн тайлан бэлтгэх аргачлалын дагуу санхүүгийн тайланг гаргасан байна.

Дотоод хяналт:

Бид санхүүгийн тайланд материаллаг алдаа байхгүй гэдгийг нягтлах үүднээс дотоод хяналтыг шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр дахин хийсэн.

Энэ нь материаллаг алдаа гарахаас хамгаалахын тулд жилийн турш үр нөлөөтэй ажиллах ёстой гол хяналтуудыг тодруулах, судлах зорилготой юм. “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн дотоод хяналтын эрсдэлийг төлөвлөлтийн үед “бага” гэж тооцсон ба дахин хянахад дотоод хяналт хэвийн байна.

Төсвийн орлого, зардлын гүйцэтгэл, түүний талаарх тайлбар:

2015 оны батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийг хийж Нийслэлийн Засаг дарга болон хотын захирагчаар батлуулан Зам тээврийн яамаар хянуулан Хөгжлийн банкнаас төслийн харилцах дансаар дамжуулан санхүүжүүлэгдсэн ба төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, төсвийн санхүүжилтийн гүйцэтгэлийг хангах, төсвийг зардлын төрөл зүйлээр хуваарилан гүйцэтгэлд хяналт тавин ажилласан байна.

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн захирал нь 2015 онд

Хөгжлийн банкнаас төслийн урсгал зардалд 1210.5 сая, хөрөнгийн зардалд 35933.7 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Үүнээс хөрөнгийн зардалд санхүүжигдсэн

35933.7 сая төгрөг Хөгжлийн банкнаас гүйцэтгэгч байгууллагын дансанд шууд орсон болно.

Урсгал зардалд 1868.4 сая төгрөг батлагдсанаас 1368.6 сая төгрөг зарцуулж, батлагдсан төсвийг 499.8 сая төгрөгөөр буюу 26.7 хувиар хэмнэсэн байна.

Page 6: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Шилэн дансны мэдээлэл

Шилэн дансны тухай хуулийн дагуу төслийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог хангах зорилтын хүрээнд (shilendans.mn.gov.mn) вэб хуудсанд төслийн шилэн дансыг байршуулсан байна. 2015 онд “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжээс шилэн дансны системд оруулсан цалингийн зардлаас бусад 5.0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын гүйлгээг хүснэгтээр харуулбал, (сая төгрөгөөр)

№ Баримтын

дугаар Огноо

Харилцагч байгууллага

Дүн Гүйлгээний утга Тайлбар

1 88 2015/06/02 “Айр Маркет”

ХХК 20.6

Ref: Ө.Мөнгөнсарнай HAS

7 хүний ULB-TXL, OSL-AMS, AMS-TXL, TXL-ULN

чиглэлийн онгоцны тийзний үнэ

2 90 2015/06/05

Д.Бадгар-бүнчин

(Төслийн ажилтан)

69.1

Албан томилолтын зардал (7 хүний

Европын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот

хооронд тээвэр 9553$)

7 хүний Европын 10 хотоор судалгаа хийх

(Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот

хоорондын тээвэр 9553$)

3 115 2015/06/30 “Парита энд партнерс”

ХХК 16.0 Гэрээт ажлын хөлс

Хуулийн зөвлөх үйлчилгээний №02 дугаартай гэрээний төлбөрийн үлдэгдэл

НИЙТ 105.7

Олж тогтоосон гол эрсдэлүүд, түүний үр дагавар:

“Чингис” бондын хөрөнгөөр Хөгжлийн банкнаас санхүүжигдэн 2013-2015

онд баригдсан улсын комисс ашиглалтад хүлээн авсан уулзвар, автозамын

өргөтгөл, шинэчлэлийн 124.6 тэрбум төгрөгийн автозамын барилга,

байгууламжийн эзэмшигчийг Засгийн газар тогтоож өгөөгүйгээс дээрх хөрөнгийг

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн тайлангийн “Дуусаагүй барилга

байгууламж” дансанд биет хөрөнгөөр бүртгэсэн байна.

