i ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны...

34

Upload: others

Post on 05-Dec-2020

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг
Page 2: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

I ХЭСЭГ

ДАВС ГАРГАН АВАХ АРГА, ТЕХНИК

Давс гарган авах

Давс нь металлын эерэг цэнэгтэй ион, металл бишийн сөрөг цэнэгтэй ионоос

бүрддэг химийн нэгдэл юм. Давсыг нэрлэхдээ үүсгэсэн металл элементийг эхэлж

нэрлээд дараа нь металл бишийн ионы нэрийг –ид, -ат дагавар залган нэрлэдэг.

Жишээ нь NaCI- натрийн хлорид, K2SO4 –калийн сульфат.

Хлорид гарган авах:

1. Металлын карбонат + Хүчил →Давс + Ус +

Нүүрсхүчлийн хий

2. Хүчил + Суурь → Давс + Ус

Нитрат гарган авах:

Металлын нитрат +Хүхрийн хүчил → Металлын сульфат + Ус +

Нүүрсхүчлийн хий

1. Металлын карбонат + Азотын хүчил → Металлын нитрат + Ус +

Нүүрсхүчлийн хий

2. Металл + Металлын нитрат → Металлын нитрат + Металл

Сульфат гарган авах

1. Металлын карбонат + Хүхрийн хүчил → Металлын сульфат + Ус +

Нүүрсхүчлийн хий

2. Металл + Хүхрийн хүчил → Металлын сульфат + Устөрөгч

Давс гарган авах бусад арга:

1. Металл + Металл биш → Давс

2. Металлын оксид + Хүчил → Давс + Ус

3. Металл бишийн оксид + суурь → Давс + Ус

4. Давс 1 + Давс 2 → Давс 3 + Давс 4

МАТЕРИАЛЫН ШИНЖ

Атом бүтэц

Атомын төвд цөм орших бөгөөд түүний гадна талаар электронууд бүрхэж байдаг.

Цөм нь нэмэх цэнэгтэй протон (Z), цэнэггүй нейтроноос (N) тогтдог. Атомын цөм

нь эерэг цэнэгтэй байх ба түүний цөм дэх протоны нийт тоо нь цөмийн цэнэгийн

тоогоор тодорхойлогддог. Харин электрон нь сөрөг цэнэгтэй. Иймээс атомын цөм

нэмэх, электрон бүрхүүл нь хасах цэнэгтэй

байна. Атомыг бүтээж буй протон, нейтрон,

электрон зэрэг жижиг хэсгүүдийг эгэл бөөмс

гэнэ. Эсрэг цэнэгүүд таталцдаг учраас цөм нь

электрон бүрхүүлтэйгээ татадцдаг. Атомын

электроны тоо нь цөмийн цэнэгийнхээ тоотой

тэнцүү учраас атом нь цахилгаан саармаг

байдаг.

1

Page 3: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

Иймээс атомын цөмийг тойрсон электроны тоо атомын цөмийн цэнэг, элементийн үелэх

хүснэгтийн дэс дугаартай тэнцүү байдаг. Атомын масс нь протон, нейтроны массын

нийлбэрээр илэрхийлэгддэг. Ar = Z + N

Элемент Дэс дугаар Протон (Z) Нейтрон (N) Массын

тоо Электрон

Натри 11 +11 12 23 -11

Хүхэр 16 +16 16 32 -16

Хлор 17 +17 18.5 35.5 -17

Төмөр 26 +26 30 56 -26

Атомын цөмд протон байрладаг тэр нь эерэг цэнэгтэй учир цөмийн цэнэг нь

протоны тоогоор тодорхойлогдоно. Цөмийн цэнэгээрээ ижил атомуудыг химийн

элемент гэдэг. Одоогоор зуу гаруй элемент нээгдээд байна. Цөмийн цэнэгээрээ

ижил боловч массын тоогоороо ялгаатай атомуудыг изотоп гэнэ. Зарим

элементэд хэд хэдэн изотоп байдаг. Жишээ нь хүчилтөрөгч нь гурван изотоптой.

𝑶𝟖𝟏𝟔 , 𝑶𝟖

𝟏𝟕 , 𝑶𝟖𝟏𝟖 эдгээр нь цөмийн цэнэг буюу протоноороо ижил массаараа өөр

байна шалтгаан нь нейтроны тоо өөр өөр байдагтай холбоотой.

Байгаль дээрх элементүүд нь изотопуудын янз

бүрийн харьцаатай хольц байх учраас атом масс

нь тэдгээрийн дундаж хэмжигдэхүүн байдаг.

Химийн элементүүдийн атомын массыг массын

атом нэгжтэй харьцуулан тодорхойлдог учраас

харьцангуй атом масс гэж (Ar) нэрлэдэг. Атом

масс ашиглан харьцангуй молекул масс

олдог(Mr).

Химийн элементүүдийг дээр үеэс эхлэн латин

нэрээр нэрлэж байсан учраас латин нэрийнх нь

эхний үсгээр тэмдэглэх болжээ. Кalium- K.

Атом дах электроны хуваарилалт

Атом дах электронууд нь цөмөө олон өөр давхраа үүсгэн бүрхэж байдаг. Нэг

давхраан дээр байж болох электроны хамгийн их тоо нь (N) давхрааны дугаарын

(n) квадратаас хоёр дахин олон байдаг. N = 2n2. Тэгэхдээ атомын электроны

нэгдүгээр давхраанд 2, хоёр ба гуравдугаар давхраанд 8,8 электрон байрлана.

Цөмийн цэнэгийн ихсэх дарааллаар химийн элементүүдийг байрлуулахад

атомынх нь электрон нэг нэгээр нэмэгдэж гадаад давхраанд байх электрон дээд

хэмжээнд хүрэхэд (8) дахин шинэ давхраа үүсдэг ажээ. Шинэ давхраа үүссэний

дараа л гадаад давхраа нь гаднаасаа хоёр дах давхраа болж электроны тоо дахин

нэмэгдэж дээд хэмжээндээ хүрэх бөгөөд гаднаасаа гурав дах давхраа болсны

дараа дахин нэмэгдэх замаар 7 давхраа үүсгэдэг.

Атом

Цөм

Протон

Нейтрон

Электронт давхраа

Электрон

2

Page 4: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

Атомын цөмийн тоо

нэмэгдэх тутам, гадаад

давхрааны электроны тоо

нэмэгдэж түүний цөмдөө

татагдах хүч нь ихэсдэг.

Харин шинэ давхраа үүсэхэд

цөмөөс гадаад давхраа

хүртэлх зай гэнэт ихсэх

учраас цөмдөө гадаад

давхрааны электроны

татагдах хүч бас гэнэт

буурдаг.

Атомын цөмд гадаад давхрааны электроны татагдах хүчийг сөрөг

цахилгаан чанар гэх бөгөөд энэ нь элемент бүрийн атомд өөр өөр байна.

Үүнийг хооронд харьцуулан тоогоор илэрхийлж болно. Өөрөөр хэлбэл сөрөг

цахилгаан чанар электроны шинэ давхраа үүсэхэд хамгийн бага болох бөгөөд

цаашид электроны тоо нэмэгдэх тутам ихэссээр дээд хэмжээндээ хүрч дахин

шинэ давхраа үүсэхэд өмнөх шинэ давхраа үүссэн элементийнхээс багасдаг.

Элемент

үүдийн

тэмдэг

Давхраа бүрийн

электроны тоо СЦЧ

Элмен

түүдий

н

тэмдэг

Давхраа бүрийн

электроны тоо СЦЧ

дотоод гадаад дотоод гадаад

H 1 2.1 Na 2. 8 1 0.9

Hе 2 - Mg 2. 8 2 1.2

Li 2 1 1 AI 2. 8 3 1.5

Bе 2 2 1.5 Si 2. 8 4 1.8

B 2 3 2.0 P 2. 8 5 2.1

C 2 4 2.5 S 2. 8 6 2.5

N 2 5 3 CI 2. 8 7 3

O 2 6 3.5 Ar 2. 8 8 -

F 2 7 4.0 K 2.8.8 1 0.8

Nе 2 8 - Ca 2.8.8 2 1.0

Үелэх хандлага. Үелэх хууль

Химийн элементүүдийн шинж чанар нь атомын гадаад давхрааны электроны

цөмдөө татагдах хүчнээс буюу сөрөг цахилгаан чанараас голлон хамаардаг.

Сөрөг цахилгаан чанар багатай элементүүдийг металл, ихтэй элементүүдийг

металл биш гэх бөгөөд дунд зэрэг бол амфотер элемент гэнэ. Атомынхаа гадаад

давхраанд ганц электронтой элементүүд нь хамгийн их металл шинжтэй байх

бөгөөд түүнийг шүлтийн металл гэнэ. Цаашид гадаад давхрааны электроны тоо

нэмэгдэх тутам металл шинж буурч амфотер болоод сул металл шинжтэй

элемент болж цаашид металл биш шинж нь нэмэгдсээр гадаад давхраандаа 7

электронтой элемент нь хамгийн хүчтэй металл биш шинжтэй байх бөгөөд

түүнийг галоген гэнэ. Гадаад давхраандаа дээд хэмжээний электронтой (8 болж

ханасан) элементийг инерт элемент гэнэ.

Ийнхүү атомын цөмийн цэнэг нь нэг нэгээр нэмэгдэхэд шинэ шинэ элемент

болж гадаад давхраа нь электроны тоо нь нэгээс найм болон үелэн давтагдахад

3

Page 5: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

элементүүдийн шинж чанар шүлтийн металлаас амфотер элемент түүнээс металл

биш галоген инерт элемент болж үелэн давтагддаг ажээ.

