huluu_new

21
www. . zaluu. . com ХУЛУУ, ТАРВАС (CUCURBITA SP) Гарал, үүсэл, тархалт, аж ахуйн ач холбогдол Гарал үүсэл . Хулууны гарал үүсэл одоо хүртэл тогтоогдоогүй байна. Дундат болон Өмнөт Америк /Перу, боливи, Чили, Мексико, Гватемала, Панама, Колумби, Венесуэла/ эх орон нь харин Америк тивийг нээсний дараа дэлхий дахинаа тархсан гэсэн таамаглал зонхилдог. Тархалт. Хулууг тив бүхэнд олон улс орон тариалж байна. Баруун болон зүүн Европод ихэвчлэн том жимст цайвар хулууг томоохон аж ахуйн нэгжүүд, айл өрх мускат /лонхон/ болон ердийн хулууг /хурган гуа/ тариалдаг. Манай оронд сүүлийн арав гаруй жилд Канад улсын Adra олон улсын байгууллагаас тусламж болгон олгож буй олон зүйл хүнсний ногооны үрэн дотор том жимст болон ердийн хулууны үр орж ирж айл өрхүүд сонирхлын хэмжээнд бага сага тарьж хуурга болоод бусад хоол хачирлах, джем хийх зэргээр ашигладаг боллоо. Аж ахуйн ач холбогдол. Хулууны үрт жимсэнд агуулагдах хүнс тэжээлийн /нүүрс ус, аминдэм/ бодис, амт чанарт түүний аж ахуйн ач холбогдол оршино. Шилдэг сортын хулууны болц гүйцсэн үрт жимсэнд 11-16% хуурай бодис, 6.17-9.45% сахар агуулагддаг болохыг А.Михов /1957/ онд тогтоожээ. Хүний хоол шингэлтэнд хулуу ихээхэн нөлөөтэй. Түүний үрт жимсэнд агуулагдах пептонжуулагч ферментийн нөлөөн дор үл уусах уураг нь уусамтгай пептон болж хувирдаг нь бөөрний өвчтэй хүмүүсийн хооллолтонд онцгой ач холбогдолтой /В.И.Эдельштейн/ 1963 онд тогтоожээ. Хулуу нь А аминдэмийн эх сурвалж гэдгээрээ онцгой үнэтэйд тооцогдоно. А.Миховын /1957/ - оны судалгаанаас үзэхэд мускат хулууны зарим

Upload: nkhjn-gnbld

Post on 14-Oct-2014

810 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: Huluu_new

www..zaluu.

.com

ХУЛУУ, ТАРВАС (CUCURBITA SP)

Гарал, үүсэл, тархалт, аж ахуйн ач холбогдол

Гарал үүсэл. Хулууны гарал үүсэл одоо хүртэл тогтоогдоогүй байна. Дундат болон Өмнөт Америк /Перу, боливи, Чили, Мексико, Гватемала, Панама, Колумби, Венесуэла/ эх орон нь харин Америк тивийг нээсний дараа дэлхий дахинаа тархсан гэсэн таамаглал зонхилдог.

Тархалт. Хулууг тив бүхэнд олон улс орон тариалж байна. Баруун болон зүүн Европод ихэвчлэн том жимст цайвар хулууг томоохон аж ахуйн нэгжүүд, айл өрх мускат /лонхон/ болон ердийн хулууг /хурган гуа/ тариалдаг.

Манай оронд сүүлийн арав гаруй жилд Канад улсын Adra олон улсын байгууллагаас тусламж болгон олгож буй олон зүйл хүнсний ногооны үрэн дотор том жимст болон ердийн хулууны үр орж ирж айл өрхүүд сонирхлын хэмжээнд бага сага тарьж хуурга болоод бусад хоол хачирлах, джем хийх зэргээр ашигладаг боллоо.