Гол, онцлог гүйлгээний талаарх (тохиромжтой бол) тайлбар:

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн 2015 оны санхүүгийн тайлан

материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэдгийг, түүнийг бэлтгэн гаргахад баримталсан бодлого, зарчмуудыг үнэлж, аудитын явцад санхүүгийн тайланд нөлөөлөхүйц хэмжээний цалин, шатахуун, гадаад, дотоод албан томилолт, гражийн төлбөр зэрэг зардлын дансанд ажил гүйлгээ, үлдэгдэл, тооцооллуудыг түүвэрчлэн шалгалаа.(ТАБ-СТА-В-3)

Аудитаар илрүүлсэн гол зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар:

Page 7: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Санхүүгийн тайлангийн аудитаар хөндөгдсөн гол асуудлуудыг дараах заалтад хураангуйлан тэмдэглэв.Үүнд:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д

“Төрийн өмчит хуулийн этгээд өөрт олгогдсон эд хөрөнгийг эзэмших, ашиглах,

захиран зарцуулах хэмжээ, хязгаарыг энэ хуульд нийцүүлэн тогтоох” гэж заасныг

үндэслэн Засгийн газарт хандан дээрх хөрөнгийн эзэмшигчийг тогтоолгож,

хөрөнгийг шилжүүлж арга хэмжээ авч ажиллах.

Санхүүгийн тайлангийн завсрын аудитаар материаллаг бус дараах алдаа илэрсэн билээ. Үүнд:

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан хэрэгцээнд суудлын автомашин

4-ийг ашиглаж байсан бөгөөд төслийн нэгжийн хяналт тавих ажлын хэмжээ урьд онуудаас буурсан нөхцөлийг харгалзан автомашины тоог цөөрүүлж, зардал хэмнэх боломжийг судалж шийдвэрлэхийг завсрын аудитаар зөвлөсөн. Шийдвэрлэсэн: Дээрх зөвлөмжийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-нд

Төрийн өмчийн хороонд 2 суудлын автомашиныг шилжүүлэн өгч, шатахуун, зогсоол, засвар үйлчилгээ, татвар даатгалын зардлаас жилд 17.7 сая төгрөгийн хэмнэлт гарах боломжтой болсон байна.

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн орон тоог хянан үзэх.

Шийдвэрлэсэн: 2016 оны 01 дүгээр сард төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц

орон тоог шинэчилж 9 орон тоог цомхотгосноор 2016 онд 203.3 сая төгрөгийн

хэмнэлт гарах боломжийг бий болголоо.

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн ашиглагдахгүй байгаа ам.долларын харилцах дансыг хаах. Шийдвэрлэсэн: 2015 оны 11 дүгээр сарын ХХБ-нд байгаа ам.долларын 2

харилцах дансыг хааж, үлдэгдлийг 2015 оны 11, 12 дугаар сард төслийн нэгжийн

ХХБ-н дахь төгрөгийн харилцах дансанд хаалгалаа.

Анхаарал татахуйц бусад чухал асуудал:

Анхаарал татахуйц чухал асуудал үгүй байна. Дараагийн аудитаар авч үзэх асуудлууд:

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2015 оны санхүүгийн тайлангийн аудитын явцад гүйцээж мөшгин шалгаж амжаагүй эрсдэлтэй асуудал гараагүй болно.

Page 8: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Санхүүгийн тайланд хийсэн аудитаар илэрсэн зөрчлийн нэгтгэл:

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн 2015 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нэг зөвлөмж өгсөн болно.

Өмнөх зөвлөмжийн хэрэгжилт:

Төслийн 2014 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар 2 зөвлөмж өгсний нэгийг бүрэн хэрэгжүүлсэн байна.

Зөрчилгүй санал дүгнэлт

“Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна.

Аудитлагдсан санхүүгийн тайлан, хавсралтууд тус тус хавсаргав.