Оросын эрдэмтэн Д.И.Менделеев

1869 онд үелэх хуулиа анх “Дан

биетүүдийн шинж, түүнчлэн

элементүүдийн нэгдлийн дүрс ба

шинж, түүнчлэн элементүүдийн

нэгдлийн дүрс ба шинж,

элементүүдийн атом жингийн

хэмжигдэхүүнтэй үелэх

шүтэлцээтэй байдаг” гэж

тодорхойлжээ. Орчин үед үелэх хуулийг “Химийн элементүүд, тэдний үүсгэх

нэгдлүүдийн шинж нь атомын цөмийн цэнэгтэй үелэх шүтэлцээтэй байна” гэж

тодорхойлсон байна.

Халах урвал ба идэвхийн эгнээ

Химийн идэвхтэй элемент нь нэгдлийн найрлага дах

идэвх муутай элементийг нэгдлээс халж болно. Жишээ

нь АВ + C = CB + A AB-химийн нэгдэл A, C металл

элемент. Химийн нэгдлийн молекул дах нэг

элементийн атомыг өөр нэг элементийн атом түрэн

гаргах урвалыг халах урвал гэнэ. Дээрх жишээнээс

харахад металл нь ч халагдаж болно металл биш ч

халагдаж болно. АB + D = AD + B (B,D-галогенYII)

Эндээс харахад халах урвал металлын халах урвал ба

металл бишийн халах урвал гэж хоёр янз байна. Металл бишийн халах урвал.

(хуудас 80) https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/1152

Урвалын хурд, түүнд нөлөөлөх хүчин зүйл

Нэгж хугацаанд урвалд орж байгаа молекулын тоог химийн урвалын хурд гэнэ.

Химийн урвалын хурд нь

урвалд орж байгаа бодисын

шинж болон урвал явагдаж

байгаа нөхцөлөөс хамаардаг.

Урвал явагдаж байгаа орчны

температур, урвалд оролцож

байгаа молекулын тоо нэгж

эзлэхүүнд хичнээн олон байвал

төчнөөн хурдан явагддаг.

https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/663

4

Page 6: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

Химийн урвалын хурдыг

өөрчлөөд урвалын эцэст

хэвээр үлддэг бодисыг

катализатор гэнэ.

Катализаторын оролцоотой

явагддаг урвалыг катализ гэнэ.

Байгаль дээр олон жилийн

турш аажим явагддаг, хэдхэн

секундэд явагддаг урвал ч

байдаг. Их энерги ялгаруулан

огцом түргэн явагддаг урвалыг

тэсрэлт гэж нэрлэдэг.

https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/1226

Химийн энерги

Химийн урвал явагдсан л бол дулааны өөрчлөлт гардаг бөгөөд хэмжээ нь

ялгаатай байж болно. Химийн урвалд орохдоо бодисын молекулууд мөргөлдөж

химийн холбоо нь тасардаг. Үүнд тодорхой хэмжээний энерги зарцуулагддаг.

Үүний дараа шинэ холбоо үүсдэг. Энэ үед энерги ялгардаг. Жишээ нь устөрөгч

ба хүчилтөрөгчийн нэгдэх урвалыг авч үзье.

https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/663

Энэ урвалын явцад энерги ялгардаг. Энерги ялгаруулан явагддаг урвалыг

экзотермийн урвал гэнэ. Дээрх урвалын урвуу урвалыг буюу усны молекул

задарч устөрөгч ба хүчилтөрөгч үүсгэх урвалын хувьд, энэ урвалын явцад энерги

шингээгддэг. Энерги шингээн явагддаг урвалыг эндотермийн урвал гэнэ.

Химийн урвалын явцад холбооны

энерги дулааны энерги болж ялгарах

юмуу эсвэл дулааны энерги нь

холбооны энерги болон шингэдэг

ажээ. Өөрөөр хэлбэл химийн урвалын

энерги нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт

шилждэг болохоос алга болдоггүй.

https://www.facebook.com/TelevisionTv8/videos/568489427075251/?v=568489427075251

ХИМИ БА АМЬДРАЛ

Судлаачийн мөрөөр

5

Page 7: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

Шинжлэх ухаанч арга барилыг хэрэглэн эрдэмтэн судлаачдын зарим нээлт,

судалгааны арга барилтай танилцаж, аливаа асуудалд судлаачийн байр

сууринаас хандаж, тодорхой асуудлыг шийдвэрлэхэд оролцоно.

Ус, агаарын бохирдол, сэргийлэх арга зам

Агаар ба усны бохирдолд хүний үйл ажиллагаа хэрхэн нөлөөлдгийг

тайлбарлаж, бохирдлыг бууруулах арга замын талаар санал дэвшүүлж сурна.

Агаар ба ус бохирдуулагчийн тоо ихэсч, тэдгээрийн хэмжээ хүлцэл

агууламжаас их болж байгаа нь агаар, ус бохирдох шалтгаан болдог

Агаар, ус бохирдуулагчид, тэдгээрийн үүсэх нөхцөлийг арилгаж

чадвал агаар, усны бохирдлоос сэргийлдэг.

Цэцэрлэгжүүлэх, чийгтэй цэвэрлэгээ хийх, түлшийг бага хэрэглэх нь

тоос тоосонцорын хэмжээг бууруулдаг учраас агаарын бохирдлоос

сэргийлэх арга зам болдог.

Химийн бодисын хэрэглээ ба эрүүл мэнд

Химийн бодис хэрэглэхийн давуу ба сул талыг пестицид, хүнсний нэмэлтийн

жишээнд үндэслэн тайлбарлан, тамхины хорт чанарыг ялган таних.

Пестицид нь агаар, ус хөрсөөр дамжин ургамал, амьтанд шилжин нүүдэг

тул хоол хүнсээр дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг

Химийн гаралтай хүнсний нэмэлт бодисын хэмжээг хэтрүүлэн

хэрэглэснээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг

Тамхи татах явцдаа 4000 орчим хортой, аюултай бодисыг үүсгэдэг тул

тамхины хэрэглээ нь хортой, аюултай хэрэглээ болдог

II ХЭСЭГ

ДАСГАЛ, ДААЛГАВАР

Хлорид гарган авах:

1. Металлын карбонат + Хүчил →Давс + Ус + Нүүрсхүчлийн хий

2. Хүчил + Суурь → Давс + Ус

Нитрат гарган авах:

Металлын нитрат +Хүхрийн хүчил → Металлын сульфат + Ус +

Нүүрсхүчлийн хий

1. Металлын карбонат + Азотын хүчил → Металлын нитрат + Ус +

Нүүрсхүчлийн хий

6

Page 8: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

2. Металл + Металлын нитрат → Металлын нитрат + Металл

Сульфат гарган авах

1. Металлын карбонат + Хүхрийн хүчил → Металлын сульфат + Ус +

Нүүрсхүчлийн хий

2. Металл + Хүчил → Металлын сульфат + Устөрөгч

Давс гарган авах бусад арга:

3. Металл + Металл биш → Давс

4. Металлын оксид + Хүчил → Давс + Ус

5. Металл бишийн оксид + суурь → Давс + Ус

6. Давс 1 + Давс 2 → Давс 3 + Давс 4

3.Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу?

№ Давсны томьёо д\д Давсны ерөнхий нэр

1 CaCI2 А Карбонат

2 KNO3 В Сульфат

3 ZnSO4 С Хлорид

4 NaNO3 D Нитрат

А.1A,2D,3B,4C B. 1C,2D,3B,4A C. 1B,2D,3C,4A D. 1D,2A,3B,4C

4. Урвалын ерөнхий үгэн тэгшитгэлээр илэрхийлсэн давс гаран авах урвалыг

ашиглан дараах таван урвалын үгэн ба химийн урвалын тэгшитгэлийг бичнэ үү?

№ Урвалын ерөнхий үгэн тэгшитгэл

1 Металлын карбонат + Хүчил →Давс + Ус + Нүүрсхүчлийн хий

2 Хүчил + Суурь → Давс + Ус

3 Металл + Хүчил → Металлын сульфат + Устөрөгч

4 Металл + Металл биш → Давс

5 Металлын оксид + Хүчил → Давс + Ус

6 Металл бишийн оксид + суурь → Давс + Ус

7 Давс 1 + Давс 2 → Давс 3 + Давс 4

А. Зэсийг мөнгөний нитратын уусмал дүрэхэд явагдах урвалын үгэн ба химийн

урвалын тэгшитгэлийг бичнэ үү?

Б. Туузан магнийг давсны хүчилд уусгахад явагдах урвалын үгэн ба химийн

урвалын тэгшитгэлийг бичнэ үү.

В. Зэсийн оксидыг хүхрийн хүчилд уусгахад явагдах урвалын үгэн ба химийн

урвалын тэгшитгэлийг бичнэ үү.

Г. Натрийн карбонатыг азотын хүчилд уусгахад явагдах урвалын үгэн ба химийн

урвалын тэгшитгэлийг бичнэ үү?

7

Page 9: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

Д. Кальцийн хлоридын уусмалыг калийн карбонатын уусмалтай холиход явагдах

урвалын үгэн ба химийн урвалын тэгшитгэлийг бичнэ үү?

https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/938

5. а. Үелэх хүснэгт 1 дахь босоо ба хэвтээ чиглэлийн чухал зүй тогтлуудыг

нэгтгэн дүгнэ.

б.Хоёр дугаар үеийн элементүүдийн шинж чанар хэвтээ чиглэлээр хэрхэн

өөрчлөгдөхийг цаасан дээр бичиж тэмдэглэ.

6. Хлорт устөрөгч (НСl), хүхэр (S8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул

масс, б) молийн массыг тооцоолж ол. 2.Үелэх хүснэгтийн 2 дугаар үеийн

элементүүд Li, Ве, В, С, N. О, Р, S- г авч үз. Эдгээрийн аль нь:

Металл

Металл биш

Энгийн молекул бүтэцтэй

Буцлах цэг хамгийн өндөр

Хамгийн идэвхтэй металл биш

Тасалгааны температурын нөхцөлд хий.