Аж ахуйн ач холбогдол. Хулууны үрт жимсэнд агуулагдах хүнс тэжээлийн /нүүрс ус, аминдэм/ бодис, амт чанарт түүний аж ахуйн ач холбогдол оршино.

Шилдэг сортын хулууны болц гүйцсэн үрт жимсэнд 11-16% хуурай бодис, 6.17-9.45% сахар агуулагддаг болохыг А.Михов /1957/ онд тогтоожээ.

Хүний хоол шингэлтэнд хулуу ихээхэн нөлөөтэй. Түүний үрт жимсэнд агуулагдах пептонжуулагч ферментийн нөлөөн дор үл уусах уураг нь уусамтгай пептон болж хувирдаг нь бөөрний өвчтэй хүмүүсийн хооллолтонд онцгой ач холбогдолтой /В.И.Эдельштейн/ 1963 онд тогтоожээ.

Хулуу нь А аминдэмийн эх сурвалж гэдгээрээ онцгой үнэтэйд тооцогдоно. А.Миховын /1957/ - оны судалгаанаас үзэхэд мускат хулууны зарим

Page 2: Huluu_new

сортын болц гүйцсэн үрт жимсэнд 8-10мг% А аминдэм агуулагддаг байна.

Page 3: Huluu_new

www..zaluu..com

Хулууны үр тос, уургаар маш баялаг. Филовын тооцсоноор үрт жимсний

жингийн 1.1-3.8 хувийг үр эзэлдэг.Үрийн хальсны эзлэх хувийн жин 17-20 хувь, Үрийн идээн дэх тос ихэвчлэн 58 хувьд хүрнэ. Тосных нь хүнс тэжээлийн чанар маш сайн.

Хулууны болц гүйцсэн үрт жимсний махлаг эдийг шарах ,жигнэх, чанах зэргээр болгож хоол хачирлахын зэрэгцээ болгож нухаш бэлтгээд чихэрлэж джем, варень хийдэг. Хулуу бол нөөшлөх үйлдвэрийн үнэт түүхий эд болдог. Түүгээр мармелад,компот бусад амттан хийдэг.

Page 4: Huluu_new

Ургамал зүйн шинж www..zaluu..com

Хулуу бол нэг наст ургамал

Үндэсний систем. Тэрээр хүчирхэг хөгжсөн байдаг. Гол үндэс хөрсөнд

2м гаруй гүн нэвтэрсэн байдаг. Хажуугийн үндэс болон түүний олон тооны

Cалбарууд хөрсөнд хөндлөөш тархах бөгөөд дээд хэсгийн 60см зузаан үе давхрагыг эзэгнэнэ. Гол үндсээс салбарласан олон салбар үндсүүд 1см тутамд

2-3 ширхэгээр байрлах бөгөөд 60-120см уртсана.

Үндэсний системийн хүчирхэг шинж нь хулууны ургамлын ганд харьцангуй тэсвэртэй чанарыг бий болгожээ. Гэвч навч болон үндэсний системийн харьцааг авч үзвэл ган тэсвэрлэлтээр хулуу нь тарвасыг гүйцдэггүй.

Иш. Тэрээр мөлхөө, том жимст хулууных дугуй, ердийн болон мускат хулууных таван өнцөгт огтлолтой. 4-6м, түүнээс урт ургана. Ердийн болон том жимст хулууны сүүлийн үеийн зарим сорт богино /1м хүртэл/ иштэй учир ургамлын өсөлт хөгжлийн эхэн үед босоо ургадаг.

Гол ишний ѐзоороос хэд хэдэн салбар иш гарч уртааш гол иштэй адил ургана. Ишний үзүүрийг тайрахад навчны шилбэний суган дахь нахиа хурдан сэргэж хажуугийн салбар иш ургана. Ишний үеүдээс үндэслэх чадвартай тул бууц, шорооны чийгтэй холимогоор ишийг манаснаар түргэн үндэслэж ургамал салхинд тэсвэртэй болдог.