Page 9: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: ҮАГ-ын САГ-ын дарга, тэргүүлэх аудитор С.Энхзаяа Утас: 261663 Цахим хаяг: enkhzayas@аudit.gov.mn Аудитын менежер Ч.Болд Утас:261885 Цахим хаяг: [email protected] Ахлах аудитор: С.Сэрчхорол Утас: 261628 Цахим хаяг: serchhorols@аudit.gov.mn Монгол Улсын Үндэсний аудитын газар Засгийн газрын IY байр

“ГУДАМЖ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН 2015

ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Менежментийн захидал Тэргүүлэх ач холбогдол №1 зүйлс: Асуудал 1 Дуусаагүй барилга байгууламж..........................................2

Page 10: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Менежментийн захидал

Үндэсний аудитын газар аудитын явцад илрүүлсэн зүйлсийг нэгтгэсэн менежментийн захидлыг “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагад зориулж бэлтгэсэн бөгөөд түүнд хяналтын сул тал, горимыг өөрчлөх замаар хяналтыг сайжруулах зөвлөмжийг өглөө.

Энэхүү менежментийн захидлын агуулга АОУС-ын дагуу хийгддэг төрийн аудитын байгууллагын аудитын горимоос урган гарсан болно. Бидний хэрэгжүүлсэн горим, сорил нь санхүүгийн тайлангийн санал дүгнэлт гаргахад зориулагдсан.

Тиймээс аудитын зөвлөмж нь дахин хяналт хийх үеийн нөхцөл байдлын талаархи бидний үнэлэлт, дүгнэлтийг тусгаж байгаа болно.

Төрийн аудитын байгууллага энэхүү зөвлөмжийг та бүхний бүртгэл,

тайлагнал, хяналтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд харин зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэх нь танай үүрэг хариуцлага юм.

Аудитын явцад бидэнтэй хамтран ажилласан “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлага, санхүүгийн ажилтнуудад талархал илэрхийлье.

Page 11: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Асуудал 1: Дуусаагүй барилга, байгууламж

Тэргүүлэх ач холбогдол №1

ҮАГ-ын ажиглалт:

“Чингис” бондын хөрөнгөөр Хөгжлийн банкнаас санхүүжигдэн 2013-2015 онд баригдан улсын комисс ашиглалтад хүлээн авсан 124692.9 сая төгрөгийн уулзвар, зураг, төсөв, автозамын өргөтгөл, шинэчлэл, замын барилга, байгууламжийн эзэмшигчийг Засгийн газар тогтоож өгөөгүйгээс дээрх хөрөнгийг “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн тайлангийн “Дуусаагүй барилга байгууламж” дансанд биет хөрөнгөөр бүртгэсэн байна.

ҮАГ-ын зөвлөмж:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Төрийн өмчит хуулийн этгээд өөрт олгогдсон эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээ, хязгаарыг энэ хуульд нийцүүлэн тогтоох” гэж заасныг үндэслэн Засгийн газарт хандан дээрх хөрөнгийн эзэмшигчийг тогтоолгож, хөрөнгийг шилжүүлж арга хэмжээ авч ажиллах

Эрсдэл:

“Чингис” бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын ажлууд нь:

Ашиглагч байгууллагуудын данс бүртгэлд тусгагдаагүйгээс хөрөнгө эзэнгүйдэх;

Хөрөнгийн бүртгэл хийгдээгүйгээс элэгдэл тооцогдохгүй байх;

Хөрөнгийн үнэ буруу илэрхийлэгдэх;

Элэгдэл тооцоогүйгээс зардал дутуу тооцогдох, үр дүн буруу илэрхийлэгдэх.

Төсвийн захирагчийн хариу:

Аудитаар илэрсэн энэхүү алдаа зөрчлийг төслийн удирдлага хүлээн зөвшөөрсөн болно.