Тасалгааны температурын нөхцөлд хоёр атомт молекултай.

7. Таглаатай шилэн савнуудад дараах бодисуудыг хийжээ. Савны гадна талаас

хараад бодис тус бүрийг хэрхэн ялган таних вэ ?

1. Хүчилтөрөгч............................................................................................................

2. Бром ......................................................................................................................

3.Хүхэр..........................................................................................................................

4. Хлор..........................................................................................................................

5. Нүүрстөрөгч............................................................................................................

8.Химийн элемент гэж юуг хэлдэг вэ? Хүчилтөрөгчийн хамгийн жижиг хэсэг нь

а) элементийн хувьд, б) дан бодисын хувьд юу байх вэ?

7.Химийн элементийг хэрхэн ангилдаг вэ? Эдгээр нь дан байдалдаа гадаад ямар

онцлог шинжүүдтэй вэ?

8.а) Хүхрийн хүчил, б) натрийн шүлт ямар элементүүдээс тогтдог вэ? Эдгээр

нэгдлийн томьёо, элементийн нэр, химийн тэмдгийг бич.

9.а) Дан бодис, б) нийлмэл бодис гэж юуг хэлэх вэ? Тус бүрээс хоёр жишээ гаргаж

томьёог бичиж тайлбарла6

10.Элементийн харьцангуй атом масс элементийн атомын массаас ямар ялгаатай

вэ? Жишээ гаргаж тайлбарла.

8

Page 10: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

11.Үелэх хүснэгтээс хамгийн бага ба хамгийн их харьцангуй атом масстай

элементийг олж нэрлэ.

12.С, Сl, К, Nа, Вг - эдгээр элементийн: а) химийн нэрийг хэлж, б) харьцангуй

атом массыг тодорхойл.

13.Харьцангуй молекул масс гэж юу вэ? Түүнийг хэрхэн тооцоолдог вэ?

Устөрөгч (Н2), азот (N2) аммиак (NН3), хлорт устөрөгчийн хий эдгээрийн

молекул массыг олж, агаартай ба устөрөгчтэй харьцуулсан нягтыг олно уу?

14. а.Халах урвалын жишээ гаргана уу ?

....................................................................................................................................

b. Халах урвалын үгэн тэгшитгэл бичнэ үү ?

.....................................................................................................................................

с.Халах урвалын тодорхойлолт бичнэ үү ?

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/1152

15. Дараах илэрхийлэл үнэн худал эсэхийг тогтоож бичих . |3 оноо|

Илэрхийлэл Үнэн \ худал |

а .Натри хамгийн их идэвхтэй металл

b. Зэс байгаль дээр нэгдлийн хэлбэрээр

оршдог

с. Цайр нь зэсийг нэгдлээс нь халж чаддаг

d. Төмөр зэсийг нэгдлээс нь халж чадна.

16. Дараах үгэн тэгшитгэлийг гүйцээж бичнэ үү ?|

А. Натри + .................. Натрийн гидроксид + устөрөгч

B. ……… + Хүхрийн хүчил Цайрын сульфат + устөрөгч

C. …….... + ……………............ Цайрын сульфат + зэс

17. Идэвхийн эгнээнд устөрөгчийг яагаад байрлуулдаг вэ?

..........................................................................................................................................

18. 4 химийн урвалын бүдүүвч өгөгджээ. Халах урвалыг аль бүдүүвч илэрхийлж

байна вэ?

9

Page 11: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

19. Хамгийн идэвхтэй металлууд үелэх тогтолцоонд хаана байрладаг вэ?

Тайлбарлана уу.

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

20. Мөнгө, хөнгөнцагаан , натри зэрэг металл ашиглан халах урвал харуулсан

туршилтын ажил төлөвлөн тэдгээр металлуудыг идэвх буурах дараалалаар

байрлуулаарай.

А. . Хэрэглэгдэхүүн

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

В. Туршилтын ажил төлөвлөж бичнэ үү.

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

С. Металлуудыг идэвх буурах дараарлалаар байрлуулаарай

..........................................................................................................................................

21. Зэсийн сульфатын цэнхэр уусмал дээр төмөр хадаас дүржээ. Хэсэг хугацааны

дараах туршилтыг ажиглаад даалгаврыг гүйцэтгэнэ үү?

А. Анх ямар бодисууд авсан бэ?

………………………………

В. Зэсийн сульфатын цэнхэр уусмал дээр төмөр хадаас дүрэх үед явагдсан

урвалын үгэн тэгшитгэлийг бичнэ үү?

…………………………………………………………………………………………

С. Урвалын дүнд ямар бодис үүссэн бэ?

..................………………………………………………………………………………

D . Урвалын төрлийг тодорхойлно уу?

…………………………………………………………………………………………

22. Хлорын гол шинжүүдийг нэрлэ.

23. Хлорыг үйлдвэр ба лабораторт яаж гарган авдаг вэ? Урвалын тэгшитгэлийг

бич.

24. Усыг түрүүлэх аргаар хлорыг хураан авч болох уу, яагаад?

25. Яагаад агаарыг түрүүлэх аргаар хлорыг хураан авч болохгүй вэ?

26. Хотын хүн амын ундааны усыг ариутгах зорилгоор 1м3 усанд 1.5 л хлор

ноогдохоор бодож нэвтрүүлдэг. 10м3 усыг ариутгахад хэвийн нөхцөлд хичнээн

эзэлхүүн хлор шаардагдах вэ?

10

Page 12: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

27. Консервны цагаан төмрийг цагаан тугалганы бохирдлоос цэвэрлэхийн тул

хлороор үйлчлүүлдэг. Ингэхэд хлор цагаан тугалгатай үйлчилж цагаан тугалганы

хлорид (IV) шингэн байдлаар үүсэж угаагдан зайлдаг. Цагаан төмрөөс 5кг цагаан

тугалгыг зайлуулахад хэвийн нөхцөлд хичнээн литр хлор хэрэгтэй вэ?

28. Хлорыг юу юунд хэрэглэдэг вэ?

29. Хлорын гурван нэгдлийн хэрэглээг нэрлэж химийн бүтцийг бичиж үзүүл.

a) Давсны хүчлийг гарган авах урвалын тэгшитгэлийг бичнэ үү.

b) Давсны хүчлийн хэрэглээг тоочин бичнэ үү.

30. Инертийн хийнүүд химийн урвалд идэвхгүй байдгийн шалтгаан юунд орших

вэ?

31. Инертийн химийн электроны гадаад давхрааны бүтцийг томьёо ба графикаар

илэрхийлж бич.

32. Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу?

№ Цахилгаан сөрөг чанар д\д Ямар шинжтэй элемент болох

1 ЦСЧ ихтэй элементүүд А Амфотер элемент

2 ЦСЧ багатай элементүүд В Металл биш элемент

3 ЦСЧ илэрдэггүй элемент С Инерт элементүүд

4 ЦСЧ дунд зэрэг элемент D Металл элемент

А.1A,2D,3B,4C B. 1C,2D,3B,4A C. 1B,2D,3C,4A D. 1D,2A,3B,4C

33. Калийн бромидын томьёо КВг. Кали ба бромын саармаг атомаас К+ ба Вг- ийн

электроны гадаад давхраа ямар ялгаатай вэ?

34. Натийн фторидын томьёо NаF, натри ба фторын саармаг атом тус бүр

электроны гадаад давхраандаа хичнээн электронтой байснаа цэнэгтэй ион болж

хувирсан бэ?

35. Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу?

№ Элементүүд д\д Физик шинж

1 Н2 А Улаан шар өнгөтэй хатуу.

2 Вr2 В Өнгө үнэргүй хий.

3 Cu С Мөнгөлөг саарал өнгөтэй хатуу

4 AI D Улаан хүрэн шингэн

А.1A,2D,3B,4C B. 1C,2D,3B,4A C. 1B,2D,3А,4С D. 1D,2A,3B,4C

36. Металл ба металл бишийг ялган бичээрэй.

Н2, Мg, C, Fe, Hg, S, N2, Ba, Cu, I2, Zn, Si, CI2, Li, Au, O2, K, Hg, P

Металл ..........................................................................................................................

Металл биш ..................................................................................................................

37. Өгүүлбэрүүдийг нөхөж бичнэ үү? ( Нийт 20 оноо)

11

Page 13: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

1. Шингэн төлөвт оршдог металлын нэр ............. химийн тэмдэг.........................

2. Нягт нь .... -ээс бага металлуудыг хөнгөн, ...... -ээс их металлуудыг хүнд металл гэнэ.

3. Хамгийн хөнгөн металлын химийн тэмдэг ............., нэр ..........., нягт ............

4. Хамгийн хүнд металлын химийн тэмдэг ....., нэр ......................., нягт ……….

5. Хамгийн уян металлын химийн тэмдэг ............, нэр ...............................

6. Хамгийн хатуу металлын химийн тэмдэг ............, нэр ...............................

7. Металууд нь ......................, ..................................... дамжуулна.

8. Хамгийн бага температурт хайлдаг металлын химийн тэмдэг.....................

нэр......................, t0 хайлдаг...................

9. Хамгийн их температурт хайлдаг металлын химийн тэмдэг.....................

нэр......................, t0хайлдаг...................

10. Металл нь гялтантай өнгөтэй, гэрлийг .................. чадвартай.

11. Хамгийн сайн цахилгаан дамжуулдаг металлын химий тэмдэг..... нэр........

12. Хамгийн сайн дулаан дамжуулдаг металлын химий тэмдэг..... нэр.............

13. Металл биш элементүүдийн ......., .............., .............гурван төлөвт оршдог.

14. Металл ба металл биш элементүүд нь хүчилтөрөгчийн дотор шатаж ................

үүсгэнэ.

15. .............. ба металл бишүүд нь тодорхой нөхцөлд хоорондоо урвалд орж,

…………үүсгэнэ.