Навч. Урт , хөндий шилбэтэй, тод бус таван өнцөгт хэлбэрийн илтэстэй. Том цагаан үрт жимст хулууных дугуйвтар илтэстэй, Мускат хулууны илтэс дээгүүр цагаан цагаан толботой. Хулуутны овгийн бусад ногооноос илүү хүчирхэг,

Page 5: Huluu_new

илүү ууршуулах навчны системтэй.

Page 6: Huluu_new

www..zaluu..com

Цэцэгс. Цэцэгс нь том, салангид бэлэгтэй, нэг гэрт ургамал. Эр цэцэг нь урт,туяхан шилбэтэй, эм цэцэг нь богино, бүдүүн шилбэтэй. Дэлбээ нь 5 ширхэг, шар илтэстэй. Үрэвч дор байрлалтай, 3 тасалгаат тасалгаа бүрт хэд хэдэн үрийн нахиатай.

Эр цэцэг түрүүлж дэлбээлэх бөгөөд эм цэцгээс олон. Ган халуун, урт өдрийн нөхцөлд эм цэцэг үүсэлт буурдаг.

Хулуу солилцон тоос хүртдэг. Өөр өөр зүйлийн сортууд хоорондоо эвцэлддэгүй. Үдээс өмнө, хөрсний чийг хангалттай үед тоос хүртэлт хамгийн эрчимтэй явагддаг

Хулууны ургамлын тоос хүртэлтэнд зөгий хамгийн их үүрэгтэй. Гэвч шигүү, том навчны хооронд далд байрласан цэцгэнд зөгий суухдаа дургүй. Иймээс ердийн хулууны ургацыг түүвэрлэн хураах бүртээ хөгширсөн том навчийг авч байх нь зүйтэй.

Үрт жимс. Хэлбэр, өнгө, хэмжээгээр янз бүр, хулуу хамгийн том үрт жимстэй. Том цагаан үрт жимст зарим сортын хулууных 40-45кг-аас давна

Махлаг эдэн доторх үр агуулагч хөндийн том жижиг харилцан адилгүй.

Махлаг эд бол холтсоос үүссэн хүчирхэг өсөлт бүхий паренхимийн эсүүд юм. Зузаан нь янз бүр, өнгөөр цайвар цагаан, цайвар шаргал, шар, улаан шаргал, эслэгийн агууламж зүйлүүдээр өөр өөр тул махлаг эд зарим зүйл, сортод хэврэг зөөлөн, заримд нягт хатуу. С.реро зүйлийн үрт жимсний хальсанд зузаан хуяган давхрага үүсдэг тул маш зузаан, хатуу. Иймээс үрт жимсний хадгалалт,

Page 7: Huluu_new

тээвэрлэлт даах чадвар сайн байдаг.

Page 8: Huluu_new

www..zaluu..com

Үрт жимсний шилбэ бол зүйлүүдийг ялган танихад чухал үүрэгтэй. C.maxima- ийнх хөндлөн огтлолоороо дугуй, C.pepo-гийнх ирмэггүй призм хэлбэртэй, C.moschata-ийнх 5 ирмэгтэй, ѐзоор руугаа бүдүүрсэн байдаг.

Үр. Хулууны үр цагаан цайвар /ердийн хулууных/, цайвар цагаан /мускат хулууных/, цайвар бор /том жимст хулууных/ Үрийн хэлбэр хавтгай, зуйван, үр хөврөл тал нь арай шөвгөр. Үрийн яс C.maxima-ийнх зузаан хатуу, C.moschata-ийнх барзгар. Нүцгэн үрт хулууны үрийн хальс маш нимгэн, ясжаагүй байдаг.

Үрийн үнэмлэхүй жин зүйл, сортуудаар харилцан адилгүй 140-350г

/1кг үрэнд 2800-7000 ширхэг/. Хадгалах тохиромжтой хэмд соѐолох чадвараа 5-8 жил хадгална.