Page 12: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний
Page 13: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Аудит хийгдсэн санхүүгийн байдлын тайлан

Тайлант үе:2015/01/01 - 2015/12/31

Балансын зүйл Эхний үлдэгдэл Эцсийн үлдэгдэл

МӨНГӨ БА ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ХӨРӨНГӨ

223,086,867.62 70,984,891.13

/гадаад валютаар/ 0.00 0.00

Банкинд байгаа бэлэн мөнгө / төгрөгөөр/ 220,011,642.58 70,984,891.13

/гадаад валютаар/ 3,075,225.04 0.00

АВЛАГА 3,575,549.09 0.00

Төлбөрт үйлчилгээний авлага 0.00 0.00

Бусад авлага 3,575,549.09 0.00

УРЬДЧИЛЖ ТӨЛСӨН ТӨЛБӨР 0.00 0.00

Урьдчилж гарсан зардал - Хөгжлийн Банкнаас

0.00 0.00

БАРАА МАТЕРИАЛ 17,389,957.39 12,574,692.75

Түүхий эд материал 0.00 0.00

Дуусаагүй үйлдвэрлэл 0.00 0.00

Бэлэн бүтээгдэхүүн 529,430.00 840,000.00

Хангамжийн материал 16,860,527.39 11,734,692.75

Мал, амьтад 0.00 0.00

Бусад 0.00 0.00

НӨӨЦИЙН БАРАА 0.00 0.00

ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ДҮН 244,052,374.10 83,559,583.88

ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ

ҮНДСЭН ХӨРӨНГӨ

Биет хөрөнгө 89,218,257,962.14 124,939,357,091.55

Барилга,байгууламж 0.00 0.00

Хуримтлагдсан элэгдэл 0.00 0.00

Авто-тээврийн хэрэгсэл 333,167,680.00 169,119,240.00

Хуримтлагдсан элэгдэл -80,491,226.55 -74,100,633.60

Машин, тоног төхөөрөмж 224,793,136.20 223,297,036.20

Хуримтлагдсан элэгдэл -55,188,441.43 -104,359,312.62

Тавилга, аж ахуйн эд хогшил 43,150,700.00 43,150,700.00

Хуримтлагдсан элэгдэл -6,297,697.67 -10,610,249.32

Хуримтлагдсан элэгдэл 0.00 0.00

Бусад үндсэн хөрөнгө 0.00 0.00

Хуримтлагдсан элэгдэл 0.00 0.00

Дуусаагүй барилга , байгууламж 88,759,123,811.59 124,692,860,310.89

Биет бус хөрөнгө 3,775,917.31 2,231,813.99

Програм хангамж 6,032,000.00 5,933,000.00

Хуримтлагдсан элэгдэл -2,256,082.69 -3,701,186.01

Бусад 0.00 0.00

Хуримтлагдсан элэгдэл 0.00 0.00

БУСАД ХӨРӨНГӨ 0.00 0.00

ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГИЙН ДҮН

89,222,033,879.45 124,941,588,905.54

Page 14: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 89,466,086,253.55 125,025,148,489.42