16. Шүлтийн металл болон ............... шүлтийн металлууд устай харилцан

үйлчилж ............ үүсгэнэ.

17. Шүлтийн уусмал нь фенолфталейнд ................. өнгө үзүүлнэ.

18. Металл нь ихэвчлэн ................ төлөвтэй, цахилгаан, .................., сайн дамжуулан,

................... температурт хайлж, гэрлийг ............. чанартай, давтагдах сунах шинжтэй,

гадны нөлөөгөөр ............. өөрчлөгддөг.

(ойлгох, дулаан, хэлбэр дүрсээ, хатуу,өндөр)

19. Металл бишүүд нь хий, ................, хатуу төлөвтэй, .............. температур бага,

цахилгаан ба дулаан ............... дамжуулдаг, хэврэг бутрамтгай ........... ................... өнгө

үзүүлдэггүй.

20. .................. бодисын химийн идэвх харилцан адилгүй бөгөөд ....................... нэгдэж

оксид, металл, металл биштэй нэгдэж ......................, идэвхтэй ................ устай урвалд

орж шүлтийг тус тус үүсгэнэ.

(металл, дан, хүчилтөрөгчтэй, давс)

38. Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу?

№ Химийн нэгдлүүд д\д Физик шинж

12

Page 14: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

1 СuSO4 ∙ 5H2O А Цагаан нунтаг

2 MgSO4 ∙ 7H2O В Улбар шар өнгөтэй

3 K2Cr2O7 С Цэнхэр өнгөтэй

4 NaCI D Цагаан хатуу

А.1A,2D,3B,4C B. 1C,2D,3B,4A C. 1B,2D,3А,4С D. 1D,2A,3B,4C

39. Бодисын нэр, бүдүүвчийн дагуу явагдах тэгшитгэлийг бичиж тэнцүүлж

урвалын төрлийг тодорхойлно уу?

a) Zn 1→ ZnO

2→ ZnC𝐼2

3→ Zn(OH)2

4→ ZnO

5→ Zn

1. ……………………………………………………................ ( нэгдэх )

2 ………………………………………………………......... ( )

3…………………………………………………….................. ( )

4 ……………………………………………………................ ( )

б) AI 1→ A2O3

2→ AI(NO3)3

3→ AI(OH)3

4→ AI2O3

5→ AI

1. ……………………………………………………................ ( )

2………………………………………………………................ ( )

3……………………………………………………...................... ( )

4 …………………………………………………….....................( )

b) Na 1→ Na2O

2→ NaOH

3→ Na2C𝑂3

4→ NaHCO3

5→ Na2C𝑂3

1. ……………………………………………………................ ( )

2………………………………………………………............... ( )

3……………………………………………………..................... ( )

4 …………………………………………………….................. ( )

40. Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу? [1 ОНОО]

№ Химийн урвал д\д Урвалын төрөл

1 2HCI + Zn = ZnCI2+H2 А Солилцох урвал

2 2KCIO3 = 2KCI+3O2 В Нэгдэх урвал

3 2Na + CI2 = 2NaCI С Халах урвал

4 KOH + HCI = KCI + H2O D Задрах урвал

А.1A,2D,3B,4C B. 1C,2D,3B,4A C. 1B,2D,3А,4С D. 1D,2A,3B,4C

41. Шүлтийн металл өөрийн өмнөх инертийн хийн электроны байрлалтай адил

ионыг үүсгэдэг. Эдгээр ион зохих инертийн хийнүүдээс ямар ялгаатай вэ? Мөн

юугаараа төстэй вэ? Натрийн саармаг атомаас электроныг салгахад зохих

инертийн хийнээс бага энерги шаардагддаг.

Nа+118.4 ккал → Nа+ + е-

Ne + 497 ккал —» Nе+ + е- Яагаад ийм их ялгаатай болохыгтайлбарла.

13

Page 15: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

42. Х Элементийн хувьд атомын тэмдэглэгээ нь ХРА

N бол дараах үсгээр

тэмдэглэгдсэн эгэл хэсгүүдийг нэрлэнэ үү? \1.5 оноо\

А…................... \0,5 оноо\. P....................... \0,5 оноо\

N….................... \0,5 оноо\

43. Цайр, зэс, натри, кальци гэсэн элементүүд өгөгджээ.

A. Дээрх элементүүдийн химийн тэмдгийг бичээд химийн идэвхи буурах

дарааллаар жагсаагаарай

..........................................................................................................................................

Б. Дээрх металлуудаас шүлтийн металлыг сонгон устай урвалд орох урвалыг үгэн

тэгшитгэлийг бичнэ үү?

..........................................................................................................................................

..........................................................................................................................................

В. Энэ урвал нь химийн урвалын ямар төрөлд хамаарах вэ?

..........................................................................................................................................

Г. Үүссэн уусмал дээр фенолфаталейн дусаахад уусмалын өнгө ямар болох вэ?

.........................................................................................................................................

44. 20 гр нунтаг төмөр хүрэлцэхүйц хэмжээний хүхрийн хүчилтэй урвалд оржээ..

Дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү?

Хугацаа минутаар 0 10 15 20 25 30

Урвалаар ялгарсан устөрөгчийн

хэмжээ

0 мл 2 мл 4мл 8мл 9мл 9мл

А. Дээрх өгөгдлийг ашиглан урвалд орсон төмрийн масс хугацаанаас хамаарсан

хамаарлын график байгуулна уу?

Б.Химийн урвал хэдэн минутад зогссон вэ?

..........................................................................................................................................

В. Хэрэв урвалд 20 гр төмөр хадаас авсан бол графикийн хэлбэр хэрхэн

өөрчлөгдөх вэ? Баримжаалан өнгөөр ялган зураарай.

https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/1510

45. Явагдсан урвалын үгэн тэгшитгэлийг гүйцээн бичнэ үү?

Төмөр + хүхрийн хүчил = ......................... + ?

Кали + Хүхрийн хүчил → . . . . . . . . . . . . . . . . . . + Устөрөгч

Хөнгөн цагаан + Хлорт устөрөгчийн хүчил → . . . . . . . . . . . . + ?

Мөнгөн ус + Хлорт устөрөгчийн хүчил → . . . . . . . . . . . . . . . + ?

14

Page 16: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

Хар тугалга + Хлорт устөрөгчийн хүчил → . . . . . . . . . . . . . . . . . + ?

46. а) Нүүрсний хүчлийн байгуулалтын ба электроны томъёо

б) кали, магнийн бикарбонатын томьёог тус тус бичиж, тэдгээрийг нэрлэ.

47. Содын уусмал дээр а) идэмхий натри, б) кальцийн гидроксид, в) хүхрийн

хүчил, г) магнийн хлоридыг хийжээ. Аль тохиолдолд сод урвалд орох вэ? Зохих

урвалын тэгшитгэлийгбич.

48. Талх барихад түүнд хольсон сод химийн ямар хувиралд орох вэ? Урвалын

тэгшитгэлийгбич. 1. а) Нүүрсний хүчлийн байгуулалтын ба электроны томъёо

б) кали, магнийн бикарбонатын томьёог тус тус бичиж, тэдгээрийг нэрлэ.

49. Содын уусмал дээр а) идэмхий натри, б) кальцийн гидроксид, в) хүхрийн

хүчил, г) магнийн хлоридыг хийжээ. Аль тохиолдолд сод урвалд орох вэ? Зохих

урвалын тэгшитгэлийгбич.

50. Талх барихад түүнд хольсон сод химийн ямар хувиралд орох вэ? Урвалын

тэгшитгэлийгбич.

51. Гал унтраагчийг ажиллуулах үед түүн дотор химийн ямар урвал явагдцаг вэ?

Урвалын тэгшитгэлийгбич.

52. а) Нүүрстөрөгчийн оксид (II)-ыг гарган авах.

б) шинж чанарыг тоочиж, урвалын тэгшитгэлийг бич.

53. Нүүрстөрөгчийн оксид (II)-ын физиологийн үйлчилгээ ямар вэ?

54. Коксийн хий гэж юу вэ?

55. Нүүрстөрөгчийн оксид (II)-оор 6 г зэсийн оксидыг ангижруулахад хэдэн

грамм зэс үүсэх вэ? Тооцоо хий.

56. Хатуу түлшний зуухны бүтэц, зохион байгуулалтыг гэр ахуйн жирийн

пийшингээр жишээлэн ярьж, хэрэв зууханд коксыг түлбэл химийн ямар

урвалууд явагдахыг урвалын тэгшитгэлээр үзүүл.

https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/352

57. Түлшний үндсэн төрлүүдийг тоочиж, тус тусын онцлогийг ярь.

58. Түлшний бүрэн шаталт гэж юу вэ? Бүрэн биш шаталтаас энэ нь юугаараа

ялгаатай вэ?

59. Түлшийг бүрэн гүйцэд зохистой шатаах ямар үндсэн шаардлагууд байдаг вэ?

60. Манай орны түлш-эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжлийн төлөв байдлын

талаар юу мэдэх вэ?

61. Азотын физик шинжийг ярь.

62. Азотын агаартай харьцуулсан нягт 0.95 бол түүний молекул томьёог ол.

15

Page 17: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

63. Дөрвөн хуруу шилний нэгдүгээрт азот, хоёрдугаарт хлор, гуравдугаарт агаар,

дөрөвдүгээрт нүүрсхүчлийн хий байжээ. Аль саванд ямар хий байгааг яаж мэдэх

вэ?

64. Зэсийн давсны уусмал дээр төмөр хийхэд авагдах урвалын тэгшитгэлийг бич.

1. Зэсийг их концентрацитай азотын хүчилтэй үйлчлүүлэхэд явагдах

урвалын тэгшитгэлийг бич.

2. Зэсийн нэгдлүүд дотроос практик амьдралд элбэг хэрэглэгддэг

нэгдлүүдийг нэрлэ!