Page 9: Huluu_new

www..zaluu..com

Биологийн онцлог

Дулааны горим. Хулуу дулаансаг таримал. Овгийнхоо бусад төлөөлөгч /хэмх, тарвас, амтат гуа/-тэй харьцуулвал сэрүүн нөхцөлд илүү сайн ургана.

Үр нь 10-25С-т соѐолж эхэлдэг. Ургал болон үржлийн эрхтний ургах зохистой дулаан 25-26С. Цэцэг нь 0С-т, навч нь -0.5С-т,иш, навч нь -1, -1.5С-т хөлдөнө. Том жимст мускат болон ердийн хулуунаас хамгийн дулаансаг нь мускат хулуу юм.

Н.А.Хлебников /1952/-ын судалгаагаар хулууны ургамал өндөр температурт тарвасаас илүү тэсвэртэй байжээ. Учир нь хулууны навчны эсэн дэх уураг илүү өндөр температур, 60-65 С-т коагуляцид ордог /тарвас 44-54С-т/ болохоор навч хэт халалтыг сайн даадаг байна. Гэвч 32С-ээс илүү халуун байх нь хулууны хэвийн өсөлт, хөгжилтөнд хортой. Ийм халуун үед хулууны навч хлороз өвчнөөр өвчилнө.

Удаан хугацаанд ган, халуун хавсарвал хэвийн тоос хүртэж үр тогтох нөхцөл алдагдаж, үүссэн үрт жимс гаж буруу хэлбэртэй болдог. Шөнөдөө 12С-ээс доош сэрүүн бол цэцгийн тоос болц гүйцэхгүй тул жимсэлдэггүй байна. /Л.Э.Кравченко, Ф.А.Ткаченко, 1950/.

Гэрлийн горим. Хулуу гэрэлсэг ургамал. Зундаа бүрхэг ч байсан хулуу сайн ургана. Харин далд хөрсний байгууламжинд гэрэл дутагдалтай бол сунаж нялхран муу жимслэнэ.

Ус чийгийн горим. Хулуу хөрсний чийг дунд зэрэг /ХБЧБ-ын 70 хувь/ байхад хамгийн сайн ургана. Гандвал ургац эрс буурна.

Page 10: Huluu_new

Иш навч ид өсч томорч анхны үрт жимс үүсэх үеэр чийгийн хэвийн горим барих нь онцгой ач холбогдолтой. Үрт жимс томорч болц гүйцэх ойртох үеэр

Page 11: Huluu_new

www..zaluu..com

хөрсний чийгшлийг бууруулахад үрт жимсний чанар дээшилдэг. Иймээс том жимст хулууг 3-4 удаа услах шаардлагатай байдаг.

Ердийн хулууг хэмхийн нэгэн адил байнга усална. Ус чийг дутагдвал махлаг эд нь туранхай махны адил зажилбар ихтэй болдог. Үрт жимс жижгээрээ ойчих явдал ч гарна.

Хулуу хөрс, агаарын чийгшил хэтэрхий ихэсвэл антракноз, гуалах өвчинд нэрвэгдэж үрт жимс амтгүй болдог.

Хөрс. Хурдас бүтэцтэй элсэрхэг шавранцар, ялзмагт үе давхрага зузаантай ус чийг сайн шингээдэг хөрс хулуунд зохимжтой. Хэт хүнд шаварлаг хөрс агаар муу нэвтрүүлдэг, хэт элсэрхэг хөрс ус чийгээ барьж чадахгүй алддаг тул аль аль нь тохиромжгүй. Хөрсний орчин сул хүчиллэг юмуу саармаг /ph5.5-6.8/ бол хамгийн сайн.