Богино хугацаат өр төлбөр

Өглөг 0.00 357,000.00

Ажиллагчидтай холбоотой өглөг 0.00 0.00

Бараа үйлчилгээний зардлын өглөг 0.00 0.00

Татаас, санхүүжилтийн өглөг 0.00 0.00

Хөрөнгө бэлтгэхтэй холбогдсон өглөг 0.00 0.00

Бусад өглөг 0.00 357,000.00

Урьдчилж орсон орлого 0.00 0.00

Урьдчилгаа-Төсвийн татаас 0.00 0.00

Бусад урьдчилж орсон орлого 0.00 0.00

БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨРИЙН ДҮН

0.00 357,000.00

Урт хугацаат зээл 0.00 0.00

УРТ ХУГАЦААТ ӨР, ТӨЛБӨРИЙН ДҮН 0.00 0.00

НИЙТ ӨР ТӨЛБӨРИЙН ДҮН 0.00 357,000.00

Засгийн газрын хувь оролцоо 0.00 0.00

Хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү 0.00 0.00

Хуримтлагдсан үр дүн 89,466,086,253.55 125,024,791,489.42

Тайлант үеийн хуримтлагдсан үр дүн 87,745,706,888.07 35,558,705,235.87

Өмнөх үеийн хуримтлагдсан үр дүн 1,720,379,365.48 89,466,086,253.55

ЦЭВЭР ХӨРӨНГӨ/ӨМЧИЙН ДҮН 89,466,086,253.55 125,024,791,489.42

ӨР ТӨЛБӨР, ЦЭВЭР ХӨРӨНГӨ/ӨМЧИЙН ДҮН

89,466,086,253.55 125,025,148,489.42

Аудит хийгдсэн санхүүгийн үр дүнгийн тайлан

Тайлант үе:2015/01/01 - 2015/12/31

Балансын зүйл Өмнөх он Тайлант он

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО

ТАТААС, САНХҮҮЖИЛТИЙН ОРЛОГО 89,480,049,465.59 37,144,253,144.30

Улсын төсвөөс 89,480,049,465.59 37,144,253,144.30

Урсгал 970,828,300.00 1,210,516,645.00

Хөрөнгийн 88,509,221,165.59 35,933,736,499.30

Бараа үйлчилгээний орлого 11,070,580.18 5,887,945.61

Хүүгийн орлого 10,310,295.93 5,479,150.87

Төсөвт байгууллагын ажил,үйлчилгээний орлого

0.00 0.00

Торгууль, төлбөрийн орлого 0.00 0.00

Бусад орлого 760,284.25 408,794.74

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГЫН ДҮН (I)

89,491,120,045.77 37,150,141,089.91

Page 15: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ

АЖИЛЛАГЧИДТАЙ ХОЛБОГДСОН ЗАРДАЛ

1,433,042,244.41 1,191,259,425.91

Цалин,хөлс болон нэмэгдэл урамшил 1,292,667,404.87 1,071,780,878.61

Цалин 1,292,667,404.87 1,071,780,878.61

Нийгмийн хамгааллын шимтгэл 140,374,839.54 119,478,547.30

Тэтгэвэр болон тэтгэмжийн шимтгэл 0.00 0.00

Нийгмийн даатгалын шимтгэл 140,374,839.54 119,478,547.30

БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРСГАЛ ЗАРДАЛ

0.00 0.00

Бараа үйлчилгээний бусад зардал 308,989,346.08 294,985,945.03

Бичиг хэргийн материал 15,155,976.69 7,133,857.78

Тээвэр шатахууны зардал 40,927,086.16 42,683,016.14

Дотоод томилолтын зардал 21,410,525.00 13,243,520.00

Шуудан холбооны зардал 2,972,907.85 1,812,785.26

Гадаад томилолтын зардал 60,182,459.00 78,142,362.00

Ном хэвлэлийн зардал 0.00 0.00

Хичээл сургалт, үйлдвэрлэлийн дадлагын зардал

Сургалт семинарын зардал 567,500.00 0.00

Бага үнэтэй түргэн элэгдэх зүйлийн зардал 0.00 0.00

Зөөлөн эдлэл, нормын хувцас худалдан авах

41,500.00 0.00

Төлбөр хураамж,жижиг татварууд 0.00 640,500.00

Харуул,хамгаалалтын зардал 0.00 0.00

Банкны үйлчилгээний хураамж 207,189.04 137,377.24

Мэдээлэл, сурталчилгааны зардал 25,766,470.00 0.00

Байрны түрээсийн зардал 12,413,869.00 15,637,389.00

Холбооны суваг ашигласны зардал 23,232,533.54 5,283,825.80

Элэгдлийн зардал 101,093,159.45 111,461,852.61

Төсөл арга хэмжээний зардал 0.00 16,000,000.00

Хангамжийн зардал 5,018,170.35 2,809,459.20

Нэг удаагийн тэтгэмж урамшуулал 3,795,249.00 2,459,733.00

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 3,795,249.00 2,459,733.00

Капиталжаагүй хөрөнгө оруулалтын зардал

0.00 0.00

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫН ДҮН (II)