3. Дараах хувирлыг явуулж болох урвалын тэгшитгэлийг бич:

Сu→ Сu(NO3)2 → Сu(ОН)2 → СuО → Cu

65. 1 м3 эзэлхүүнтэй агаар дотор барагцаалбал хичнээн литр азот байх вэ?

(Агаарын 4/5 нь эзэлхүүнээрээ азот байдаг).

66. Галд аюултай, хялбар шатдаг шингэн агуулах саванд (жишээ нь бензин

агуулах) азот шахаж оруулдаг. Үүнийг юугаар тайлбарлах вэ?

67. Гал унтраагчийг ажиллуулах үед түүн дотор химийн ямар урвал явагддаг вэ?

Урвалын тэгшитгэлийгбич.

III хэсэг

Бодлого

1. 10 г кальци нь: а. хэдэн литр хлортой урвалд орох вэ?

б. хэдэн грамм ямар нэртэй давс үүсгэх вэ?

2. Металл цайрыг давсны хүчилтэй урвалд оруулахад 4,48 л хий ялгарсан бол

хэдэн грамм цайр урвалд орж хэдэн грамм давс үүссэн бэ?

3. 8%-ийн 1,05 г\см3 нягттай, 120мл кальцийн шүлтийн уусмалыг илүүдэл

нүүрсхүчлийн хийгээр үйлчлэхэд хэдэн грамм тунадас буух вэ?

4. Давсны хүчлийн 12%-ийн 1,05 г\см3 нягттай, 180мл уусмалыг, илүүдэл

натрийн гидроксидоор үйлчлэхэд хэдэн грамм давс үүсэх вэ?

5. 15%-ийн 1.25 г/см3 120мл хүхрийн хүчлийн уусмалыг илүүдэл барийн

хлоридын уусмалаар үйлчлэхэд хэдэн грамм тунадас үүсэх вэ?

6. 8г магнийг хүхрийн хүчлээр үйлчлэхэд хэдэн л хий үүсэх вэ? Үүссэн хийг

илүүдэл хүчилтөрөгчийн дундуур нэвтрүүлэхэд хэдэн грамм ус үүсэх вэ?

7. 80г, 2%, 1,25 г\мл хар тугалганы нитратыг илүүдэл калийн иодидоор

үйллэхэд хэдэн грамм ямар өнгөтэй тунадас үүсэх вэ?

8. Натрийн шүлтийн уусмал дундуур 6.8 л хий хүхрийн (IY) оксидоор

үйлчлэхэд хэдэн грамм ямар давс үүсэх вэ?

9. Хүхрийн хүчлийн 16%, 150 мл, 1.24 г/см3 нягттай уусмалыг калийн

гидроксидоор үйлчлэхэд үүсэх бодисуудын хэмжээг олно уу?

16

Page 18: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

10. Тус бүр 20 грамм кальци, магни, хөнгөнцагаан давсны хүчлээр үйлчлэхэд

аль тохиолдолд их эзлэхүүнтэй хий ялгарах вэ?

11. Цайрын карбонатын 15%-ийн 150 мл, 1.08г\мл уусмалыг давсны хүчлээр

үйлчлэхэд хэдэн литр ямар хий үүсэх вэ, хийг хэрхэн таних вэ?

12. Кальцийн карбонатыг хүхрийн хүчлээр үйлчлэхэд 16.8 литр хий ялгарсан

бол хэдэн грамм давс урвалд орсон бэ.

13. 12%-ийн 200 мл, 1.25г/см3 барийн гидроксидын уусмалыг хэдэн грамм 25%-

ийн хүхрийн хүчлийн уусмалаар саармагжуулах вэ?

14.Бодлогын өгөгдлийг ашиглан урвалын тэгшитгэл ашиглан бодно уу?

m-? 2.33г

1. BaO → BaCI2 → BaSO4

a). …………………………… ………………………………

б).…………………………. ………………………........

0.4моль n-?

2. FeCI2 → Fe(OH)2 → FeSO3

a). …………………………… ………………………………

б).…………………………. ………………………........

10.3гр m-?

3. Cr(OH)3 → Cr2O3 → CrCI3

a). …………………………… ………………………………

б).…………………………. ………………………........

1.5моль m-?

4. AI → AI(OH)3 → Fe2(SO4)3

a). …………………………… ………………………………

б).…………………………. ………………………........

m-? 3м

5. ZnBr2 → Zn(OH)2 → ZnO

a). …………………………… ………………………………

б).…………………………. ………………………........

3.1г m-?

6. Na2O → NaOH → NaNO3

a). …………………………… ………………………………

б).…………………………. ………………………........

15. 10.1 кг калийн шүүг (KNO3) илүүдэл хэмжээний их концентрацтай

хүхрийн хүчлээр үйлчлэхэд хичнээн кг азотын хүчил үүсэх вэ?

16. 0,7 г хоёр валенттай металлыг хүчлээр үйлчлэхэд 280мл устөрөгч

ялгарсан бол металлыг нэрлэнэ үү?

17

Page 19: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

17. 25%-ийн 400мл 1.2 г\мл нягттай натрийн шүлтийн уусмалыг

саармагжуулахад 15%-ийн фосфорын хүчлийн уусмал хэдэн грамм

зарцуулагдах вэ?

18. 9.4г калийн гидроксидыг 190.6 г усанд уусгахад хэдэн процентын

шүлтийн уусмал үүсэх вэ?

19. 10г магнийн оксидыг 28г хүхрийн хүчил агуулсан уусмалаар үйлчлэхэд

хэдэн грамм давс үүсэх вэ?

20. Давсны хүчлийн 5%, 1.25 г\мл нягттай, 200г уусмалыг 10%-ийн 50г

натрийн шүлтээр саармагжуулахад үүсэх давсны масс, уусмалын орчинг

тодорхойл.

21. Мөнгөний нитратын 3.4%-ийн 1.2г\мл нягттай, 500мл уусмалыг давсны

хүчлээр үйлчлэхэд хичнээн моль ямар тунадас үүсэх вэ?

22. Урвалын дүнд ялгарсан хийн эзлэхүүнийг (х.н) тооцоолж олоорой.

а . 5г шохойн чулууг давсны хүчлээр үйлчлэх

б. 0.4 моль натрийн сульфидыг хүхрийн хүчлээр үйлчлэх

в. 0.12 магнийг давсны хүчлээр үйлчлэх

23. 5г хүхрийн хүчлийн зэсийн талст давсыг халааж 3.2г усгүй давс гарган

авчээ. Талст давсны томьёог ол.

24. 20г натрийн гидроксидыг цахиурын оксидтой хайлуулах үед 24.4 г

натрийн силикат үүсчээ. Силикатын гарцыг ол.

25. 7.4г кальцийн гидроксид агуулсан уусмал х.н-д 2.8л нүүрсхүчлийн

хийг шингээжээ. Үүссэн тундасны массыг ол.

26. 14.6 г хлорт устөрөгч 8г аммиак хоёрыг хольжээ. Хэдэн грамм хлорт

аммони үүсэх вэ? Ямар бодис хичнээн грамм илүүдлээр үлдэх вэ?

27. Калийн перманганат ба бертолетын давсны 8.06г холимогийг халааж

задлахад 1.568л хүчилтөрөгч (х.н) ялгарсан. Анх авсан холимгийн

найрлагын хувийг ол.

28. 22.05грамм бертолетын давсыг халаахад бүрэн урвалд орж 3.36литр

хүчилтөрөгч ялгарсан бол хуурай үлдэгдлийн найрлага ба массын ол.

29. 16.8 л хлор гарган авахын тулд: а. хэдэн грамм манганы IY оксид б.

хэдэн моль давсны хүчил хэрэгтэй вэ? (Видео.Хлорыг гарган авах)

30. 23.7гр калийн перманганатыг илүүдэл давсны хүчлээр үйлчлэхэд хэдэн

литр хлорын хий үүсэх вэ? (Видео.Хлорыг гарган авах)

31. 120 мл 8%-ийн 1.2г\мл эзлэхүүнтэй натрийн бромидын уусмал дундуур

хлорын хийг нэвтрүүлэхэд хэдэн гр хлорын хий үүсэх вэ?

32. 35.1 гр хоолны давсны усан уусмалыг электролизд оруулахад үүсэх

хлор ба устөрөгчийн эзлэхүүнийг олно уу? (Видео.Хлорын хими шинж,)

18

Page 20: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

33. 17.4 гр манганы IY оксидоос гарган авсан хлор нь хэдэн грамм металл

натритай нэгдэх вэ? (Видео.Хлорын хими шинж, гарган авах)

34 .Зэс ба цайрын 29.1 г холимгийг давсны хүчлээр үйлчлэхэд 33.6 л хий

ялгарчээ. Холимог дах зэсийн массыг тооцоолно уу.

35. Нэгэн мөнгөлөг саарал А металлыг хөх лакмусын цаасыг улаан өнгөтэй

болгодог Б бодисын уусмалд хийхэд ялгарсан В хийг доош харуулсан

хуруу шилэнд хураан авч ассан зомгол ойртуулахад дуу гарч хуруу

шилний хананд усны уур үүссэн ба усны уурыг шингэрүүлсний дараа CaO

нэмж, үүссэн уусмалд шаталтыг дэмждэггүй Г хий нэвтрүүлэхэд цагаан

өнгийн булингар Д үүссэн А, Б, В, Г, Д бодисыг нэрлэн, явагдах урвалын

тэгшитгэлийг бичнэ үү?

IY ХЭСЭГ

СОРИЛ

1. Физикийн үзэгдлийг сонгоно уу.

A. Мод шатах B.Төмөр зэврэх C.Мөс хайлах D.Сүү гашлах

2. Химийн өөрчлөлтийг сонгоно уу.

А.Бодисын төлөвийн шилжилт В.Диффуз С.Уусах D. Магни шатах

3. Дараах химийн багаж хэрэглэгдэхүүнээс шувтан колбийг сонгоно уу?