Шим тэжээлийн горим. Хулуунаас арвин ургац авахын тулд ургамал нь хүчирхэг үндэс, навчны системтэй байх ѐстой. Иймд хөрсөнд шим тэжээлийн бодис хангалттай хэмжээнд, зохих харьцаагаар агуулагдаж байвал зохилтой. Гадаад улс орны олон жилийн практик туршлагаас үзвэл атар газар хадгалах юмуу ойн үлдэгдлийг цэвэрлээд тарихад хулуу хамгийн сайн ургадаг ажээ.Энэ бол энэ таримал хөрсөн дэх шим бодисыг ихээхэн шаарддаг, ялангуяа хөрс аль болох сэвсгэр сийрэг байхад сайн ургадагтай холбоотой юм. Иймээс хулуу ургуулах талбайг хүрэн бууцаар га-д 40-50т нормоор бордож хөрсний шим тэжээл, ус чийгийн горим төдийгүй агаарын горимыг сайжруулна. Эсвэл тарих үед ургамлын үүрэнд 3-4кг бууц хийж өгнө. Эрдэс бордоо нь шим бордооны зарим хэсгийг орлох боломжтойг гадаад улс орны судалгаа нотолж байгаа бөгөөд фосфор, калийн бордоо нь болцыг эртэсгэжүрт жимсний чанарыг сайжруулдаг байна. Азот ургац нэмэгдүүлэх нөлөөтэй ч фосфор, кали хангалтгүй бол их хэмжээний азотоор бордсоноор ургал эрхтэн хэтэрхий эрчимжиж , үрт жимсэн дэх

Page 12: Huluu_new

хуурай бодис,

Page 13: Huluu_new

www..zaluu..com

сахарын хуримтлал багасч, хадгалалт даах чадвар сулардаг байна.

Хөнгөн шавранцар хөрсөнд га тутамд 250-300кг шүвтрийн шүү, 400-500кг суперфосфат, 150-200кг калийн давсаар бордохоор тооцно. Фосфор, калийн бордоог цэвдэгш хагалгааны өмнө, азотын бордооны 2/3-ыг хаврын хагалгааны өмнө, үлдсэнийг гол иш салаалах үед нэмэлт тэжээл болгож өгнө. Ургамлын үүрэнд нь бордвол улам сайн. Тэхдээ хулууны залуу ургамал хөрсний уусмалын өндөр концентрацид тэсвэр муутай байдгийг мартаж болохгүй. Нэг үүрэнд 10-15г-аас ихгүй шүвтрийн шүү хийнэ. Бордоог шороотой маш сайн холих шаардлагатай.

Өмнөгч. Хулууны хамгийн сайн өмнөгч бол дөнгөж хагалсан атар, олон наст өвс, ойн үлдэгдлээс цэвэрлэсэн газар гэж үздэг. Ийм талбайд тарих бол утсан өттэй тэмцэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагатай.

Хүнсний ногооны сэлгээнд түүнийг үндэс үртэн, байцаа, төмс, лоолийн дараа таривал үр дүн сайтай байдаг. Хулууг нэг талбайд 4-5 жилийн дотор давтан тариалахаас зайлсхийвэл зохино.

Ангилал зүй, сорт. Хулуунууд (Cucurbita sp) нь Cucurbita төрөлд багтана. Энэ төрөлд 5 зүйл хамаарагддагаас дараахь 3 зүйл аж ахуйн ач холбогдол ихтэй:

1.Cucurbita maxima Duch – том жимст, цагаан хулуу

2. Cucurbita moschata Duch – мускат буюу лонхон хулуу 3. Cucurbita pepo L – ердийн хулуу. Энэ зүйлд гал тогооны хулуу буюу хурган гуа, тавган хулуу /патиссон/ орно.

Манай оронд сонирхлын хүрээнд айл өрхүүд том жимст зузаан хатуу хальст

Page 14: Huluu_new

хулуу, хурган гуа буюу гал тогооны хулууг тариалаж байна.