1,745,826,839.49 1,488,705,103.94

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН (III)=(I)-(II) 87,745,293,206.28 35,661,435,985.97

Үйл ажиллагааны бус орлого

Гадаад валютын ханшийн зөрүүний олз 253,425.06 151,356.22

Үндсэн хөрөнгө худалдсаны олз 162,356.73 0.00

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БУС ОРЛОГЫН ДҮН (IV)

415,781.79 151,356.22

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БУС ЗАРДАЛ

Гадаад валютын ханшийн зөрүүний гарз 0.00 8,585.72

Хөрөнгө худалдсаны гарз 0.00 102,873,520.60

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БУС ЗАРДЛЫН ДҮН (V)

0.00 102,882,106.32

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТ ҮР ДҮН 87,745,708,988.07 35,558,705,235.87

Page 16: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Аудит хийгдсэн мөнгөн гүйлгээний тайлан

Тайлант үе:2015/01/01 - 2015/12/31

Үзүүлэлт Өмнөх оны дүн Тайлант жилийн

дүн

ТАТААС, САНХҮҮЖИЛТИЙН ОРЛОГО 975,148,078.00 1,212,002,831.00

Улсын төсвөөс 970,828,300.00 1,210,516,645.00

Урсгал санхүүжилт 970,828,300.00 1,210,516,645.00

Нийгмийн даатгалын сангаас 4,319,778.00 1,486,186.00

БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГО 71,028,439.07 29,534,003.62

Хүүгийн орлого 10,310,295.93 5,479,150.87

Төсөвт байгууллагын ажил, үйлчилгээний орлого 5,126,387.94 13,797,572.20

Торгууль, төлбөрийн орлого 0.00 0.00

Үндсэн бус үйл ажиллагааны орлого 239,500.00 0.00

Дамжуулсан хөрөнгийн орлого 55,352,255.20 10,257,280.55

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨНГӨН ОРЛОГЫН ДҮН(I) 1,046,176,517.07 1,241,536,834.62

Ажиллагчидтай холбогдсон зардал 1,444,403,780.50 1,191,958,835.82

Цалин, хөлс болон нэмэгдэл урамшил 1,293,372,163.95 1,070,308,119.54

Үндсэн цалин 1,293,372,163.95 1,070,308,119.54

Унаа хоолны хөнгөлөлт 0.00 0.00

Гэрээт ажлын цалин 0.00 0.00

Нийгмийн хамгааллын шимтгэл 151,031,616.55 121,650,716.28

Нийгмийн даатгалын шимтгэл 151,031,616.55 121,650,716.28

Бараа үйлчилгээний бусад зардал 186,177,107.62 175,610,209.02

Бичиг хэргийн материал 9,089,838.00 6,444,954.98

Тээвэр шатахууны зардал 42,119,931.16 37,473,912.92

Шуудан холбооны зардал 2,972,907.85 1,812,785.26

Дотоод томилолтын зардал 22,070,525.00 13,687,410.00

Гадаад томилолтын зардал 61,625,414.00 90,965,451.00

Ном, хэвлэлийн зардал 956,333.46 1,010,202.82

Хичээл сургалт, үйлдвэрлэлийн дадлагын зардал 0.00 0.00

Сургалт семинарын зардал 567,500.00 0.00

Эрдэм шинжилгээний ажлын зардал 0.00 0.00

Хангамжийн материалын зардал 6,908,664.57 2,516,400.00

Зөөлөн эдлэл, нормын хувцас худалдан авах зардал 2,576,902.00 0.00

Төлбөр, хураамж, жижиг татварууд 0.00 640,500.00

Харуул хамгаалалтын зардал 0.00 0.00

Хог хаягдлын зардал 0.00 0.00

Банкны үйлчилгээний хураамж 207,189.04 137,377.24

Байрны түрээсийн зардал 12,413,869.00 15,637,389.00

Холбооны суваг ашигласны зардал 24,668,033.54 5,283,825.80

Хөтөлбөр арга хэмжээний зардал 25,766,470.00 16,000,000.00

Page 17: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Дамжуулсан хөрөнгийн зардал 55,352,255.20 9,907,280.55