A B C D

4. Дараах урвалаар ямар давс үүсэх вэ?

A. Цайрын нитрат + устөрөгчийн хлорид = .............?................ + устөрөгчийн

нитрат

А. Цайрын нитрат В. Цайрын сульфат С. Цайрын хлорид D. Цайр

5. Атомын массыг дараах аргаар тодорхойлдог.

А. протон + нейтрон B. электрон + протон

19

Page 21: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

С. нейтрон – электрон D. протон – нейтрон

6. Хөнгөнцагааны атомын массын тоо нь 27, протоны тоо нь 13 бол металл

хөнгөнцагааны атом нь хичнээн нейтроныг агуулах вэ?

A. 13 B. 14 C. 27 D. 40

7. Үелэх системийн үеийн дугаар ..................тоотой тэнцүү байдаг.

A.давхрааны дугаарын B.бүлгийн дугаарын

C.дэс дугаарын D. Гадаад давхрааны электроны

8. Дараах урвалын тэгшитгэлийг гүйцээж бүтээгдэхүүн бодисуудыг нэрлэнэ үү?

Зэсийн нитрат + цайр = ........................ + .............................

А. Зэс + цайрын нитрат В. Зэсийн нитрат + цайрын нитрат

С. Урвалд орохгүй D. Зэс + цайрын сульфат

9. Зэсийн сульфатын цэнхэр уусмал дээр төмөр хадаас дүржээ. Хэсэг хугацааны

дараа уусмалын өнгө ногоорч хадаасны гадаргууд улбар шар өнгөр тогтсон бол

урвалын төрлийг тогтооно уу?

А. Нэгдэх В. Задрах С. Халах D. Солилцох

10. Атомын цөмийг бүрдүүлэгч эгэл хэсгүүдийг нэрлэнэ үү

A. Протон, нейтрон B. Протон, электрон

C. Нейтрон, электрон D. Протон, электрон, нейтрон

11. Атомын бутцийн анхны загварыг боловсруулсан эрдэмтний нэр хэн бэ ?

A. Томсон B. Резерфорд C. Чедвик D. Бор

12. Яагаад Li, Na, K үелэх системийн IA бүлэгт оршиж байна вэ ?

A. Гадаад давхраандаа 11 электронтой B. Гадаад давхраандаа 1 электронтой

C. Электроны давхрааны тоо 1 D. 1, 2 дугаар давхраандаа 1 электронтой

13. Яагаад Li, Be, C, N үелэх системийн 2 дугаар үед оршиж байна вэ ?

A. Гадаад давхраандаа ижил тооны электронтой

B. Гадаад давхраандаа 2 электронтой

C. Электроны давхрааны тоо 2

D. 2 дугаар давхраандаа 2 электронтой

14. Калийн атом электроны хэдэн давхраатай вэ ?

A. 1 B. 2 C. 3 D. 4

15. Устөрөгчийн атомын протон, нейтрон, электроны тоо хэд вэ ?

A. 1, 1, 1 B. 1, 2, 1 C. 1, 1, 0 D. 1, 1, 2

16. Нэг элементийн . . . тоогоороо ялгаатай атомуудыг изотоп гэдэг.

20

Page 22: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

A. Электроны B. Протоны C. Нейтроны D. Жижиг хэсгийн

17. Протоныг нээсэн эрдэмтнийг нэрлэнэ үү

A. Э.Резерфорд B. Н.Бор C. Ж.Чедвик D Ж.Томсон

18. Шүлтийн металлуудын атомын бүтцэд ямар нийтлэг шинж ажиглагдаж байна

вэ ?

A. Үеийн дугаар ижил B. Валентын электроны тоогоороо ижил

C. Атомын давхрааны тоо ижил D. Протоны тоо ижил

19. Үелэх хүснэгтийн үеийн дагуу хойшлоход .........

A. Атомын радиус багасна B. Металл шинж ихэснэ

C. Металл биш буурна D. Атомын радиус өснө

20. Үелэх систем нь хэдэн бүлэгтэй байдаг вэ?

A. 2 B. 8 C. 18 D. 7

21. Бүлгийн дагуу доошлоход харьцангуй цахилгаан сөрөг чанарын утга хэрхэн

өөрчлөгдөх вэ?

A. Буурна B. Өөрчлөгдөхгүй C. Өснө D. Өсөөд буурна

22. IA бүлгийн дагуу дээрээс доошлоход химийн идэвх хэрхэн өөрчлөгдөх вэ?

A. Зүй тогтол байхгүй B. Өөрчлөгдөхгүй C. Буурна D. Ихэснэ

23. Шүлтийн металл устай урвалд орж шүлт үүсгэснийг ямар индикатор ашиглан

таних вэ?

A. Метилоранж B. Фенолфталейн C. Лакмус D. Аль нь ч биш

24. Калийн иодид дээр бромын ус нэмэхэд уусмалын өнгө хэрхэн өөрчлөгдөх вэ?

A. Улаан хүрэн B. Улбар шар C. Шар ногоон D. Ногоон

25. Калийн бромид дээр хлорын ус нэмэхэд уусмалын өнгө хэрхэн өөрчлөгдөх

вэ?

A. Улаан хүрэн B. Улбар шар C. Шар ногоон D. Ногоон

26. Протоны масс электроны массаас хэд дахин хүнд вэ?

A. 1640 B. 1840 C. 1960 D. 1480

25. Нейтроны цэнэг хэд байх вэ?

A. +1 B. -1 C. 0 D. Аль нь ч биш

26. Цөмийг бүрдүүлдэг эгэл хэсгүүдийг сонгоно уу .

A. Электрон ба протон В. Протон ба нейтрон

С. Зөвхөн нейтрон D. Зөвхөн протон

27.Дараах жижиг хэсгүүдийн цэнэгийг зөв харгалзуулсан хариултыг сонгоно уу.

21

Page 23: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

28. Дараах жижиг хэсгүүдийн харьцангуй массыг зөв харгалзуулсан хариултыг

сонгоно уу.

протон электрон нейтрон

A 1 м.а.н 1 м.а.н 1/1840 м.а.н

B 1 м.а.н 1/1840 м.а.н 1 м.а.н

C 1/1840 м.а.н 1 м.а.н 1 м.а.н

D 1/1840 м.а.н 1 м.а.н 1/1840 м.а.н

29. Элемент фторын дэс дугаар 9 бол 19F гэсэн атомын цөмд байх протоны тоог

сонгоно уу.

A. 28 B.19 C.10 D.9

30. Элемент хүхрийн атомын дэс дугаар 16 бол 34S гэсэн атомын электрон

бүрхүүл дэх электроны тоог сонгоно уу.

A.16 B.18 C. 34 D.18.

31. Элемент төмрийн дэс дугаар 26 бол 56Fe гэсэн атомын цөмд байх нейтроны тоог

сонгоно уу.

A.82 B.56 C.30 D.26

32. 𝐴𝑙3+ 1327 гэсэн ионы электрон бүрхүүл дэх электроны тоог сонгоно уу.

A.3 B. 10 C. 13 D. 14

33. 𝑃3− 1531 гэсэн фосфид ионы электрон бүрхүүл дэх электроны тоог сонгоно уу.

A. 3 B 15 C.16 D. 18

34. Атомын цөмөөс электроны гадаад давхраа хүртэлх зайг . . . гэнэ.

A. Атомын радиус B. Электрон давхраа

C. Гадаад давхраа D.Атомын диаметр

35. Үнэмлэхүй массыг ямар үсгээр тэмдэглэдэг вэ.

A. A B. B C. Ar D. М.а.н

36. 1S22S22P63S23P1 ямар элементийн электрон байгууламж вэ?

А. Кальци В. Хүхэр С. Магни D. Хөнгөнцагаан

протон электрон нейтрон

A эерэг сөрөг Цахилгаан саармаг

B сөрөг Цахилгаан саармаг эерэг

C эерэг Цахилгаан саармаг сөрөг

D сөрөг эерэг Цахилгаан саармаг

22

Page 24: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

37. Фторын электрон байгууламжийн томьёо аль нь вэ?

А.1S22S22P63S23P5 В.1S22S22P63S23P1 С.1S22S22P5 D.1S22S22P4

38. Атомын бүтцийг харгалзуулсан хариуг сонгоно уу.

Атомын загвар нэр Нээсэн эрдэмтэн

1 Үзэмтэй талхан загвар X Ж.Ж.Томсон

2 Гариган загвар Y Д.Бор

3 Хагас квант загвар Z Э.Резерфорд

А. 1x, 2y, 3z B.1y, 2x, 3z C.1x, 2z, 3y D.1z, 2y, 3x

39. Дараах электроны хуваарилалтыг ажиглаад 38- 14 дугаар даалгаварыг гүйцэтгэнэ үү.

40. Атомуудын нэгдүгээр давхраанд байрлах электроны тоо хэд байгааг сонгоно уу.

A.5 B.4 C.3 D.2

41. Элементүүд хэддүгээр үед оршдог бэ? үеийн дугаарыг сонгоно уу.

A.1 B.2 C.3 D.4

23

Page 25: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

42. Нүүрстөрөгчийн гадаад давхраанд хэдэн электрон байрладгыг сонгоно уу. A.1

B.2 C.3 D. 443. Лити, натри гэсэн элементүүд яагаад нэг бүлэгт

орших болсныг сонгоно уу.

A. 1-р давхраандаа 2 электронтой В.2-р давхраандаа өөр өөр электронтой

C. Гадаад давхраандаа 1 электронтой D. Электроны тоо ижил

44. Хийн гарган авах туршилтын үед хуруу шилний амсарт зогшсон зомгол

барихад ассан бол ялгарсан хийг нэрлэнэ үү

A. Хүчилтөрөгч B. Нүүрсхүчлийн хий C. Гели D. Устөрөгч

45. Усны задрах урвалаар үүсэх хийнүүдийн эзлэхүүний харьцааг тодорхойлно

уу?