Page 15: Huluu_new

www..zaluu..com

1941-1943 онд В.Ф.Шубиний удирдлагын дор Дорноговь, Өмнөговийн хөдөө аж ахуйн туршлагын цэгүүдэд хулууны зарим сортыг судалж говийн хөрс, цаг уурын нөхцөлд ургуулах зарим агро аргыг боловсруулах зорилт тавьжээ. Энэ судалгаанаас хулууны Мозолеевская, Волжская серая сортууд ирээдүйтэйг илрүүлсэн байдаг.

1963-1966 онд УГТЭШХүрээлэнд зузаан хатуу хальст том жимст хулууны ВИР /тэр үеийн орос нэрээр/-ээс ирүүлсэн 5 сорт, нутгийн 4 дээж, хурган гуаны ВИР-ын 3 сортыг оролцуулан сорт сорилт явуулжээ. Энэ ажлын үр дүнд том үрт жимст хулууны Голосемянная 2716, Кустовой 3447, хурган гуаны Грибовский 2908 сортууд түргэн болц ургац зэрэг аж ахуй, биологийн ашигтай шинж тэмдгүүдээрээ бусдаас давуу болохыг илрүүлэв гэжээ. /А.Жүгдэр 1966/

Ил хөрсөнд том жимст хулуу ургуулах

Хөрс боловсруулах, бэлтгэх.

Том жимст хулуу ургуулах талбайг намар газар хөлдөхөөс өмнө нэлээд гүн, болж өгвөл 30-35см гүн хагалж булдаж борнойдон өвөлжүүлвэл хулууны хүчирхэг үндэсний систем сайн хөгжиж арвин ургац авах үндэс болдог. Хавар газар сайн

гэссэний хойно бууцаа бусад эрдэс бордооны хамт цацаад 20-25см гүн хагалж борнойдоно.Шаардлагатай бол булдана. Томоохон талбайд тариалах бол ПН-4-

35 анжсын захын хоѐр хутгаар шан татна. Ийнхүү хоорондоо 1.4м зайтай шан бэлтгээд шангийн захаар тарьж энэхүү шангаар усалвал эгнээ хоорондох өргөн

Page 16: Huluu_new

зурвас /1.4м/ зундаа хог ургамалд харьцангуй бага нэрвэгдэнэ.

Page 17: Huluu_new

www..zaluu..com

Тарилт. Шангийн хажуу хананд хооронд нь 45-50см зайтай тогоо гаргаж тус бүрт нь 3-4кг хүрэн бууц, 10-15г шүвтрийн шүү, 20-25г суперфосфат, эсвэл 200-300г сангас хийж шороотой нь сайн холино. Энэ бордоо үр тарих гүнээс 5-6см дор хийгдсэн байх ѐстой.

Хөрсний 10см-ийн гүнд 10-12С бүлээссэнүе буюу 5-р сарын 20-25-нд нэг үүрэнд идээ сайтай 3-4 ширхэг үрийг хооронд нь 5-8см зайтайгаар 4-5см гүн тарина. Тарьсан үрээ чийглэг бууц, шорооны холимгоор хучиж бага зэрэг нягтруулна. Нэг га-д 3-5кг үр орно.

Сэрүүн бүс нутагт болц гүйцсэн үрт жимсний ургац авахын тулд 4-р сарын эхээр хүлэмж юмуу дарлаганд багсармал хоовонд 2-3 ширхэг үр тарьж үрслэг бойжуулаад 6-р сарын эхээр ил талбайд дээр дурдсан аргаар суулгана. Үр үрслэгийн алиныг ч хэрэглэсэн 2-3 жинхэнэ навч үүсэх үед аль сайн нэгийг үлдээж бусдыг хайчлан хаяна.

Арчилгаа. Зундаа газар тариалангийн төв болон тал хээрийн бүсэд 5-6 удаа, говьд 8-10 удаа усална. Үндсэн бордоо бага хэрэглэсэн бол 1-2 удаа нэмэлт тэжээл өгнө. Бууц, сангас, азотын бордоо байж болно.