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨНГӨН ЗАРЛАГЫН ДҮН(II) 1,711,699,613.32 1,393,476,325.39

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН ГҮЙЛГЭЭ(III)=(I)-(II)

-665,523,096.25 -151,939,490.77

Хөрөнгийн орлого 0.00 0.00

Үндсэн хөрөнгө борлуулсаны орлого 2,173,380.00 0.00

Бусад хөрөнгийн борлуулалтын орлого 0.00 0.00

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГӨН ОРЛОГЫН ДҮН(IV) 2,173,380.00 0.00

Биет ба биет бус хөрөнгө худалдан авах зардал 152,282,692.00 153,900.00

Хөрөнгийн бусад зардал 0.00 0.00

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МӨНГӨН ЗАРЛАГЫН ДҮН(V) 152,282,692.00 153,900.00

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦЭВЭР МӨНГӨН ГҮЙЛГЭЭ(VI)=(IV)-(V)

-150,109,312.00 -153,900.00

САНХҮҮГИЙН АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН ГҮЙЛГЭЭ

0.00 0.00

Гадаад валютын ханшийн алдагдал 0.00 8,585.72

Төлсөн зээл 0.00 0.00

САНХҮҮГИЙН АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ДҮН(VIII)

0.00 -8,585.72

НИЙТ ЦЭВЭР МӨНГӨН ГҮЙЛГЭЭ (IX)=(VII)+(VIII) -815,632,408.25 -152,101,976.49

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл 1,038,719,275.87 223,086,867.62

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл 223,086,867.62 70,984,891.13

Page 18: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Аудит хийгдсэн цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайлан/

Тайлант үе:2015/01/01 - 2015/12/31

Үзүүлэлт

Засгийн газрын

оруулсан капитал

Дахин үнэлгээний

нөөц

Хуримтлагдсан үр дүн

Бусад Засгийн газрын хувь оролцооны

нийт дүн

2013 оны 12-р сарын 31-ээрх үлдэгдэл 0.00 0.00 1,720,377,265.48 0.00 1,720,377,265.48

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт

0.00 0.00 0.00 0.00 0.00

Дахин илэрхийлсэн үлдэгдэл 0.00 0.00 1,720,377,265.48 0.00 1,720,377,265.48

Тайлант үеийн үр дүн 0.00 0.00 87,745,706,888.07 0.00 87,745,706,888.07

Үндсэн хөрөнгийн нэмэгдэл 0.00 0.00 0.00 0.00 0.00

Үндсэн хөрөнгийн бууралт 0.00 0.00 0.00 0.00 0.00

2014 оны 12-р сарын 31-ээрх үлдэгдэл 0.00 0.00 89,466,086,253.55 0.00 89,466,086,253.55

Нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт

0.00 0.00 0.00 0.00 0.00

Дахин илэрхийлсэн үлдэгдэл 0.00 0.00 89,466,086,253.55 0.00 89,466,086,253.55

Тайлант үеийн үр дүн 0.00 0.00 35,558,705,235.87 0.00 35,558,705,235.87

Үндсэн хөрөнгийн нэмэгдэл 0.00 0.00 0.00 0.00 0.00

Үндсэн хөрөнгийн бууралт 0.00 0.00 0.00 0.00 0.00

2015 оны 12-р сарын 31-ээрх үлдэгдэл 0.00 0.00 125,024,791,489.42 0.00 125,024,791,489.42

Page 19: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Аудит хийгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан

Тайлант үе: 2015/01/01 - 2015/12/31

(төгрөгөөр)

Эдийн засгийн ангилал

Эдийн засгийн

ангиллын код

Төлөвлөгөө Төсвийн гүйцэтгэл

Зөрүү Хувь

А. Мөнгөн хөрөнгийн оны эхний үлдэгдэл

-

223,086,867.62

(223,086,867.62)

I. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүн (II+V)

1,868,400,000.00

152,101,976.49

1,716,298,023.51

8.14

II. Нийт зарлагын дүн (III+IV) 2

1,868,400,000.00

1,370,076,728.86

498,323,271.14

73.33

III. Урсгал зардлын дүн 21

1,868,400,000.00

1,370,076,728.86

498,323,271.14

73.33

Бараа үйлчилгээний зардал 210

1,868,400,000.00

1,370,076,728.86

498,323,271.14

73.33

Цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулал

2101

1,339,950,000.00

1,070,308,119.54

269,641,880.46

79.88

Үндсэн цалин 210101

1,339,950,000.00

1,070,308,119.54

269,641,880.46

79.88

Гэрээт ажлын цалин

-

-

-

Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл

2102

147,394,500.00

121,650,716.28

25,743,783.72

82.53

Тэтгэмжийн даатгал 210202

-

3,945,919.00

(3,945,919.00)

-

Байгууллга төлөх ЭМД-ын хураамж

2102

147,394,500.00

117,704,797.28

29,689,702.72

79.86

Бараа , үйлчилгээний бусад зардал

381,055,500.00

178,117,893.04

202,937,606.96

46.74

Бичиг хэрэг 210401

18,460,305.00

6,240,858.00

12,219,447.00

33.81

Тээвэр, шатахуун 210402

62,729,704.00

37,473,912.92

25,255,791.08

59.74

Шуудан, холбоо 210403

3,840,000.00

1,812,785.26

2,027,214.74

47.21

Дотоод албан томилолт 210702

28,857,550.00

13,243,520.00

15,614,030.00

45.89

Гадаад томилолт /арга хэмжээ/ 210701

184,795,458.00

77,813,322.00

106,982,136.00

42.11

Ном, хэвлэл 210404

1,500,000.00

1,010,202.82

489,797.18

67.35

БҮТЭЗ 210601

11,289,029.00

2,670,300.00

8,618,729.00

23.65

Эд хогшил худалдан авах 222002

22,200,765.00

153,900.00

22,046,865.00

0.69

Хөдөлмөр хамгаалал 210503

5,500,000.00

-

5,500,000.00

-

Урсгал зардал

2,000,000.00

-

2,000,000.00

-

Төлбөр хураамж болон бусад зардал 210810

-

640,500.00

(640,500.00)

(100.00)

Холбооны суваг ашигласны хөлс 210826

8,245,300.00

5,283,825.80

2,961,474.20

64.08

Байрны түрээс 210304

15,637,389.00

15,637,389.00

-

100.00

Page 20: Аудитын тайлан - audit.mnЕвропын 10 хотоор Зочид буудал 20650$, зам хоног 6300$, хот хооронд тээвэр 9553$) 7 хүний

Банкны үйлчилгээний хураамж 210806

-

137,377.24

(137,377.24) (100.00)

Өмгөөлөл, хуулийн зөвлөхийн үйлчилгээ

210813

16,000,000.00

16,000,000.00

-

100.00

Зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр 1

-

1,217,974,752.37

(1,217,974,752.37)

Улсын төвлөрсөн төсвөөс авах урсгал үйл ажиллагааны санхүүжилт

-

1,210,516,645.00

(1,210,516,645.00)

Нийгмийн даатгалын сангаас санхүүжих (тэтгэмж)

-

1,486,186.00

(1,486,186.00)

Бусад орлого

-

-

Хүүгийн орлого

-

5,479,150.87

(5,479,150.87)

Даатгалын орлого

-

350,000.00

(350,000.00)

Ханшийн зөрүү

-

142,770.50

(142,770.50)

Б.Мөнгөн хөрөнгийн оны эцсийн үлдэгдэл

-

70,984,891.13

(70,984,891.13)

Төслийн удирдах хорооны гишүүд

9

9

-

Төслийн ажилтнууд

46

37

9