A. O2 1: 2 H2 B. O2 2: 1 H2 C. O2 2: 4 H2 D. O2 2: 3 H2

46. Дан бромыг гарган авахын тулд калийн бромидыг алинтай нь урвалд

оруулахгүй вэ ?

A. F2 B. Cl2 C. I2 D. O2

47. Яагаад цөмийн масс атом массын дийлэнх хувийг эзэлдэг вэ ?

A. Эерэг цэнэгтэй B. Атомын төвд оршдог

C. Цөмийн онцлог D. Электроны масс өчүүхэн бага

48. Үелэх системийн 3 дугаар үеийн, 1 бүлгийн атомын валентын электрон хэд

вэ? A. 1 B. 2 C. 3 D. 4

49. Фторын электрон байгууламжийн томьёо аль нь вэ?

А.1S22S22P63S23P5 В.1S22S22P63S23P1 С.1S22S22P5 D.1S22S22P4

50. Дараах үзэгдлүүдээс химийн урвалын жишээг сонгоно уу?

A. Давс усанд B. Ус уурших C. Сүү гашлах D. Төмөр соронзлогдох

51. Дараах үзэгдлүүдээс физикийн үзэгдлийн жишээг сонгоно уу?

A. Давс усанд уусах B. Хүчлийг саармагжуулах

C. Сүү гашлах D. Магни шатах.

52. Кальци + хүчилтөрөгч → кальцийн оксид урвалын төрөл аль нь вэ?

А. Нэгдэх урвал B. Задрах урвал С. Солилцох D Халах урвал

53. Устөрөгч нь ямар шинжтэй вэ?

A. металл B.металл биш C.металлиод D. Инерт

24

Page 26: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

54. Галогенуудыг усан уусмалд нь ямар бодисын тусламжтай таньж болох вэ?

A. AgCl B. NaCl C. AgNO3 D. NaNO3

55. 2KBr + Cl2 = 2KCl + Br2 - ямар төрлийн урвалын схем бэ?

A. Халалцах B. Задрах C. Шатах D. Солилцох

56. 4 химийн урвалын бүдүүвч өгөгджээ. Халах урвалыг аль бүдүүвч

илэрхийлж байгааг сонгоно уу.

A. I B. II C. III D. IV

57. Элементийн урвалд орох чадварыг . . . гэнэ.

A.Халах урвал B.Элементийн идэвх C.Металл биш D.Идэвхийн эгнээ

58 .Дараах ерөнхий схем дагуу халах урвал гарган авдаг.

Металл + давс = металл1 + давс1

Энэ схемийн дагуу бичсэн үгэн тэгшитгэлийг сонгоно уу.

A. Цайр + зэсийн нитрат = зэс + цайрын нитрат

B. Магни + давсны хүчил = магнийн хлорид + устөрөгч

C. Натри + ус = натрийн гидроксид + устөрөгч

D. Хлор + калийн бромид = калийн хлорид + бром

59. Дараах зургийг ажиглаад ямар төрлийн урвал болохыг сонгоно

уу.

A.Нэгдэх B.Задрах

C.Халах D.Солилцох

60. IA бүлгийн хувьд бүлгийн дагуу химийн идэвхи . . . . . . . . . . . .

бол VIIA бүлгийн хувьд бүлгийн дагуу химийн идэвх . . . . . . . . .

A.Ихэсдэг, багасдаг B.Багасдаг, ихэсдэг

C.Өөрчлөгддөгүй, багасдаг D.Өөрчлөгддөггүй, ихэсдэг

61. P, Q, R гэсэн 3 металл дээр хүхрийн хүчил ба усыг нэмэхэд гарсан үр дүнг

хүснэгтээр харуулжээ.

Металл Хүхрийн хүчил Ус

P Устөрөгч үүссэн Устөрөгч үүссэн

25

Page 27: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

Q Урвалд орохгүй Урвалд орохгүй

R Устөрөгч үүссэн Урвалд орохгүй

Металлуудыг идэвхээр нь зөв жагсаасан эгнээ сонгоно уу.

Идэвхи ихтэй → Идэвхи султай

A P R Q

B P Q R

C R Q P

D R P Q

62. Дараах элементүүдийн идэвхийг зөв эрэмбэлсэн эгнээг сонгоно уу.

A. Магни, цайр, натри, зэс B. Зэс, цайр, магни, натри

B. Натри, магни, цайр, зэс D.Натри, цайр, зэс, магни

63. Натри, кали, хөнгөнцагаан, цайр гэсэн элементүүд устай урвалд орох идэвхи

хамгийн багатайг сонгоно уу.

A.Натри B.Кали C.Хөнгөнцагаан D.Цайр

64. Дан бромыг гарган авахын тулд калийн бромидыг алинтай нь урвалд

оруулахгүйг сонгоно уу.

A.F2 B.Cl2 C.I2 D. O2

65. Төмөр хадаасыг зэсийн сульфатын уусмалд дүрэв. Үүссэн дан бодисыг

нэрлэж, урвалын төрлийг тодорхойл уу.

A.Төмөр, халах B. Зэс, халах

C.Төмөр, задрах D.Зэс, задрах

66. Дараах химийн урвалын ерөнхий бүдүүвчид харгалзах

урвалын жишээ болон, химийн урвалын төрлийг зөв

тодорхойлсон хэсгийг сонгоно уу.

Химийн нэгдэл + Элемент → Химийн нэгдэл + Элемент

Урвалын төрөл Урвалын үгэн тэгшитгэл

A Солилцох Кали + ус = калийн гидроксид

B Солилцох Кали + давсны хүчил = калийн хлорид + устөрөгч

C Халах Кали + ус = калийн гидроксид

D Халах Кали + давсны хүчил = калийн хлорид + устөрөгч

67. Калийн бромид дээр хлорын ус нэмэхэд уусмалын өнгө хэрхэн өөрчлөгдөхийг

сонгоно уу.

26

Page 28: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

A. Улбар шар B. Улаан хүрэн C.Шар ногоон D. Ногоон

68. Дараах химийн урвалууд өгөгджээ.

I. Хлор + калийн бромид → калийн хлорид + бром

II. Натрийн гидроксид + давсны хүчил → натрийн хлорид + ус

III. Кальци + хүчилтөрөгч→кальцийн оксид

IY. Кальцийн карбонат→кальцийн оксид + нүүрсхүчлийн (IV)-н оксид

Y. Магни + хүхрийн хүчил → магнийн сульфат + устөрөгч

YI. Натрийн хлорид + мөнгөний нитрат → натрийн нитрат + мөнгөний

хлорид

YII. Натри +ус = натрийн гидроксид + устөрөгч халах урвалын тэгшитгэл

хэд байгааг сонгоно уу.

A. I, V, VII B.V, VI, VII C.I, II, IV D.III, IV, VI

69. Идэвхитэй металлаар хийсэн эд зүйлсийг ямар металлаар бүрж хэрэглэж

болохыг сонгоно уу.

A. Натри B.Хөнгөнцагаан C.Төмөр D.Зэс

70. Дараах зургийг ажиглаад химийн идэвхи буурах дарааллаар жагсаасан эгнээг

сонгоно уу.

Мөнгө Хөнгөнцагаан Хартугалга Цайр

A. Мөнгө >хөнгөнцагаан > хартугалга> цайр

B. Хөнгөнцагаан > хартугалга > мөнгө> цайр

C. Цайр >хөнгөнцагаан > хартугалга > мөнгө

D. Хөнгөнцагаан > цайр> хартугалга > мөнгө

71. Улбар шар өнгөтэй бромыг натрийн иодидтой урвалд оруулахад хөх ягаан

өнгөтэй иод, калийн бромид үүсжээ. Явагдсан урвалын тэгшитгэл болон урвалын

төрлийг тодорхойлно уу?

А. Бром + натрийн иодид = натрийн бромид+ иод, солилцох урвал

В. Бром + натрийн иодид = натрийн бромид+ иод, халах урвал

C. Иод + натрийн бромид = натрийн иодид+ бром, солилцох урвал

D. Иод + натрийн бромид = натрий иодид + бром нэгдэх урвал

27

Page 29: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

72. Туузан магни давсны хүчилтэй харилцан үйлчлэх урвалаар эх бодисууд буюу

урвалын холимгийн масс багасдаг. Яагаад урвалын холимгийн масс багассан вэ?

A. Тунадас үүссэн учир B. Хий ялгарсан учир

C. Эзэлхүүн ихэссэн учир D. Концентраци ихэссэн учир

73. Химийн урвалын хурдад нөлөөлөхгүй хүчин зүйлүүдийг нэрлэнэ үү?

I.Бодисын концентраци II. Хатуу бодисын гадаргуу

III. Орчны температур IV. Бодисын өнгө

А. Зөвхөн I В. I ба II С. I, II ба III D. Зөвхөн IV

74. Тэнцүү масстай том, дунд зэрэг , нунтагласан эмийн аль нь ходоодонд

амархан уусаж үйлчилгээ үзүүлэх вэ? Хариултаа химийн урвалын хурдтай

холбон тайлбарласан зөв хариулт аль нь вэ?

I. Нунтаг эм нь гадаргуугийн талбай ихтэй учир амархан уусаж үйлчилгээ

үзүүлнэ

II. Том масстай эм нь гадаргуугийн талбай багатай учир удаан уусаж үйлчилгээ

үзүүлнэ

III. Том масстай эм нь гадаргуугийн талбай ихтэй учир амархан уусаж үйлчилгээ

үзүүлнэ

IY. Ходоодны температур тогтмол учир адилхан хугацаанд үйлчилгээ үзүүлнэ

А. Зөвхөн I В. I ба II С I, II ба III D. Зөвхөн IV

75. Аль нь исэлдэх урвал вэ?