Хулууны нэгэн чухал арчилгаа бол ургалтын эхэн үед ихээхэн хөнөөл учруулагч навчны бөөстэй тэмцэх явдал юм.

Ургац хураалт. Хулууны ургацыг 8-р сарын сүүлчээс эхлэн түүвэрлэн хураана. Үрт жимсний болц гүйцсэн шинж нь түүний хөрсний гадаргуу дээр хэвтэж байсан талынх нь өнгө юм. Ногоон үрт жимстэйд тэр хэсэгтээ цагаан юмуу цайвар ногоон, болц бүрэн гүйцсэн бол цайвар шаргал юмуу шар өнгөтэй байдаг.

Page 18: Huluu_new

www..zaluu..com

Түүвэрлэн хураасан хатуу хальст, том жимст хулууг талбайд нь юмуу үтрэмд хэд хоног нарлуулхад ус чийг нь багасч амт чанар хадгалалт даах чадвар нь дээшилдэг. Ийнхүү гадаа байлгах үеэр тохиолдох -4, -5 С-ийн цочир хүйтрэлтийг даана. Гэвч хайрагдсан хулуу түргэн ялзрах учир үүнээс илүү хүйтэнд хучилгагүй байлгаж болохгүй.

Ил хөрсөнд хурган гуа ургуулах

Хурган гуаг ил хөрсөнд үр, үрслэгийн алинаар ч тарьж болно. Үрслэгийн арга нь эрт, арвин ургац авах үндэс болдог.

Хөрс боловсруулах, тарилтанд бэлтгэх арга нь том жимст хулууныхтай ижил. Хурган гуа тарих талбайн гадаргууг хэмхийнхтэй адил 60-70см-ийн зайтай хамарлаж хамрын өмнө хажууд тогоолж 3-4ш үр тарих юмуу үрслэг суулгана. Тогоо хоорондын зай 45-50см байна. Тарьж суулгамагц услана. Тогоолж үрээр таривал га-д 6-7кг, үрслэгээр бол 2-3кг үр орно.

Арчилгаа. Үрээр шууд тарьсан бол 2-3 жинхэнэ навчтай үед нь аль сайн нэг ургамлыг үлдээж бусдыг хяргаж хаяна. Үрслэгээр суулгасан бол 4-5 хоногийн дотор үхсэн ургамлын оронд нөхөн суулгана.

Үрслэг суулгасны дараа навчны бөөс илэрвэл тэмцэх арга хэмжээг яаралтай авна. Ургалтын хугацааны арчилгаа нь хэмхийнхтэй адил.

Ургац хураалт. Хурган гуаны ургац хураалт үрслэг хэрэглэсэн бол 7-р

сарын сүүлч, 8-р сарын эхээр, үрээр шууд тарьсан бол 8-р сарын дундуур эхэлдэг. Хурган гуаны үрт жимс 15-18см урт болоход хураана. Өнжөөд ургац хураахгүй бол хялбар хөгширдөг. Тавган хулуу /патиссон/-г хурган гуатай ижил аргаар ургуулна. Үрт жимсийг цэцэглэлт дууссанаас 3-4 хоногийн дараа хураадаг. Манай оронд нөөшлөх үйлдвэр хөгжөөгүй тул тавган хулууг онц сонирхохгүй байна.

Page 19: Huluu_new

www..zaluu..com

Хулууны селекци

Өөр өөр зүйлийн хулуу хүнсэнд хэрэглэх өөр өөр аргатай, тэжээллэг

болон амтлаг чанар нь ч янз бүр. Энэ нь селекцийн янз бүрийн чиглэл, эх материалын үнэлгээний өөр өөр аргыг шаарддаг. Хурган гуаны селекци нь өсөлт томролтын эхэн үедээ нимгэн зөөлөн хальстай, амт сайтай, сүүн цагаан өнгийн

махлаг эд бүхий үрт жимс өгдөг, эрт болцтой арвин ургацтай сорт бий болгоход чиглэдэг. Том жимст цагаан болон мускат хулуу нь сахар, каротин, пектинээр

баялаг учир тэжээллэг чанар сайтай. Сонголтод эдгээр чанарын зэрэгцээ биохими, морфологи шинжийг чухалчилдаг.