А. Нүүрстөрөгч + хүчилтөрөгч В. Устөрөгч + хүчилтөрөгч

С. Зэс + хүчилтөрөгч D. магни + хүчилтөрөгч

76. Хамгийн их илчлэгтэй түлшийг сонгоно уу?

А. Аргал Б. Мод В. Нүүрс Г. Хөрзөн

77. Хүмүүс гэмтсэн хөлөн дээрээ мөсөөр жин тавьдаг . Энэ ямар үзэгдэл вэ ?

А. Дулаан ялгаруулдаг экзотерм В. Дулаан ялгаруулдаг эндотерм

С. Дулаан шингээдэг экзотерм D. Дулаан шингээдэг эндотерм

78. Тоосонцорыг диаметрээр нь хэд ангилдаг вэ?

А. 2 Б. 3 В. 4 Г. 5

79. Химийн урвалын хурдыг тодорхойлно уу.

https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/1226

A. 𝝊 =

урвалаас үүссэн бүтээгдэхүүн юмуу урвалдорж байгаа бодисын тоо хэмжээний өөрчлөлт

урвал явагдсан хугацаа

B. 𝝊 = урвал явагдсан хугацаа

урвалаас үүссэн бүтээгдэхүүн юмуу урвалдорж байгаа бодисын тоо хэмжээний өөрчлөлт

28

Page 30: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

C. 𝝊 =

урвалаас үүссэн бүтээгдэхүүн бодисын тоо хэмжээний өөрчлөлт

урвал явагдсан хугацаа

D. 𝝊 = хугацаа урвалд

орж байгаа бодисын тоо хэмжээний өөрчлөлт

80. Химийн урвал явагдахад масс ба эзлэхүүн хэрхэн өөрчлөгдөхийг сонгоно уу.

Масс Эзлэхүүн

A Ихсэнэ Ихсэнэ

B Багасна Багасна

C Ихсэнэ Багасна

D Багасна Ихсэнэ

81. Урвалд орж буй бодисын массын өөрчлөлтийг хэмжихэд ямар хэлбэрийн

график байгуулагдахыг сонгоно уу.

https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/1510

A B

C D

82. Сурагч хийн эзлэхүүнийг хэмжих туршилт хийжээ. шувтан колбонд давсны

хүчил авч дээрээс нь кальцийн карбонат нэмж хийн эзлэхүүнийг хэмжээст

цилиндр ашиглан хэмжиж урвал явагдаж байгаа хугацааг 30 секунд тэмдэглэн

авав. туршилтанд хэрэглэгдээгүй хэрэглэгдэхүүнийг сонгоно уу.

A B C D

83. Зарим химийн урвалын хурдыг хэмжихэд ашигладаг багажны зураг өгөгджээ.

29

Page 31: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

Аль 2 урвал нь энэ багажид тохирохыг сонгоно уу.

Урвал 1 AgNO3(уус) + HCl(уус) = AgCl(хат) + HNO3(уус)

Урвал 2 2H2O2(уус) = 2H2O(ш) + O2(хий)

Урвал 3 MgO(уус) + 2HCl(уус) = MgCl2(уус) + H2O(ш)

Урвал 4 ZnCO3(хат) +2HCl(уус)=ZnCl2(уус)+CO2(хий) +H2O(ш)

A. 1 ба 2 B.1 ба 3 C. 2 ба 4 D.3 ба 4

84.Урвалын туршид дараах өөрчлөлтүүд явагдана.

1. Масс багасна 2.Хий ялгарна

Энэ урвалын хурдыг хэмжихэд аль багажийг ашиглахаар сонгох вэ.

A. Жин хугацаа хэмжигч ба хэмжээст цилиндр

B. Жин ба хэмжээст цилиндр

C. Хугацаа хэмжигч ба бюретка

D. хугацаа хэмжигч ба хэмжээст цилиндр

85. Шингэн төлөвтэй Х бодис нь хатуу төлөвтэй Y бодистой харилцан үйлчилж

хий үүсгэдэг.

Урвалын хурдыг судлахад тохиромжтой арга бүхий 2 зургийг сонгоно уу.

A.1 ба 2 B.1 ба 3 C.2 ба 3 D.2 ба 4

86. Хүнсний сод задрахад ямар хий үүсэхийг сонгоно уу.

A.Хүчилтөрөгч B.Устөрөгч C.Нүүрсхүчлийн хий D.Азот

87. Химийн урвалын хурдад температур ба бодисын гадаргуугийн талбай хэрхэн

хамаарахыг сонгоно уу. https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/1510

30

Page 32: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

Температур Гадаргуун талбай

A Шууд Урвуу

B Шууд Шууд

C Урвуу Шууд

D Урвуу Урвуу

88. Өөр нунтаглалтай ижил масстай шохойн чулуун дээр адил эзлэхүүнтэй хүчил нэмжээ.

Аль саванд урвал хурдан явагдах явагдахыг сонгоно уу.

А.1-р саванд В.2-р саванд C.3-р саванд D.Бүгд ижил

89. Химийн урвалын хурдыг ихэсгээд урвалын эцэст өөрийн бүтэц, найрлага, шинж

чанараа хадгалан үлддэг бодисыг . . . . . гэнэ.

A. Ингибитор B.Энзим C. Катализ D. Каталикатор

90. 3 аяганд өөр өөр температуртай усыг хийж дээрээс нь ижил масстай АЦЦ витамин

хийв. Сурагч химийн урвалын хурдыг хэмжээд хурд буурах дарааллаар аягыг

байрлуулбал: 2-р аяга > 3-р аяга > 1-р аяга гэсэн үр дүнд хүрчээ. Хэрэв 3-р аяганд

хийсэн усны температур 250С байсан бол 1 ба 2-р аяганд хийсэн усны температурыг

сонгоно уу.

A B C D

1-р аяганд 400С 500C 100С 100C

2-р аяганд 600С 100C 500С 200C

91. Катализатор химийн урвалын хурдад хэрхэн нөлөөлөхийг сонгоно

A. Урвалыг хурдасгана B.Урвалыг удаашруулна

B. Урвалыг хурдасгаад удаашруулна D.Урвалыг удаасгаад хурдасгана

92. Химийн урвалын хурдад нөлөөлдөг хүчин зүйлийг тодорхойлно уу?

I. Бодисын концентраци II. Хатуу бодисын гадаргуу

III. Орчны температур IV. Бодисын өнгө

А. Зөвхөн I В. I ба II С. I, II ба III D. Зөвхөн IV

93. Химийн урвалын хурд гэсэн ойлголтыг чи юу гэж тайлбарлах вэ?

А. Нэгж хугацаанд урвалд орж буй бодисын тоо хэмжээний өөрчлөлтөөр

илэрхийлэгдэх хэмжигдэхүүн

31

Page 33: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

Б. Бодис материалын өнгө өөрчлөгдөх, дулаан эсвэл гэрэл гарах, тунадас буух,

хий ялгарах үзэгдлээр илэрдэг

В. Тодорхой хугацаанд тодорхой хэмжээний бодис материал хувирч

өөрчлөгдөх эрчим

94. Тасалгааны температурт ижил масстай жамц давс, нунтаг хоолны давсыг

сулруулсан хүхрийн хүчилтэй харилцан үйлчилж сульфатын давс гарган авах

туршилтыг явуулжээ. Аль урвал нь эхэлж явагдаж дуусах вэ?

А. Гадаргуугийн талбай жижиг учир нунтаг хоолны давстай туршилт эхлэж

явагдаж дуусна.

В. Гадаргуугийн талбай том учир жамц давстай туршилт эхэлж явагдаж

дуусна.

С. Туршилт явуулсан орчны температур ижил учир туршилт зэрэг явагдаж

дуусна. https://econtent.edu.mn/videoEBS/8rangi/himi/643

95. .............дотор шатаж дулаан ялгаруулдаг бодис, материалыг түлш гэнэ.

А. Хүчилтөрөгч Б. Устөрөгч В. Нүүрстөрөгч Г. Агаар

96. Исэлдэх ба шатах урвалын ялгаа юу вэ?

А. Исэлдэх урвал харьцангуй удаан явагддаг, дөл үүсгэдэггүй бол шатах

урвал хурдан явагддаг, дөл үүсгэдэг, дулаан ялгаруулдаг

Б. Исэлдэх урвалаар бодис үүсдэг, шатах урвалаар бодисын устаж үгүй болдог

В. Хоёулаа ижилхэн химийн урвал, ялгарах онцгой шинж байхгүй

97. Металл ус ба хүчилтэй үйлчлэх нь ямар урвал вэ?

А. Устай үйлчлэх нь экзотермийн урвал, хүчилтэй үйлчлэх нь эндотермийн

урвал

Б. Устай үйлчлэх нь эндотермийн урвал, хүчилтэй үйлчлэх нь экзотермийн

урвал

В. Хоёулаа экзотермийн урвал Г. Хоёулаа эндотермийн урвал

98. Агаарт агуулагдах янз бүрийн хэлбэртэй хатуу жижиг хэсгүүдийг ...................

гэнэ.

А. Утаа Б. Манан В. Шороо Г. Тоос

99. Дараах нэмэлт бодисын тэмдэглэгээ, зориулалтыг зөв харгалзуулна уу?

д\д Тэмдэглэгээ д\д Зориулалт

1 E100 - E199 A Бусад химийн нэмэлт

2 E200 - E 299 B Үнэр амт нэмэгдүүлэгч

3 E600 - E699 C Будагч

4 E1000 - дээш D Хадгалалтын хугацаа уртасгагч

А.1A,2D,3B,4C B. 1C,2D,3B,4A C. 1B,2D,3C,4A D. 1D,2A,3B,4C

32

Page 34: I ХЭСЭГbagsh.itpd.mn/fayluud/8-Хими.pdf · 2020. 5. 7. · 8), хөнгөнцагааны (Аl) а) харьцангуй молекул масс, б) молийн массыг

33