Селекцийн эх материалд гадаадын сортууд, нутгийн дээж, эрлийз сорт ашиглах тул селекцийн үндсэн арга юм.

Хурган гуаны ургамлыг ишний өсөлтийн шинж, эрт болц, ургацаар, үрт жимсийг өсөлтийн хоногийн явц, өнгө, амт чанараар нь үнэлнэ.

Том жимст цагаан болон мускат хулууг ургац, гуалах өвчинд тэсвэртэй чанар, үрт жимсний биохими, морфологи шинжээр үнэлнэ. Үрт жимсний хэмжээ, хэлбэрийг хэмжиж, махлаг эдийн бүтэц, өнгийг нүдэн үнэлгээгээр тодорхойлно. Хуурай бодисыг рефрактометрээр, сахар, каротиныг биохимийн шинжилгээгээр тодорхойлно. Амт чанарыг шарж амтлана. Амтлахдаа махлаг эдийг утаслаг, зөөлөн, усархаг, чихэрлэг, анхилуун гэж үнэлээд 1-5 онооны ерөнхий үнэлгээ өгнө.

Селекцийн хамгийн сайн бүлүүдийн үрийг цуглуулж цаашдын сонголтоор сорт бий болгох зорилго тавина.

Page 20: Huluu_new

www..zaluu..com

Хулууны үр үржүүлэг

Хулууны ургамалд гадаад орчны шаардлага харьцангуй бага тул энэ овгийн бусад төрлийн ногоотой харьцуулвал үр үржүүлэг нь хялбар гэж тооцогддог ажээ. Европын ихэнхи оронд талбайд шууд үрээр 4-р сарын сүүлийн хагаст тариад биологийн болц гүйцсэн үрт жимс хураан авч үрийн авдаг байна.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай оронд хулууны үр үржүүлэхийн тулд 130-аас дээш хүйтэнгүй хоног бүхий дулаан нутаг сонгох, үрслэгээр тариалах нь мэдээж.

Үржүүлгийн талбай нь сортуудын хооронд хангалттай зайн тусгаарлалттай, салхинаас нөмөр, хөрс нь чийг сайн барьдаг, үржил шим сайтай байвал зохино.

Тарих хугацаа, нэг ургамалд ногдох тэжээлийн талбай, схем нь хэрэглээний ургац авахтай ижил, Ургалтын хугацаанд арчилгаа тордолт /хөрс сийрүүлэх, нэмэлт тэжээл, усалгаа, өвчин, хортонтой тэмцэх/-ыг сайн хийнэ.

Сортын цэвэрлэгээг цэцэг дэлбээлэхээс өмнө хийж өөр сортын хольцыг устгаснаар биологийн бохирдлоос сэргийлнэ. Хожим нь өсөлт дутуу, өвчилсөн ургамлыг заазлана. Хурган гуаны ургамлын иш урт, мөлхөх шинжтэй бол даруй заазлана.

Хурган гуаны үрт жимсний хэрэглээний болцын үед том жимст болон лонхон /мускат/ хулууны үрт жимсийн биологийн буюу бүрэн болцын үед сортын хянан баталгаа хийнэ. Үрт жимсний бүрэн болцын үед үр авахаар хураана. Дулаан газар 2 долоо хоног болц гүйцээгээд дундуур нь зүсч, үрий нь цуглуулан аваад сүүдэр газар нимгэн дэлгэж, үе үе хутгаж сэлгэн хатаана. Үрт жимсийг зүсэнгүүт махлаг эдийг хүнсэнд хэрэглэвэл зохино.

Европын орнуудад га-аас 3-6ц үрийн ургац авдаг байнà.

Page 21: Huluu_new